32
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Эрчим Хүчний Сургууль Улаанбаатар хот 2014 он Nael LLC “Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл Гүйцэтгэсэн: .....................М.Наранцэнгэл

Нарны цахилгаан станц барих төсөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Нарны цахилгаан станц барих төсөл

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Эрчим Хүчний Сургууль

Улаанбаатар хот

2014 он

Nael LLC

“Sunshine” Нарны цахилгаан станц барих

төсөл

Гүйцэтгэсэн:.....................М.Наранцэнгэл

Page 2: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

2 Nael LLC 2014/05/01

Гарчиг

Төслийн хураангуй ........................................................................................................... 3

Компаний тухай ................................................................................................................ 4

Салбарын судалгаа ............................................................................................................ 7

Маркетингийн стратеги .................................................................................................. 14

Үйлдвэрлэлийн зардлын тооцоо.................................................................................... 17

Удридлага бүтэц зохион байгуулалт, компанийн дүрэм............................................. 20

Санхүүгийн тооцоо ......................................................................................................... 23

Эрсдлийн үнэлгээ ............................................................................................................ 25

Хавсралт ........................................................................................................................... 26

Page 3: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

3 Nael LLC 2014/05/01

1. Төслийн хураангуй

Төслийн нэр: “Sunshine” төсөл

Төслийн хэрэгжүүлэгч: “Nael LLC”

Төслийн зориулалт : Баруун бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч

нийлүүлэх

Хүлээгдэж буй үр дүн: Баруун бүсийн эрчим хүчний системийг найдваржуулах, импортын

эрчим хүчний хэрэглээг багасгах.

Хөрөнгийн эх үүсвэр: Азийн хөгжлийн банк болон Хятад улсын гадаадын эдийн засаг

технологийн хамтын ажиллагааны Шанхай корпорацийн хооронд Sunshine НЦС-ыг

“түлхүүр гардуулах” нөхцөлөөр барьж байгуулах гэрээг байгуулсан. Төслийг хэрэгжүүлэх арга зам: Хөрөнгө оруулагч болон төрийн дэмжлэг

туслалцаатайгаар байгууллагын дотоод стратегийн бодлогоор станцын барьж байгуулах

Захиалагч: Эрдэс баялаг, Эрчим хүчний яам , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Эрчим хүчний газар

Төсөл хэрэгжих хугацаа:

Эхлэх хугацаа:2015 оны 1 дугаар улирал

Дуусах хугацаа: 2015 оны 4 дүгээр улирал

Төслийн ахны хөрөнгө оруулалт : 15.5 тэрбум төг

Төслийн үргэлжлэх хугацаа: 2 жил

Төслийн лого:

Page 4: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

4 Nael LLC 2014/05/01

2. Байгууллагын түүх

“Наэл” ХХК нь Монгол улсын хөгжил дэвшлийн чиглүүлэгч болох эрчмийн

салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой 2012 онд үүсгэн

байгуулагдсан.

Манай компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр доктор хамгаалсан 2 инженер,

эрчмийн салбарын өндөр мэрэгшсэн 5 инженер болон 20 гаруй инженер техникийн

ажилтан зэрэг 50 гаруй хүнээс бүрдсэн байгууллага юм. 2012 оноос Эрчим хүчний тоног

төхөөрөмжийг ОХУ-с оруулж Эх орондоо угсралт , суурилуулалт, борлуулалт зэрэг цогц

үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Тус салбартаа нэг жилийн дотор төвийн дулаан

хангамжийн системээс тусгаарлагдсан 12 барилга байгууламж болон, шинээр баригдаж

буй 5 орон сууцыг цахилгаан халаагуураар дулааныг шийдэж өгсөн. 2013 оноос сэргээгдэх

эрчим хүчний тоног төхөөрөмжүүд дээр судалгаа хийж үйл ажиллагааг эхлүүлэх

стратегийг боловсруулан төслийн хүрээнд төлөвлөлтийн шатанд судалгааны ажил хийгдэж

байгаа бөгөөд төслийг 2014 оноос хэрэжүүлэхээр зохих шатны ажлуудыг хийж гүйцэтгэж

байна.

Компанийн удирдлагын баг 5 гишүүний бүрэлдүүнтэй санхүүгийн болон бизнесийн

суурь стратеги, арга хэмжээнүүдийг харилцан зөвлөлдөж ажилладаг. Удирдлагын хорооны

багийн гишүүд ажлын туршлага, мэдлэг ур чадвараараа компанийг манлайлан удирдаж

байна.

Компанийн үүсгэн байгуулагч Мөнхбаярын Наранцэнгэл:М.Наранцэнгэл нь 2012 онд

“Наэл” ХХК үүсгэн байгуулж одоо хүртэл ерөнхий захирлаар ажиллаж байна. 1998 онд

Эрчим хүчний менежмент чиглэлээр баклаврын зэрэгтэйгээс гадна бизнесийн удирдлагын

магистрын зэрэгтэй.

Баатрын Батжаргал:Б.Батжаргал нь “Наэл” ХХК-н бизнес шинжилгээ, төлөвлөлт болон

санхүү эрхэлсэн дэд захирал юм. “Sun Shine” төслийн санхүүжилт, бэлэн мөнгөний

зарцуулалт, хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, хөрөнгийн шинжилгээ болон

төлөвлөлтөнд анализ хийх, зардлын менежмент, цалин төлөх зэрэг асуудлыг хариуцдаг.

1998 онд Эрчим хүчний менежмент чиглэлээр баклаврын зэрэгтэй, АНУ-ын Филадельф

мужийн Пеннсильвэнийн Их сургуулийн Вартоны дээд сургуулийг бизнесийн удирдлагын

магистр

Page 5: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

5 Nael LLC 2014/05/01

Чимэддагвагийн Лхагвацэрэн:Ч. Лхагвацэрэн нь хүний нөөц болон R&D хариуцсан

менежер юм. АНУ-ын Бостон хот дахь Нортийстерн Их сургуулиас санхүү, бизнесийн

удирдлагын баклаврын зэргээр, Калифорнийн их сургуулийн дэргэдэх Беркли дэх Хаасын

нэрэмжит бизнесийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй

Sarako Makoto:Sarako.M нь төслийн бүтээн байгуулалт, угсралтын ажлыг удирдан зохион

байгуулах үүрэгтэй компанийн үйл ажиллагаа хариуцсан дарга. Японы Васеда их

сургуулийг Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй

Peter Jack :Peter.J нь компанийн засаглал, хууль эрх зүй, хуулийн хэрэгжилт, хувь

нийлүүлэгчидтэй харилцах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа хариуцсан “Наэл” ХХК-н

хуульч. Тэрээр ХБНГУ-ын Франкфурт ам Майн хотын Их Сургуулийг хуульч мэргэжлээр

төгссөн бөгөөд хууль зүйн ухааны магистрын зэргийг АНУ-ын Жорж Таун их сургуулийн

хуулийн сургуульд хамгаалсан.

