20
Мартин Кэрридж, 2012 оны 9-р сар Асуудлыг судалсан байдал ба Анхдагч дүгнэлтүүд Авто замын засвар арчлалтын сангууд

Martin 0001

Embed Size (px)

Citation preview

Page 1: Martin 0001

Мартин Кэрридж, 2012 оны 9-р сар

Асуудлыг судалсан байдал ба Анхдагч дүгнэлтүүд

Авто замын засвар арчлалтын сангууд

Page 2: Martin 0001

2

Өнөөгийн зохицуулалтын хүндрэлүүд

Авто замын ажлын санхүүжилт нь Улсын төсвийн бүрдэл хэсэг болсон Авто замын сангаас санхүүжигдэж байгаа нь доорхи нөхцлийг үүсгэж байна. Үүнд:

(i) Авто замын засвар арчлалтын санхүүжилтийг хийх үү Авто замын барилгын ажлын санхүүжилт хийх үү гэдэг асуудал бий болдог;

(ii) Авто замын засвар арчлалтын санхүүжилт маш хангалтгүй;

(ii) Төсвийн санхүүжилт хугацаа оройтож хийгддэгээс барилгын ажлын цонх улирлыг бүрэн ашиглаж чаддаггүй.

Page 3: Martin 0001

3

Гаргасан шийдвэрүүд

2011 оны 8-р сард Монгол улсын Засгийн газар авто замын салбарт шинэчлэл хийхэд чиглэсэн Авто замын салбарын дунд хугацааны Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү батлагдсан Хөтөлбөрийн 2.1.4-р зорилтонд:

(i) Авто замын сангийн санхүүжилт нь Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системд суурилан бэлтгэгдсэн төлөвлөгөөний дагуу зөвхөн Авто замын урсгал болон ээлжит засварын санхүүжилтэнд тусгайлан зарцуулагдана

(ii) 2016 он гэхэд Авто замын засвар арчлалтын ажлын төсвийг 40 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ.

2012 онд энэ төсөв 15 тэрбум төгрөг байгаатай харьцуулахад цаашид ихээхэн нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

Page 4: Martin 0001

4

Орлого зарлагын байдал2009 оны үнээр 2007 2008 2009

Авто замын сангаас 7.9 9.9 11.5Нийт зардал 107.3 118.9 112.4

Засвар арчлалт 9.6 10.1 10.4Хөрөнгө оруулалт 94.9 104.7 97.7

Засвар арчлалтын санхүүжилтийн хэрэгцээ:

52,8 тэрбум төгрөг(Үүнээс 33,7

тэрбум улсын чанартай замд )

2007 2008 20090

20

40

60

80

100

120

140

Total expensesFrom Road Fund

2007 2008 20090

20

40

60

80

100

120

140

InvestmentMaintenance

Page 5: Martin 0001

5

Авто замын засвар арчлалтын санХэд хэдэн давуу талууд бий. Үүнд:

Авто замын засвар арчлалтын санхүүжилт цаг хугацаандаа олгогдож зөвхөн засвар арчлалтын зориулалтаар л ашиглагдах байдал баталгаажина(урсгал засвар, өвлийн арчлалт, ээлжит засвар ба онцгой байдлын үеийн ажлууд)

Засгийн газрын зүгээс ач холбогдол өндөртэй авто замын хөрөнгө оруулалтын төслүүдийг (шинэ болон шинэчлэх) улсын төсвөөс, зээл тусламжын болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх ажилд саад учруулахгүй

Авто замын засвар арчлалт болон шинээр авто зам барих ажлын санхүүжилтийн асуудал тусдаа шийдэгддэг болно

Авто зам ашиглагчид авто замын сүлжээний бүрэн бүтээн байгуулалт болон сайжруулалтын ажилд зориулан хураамж өгөхгүй зөвхөн засвар арчлалтын ажилд зориулж өгөх учир төлөх төлбөрийн хэмжээ багасна

Авто замын засвар арчлалтанд санхүүжилт нэмэгдэхийн үр шимийг авто зам хэрэглэгчид хүртэх болно.

