сүүн шүд болон байнгын шүдний онцлог

Preview:

DESCRIPTION

эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө. аль болох ойлгомжтой үг хэллэн ашгилсан болоно.

Citation preview

Дугаар 1

Сүүн шүд болон байнгын шүдний онцлог

Эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө

* Шүдний бүтэц мэргэжлийн үг хэллэгийг аль болох та хэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж хичээлээ.

*Паалан- шүдний хамгийн хатуу хэсэг(цөгцөн хэсэгт байрлана)

*Тугалмай- пааланг бодвол харьцангуй зөөлөн эд

*Зөөлц- эмнэлэгт ихэвчлэн мэдрэл гэж та хэдэд ойлгуулдаг

*Түүшин яс- эрүү болон хоншоорын ясны шүд орчмын яс гэвэл илүү ойлгомжтой болох байх

*Ясжмаг эд- сурвалж хэсгийн хатуу эдийг хэлнэ(сурвалж хэсэгт байрлах шүдний гадна талаар бүрхэж байралдаг яс төст эд)

*Хүн амьдралынхаа явцад 2 удаа шүдэлдэг.

*Хүүхэд 4-6 сартайд гардаг шүдийг сүүн шүд гэнэ.

*Харин 5-7 настайд хүүхдийн байнгийн шүд ургаж эхэлдэг байна.

*Дараа дараагийн хуудаснаас илүү тодорхой болгож бичэж өгөх болно

*Сүүн шүд гэж юу вэ?*Сүүн шүд нь 4-6 сатрайд ургаж эхэлдэг ч хүүхэд

хүүхдийн онцлогоос хамаарч янз янз болсон. Хүүхдийн шүд оройтож ургах нь эмгэг биш юм. Зарим хүүхдийнх эрт шүдэлж байхад зарим хүүхдийнх оройтож болдог.

Жишээ нь: эрт буюу 2-3 сатрайд

оройтож ургах нь 8-12 сартайд ургаж болдог

*Оройтож ургаж байгаа нь янз бүрийн шалтгаантай байдаг.

Ер нь жирэмсэн байхдаа ч юмуу, төрсний дараа их хэмжээгээр кальци уусантай холбоотой байж болдог. Кальци их ууснаар дээд, доод эрүүний яс зузаарч илүү хатуу болж түүнийг сүүн шүд нэвтэлж гарахад их хугцаа зарцуулдагтай холбоотой байж болно

*Хоншоорыг дээд эрүү гэж хэлвэл та хэдэд илүү ойлгомжтой болох байх

Шүдлэх хугцаа болон унах хугцаа

*Сүүн шүд хэзээ бүрэн шүдлэж дуусах вэ?

*Сүүн шүд нь 25 сараас 33 сар хүртэл бүрэн шүдэлж дуусдаг.

*Хос хосоороо нийтдээ дээрээ арав, доороо арван шүдтэй болсон байна

*Хүүхдийн сүүн шүд маш чухал эрхтэний нэг байдаг.

*Сүүн шүдийг зөв арчилж эрүүл байлгаснаар шүдний гажиг, цоорол гэх мэт бусад өвчнөөс урьдчилан сэргийлж чадах болно.

*Хүүхэд бүр эрүүл, цагаан шүдтэй болоорой

*Хүүхдийн байнгын шүд гэж юу вэ?

*Хүүхдийн байнгын шүд нь том хүний байнгын шүднээс ялгаатай байдаг тул мөн сайн анхаарах хэрэгтэй.

*Байнгын шүд 5-7 насанд ургаж эхэлдэг.

*Хүүхдийн байнгын шүд хэзээ шүдлэж

дуусах вэ*12-13 настайд шүдлэж дуусдаг. Агт араа 17-25 насны хооронд шүдлэнэ. Агт араа нь зажлах үйлд оролцохоо больж өөрийн гэсэн үүрэггүй болсон болохоор сүүлийн хэдэн жил зарим хүнд гарахгүй байх тохиолдол ажилагдаж байгаа.

*Хүүхдийн байнгын шүд нь том хүний байнгын шүдийг бодвол сурвалж нь гүйцэт хэлбэржээгүй байдаг. Зурагнаас харахад хүүхдийн шүдний сурвалж тайрагдсан юм шиг харагдана.

Recommended