"Бизнесийн статистик" Хичээл-5

Preview:

Citation preview

Ажилгүйдэл, түүнийг бууруулах

1. Хөдөлмөрийн зах зээлийн онцлог2. Ажилгүйдэл гэж юу вэ3. Ажилгүйдлийн үзүүлэлтүүд4. Ажилгүйдлийн хэлбэрүүд5. Оукены хууль6. Ажилгүйдлийн үр дагаварууд7. Филлипсийн муруй8. Ажил эрхлэлтийн талаарх бодлого

Хөдөлмөр нь газар, капитал, аж ахуй эрхлэх ур чадварын нэг адил үйлдвэрлэлийн хүчин зүйл буюу нөөцөд тооцогддог. Гэхдээ түүнийг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээтэй адил хэн нэгэн хүн худалдан аваад, бүрмөсөн өөрийн болгон өмчилж болдоггүй. Учир нь тухайн хүний ажиллах чадвараар хөдөлмөр нь дамжин хэрэгждэг.

Ажиллах хүч авах сонирхолтой

пүүсүүд хөдөлмөрийн эрэлт үүсгэдэг. Уг

эрэлтэд хөдөлмөрийн бүтээмж,

технологийн түвшин, үйлдвэрлэлийн

нөөцүүдийн үнийн харьцаа зэрэг олон

хүчин зүйлс нөлөөлнө.

Хөдөлмөрийн нийлүүлэлт нь ажил

хөдөлмөр эрхлэхийг хүсч байгаа хүний

тоогоор тодорхойлогдож, цалингийн

түвшнээс хамаарна.

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн

харилцан үйлчлэлийн дүнд хөдөлмөрийн

зах зээлийн тэнцвэр тогтдог.

Хөдөлмөрийн нийлүүлэлт нь

эрэлтээсээ давсан тохиолдолд

ажилгүйдэл үүсдэг.

Ажил эрхлэлт гэдэг нь

хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт хоёр нь

тоо хэмжээний хувьд дүйцэж буйг

илэрхийлнэ.

Нийт хүн ам

Эдийн засгийн идэвхтэй

хүн ам

Эдийн засгийн идэвхгүй

хүн ам

Эдийн засгийн идэвхгүй хүн амд дараах

хэсэг хамаарна. Үүнд:

- 15 хүртэлх насны хүүхдүүд

- Тэтгэврийн насны хүмүүс

- ХБИргэд

- Хугацаат цэргийн албан хаагчид

- Бусад (хоригдол, орон гэргүй хүмүүс г.м)

Эдийн засгийн идэвхтэй

хүн ам

Ажиллагсад Ажилгүйчүүд

Эдийн засгийн идэвхтэй хүн амд

хөдөлмөрийн насны (16-60),

хөдөлмөрийн чадвартай хүмүүс

хамаарагдана. Мөн хөдөлмөрийн

насанд хүрээгүй эсвэл нас хэтэрсэн ч

ажил эрхэлж буй иргэд үүнд

хамаарагдана.

UNEMPLOYMENT – АЖИЛГҮЙДЭЛ

Эдийн засгийн идэвхтэй хүн амыг

хөдөлмөрийн нөөц гэж үзэж болно.

Харин ажилд орох горьдлого

тасарсны улмаас ажил хайхаа больсон

хүмүүс, амьжиргааны өөр эх үүсвэртэй

учраас ажил хийхийг хүсдэггүй хүмүүс,

гэр зуур аар саархан зүйл хийж амиа

зогоогчид зэрэг нь хөдөлмөрийн

чадвартай боловч хөдөлмөрийн нөөцөд

хамаардаггүй.

Монгол улсын хуулинд заасны

дагуу бол хөдөлмөрийн насанд хүрсэн,

хөдөлмөрийн чадвартай, ажил эрхэлж

цалин хөлс авдаггүй, ажил идэвхтэй

хайж, хөдөлмөрийн биржэд бүртгүүлсэн

хүнийг ажилгүй хүн гэж тооцдог.

Гэхдээ бодит байдал дээр

бүртгэлгүй ажилгүйчүүд асар их байдаг.

W

LL1

W1A

W2

DLSL

L3L20

Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг

дараах үзүүлэлтүүдээр тооцдог. Үүнд:

- Ажилгүйдлийн түвшин

- Ажиллах хүчний оролцооны түвшин

- Ажил эрхлэлтийн түвшин

Ажилгүйдлийн түвшин

Ажилгүйдлийн түвшин нь

хөдөлмөрийн нөөцийн хэдэн хувь нь

ажил эрхэлж чадахгүй байгааг

илэрхийлнэ.

u =

А-гүй 42 000А-тай 858 000u = ?

42 + 858 = 900XHXA = 1 050 000

Ажиллах хүчний оролцооны түвшин

Ажиллах хүчний оролцооны түвшин нь

хөдөлмөрийн чадвартай нийт хүн амын

хэдэн хувь нь ажиллах хүчний

бүрэлдэхүүнд багтаж байгааг

илэрхийлнэ.

АХОТ =

Ажил эрхлэлтийн түвшин

Ажил эрхлэлтийн түвшин нь

хөдөлмөрийн насны хүн амын хэдэн

хувь нь ажил эрхэлж байгааг

илэрхийлнэ.

