66
ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР Засгийн газрын 2010 оны 69 дүгээр тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улсын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэл”-ийн төслийг шинэчлэн боловсруулж, эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Үндэсний 3 дахь илтгэл”-ийг боловсруулан УИХ- ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Ядуурлыг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтуудын дэд хорооны хуралдаан болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж сайшаалган, хэвлүүлж төрийн болон төрийн бус байгуулагуудад тараах ажлыг зохион байгууллаа. Орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшин, статистикийн тоо мэдээнд тулгуурлан оновчтой төлөвлөх зорилгоор “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг баталлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан ”Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг хөтөлбөр, төсөл болон төсвийн шинэчлэл, уул уурхайн хөгжил, хөрөнгийн зах зээл, улсын бүртгэлийн шинэчлэл, байгаль орчин ба ногоон эдийн засаг, өрсөлдөх чадвар гэсэн 6 салбар хуралдаантайгаар зохион байгуулав. “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих стратеги”- ийн төслийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хувийн хэвшлийн өнөөгийн байдлын тухай цогц судалгааг хийж гүйцэтгэлээ. “Хувийн хэвшлийг дэмжих, технологи, инновацийн бодлогын зөвлөл”- ийн бүрэлдэхүүн болон 2010 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж ажиллалаа. Тус зөвлөл нь хувийн хэвшлийн санал санаачилгыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болж байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг төрийн болон төрийн бус байгууллага, аймаг нийслэлээс хүлээн авч нэгтгэн боловсруулж байна. “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулж, Үйлдвэржилтийн бодлогын зөвлөлийн хуралдаанаар 2009 оны тайлан, 2010 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулав. Энэхүү бодлогын хүрээнд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, түүний дотор Венч хөрөнгийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгагдсанаараа чухал ач холбогдолтой болсон. “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөтөлбөрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор дэмжүүлэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулаад байна. 1

өыйөйыөйы10090001

Embed Size (px)

Citation preview

Page 1: өыйөйыөйы10090001

ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙНҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

Засгийн газрын 2010 оны 69 дүгээр тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлж байна.

Монгол Улсын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэл”-ийн төслийг шинэчлэн боловсруулж, эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Үндэсний 3 дахь илтгэл”-ийг боловсруулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Ядуурлыг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтуудын дэд хорооны хуралдаан болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж сайшаалган, хэвлүүлж төрийн болон төрийн бус байгуулагуудад тараах ажлыг зохион байгууллаа.

Орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшин, статистикийн тоо мэдээнд тулгуурлан оновчтой төлөвлөх зорилгоор “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан ”Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг хөтөлбөр, төсөл болон төсвийн шинэчлэл, уул уурхайн хөгжил, хөрөнгийн зах зээл, улсын бүртгэлийн шинэчлэл, байгаль орчин ба ногоон эдийн засаг, өрсөлдөх чадвар гэсэн 6 салбар хуралдаантайгаар зохион байгуулав.

“Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих стратеги”-ийн төслийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хувийн хэвшлийн өнөөгийн байдлын тухай цогц судалгааг хийж гүйцэтгэлээ.

“Хувийн хэвшлийг дэмжих, технологи, инновацийн бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүн болон 2010 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж ажиллалаа. Тус зөвлөл нь хувийн хэвшлийн санал санаачилгыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болж байна.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг төрийн болон төрийн бус байгууллага, аймаг нийслэлээс хүлээн авч нэгтгэн боловсруулж байна.

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулж, Үйлдвэржилтийн бодлогын зөвлөлийн хуралдаанаар 2009 оны тайлан, 2010 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулав. Энэхүү бодлогын хүрээнд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, түүний дотор Венч хөрөнгийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгагдсанаараа чухал ач холбогдолтой болсон.

“Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөтөлбөрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор дэмжүүлэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулаад байна.

1

Page 2: өыйөйыөйы10090001

“Хөгжлийн банк” байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөгжлийн банкийг Засгийн газрын тогтоолын дагуу байгуулж, үйл ажиллагаааг нь 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 16.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад даалгасан. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлага гарч байна. Гэтэл 2010-2012 онд төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10.0 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй байна.

“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ыг Засгийн газрын 2010 оны 123 дугаар тогтоолоор баталлаа. Журам батлагдсантай холбогдуулан Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг үнэлэх аргачлал, зааврын төслүүдийг Дэлхийн банкны “Төсвийн төлөвлөлтийг сайжруулах” төсөл, АХБ-ны Засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран ажиллаж байна.

"Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ын дагуу 2010-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг яам, агентлаг, холбогдох газар, орон нутгаас хүлээн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгой төслийг эхлүүлэх бэлтгэлийг хангах, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг барьж эхлэх, Нүүрснээс хий, шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлж эхлэх, Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг түшиглэсэн хар металлургийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг боловсруулах зэрэг зорилт арга хэмжээг тусгасан.

Мөн "Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Зэс хайлах үйлдвэр", "Хар металлургийн цогцолбор", "Кокс химийн үйлдвэр", "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төслийн талаар танилцуулга боловсруулав.

"Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын тухай төсөөлөл, Монгол улсад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болон дэд бүтцийг хөгжүүлэх төслийн ерөнхий зөвлөхийн ажилд санал ирүүлэх хүсэлт болон ажил үүргийн хуваарийн тухай төсөл, Монгол улсад аж үйлдвэр, түүнийг дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийн стратегийн зөвлөхийн ажилд санал ирүүлэх хүсэлт болон ажлын даалгаврын тухай төслийг боловсруулав.аж үйлдвэрийн цогцолбор төслийг боловсруулж байна.

Эрчим хүчний төслүүдийн хувьд ДЦС-5, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Могойн голын цахилгаан станц, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн ЦДАШ төслүүдийн талаар танилцуулга болон хэрэгжилтийн тайланг боловсруулаад байна.

Төрийн банкны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан дараахь ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Сангийн яамны удирдлага Төрийн банкны захирал, Санхүү хариуцсан захирал нартай уулзаж, Төрийн банкны үйл ажиллагааны өнөөгийн байдлын тухай мэдээллийг сонслоо. Хянан шалгах зөвлөлийн хурлаас Банкны төлөөлөн удирдах зөвлөлд Гүйцэтгэх захиралтай ажиллах гэрээг тодотгон байгуулах, банкны 2009 оны жилийн үйл ажиллагааны ба санхүүгийн тайланд дүгнэлт гаргах, банкны 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүү, эдийн засгийн зорилтот түвшний үзүүлэлтийг хэлэлцэн зохих журмын дагүү батлах, Банкны гүйцэтгэх захиралд банкны 2010 оны ба дунд хугацааны бизнес төлөвлөгөө, удирдага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулан батлуулах, Төрийн банк байгуулахад “Зоос” банкны эд хөрөнгийг Монголбанкны эрх хүлээн авагч болон Төрийн банкинд шилжүүлсэн үйл ажиллагааны тухай хууль зүйн тайлбарыг холбогдох байгууллагаар гаргуулан авах ажлыг зохион байгуулах, Төрийн банкны эд хөрөнгө, зээлийн барьцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Төрийн банкны нэр дээр шилжүүлэх, Аудит хийлгэх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн байна.

Төлбөрийн чадваргүй болсон Зоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг олгох эрх ашгийн үүднээс Монголбанкнаас авсан зээлийн хөрөнгийг Засгийн газрын бондоор солих зорилгоор Сангийн яам, Монголбанкны хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголбанкнаас Зоос банкны чанаргүй зээлийг бүрэн барагдуулж Засгийн газрын бондыг буцаан төлөхдөө Зоос банкнаас улсын төсөвт төвлөрүүлсэн актив борлуулсны орлого болон чанаргүй зээлийн эргэн төлөлтийн орлоготой уялдуулах, Зоос банкинд орсон бүх орлогыг улсын төсөвт төвлөрүүлж

2

Page 3: өыйөйыөйы10090001

байх боломж бүрдлээ. Үүнтэй уялдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах тухай Сангийн сайдын 2010 оны 58 дугаар тушаалын дагуу Засгийн газрын жилийн 0.1 хувийн буюу бараг хүүгүйтэй адил урт хугацаанд буцаан төлөх 33.0 тэрбум төгрөгийн бондыг арилжаалах замаар Зоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг олгох эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэх арга хэмжээ авлаа.

Засгийн газраас алт олборлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкинд олгох зээлийн гэрээг хадгаламж байршуулах гэрээнд хөрвүүлэх ажлыг бүрэн дуусгасан байна. Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан хүсэлтийг хянан үзэж, Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламж байршуулах гэрээний 10.0 сая ам.долларыг эргэн төлүүлж, төвлөрсөн эх үүсвэрийг Чингис хаан банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах арга хэмжээ авсан байна.

Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад байр-шуулсан хадгаламжийн гэрээний дагуу Капитрон банкнаас 4.3 сая ам.долларыг төлүүлж, улмаар Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Чингис хаан банкнаас 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлөгдөх хадгаламжийг нэхэмжилсэн албан захидал хүргүүлсэн байна.

Өнгөрсөн 2009 оны 6 дугаар сард Стандарт банктай хамтран гаргасан Засгийн газрын 75.0 сая ам. доллларын нэрлэсэн үнэ бүхий бондыг гаргаж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Чингис хаан банк, Зоос банкинд хадгаламжийн гэрээ байгуулах замаар байршуулж, улмаар алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Монголбанк, Сангийн яамны Төрийн сангийн газар хамтран тэдгээр банкуудаас төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлж, улмаар Засгийн газрын бондын эргэн төлөлтийг 2010 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар төвлөрүүлэх ажлыг үндсэнд нь дуусгасан байна.

Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авсан байна.

“Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар Засгийн газрын үнэт цаасны гэрээг байгуулж, энэхүү гэрээний дагуу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 6.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 7.8 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатай Монголбанкинд арилжсан байна. Түүнийг Дамжуулан зээлдүүлэх гэрээг “Орон сууцны санхүү-жилтийн корпораци” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулан төрийн албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгох зориулалтаар 6.0 тэрбум төгрөгийг жилийн 7.8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлдүүлэх боломжийг олголоо.

САНХҮҮ, ТӨСВИЙН ТАЛААР

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд

Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын хуралдаанд 2010 онд оруулах асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан хууль тогтоомжийг боловсруулах, батлуулах чиглэлээр 2010 оны эхний хагас жилд дараахь ажлыг зохион байгуулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай, Банкны (шинэчилсэн найруулгын) тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай зэрэг 7 хуулийг шинээр батлуулж, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мянганы сорилтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авлаа.

3

Page 4: өыйөйыөйы10090001

Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зарим хуулийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн байна.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай, Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэт-гэлийн тухай, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай зэрэг УИХ-ын тогтоолыг батлуулав.

Санхүү, эдийн засгийн бодлогын талаар “Засгийн газрын үнэт цаас гаргах тухай” Сангийн сайдын 2010 оны 5 дугаар тушаалаар Төрийн

банкинд Засгийн газрын үнэт цаасыг жилийн 10 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаагаар 20.0 тэрбум төгрөг, хоёр жилийн хугацаагаар 20.0 тэрбум төгрөг, гурван жилийн хугацаагаар 27.0 тэрбум төгрөгийг арилжаалах ажлыг зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.

“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2009 оны 77 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2010 оны 50 дугаар тушаалаар барилгын салбарт үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 80.0 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалахыг Санхүү, эдийн засгийн бодлогын газарт зөвшөөрлөө.

Улсын Их Хурлын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2010 оны 58 дугаар тушаалаар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Зоос банкинд олгосон 33.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт зориулан Монголбанкинд 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаагаар, 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаагаар, 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 6 жилийн хугацаагаар тус тус арилжаалахыг зөвшөөрч, арилжаалсан үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийн зардлыг улсын төсөвт жил бүр тусган ажиллахыг даалгасан байна.

Засгийн газрын өргөн мэдүүлснээр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна.

Улсын Их Хурлын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Зоос банкинд олгосон 33.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт зориулан Монголбанкинд 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаагаар; 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаагаар; 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 6 жилийн хугацаа-гаар тус тус арилжаалахыг зөвшөөрч, арилжаалсан үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийн зардлыг улсын төсөвт жил бүр тусган ажиллахыг даалгасан байна.

Тавантолгойн ордод хөрөнгө оруулан хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг тусган Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байна.

1. 5.

Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татвар, гаалийн бодлогын талаар

4

Page 5: өыйөйыөйы10090001

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсан байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн (шинэчилсэн найруулгын) төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.

Улсын Их Хурлын 2010 оны 40 дүгээр тогтоолоор “Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний

мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлт” болон “Монгол Улсын Засгийн газрын 2012-2013 оны дунд хугацааны зорилт”-ыг зөвшөөрсөн байна.

Энэ тогтоолоор Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг ДНБ-д харьцуулсан хувиар, төсвийн нийт орлогын доод хэмжээг 2011 онд 35.4, 2012 онд 35.4, 2013 онд 30.3, төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2011 онд 40.4, 2012 онд 39.4, 2013 онд 32.3, төсвийн урсгал тэнцлийн доод хэмжээг 2011 онд 4.0, 2012 онд 4.5, 2013 онд 4.1, төсвийн алдагдлын дээд хэмжээг 2011 онд 5.0, 2012 онд 4.0, 2013 онд 2.0, хөрөнгийн зардлын доод хэмжээг 2011 онд 6.3, 2012 онд 6.0, 2013 онд 4.7 байхаар, ДНБ-ий бодит өсөлтийн доод хэмжээг 2011 онд 8.2, 2012 онд 7.8, 2013 онд 20.8 хувь байхаар тус тус зөвшөөрсөн байна.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлого 2,645.7 тэрбум төгрөг (улсын төсвийн орлого 2,140.5 тэрбум төгрөг) буюу ДНБ-ний 36.9 хувь, нэгдсэн төсвийн зарлага 3,107.9 тэрбум төгрөг (улсын төсвийн зарлага 2,423.1 тэрбум төгрөг) буюу ДНБ-ний 43.3 хувь, төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.4 хувь байхаар шинэчлэн тогтоосон байна.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор төсвийн орлогыг 397.4 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 1006.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлт, санхүүжүүлэх эх үүсвэрт нийцүүлэн зайлшгүй гэж үзсэн дараахь арга хэмжээний зардлыг төсвийн тодотголд шинээр нэмж тусгалаа.

(1)Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх ашгийн үүднээс төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхэд 78.2 тэрбум төгрөг; (2)Байгаль, цаг уурын болзошгүй нөхцөл болон цаг үеийн зайлшгүй шаардлагатай зарлыг шийдвэрлэхэд зориулан Засгийн газрын нөөц санд 20.0 тэрбум төгрөг; (3)Эрчим хүч, халаалтын үнийн өөрчлөлтөд 20.9 тэрбум төгрөг; (4) Боловсролын салбарын нэг сурагчид ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэхэд 7.4 тэрбум төгрөг; (5)Олон хүүхэд төрүүлэн өсгөсөн “Алдарт эх” одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 8.5 тэрбум төгрөг; (6)Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу 2009 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр төсвийн хэмнэлт, давсан орлогоос төсөвт байгууллагуудад буцааж олгох хөрөнгөд 2.5 тэрбум төгрөг; (7)Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж, шинэ гэр бүлд мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 2009 оны үүссэн өглөгт 1.4 тэрбум төгрөг; (8) Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад оронд төрийн албан ёсны ба албан ажлын айлчлалд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний зардалд 2.4 тэрбум төгрөг; (9)Улсын Их Хурал, Засгийн газраас 2010 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн болон шинээр байгуулсан байгууллагын зайлшгүй шаардлагатай урсгал зардалд 11.9 тэрбум төгрөг (Монгол мал хөтөлбөрийн зардлыг 3.8 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод олгох нөхөн олговрыг 5.0 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг 3.1 тэрбум төгрөг)-ийг тус тус нэмсэн байна. Харин Монгол Улсын төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2010 онд 530.9 тэрбум төгрөгөөр тогтоож, өмнөх хэмжээг 83.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн орлогыг 525.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 518.2 тэрбум төгрөгөөр шинэчлэн баталж, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн орлогыг 178.7 тэрбум төгрөгөөр, зарлагыг 27.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.

Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн орлогыг 151.0 тэрбум төгрөгөөр, зарлагыг 334.9 тэрбум төгрөгөөр баталж, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн орлогоос давсан 183.9 тэрбум төгрөгийн зарлагыг Оюутолгой төслийн урьдчилгааг Засгийн газрын бондоор мөнгөжүүлсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон байна.

5

Page 6: өыйөйыөйы10090001

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлээд байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээг ашигт малтмалын төрөл тус бүрээр өөр өөр хувь хэмжээтэй байхаар төсөлд тусгажээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үнэ 5000 ам. доллар хүртэл бол 5 хувь, 6000 ам. доллар хүрэхэд 6 хувь, 7000 ам. доллар хүрэхэд 7 хувь, 8000 ам. доллар хүрэхэд 8 хувь, 9000 ам. доллар хүрэхэд 9 хувь, 9000 ам. доллараас давахад 10 хувиар тогтоох; алтны үнэ унци нь 900 ам. доллар байхад 5 хувь, түүнээс дээш 100 ам. долараар өсөхөд 6 хувь, 1300 ам. доллараас давахад 10 хувь гэх зэргээр 5-10 хувиар тогтоохоор тусгажээ.

“Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

“Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 6 дугаар тогтоолоор экспортолж байгаа нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрүүлэх боломжтой, дэд бүтэц, суурин газар бүхий олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон өргөтгөх, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг 2009 оны I улиралд багтаан 24 цагийн үйл ажиллагаатай олон улсын боомт болгох талаар арга хэмжээ авах, ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Тавантолгойн орд газраас “Гашуун сухайт” болон “Ханги” боомт хүртэл авто зам бариулах асуудлыг “Эрдэнэс МГЛ” компанид хариуцуулан авто зам барихтай холбогдсон ажлыг зохих хууль тогтоомжиийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх, энэ авто замыг барьж дуусах хүртэлх хугацаанд одоо ашиглаж байгаа замын тэмдэг, тэмдэглэгээ, замын засвар арчлалтын ажлыг ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хүчээр хийлгэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор “Булган” боомтыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс байнгын, “Бургастай” боомтыг 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хуваарийн бус үеэр нээн ажиллуулж 2011 оноос байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээ явуулахаар болов.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг зохицуулах чиглэлээр дараахь зарим арга хэмжээг шуурхай авсан байна:

“Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 14 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Замын Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж буй 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар “0” байсныг 120,000 төгрөг; 90 ба түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000 төгрөг; дизелийн түлшинд 30.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулах; улмаар алслагдсан боомтоор импор-толж буй дизелийн түлшинд 49.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгох; бусад автобензинд ногдох онцгой албан татварыг мөн адил “0” болгохоор шийдвэрлэсэн байна.

“Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” Засгийн газрын Засгийн газрын 2010 оны 87 дугаар тогтоолоор ногдуулах онцгой албан татварын хэмжээг Сүхбаатар, Замын Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж байгаа авто бензинд 90 хүртэл октантай бол 120000 төгрөг, 90 ба түүнээс дээш октантай бол 170000 төгрөг; дизелийн түлшинд 30,000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 115,000 төгрөг болгон нэмэгдүүлж, бусад боомтоор импортолж байгаа авто бензин, дизелийн түлшинд тэг (0) байхаар тогтоож, 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээртэй холбогдуулан дараахь зарим арга хэмжээ авсан байна:

Төрийн албан хаагчдын үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь нэмэгдүүлэх, Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль” батлагдсаны дараагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг гурван талт түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр тохиролцсоны дагуу түүнд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, улмаар цалин, тэтгэвэр нэмэхтэй холбогдсон шийдвэрийн төсөл боловсруулж

6

Page 7: өыйөйыөйы10090001

төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэг-дүүлэх ерөнхий тохиролцоонд хүрч чадсан байна.

Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган батлуулах арга хэмжээ авлаа.

Зээл, тусламж, хамтын ажиллагааны бодлогын талаар

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан байна.

Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлууллаа.

Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43.1 сая ам. долларын, БНСУ-ын Экспорт, импорт банктай 23.9 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай 1.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг тус тус байгуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төслийн хэлэлцээ хийгдсэний дараа буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах болсон байна. Буцалтгүй тусламжийн 21.9 сая ам.долларын нийт өртөг бүхий төслийг 2014 оны 12 дугаар сар хүртэл 4.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Азийн хөгжлийн банк 15.0 сая ам. Монгол Улсын Засгийн газар долларыг, 6.9 сая ам. долларыг санхүүжүүлэх юм.

Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг Улсын Их Хурлын хуралдаанаар соёрхон батлуулсан байна.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг дэмжиж, эдгээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.

БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй 300.0 сая ам долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Сангийн сайд, Хятадын Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаар

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс хөрөнгийн үнэлгээний талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлж, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих эрх зүйн үндэс тавигдлаа.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна.

“Монгол Улсын Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан”-г Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.

7

Page 8: өыйөйыөйы10090001

Сангийн сайдын 2010 оны 52 дугаар тушаалаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрнгөөр хэрэгжүүлж буй Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн 434 километр авто зам барих 2087-МОН “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Багц Б1-ийн гүйцэтгэгч гүйцэтгэгч “China Geo-Engineering Corpation”, Багц NP1, AR2-ын гүйцэтгэгч “Shengli Engineering and Construction Company”-ийн 2010 онд гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх нийт 110 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизм, бараа, материал, Сангийн сайдын 2010 оны 91 дүгээр тушаалаар Арабын эдийн засгийг хөгжүүлэх Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Эрдэнэт-Булган-Уньтын авто зам барих төсөл”-ийн хүрээнд 2010 онд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 103 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизм, бараа, материалыг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болов.

Хадгаламж, зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлынх нь бодит хэмжээг тогтоосон нэр бүхий 20 хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлын 20 хувтай тэнцэх хэмжээний 2,068,766,869 төгрөгийг улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр зохих журмын дагуу олгохыг Төрийн сангийн газарт зөвшөөрсөн байна.

Зээл, тусламж, хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах талаар

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2010 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ явуулах ажлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцээний явцад ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 21.4 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохоор амласан байна. Ирэх 2011 оноос эхлэн ХБНГУ-ын Засгийн газраас техникийн хамтын ажиллагааны шугамаар буюу буцалтгүй тусламжаар нийт 12.9 сая еврогийн 8 төрлийн, тухайлбал, “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн II үе шат” (1.5 сая евро), “Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн II үе шат” (4.5 сая евро), “Санхүүгийн кадастрын тогтолцоог бүрдүүлэх төслийн нэмэлт” (0.3 сая евро), “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төсөл” (1.2 сая евро), “Эрчим хүчний сүлжээний үр ашиг төслийн III үе шат” (1.7 сая евро), “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн II үе шат” (2.5 сая евро), “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал төслийн III үе шат” (0.8 сая евро), “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн төслийн III үе шат” (0.4 сая евро) зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн ХБНГУ-ын санхүүгийн хамтын ажиллагааны шугамаар буюу хөнгөлөлттэй зээлээр “Эрчим хүчний үр ашиг 2” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын IY цахилгаан станцыг засварлан шинэчлэх төсөл” (8.5 сая евро)-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд 2006 онд амласан 4.5 сая еврогийн хөрөнгийг “Хэрэглээний талд тулгуурласан цахилгаан эрчим хүчний хэмнэлт” төсөлд олгохоор шийдвэрлэсэн байна.

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2011-2013 онуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 50.0 орчим сая ам. доллар байхаар тооцов. Энэхүү тусламжийн хүрээнд нийгэм, эдийн засгийн үр ашиг сайтай төсөл, хөтөлбөрийг 2011-2012 онуудад хэрэгжүүлэх зорилгоор түүнд холбоотой байгууллагыг оролцуулсан Бодлогын уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

Нордикийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн шугамаар “Пума” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн төв биржийн барилгын ажлын гэрээг 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, түүний тусгай данс нээх, тусгай данснаас гүйлгээ гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг өөрчилсөн нэмэлтийг оруулсан.

Дэлхийн банкны 30.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн зээлийн техникийн хэлэлцээрийн баримт бичиг, 10.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, 10.0 сая ам. долларын хөрөнгөөр хэрэгжих “Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Туршилтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн агентлагийн нийт 7.8 сая ам.долларын (үүнээс 5.0 сая ам.долларыг зөвхөн нөхөн төлбөрт олгох нөхцөлт зээл) зээл, түүнчлэн Япон Улсын Засгийн газраас (PHRD) олгож буй 1.3 сая ам.долларын болон Швейцарийн хөгжлийн агентлагийн 600.0 мянган ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байна.

8

Page 9: өыйөйыөйы10090001

Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 12.0 сая ам. долларын өртөг бүхий “Эрчим хүчний нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт” Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны төлөөлөл гарын үсэг зурсан байна. Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр түгээх сүлжээний алдагдал бууруулах “Эрчим хүчний төсөл”-ийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын гэр хороолол болон 9 аймгийн (Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл) төвийн цахилгаан түгээх сүлжээ хамруулсан байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.

“Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл–нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, “Зудын туслалцааны төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр”, “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт -т Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч нар гарын үсэг зурсан байна.

Монгол Улсын Сангийн сайд Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн гамшигтай тэмцэх сангаас Зуданд нэрвэгдсэн аймаг, сумын малчдад тусламж авах хүсэлт гаргасны дагуу Азийн хөгжлийн банкнаас Зудад нэрвэгдсэн зарим аймагт зориулан 2.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс олгосон байна.

Монгол Улс, Азийн хөгжлийн банктай 2010-2015 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийг боловсруулж, Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч (Адриан Руденберг) нар гарын үсэг зурж баталгаажуулав. Стратегийн баримт бичигт гол тэргүүлж ажиллах салбараар тээвэр, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд болон эрчим хүчний салбарыг тусгаж, улмаар 2010-2013 онуудад Азийн хөгжлийн банкнаас нийт 530.0 сая ам. долларын санхүүжилт олгох бөгөөд үүний 200.0 сая ам. долларыг Азийн хөгжлийн сангаас, 184.0 сая ам. долларыг Ердийн эх үүсвэрийн сангаас (2012 оноос эхлэн), 146.0 сая ам. долларыг Бүс нутгийн хөгжлийн сангаас тус тус олгохоор тохирч, жилд 6.0 сая ам. долларын техникийн туслалцаа үзүүлэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна:

АНУ-ын Засгийн газраас санхүүгийн хямралтай байгаа орнуудад тусламж олгож буй төслийн хүрээнд Монгол Улсын төсвийг дэмжих буюу нийгмийн халамжийг дэмжих зорилгоор олгож буй 10.0 сая ам. долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд нар гарын үсэг зурсан байна. Буцалтгүй тусламжийн мөнгө Монгол Улсын төрийн сангийн дансанд (2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр) орсон байна. Гэрээний үүргийн дагуу манай тал холбогдох дүгнэлтийг гаргаж өгсний дараагаар нийгмийн халамжийн мөнгөн тусламжийн санхүүжилтийг 2010 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

АНУ-ын Засгийн газраас Төрийн сангийн департаментын техник туслалцааны шугамаар 2.0 сая ам долларын буцалтгүй тусламж олгох тухай шийдвэрийг цахим шуудангаар мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Яармаг, Нисэхийн цэвэрлэх байгууламжийг сайжруулах” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд Gitec компани Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны холбогдох ажилтан нар гарын үсэг зурсан байна. Зөвлөх үйлчилгээний зардал 362715 евро бөгөөд үүнийг ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Сургалт, мэргэжилтний сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боллоо.

Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор “Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Монголын асуудал эрхэлсэн захирал нар гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нийт 32.17 км авто замыг сайжруулах, эдгээр сумдын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, ард иргэдийн эцсийн бүтээгдэ-хүүнийг Улаанбаатар хотод нийлүүлэх тээвэрлэлтийг нааштайгаар шийдвэрлэх боломж бүрдэх юм. ХБНГУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн өрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, жилийн хүү 0.75 хувь байхаар тохиролцсон ажээ.

9

Page 10: өыйөйыөйы10090001

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд дараахь хамтын ажиллагаа өрнүүлж ажилласан байна:

Японы Засгийн газрын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх замаар цэвэр эрчим хүчний технологи нэвтрүүлэх” төслийн судалгааны багтай уулзалт зохиож, төслийн саналыг хэлэлцсэний дүнд Үндсэн зураг төсөл боловсруулах тухай Протоколд Сангийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурлаа.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 247.0 сая иенийн төсөвт өртөг бүхий “Хүний нөөцийн хөгжлийн тэтгэлэг”, 756.0 сая иенийн төсөвт өртөг бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийг хамгаалах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд Харилцан солилцох ноот бичигт, түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд Тусламжийн хэлэлцээрт хоёр тал тус тус гарын үсэг зурсан байна.

Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хүрээнд Зуучлагч санхүүгийн байгууллагын нэг болох Анод банкинд санхүүгийн хүндрэл гарч дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу өмнө шилжүүлсэн 500.0 сая төгрөгийн зээлийн хөрөнгө түгжигдсэн учир төслийн зөвлөх нэгж, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, Анод банк, Хас банктай хэлэлцсэний дүнд Сангийн яам, Анод банк, Хас банк хооронд төслийн зээлийн хөрөнгийг ашиглуулах, зээлийн багц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 500.0 сая төгрөгийн төслийн зээлийн хөрөнгийг Хас банкинд шилжүүлэв. Ийнхүү төслийн журмын дагуу энэ хөрөнгийг Хас банкны зээлдэгч аж ахуйн нэгжид зээлдүүлэх боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300.0 сая ам. долларын зээлийн хүрээнд хэрэгжих “Зам Үүдийн дэд бүтцийг хөгжүүлэх” дэд төслийн тендрийн үнэлгээг хийж, гүйцэтгэгчээр China CAMC Engineering компанийг сонгон шалгаруулах шийдвэрийг гаргасан байна.

Сангийн яам, Хятадын Экспорт, импорт банкны хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээ явуулж, Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд (Вень Зябао)-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Замын Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт; “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт; БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Бээжингийн гудамж” төслийн Солилцох захидалд; БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 300.0 сая ам. долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн 50.0 сая юанийн буцалтгүй тусламж олгох эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт, “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай Протоколд Монгол Улсын Сангийн сайд, Хятадын Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн буцалтгүй туслам-жийн хүрээнд “Булган аймгийн Баяннуур сумын нуурыг сэргээх” 1.5 сая ам. долларын өртөг бүхий 2010-2012 онд хэрэгжүүлэх төслийн хэлэлцээр, БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 2.3 сая ам. долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын 1:1000 масштабын байр зүйн зураг зохиох төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээр, мөн Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 3.1 сая ам. долларын өртөг бүхий “Оюуны өмчийн салбарын автоматжуулалт” төслийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол, 920.0 мянган ам.долларын өртөг бүхий “Монгол Улсын Их Хурлын цахим архив” төслийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол, 3.5 сая ам. долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэх Хэлэлцээрийн протокол, 5.0 сая ам. долларын “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Дулааны цахилгаан станц байгуулах” төслийн Хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулав.

10

Page 11: өыйөйыөйы10090001

Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байна:

Эрдэнэт-Булган-Уньтын авто зам барих төслийн 1, 2 дахь хэсгийг 2007 онд барьж ашиглалтад оруулахад 288,172 ам.долларын хэмнэлт гарсныг 2010 онд гүйцэтгэж дуусгах 3 дахь хэсгийн 60 км авто замын барилгын ажлын зөвлөх үйлчилгээний төлбөрт зарцуулах тухай хүсэлтийг судлан үзэж, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрт 208,276 ам. долларыг хэмнэсэн хөрөнгөөс гаргах тухай албан захидлыг Кувейтийн санд хүргүүллээ.

Уньт-Мөрөнгийн чиглэлийн Уньт-Тариалангийн хэсгийн авто замын төслийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын санг төлөөлж Кувейтын сангийн Дэд захирал (Хешам Аль-Вакаяан) нар гарын үсэг зурсан байна.

ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР

“Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаарх стратегийн баримт бичгийг Засгийн газрын 2010 оны 63 дугаар тогтоолоор сайшаасан бөгөөд уг баримт бичгийг үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын зохицуулах зөвлөлийн 2009 оны 4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 123 дугаар тушаалыг гаргасан. Уг тушаалын дагуу эмгэг судлаач эмч, түүний туслах, эмгэг судлалын лаборант, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын цалинг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийн 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, тухайн байгууллагын батлагдсан төсөвт багтаан 2010 оны 7 дугаар сарын 1-нээс олгож эхлээд байна.

Мөн “Нэмэгдлийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй байх, зэргийн нэмэгдлийн доод хэмжээ үндсэн цалингийн 10, 15, 20 хувь байхаар тус тус тогтоолоо.

Нийгмийн эрүүл мэндийн талаар

Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Засгийн газрын 2010 оны 155 дугаар тогтоолоор 62 тамирчинд 336.8 сая төгрөгийн шагналыг Монголын тамирчдын баяраар олголоо.

“Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчинтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагнал олгох журам”–ыг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 130 дугаар тушаалаар баталсан.

“Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн журам”, “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх шинжээч ажиллуулах журам”, “Магадлан шинжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг”, “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур”-ыг боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар батлав.

Томуугийн цартахлын А хүрээний /H1N1/ вирусийн халдвартай тэмцэх бэлэн байдлын эрүүл мэндийн салбарын төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 141 дүгээр тушаалаар, Вируст гепатиттай тэмцэх үндэсний стратегийг мөн оны 119 тоот тушаалаар, Хүүхдийн дүлийрэлт, сонсгол бууралтын эрт оношлогоо, эмчилгээний удирдамжийг мөн оны 109 дүгээр тушаалаар, “Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г БСШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан мөн оны 286/216 дугаар тушаалаар тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

11

Page 12: өыйөйыөйы10090001

Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг тэмдэглэх арга хэмжээг “Эмэгтэйчүүдийг тамхины зар сурталчилгаа, тамхидалтаас сэргийлье” уриан дор зохион байгуулж, Хэвлэлийн бага хурлыг удирдаж явуулав. Бага хуралд ДЭМБ, ЗГХА-ЭМГ, МСС-ийн Эрүүл мэндийн төсөл, СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцов.

“Зуд, гамшгийн үед үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж төсөл” боловсруулж ДЭМБ, НҮБ-ын ХАС-д явуулж хэрэгжилтийг зохицуулж ажиллан дараах арга хэмжээг авч хэрхэгжүүлэв. Үүнд: Гамшгийн үед хүн амд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламжийн талаар орон нутагт явуулах сургалтын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав.

“Зуд, гамшгийн үед хүн амд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн тусламж, дэмжлэг” гарын авлага

боловсруулж “Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг”-ийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотрын эмч, орчны эрүүл мэндийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж сургалт явуулан 30 сургагч багш бэлтгэв.

Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг зудтай 12 аймагт ажиллан багийн бага эмч, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч, өрхийн эмч, Онцгой байдлын хэлтсийн ажилтан, нийгмийн халамжийн ажилтнуудад /нийт 424 хүнд/ зуд гамшгийн үед нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэх арга зүйн сургагч багш бэлтгэх 2 өдрийн сургалт явуулсан байна.

Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг 12 аймгийн 24 суманд ажиллаж, зудад өртсөн 193 малчин өрхөд газар дээр нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг 357 хүнд, бүлгийн ярилцлага, зөвлөгөөг 1180 хүнд өгчээ. Түүнчлэн эмчийн үзлэгт малчин өрхийн 1635 хүн хамрагдсан байна.

“Эрүүл хот” санаачилагыг бүх хот, суурин газарт дэлгэрүүлж, түүний үр шим, туршлага, ололт амжилтыг олон нийтэд хүргэх, олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эрүүл хот” үндэсний форумыг “Эрүүл хотыг хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Монголын хотуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

ДЭМБ, ММССангийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх сарын аян”-ы хүрээнд Осол гэмтлээс сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт явуулж 16 сэтгүүлч, ЗЦГ-ын ОНХХ-ийн 6 цагдааг хамруулж, Авторадио FM-96.3–аар жолооч нарт зориулсан зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх нэвтрүүлгийг 1 сарын турш явуулсан. ДЭМБ, ММССангийн дэмжлэгтэйгээр “Осол гэмтлээс сэргийлэх” талаарх мэдээллийн багц боловсруулан 1000 ширхэгийг хэвлүүлэн түгээв.

“Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх орчин бүрдүүлэх нь” сэдвээр МҮОНТ-ээр 40 минутын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Томуугийн цартахлын болон халдварт саагийн эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах арга хэмжээг “Томуугийн цартахлын А А/H1N1/ халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд эрсдэлт бүлгийн 700.0 мянга гаруй хүнийг дархлаажуулсан байна.

ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачидтай хамтран зоонозын халдварын байгалийн голомтыг илрүүлэх судалгааг хийж байна. Үүний үр дүнд энэ оны эхний 5 сарын байдлаар халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 850 гаруй тохиолдлоор буурсан байна.

Мянганы хөгжлийн зорилтод тусгасан “Баталгаат ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй хүн амын тоог 2015 он гэхэд 2 дахин бууруулна” гэсэн зорилтын хүрээнд ДЭМБ-тай хамтран “Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах төсөл”-ийг 8 аймгийн 40 суманд хэрэгжүүлж эхлээд байна.

“Үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх дэвшилтэт технологи” сэдэвт онол практикийн бага хурлыг БОАЖЯ, усны үндэсний хороотой хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэй зохион байгуулав.

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг “1000 хот-1000 амьдрал-Хотжилт-Эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвийн дор Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Ховд, Мандалговь, Хөвсгөл зэрэг газруудад тэмдэглэн өнгөрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлав.

“Орчны эрүүл мэнд-Бид тантай хамт” сэдэвт хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулан зохион байгуулж, орчны эрүүл мэндийн сэдвээр шилдэг нийтлэл,

12

Page 13: өыйөйыөйы10090001

нэвтрүүлэг бэлтгэх уралдаан зарласан нь орчны эрүүл мэндийн талаар мэдлэг олгосон, идэвхийг өрнүүлсэн үйл ажиллагаа боллоо.

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Хүний эрх- Залуучууд-Эрүүл мэндийн дэмжих төв” ТББ-аас 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийн эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, өөрийн зан үйлийг тодорхойлох ба эрсдэлт зан үйлийг өөрчлөх, бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлэх сургалтыг 4 дүүрэг, СХД-ийн хөтөлбөр хэрэгжиж буй цэнгээний газруудын эздийг оролцуулан зохион байгуулав.

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний удирдамжийн сургалтыг нийт 21 аймаг, 9 дүүргийн БЗДХ, ХДХВ/ДОХ-ын диспансерийн эмч нарыг оролцуулан зохион байгууллаа.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нарын уулзалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж 21 аймгийн ЭМГ-ын дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч нарыг хамруулсан. Мөн сүрьеэгийн сорьц тээвэрлэх үйл ажиллагааны талаар аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн СТСА-ын хооронд гэрээ байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлэх НҮЭМийн 800.0 мянган ам. долларын төсөв бүхий ажлын төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайд, НҮБХАСийн суурин төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Амаржих газар, тасагт шаардлагатай 800.0 сая төгрөгийн өртөг бүхий 18 нэрийн багаж төхөөрөмжийн хуваарийг баталлаа.

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолын дагуу Үндэсний спортын IV их наадмыг спортын 9 төрлөөр 3 үе шаттайгаар орон даяар зохион байгуулж явууллаа.

Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг АХБ-ны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэн бүрийг жилд 1 удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоонд хамруулах асуудлыг Хүний хөгжил сангаас иргэдэд 1.5 сая төгрөгийн хишиг хувь хүртээх чиглэлийн хүрээнд шийдвэрлэхээр төсөл боловсруулж байна.

“Онцгой тохиолдолд эх барихын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангах” сургалтыг үндэсний түвшинд зохион байгуулах сургалтыг бүх аймгийн эх барихын ерөнхий мэргэжилтэн, дүүргийн эмнэлгийн эмч нарыг хамруулан зохион байгуулав.

Аймаг, дүүргийн эмнэлгүүдийн эх, нярайн тусламжид нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж олон улсын байгууллагуудад хүсэлт тавин 449.0 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орон нутагт хуваарилав.

НҮБ-ын ХАС-аас эх, нярайн тусламжид зориулан 1.0 сая ам. долларын багаж, тоног төхөөрөмжийг олгов.

Засгийн газрын 2010 оны 25 дугаар тогтоолоор клиникийн 1 дүгээр амаржих газрын их засвар, шилжүүлэн байрлуулахад зориулан 2.4 тэрбум төгрөгийг зарцуулж засварыг дуусган үйл ажиллагааг нь эхлүүлэв. Шинээр барих амаржих газрын зураг төслийг эцэслэн, 2010 оны улсын төсөвт 19.0 тэрбум төгрөгийг тусган батлуулаад байна.

Мэдээлл ийн технологийг нэвтрүүлэх талаар

ЭМЯ-ны харъяа байгууллага, агентлаг, аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг зэрэг 60 байгууллагыг хамарсан салбарын цахим нэгдсэн сүлжээг байгуулав.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайн оношлогооны сүлжээ бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор харъяа байгууллага, аймгийн нэгдсэн эмнэлгийг хамарсан салбарын цахим сүлжээг байгуулаад байна. Одоогоор ЭМЯ-ны харъяа клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, агентлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд өөр хоорондоо өндөр нууцлал бүхий VPN сүлжээгээр 10-100Мbps, БОЭТ-үүд 2Мbps, аймгийн ЭМГ болон нэгдсэн эмнэлэг 1Mbps-ийн хурдтайгаар тус тус холбогдон ажиллаж байна.

ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийг компьютер, техник хэрэгсэл болон телемедициний тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 2010 оны улсын төсөвт 700.0

13

Page 14: өыйөйыөйы10090001

сая төгрөгийг тусгуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 205 дугаар тушаалаар 500 компьютер, дотоод сүлжээний тоног төхөөрөмжийг хуваарилан олголоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийн талаа р

Онцгой албан татварын хуульд нэмэлт оруулах хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, эмнэлэг, эмийн үйлдвэрт хэрэглэж байгаа спиртийн татварыг бууруулах асуудлыг шийдвэрлэлээ.

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор 141 байгууллагад 763 удаагийн эм, эмнэлгийн

хэрэгслийн импортын лиценз олгосноос 20 нэрийн мансуууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 2558 нэрийн эм, эмийн түүхий эд, 1980 нэрийн эмнэлгийн хэрэгсэл, 1678 нэрийн оношлуур, урвалж, болон 41 нэрийн тусгай хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз тус тус олгосон байна.

Төв аймгийн 26 суманд НҮБ-ын ХАС-ын дэмжлэгээр Эмийн эргэлтийн сан байгуулахаар ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн чанарт тавих хяналтыг сайжруулах нь” сургалтыг 2009 оны 4 сард НҮБ-ын ХАС-тай хамран зохион байгуулллаа.

Хүний эмийн салбар зөвлөлийн хурлаас 174 эм, эмийн түүхий эдийг улсын бүртгэлд шинээр бүртгэлээ.

Эрүүл мэндийн салбарын г адаад хамтын ажиллагааны чиглэлээр

2010 оны 1 дүгээр сард БНХАУ-аас H1N1 томуугийн эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулав. БНХАУ-аас нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдын баг ирсэн бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж, ХӨСҮТ-тэй хамтын ажиллагаа тогтоон 80.0 сая гаруй төгрөгийн томуугийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийг хандивлав.

ОУАЭА-аас Монгол Улсыг Хорт хавдартай тэмцэх бүсийн жишиг төвөөр шалгаруулсан нь тус улсад хорт хавдрын эсрэг тэмцэхэд олон улсын хандивлагчдын дэмжлэгийг авах, бусад орнуудаас туршлага судлах, олон улсын хурал, чуулганыг хүлээн авч зохион байгуулах зэрэг олон ач холбогдолтой үйл явдал боллоо.

ДЭМБ–ын 63 дугаар чуулганд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаар ахлуулсан төлөөлөгчид амжилттай оролцож, ДЭМБ–ын удирдах зөвлөлд Эрүүл мэндийн сайд С. Ламбаа сонгогдон ажиллаж байна.

ДЭМБ болон НҮБ-ын ХАСантай хамтран Мянганы хөгжлийн зорилтуудын 4-5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сэтгэцийн болон анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэх 1.2 сая ам. долларын төсөвтэй үйл ажиллагааг эхлүүлэв.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТАЛААР

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын талаар

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн тэтгэмжийг хэрхэн олгох талаар загвар боловсруулаад байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох, нийгмийн хамгааллын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох, нийгмийн хамгааллын хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт оновчтой хүргэх арга зүй, зохион байгуулалтыг сайжруулах”-аар тусгагдсаны дагуу Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын төслийг боловсруулж, ҮСХ-ны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 58/36 дугаар хамтарсан тушаалаар баталлаа. Уг аргачлалын дагуу ядуу өрхийн мэдээллийн санг бүрдүүлж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “жилд 12500 өрхийн амьжиргааг дээшлүүлэх” зорилтын хүрээнд 2010 онд амьжиргааг дээшлүүлэх өрхийг аймаг, нийслэлийн өрхийн тооноос хамааруулан тогтоож, аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтсүүдэд

14

Page 15: өыйөйыөйы10090001

мэдээлэл авах тайлангийн загварыг хамт хүргүүлж хэрэгжүүлснээр аймаг, нийслэлийн амьжиргааг дээшлүүлэх буюу ядуу өрхийн мэдээллийн сан бий боллоо.

Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Орон гэргүй, тэнэмэл иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлэх журам”-ыг боловсруулан Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хамтарсан тушаалаар баталсан.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн орон гэргүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх ажлыг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Амьдрах ухаан сургалт, үйлчилгээний тусгай төвтэй хамтран гүйцэтгэлээ. Одоогоор орон гэргүй, тэнэмэл 1036 иргэний мэдээллийн санг үүсгээд байна.

Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд бүртгэлтэй гудамж, орц, траншейгаар байнга тэнүүчлэн амьдардаг 50 хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, ирээдүйн амьдралд бэлтгэх, тэдэнд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн заслын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах байгууллагыг сонгон шалгаруулсан.

Мөн хөтөлбөрийн хүрээнд хүнсний талоныг 2009 оны 11 дүгээр сараас 21 аймаг, 9 дүүргийн иргэдэд олгох ажлыг үргэлжлүүлж нэг иргэнд сард 14000 төгрөгийн хүнсний дэмжлэг үзүүлж байна. Хүнсний талоныг хоёр сард нэг удаа олгохоор журамласны дагуу нийт 4 удаагийн олголтоор 2,756,572,000 төгрөгийн талон олгоод байна.

Хүний хөгжил сангийн тухай хууль, УИХ-ын 2010 оны 99, 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас иргэн бүрт эхний ээлжинд 70000 төгрөгийг аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтсүүдээр дамжуулан олгож эхэлсэн бөгөөд оны эхний 6 сарын байдлаар 2,534,353 иргэн буюу нийт иргэдийн 93.8 хувь нь хишиг хувиа хүртээд байна.

Засгийн газрын 2010 оны 84 дүгээр тогтоолоор 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны төлбөрийн эрх болон бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр олгохоор тогтоосны дагуу иргэд 1.0 сая төгрөгийн хишиг, хувийг ямар хэлбэрээр явахыг хүсч буйг тодруулах зорилго бүхий судалгааг аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтсүүдээр дамжуулан хийсэн. Монгол Улсын нийт хүн амын 87.3 хувь буюу давхардсан тоогоор 2,358,432 иргэн хишиг, хувиа бэлэн бус хэлбэрээр хүртэх саналаа өгөөд байна. Үүнээс:

- Тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрт 22.1 % буюу 520665 иргэн:

- Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 12,9% буюу 303445 иргэн- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх 9,2% буюу 217220 иргэн- Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр төлөх 14,6% буюу 344768 иргэн- Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдах 4,4% буюу 104845 иргэн - Нарийн мэргэжлийн болон явуулын амбулаторийн үзлэгт хамрагдах төлбөрт 5,4% буюу 127402

иргэн - Оношлогоо эмчилгээнд хамрагдах төлбөрт 4,8% буюу 112521 иргэн - Боловсролын үйлчилгээний төлбөрт 18,5% буюу 437992 иргэн:- Оюутны сургалтын төлбөрт 10,9% буюу 256892 иргэн - ЕБС-ийн сурагчдын сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны төлбөрт 5,8% буюу 137515

иргэн - Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хурдавчилсан мэргэжлийн сургалтын төлбөрт 1,8%

буюу 43585 иргэн - Орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон зээлийн хүүг төлөхөд 18,1% буюу 427716 иргэн:- Малчны зээл болон бусад зээлийн төлбөрт 31,4% буюу 739812 иргэн- Малчны зээлийн төлбөрт 7,4% буюу 173698 иргэн - Бусад зээлийн төлбөрт 24,0% буюу 566114 иргэн байна.

Хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах асуудлаар

Женев хотноо болсон Хүүхдийн эрхийн хорооны 53 дугаар хуралдаанд оролцон “Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын үндэсний гурав, дөрөвдүгээр тайлан болон “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчлахын эсрэг”, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг”, “Хүүхдийн эрхийн тухай нэмэлт протокол”-ын анхны тайлан илтгэлийг тус тус хэлэлцүүсэн.

15

Page 16: өыйөйыөйы10090001

НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн “Хүүхдийг хүчирхийлэл, дарамж, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд 2010-2011 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батлаад байна.

Төслийн хүрээнд 2010 оны эхний хагас жилд Хүүхэд хамгаалал, түүний дотор хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, дамжуулан худалдаалахтай тэмцэх асуудлаар нийгмийн ажилтныг чадавхижуулах сургалтыг 10 аймагт зохион байгуулж, аймаг, сум, дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнууд, халамжийн ажилтнууд, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд нийт 1368 хүнийг хамруулж, 45 сургагч багш бэлтгэв.

Хүүхдийн төлөө сангаас 2010-2011 онд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн шинжилгээний багийг томилон ажиллууллаа. Шинжилгээний баг Хүүхдийн төлөө санд ирсэн нийт 24 төсөлтэй нэг бүрчлэн танилцаж, хэрэгжих боломжтой, төслүүдийг шалгаруулан ХТС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 247.2 сая төгрөгний 12 төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Аймгийн засаг дарга нараас Монгол Улсын Шадар сайдтай 2010 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд ”Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал хариуцах хороо” байгуулах талаар санал тусгуулсан ба 2010 оны эхний хагас жилд шинээр 7 аймагт дээрхи хороо байгуулагдан одоогийн байдлаар 12 аймаг, 2 дүүрэгт амжилттай ажиллаж байна. Орон нутгийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн 5 аймаг өөрсдийн санхүүжилтээр хороо ажиллуулж эхлээд байна.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс жил бүр Сайд нарын уулзалтыг зохион байгуулж, улс орнуудад хөгжлийн зорилтдоо хүрэхээр гаргасан ахиц дэвшил, ололт амжилт, бэрхшээл, сургамж, туршлагаа хуваалцах боломжийг олгодог байна. 2010 оны 6 дугаар сард болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сайд нарын уулзалтад үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар сонгогдсон үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар сонгогдсон 15 улсын нэг нь Монгол Улс боллоо.нэг нь Монгол Улс боллоо. Иймд Үндэсний сайн дурын илтгэл боловсруулах ажлын хэсгИймд Үндэсний сайн дурын илтгэл боловсруулах ажлын хэсгийгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулан ажиллаНийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж ж илтгэлийн агуулгын хүрээндилтгэлийн агуулгын хүрээнд а)а) эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл ба хөдөлмөр эрхлэлт; б) эмэгтэйчүүдийн улс төрийн эрх ба шийдвэр гаргах түвшний оролцоо; в) эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх ба эх нялхасын эрүүл мэнд гэсэн сэдэвчилсэн 3 удаагийн хэлэлцүүлэг, Үндэсний зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгууллаа. Үндэсний сайн дурын илтгэлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулан дэмжигдсэн болно.

“Хүүхэд хамгааллын асуудлаар ойлголт нэмэгдүүлж, чадавхийг бэхжүүлэх нь” төслийн эхний үйл ажиллагаа болох Шийдвэр гаргагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн холбогдолтой хууль, тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйн ойлголт, мэдлэг өгөх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болон нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, нийт 25 хүнийг хамрууллаа.

Нийгмийн бүлгүүдийн халамжийн үйлчилгээний талаар

“Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай” Засгийн газрын 2009 оны 212 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон орон сууцны дэмжлэгт хамрагдах ахмад дайчдын нэрсийн жагсаалтыг гаргалаа.

Эдгээр ахмад дайчдын нэрсийг насны эрэмбээр дарааллуулан жагсааж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайдын 2010 оны 53/149 дүгээр хамтарсан тушаалаар батлан, НХХЯ-ны вэб сайтад тавьж, “Өдрийн сонин”-ы 2010 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 105 дугаарт нийтлүүлсэн.

Ахмад дайчдад орон сууц нийлүүлэх 3 удаагийн тендерт шалгарсан 12 компанийн орон сууцыг 640 ахмад дайчинд олгох ажлыг зохион байгуулаад байна.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаар:

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны 2010 оны 12 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Эрүүл мэндийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулан УИХ-ын холбогдох Байнгын хорооны гишүүдэд эхний байдлаар танилцуулж санал аваад байна.

УИХ-ын 2009 оны 85 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 125 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийн дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын байгуулагдсан Ажлын хэсэг Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах үндсэн чиглэл, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахаар ажиллаж байна.

16

Page 17: өыйөйыөйы10090001

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах зардлын хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 143/87/48 дугаар хамтарсан тушаалыг гаргав. Уг тушаалаар дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зардлын нэг хүнд ногдох хэмжээг 22,000 /хорин хоёр мянга/ төгрөгөөр тогтоосон.

Хувийн хэвшлийн зарим эмнэлгийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хувьсах зардлын хэмжээгээр санхүүжүүлэх тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 160/95/57 дугаар хамтарсан тушаалыг гаргав. Даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээгээр олговол нэг талаас даатгуулагч нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж авсан зардлын зөрүүг өөрөө төлж санхүүгийн дарамтанд орох сөрөг нөлөө үүсэх, нөгөө талаас хувийн эмнэлэг төрийн өмчийн байгууллагын хүчин чадлаас давсан тусламж үйлчилгээ үзүүлсэн хэдий ч улсын эмнэлгээс бага зардал авахаар нөхцөл үүсээд байсан юм. Иймд дээрх тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Мон мэс, Сэргээн засах клиник эмнэлэг, Номун эмнэлгүүдээр үйлчлүүлэх даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг олгохдоо Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 407/265/159 дүгээр “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай” хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээгээр санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох талаар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, эрдэмтэд, НХХЯ, МАОЭНХ, МҮЭХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан нийт гурван удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан 50 гаруй саналыг тусган дахин боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Энэхүү хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зөвхөн цагаар тооцох, ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбар болон салбар дундын хэлэлцээрээр улсын хэмжээнд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоох зохицуулалтыг тусгасан болно. Хууль 2011 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “ХЭДС-аас бизнес инкубацийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулж, бизнес инкубаторын 12, бизнесийн хөгжлийг дэмжих 28, аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах 23 төвийг шалгаруулж, үйл ажиллагааны болон санхүүжилтийн гэрээний дагуу бизнес инкубацийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа “АЖЛЫН БАЙР-2010” сэдэвт Хөдөлмөрийн нэгдсэн үзэсгэлэн яармагийг “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав.

Үзэсгэлэн яармагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Бизнес инкубаторын төв, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг 30 гаруй байгуулага, ажлын байран дээрхи сургалтын хөтөлбөрүүд болон уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээ, зам, тээвэр, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарын гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай тэргүүлэх 70 аж ахуйн нэгж, байгууллага оролцон 100 гаруй байгууллагын 7774 нээлттэй ажлын байранд иргэдийг сонгон шалгаруулж авах ажиллагаа явагдаж, 1016 хүн ажил зуучлалд хамрагдаж, 6765 хүн бүртгэгдэж, давхардсан тоогоор 16461 хүнд мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.

17

Page 18: өыйөйыөйы10090001

Хүн амын бүлгүүдийн болон албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар:

Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх ҮЗХ-ны хуралдааныг 3 удаа зохион байгуулж, ОУХБ-ын АЙПЕК хөтөлбөрийн 2009 оны үйл ажиллагааны тайлан, хөтөлбөрийн хүрээнд бодлогын орчныг сайжруулах, салбар дундын зохицуулалтыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн 6, Улаанбаатар хотын хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд үзүүлж буй шууд туслалцааны 4 төслийн хэрэгжилтийн үр дүн, хөтөлбөрийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаарх мэдээллийг хэлэлцэж, шийдвэрлүүлсэн болно.

