бие даалт №3 салст

Preview:

Citation preview

Бие даалт №3 Шүдний технологийн 2-р дамжааны

оюутнуудад зориулав

Амны салстын мөөгөнцөртөх өвчин

Candidiasis; Thrush;

Fungal Infection; Mycosis;

Yeast infection

АШУҮИС, НАСС, НАСГЗШүдний технологийн тэнхим

АУ-ны магистр Д. Одонтуяа

Бие организмд дархлалын систем

суларснаас амны хөндийн нөхцөлт бус эмгэг

төрөгч хэлбэрээр оршдог мөөгөнцөрүүд

идэвхжиж уг өвчнийг үүсгэдэг. Одоогоор 80

гаруй мөөгөнцөрийн төрлийг (candido

albicans; candido tropicalis; candido

pseudotropicalis; candido krusei; candido

guilliermondi) илрүүлээд байгаа бөгөөд эдгээр

нь 30-37 хэм, pH=5.8-6.5 байхад идэвхтэй

үржих чадвартай. Гадаад болон дотоод

шалтгааны улмаас үүсдэг гэж үздэг.

Эрсдэлт хүчин зүйлс Дөнгөж төрсөн хүүхэд

Чихрийн шижин өвчинтэй хүмүүс (Хяналтанд

байдагггүй)

Эмийн гаж нөлөө, ихэвчлэн антибиотик хэрэглэх явдал.

Мөн уушигны архаг үрэвсэлийн үед дэх кортикостеройд

цацдаг эм хэрэглэх нь эрсдэлт хүчин зүйл болж байдаг

ба эм уусаны дараа тогтмол амаа усаар зайлж байх нь

амны хөндийн мөөгөнцөртөх өвчнөөс сэргийлдэг

хэмээн үздэг.

Дархлаа суларсан өвчтөн, тухайлбал HIV/AIDS, химийн

эмчилгээ

Эм эгтэйчүүдийн гормоны өөрчлөлт, жирэмсэний үе

Шүдэлбэр хэрэглэдэг хүмүүс

Хэлээ цоолох (Tongue piercing)

Дотоод шалтгаан

Олдмол болон төрөлхийн дархлааны алдагдал

Бодисын солилцооны алдагдал

Амин дэмийн дутал

Сүрьеэ, Холери, Гэдэсний хламид, Коклюш,

Тэмбүү, Гоноррей зэрэг хурц, архаг халдварт

өвчнүүд

Химийн бодис, туяа эмчилгээний дараа

Бага насны хүүхдэд хөхөөр болон бохир арьснаас

дамжих

Том хэмжээний түлэгдэлт

Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах

Амны хөндийд шархлаа үүсэх

Таарч тохироогүй шүдэлбэр, шүдний хурц

ирмэг, шүдний чулуу

Шүдний авагдаагүй ёзоор

Химийн бодисоор салст түлэгдэх

Гадаад шалтгаан

Амны салстын мөөгөнцөртөх

өвчний ангилал Явцаар нь:

•Хурц

• Псевдомембранозный

• Атрофический

•Архаг

• Гиперпластический

• Атрофический

Сүүнцэртэлт (Псевдомембранозный хурц

мөөгөнцөртөлт)

• Хөхүүл хүүхдэд хөхөө цэвэрлэж хөхүүлэхгүй,

угжийг дамжуулж хэрэглэх, бие султай хүмүүст

ихэвчлэн тохиолддог. Энэ үед хүүхэд тайван

бус, хөхөө хөхөхдөө уйлагнана ба ам

хуурайшиж хорсох шинж илэрнэ.

Хүүхдийн аман дах сүүнцэртэлт

Хэлэн дээрх сүүнцэртэлт

• Амны хөндийн салстад цайвар өнгөтэй ээдэм

шиг өнгөр тогтсон байх ба эхний үед авахад

амархан ховхорч улайсан суурь үлддэг. Хүнд

хэлбэрийн үед өнгөр нь нягт тогтсон хуулахад

нилээд хэцүү, түүнийг авахад цус шүүрсэн

суурь үлддэг. Эхний үед амны үүдэвчийн

хэсгээр гарах ба аажимдаа хэл, тагнай, уруул,

завьжны салстад өнгөр бий болдог. Мөн цааш

төвөнх, залгиур руу хүндэрч болдог.

