Management7 8

Preview:

DESCRIPTION

Management7 8

Citation preview

Зохион байгуулалт

/organization/

1. Зохион байгуулалт гэж юу вэ?

2. Зохион байгуулалтын хэлбэрүүд

3. Эрх мэдэл ба хариуцлага

4. Зохион байгуулалтын бүтэц

Зохион байгуулалт хүчийг 2 дахин

нэмэгдүүлдэг.

В.И.Ленин

Зохион байгуулалтын зорилго нь бүлэг

хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулахад

оршино.

Байгууллага нь дараах шинжийг агуулна.

• Тодорхой зорилготой

• 2 ба түүнээс дээш гишүүдтэй

• Тодорхой зорилгодоо хүрэх үйл ажиллагаа

явуулдаг.

• Удирдлага, зохион байгуулалтад орсон байх

Явцуу утгаараа аливаа нөөцийг

хуваaрилан зохицуулж, зорилгодоо

хүрэх үйл явцыг зохион байгуулалт гэнэ.

Process

Менежерүүдэд дараах нөөцүүд хувиарлагддаг.

• Human resource - хүний нөөц• Capital resource - капиталын нөөц - Raw materials - Equipment - Building• Financial resource Finance• Information resource• Time resource

Нөөцийг хуваарилах зохицуулах явдал нь ажиллагсдад үр ашигтай ажиллах боломж олгоно. Менежeрүүдийн зохион байгуулалтын үүрэг нь ихэвчлэн хүний нөөцтэй холбогдоно.

Зохион байгуулалт нь дараах ойлголтуудтай нягт холбоотой.

• Байгууллагын зорилго• Хамт олны ажил үүргийн хуваарь • Гишүүдийн үүрэг, эрх мэдэл, хариуцлага

Зохион байгуулалтыг амжилттай

явуулахын тулд дараах нөхцлийг хангасан

байх ёстой.

А. Зорилгод хүрэхэд шаардлагатай үйл

ажиллагаа бүрийг тогтоож уялдуулах

Б. Түвшин бүрийн менежерийн эрх үүрэг,

хариуцлагыг тодорхойлох

В. Байгууллага доторх мэдээллийн

урсгалыг зохицуулах

Зохион байгуулалтын хэлбэрүүд

Үүсч байгаа байдлаар нь зохион

байгуулалтыг 2 хэлбэрт хуваана.

• Албан - Formal

• Албан бус - Informal

Ажил үүргийг болон бүтцийг нь

удирдлагаас албан ёсоор тогтоосон бол

албан ёсны зохион байгуулалт гэнэ.

Энэ нь байгууллага бүрт зайлшгүй байх

ёстой.

Хүмүүсийн харилцааны явцад

аяндаа үүсч бий болсон зохион

байгуулалт нь албан бус зохион

байгуулалт гэнэ.

Албан бус зохион байгуулалт нь

байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр

нөлөөлөх ёсгүй. Албан ба албан бус

зохион байгуулалтыг уялдуулж, зөв

зохицуулах нь менежерийн 1 үндсэн үүрэг

болдог.

Зохион байгуулалттай холбоотойгоор

удирдлагын түвшин ба далайц гэдэг

ойлголт гарч ирнэ.

Далайц гэдэг нь Удирдлагын тухайн

түвшинд үр ашигтай удирдаж чадах хүний тоо

юм.

Удирдлагын түвшин ахих тусам далайц

нь багасна. Судалгаанаас үзвэл түвшин бүрт

дараах тооны хүмүүсийг ашигтай удирдах

бололцоотой.

• Дээд 4-8 хүн

• Дунд 9-15хүн

• Анхан 16-30 хүн

Зохион байгуулалтын зорилго нь хамт

олны гишүүдийн үйл ажиллагааг үр ашигтай

болгоход чиглэнэ.

Удирдлагын далайц ба түвшнээс

хамааран зохион байгуулалтыг 2 ангилна.

• Өргөн далайцтай, цөөн түвшинтэй з.б

• Хязгаарлагдмал далайцтай, олон түвшинтэй з.б

Энэхүү 2 хэлбэр нь өөр өөрийн сул ба

давуу талуудтай.

Өргөн далайцтай цөөн түвшинтэй зохион байгуулалтын давуу тал:

• Эрх мэдлээ доод албан тушаалтнуудтайгаа хуваалцах - бүх зүйлд хүрэх боломжгүй.

• Ажлын ачаалал их учраас чадварлаг боловсон хүчин сонгож авах - үүний тулд сайн шалгуур ашиглах ёстой.

Сул тал:• Бүх зүйлд хүрэх боломжгүй учир хяналт

суларна.• Боловсон хүчнийг сонгох ажил төвөгтэй

явагддаг.

Хязгаарлагдмал далайцтай, олон түвшинтэй зохион байгуулалтын давуу тал:

• Захирагч захирагдагч нар хамтран ажиллах боломжтой.

• Тухайн асуудлыг шуурхай шийдэх бололцоотой.

Сул тал: • Түвшинүүдийн ялгаа ихэсдэг.• Зардал ихтэй, удирдлагын нүсэр аппарат

үүсдэг • Олон даргатай учир хүч тарамдах

магадлалтай.

Эрх мэдэл ба хариуцлага

Эрх мэдэл гэдэг нь хамт олны

гишүүдэд юу хийж гүйцэтгэхийг нь

тушаах, зааварлах, хэлж зөвлөх,

шийдвэр гаргах хууль ёсны эрх юм.

Удирдлага ба ажилчид хоорондын эрх

мэдлийн уялдаа нь зохион

байгуулалтын үндэс болдог.

• Эрх мэдэл - Power, Authority

• Хариуцлага - Responsibility

Ерөнхийдөө эрх мэдэл гэдэг нь

Бусад хүмүүсийн зан үйлд нөлөөлөх

боломж юм.

