дархлаа оношлогооны арга

Preview:

Citation preview

Дархлаа оношлогооны арга

Био-Анагаах 301 Н.Мөнхзул Ш.Орхонтуул

- Элекрофорезийн арга- Дархан тунадасжилтын арга- Иммунноассай- Шууд бус RIA буюу ELISA- Сериологийн шинжилгээ гэх мэт

Электрофорезийн арга:

• Эмнэлзүйн практикт цус, шээс болон биеийн бусад шингэн дэх уургийн хэмжээ, фракцийг ЭА-р тодорхойлдог.

• Уургийг хэсэгчлэн ялгахдаа агарын гелийг ашигладаг.

Дархан тунадасжилтын арга

• Антиген эсрэг биетэй холбогдон тунадасжих үзэгдэл дээр үндэслэн энэ аргаар цусны ийлдэс болон биологийн бусад шингэн дэх уургийн бүтэцтэй антигений хэмжээг тодорхойлдог.

• Антиген ба эсрэг биеийг нэмэхэд дархан бүрдэл үүсгэнэ.

• Холбогдсон эсрэгбиеийг центрифугт эргүүлж ялгана

• Холбогдоогүй антигенийг угааж зайлуулна.• эсрэгбиеийг задалж антигенийг ялгана.

Цацруулан нэвчүүлэх арга:• Агарыг тодорхой хэмжээний эсрэгбиетэй хольж

царцаасны дараа түүнийг нүхлэнэ. Уг нүхэнд антигенийг дусаахад антиген агарын гель рүү жигд тархан эсрэгбиетэй холбогдон дархан бүрдэл үүснэ.

• Тодорхой t-ны дараа антиген, эсрэгбиеийн хэмжээ тэнцэх цэг дээр тунадасжилтын тойрог үүснэ.

• Уг тунадасжилтын диаметр антигений концентрацитай шууд хамааралтай байдаг.

• Антигений хэмжээг тодорхойлохын тулд стандарт антигений тунадасны тойргыг хэмжин жиших муруйтай харьцуулна.

Иммунноассай

• Дархан бүрдэл дээр үндэслэсэн энэ арга нь антиген эсвэл эсрэг биеийг ямар нэг илтгэгч бодистой зүйж түүний задралыг хэмжих замаар түүний хэмжээг тодорхойлдог.

• Илтгэгч бодис нь радиоизотоп, фермент эсвэл туяарагч бодис байна.

ELISA

• Шууд бус ELISA• Өрсөлдөх ELISA• Зууш ELISA

Шууд бус RIA буюу ELISA

• Энэ аргыг өвөрмөц эсрэг бие тодорхойлоход ашигладаг

• Урвалын самбарын нүхэнд буюу хатуу гадаргууд өвөрмөц эсрэгбие холбогдох антигенийг бэхэлсэн байна.

• Түүн дээр тодорхойлох гэж байгаа эсрэг бие агуулсан ийлдэс болон бусад шинжлэгдэхүүнийг нэмнэ.

• Үүний дараа урвалын самбарыг угааж холбогдоогүй эсрэгбиеийг зайлуулна.

• Радиоизотоп эсвэл ферменттэй зүйсэн 2догч эсрэгбиеийг нэмж тодорхой хугацаагаар өсгөвөрлөсний дараа урвалын самбарыг угааж холбогдоогүй эсрэгбиеийг зайлуулна.

• 2догч эсрэгбиетэй зүйсэн изотоп эсвэл ферментийг субстратаар задалж түүний задралын бүтээгдэхүүнийг /өнгө болон дулаан/ хэмжих замаар эсрэгбиеийн хэмжээг тодорхойлдог.

• Эсрэгбиеийн агууламж их байх тусам радиоизотоп болон ферментийн задрал их байна.

Өрсөлдөх ELISA

• Изотоп болон ферменттэй зүйсэн 2догч эсрэгбиеийг нэмнэ. Энэ дархан бүрдэлтэй нэгдсэн эсрэгбиеийг хэмжих замаар антигений хэмжээг тодорхойлдог

• Шинжлэгдэхүүний антигены агууламж их байх тусам 2догч эсрэгбие буюу фермент, радиоизотопын задралын бүтээгдэхүүн бага үүснэ.

Зууш ELISA

• Шинжлэгдэхүүн дэх өвөрмөц антигеныг тодорхойлоход ашиглана.

