26
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ХУВИЙН ХЭВШИЛД ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ИЛТГЭГЧ: Ч. ХАШЧУЛУУН / ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ / 2014.02.19

2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН

ӨӨРЧЛӨЛТ: ХУВИЙН

ХЭВШИЛД

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ИЛТГЭГЧ: Ч. ХАШЧУЛУУН / ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ /

2014.02.19

Page 2: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

ТАЙЛБАР:

Энэхүү судалгаанд ашиглагдсан татварын хуулиудын төслийн талаарх

мэдээллийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын

цахим хуудсанд 2013 оны 7 дугаар сарын 29-ны өдөр байршуулсан

мэдээлэл дээр үндэслэн боловсруулсан. Энэхүү мэдээлэл нь Сангийн

яамнаас Татварын багц хуулийн төслийг боловсруулан Монголын

үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ирүүлсний дагуу танхимын

зүгээс бизнес эрхлэгчдээс санал авахаар цахим хэлбэрээр тавигдсан

нээлттэй мэдээлэл болно. Энэ мэдээлэл нийгэмд хэлэлцүүлэг

өрнүүлэхээр нээлттэй тавигдсан бөгөөд Сангийн яам, Татварын

ерөнхий газрын зүгээс уг хуулийн төслүүдийг өөрчилсөн, дахин

шинэчилсэн талаарх мэдээлэл байхгүй болно.

Page 3: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Татварын хоёр дахь

шатны шинэчлэл

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл

ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.

2007-2013: Татварын суурийг нэмэгдүүлэхтэй зэрэгцүүлэн ачааллыг нь

бууруулах, зарим төрлийн татварын олон шатлалт бүтцийг нэг шатлалд

шилжүүлэх зэргээр татварын суурь тогтолцоо, ажиллах зарчимд өөрчлөлт

оруулсан.

2014-2015: Татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн

өсөлтийг дэмжихүйц, шударга, энгийн бөгөөд ойлгомжтой, байгалийн

баялгийн зохистой ашиглалтыг хангахуйц татварын илүү оновчтой,

тогтвортой тогтолцоог бүрдүүлэх /Засгийн газар/

Page 4: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Татварын хоёр дахь

шатны шинэчлэл /үргэлжлэл/

Татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хэрэгжүүлэх

ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 8 шинээр

мөрдөгдөх татварын эрх зүйн баримт бичиг, 4 хуулийн

шинэчилсэн найруулга, 4 хуулийн нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай эрх зүйн баримт бичгийн төслийг

боловсруулан ажиллаж байна.

Page 5: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Илтгэлд дурдагдах хуулийн төслүүд:

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төсөл;

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төсөл;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төсөл;

Page 6: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Татварын ерөнхий хуулийн

шинэчилсэн найруулгын төсөл

Хууль санаачлагчаас дэвшүүлсэн зорилтонд нийцсэн. Гэвч:

Нэр, томъёо, хэл зүйн шаардлагад нийцээгүй (хоёрдмол утгатай, ойлгомжгүй гэх мэт)

Татварыг төлөөгүй татвар төлөгч; татварыг суутган аваагүй, эсхүл суутган авсан

боловч төсөвт төлөөгүй татварын албаны холбогдох албан тушаалтанд хүлээлгэх

хариуцлагыг илүү нарийвчлан зохицуулж, чангатгахад анхаарсан.

Татвар төлөгч нь сайн дураар татварын тайлангийн алдааг мэдэгдсэн тохиолдолд

татварын нөхөн ноогдуулалтын актыг татвар төлөгчид хүргүүлэх эсэх; хэрэв

хүргүүлэх бол торгууль, алдангийг нь тодорхой хэмжээнд буруулах замаар

урамшуулал олгох зэрэг хөшүүргийн зохицуулалт оруулаагүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуультай илүү тодорхой уялдуулах шаардлагатай.