Page 6: Martin 0001

6

‘Хэрэглэгч төлөх’ ба ‘Бохирдуулагч төлөх’ Зарчмууд

¨ Тээврийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн зүгээс төлөгддөггүй зарим нэмэлт зардлуудыг бий болгож байдаг. Жишээлбэл: Авто замын засвар арчлалт – Хүнд даацын тээврийн хэрэгслийн

хөдөлгөөн замын эвдрэлийнгол шалтгаан боловч тэдний төлж байгаа хураамж нь энэ зардлыг бүрэн төлж хүрдэггүй;

Замын түгжрэл үүсгэж байгаа зам хэрэглэгч нь бусдад ихээхэн цаг хугацааны чирэгдэл учруулдаг хэрнээ үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй

Агаарын бохирдол – тээврийн хэрэгслээс гарч буй утаа нь нийтийн эрүүл мэндийн хувьд ихээхэн хор учруулдаг ч үүний хор уршгийг иргэн өөрөө л үүрэх болдог

Аваар осол, дуу чимээ, хүрээлэн буй орчны бохирдол…

¨Хэрэв хэрэглэгч эсвэл бохирдуулагч тухайн өртгийг төлдөг болбол:a) Тэдний зүгээс дээрхи зүй бус зардлыг бууруулах эрмэлзлэл бий болноb) Бүрдүүлсэн санг дээрхи үйл ажиллагааны сөрөг нөлөөг бууруулахад

ашиглах болно.

Page 7: Martin 0001

7

Олон улсын туршлага¨ Авто замын сангийн хамаарах хүрээ:

Шинэ Зеланд – тээврийн бүх төрлүүд (хөрөнгө оруулалт/засвар арчлалт); Гондурас, Гватемал, Бразил, Коста Рика, Никарагуа, Замби, Этиоп, Лаос – авто

замын засвар арчлалт Этиоп – авто замын аюулгүй байдлыг сайжруулах санаачлагуудыг мөн

санхүүжүүлдэг АНУ – Хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгсэл (нийтийн тээвэр орно)

болон агуулахад хадгалагдаж байгаа шатахууны 1 литр тутмаас 5 центийн хураамж авдаг

Франц – Орон нутгийн татвараас нийтийн тээврийн тусгайлсан санг бүрдүүлдэг.

¨Нэмэлт зардлыг төлүүлэх хувилбарууд:

a) Хүнд даацын тээврийн хэрэгслээс нэмэлт төлбөр авах (ЕХ болон олон улсууд) ба/ ,төлбөр хураах (Герман, Словаки…)

b) Замын түгжрэлийн хураамж (Сингапур, Осло, Лондон Милан…)

c) Агаарын бохирдлын хураамж (ЕХ, Монгол улс…)

Page 8: Martin 0001

8

Судалж үзсэн асуудлууд1.Авто замын хэдэн сан хэрэгтэй вэ?

2.Сангуудын эзэмшигч нь ямар байгууллага байх вэ?

3.Сангуудын үйл ажиллагааг хэн хариуцах вэ?

4.Одоогоор байгаа болон цаашид ашиглаж болох эх үүсвэрүүд

5.Дизель түлшний хувьд үүсэж буй асуудал

6.Ямар хураамжууд байж болох, хаана төвлөрүүлэх?

7.Хураамжын хэмжээг хэрхэн тогтоож, өөрчилж байх вэ?

8.Эх үүсвэрийг хэрхэн цуглуулж сангуудад төвлөрүүлэх вэ?

9.Сангуудаас ямар үйл ажиллагааг санхүүжүүлэх вэ?

10.Заавал хангах ёстой үүрэг хариуцлага ба нөхцлүүд

11. Заавал хангах ёстой үүрэг хариуцлага ба нөхцлүүд

12. Гэрээний болон төлбөр тооцооны үүргүүд

Page 9: Martin 0001

9

1. Авто замын хэдэн сан хэрэгтэй вэ?

СаналХоёр Сан:Улсын авто замын засвар арчлалтын Сан (УАЗЗАС) – нь улсын авто замын сүлжээний засвар арчлалтанд зориулагдана. Мөн урьдчилан батлагдсан авто замын аюулгүй байдлыг сайжруулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно

Хотын авто замын засвар арчлалтын сан (ХАЗЗАС) нь Улаанбаатар хотын авто замын засвар арчлалтанд зориулагдана

Үндсэн шалтгаан Хотын авто замын нөхцөл байдал ба

шаардлага нь авто замын бусад сүлжээнээс маш их онцлог өөр байдаг

Хотын замын засвар арчлалтын сан нь өөрөө бие даан эх үүсвэрээ бүрдүүлж болно

Улсын авто замын сан нь авто замын аюулгүй байдалтай холбоотой зарим үйл ажиллагааг өөртөө хамруулж болно

Улсын авто замын сан нь яваандаа Улаанбаатар хотоос бусад орон нутгийн ангилалтай авто замуудыг хамарч болох юм

Page 10: Martin 0001

10

2. Сангуудын эзэмшигч нь ямар байгууллага байх вэ?