Компанийн эрхэм зорилго: Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй

нөөцийг бүх нийтийн хүртээл болгохын төлөө

Хэтийн зорилго: Наэл ХХК нь 2016 он гэхэд олон улсын жишигт нийцсэн сэргээгддэг эх

үүсвэртэй цахилгаан станцыг Монгол улсад байгуулах.

Компанийн оноосон нэр

а) Бүрэн нэр "Наэл " ХХК

б) Компанийн оноосон нэр англиар "Nael" LLC

Компанийн Лого:

Хүснэгт 2.1.

“Наэл” ХХК-н хувь нийлүүлэгчид

№ Хувь нийлүүлэгчийн

овог нэр

Дүрмийн санд оруулж буй

хөрөнгө

Өөрийн хөрөнгө

буюу дүрмийн санд

эзлэх хувь

1. М.Наранцэнгэл 200 сая 60%

2. Б.Батжаргал 50 сая 15%

3. Sarako.M 50 сая 15%

4. Peter.J 38 сая 10%

Page 6: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

6 Nael LLC 2014/05/01

Компанийн оршин байгаа хаяг:

• Аймаг,хот: Улаанбаатар

• Сум,дүүрэг: Чингэлтэй дүүрэг

• Хороо: 1-р хороо

• Гудамж талбай,байр: Бага тойруугийн гудамж, Бизнес төв

• Шуудангийн хаяг: [email protected]

• Харилцах утасний дугаар:. 88118811

Бизнесийн санаа, хэтийн төлөв: Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй,

эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлан ашиглах замаар, юуны өмнө эрчим хүчээр бүрэн

хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрх, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбогдоход

ихээхэн хөрөнгө зардал шаардагддаг сум, суурин газрын цахилгаан хангамжийг

сайжруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад ихээхэн ач холбогдол өгч байна.

Иймээс сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн

хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн

ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн

зорилт, Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн

үзэл баримтлал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Монгол Улсын

эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги /2002-2014 он/ зэрэг төрийн бодлогын

баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь манай улсын эрчим хүчний

салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр онцлон заасан билээ. Иймд

Монгол орны цаашдын хөгжил дэвшилд эрчмийн салбарыг сэргээгдэх эрчим рүү түлхүү

оруулан агаарын бохирдолгүй цэвэр экологийн станц байгуулах нь уг төслийн санаа бий

үндэс болсон.

Бизнесийн зорилго, стратеги:Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин

их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн орон

юм.Манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн эрчим

хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7МВт буюу жилдээ 56.2 тэрбум кВт

цаг цахилгаан гаргах нөөцтэй гэж үнэлэгдсэн байдаг.

Page 7: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

7 Nael LLC 2014/05/01

Улсын нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг, нарны гийгүүлэх хугацаа

жилд дунджаар 2250-3300 цаг байна. Жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр

талбайд 1200-1600 кВт бөгөөд эрчимшил нь өдөрт 4.3-4.7 кВт цаг/ам метрээс их байна.

Манай улсын хувьд Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ дэлхийн бусад орнуудыг бодвол

харьцангуй бага бөгөөд энэхүү төсөлд үндэслэн эх орондоо сэргээгдэх эрчим хүчний

хэрэглээг нэмэгдүүлэх зөвхөн хөдөө орон нутаг бус Улаанбаатар хот мөн томоохон хотууд

цаашлаад улс орон даяар энэхүү бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, мөн Улаанбаатар хотод

нүүрлээд буй хорт утааны гамшигаас ангижрах дулааны цахилгаан станцын суурьлагдсан

хүчин чадлаараа ажиллаж байгаа өнөө үед ачаалалыг багасгах ба түлш эрчим хүчний

зардлаа хэмнэхэд манай компанийн стратеги оршино.

Манай байгууллагын нийлүүлж буй бүтээгдэхүүн нь чанарын үзүүлэлтээрээ

дэлхийд дээгүүрт бичигдэж буй БНХАУ улсын компанитай хамтарч ажиллах юм. Бид

цаашлаад Салхины цахилгаан үүсгэгчийг нийлүүлэх боломжтой бөгөөд эхний шатанд

манай улсын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдаагүй алслагдмал аймаг хотын айл

өрхийг цахилгаанаар хангах зорилт тавин ажиллаж байна.

3. Салбарын судалгаа

Эдийн засгийн орчин:Монгол улсын эдийн засаг 2012 онд 12.3 хувиар өсч, хурдацтай

өсөлтөө хадгалсаар байгаа ба ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн

өсөлт саарсантай холбоотойгоор Монгол улсын нүүрсний экспорт ихээр унаж, эдийн

засгийн өсөлт тооцоолж байснаас буурсан.

Гэхдээ Монгол улс түүхэндээ байгаагүй их дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж

байгаагийн тодорхой жишээ нь олон улсын зах зээлээс анх удаа амжилттай бонд

босгосон. Монгол улсын хөгжил дэвшилд үндэслэгдсэн төслүүд хэрэгжих боломжууд

нээгдэж байгаа нь Чингис бондтой хамааралтай болж байгаа юм.

Нийгэм соёлын орчин:Улс орны эдийн засгийн өсөлтийг дагаад эрчим хүчний хэрэглээ

нэмэгдэж байгаа. Гагцхүү тэрхүү өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах

асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа юм. Ингэхдээ байгаль

орчин, хүн амд сөрөг нөлөөлөлгүй байдлаар эрчим хүчний хэрэглээг зохицуулах нь

хамгийн гол асуудал болоод байна. Энэ ч үүднээс дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх

эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Page 8: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

8 Nael LLC 2014/05/01

Сэргээгдэх эрчим хүч нь найдвартай дулаан цахилгаанаар хангахаас гадна эдийн засагт ч

хэмнэлт үүсгэх боломжтой. дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа хүлэмжийн хийн

ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ чухал ач холбогдолтой учраас

байгаль орчинд үзүүлэх нөлөөллын хувьд ч эерэг байна гэдгийг онцоллоо.

Хүн ам зүйн орчин: 2013 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр Монгол улсад 2

сая 912,626 мянган хүн тоологдсоны 51 хувь нь эмэгтэй, 49 хувь нь эрэгтэй хүмүүс байна.

Хүн амын өсөлт 20-р зууны дунд үеэс эрчимтэй өсөж байсан бол сүүлийн 10 гаруй жилд

нийгмийн шилжилт, эдийн засгийн хямрал зэргээс ихээхэн удааширч эхэлжээ. 1950-1980-

аад оны үед Монгол улсын хүн ам жил бүр дундажаар 2,5-1,4 хувиар өсөж байсан бол

1990-ээд оноос хойш жилд 1,4 хувиар өсөх болжээ. Цөөн хүн амтай манай улсын хувьд хүн

амын өсөлт удааширч байгаа нь зах зээлийн багтаамжид сөргөөр нөлөөлөх үндэстэй юм.