Page 7: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Хувь хүний орлогын албан татварын тухай

хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Хууль санаачлагчийн жишиг болгож буй pay-as-you-earn /pay-as-you-go/

татварын зарчим нь дундаас доогуур орлоготой Монгол Улсын хувьд

нэвтрүүлэхэд цаг хугацааны хувьд оновчгүй /Зураг 2/.

Шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй малчин өрх, мал бүхий иргэний

эзэмшиж буй мал сүргээс олох орлогыг хувь хүний орлогын албан татварт

хамруулах нь эдийн засгийн хувьд татварын орлого бүрдүүлэхэд ач

холбогдол багатайн зэрэгцээ төрөөс мал ажуй эрхлэхийг дэмжих бодлоготой

зөрчилдөж болно.

Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ бие даан

эрхлэгчийг албан татварт хамруулахаас бусад Хувь хүний орлогын албан

татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс дэвшүүлж буй

зарчмууд хэрэгжих магадлал багатай байна.

Page 8: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НӨАТ-тай холбоотой татварын албанаас тавих хяналтыг сайжруулах, аж ахуйн

нэгжүүдэд учирч болох эрсдэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлийг

дэмжсэн. Гэвч:

НӨАТ буцаан олгох дамжлагыг удаашруулах, татварын дүнгээс үл хасагдах зардлын

тоог нэмэгдүүлэх зэргээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн орчны дагуу

хувийн хэвшлийн эдэлж буй татварын дэмжлэгийг хязгаарласан.

НӨАТ-ын суурийг тооцохдоо үнийн өсөлтийг суурь болгосон нь зарим талаар учир

дутагдалтай.

Хэрэв ДНБ-ий дифляторын өсөлттэй уялдуудан тооцвол НӨАТ-ын босго 64.0 сая

төгрөг байх нь оновчтой

Page 9: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Алдагдал шилжүүлэн тооцох хугацааг бүх салбарт 5 жил болгон өөрчилж,

хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг нэмэгдүүлсэн.

Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн албан татвар

ногдуулах орлогод 30 хувийн албан татвар ногдуулахаар тусгасан.

Борлуулалтын орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол улсад

оршин суугч албан татвар төлөгчийн ААНОАТ-ыг 90%-иар хөнгөлөх.

Гэхдээ:

Уул уурхай, 2) газрын тосны олборлолт, импорт, экспорт, 3) Үүрэн холбооны

оператор, 4) Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа 5) тамхины

үйлдвэрлэл, импорт, худалдаа, 6) Банк, санхүүгийн байгууллагууд уг

хөнгөлөлтөнд хамрагдахгүй.

Page 10: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

/үргэлжлэл/

Албан татвараас чөлөөлөх орлогын хүрээг хумьсан.

Нимгэн капиталжуулалтын эсрэг зарчмыг нэвтрүүлсэн.

Одоогийн хуульд элэгдэл тооцох хугацаа нь цөөн нэр төрлийн хувьд

тодорхойлогдсон байдаг тул энэ ангилалыг өргөжүүлэх боломжтой болно.

Нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 1.2 дахин үржүүлж, албан

татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцох, ажилтныг сургалт,

давтан сургалтанд хамруулахтай холбогдон гарсан бодит зардлыг

хасахаар тусгасан нь ажлын байр нэмэгдүүлэх сонирхлыг ажил олгогчид

төрүүлж, ажил эрхлэлтийг дэмжих, мэргэжилтэй боловсон хүчнийг

бэлтгэхэд чухал хөшүүрэг болно.

Page 11: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Эдийн засаг дахь

татварын ачаалал

Монгол Улсын төсвийн нэгдсэн орлогын ДНБ-д эзлэх хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч

буй нь эдийн засгийн бий болгож буй орлогоос төрийн төвлөрүүлэх хэмжээ улам бүр

нэмэгдсээр байгааг харуулж байна.