Санал

УАЗЗАС – Зам Тээврийн яам (ЗТЯ)-р төлөөлүүлэн Засгийн газрын мэдэлд байна

ХАЗЗАС – Хотын Даргаар төлөөлүүлэн Улаанбаатар хотын мэдэлд байна

Үндсэн шалтгаан

Зам Тээврийн Яам нь хотын эзэмшил газраас гаднах улсын чанартай авто замыг бүрэн хариуцдаг

Улаанбаатар хот өөрийн хилийн цэс доторхи авто замын асуудлыг бүрэн хариуцна

Page 11: Martin 0001

11

3. УАЗЗАС - г хэн хариуцах вэ?

СаналУАЗЗАС – Зам Тээврийн Яам тэргүүлэх цөөн хүнтэй УЗЗАС-н Менежментийн Зөвлөл байх ба Сангийн яам болон өөр цөөн тооны яамд төлөөлөлтэй байж болно

Үндсэн шалтгаан Зөвлөл нь бодлого боловсруулах,

санхүүжилтийн саналуудыг батлах шалгуур болон сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, авто зам хэрэглэгчийн хураамжыг тогтооно

Зөвлөл санг хариуцах Менежерийг томилж зөвлөлийн баталсан журмаар сангийн үйл ажиллагааг хариуцан эрхэлнэ. Менежерийн үүргийг Банк

гүйцэтгэж болно. Зөвлөл нь мөн замын сангийн зөвлөл

хийгээд замын санг хариуцах Менежер байгууллагад техникийн зөвлөлгөө өгөх Инженерийн зөвлөх багийг томилно

Page 12: Martin 0001

12

4. Улсын авто замын засвар арчлалтын сан

Page 13: Martin 0001

13

5. Одоогоор байгаа болон цаашид ашиглаж болох эх үүсвэрүүд

?Орлогын эх үүсвэр 2011 тэрбум төгрөг

Импортын татварЕрөнхий суурь татварууд,

авто зам хэрэглэгчдийн хураамж үүнд хамаарахгүй

НӨТШатахууны онцгой албан татвар

(Ерөнхий Төсөв)Шатахууны онцгой албан татвар (Тусгай

сан) 8.8

Тээврийн хэрэгслийн татвар 10.1 in UB

Төлбөрийн хураамж ( улсын авто зам ) 1.4

Төлбөр хураах цэг ( Улаанбаатар хот ) 0.5

Төлбөртэй зогсоолын орлого Мэдээлэл байхгүй

Замын түгжрэлийн хураамж Хотын авто замын сангийн хувьд шинэ эх үүсвэрүүдүүд байж болох юмАгаарын бохирдлын хураамж

Page 14: Martin 0001

14

6. Дизель түлшний хувьд үүсэж буй асуудал

Асуудал

Монгол улсын хэмжээнд хэрэглэж байгаа нийт дизель түлшний бараг тэн хагас нь авто замын тээвэртэй шууд холбоогүй буюу ХАА, Үйлдвэрлэл, уул уурхай болон эрчим хүчний зориулалтаар ашиглагдаж байна.

Магадгүй дизель түлшний хураамжыг нэмэх асуудалд эдгээр салбаруудаас ихээхэн эсэргүүцэл ирдгээс дизель түлшнээс авах татвар өнөөгийн хэмжээнд хэт бага байгаа болов уу.

Татварыг хөнгөлөх эсвэл татвараас чөлөөлөх нь асуудлыг шийдвэрлэх хувилбар байж болох ч энэ нь хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэлтэй

Шийдэл

Дизель түлшнээс татвар авах бус харин дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс татвар авах

Ашиглагдаж байгаа дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс авто замын засвар арчлалтын зардалд нөлөөлж буй тээврийн жин болон тэнхлэгийн байдлаас нь хамаарч татвар авах

Энэ нөхцөлд дизель түлштэй холбоотой хураамж бага байж болох юм.