Харин хот суурин газарт амьдрагсдын тоо буюу хүн амын суурьшилт нэмэгдэж байгаа нь

дулааны цахилгаан станцын суурьлагдсан хүчин чадлаараа ажиллаж байгаа өнөө үед

эрчим хүчний системийн ачаалалыг ихээр нэмэгдүүлж сөрөг нөлөө үзүүлж байна.

Өрсөлдөгч:Манай компаны өрсөлдөгч бол Эрдэс баялаг эрчим хүчний яамны дэргэдэх

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” юм. Мөн Ховд аймагт байрлах Дөрөгний усан

цахилгаан станц болон баруун бүсийн эрчим хүчний систем.

Зах зээлийн багтаамж:Манай оронд сэргээгдэх эрчим хүчний анхны станц 1960 оны 8-р

сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд ашиглалтанд орсон ба түнээс хойш усан

цахилгаан станц (УЦС) 10, салхин цахилгаан станц (СЦС) 6, нарны цахилгаан станц

(НЦС) 6, нар салхины хосолсон цахилгаан станц (НСХЦС) 11 тус тус баригдаж

ашиглалтанд ороод байна. Харин сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан дулааны хэрэглээгээ

шийдэх төхөөрөмж сүүлийн 10-аад жилд ихээхэн хөгжиж ард иргэдэд нийлүүлэгдэж

байна. Энэхүү бүтээгдэхүүний зах зээлийг манай улсын хувьд “Сэргээгдэх эрчим хүчний

үндэсний төв”, “Nael LLC” буюу манай компани болон хувиараа бизнес эрхлэгчид

бүрдүүлж байна.

Нөөц:Нарны эрчим хүчний нөөцийг тогтоохдоо манай оронд 1960-аад оноос эхэлсэн цаг

уурын олон жилийн хэмжилтийн материалыг ашиглаж байна. Энэхүү олон жилийн

хэмжилтийн дүнгээс үзэхэд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны нийлбэp цацpагийн

хэмжээ жилд 1200-1600 кВт*ц/м2 хүрдэг ба нийт нутгийн хэмжээгээp жилд иpэх нийлбэp

цацpагийн хэмжээ 2.2*1012 МВт-ааp үнэлэгдэж байна

Page 9: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

9 Nael LLC 2014/05/01

Зураг 3.1. Нарны эрчмийн нөөц

Нарны гийгүүлэх хугацаа монгол орны төв, хойд хэсэгт жилд 2600 цагаас багагүй бөгөөд

нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны эpчимийн хэмжээ өдөрт 4.5кВт/ц/м2. Харин

манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан говь, тал хээр, цөлийн бүсэд

нарны гийгүүлэх хугацаа 2900-3000 цаг бөгөөд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны

эpчимийн хэмжээ өдөрт 5.5-6.0 кВт*ц/м2 байна.

Зураг 3.2. Эрчим хүчний систем

Page 10: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

10 Nael LLC 2014/05/01

Түүнчлэн дан ганц нарны эрчмээр ажиллах үүсгүүрүүд барьж байгуулахаас гадна манай

компани Монгол орны нарны эрчим хүчний арвин их нөөцийг ашиглан халаалт,

хэрэгцээний халуун ус, гудамж талбайн гэрэлтүүлэг зэргийг шийдэж, хот суурин газарт

үүсээд байгаа агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдийн дулааны эх үүсвэрийг эрүүл

мэнд, экологид халгүйгээр шийдвэрлэх томоохон зах зээлд орох зорилт тавин ажиллаж

байна.

Төсөл хэрэгжих үндэслэл

Зураг 3.3. Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглээний таац

0

50

100

150

200

250

300

350

400

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 220 2025 2030

ББЭХС 57.3 70 82 90 97 105 113 120 128 135 216 355

Өсөлт 22.2% 17.1% 9.8% 7.8% 8.2% 7.6% 6.2% 6.7% 5.5% 60.0% 64.4%

57.370

82 90 97 105 113 120 128 135

216

355

Хэр

эглэ

э са

я кВ

т.ц

Page 11: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

11 Nael LLC 2014/05/01

Зураг 3.4. Баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглээний таац

0

50

100

150

200

250

300

350

400

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 220 2025 2030

ББЭХС 57.3 70 82 90 97 105 113 120 128 135 216 355

Өсөлт 22.2% 17.1% 9.8% 7.8% 8.2% 7.6% 6.2% 6.7% 5.5% 60.0% 64.4%

Дөргөн 38 38 38 38 38 38 38 38 38 38 38 38

Sunshine 20.14 20.14 20.14 20.14 20.14 20.14 20.14

Импорт 19.3 32 44 52 59 46.86 54.86 61.86 69.86 76.86 157.86 296.86

57.370

82 90 97 105 113 120 128 135

216

355Хэ

рэг

лээ

сая

кВт.

ц

Page 12: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

12 Nael LLC 2014/05/01

Баруун бүсийн цахилгааны хэрэглээ

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

110

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

2020

сая

кв

т.ц

аг

Баруун бүсийн ДЦС-ын үйлдвэрлэх

цахилгаанББЭХС-ийн импортоор авсан цахилгаан

Дөргөний УЦС-ын үйлдвэрлэх цахилгаан

Улсын хилээс Улаангом, Ховд, Өлгийн дэд станц хүртэлхи 110 кВ-н 462.5 км өндөр

хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, 110/35/6 кВ-н 4 дэд станц нь дамжуулах сүлжээ, гурван

аймгийн төв болон сумдыг тэжээсэн 35/6/0.4 кВ хүчдэлтэй шугам дэд станц бүхий нам хүчдэлийн

хэсэг нь хуваарилах сүлжээнд ордог.

Зураг 3.4. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ

ББЭХС-н жилийн нийт хэрэглээ нь 71,8 сая кВт цаг, хамгийн их ачаалал нь өвлийн улиралд 17

МВт, бага ачаалал нь зуны улиралд 2,4МВт байна

Дөргөний станцын суурилагдсан хүчин чадал нь 12 МВт бөгөөд хэвийн горимд 4,3 МВт ачаалал

авч жилд 38 орчим сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээх боломжтой тул УЦС

дангаараа ажиллаад баруун бүсийн нийт хэрэглээг хангаж чадахгүй тул ОХУ-ын цахилгаан

системтэй заавал зэрэгцээ ажиллах шаардлагатай.

