2.hool bolovsruulah

Preview:

Citation preview

Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтний хоол боловсруулах тогтолцоонд гарах эмгэг

хам шинж, үзүүлэх тусламж үйлчилгээ

Монгол улсад хамгийн их тохиолддог хамгийн их нас баралтанд хүргэдэг өмөнгийн эхний 3 байрыг хоол боловсруулах тогтолцооны өмөнгүүд эзэлдэг . Элэгний өмөн анх оношлогдсон хорт хавдрын дунд 42%, ходоодны хавдар 17%, улаан хоолойн хавдар 12% ,эзэлж нас баралтын хувьд элэгний хавдар 43%, ходоодны хавдар 15% , улаан хоолойн хавдар 10% эзэлж байна .

Хавдрын үед хоол боловсруулах тогтолцоонд дараах шинжүүд илэрдэг .

• Амнаас эвгүй үнэр гарах • Ам хатах • ам гэмтэх • ам мөөгөнцөртөх • Хэвийн бус амт мэдрэгдэх • Хоолонд дургүй болох• Турах

• Юм залгихад түвэгтэй болох • ходоод хорсох • Шингэн алдах • өтгөн хатах • Бөөлжих • дотор муухайрах

Амнаас эвгүй үнэр гарах

Амнаас эвгүй гол төлөв үмхий үнэр гарах, амьсгал муухай болох шинж голдуу илэрнэ. Өвчтөн үүндээ их эмзэглэдэг .

Авах арга хэмжээ:• амны хөндийг сайн цэвэрлэж өгөх• Амны шүршигч хэрэглүүлэх • Шингэн ихээр уулгах • Амны мөөгөнцрийг эмчлэх

Ам залгиурт үрэвсэл халдвар байгаа үед антибиотик хэрэглүүлэх ,

Алимны шүүс , содын уусмалыг ижил харьцаатайгаар авч амыг зайлуулах

Фурациллины уусмал

1,4% фенолын уусмал

1% повидоны уусмал уусмал хэрэглэх

Ам хатах

Шалтгаан :

Шүлсний ялгаралт багасах

амны салстын үрэвсэл

Амнаас их хэмжээний ууршилт явагдах

Түгшүүр гутрал

Гиперкальцеми

Цацраг эмчилгээний үед

Шээс хөөх , хар тамхины бэлдмэл хэрэглэснээс

Авах арга хэмжээ:• холинэнергетик эмийн тунг боломжтой бол

хасах • Өөр эмээр солих, жишээ нь

амитриптилиныг дезипраминаар гэх мэт • Амыг 2 цаг тутам зайлах• Ментол гаа зэрэг зүйлийг хольж зайлуулах

эсвэл хүлхүүлэх• Алимны шүүс содын уусмал ижил

хэмжээгээр хольж зайлуулах , шүдийг зөөлөн сойзоор угаах

• Хэлэн дээр нь аскорбины хүчилтэй хөөсөн бөмбөлөг гаргадаг шахмал тавих

• Хан боргоцойн хэрчимийг чихэр шиг хүлхүүлэх . Энэ нь протеолитик фермент агуулдаг учир амны хөндийг сайн цэвэрлэдэг .

• Шүршигч дусаагч хэрэглэх • Жижиглэсэн мөс , чипс 30 мин тутам

хүлхүүлэх • Агаар хуурай бол өрөөг чийглэх • Уруулд тос түрхэх

• Шүлс ялгаралтыг ихэсгэх• Давслаг хүчиллэг зүйл шүлсийг

ялгаруулдаг . Лимон, лимоны хүчил• Хүлхдэг чихэр • Бохь • Мөсөн чипс • Лимоны хийжүүлсэн ундаа ойр ойрхон

балгуулах

Пилокарпин нь парасимпатомиметик тул шүлсний ялгаралтыг ихэсгэдэг.

Зарим улс оронд хиймэл шүлс орлуулагчийг хэрэглэдэг .

Ам гэмтэх

Амны хөндийн салст бүрхэвч гэмтэж, өнгөц ба гүн шархлаа үүсэхийг ам гэмтэх гэдэг .