Хүснэгт 2 .Эдийн засаг дахь татварын ачаалал

Үзүүлэлт 2006 2007 2008 2009 2010 2011 2012* 2013*

ДНБ

/тэрбум төгрөг/ 4027.5 4956.6 6555.6 6590.6 8414.5 10829.7 14003.1 17648.6**

Татварын орлого

/тэрбум төгрөг/ 1128.1 1502.3 1,890.9 1620.5 2688.2 3668.3 4925.6 6461.5

Татварын ачаалал /хувиар/ 28.0% 30.3% 28.8% 24.6% 32.0% 33.8% 36.0% 36.6%

Эх үүсвэр: *- УИХ-аар батлагдсан төлөвлөгөөг авч ашиглав.

Page 12: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

14%

23%

20%

37%

12%

25% 25%

35%

0

5

10

15

20

25

30

35

40

Доогуур орлоготой улс,

орнууд

Монгол улс Дундаж орлоготой улс,

орнууд

Өндөр орлоготой улс,

орнууд

Эх сурвалж: ОУВС

Зураг 3 . Татварын орлогын ДНБ-д эзлэх хувь /олон улсын жишээ/

1990-1999

2000-2009

3.4% 4.3%

1.7% 2.2%

3.9% 4.7%

6.3% 8.7%

1.9% 2.6%

7.7% 9.9%

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

2000-2009 2010-2012

Эх сурвалж: Сангийн яам

Зураг 4 . Монгол Улсын татварын орлогын бүтэц

Өмчийн татвар

Бусад татвар (ЗБҮӨАТ орсон)

Гаалийн албан татвар

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар

Хувь хүний орлогын албан татвар

Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж

Page 13: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Уул уурхайн салбар дахь татварын

ачаалал

ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагуу уул

уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ногдох албан

татварын хэмжээг нэмэгдүүлэх нь тэдгээрийн үүрэх татварын

дарамтанд хэрхэн нөлөөлж буйг тооцоход METRs© (corporate marginal

effective tax rates) аргачлалыг ашигласан болно.

METRs© нь татварын өмнөх болон дараах өгөөжийн хувийн зөрүүг (tax

wedge) тооцох замаар шинээр хийсэн хөрөнгө оруулалтанд аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын үзүүлэх нөлөөг үнэлдэг аргачлал

юм.

Page 14: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Уул уурхайн салбар дахь татварын

ачаалал /үргэлжлэл/

Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн

нэгжийн албан татвар ногдуулах орлогод 10%-

ийн албан татвар ногдуулахад ахиуц үр ашигт

татварын хувь санхүүжилтийн бүтэц болон

үнийн өсөлтөөс хамаарч (-31.2%, 24.2%; β=1),

(31.5%, 47.9%; β=0), (29.2%, 83.3%; β=0.5)

гэсэн интервалд хуваагдаж байсан бол 30%-

ийн албан татвар ногдуулах болсноор

интервалын хэмжээ (25.8%, 121%; β=1), (72%,

86%; β=0), (42.3%, 97.6%; β=0.5) болон өсч, аж

ахуйн нэгжийн үүрэх татварын дарамт 1.1-ээс

3.8 дахин нэмэгдэх буюу эрдэс баялагийн

салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол тэр

хэмжээгээр буурахаар байна.

π АННОАТ (10%) АННОАТ (30%)

β=1

5% 0.24156 0.49342

10% 0.22261 0.258512

15% -0.3125 1.21044

β=0

5% 0.4 0.72

10% 0.47895 0.78

15% 0.31429 0.86

β=0.5

5% 0.30482 0.59732

10% 0.29167 0.42318

15% 0.83348 0.9758

Хүснэгт 3. Ахиуц үр ашигт татварын хувь

Page 15: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх

босгыг 50 сая төгрөгт хүргэх

Хүснэгт 4. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр бизнес эрхлэгчдэд

үзүүлэх нөлөө

№ Жилийн борлуулалтын орлогын

хэмжээ Үзүүлэх нөлөөлөл

1 0-10 сая төгрөг Нөлөө байхгүй.

2 10-50 сая төгрөг Эерэг нөлөөтэй. Өөрсдийн сонголтоор нэг бол НӨАТ төлөгч

хэвээрээ үлдэнэ, эсвэл НӨАТ төлөгчөөсөө татгалзана.

