БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААР

Preview:

Citation preview

Байгууллагын уур амьсгал, харилцааны

талаарБэлтгэсэн: М. Долгор

Агуулга • Харилцаа гэж юу вэ?, харилцааны түвшин• Харилцааны хэв шинж болон харилцааны

үүрэг;• Ёс зүйн уур амьсгал;• Байгууллагын уур амьсгалд зөрчилдөөн

үүсгэдэг хүчин зүйлс;• Хамт олны уур амьсгалыг хэрхэн

сайжруулах вэ?

Харилцаа гэж юу вэ?Мэдээлэл дамжуулах төдий биш харин бүлэг хамт олны амьдралын явцад хүмүүс бие биетэйгээ харилцан үйлчлэх, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа солилцох, туршлагыг эзэмших үйл явцыг хэлнэ.

Харилцааны орон зайн түвшин

Бие хүн хоорондын харилцааны орон зай

Бүлэг байгууллагын харилцааны орон зай

Нийгмийн харилцааны орон зай

Олон нийтийн харилцааны орон зай

Даяаршилтын харилцааны орон зай

0-45 см

0,46-1,2м

1,2-3,6м

3,6-7,5м

Нэгтгэн холбох үүрэгХарилцаа нь хамтын үйл

ажиллагааны явцад хүмүүсийг нэгтгэн холбож өгдөг. Харилцаа нь

өөрөө хамтын хөдөлмөрийн шаардлагаар үүсдэг.

Солилцох үүрэг Хүмүүс төрөл бүрийн мэдээлэл, үйл ажиллагааны арга туршлагаа

харилцааны явцад суралцахын зэрэгцээ харилцан бие биенээ

үнэлж дүгнэдэг.

Илэрхийлэх, батлах үүрэгХарилцаа нь бусадтай холбоо

тогтоох, өөрийгөө бусдад ойлгуулах, батлан харуулах боломжийг хүнд

олгодог. Иймээс хүнийг хоёр талын идэвхитэй харилцаанд татан оруулж

буй аливаа хэлбэр нь өөрийгөө батлан харуулж, нөөц чадвараа

хөгжүүлэх боломж олгож байгаа хэлбэр юм.

Зохицуулах, хадгалах Хүмүүстэй тогтоосон холбоо хэлхээгээ хадгалах, зохицуулахад харилцаа чухал

үүрэгтэй. Харилцааны явцад төрсөн эерэг сэтгэгдэл нь бусадтай тогтоосон

холбоо хэлхээгээ бататган гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой

байхад таагүй сөрөг сэтгэгдэл нь холбоог таслан саатуулахад үйлчилгээ

үзүүлдэг.

Харилцааны үүргүүд

Харилцааны хэв шинж

Захиран тушаах

• Харилцагчаа шууд захирсан, санаа бодлоо тулгасан, түүнийг шүүмжилж хянасан шинжтэй байдаг. Ийм харилцаа нь санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бусдад олгодоггүй.

Овжин, аргалсан шинжтэй

• Ийм харилцаа нь америкийн сэтгэлзүйч Дейл Карнегийн дэвшүүлэн санал болгож буй харилцааны дүрмүүд юм. Хүнийг магт, чин сэтгэлээсээ магт, хүнийг байнга хүндэл, хэзээ ч бүү шүүмжил гэх мэт. Энэ мэтчилэн овжин харилцаж далд хүсэл зорилгодоо хүрэхийг хүн харилцааны явцад чухалчилдаг.

Харилцан ижил тэгш

• Хүмүүнлэг харилцаа. Харилцагчид ижил тэгш оролцох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүн хэлэлцэх, хүний хувийн өвөрмөц онцлогийг харгалзан үзэх боломжтой. Ярилцлага, харилцан ярианы хэлбэрээр явуулж буй сургалтын шинэлэг хэлбэрүүд харилцааны энэ хэв шинжид тулгуурладаг.

Ёс зүйн уур амьсгал Байгууллагын ажилтнуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журам, практикуудыг тодорхойлсон байдлыг сэтгэл зүйн үүднээс голлон тайлбарласан ойлголтыг ажлын уур амьсгал гэнэ. (Schneider, 1975)

Харин уур амьсгал гэдгийг тодорхой орон зай, цаг хугацаанд тодорхой бүлэг дэх нийтлэг хандлага, стандарт, орчин нөхцөл гэж тодорхойлсон байна. (B.Cullen, 1988)

Виктор, Куллин нар анх ажлын ёсзүйн уур амьсгалыг “байгууллагын ёсзүйн хэм хэмжээ болон асуудлыг хэрхэн зохицуулах талаарх нэгдсэн ойлголт юм” (Victor, 1987) хэмээн тодорхойлсон байна.

• 2005 онд судлаачид байгууллагын ёсзүйн уур амьсгал болон манлайлагчийн хоорондын хамаарлыг судалж байсан бол 2009 Mayer болон түүний хамтрагчид байгууллагын уур амьсгалын талаарх ажилтнуудын ойлголтод манлайлагч нарын байгууллагад бодлого, дүрэм журам, практикаар бий болгосон ёсзүйн стандарт тусладаг хэмээжээ. Үүнээс дүгнэхэд судлаачид манлайлагч нарын ёс суртахууны байдал уур амьсгал хоорондоо хамааралтай гэж өөрсдийн судалгаагаар баталсан байна.