Зөөлөн тагнай дээрх

сүүнцэртэлт

Хүүхэн хэлэн дээрх амны салстын

мөөгөнцөр

Атрофический хурц мөөгөнцөртөлт

• Хоолны амт өөрчлөгдөх, юм ярих, хоол идэхэд

хорсох, ам хуурайших зэрэг шинж тэмдэгүүд

илэрнэ.

• Амны хөндийн салст нилэнхүйдээ улайсан,

хуурайшсан, хорсож өвдөх зовиур илэрдэг

байна.

• Хэл өнгөргүй, хэлний хөхлөгүүд улайж гөлгөр

болсон байх ба хэлний гүн хуниаснуудад бага

зэрэг өнгөр байж болно. Уруул улайж, бага

зэрэг хавагнасан.

Гиперпластический архаг мөөгөнцөртөлт

Амтлах мэдрэхүй бага зэрэг өөрчлөгдөж ам

хуурайшина, халуун ногоотой хоол, хүчиллэг,

исгэлэн зүйл идэхэд бага зэрэг хорсож өвдөнө.

Амны хөндийн улайж хавагнасан суурин дээр

тэгш бус ирмэгтэй цайвар саарал өнгөтэй өнгөр

үүсэх бөгөөд энэ нь амны салсттай нягт наалдсан

байна. Хусахад нилээд төвөгтэй, шархалсан

суурь үлддэг. Голдуу хэлний нуруу хэсэгт ромбо

хэлбэртэйгээр байрладаг байна.

Атрофический архаг мөөгөнцөртөлт

Ам хуурайшиж, юм идэхэд хорсдог. Ихэвчлэн хиймэл

шүдэлбэр хэрэглэдэг хүмүүст тохиолддог. Хиймэл

шүдэлбэрийг авч харахад салст нь тод улаан

өнгөтэй, бага зэрэг хавагнасан. Салст бүрхүүлийн

гялалзсан чийглэг байдал алдагдсан, хуурайшсан,

хэл дээр өнгөр байхгүй, хэлний хөхлөгүүд

хатингаршиж гөлгөр болсон байна. Үүнээс гадна

амны булан гэмтэж шархлаа үүсч болдог. Шархлаа

нь бохир саарал өнгөрөөр хучигдсан, амархан

хусагдах ба нимгэхэн таваар хучигдсан байдаг.

Микотический Заеда • Голдуу хиймэл шүдэлбэр зүүдэг, зуултын өндөр намссан

хүмүүст тохиолддог. Таараагүй шүдэлбэр, эмгэг элэгдэл,

шүдгүйдэл зэрэг нь энэ өвчин үүсэх шалтгаан болдог.

Заеда үүсэхэд амны булан гүн байх, шүлсээр байнга

норгодог хэсгүүд таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

• Амны булан орчим өвдөж загатнана, амны буланд

тунгалаг цайвар өнгөтэй хайрс тогтсон байх ба түүний

доор амархан хусагддаг өнгөр байдаг. Үүнийг авсны

дараа цууралт, шархлаа үүсэхийн зэрэгцээ уруулын

улаан, салст руу гэмтэл тархдаг байна.

Эмчилгээний зарчим

•Үүсгэгчийн эсрэг

•Үндсэн өвчнийг

эмчлэх

•Амны хөндийг

эрүүлжүүлэх

•Хоолны дэглэм

баримтлах

Ерөнхий эмчилгээ

Хэсгийн эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт

• Амны хөндийн зөв арчилгаа

• Шүдэлбэрийг зориулалтын уусмалд хийж

цэвэрлэх

• Бактерийн эсрэг эмчилгээ хийлгэсний

дараа урьдчилан сэргийлэх зорилгоор

мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ

• С амин дэмийг хэрэглэх

Ном зүй

• http://www.medicinenet.com/thrush/article.htm

• http://www.netdoctor.co.uk/diseases/facts/oralthrush.htm

• http://en.wikipedia.org/wiki/Candidiasis

• http://www.nlm.nih.gov/medlineplus/ency/article/000626.htm

• http://pediatrics.about.com/od/childhoodinfections/a/thrush.htm

• http://en.wikipedia.org/wiki/Oral_candidiasis

• http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1399-

302X.2005.00240.x/abstract

• http://kidshealth.org/parent/infections/skin/thrush.html

• http://www.skinsight.com/adult/oralCandidiasisThrush.htm