Хүүхдийн хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, энэ хүрээнд хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг хэрэглэх, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, “Хөдөө аж ахуй дахь хүүхдийн аюултай хөдөлмөрийг устгах нь” бодлого, үйл ажиллагааны гарын авлага”, хүүхдийн хөдөлмөртэй холбоотой хууль тогтоомжийн эмхтгэл зэргийг холбогдох байгууллагуудад түгээж байна. Эдгээр гарын авлага, стандартууд хэвлэгдэж гарснаар хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүд, хориглох аюултай ажлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй тэмцэх чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааны үр дүн, гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар дүгнэлт хийж, уг дүгнэлтийг үндэслэн Нидерланд улсын Гаага хотод хуралдсан Дэлхийн Бага хурал дээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд үг хэлэв.

“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2009 оны хэрэгжилтийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хуралдааны шийдвэр болон 2009-2010 оны зудын нөхцөл байдлыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 55/А96 дугаар хамтарсан тушаалаар “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэн батлав. Хөтөлбөрийг 2010 онд 15 аймгийн 45 суманд хэрэгжүүлж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 730.0 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн болно.

“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2009 оны хэрэгжилтийн дүнг НХХ-ийн Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, хөтөлбөрийг 2010-2011 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 5 чиглэлээр 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба тэдгээрт ХЭДС-аас 225.0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.

Төлөвлөгөөний дагуу Оюутны хөдөлмөрийн бирж, МУИС, СЭЗДС, ХУИС, ХААИС, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд, МАОЭНХ-той бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, хэрэгжүүлж эхлээд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд өөрчлөлт оруулах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал гарч, 2009 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, 2010 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, ХЭДС-аас энэ зориулалтаар зарцуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн болно.

ОУХБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг ур чадвар, бодлогын хэрэгжилтээр дэмжих нь” төслийн баримт бичгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, ОУХБ-ын Хятад, Монголын асуудал эрхэлсэн товчооны захирал А.Херберт нар баталгаажуулан гарын үсэг зурсан ба уг төслийг удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий төслийн Зохицуулах хороог байгуулав.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2010 онд санхүүжүүлэх бизнесийн төслүүдийн нөхцөл, шаардлагыг олон нийтэд хүргэж, сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулсан. Нийт ирүүлсэн 1092 төслөөс 355 төслийг шалгаруулан шаардагдах 741.5 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2 үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн болно. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1724 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн өрхийн гишүүд аж ахуй, бизнес эрхлэх ур чадвартай болохын зэрэгцээ шинээр тогтвортой ажлын байртай болохоор тооцоод байна.

Мэргэжлийн сургалтын талаар

Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд “Уул уурхай, зам, барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, НХХ-ийн, ЗТБХБ-ын, ЭБЭХ-ний сайдын 2010 оны 76/177/131 дүгээр хамтарсан тушаалаар баталсан.

Зам, барилга, уул уурхайн салбарын үйлдвэрлэл дээрх сургалтын хөтөлбөрт 2010 онд хамрагдах тэдгээр салбарын 87 аж ахуйн нэгжид 3185 иргэнийг сургах, улмаар үйлдвэр дээр дадлагажуулан ажлын байраар хангах квотыг батлав. Үүний дагуу нийслэлд: барилга, замын салбарын 50 аж ахуйн нэгжид 1680

18

Page 19: өыйөйыөйы10090001

иргэнийг, орон нутагт: барилга, замын салбарын 22 аж ахуйн нэгжид 685 иргэнийг, уул уурхайн салбарын 15 аж ахуйн нэгжид 820 иргэнийг тус тус сургах эрх олгож гэрээ хийж эхлэв.

Мянганы сорилтын сангийн “Техник, мэргэжлийн боловсролын сургалтын төсөл”-д санал тавьснаар

“Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд барилга, зам, уул уурхайн салбарын үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд үйлдвэр дээр сургалт зохион байгуулах загвар төвөөр 4 байгууллагыг сонгож сургалтын модуль боловсруулан, үйлдвэрлэл дээрх сургалтад оролцогчдод хүргүүлж байна. Мөн барилга, зам, уул уурхайн салбарын үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд “Үйлдвэр дээрх сургалтыг сайжруулах нь” онол арга зүйн семинар, Кэмбриж Эдукэйшн ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулав.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны 52 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн

сургалтыг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах тухай журам”-ын дагуу 2010 оны тендерийг зохион байгуулж, мэргэжил олгох, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын байгууллагуудыг шалгаруулав. Мэргэжил олгох, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын 148 байгууллагыг шалгаруулснаас, хөдөө орон нутгийн 75 байгууллага 4 хүртэл мэргэжил олгох, 2 хүртэл мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, нийслэлийн 73 байгууллага 2 хүртэл мэргэжил олгох, 2 хүртэл ур чадвар эзэмшүүлэхээр болж, гэрээ байгуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт авч эрхийн бичгийн болон түр сургалтыг зохион байгуулж байна.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар

“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон нийгмийн бодлогын Байнгын хорооны хурлаар хэлэлцээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтатган хэлэлцэхээр шийдвэрлээд байна.

“ОХУ-ын иргэд, Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, хэлэлцээр байгуулах талаар Оросын талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулав. Хэлэлцээрийг энэ онд багтаан хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам

хооронд байгуулсан “БНАСАУ-аас Монгол Улсад ажиллах хүч авах асуудлаар Монгол Улсын НХХЯ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яамтай хамтран ажиллах тухай санамж бичиг”-т заасныг үндэслэн 2010 онд БНАСАУ-аас Монгол Улсад ажиллах хүчний 2271 хүнийг илгээхээр тохиролцов.

Засгийн газрын 2010 оны 78 дугаар тогтоолоор гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг байгууллага, аж ахуйн нэгжийн дүрмийн сан, хөрөнгө оруулалтын хэмжээ, нийт ажилчдын тооноос хамааруулан түүхий газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, уул уурхайн хайгуул, олборлолт бусад туслах үйл ажиллагаа, барилга угсралтын квотын хэмжээг 5 хувиар тус тус бууруулан тогтоосон. Энэ нь барилга, уул уурхайн салбарт үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх замаар гадаадаас авах ажилтны тоо хэмжээг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид монгол ажилчдыг түлхүү ажиллуулах бодлоготой уялдаж байгаа юм.

Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт

үзүүлэх, чөлөөлөх журам”-д “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих” гэсэн заалт байсныг хасч, хуучин журмаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байсан аж ахуйн нэгж, компаниуд ажлын байрны төлбөрөө төлөөд гадаадын ажиллах хүчээ Засгийн газрын шийдвэрээр оруулж ирэх, төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулагдах юм. Харин Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар хоорондын гэрээнд тусгасан дээр дурьдсан заалтын дагуу зарим ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх юм.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 63 дугаар тушаалаар Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “БНСУ-д ажиллах хүч илгээх тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилгоор Солонгос хэлний шалгалтанд орох хүсэлтэй Монгол Улсын иргэдийг бүртгэлийг 5 дугаар сард аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр явуулж,

19

Page 20: өыйөйыөйы10090001

нийт 14637 иргэнийг бүртгэлээ. Шалгалтыг 6 дугаар сард Улаанбаатар хотын 18 газарт зохион байгуулсан болно.

Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар

Дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямралын улмаас сүүлийн 2 жилд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж чадаагүй бөгөөд энэ онд холбогдох тооцоо, судалгааг хийж, 2010 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн 30%-иар нэмэгдүүлэх хувилбарыг гаргаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хэлэлцээрт тусгалаа. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсны дараа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шийдвэрлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 3.1, 3.8 дахь заалтын дагуу зөвшилцсөн асуудлаа Улсын Их Хурал, Засгийн газарт санал болгон хүргүүлж шийдвэрлүүлэхээр тохиролцлоо.

Монголын уурхайчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдний тавьж буй шаардлага, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох асуудлаар харилцан ярилцлаа. Уулзалтын мөрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр”-ийн асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхээр боловсруулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Технологийн сургууль дээр явагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад оролцож, “ХАБЭА-н хууль эрх зүйн асуудал” сургалт зохион байгуулж аж ахуйн нэгжүүдийг хамруулав. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь нийт ажиллагсдын 60 гаруй хувийг сүүлийн 2 жилд багтаан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулсан байна.

Нийгмийн хамгааллын салбарын г адаад хамтын ажиллагааны талаар

“Монгол Улс, БНУУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг тохиролцох эхний хэлэлцээг 2010 оны 2 дугаар сард Унгарын Будапешт хотод, хоёр дахь хэлэлцээг 4 дүгээр сард Улаанбаатар хотод тус тус хийж эцэслэн тохиролцов.

“Монгол Улс, БНЧУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын АБГББХ-ны хурлаар хэлэлцүүлж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Дээрх хэлэлцээрүүд байгуулагдсанаар БНУУ болон БНЧУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тэтгэврийн даатгалын асуудал шийдвэрлэгдэх боломжтой болно.

НХХЯ, БНСУ-ын Эмч нарын нийгэмлэгийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, тус нийгэмлэгээс манай эмзэг бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй иж бүрэн эмнэлэгийн үзлэгт хамруулах сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулахаар тохиролцов.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчдийн ажлын айлчлалын үеэр хоёр яамны хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар тохиролцож, хөдөлмөрийн зах зээлийн менежмент, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, протез ортопедийн асуудлууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, нийгмийн даатгалын асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг судлан үзэхээр тохиролцов.

ОУХБ-ын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай болон НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколд нэгдэн орох тухай хуулийг тус тус УИХ-аар хэлэлцүүлэн батлуулав.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Нидерландын Вант Улсын Нийгмийн хэрэг, хөдөлмөрийн яамны хамтран 5 дугаар сард Гаага хотноо зохион байгуулсан “Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх олон улсын бага хурал”-ын нэгдсэн хуралдаанд сайд Т.Ганди “Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийн хэрэгцээ” сэдэвт үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлэн оролцлоо. Мөн Олон улсын Хүүхдийн хөдөлмөрийг устгах АЙПЕК хөтөлбөрийн удирдлага, холбогдох бусад хүмүүстэй уулзалт хийж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

20

Page 21: өыйөйыөйы10090001

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулган болон Сайд нарын уулзалтад оролцож “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадваржуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулав. Монгол Улс энэхүү сайн дурын илтгэлийг танилцуулснаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах талаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа сургамж, тулгарч буй бэрхшээл, хүндрэл болон шийдвэрлэх арга замын талаарх саналаа танилцуулж, тус комиссын зүгээс дэмжлэг авах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох боломжтой болж байгаа юм.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР С ургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг үндсэн зорилт болох сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохих ахиц гарлаа.

Тухайлбал, цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, хандивлагчдын тусламжийг авах талаар анхаарч ажилласнаар НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 5 аймгийн 19 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт тус бүр нэг гэр, тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай нийлүүлсний дээр Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын төслийн шугамаар 459.1 мянган ам. долларын өртөг бүхий 100 гэрийг холбогдох ширээ сандал, тоглоом, заах аргын материалын хамт төвөөс алслагдсан сумдад олголоо.

Зудад нэрвэгдсэн 19 суманд гэр, тавилга, тоглоом наадгай, тоног төхөөрөмж нийлүүлж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны үлгэрчилсэн цэсийг 1000 хувь хэвлүүлэн түгээж, туршилт хийж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах үүднээс “Боловсрол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор батлав. Хөтөлбөрийг 2010-2015, 2016-2021 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн стратегийн зорилт, дэд зорилтуудыг Боловсролын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх болно.

“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн сурлагын амжилтыг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам”-ын төслийг боловсруулж, цахим хуудсанд байршуулж, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв болон аймаг, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан ЕБС-ийн багш, сургалтын менежер, захирлын төлөөллөөр хэлэлцүүлж байна.

“Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг эцэслэн боловсруулж хэлэлцүүлэг зохион байгуулан, БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 286/216 дугаар хамтарсан тушаалаар батлав. Энэхүү стратегийн төлөвлөгөө батлагдсанаар Эрүүл мэндийн боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой болж салбар хоорондын уялдаа холбоог хангахад чухал ач холбогдолтой юм.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV, VIII-IX ангийн сургалтын төлөвлөгөө, III, VIII ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлав. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлнэ.

“Боловсролын салбарын 2009-2012 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн анхны лаборатори сургуулийн үйл ажиллагааг 9 дүгээр сараас эхлүүлэхтэй холбогдуулан эл сургуульд ажиллах 20 багш, удирдах ажилтны англи хэлний ярианы болон бичгийн түвшинг дээшлүүлэх эрчимжүүлсэн 100 цагийн сургалтыг Боловсролын их сургуультай хамтран зохион байгуулж, 4 багшийг БНЭУ-д англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтад, АНУ-ын Англи хэлний институтийн Монгол дахь салбараас зохион байгуулах “Excel” хөтөлбөрт 16 багшийг нэг сарын хугацаатай суралцуулахаар шийдвэрлээд байна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 135 дугаар тушаалаар сурах бичгийн эх бэлтгэх, хэвлэн түгээх төлөвлөгөө, төсөв, нэрс батлагдсаны дагуу Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 8 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэх тендерийг зарлан, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шаардлага хангасан 10 компанитай гэрээ байгуулан хэвлүүлж эхлээд байна.

Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хэлний ялгаатай байдлыг арилгах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор “Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг

21

Page 22: өыйөйыөйы10090001

сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 66 дугаар тогтоолыг гаргав. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУ-ны сайдын 2007 оны 425 дугаар тушаалаар баталсан “Казах хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөр”-т өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г БСШУ-ы сайдын 2010 оны 106 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд теле болон онлайн сургалтыг зохион байгуулах ажлын менежментийн төслийг боловсруулж, “Теле болон онлайн, радио хичээл зохион байгуулах тухай” БСШУ-ны сайдын 2010 оны 200 дугаар тушаалаар 4-6 дугаар сарын турш 100 цагийн теле, 20 цагийн радио хичээлийг бэлтгэн улс орон даяар нэвтрүүллээ. Цаашид 9-12 дугаар сард үргэлжлэн зохион байгуулахаар ажлын төлөвлөлтийн төслийг боловсруулаад байна. Түүнчлэн бага, дунд, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 124 модулийн эхийг Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийн WWW.NFDE.MN цахим хуудсанд байршуулаад байна. Энэ сайтад орох хэрэглэгч чөлөөтэй бүртгүүлэх эрхтэй. Дүйцсэн сургалтын хөтөлбөрийн 124 модулийг CD хэлбэрт оруулан 500 хувь хэвлэн орон нутагт хүргүүлээд байна. CD-ны онцлог нь компьютерийн анхан шатны мэдлэгтэй хүмүүс ашиглах бүрэн боломжтой юм.

“Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II”-ийг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн цогц программ, цахим мэдээллийн Unicode-д тулгуурласан монгол бичгийн компьютерт ашиглах иж бүрэн программ хангамж нэвтрүүлэх зорилготой ажлын хэсгийг ажиллуулж уг программыг боловсруулаад байна.

2009-2010 оны хичээлийн жилд улсын олимпиад зохион байгуулах нэгдсэн хуваарийг батлан, нийт 3 даваатайгаар улсын хэмжээнд зохион байгууллаа. Улсын олимпиадад амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн сурагчдыг их, дээд сургуулийн мэргэжлийн ангид элсэн суралцах эрхийн бичгээр шагнав.

Олон улсын математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүн, зардлыг БСШУ-ны сайдын 2010 оны 294 дүгээр тушаалаар батлан хэрэгжилтийг зохицуулж байна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох ажлыг зохион байгууллаа. 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлж төгсгөх сурагчдын бүртгэлийг хийн, дүнг нэгтгэн Суурь боловсролын гэрчилгээ 56300 ширхэг, Бүрэн дунд боловсролын үнэмлэх 38200 ширхгийг тус тус захиалан хэвлүүлж орон нутагт хуваарилан хүргүүллээ.

2010 оны 6 дугаар сарын урьдчилсан байдлаар энэ хичээлийн жилд 9 дүгээр ангийг 54976 сурагч, 11 дүгээр ангийг 36357 сурагч төгсөж боловсролын баримт бичгээ хүлээн авлаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй” 10 х,х бүхий гарын авлагыг боловсруулан, АХБ-ны БХХ-ийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүргэлээ. Энэ арга хэмжээг тус төсвөөс 10.4 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.

2010 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж, “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны “Каталик” сангийн санхүүжилтээр 2010-2011 онд 12 жилийн сургалттай сургуулийн 1 дүгээр ангид хичээл заах бага ангийн 1778 багшийг хамруулсан 2 шаттай сургалтыг зохион байгуулав.

Үндэсний сургагч багш бэлтгэх эхний шатны сургалтыг 6 сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж, 108 сургагч бэлтгэсэн бөгөөд тэдний 60 хувийг аймаг, нийслэлийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн болон 2008-2009 оны хичээлийн жилд 6 настай хүүхдэд хичээл заасан шилдэг багш нар, сүүлийн 3 жид дараалан туршилтын 16 ангид хичээл заасан багш нараас бүрдүүлсэн болно.

Бага ангийн багш нарт зориулан 7 хэвлэлийн хуудас бүхий “Зургаан настай суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ” гарын авлагыг боловсруулан 2000 хувь хэвлэж, нэгдүгээр ангид хичээл заах багш нарт болон бага ангийн багш бэлтгэдэг бүх коллежийн номын санд хүргүүллээ.

Зургаан настай хүүхдийг сургууль, нийгмийн орчинд дасгаж, сурах арга барил эзэмшүүлэх, тэдний бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшлийн хөгжлийг багшлах үйлээр дэмжин тэтгэх арга зүйд бага ангийн бүх багшаа сургах зорилгоор харилцан уялдаатай модулиуд бүхий нэгдсэн агуулгатай цуврал сургалтыг 3 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5115 багш, дотуур байрны 501 багш, 624 нийгмийн ажилтан тус тус хамрагдаад байна.

22

Page 23: өыйөйыөйы10090001

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан 30 сургуулийн 558 багш, бага ангийн болон бусад мэргэжлийн багш нарын заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын технологийн шинэчлэлтэй холбогдуулан 120 цагийн теле болон радио хичээлийг үндэсний хэмжээнд зохион байгуулж, улс орон даяар нэвтрүүлэв.

Дорнод, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн 20 сумын АББ-ын “Гэгээрэл” төвийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалттай холбогдуулан сургалтын хөтөлбөр боловсруулах, орон нутагт сургалт зохион байгуулах удирдамж боловсруулах, заавар зөвлөлгөө өгөх, багш нарт өгөх сургалтын багц материал бэлтгэх ажлууд хийлээ.

Амьдрах ухааны теле болон радио хичээлийн зохиолыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсрол: БЗДХ/ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулав. Энэ сургалтаар 50 хүүхдийг үе тэнгийн, 16 багшийг сургагч багшаар тус тус бэлтгэв. Сургалтад хамрагдсан багш, суралцагч нар нь орон нутагтаа 14-20 насны сургуулийн гадна байгаа хүүхэд, залууст ХДХВ/ДОХ-ын талаар сургалт явуулах юм. Мөн Завхан аймагт АДРА ОУБ-аас сумдын АББ-ын Гэгээрлийн төвийн багш нарт зориулан нийт 12 цагийн хичээл заалаа.

Үндэсний цөөнхүүд төвлөрөн суурьшдаг Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгийн 20 сумын иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх, нийгмийн эмзэг бүлгийн бичиг үсэг бага мэдэгчдийн бичиг үсгийн боловсролын түвшинг тогтоох, анхан, дунд, гүнзгий шатны сургалтад хамруулах болон сургууль завсардсан, сургуулийн гаднах сургуулийн насны суралцагчдыг албан бус боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрт хамруулах зорилготой түүвэр судалгаа явууллаа. Судалгааны материал нь боловсролын үйлчилгээний хүртээмж, хэрэгцээг тогтоох, албан бус боловсролын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн чухал мэдээллийн бааз болох юм.

АББ-ын багш, сум, орон нутгийн удирдлагааас боловсролын хэрэгцээг үнэлэх суурь судалгаанд 5 аймгийн 14 сумын 16-аас дээш насны 557 иргэн хамрагдсан бөгөөд орон нутгийн удирдлага, АББ-ын багш, 18-49 насны малчин-иргэд гэсэн үндсэн 3 зорилтот бүлгээс асуулга, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа авч асуулгыг SPSS программд нэгтгэж, тайланг гаргаж байна. Хэрэгцээний судалгааг үндэслэн тус бүр нь 15 минутын 8 радио хичээл, 20 минутын 6 теле хичээл, нийт 240 минутын хичээлийн бэлтгэлийг эхлээд байна.

Дээд болон м эргэжлийн боловсрол ын талаар

“Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг боловсруулан Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар батлав. Уг чиглэлд Их сургууль болон хотхоныг дараах байдлаар төлөвлөж хөгжүүлэхээр тусгасан болно. Үүнд:

• Эхний ээлжинд ШУТИС-ийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулах.

• Төрийн ба төрийн бус өмчийн бусад их, дээд сургууль, коллеж дангаараа эсхүл хамтарч их сургуулийн хотхоныг байгуулахдаа хөрөнгө оруулагчийн зүгээс сонголт хийх замаар Буянт-Ухаа, Яармагийн дэнж, Ургах наран хороолол, Монгол-Германы “Берлин” эко хотхон зэрэг газарт байршуулах.

• Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах.

• Ховд аймаг дахь Ховд их сургуулийг баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хөгжүүлэх.

• Дорнод аймаг дахь Дорнод дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хөгжүүлэх.

• Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургуулийг байгуулж хөгжүүлэх.• Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежиуд нэгдэж эсхүл хамтарч хотхоноор хөгжих

санаачилгыг төрөөс дэмжиж хотхон байгуулах эдэлбэр газар олгох, дэд бүтцийг байгуулахад бодит дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Эхний ээлжинд ШУТИС-ийн хотхоныг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсний дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270.0 сая гаруй юанийг энэ чиглэлд зарцуулахаар төсөл боловсруулаад байна. Мөн Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг БСШУЯ-ны дэргэд байгуулан ажиллуулж байна.

23

Page 24: өыйөйыөйы10090001

Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор ”Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” асуудлыг шийдвэрлэв. Энэхүү тогтоолоор төрийн өмчийн их сургуулиудад зарим сургалтын байгууллагыг нэгтгэх, их сургуулийн харъяа сургуулиудыг тухайн их сургуулийн салбар болгон өөрчлөх, шаталсан сургалттай зарим коллежийг МСҮТ болгон өөрчлөн зохион байгуулах, зарим сургуулийг татан буулгах арга хэмжээг мөн оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Энэ тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42-оос 16 болж цөөрөх юм. Энэхүү тогтоолоор Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн хэв шинжийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг холбогдох яам, газарт үүрэг болгосны дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулж, эдгээр сургуулийн бүтцийн асуудлаар хэд хэдэн удаа санал солилцоод байна. Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Ховд аймаг дахь “Хөгжил” МСҮТ, Дархан-Уул аймаг дахь АУК, Техникийн коллежийн өмчийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх асуудлыг боловсруулж, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэв. Түүнчлэн төрийн өмчийн их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.

“Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох журам”-ыг боловсруулан БСШУ-ны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлан, улсын бүргэлд бүртгүүллээ. Энэ журамд дээд боловсролын сургалтын байгууллага нь коллеж, дээд сургууль, их сургууль гэсэн үндсэн 3 ангиалалтай байхаар заасан бөгөөд их сургууль нь эрдэм шинжилгээ- сургалт, үйлдвэрлэлийн их сургууль байж болох талаар тусгай нэмэлт шалгуур тогтоов.

Багшийн хичээлээс гадуур гүйцэтгэж байгаа бүтээлч ажил үйлчилгээг танхимын бус цагт хамааруулан, нэмэгдэл хөлс олгохоор “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-д тусгалаа. Танхимын бус сургалтын багц цагийг тооцсоноор албан тушаалын зэрэглэлээс хамааруулан танхимын болон танхимын бус багц цагийг ялгавартай тогтоох, багш хийж байгаа ажлаа зөв үнэлүүлэх, хийснээрээ нэмэгдэл хөлс, урамшуулал хүртэх, багш, сургалтын байгууллага хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх боломж бий болно.

Дээд боловсролын сургалтын байгууллагууд хөтөлбөрөө олон улсын эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд зориулан 200.0 сая төгрөгийн зардлыг төсөвт тусгав.

Америкийн Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбоо, Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Санхүү, эдийн засгийн дээд сургууль хамтран “Олон улсын магадлан итгэмжлэл” сэдэвт олон улсын семинарыг Улаанбаатар хотноо БСШУЯ-ны ивээл дор зохион байгуулав.

Энэ арга хэмжээний үр дүнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль хөтөлбөрүүдээ тус байгууллагаар магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажилд орж, тэнхимийн эрхлэгчид орсон нийт 12 хүнийг АНУ-ын Лос-Анжелест болох Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн холбооны жил бүр болдог уламжлалт хуралдаанд оролцуулах, уг холбооны гишүүн сургуулиуд дээр очиж туршлага судлах асуудлыг шийдвэрлүүлээд байна.

Байгууллага, иргэдээс Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байгуулах 19 өргөдөл хүсэлт хүлээн авч шинжээчийн хэсэг байгуулж, газар дээр танилцах арга хэмжээ авч “Алтангорхи” ХХК, ХААИС-ийн Булган дахь МСҮТ /ХААИС-н Биологийн нөөцийн менежментийн сургуулийн дэргэдэх “Малчин” үйлдвэрлэл сургалтын төв/, Онцгой байдлын ерөнхий газар, “Асгат сервис” ХХК, “Санко” коллежид урьдчилсан зөвшөөрөл олгох дүгнэлт гаргаад байна.

2010 оны эхний хагаст 26 сургууль 96 чиглэлээр бакалаврын, 8 сургууль 10 чиглэлээр магистрын, 4 сургууль 5 чиглэлээр докторын сургалт эрхлэх хүсэлт ирүүлснийг хүсэлт тавьсан мэргэжил тус бүрээр хэлэлцэн, нийт 18 сургуулийн шинэ мэргэжлийг нээх хүсэлтийг судлан дүгнэлт гаргах 4 комиссыг байгуулан ажиллуулав. Эдгээр комиссын дүгнэлт, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлын зөвлөмжийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Этүгэн” дээд сургууль, “Соёмбо”, “Сэрүүлэг”, “Тэнгэр”, “Хүрээ”, “Түшээ” дээд сургууль, “Монфрэш” коллежид сайдын 2010 оны 128 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгов. Мөн сайдын 2010 оны 238 дугаар тушаалаар Этүгэн, Хүрээ, Сэрүүлэг дээд сургуулиудад инженер технологи, уул уурхайн мэргэжлээр сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдийн хяналтын тоог тогтоохдоо шинээр элсэгчдийн дотор хүмүүнлэгийн болон нийгмийн ухаан, үйлчилгээний салбарын чиглэлээр элсэгчдийн

24

Page 25: өыйөйыөйы10090001

хувийн жинг 0.4 хувиар бууруулж, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элсэн суралцагчдын хувийн жинг 0.3 хувиар нэмэгдүүлэв.

Оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, 2010 онд оюутан элсүүлэх хяналтын тооны дагуу Үнэт цаасны газраар эрхийн бичиг хэвлүүлж, их, дээд сургууль, коллежид хуваарилан тараасны гадна Монголын их, дээд сургуулийн консорциумын шугамаар 2010 оны элсэлтийг орон нутагт зохион байгуулах комисст элсэлтийн ажлыг зохион байгуулахад анхаарах зарим асуудал /Бүтцийн өөрчлөлттэй холбоотой/-аар зөвлөгөө өгч, нэгдмэл ойлголт өгөв. Монголын их, дээд сургуулийн консорциумын “Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулийн консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид 2010 онд оюутан элсүүлэх журам”-ыг яамны вэб-д тавьж, нийтэд түгээв.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг сургах зүйн боловсрол олгох, үндсэн мэргэжлээр нь мэргэшлийг нь дээшлүүлэх, шинэ техник технологитой танилцуулах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ МСС-ийн “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-өөр багш нарыг гадаадад урт, богино хугацаагаар сургах ажлыг эхлээд байна. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-өөс хүнд машин механизмын жолооч-оператор бэлтгэж байгаа 22 сургалтын байгууллагын багш нарт “Вагнер-Ази” компанийг түшиглэн сургалт явуулж, энэ сургалтад нийт 29 багш хамруулав. Эдгээрээс 6 багшийг АНУ-д сургалтад хамруулаад байна.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгдэх, ялангуяа сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбогдуулан “Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалт”-ыг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү сургалтад уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн боловсролын байгууллагуудын хүнд машин мехнизмын оператор, барилгын мужаан, гагнуур болон англи хэлний мэргэжлийн 30 багш Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв дээр зохион байгуулж байгаа сургалтад хамрагдана.