3 50-200 сая төгрөг

Сөрөг нөлөөтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд 10-50 саяын

борлуулалттай ААН-үүдтэй ихэнхидээ өрсөлддөг тул өрсөлдөх

чадвар буурах хандлагтай тул бизнесийн үйл ажиллагаагаа хуваах

хандлагатай болно.

4 200 сая төгрөгөөс дээш

Нөлөө байхгүй. Учир нь бизнесийн үйл ажиллагаагаа хуваах болон

НӨАТ төлөгч биш болох нь өөрийн компанийн өсөн дэвжих

процесст сөргөөр нөлөөлнө. Мөн илүү зардал нэмэгдэх тул

одоогийн дэглэмээ хадгалах болно. 200 сая төгрөгөөс дээш

борлуулалттай ААН-үүд ихэвчлэн НӨАТ төлөгч ААН-үүдээс

худалдан авалт хийх сонирхолтой болно.

Page 16: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх

босгыг 50 сая төгрөгт хүргэх /үргэлжлэл/

Хүснэгт 5. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлснээр үүсэх эерэг, сөрөг нөлөө

№ Эерэг нөлөө Сөрөг нөлөө

1 НӨАТ-аас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжүүдийн

татварын дарамтыг багасгах

НӨАТ төлөгч бус болсноор борлуулалтандаа татвар хураах

шаардлагайгүй болох боловч худалдан авалтандаа төлсөн

татвараа хасалт хийлгэх эрхгүй болох

2 Татварын тайлагнал, санхүүгийн бүртгэл, НӨАТ-ын

падаан бүрдүүлэх ажлаас чөлөөлөгдөх Улсын төсвийн орлого бага зэрэг буурах

3 Татвар төлөгчийн НӨАТ –тай холбоотой үйл

ажиллагааны зардал буурна.

НӨАТ-ын ачааллаас зугтахын тулд компанийн төвлөрөлөөс

илүүтэйгээр задрал илүү явагдах болно. Жижиг бизнес

эрхлэгчдийн тоо өснө.

4 НӨАТ төлөгч биш болсон тохиолдолд бүтээгдэхүүн,

үйлчилгээний үнэ буурч, өрсөлдөх чадвар дээшилнэ.

НӨАТ төлөгч компанийн хувьд НӨАТ төлөгч бус компанитай

ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй

тохиолдолд НӨАТ төлөгч бус компанитай харьцуулахад

харьцангуй өндөр үнэтэй болох тул өрсөлдөх чадвар буурна.

Page 17: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх

босгыг 50 сая төгрөгт хүргэх /үргэлжлэл/

НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр 2012 оны

жилийн эцсийн НӨАТ төлөгчдийн тоо мэдээлэлд суурилан тооцвол

4796 аж ахуйн нэгж (нийт НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн 24%),

тэдгээрийн 132.0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого (нийт улсын

хэмжээний НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн

борлуулалтын орлогын 0.5%), 4.7 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлого

тус тус уг зохицуулалтад хамрагдана.

Page 18: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй

татвар төлөгчид хөнгөлөлт үзүүлэх /үргэлжлэл/

Хамрагдах боломжтой 40 гаруй мянган аж ахуйн нэгжүүдэд ногдох

ААНОАТ-ыг 90%-иар хөнгөлснөөр тухайн аж ахуйн нэгжүүдэд нийт

23.0 тэрбум төгрөгийн татварын хэмнэлт бий болж, уг хөрөнгийг

бизнесийн үйл ажиллагаандаа эргүүлэн ашиглах боломжтой болохоор

байна.

Энэ зохицуулалтанд нэг сөрөг тал ажиглагдаж буй нь уг татварын

хөнгөлөлтийг тухайн татварын жилийн дараагийн жилд буцаан

олгохоор байгаа нь татвар төлөгчдөд хугацааны хоцрогдолтойгоор

дэмжлэг болж очихоор байгаа тул уг татварыг ногдуулалтын шатанд нь

хөнгөлөх нь аж ахуйн нэгжүүдэд шууд дэмжлэг болно гэж үзэж байна.

