2 р багийн ажил bi daalt

Preview:

Citation preview

Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд

гар утас, компьютертай адилхан ердийн

хэрэглээ болж байна. Монгочуудын ихэнх нь

эдгээр төхөөрөмжийн талаар багагүй мэдлэгтэй

болсон хэдий ч яг сонголт хийхдээ алдаа гаргах

нь бий. Тийм учраас дижитал аппарат сонгохдоо

чухам ямар үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй

талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Тун энгийнээр тайлбарлаж болно. Пиксель гэдэг нь

компьютерийн дэлгэц дээр тодорхой хэмжээг эзлэн

дүрслэгдэх дөрвөлжин цэг гэж ойлгож болно. Жишээ нь

таны компьютерийн дэлгэцийг 1280x1024 pixel-ийн

харьцаагаар тохируулсан байна гэж үзвэл таны компьютер

1280х1024=1310720 ширхэг пикселийг дүрсэлж байна гэсэн

үг. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болох юм. Яагаад

гэвэл мега гэдэг нь аугаа их гэсэн утгатай грек гаралтай үг

бөгөөд дижитал ертөнцөд энэ нь ойролцоогоор 1 сая гэсэн

агуулгыг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар

дүрслэлийн энэ хэмжигдэхүүний хамгийн доод гэж хэлж

болох хэмжээ нь 3.2megapixel болсон байгаа. Гэхдээ доод

гэхээр та хамгийн муу нь гэж ойлгож болохгүй юм. Энгийн

хэрэглээнд уг хэмжээ бүхий аппарат маш тохиромжтой

байдаг.

Мегапиксел гэж яг юу вэ?

Пик

ӨНӨӨДӨР 10 МЕГАПИКСЕЛ БҮХИЙ КАМЕРУУД ӨРГӨНӨӨР

ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА БОЛ 20 МЕГА ПИКСЕЛТАЙ КАМЕРУУД Ч

ҮЗЭГДЭЖ ЭХЛЭЭД БАЙНА. КАМЕРЫН ПИКСЕЛ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР

ЗУРГИЙН ХЭМЖЭЭГ ТОМРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ БИД МЭДНЭ.

ЭХНИЙ ҮЕИЙН ДИЖИТАЛ КАМЕРУУДЫН АВАХ ЗУРГИЙН ХЭМЖЭЭ

320 240, 640 480 БАЙСАН БОЛ ОДОО НИКОН D800 КАМЕРЫН МЭДРЭГЧ

ГЭХЭД Л 36.3 МЕГАПИКСЕЛ БУЮУ 7360 4912 ХЭМЖЭЭТЭЙ ЗУРАГ АВАХ

БОЛОМЖТОЙ БОЛСОН БАЙНА.

Технологийн хэллэгээр бол үүнийг Resolution буюу

дүрслэлийн нарийвчлал гэдэг. Ер нь тоон буюу дижитал

дүрслэлтэй зургийн хувьд хамгийн гол гэж болох нэг зүйл

нь ямархуу хэмжээний өнгийг хэр зэрэг

нарийвчлалтайгаар дүрсэлж чадах тухай асуудал байдаг.

Тэгвэл энэ нарийвчлалыг дижитал аппаратын хувьд

мегапиксел гэж нэрлэдэг байна. Ихэнх аппаратны хувьд

энэ үзүүлэлтийг хайрцган дээрээ болон аппаратан

дээрээ, хүний нүдэнд харагдахаар бичсэн байдаг. Жишээ

нь, 3.2 Megapixel эсвэл 3.2 Megapixel гэх мэтээр бичдэг.

Дижитал аппаратны ангилал

Дижитал аппаратыг ерөнхийд нь ултра

компакт, компакт, мэргэжлийн аппарат гэж

ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар

товчхон дурдья.

Ултра компакт Ultra compact

Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой.

Мөн бусад төрлийн аппаратнаас илүү

хөнгөн, авч явахад авсаархан гар утастай

ойролцоо хэмжээтэй байдаг

Мэргэжлийн аппарат SLR, SLR

Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн

төвшний, овор хэмжээ ихтэй, хэрэглэхэд фото

зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн

мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд дээрх

төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгаласан

байдаг.

Компакт аппарат Compact

Эдгээр нь Ултра компакт аппаратнаас харьцангуй олон тохиргоотой, үнэ хямдтай

хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал

аппаратны төрөл юм.

Пикселийн хэмжээ

Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх

үзүүлэлтийн нэг нь пикселийн хэмжээ юм.

Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр

нь хэмжсэн нягтаршлын хэмжээний тоог

хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог.

Жишээлбэл: 48х1536 пикселтэй зураг авбал

нийт 3145728 пикселтэй буюу 3,1

Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.

Фото альбомд зориулж 9х12 см, 10х15 см,

13х18см, 15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл

хэмжээтэй зураг авах хүсэлтэй эсвэл

интернэтээр зургаа явуулах стандарт

хэмжээгээр хэвлэх тохиолдолд 3-5 мега

пиксельтэй байхад

хангалттай сайн зураг авч чадна.

"ДИЖИТАЛ ХАЛЬС" ГЭЖ ЮУ ВЭ?

Аналоги технологийн vед хэрэглэгдэж байсан

хальсны орон зайг өдгөө СD, floppy, disc, compact

flash, smart media, memory stick, ХD-карт зэрэг

дижитал эх үүсвэрүүд эзлэх болжээ. Дижитал

аппаратаараа авсан зургаа эдгээр тєрєл бvрийн

"дижитал хальс" дээрээ хадгалчихаж болно. Ердийн

хальснаас ялгаатай нь ганц удаа хэрэглээд хаях буе

олон дахин хэрэглэгддэгээрээ давуутай аж.