АЭТ =

Ажилгүйдлийн хэлбэрүүд

Илрэх шинж, үүсч байгаа

шалтгаанаас нь хамааруулаад

ажилгүйдлийг 3 ангилна. Үүнд:

- Шилжилтийн

- Бүтцийн

- Мөчлөгийн

Ажиллаж амьдрах газар, эрхлэх

ажлаа солих, дараагийн ажлаа хүлээх

зэрэг шалтгаануудын улмаас үүсч буй

ажилгүйдлийг шилжилтийн ажилгүйдэл

гэнэ. Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд

энэ ажилгүйдэл шийдэгдэж байдаг.

Эдийн засгийн салбарууд бүтцийн

өөрчлөлтөнд орж, улмаар хөдөлмөрийн

эрэлт, нийлүүлэлт тохирохоо больсны

улмаас үүсдэг ажилгүйдэл нь бүтцийн

ажилгүйдэл юм.

Шилжилтийн ба бүтцийн

ажилгүйдлийг нийлүүлэн хэвийн

ажилгүйдэл гэж нэрлэдэг.

Эдийн засгийн уналтаас үүдэн

хөдөлмөрийн эрэлт буурч, хөдөлмөрийн

зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл

бий болсны улмаас үүссэн

ажилгүйдлийг мөчлөгийн ажилгүйдэл

гэнэ.

Бүрэн ажил эрхлэлт

Эдийн засаг дахь бүрэн ажил эрхлэлт

гэдэг нь хэвийн ажилгүйдэлтэй байх үеийн

ажил эрхлэлтийн түвшин юм. Тиймээс энэ

нь бүх хүн ажил эрхлэнэ гэсэн үг биш.

Хэвийн ажилгүйдлийн хэмжээ нь 5%

байдаг гэж үздэг.

Хэвийн ажилгүйдэлтэй байх үеийн

үйлдвэрлэлийн хэмжээг үйлдвэрлэлийн

боломжит дээд хэмжээ гэнэ.

Хэрэв бодит ажилгүйдэл 5%-аас давж

байвал мөчлөгийн ажилгүйдэл үүснэ.

Ингэснээр бодит үйлдвэрлэлийн хэмжээ

боломжит дээд хэмжээнээсээ буурна.

Оукены хууль

Мөчлөгийн ажилгүйдлийн хэмжээ 1% өсөхөд үйлдвэрлэл боломжит дээд хэмжээнээсээ 2,5%-аар буурдаг зүй тогтлыг Оукены хууль гэнэ.

Мөчлөгийн ажилгүйдлийн хэмжээ 1% өснө гэдэг нь хэвийн ажилгүйдлийн түвшин 1% нэмэгдэнэ гэсэн үг юм.

Ажилгүйдлийн үр дагавар

• Сэтгэл санаагаар унах• Архи дарсанд орох• Гэмт хэрэгт холбогдох

Ажил хөдөлмөр эрхлэх нь хувь хүнд зөвхөн орлогын тогтвортой эх үүсвэр болоод зогсохгүй нэр төрийн асуудал ба улмаар бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх боломж олгодог.

Филлипсийн муруй

Богино хугацаанд ажилгүйдэл ба

инфляци нь хоорондоо урвуу

хамааралтай байдгийг 1958 онд эдийн

засагч А.У.Филлипс анх тогтоожээ.

Өөрөөр хэлбэл цалингийн өсөлтийн хурд

өндөр байх тусам ажилгүйдэл бага байна.

v

u

Филлипсийн муруй

0

Урт хугацаанд ажилгүйдэл ба

инфляци нь зэрэг өсдөг. Энэ үзэгдлийг

стагфляци гэнэ.

Ажилгүйдлийг бууруулах бодлого

Ажил эрхлэлтийн талаарх арга

хэмжээ

Идэвхтэй арга хэмжээ

Идэвхгүй арга хэмжээ

Ажил эрхлэлтийн талаарх идэвхтэй

арга хэмжээ:

- Ажилгүйчүүдийг мэргэшүүлэх

- Мэргэжил олгох сургалт явуулах

- Шинээр ажлын байр бий болгох

- Хувиараа хөдөлмөр эрхлэх- Тэтгэврийн насны дээд хязгаарыг

бууруулах

Ажил эрхлэлтийн талаарх идэвхгүй арга

хэмжээ:

- Ажилгүйчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох

- Материаллаг тусламж өгөх

Түүнчлэн ажил эрхлэлтийн талаарх арга

хэмжээг хөдөлмөрийн зах зээлд

нөлөөлөх түвшингээр нь тодорхой пүүс

болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж

байгаа арга хэмжээг шууд, эдийн

засгийн макро түвшинд хэрэгжүүлж

байгаа байгаа арга хэмжээг шууд бус

гэж ангилж үздэг.

Монгол улсын ЗГ-аас ажил эрхлэлтийг

нэмэгдүүлэх талаар дараах арга

хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. - Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн

албадын үйл ажиллагааг нь тогтворжуулах

- МСҮТөвүүдийг бэхжүүлж, элсэгчдийн тоог нь өсгөх

- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байр шинээр бий болгох

- МСҮ-н болон хөдөлмөр зохицуулалтын албадын дэргэдэх сургалтын төвүүдэд ажилгүй хүмүүсийг сурган мэргэжил эзэмшүүлэх, дахин мэргэшүүлэх

- ЖДҮ эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хувиараа бизнес эрхлэхийг дэмжих

- Төсвийн болон төслийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байр шинээр бий болгох

Анхааран сонссон та бүхэнд баярлалаа