• Ажилтнууд ёсзүйн уур амьсгалыг тодорхойлохдоо өөрсдийн удирдлага болон хамтран ажиллагсдынхаа ёсзүйн асуудлыг хэрхэн шийдэж байгаагаар ойлгодог. Манлайлагч нар ажилтнуудад үнэ цэнэтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв зүйл хийхэд дохио өгдөг гэж үзжээ. (Mayer, Kuenzi, Greenbaum, Bardes, & Salvador, 2009)

Зөрчилдөөн үүсэх хүчин зүйлс

– Бусдын үгэнд автах;– Үл ойлголцол;– Үл итгэлцэл;– Хүсэл, сонирхол, тэмүүлэл;– Зорилго;– Байр суурь;– Дарамт;– Атаархал;

Хамт олны уур амьсгалыг хэрхэн сайжруулах вэ?

• Өөрөөсөө өөрчлөлтийг эхлэ:  Хүндэтгэлтэй харьц. Хүнийг хүндэлнэ гэдэг харилцааны хамгийн сайхан хэлбэр. Учир нь хүндэтгэлтэй харилцсаны үндсэн дээр эрүүл харилцаа бий болдог. Хамт олны чинь хамгийн ахмад, хамгийн залуу ажилтан хэн ч бай бүгдтэй нь хүндэтгэлтэй харьц.• Тэд таны гэр бүл: Бид бараг амьдралынхаа ихэнх хугацааг

ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажлын хамт олон гэдэг бидний хоёр дахь гэр бүл гэсэн үг. Хүн бүр гэр бүлээ хайрлаж, тэдэндээ сайн сайхан бүхнийг хүсдэг. Хоёр дахь гэр бүлийнхэндээ ч бас тэгж хандах хэрэгтэй. Хүнээр хайрлуулахыг хүсэж байвал эхлээд өөрөө хайрлаж эхлэ.

• Ажил үүргийн хуваариа тодорхой болго: Энэ асуудлаас болж ажлын байран дээр маргаан үүсэх тохиолдол бишгүй гардаг. Тиймээс ажлаа анх хүлээж авахдаа өөрийн хийх ёстой зүйлийнхээ ажил үүргийн хувиарыг мэдэж ав. Нэгэнт тодорхой болголгүй ажлаа эхэлсэн бол яг одоо тодорхой болгож ав.

• Санал бодлоо чөлөөтэй илэрхийл: Өөрийн шийдвэрлэхийг хүсч буй, хэлэхийг бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлж сур. Аливаа асуудлыг ярилцаж байж л шийдвэрлэнэ. Энэ бол ажил хэрэг болохоос биш, айж бэргэх зүйл биш. Өөрийн бодол санаагаа дотроо удаан хадгалж, шийдвэрлэж чадахгүй явснаас болж бухимдал үүсдэг. Тиймээс үзэл бодлоо өөртөө итгэлтэй, чөлөөтэй илэрхийлж сур.

• Өөрийн биеэр үлгэрлэ: Өөрийн сурсан мэдсэн, уншсан зүйлийнхээ талаархи мэдээллийг бусадтайгаа хуваалц. Гэхдээ зөвхөн сайн сайхан зүйлийн тухай шүү. Ямар ч хүн сайхан мэдээлэл сонсохдоо таатай байх болно.

Ажлын байранд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь:• Ажиллах орчныг бүрдүүлэх;• Ажилтнуудтай төв зөөлөн мэндэлж, албаны яриа өрнүүлж санал бодлыг

сонсдог байх;• Удирдах удирдуулах ёсыг бүү март;• Ажлынх нь амжилт бүтээлийг бага гэлтгүй товойлгон ярьж хамт олны

дотор баяр хүргэдэг байх;• Алдаа дутагдлыг эхний хэдэн тохиолдолд өөрт нь хэлж сануулдаг байх.• Хамт олны хэн нэгэн гишүүнд бусдад мэдэгдэхүйц тусгайлан анхаарал

халамж тавьдаггүй байх;• Хэнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэйг мэддэг, шаардлагатай хүндээ

үзүүлдэг, энэ талаар хамт олондоо мэдэгддэг байх;• Нэгэнт гаргасан алдаа дутагдлыг нь байн байн давтан хэлж муулдаггүй,

тавладаггүй байх;• Хэн нэгний үгээр бусдыг мөшгөн мөрдөх, хардах, арга хэмжээ авах,

сэрдэхээс зайлсхийгээрэй;• Хэн нэгнээ сөрөг зүйлээс өмгөөлдөг, хамгаалдаг байх;• Харьяандаа байгаа хүмүүсийнхээ ойр дотныхонд анхаарал халамж,

үйлчилгээ үзүүлдэг байх;• Аливаа ажил үйлчилгээ ил тод, үнэн зөв, олонхын санаанд эерэг сэтгэгдэл

төрүүлсэн байх л чухал;• Зарлал мэдээлэл, халамж үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх. Хүн бүрийн

идэвхи оролцоог хангах;

Анхаарал хандуулсанд баярлалаа

Recommended