• Урвалын самбарын нүхэнд тодорхой хэмжээний өвөрмөц антигеныг бэхлэх ба шинжлэгдэхүүнийг нэмнэ.

• Холбогдоогүй антигеныг угааж зайлуулсаны дараа фермент эсвэл радиоизотоптой зүйсэн 2догч эсрэгбиеийг нэмж өсгөвөрлөсний дараа түүний задралыг хэмжинэ.

• Шинжлэгдэхүүний антиген их байх тусам задралын бүтээгдэхүүн их байна.

• Фермент ба радиоизотопын задралын бүтээгдэхүүнийг хэмжин стандарт уусмалын жиших муруйтай харьцуулан антигены хэмжээг тодорхойлно.

• Шууд бус ELISA-г эсрэг бие тодорхойлоход• Зууш ELISA-г антиген тодорхойлоход

Наалдуулах урвал

• Антиген тодорхойлох• Антигений эсрэг үүссэн эсрэг бие

тодорхойлох• Цусны бүлэг тодорхойлох

• Аливаа антиген гадаргуудаа олон төрлийн тодорхойлогч бүлэгтэй байдаг.

• Эсрэг биеийн молекул 2 валенттай байдаг учир антигеныг эсрэгбиетэй холиход дархан бүрдэл үүсч тунана.

• Бактер зэрэг том антигены тодорхойлогчтой эсрэгбие холбогдсоноор наалдуулах урвалд орно.

• IgM нь бусад иммуноглобулинаас том молекул учир бактер, эритроцит зэргийг наалдуулах чадвараар илүү байдаг.

Ангилал

• Шууд • Шууд бус

Шууд наалдуулах урвал

• Том эсийн антигеныг тодорхойлох• Эсрэгбие, эсрэгтөрөгч 2 холбогдон дархан

бүрдэл үүсгэх• Антиген нь тухайн эсийн гадаргуу дээр

илэрсэн байна

Шууд биш наалдуулах урвал

• Антигенийг тусгай зөөгч биенцэрт бэхэлж өвөрмөц эсрэг биеийг тодорхойлоход ашиглана.

• Жишээ нь:• Латекс• Хонины эритроцит• Желатины биенцэр

Иммунофлюоресценцийн арга

• Эдийн өвөрмөц антиген болон тухайн антигены эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлно.

• Нимгэн зүсэж бэлдсэн эдийн бэлдмэл дээр туяарагч бодистой зүйсэн өвөрмөц эсрэгбиеэр үйлчилж флюоресцент микроскопыг ашиглан тодорхойлно.

Ангилал

• Шууд иммунофлюоресцентийн аргаар эд, эсийн доторх антиген ба эдэд тунасан антигенийг тодорхойлно.

• Шууд бус иммунофлюоресцентийн аргаар голчлон цусаар эргэлдэх ауто-эсрэгбиеийг тодорхойлно.

Флоуцитометри

• Эсийн гадаргуугын маркер, эсийн фенотипийг тодорхойлно.

• Энэ аргыг эсийн иммунофенотип тодорхойлох, үүдэл эсийн шинж чанар, эсийн амьдарлын мөчлөг, эсийн програмчлагдсан үхэл, эсийн үржил зэргийг тодорхойлоход хэрэглэхийн зэрэгцээ эсийг ангилан ялгаж, цаашид цэвэр өсгөвөр гарган авахад ашиглаж байна.

• Флюорохромтой зүйсэн моноклон эсрэг биетэй холбогдсон эсүүд нэг нэгээрээ лазерийн туяагаар дайрч өнгөрөх ба мэдрэх хавтан нь эсийн хэмжээ болон холбогдсон флюорохромын эрчим зэргийг тэмдэглэн компьютерийн дэлгэцэнд үзүүлдэг.

Иммуноблотинг

• Эсийн цитоплазм дахь уургын антигеныг тодорхойлно.

• Эхлээд эсийн мембраныг хайлуулж электрофорезийн тусламжтай уургуудыг салгана.

• Агарын гельд агуулагдаж буй уургийг нитроцеллюлоз мембран дээр цахилгаан гүйдлийн тусламжтай шилжүүлээд уг уургийн доторх антигеныг илтгэгч бодистой зүйсэн эсрэгбиеийн тусламжтай тодорхойлно.

• Энэ аргаар HIV1-ийн халдварыг тодорхойлоход ашиглана.

•animation

•Анхаарал хандуулсанд баярлалаа.

Recommended