Page 19: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Бизнесийн орчинд

үзүүлэх нөлөө

Татварын шинэчлэлийн төслийн

дагуу ахуйн нэгжүүдийн үйл

ажиллагааны чиглэл тус бүрээр

татварын тайлан гаргахыг шаардаж

байгаагаас аж ахуйн нэгжүүдийн

татвартай холбоотой тайлагнах,

төлбөр төлөх тоо 30%-иар

нэмэгдэхээр байна. Тиймээс,

одоогоор төлөвлөгдөж буй татварын

шинэчлэл нь бизнес эрхлэгчдийн

татвар төлөхтэй холбоотой тайлагнах

явцыг хялбарчлах бус улам

хүндрүүлсэн өөрчлөлт болжээ.

Хүснэгт 6. Тайлагналт, төлбөрийн тоонд Татварын

шинэчлэлийн үзүүлэх нөлөө

Татварын нэр төрөл

Татварын

шинэчлэлийн өмнө

Төлбөрүүд (тоо)

Татварын

шинэчлэлийн дараа

Төлбөрүүд (тоо)

Ажил олгогчийн төлбөх нийгмийн

даатгалын шимтгэл 12 12

Аж ахуйн нэгжийн орлогын албан

татвар 12 24

Үл хөдлөх хөрөнгийн

шилжүүлгийн татвар 0 0

Үл хөдлөх хөрөнгийн татвар 1 1

Хүүгийн татвар 0 0

Авто машины татвар 4 4

Нэмэгдсэн өртгийн албан татвар 12 12

Нийт 41 53

Page 20: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Бизнесийн орчинд

үзүүлэх нөлөө /үргэлжлэл/

Хүснэгт 7. Тайлагнах, төлбөр төлөх тоонд сөргөөр нөлөөлөх

өөрчлөлтүүд

№ Татварын харилцааны өөрчлөлт Уул уурхайн салбарт үзүүлэх

нөлөөлөл

Уул уурхайн бус салбарт

үзүүлэх нөлөөлөл

1

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй

талбайтай холбогдон гаргасан зардал, олсон орлогыг

зөвхөн тухайн талбай буюу тусгай зөвшөөрөлтэй

хэсэгт тооцож, эзэмшдэг тусгай зөвшөөрөл тус

бүрээр татварын тайлан гаргаж, татварын тооцоо

хийхээр хязгаарласан.

Тайлагнах тоог нэмэгдүүлнэ. Нөлөөгүй.

2

Албан татвар төлөгч нь эрхлэх үйл ажиллагааны

чиглэл тус бүрээр албан татварын тайлан гаргаж,

албан татварын тооцоо хийхээр хуулийн төсөлд

тусгагдсан.

- Тайлагнах тоог нэмэгдүүлнэ.

Page 21: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Бизнесийн орчинд

үзүүлэх нөлөө /үргэлжлэл/

Хүснэгт 14. Татварын түвшинд Татварын шинэчлэлийн үзүүлэх нөлөө

Уул уурхайн салбарт үйл

ажиллагаа явуулдаг аж ахуйн

нэгжүүд

1.5 тэрбум төгрөгөөс доош

жилийн борлуулалтын

орлоготой аж ахуйн

нэгжүүд

Бусад аж ахуйн нэгжүүд

Шинэчлэлийн өмнөх

татварын түвшин, хувь 24.6 24.6 24.6

Шинэчлэлийн дараах

татварын түвшин, хувь 44.6 15.4 24.6

Тооцооноос үзвэл татварын шинэчлэлийн дүнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд оногдох

татварын хувь 37.3%-иар буурч, эерэг нөлөө үзүүлэх байдал ажиглагдаж байгаа бол уул уурхайн

салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн татварын түвшин 81.0%-иар нэмэгдэх

сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна. Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд анхаарал татахуйц

өөрчлөлт ажиглагдсангүй.