2009 онд ББЭХС нь 2991,6 сая төгрөгийн борлуулалтын орлого олж 3300 сая төгрөгийн

татаас авч нийт 6291,6 сая төгрөгийн орлоготой 6393,7 сая төгрөгийн зардал гарган 102,1 сая

төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

2009 оны цахилгаан түгээлтийн алдагдал өмнөх онîîс 6,1 нэгжээр буурч 29,2 %-д хүрч 3,8 сая кВт.ц

цахилгааны хэмнэлт гаргасан байна. 2009 онд баруун бүсийн цахилгаан түгээх компаниудад

дэлхийн банкны хөрөнгөөр түгээлтийн алдагдал бууруулах төсөл “Ховд ЦТС” ХХК, “Увс ЦТС”

Page 13: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

13 Nael LLC 2014/05/01

ХХК-д бүрэн хэрэгжиж дууссан, Баян-Өлгийн хувьд дээрх төслийн хэрэгжилт 90 гаруй хувьтай

байгаа нь тус бүсийн цахилгаан түгээлтийн алдагдал буурàхад тодорхой үр дүн өгсөн байна.

Зураг 3.5. Баруун бүсийн түгээлтийн алдагдал

2010 онд ББЭХС нь ОХУ-аас 14,5 МВт чадалтай 63,04 сая кВт.цаг цахилгааныг 1,43

руб/кВт.цаг тарифаар худалдан авч төлбөрт нь 4,3 тэрбум төгрөг, Дөргөний УЦС-аас 3,5 МВт

чадалтай 16,5 сая кВт.цаг цахилгааныг 32,1 төгрөг/кВт.цаг тарифаар худалдан авч төлбөрт нь 510

сая төгрөг тус тус зарцуулахаар байна.

Зураг 3.6. Баруун бүсийн эрчим хүчний системд олгосон татаас

Нийт 79,5 сая кВт.цаг цахилгааныг 3,3 тэрбум төгрөгөөр борлуулж 9,2 тэр бум төгрөгийн

зардал гаргаж татаасанд 4,0 тэрбум төгрөг авч 7,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 1,9 тэрбум

төгрөгийн алдагдал гарч байна.

Цаашид импортын цахилгааны үнэ жил бүр өсч, төрөөс жил бүр 4,0 тэрбум төгрөгийн

татаас өгч ажиллах боломжгүй тул Нүүрсхотгор, Хар тарвагатай, Хөшөөт зэрэг нүүрсний орд

Баруун бүсийн түгээлтийн алдагдлын хэмжээ %

20

25

30

35

40

45 %

Алдагдлын хувь 40,2 40,2 40,3 42,6 40,5 36,5 35,3 29,2

2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

Баруун бүсийн ЭХС-д төрөөс олгосон татаас

0

500

1000

1500

2000

2500

3000

3500

сая

төгр

өг

Баруун бүс татаас 1105,3 1035 1354 2000 3300

2005 2006 2007 2008 2009

Page 14: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

14 Nael LLC 2014/05/01

газруудыг түшиглэн \24 МВт-аас багагүй\ дулааны цахилгаан станц барих судалгааг хийж хувийн

хөрөнгө оруулалтаар цахилгаан станц бариулан энэ системийн тогтвортой найдвартай ажиллагааг

хангахын зэрэгцээ бүс нутгийн хэрэгцээтэй уялдуулан чадлыг 60 МВт хүртэл нэмэгдүүлэн

Мянгад-Улиастайн 220 кВ-ын ЦДАШ-ыг барьж Алтай-Улиастайн системтэй холбон нэгдсэн

систем үүсгэх шаардлагатай.

Баруун бүсийн эрчим хүчний системийн тулгамдсан асуудлууд

1. Дөргөний УЦС-тай зэрэгцээ ажиллах, импортоор авах цахилгааны чадлыг хаах шинэ эх

үүсвэр барих судалгаа хийх

2. Үйл ажиллагааны зардлыг бууруулах, үнэ тарифын тооцоог боловсронгуй болгож санхүү

эдийн засгийн байдлыг сайжруулах

3. Системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх судалгаа хийж, техникийн шинэчлэлийн

хөтөлбөр хэрэгжүүлэх.

4. Маркетингийн стратеги

1. Product: Манай станцын бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг

тасралтгүй, найдвартай хангана.

2. Place: Бид нарны эрчим хүчний үүсгүүрүүдээ Ховд аймагт суурилуулахаар сонголт

хийсэн.

Сонголт хийсэн шалтгаан:

1. Эрчим хүчний системд холбогдоогүй

2. Цаг уурын байдал

Зураг 4.1. Газарзүйн байршил

Page 15: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

15 Nael LLC 2014/05/01

Нутаг дэвсгэрийн өвөрмөц тогтоц нь эх газрын цаг уурын эрс тэс өвөрмөц нөхцлийг

бүрдүүлдэг. Энэ нь машбогино хугацаанд хоног, улирлын агаарын температур хэлбэлзэж,

жигд бус тунадасны хувиарлалт өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогуудтай.

Салхины жилийн дундаж хурд 1,8 м/сек ба ноёлох чиг нь хойд ба баруун хойд зүг. Зундаа

35-40 хэм хүртэл халж, өвөлдөө 32-40 хэм хүртэл хүйтэрдэг. Дулааны улиралд нам дор

газраа зунд 35-40 хэм хүртэл халдаг.

Цаг уурын ийм өвөрмөц байдал хүйтний улиралд нэгэн адил ажиглагдана. Тухайлбал өвөл

олон жилийн дунджаар -30 хэм хүйтрэх ба хүйтний оргил үе болох нэгдүгээр сард -40 хэм

давж хүйтрэх явдал жил бүр давтагдана.

3. Газар зүйн байршил тохиромжтой

Ховд аймгийн эрчим хүчний нөөцийн мэдээлэл:

Нарны гийгүүлэх хугацаа жилд 2800 цагаас багагүй бөгөөд нэг ам метр нэгж талбайд

харгалзах наpны эpчимийн хэмжээ өдөрт 5кВт/ц/м2.

4. Эдийн засаг хүн амын байдал

Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, хүн ам 78.4 мянга, 20.0 мянган өрхтэй жилдээ 91.6

тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 1.2

сая төгрөг буюу 1100 гаруй доллар ноогдож байна. Аймгийн эдийн засгийн гол салбар

болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8

тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл

эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байна.

3. Promuotion:Nael LLC нь маркетинг удирдлагатай компани байхыг зорьж маркетингийн

үйл ажиллагаандаа ихээхэн анхаарч байгаа тул уг албыг бие даалган зохион байгуулах

шаардлагатай юм. Түүнчлэн тус компанийн эрхэм зорилгын гол хэсэг нь хэрэглэгчдээ

эн тэргүүнд хүндэтгэж, чанартай үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч байх юм

“Nael LLC”-ээс нийлүүлж буй уг төхөөрөмж нь цахилгаан эрчим хүчээр хангагдаж

чадаагүй алслагдсан аймаг сум хөдөөгийн айл өрхөд болон сэргээгдэх эрчим хүчийг

дэмжиж их хотын хорт утааг бууруулах чин хүсэлтэй ард иргэдийн хэрэгцээнд

нийцэхүйцээр үнэ хямд, хөнгөлөлт урамшуулалт сайтай, нэмэлт үйлчилгээний

сонголттой, сонирхолтой байлгаж чадвал компаний хэрэглэгчдийн тоо олон, газар нутгийн

хамрах хүрээ өргөн, нэр хүндтэй гэсэн давуу тал дээрээ суурилан идэвхжүүлэлтийн арга

Page 16: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

16 Nael LLC 2014/05/01

хэрэгслүүдийг ашиглах замаар өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн зах зээлд амжилттай

нэвтэрч чадна гэсэн дүгнэлтийг итгэл төгс өгч байна.