Page 15: Martin 0001

15

7. Ямар хураамжууд байж болох, хаана төвлөрүүлэх

Хураамжын төрөл ТайлбарТөвлөрөх жилийн

орлого

Тэр бум төгрөгөөрШатахууны онцгой татвар

(Тусгай сан)Авто зам хэрэглэгчээс авах шатахууны

хураамж хэлбэрээр 12,8

Тээврийн хэрэгслийн татвар Тээврийн хэрэгслийн жин ба авто замыг гэмтээж байгаа хүчин зүйлээс харгалзсан 34,0

Төлбөрийн хураамж ( улсын авто зам )

Засвар арчлалт сайн хийгдсэн ашиглалтын түвшин өндөртэй замд л

үргэлжлүүлэх1,9

Даац хэтрэлтийн торгууль Тэнхлэгийн ачааллыг хэтрүүлсний төлөө ногдуулах торгууль

?

Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах

Нийт 48,7

ШаардлагатайУлсын чанартай авто замын урсгал болон

ээлжит засварын ажил хэвийн явагдах тооцоогоор

38,5

Page 16: Martin 0001

16

8. Хураамжын хэмжээг хэрхэн тогтоож, өөрчилж байх вэ

Хураамжын төрөл Санал

Шатахууны онцгой татвар (Тусгай сан)

УАЗЗАС-ын Менежментийн Зөвлөл сангийн бусад эх үүсвэрүүдийг төвлөрүүлсний дараа дараагийн жилийн засвар арчлалтын хөтөлбөрд шаардлагатай санхүүжилтийн

хэмжээтэй уялдуулж тогтооно

Тээврийн хэрэгслийн татвар Тээврийн хэрэгслийн төрөл бүрээр тэнхлэгийн ачааллын байдал, жилийн зорчилтын урт болон хүлэмжийн хийн хэмжээ зэргээр үндэслэн тогтооно

Даац хэтрэлтийн торгууль Торгуулийг тооцоолохдоо ердийн 100 км зорчилтоос авто замд учруулах гэмтэл гэж үндэслэх хэдий ч нөлөөллийн хүчин зүйлийг нь 30 дахин өсгөж тооцно

Төлбөрийн хураамж ( улсын авто зам )

Одоо байгаа хэлбэрээрээ явж болох ч яваандаа тухайн төлбөртэй замын засварт шаардагдах жилийн дундаж зардлыг шингээсэн байдлаар авдаг болох хэрэгтэй

Page 17: Martin 0001

17

9. Эх үүсвэрийг хэрхэн цуглуулж сангуудад төвлөрүүлэх вэ?

Хураамжын төрөл Санал

Шатахууны онцгой татвар (Тусгай сан)

Одоогийн Тусгай санд төвлөрүүлдэг Онцгой татвар хэлбэрээр цуглуулаад АЗЗАС-нд татан төвлөрүүлэх

Тээврийн хэрэгслийн татвар Зам Тээврийн яамны албадууд, шуудангийн салбар, банкны шилжүүлэг эсвэл интернетээр дамжуулан УАЗЗАС-нд төвлөрүүлэх

Даац хэтрэлтийн хяналтЗЦГ эсвэл ЗТЯ-ны байцаагчдын торгуулийн мэдэгдэлийг үндэслэн дээр дурьдсан

төлбөрийн арга замуудаар 14 хоногийн дотор торгуулийг барагдуулах ёстой. Торгууль төлөх тээврийн хэрэгслийг УАЗЗАС урьдчилан батална

Төлбөрийн хураамж ( улсын авто зам ) Орлогыг өдөр тутам УАЗЗАС-ын дансанд банкаар шилжүүлнэ

Page 18: Martin 0001

18

10. Авто замын засвар арчлалтын сангаас санхүүжүүлэх үйл ажиллагаа

Үүрэг Тайлбар

Үндэслэл, зардал ба чанарын хяналтыг сайн хийх шаардлагатай: Улсын чанартай авто замын урсгал, ээлжит, өвлийн улирлын авто замын

арчлалт болон онцгой шаардлагат засвар арчлалтын ажлууд Замын бага хэмжээний засвар арчлалтын ажлууд үүнд суваг шуудууг сэргээх

гэх мэт (санхүүжүүлэх хязгаарыг зааж өгөх хэрэгтэй) Улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байгаа

төрийн болон хувийн компануудад тоног төхөөрөмжийн зээл олгох АЗЗАС ба АЗГ-аас зохион байгуулах авто замын засвар арчлалтын

