Хэрэглэгч та төлбөрийн баримтнаас ямар мэдээлэл авч...

Preview:

DESCRIPTION

Хэрэглэгч та төлбөрийн баримтнаас ямар мэдээлэл авч болох вэ? - УБЦТС ХК

Citation preview

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Хэрэглэгчийн код

Энэ нь хэрэглэгч таныг манай системд бүртгэсэн бүртгэлийн дугаар бөгөөд таны цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй холбоотой мэдээллийг харуулах түлхүүр болно. Иймд хэрэглэгч та кодоо цээжилснээр хэрэглээний төлбөрөө төлөх болон цахилгаан эрчим хүчний аливаа доголдлоо засварлуулах дуудлага өгөхөд хурдан шуурхай болно.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Тухайн баримтан дээрх тамга , мөнгөний няравын гарыг үсэг болон төлбөр хийсэн огноо нь таны мөнгө тушаасныг нотлох баримт болох тул та үүнийг сайтар шалгаарай.

• Мөн та гарын үсгээ зуран баталгаажуулахаа мартуузай

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Төлбөрийн нэхэмжлэлийн дугаар

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Цахилгаан эрчим хүчний борлуулалт, орлого цуглуулалтын жигд байдлыг хангахын тулд хэрэглэгчдийг борлуулалтын зургаан циклд хуваадаг.

Борлуулалтын циклээс хамаарч хэрэглэгч таны ЦЭХ-ний тооцоог сар бүрийн хэдэнд бичих болон төлбөрөө барагдуулах эцсийн хугацаа харилцан адилгүй байдаг. Хэрэглэгчдэд үйлчлэх төв бүр харьяа дүүргийн газар нутгийн хэмжээ, хэрэглэгчийн тархалтыг харгалзан хороогоор нь борлуулалтын циклд хуваарилсан байна. Иймд Та борлуулалтын аль циклд хамаарч байгаагаа төлбөрийн баримтаасаа харж цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөх шаардлагатай.

Цикл тус бүрийн цахилгаан эрчим хүчний борлуулалтыг тооцох, төлбөр төлөх хугацааг дараах хүснэгтээс харж болно.

Борлуулалтын циклийн хугацааЦикл Тоолуурын

заалт авах өдрүүд

Банкинд болон хэрэглэгч

байгууллагуудад нэхэмжлэх

хүргэх өдрүүд

Төлбөр төлөх өдрүүд ЦЭХ-г түтгэлзүүлэх

өдрүүд

R1 1-5 6 6-16 Сар бүрийн 21-25

R2 6-10 11 11-21 Сар бүрийн 26-30

R3 11-15 16 16-26 Дараа сарын 1-5

R4 16-20 21 21-с дараа сарын 1 Дараа сарын 6-10

R5 21-25 26 26-с дараа сарын 6 Дараа сарын 11-15

R6 26-30 31 Дараа сарын 1-10 Дараа сарын 16-20

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Дэд станцын дугаар

Дэд станц гэдэг нь хэрэглэгч таныг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа дэд өртөө буюу эрчим хүчний байгууламж юм. Энэ дэд өртөөнд ээлжит урсгал болон их засвар хийх тохиолдолд уг дэд өртөөнд холбогдсон хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тодорхой хугацаагаар хангахгүй байх тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэг.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэ нь манай компанитай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан хэрэглэгчийн нэр ба хэрэглэгчийн хаягийн мэдээлэл юм. Хэрэглэгч та төлбөрөө төлөхдөө төлбөрийн баримт дахь өөрийн нэр, хаягаа тулгаж хараарай.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэ хэсэг нь санхүүгийн төлбөр, тооцооны тайлант үеийг харуулах бөгөөд энэ хугацаанд таны кодонд бичигдсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бичиглэл уг төлбөрийн нэхэмжлэл дээр гарна.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэ нь тухайн хэрэглэгчийн гэрээ

байгуулахдаа төлбөрөө төлөхөөр сонгосон банк эсвэл манай компанийн кассын нэр, дугаар юм.