Энэ оны эхний хагас жилд дотоодын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцаж байгаа 142 магистрант, 120 докторантыг Сургалтын төрийн сангийн зээл, тусламжид хамруулаад байна.

Соёл, урла гийн талаар

“Зөөврийн номын сан ажиллуулах журам”-ыг төсөл боловсруулсан бөгөөд БСШУ-ны сайдын 2010 оны 158 дугаар тушаалаар “Зөөврийн номын сан ажиллуулах аргачлал”-ыг баталж, төв, орон нутгийн номын сангуудад хүргүүлээд байна.

Монгол орны улс төр, эдийн засгийн амьдралд гарч буй түүхэн онцгой үйл явдлыг баримтжуулах, архивлан хадгалах зорилгоор бүтээж буй “Түүхийн хүрд” баримтат киноны хэмжээ, чанар, агуулгад үзлэг хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ажиллуулж, дүгнэлт гаргаад байна.

Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлыг тэмдэглэх төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам”, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” (Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх журам)-ыг нэгтгэж, "ТҮҮХЭН ҮЙЛ ЯВД А Л , ОЙ, ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ, ГАВЬЯАТ ҮЙЛСТНИЙГ АЛДАРШУУЛАХ ЖУРАМ " болгон боловсруулаад байна.

Эх орончдын өдрийг тэмдэглэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын “Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн шагналт, гавьяат багш, академич Ш.Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай, нийслэлийн Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийг Германы алдарт эрдэмтэн Александр фон Хумбольдтын нэрэмжит болгох зэрэг асуудлыг тус тус боловсруулан шийдвэрлэлээ.

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах саналыг боловсруулан Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв. Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын 2010 оны 103 дугаар тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэлт оруулж батлууллаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээгээр 593 түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлтэй боллоо.

25

Page 26: өыйөйыөйы10090001

“Монгол гэрийн урлал”, “Монгол хувцасны уламжлалт урлал”, “Монгол цам”, “Лимбэ, бишгүүрийн битүү амьсгаа”, “Монгол уран бичлэг”, “Уран нугаралт” зэрэг 10 төрөл, зүйлийг соёлын биет бус өвд бүртгүүлэхээр өргөдөл, баримт бичиг, материалыг бэлтгэж ЮНЕСКО-д хүргүүллээ.

Төв, орон нутгийн соёл, урлагийн 7 байгууллагад ажлын хэрэгцээний УАЗ-1206 маркийн автомашин олгосноос гадна БСШУ-ны сайдын багцаас 145.0 сая төгрөг гаргаж төв, орон нутгийн зарим номын санг шинэ номоор баяжуулсны зэрэгцээ Азийн сантай хамтран 6 аймгийн 100 орчим сумын номын санг 120 нэрийн 20.0 мянган /англи хэл дээр/ хүүхдийн болон шинжлэх ухааны номоор баяжуулав.

Архангай аймгийн Хашаат суманд Хөшөө Цайдам музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын 2010 оны 32 дугаар шийдвэрлэв. Хөшөө Цайдамын музейн нь 16 хүний орон тоотой бөгөөд захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

БСШУ-ны Сайдын 2010 оны 182 дугаар тушаалаар “Хархорум музейн Үндэсэн чиглэл”-ийг, 2010 оны 268 дугаар тушаалаар “Хөшөө Цайдам музейн Үндсэн чиглэл”-ийг тус тус батлаад байна.

Хархорум музейн Үндсэн чиглэлийн дагуу хөшөө дурсгалуудыг музейд зөөж авчрах ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд “Зөвшөөрөл олгох тухай” сайдын 2010 оны 298 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших Бага эрээний хүн чулуу, Шар бүрдийн хүн чулуу, Эрдэнэ зуу музейн хэрмэн хашаанд буй перс бичигтэй хөшөө, Хөшөө дэнжийн хүн чулууг унаган газраас нь, мөн Үндэсний музейд хадгалагдаж буй Герман Улсаас бэлэглэсэн “Хархорум хотын макет” тус бүрийг Хархорум музейд авчирах шийдвэрийг гаргалаа. Хархорум музейн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгох ажлыг зохион байгуулаад байна.

Түүнчлэн Хархорум музейд суурилуулах сэргээн засварлах ажлын тоног төхөөрөмжийг Японоос хүлээн авч, сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн боловсруулж сайдын 2010 оны 136 дугаар тушаалаар баталлаа. Мэргэжлийн зөвлөл 4 удаа хуралдаж улсын хил дээр хураагдсан болон хувь хүнд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлийг үзэж, түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тодорхойлоод байна.

Уран зургийн галерейг дохиолол хамгаалалтын системээр тоноглох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, уг тендерт шалгарсан “Таван од” ХХК нь Уран зургийн галерейд 33.4 сая төгрөгийн дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгээд байна.

Дорноговь аймгийн музей-сургалт судалгааны төвийг Засаг дарга шийдвэрээр Данзанравжаа музей, Дорноговь аймгийн музей болгон салгасан бөгөөд аймгийн музейн захирлыг томилоод байна. 2010 онд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, дохиоллын зардалд 100.0 сая төгрөгийг улсын төсөвт тусгасан бөгөөд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн цахилгааны монтажийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэв.

Монгол Улсын соёл, урлагийг гадаад орнуудад сурталчлах үзэсгэлэнгийн 2010-2013 оны нэгдсэн төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсруулаад байна.

Бельги Улсын Брюссель хотод болох Ази, Европын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр зохион байгуулагдах “Сүсэг бишрэл ба худалдаа” сэдэвт үзэсгэлэнд Монгол Улсаас оролцох 23 үзмэрийн тодорхойлолт, танилцуулгыг бэлтгэлээ.

АНУ-д зохион байгуулж буй “Чингис хаан” үзэсгэлэнг 5 дугаар сард Сан Хосе хотын Техникийн музейд гаргахаар үзмэр шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хооронд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” гэрээг үндэслэн 2010 онд Монгол Улсын соёлын өдрүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулахаар БСШУ-ны сайдын 2010 оны 14 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн.

Монголын соёлын өдрийн арга хэмжээг 5 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Хөх хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол орон, монголчуудын аж байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын кино өдрүүд, зохиолчдын уулзалт, хил залгаа аймгуудын урлагийн тоглолт, хүүхдийн урлагийн өдрүүд, уран зургийн үзэсгэлэн, соёл, урлагийн мэргэжлийн багш нарын туршлага солилцох өдрүүд болон нээлт, хаалтын тоглолт бүхий 10 гаруй төрлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан 2010 онд Солонгосын соёлын жилийг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нээлтийн

26

Page 27: өыйөйыөйы10090001

ажиллагааг 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо эхлүүлж, Солонгосын талаас 30 гаруй уран бүтээлч, техникийн ажилчдаас бүрдсэн баг хүрэлцэн ирж уг ажиллагаанд оролцлоо.

Шинжлэх ухаан, технологи йн талаар

“Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталлаа. Энэ журмыг шинэчлэн баталснаар эрдэм шинжилгээний ажлын захиалгыг оновчтой болгох, сонголтыг сайжруулах, гүйцэтгэлийн чанар, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгчдийн хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм.

Шинжлэх ухааны салбаруудаар жил бүр зохион байгуулагдаж олон арван залуу судлаачдыг хамардаг Хүрэл тогоотын семинарыг өргөтгөн, зохион байгуулалтыг сайжруулж, уг семинарт оролцон шалгарсан судлаачдад Сайдын нэрэмжит грант олгож байх зарчмыг баримтлан одоо мөрдөгдөж байгаа Монголын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэл тогоотын семинар” ЭШ-ний бага хурал зохион байгуулах журам, Эрдэм шинжилгээний залуу ажилтан нарт сайдын нэрэмжит судалгааны грант олгох журмыг нэгтгэн “Залуу судлаачдад БСШУ-ны сайдын нэрэмжит грант олгох журам” болгон боловсруулж, батлав. Энэхүү журмыг мөрдөж эхэлснээр грантад нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нийтлэг болж, шалгаруулалтын шат дамжлага цөөрч, олгох грантын тоо нэмэгдэх ач холбогдолтой юм.

2010 онд БСШУ-ны Сайдын нэрэмжит грант авах залуу судлаачдыг сонгон шалгаруулах комиссыг сайдын тушаалаар байгуулж, Хүрэлтогоотын семинарт илтгэл тавьж шалгарсан 14 судлаач, их сургуулиудаас нэр дэвшүүлсэн 6 залуу эрдэмтэн, нийт 20 залуу судлаачын илтгэлийг сонсож хэлэлцэн, комиссын өгсөн үнэлгээнд үндэслэн 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит грант олгохоор шийдвэрлэв.

“Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 20 гаруй оронтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2010 оны байдлаар ОХУ, БНХАУ, Беларус, Тайвань зэрэг оронтой хамтран 84 төсөл, судалгааны ажил хэрэгжүүлж байна.

БСШУЯ-наас ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 2010 оноос эхлэх 15 төсөл, ОХУ-ын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сантай хамтран 11 төсөл хэрэгжүүлэх, мөн онд ЭШ-ний 3 хурал зохион байгуулах, 5 хайгуул, судалгаа хийх болон 1 бүтээл туурвихаар харилцан тохиролцсоныг БСШУ-ны сайдын 2010 оны 220 дугаар тушаалаар баталгаажуулан, эдгээр ажлыг хэрэгжүүлэх гэрээг байгуулсны дүнд хамтарсан судалгааны ажлууд хэрэгжиж эхлээд байна. ШУТС-гаас 2010 онд эдгээр төсөлд 100.0 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

“Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам”-ын дагуу археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл авахаар 36 экспедици материалаа ирүүлснийг Мэргэжлийн зөвлөл хэлэлцэж БСШУ-ны Сайдын 2010 оны 254 дүгээр тушаалаар археологийн 31, палеонтологийн 3 экспедицид зөвшөөрөл олгосон бөгөөд экспедицүүд судалгааны ажлаа эхлээд байна.

ШУТ-ийн салбарт 2010 онд хийгдэх 300.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Модны даацын бат, бэхийг шалгах төхөөрөмж, Имульсийг өндөр даралтаар жигдрүүлэгч аппарат, Хүнсний биотехнологийн инкубаторын тоног төхөөрөмж, Пробиотик судалгааны иж бүрэн лабораторийн төхөрөөмж, Цусны ДНХ-н нуклеотидийн дараалал тодорхойлох тоног төхөөрөмж гэсэн 5 багцад хуваарилсан бөгөөд худалдан авах үйл ажиллагаа хэрэгжилтийн шатандаа явж байна.

2010 оноос хэрэгжүүлэхээр ирүүлсэн 12 зэхэц ажлын саналыг хүлээн авч БСШУ-ы сайдын 2010 оны 261 дүгээр тушаалаар томилсон шинжээчийн хэсэг 7 ажлыг шалгарууллаа. Эдгээр ажлын санхүүжилтэд ШУТС-гаас 305.0 сая төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн болно. Шалгарсан зэхэц ажил, гүйцэтгэгчдийн нэрс, зардлын хуваарилалтыг БСШУ-ны сайдын 2010 оны 273 дугаар тушаалаар баталгаажуулсны дагуу ШУТС зэхэц ажлын гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан зарим технологийн инкубаторуудын үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авав. ШУТИС-ийн Хүнсний технологийн инкубатор, ХААИС-ийн МЭХ-гийн пробиотикийн цех, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны төвд үйлдвэрлэл, туршилтын чиглэлээр 140.0 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинэ төрлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл явуулах нөхцөлийг бүрдүүлэв. Үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулах замаар туршин нэвтрүүлэх төрөл, хэлбэрийг олшруулах талаар ахиц гарч байна. Тухайлбал, ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн “Сүлжээ” ХК-тай хамтран сүлжих, нэхэх чиглэлээр инновацийн төв байгуулан ажиллаж байна.

27

Page 28: өыйөйыөйы10090001

ШУТС-гаас 2 удаа зэхэц ажлын санхүүжилт авч, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “МонХимо” ШУҮ-ийн компани өөрийн үйл ажиллагааны орлогоос 34.0 сая төгрөгийг ШУТС-д шилжүүлсэн нь судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн бодит үр ашгийг харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА, ХХААХҮЯ, МҮХАТ-тай хамтран “Оюуны чадамж-хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форумыг 2010 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулж, уг арга хэмжээнд 60 гаруй төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд амжилттай оролцов. Энэ үеэр ХХААХҮЯ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон 5 инновацийн төслийг шалгаруулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгохоор шийдвэрлэлээ.

БСШУ-ны салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар

БСШУЯ-д улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх 42,270.1 сая төгрөгийн 101 барилга угсралт, ажил үйлчилгээ батлагдсан. Үүний 49 барилга угсралт, ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгч урьд онуудад сонгогдсон тул барилга угсралтын ажил хийгдэж байна.

Энэ онд нийт 52 барилга угсралт, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгохоос 12 ажлыг орон нутагт шилжүүлсний дагуу орон нутаг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Харин яаман дээр нийт 40 ажил зохион байгуулахаас гүйцэтгэгч тодорч гэрээ байгуулан ажлаа эхлэх шатандаа байгаа 25, гүйцэтгэгч сонгох үнэлгээний хороо байгуулсан 3, ажлын гүйцэтэгчийг сонгох тендер зарлагдсан 4 байгаа бөгөөд 3 ажлын тендерийг үнэлж, бусад 5 нь зураг төсөв, техникийн нөхцөлийн бүрдэлтэд байна. Бараа худалдан авалтын хувьд нийт 30 багц тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээг шалгаруулахаас 29 гүйцэтгэгчийг тодруулан гэрээ байгуулж, 1 тендерийн үнэлгээ хийгдэж байна.

Салбарын хэмжээнд 142 их засварын ажил хийгдэх бөгөөд эдгээрийг худалдан авах ажиллагааг орон нутагт эрх шилжүүлсний дагуу хийгдэж байна.

2010 онд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт өмнөх оныхоос бараг 2 дахин нэмэгдсэн байна. Энэ онд 18 сургуулийн хичээлийн байр барьж суудлын тоог 6400-аар, 10 дотуур байр ашиглалтад

оруулж орны тоог 1600-аар, 46 цэцэрлэг ашиглалтад оруулж орны тоог 4220-аар нэмэгдүүлэхээс гадна 13 спорт заалыг барих болно.

Энэ онд 27 соёлын төв ашиглалтад орж үзмэрийн суудлын тоог 5500-аар нэмэгдүүлнэ. Эдгээрийг шаардлагатай тавилга тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ 2009 онд ашиглалтад орсон боловч 10-аад цэцэрлэгийн 1500 ор, 4 дотуур байрны 400 ор, 4000 суудалтай 10-аад Соёлын төвийн тавилга, тоног төхөөрөмжөөр дутуу нийлүүлснийг 2010 онд нөхөж олгохоор худалдан авах төлөвлөгөөнд тусган худалдан авах ажлыг зохион байгуулж байна.

Гадаад хамтын ажиллагаа ны талаар

“Монгол Улс, Бүгд Найрамдах Португал Улс хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологи, дээд боловсрол, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн сайд, ноён Л.Амадогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр үзэглэн, Засгийн газрын энэ оны 135 дугаар тогтоолоор Хэлэлцээрийг батлуулах ажлыг гүйцэтгэв.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцах хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээж, түүнд нэмэлт, өөрчлөх тухай протоколыг байгуулсан. Протоколд Монголын талыг төлөөлж БСШУ-ны Ё.Отгонбаяр, Хятадын талыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юу Хун Яо нар гарын үсэг зурав. Протоколыг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын сургуулиас олгосон үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав.

2010-2013 онд Хятадын талтай хамтран ажиллах төлөвлөгөөнд номын сан, музей, театр, цирк, балет, кино зэрэг соёл, урлагийн байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагааг харилцан дэмжих, соёл, урлагийн салбарын мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан солилцох, соёлын үнэт зүйлсийг хадгалах, сэргээн засварлах чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллахаар тохиров. Мөн Монголын Соёлын өдрүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад, Хятадын Соёлын өдрүүдийг Монгол Улсад зохион

28

Page 29: өыйөйыөйы10090001

байгуулах боломжийг судалж, харилцан Соёлын өдрүүдийг зохион байгуулах талаар Санамж бичиг байгуулахаар болов.

Мөн айлчлалын үеэр “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав. Хөтөлбөрийн хүрээнд хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа идэвжиж, жил бүр илгээгч талын сонирхолд нийцүүлэн бакалаврын сургалтад 2, дипломын дараах сургалтад 2 хүртэл оюутныг харилцан сургаж, тэтгэлэг олгож байхаар болов.

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамтай 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг БНЧУ-ын Ерөнхий сайд ноён Ян Фишерийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр зохион байгуулав. Энэхүү Хэлэлцээрийн хугацаанд хоёр тал боловсролын тогтолцоо, боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл, болон өөрийн орны түүх, газар зүй, эдийн засаг, соёлын талаарх мэдээллийг харилцан солилцохоор тохироод байна. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын шинжээчдийг жил бүр 15 хоногоос хэтрэхгүй хугацаагаар хоёр орны сургууль, боловсрол, шинжлэх ухааны асуудлыг судлах зорилгоор харилцан солилцож, Монгол, Чехийн их сургуулийн багш нарыг жил бүр нийт 2 сарын хугацаатайгаар судалгааны ажилд харилцан илгээж байхаар Чехийн талтай тохирон, энэхүү Хэлэлцээрт тусгаад байна.

Монголын тал монгол судлалын шинжилгээний ажлыг дэмжих, Монгол хэл болон Монгол соёлын мэдлэгийг түгээх үүднээс жил бүр зохиогддог монгол хэл, уран зохиолын зуны сургалтад Чехийн З оюутныг суралцуулж байхаар тогтов.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд Соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Вацлав Йилек нар гарын үсэг зурав.

Монгол-Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны II хуралдааны үеэр БНЭУ-аас олгох 20.0 сая ам. долларын төслийн зээлийн нөхцөлийг тохирч, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг Улаанбаатар хотноо байгуулахад Энэтхэгийн талаас хөрөнгө гаргах тухай тохиролцоог хийн, англи хэлний монгол багш нарын мэргэшлийг дээшлүүлэхэд хоёр тал хамтарч ажиллахаар боллоо. Мөн хуралдааны үеэр Монгол Улсын БСШУЯ болон БНЭУ-ын Урлаг, соёлын өвийн үндэсний сан хооронд соёлын дурсалт зүйлсийг хамгаалах, хадгалах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр

“Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг, “Эрдэс баялгийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулаад байна.

Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай асуудлаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой асуудал, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг УИХ-ын холбогдох Байнгын хороогоор асуудлыг хэлэлцүүлэв.

Мөн Эдийн засгийн Байнгын хороонд Бичил уурхайн эрх зүйн орчны төслийн талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэгт Оюутолгойн ордын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн тухай танилцуулга хийв.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулав.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зардлын үнэлгээ тооцох аргачлалыг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, ЭБЭХ-ний сайдын 2010 оны А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлав.

29

Page 30: өыйөйыөйы10090001

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 85 дугаар тушаалаар уурхай болон уулын үйлдвэрийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Комиссоос “Тэн Хун” ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын нутагт орших Нарантолгойн алтны далд уурхай болон баяжуулах үйлдвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхай, “Гео Эрэл” ХХК-ийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Худгийн амны алтны шороон орд болон баяжуулах төхөөрөмж, “Монгол Металл Майнинг” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худаг байшинтын төмрийн хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, “Дадизи Юань” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Хар ямаатын алтны шороон ордын ил уурхайн үйл ажиллагаатай танилцаж, ашиглалтад хүлээн авав.

Ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхайн нээлт болон хаалтын горим зэрэгт тавигдах шаардлага, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсад танигдсан компанийг шалгаруулах ажлын даалгаврыг боловсруулж “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-д хүргүүлсэн. Уг ажлын даалгаврыг Дэлхийн банк зөвшөөрч зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтыг зарласан болно.

Ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шалгуур үзүүлэлт, шалгаруулах аргачлал боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 83 дугаар тушаалаар байгуулж, төслийг 2 хувилбараар боловсруулаад байна.

“Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-т тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын 129/124/319/51 дугаар хамтарсан тушаалаар байгуулав.

Мөн алт олборлож угаах, хүлээлцэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, улсад тушаах үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 120 дугаар тушаалаар байгуулаад байна.

ЭБЭХ-ний сайдын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 248 дугаар тушаалаар зэс хайлуулах үйлдвэрийн талаар санал боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан.

УИХ-ын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” 21 дүгээр тогтоолыг баталж, үйлдвэр байгуулах оновчтой хувилбарыг сонгож, саналаа УИХ-д 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу ЭБЭХ-ний сайдын 2010 оны 162 дугаар тушаалаар шинэчилсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Түлш, эрчим хүчний чиглэлээр

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулахаар ХЗДХЯ-нд хүргүүлэв.

Хийн хангамжийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 100 дугаар тушаалаар байгуулж, хуулийн төслийг эхний байдлаар боловсруулаад байна.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, ЭБЭХ-ний сайдын дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн, хуралдаанаас гарсан саналыг тусган “Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах” үүрэг бүхий УИХ-ын даргын 2009 оны 204 дүгээр захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хамтарсан уулзалтаар хэлэлцүүлж, хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна.

Нүүрс олборлогч тусгай зөвшөөрөл эзэмшигч нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Үүнд: Гашуун сухайт, Шивээхүрэн боомтуудыг 2010 оноос 24 цагийн үйл ажиллагаатай болгох, улмаар олон улсын чанартай болгож өргөтгөх, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор нүүрсний гарцыг нээх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд оногдуулж байгаа бүх төрлийн албан татвар, хураамж, төлбөрийг чирэгдэл багатай хураах, авто пүү, рентген болон шалган нэвтрүүлэх бусад тоног

30

Page 31: өыйөйыөйы10090001

төхөөрөмж суурилуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт байгуулах, төрийн байгууллагуудын орон тоог нэмэх, хот суурин, дэд бүтцийг байгуулах, эдгээр арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар “0” байсныг 120 000 төгрөг болгож, 90 ба түүнээс дээш октантай автобензинд 80 000 төгрөг байсныг 90 000 төгрөгөөр нэмэгдүүлж, дизелийн түлшинд 30 000 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа дизель түлшинд 49 000 төгрөг байсныг “0” болгох, бусад автобензинд ногдох онцгой албан татваруудыг мөн “0” болгохоор Засгийн газрын тогтоол гаргав. Тогтоол гарснаар үнэ огцом өсөх үед Засгийн газраас татвараар зохицуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн орон нутагт өвөлжилтийн байдал хүндэрсэн үед алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшийг онгой албан татвараас чөлөөлсөн нь орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах чухал арга хэмжээ болсон.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн гэрээт Тосон-Уул XIX талбайн хайгуулын хугацаа дуусч байгаатай холбогдуулан газрын тосны нөөцийн тооцоо, тайлан шинжээчийн дүгнэлт гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Т19-24-р блокийн нөөцийг (Т19-20, 22-р блокийн нөөцөөс хасаад) батлагдсан нөөц 118,54 сая тонн, тосонд ууссан хий 2,59 тэрбум м3 үүнээс ашиглалтын нөөц 13,79 сая тонн, тосонд ууссан хий 0,296 тэрбум м3 хүлээн авахаар шийдвэрлэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 41 дүгээр тушаалаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авлаа.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, дотоод тээврийн автотээвэр болон конвейерийн систем тавих асуудлыг судлан, санал дүгнэлт өгч ЭБЭХЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулав.

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах уурхай цахилгаан станцын төслийн асуудлыг Хятадын талтай хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажлын хэсгийн хурлаар цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

Эрчим хүчний зориулалтаар нийлүүлэгдэж байгаа нүүрсний үнийг хянаж, “Багануур” ХК-д 12.3 хувь, “Шивээ-овоо” ХК-д 22.4 хувь, “Шарын гол” ХК-д 5.9 хувиар тус тус нэмэгдүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 15-аас 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөхөөр зөвшөөрөв.

Могойн голын ДЦС төслийн хүрээнд Могойн голын нүүрсний уурхайн нөөц, станц барих газрын геологи, геодези, усны нөөцийн судалгаа хийж, ТЭЗҮ болон станцын зураг төслийг боловсруулж байна.

Дэлхийн банкны 12.0 сая ам. долларын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын түгээх сүлжээний техникийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үргэлжүүлэн хийх нэмэлт санхүүжилтийн гэрээг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

“100000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын 110 кВ-ын их тойрог дамжуулах сүлжээг барих талаар судалгааг хийв.

ЭБЭХ-ний сайдын 2010 оны 12 дугаар тушаалаар 40 сумын 0.4 кВ-ын шугам сүлжээг шинэчлэхээр шийдвэрлэсний дагуу ажиллаж байна.

Япон Улсын NEDO байгууллагатай Өмнөговь аймгийн Ноён сумын 200 кВт-ын нарны цахилгаан станцыг төвлөрсөн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах асуудлаар хамтран ажиллаж байна.

Мөн тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллах 300кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулах талаар хамтран ажиллах санамж бичигт ЖАЙКА /JICА/ байгууллага, Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран гарын үсэг зурав.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн нөөцийн үр дүнгийн тайлан 104-ийг /давхардсан тоогоор/ хэлэлцсэнээс алтны 14, мөнгөний 1, төмрийн 2, холимог металлын 3, зэсийн 2, нүүрсний 5, газрын ховор элементийн 1, жоншны 3, шохойн чулууны 1, элс, хайрга, шаврын 24, давсны 1, вольфрамын 2, элсэн чулууны 1, гөлтгөнийн 1, нийт 61 нөөцийн тайланг батлав.

31

Page 32: өыйөйыөйы10090001

Мөн улсын төсвийн 1:50000-ны зураглалын 12, УГЗ-200-ийн 4, Монгол-Хятадын хилийн бүсийн геологийн 1:1000 000 зургийн 1, мэдээллийн сангийн 1, нийт 18 төслийн төсвийн тодотгол, 1:50000 зураглалын 4, Найрлагын стандарт загварын 1, Дархан-геоэкологийн 1 төсөл, нийт 6 төслийн үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авав. Түүнчлэн өргөтгөсөн хурлаар Тамсагийн Тосон уулын газрын тосны ордын нөөцийн тайлан, Оюутолгойн ордын ТЭЗҮ, Тавантолгойн Ухаа худгийн нүүрсний уурхайн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хэлэлцэж тэмдэглэл, дүгнэлт гаргав.

Түлш, эрчим хүчний салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, бэлтгэл ажлын

явцад хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдлын талаар шуурхай мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ЭБЭХ-ний сайдын 2010 оны 139 дүгээр тушаалаар байгуулсан.

Эрчим хүчний компаниудын дүнгээр 27 үндсэн тоноглолд их, дунд засвар, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөснөөс ажлын явц 30 хувьтай байна.

Сумдын дулаан хангамжийн төслийн хүрээнд хэрэгжсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Төв аймгийн Заамар сумын халаалтын зуух, дулааны шугам сүлжээг шинэлэх гүйцэтгэгчийн ажилтай газар дээр нь танилцаж, улсын комисст хүлээн авав.

Дарханы хаалттай системийн 2 дугаар шатны ажлыг дуусган улсын комисс ажиллуулсан ба хаалттай системийг байнгын ажиллагаанд оруулах талаар “ДДС” болон орон нутгийн удирдлагад зөвлөмж, чиглэлийг өгч ажиллав.

БНСУ-ын СТХ хүнд үйлдвэрийн компанийн төлөөлөгчтэй Улаанбаатар хотын “Ургах наран” хорооллын дулаан хангамжийн системийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд шаардлагатай дулааны станцын техник, эдийн засгийн үндэслэлийг тус компанийн хөрөнгөөр хийлгэх, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд

Засгийн газрын 2009 оны 20 дугаар тогтоолын дагуу нүүрсний уурхай, дулааны станцуудын өвлийн их ачааллын үеийн найдвартай ажиллагааг хангах, тэдгээр байгууллагуудын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн 4.9 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг төрийн өмчит дулааны цахилгаан станцуудын нүүрсний төлбөрт зориулж төсвийн жилд багтаан эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр шийдвэрлэхээр “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх” тухай Засгийн газрын тогтоол гаргав.