4. Price :Бүтээгдэхүүний үнийн бодлого

Нарны эрчим хүчний үүсгээрээс гарсан цахилгааны өөрийн өртөг 62 төг/кВт.цаг гарч

байна. Иймээс бид хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүйн тулд. Дэлхийн хорт утааг

бууруулах сан, сэргээгдэх эрчим хүчний ангентлагийн тусламжтай Эрчим хүчний

зохицуулах газраас эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийснээр дараах тарифаар

хэрэглэгч цахилгааныг хэрэглэх болно.

Page 17: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

17 Nael LLC 2014/05/01

5. Үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбогдох зардалын тооцоо

Хүснэгт 5.1.

Үндсэн хөрөнгө

Д/д Нэр төрөл Х/нэгж Хэмжээ Нэгжийн үнэ

/мян.төг/ Нийт үнэ /мян.төг/

1 Heliostat ш 500 12,650.00 6,325,000.00

2 Цамхаг ш 1 1,860,000.00 1,860,000.00

3 Шугам м 1000 1120 1,120,000.00

4 тохируулагч ш 4 40,000.00 160,000.00

5 Шугам км 42 7,200.00 302,400.00

6 Кондтенсатор ш 1 48,000.00 48,000.00

7 Турбин ш 1 642,700.00 642,700.00

8 Генератор ш 1 653,000.00 653,000.00

9 Бак ш 2 82,000.00 164,000.00

10 Насос ш 3 5,800.00 17,400.00

11 Тулгуур ш 2 4,200.00 8,400.00

12 Трансформатор ш 2 418,200.00 836,400.00

13 NSS

Компьютер ш 10 10,000.00 100,000.00

Дүн 12,237,300.00

Page 18: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

18 Nael LLC 2014/05/01

Зураг 5.1. Технологийн схем

Зураг 5.2. Станцын ерөнхий зураг

Page 19: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

19 Nael LLC 2014/05/01

Нарны эрчим хүчийг хүлээн авагч бүхий үүсгүүрүүд эрчмийг хүлээн авж цамхагт буцаан

төвлөрүүлнэ. 50 бар даралттай 285 градус хүртэл усыг халааж уур үүсгэн турвинд

өгөгдөнө. Өгөгдсөн уур генераторт орж цахилгаан эрчим хүч бий болно.

Хүснэгт 5.2.

Хөдөлмөрийн зардал

Д/д Албан тушаал Орон тоо Сарын цалин /төг/ Хөдөлмөрийн хөлсни

жилийн сан /мян.төг/

1 Ерөнхий инженер 1 1,200,000 14400

2 Инженер 2 1,000,000 24000

3 Техникч 6 800,000 57600

4 Диспетчэр 2 600,000 14400

5 Жолооч 2 450,000 10800

6 Үйлчлэгч 2 250,000 6000

7 Нийт 15 4,300,000 127200

Хөдөлмөрийн зардал

1 Урамшуулал мян.төг 30% 165360

2 НДШ; ЭМД мян.төг 13% 21496.8

3 Нийт хөдөлмөрийн зардал мян.төг 186856.8

“Sunshine” төсөлд “Nael LLC” –н 15 ажилтан ажиллах цалингийн хэмжээг доорх

статистик үзүүлэлтэнд үндэслэсэн болно

2012 онд эрчим хүчний салбарын цалингын статистик үзүүлэлт:Эрчим хүчний салбарт

нийт 10,122 ажилтан албан хаагч ажилладаг ба сарын 824.5 мянган төгрөгийн дундаж

цалинтай 2012 оны байдлаар ажилласан байна.

Элэгдлийн зардал:Үндсэн хөрөнгө 1348000.мян.төг ба үндсэн хөрөнгийн ашиглалтын

хугацаа 30 жил. Үлдэх өртгийг үндсэн хөрөнгийн 30%д тооцож элэгдлийн зардлыг

тооцсон.

Элэгдлийн зардал=314533.33 мян.төг

Хөдөлмөр хамгааллын зардал:Ажил үүрэг хийхэд зайлшгүй дурдагдах зүйл бол

хөдөлмөр хамгаалал ба ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас болон цахилгаан

Page 20: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

20 Nael LLC 2014/05/01

техникийн багаж хэрэгслээр хангана. Ерөнхий инженер болон инженер техникч тус бүрийг

цахилгаан техникийн иж бүрэн багажаар хангана.

Хүснэгт 5.3.

Эрчим хүчний зардал:Sunshine төслийн хүрээнд бий болох 8МВт –ын суурилагдсан

хүчин чадалтай станц нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 10%-г дотоод

хэрэгцээндээ зарцуулах юм.

Хүснэгт 5.6.

Үйлдвэрлэл, үйл ажиллагааны нийт зардал

Д/д Зардлын ангилал Нийт дүн /мян.төг/

1 Хөдөлмөрийн зардал 350305.8

2 Үндсэн хөрөнгийн элэгдэл 314543.33

3 Холбооны зардал 5650

4 Хөдөлмөр хамгааллын зардал 7685

5 Удирдлагын зардал 106176

6 Бусад зардал 7400

Нийт 791760.13

6. Удирдлагын бүтэц зохион байгуулалт, компаний дүрэм

Sunshine станцын төслийн багийн чиг үүрэг:

Цахилгаан станцын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг стратегийн

мөн чанар нь т эрчим хүчний салбарын талаар дэвшүүлсэн зорилт, чиг үүрэгт тулгуурлан

зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Эрчим хүчний хөгжлийн үйл ажиллагаанд хувь нэмэр

оруулан цахилгаан эрчим хүчийг найдвартай тасралтгүй дамжуулан хэрэглэгчдийг

хангахад оршино.

Цахилгаан станцын удрдлага нь станцын стратеги зорилтын хүрээнд захиргаа,

удирдлагын үйл явцад хяналт тавих , байгууллагын эдийн засгийн тооцоо хийх,

шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлнэ.

Засвар, хяналтын алба: Цахилгаан станцын найдвартай үйл ажиллагаанд хяналт тавих,

түүх гэмтэл саатал учирвал түргэн хугацаанд засварлан сэлбэх, хяналтын компьютэр,

ачааллын шит-г найдвартай ажиллагааг хангахад оршино.