Байгууллага дотор эрх мэдлийн 2

урсгал байдаг.

• Эрх мэдлийг хуваарилах .

• Эрх мэдлийг төвлөрүүлэх.

Эрх мэдлийг буруугаар ашиглах

болон байгууллагад эмх замбараагүй

байдал үүссэн үед эрх мэдлийг

төвлөрүүлэх шаардлагатай.

Эрх мэдлийг хуваарилснаар

дараах давуу тал үүснэ.

• Удирдлагын ачаалал тэнцвэржинэ

• Шинэ санаа бодол, шинэ хандлага үүснэ

• Цаг хугацааг хэмнэнэ

• Ажилтнуудад өөрсдийгөө харуулах

боломж нээгдэнэ Career

Хариуцлага нь явцуу утгаараа

хяналтыг илтгэнэ. Эрх мэдэл ба

хариуцлагыг тэнцүүлэх ёстой.

- Х > E

- X < E

Бүтэц нь Хөгжлийн шаардлагын

улмаас хувьсаж өөрчлөгддөг ойлголт

юм. Бүтэц нь тухайн байгууллагын

удирдлагын арга барил, маркетинг,

санхүү, хүний нөөц болон гадаад

орчинтой нягт уялдаж зохицсон байдаг.

Organizational Structure

Зохион байгуулалтын бүтэц нь дараах шинж чанартай:

• Байгууллагын зорилго, зорилт, төлөвлөгөө нь зохион байгуулалтын бүтэцтэй уялдах шаардлагатай. Өөрөөр хэлбэл зорилгоо биелүүлж чадах бүтцийг бий болгоно.

• Бүтэц нь удирдлагын эрх, хэмжээ, хариуцлагыг тусгасан байх ёстой. Эрх мэдлийг тодорхойлсноор үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

• Бүтэц нь гадаад орчны онцлогийг тусгасан байх ёстой. Гадаад орчны өөрчлөлт нь тухайн байгууллагын зорилгыг биелүүлэхэд дөхөм байхаар бүтцээ өөрчлөх шаардлагатай.

Дараах шалтгааны улмаас бүтэц

зайлшгүй байх ёстой.

• Тухайн хүн байгууллагад эзлэх байр

сууриа мэдэж авах.

• Хэнд шууд захирагдах, хэнийг шууд

захирахаа мэдэж авах

• менежер ба ажилчдын албан харилцааг

тодорхойлох

Зохион байгуулалтын бүтэцтэй холбоотойгоор

дараах 2 ойлголт гарч ирнэ.

• Зохицуулалт – Байгууллагын ерөнхий зорилгод

хүрэхийн тулд нөөцүүдийг ба нэгж хэсгүүдийн үйл

ажиллагааг уялдуулах үйл явц юм.

• Мэргэшүүлэлт - Байгууллагын үйл ажиллагааг

тухайн салбар бүрээр нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх,

чадвар ба бүтээмжийг нь нэмэгдүүлэх ажил юм.

Regulation, coordination Qualification

Зохион байгуулалтын бүтцийн хэлбэрүүд

Байгууллагууд янз бүрийн бүтцийг хэрэглэдэг. Тэдгээрээс дараах хэлбэрүүд нь түгээмэл ажиглагддаг.

• Функциональ бүтэц• Бүтээгдэхүүнээр нь хуваасан бүтэц• Газар нутгаар нь хуваасан • Хэрэглэгчээр нь хуваасан бүтэц• Хослосон буюу матрицан бүтэц

Функциональ бүтэц - Энэ нь хамгийн түгээмэл тохиолдоно. Гол нь нэгж хэсгүүдийг гүйцэтгэх функц буюу чиг үүргээр нь хуваана. Уг зохион байгуулалт нь дараах давуу талтай.

• Үйл ажиллагааны дэс дараалал ба технологи тодорхой болно

• Ажилчид ба нэгж хэсгүүдийн харилцаа холбоо энгийн ойлгомжтой байна

• Үйл ажиллагааны горим нарийн тогтсон.• Шийдвэрийг хэрэгжүүлэх систем тодорхой.

Бүтээгдэхүүнээр нь хуваасан

бүтэц - Энэ нь цөөн нэр төрлийн голлох

бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үед

ашиглагдана. Уг бүтцээр зохион

байгуулахад технологи болон

ажиллагсад нь харьцангуй илүү

мэргэшиж байдаг.

Газар нутгаар нь хуваасан бүтэц - үйл ажиллагаа нь өргөн уудам нутгийг хамардаг бол уг бүтцийг ашиглана.

Дээрх бүтцүүд нь дараах давуу талтай.

• Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой бие даасан нэгж хэсгүүд үүснэ.

• Шаардлагатай мэдээллийг түргэн авах боломжтой.

• Шийдвэр гаргахад илүү уян хатан шинжтэй.

Хэрэглэгчээр нь хуваасан бүтэц

- Энэ нь хэрэглэгчийн сонирхлыг

үндэслэн тэдэнд тохирсон үйлчилгээг

үзүүлэх үед тохиромжтой.

Хэрэглэгчидтэйгээ илүү ойртож, тэдний

сонирхлын өөрчлөлтийг мэдрэх давуу

талтай.

Хослосон буюу матрицан бүтэц - Энэ

нь функциональ бүтцийг өөр нэг бүтэцтэй

хослуулна гэсэн үг. Энэ нь дараах давуу

талтай.

• Удирдлагын дээд түвшинд гаргах ачаалал

багасна.

• Ажиллах хүчний ашиглалт сайжирна.

• Өөрчлөлтөд хурдан дасан зохицох

боломжтой.

Recommended