Үүний дагуу эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор төсвийн зээлээр хэрэгжих төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудад нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай ЭБЭХ-ний сайдын тушаал гарч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны төсвийн багцад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 20, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжих 22, нийт 42 төсөл, арга хэмжээ тусгагдсан.

Дээрх 42 төсөл, арга хэмжээнээс хуулийн дагуу 500.0 сая төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй нийт 11 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах захиалагчийн эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 328, 329, 330, 331, 333 дугаар тушаалуудаар хэрэгжүүлэгч агентлагууд болох Эрчим хүчний газар, Ашигт малтмалын газар, мөн Завхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Налайхын Уул уурхайн аврах албаны дарга нарт тус тус шилжүүлж, үлдсэн 31 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг ЭБЭХЯам зохион байгуулж байна.

2010 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил 28.2 хувьтай буюу 11.4 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлээд байна.

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

“Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам”-ыг Сайдын 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тушаалаар, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг Сайдын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тушаалаар тус тус батлуулав.

32

Page 33: өыйөйыөйы10090001

Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэлт саатаж, авиакомпаниудын гадаад, дотоодын нислэгийн үйл ажиллагаа зогсоход хүрч болзошгүй байсантай холбогдуулан улсын нөөцөөс ТС-1 маркийн 700 тонн онгоцны түлшийг нөхөн бүрдүүлэлт хийх нөхцөлөөр олгох асуудлыг “Улсын нөөцөөс онгоцны шатахуун олгох тухай” Засгийн газрын 2010 оны 29 дүгээр тогтоолоор шийдвэрлэв.

“Баруун бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 64 дугаар тушаалаар баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтны зорчих “Тусгай галт тэрэгний аялах журам”, “Тусгай галт тэрэг аялуулах ажлын нэгдсэн заавар”-ыг боловсруулж ЗТБХБ-ын сайдын 2010 оны 140 дүгээр тушаалаар батлав.

Монгол-Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг зохион байгуулж, Монголын талын хувьцааг хэлэлцээрийн дагуу 60 хувьд хүргэн баталгаажууллаа.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан 130/190 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-ыг батлан улсын бүртгэлд бүртгүүлэв.

Осолд өртсөн агаарын хөлгийг эрэн хайх, агаарын хөлгийн бүхээг дэх хүний амь насыг авран туслах үйл ажиллагаа, холбогдох байгууллагуудын оролцоо, хариуцлагын заагийг тодорхой болгон зохицуулах Агаарын хөлгийн осол, сүйрлийн үед ажиллах журмыг Шадар сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 33/216 дугаар хамтарсан тушаалаар батлав.

Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах ажлыг ОССК-аар дамжуулан зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 2010 оны 06 дугаар сарын 22-ний байдлаар 53 төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4200 квот хуваарилахаас 3806 квотыг албан ёсоор хуваарилсан бөгөөд 3228 төрийн албан хаагчийн нэрс тодорхой болоод байна.

2010 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газрын 2010 оны 134 дүгээр тогтоолоор тогтоов.

“Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл” болон Хот байгуулалтын салбарын төслүүдийн хүрээнд 2009 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч, 2010 оны төлөвлөгөөг батлав.

Гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн, хүлээлгэж өгөөгүй гэрээт ажилтай 30 нэр бүхий авто зам, барилга, угсралт, зураг төслийн аж ахуйн нэгжүүдийг гэрээт ажлаа хийж дуусган, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл хугацаагаар улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр авч хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх арга хэмжээ авах тухай ЗТБХБ-ын Сайдын 2010 оны 79 дүгээр тушаалыг гарган мөрдөж эхлээд байна.

2010 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Зуунмод хотод баригдах цэвэрлэх байгууламж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэр, бохир усны шугамын шинэчлэлт, Дархан хотын үерийн хамгаалалтын далан барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулав.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд хийгдсэн Үндэсний газрын мэдээллийн системийн туршилтын ажлыг хийж, баталгаат хугацаанд хийгдэх ажлын гэрээ байгуулж, системийг шаиглалтад хүлээн авсан.

Монголын Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцож, ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ГТХАН-ийн “Газрын менежмент ба санхүүгийн кадастр” төслийг 2011

33

Page 34: өыйөйыөйы10090001

оны 6 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр, “Хотын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хөтөлбөр”-ийг 2012 оныг дуустал хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлүүлэв.

Хөшигийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган бий болох хотын суурь судалгаа, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын зөвлөхийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо санхүүгийн саналыг нээн, зөвлөхийг сонгон шалгаруулав.

Барилгачдын нийгмийн асуудлыг 2010-2011 онд шийдвэрлэх талаар байгуулсан “Барилгын салбарын 3 талт хэлэлцээр”-т гарын үсэг зурж баталгаажуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг байгуулав.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсантай холбогдуулан зарим суурин газруудад ерөнхий төлөвлөгөө хийх шаардлагатай болсон тул Засгийн газрын 2010.06.02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар 3512.5 га, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой орд газрын орчим 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгойн орд газрын орчим 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга, зам, гүүрийн байгууламжийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, батлагдсан төсвийн дагуу 41 гүйцэтгэгчид 12.2 тэрбум, 21 гүйцэтгэгчид 30.5 тэрбум, засвар, арчлалтын зардалд 2.0 тэрбум, нийт 44.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР

Ноос, ноолуур, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зөгийн балыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцож байх зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж байна.

Засгийн газрын 2010 оны 142 дугаар тогтоолоор”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Улсын мал эмнэлэг, ариун Цэврийн төв лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газруудыг Цагдаа дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтад нэмж оруулан батлав.

Газар тариалангийн талаар

15 аймгийн 917 аж ахуйн нэгжийн тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авлаа. Нийт талбайн 32.6 мянган га буюу 15.4 хувь нь онц, 12.0 мянган га буюу 57 хувь нь сайн, 58.5 мянган га буюу 27.6 хувь нь дунд дүнтэй үнэлэгдэв. Үнэлгээнд хамрагдсан нийт талбайн 72.4 хувь буюу 44.6 мянган га талбай сайнаас онц дүнтэй үнэлэгдсэн байна.

“Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын 57 дугаар тогтоолоор батлуулж, ОХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлж байгаа 56.8 мянган тн тэжээлийн буудайг тээвэрлэх, төмөр зам ашиглах, ачилт, буулгалт, лабораторийн шинжилгээ хийлгэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах 311.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэв.

“Чацаргана” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлав.Хөтөлбөрийн хүрээнд тендер зарлан 206.0 мянган ширхэг чацарганы суулгацыг тендер зарлан

нийлүүлж, 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид төсөл шалгаруулан 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулав. Үүний үр дүнд 165 га чацарганы жимст шинээр нэмж цэцэрлэг байгуулагдаад байна.

ХХААХҮ-ийн Сайдын “Хүнсний буудайн үнийг шинэчлэн тогтоож, борлуулан өр барагдуулах тухай” 2010 оны 14 дугаар тушаалаар ТЭДС-ийн элеваторт хадгалагдаж байгаа 101.1 мянган тонн хүнсний улаан буудайн үнийг 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгөөр тогтоож, 690.0 тонн буудайг 186.3 сая төгрөгөөр, 6281 тонныг зээлийн гэрээгээр борлуулаад байна. “Алтан тариа” ХХК-тай гэрээг эцэслэн дүгнэж

34

Page 35: өыйөйыөйы10090001

акт үйлдэн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулж байна. “Милл хаус” ХХК-аас 100.0 сая төгрөгийг нэхэмжлэн авч буудайн үнэнд шилжүүлэв.

Энэ онд 274.0 мянган га-ийн уринш боловсруулах төлөвлөгөөтэй бөгөөд химийн уринш бэлтгэхэд шаардлагатай ОПР-2000 маркийн хор шүрших машин 34 ширхэг, Лидер 6 сийрүүлүүр 24 ширхэг, раундап гербицид 250.0 мянган литрийг хүлээн авч аж ахуйн нэгжүүдэд уринш боловсруулах зориулалтаар хуваарилж байна. Уринш боловсруулахад шаардлагатай шатахууныг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл салбараас олгож байна.

Тариалалтад шаардагдах үр, бордоо, шатахууны тооцоог гаргаж хэрэгжилтийг зохион байгуулснаар нийтдээ 211 аж ахуйн нэгж, иргэнд 6.2 мянган тонн үрийн буудай, 585 аж ахуйн нэгжид 1.5 мянган тонн дизелийн түлш, 150 аж ахуйн нэгжид 4.3 мянган тонн үр ариутгалын бодисыг тус тус 15 хувийн урьдчилгаатайгаар олгож ажиллав.

Нээлттэй тендерээр 6 төрлийн 142 ширхэг техник, тоног төхөөрөмж, 100 тоннын багтаамж бүхий үрийн будаа хадгалах босоо төмөр агуулах нийлүүлэгчийг тус тус сонгон шалгаруулж, бараа нийлүүлэгдэж эхлээд байна.

“Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сургалт зохион байгууллаа. Гурил үйлдвэрлэгч тариаланчдын холбоо ТББ болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулав.

120 м2 талбай бүхий 230 ширхэг, 210 м2 талбай бүхий 30 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг тендер зарлан нийлүүлж Улаанбаатар, Дархан-уул, Говь-Алтай зэрэг 13 аймаг, нийслэлийн хүлэмжийн цогцолбор байгуулах, жимс жимсгэний суулгац үржүүлэх 116 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулав. Хүлэмжийн борлуулалтын орлогоор дахин 150 ширхэг хүлэмж авах тендер зарлан дүгнээд байна.

Услалтын систем шинээр барих, сэргээн засварлах ажлын төсөл сонгон шалгаруулж, төсөл сонгон шалгаруулалтаар 1296 га талбайг услах хүчин чадал бүхий 16 услалтын системийг шинээр байгуулахад улсын төсвөөс 1.5 тэрбум, 730 га талбайг услах хүчин чадал бүхий 4 услалтын системийг сэргээн засварлахад улсын төсвөөс 380.5 сая, 178 га талбайг услах хүчин чадал бүхий иргэний өмчлөлийн услалтын систем шинээр барих, шинэчлэхэд 504.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр тус тус гэрээ байгуулан ажиллаж, барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Бүх аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт шинээр барьж, сэргээн засварлаж байгаа услалтын системийн барилгын ажлын гүйцэтгэлийг 6 дугаар сарын 25-ны дотор газар дээр нь шалгаж биелэлтийг ирүүлэх үүрэг өглөө. Одоогоор 15 аймаг, нийслэлийн нийт 44 услалтын системийн барилга, угсралтын явцын тухай мэдээллийг авч нэгтгээд байна. Төв, Сэлэнгэ аймагт ажил нь удаашралтай байгаа 7 услалтын системийн ажилтай газар дээр нь очиж танилцахаар ажиллаж байна.

2010 оны намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан газар тариалангийн бүс нутгийн хэмжээнд улаанбуудайн өөрийн өртгийг тогтоох, судалгаа хийх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг газар тариалан бүхий аймаг сумдын тариаланчидтай уулзаж, ярилцан санал, асуулга авч орон нутагт ажиллаж байна.

ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/117, А/119 тушаалаар тариалалт болон уринш боловсруулалтад зориулж газар тариалан эрхлэгчдэд алмазис 662.6 кг, пумасупер 5000 литр, 2.4 Д бутилийн эфир 40000 литр, булат 4390 литр, раундап 183000 литр, максим 132 литрийг 578 аж ахуйн нэгж иргэнд олгоод байна.

Элеваторуудын лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Бээжин хотын “Хуася Чиэн Руй” ХХК-тай байгуулах гэрээний төсөл хийж 3 лабораторид эхний ээлжинд шаардлагатай байгаа 11 төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Улаан-Үд хотод зохиогдсон “Одоо үед Инновацийн болон нөөц хэмнэх технологийг газар тариаланд хэрэглэх” сэдвээр дугуй ширээний уулзалтад оролцон Кабаньскийн районд нөөц хэмнэх технологиор газар тариалан эрхэлж байгаа компаниуд, Улаан-Үд хотын элеватортай танилцаж шаардлагатай сэлбэг төхөөрөмжийг худалдан авах талаар тус элеваторийг эзэмшигч компанийн удирдлагуудтай ярилцаж

35

Page 36: өыйөйыөйы10090001

тохиролцов. Мөн элеваторуудад шаардлагатай байгаа Норийний ремень, Сеператорын үйлдвэрлэгчидтэй нь холбоо тогтоон гэрээ байгуулахад бэлэн болгоод байна.

“Уринш боловсруулалтад дизель түлш олгох тухай” ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/62, А/161 дугаар тушаалыг хэрэгжүүлэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Булган салбарууд дээр нийт газар тариалан эрхлэгч 305 аж ахуйн нэгж, иргэнд 1486.04 мянган тонн түлшийг 30 хувийн урьдчилгаатай гэрээ хийж олгон уринш боловсруулалтыг цаг хугацаанд нь эхлүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Говьсүмбэр, Өмнөговь аймагт “Худгийн тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Хөдөө аж ахуйн бага оврын техникийн ашиглалт” сэдвээр сургалт зохион байгуулж нийт 45 хүн хамрагдав.

“Ургамал хамгааллын бодис, химийн уриншийн бодисыг хүлээн авч, хуваарилж олгох, хэрэглээний технологид хяналт тавих, химийн бодис хэрэглэх технологи, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа” сэдвээр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд баруун бүсийн 8 аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн дунд сургалт, семинар зохион байгууллаа.

Үр тарианы хог ургамлыг устгах, Төмс хүнсний ногооны хог ургамлыг устгах, Химийн уринш боловсруулах гербицидүүдийг худалдан авах нээлттэй тендерийн баримт бичиг боловсруулан зарлаж, нийт 39 тендерт үнэлгээ хийж, 7 төрлийн гербицид нийлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулав.

Бэлчээрт хөнөөл учруулж буй царцааны тархалт, хөнөөлийн тодотгох судалгааг Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Төв аймгийн царцаа тархсан сумдад 6 дугаар сард багтаан мэргэжлийн байгууллагаар хийлгэж холбогдох дүгнэлтийг гаргуулав. Судалгааны дүнг үндэслэн дээрх 5 аймагт нийт 147.0 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна.

ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлж байгаа буудайны 90 хувийг хүлээн авч, Засгийн газрын 57 дугаар тогтоолын дагуу Увс аймгаас бусад аймагт хуваарилан олгоод байна. Үлдэх 10 хувийг Засгийн газрын 113 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгч Улаанбаатар хот орчмын фермер, аж ахуйн нэгжүүдэд олгох арга хэмжээг зохион байгуулж байна.

Мал аж ахуйн талаар

“Монгол мал” хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, уг хөтөлбөрийг хүлээн авах, сурталчлах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Монгол мал хөтөлбөрийн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, Зөвлөгөөний бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж эзэнжүүллээ.

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан хуралдаж 3 багц 8 асуудлыг хэлэлцэн, малын эмийн улсын бүртгэлд шинээр 6 эмийг бүртгэж, 13 стандартын төслийг хэлэлцэн Стандартчилал хэмжил зүйн газраар нийт 12 стандартыг батлуулав.

Сүүний чиглэлийн үхрийн аж ахуй, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилгоор төсөл сонгон шалгаруулж, зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулав. Үүнд: Сүүний үхрийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 аймаг, Улаанбаатар хотоос ирсэн нийт 97 төслөөс 24 төслийг сонгон шалгаруулж ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/123 дугаар тушаалаар 600.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг, махны чиглэлийн үхэр, хонины төсөл сонгон шалгаруулалтад нийт 53 төсөл ирснээс ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/145 дугаар тушаалаар 15 иргэн, аж ахуйн нэгжид 245.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгохоор тус тус шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Мөн Мал хамгаалах сангийн санхүүжилтээр нийт 14 иргэн, 35 аж ахуйн нэгжид 300.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв.

Дорнод Монголын улаан бух, Барга хуц, Өлгийн улаан ухныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж, арчилгаа, маллагааны нөхцөлийг сайжруулав. Удмын санг хамгаалах зорилгоор Булган аймагт махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн 6 бухыг шилэн сонгож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулан үр авч хадгалах бэлтгэлийг хангаж байна.

Дундговь аймгийн Мандалговь, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Эрсдэлгүй мал аж ахуй” төрийн бус байгууллагын шугамаар малын эмч нарт “Мэдээлэл дамжуулах, зөвлөгөө өгөх” сэдвээр

36

Page 37: өыйөйыөйы10090001

таниулах сургалт хийлээ. Сургалтад Дундговь аймгийн 25, Өмнөговь аймгийн 23 Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эрхлэгч хамрагдав.

Бэлчээрт ашиглагдаж буй худаг, уст цэгийн тоог төрлөөр нь, сүүлийн 4 жилийн байдлаар мэдээллийн сангийн DEVINFO программд оруулж мэдээллийн сан үүсгэн ажиллаж байна. Мөн худаг, уст цэгийн тоог он тус бүрээр нь зураглалд оруулав.

Энгийн механик аргаар хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээг 2010 онд нийт 8 аймгийн 290.0 мянган га талбайд тэмцэхээр төлөвлөн, үүнээс эхний хагас жилд 2 аймгийн 11 сумын 50.0 мянган га бэлчээрт тэмцэх ажлыг зохион байгуулж байна.

Микробиологийн аргаар хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх арга хэмжээг 2010 онд 100.0 мянган га талбайд тэмцэхээр төлөвлөн, үүнээс эхний хагас жилийн байдлаар 60.0 мянган га талбайд тэмцэх ажлыг 80-аас дээш хувийн техникийн үр дүнтэй гүйцэтгээд байна.

Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 5 аймгийн 130.0 мянган га талбайд гүйцэтгэхээр төлөвлөн, холбогдох аймгийн ХХААЖДҮГазартай ажлын гэрээ байгуулан, шаардагдах ургамал хамгаалах бодис 13700 литр, шингэн хор шүрших техник 18 иж бүрдлийг хуваарилан олгож, нийт зардлын 90 хувийг санхүүжүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

“Малын сэг, зэм устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газрын 52 дугаар тогтоолоор батлуулж, нийт 531.6 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэв.

Хүнсний болон хөнгөн үйлдвэрийн чиглэлээр

Монгол Улсад Хүнсний аж үйлдвэр салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Хүнсний аюулгүй байдал” аяныг орон даяар 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу аймаг бүрт 30 хоног, Улаанбаатар хотын дүүрэг бүрт 21 хоногийн хугацаатайгаар тус тус зохион байгууллаа.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүнсний үйлдвэрүүдийн түүхий эд материалын бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбоо болон хүнсний салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцов.

“Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн дотоод хяналтыг сайжруулах зорилгоор дотоод хяналтын лаборатори байхгүй үйлдвэрүүдийг лабораторитой болоход нь дэмжлэг үзүүлэхээр төсөл сонгон шалгаруулах баримт бичгийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргаар 2010 оны 02 сарын 19-ны өдөр батлуулж, 2010 оны 04 сарын 1-ний өдөр хүлээн авч ирүүлсэн төсөлд үнэлгээ хийж, сонгон шалгаруулалт нийт 7 хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулахад нь 250,0 сая төгрөгийн хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлэхээр ХХААХҮСайдын 2010 оны А/86 дугаар тушаал гарсан. Уг зээлийг ЖДҮХСангаар дамжуулан олгохоор зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ТНБД-аар батлуулж шалгарсан төслүүдийг ЖДҮХСанд шилжүүлэн өгснөөр аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулаад байна.

Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.

Уг жагсаалтад Ховд аймгийн Ярант боомтын нэрийг “Булган” гэж өөрчилсний зэрэгцээ ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх 2, үржлийн мал экспортлох 10, мах, дайвар бүтээгдхүүн экспортлох 5 боомтыг тус тус нэмж орууллаа.

“Мах” дэд хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/144 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.

“Монголд үйлдвэрлэв-2010”, “Баталгаат хүнс-2010” үзэсгэлэн, худалдааг “Мишээл экспо төв”-д зохион байгуулав. Эдгээр үзэсгэлэн, худалдаанд хүнсний салбарын 50 орчим аж ахуйн нэгж,

37

Page 38: өыйөйыөйы10090001

металлург, хүнс, ноос, ноолуур, мод, хэвлэл, арьс шир, оёдол, эм гоо сайхны үйлдвэрлэлийн нийт 168 үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, сурталчилах, түүгээр үйлчилэх үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хийх шалгалт”-ын удирдамжийн дагуу Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа архины үйлдвэрүүдэд хамтарсан шалгалт хийв.

“Сүү” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 онд тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээл авсан Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зээлийн зарцуулалтад хяналт, шалгалт хийв. Шалгалтын дүнг нэгтгэж байна.

Сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрийн аргаар боловсруулах сүүний хэмжээг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зорилтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор сүү үйлдвэрлэл эрхлэгчдэд 450,0 сая төгрөгийн хүүгүй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж байна.

Монголын хоршоологчдын II чуулганыг зохион байгуулсан бөгөөд уг чуулганд аймаг, нийслэл, төрийн болон төрийн бус байгууллагын 140 гаруй төлөөлөгчид оролцов. Мөн 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон НҮБ-ын ерөнхий ассемблейгаас зарласан бөгөөд уг арга хэмжээг угтан Монголын хоршооллын үндэсний II чуулганаар хоршооллын салбарын хөгжлийн дунд хугацааны стратегийг баталсан нь ихээхэн ач холбогдолтой боллоо.

“Түрээсийн бүтээмжийг өсгөх нь” сэдэвт бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци, Хас лизингтэй хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Хас лизингтэй 2010 онд санхүүгийн түрээсийн үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулав.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн Сургагч багшийн мэргэшил дээшлүүлэх сургалтыг Мерси Кор Олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, 5 аймаг, Улаанбаатар хотын 10 багшийг хамруулж, мэргэшил дээшлүүлж, зэрэг дэвийг нь ахиулав.

Архангай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудад хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг дамжуулан зээл олгох арилжааны банкийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж ХААН, Хас, Хадгаламж банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Төсвөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар 30.0 тэрбум төгрөг олгосноос аймаг, нийслэлийн дэд сангуудад зээл хэлбэрээр 15.5 тэрбум төгрөг байршуулж, санхүүгийн түрээст 5.0 тэрбум төгрөг, бүс, нутгийн чанартай үйлдвэрийн зээлд 9.0 тэрбум төгрөг, ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажилд 500.0 сая төгрөг хуваарилж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

2010 оны 6 сарын 17-ны байдлаар аймаг, нийслэлийн төсөл сонгон шалгаруулах дэд комисст 119.6 тэрбум төгрөгийн 4250 төсөл ирснийг сонгон шалгаруулж 64.6 тэрбум төгрөгийн 2069 төслийг банкинд шилжүүлсэн бөгөөд банкнаас 701 аж ахуйн нэгжид 11.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд зээл олголт 56 хувьтай явагдаж байна.

“Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийн хүрээнд бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц төсөл, санаачилгыг хүлээн авч төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааныг зохион байгуулж нийт 96 төсөл, санаачилгыг дэмжин 6 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар 34 аж ахуйн нэгжид 7.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож, зээл олголт 33 хувьтай тус тус явагдаж байна.

Япон-Монгол төв, МУИС, Европын сэргээн босголт банктай хамтран зохион байгуулж буй “Үндэсний бизнесийн зөвлөх бэлтгэх сургалт”-ын 2 дахь удаагийн сургалтыг эхлүүлээд байна. Сургалтад нийт 40 оролцогч оролцож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг шинжлэх, түүнд зөвлөгөө өгөх арга зүйг Монгол, Япон мэргэжилтэн багш нараар онолын мэдлэг заалгаж байна. Тус сургалтын ахих шатны сургалтыг 2010 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар хамтрагч талтай харилцан тохиролцоод байна.

38

Page 39: өыйөйыөйы10090001

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2010” олон улсын үзэсгэлэн, яармаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Мишээл экспо төвд зохион байгуулав.

“Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 3 дахь үе шатны төлөвлөгөөг ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны 100 дугаар тушаалаар батлав.

Европын сэргээн босголтын банктай хамтран ажиллах тохиролцооны үндсэн дээр орон нутгийн бизнесийн зөвлөхүүдэд болон бизнес эрхлэгчдэд зориулсан “Америк болон Япон менежментийн арга техникээс” сэдэвт сургалт зохион байгуулж эхлээд байна.

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зээлийн дэмжлэг авахаар төсөл ирүүлсэн 35 иргэн, 17 аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулж 3 жилийн хугацаатай, жилийн 3.6%-ийн хүүтэй 300.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгох ажил хийгдэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын г адаад хамтын ажиллагаа болон д отоод ажлын талаар

Японы Гадаад худалдааг дэмжих агентлагын дэмжлэгтэйгээр Токио хотод зохион байгуулагдсан Олон Улсын Загварын үзэсгэлэнд ноолуурын үйлдвэрүүдийг оролцуулах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Японы зах зээлд худалдаалагдаж байгаа 100 хувийн ноолууран бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийдэг ТAG системийг хэрэгжүүлэгч байгууллагатай уулзаж монголын үйлдвэрүүдийг хамруулах талаар санал солилцлоо.

БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамтай хамтран “Монгол-Солонгосын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан хорооны 4 дүгээр уулзалт”-ыг Сөүл хотноо зохион байгуулав. Хуралдаанаар Солонгос улстай цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлийг тохиров.

БНСУ-ын “Азийн улс орнуудын Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга” байгууллагаас хэрэгжүүлэх “Монгол орны нөхцөлд хүлэмжинд лоолийн гетерозис үр үйлдвэрлэл” төслийн судалгааны багийг хүлээн авч холбогдох уулзалтуудыг зохион байгуулж хамтран ажиллав.

Оманы Султант Улсаас Монгол Улсыг хамааран БНХАУ-д суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч хамтран ажиллаж “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оманы Султант улсын Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдсон тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлж, ОХУ-ын Владимир хот дахь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхий өвчний лавлагаа лаборатори ВНИИЗЖ төвд дээжийг илгээн, оношийг баталгаажуулж, үүсгэгчийн удам зүйн мэдээллийг тогтоолгов.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төсөл, тэдгээртэй холбогдох 7 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж Засгийн газрын хуралдаан, намын бүлэг, Байгаль орчин, хүнс, ХАА-н болон Төсвийн байнгын хороогоор тус тус дэмжүүлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Ан агнуурын тухай, Байгалийн ургамлын тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн ажилласан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”, “Байгаль орчны мэдээллийн сангийн журам”-ыг баталлаа.

“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны А-132/112 дугаар хамтарсан тушаалаар баталж улсын бүртгэлд бүртгүүлэв.

39

Page 40: өыйөйыөйы10090001

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хүнд суртал, шат дамжлагыг арилгах зорилгоор “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-115 дугаар тушаалаар шинэчлэн баталж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.

Монгол Улсад 2010 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тэдгээрийг хэрэглэх хэмжээ, мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт хэрэглэх хэмжээ, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт хэрэглэх хэмжээ болон ахуйн хортон шавж, мэрэгч устгалын олон ариутгал халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох химийн бодисын жагсаалт хэрэглэх хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны А-66/52/85 дугаар хамтарсан тушаалаар, “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдаалах журам”-ыг шинэчлэн боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 334/104 дүгээр тушаалаар тус тус батлан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэв.

“Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталгаажуулав.

Бодлогын хэрэгжилтийн талаар

Монгол элс орчмын болон Улаагчны хар нуур, түүний орчмын газар нутгийг байгалийн цогцолбор газрын ангиллаар, Алтан хөхий уул түүний орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Хүрэн бэлчир түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар /нийт 600 мянган га орчим газар/ улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-ын чуулганаар батлууллаа.

Түүнчлэн Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумын нутгийг хамран орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумдын нутгийг дамнан орших Бага газрын чулуу түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна.

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийг шинэчлэн баталлаа. Одоо 16.31 сая га талбай бүхий 911 газар орон нутгийн тусгай хамгаалалтад хамрагдаад байгаа нь Монгол Улсын нийт газар нутгийн 10.3 хувийг эзэлж байна.

УИХ-ын шалгалтын ажлын хэсгээс өгсөн зөвлөмж, төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг зөрчил бүрээр гаргаж 71 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлаад байна.