Page 21: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

21 Nael LLC 2014/05/01

Үйлдвэрлэл, диспетчерийн алба: Эрчмийн системийн найдвартай ажиллагааг хангах

зорилгоор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, цахилгааны чанарын стандарт болох гүйдэл,

хүчдэл, давтамж нь яг тогтсон хэмжээндээ барих, цахилгааны зах зээлд оролцогчдын үйл

ажиллагааг уялдуулж, системийн горимын зөвшөөрөгдөх хэмжээг зохицуулах үүрэгтэй.

Нарны цахилгаан станцад нэгж хүчин чадал буюу 1 МВт-д ноогдох ажллах хүчний

статистик үзүүлэлт нь 1 хүн байдаг ба манай станцад 8 инженер техникч ажиллах стандарт

тогтоогдож байгаа юм. Үүнд үндэслэн дараах бүтцийг гаргасан болно.

“Наэл” ХХК –н Sunshine Төслийн багын бүтэц зохион байгуулалт

Ерөнхий захирал

Хүний нөөц Санхүү Төлөвлөлт Судалгаа шинжилгээ

Sunshine Цахилгаан станц

Засвар, хяналтын

алба

Үйлдвэрлэл,

диспетчерийн алба Үйлчилгээний алба

Ерөхний инженер

Page 22: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

22 Nael LLC 2014/05/01

Нарны цахилгаан станцад нэгж хүчин чадал

буюу 1 МВт-д ноогдох ажллах хүчний

статистик үзүүлэлт нь 1 хүн байдаг ба манай

станцад 8 инженер техникч ажиллах стандарт

тогтоогдож байгаа юм. Үүнд үндэслэн дараах

бүтцийг гаргасан болно.

Байршил сонголт:“Shinshine” төслийн байршил Ховд аймгийн Чандмань сум.

Сонголт хийсэн үндэслэл:

1. Нарны гийгүүлэх хугацаа /Нөөц/

Ховд аймгийн Чандмань сум нь нарны гийгүүлэх хугацаа нь 3200 цаг байгаа нь бусад

сумуудтай харьцуулахад өндөр байгаа юм

2. Баруун бүсийн эрчим хүчний системтэй холбогдох эсэх

“Shinshine” төслийн хүрээнд баригдах нарны цахилгаан станц нь цахилгааныг

найдвартай хэрэглэгчдэд хүргэхийн тулд төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний

системд холбогдох шаардлагатай юм. Тиймээс станцыг барьж байгуулах байршил нь

уг системтэй ойр байх шаардлагатай ба системээс 110 км-р хэтрэхгүй байх

шаардлагатай юм. Бидний сонгосон Чандмань сум шаардлагыг хангасан болно.

3. Аймгийн дэд бүтэц

Ховд аймаг ОХУ болон Дөргөний УЦС-аас Баруун бүсийн эрчим хүчний системээр

дамжуулан Алтайн өвөрийн гурван сум болох Булган, Үенч, Алтай сумдаас бусад 14

сумын айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр

хангагдаж байна. Мөн Булган, Алтай, Үенч сумд БНХАУ-аас импортын цахилгаанаар

хангагдаж байна. Иймээс манай станц барьж байгуулагдснаар БНХАУ болон ОХУ

системээс цахилгаан худалдаж авах шаардлаггүй болох юм.

4. Эдийн засаг хүн амын байдал

Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, хүн ам 78.4 мянга, 20.0 мянган өрхтэй жилдээ 91.6

тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар

№ Мэргэжил Шаардлагатай

хүний тоо

1 Ерөнхий инженер 1

2 Инженер 2

3 Техникч 6

4 Диспетчер 2

5 Програмист 2

6 Жолооч 2

7 Үйлчлэгч 2

Page 23: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

23 Nael LLC 2014/05/01

1.2 сая төгрөг буюу 1100 гаруй доллар ноогдож байна. Аймгийн эдийн засгийн гол

салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 %

буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн

үйлдвэрлэл эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байна.

7. Санхүүгийн үр дүнгийн тооцоо

1. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд 22.4 сая кВт.цаг

2. Цахилгаан станцын дотоод хэрэгцээнд үйлдвэрлэсэн цахилгаан эрчмийн 10%-р тооцож

жилд 2.24 сая кВт.цаг эрчим хэрглэнэ.

3. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар тооцсон

Элэгдлийн зардал=617687.6 мян.төг

4. Хөдөлмөрийн зардлыг эрчмийн салбарт ажиллаж буй нийт ажилчдын дундаж цалинг

үндэслэн тогтоосон. Нийт цалингийн зардлыг тогтоон НДШ болон хувь хүний

орлогын албан татварыг оруулан жилийн дундаж инфляцын төвшинг нэмсэн байдлаар

тооцоолсон

5. Өөрийн өртгийг нийт зардлыг түгээсэн эрчим хүчинд харьцуулан

Ө/ө= 956556.82 мян.төг /20.16 сая.кВт.ц= 47.44төг/кВт.цаг

төлөвлсөн ашигаа /30%/ нэмээд 61.68төг/кВт.цаг

НӨАТ = 67.85төг/кВт.цаг

6. Балансын ашиг= Нийт орлого/Борлуулсан эрчим хүч/-Нийт зардал

7. Цэвэр ашгийг тооцохдоо балансын ашгаас татварыг хасаж тооцоолсон

Татварыг бодохдоо 3 тэрбум хүртэл ашигт 10% татвар ноогдуулж 3

тэрбумаас илүү гарсан ашигт 25% татвар ноогдуулсан

8. Дискаунтын коэфф 8% р тооцож бэлэн мөнгөний эргэлтийг тооцоолсон.

9. Эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд 2037 оны 2-улиралд анхны хөрөнгө оруулалт

эргэн төлөгдөнө.

10. Дээрх үзүүлэлтээс үндэслэн цэвэр өнөөгийн үнэ цэнэ харьцангүй сайн байгаа нь

төсөлд хөрөнгө оруулах нь ашигтай юм.