Та төлбөрөө манай компанийн кассаар

болон банкаар, цахим хэлбэрээр, төрийн

үйлчилгээний цахим машинаар төлөх

боломжтой.

Төлбөр төлөх боломжтой банкууд

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Энэ нь таны цахилгааны төлбөрийн холбогдох хэрэглээний хамрах хугацаа юм.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Эхний үлдэгдэл гэдэг нь урьд саруудын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн дүн юм.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэхүү хэсэг нь тухайн хэрэглэгчийн тоолуурын мэдээлэл буюу тоолуурын дугаар юм.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэ хэсэгт хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний мэдээлэл байна. Хэрэв танайх өдөр, шөнийн тариф тоолууртай бол хэрэглээг ялгаж харуулсан байна.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэхүү хэсэгт өмнөх сарын ба тухайн сарын эцэс дэх тоолуурын заалт байна. Эдгээр заалтын зөрүүгээр тухайн сарын хэрэглээ тодорхойлогдоно.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

Энэ нь ЭХЗГ-ын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 68 тоот тушаалаар батлагдсан үнэ тариф юм.

2 Тарифт тоолууртай ахуйн хэрэглэгчийн төлөх цахилгааны үнэ /НӨАТ-гүй/

Өдрийн хэрэглээний 1 квт.цаг тутамд-84 төг

Шөнийн хэрэглээний 1 квт. Цаг тутамд-60 төг

Энгийн тоолууртай аж ахуйн нэгж-хэрэглэгчийн хэрэглээ 1 квт.цаг тутамд 105.6 төг байна.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Хэрэглэгчийн сард хэрэглэсэн квт.ц-цахилгааний хэмжээг 1 кв.т цагийн тарифаар үржүүлж таны тухайн сард хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг мөнгөн дүнгээр гаргадаг.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд• НӨАТ-ын тухай хуулинд

зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч ААН байгууллагууд бараа, ажил үйлчилгээндээ НӨАТ тооцдог ба таны төлсөн НӨАТ нь улсын төсвийн орлогыг бүрдүүлж байдаг. НӨАТ нь тухайн бараа ажил үйлчилгээний 10% байна. Энэ хэсэгт зөвхөн цахилгааны төлбөрийн НӨАТ-ийн мэдээлэл тусгагдана.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Эрчим хүчний зохицуулах хорооны 2008 оны 68 дугаар тогтоолын дагуу цахилгаан хэрэглэгчдийн сарын суурь тарифыг 1000 төгрөг (НӨАТ-гүй)-өөр тооцож байна. Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг хоногийн 24 цагийн турш цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь хураамжийг тогтоосон.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Цахилгааны төлбөр тооцоог гаргах, тооцооны нэхэмжлэхийг боловсруулж хэрэглэгчдэд хүргэхэд холбогдох зардлыг тооцоолж баримтын үнийг гаргадаг.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• МУ-ын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын бичилтээс төлөгдөөгүй дүнд алданги тооцдог. Алдангийг бичилтийн цикл дууссанаас хойш 21 дэх хоногоос эхэлж хоногийн 0,3 хувиар тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмэгдэж гарна.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Энэ нь цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрөөс бусад үйлчилгээнд ногдуулсан НӨАТ юм.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• 2010 онд Монголын үндэсний радио, телевийн “MNB” хөгжлийн сантай байгуулсан 169/2010 тоот хамтарч ажиллах гэрээний дагуу 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх болсон.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Хогны хураамжийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6-р сарын 17-ны өдрийн 472 дугаар захирамж, Хотын Ерөнхий менежерийн 2011 оны 6-р сарын 20-ны А/82 дугаар тушаалыг үндэслэн цахилгааны төлбөртэй хамтруулан цуглуулж байна.

Төлбөрийн баримтан дахь мэдээллүүд

• Хэрэглэгч өөрийн цахилгаан эрчим хүчний шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийлгэх, хүчдэл тасалж салгуулах зэрэг үйлчилгээ авсан тохиолдолд үйлчилгээний төлбөрийг Гүйцэтгэх захирлын баталсан тарифын дагуу хэрэглэгчдээс авдаг.

Recommended