8. нөхөн үржихүйн

Preview:

Citation preview

Нөхөн Нөхөн үржихүйн үржихүйн

физиологи физиологи

Нөхөн Нөхөн үржихүйүржихүй

Нөхөн үржихүй гэдэг нь өөртэйгөө адилхан амьд биетийг үйлдвэрлэж, төрөл, зүйлээ хадгалан үргэлжлүүлэх амьд бие мах бодийн чадвар юм.

Бүх амьд амьтад бэлгийн ба бэлгийн бус замаар үрждэг. Гэхдээ голдуу бэлгийн замаар үржинэ.

Тодорхой хромосом бүхий эм бэлгийн өндгөн эс, эр бэлгийн спермотизойд илүү хөгжсөн байна.

Эдгээр нь өндгөвч эс болон төмсгөнд боловсорч гараад хоорондоо нийлэх үед үр тогтолт явагдана.

Бэлгийн Бэлгийн хөгжилхөгжил

Бэлгийн хөгжил нь хүйс ялгаран хөгжинө. Хүний хөгжлийн үйл явцад 3 төрлийн хүйс ялгаран хөгжинө. Үүнд:

1. Удамшлын хүйс: эр эм бэлгийн эс нийлж үр тогтох үед ялгаран хөгждөг бөгөөд ХУ хромосом бүхийг гетерогамет үүсвэл эр хүйс, ХХ хромосом бүхийг гомогамет үүсвэл эм хүйс гэж үздэг.

2. Морфологийн хүйс: Удамшлын хүйсийн суурин дээр морфологийн хүйс ялгаран хөгжинө. Үр хөврөлийн 6-8 долоо хоногтойгоос эхлэн Y хромосомын нөлөөгөөр үрийн хоолой, эр бэлгийн булчирхай бий болж андроген даавар ялгаруулна. Х хромосомын нөлөөгөөр эм бэлгийн булчирхайны эх үүсвэр тавигдаж арай хожуу өндгөн эс тавигдаж эм бэлгийн даавар ялгаруулна. Үр хөврөлийн 8-10 долоо хоногтойд дотор бэлэг эрхтнүүд, 20 долоо хоногтойд гадна бэлэг эрхтнүүд хөгжинө.

3. Дааврын хүйс: хөгжих үйл явцдаа эр, эм бэлгийн булчирхайнуудаас эр, эм бэлгийн дааврууд ялгарах болсноор морфологийн хүйсний ялгарал улам тодрох биохимийн үндэс тавигдана.

Бэлгийн хөгжлийн Бэлгийн хөгжлийн үе шатуудүе шатууд

1. Бэлгийн бойжилтын өмнөх үе 2. Жинхэнэ бэлгийн бойжилтын үе3. Залуу нас 4. Бэлгийн боловсролтын үе5. Бэлгийн үйл ажиллагаа саарах үе

Бэлгийн бойжилтын Бэлгийн бойжилтын өмнөх үе өмнөх үе

Энэ нь эрэгтэй хүүхдэд 10нас хүртэл эмэгтэйд 8 настайд дуусч, бэлэг эрхтэн бүрэн хөгжсөн боловч гүйцэт боловсроогүй байна.

Бэлгийн дааврыг бөөрний дээд булчирхай ялгаруулна.

Жинхэнэ бэлгийн Жинхэнэ бэлгийн бойжилтын үебойжилтын үе

1. Гипоталамус - өнчин тархины бэлгийн булчирхайн тогтолцооны харилцан үйлчлэлийн өөрчлөлт

2. Бэлгийн булчирхайн дааврын үйл ажиллагааны боловсролт

Эрэгтэй хүүхдэд 10-14нас, эмэгтэй 9-12 насанд явагдана.

Залуу насЗалуу нас

Энэ үе нь залууст 14-18 насанд, охидод 13-16 насанд бэлгийн хоёрдогч шинж тэмдэг дэс дараалан гарч эхэлснээр дуусдаг.

Бэлгийн Бэлгийн боловсролтын үеболовсролтын үе

Цусанд бэлгийн даавар дээд хэмжээгээр ялгарч, хүүхэд төрүүлэх бэлтгэл хангагдсан үе.

Бэлгийн үйл Бэлгийн үйл ажиллагаа саарах үеажиллагаа саарах үе

Эрэгтэй хүнд 60 наснаас, эмэгтэй хүнд 45-50 наснаас эхэлдэг.

Бэлэг эрхтэн түүний Бэлэг эрхтэн түүний үүрэгүүрэг

Бэлгийн замаар нөхөн үржил явуулах морфологийн үндэс нь бэлэг эрхтэн юм. Бэлэг эрхтэний ачаар бэлгийн эс бий болж ялгаран гарч үр тогтож түүнийгээ тээж төрүүлдэг.

Бэлэг эрхтэн нь бэлгийн даавар ялгаруулах гол эрхтэн.

Бэлэг эрхтэнийг гадна болон дотор гэж 2 ангилна.

Эрэгтэйн дотор бэлэг эрхтэнд: төмсөг, түүний дайвар, үрийн сувганцар, үр дамжуулах хоолой, үрийн түрүү булчирхай, шээсний сүв тус тус орно.

Гадна бэлэг эрхтэнд: шодой (penis), хушга (scrotum) орно.

Эмэгтэйн дотор бэлэг эрхтэнд: үтрээ, умай, умайн гуурс, өндгөвч орно.

Гадна бэлэг эрхтэнд: охин\онгон\ хальс, бэлгийн их бага уруул, үтрээний амсар, хэлүү тус тус орно.

Өндгөвчний үйл Өндгөвчний үйл ажиллагааажиллагаа

1. Цэврүүний үе2. Үр тогтох үе3. Шар бие үүсэх

Сперматогенез Сперматогенез

1. Сперматогенийн хуваагдал2. Меойз3. Сперматид боловсорч

сперматозойд болдог.

Нөхөн үржихүйн 10 Нөхөн үржихүйн 10 зөвлөмж зөвлөмж

18-с доош 35-с дээш насанд жирэмслэхгүй байх, 2-3 жил байх

Жирэмсэн үедээ эмчийн хяналтанд байж, эмнэлэгт эмч, эх баригчийн хяналтанд төрөх

Хүүхдээ заавал хөхөөр нь тэжээх, 6 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулах

3 хүртлэх насны хүүхдийг өдөрт 5-6 удаа хооллох.

Хүүхдэд шингэн алдах шинж тэмдэг илэрвэл шингэнийг ойр ойрхон уулгах, эмчид үзүүлэх

Вакцинжуулалтанд бүрэн хамрагдах

Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх

Гарыг нь бие зассаны дараа, хоол идэхийн өмнө угаалгаж хэвшүүлэх

Хүүхдийг өвчилсөний дараа сайтар асруулах

Хүүхдийг 3 нас хүртэл сар бүр жинг нь үзэх

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Recommended