Хэрэгцээтэй гэсэн зургаа сон-гож фото цаасан дээр

буулгаж болно. Vлдсэнийг нь гэрийнхээ

компьютерт, Сй дээр хадгалж байгаад боломжтой

vедээ угаалгасан ч болдог ажээ.

Авсан зургаа сонин сэтгүүлд, мөн зар

сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх

хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель

байхад тохиромжтой.

Том хэмжээтэй плакат, самбарт

хэрэглэх, фото эвлүүлэг хийхэд зориулж

мэргэжлийн төвшинд өндөр

нарийвчлалтайгаар авахад 8-21 мегапикселийн

үзүүлэлттэй байна.

Дурангийн чадал

(Zoom)

Энэ

Үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй

дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж

зураг авах боломжийг тодорхойлно. Энгийн

хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин өөрөө

урагш хойшоо хэд алхаад авах

зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах

боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол

хангалттай үзүүлэлт.

Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах үед

дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны

амьсгалахад

хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь

нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм

тохиолдолд зориулалтын хөл дээрээс авах учиртай.

Мөн аппаратанд Optical zoom болон Digital zoom

гэсэн дангаараа болон

хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн

аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа

бол Digital нь дуранд огт хамаагүй, программын

аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул

их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу

болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь

дурангийн чадлыг тодорхойлно.

Memory card Санах ойн төрөл

Авсан зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь

маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын

ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй

компьютер, гар утас, видео камер гэх мэт

төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө

ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл

хадгалах багтаамжийн хувьд хэмжээ нь том байх

тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой

болно. Сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч

байгаа тул 1 гигабайт – 4 гигабайт мемори картанд

20,000-60,000 төгрөг зарцуулсан байхад энгийн

хэрэглээний 500-2000 зураг авах боломжтой гэдгийг

бүү мартаарай.

Зай буюу баттерей

Дижитал аппаратны зай нь дахин

цэнэглэгдэх, Стандардт зай (Disposable) гэсэн хоѐр

төрөл байдаг. Дахин цэнэглэх боломжтой

(rechargeable) зай эдийн засгийн хувьд

ашигтай, хүчин чадал сайтай, олон зураг авахад

тохиромжтой байдаг.

Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу

зай буюу AA стандартын (Disposable) зай

хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратанд ихэнхдээ

дөрвөн зай ордог тул аппаратны овор хэмжээ

томордог. Цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА

гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай

цэнэглэгч 2400 үүнээс дээш мега ампертай зай

авбал харьцангуй олон зураг авна.

Шинэ технологи

(Image stabilization Дүрс тогтворжуулагч)

Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу

хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний

бүдгэрлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчны

гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим үед

гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед

дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг

технологи юм.

Face detection (Нүүр тодоруулагч)

Тухайн зурагт орж байгаа хүмүүсийн нүүрийг

тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ

технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг

авахуулах, баяр ѐслолын зураг авахад илүү

тохиромжтой. Энэ горимыг ажилуулж

авахад хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор

харуулж, тохируулгагүй авснаас ч илүү сайн

чанартай зураг гарна.

Процессор

Дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд өөр

өөрийн зураг боловсруулах процессор, түүнд

суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн

үед “Sony”, “Bionz Canon” компаниуд “Digic III”

гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд

ийм процессортой аппаратууд нь сүүлийн

үеийн шинэ технологиудыг бүгдийг багтаасан

байдгаараа онцлог юм.

Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн

шилдэгт тооцогдож буй дижитал фото

аппарат №1 Canon EOS 5D Mark II

Canon EOS 5D Mark II (Body

Only) Үнэ ойролцоогоор 3,2 сая

хавьцаа

Давуу тал:

-Маш сайн гүйцэтгэл

-Өндөр чадвар

-Зургийн өндөр чанар

-Видео бичлэг хийх боломж

Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт

тооцогдож буй дижитал фото аппарат №2

Nikon D5000Nikon D5000 (18-55mm

линзтэй) Үнэ

ойролцоогоор 1 сая

хавьцаа

Давуу тал:

-Фото чанар маш сайн

-Хурдан ажиллагаатай

-Видео бичлэгтэй

-Хөдөлдөг

-Ухаалаг LCD дэлгэц

-Линзний боломжууд

өндөр

Хавайн аралд дэлхийн хамгийн том дижитал

камер бүхий сансрын дуран авайг байрлуулсан

байна. Дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд

36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн

хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай гэнэ

Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү

байгаа юм. Хэрэв уг камераар авсан 1 ширхэг

зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр

хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд

хүрэх юм байна.

Видео бичих

энэ нь том давуу талуудын нэг бөгөөд анхаарах зүйл

нь Монголын ТВ систем нь РАL гэдгийг санаж авах

нь зүйтэй бөгөөд зарим нь дууны бичлэг хийдэггүй

зөвхөн дүрс авдаг загварууд байдгийг санаарай.

Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан”

арилгах, харанхуйд фокус авах чадвартай, гарын

хөдөлгөөний чичиргээг тогтворжуулагч гэх мэт олон

төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа

сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын

хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз

бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай

тохиргоо/горимнууд юм.