Богдхан уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглагчдын кадастрын зураглалыг хийж, мэдээллийн санд бүрэн оруулаад байна.

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхлэхээр Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө батлуулсан 95 аж ахуйн нэгж, байгууллагын 2009 оны ажлын тайланг хүлээн авч нэгтгэн, 2010 онд олборлолт явуулах 98 аж ахуйн нэгж, байгууллагын 2010 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-108 дугаар тушаалаар “Онон голын сав газрын зөвлөл”-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлав. Сав газрын зөвлөл нь УИХ-ын гишүүн, Усны газар, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдын ИТХ, төрийн болоод төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдэж байна.

“Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох” ажлыг зохион байгуулж үйл ажиллагаа нь гол

мөрний урсац бүрэлдэх эх, томоохон голуудын сүлжээтэй давхцаж буй 16 аймгийн 134 сумын 645 тусгай зөвшөөрөлтэй талбайг тогтоогоод байна.

40

Page 41: өыйөйыөйы10090001

Байгаль орчны стратеги үнэлгээний ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд Цогтцэций сумын нутаг Таван толгой Оюу толгойн орд газар дээр ажиллаж орд газрын усны нөөц, гадаргын болон газрын доорхи ус, усанд туршилтын стратеги үнэлгээ хийж тайлан хэлэлцүүлэгт оруулахад бэлтгэв.

Цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн технологич, инженерүүдэд зориулан цэвэр үйлдвэрлэлийн талаархи эрх зүйн орчин, төрөөс баримталж буй бодлого, эко дизайны талаархи олон улсын чиг хандлага, зарчим гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулав.

Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран Баянгол дүүргийн 9, 10, 11, 16 дугаар хорооны гэр

хорооллын айл өрхүүдэд “Шинэ-Ханбүл” ХХК-ий үлдвэрлэсэн 12.0 мянган ширхэг гал ноцоогчийг тараан хэрэглүүлэх ажлыг зохион байгуулав.

Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний сүлжээг өргөтгөх зорилгоор Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр орчны агаарын чанарыг тодорхойлох хяналтын харуулыг Баруун 4 зам, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн Хархорин захын урд, Байгаль орчны төв лабораторийн хашаа, Баянзүрх дүүргийн “Ургах наран” хороолол зэрэг 6 газарт байрлуулаад байна. Эдгээр хяналтын харуулууд нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд энгийн утсан холбоо болон GSM системээр мэдээлэл дамжуулах юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудад өргөн хэрэглэгддэг Налайх, Багануур, Шивээ овоогийн нүүрсэнд цэвэршүүлэгч шингэн “Clean-Coal” хэрэглэснээр СО-угаарын хий, үнс, тоосыг бууруулах туршилт шинжилгээний ажлыг хийгээд байна. Энэ оны 3 дугаар улиралд багтаан дулааны цахилгаан станц болон нам даралтын халаалтын зуухан дээр туршилт шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, менежментийг сайжруулах ажлын хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ландфиллийн аргад түшиглэсэн хог хаягдлын төвлөрсөн цэгийг барьж байгуулахаар Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймагт тус бүрт 130.0 сая төгрөгийг олгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргүүлээд байна.

Зэрлэг амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээ авах тухай БОАЖ-ын сайдын А-16, А-70 тоот тушаалуудыг батлуулж давхардсан байдлаар 14 аймгийн 32 сумын нутагт, Улсын тусгай хамгаалалттай 16 газрын зарим хэсэгт аргаль хонь, янгир ямаа, халиун буга, цагаан зээр, бор гөрөөсөнд нэмэлт өвс тэжээл тавьж өгөхөд зориулан 53.1 сая төгрөгийн санхүүжилтийг хийж байна.

Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар 2010 онд түүж бэлтгэх байгалийн ургамлын дээд хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-145 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Биологийн олон янз байдлын Олон улсын өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар, Алтай Соёны экобүсийг хамгаалах төсөл, МУИС, Эко-Ази байгаль орчны дээд сургууль, Байгалийн түүхийн музейтэй хамтран уг өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулав.

Мазаалай баавгай хамгаалах” талаар Олон улсын бага хурлыг зохион байгуулж 2004 оны хурлаас хойш мазаалай баавгай хамгаалах талаар хийсэн ажлын үр дүнг дүгнэн хэлэлцэж, цаашдын стратегийг тодорхойлох, авч хэрэжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг боловсруулав.

Өндөр уулын болон тайгын бүслүүрийн ашиглалтад өртөмтгий ургамлууд, Монгол орны идлэг шонхор, ховор шувуудын тархац, нөөц, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын суурь судалгаа явуулах, Монгол Улсын зарим аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллого хийх ажлын гэрээг байгуулан эхлүүлээд байна.

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль

орчныг хамгалах талаар хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хийх улсын нэгдсэн үзлэгийг 7 чиглэлд явуулахаар төлөвлөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хөвсгөл, Завхан, Булган аймгийн зарим сум, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Дундговь аймгийн нутгуудад эхлүүлээд байна.

41

Page 42: өыйөйыөйы10090001

Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн 47 зөрчил илрүүлэн 659366 м3 мод хурааж, 148008009 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн байна. Үүнээс Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зөвшөөрөлгүйгээр 313 м3 мод бэлтгэж ойн санд 114993600 төгрөгийн хохирлыг учруулсан байна.

Хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж 876619 м3 модны ойн санд учруулсан хохирлын хэмжээ, 274,386.849 төгрөгний экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 тоот зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг улсын хэмжээнд зохион байгуулж, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд” орон даяар өрнөж улсын хэмжээгээр 500.0 мянган мод сөөг тарьж, 5799 албан байгуулллага аж ахуйн нэгж 93.0 мянган иргэн оролцсон байна. Мод тарьсан аймгуудын дүнгээс харахад Өмнөговь аймаг тэргүүлсэн байна.

“Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2010 оны зардлын хуваарь”-ыг батлан энэ ажлыг голын урсац бүрэлдэх эх, экологийн доройтолд орсон ойн санг сэргээхэд, “Ногоон хэрэм”-ийн ойн зурвас байгуулах ажлыг цөлжилт нэн хүчтэй, хүчтэй илэрсэн газруудад төвлөрүүлж, эцсийн бодит үр дүн гаргах бодлого чиглэлийн дагуу зохион байгуулж байна.

Баянзүрх, Туул голын эхэнд нийт 409 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгэж байна.

Монгол орны ойн сан бүхий газрын хилийн заагийг 1725237 цэгийн солбицлоор гаргаж, "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох" 10840 хуудас буюу 39 дэвтэр хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр гаргав.

“Хуш модны самар бэлтгэх, боловсруулах эрх хүссэн хүсэлтүүд, Ойн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал дүгнэлтийг үндэслэн 5 аж ахуйн нэгжид мэргэжлийн байгууллагын эрх олгож, 2010 онд түүж бэлтгэх хуш модны самрын хэмжээг тогтоон батлав.

Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд шаардлагатай багаж тоног төхөөрөмж нийлүүлэх болон онгоц түрээслэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, АН-2 агаарын хөлөг 3, Векас Х-32 онгоц 2, нийт 5 онгоцоор гүйцэтгэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг эхлүүлсэн. Онгоцоор тэмцэл явуулах аймаг, сум бүрийн онгоц буух, хөөрөх хээрийн нисэх буудлыг сонгох ажлыг зохион байгууллаа.

21 аймгийн 216 сумын 351 рашаан болон рашаан төст булгуудыг тоолон солбицол байршлаар тэмдэглэгээ хийн, усны хатуулаг, эрдэсжилт, температур, хувирамтгай элементүүдийг газар дээр нь шинжилсэн. 312 рашааны дээжид нарийвчилсан шинжилгээг Геокологийн хүрээлэн Рашаан судлалын төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лабораторид хийлгэн рашааныг паспортжуулах ажлыг зохион байгуулан Рашааны мэдээллийн санг үүсгээд байна.

Монгол орны нийт 29 томоохон голын сав газрын зураг тус бүрийг GIS программ дээр хийсэн. Мөн 29 сав газрыг тус бүрээр хувааж нийгэм эдийн засгийн болоод хүн амын нягтаршлаар нь ангилан гаргаад байна.

Байгаль хамгаалагчдад эрх зүйн мэдлэг олгох сургалт явуулж 291 хүнийг хамруулан, Төрийн албаны шалгалт өгүүлснээр 287 нь буюу 98.6 хувь нь шалгалтанд тэнцэж, төрийн албаны тангараг өргөлөө. Ингэснээр орон нутаг болон тусгай хамгаалалттай нутагт ажиллаж байгаа бүх байгаль хамгаалагч төрийн жинхэн албан хаагч болж баталгаажлаа.

Иргэний нийгмийн зөвлөлөөс зарласан “Иргэний нийгмийн нөлөөллийн 7 хоногийг тусгай хуваариар зохион байгуулж, Төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын чиглэлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн 2010 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Гэрээнд 170.0 сая орчим төгрөгийн санхүүжилт бүхий 34 ажлыг Байгаль орчны иргэний зөвлөлөөр дамжуулан төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр тусган, 30 шахам хувийг нь хэрэгжүүлээд байна. Мөн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн явцад хяналт шинжилгээ хийх бүх шатанд төрийн бус байгууллагыг оролцуулж байхаар шийдвэрэлээ.

Энэ онд 10 хуулийн төслийг шинэчлэн, 4 хууль, 14 журмыг шинээр боловсруулахад төрийн бус байгууллагуудыг оролцууллаа. Усны эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох 54 ажлын хэсэгт төрийн бус байгууллагын төлөөлөл бүрэн хамрагдлаа.

42

Page 43: өыйөйыөйы10090001

Аялал жуулчлалын талаар

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай харилцан хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ. Үүний үр дүнд Хархорин-13 дугаар зуун төслийн олон улсын тендер зарлах бичиг баримтыг боловсруулахад НҮБ-ын техникийн туслалцааг авахаар болж, тухайн байгууллагын веб сайтад Монголын Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн сурталчилгааг үнэ төлбөргүй тавиулав.

ХБНГУ-ын Берлин хотноо болсон АЙ ТИ БИ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын 8 байгууллага 88 кв.м талбайд оролцож, Лондон хотноо болдог Даблью Ти Эм олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын 7 байгууллага 27 кв.м талбайд оролцохоор гэрээ байгуулан урьдчилсан төлбөрийг хийж баталгаажуулаад байна.

Францын ТиВи-Монде, Скай ТиВи телевизүүдээр 3 жилийн турш сурталчилгаа хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зураг авалт, сэтгүүлийн эх бэлтгэл зэргийг Францын тал хариуцах бөгөөд нийт зардлын 50 хувийг Францын талын тусламжаар гүйцэтгэж байна. Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яамны байранд жуулчдад мэдээлэл өгөх үйлчилгээний цэгийг байгууллаа.

Монголын аялал жуулчлалын мэдээлэл бүхий жуулчдад зориулсан гарын авлагыг Англи, Герман, Франц, Япон хэл дээр тус бүр 800 ширхэг, “Дисковер Монголиа” сурталчилгааны сэтгүүл, хуурцгийг тус бүр 8000 ширхэг хэвлүүлэн сурталчилгаанд ашиглаж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Гадаад харилцааг эдийн засагжуулах Засгийн газрын хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах талаар идэвхтэй ажиллав.

Хөрш орнуудтай харилцсан талаар

ОХУ-тай: Ерөнхий сайд С.Батболд Европын зарим оронд айлчлах замдаа Москвад саатаж, ОХУ-ын Тээврийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.Кириенко, Вена хотноо Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж, хоёр талын харилцаа, холбогдох салбаруудын хамтын ажиллагааны талаар ярилцав.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч А.В.Гордеев манай оронд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд нартай уулзаж төмөр зам болон стратегийн том ордуудад Оросын тал хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-д албан ёсны айлчлал хийж энэ оны 10 дугаар сард Сочи хотноо аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр түвшний олон улсын төлөөлөгчдийн зөвлөлгөөн хийх Оросын талын саналыг дэмжиж, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгах саналаа илэрхийлэв.

ОХУ-ын БНБуриад Улсын Засгийн газрын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, “Дэлхийн Монгол туургатны чуулган”-ыг зохион байгуулах хорооны Буриадын ажлын хэсгийн орлогч дарга Б.Г.Бальжиров тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж, 7 дугаар сард Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Дэлхийн Монгол туургатны IV чуулган”-ы бэлтгэл ажил, түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон ОХУ-ын төр, засгийн тэргүүнийг урьж оролцуулах талаар ярилцав.

БНХалимаг Улсын Ерөнхийлөгч К.Н.Илюмжинов, Свердловск мужийн Амбан захирагч А.С.Мишарин, ОХУ-ын БНХакаси Улсын Засгийн газрын орлогч дарга Е.М.Вагнер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад тус тус айлчиллаа.

Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 14 дүгээр хуралдааныг энэ оны 7 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна. “Монголросцветмет” нэгдлийн зээлийн өрийн асуудлаарх хамтарсан Ажлын хэсгийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

43

Page 44: өыйөйыөйы10090001

ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцохоор ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Д.Ф.Мезенцев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчидтэй уулзав. Д.Ф.Мезенцевийн урилгаар Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр Эрхүү хотноо айлчлав.

Монголын ШУА, Оросын ШУА-ийн хооронд 2011-2015 оны эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай протокол байгуулав.

БНХАУ-тай: БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө”-нд тус тус гарын үсэг зурав.

Айлчлалын хүрээнд “ЭКСПО-2010, Шанхай” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, Жилинь муж, ӨМӨЗО-нд зочлов. Жилинь муж, Дархан-Уул аймгийн хооронд шууд харилцаа тогтоож, хамтран ажиллах баримт бичиг байгууллаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөх хотод анх удаа зохион байгуулагдсан Монголын Соёлын өдрүүдийн нээлтэд оролцов.

Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бао-гийн чуулга уулзалтад оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, БНХАУ-ын Дэд дарга Си Жинпинь нартай уулзав. Тэрээр Засаг Захиргааны Тусгай бүс Гонконг-д ажиллах үеэрээ “Монголын компаниудын Гонконгийн зах зээлд гарах гарц” сэдэвт бизнес уулзалтад оролцож, илтгэл тавилаа.

Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай оронд албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа манайд хийж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын гэрээ”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай протокол”, 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр болон “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр зэрэг 9 баримт бичигт гарын үсэг зурсан болно.

Мөн Хятадын талаас 50.0 сая юанийн буцалтгүй тусламжийг манай нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан олгох, батлан хамгаалах салбарт 10.0 сая юанийн тусламж үзүүлэхээр болов. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 500.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээ мэдэгдсэн болно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вэнь Зябао Улаанбаатар хотноо нээгдсэн Хятадын Соёлын төвийн нээлтэд оролцов.

БНХАУ-ын Шаньси мужийн дарга Юань Чуньцин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн урилгаар ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын

хорооны дарга, ӨМӨЗО-ны намын хорооны дарга Ху Чуньхуа манай оронд айлчлав.

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Хятадын Саняа хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 7 дугаар уулзалтад оролцох үеэр “Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын яам хооронд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

ТУХН-ийн орнуудтай: Монголын соёлын өдрүүдийг БНКазУ-д энэ оны 10 дугаар сард зохион байгуулах, түүнд 50-60 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүлээн авах хүсэлтэй байгаагаа Казахстаны талаас мэдэгдээд байна. Мөн манай улсад уламжлал болон зохиогдох Гадаадын монголч залуу эрдэмтдийн зуны сургалтын урилга, хөтөлбөрийг Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэв. Монголын цэргийн албан хаагчдыг Казахстанд сургах талаар яриа хэлэлцээ хийх зорилгоор БХЯ-ны төлөөлөгчдийг БНКазУ-д айлчлуулахаар боллоо.

44

Page 45: өыйөйыөйы10090001

Манай улсад суугаа Казахстаны ЭСЯ-наас лалын шашин сурталчилсан үйл ажиллагааг дэмжиж, оролцож байгаа нь манай улсын болон олон улсын хууль дүрэм зөрчиж байгааг нөхөрсөг байдлаар тэдэнд анхааруулж, цаашид ийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөв.

Киргизэд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан парламентын засаглалын асуудлаар манай туршлагыг харгалзан хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын улс төрчид, шинжээчид болон мэргэжилтнүүдийн хэсгийг тус улсад томилон ирүүлэх хүсэлт бүхий захидлыг Киргизийн Түр Засгийн газрын тэргүүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлснийг нааштай авч үзэх талаар ЕТГ-аас байр сууриа илэрхийллээ.

Бээжинд суугаа Украины ЭСЯамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ оны 2 дугаар хагаст хүлээн авч айлчлуулахад бэлэн байгааг ноот бичгээр мэдэгдээд байна. Украины шинэ элчин сайд Юрий Костенко 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-гээ барив. Түүнлэн Украин 2015 оноос НҮБ- ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөлд дахин сонгогдох хүсэлтийг манай талд тавьж, дэмжлэг хүсээд байна.

Узбекстаны ГХЯ-ны орлогч сайдаас хоёр талын харилцаа хөгжүүлэх арга хэмжээний талаар ГХЯ-ны ТНБД-д захидал ирүүллээ. Үүний мөрөөр хоёр талын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг Ташкент хотноо зохион байгуулав. Узбекстаны Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын гүйцэтгэх хороонд нэрээ дэвшүүлж, манай талаас дэмжлэг хүсээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гүржийн Ерөнхийлөгчид илгээлт явуулж оны эхний хагас жилд Гүржид айлчлах боломжгүйгээ илэрхийлэв. Гүржийн Гадаад харилцааны сайд Григол Вашадзэ НҮБ-ын ЕА-н 65 дугаар чуулганд оролцох үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзах хүсэлт тавиад байна.

Азербайжан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүнээр 2012-2013 онд сонгогдох хүсэлтэйгээ мэдэгдэж, манай талаас дэмжлэг хүсэв.

Европын улсуудтай харилцсан талаар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоонд, Ерөнхий сайд С.Батболд Австри, Унгарт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХБНГУ, Италид тус тус айлчлал хийв.

Чехийн Засгийн газрын дарга Я.Фишер, Португалын Гадаад хэргийн сайд Л.Амадо, Италийн Эдийн засгийн дэд сайд А.Урсо нар тус тус манай улсад айлчлав. Мөн Монгол-Унгар, Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, Монгол-Чех, Монгол-Турк, Монгол-Франц, Монгол-Литвийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт, Британийн ГХХНЯ, Германы ГХЯ болон Италийн ЭЗХЯ-ны төлөөлөгчдийн манайд хийсэн айлчлалуудыг үр дүнтэй зохион байгууллаа.

Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хоёр, гуравдугаар шатны яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулав.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Комиссоос 2011-2013 онд манай улсад хэрэгжүүлэх баримжаалсан хөтөлбөрийг 3 дугаар сард баталж, 15.0 сая еврогийн санхүүжилт хийхээр болсон. Манай Засгийн газрын зорилтыг харгалзан энэхүү санхүүжилтээс 8.0 сая еврог Европын Холбооны стандарт, хэм хэмжээг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд зориулахаар болов.

ЕАБХАБ-тай хамтран “Орчин үеийн боолчлолын эсрэг тэмцэл: Үндэсний, бүс нутгийн болон олон улсын туршлага” олон улсын бага хурлыг зохион байгуулав.

ХБНГУ, ИБУИНВУ, Франц Улс зэрэг Европын Холбоо, НАТО-д голлох үүрэгтэй улс оронтой улс төрийн яриа, хэлэлцээг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, улмаар худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг хэрэгжүүлэв.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр талын бизнес уулзалтыг зохион байгуулж, Германы бизнесийн төлөөлөгчид манай улсад айлчлав.

Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ, Монгол, Германы соёлын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болов. Хэлэлцээний дүнд

45

Page 46: өыйөйыөйы10090001

Германы тал 2010-2011 онд нийт 27.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон бол зөвлөлдөх уулзалтаар Монгол оюутан, залуусыг инженер, техникийн чиглэлээр ХБНГУ-д сургах “Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийг байгуулав.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай харилцах хүрээнд Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн, хунтайж Эндрью, “Рио Тинто” компанийн удирдах зөвлөлийн дарга Йан Дү Плесситэй тус тус уулзсан бөгөөд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Йоркийн гүн, хунтайж Эндрьюд түүний Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гэрэгэ” шагнал гардуулав.

БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын ИБУИНВУ-д хийсэн айлчлал нь хоёр талын харилцаанд ач холбогдолтой болов. Тус айлчлалаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг манай улсад нэвтрүүлэх асуудлыг ярилцаж, энэ чиглэлээр манай 2 магистрыг хамтарсан санхүүжилтийн хэлбэрээр энэ оноос эхлэн бэлтгэхээр зарчмын хувьд тохиролцов.

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийг ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талд тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Франц Улсын Гадаад болон Европын яамдын Харилцан ойлголцох санамж бичгийн дагуу хоёр Гадаад хэргийн яамдын IV удаагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт амжилттай зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 10 дугаар сарын 3-5-нд Брюссельд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Хойд Европын зарим улсад айлчлахтай холбогдуулан Финланд, Дани улсад айлчлах товыг тогтоод байна.

“Монголын баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 6.0 сая еврогийн хүүгүй зээлийг Бельгийн Засгийн газраас авахаар албан ёсны хүсэлт тавиад байна.

Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Люксембургийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийг өргөжүүлэх хүрээнд Зүрх, судасны төв төслийн гурав дахь шатыг хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьж, уг төслийг Хавдар судлалын үндэсний төв болон хамрагдаагүй бусад аймагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг зарчмын хувьд гаргав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад

хэргийн сайд Луйш Амадогийн манай улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Португал Улсын Засгийн газрын хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”, “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Португалын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах, харилцан ойлголцох санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурав.

Лиссабон хотноо гаргахаар төлөвлөж байгаа Монголын орчин үеийн зургийн хоёр үзэсгэлэнгийн танилцуулгыг ГХЯ-ны ТНБД-ын захидлын хамт Португалын Гадаадын хэргийн сайдад гардуулсан.

Зүүн Европын уламжлалт харилцаатай орнууд болох Польш, Чех, Унгар, Болгар, Румын, Словактай харилцаагаа батжуулах, тодорхой агуулгатай болгох чиглэлд анхаарав. Монгол Улс эдгээр улс оронтой дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ оны 4 дүгээр сард тохиосон бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээнүүдийг жилийн турш хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсон тухайн орны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан, Гадаад харилцааны сайдтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Чехийн талын шалтгааны улмаас хойшлогдоод байсан БНЧУ-ын Засгийн газрын дарга Я.Фишерийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг хэрэгжүүлэв. Айлчлалын хүрээнд БСШУЯ, Чехийн Соёлын яам хооронд соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр, БСШУЯ, Чехийн Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурав.

46

Page 47: өыйөйыөйы10090001

Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Унгарт албан ёсны айлчлал хийв. Улаанбаатарт болсон Монгол, Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит III хуралдаанаар унгарын тал 25 сая ам.долларын урт хугацааны хүүгүй зээлийг Биокомбинатыг шинэчлэхэд зориулан олгохоор шийдвэрлэж, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурав.

Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах асуудлаар хоёр орны холбогдох яамны шинжээчид Будапешт, Улаанбаатар хотноо хэлэлцээ хийж, хэлэлцээрийн үндсэн нөхцөлийг тохирон санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол, Унгарын Татварын байгууллагууд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурахаар төслөө харилцан солилцов. Хоёр тал Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2013 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулахаар төслөө мөн солилцов.

Өрийн асуудлыг зохицуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санал Болгарын талаас тавьж, төслөө 5 дугаар сард ирүүлэв. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит V хуралдааныг Улаанбаатарт зохион байгууллаа.

Румыны ГХЯ-ны ТНБД Ромулус Дору Костеа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай оронд айлчилж, энэ үеэр Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хөтөлбөр, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Монгол, Литвийн ГХЯ-д хооронд анх удаа зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр орны ГХЯ-д хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав.

Ази Номхон далайн улсуудтай харилцсан талаар

Японтой: Энэ оны 1 дүгээр сард Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулах асуудлаар хоёр орны Засгийн газар хоорондын ажил хэргийн түвшний зөвлөлдөх уулзалт болов. Зөвлөлдөх уулзалтын дүнд хоёр тал ЭЗТХ байгуулах боломж, үндэслэлийг боловсруулах хамтарсан судалгааны баг байгуулахаар тохиролцов.

Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг танилцуулах зорилгоор 3 дугаар сард Японы Засгийн газар, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөгчийг өөрийн оронд хүлээн авч айлчлуулав.

Гадаад харилцааны яамны ТНБД-ын урилгаар Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга А.Сайки айлчилж, хоёр орны харилцааг “стратегийн түншлэл” гэж томъёолох, түүний гол агуулга нь эдийн засгийн хамтын ажиллагаа гэж онцолсон нь чухал ач холбогдолтой болов.

Японы хэвлэл мэдээллийн 16 байгууллагын 22 төлөөлөгч манай оронд ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөн холбогдох сайд нартай уулзаж, улс орны амьдралын олон сэдвээр сурвалжлага хийж, мэдээлэл бүрдүүлсэн нь сурталчилгааны чухал ажил боллоо.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих нийт 1.3 тэрбум иенийн үнийн дүн бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийн төв”, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” төслийн талаар Монгол, Японы Засгийн газар хоорондын ноот солилцох, хэлэлцээрт гарын үсэг зурав.

БНСУ-тай: УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-д, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Юн Сөн манай оронд тус тус айлчилсан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээн дэх чухал арга хэмжээ болов.

БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Боловсрол, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ким Дэ Ги, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар харилцан айлчлал хийв. Айлчлалаар БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхээр тохирч, буцалтгүй тусламжаар сургалт үйлдвэрлэлийн төв барих төслийн баримт бичиг байгуулав. Оюутны хотхон байгуулах асуудлаар БНСУ-ын талаас мэргэжилтэн, баг илгээхээр тохирсон зэргээр боловсролын салбарын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарлаа.

47

Page 48: өыйөйыөйы10090001

20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын өдөр тутмын “Жүнан Илбо” сонинд томоохон хэмжээний ярилцлага өгсөн бөгөөд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан солонгосын иргэдийг төр, засгийн одон медалиар шагнасан. Түүнчлэн 6 дугаар сарын 17-25-нд Улаанбаатар хотод “Солонгосын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулав.

“Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ хоорондын Гэрээ”-ний Батламж жуух бичгийг солилцож, протоколд гарын үсэг зурсан бөгөөд 5 дугаар сарын 8-наас эхлэн мөрдөж байна.

БНСУ-ын Засгийн газраас манай улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээ нэмэгдлээ. КОЙКА байгууллага Монгол Улсын Засгийн газарт туслалцаа үзүүлэх стратегийн чиглэлийн баримт бичиг боловсруулж, 2011-2013 онд үзүүлэх тусламжийн хэмжээ 51.3 сая орчим ам. доллар болох төлөвтэй байна.

УИХ-ын даргын айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Жөн Үн Чхан тус улс 2010 онд манай улсад 13.0 сая ам. долларын тусламж үзүүлэх тухай мэдэгдэв.

БНАСАУ-тай: Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чхүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас БНАСАУ-д тусламж болгон хүргүүлсэн 11 тонн махыг гардууллаа.

БНАСАУ-ын “Дэсөн” эдийн засгийн корпорацийн Дэд ерөнхийлөгч Лим Ген Ман тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, БНАСАУ-ын Ражин далайн боомтыг хамтран ашиглах, тус эдийн засгийн чөлөөт бүс дэх нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах боломж мөн газар тариалан, ажиллах хүч, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар санал солилцов.

Түүнчлэн БНАСАУ-ын хөдөө аж ахуй, барилга, худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн төлөөлөгчид манай улсад ирж, манай компаниудтай уулзалт хийсэн.

2010 онд барилга, төмөр зам, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, зам,

гүүр, уул уурхай зэрэг салбарт 2271 мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдыг БНАСАУ-аас авахаар тохиров.

Батлан хамгаалах салбарын харилцааны хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Солонгосын 30 мэргэшсэн ажилчин ажиллаж 200 га талбайд улаан буудай, хүнсний ногоо тариалж байна. БХЯ-ны шугамаар 2 оюутан БНАСАУ-д суралцахаар болж, хэлний бэлтгэл хангаж байна.

Мөн БХЯ-ны “Алдар” нийгэмлэгийн чөлөөт бөхийн 6 тамирчин Солонгосын ардын арми-ийн “4.25” нийгэмлэгтэй хамтарсан бэлтгэл хийв.