Шалтгаан нь:

Цитостатик эмүүд

Кортикостероид

антибиотик эмчилгээ

Вирус,мөөгөнцөр, нян

Амин дэмийн дутагдал

Цус багадалт

Уургийн дутагдал

Авах арга хэмжээ• Эмийн эмчилгээг зөв зохицуулах• Эмийг зогсоох эсвэл тунг бууруулах • Мөөгөнцрийг эмчлэх • Эмийн эмчилгээ:• Хлоргексидин глюконатын 0,2% уусмалаас

10 мл балгаж амыг зайлж угаах • 2,5мг гидрокортизоны эмульсыг амны

шархлаан дээр байрлуулах• 0,1% триамциналонтой оог амны шарханд

түрхэх

Өнгөр үүсгэгч дифенгидраминыг аманд цацахад шархлаан дээр өнгөр тогтдог .

Үүнийг 2 цаг тутам 30 млээр хэрэглэж болно .

Ам мөөгөнцөртөх

Амны салст бүрхэвчин дээр цагаан өнгөр ургах, хэл гөлгөр улаан болох ,уруулын өнцөг хагарах.

Шалтгаан:

Кортикостероид хэрэглэх /80%/

Антибиотик хэргэлэх

Чихрийн шижин

Ам хатах

Авах арга хэмжээ

Мөөгөнцрийн эсрэг эмийг гол төлөв хэрэглэдэг.

Нистатиныг 4 цаг тутамд хэсэг газрын эмчилгээнд хэрглэнэ.

Нистатины суспензийг 1-5 мл ээр жимсний шүүстэй хольж жижиг аяганд хөлдөөгөөд хүлхүүлж хэрэглэж болно .

Эмчилгээ хийхийн өмнө хиймэл шүдийг авсан байх, буцааж хийхдээ заавал цэвэрлэх

Шүдийг сайн цэвэрлэхгүй бол мөөгөнцөр эмчлэгдэхгүй.хиймэл шүдийг нистатины уусмал юмуу гипохлоридын уусмалд хонуулах

Ерөнхий эмчилгээнд:

Кетокеназолын 200 мг шахмалыг 5 өдөр уулгана

Миконазолыг 5мл, 125 мг аар ам зайлах, шархлааг шүрших, уулгаж болно .

Хэвийн бус амт мэдрэх

Олон өвчтөнд энэ зовиур илэрдэг .

50% д энэ шинж тохиолддог .

Заримдаа мэдрэх чадвар алдагддаг .

Мэдрэх чадвар ерөнхийдөө алдагдах- hypogeusia,ageusia

Өвөрмөц амт мэдрэх чадвар алдагдах-disgeusia-гол төлөв чихэрлэг амт мэдрэх чадвар алдагддаг .

Шалтгаан :• Амт мэдрэх мэдрэлийн төгсгөлийн

мэдрэмж сулрах• Амт мэдрэх мэдрэлийн төгсгөл цөөрөх• Амт мэдрэх мэдрэлийн төгсгөл хордох• Хоол тэжээлийн дутагдал ба эмийн

эмчилгээ

Амт ба эм Эм Үйлчилгээ Фенитоин Мэдрэмж бууруулдаг Инсулин Удаан хугацаагаар хэрэглэхэд чихэр

ба давслаг зүйлийн мэдрэмж бууруулдаг .

Лигнокайн Чихэрлэг ба давслаг мэдрэмж бууруулдаг .

Бензокайн Өвдөлтийн мэдрэмж ихэсгэдэг 5 флюр урацил Гашуун амт ба өвдөлт мэдрэх

чадварыг өөрчилдөгАдреамицин панангин Аманд төмөр амтагддаг

Авах арга хэмжээ• Амт мэдрэх чадвар ерөнхийдөө муудсан

тохиолдолд исгэлэн хоол хүнс жишээ нь нимбэгний шүүс, алимны шүүс, даршилсан ногоо хэрэглэхийг зөвлөх

• Өөрийн амтыг үлдээдэг хүнс хэрглэхийг зөвлөх, жишээ нь шинэ жимс жимсгэнэ, хүлхдэг чихэр

• Шаардлагатай тохиолдолд хоолонд сахар нэмэх эсвэл хасах

Шээсний хүчил азот ихээр агуулдаг хоол хүнсийг багасгах, боломжийн хирээр цагаан мах, өндөг , сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөх

Шөлтэй хоол ба хоолны соусанд дарс шар айраг нэмэх

Их хэмжээний шингэн уух

Хоолонд дургүй болох

Өөрт нь таалагдаж байгаа хоол хүнсийг бага багаар өгөх

Энгийн сэтгэл засал эмчилгээ хийх

Хоолыг том тавганд биш жижиг тавганд үзэмжтэйгээр хийх

Хоолыг өөрөөр нь сонгуулах

Халуун хүйтнийг хүсэлд нь тохируулах

Мэдрэхүй алдагдсан тохиолдолд амтлагч нэмэх

Хоолны өмнө десерт өгөх

Ширээн дээр олуулаа хооллох

Дуршил сайжруулах эмчилгээ хийх :

Кортикостероид 15-30мг , метилпреднизолоныг 32 тг аар дексаметазоныг 2-4 мг аар хэрэглэхэд 50 % д үр дүнтэй. Гэхдээ үйлчилгээ 7 хоногийн дараа илэрдэг .

Тураал

Биеийн жин буурах, булчингийн хэмжээ багасах шинжүүдээр илэрдэг . Гол төлөв хоолонд дургүй болохтой хавсран явагдна.

Хавдартай өвчтний турах шалтгаан

Хавдрын эс ургахтай холбоотой

Бусад шалтгаан

•Бодисын солилцоо хурдассанаас илчлэгийн зарцуулалт ихсх•Уураг нүүрс ус, өөх тос, дотоод шүүрэл, ус давсны солилцоо алдагдах •Нитрогенийг хавдрын эс их хэмжээгээр шигээж зарцуулах•Хавдрын эсээс хакехсин ялгарах

•Хоолонд дургүй болох •Бөөлжих •Суулгах • шингэц алдагдах•Мэс засал туяа эмчилгээнээс бие сулрах •Шархлаа үүсэх •Уураг их хэмжээгээр алдагдах •Амьдралын орчин •Асран хамгаалагчийн харьцаа

Авах арга хэмжээ

Өвчтний сонголтыг хүндэтгэнэ

Дусал тариагаар тэжээлгэх

хамар ходоодны гуурсаар хооллох , зарим өвчтөн гуурстай өөд болохыг хүсдэггүй тул өөр арга сонгох

Томдоод байгаа хиймэл шүдийг солих

Яг таарсан хувцас өмсгөх

Гэр бүлийг сургах

Байнгын гуурс ?

Өтгөн хатах

Шулуун гэдэсний суллагдах үйл ажиллагаа муудаж , өтгөнөө гаргах давтамж цөөрөн зовиур үүсэхийг хэлнэ.

Эрүүл хүн ч өдөр бүр өтгөнөө гаргадаггүй.

Хавдартай өвчтний 75% нь 5-7 хоног өтгөнөө гаргадаггүй .

Шалтгаан олон янз

Хэвтрийн дэглэмд байх

Бие засахыг хүсэвч жорлонд очиж чадахгүй

хөдөлгөөн багасах

Бие сулрах

Бага идэх

Цусанд кальци багасах

Хар тамхины бэлдмэл

Авах арга хэмжээ

Хөдөлгөөн ихэсгэх

Ислэг их агуулсан хоол хэрэглэх

Шингэн сайн уулгах , жимсний шүүс өгөх

Хөтөвч хэрэглэхээс зайлсхийх

Тусад нь бие засуулах

Суултуурыг бүлээсгэх

Туулга тогтмол хэрэглэх

Лаа хэрэглэх

Бургуй тавих

Хуруугаар хатсан өтгөнийг гаргах

Өтгөн хатсан үед шингэн урсан гарч байгааг анхаарах Эзлэхүүний туулга /хивэг/ Өтгөн хаталтын эмчилгээ:1. Сенна 15 мг аар өдөрт 2 удаа2. Үр дүнгүй бол 22,5 мг аар 4 цаг тутам 3. Осмос туулга нэмэх / лактулоза сиропыг 15-30 мл ээр

өдөрт 1-2 удаа4. Магни гидроксид эмульс 5. 10-30 мл ээр 1-2 удаа6. Бисакодилын лааг 10-20 мг өгөх эсвэл бургуйгаар

тавих

Recommended