11. Төслийн өгөөжийн дотоод хувь 14.31% гарсан нь төсөлд хөрөнгө оруулах боломж

харьцангүй сайн

12. Хөрөнгө оруулалтын хэмжээ : Үндсэн хөрөнгө 13.480.000,0 мян.төг

Эргэлтийн хөрөнгө : 1.194.190,0 мян.төг

Page 24: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

24 Nael LLC 2014/05/01

Эргэлтийн хөрөнгө тооцохдоо үйлдвэрлэл, үйл ажиллагааны нийт зардлын дөрөвний

нэгээр тооцсон болно. I = FC /үндсэн хөрөнгө/ + WC /эргэлтийн хөрөнгө/

Хөрөнгө оруулалтын хэмжээ: 15.442.190,0мян.төг

Төслийн техник эдийн засгийн үр ашгийн үнэлгээ

1. Ашигт ажиллагааны түвшин

Борлуулалтын орлогын ашигт ажиллагаа

P=(Tpt/S) *100%=39.7%

Зардлын түвшин

Зт=(TC/S)*100%=60.3%

Нийт бүтээмж

TP=TO/TI=1.95

Хөдөлмөрийн бүтээмж

P=O/L=3.46

Капиталын бүтээмж

P=O/C=1.94

Хөрөнгө оруулалтын үр ашгийн ерөнхий коефф

E=TPt/I= 0.035

Эргэн төлөгдөх хугацаа = I/NPt= 28.41 жил

7. Эрсдэлийн үнэлгээ

Хугарлын цэгийн шинжилгээ

Q (сая.кВт.ц) TC (мян.төг) TR (мян.төг)

5 956556 308400

10 956556 616800

15 956556 925200

20 956556 1233600

25 956556 1542000

Page 25: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

25 Nael LLC 2014/05/01

Нарны цахилгаан станцын эх үүсвэр нь сэргээгдэх эрчим тул хугарлын цэгийн шинжилгээ

тогтмол зардлаар илэрхийлэгдэнэ.

Q*= FC/P= 956556/61,68 = 15.5 сая кВт.цаг /Хугарлын цэг/

0

200000

400000

600000

800000

1000000

1200000

1400000

1600000

1800000

5 10 15 20 25

TR

TC

Page 26: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

26 Nael LLC 2014/05/01

8. Хавсралт:

Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф

11.1. Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим

хүчний үнэ, тарифыг эрчим хүчний зохицуулах газар дараахь хязгаарын хүрээнд тогтооно:

11.1.1. салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг

0.08-0.095 ам. доллар;

11.1.2. 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц

цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам. доллар;

11.1.3. нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15-

0.18 ам. доллар.

11.2. Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг эрчим хүч

үйлдвэрлэн дамжуулах сүлжээнд нийлүүлдэг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн худалдах эрчим хүчний

үнэд шингээн зохицуулна.

11.3. Бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг аймаг,

нийслэлийн зохицуулах зөвлөл дараахь хязгаарын хүрээнд тогтооно:

11.3.1. салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг

0.10-0.15 ам. доллар;

11.3.2. 500 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц

цахилгаан эрчим хүчийг 0.08-0.10 ам. доллар;

11.3.3. 501-2000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц

цахилгаан эрчим хүчийг 0.05-0.06 ам.доллар;

11.3.4. 2001-5000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц

цахилгаан эрчим хүчийг 0.045-0.05 ам.доллар;

11.3.5. нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.2-

0.3 ам. доллар.

11.4. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний

үнэ, тарифыг тогтоохдоо дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

11.4.1. тухайн бүс нутгийн газар зүйн байрлал, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал;

11.4.2. үнэ, тариф нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхид нийцсэн байх.

Sunshine Станцын борлуулалт:

“SunShine” төсөл :8МВт-ын суурилагсан хүчин чадалтай Нарны цахилгаан станцын

борлуулалтын прогноз

Ховд аймгийн Чандмань сум нь нарны гийгүүлэх хугацааг 60 жилийн нарны эрчим хүчний

судалгааны үндсэн дээр жилд 3200 цаг болон сар бүрийн нарны гийгүүлэх хугацаа болон цагт бий

болгох эрчимд үндэслэн дараах борлуулалтын прогнозыг гаргасан болно.

Жилийн борлуулалтын прогноз

Page 27: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

27 Nael LLC 2014/05/01

Хэмжих

нэгж 1-сар 2-рсар

3-р

сар

4-р

сар

5-р

сар

6-р

сар

Цахилгаан эрчим хүчний

үйлдвэрлэл сая кВт.ц 0.7 1.1 1.3 1.7 2.1 3.2

Дотоод хэрэгцээ ЦЭХ сая кВт.ц 0.07 0.11 0.13 0.17 0.21 0.32

ЦЭХ-ийн түгээлт сая кВт.ц 0.77 1.21 1.43 1.87 2.31 3.52

Хэмжих

нэгж 7-сар 8-рсар

9-р

сар

10-р

сар

11-р

сар

12-р

сар

Цахилгаан эрчим хүчний

үйлдвэрлэл сая кВт.ц 4.1 4.5 2.6 1.9 1.1 0.7

Дотоод хэрэгцээ ЦЭХ сая кВт.ц 0.41 0.45 0.26 0.19 0.11 0.07

ЦЭХ-ийн түгээлт сая кВт.ц 4.51 4.95 2.86 2.09 1.21 0.77

Цахилгааны үйлдвэрлэл-хэрэглээ нь нэг зэрэг, эгшин зуурт явагддаг ба одоог хүртэл их хэмжээгээр

нөөцлөн хадгалах арга олж чадаагүй байгаа билээ. Тиймээс цахилгаан гэх онцгой бүтээгдэхүүний

борлуулалтын суваг нь станцаас бий болсон эрчмийг шууд хуваарилах шугам сүлжээгээр

хэрэглэгчдэд хүргэнэ. Нөгөө талаар станцаас шууд бөөний худалдан авагч буюу томоохон

хэрэглэгч болох үйлдвэрлүүдэд шууд дамжуулан цахилгаан эрчим хүчийг борлуулах боломжтой .

Харин үлдсэн цахилгаан эрчим хүчийг баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлнэ.

Sun shine

Нарны цахилгаан станц

Том хэрэглэгчид

/Үйлдвэрүүд/ Баруун бүсийн

эрчим хүчний

систем

Page 28: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

28 Nael LLC 2014/05/01

Парабол-цилиндр нарны цахилгаан станц

Парабол цилиндр нарны коллектор нь

коллекторын оптик фокусын шугаманд

суурьшуулсан хүлээн авагч дахь дулаан

шингээгч элемент дээр парабол

гадаргын тусламжтайгаар нарны

цацрагийг төвлөрүүлэхээр

зохиомжлогдсон байдаг. Энэ нарны

коллектор нь нарны цацрагийг

тасралтгүй төвлөрүүлдэг. Парабол цилиндрт цахилгаан станцын гол бүрэлдэхүүн хэсэг нь

тольнууд, хүлээн авагчид ба турбины технологи юм. Хүлээн авагч нь агаарыг соруулсан битүү

дулаан шингээгчтэй шилэн хоолой байна. Нарны цацраг шингэхэд бараг 400˚С орчим

температуртай шингээгч хоолой дундуур алгуурхан урсах шингэн дулаанаа улам нэмэгдүүлж

байдаг. Ийнхүү дулаанаа ашиглан уур үйлдвэрлэсэнээр уурын турбин ашиглан цахилгаан эрчим

хүч үйлдвэрлэнэ.

Уг станц нь тогтмол ачаалалд дулаанаа хадгалж, ажиллаж чаддаг нь хадгалах системтэй

холбоотой. Мөн өндөр үзүүлэлт болон цахилгаан үйлдвэрлэлийн өртөг бага байгаа нь парабол

цилиндрт цахилгаан станцын хэтийн төлвийг маш сайнаар илэрхийлж байна.