БХЭУ-тай: Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын харилцаанд тодорхой ажил хийж гүйцэтгэлээ.

Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи болон соёлын салбарт хамтран ажиллах Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдаан шинэ Дели хотноо болов.

Энэтхэгийн Лок Сабха (парламентын доод танхим)-гийн спикер хатагтай Мэйра Кумар манай улсад айлчлав.

Энэтхэгийн Уул уурхайн асуудал эрхэлсэн ТНБД хатагтай Ш.С.Наир тэргүүтэй төлөөлөгчид манай

оронд айлчилж, Монгол-Энэтхэгийн бизнесийн III уулзалт, хоёр талын уул уурхайн компаниудын ганцаарчилсан уулзалтыг хийж эрдэс баялгийн салбарт ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцов.

Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч NIIT болон Angeligue Int компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, Энэтхэгийн Засгийн газраас олгохоор болсон 20.0 сая ам. долларын зээлээр Монголд хэрэгжүүлэх сургалт-аутсорсингийн төслийн асуудлаар холбогдох байгууллагатай уулзаж энэхүү дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хэрэгжилтийн үе шатын талаар санамж бичиг байгуулав.

Тайлангийн хугацаанд хоёр орны Батлан хамгаалах яамдын III зөвлөлдөх уулзалт болов. Мөн Энэтхэгийн Хил хамгаалах газрын дарга Р.Шривастава тэргүүтэй төлөөлөгчид манай Хил хамгаалах

48

Page 49: өыйөйыөйы10090001

ерөнхий газрын урилгаар Монгол Улсад айлчиллаа.

Бусад улс оронтой: БНСВУ-аас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн 300.0 мянган ам. доллараар худалдан авах түргэн тусламжийн автомашины асуудал, тусламжийн 1000 тонн цагаан будааны асуудлуудыг шийдвэрлэхэд нааштай ахиц гаргаж ажиллав.

Ерөнхий сайд С.Батболд Лаосын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтай Баогийн чуулга уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийв.

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид Лаост албан ёсны айлчлал хийж, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, цагаан будаа тариалах 10000 га хүртэл талбайг Саваннакет, Чампасак, Аттапе мужаас түрээсээр авах зарчмын тохиролцоонд хүрч, айлчлалын дүнгийн тухай санамж бичигт үсэг зурав. Мөн Монгол Улсын Засгийн газраас БНАЛАУ-ын Засгийн газарт 1000 хонь бэлэглэж буйг уламжилсан батламж гардуулав.

Тайландын Үндэсний Ассамблей дахь Сенатын танхимын Байнгын хорооны дарга Тирават Куллаванижаяа тэргүүтэй төлөөлөгчид, Тайландын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч тэргүүтэй шинжээчдийн ажлын хэсэг тус тус манай улсад ажиллав. Хөрөнгө оруулагчдад зарласан “Чойр-Сайншанд”-ын хооронд барих замын тендэрт анх удаа Тайландын “Italian-Thai Development Public Co., Ltd” компани оролцов.

Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтад оролцсон ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар Тайландын Гадаад хэргийн сайд Касит Пиромятай уулзах үеэр тайландын тал тус улсын их, дээд сургуулиудад жил бүр 5-аас доошгүй монгол оюутныг бакалавр, магистрын сургалтад хамруулахад зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэтгэлгийг энэ оноос ашиглаж эхлээд байна.

Энэ жил тохиож буй Монгол, Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын түвшинд цахилгаан утас солилцов. Сингапурын төр, хувийн хэвшлийн бизнесийн хүрээнийхэн манай улстай хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна. Сингапурын Олон улсын энтерпрайз агентлагийн төлөөлөгчид манай оронд ажиллаж, холбогдох яам, газрын албан тушаалтнуудтай уулзав.

Сингапурын Темасек Холдингс Ерөөгийн төмрийн хүдрийн ордыг эзэмшиж, олборлолт явуулж байгаа Лун Минг (Lung Ming) компанийн 150.0 сая ам. долларын үнэ бүхий хувьцааг эзэмшиж буй бөгөөд Өмнөговь Энержи Ресурсес компанид 439.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч хатагтай Мари Башир манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Амбан захирагчийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд хүлээн авч уулзсан бөгөөд тус муж өөрийн зардлаар Монголоос 2 оюутан уул уурхайн нарийн мэргэжлээр Сиднейн Их сургуульд сургахаар болов.

Канберра дахь ЭСЯ-ны санаачилгаар Австралийн Сидней хотноо “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт” чуулга уулзалт зохион байгуулав.

Энэ жил тохиож буй Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Шинэ Зеландын Ерөнхий сайд Ж.Ки-гээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод, Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд М.МакКалид тус тус баярын цахилгаан солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Боао-гийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Афганистаны Дэд ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд Л.Болд Афганистанд ажиллахдаа Ерөнхийлөгч Х. Карзай-д илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг түүний төлөөний хүнд гардууллаа.

Америк, Ойрхи Дорнод, Африкийн улсуудтай харилцсан талаар

АНУ-тай: Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит долдугаар зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо болов.

49

Page 50: өыйөйыөйы10090001

АНУ-ын Төрийн Департаментын Олон нийтийн дипломат үйл ажиллагаа, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ж.Макхэйл, Хятад, Монголын товчооны дарга Д.Критенбринк нар манай улсад айлчлав.

Монгол Улсыг АНУ-д таниулах, хоёр талын хамтын ажиллагаа өрнүүлэх зорилгоор АНУ-д лобби компани шалгаруулах ажлын хүрээнд “Гэйж интернэйшнл” компани, “Паттон Боггс” компанийн тухай танилцуулга, гэрээний төсөлд Сангийн яамнаас санал авч, улмаар лобби компанитай хамтран ажиллахад шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголоор ГХЯ-ны төсөвт тусгахаар шийдвэрлэв.

БСШУ-ны сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Төрийн сан, АНУ-ын Фулбрайтын сан хооронд хамтарсан сан байгуулах тухай хамтарсан мэдэгдэл гаргав. Асуудлыг урагшлуулах үүднээс талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд С.Батболдоос АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан З.Бжезинскид Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан урилга хүргүүлж, айлчлалыг энэ оны 7 дугаар сард хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хоттой эгч дүүгийн харилцаа тогтоох Дорнод аймгийн саналыг Вашингтон дахь ЭСЯ-аар дамжуулан айлын талд тавьж, ажил хэрэг болгох чиглэлээр ажиллаж байна.

Канадтай: Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийх албан ёсны айлчлалыг 9 дүгээр сард

болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцохын өмнө эсхүл дараа нь хэрэгжүүлэхээр айлын талтай зарчмын тохиролцоонд хүрэв.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид Канадад ажлын айлчилж, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлийг илүү тодорхой болгох, эрдэс баялгийн нөөцийн бүртгэх стандартын аргачлалыг олон улсын жишигт хүргэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг зурахаар тохиролцов. Мөн Монгол, Канадын харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар болов.

Канадын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос тэргүүтэй төлөөлөгчид, Канадын ГХОУХД-ын Хойд Азийн товчооны ерөнхий Захирал Ф.Калверт манай улсад тус тус айлчлав.

Ойрхи Дорнодын улсуудтай: ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халид С.Аль-Жараллагийн урилгаар Кувейтэд ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр ТНБД Д.Цогтбаатар Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халид С. Аль-Жаралла нар Дипломат төлөөлөгчийн газар байгуулахад газар харилцан олгох тухай хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Кувейтээс газрын тос импортлох асуудлаар яриа хэлцээг урагшлуулах зорилгоор Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Кувейтэд айлчлав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Израилийн Ерөнхийлөгч Шимон Перест Монголд айлчлахыг урьсан захидлыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар тус улсад ажлын айлчлал хийхдээ гардуулав. Монгол, Израилийн Засгийн газар хооронд 2007-2010 онд соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хугацааг 3 жилээр сунгах, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Израиль Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг энэ онд зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Латин Америк, Африкийн орнуудтай харилцсан талаар

Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 5 дугаар сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурж, Бүгд Найрамдах Доминиканы Улс нь манай улсын дипломат харилцаа тогтоосон 150 дахь орон болов.

Чили болон Коста-Рикагийн шинэ Ерөнхийлөгч нар үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан, Гана Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан тус тус баяр хүргэв. Мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас Уругвай Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Луис Алмарго Лемест баяр хүргэв.

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

50

Page 51: өыйөйыөйы10090001

ОХУ-ын БНБуриад Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицыны урилгаар 2 дугаар сард Буриад Улсад айлчилсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Мөн тус улсын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан сайд А.Е.Чепикийн 3 дугаар сард манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх протокол, байгаль орчин болон мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг тус тус байгууллаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” /40.0 сая юанийн буцалтгүй тусламж/-т гарын үсэг зурав.

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ажлын хүрээнд 4 дүгээр сард хоёр талын хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулав.

Монгол Улс, Канад Улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны департаментийн төлөөлөгчид манай улсад ажиллав. Хэлэлцээр байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулж, анхны уулзалтыг зохион байгуулав.

ЕХ-той байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулав. Ажлын хэсгийн хуралдааныг 3 удаа зохион байгуулж, хэлэлцээнд Монголын талын баримтлах байр суурийг тодорхойлов.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 5 дугаар сард ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Коммерцбанк”-тай хамтран уулзалт хийж, хоёр талын бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулав.

Монгол Улс, Испанийн Вант Улсын хооронд байгуулах “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийн төслийн асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжүүлэв.

Нидерландын Вант улсын ГХЯ-ны харъяа Хөгжиж буй орнуудын Европын Холбооны зах зээлд гаргаж буй импортыг дэмжих төвийн холбогдох ажилтнууд 4 дүгээр сард манай улсад ажиллав. Тус байгууллага манай улсын аялал, жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх төслүүд хэрэгжүүлэх, улмаар Европын Холбооны зах зээлд нэвтрэхэд эхний ээлжинд туслалцаа үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллагатай шууд холбоо тогтоон ажиллаж байна.

“Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”–ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БНХАУ-д суугаа Францын Элчин сайдын яам, ЮБИФРАНЦ, Хятад дахь худалдаа аж үйлдвэрийн танхим болон ГХОГ-тай хамтран францын ажил хэрэгч хүмүүст зориулан Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх бага хурлыг 3 дугаар сарын 15-ний өдөр Бээжин хотноо зохион байгууллаа. Мөн Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд холбогдох яам, тамгийн газар, хилийн чандад буй манай зарим ДТГ-тай хамтарсан уулзалт- зөвлөлгөөнийг зохион байгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Шинжлэх ухааны академи /ШУА/, Нийслэлийн засаг дарга, МУИС-ийн ОУХДС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Олон талт худалдааны хамтын ажиллагаа

ОХУ-ын ДХБ-д нэгдэж орох асуудлаарх ажлын хэсгийн албан бус уулзалтад, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээний баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт тус тус оролцох чиглэл, импортын тамхинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой мэдээлэл зэрэг шаардлагатай мэдээлэл, чиглэлүүдийг Женев дэх БТГ-т өгөв. Манай улсын ДХБ-д нэгдэж орсон туршлагын тухай мэдээлэл бэлтгэж, CAREC–ийн гишүүн орнуудад хүргүүлэв.

ГХЯ, ЮНИДО-той хамтран “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлого” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 2 удаа зохион байгуулав.

51

Page 52: өыйөйыөйы10090001

НҮБ-ын ЭСКАП-тай хамтран “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн Байнгын хорооны 36 дугаар хуралдааныг болон “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх хэлэлцээ хийх нь”, “Нотолгоонд суурилсан гадаад худалдааны бодлого боловсруулах нь” сэдэвт семинарыг 6 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудын өрсөлдөх чадвар ба хөрөнгө оруулалт” хөтөлбөрийн дээд хэмжээний уулзалтад ГХЯ-ны ТНБД тэргүүтэй төлөөлөгчид Парис хотноо оролцов.

“ЭКСПО-2010 Шанхай” дэлхийн үзэсгэлэнгийн асуудлаарх ажлын хэсгийг хуралдааныг тогтмол зохион байгуулж, Монголын павильоны зураг төслийг батлуулах, гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллах зэргээр үзэсгэлэнд оролцох асуудлыг бүхэлд нь зохион байгуулав.

БНСУ-д зохиогдох “ЭКСПО-2012 ЁСҮ” Олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох тухай нот бичгийг солонгосын талд хүргүүлэв.

Бүс нутгийн хамтын ажиллагаа

Истамбулд болсон АХАИБЗ-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа сэдэвт сайд нарын уулзалтад мөн оролцлоо.

Ташкент хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов.

Япон Улсын Токио хотноо болсон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 4 дүгээр уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, энэ үеэр Монгол Улс тус олон талт чуулга уулзалтын 34 дэх гишүүн орон болов.

НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох болон энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Вена дахь НҮБ-ын салбар төвд айлчлав. Айлчлалын үеэр Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран Монгол Улсыг хорт хавдартай тэмцэх Азийн бүсийн жишиг төвөөр шалгаруулснаа ОУАЭА-ын удирдлага албан ёсоор мэдэгдэв.

Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, 2015 он гэхэд 850 хүний бүрэлдэхүүнтэй 3 батальон байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог өргөжүүлэх асуудалд анхаарч, НҮБ-тай яриа хэлцээг тогтмол хийж ирэв.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ (ЦТБХГ)-г хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой бүс нутгийн семинар, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хууль батлагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Цөмийн энерги ХХI зуунд: Аюулаас авралд судлаагчдын үзэл бодол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Цөмийн зэвсэггүй статусын тухай Монгол Улсын хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлагийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 3 дугаар сард, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2001 онд баталсан Терроризмтэй тэмцэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 1373 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх дэд бүсийн семинарыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулав.

Байгалийн гамшигтай тэмцэх, өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагатай идэвхтэй хамтран ажилласны дүнд НҮБ болон олон улсын бусад байгууллага, гадаад орны хандивлагчдаас энэ оны 5 дугаар сарын байдлаар 9.0 сая гаруй ам. долларын тусламж дайчлаад байна.

Түүнчлэн зудад өртсөн 800 орчим мянган хүнд гамшгийн үеийн яаралтай болоод нөхөн сэргээх анхан шатны тусламж, байгалийн гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-аас уриалга гаргаж, түүнийг НҮБ-ын Женев дэх салбар төв болон Улаанбаатарт нэгэн зэрэг албан ёсоор зарлах ажлыг Монгол Улсын Шадар сайдын түвшинд зохион байгуулав.

52

Page 53: өыйөйыөйы10090001

Өвөлжилтийн хүндрэл, зудын гамшгийг даван туулахад зориулж хоёр талын шугамаар тусламж үзүүлэв. Тухайлбал, ОХУ-аас 13.0 сая рублийн /Кемеров мужаас 500.0 мянган рубль/ болон БНХАУ-аас 10.0 сая юанийн буцалтгүй тусламж бүхий өвс тэжээл, эм, хувцас, хүнсний зүйл, Японы Засгийн газар “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд 200.0 мянган ам. доллар, төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сангаас 500.0 мянган ам. доллар, БНСУ-ын Засгийн газраас 100.0 мянган ам. долларын тусламж, ЕХ, Турк, Люксембург, Швейцар, Герман, Чех зэрэг орноос хоёр талын шугамаар нийтдээ 3.609.140 ам. долларын хандив, тусламж, Филиппиний Засгийн газар 20.0 мянган ам. долларын тусламж, Австралийн Засгийн газар 1.0 сая австрали долларын тусламж тус тус үзүүлсэн байна.

Гаити-д болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст 20 мянган ам.долларын яаралтай тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрл.ж, НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв санд 10.0 мянган ам. долларын хандив өргөв.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комисс / АНДЭЗНК /-ын 66 дугаар чуулганд АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Дашпүрэв тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Чуулганаас баталсан Азид тээврийг хөгжүүлэх Бангкокийн тунхаглал, Ази, Номхон Далайн бүс нутагт Бээжингийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүс нутагт хэрэгжүүлэх, Ази, Номхон далайд дэд бүтцийг хөгжүүлэхийн төлөө Төр, хувийн хэвшлийн тухай, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн Ази, Номхон Далайн Сургалтын төв (APCICT)-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг асуудлаарх тогтоолд манай улс хамтран зохиогчоор оролцлоо. Эдгээр тогтоолд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг тусгасан заалтуудыг тусгуулсан нь үр дүнтэй болов.

Хилийн боомтын асуудлаар

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг 24 цагийн байнгын ажиллагаатай, олон улсын жишигт нийцсэн боомт болгон барьж байгуулах, Гашуунсухайт, Ханги боомтын хатуу хучилттай авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан барих асуудлыг шийдвэрлэв. Хятадын тал олон улсын чанартай, байнгын ажиллагаатай болгохыг зөвшөөрсөн болно.

Монгол Улсын боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган боомтуудын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлыг хувийн хэвшлийн байгууллагаар концессын гэрээгээр гүйцэтгүүлэх, зарим боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох, зарим боомтыг хуваарийн бус үеэр ажиллуулах, байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан боомтуудад ажиллах хил хамгаалах болон хилийн хяналтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Консул, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр

Монгол, Японы хооронд иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх яриа хэлэлцээ явуулсны дүнд Японы иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах болов.

АНУ-ын Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын ЗЗТБ Гонгконг хотод тус тус Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах тухай асуудлыг Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хурлын байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэлээ.

БНХАУ-ын ШУӨЗО-ны Өрөмч хотод Төлөөлөгчийн газар нээн ажиллуулах саналыг төлөөний ноотоор хятадын талд тавиад хариу хүлээж байна.

Монгол, Казахстаны консулын зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан хоёрдмол харьяалал үүсгээд байгаа казах иргэдийн харьяаллын асуудлыг нягтлан шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Перу Улстай “Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих тухай” хэлэлцээрийг үзэглэв. Мөн Кипр, Польш, Латвитай энэ төрлийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Монгол Улсаас Словак, Кипр, Турк зэрэг улсад суух, Литва Улсаас Монгол Улсад Улсад суух өргөмжит консулыг тус тус томилох асуудлыг шийдвэрлэв.

53

Page 54: өыйөйыөйы10090001

6 дугаар сарын байдлаар 3 Өргөмжит консулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 15 Өргөмжит консулын томилолтын хугацааг сунгав. Манай талаас томилох шийдвэр гараад экзекватур хүлээж байгаа 6, урьдчилсан зөвшөөрөл хүлээж байгаа 4 нэр дэвшигч байна.

Өнөөдөр гадаадын 43 оронд 66 монголын өргөмжит консул, манай оронд гадаадын 22 өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүнчлэн WWW.CONSULS.NET цахим сүлжээний мэдээллийг шинэчилж, тогтмол баяжуулан ажиллаж байна.

ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРТ

Эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах үйлчилгээг нийт хүн амд үзүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан ажлыг 2010 оны эхний хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгээд байна.

Э рх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх талаар

Хөрөнгөөр баталгаажуулсан үнэт цаасны тухай, Концессын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулгa/ хуулийг УИХ-аар батлуулсан. Цагдаагийн байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын заавал даатгалын тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай /Архидан согтуурахтай тэмцэх тухай/ хуулийн шинэчилсэн найруулга, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай зэрэг 13 хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан, тусгай төлөвлөгөөний дагуу боловсруулж байна.

Ү ндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох талаар

Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг илрүүлэх, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Иргэн, эдийн засгийн холбогдолтой 40 хуулийн тайланг хянаж, хүлээн авсан.

Мөн 2009 онд хянаж хүлээн авсан өмч, оюуны өмч, хуулийн этгээд, аж ахуйн үйл ажиллагаа, банк санхүүтэй холбоотой 34 хуулийн тайланг холбогдох яам, байгууллагад хүргүүлж саналыг нь авсан бөгөөд эдгээр тайланд үндэслэн нийт 101 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын гишүүдийн саналыг авахаар хүргүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд МҮХАҮТ, МАОЭЗНХ, ГТХАН, ХЗДХЯ-ны ажлын хэсгийн хамтарсан хурлыг зохион байгуулж, 2010 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

54

Page 55: өыйөйыөйы10090001

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний тухай Засгийн газрын 2010 оны 68 дугаар тогтоол гаргасан.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Эрх зүйн туслалцааны төвүүдийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр дэлгэрэнгүй судалгаа хийлгэж, энэхүү судалгаанд суурилж эрх зүйн туслалцааны үндэсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулсны зэрэгцээ хуулийн байгууллага, тус төвийн орон нутаг дахь өмгөөлөгч, ажилтнууд, төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улсад төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгох арга зам сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хүрээнд Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах 10 хоногийн аян зохион байгуулав.

О рон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах арга хэмжээ авах, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар

2009 оны 1 дүгээр улиралд аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга нарт сургалт-семинар зохион байгуулж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг цэгцлэх, Захиргааны актын хууль зүйн үндэслэл, захиргааны актыг боловсруулах, батлах үед гарч болох зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн оролцоо, түүний эрх зүйн байдал, Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбогдох маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь, Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал зэрэг онол практикийн хичээл заав.

Сумдын удирдлагаас хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, мэдээллийг тогтмол хүргэх, Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдээс нотариатын үйлдэл тус бүрийг хийхэд анхаарах шаардлагатай онол, практикийн асуудлаар Сумын Засаг даргын Тамгын газрын дарга-нотариатчийн үүрэг гүйцэтгэгч, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн сумын салбар хорооны нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан бүсийн сургалтыг ХБНГУ-ын Конрад-Аденаурын сан, НҮБ-ын Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төсөлтэй хамтран зохион байгуулав. Сургалтад нийтдээ 395 албан хаагч хамрагдсан байна.

Иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагаа сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Азийн сангийн санхүүжилтээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй ажилтан, иргэдийн төлөөлөл оролцсон болно.

Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төслийг Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргууллаа.

Х ууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх чиглэлээр

Хууль тогтоомжийн үндэсний санд шинээр хууль 57 /бие даасан хууль 6/, Улсын Их Хурлын тогтоол 26, Ерөнхийлөгчийн зарлиг 23, Засгийн газрын тогтоол 143, Ерөнхий сайдын захирамж 6, УДШ-ийн тогтоол 6, ҮХЦ-ийн шийдвэр 3, нийт 264 эрх зүйн акт бүртгэгдсэн байна.

Эрх зүйн актад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хяналтын хувь болон эх сурвалжуудад

тусгалаа. Үүнд: хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 55, Засгийн газрын тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 30, нийт 85 хяналтын хувь болон /давхардсан тоогоор/ 255 эх сурвалжид хөдөлгөөнийг тусгасан байна.

Хэрэглэгчдийг хууль тогтоомжийн найдвартай мэдээллээр хангахын тулд Эрх зүйн мэдээллийн цахим сангийн мэдээлэлд оруулсан Засгийн газрын 1992-2003 оны тогтоолын бүрдлийг шалгах ажлыг хийж гүйцэтгэв. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 1994-2003 оны тогтоолуудыг бүрэн оруулсан, нэмэлт,

55

Page 56: өыйөйыөйы10090001

өөрчлөлт орсон эсэхийг хууль тогтоомжийн нийт 2586 хяналтын хувьтай нэг бүрчлэн тулгалт хийн, тэдгээрээс 491 актыг оруулах буюу ажиллагаа хийгдэхээр жагсаалт гаргасан.

Мөн Эрх зүйн мэдээллийн цахим санд байгаа хуулиудаас 387 хууль, Улсын Их Хурлын 1992-2007 оны 1499 тогтоолын хяналтын хувийг цахим хувилбартай тулгаж, нэмэлт, өөрчлөлт, хөдөлгөөнийг шинэчлэн оруулж, тус санд байгаа 1992-2009 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн жагсаалттай тулгаж дутууг нөхөж оруулсан.

Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээний цахим санг бүрдүүлэх зорилгоор Эрх зүйн мэдээллийн цахим санд Төрийн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаарт гарсан 59 олон улсын гэрээ, конвенцийг оруулсан байна.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын тухай Засгийн газрын тогтоолын талаарх сургалт, семинарыг яам, агентлагийн хуулийн зөвлөх, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарт зохион байгуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдааныг 1 дүгээр сарын 26-ны өдөр хийж, 2009 оны тайлан, 2010 онд зохиох ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүн, Шинэ төрлийн зарим гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, шийдвэрлэлт судалгааны тайланг танилцуулав.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, улсын хэмжээнд баримтлах нэгдсэн бодлого, чиглэл тодорхойлох ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн өнөөгийн байдлын талаар холбогдох мэдээлэл авч, Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис, тэдгээрийн түүхий эдийн чиглэлээр хяналт тавьж, мэдээлэл солилцон хамтран ажиллах журмын төслүүдийг боловсруулав.

Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох судалгааны ажлын тайлангийн хурлыг зохион байгуулж, ажлын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Хуралд Хүүхдийн төлөө газар, ЭМЯ, ЦЕГ, НЦГ болон архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов.

Азийн сан олон улсын байгууллагын санхүүжилтээр Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-тай хамтран Хүн худалдаалах гэмт хэрэг сэдэвт сургалтыг Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн хорооны ИНХ-ын дарга, Засаг дарга, нийслэлийн 6 дүүргийн салбар зөвлөлийн гишүүд болон Замын-Үүдийн цагдаа, гааль, гадаадын иргэн, харъяат, хилийн шалганы албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан байна.

АНУ-ын Төрийн Департамент, Америкийн Өмгөөлөгчдийн Холбооны санхүүжилтээр Хүний эрх хөгжил төв ТББ-аас зохион байгуулж байгаа Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч/гэрч хамгаалах стратегийн өмгөөлөл төслийг хэрэгжүүлэх сургалтыг хилийн боомт бүхий Дорнод, Ховд, Өмнөговь аймгуудын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, хуульчдыг оролцуулан зохион байгуулав.

Архины хор нөлөөг нийтэд ойлгуулах, өсвөр залуу үеийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, зарим судалгааны ажил хийх чиглэлээр Архидалт мансуурлын эсрэг ассоциаци ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, төсөл хэрэгжих үйл ажиллагаанд Зохицуулах зөвлөлөөс хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, энэ ажилд холбогдох байгууллагуудыг татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-тай хамтран “Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналт” сэдэвт хурлыг зохион байгуулж холбогдох асуудлаар мэдээлэл хийв.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Хууль зүйн мэдээ сонинд тусгай булан нээж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар болон Зохицуулах зөвлөлийн танилцуулга, түүхэн уламжлал, хурал, семинар, сургалтын талаарх мэдээллүүдийг тогтмол нийтлүүлж байна.

56

Page 57: өыйөйыөйы10090001

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй санамж бичиг байгуулав.

Архидалт мансуурлын эсрэг ассоциаци ТББ-тай хамтран Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн холбогдох заалтуудыг хамтран хэрэгжүүлэх, энэ чиглэлээр төслийн байгууллагатай ажиллах, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, сургалтад шаардлагатай гарын авлага материал бэлтгэн хэвлүүлэх талаар дараахь ажлуудыг хийж байна. Үүнд:

-Архины асуудалтай хүмүүст үзүүлэх тусламж үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр архины асуудалтай 76 хүнд зөвлөгөө өгч тэдгээрээс 25 хүнийг эдгэрэлийн хөтөлбөрт хамруулсан байна. Цагдаагийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн 524 хүнд согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар мэдлэг олгож, зөвлөгөө өгсөн;

-ШШГЕГын харъяа байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг архины асуудалтай хүмүүст анхан шатны зөвлөгөө өгөх зөвлөгч бэлтгэх сургалтанд хамруулав. Сургалтаар 25 хүн бэлтгэгдэж хорих ангиудад сургалт явуулсан;

-Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаархи хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээрх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахад нийт 142 хүүхэд хамрагдсан байна. Мөн архидалтын хор хөнөөлийг таниулах иргэний боловсрол олгох сургалтанд 130 хүнийг хамруулсан байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон тодорхой заалтуудыг иргэдэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, тэднийг өмч хөрөнгөө хамгаалдаг болоход малчдын үүргийг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллав.