сургалтууд(АЗГ, НАЗГ ба гүйцэтгэгч компануудад зориулсан) АЗЗАС-ын менежментийн зардлууд (Зарцуулах дээд хэмжээг зааж өгөх) Зам тээврийн яам, ЭМЯ, ЗЦГ болон Нийслэлийн захиргаатай хэлэлцэж

баталсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зориулалт бүхий зарим хөтөлбөрийг санхүүжүүлэх

Төслийн ач холбогдлыг эрэмблэх болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хөтөлбөр ба төлөвлөгөөг боловсруулахын тулд шаардлагатай тохиолдолд Зөвлөхийн үйлчилгээг авах

Банкны төлбөр хураамж ба Аудиторын төлбөр.

Сангийн хувьд улсын чанартай авто замын засвар арчлалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бага хэмжээний санхүүжилт шаардах ажлуудыг санхүүжүүлэхэд ашиглагдана.

Яваандаа сангийн эх үүсвэр болон нөөц хангалттай болох үед Улаанбаатар хотоос гаднах орон нутгийн зарим авто замын засвар арчлалтыг гүйцэтгэж болох юм.

Page 19: Martin 0001

19

11. Заавал хангах ёстой үүрэг хариуцлага ба нөхцлүүд

Үүрэг Тайлбар

Доорхи шаардлагуудын аль нэгийг хангаж байгаа төслүүдийг санхүүжилт авах эрхтэй төсөлд тооцно: Урьдчилан батлагдсан дунд хугацааны эсвэл жилийн

төлөвлөгөөнд орсон эсвэл урьдчилан тооцоолоогүй гэнэтийн нөхцөл байдлын улмаас хийгдэхээр шийдэгдсэн байх ;

Нийгэм эдийн засгийн тогтсон хэм хэмжээг гажаагүй байх; Сангийн Менежментийн зөвлөлөөс тогтоосон үнийн

хязгаарыг даваагүй байх; Тухайн төслүүд нь зам засварын ажлын өртгийг болон

замын ашиглалтын зардлыг бууруулж замын чанарыг сайжруулахаар төлөвлөгдсөн байх.

Тодорхой заагдсан үнээс давсан үнийн дүнтэй төслийг дотоодын өрсөлдөөнт тендерээр шалгаруулна.

Авто замын их засвар болон шинэчлэлтийн төслүүдийн хувьд тохирохгүй юм. Тэдгээрийн хувьд төсвийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтын батлагдсан хөтөлбөрөөр гүйцэтгэгдэх нь зүйтэй. УАЗЗАС-ын санхүүжилтэнд мөрдөх 1 км авто замын ажлын үнийн хязгаарыг тогтоож өгснөөр энэхүү бодлого хэрэгжих нөхцөл баттай хангагдана.

Page 20: Martin 0001

20

12. Гэрээний болон төлбөр тооцооны үүргүүд

Үүрэг Тайлбар

Үйл ажиллагаа болон төсөл батлагдсан даруй санал болгосон ажлуудыг чанарын түвшинд, хугацаа болон төсөвт нь багтаан гүйцэтгэх талаархи гэрээг замын сан ба хүсэлт гаргагч тал харилцан байгуулна.Хүсэлт гаргагч тал нь ажлыг гүйцэтгүүлэх тендерийг зохион байгуулах асуудлыг хариуцах ба тогтоосон журмын дагуу худалдан авалтын болон төлбөрийн асуудлыг мөн хариуцна. Замын сангаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр хэтрүүлэн зарцуулсан зардлыг нөхөн олгохгүй.

Батлагдсан үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгө эх үүсвэр санд баттай бай ёстой ба мөн хөрөнгө эх үүсвэрийг зориулалтын дагуу зүй зохистой зарцуулах ёстой. Хэрэгжүүлэлт болон зардлын хяналтын хувьд хэрэгжүүлэгч Агентлаг хариуцах ба сангууд хяналт тавина.

Замын сан жилийн ажлын санхүүгийн тайланг хүргүүлэх ёстой ба сангийн санхүүгийн үйл ажиллагаанд Сангийн яамны зөвшөөрсөн Аудитор хяналт хийнэ.

Жилийн тайлан нь олон нийтэд нээлттэй баримт бичиг байх ёстой ба хэвлэмэл байдлаар гарахаас гадна интернетэд байршуулна.