Хүснэгт : Үндсэн хөрөнгө

Д/д Нэр төрөл Х/нэгж Хэмжээ Нэгжийн үнэ /мян.төг/ Нийт үнэ /мян.төг/

1 Heliostat ш 1200 8,650.00 10,380,000.00

2 Зуух ш 1 326,000.00 326,000.00

3 Дамжуулагч км 6 9120 54,720.00

4 тохируулагч ш 4 40,000.00 160,000.00

5 Шугам км 42 7,200.00 302,400.00

6 Кондтенсатор ш 1 548,000.00 548,000.00

7 Турбин ш 1 1,642,700.00 1,642,700.00

8 Генератор ш 1 1,653,000.00 1,653,000.00

9 Бак ш 2 182,000.00 364,000.00

10 Насос ш 3 22,800.00 68,400.00

11 Тулгуур ш 2 4,200.00 8,400.00

12 Хаалт ш 6 28,000.00 156,000.00

Page 29: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

29 Nael LLC 2014/05/01

13 Трансформатор ш 2 918,200.00 1,836,400.00

14 Хөргөх цамхаг ш 1 610,000.00 610,000.00

14 NSS Компьютер ш 10 10,000.00 100,000.00

Дүн 18,210,020.00

Зураг: Парабол-цилиндр нарны цахилгаан станц

7. Санхүүгийн үр дүнгийн тооцоо

a. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд 22.4 сая кВт.цаг

b. Цахилгаан станцын дотоод хэрэгцээнд үйлдвэрлэсэн цахилгаан эрчмийн 10%-р

тооцож жилд 2.24 сая кВт.цаг эрчим хэрглэнэ.

c. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар тооцсон

Элэгдлийн зардал=728400.8 мян.төг

d. Хөдөлмөрийн зардлыг эрчмийн салбарт ажиллаж буй нийт ажилчдын дундаж

цалинг үндэслэн тогтоосон. Нийт цалингийн зардлыг тогтоон НДШ болон хувь

хүний орлогын албан татварыг оруулан жилийн дундаж инфляцын төвшинг

нэмсэн байдлаар тооцоолсон

e. Өөрийн өртгийг нийт зардлыг түгээсэн эрчим хүчинд харьцуулан

Page 30: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

30 Nael LLC 2014/05/01

Ө/ө= 1115037.2мян.төг /20.16 сая.кВт.ц= 55.309төг/кВт.цаг

төлөвлсөн ашигаа /30%/ нэмээд 71.902төг/кВт.цаг

НӨАТ = 79.09төг/кВт.цаг

f. Балансын ашиг= Нийт орлого/Борлуулсан эрчим хүч/-Нийт зардал

g. Цэвэр ашгийг тооцохдоо балансын ашгаас татварыг хасаж тооцоолсон

Татварыг бодохдоо 3 тэрбум хүртэл ашигт 10% татвар ноогдуулж 3

тэрбумаас илүү гарсан ашигт 25% татвар ноогдуулсан

h. Дискаунтын коэфф 8% р тооцож бэлэн мөнгөний эргэлтийг тооцоолсон.

i. Эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд 2037 оны 2-улиралд анхны хөрөнгө

оруулалт эргэн төлөгдөнө.

j. Дээрх үзүүлэлтээс үндэслэн цэвэр өнөөгийн үнэ цэнэ харьцангүй сайн байгаа нь

төсөлд хөрөнгө оруулах нь ашигтай юм.

k. Төслийн өгөөжийн дотоод хувь 11.31% гарсан нь төсөлд хөрөнгө оруулах

боломж харьцангүй сайн

l. Хөрөнгө оруулалтын хэмжээ : Үндсэн хөрөнгө 18,210,020.00мян.төг

Эргэлтийн хөрөнгө : 1.194.190,0 мян.төг

Эргэлтийн хөрөнгө тооцохдоо үйлдвэрлэл, үйл ажиллагааны нийт зардлын

дөрөвний нэгээр тооцсон болно. I = FC /үндсэн хөрөнгө/ + WC /эргэлтийн

хөрөнгө/ Хөрөнгө оруулалтын хэмжээ: 19.404.200,0мян.төг

Харьцуулалт :

0

5

10

15

20

25

Sunshine Станц Парабол-цилиндр нарны цахилгаан станц

Анхны хөрөнгө оруулалт /тэрбум төг/

Page 31: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

31 Nael LLC 2014/05/01

56

58

60

62

64

66

68

70

72

74

Sunshine Станц Парабол-цилиндр нарны

цахилгаан станц

Өөрийн өртөг /төгрөг/

16.2 16.4 16.6 16.8 17 17.2 17.4 17.6

Sunshine Станц

Парабол-цилиндр нарны

цахилгаан станц

Эргэн төлөгдөх хугацаа /жил/

0

2

4

6

8

10

12

14

16

Sunshine Станц Парабол-цилиндр нарны

цахилгаан станц

Өгөөжийн дотоод хувь /%/

Page 32: Нарны цахилгаан станц барих төсөл

“Sunshine” Нарны цахилгаан станц барих төсөл

32 Nael LLC 2014/05/01

Хүснэгт 8.1.

Нарны цахилгаан станцын хувилбаруудын харьцуулалт

Эндээс үзэхэд Нарны цамхагт цахилгаан станц нь Парабол-цилиндр нарны цахилгаан

станцтай харьцуулахад харьцангуй бага хөрөнгө оруулалттай бөгөөд эргэн төлөгдөх

хугацаа 1.1 жилээр бага, үнийн хувьд 10.3 төгрөгөөр бага байна. Хоёр төслийн цахилгаан

борлуулалтын үнийг сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу 270 төгрөгөөр борлуулна гэж

тооцоолоход нарны цамхагт цахилгаан станцын өнөөгийн цэвэр үнэ цэнэ илүү байгаа нь

төсөл сонгох шалгуур болж байна. Түүнчлэн нарны цамхагт цахилгаан станцын өгөөжийн

дотоод хувь Парабол-цилиндр нарны цахилгаан станцаас 14.08 хувиар илүү байгаа нь уг

төслийг хэрэгжүүлснээр олох ашигийн түвшин илүү байгааг харуулж байна. Иймээс

Sunshine төслийн хүрээнд Нарны цамхагт цахилгаан станцыг сонголоо.

Үзүүлэлт Хэмжих

нэгж

Цамхагт

станц

Цамхагт

станц /270/

ПЦ станц ПЦ станц

/270/

Анхны хөрөнгө

оруулалт

Тэрбум

төг

15.4 15.4 19.4 19.4

Цахилгааны үнэ Төг 61.6 270 71.9 270

DPBP Жил 16.6 3.7 17.4 4.8

NPV Тэрбум

төг

11.7 130.1 13.8 126.4

ROR Хувь 14.09 38.08 11.58 24