2010 оны эхний хагас жилд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх улс, аймаг, сумын санд нийт 7,830,000 төгрөг төвлөрүүлсэн байна. Ийнхүү төвлөрүүлсэн нийт хөрөнгийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа, бусад шаардлагатай ажиллагаанд зарцуулсан дүн мэдээтэй байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санг идэвхжүүлэх, мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хэнтий аймгийн салбар зөвлөл хамтран Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хамтын харилцааг өргөжүүлэх сэдвээр зүүн бүсийн аймгуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Цагдаагийн газар, хэлтсийн дарга, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үүрэг бүхий цагдаагийн болон ГХУСАЗСЗ-ийн ажилтан, малчдын төлөөлөл нийт 270 хүн оролцлоо.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авто радио FM 96.3-аар Авто АХА, Жолоочийн микрофон, Радио тест, Авто зах, Их хотын хөтөч, Дагаад дуулаарай, Жип лото, Зочны цаг, Радио тест зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн жолооч зорчигчдын сонорт тогтмол хүргэж, ЗОГС телестуди замын хөдөлгөөний дүрмийн теле сургалт явуулах зорилгоор 10 гаруй сэрэмжлүүлэг, Тангараг өргөсөн ээжийн охин, Түмний төлөөх амьдрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг харуулсан “Харуусал” зэрэг 20-40 минутын 3 баримтат кино, телевизийн 12 реклам, шторкуудыг хийж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж олон нийтэд хүргэж байна.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлж, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх үйл явцыг эрчимжүүлэн, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх” жил болгон ажиллалаа.

БХЯ-наас 2010 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, батлан хамгаалахын эрх зүйн зохицуулалтын тухай болон бусад хууль, тогтоомжуудыг салбарын хэмжээнд сахин мөрдүүлж, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чиглэгдэж, дараах үр дүнд хүрлээ. Үүнд:

УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он

хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт

57

Page 58: өыйөйыөйы10090001

бичигт тодотгол хийхээр тусгагдсаны дагуу уг баримт бичгийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-ын 2010 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндсэн асуудлуудыг аюулгүй байдлын шинэ орчинд нийцүүлэн шинээр тодорхойлж байгаа төрийн бодлогын энэхүү баримт бичиг батлагдсаны дараа түүний үзэл санаад нийцүүлэн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Дайны байдлын тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг батлан хамгаалахын гол гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 2010 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын санаачлан боловсруулсан Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей нарын санаачлан боловсруулсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир нарын санаачлан боловсруулсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын 2010 оны хаврын чуулганаар хэлэлцүүлж эхлээд байна.

НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаануудад Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахтай холбоотой асуудлуудыг нэгтгэн багцалж Засгийн газрын 2010 оны 77 дугаар тогтоолоор шийдвэрлэлээ. Үүнд

Ливан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчнээс 250 хүнтэй бие даасан цэргийн багийг, Франц Улсын цэргийн хүчний бүрэлдэхүүнд 148 хүнтэй цэргийн багийг тус тус оролцуулах тухай шийдвэрлээд байна.

Мөн Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 60 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг оролцуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн.

2010 оны 4, 5 дугаар сард Афганистанд явагдаж буй олон улсын ажиллагаанд АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний 2 дугаар хамгаалалтын рот, 10 дугаар ээлжийн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг, ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх 2 дугаар ээлжийн хамгаалалтын салааны ажиллагааны өмнөх бэлтгэлийг тус тус хангуулж, тухайн ажиллагаа явагдаж буй бүс нутагт илгээгээд байна.

Одоо Чад Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох 2 дугаар ээлжийн цэргийн баг, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг ажиллагааны өмнөх бэлтгэлээ хийж байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Зэвсэгт хүчнийг тайван

цагт улс орны бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулахад чиглэсэн томоохон зорилт, арга хэмжээнүүд тусгагдсан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээ авч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн м/н 114 дүгээр тогтоолоор улс орны бүтээн байгуулалтын ажил болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий барилга-инженерийн батальоныг Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймагт байгуулах асуудлыг шийдвэрлэлээ.

“Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 72 дугаар тогтоолоор 2010 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг 1064, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолгов.

Засгийн газрын 2010 оны н/75 дугаар тогтоолоор 2010 онд хугацаат цэргийн албанд татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацааг тогтоолгон, түүний дагуу 2010 оны ээлжит цэрэг татлагыг зохион байгууллаа.

58

Page 59: өыйөйыөйы10090001

2010 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангитай дайчилгаатай сургууль явуулах тухай асуудлыг Засгийн газрын 2010 оны мн/14 дүгээр тогтоолоор батлан, түүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.

“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ыг шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны хамтарсан 115/58/103 дугаар тушаалаар батлан ЗХЖШ, аймаг, нийслэлд хүргүүлж, 2010 оны эхний ээлжийн цэрэг татлагыг энэхүү журмын дагуу зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 89 жилийн ойд зориулсан “Цэргийн удирдлагын онол, практикийн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Академийн сургалтад уламжлалт тактикийг ашиглах нь”, “Батлан хамгаалах нөөцийн удирдлага, зохицуулалтыг төгөлдөржүүлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурлууд, БХИС-ийн багш, оюутны шилдэг илтгэл шалгаруулах “Эрдмийн чуулган-2010” хурлыг тус тус зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Улсын дайчилгааны тогтолцоог бүрдүүлэх, яам, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг тодотгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг даалгаваржуулах, орон нутгийн хамгаалалтын үндсийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд

Шинээр зохион байгуулагдсан БОАЖЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ХААХҮЯ, ГХ-ийн яамдын дайчилгааны даалгаврын төслийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2010 оны н/16 дугаар тогтоолоор батлан холбогдох яамдад хүргүүлж, улмаар яамдын дайчилгааны төлөвлөгөө боловсруулах ажлыг бодлогын удирдамжаар ханган ажиллаж байна.

Орон нутгийн хамгаалалтыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах зорилгоор Монгол Улсын бүсүүд, тэдгээрийн төвүүдийн чадамжид стратегийн үнэлгээ хийх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд аймаг, нийслэлийн Цэргийн штабуудад удирдамж хүргүүлэн бүсүүдийн стратегийн үнэлгээнд шаардагдах дэлгэрэнгүй судалгаа, тооцоог гаргуулан авч байна.

Яамны албан хаагчид болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, яамд,

аймаг, нийслэлийн дайчилгааны асуудал хариуцсан ажилтнуудтай явуулах мэргэжлийн сургалт-семинар, дайчилгааны бэлтгэл нөөцийн I зэргийн бэлтгэл үүрэгтэн офицер, цэрэг-түрүүч, II зэргийн бэлтгэл үүрэгтэнтэй явуулах сургалтын зардлын нэгдсэн тооцоог боловсруулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулж, аймаг, нийслэлд явагдаж буй дайчилгааны бэлтгэл нөөцийн I, II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Баянхонгор аймгийн сумдын Засаг дарга нар болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, газар,

хэлтсийн дарга нарын “Цэргийн бэлтгэл”, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн хороодын Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл”, Ховд аймагт зохион байгуулагдсан дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтуудад тус газрын мэргэжилтнүүд оролцож, батлан хамгаалах бодлого, зорилт, улсын дайчилгааны төлөвлөлттэй холбоотой асуудлуудаар хичээл заалаа.

Дайчилгааны тухай хуулийн дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 1, Монгол Улсын Их Хурлын гишүүдтэй 5 дугаар сарын 14-16-нд Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулж явууллаа.

Зэвсэгт хүчний байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, Зэвсэгт хүчнийг үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ энхийг сахиулах, терроризмтэй тэмцэх болон олон улсын бусад ажиллагаанд оролцох, нийтийг хамарсан байгалийн гамшиг, осол зэрэг аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд

“Газар хөдлөлтийн гамшгийн үед ЗХЖШ-аас хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудад газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх, түр орогнох байр сууцаар хангах, хооллоход шаардагдах байр сууц, халуун тогоо, хээрийн эмнэлгийн байр зэргийг Зэвсэгт хүчний анги, салбаруудаас гаргах боломжийг тодорхойлж, ОБЕГ-т хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

59

Page 60: өыйөйыөйы10090001

“Гоц халдварт өвчний аюулын үед Зэвсэгт хүчнийг ашиглах төлөвлөгөө"-г боловсруулсны гадна "Зудын аюулын үед Зэвсэгт хүчнийг ашиглах төлөвлөгөө"-ний төслийг боловсрууллаа.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Цэргийн дайчилгааны нөөцийн үзлэг"-ийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайдын "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Цэргийн дайчилгааны нөөцөд үзлэг явуулах тухай" тушаалыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Цэргийн дайчилгааны үзлэгийг 2010 оны 5 дугаар сарын 24-нөөс эхлүүлэн Зэвсэгт хүчний 11 ангид зохион байгуулж явуулаад байна.

"Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулах тухай" ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу нийслэл, дүүрэг, аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хүргүүлж, 2010 эхний хагас жилд 5 аймгийн Цэргийн штабтай хамтран 5 мэргэжлээр 500 бэлтгэл үүрэгтнийг сургаж бэлтгэв.

"Артиллерийн тусгай хороог дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулж, тусгай чиглэлд байлдааны ажиллагаа явуулж байгаа мббр-дад дэмжлэг үзүүлэх" сэдвээр явуулсан дайчилгаатай хээрийн сургуульд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн дайчилгааны бэлтгэл нөөцөөс нийт 165 дайчилгааны бэлтгэл үүрэгтнийг татан авч жигдрэлтийн сургуульд хамруулсан нь үр дүнтэй боллоо. Дайчилгаатай КШХС-ийн бодлогын хүрээнд "Хориглох байлдаан явуулж байгаа мббр-ыг дэмжихээр томилогдсон артиллерийн батарейны ажиллагаа" сэдвээр батарейны байлдааны буудлагыг амжилттай гүйцэтгэлээ.

Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 310, 326 дугаар ангиудын хамтарсан КШС-ийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган "Стратегийн чиглэлд Зэвсэгт хүчний зарим анги, салбаруудаар цэргийн бүлэглэл байгуулан хориглолтод шилжих нь" сэдвээр удирдлага, зохион байгуулалтын өндөр хэмжээнд явууллаа.

АНУ-д буудлагын талбайн туршлага солилцох, зөвлөлдөх уулзалт, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын БНХАУ-д суугаа гадаадын батлан хамгаалахын атташе нартай хийсэн уулзалт, АНУ-ын Калифорни мужид тус улсын Тэнгисийн явган цэрэгтэй хамтран зохион байгуулах сургуулийн төлөвлөлтийн бага хурал, Тайланд Улсад зохион байгуулагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг сахиулах ажиллагааны шинжээч нарын бага хурал, Швейцарь Улсын Женев хотноо болсон улаан загалмайн хурал зэрэг томоохон арга хэмжээнүүдэд манай ажилтнууд оролцсон нь сургалтын менежментийг боловсронгуй болгоход ач холбогдолтой боллоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчин-АНУ-ын аялан байлдах хүчний хамтарсан хээрийн сургуульд Зэвсэгт хүчний анги, байгууллагаас оролцох цэргийн албан хаагчдын бүрэлдэхүүн, холбогдох тооцоог боловсруулж, бэлтгэлийг ханган амжилттай зохион байгуулж явууллаа.

Чад Улсад үүрэг гүйцэтгэх хоёрдугаар ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан хийлээ.

Сьерра Леон дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Олон улсын тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэх IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 1 дүгээр сарын 16-наас 2 дугаар сарын 12-ны өдрүүдэд, Афганистанд явагдаж буй "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн хамгаалалтын рот, артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 3 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд, Афганистанд явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн цэргийн ажиллагаанд ХБНГУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн хамгаалалтын салааны ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд, Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний 2 дугаар ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг 2010 оны 5 дүгээр сарын 21-нээс 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд, Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд тус тус зохион байгуулан явуулсан.

2010 онд Баруун Сахар, Конго, Судан Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын ЭСА-д оролцох 8 цэргийн ажиглагчийн ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулж, англи хэл, жолооны шалгалт авч, тусгай хөтөлбөрийн дагуу хичээл, сургалтад хамруулан ажиллагааны газар оронд илгээсэн.

60

Page 61: өыйөйыөйы10090001

Кампучи Улсад зохион байгуулагдах Зүүн өмнөд Азийн орнуудын энхийгдэмжих ажиллагааны олон улсын салаадын хээрийн сургалт, дадлагад оролцохцэргийн баг, сургагч багш нарын жигдрэлтийг хангах сургалтыг 2010 оны 6 дугаарсарын 21-нээс 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд-2010" олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах төгсгөлийн шатны төлөвлөлтийн бага хурлыг 2010 оны 5 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд, "Аминд үл хүрэх зэвсэг-2010" олон улсын семинарыг зохион байгуулах төгсгөлийн шатны төлөвлөлтийн бага хурлыг 2010 оны 3 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд тус тус зохион байгуулж явуулсан болно.

2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын Судалгааны төвийн ажилтнуудын айлчлалыг зохион байгуулж, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцуулав.

2010 оны 3 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд АНУ-ын "Дэлхийн энхийг дэмжих санаачилга" сангийн төлөөлөгчид айлчлан, Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвд тавигдах Ази-Номхон далайн бүсийн энхийг дэмжих ажиллагааны төвүүдийн нэгдсэн мэдээллийн сүлжээний талаар танилцуулга хийж, энэхүү сүлжээг байгуулах талаар харилцан санал солилцов.

ЗХЖШ-ын Цэргийн сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөө"-ний хүрээнд АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын С-2, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын хамтарсан уулзалт, семинарыг 2010 оны 4 дүгээр сарын 6-наас 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж, хоёр улсын цэргийн тагнуулын байгууллагын хооронд найрсаг, ажил хэрэгч харилцааны эхлэл суурийг тавьж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Монгол Улсад Терроризмтой тэмцэх асуудлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тусгай томилгоот бүлгийн удирдах бүрэлдэхүүний цугларалтыг 2010 оны 5 дугаар сард ХХЕГ-ын 0151 дүгээр ангийн сургалтын баазыг түшиглэн хамтран зохион байгуулсан нь Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа болон террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгахад оролцох үүрэг бүхий томилгоот бүлгүүд харилцан мэдээлэл, туршлага солилцсон, сургалт, бэлтгэлийн нэгдсэн стандартай болох талаар тодорхой алхам хийсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Агаарын цэргийн хүчний төлөөлөгчдийг хүлээн авч, Зэвсэгт хүчний 065, 303, 337 дугаар ангиудын үйл ажиллагаа, зэвсэглэл техниктэй танилцуулан АДХЦ-ийн зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах талаар санал солилцлоо.

Буцалтгүй тусламжийн техник, зэвсэг, техникийн сэлбэг хэрэгслийг хүлээн авах ажлын хүрээнд

ОХУ-ын 45 битүү вагон зэвсэг, техникийн сэлбэг хэрэгсэл, БНХАУ-ын 21 тавцант вагоноор зам барилга, инженерийн техникийг осол, зөрчилгүй буулган холбогдох ангиудад хүлээлгэн өглөө.

Гадаад хамтын ажиллагаа, Зэвсэглэл техникийн шинэчлэлт ийн чиглэлээр

“Цэрэг–техникийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ–ын Засгийн газар хоорондын 1993 оны хэлэлцээр, “Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээр”-ийн хүрээнд 2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр №335/2/3-1МПМТП тоот гэрээнд гарын үсэг зурсан. Нийт 57799436 ам. долларын үнэ бүхий 6 төрлийн зэвсэг, техникийг 2009 оноос эхлэн нийлүүлж эхэлсэн.

Энэ гэрээний хүрээнд “Ми-8Т” загварын цэргийн тээврийн нисдэг тэрэг, түүний сэлбэг хэрэгсэл, газрын тоног төхөөрөмж, артиллерийн согог тодорхойлох, аюулгүй болгох тоног төхөөрөмж, 9 контейнер танк, хуягт тээвэрлэгч, авто техникийн сэлбэг хэрэгслийг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүлээн аваад байна.

61

Page 62: өыйөйыөйы10090001

Монгол Улсын Зэвсэгт хүчинд шинээр байгуулж буй барилга-инженерийн ангиудад БНХАУ-аас 2010 онд буцалтгүй тусламжаар 2.0 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 11 нэр төрлийн барилга, инженерийн техник хэрэгслийг хүлээн авч, зохих газар нь хүлээлгэн өгсөн.

Монгол орны нийт нутгаар цас их орж, хүйтний эрч эрс чангарч, өвөлжилтийн байдал хүндэрсэн үед Батлан хамгаалахын сайд аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээ, өвөлжилт хүндэрсэн аймгуудын хүсэлтийг харгалзан цэргийн зориулалтын туулц өндөртэй 28 нэгж /Урал-375, Зил-131, Газ-66 маркийн/ автомашиныг 12 аймгийн Онцгой байдлын хэлтсийн мэдэлд балансаас балансад шилжүүлэх ажлыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн, Батлан хамгаалахын сайдын 2010 оны 10 дугаар тушаалаар баталгаажуулан хэрэгжилтийг нь зохион байгуулсан.

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар

НАТО-тай албан ёсны харилцаа тогтоох чиглэлээр ажилласны дүнд Монгол Улс НАТО-гийн “цэрэг хандивлагч орон” статустай 45 дахь орон болсон.

Монгол Улсад цэрэг улс төрийн ач холбогдол бүхий улс орнуудтай цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор ОХУ-д цэргийн атташегийн туслах, ХБНГУ-д цэргийн атташе суулгах асуудлыг шийдвэрлүүлэн томилж, үүрэг ажилд оруулахаар бэлтгэж байна.

Монгол, Америкийн Батлан хамгаалахын шинэчлэлийн ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалах яамд хоорондын дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамд хоорондын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтуудыг тус тус зохион байгуулсан.

Батлан хамгаалахын сайдыг ХБНГУ-д зохион байгуулах “Афганистаны аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын хүчний ажиллагаа”-ны Хойд бүс нутгийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалтад оролцуулах ажлыг зохион байгуулав. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Бельгийн Вант Улсад зохион байгуулсан “Афганистаны аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын хүчний ажиллагаа”-ны Хойд бүсийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Жанжин штабын дарга нарын уулзалтад оролцуулсан.

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Онцгой байдлын ерөнхий газар нь Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай, Улсын нөөцийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, үр өгөөжтэй, хурдан шуурхай хүргэх, үр нөлөө бүхий удирдлагын чадавхи бүрдсэн ажлын албыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Монгол Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 22 аймгийн 437 сумын нутаг дэвсгэрт 1587 удаа аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, үүний улмаас 5459 хүн нэрвэгдсэнээс 146 хүн амь насаа алдаж, 58 хүн хүнд, хөнгөн бэртэж, 8822317 толгой мал хорогдож, урьдчилсан байдлаар 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тэдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, цэрэг, цагдаагийн алба хаагч, орон нутгийн иргэд нийт 9650 хүн, 2467 автомашин техник ажиллаж 27.1 тэрбум төгрөгийн шууд зардал гарчээ.

Дээрхи гамшиг ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 14.7 хувиар, нас барсан хүний тоо 43.2 хувиар, учирсан хохирол 20 хувиар, хохирлыг арилгахад гарсан зардал 53.1 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2010 оны эхний хагас жилд 13 аймгийн 36 суманд нийт 52 удаа ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 9 га ойн талбай, 850276,4 га бэлчээрийн талбай шатаж, нийт 850900,1 га талбай шатаж, түймрийг унтраахад 35.6 сая, экологийн хохирол 582.1 сая, эд материалын 292.4 сая, нийт 852.9 сая төгрөгийн хохирол учирсан.

62

Page 63: өыйөйыөйы10090001

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 516 албан хаагч, орон нутгаас 1028, Зэвсэгт хүчин, Дотоодын болон Хилийн цэргээс 162 алба хаагч, нийт 165 автомашин техниктэйгээр, 1 хоногт 40 удаа, 2 хоногт 4 удаа, 3 хоногт 4 удаа тус тус ажиллаж унтраажээ.

Улсын нөөцийн төв, орон нутгийн салбаруудын агуулах, барилга байгууламжийн 2010 онд хийгдэх урсгал засварт 309.4 сая төгрөгийг батлуулан хяналт тавьж ажиллаж байна.

Нийт төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын бие бүрэлдэхүүний 79765 албан хаагчид 7489 цагийн хичээл сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулсан байна.

ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн хязгаарын Эрэн хайх, авран туслах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд “Нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт 21 хоногийн сургалтыг явуулж 15 офицер, аврагч Санкт-Петербург хотын Галын албаны Их сургуульд гал түймэртэй тэмцэх улсын хяналтын байцаагчийн мэргэжил дээшлүүлэх “Гал унтраах автомат төхөөрөмж, галын дохиоллын системийн төлөвлөлт” сэдэвт 10 хоногийн сургалтад 10 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийг хамруулаад байна.

Япон Улсын Кобе хотноо Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн газраас зохион байгуулсан “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал”, Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвийн сургалт, Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулсан Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гамшгийн удирдлагын бүсийн зөвлөлдөх хорооны 8 дугаар хурал, Японы Улсын Сансарын орон зай судлалын агентлаг, Шри-Ланк Улсын Гамшгийн удирдлага, хүний эрхийн яамнаас зохион байгуулсан Азийн харуул системийн үйл ажиллагааны 5 дахь удаагийн сургалт, Австрали Улсын Канберра хотод зохион байгуулагдсан “Цацрагийн ослоос үүсэх онцгой байдалд шийдвэр гаргах менежментийг боловсронгуй болгох хээрийн дадлага” сэдэвт сургалт, Английн Лондон хотноо зохион байгуулагдсан Шувууны томуугийн талаарх олон улсын бага хурал, Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын IV бага хурлын бэлтгэл хуралдаан болон Азийн түншлэлийн анхдугаар уулзалт”, Сингапур хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийн сургалт, АНУ-ын Аляск мужийн Анкораж хотноо газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулагдсан дасгал сургууль, БНХАУ-ын Кунминг хотноо зохион байгуулагдсан Гангийн мониторинг, эрт зарлан мэдээллийн талаарх бүсийн зөвлөлдөх уулзалт, БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Гамшгийн аюулыг бууруулахад сансарын технологийг ашиглах нь сэдэвт семинар, Япон Улсын Кёото мужийн Шизүоко хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын сургалт семинар”, ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Хид дамнасан ойн түймэртэй тэмцэх асуудлаар олон улсын зөвлөлгөөн”, Тайландын Бангкок хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын IV бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдах Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах техникийн хуралдаан зэрэг цаг үеийн асуудлаар олон улсын түвшинд зохион байгуулагдсан хурал зөвлөгөөнд тухай бүр оролцож ирлээ.

Япон, Франц, БНТУ, Тайвань, БНХАУ, Австрали зэрэг гадаадын улс орнуудтай харилцан ажиллагаагаа өргөжүүлж ажиллахын зэрэгцээ АНУ, Англи, Авсрали, Тайланд, Сингапур, БНХАУ, ОХУ, Филипин зэрэг улс орнуудад 21 алба хаагчийг семинарт оролцуулж, 25 офицер, аврагч нарыг сургалтанд хамруулсан байна.

“Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр нийслэлийн дүүргийн хороодын Засаг дарга нарт зориулсан “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2 ээлжээр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн дүүргийн 132 хороодын Засаг дарга нар оролцлоо.

“Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 45 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрыг түшиглэн зохион байгуулсан.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин төлөөлөгчийн газрын хүсэлтээр “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалтыг зохион байгуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Дүрвэгсдийн газар, Аюулгүй байдлын алба, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк, Хавитат төсөл, ЮНЕСКО-гийн нийт 160 ажилтан, албан хаагчийг хамруулсан.

63

Page 64: өыйөйыөйы10090001

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн чиг үүргийн 4 бүлгийн 100 гаруй офицер, ахлагч нарт “Гамшгийн удирдлага” сэдвээр 4 цагийн хичээл заасан.

“Газар хөдлөлтийн бэлэн байдал, эрсдлийг бууруулах” сэдвээр ерөнхий боловсролын багш нар, Мобиком компанийн, Гаалийн ерөнхий газрын албан хаагчдад, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажиллагсдад, Хүүхдийн төлөө үндэсний төвийн Орон нутгийн хүүхдийн асуудал хариуцсан ажиллагсдад нийт 488 хүнийг оролцууллаа

“Нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагаа”, “Уул уурхайн ослын үеийн аврах ажиллагаа”, “Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт”, “Гамшгийн удирдлага”, “Газар хөдлөлтийн бэлэн байдал, эрсдэлийг бууруулах”, “Гамшгаас хамгаалах арга хэмжээ”, “Газар хөдлөлтийн үед эмнэлгийн бэлэн байдлыг хангах нь”, “Аялал жуулчлалын үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх нь” сэдэвт сургалтуудыг нийт 11 удаа зохион явуулж 923 хүнийг хамрууллаа.

Дархан-Уул аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Өвөрхангай аймагт гамшгаас хамгаалах команд-штабын сургуулийг, зохион байгуулж нийт 760 иргэд, албан хаагч хамрагдлаа.

Онцгой байдлын албаны “АВРАГЧ” биеийн тамир спорт хорооны барилга угсралтын ажил, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны гал унтраах ангийн галын депогийн барилга угсралтын ажил, Дорноговь аймгийн Замын-Үүдэд гал унтраах ангийн галын депогийн барилга угсралтын ажил, Дорноговь аймгийн Айраг суманд гал унтраах ангийн галын депогийн барилга угсралтын ажлын тендерийг зарлаж, барилга угсралтын ажил нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн гэрээг 3 аж ахуйн нэгжтэй хийж дээрхи аврах, гал унтраах ангиудын барилгын шав тавин барилга угсралтын ажлуудыг эхлүүлээд байна.

“Улсын нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын маш нууц 249 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын маш нууц 89 дугаар тогтоолоор өвс, тэжээлийн 9 цэг шинээр нэмж байгуулсан.

Манай улсад өвөлжилт нэн хүндэрч зудын нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан гадаад орнууд, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж Засгийн газар, УОК-оос уриалга гаргасны дагуу гадаад орнууд, олон улсын байгууллагаас мөнгөн хэлбэрээр болон эд материалын нийт 4.7 тэрбум, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдээс 873.9 сая төгрөгийн мөнгөн болон бараа материалын хандив бүрдсэнийг бүртгэн хуваариллаа. Үүнд:

1. 2010 оны 2 дугаар сарын 1-нд Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилтийн байдал хүндэрч,

гамшигийн хэмжээнд хүрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Завхан, Дундговь зэрэг гамшигт нэрвэгдсэн 12 аймгийн малчдын хэрэгцээ шаардлагыг судлан үзсэний үндсэн дээр хандивын мөнгөн хөрнгөөр хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дулаан гутал гэх мэт 255.0 сая төгрөгийн хандив тусламжийн барааг худалдан авч тээвэрлэн хүргэсэн.

2. ОХУ, БНХАУ, БНТУлсаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч, холбогдох гаалийн бүрдүүлэлтийг хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар дүгнэлт гаргуулан, нийт 2446.0 сая төгрөгийн 28 нэр төрлийн бараа материалыг Улаанбаатар хот болон 21 аймагт хуваарилж, 2010 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хандивлагч орнуудын төлөөлөгчийг байлцуулан 53 автомашин буюу 1063 тэвш ачааг 159.2 сая төгрөгийн зардлаар тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулсан.

3. Япон Улсын “Төслийн бус хуримтлалын сан”, “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд 1 тэрбум төгрөг буюу 700 мянган ам. доллараар хандивлагчаас батлан ирүүлсэн 600 тн гурил, 1740 тн малын тэжээлийг 573.6 сая төгрөгөөр худалдан авч, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 12 аймагт 4 дүгээр сарын 10-ний өдөр нэгдсэн цуваа гарган тус тус хүргүүлээд байна.

4. 6 дугаар сарын 25-ны байдлаар ОХУ-ын засгийн газраас үзүүлсэн буцалтгүй тусламжаар нийлүүлэх 499.4 сая рубль буюу 23.4 тэрбум төгрөгийн 56.8 мянган тонн тэжээлийн буудайнаас 40.9 мянган тонн улаанбуудайг хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 137 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрч гамшгийн хэмжээнд хүрсэн Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Төв, Завхан, Хөвсгөл, Дундговь зэрэг 11 аймаг, 65 суманд гадаад орнууд, олон улсын байгууллагаас, иргэд аж ахуйн нэгжүүдээс хандив тусламжаар ирүүлсэн барааг нэрвэгдсэн малчин иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурил, цай, шар будаа, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт 9 төрлийн 474.72 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2010 оны 06 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд 11 аймаг, 65 суманд ачуулах ажлыг зохион байгуулж, тээвэрлэн хүргэхэд хяналт тавин ажиллалаа.

64

Page 65: өыйөйыөйы10090001

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

65

Page 66: өыйөйыөйы10090001

66