Page 22: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Бизнесийн орчинд

үзүүлэх нөлөө /үргэлжлэл/

Хүснэгт 15. Татвар төлөх, тайлагнахтай холбоотойгоор зарцуулж

буй хугацаанд үзүүлэх нөлөө

Татварын нэр төрөл Одоо

Хугацаа (цагаар)

Татварын шинэчлэлийн

дараах

Хугацаа (цагаар)

Ажил олгогчийн төлбөх нийгмийн даатгалын

шимтгэл 63 63

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57 114

Үл хөдлөх хөрөнгийн шилжүүлгийн татвар - -

Үл хөдлөх хөрөнгийн татвар - -

Хүүгийн татвар - -

Авто машины татвар - -

Нэмэгдсэн өртгийн албан татвар 72 52

Нийт 192 229

Page 23: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Татварын хоёрдогч шатны шинэчлэлийн үзүүлж болох нөлөөг нэгтгэж

харвал татварын түвшин одоогоор 24.6% байгааг жижиг, дунд

үйлдвэрлэгчдийн хувьд 15.4% болгон бууруулах, уул уурхайн салбарт

үйл ажиллагаа явуулагчдын хувьд 44.6% болгон нэмэгдүүлэх нөлөөтэй

байна. Уг шинэчлэлийг хийснээр аж ахуйн нэгжүүдийн татвартай

холбоотой тайлагналт, төлбөрийн тоо 30%-иар нэмэгдэх бол татвар

төлөх, тайлагнахтай холбоотой зарцуулдаг хугацаа ч мөн 20%- иар

нэмэгдэх болно. Засгийн газраас боловсруулж буй татварын

шинэчлэлийн үр дүнд бизнес эрхлэгчдийн татвар төлөх, тайлагнахтай

холбоотой явц хөнгөвчлөгдөхгүй бөгөөд харин ч татварын дарамт

нэмэгдэж, татвар төлөхтэй холбоотой зардал нэмэгдэх сөрөг нөлөөг

дагуулахаар байна.

Бизнесийн орчинд

үзүүлэх нөлөө /үргэлжлэл/

Page 24: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Эдийн засгийн өсөлтөнд

үзүүлэх нөлөө

Монгол Улсын хувьд татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд

хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дараахь өөрчлөлтүүд нь эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд:

ААНОАТ-ыг уул уурхайн салбарын хувьд нэмэгдүүлэх;

ХХОАТ-ыг шаталсан хэлбэрт шилжүүлэх;

Экспортод гаргаж буй уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг НӨАТ чөлөөлж, НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох;

Инновацийн хөгжлийг дэмжих зориулалттай шинээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөнгөлөлт үзүүлэхийг зогсоох;

Аялал, жуулчлалын салбарт үзүүлэх зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах;

Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогыг ААНОАТ-аас чөлөөлөхийг болих;

Зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого, Хөрөнгө оруулалтын сангийн орлого, Хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлогыг ААНОАТ-аас чөлөөлж байгааг зогсоох;

Page 25: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

Эдийн засгийн өсөлтөнд

үзүүлэх нөлөө /үргэлжлэл/

Эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэй өөрчлөлтүүд нь:

Жилийн борлуулалтын орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх, Монгол Улсад оршин суугч

албан татвар төлөгчийн ААНОАТ-ын хэмжээг 90%-иар хөнгөлөх;

Алдагдал шилжүүлэн тооцох хугацааг бүх салбарт 5 жил болгон өөрчилж, хөрөнгө оруулалт

нөхөх боломжийг нэмэгдүүлэх;

Нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 1.2 дахин үржүүлж, албан татвар ногдох орлогоос

хасагдах зардалд тооцох, ажилтныг сургалт, давтан сургалтанд хамруулахтай холбогдон гарсан

бодит зардал мөн хасагдуулах;

Page 26: 2014.02.19 Татварын багц хуулийн өөрчлөлт хувийн хэвшилд, Ч. Хашчулуун

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА.