52
Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын Хавсралт 2 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ (Илтгэх хуудас) НЭГ.ТАЛУУДЫН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ 1.Төсвийн шууд захирагчийн үүргийн биелэлт 1.1.Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх-)-ний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс 74 нийт арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 1 Тусгай арга хэмжээнээс бусад хэрэгжүүлбэл зохих нийт арга хэмжээний тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо /дундаж оноо/ 1 2 3 74 бүтээгдэхүүн 0-30 26.8 1.2.Гэрээний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан арга хэмжээнээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон 35 тусгай арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 2 Хэрэгжүүлбэл зохих тусгай арга хэмжээний тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо /дундаж оноо/ 1 2 3 36 бүтээгдэхүүн 0-40 30.8 1.3. Манлайллын зорилт (орц) бүрийн биелэлтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 3 Манлайллын зорилт (орц)-ын тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо /дундаж оноо/ 2 3 5 бүтээгдэхүүн 0-30 30.0 1.4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт /өөрийгөө хөгжүүлэх/-ын биелэлт: Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд 100% биелсэн. ................................................................................................................................................... .................................................................................................................................................... 1.5. Тухайн төсвийн шууд захирагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажилласан тухай дүгнэлт: …………………………………………………………………………………………………………….... .………………………………………………………………………....................................................

2018du.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/01/2018-on-ur-dungiin-geree...74 бүтээгдэхүүн 0-30 26.8 1.2.Гэрээний хавсралт болох "Байгууллагын

  • Upload
    others

  • View
    30

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын Хавсралт 2

2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ (Илтгэх хуудас)

НЭГ.ТАЛУУДЫН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

1.Төсвийн шууд захирагчийн үүргийн биелэлт 1.1.Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх-)-ний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс 74 нийт арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 1 Тусгай арга хэмжээнээс бусад хэрэгжүүлбэл

зохих нийт арга хэмжээний тоо Өгвөл зохих

оноо Өгсөн оноо

/дундаж оноо/ 1 2 3

74 бүтээгдэхүүн 0-30 26.8

1.2.Гэрээний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн

төлөвлөгөө"-нд тусгагдсан арга хэмжээнээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон 35 тусгай арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 2 Хэрэгжүүлбэл зохих тусгай

арга хэмжээний тоо Өгвөл зохих

оноо Өгсөн оноо

/дундаж оноо/ 1 2 3

36 бүтээгдэхүүн 0-40 30.8 1.3. Манлайллын зорилт (орц) бүрийн биелэлтийг гүйцэтгэлийн шалгуур

үзүүлэлт бүрийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 3 Манлайллын зорилт (орц)-ын тоо Өгвөл зохих

оноо Өгсөн оноо

/дундаж оноо/ 2 3

5 бүтээгдэхүүн 0-30 30.0

1.4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт /өөрийгөө хөгжүүлэх/-ын биелэлт: Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд 100% биелсэн. ................................................................................................................................................... ....................................................................................................................................................

1.5. Тухайн төсвийн шууд захирагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажилласан тухай дүгнэлт:

…………………………………………………………………………………………………………….....………………………………………………………………………....................................................

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН 2018 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН

(2018 оны эцэс ) НЭГ. НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга

хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа Хувь

1 2 3 4 5

Нэг. Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого, чиглэлийг хангах байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

1.1. Байгууллагын хөгжил, салбарын удирдлагын бодлого, ЗГ-ын тогтоол шийдвэр, албан даалгаврыг хэрэгжүүлэн үр дүнг тооцох

1.1.1. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон сумдын засаг дарга нар, нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн зохион байгуулна. /2018 он, 1-р улирал/

Аймгийн Засаг дарга 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эрүүл амьдралын үндэс- Эрүүл зан үйлээс” гэсэн уриаг дэвшүүлэн аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Лхавгадорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, харъяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга нар Хулд, Говь-Угтаал, Сайхан-Овоо, Луус, Сайнцагаан сумдын Засаг дарга, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Зөвлөгөөнөөр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, алдаа оноо, хамтын ажиллагааг хэлэлцүүлэн, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг танилцууллаа. Мөн 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээний дүнг илтгэлээр танилцуулж үнэлгээний явцад гарсан ололт амжилт, цаашид анхаарах асуудал, зөвлөмж зэргийг тусган 2017 оны жилийн ажлаа дүгнэлээ. Жилийн ажлаар аймгийн нэгдсэн эмнэлэг, Адаацаг, Өндөршил сумдын эрүүл мэндийн төвүүд сайн ажиллаж үйл ажиллагаагаар тэргүүлэн шалгарч шалгарсан байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарын 2018 онд хийж хэрэгжүүлэх гурвалсан гэрээг байгууллаа. Үр дүн: 2017 оны ажлаа дүгнэж, 2018 оны зорилт, бодлогоо тодорхойлсон.

30

4

1.1.2. “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. /2018 он, 1-р улирал/

Аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар захирамжаар 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан ба дэмжих жилийн нээлтийг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хийлээ. Энэ хүрээнд жилийн ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулж, “Иргэдэд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлэн, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилгыг өмнөө тавьж, 4 зорилтыг дэвшүүлэн ажлын хэсгээс төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс дэмжих жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нээлттэй саналыг авч, нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар болон аймгийн нийт удирдлагууд оролцож, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон дэмжих жилийн хүрээнд орон нутгийн дэмжлэг, салбар дундын оролцоо, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагаануудын талаар мэдээллийг иргэдэд өгсөн. Нээлтийн үйл ажиллагаанд албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, иргэд нийт 400-аад хүн оролцсон бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийн үзэсгэлэн гаргаж иргэдэд “Эрүүл амьдралын үндэс-эрүүл зан үйлээс” бүх нийтийн уриалгыг гаргалаа. Үр дүн: Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөө батлагдсан гарсан.

30

1.1.4. МУЗГ, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, ЗГ-ын 01 албан даалгавар, тогтоол шийдвэрийн хяналтанд авсан заалтуудыг холбогдох гэрээ, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. / 2018 он, 2- р улирал/

Mонгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, ЗГ-ын 01 албан даалгавар, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг хяналтанд авч, байгууллагын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжүүлэн ажиллалаа. Эдгээрээс хэрэгжилт удааширалтай байгаа заалтыг эрчимжүүлэх талаар хэлтсийн дарга нарт үүрэг өгснөөр 9-10 хувиар өссөн. Үр дүн: 2018 оны байдлаар МУЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 88,7%, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 84,1%, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 57,1%, ЗГ-ын 01 албан даалгаврын хэрэгжилт 95,6%, тогтоол шийдвэр, захирамжийн хэрэгжилт 90,0-96,2%-тай байна.

30

1.1.5. “Төрийн үйлчилгээг иргэдэд” өдөрлөгийг Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад зохион

Дэлгэрхангай Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад “Эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлын хүрээнд нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгийн үеэр “Эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд хийх ажлыг танилцуулан, дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, ЭХО, шүдний нарийн мэргэжлийн эмч

30

5

байгуулагдах үеэр “Эрүүл мэндийг дэмжих жил” нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулна. /2018 он жилдээ/

нарын багийг ажиллуулж, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж нийт 640 хүнд үзлэг, шинжилгээ хийлээ. Мөн эрүүл зан үйл, амьдралын зөв хэвшил, архи тамхины хор уршиг зэрэг сэдвээр 1500 гаруй хүнд сургалт хийж 6 төрлийн 580 гаруй сурталчилгааны материал тараалаа. Мөн иргэдээс бие бялдарын түвшин тогтоох сорилыг авч, биеэ тэтгэн чийрэгжүүлэх, хөдөлгөөн, зөв хоололтын зөвлөмж өгч ажилласан. Үр дүн: Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоог хийгдсэн.

1.1.6. Дэлхийн эмч нарын өдөр, ОУСувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. /2018 он, 2-р улирал/

Дэлхийн эмч нарын өдрийг салбарын хэжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гарган ажиллалаа. Энэ хүрээнд эмч нарын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж 14 багийн 84 тамирчин оролцож 1-3 байрыг шалгаруулан, МУ-ын хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит онол практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгууллаа. Хуралд 7 эмч илтгэл тавьснаас 1-3 байрыг эзлүүлэн шагнаж урамшуулсан. Дэлхийн эмч нарын баярын хурал болж, аймгийн удирдлагууд оролцон баяр хүргэсэн бөгөөд ажил үйлсээрээ шалгарсан 4 эмч аймгийн хүндэт тэмдэг, 5 эмч АЗД-ын жуух бичиг, 3 эмч Сумын засаг даргын жуух бичиг, 6 эмч МЗХ-ны шагналаар, МУГавьяат эмч Ш.Готов, Л.Болормаа нарын нэрэмжит шагнал, М.Баянсан эмчийн “Алтан чагнуур” эздийг тодоруулан шагнаж урамшууллаа. Эмч нарын үйл ажиллагаа үр дүнг үнэлэн Нэгдсэн эмнэлгийн их эмч П.Цэрэндулам, Т.Шинэбаяр нарыг Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Дэлхийн эмч нарын үйл ажиллагаанд төв хөдөөгийн 180 гаруй эмч нар идэвхи санаачлагатай оролцлоо. Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн өдрийг “Үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалъя”-уриан дор тэмдэглэн аймгийн хэмжээнд 2 бүсийн арга хэмжээгээр зохион байгуулав. Цагаандэлгэр, Сайнцагаан сумдад бүсчилэн “Сувилагчийн нэг өдөр” аян, “Эрдэм шинжилгээний бага хурал”, “Гар бөмбөгийн тэмцээн”, “Баярын хурал” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан бүс бүрээс аваргыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Зүүн бүсээс Цагаандэлгэр сумын судлаач “Жорлонгоо өөрчлөж, нүхэн жорлонг судлах нь”, “Дэлгэрцогт сумын хавдарын өвчлөлийн судлах нь” илтгэлүүд тус тус байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Аймгийн төвийн бүсэд ирүүлсэн илтгэлээс “0-5 насны хүүхдийн түлэгдлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь” судалгааны ажил тэргүүн байрыг эзэллээ. “Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд мэргэжлээ сонгож буй ерөнхий боловсролын сургуулийн нийт 210 сурагчидад сувилагч мэргэжлийг сурталчилсан

30

6

бөгөөд хүүхдүүдийг мэргэжлээ сонгоход ач холбогдол болсон. Луус сумын эрүүл мэндийн төвийн сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 5 сая 680 мянган төгрөгийн хандив тусламжаар үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн ая тухай нөхцөл орчинг бий болгосон. Сувилагчдын үйл ажиллагаа, ажлын үр дүнг үнэлэн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 сувилагчийг “Аймгийн шилдэг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн”-ээр шалгаруулан тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Эмнэлгийн ажилчдын өдрийг улсын хэмжээнд “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлыг дэмжих сар” болгон зарлаж, аймгийн хэмжээний нийт эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангах, тэдний ажиллаж амьдрах орчин нөхцлийг хангах талаар олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үр дүн: Дэлхийн эмч нарын өдрийг олон төрлийн үйл ажиллагаагаар тэмдэглэн өнгөрүүлж, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийг сурталчилан, тэдний ажлын үр дүнг үнэлж урамшуулсан.

1.1.7. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ шинжилгээг хийж, арга зүйн зөвлөмж хүргүүлэн үр дүнг тооцно. /2018 он, 1-4-р улирал/

2017 оны үйл ажиллагааны хяналт үнэлгээ, 2018 онд хийгдэж буй ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, Эрүүл мэндийг дэмжих жилийн явцын хяналтыг Гурвансайхан, Дэрэн, Говь-Угтаал, Өлзийт, Дэлгэрцогт, Сайнцагаан, Уламжлалт анагаах ухааны төв, Өлзийтмандал өрхийн эрүүл төвүүдэд газар дээр очиж үнэлэлт, дүгнэлтийг өгч, хугацаатай үүрэг даалгавар, зөвлөмжийг өгч зөвлөн туслаж ажиллав. Үр дүн: Магадлан итгэмжлэлийг сунгах шалгуур үзүүлэлтийн дагуу 80,0-95,3 хувьтай шалгагдан 3-4 жилээр магадлан итгэмжлэлээ авсан бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн 38,8 хувьд очиж хяналт хийсэн байна.

28

1.2. Хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох

1.2.1.Төрийн албан хаагчийн стандартыг хэрэгжилтийг хангаж, эрхэмлэх 9 зүйлийн 6,8,9 дүгээр зүйлийг мөрдлөг болгон соёлтой харилцаа, шуурхай байдлыг хэрэгжүүлж ажиллах /2018 он улирал бүр /

Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТөв, УАУТөв, Эрүүл мэндийн газрын Төрийн албан хаагчийн 2017 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хугацаанд нь хүргүүллээ. Ажилчдын хувийн хэргийн баяжилтыг хийж, шинээр ажилд орсон 1 ажилтны хувийн хэргийг журмын дагуу бүрдүүллээ. ЭМГ-ын даргын тушаалаар нийт ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлын хэсэг томилогдож, ажлын байрны тодорхойлолтыг батлуулан ажиллалаа. Байгууллагын дотоод журамд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг ажлын байранд нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашигласан тохиолдолд хариуцлага тооцох талаар тусгалаа. Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийн 6, 8, 9 дүгээр зүйлийг эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон

30

7

ажиллах чиглэлийг өгч эмч, мэргэжилтнүүдэд хүргүүлэн ажиллаж байна. Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийг ЭМГ-ын өрөө бүрт байршуулсан. Үр дүн: Төрийн албаны стандартын хэрэгжилт 100 хувьтай байна.

1.2.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн багц цаг олгох сургалтыг орон нутагт зохион байгуулж, тухай бүр багц цагийн баталгаажилтийг хийнэ. /2018 он 2-р улирал/

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн багц цаг олгох сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв болон бусад мэргэжлийн сургууль холбоодтой хамтран орон нутагт 28 удаа, Улаанбаатар хот болон бүсийн 85 удаагийн сургалтанд 1498 эмч мэргэжилтнүүдэд хамруулж, 2-4 багц цагийн баталгаажилтийг хийлээ. Үр дүн: Багц цагийн биелэлт 100 хувиар хангасан.

30

1.3. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх

1.3.1. Эрдэнэдалай, Луус, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдын Эрүүл мэндийн төвүүдэд эм найруулагчийг Сумдын Засаг нартай хамтран богино хугацаагаар бэлтгэнэ. /2018 он 4-р улирал/

Эрдэнэдалай сумын эмийн эргэлтийн санд эм найруулагчийг бэлтгэх зорилгоор АШУҮИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь АУ-ын салбар сургуульд 1 бага эмчийг богино хугацааны сургалтанд, Говь-Угтаал сумын эмийн эргэлтийн санд 12 дугаар анги төгссөн иргэнийг эм найруулагчийн ангид тус тус элсэн суралцуулж байна.

15

1.3.2. Орон нутагт нэн шаардлагатай байгаа сувилагчийг сумдын засаг дарга нартай хамтран мэргэшүүлэн бэлтгэж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй сувилагчдаас баклаврын сургалтанд хамруулна. /2018 он, 2,4-р улирал/

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа сувилагч нарыг бэлтгэх зорилгоор Улаанбаатар хотын “Глобал удирдагч” дээд сургуультай хамтран ажиллаж, 13 сумаас 22 суралцагчийг сонгон шалгаруулж, элсэн суралцууллаа. Мөн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн боловсролын зэргийг ахиулах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх зорилгоор Глобаль удирдагч дээд сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран 13 сувилагчийг баклаврын сургалтанд хамруулж байна. Үр дүн: Баклавр боловсролтой сувилагч 12 хувиар нэмэгдэж, сувилагчийн тоо 5 хувиар нэмэгдсэн.

30

1.3.3. Өлзийтмандал, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төв, Өлзийт, Гурвансайхан, Сайхан-овоо сумдын эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт вакцинатор сувилагч бэлтгэнэ. /2018 он, 4-р улирал/

Сайхан-Овоо, Өлзийт сумын эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт вакцинатор сувилагч бэлтгэн ажиллуулж байна.

15

8

1.3.4. Хот хоорондын зам дагуух Дэлгэрцогт, Луус сумдын эрүүл мэндийн төвүүдэд гэмтлийн эмчийг бэлгэсэн байна. /2018 он, 4-р улирал/

Хот хоорондын зам дагуух Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвд гэмтэл согог судлалын эмч О.Балжинням, Луус сумын эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр н.Дагиранз нарыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, Сумдын Засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулан 2 жилийн хугацаагар сургаж байна.

30

1.3.5. Эрүүл мэндийн газарт эмэгтэйчүүдийн ЭХО, Эм зүйн удирдлагаар дээшлүүлэх, Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын эмч, эх барих эмэгтэйчүүд, дотор, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт эх барих эмэгтэйчүүд, доторын эмч сургана. /2018 он 2,4-р улирал/

Төрийн сангийн зардлаар Эрүүл мэндийн газарт эмэгтэйчүүдийн ЭХО, Эм зүйн удирдлага, Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын эмчийг мэргэжил олгох 4 сарын сургалтанд тус тус суралцуулж мэргэшүүллээ. Мөн Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүд, дотор, Эрдэнэдалай сум дундын эмнэлэгт эмэгтэйчүүд, доторын эмчийг сургахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан 2 жилээр сургаж байна. Үр дүн: Төлөвлөгөөнд тусгагдсан 4 эмчийг мэргэшүүлэн бэлтгэсэн.

30

1.3.7. Эрдэнэдалай, Хулд сумдад НЭМА, Эрдэнэдалай сум дундын эмнэлэгт мэс заслын дээшлүүлэх, Сайхан-овоо суманд ариутгагчыг тус тус бэлтгэсэн байна. /2018 он, 2-р улирал/

Хулд, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтанг 1 сарын мэргэжил дээшлүүлэх, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт мэсзаслын дээшлүүлэх сургалтанд суралцуулж, Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвд ариутгагчыг шинээр бэлтгэлээ.

30

1.3.8. Говь-Угтаал суманд нярай, Сайхан-Овоо суманд дархлаажуулалтын сувилагчийг шинээр бэлтгэн, Нэгдсэн эмнэлэгт нярайн сувилагчийн дээшлүүлэх сургалтанд тус тус хамруулж, Нэгдсэн эмнэлэгт нүүр ам судлал, хүүхэд, мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн сувилагчийг шинээр бэлтгэнэ. /2018 он, 2-р улирал /

Төрийн сангийн зардлаар Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэгт нярай, Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын сувилагчийг шинээр бэлтгэн, Нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлэг, нярайн сувилагчийг дээшлүүлэх сургалтанд тус тус хамрууллаа. Нарийн мэргэжлийн сувилагчийн тоо 2-оор нэмэгдсэн. Үр дүн: Шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган бэлтгэсэн.

30

9

1.3.9.Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт богино хугацааны болон ажлын байрын сургалтанд үе шаттай хамруулан мэдлэг мэргэшлийг дээшлүүлнэ. /2018 он, 1-4-р улирал/

2018 оны байдлаар Улаанбаатар хот болон бүс, орон нутагт зохион байгуулагдсан 253 удаагийн сургалтанд нийт давхардсан тоогоор 2446 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулж, мэдлэг мэргэшлийг дээшлүүлсэн. Телемедицин болон зайн сургалтыг 30 удаа хийж, 269 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан байна. Эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо 6 удаагийн хурал, 9 сэдвээр хичээл заагдаж давхардсан тоогоор 210 эмч хамрагдсан байна. Үр дүн: Урт богино хугацааны сургалт өнгөрсөн оны мөн үеэс 28 удаагийн 445 эмч мэргэжилтнүүдээр өссөн байна.

30

1.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ажлыг нийтэд ил тод, нээлттэй болгон зохион байгуулж ажиллах

1.5.1. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд эмийн худалдан авалтыг тендерийн хуулийн дагуу зохион байгуулсан байна. / 2018 он, улирал бүр/

Улсын төсвөөс санхүүжих аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерийг Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТөвүүдийн багцыг нэгтгэн нийт 48 багц болгон орон нутгийн өмчийн газарт хүсэлт гарган тендерийг зарлуулсан. Орон нутгийн өмчийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/01 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2018 оны 02-р сарын 07-ны өдрийн 14 цаг хүртэл материалыг хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу үнэлэн нийт 48 багцаас 31 багц шалгаран 11 компанитай гэрээ байгууллаа. Шалгараагүй 17 багцад дахин тендер зарлаж санал ирээгүй тул шууд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Үр дүн: Нийт багцийн 65,5 хувь нь тендерт шалгаран гэрээ байгуулсан.

30

1.5.2. Эмнэлгүүдийн бараа ажил үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу нийтэд ил тод нээлттэй зохион байгуулсан байна. /2018 он улирал бүр/

2018 оны хоол хүнс, тээвэр шатахуун, бичиг хэрэг, хог хаягдал, урсгал засварын тендер болон үнийн саналыг авч гэрээг хийн худалдан авалтыг зохион байгуулж байна. Тендерээр “Номгон рашаан” ХХК, “MТ” ХХК, шууд гэрээгээр “Өлзий-Дундговь” ХХК, “Түмэнхишиг хурайлах” ХХК, “Тоонот реринт”, “Оюундалай хоршоо”, “Буянт чандмань”, “Мандал хүрээ”, “Мөнгөлөг” зэрэг байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Сумдын эрүүл мэндийн төвүүд тухайн сумдынхаа компанитай шууд гэрээ байгуулан ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” нь шаардлагатай тохиолдлуудад хурлыг зарлаж эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг сунгах болон шинээр тусгай зөвшөөрөл авах төслийн материалыг хүлээж авч ажиллаж байна. 2018 оны байдлаар эмнэлгийн тусгай зөвшөөрөл дууссан 15 сумын эрүүл мэндийн төвийн тусгай зөвшөөрлийг сунгуулах материалыг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийж шийдвэрлэлээ. Үр дүн: Хуулийн дагуу ил тод нээлттэй зарлагдаж байна.

30

10

1.6. Баримт бичгийн стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах

1.6.1. ORG-RMS архив, албан хэрэг хөтлөлтийн программ ашиглалтыг хэвийн үйл ажиллагааг хангаж, интернет орчинд ажиллуулах нөхцөл бололцоог хангана. / 2018 он, 2 улирал бүр /

ORG-RMS архив, албан хэрэг хөтлөлтийн программ ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангаж, интернет орчинд ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах үүднээс архив албан хэрэг хөтлөлтийн программыг цахим хэлбэрт шилжүүлж, шаардагдах 330 мянган төгрөгийг шийдвэрлэсэн. Үр дүн: Цахим хэлбэрт шилжснээр архив, албан хэрэг хөтлөлтийн бүртгэл мэдээлэл сайжирч хурдан шуурхай болсон.

30

1.6.2. Архивын өрөөнд чийг дулаан хэмжигч, агаар чийгшүүлэгч байршуулах, баримтын хайрцаг зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. /2018 оны турш/

Архивын өрөөг тохижуулах зорилгоор нэн шаардлагатай байгаа чийг дулаан хэмжигч 1 , агаар чийгшүүлэгч 1, баримтын хамгаалалтын хайрцаг 200 ширхэг, баримт үдэх бор кардон 10 метрийг авч хангалаа. Архивын өрөөнд нийт 370 000 төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.

30

1.6.3. 2017 оны архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, хадгалах, байгууллагын архивт хадгалах хугацаа дуусан баримтуудыг төрийн архивт шилжүүлж, нөхөн бүрдүүлэлт хийнэ. /2018 он, 3-р улиралд/

Байгууллагын архивт хадгалах хугацаа дууссан 2006-2010 оны 83 хадгаламжийн нэгжийг цахим хэлбэрт оруулан аймгийн төрийн архивт шилжүүллээ. Байгууллагын В давхар усанд автсантай холбоотойгоор усанд автсан баримт бичгүүдийг сэргээн засах, нөхөн бүрдүүлэлт хийх ажил хийгдэж, 2008 оны Эрүүл мэндийн газрын даргын 100 гаруй А тушаалыг сэргээж, төрийн архив руу шилжүүллээ.

30

1.7. Байгууллагын ил тод байдлыг хангаж

ажиллах

1.7.1. Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангаж, санхүү, төсөв болон мэдээ, мэдээллийг цаг хугацаанд байршуулж, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана.

/2018 он, 2-р улирал/

Shilendans.gov.mn сайтын холбогдох мэдээллийг хянахад Нэгдсэн эмнэлэг-9, УАУ-ны төв 4, Дэлгэрхангай 2, Дэлгэрцогт 3, Луус 2, Сайхан-Овоо 14, Цагаандэлгэр 3, тус тус хугацаанд шивэлтээ оруулаагүй байгаад сануулга өглөө. Эрүүл мэндийн газарт зарлагдсан тендерийн мэдээллийг www.tender.gov.mn-д сайтад оруулсан. Эрүүл мэндийн яамны muhs.mn –д Аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн автомашин болон хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийн судалгааг шинэчлэн оруулсан. Аймгийн “Нэгдсэн эмнэлгийн моорогийн барилгын засварын ажил”-ын “Хепатитын В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний оношлуур, туслах хэрэгслийн багц”, “Баталгаажуулах шинжилгээний урвалж, оношлуурын багц”-ийн /БГДЭМТ/201806001/ гүйцэтгэгч шалгаруулах тендерийн Үнэлгээний комиссын даргаар ажиллан цахим тендерийг хуулийн хүрээнд www.tender.gov.mn зарлалаа.

30

11

1.7.3. Эрүүл мэндийн байгууллагуудад Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, авилга, хээл хахууль, хүнд суртал, шудрага бус байдалтай анхаарч ажиллана. /2018 он, 1-4 ур улирал/

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2019 онуудад хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 6 зүйл 28 хэрэгжүүлэх үйл ажиллагаатайгаар батлан, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад албан тоотоор хүргүүлж, 2018 оны байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 98.6 хувьтай байна. Авлигалтай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт 83.8%-тай хэрэгжүүлсэн. Авилгын эсрэг хуулийг сурталчилан таниулж эрүүл мэндийн удирдах ажилтнуудын сургалт семинарт 1 удаа сургалт хийж, 45 дарга, удирдах ажилтнуудыг хамруулсан. Авлигатай тэмцэх газрын даргын 2018.10.12 өдрийн орон нутагт ажиллах багийн удирдамжийн дагуу 11 сарын 6-9-ны өдрүүдэд шалгуулсан. Шалгалтаар Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг зөрчил дутагдал илрэгүй, сайн үнэлэгдсэн. Эрүүл мэндийн газарт үйл ажиллагаа, хөтөлбөр сурталчилах салбар шинээр хийж байршуулсан. Үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг байгууллагын вэб сайтанд байршуулсан. Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч зэрэг 9 хүний, шинээр томилогдсон 1 ахлах мэргэжилтэн, 2 хэлтсийн даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг тус тус хугацаанд нь авч баталгаажуулсан. Үр дүн: Авилга хувийн ашиг сонирхолоос сэргийлж , авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт 83,8 хувьтай байна.

30

1.7.4. Иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, дотоод хяналт хийж, мэдээ тайланг холбогдох байгууллагад хүргүүлж, шаардлагатай тохиолдолд олон нийтийн цахим хуудас, хэвлэл мэдээллээр мэдээлнэ. /2018 он, 1-4-р улирал/

2018 оны байдлаар нийт 115 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг эзэнд нь утсаар болон албан бичгээр хүргүүлэн ажилласан. Ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл 43.5% нь гомдол, 65.6% нь хүсэлт байна. Засгийн газрын 11-11 төвийн нээлттэй утсанд 20 өргөдөл, гомдол ирсэнийг харъяа эмнэлэгт шилжүүлж шийдвэрлэсэн. Санал хүсэлтийг хэлбэрээр нь авч үзвэл 69 буюу 60% бичгээр, 30 буюу 26.1% утсаар, 16 буюу 13.9% биечлэн ирүүлсэн. Шийдвэрлэх хугацаа хэтэрсэн болон шийдвэрлэгдээгүй өргөдөл, гомдол байхгүй байна. Үр дүн: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хуулийн хугацаанд бүрэн 100% шийдвэрлэсэн байна.

30

1.9. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй болон төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах

1.9.1. Эмч мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна /2018 он, 1-4-р улирал/

Эмч мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх сургалтыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасны дагуу “Амжилттай боловсрол” ТББ-ын захирал С.Батсүхээр “Хувь хүний хөгжил”, “Харилцаа хандлага”, “Зөв бодол- зөв үг яриа”, “Зорилго зорилтоо хэрхэн тодорхой болгох вэ” зэрэг сэдвээр, Социологч н.Бэрцэцэгийн “Эрүүл аз жаргалтай амьдрах нь” сэдвээр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран сургагч багш нараар “Хууль эрх зүй-ёс зүй”-ийн сэдэвт сургалтуудыг эрүүл мэндийн салбарын нийт 408 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан.

30

12

Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМС-ын 446 тоот тушаалаар 78 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт хийсний дээр Цагаандэлгэр суманд зохион байгуулагдсан сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн өдрийн бүсийн арга хэмжээнд оролцсон 67 эмч мэргэжилтнүүдэд “Сувилахуйн амьдрал” ТББ-тай хамтран “Харилцаа хандлага бол үйлчлүүлэгчийн толь мөн” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Үр дүн: Сургалтанд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын 100 хувь хамрагдсан.

1.9.2. Ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авах, гомдлыг эвлэрүүлэн зуучлах аргаар шийдвэрлэх / 2018 он,1-4-р улирал/

2018 оны байдлаар ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд тус тус 1 өргөдөл гомдол ирснийг салбар хороо болон хэсгийн хороод хуралдаж хугацаанд нь шийдвэрлэсэн. Дээрх ирсэн өргөдөл гомдлууд эмнэлгийн ажилчдын хоорондын харилцаа хандлагын асуудал байсныг тус тус эвлэрүүлэн зуучилсан. Үр дүн: Ирсэн өргөдөл, гомдолууд хугацаандаа бүрэн шийдвэрлэгдсэн байна. Эмнэлгийн ажилчдын хоорондын харилцаа хандлагатай 2 асуудлыг 100% эвлэрүүлэн зуулчилах аргаар шийдвэрлэсэн.

30

1.9.3. Ёс зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчидад хариуцлага тооцох ажлыг цаг тухайд нь хэрэгжүүлж ажиллах /2018 он, 2-р улирал/

2018 оны байдлаар ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд тус тус 1 өргөдөл гомдол ирснийг салбар хороо болон хэсгийн хороод хуралдаж хугацаанд нь шийдвэрлэж эзэнд хариуг өгсөн. Тухайн өргөдөл нь 2 эмчийн хоорондын харилцаа хандлага, эмнэлгийн тусламж үйлчилгээ холбоотой асуудал байсныг Эрүүл мэндийн сайдын 446 дугаар тушаалын дагуу шийдвэрлэсэн. Үр дүн: Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой өргөдөл, гомдлын тоо өмнөх оны мөн үеэс 3 тохиолдлоор буурсан байна.

30

Хоёр.Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож цахим мэдээллийг хөгжүүлэх зорилтийн хүрээнд:

2.1.Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүн амын тайлан мэдээг авах нэгтгэх, хяналт үнэлгээ хийх

2.1.1. 2017 оны Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, тусгай мэргэжлийн төвүүдийн тайлангуудыг хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төв, тусгай мэргэжлийн төвүүдэд хүргүүлнэ /2018 он, 1-р улирал/

2017 оны эрүүл мэндийн байгууллагуудын жилийн эцсийн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хувийн эмнэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчин, төрөлжсөн нарийн мэргэжлийн тайлан зэрэг 21 төрлийн тайланг хүлээн авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төв болон тусгай мэргэжлийн төвүүдэд хүргүүлснээр аймгийн эрүүл мэндийн статистикийн мэдээ мэдээллийн тайлан үнэлгээ улсын хэмжээнд 93,0 үнэлгээ авсан.

30

13

Үр дүн: 2017 оны эрүүл мэндийн салбарын нэгдсэн тайланг хугацаанд нь гаргаж , мэдээ мэдээллээр хангагдаж, 93,0 буюу А үнэлгээ авсан.

2.1.2. Эрүүл мэндийн анхан шатны бүртгэлийн маягтын тушаал шинэчлэгдсэнтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын статистикч эмч, эрүүл мэдийн төвийн дарга нарт сургалт зохион байгуулна. /2018 он, 2 улиралд/

“Эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээллийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулж Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, 2 сум дундын эмнэлэг, 15 сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 25 статистикч их, бага эмч нарыг хамрууллаа. Сургалтаар хагас жилийн мэдээ, тайлангийн дүгнэлтийг танилцуулж Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвүүд дээр гардан сургалтыг зохион байгуулсан. Үр дүн: Сургалтын өмнөх мэдлэг шалгах тест 86.4% байсан бол сургалтын дараа 90.2% болж ахисан байна.

30

2.2. Эрүүл мэндийн салбарын хэмжээний цахим хуудсын ажиллагааг тогтмолжуулж мэдээ, мэдээллийг түргэн шуурхай болгох

2.2.1. Албан ёсны эрхтэй вирусны программ худалдан авах ажлыг зохион байгуулж компьютерүүдэд суурьлуулж хорт кодоос урьдчилан сэргийлж ажиллана. /2018 он 4 улирал/

2018 онд албан ёсны эрхтэй вирусын программ болох Kaspersky internet security худалдан авч эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай эмч мэргэжилтнүүдийн компьютерт суулган хорт кодоос урьдчилан сэргийлж байна. Сайхан-овоо, Гурвансайхан, Өндөршил, УАУ-ын төв, Хулд, Дэрэн, Баянжаргалан сумдын эрүүл эмндийн төвийн компьютерийн аюулгүй ажиллагааг хангаж мэргэжлийн туслалцаа үзүүлэн, лицензтэй вирусын программ суулгаж хамгааллаа.

30

2.2.3. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг www.dundgovi.mohs.mn аймгийн www.dundgovi.gov.mn зэрэг цахим хуудсанд тогтмол байршуулан, мэдээ, мэдээллээр хангаж И-оффис программ ашиглалтыг тогтмолжуулна. / 2018 он улирал бүр /

Эрүүл мэндийн газрын вэб сайтыг шинээр боловсруулан ашиглаланд орууллаа. Дундговь аймгийн вэб сайт болох www.dundgovi.gov.mn сайт, Эрүүл мэндийн газрын www.du.mohs.gov.mn сайтуудад 2018 оны Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан болон 2018 оны эрүүл мэндийн салбарт хийгдэж буй 7 хоногийн ажлын мэдээлэл, хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээ, 2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт зөвлөмж, 2018 оны мэдээний төлөвлөгөө гүйцэтгэл, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвийн танилцуулгыг шинэчлэн, цаг үеийн мэдээлэл 36, Эрүүл мэндийн зөвлөгөө 10-ыг бэлтгэн орууллаа. Эрүүл мэндийн газрын цахим группэд 58 мэдээ мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөгөө байршууллаа. И-оффис программыг эрүүл мэндийн 21 байгууллага ашиглаж албаны үйл ажиллагаа болон мэдээ, мэдээллийг 100 гаран хэрэглэгч солилцон өдөр тутмын ажлаа төлөвлөж байна. Үр дүн: Иргэдийн тандалтын тоо 3976 буюу урьд оны мөн үеэс10 хувиар нэмэгдэж, И-оффис программыг эрүүл мэндийн 19 байгууллага ашиглаж байна.

30

Гурсайжруула

3.1. Эрүүлбайгууллагубүтэц, байгууламжнэмэгдүүлжтусламжийнавтомашиншинэчлэлти

рав. Салбарын ан, хөрөнгө ору

л мэндийн уудын дэд

барилга жийг ж, Түргэн н ны парк ийг хийх.

3.зотүха

3төэм

3.батүтобо 3.суавхи

хэмжээнд дэх уулалтыг нэмэ

1.3. Нэгдсэориулалтын үргэн тусламжийангалт хийнэ.

/201

.1.4. Сумдын эөвүүдэд ажилламч нарыг унаага

/2018 он, 1-4-

1.5. Засмал айрлаж буй Дэлүргэн оноглогдсон олгоно. /2018 он, жилдэ

1.6. Нэн шаумын эрүүл мэнвтомашины паийнэ.

/2018 он

барилга, автомгдүүлж, эрүүл м

н эмнэлэгт тоноглогдсон

йн автомашины

8 он, жилдээ /

эрүүл мэндийн аж буй багийн аар хангана.

-р улиралд/

зам дагуух лгэрцогт суманд

тусламжийн автомашинтай

ээ дэмжих/

аардлагатай 2 ндийн төвүүдэд рк шинэчлэлт

н, жилдээ/

машин, тоног төмэндийн туслам

Гурвансайханхариуцлагын төгрөгийн үн

Эрүүл мэндибатламжийг омэндийн яам хүсэлтийг тавьЭрүүл мэндийтус бүртгээ баОдоогоор ший

Улсын төсвиймэндийн төвд Тоноглогдоогү

Улсын төсвийнутгийн хөгжлтус түргэн тусл

14

өхөөрөмжийн хмж үйлчилгээн

сумын нутагт үхүрээндээ санэ бүхий Старе

автоАксихүрэтуслсая автоҮр далда

ийн яамнаас 6олгосон боловч болоод Эрүүл ьсан. йг дэмжих жил”-иагийн эмчийн унйдсэн сум байхгү

йн 29 сая төгрөтүргэн тусламжүй.

н хөрөнгө орууллийн сангийн хөрламжийн пургон

хангалтыг станий ээлтэй байд

үйл ажиллагаа янхүүжилтыг харекс машиныг омашинтай болсоион-Монголия коэнд аймгийн амжийн тасагт төгрөгийн тоно

омашиныг тоноглдүн: Түргэн туслаалгүй эрүүл мэнд

6 багийн эмчишийдэгдэж ирээмэндийн дэд са

ийн хүрээнд сумнааны асуудлыгүй байна.

гийн хөрөнгө оржийн пургон авто

алтаар Дэлгэрцрөнгөөр Сайнцан авто машины п

ндарт түвшинд длыг бүрэн хан

явуулж буй “Үнэиуцан Нэгдсэн хүлээлгэн өгч он. омпанитай хамт

нэгдсэн эманхан шатны туог төхөөрөмжүүлосон. амжийн автомашдийн тусламжий

ийн унааны асэгүй байна. 2 дуайдыг орон нута

мдын Засаг даргг шийдэх байдла

руулалтаар Дэло машины парк ш

цогт сумын эрүүлагаан сумын эрүпарк шинэчлэлти

хүргэж, засварнгах зорилтийн

эн бэх” ХХК нийгэмнэлэгт 29,7түргэн туслам

тран ажиллах анэлгийн яаралусламж үзүүлэхүдийг хүлээлгэн

шин нэмэгдснээрг үзүүлж байна.

суудлыг шийдвэугаар улиралд Эагт ажиллахад д

га нарын гэрээндаар тусган оруу

гэрцогт сумын эшинэчлэлтийг хи

л мэндийн төвд, үүл мэндийн төвийг хийсэн.

р үйлчилгээг хүрээнд:

гмийн 7 сая мжийн

жлын лттай х 35,7 н өгч

р цаг

30

эрлэх Эрүүл дахин

д сум улсан.

0

эрүүл ийсэн. 25

Орон вд тус 30

3.3. Эмнэлтөхөөрөмжихангалтыг нэмэгдүүлжмэндийн үйлчилгээ чанаржуула

Дөрөв.

4.1. тусламж үйчанар хнэмэгдүүлжстандартынхэрэгжилтисайжруулж,удирдлагыг

лгийн тоног, ийн

ж, эрүүл тусламж

ах

3.эрэрүйзобатаажбицуGaзо

“Эрүүл мэнди

Эмнэлгийн йлчилгээний хүртээмжийг ж, н ийг , чанарын г хангах

4.суэрзө

3.2. Адаацаг, Өрүүл мэндийн трүүл мэндиййлчилгээг орилгоор мобайагцтай болгоаблет, утсжилладаг зүрхничлэгийн аппараусны даралт хэмalaxy загварориулалтын цүнх

/2018 он, 1-4

ийн тусламж, үй

1.2 Алдаа эрсдудалгаа хийж, алрсдлийг сэргийлөвлөгөө зөвлөмж

/2018 он,1-4

Өлзийт сумдын өвийн явуулын йн тусламж

сайжруулах йл технологийн оно /Ухаалаг саар дэмжиж ний цахилгаан ат, эхо сканнер, мжигч, Samsung рын таблет, х/ 4-р улирал/

йлчилгээний ча

длийн бүртгэлд лдаа давтагдах лж, арга зүйн ж өгч ажиллана.

-р улирал/

Аймгийн Засахолбоотойгообайгуулсан гэ

анар хүртээмжихүрэ

Эрүүл мэндитөвүүдийн чанмэдээлэх талгарган хэрэгжү2018 оны байалдаа зөрчлтайлагнаж зөвЧанарын багхэлэлцүүлэг хамрагдлаа. Нбүртгэн хэлэлмэдээллээ. Үүэрүүл мэндибүртгэгдсэн алАлдаа эрсдэлсанамсаргүй сургалтыг зохалдаа эрсдэлчиглэлээр зөвҮр дүн: Гарчбайгуулж дүгн

15

аг дарга 2018 онр Мобайл технорээнд тусгасан.

Эрүүл мэн2018 оны 1гадаадын зоруулалтааалбан бичги

ийг сайжруулахээнд: йн удирдах ажнарын баг, удирдлаар чиглэл өгчүүлэхийг үүрэг бйдлаар нийт 91ийг арилгуулахвлөмжийг хүргүүгийн гишүүд бхийж давхардНэгдсэн эмнэлгилцэж 9 алдаа эүнээс гадаад шайн төв, Эрдэнлдаа эрсдэлийн лд дүн шинжиалдаанууд их хион байгуулж дл гаргаж байгаавлөмж өгч ажиллч байгаа алдаа нэлт гаргаж ажил

ныг Эрүүл мэндиологийн багцтай

дийн яамруу а11 сарын 19-нызээл, тусламж бар хангах тал дийн ирүүлсэн.

х , чанарын уди

жилтны зөвлөгөөдлагын багууды, бүртгэгдсэн аболгосон.

алдаа зөрчлийх төлөвлөгөө гүллээ. бүртгэсэн алдадсан тоогоор ийн эрсдэлийн эрсдэлийг Эрүүлалтгаантай 4 нонэдалай, Луус 77 буюу 88,5% лгээ хийж үзэхдавтагдаж ба

дотоодын хянала эмч мэргэжилтлалаа. эрсдэл тус бү

лласан. 45 алдаа

ийг дэмжих жилболгохоор 14 с

албан бичиг хүы 4-2/4658 дугааболон бусад эхдээр анхаарч а

ирдлагын зорил

өний үеэр эмнэн гишүүдэд алдалдаа зөрчлийн

йг мэдээлэн бүгарган хэрэгжил

а эрсдэлээ та78 эмч эмнэбаг эмнэл зүйнл мэндийн хөгжоцтой эрсдэл басумдад бүртгэтасаг нэгжид захэд ихэнхдээ өйгаа тул эмч лтыг сайжруулжтэнтэй хариуцл

үрт эмнэл зүйн а эрсдлийг засаж

л болгон зарласаумын Засаг дар

үсэлтээр хүргүүлартай албан бих үүсвэрийн хөажиллах болно

лтыг хангах” з

элэг, эрүүл мэндаа эрсдлийг бүрарилгах төлөвл

үртгэгдэж ирүүллтийг хангаж

анилцуулан 3 элгийн мэргэжин 21 ноцтой эржлийн төвд цахиайсан бөгөөд өрэгдсэн байна.асагдсан байна. өдөр тутмын жмэргэжилтний

ж удаа дараа даага тооцож ажи

хэлэлцүүлэг зож залруулсан.

антай ргатай

лэхэд ичгээр рөнгө гэсэн

0

орилтын

ндийн ртгэх, лөгөө

снийг эргэн

удаа илтэн рсдэл имаар рхийн Нийт

жижиг дунд автан иллах

охион

30

4.мэтомөявдэ

4.батөэмдаэрзо

1.4 Эмч мэрэдлэг ур чадваогтоох шалгалт аөрөөр шаардлагвуулж мэдлэгээшлүүлнэ. /2018 он, 3

1.5 Эрүүлайгууллагуудын өлөвлөгөөг шинэмнэлэг, эрүүл марга нарт рсдлийн чиглэлэохион байгуулна

/2018 он,

ргэжилтнүүдийн арын түвшин авч, шалгалтын гатай сургалтыг г мэргэжлийг

3- р улирал/

мэндийн чанарын

эчлэн гаргуулж, мэндийн төвийн чанар болон ээр сургалтыг . 2-р улирал/

Эрүүл мэндийдугаар тушаахүний их эмч томилож, 8 чамьдрах ухааорохоос 36 бу

оноо 10 буюуШалгалтын дүнарын мэдлэгтөлөвлөгөө гаҮр дүн: Анхмэдлэгийн дунбодлого шийдЭх хүүхдийн эбайгууллагата“Эмнэлгийн тбайгуулж, Нээмчилгээний эгишүүд, эмчлэхамруулан чбайгууллагынххэрэгжүүлж бмэндийн байгОлон улсын амаржих газа“Цээн” хувибайгууллагуудҮр дүн: Э

16

йн газрын даргыалаар анхан шанараас мэргэж

чиглэлээр тестин" сургалтын төвуюу 92.3% нь орс

у 27.8 хувь, 30,0үнг Эрүүл мэндг мэргэжлийг дээарган хүргүүлж, ххан шатны эрүүлндаж түвшин 55двэрт тусгаж ажиэрүүл мэндийн үай хамтран “Эх тусламж үйлчилэгдсэн эмнэлгийэмч сувилагч нарэгч эмч, эх баричадавхжууллаа. хаа чанарын айна. Мөн эмнгууллагуудын чмагадлан итгэ

ар”, “Дархан-Уулйн эмнэлэг, даар туршлага суЭмнэлэг, эрүүл

ын 2018 оны 03атны эрүүл мэнджлийн түвшин тоийг боловсруулавд 90 минутын хсон байна.

0-39,0 оноо 2 будийн газрын удэшлүүлэх ажлыхяналт тавин ажил мэндийн байгу,3 хувьтай байгаиллах шаардлагаүндэсний төв, Орхүүхдийн яараллгээний чанарынйн чанарын бар, сумдын эрүүлигч нар нийт 12

Сургалтанд төлөвлөгөөг ш

нэлэг, эрүүл мэанарын багийн эмжлэгдсэн “Инл” аймгийн эрүү

“Монос” эм удлууллаа. мэндийн төвү

3 дугаар сарындийн байгууллаогтоох шалгалтан Эрүүл мэндхугацаанд авсан

о66т6б54

уюу 5.5 хувийг тдирдлагын зөвлөг бодлогын түвшиллаж байна. ууллагад ажиллааа нь мэдлэг мэатай байна. рон нутгийн дэллтай тусламжийнн тухай ойлголгийн гишүүд, тл мэндийн төвүүд20 эмч, эмнэлгийхамрагдсан э

шинэчлэн болэндийн төв, хув

40 гишүүдийг нтермед эмнэлэүл мэндийн газаханган нийлү

үүдийн чанарын

н 13-ны өдрийн агад ажиллаж баавах ажлын хэийн газрын "Эн. Шалгалтанд 39

Шалгалорсон 36 эмч на6 буюу 16,7 хув69,2-70,0 оноо тэнцсэн бөгөөд 69,2 оноо авсабуюу 11,1 хувь, 59,0 оноо 15 41.7 хувь, 40,0тус тус авсан бөлд танилцуулжшинд хэрэгжүүлэ

аж байгаа эмч нргэжлийг дээшл

лхийн зөн олон ун зарим асуудаллт” сургалтыг зотөрөх, хүүхэд эдийн чанарын байн мэргэжилтнүүэмч мэргэжилтовсруулж, ажиийн хэвшлийн эУлаанбаатар хэг“ болон ”Амар, Нэгдсэн эмнүүлэх газар

н багийн гишүү

А/17 айгаа эсгийг Эрүүл 9 эмч

лтанд араас вь нь авч

60,0-ан 4 50,0-буюу

0-49,0 байна. ж эмч эхээр

нарын үүлж,

30

улсын л” ба охион эрчим агийн үдийг тнүүд илдаа эрүүл хотод галан нэлэг, зэрэг

үдийг

30

17

чадавхжуулсан. Эрүүл мэндийн байгууллагууд чанарын төлөвлөгөөг 100 хувь шинэчлэн боловсруулагдсан.

4.1.6. Магадлан итгэмжлэлд хамрагдах Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэг, Гурвансайхан, Дэрэн сумдын эрүүл мэндийн төвүүдэд магадланд бэлтгэх явцын үнэлгээ хийнэ. . /2018 он, 2-3-р улирал/

2018 онд Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн сумдын эрүүл мэндийн төвүүдийн магадлан итгэмжлэл дуусаж байгаатай холбоотойгоор магадлан итгэмжлэлийн чанарын төлөвлөгөөг боловсруулан газар дээр очиж магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр явцын хяналт хийж, зөвлөн туслаж ажилласны дагуу тухайн сумдын эрүүл мэндийн төвүүдийн магадлан итгэмжлэлд 80,0-95,3 хувьтай шалгагдсан. Үр дүн: Магадлан итгэмжлэлийн чанарын хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, 3-4 жилээр магадлан итгэмжлэлээ авсан.

30

4.1.7. Уламжлалт анагаах ухааны төвийн үйл ажиллагаанд уламжлалт эмчилгээний нэр төрлийг олшруулж, нөхөн сэргээх эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ. /2018 он, 2, 4-р улиралд/

Уламжлалт анагаах ухааны төвийн үйл ажиллагаанд нийт 15 төрлийн эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд бигнүүр болон хиймэл таван рашаан , гуаша эмчилгээг шинээр нэвтрүүлснээр 16,6 хувиар эмчилгээний нэр төрөл нэмэгдсэн. Бигнүүр эмчилгээнд нийт 30 үйлчлүүлэгч, хиймэл таван рашаанд нийт 15 , гуаша эмчилгээнд 55 үйлчлүүлэгч тус тус хамрагдсан байна. Үр дүн: Тусламж үйлчилгээний нэр төрөл 16,6 хувиар нэмэгдсэн.

30

4.2. Эх болон жирэмсэн эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэх

4.2.1. Говь-Угтаал, Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан сумдын эрүүл мэндийн төвүүдэд “Эсэн мэнд амаржихуйн” сургалтын нэгж байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулна. /2018 он, 2-р улирал /

Говьугтаал, Эрдэнэдалай, Адаацаг, Гурвансайхан сумдад эсэн мэнд амаржихуйн сургалтын нэгжийг байгуулж, ЭХЭМҮТөвтэй хамтран эх, нярайн тусламж үзүүлэгч эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “СЭРГЭЭН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ ЭХ БАРИХЫН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ НЬ” сургалтанд тухайн сумдын Эх баригч нарыг хамруулж сургалтын материалаар хангасан. Сумдын сургалтын нэгжээр жирэмсэн 351 эмэгтэй болон гэр бүлийн 105 хүн хамрагдаж, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж авсан байна. Сургалтын нэгж байгуулагдснаар сургалт сурталчилгаа эх хүүхдэд чиглэсэн цогц болсон. Үр дүн: Жирэмсэн эмэгтэйчүүд болон түүний хань нөхөр, гэр бүлийнхэнд “Эсэн мэнд амаржихуйн сургалт”—ыг тогтмол зохион байгуулснаар эхийн ноцтой хүндрэлийн тохиолдлыг 2-оор бууруулсан.

30

4.2.2. ДЗОУБ-ын Дундговь ОНХХ-өөс санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдрийн оролцоо-Маргаашийн боломж” зорилтод хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон өрхийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулна.

/2018 он, 1-р улирал/

“Өнөөдрийн оролцоо-Маргаашийн боломж” зорилтод хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн 5-9-р багийн сонгогдсон 40 өрхийн 173 гишүүдийг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Үүнд: дотор 39, хүүхэд 48, шүд 29, мэдрэл 12, эмэгтэйчүүд 21, нүд 6, зүрх судас 9, чих хамар хоолой 2, мэс засал 2, дотоод шүүрэл 2, халдварт 1, арьс өнгө 3 тус тус хамруулж, илэрсэн өвчлөлийн дагуу эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан. Үр дүн: Сонгогдсон өрхийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулснаар өвчлөлийг эрт илрүүлж эрүүлжүүллээ.

30

18

4.2.3. Сумдын эмч, эх баригчдыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон жирэмсний хяналтын кабинетад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, дэмжлэг үзүүлнэ. /2018 он, 2-р улирал /

Луус сумын эрүүл мэндийн төвийн эх баригч Т.Оюунтуяаг нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газарт ажлын байрны дадлагажуулах сургалтанд 10 хоногийн хугацаатайгаар, Эх хүүхдийн эрдэм шинжилгээний үндэсний төвийн эх барихын дээшлүүлэх 1 сарын сургалтанд Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэг, Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн эх баригч нарыг хамруулж, мэдлэг ур чадварыг сайжрууллаа. Үр дүн: 2018 оны байдлаар жирэмсний эрт хяналт 90,3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

30

4.2.4. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт эмэгтэйчүүдийн мэс заслын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байрны сургалтыг зохион байгуулна. /2018 он, жилдээ/

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь Нийслэлийн Амгалан амаржих газартай Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээнд:

1. Эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах 2. Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх 3. Нярайн тусламж үйлчилгээг сайжруулах 4. Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний үеийн

мэдээгүйжүүлэлтийг хөгжүүлэх зэрэг үндсэн 4 чиглэл тусгагдсан. Дээрх зорилтын хүрээнд эмнэлгүүдийн хооронд эмч солилцоо хийж аймгийн эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалтыг явуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хамтран хийх,гадаад дотоодын сургалтанд хамруулах ,гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээнд ажиллахаар боллоо. Умайн хавдартай эмэгтэйн умайг бүхлээр нь авах мэс заслыг аймгийн эмч нарт зааж ажлын байрны сургалт хийгдлээ. Ажлын байрны сургалтанд 4 эмч хамрагдлаа.

30

4.3. 5 хүртэлх насны хүүхдийн хяналтыг сайжруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, эндэгдлийг бууруулах

4.3.1. Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтанд хамрагдаагүй эмч, мэргэжилтнүүдийг хамруулж, тандалтыг хийж ажиллана. /2018 он, 2-4-р улирал/

Шинээр төгсөж ирсэн болон хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтанд хамрагдаагүй 25 эмч, мэргэжилтнүүдэд Хүүхдийн өвчний цогц менежментын сургагч багшаар сургалтыг зохион байгуулав.

28

4.3.2. Хүүхдийн өсөлтийн мэдээнд тулгуурлан, хоол тэжээлийн хурц олон архаг дуталтай хүүхдүүдийг эмчлэн эрүүлжүүлж, үр дүнг тооцон ажиллана. /2018 он, 1-4-р улирал/

2018 оны байдлаар 0-5 хүртэлх насны бүртгэлтэй 4776 хүүхэд байгаагаас жинэлэвэл зохих хүүхдийн 42,8 хувийг нь жинлэж, өсөлт хөгжлийг үнэлсэн байна. Нийт жинлэсэн хүүхдийн 0,1 хувьд нь хоол тэжээлийн дутал илэрсэн байна. Хоол тэжээлийн хурц болон архаг дуталтай хүүхэд тус бүрт тохирсон хооллолтын зөвлөгөөг өгч эрүүлжүүлэх арга хэмжээ авч байна. Мөн эцэг эх, асран хамгаалагч 160 гаруй хүнд “Олон нийтэд түшиглэсэн ХӨЦМ”-ийн сургалтыг зохион байгуулсан байна. 5 хүртэлх зорилтод насны 1780 хүүхдийг өндөр тунт А

30

19

аминдэмээр, 417 хүүхдийг өндөр тунт Д аминдэмээр тус тус хангасан. Боржгинмандал, Өлзийтмандал, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, цаашид анхаарах асуудлыг танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж өгч ажиллалаа. Зөрчлийг арилгуулахаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Б.Ганхөлөгөөр “Хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлэх арга зүй” сэдвээр сургалт зохион байгуулж, мэдлэгийг дээшлүүллээ. Үр дүн: Хоол тэжээлийн хурц дуталтай 2 хүүхэд байвал зохих жиндээ хүрсэн.

4.4. Эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулж, хог хаягдлын менежментийг хангаж ажиллах.

4.4.1. ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн халдвараас сэргийлэлт, хяналтын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, зөвлөмж өгч ажиллана. /2018 он, 2-р улирал/

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186, 187 дугаар тушаалын хэрэгжилтэнд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 169 дүгээр тушаалын дагуу үнэлгээ хийх төлөвлөгдсөн Гурвансайхан, Говь –Угтаал, Дэрэн, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвүүдэд халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийн ажиллаж, анхаарах асуудлуудад заавар зөвлөмж өгч ажиллалаа. “Гар угаах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд гарын эрүүл ахуйн сахилтын байдалд үнэлгээ хийн, гарын эрүүл ахуйн дэглэм сахих арга хэмжээний гарын авлагыг боловсруулан эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт сурталчилгааг зохион байгууллаа. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд эмнэлгээс шалтгаалах халдварын тандалтыг тогтмол хийн сар бүр мэдээллийг Эрүүл мэндийн газарт ирүүлэн ажиллаж хэвшсэн ба эмнэлгийн тусламж үйлчилгээнтэй холбоотой халдварын тохиолдол гараагүй байна. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төв бүр тушаалын дагуу халдварын сэргийлэлт, хяналтын багтай болж үйл ажиллагаа тогтмолжсон. Эхний 11 сарын байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээнтэй холбоотой халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

30

4.4.2. Эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийн халдвар хяналтын багийн гишүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, тандалтыг эрчимжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах сургалтанд хамруулна. /2018 он, 2-р улирал/

2018 оны 06 сарын 7-8-ны өдрүүдэд “Халдварын сэргийлэлт, хяналт, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэл хяналтыг сайжруулах” сэдэвт сургалтын Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан. Сургалтаар ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаал, ЭМС-ын 2015 оны 169, ЭМС-ын 2017 оны 505 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах аргазүйн зөвлөмж өглөө. Сургалтанд төр хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 50 хүнийг хамруулсан. Гурвансайхан, Говь –Угтаал, Дэрэн, Сайнцагаан сумдын эрүүл мэндийн төвүүдийн халдварын сэргийлэлт, хяналтын багийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг хийн, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. Сар бүр эмнэлэг эрүүл мэндийн төвүүдээс эмнэлгийн тусламж үйлчилгээтэй

30

20

холбоотой халдварын тандалтын мэдээг авч нэгтгэн халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлж байна. Үр дүн: 2018 оны байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар бүртгэгдээгүй байна.

4.5. Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний хөгжил, мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх

4.5.1. Сувилахуйн тусламж үйлчилгээг 2018-2021 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх стратегийн дагуу төлөвлөгөө гаргаж, үр дүн тооцсон байна. /2018 он, жилдээ/

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/15 дугаар тушаалар батлагдсан ”Сувилахуйн тусламж үйлчилгээг 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 12 зорилтын хүрээнд 70 үйл ажиллагааг төлөвлөсөн төлөвлөгөөг гарган эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн. Төлөвлөгөөний дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч нараар ахлуулсан мэргэжлийн баг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг 2018 оны байдлаар 89,5 хувьтай хэрэгжиж байна.

30

4.5.2. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлзүйн тойрон сургалтанд хамруулна. /2018 он 2-р улиралд/

Дэрэн, Говь-угтаал, Баянжаргалан, Гурвансайхан, Дэлгэрцогт, Өндөршил, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Адаацаг, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгай удирдамжийн дагуу эмнэлзүйн тойрон сургалтанд хамруулан тасгуудад гаргаж, анхан шатны маягтын хөтлөлт, яаралтай тусламжийг багаар үзүүлж буй болон сувилахуйн 5 шатлалыг хэрэгжүүлж буй байдал зэрэгт сургаж дадлагжууллаа. Тухайн сумын ахлах сувилагч нарын мэдлэг хандлага, чадвар эмнэлзүйн тойрон сургалтанд хамрагдахаас өмнөх үеэс /44,2%/ сургалтын дараах сорилын дүнгээр 77,6% болж дээшилсэн үзүүлэлттэй байна. Үр дүн: Ахлах сувилагч нарын мэдлэг, ур чадвар сургалтын үр дүнгийн сорилоор 33 хувиар дээшилсэн.

30

4.6. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж ээлтэй орчин бүрдүүлэх, асаргаа сувилгааг сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг эрчимжүүлэх

4.6.2. ЭМГ-н дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаа эрчимжүүлж, ДЗОУБ-тай хамтран тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, хөдөлгөөн засалч ажиллуулна.

/2018 он, жилдээ/

ЭМГ-н дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаа эрчимжүүлэх зорилгоор ДЗОУБ-аас 6 нэр төрлийн 4,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдлээ. Хөдөлгөөн засалчийн орон тоо, төсөвтэй холбоотой авч ажиллуулаагүй байна.

20

4.6.3. “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” өдөрлөг зохион байгуулж, ахмад настнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ Эрүүл насжилт настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудын эрүүл урт насжилтыг дэмжих зорилгоор эрүүл насжилт , эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх,эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр ахмад настны

25

21

хамруулж, өвчлөлийг илрүүлэн, эмчилсэн байна. /2018 он 2-р улирал/

эмч тогтмол явуулж байна. “Насжилт эрүүл мэнд” уриан дор Сайнцагаан сумын төвийн 5 багийн ахмад настны дунд өдөрлөг зохион байгуулж нийт 74 ахмад настан өдөрлөгт оролцлоо. Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчин түүний хүндрэл цусны даралтаа хэрхэн хэмжих, хянах талаар сургалт хийж цусны даралт үзэж, жин өндрийг хэмжин биеийн жингийн индексийг тодорхойллоо. 2018 оны байдлаар 2898 ахмад настанд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, нийт ахмад настын 60,2 хувийг хамарсан бөгөөд өвчлөлийн илрүүлэн эмчилгээнд хамруулж, 3 дахь шатлалын эмнэлэг рүү 15 ахмадыг илгээсэн байна.

4.8. Эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, стандартын хэрэгжилтийг сайжруулан эмийн санд тавигдах нийтлэг шаардлагыг хангаж ажиллах.

4.8.2. Нянгийн тэсвэржилтээс сэргийлэн, эмийн сангууд антибиотикийг зөвхөн жороор олгож хэвшүүлэхэд анхаарч арга зүйгээр ханган хяналт тавин ажиллана. /2018 он,1-4-р улирал/

Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааг сайжруулан ажиллаж, “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ” гэдгээ андгайлуулсан иргэд, төрийн 39 байгууллагын төлөөлөл нийт 2119 хүнийг хамрууллаа. Эмийн сангаас антибиотик эмийг зөвхөн эмчийн жороор олгодог болсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн улсын байцаагчтай хамтран жоргүй антибиотик эм олгосон жор баригчийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Жорын маягт дээр антибиотик эм бичилтийг сайжруулах зорилготой ажил дүгнэх үзүүлэлтэнд жор бичилтын стандартыг мөрдсөн байдал гэсэн үнэлгээг оруулж өглөө. Иргэдийн дунд эмийг зохистой хэрэглэж сургах зорилгоор Сибиа сургалтыг ДЗОУБ орон нутаг дахь төлөөлөгчийн газартай хамтран 7 удаа 448 хүнд зохион байгууллаа. Үр дүн: Эмийн сангаас антибиотик эмийг зөвхөн эмчийн жороор олгодог болсон.

30

4.8.3. Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журмын хэрэгжилтийг сайжруулан, шаардлагатай үйлчлүүлэгчдийн олголтыг нэмэгдүүлэн, хяналт тавина. /2018 он 2-р улирал/

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 129/100 тоот тушаалын дагуу эхний 11 сард 684 хүнд 15,7 сая төгрөгийн эмийг олгосон байна. Үүнд: бамбай булчирхайн дутагдалтай 67, чихрийн бус шижинтэй 28, чихрийн шижинтэй 407, чихрийн бус шижинтэй 16, хорт хавдартай 70, уналт таталт өвчтэй 77, сэтгэцийн эмгэгтэй 6, паркинсоны өвчтэй 1 хүнд тус тус үнэ төлбөргүйгээр эмийг олгосон байна. Үр дүн: Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор олгож буй эмийн хөнгөлөлтийг урьд онтой харьцуулахад 2017 оны мөн үеэд 638 хүнд 13,8 сая төгрөгийн хөнгөлөлт байсан бол 2018 оны байдлаар 648 хүнд 15,7 сая төгрөгийн хөнгөлөлт олгогдож урьд оноос ахисан ахисан үзүүлэлттэй байна.

30

4.8.4 Эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн эмийн зохистой хэрэглээний мэдлэг дээшлүүлэх сургалт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар иргэдэд чиглэсэн мэдээлэл,

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт эмийн зохистой хэрэглээ, шинэ эмийн мэдээлэл тогтмол хийгдэж байна. “Олейн фарм” ХХК-ний эмч төлөөлөгчийн урьж эмийн мэргэжилтэн, өрх болон анхан шатны тусламж үйлчилгээний эмч нийт 41 хүнд, Өвчний түүхийн хэлцэмжийг 2 удаа хийж, 48 эмч нар хамрагдлаа. Мөн эмнэлгийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа антибиотикуудын тун, бүлэг, үйлчлэх хүрээ, тунгийн дэглэм, элэг бөөрний үйл ажиллагааны алдагдлын үеийн тун,

30

22

сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна. /2018 он 1-4-р улирал/

нөөцлөх хэлбэр зэргийг багтаасан гарын авлагыг боловсруулан тасгийн эрхлэгч нарт тараалаа. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд эм хангамжийн салбарын үүрэг оролцоо, хөгжлийн хандлага” бүсчилсэн сургалтыг зохион байгуулж, говийн бүсийн Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Төв , Өмнөговь аймгийн 100 гаруй эм зүйч, эм найруулагч оролцож туршлага солилцлоо. Үр дүн: Өмнөх мөн оны мөн үеэс эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан сургалт 0,1 хувиар өссөн байна.

4.8.5. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмийн хангамж, хүртээмж доголдон иргэдийг чирэгдүүлж буй байдалд дотоод хяналт хийж, Эрүүл мэндийн яаманд тайланг хүргүүлж ажиллана /2018 он, 2-р улирал/

Эмийн хөнгөлттэй олгож буй эмийн хангамжийн талаар 2 гомдол санал ирснийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа. Эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангуудыг 2018 онд цахим жорд шилжүүлэн “Айзарзоне” ХХК-ны e-pharm программд нэмэлт өөрчлөлт оруулан нийт 23 эмийн сан, эм эргэлтийн санд цахим жор олголтын программыг суулгуулсан. Эмийн сангуудад тухайн байгууллагын өөрсдийн хөрөнгө оруулалтаар баркодын машин /тус бүр 250,000 төгрөг/, программын шинэчлэлт /тус бүр 110,000 төгрөг/ зарцуулан иргэдэд цахим жороор үйлчилж эхлээд байна. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангууд нь цахим жорд шилжсэнээр ард иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн санд баркодын машинтай болсноор хуурамч эмээс сэргийлж, эмч нарын давхар жор бичилт болон нийгмийн даатгалын хөнгөлөлттэй жор олголтоос давхардсан эм олгох нь бүрэн зогсоод байна.

30

Тав. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх” байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

5.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлж ажиллах.

5.1.1. Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумдын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгч ажиллах. /2018 он, 2,4-р улирал/

Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн сумдын эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газраас дэмжлэгт хяналтын баг ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа 10 үндэсний хөтөлбөр, 2 стратегийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийн хэрэгжилтийг тооцож, анхаарах асуудлуудад зөвлөмж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өгч ажиллалаа. Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын эрүүл мэндийн төвүүдэд төрийн үйлчилгээг сумдад үйл ажиллагаар ЭМГ-аас НЭМХ-ийн мэргэжилтнийг ажиллуулан, тус эмнэлгүүдтэй хамтран иргэдээс бие бялдарын түвшин тогтоох сорилыг авч, биеэ тэтгэн чийрэгжүүлэх, хөдөлгөөн, зөв хоололтын зөвлөмж өглөө.Үр дүн: Төлөвлөгөөнд тусгагдсан сумдад бүрэн ажиллаж, дэмжлэг хяналтыг хийгдэж, зөвлөмж зааварчилгаа өгөгдсөн.

30

5.2. Иргэдмэндийг орчныг орчны эрүүсайжруулахзохион бай

5.3. Иргэдмэндийн олгох аргтасралтгүй хэрэгжүүлэ

5.айбо

дийн эрүүл дэмжих

бүрдүүлж, үл мэндийг х ажлыг гуулах

5.2хобү

дэд эрүүл боловсрол

га хэмжээг авч

эх.

5.хэухтөба

1.2. “Эрүүл иргэймгийн дэд оловсруулж батл /2018 он, 2-

2.4. “Сургуулийооллолтыг дэмүрдүүлье” аян зо /2018 он

3.1. “Амьдралыэвшилд-Уламжлахаан” сургалөлөвлөгөөний айгуулах. /2018 он,

энтэй Дундговь” хөтөлбөрийг

луулна. -р улирал /

йн орчинд зөв чигч орчныг охион байгуулах 2-р улирал/

ын зөв дадал алт арга, лтыг график дагуу зохион

улирал бүр /

Мэргэжлийн хэмч, тогооч, үахуйн дэглэм тогооч 13, үйлСургалтаар хүдамжих халдхүүхдийн хэрүйлдвэрлэл үйхийх ерөнхий хооллолтыг цэцэрлэгүүдэдхоололтын самҮр дүн: Ерөнхолгох сургалты Уламжлалт а“Амьдралынажиллагааг ту2018 онд “Хөархаг үрэвслэсүүний ач холөвчнөөс сэргихийж, эрүүл мУламжлалт анзөв дадал хэвсэргийлье” сэдхамтран зохио

23

“Эрүүл боловсрусарын 20хөтөлбөрхүртэл хэхамт бат

хяналтын газарүйлчлэгч нарт “сахих нь” сэдэчлэгч 35/ хамрууүн амын хоол тэжварт өвчнөөс урэгцээт илчлэг,йлчилгээнд эрүүзарчим зэрэг сэдэмчигч орчд хүргүүлэн, Эрмбар үзүүлэн тахий боловсролыыг хийж, 53 хүн /

анагаах ухаанызөв дадал хэ

усган хэрэгжүүлжөдөлгөөн эрүүл ээс сэргийлэх ньлбогдол”, “Даралийлэх нь”, зэрэг эндийн боловсрнагаах ухааны төвшилд Уламжлалдвээр 5 хоногийон байгуулж, бай

иргэнтэй Дунуулан, Аймгийн 0-ны өдрийн “Эрр батлах тухай” эрэгжүүлэх үйл атлан гаргалаа.

тай хамтран ЕСургуулийн орчвт сургалтыг зоуллаа. жээлийн 5-р судурьдчилан сэрг хоногийн хооүл ахуйн зохистоэдвүүдээр мэдлчныг бүрдүүльрүүл мэндийн граалаа. ын сургуулиудын/эмч 5, тогооч 13

төвийн жилийэвшилд-Уламжлж байна. мэнд”, “Унтах-иь”, “Дөрвөн улирлт ихсэх өвчнөө

нийт 25 сэдвэрол олгосон. өв, Зооноз өвчинлт анагаах ухаанйн сургалтыг “Эрйгууллагуудад ху

ндговь” аймгийнЗасаг даргын

рүүл иргэнтэй ДА/506 дугаар зажиллагааны нэ

Ерөнхий боловсрчинд эрүүл зөв охион байгуулж,

далгааны зарим үгийлэх, цэцэрлэолны хэм хэмой дадлыг нэвтрлэг олголоо. “Суье” аяны удигазраас дэмжлэ

н эмч, тогооч, ү3, үйлчлэгч 35/ х

йн үйл ажиллаалт арга, уха

идэхээ тэнцүүлэрал таван өнгийөс сэргийлэх нь”ээр 1999 хүнд с

н судлалын төв н”, “Зоонозын харүүл амьдрах уххуваарийг хүргүү

н дэд хөтөлбө2018 оны 11 д

Дундговь аймгийахирамжаар 202эгдсэн төлөвлөгө

ролын сургуулихоол бэлтгэх, энийт 53 хүн /э

үр дүн, хоол хүнэг сургуулийн нмжээ, нийтийн рүүлэх нь, цэвэрургуулийн орчиндрдамжийг сургг үзүүлэн эрүүл

үйлчлэгч нарт мхамрагдсан.

гааны төлөвлөаан” сургалтын

эх”, “Өвдөгний үйн идээ”, “Сарми”, “Уламжлалт асургалт сурталчи

хамтран “Амьдралдвараас урьдчхаан сургалтын түлэн, аймгийн тө

өрийг дүгээр н дэд 21 он өөний

30

иудын эрүүл эмч 5,

нсээр насны хоол

рлэгээ д зөв гууль, л зөв

эдлэг

30

гөөнд үйл

үений истай ргаар илгаа

ралын чилан төв”-д өрийн

30

24

байгууллагуудын 133 төрийн албан хаагчийг хамруулсан. Аймгийн төвийн 7-р цэцэрлэгээс хүсэлт тавьсны дагуу эцэг эхчүүдэд “Томуугаас урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаан”, “Нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн. Үр дүн: “Амьдралын зөв дадал хэвшилд - Уламжлалт арга, ухаан”-ы 25 сэдвээр 1999 хүнд сургалт сурталчилгаа хийгдсэн нь урьд оны мөн үеэс 15 сэдвээр, 789 хүнээр өссөн байна.  

5.3.2. “Амьдралын зөв дадал хэвшил-энгийн зүйлээс эхэлнэ” сургалтыг график төлөвлөгөөний дагуу зохион байгуулах. /2018 он, улирал бүр/

“Эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан эрүүл мэндийн сургалт сурталчилгааны сэдэвчилсэн төлөвлөгөөг 2018 онд хийгдэх “Амьдралын зөв дадал хэвшил-энгийн зүйлээс эхэлнэ” сургалтын график гарган ажиллаж байна. Гарфик төлөвлөгөөний дагуу “Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд”, “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье”, “Ундны усны зөв хадгалалт, эрүүл ахуй”, “Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэлт”, “Ажлын байрны стрессээс сэргийлэх нь”, “Эрүүл зөв хооллолт”, “Гараа зөв угаах”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Зөв хооллолт”, “Хөдөлгөөн эрүүл мэнд” зэрэг сургалтуудыг зохион байгуулж, насанд хүрэгчид, хүүхэд, ахмад настнууд нийт 3800 хүнд эрүүл мэндийн боловсролыг олголоо. “Төрийн үйлчилгээг сумдад” өдөрлөгөөр 12 төрлийн гарын авлагыг боловсруулан 4600 ширхэгийг олшруулан суртчилан тараалаа. Аймгийн замын цагдаагийн тасагтай хамтран зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 1 сарын аяныг зохион байгуулж нийт 500 гаруй иргэдэд сургалт сурталчилгаа хийлээ. Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд “Дэлгэцийн донтолт”-оос сэргийлэх нь сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангийн 65 сурагчдад сургалт хийж сургагч багш бэлтгэсэн. Үр дүн: Графикийн дагуу сургалт, мэдээлэл, сурталчилгаа тогтмол хугацаандаа хийгдэж 4300 хүнд сургалт хийж, 4600 ширхэг гарын авлага тараасан байна.

30

5.3.4. “Ус, айргаа эко-саванд хийж хэрэглэж хэвшие” аян өрнүүлнэ. /2018 он, 2-р улирал

“Ус, айрагаа эко-саванд хийж хэрэглэж хэвшие” аяны удирдамжийг батлан гаргаж, Дэлхийн Зөн ОУБ-ын Дундговь ОНХХ, БОАЖГ-тай хамтран “Ундны усны хэрэглээ”, “Ундны усны чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт 3 удаагийн сургалтыг аймгийн төвийн иргэдэд зохион байгуулж, зөвлөмж, гарын авлага тараалаа. Сургалтанд нийт 146 хүн хамрагдсан. Аяны удирдамжийн дагуу сум бүр дотооддоо шалгаруулалтыг хийж сум бүр 3 хүний материалыг ирүүлсэн бөгөөд аяны удирдамжийн дагуу сум бүр дотооддоо шалгаруулалтыг хийж сум

30

25

бүр 3 хүний материалыг ирүүлж, ЭМГ-аас шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд 53,5 хувь нь усаа Эко саванд хийж хэвшсэн. Үр дүн: Иргэд мэдээллээр хангагдаж, улмаар мэдлэг хандлага сайжирч байна.

5.3.5. “Өрх бүрийн гишүүд өөрийн аяга халбагыг хэрэглэж хэвшье” сургалт зохион байгуулна. /2018 он 3, 4-р улирал/

“Өрхийн гишүүн бүр өөрийн аяга халбагыг хэрэглэж хэвшье”, “Уламжлалт аргаар өвчнөөс сэргийлье” сургалтуудыг хуваарийн дагуу зохион байгууллаа. 2018 оны байдлаар сургалтыг 7 удаа зохион байгуулж, 170 хүнд хамрагдсан.

25

5.4. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хангаж ажиллах

5.4.1. Хүүхдийн байгууллагуудын эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, багш ажилчид, хүүхэд, эцэг эхчүүдэд эрүүл ахуйн чиглэлээр сургалтыг зохион байгуулж ажиллана. /2018 он, жилдээ/

Аймгийн төвийн нийт хүүхдийн байгууллагуудад халдварт өвчнөөс сэргийлэхэд хүүхдийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээнд хяналт тавин, зөвлөмж өгч ажиллаж байна. Аймгийн төвийн 1, 2, 3, 4, 5, 7 дугаар цэцэрлэгүүдэд “Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр багш ажилчид, эцэг, эх, асран хамгаалагчдад сургалт хийж, 5 төрлийн гарын авлага 650 ширхэгийг сурталчилан тараасан. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед аймгийн төвийн 7 цэцэрлэгт хүүхдийн ирцийн тандалт хийж, цэцэрлэгийн эмч нарт зөвлөмж өгч, томуугийн шинж тэмдэг илэрсэн, томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хичээлээс түр чөлөөлөх, бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. Эрүүл мэндийн газраас Сайнцагаан сумын 1, 2, 3, 7-р цэцэрлэгүүд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтын халдваргүйтгэлийг хийж, халдварт өвчний голомтыг таслан зогсоосон. Тууралтат халдварын гаралт ихсэж байгаатай холбогдуулан “Гар хөл амны өвчин”, “Салхин цэцэг”, “Улаанууд”, “Менингококцеми” өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 5 төрлийн гарын авлагыг боловсруулан нийт цэцэрлэгүүдэд олшруулан өгч, сургалтын материалаар хангасан. Үр дүн: Халдварт өвчний эсрэг голомтын арга хэмжээ цаг алдалгүй хийгдэж, хүүхдийн байгууллагуудын халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа сайжирсан.

30

26

5.4.2. Амьсгалын замын халдварт өвчлөлүүд томуу, томуу төст өвчин, улаанбурхан, улаанэсэргэнэ, улаанууд, салхинцэцэг, гар хөл амны өвчин, менингококкт халдварт тандалт судалгааг хийж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангуулж ажиллана. /2018 он, 1,4-р улирал/

Амьсгалын замын халдвар /томуу, томуу төст өвчлөл, салхинцэцэг, гар хөл амны өвчин, улаанууд, менингококкт халдвар/ урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газрын тушаал, албан даалгавар, “Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, зөвлөмж”-үүдийг хүргүүлж, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллалаа. Томуугийн дэгдэлтийн үед Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон сумдад хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс томуугийн вирус илрүүлэх 30 сорьцыг авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээн шинжлүүлж, 9 сорьцонд томуугийн вирусийг баталгаажуулж, хариу арга хэмжээг авч ажиллалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран аймгийн төвийн анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Томуугийн харуулдан тандалт, бүртгэл мэдээлэл, анхаарах асуудал” сургалтыг хийж, эмнэлгүүдийн өдөр тутмын томуугийн тандалт, бүртгэл мэдээлэлд хяналт хийн зөвлөмж өгсөн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед аймгийн төвийн 7 цэцэрлэгт хүүхдийн ирцийн тандалт хийж, цэцэрлэгийн эмч нарт зөвлөмж өгч, томуугийн шинж тэмдэг илэрсэн, томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хичээлээс түр чөлөөлөх, бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. Адаацаг суманд бүртгэгдсэн халууралт, тууралтат хам шинж-Улаан бурханы сэжигтэй тохиолдолд тархвар судлалын судалгааг хийж, сорьцыг Халдвар өвчин судлалын үндэсний төвийн улаанбурханы лабораторит илгээн шинжлүүлсэн. 2018 оны байдлаар амьсгалын замын нийт бүртгэгдсэн 243 /салхинцэцэг 116, гахай хавдар 4, улаанэсэргэнэ 7, гар хөл амны өвчин 84, сүрьеэ 32/ тохиолдлуудад тус тус тархвар судлалын судалгааг хийж, сарын шуурхай мэдээнд оруулж мэдээллээ Үр дүн: 2018 оны байдлаар амьсгалын замын нийт 243 халдвар бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 тохиолдол буюу 53,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. ЭМБ-уудын халдварын сэргийлэлт хариу арга хэмжээний бэлэн байдал хангагдсан.

30

5.4.6. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтыг сайжруулах сургалтанд хамруулна.

/2018 он 3,4-р улирал/

“Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт” , “Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ нэвтрүүлэх” сургалтыг сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, вакцинатор нарт зохион байгууллаа. Сургалтанд нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программд 2016 оны 01-01ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүдийн дархлаажуулалтын мэдээллийг орууллаа. Нийт 2821 хүүхдийн мэдээлэл оруулахаас 2538 хүүхдийн мэдээллийг цахим программд бүрэн оруулаад байна.

30

27 Зургаа. Байгалийн голомтын эпизоотологи тандалт судалгааг зохион байгуулан, зоонозын өвчний хяналт сэргийлэлтийг сайжруулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд:

6.1 Халдварт өвчний урьдчилан сэргийлэлт хяналт тандалт

6.1.1 Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг Адаацаг сумын нутагт, хачгаар дамжих халдварын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээг Дэлгэрхангай сумын нутагт тус тус хийх /2018 он 5,6 сард /

Хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгааг Дэлгэрхангай сумын нутагт 45000 га талбайд 15 цэгт газрыг сонгон бэлчээрт малд хачиг хайгуулдаж нийт 109 хачиг цуглуулан, хачгийн зүйлийн бүрдлийг тодорхойлон, нас, хүйс, хооллолтын судалгааг хийлээ. Цуглуулсан хачгийн эпизоотологийн холбогдолд үнэлэлт дүгнэлт өгөхөөр бэлчээрийн 62, малын 42 нийт 104 хачгийг Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторит шинжилгээнд хүргүүлээд байна. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нутагт D.nuttalli, H.asiaticum зүйлийн хачиг тархсан, бэлчээр дэхь хачгийн тоошил 0,2 дарцаг/км, нэг мал дахь хачигны ноогдоц 0,67 байлаа. Бэлчээрийн хачгийн тоошил 2014 он Цагаандэлгэр (0,47), 2015 он Дэрэн (1,68) 2016 он Эрдэнэдалай (2,35), 2017 он Говь-Угтаал (3,29) сумдаас бага байна.

30

6.1.2 Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг Дэрэн сумын нутагт хийнэ. /2018 он 8 сар/

2018 оны 08 сарын 13-наас 08 сарын 21-нийг дуустал Тарваган тахлын байгалийн голомт хяналтын тандал шинжилгээнд Адаацаг сумын 36000 га талбайг хамруулан тус нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, эпизоотологийн холбогдол, голомтын төлөв байдлын судалгааг хийлээ. Шинжилгээний хугацаанд 90 мэрэгч амьтан олзворлон махчин шувууны гулгидас 21, мэрэгч амьтны үс ноолуурын шимэгч бүүрэг 46, мэрэгчийн нүхний бүүрэг 2, хачиг 41 нийт 200 материалыг цуглуулан холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна. Мэрэгч амьтдын тооллого 112 га-д тавьж, үлийн цагаан оготны 20, тарваганы 3 бүлд бүлийн ажиглалт, 400 зангат хоног ажиллуулан, сектор бүрд араатан амьтад, махчин шувуудын ажиглалт тооллого хийж, 32 га талбайд зэм үхдэл, гулгидас хайгуулдлаа. Олзворлон шинжилсэн мэрэгч амьтдын зүйлийг тодорхойлон биеийн жин, уртыг хэмжин, үржлийн судалгааг хийв. Шинжилгээний хугацаанд мэрэгч амьтны үс ноолуураас 46 бүүрэг, тарваганы 48, үлийн цагаан оготны 652, огдойн 106 нүхний амсар үзэн тарваганы нүхнээс 2 бүүрэг, үлийн цагаан оготны нүхнээс 41 хачиг түүвэрлэв. Нийт 5 зүйлийн бүүрэг тодорхойлогдлоо. Лабораторийн шинжилгээнд жижиг мэрэгч 90 ширхэг, махчин шувууны гулигдас 21 ширхэгийг хамруулан нян судлал, ийлдэс судлал, бичил харах, биологийн шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний нян илрээгүй голомт тайван байна.

15

6.1.3. Ус намгийн шувуудын тооллого, ажиглалт судалгаа Адаацаг, Цагаандэлгэр сумдын нутагт хийх . /2018 он. 5 9 сард/

Адаацаг, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, сумдын нутагт тогтсон нуур усанд ус намгийн шувуудын ажиглалт тооллого хийлээ. Цагаандэлгэр сумын Цэгээний нууранд тогтсон нуур ус байхгүй ус намгийн шувууд ажиглагдаж тоологдоогүй. Харин Адаацаг сумын Сүм хөх бүрдэд мөнгөлөг цахлай 180, хондон ангир 8,

30

28

зэрлэг нугас 8, өвөгт тогоруу 4, цагаан халбагант 3, гангар хун 1, Дэлгэрцогт сумын төвд тогтсон тойромд анхидал ангир 32, Дэлгэрцогт сумын нутагт Гялгарын нууранд анхидал ангир 36, хондон ангир 8, зээрд нугас 8 тус тус тоологдлоо. Судалгаагаар Дундговь аймагт 2 сумын 3 нууранд 7 зүйлийн 287 ус намгийн шувуу тоологдлоо. Үр дүн: Ажиглалтын үед хөдөлгөөний идэвхи муутай, ноомойрсон, зан байдал дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй болон үхсэн шувууд тааралдаагүй болно.

6.2 Байгалийн голомтот нутгийн хүн амын дунд мэдлэг хандлага тодорхойлох тандал судалгаа явуулах

6.2.1 Хачигт халдварын хүн амын дундах тандалт судалгааг Дэлгэрхангай суманд хийх /2018 он 5 сард/

2018 оны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хачигт халдварын тандалт судалгааг Дэлгэрхангай сумын малчин өрх болон сумын төвийн 63 хүнээс “Хачигт халдвараас сэргийлэх” талаарх мэдлэг хандлагыг үнэлэх зорилгоор асуумж судалгаа авч, 44 хүний цусны ийлдсийг лабораторийн шинжилгээнд хамруулахаар сорьц дээжлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторит шинжилгээнд хүргүүллээ. Үр дүн Асуумж судалгаанд хамрагдсан хүмүүсийн мэдлэг хандлагын түвшин 80.5%-“Хангалттай”, эрсдэл нь 37.6% буюу “Дунд эрсдэлтэй” байна.

30

6.2.2. Адаацаг сумын айл өрхүүдэд тарваган тахлын мэдлэг хандлагын судалгаа хийх. /2018 он 06 сар/

Адаацаг сумын 2, 3-р багийн 22 өрхийн 43 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдлийн судалгаа авлаа. Хамрагдсан хүмүүсийг хүйсээр авч үзвэл эрэгтэй 17, эмэгтэй 26 байна. Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн мэдлэгийн түвшин 66.8%, хандлагын түвшин 78.3%, эрсдэл 31.4%-тай мэдлэг хандлагын түвшин хангалттай, эрсдэл бага байна.

30

6.3.1. Сайхан-овоо, Дэлгэрцогт, Адаацаг, Сайнцагаан сумдуудад холерийн хяналтын шинжилгээг жуулчны баазуудад хийнэ /2018 он 07 сар/

Тус төвийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Адаацаг, Сайнцагаан сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад 07 сарын 02-ноос 04-ны хооронд холерын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээгээр холер өвчний нян илрээгүй.

30

6.3.2. Боомын хяналтын шинжилгээг Дэрэн Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдын нутагт хийх /2018 он, 05 08 сар/

2018 оны кландерчилсан төлөвлөгөөнд тусгасны дагуу боом өвчний хяналтын шинжилгээнд аймгийн Хулд, Эрдэнэдалай, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутагдах 8 цэгт газраас 40 сорьц дээжлэн, “Тогтохмандал” хүнсний захын махны худалдаачдын лангуу, хормогч, хил, гадны талбайд нь, мөн ил мах борлуулагчдын жин хэмжүүрээс 24 ширхэг арчдас цуглуулан боом өвчний үүсгэгч илрүүлэх нян судлалын шинжилгээг хийлээ. Үр дүн: Аймаг дахь боом өвчний голомттой цэгт газруудад хяналтын шинжилгээгээр боом өвчний үүсгэгч эсрэгтөрөгч илрээгүй.

20

Нийт арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 26.8

29 ХОЁР.ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан тусгай арга хэмжээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийшалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

0-40

"Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

1.3. Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх

1.1.3. “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбоотойгоор эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нар, Сумын засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг хамтран дүгнэж, үнэлгээний дүнг хүргүүлж ажиллана. /2018 он 2,4-р улирал/

Аймгийн Засаг дарга 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн газрын дарга, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга, Засаг дарга нартай хамтран гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд тухайн сумын Засаг дарга нарын үүрэг оролцоо, Эрүүл мэндийн газрын даргын үүрэг, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нарын хийж гүйцэтгэх ажлыг тодорхой заан хагас жилээр ажлыг дүгнэж удааширалтай байгаа заалтууд, үнэлэх боломжгүй заалтуудыг гарган хүргүүлж эрчимжүүлсэн. Үр дүн: 2018 оны байдлаар хэрэгжилтийн хувь 90,0 хувь

35

1.3.6 Гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлж, өргөжүүлэн нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг туршлага судлуулж, мэргэшүүлэн сургана. /2018 оны 2-р улирал/

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хунань мужийн Цан Са хотод “Халдварт өвчин, элэг цөсний эмгэг судлал”-ын чиглэлээр 20 хоногийн хугацааны туршлага судлах сургалтанд Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, БНХАУлсын Шан-Ши мужид “Хуурай зүү, массаж эмчилгээ”-ний чиглэлээр 45 хоногийн сургалтанд УАУТөвийн 2 эмч, БНХАУ-ын ӨМӨЗОронд “МУАУ, эмчилгээ, оношилгооны сүүлийн үеийн дэвшилтэт технологи” чиглэлээр УАУТөвийн 1 эмч, БНХАУлсад “Эрүүл мэндийн удирдлага” чиглэлээр 14 хоногийн сургалтанд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, ОХУ-д мэдээгүйжүүлэг, хүүхэд, лабораторийн чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн 3 эмчийг тус тус сургалтанд хамруулж мэдлэг мэргэжлийг дээшлүүлсэн. Глобаль удирдагч дээд сургуультай хамтран Тайвань улсад ЭМГ-ын дарга хамтын хэлэлцээрт гарын үсэг зурах чиглэлээр 7 хоног туршлага судалаж нийт 10 эмч мэргэжилтэн хамрагдсан байна. Үр дүн: Гадаад сургалтанд 10 эмчийг хамруулсан байна.

40

1.4. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдврэлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах

1.4.1. Эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэргэжлийн зэргийг ахиулах, шинээр олгох, эрдмийн цолыг ахиулахад дэмжлэг үзүүлж ажиллана. /2018 он, 2-р улирал/

2018 онд эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэргэжлийн зэргийг ахиулах, шинээр олгуулах хүрээнд 5 их эмч, 6 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн зэргийг шинээр авах буюу ахиулсан байна.

37

1.4.2. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу судалгаанд

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5 дахь заалтын дагуу судалгаанд хамрагдсан 147 эмч, мэргэжилтнүүдэд 455,4 сая төгрөг, 28.2 дахь заалтын дагуу 10 эмч,

40

30

хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийг мөнгөн тэтгэмж, урамшуулалд бүрэн хамруулна. /2018 он, 1-4-р улирал/

мэргэжилтнүүдэд 129,96 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, урамшуулалд бүрэн хамрууллаа.

1.4.3. Эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжилтийг тооцож ажиллана. /2018 он, 2-р улирал/

2018 oны байдлаар хувааарийн дагуу 44 эрүүл мэндийн байгууллага, аж ауйн нэгжийн 1435 ажилчдыг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт , 5 төрлийн багажийн шинжилгээ болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Үзлэгт хамрагдсан иргэдийн өвчлөлийг авч үзвэл хоол боловсруулах замын өвчин - 396, амьсгалын замын өвчин -100, зүрх судасны өвчин-34, төв мэдрэлийн системийн өвчин-51, эмэгтэйчүүдийн өвчлөл-80, нүд судлалын өвчин-95, бусад өвчин 23 байсан бөгөөд 61 хувьд нь хоол боловсруулах замын өвлөл зонхилон тохиолдож байна. Ямар нэгэн огт өвчлөлгүй эрүүл 656 хүн байсан. Үр дүн: Өвчлөлтэй илэрсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүлжүүлэх төлөвлөгөөнд 100% хамруулж эрүүлжилт 58 хувьтай байна.

40

1.7. Байгууллагын ил тод байдлыг хангаж ажиллах

1.7.2. Сул ажлын байрны зарыг ил тод зарлах, сонгон шалгаруулалтаар ажилд авч томилгооны зөрчилгүй ажиллана. /2018 он, 2-р улирал/

Эрүүл мэндийн салбарын 2018 оны байдлаар сул орон тооны захиалгыг эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлж, байгууллагын вэб сайтанд байршууллаа. Одоо шаардлагатай байгаа Нэгдсэн эмнэлэгт шүд, чанарын менежер, шүдний сувилагч, Хулд сумын ЭМТөвд их эмч, багийн эмч, Өлзийт, Өндөршил сумдад лаборант, Цагаандэлгэр, Өндөршил сумдад эмч найруулагч, Нэгдсэн эмнэлэг, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Адаацаг сумдын эрүүл мэндийн төвд сувилагч нарын ажлын байрны захиалгыг авч Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвд нийтэд зарласан. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 51 ажлын байр дутагдалтай байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг 4 их эмч, 1 сувилагч, 1 хяналт үнэлгээний мэргэжилтний ажлын байрыг нийтэд зарлан сонгон шалгаруулж шинээр ажилд авч ажилууллаа. Үр дүн: Хүний нөөцийн ил тод байдлыг хангагдаж, томилгооны зөрчлийг арилгасан.

40

31 1.8. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн хангах

1.8.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн дагуу сургалт, сурталчилгаа зохион байгуулж, Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах /2018 он, улирал бүр/

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн сургалтыг хийж, давхардсан тоогоор 121 эмч мэргэжилтнүүдийг хамрууллаа. Нэгдсэн эмнэлэг нь “ Ажлын байрны аюулгүй байдал, ажилтны эрүүл мэнд 2017-2020” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ЭМС-ын 186-р тушаалын 4-р хавсралтанд заасны дагуу 114 эмнэлгийн ажилчдыг дотор,мэдрэл,чих хамар хоолой,нүд,мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, ЭХО, рентген, лабораторийн шинжилгээнд орж 52 % нь хамрагдсан. Хөдөлмөрийн чадвар түр алдсан 78 ажилтан, жирэмсэн, амаржсан 12 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, хоол үйлдвэрлэлийн 8 ажилтанг эрүүл зүйн шинжилгээнд хамруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор хавсран ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд ажлын нэмэгдэл хөлсийг олгож хэвшлээ. Үр дүн: Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээний газраар хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, шинжилгээг 10 ажлын байранд хийж, үнэлгээ, нөхцөл эрсдлийг тогтоосон.

40

1.9. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй болон төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах

1.9.4. Сэтгэл ханамжийн судалгаа буюу хэрэглэгчийн үнэлгээг Төрийн бус байгууллагатай гэрээлэн гүйцэтгүүлэх, гарсан санал хүсэлтийн дагуу зөвлөмж хүргүүлж үр дүнг тооцно. /2018 он, улирал бүр/

2018 онд харьяа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ЭМС-ын 2014 оны 13 тоот тушаалын аргачлалын дагуу эмч, эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчдээс улирал бүр сэтгэл ханамжийн судалгааг авч, дүгнэн түүний мөрөөр эмчилгээг үйлчилгээг сайжруулах ажлыг эмнэлгүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дарга нарын үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжүүллээ. Тушаалын дагуу улирал бүр эмнэлэг, эрүүл мэндийн төвөөсөө тогтсон тоогоор үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, эрүүл мэндийн байгууллагаас үйлчлүүлэгчдэд хүрч байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын хэрэгцээг тогтоон ажиллалаа. 2018 оны байдлаар амбулатори, хэвтэн эмчлүүлэгч 16600 үйлчлүүлэгчдээс санал, асуулга авахад эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн байгууллагын соёл: сайн-92,2%, дунд-5,3%, муу-2,5%, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйлчилгээний соёлд: сайн-88,5%, дунд-5,8%, муу-5,7%, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд: сайн-84,3, дунд-11,8%, муу-3,9%, удирдлага, зохион байгуулалт: сайн-97,1%, дунд-2,9% байгаа бөгөөд ерөнхий сэтгэл ханамж: сайн-90,5%, дунд-4,8%, муу-4,7%-тай байна.

40

2.2. Эрүүлсалбарын цахим ажиллагаагтогтмолжуумэдээллийгшуурхай бо

Гурсайжруула

3.1. Эрүүлбайгууллагу

Хоёр. Эрүүл мэл мэндийн хэмжээний

хуудсын г улж мэдээ, г түргэн олгох

2.2төцаөркасуүйто

рав. Салбарын хан, хөрөнгө ору

л мэндийн уудын дэд

3.мэ

эндийн мэдээл2.2. Сумдын эөвүүдтэй Skypeахимаар холбогдргөжүүлэн, зориамер, микруурилуулж цахийл ажиллагааг огтсмолжуулах.

/2018 он жхэмжээнд дэх буулалтыг нэмэ

1.1. Дэлгэрхангаэндийн төв,

ллийн тогтолцоэрүүл мэндийн e программаар дох технологийг улалтын аудио рофон авч им хурал хийх

чанаржуулан

жилдээ/ барилга, автомагдүүлж, эрүүл м

ай сумын эрүүл Эрдэнэдалай

Үр дүн: 2018 эмнэлгийн мэтусламж үйлчзохион байгуханамж өсч, е

оог боловсронгу

Эмнэлэг, эрүүурьдчилан сэражлын чиглэлшатны үйл аж“Томуу томуупрограммаар х Үр дүн: Мэдэ

ашин, тоног төхмэндийн туслам

2018 оны байгүйцэтгэл 100

32

оны байдлаар эргэжилтний ёс илгээний чанар,уулалтанд сайн ерөнхий сэтгэл хауй болгож цахи

үл мэндийн төвргийлэх тухай” слээр 1 удаа, “Эжиллагаа болон у төст өвчин дхолбогдож мэдээ мэдээллийг ца

хөөрөмжийн хамж үйлчилгээн

йдлаар эрүүл мэхувьтай. Улсын

байгууллагын зүй, үйлчилгээн аюулгүй байдалүнэлгээ 15,5%

анамж 90,5%-д хим мэдээллийг

вүүдтэй “Шүлхийсэдвээр 3 удаа, Элэг бүтэн Мон

“Эрүүл цус” аядархлаажуулалтэ мэдээлэл солиаг тухайд нь авч,

ангалтыг стандий ээлтэй байд

эндийн төвийн бкомисс хүлээн а

соёлд сайн үнэний соёлд сайнлд сайн үнэлгээ

%-иар тус тус хүрсэн байна. г хөгжүүлэх зор

й өвчний мэдээ “Эрүүл мэндий

нгол” үндэсний яны хэрэгжилтийт” сэдвээр 1 уилцлоо. , эргэн мэдээлэх

дарт түвшинд хүдлыг бүрэн хан

барилгын ажлыгавч үйл ажиллаг

лгээ 27,7%-иар,н үнэлгээ 19,5%

12,8%-иар, удирхэрэглэгчийн с

илтийн хүрээнд

э, мэдээлэл, түүйг дэмжих жил”хөтөлбөрийн 2 йн байдлаар 2 удаа тус тус s

х тогтолцоо бүрд

үргэж, засвар үнгах зорилтийн

г “ОГОСЦ” ХХК гаа эхэлсэн.

, эмч, %-иар, рлага сэтгэл

д:

үнээс –ийн дахь удаа, skype

дсэн.

35

үйлчилгээг хүрээнд:

хийж 40

33 бүтэц, барилга байгууламжийг нэмэгдүүлж, Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг хийх

сумын сум дундын эмнэлгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулна. /2018 он, жилдээ/

Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийн барилга нь 2018 онд улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төлөвлөсөн төлөвлөгөөт 750,0 сая төгрөгийг ажил бүрэн хийгдсэн. 2018 оны байдлаар нийт барилгын гүйцэтгэл 50 хувьтай.

3.1.2. Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын зураг төсөвийг экспертийн дүгнэлтийг гаргуулж, газрын асуудлыг шийдвэрлэх /2018 он, 2-р улиралд /

Нэгдсэн эмнэлгийг оношилгоо эмчилгээний төв болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийн боловсруулалтыг хийж Засаг даргын зөвлөлд 2, ИТХТ-ийн хурлаар 2 удаа хэлэлцүүлж аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын зураг төслийн экспертийн дүгнэлт, газрын асуудлыг 2019 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар саналаа өгөөд байна.

10

3.3. Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанаржуулах

3.3.1. Орон нутагт нэн шаардлагатай байгаа КТГ-ын тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэнэ. /2018 он, жилдээ/

Тоног төхөөрөмжөөр хангагдаагүй. 2019 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн оношлогооны төв байгуулах төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтанд оруулан аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн.

0

Дөрөв. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах , чанарын удирдлагын зорилтыг хангах” зорилтын хүрээнд:

4.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын хэрэгжилтийг сайжруулж, чанарын удирдлагыг хангах

4.1.1.Явуулын амбулаторийн үзлэгээр хөдөөгийн алслагдсан хүн амд урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, эрүүлжүүлэх арга хэмжээг авч ажиллана. /2018 он, 1-4-р улирал/

Урьдчилан сэргийлэх үзлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд хөдөөгийн сумдад нарийн мэргэжлийн эмч нарын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээг жил бүр зохион байгуулж байна. 2018 оны байдлаар Дэлгэрхангай Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Дэлгэрцогт сумдад нарийн мэргэжлийн эмч нарын багийг ажиллуулан, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж дотор 493, Халдварт 217, Сүрьеэ 155, ЭХО 534, Шүд 65, Эмэгтэйчүүд 276 хүнийг тус тус хамруулж нийт 1922 хүнд үзлэг, шинжилгээ хийлээ. Үзлэгээр бамбайн өвчтэй 13, элэгний хатууралтай 6, сахарын өвчтэй байж болзошгүй 123, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчтэй 44, тэмбүүгийн өвчлөл 2-ийг тус тус илрүүлэн шүдний эмчилгээнд 63 хүн хамрагдлаа. Сүрьеэ, хавьтлын үзлэгийг 15 хүнд хийж, сүрьеэгийн хяналтанд 12 хүнийг авч эмчилгээ зөвлөгөө өглөө. Шинээр элэгний хавдар 7-н тохиолдлыг илрүүлэн гуравдагч шатлалын эмнэлэгт шилжүүллээ. Улаанбаатар хотын Хаалттай 429 дүгээр анги төрөлжсөн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг хамтран Сайнцагаан, Адаацаг, Эрдэнэдалай, Гурвансайхан, Говь-Угтаал сумын хүн амын дунд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа”, “Эрүүл цус -2” аяны үйл ажиллагааг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу

40

34

Сүрьеэ, БЗДХ–ын илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогоог 2018 оны 10 сард 7 хоногийн хугацаанд ажиллаж, 1231 хүнд сүрьеэ, бэлгийн замын илрүүлэг үзлэгийг зохион байгуулсан. Үр дүн. Орон нутагт эмнэлгийн тусламж үзүүлснээр шинээр элэгний хавдар 3-ийг илрүүлэн, 83 хүнийг диспансерийн хяналтанд авч эмчилгээ, зөвлөгөө өгч, сүрьеэ өвчний 4 шинэ тохиолдол үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 2 тохиолдол, тэмбүү өвчний 10 шинэ тохиолдлыг ирлүүлж эмчилгээнд хамрууллаа.

4.1.3. Албан байгуулага, аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар ЭМС-ын 340 дугаар тушаалын дагуу гэрээ байгуулж, хэрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна. /2018 он, 2-р улирал/

2018 оны байдлаар гэрээт 44 байгууллагын 1680 ажилчид болон Сайнцагаан сумын 5,6,7,8,9 дүгээр багийн 245 ахмадад 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 5 төрлийн багажийн шинжилгээг 14146 хүнд хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 61,0%-д нь эрхтэн тогтолцооны өвчлөл илэрсэн бөгөөд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл 602, нүд ба түүний дайврын өвчин 112, цусны эргэлтийн тогтолцооний өвчлөл 124, амьсгалын эрхтэн тогтолцоо өвчлөл 251, эмэгтэйчүүд, шээс бэлгэсийн тогтолцооний өвчлөл 198, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл 161 тус тус илэрсэн байна. Эдгээр өвчлөлийг тус тус хяналтанд авч, эрүүлжүүлэх төлөвлөгөөнд 100% хамруулж, эрүүлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Цэргийн насны болон жолооны үзлэг, ажилд орох, сургуульд орох үзпэг, үйлчилгээний ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг тухай бүрт нь хийж байгаа бөгөөд байгууллагын дарга болон ажилчдын эрүүл мэнд хариуцсан ажилтнуудад үзлэгийн дүнг танилцуулан зөвлөмж өгч ажиллалаа. Үр дүн: 44 байгууллагын 1680 ажилчид болон 245 ахмадыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, давхардсан тоогоор 1448 өвчлөлийг илрүүлэн 5 төрлийн багжийн шинжилгээг 14146 хүнд хийж, эрүүлжүүлэх төлөвлөгөөнд хамрууллаа.

40

4.2. Эх болон жирэмсэн эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай

4.2.5. ЭХЭМҮТөвтэй хамтран эх, нярайн тусламж үзүүлэгч эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Сэргээн засал эмчилгээ эх барихын практикт хэрэглэх нь” сургалтыг зохион байгуулна. /2018 он, 2-р улирал/

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эх, нярайн тусламж үзүүлэгч эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Сэргээн засал эмчилгээг эх барихын практикт хэрэглэх нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт 34 эмч, мэргэжилтэн хамрагдан, жирэмсний дасгал хөдөлгөөн хийх арга зүйд суралцаж, жирэмсэн эхчүүдэд хөдөлгөөн засал эмчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшлээ. Үр дүн: Жирэмсний дасгал хөдөлгөөн хийх арга зүйд суралцаж, жирэмсэн эхчүүдэд хөдөлгөөн засал эмчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадвартай болсон.

40

35 тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэх

4.2.6. ОУ-ын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Эх барихуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. /2018 он, 2-р улирал/

Олон улсын эх баригчдын өдрийг угтан Дорноговь аймагт болсон “Эх барихын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний хуралд Нэгдсэн эмнэлгийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нар оролцож, Нэгдсэн эмнэлгийн эх баригч А.Алтанчимэгийн “Жирэмсэн эмэгтэйчүүдийн таргалалтын өнөөгийн байдал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 2-р байранд шалгарсан. Мөн Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдрөөр эх баригч нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж эх баригч А.Эрдэнэжаргалын тавьсан илтгэл шалгарсан байна. Үр дүн: Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар хамрагдан, 2 эмчийн судалгааны ажил шалгарсан.

40

4.6. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж ээлтэй орчин бүрдүүлэх, асаргаа сувилгааг сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг эрчимжүүлэх

4.6.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн, үйлчлүүлэгчдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулна. /2018 он, 2-р улиралд/

Жил бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрхийг хамгаалах өдрийг өрх, сумдын нийгмийн ажилтан, багийн Засаг дарга нар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Аймгийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргасан. Үүнд нийт хөгжлийн бэрхшээлтэй 1897 иргэд бүртгэгдсэн. Үүнээс харааны бэрхшээлтэй 241, сонсголын бэрхшээлтэй 158, ярианы бэрхшээлтэй 60, хөдөлгөөний бэрхшээлтэй 360, сэтгэцийн бэрхшээлтэй 350, хавсарсан /2 бэрхшээлтэй/ 210, бусад /өвчий учир/ 518 тус тус бүртгэгдсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сар бүрийн 2 дахь 7 хоногийн мягмар гаригт үзлэг шинжилгээнд хамруулж хэвшсэнээр хүлээгдэл чирэгдэл багассан. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аж төрөх сургалт зохион байгуулж сургалтанд нийт 152 албан хаагчид хамрагдсан байна. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшэээлтэй эцэг эхийн төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөлөл, Эрдэнэдалай, Адаацаг, Луус сумын нийт 15 хүн туршлага судлан ирсэн. Монголиа Азиа Рийч байгууллагын дэргэдэх "Гэрэл өөд" хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч Б.Долгормаа, хүүхдийн мэдрэлийн эмч Г. Дүүрэнбаяр, ахуй засалч Н. Энхбат нар 0-6 насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үзлэг, мөн илэрхий саа, саажилттай, хэл ярианы доголдолтой, мэдрэлийн эмгэгтэй 27 хүүхдүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өглөө. 2018 онд хүүхдийн хөгжлийн бэрхшээл тодорхойлох эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар шинээр 36 хүүхэд орж нийтдээ 206 хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдон хүүхэд халамж үйлчилгээнд

40

36

хамрагдаад байна. Шинээр халамжид хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалт судалгааны албаны программд шивсэн 261 хүүхдээс 94 хүүхэд буюу 36.0% нь харааны гажиг илэрч, 51 хүүхдэд хугаралын гажиг илэрсэн бөгөөд гажиг засах эм дусааж эмчилгээ хийж, 26 хүүхдэд шил тааруулж , нүдний хяларын гажигтай 9 хүүхдийг эмчилгээнд явууллаа. ДЗОУБ-ын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдийг Улаанбаатар хотод онош тодоруулах оношлогоо, шинжилгээнд хамруулсан. Эмнэлэг, ЭМТөвүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ариун цэврийн өрөөнүүдэд бариул, гадна налуу шат, хөтөвч, коридорийн хөтөч зэргийг хийж ээлтэй орчинг бүрдүүлсэн. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгдэд ээлтэй орчин бүрдсэн.

4.7. Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулан, Донорын эгнээг нэмэгдүүлэх

4.7.1. Дэлхийн “Донорын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, донорын эгнээг өргөжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, зохистой хэрэглээний сургалт зохион байгуулна. /2018 он, 2-р улирал/

Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, зохистой хэрэглээний сургалтыг сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 20 эмчлэгч эмч нарт зохион байгуулж, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх заалт, анхаарах асуудал зэрэг сэдвээр онол, клиник дадлагын хосолсон сургалтыг зохион байгууллаа.Дэлхийн донорын өдрийг “Бусдад цусаа өгч амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Донорын эгнээг өргөжүүлэх ажлын хүрээнд томоохон худалдааны төвүүдэд сургалт сурталчилгаа хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр донорын ач холбогдлыг таниулах шторк нэвтрүүлгийг гаргаж, шинээр 39 донорыг элсүүлж, 2018 онд 74 донороос 79,540  литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний ямар нэг гажуудал үүсээгүй байна. Дэлхийн донорын өдрийг “Бусдад цусаа өгч амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж 50 донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, “Хүндэт донор” цол тэмдгээр 4 донор, “Манлайлагч донор”-оор 1 донор тус тус шалгарсан. Эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийн цус, цусан бүтээгдэхүүний асуудал хариуцсан их эмч, лаборант нарт “Цус, цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн нэмэгдүүлсэн. Үр дүн: 39 донорыг шинээр элсэж, 74 донороос 79,540 литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

38

4.8. Эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, стандартын

4.8.1. Эм, эргэлтийн санг орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх талаар

Эрүүл мэндийн яамнаас эмийн эргэлтийн сангуудыг эмнэлэгт шилжүүлэх бодлого барьж байгаа чиглэл, өгсөн боловч тодорхойгүй хугацаагаар орон нутагт шийдвэрлэх боломжгүй болсон тул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн

0

37 хэрэгжилтийг сайжруулан эмийн санд тавигдах нийтлэг шаардлагыг хангаж ажиллах.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулан шийдвэрлүүлнэ. /2018 он, 1-р улирал/

тэргүүлэгчдийн хурлаар оруулах асуудал цуцлагдсан болно.

4.8.6 Эмийн сангуудын анхан шатны маягт, санхүүгийн тайлан, эмийн орлого, зарлагын эмийн программыг ашиглалтыг эрчимжүүлж, өрх сумын эрүүл мэндийн төвд E-health программыг ашиглах бэлтгэл ажлыг сайжруулна. /2018 он, 2,4-р улирал/

Эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангуудыг 2018 онд цахим жорд шилжүүлэн “Айзарзоне” ХХК-ны e-pharm программд нэмэлт өөрчлөлт оруулан нийт 23 эмийн сан, эм эргэлтийн санд цахим жор олголтын программыг суулгуулсан. Эмийн сангуудад тухайн байгууллагын өөрсдийн хөрөнгө оруулалтаар баркодын машин /тус бүр 250,000 төгрөг/, программын шинэчлэлт /тус бүр 110,000 төгрөг/ зарцуулан иргэдэд цахим жороор үйлчилж эхлээд байна. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангууд нь цахим жорд шилжсэнээр ард иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн санд баркодын машинтай болсноор хуурамч эмээс сэргийлж, эмч нарын давхар жор бичилт болон нийгмийн даатгалын хөнгөлөлттэй жор олголтоос давхардсан эм олгох нь бүрэн зогсоод байна.

40

Тав. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх” байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ: 5.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлж ажиллах.

5.1.3 “Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөрийг батлуулна. /2018 он, 4-р улирал/

“Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны гарган ажиллаж байна.Аймгийн засаг даргын А/445 дугаар захирамжаар Дундговь аймгийн цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Хоггүй Дундговь” аяныг зохион байгуулж, аяны хүрээнд сумдын засаг дарга нар сумын төвийн болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх хувиар гарган, хуваарийн дагуу сумын төв, сумын эргэн тойрны далан, гуу, жалга зэрэг нийтийн эдэлбэр газрын хогийг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж ажиллаа. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагын орчмын талбайд их цэвэрлэгээг зохион байгуулсан. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, “Нутгийн шийдэл сан”-ын орон нутгийн төлөөлөгч нар хамтран “Нутгийн шийдэл сан”-аас хэрэгжүүлж буй “Цэвэрч монгол” төслийн хүрээнд “Жорлонгоо өөрчилье” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 15 сумын эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, иргэд нийт 126 хүн хамрагдлаа. “Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламж”-тай болгох болзолт уралдааны удирдамж болон “Сайжруулсан ариун цэврийн байгууламж”-ийн танилцуулгыг Аймгийн хэмжээнд үйл

35

38

ажиллагаа явуулдаг FM 107,7 болон цахим орчинд мэдээллийг байршуулж иргэдэд мэдлэг, мэдээлэл өгч ажилласан. Төлөвлөгөөний хэрэгжилт -89,5 хувьтай

5.2. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлж, орчны эрүүл мэндийг сайжруулах ажлыг зохион байгуулах

5.2.1. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж ажиллана. /2018 он, улирал бүр/

Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд “Амьдралын зөв дадал хэвшил-иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох” бүлэг ажлыг тусган аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллалаа. Орон нутгийн “Цоглог” ТВ-тэй гэрээ байгуулан ажиллаж эрүүл мэндийн 39 сэдвийн хүрээнд 30 шторк, 18 эрүүл мэндийн зөвлөмж мэдээлэл, Эрүүл мэндийн газрын facebook хаягаар 58 мэдээлэл, Эрүүл мэндийн газрын www.du.mohs.gov.mn хаягаар 55 мэдээлэл, ЗДТГ-аас батласан хуваарийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын “АС” цогцолбороор 24 удаа 34 сэдвээр тус тус хийж ард иргэд, малчдад эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмжийг өгч ажиллалаа. Засгийн газрын 2001 оны 24 дүгээр тогтоолын дагуу эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийн сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу аймгийн төв, 15 суманд нийт 221 удаагийн сургалт, мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 14727 иргэнийг хамруулсан байна. 2018 оны шинэ санаачлага үр дүнтэй бүлтээлч ажлуудад “Амьдралын зөв дадал хэвшилд-Уламжлалт арга, ухаан” сургалт-750 хүнд, “Амьдралын зөв дадал хэвшил-энгийн зүйлээс эхэлнэ” график сургалт -6884 хүнд, “Бүжиг-Хөдөлгөөн-Эрүүл мэнд” аян-46 байгууллага аж ахуй нэгжийн 1300 хүнд, “Эрүүл зөв хооллолтын сургалт”-290 хүнд, “Нийтийн хоолны давсны хэрэглээг бууруулах ажил” 65 хүнд, “Гар угаах сургалт”-1359 хүнд, “Эрүүл насжилт-Настны эрүүл мэнд аян” – 210 хүнд, “Эрүүл хоол-идэвхитэй хөдөлгөөн” өдөрлөг-120, нийт 10978 иргэдэд зохион байгуулж, сургалт сурталчилгаа, зөвлөмж өглөө. Үр дүн: Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласнаар шинэ санал санаачлага өрнүүлж, сургалт сурталчилгаа урьд оны өмнөх үеэс 25 хувиар өссөн.

40

5.2.2. “Эрүүл мэндийг дэмжигч сум, баг, хороо, гудамж, байгууллага, хамт олон, өрх гэр бүл, иргэн” шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулж, шалгаруулан алдаршуулж сурталчилна. /2018 он, 4-р улирал/

Эрүүл сум баг өрх, иргэдийг шалгаруулах журмыг батлан гаргаж эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлснээр Эрүүл мэндийг дэмжигч 3 иргэнийг шалгаруулан Өргөмжлөл 90,0 төгрөгөөр шагнаж урамшууллаа. Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах комиссыг томилон 3 байгууллагыг шалгаруулан нийт 900,0 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан. Үр дүн: Эрүүл мэндийг дэмжигч иргэн 3 –аар, эрүүл дэмжигч байгууллага 3 –аар тус тус нэмэгдсэн байна.

25

39

5.2.3. “Өрх бүрийг био ОО, сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” аян өрнүүлэх. /2018 он, 2-р улирал/

“Нутгийн шийдэл сан” ТББ болон Дэлхийн Зан орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран “Жорлонгоо өөрчилье” сургалтыг зохион байгуулж, сургалтанд 15 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч нар болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, жорлонгоо өөрчлөх хүсэлтэй иргэд нийт 126 хүнийг хамруулан сургагч багш нараар бэлтгэлээ. Ажлын хэсэг өөр аймаг, орон нутагт туршлага судлаж, нийтээр жорлонгоо өөрчлөх аяны удирдамжийг сумдад хүргүүлэн удирдамжийн дагуу 15 сумаас дотооддоо шалгаруулж эхний 3 байранд шалгарсан материалыг ирүүлэхээр 2018 оны 12 сард шалгаруулж урамшуулна. Үр дүн: Мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон иргэдийг мэдээллээр хангаж, 15 суманд сургагч багш бэлтгэсэн.

35

5.4. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хангаж ажиллах

5.4.3. Сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлж, эрт илрүүлэлт, төгс эмчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулна. /2018 он, улирал бүр/

Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газраас Монголын өрхийн анагаах ухааны холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Сүрьеэгүй аймаг” уулзалт хэлэлцүүлэг, “Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах” сургалтыг тус тус зохион байгуулж, уулзалт хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд болон Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар, ЭМГ, аймгийн төвийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 30 хүн, “Өрхийн эмч нарыг чадавхижуулах нь” сургалтанд Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансер, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт 20 эмнэлгийн мэргэжилтэнг тус тус хамрууллаа. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 306 дугаар тушаалын дагуу өвчлөл өндөртэй 5 суманд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг шинжилгээ хийх 5,2 сая төгрөгийн төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Аймгийн ЗДТГ, 429-р хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран Гурвансайхан, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумдад “Сүрьеэгүйн ирээдүйн төлөө хамтдаа-1” аяны үйл ажиллагааг зохион байгуулж, өвчлөл өндөртэй сумдын хүн амын дунд хүрч очиж сүрьеэгийн идэвхитэй эрт илрүүлэг үзлэгийг хийлээ. Сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, рентген оношлогоонд 691 хүн тус тус хамрагдаж, уушгинд өөрчлөлттэй тархмал хэлбэрийн сүрьеэгийн өвчлөлийн 2 тохиолдол болон сүрьеэгийн халдварын сэжигтэй 48 тохиолдолыг тус тус илрүүлж хяналтанд авч, эмчилгээнд хамрууллаа. Тархмал сүрьеэгийн өвчлөлтэй илэрсэн 2 өвчтөнийг Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт хэвтүүлж эмчилгээнд оруулсан. Сүрьеэгийн халдварын сэжигтэй 48 тохиолдолд цэрний сорьцыг авч, шинжилгээнд илгээлээ. Илрүүлэг үзлэгээр уушигны хавдар байх магадлалтай 3, сүрьеэгийн туберкулёз байх магадлалтай 2 хүнийг тус тус 3-р шатлалд илгээлээ. Мөн сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах

40

40

ангийн сурагчид, иргэд нийт 874 хүнд “Сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь-Сүрьеэ эдгэрдэг өвчин” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хийж ажилласан. Анхан шатны сум, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд цэрний сорьцны шинжилгээний 880 ширхэг савыг хуваарилан олголоо. Сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны “Сүрьеэгийн эрт илрүүлэлт, сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэх тухай” 04 дүгээр албан даалгаврыг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн ажиллаж, сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэн зөвхөн 11 дүгээр сард сумдаас 46 хүний 92 сорьцыг зөөн, энэ оны байдлаар өссөн дүнгээр аймгийн хэмжээнд нийт 143 хүний 286 сорьцийг тээвэрлэж Хулд, Сайнцагаан, Сайхан-Овоо, Гурвансайхан сумдын сорьцоос уушгины түрхэц эерэг 6 сүрьеэгийн өвчлөлийг илрүүллээ. Аймгаас Улаанбаатар хот руу Сүрьеэгийн лавлагаа лабораторид G-xpert түргэвчилсэн онош батлах шинжилгээнд 10 хүний сорьцыг илгээн, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 2 тохиолдлыг хяналтанд авч, эмчилгээнд схемийн дагуу хамруулж эхлээд байна. Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгаас сүрьеэгийн тасаг хооронд дамждаг хаалгыг битүүмжлэн, сүрьеэгийн тасгийн урсгалыг нэг болгож зохион байгуулалт хийн, халдварын эрсдлийг хязгаарлалаа. Сүрьеэгийн тасгийн хүлээн авах, эм уух өрөөнүүдийг нийт 2,7 сая төгрөгийн санхүүжилтээр засварлаж, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ээлтэй орчинг бүрдүүллээ. 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд оношлогдсон 32 сүрьеэгийн өвчлөлүүдийг Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерт хяналтанд авч, 100% эмчилгээнд хамрууллаа. Үр дүн: Аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн нийт 32 өвчлөл бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс сорьц тээвэрлэлт 2018 оны байдлаар 286 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2,5 дахин өссөн ба 6 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Нийт оношлогдсон сүрьеэгийн өвчлөлийн эмчилгээнд хамрагдалт 100%-тай таслалт байхгүй байна.

5.4.4. БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, илрүүлэг оношилгоог эрчимжүүлж ажиллана. /2018 он, улирал бүр/

Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинетаар 376 хүнийг хамруулснаас 161 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгээр үзэж, БЗДХ-ын шинжилгээнд 64, бэлгийн хавьтагч 54, жирэмсэн 24 эмэгтэй болон амбулаторийн хяналтын 97, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд сайн дураар үзүүлсэн 7, үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар 201 нийт 440 хүнийг хамруулж эхний улиралд трихомониазын 27, тэмбүүгийн 34, гонококкт халдварын 11 өвчлөлийг тус тус илрүүлэн, хавьтлын тандалт судалгааг хийн, хавьтлын хамт хяналтанд авч,

40

41

эмчилгээнд 100% хамрууллаа. “Дэлхийн Зөн” орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газраас хамтран жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалтыг хийж, БЗДХалдварууд болон тэр дундаа тэмбүүгээс урьдчилан сэргийлэх сэдвээр эрүүл мэндийн боловсролыг олгож, төрөлхийн тэмбүүгийн урьдчилан сэргийлэлтийг хийж байна. Цэрэг татлагад хамрагдсан цэргийн насны 640 цэргийн насны залууст БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог тусгайлан хийж, БЗДХ-ын 3 тохиолдлыг илрүүлэн хяналтанд авч эмчилгээнд хамруулсан. ХДХВ,Тэмбүү өвчин илрүүлэх оношилгоо шинжилгээг Говь-Угтаал 47, Гурвансайхан 84, Эрдэнэдалай 143, Адаацаг 79, Сайнцагаан сумын 188 нийт 541 зорилтот болон эрсдэлт бүлгийн хүн амын дунд хийж, эерэг гарсан 42 хүнд THPA,RPR аар батлах шинжилгээг хийлээ. Тэмбүү өвчний 10 шинэ тохиолдлыг илрүүлэн эмчилгээг эхлүүлж, хяналтын буюу хуучин өвчтэй 32 хүн байна. Үр дүн: 2018 оны байдлаар БЗДХ-ын 137 шинэ өвчлөлийг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд 100% хамруулж, эдгэрэлт 100% байна.

5.4.5. Элэгний В, С вирусын халдвар, элэгний хавдарын илрүүлэлтийг эрчимжүүлж ажиллана. /2018 он, улирал бүр/

Сум, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд “Илрүүлэг шинжилгээний багц”, аймгийн Нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээний урвалж бодисын хангалтыг тус тус хийж, зорилтот 15-39 насны залуучуудыг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 5780 зорилтот иргэдийг илрүүлэг шинжилгээнд хамруулаад байна. Нийт зорилтот бүлгийн 15-40 насны 9600 иргэн хамрагдахаас 60,2 хувь нь хамрагдаад байна. Илрүүлэг шинжилгээгээр элэгний С вирус эерэг 85, элэгний В вирус эерэг 246 тохиолдлыг илрүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээнд орууллаа. Элэгний вирустай хяналтанд орсон иргэдээс В вирусийн эсрэг эмчилгээнд 79 хүнийг хамруулж, элэгний биохимийн давтан шинжилгээнд трансамназын үзүүлэлт буурч эмчилгээний үр дүн 95%-тай байна. Элэгний С вирусийн эсрэг эмчилгээнд 356 хүнийг хамруулж 337 хүний эмчилгээний дараах вирусийн ачааллын давтан тоолуулах шинжилгээнд вирусийн идэвхжилгүй буюу тоологдохгүй, элэгний биохимийн давтан шинжилгээнд трансаминазын үзүүлэлт буурсан тул эмчилгээг дуусгасан үр дүнтэй байна. Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад халдварт, дотор, ЭХО-гийн нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулж, 439 хүнийг үзлэгт хамруулан элэгний хорт хавдрын урьдал өвчлөл болох элэгний хатууралтай 5 тохиолдол болон элэгний хавдрын 3 тохиолдлыг тус тус илрүүлэн хяналтанд авч, 3 дахь шатлалын оношилгоо, шинжилгээнд шилжүүлсэн. Анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн шинжилгээнд центрфугийн аппаратны судалгааг гаргаж Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавин, 5 сум, 1 өрхийн эрүүл мэндийн төвд центрфугийн аппаратыг

40

42

шийдвэрлэсэн. 2018 оны байдлаар элэгний хорт хавдрын 26 тохиолдолыг илрүүлэн хяналтанд авч, 3 дахь шатлалын оношлогоо, эмчилгээнд хамрууллаа. Хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийн хувь 23,3 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 6,9 хувиар өссөн байна. Үр дүн: Зорилтот 15-39 насны 5780 иргэдийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, элэгний В вирусийн эмчилгээнд 79 хүнийг хамруулж 95%-ийн үр дүнтэй, элэгний С вирусийн эсрэг эмчилгээнд 356 хүнийг хамруулж 94,6% нь эмчилгээг дуусгасан үр дүнтэй байна.

5.4.7. Дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэн, товлолд шинэ вакцин нэвтрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулна /2018 он, 2-р улирал/

Товлолын дархлаажуулалтын 2018 онд хэрэглэх вакцин, дагалдах хэрэгслийг хугацаанд татан нийлүүлж эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу нийлүүлэн, вакцин биобэлдмэлийн тасалдал үүсгэлгүй ажиллалаа. Дархлаажуулалтын хамралт зарцуулалтын мэдээг нэгтгэж ХӨСҮТ дархлаажуулалтын албанд мэдээллээ. Эхний 10 сарын байдлаар 5975 хүүхэд товлолын дархлаажуулалтанд хамрагдаж хамралт 98,8% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар өссөн байна. 7 хоног тутам дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, тарилгатай халдварт өвчин, цочмог сул саажилт өвчнийг илрүүлэх тандалтыг хийж, 2018 оны 1 улиралд цочмог сул саажилт өвчний 1 тохиолдол илрүүлсэн. Цочмог сул саажилт өвчний идэвхитэй тандалтын үйл ажиллагааг зохион байгуулж 20 эрүүл хүүхдээс өтгөний сорьц цуглуулан тээвэрлэж НЭМҮТ-ийн полимиелитийн лабораторид хүргүүлсэн Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ нэвтрүүлэх аргазүйн сургалтыг эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, вакцинатор сувилагч нарт зохион байгуулж, цахим программ нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. 10 сарын байдлаар сахуу-татран өвчний эсрэг дархлаажуулалтанд 1662 хүүхдийг хамруулсан. Үр дүн: Дархлаажуулалтын хамралтын хувь 98,9%- тай, дархлаажуулалтын дараах хүнд урвалын тохиолдол илрээгүй. Цочмог сул саажилт өвчний 1 тохиолдол илрүүлж ДЭМБ-ын гаргасан “Цочмог сул саажилт өвчний идэвхитэй тандалтын шалгуур үзүүлэлт”-ийг ханган ажиллалаа.

40

5.5 Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангаж ажиллах.

5.5.1. Зонхилон тохиолдох халдварт бус АГ, ЧШ 2 хэв шинж, хөх, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн иргэдийг хамруулж, үр дүнг тооцож ажиллана. /2018 он, улирал бүр/

Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтын мэдээг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс авч, аймгийн хэмжээний нэгтгэлийг гарган дүгнэлт хийж, шийдвэр гаргах түвшний хүмүүс болон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг эргэн мэдээллээр ханган ажиллаж байна. ЭМГ-ын даргын 2018 оны “Эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, зөвлөмжийг өгч ажиллалаа.

40

43

2018 оны байдлаар зонхилон тохиолдох халдварт бус артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 9506 хамрагдахаас 7748 буюу 81,5%, чихрийн шижин хэв шинж-2-ын эрт илрүүлэг үзлэгт 10678 хамрагдахаас 7758 буюу 72,6 хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 12503 хамрагдахаас 5375 буюу 42,9 умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 2737 хамрагдахаас 2134 буюу 77,9 хувь зорилтот насны иргэдийг хамруулж, артерийн гипертензийн 119, чихрийн шижингийн 17 өвчлөлийг тус тус илрүүлэн хяналтанд авлаа. Халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 67,7 хувьтай байна. Үр дүн: Эрт илрүүлэг үзлэгт аймгийн хэмжээнд нийт 23015 зорилтот насны иргэдийг хамруулж, үзлэгээр халдварт бус 136 өвчлөлийг илрүүлэн хяналтанд авлаа.

5.5.2. “Элэг бүтэн монгол” аяны хүрээнд 15-39 насны зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлын нээлтийг хийж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан байх. / 2018 он, 2-р улирал/

Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, түүний харъяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаагаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн болон 2018 он-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс “Элэгний В, С вирусийн халдварын урьдчилан сэргийлэлт”, “Элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ”, “В гепатитын дархлаажуулалт”, “Элэгний В, С вирусийн эмчилгээ”, “Эрүүл мэндийн даатгал, түүний ач холбогдол” сэдвүүдийн хүрээнд тус тус иргэдэд сурталчилгаа хийж, гарын авлага тараан, 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн төрийн болон төрийн бус 27 байгууллагын ажилчид, албан хаагчид, иргэд нийт 300 гаруй иргэд оролцсон бөгөөд аймгийн Улаан Загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэг иргэн-Хөгжлийн ирээдүй, Эрүүл иргэн-Улсын баялаг” уриалгыг гаргалаа. Сум, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд “Илрүүлэг шинжилгээний багц”-ыг, аймгийн Нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээний урвалж бодисын хангалтыг тус тус хийж, зорилтот 15-39 насны залуучуудыг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах талаар ЭМГ-ын даргын албан бичгүүдээр сумдын ЗДТГ, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч, 2018 оны байдлаар 5780 зорилтот иргэдийг илрүүлэг шинжилгээнд хамруулаад байна. Илрүүлэг шинжилгээгээр элэгний С вирус эерэг 85, элэгний В вирус эерэг 246 тохиолдлыг илрүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээнд орууллаа. Элэгний вирустай хяналтанд орсон иргэдээс В вирусийн эсрэг эмчилгээнд 79 хүнийг хамруулж, элэгний биохимийн давтан

40

44

шинжилгээнд трансамназын үзүүлэлт буурч эмчилгээний үр дүн 95%-тай байна. Элэгний С вирусийн эсрэг эмчилгээнд 356 хүнийг хамруулж 337 хүний эмчилгээний дараах вирусийн ачааллын давтан тоолуулах шинжилгээнд вирусийн идэвхжилгүй буюу тоологдохгүй, элэгний биохимийн давтан шинжилгээнд трансаминазын үзүүлэлт буурсан тул эмчилгээг дуусгасан үр дүнтэй байна. Үр дүн: Зорилтот 15-39 насны 5780 иргэдийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, элэгний В вирусийн эмчилгээнд 79 хүнийг хамруулж 95%-ийн үр дүнтэй, элэгний С вирусийн эсрэг эмчилгээнд 356 хүнийг хамруулж 94,6% нь эмчилгээг дуусгасан үр дүнтэй байна.

5.5.3. “Өглөөний дасгал, алхалт, гүйлт”-аян зохион байгуулна. /2018 он, 3-р улирал/

Эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Шонхор” фитнесс клуб, “Ариусал” рейки бясалгал хийн дасгалаар хичээллэгчдийн төв, өглөө бүр тогтмол алхалт дасгалаар хичээллэгч 80-120 гаруй иргэдийг оролцуулан өглөөний дасгал, алхалтын арга хэмжээ зохион байгууллаа. Гурвансайхан, Баянжаргалан, Адаацаг, Дэлгэрхангай, Өлзийт сумдууд “Өглөөний дасгал, алхалт, гүйлт” аяныг 30-45 хоногийн хугацаатай тус бүр зохион байгуулан явуулж хэвшсэн. Үр дүн: Аяны хүрээнд иргэдийн эрүүл мэнддээ анхаарах анхаарал сайжирч дасгал хөдөлгөөнөөр хичээллэгсдийн тоо урьд оны мөн үеэс 50-иар нэмэгдсэн.

40

5.5.4. “Дугуй унах” хөдөлгөөн өрнүүлж, явган аялал зохион байгуулна /2018 он, 3-р улирал/

Унадаг дугуй сонирхогч залуус нэгдэн “Унадаг дугуй сонирхогчдын групп” Facebook хуудсыг нээн ажиллуулж амралт, чөлөөт цагаараа нэгдэн 5-6 саруудад дугуйн аялал зохион байгуулан нийтээрээ дугуй унахыг уриалсан. Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд “Унадаг дугуй унах” хөдөлгөөн өрнүүлж орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг гаднаа унадаг дугуйн зогсоол хийж байгуулах, ажилчид болон үйлчлүүлэгч иргэдийн дугуй унах боломж нөхцөлийг дэмжин ажиллахыг уриалж уриалгыг бүх байгууллага, аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн.

35

6.4. Эрүүлбайгууллагугамшгаас бэлэн хангуулах, сурталчилгбайгуулах

5.мэ

л мэндийн уудын хамгаалах байдлыг сургалт

гаа зохион

6.4хүэмдахоөрзо

5.5. “Бүжиг-энд” аян зохион /2018 он,

4.1. “Нэг эрүүлүрээнд ХААҮГамнэлэг, эрүүл мэарга нарыг хаоорондын хамтргөжүүлэх үүднохион байгуулах

/2018 он 4

Хөдөлгөөн-Эрүүбайгуулна. 2-р улирал/

л мэнд” сэдвийзар, МХГ, ОБэндийн төвүүдийамарсан салбатын ажиллагаанээс сургал сард/

Эрүүл мэндхийлээ.

Байгаль орхамтран зоххамрагдан оҮр дүн: Бгүйлтээр хичбайгууллагы

үл

Гэр бүл, хүтеатртай хахоног бүрий46 аж ахуй нҮр дүн: Бүжсуугаа ажил

йн Г, йн ар аг лт

Орон нутаг эмнэлэг, Эргазар, мал дараа жилидундын хамтогтоолоо.

45

дийн газар нь б

чин, аялал жуухион байгуулж яворолцлоо. Байгууллагуудынчээллэн цэвэр аын тоо урьд оноо

үүхэд, залуучууамтран “Бүжиг-Хн Мягмар, Пүрэнэгжийн 1500 гаржиг нь хүний бхөдөлмөр эрхлэ

дахь “Нэг эрүрүүл мэндийн гаэмнэлгийн газа

ийн хийгдэх үйлмтын ажиллагаа

байгууллагын га

улчлалын газарвуулсан. Аялалд

н ажилчид амрагаарт гарч идэвхос 9 –өөр нэмэгд

удын хөгжлийн Хөдөлгөөн-Эрүүлэв гаригуудад төруй хүнийг хамрубиеийн бүхий л эгч иргэдийн хөд

үүл мэнд” салбазар, Зооноз өвчар, эмч мэргэжл ажиллагааны сайжирч цааш

адна талбайдаа

р, Биеийн тамирд нийт 23 байгуул

ралтын өдрийг хитэй өнгөрүүллдсэн

газар, Тэнгэрил мэнд” аяныг өрийн болон төруулан зохион бахэсгийг хөдөлг

дөлгөөний идэвх

бар хоорондын чин судлалын тжилтнүүдийн дунталаар санал ид хийх үйл аж

8 дугуйн зогсо

Байгуулаж

нэгжүү

“Идэвххөдөл

Эрүүл мээко

аялр, спортын газаллагын 200 гару

идэвхитэй аллээ. Аялалд орол

ийн тэмдэг хүүхзохион байгуул

рийн бус байгуулайгуулан явууллагөөнд оруулдаг хи, эвсэл сайжир

сургалтыг Нэтөв, Онцгой байнд зохион байгсолилцлоо. Са

жиллагааны чигл

оолыг

ллага, ахуй

үдийн дунд хитэй лгөөн-энд-5” явган лалыг артай уй хүн

лхалт, лцогч

хдийн лж, 7 ллага аа. тулд

рсан.

40

эгдсэн йдлын гуулж, албар лэлээ

40

46

6.4.2. Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай ариутгалын бодис, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэргээр хангаж хамтран ажиллана. /2018 он, жилдээ/

Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт үеийн хариу арга хэмжээ авах нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, сумдын ЗДТГ болон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хүргүүлэн ажиллалаа. Дэгдэлтийн үед өвчлөл гарсан сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг бэлэн байдалд ажиллуулан, голомтын бүсийн иргэд болон голомтын бүсд ажиллаж байгаа албан хаагчдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй цаг үеийн байдлаар өдөр бүр скайфын хурал хийж, тухай бүр зөвлөмж зааварчилгааг өгсөн. Шүлхий өвчний дэгдэлт гарсан Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан, Цагаандэлгэр сумдын эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газрын гамшгийн нөөцийн хөрөнгөөс нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл-комбинзон 70 ширхэг, нэг удаагийн халад 40 ширхэг, амны хаалт 200 ширхэг болон хлорсепт спирт 15 литр, халдваргүйтгэлийн бодис 3 хайрцагийг тус тус олгосон. Үр дүн: Малын гоц халдварт өвчин гарсан сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн бэлэн байдал хангагдсан.

40

6.4.3. Гамшгийн онцгой үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. /2018 он, 2-р улирал/

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, эмнэлгийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинээр томилон, аймгийн Онцгой байдлын газартай хамтран мэргэжлийн ангийн гишүүдэд гамшгаах хамгаалах ажил үүргийн хуваарийг таниулах сургалтыг зохион байгууллаа. ЭМГ-ын гамшгийн нөөцөд 3,2 сая төгрөгөөр 1 удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны гишүүдийн үүргэвчний иж бүрдлийг бүрдүүллээ. Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвүүд нь онцгой байдал, шинэ сэргэж буй халдварын үед хэрэглэх 50 хүний хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын хангалт хийлээ. Үр дүн: Гамшиг осол онцгой байдал, шинэ сэргэж буй халдварт өвчний нөөцийг 30%-иар нэмэгдүүлж, гамшгийн үеийн яаралтай түргэн тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг эмийн тендэрээр эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу хуваарилан, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал хангагдсан.

40

Тусгай арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 30.8

47 Гурав. Манлайллын зорилтын хүрээнд:

Гэрээнд тусгагдсан

манлайллын зорилт (орц), түүний шалгуур үзүүлэлт

бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин) оноо

1 2 3

1.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар: Зорилт-1: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажил зохион байгуулах Зорилт-2: Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ёс зүйн гэрээ байгуулна

Зорилт-1: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2019 онуудад хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 6 зүйл 28 хэрэгжүүлэх үйл ажиллагаатайгаар батлан, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад албан тоотоор хүргүүлж, 2018 оны байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 98.6 хувьтай байна. Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт 83.8%-тай хэрэгжүүлсэн. Авилгын эсрэг хуулийг сурталчилан таниулж эрүүл мэндийн удирдах ажилтнуудын сургалт семинарт 1 удаа сургалт хийж, 45 дарга, удирдах ажилтнуудыг хамруулсан. Авлигатай тэмцэх газрын даргын 2018.10.12 өдрийн орон нутагт ажиллах багийн удирдамжийн дагуу 11 сарын 6-9-ны өдрүүдэд шалгуулсан. Шалгалтаар Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг зөрчил дутагдал илрэгүй, сайн үнэлэгдсэн. Эрүүл мэндийн газарт үйл ажиллагаа, хөтөлбөр сурталчилах салбар шинээр хийж байршуулсан. Үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг байгууллагын вэб сайтанд байршуулсан. Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч зэрэг 9 хүний, шинээр томилогдсон 1 ахлах мэргэжилтэн, 2 хэлтсийн даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг тус тус хугацаанд нь авч баталгаажуулсан. Захиргааны шийдвэр гаргах, удирдах хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ хэлэлцээр байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчлийн талаар тайлбарыг тухай бүрд нь авч байна. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг сунгах хурлыг 3 удаа хуралдаж хуралд оролцож буй удирдлага, мэргэжилтнүүдээс ашиг сонирхолын зөрчлийн тухай тайлбарыг авлаа. Эрүүл мэндийн салбарын 2018 оны байдлаар сул орон тооны захиалгыг эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлж, байгууллагын вэб сайтанд байршууллаа. Одоо шаардлагатай байгаа Нэгдсэн эмнэлэгт шүд, чанарын менежер, шүдний сувилагч, Хулд сумын ЭМТөвд их эмч, багийн эмч, Өлзийт, Өндөршил сумдад лаборант, Цагаандэлгэр, Өндөршил сумдад эмч найруулагч, Нэгдсэн эмнэлэг, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Адаацаг сумдын эрүүл мэндийн төвд сувилагч нарын ажлын байрны захиалгыг авч Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвд нийтэд зарласан. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 51 ажлын байр дутагдалтай байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг 4 их эмч, 1 сувилагч, 1 хяналт үнэлгээний мэргэжилтний ажлын байрыг нийтэд зарлан сонгон шалгаруулж шинээр ажилд авч ажилууллаа. Эрүүл мэндийн газарт шаардлагатай байсан уламжлалт, нөхөн сэргээх, сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэнг нөөцөөс нөхөж, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгалтанд оруулан төрийн албаны тэнцсэн дүгнэлтийн дагуу ажиллуулж байна.

30

48

Үр дүн: Авилагатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилт 98,6%-тай байна. Зорилт-2: Байгууллагын дотоод журамд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг ажлын байранд нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашигласан тохиолдолд хариуцлага тооцох талаар тусгалаа. Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийн 6, 8, 9 дүгээр зүйлийг эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах чигэлэлийг өгч эмч, мэргэжилтнүүдэд хүргүүлэн ажиллаж байна. Эмч мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх сургалтыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасны дагуу “Амжилттай боловсрол” ТББ-ын захирал С.Батсүхээр “Хувь хүний хөгжил”, “Харилцаа хандалага”, “Зөв бодол- өв үг яриа”, “Зорилго зорилтоо хэрхэн тодорхой болгох вэ” зэрэг сэдвээр, Социологч Бэрцэцэгийн “Эрүүл аз жаргалтай амьдрах нь” сэдвээр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран сургагч багш нараар “Хууль эрх зүй-ёс зүй”-ийн сэдэвт сургалтуудыг эрүүл мэндийн салбарын нийт 408 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМС-ын 446 тоот тушаалаар 78 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт хийсний дээр Цагаандэлгэр суманд зохион байгуулагдсан сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн өдрийн бүсийн арга хэмжээнд оролцсон 67 эмч мэргэжилтнүүдэд “Сувилахуйн амьдрал” ТББ-тай хамтран “Харилцаа хандлага бол үйлчлүүлэгчийн толь мөн” сэдэвт сургалтыг зохион байгуулсан Үр дүн: Сургалтанд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын 100 хувь хамрагдсан.

2.Байгууллагын ил тод байдлыг хангах талаар: Зорилт-1: Байгууллагын ил тод байдлыг хангаж мэдээллийг цаг тухай бүрт мэдээллэж, арга хэмжээ шуурхай авч ажиллах Зорилт-2: Байгууллагын санал асуулгын хайрцаг, цахим санг идэвхитэй ажиллуулах

Зорилт 1. Shilendans.gov.mn сайтын холбогдох мэдээллийг хянахад Нэгдсэн эмнэлэг-9, УАУ-ны төв 4, Дэлгэрхангай 2, Дэлгэрцогт 3, Луус 2, Сайхан-Овоо 14, Цагаандэлгэр 3, тус тус хугацаанд шивэлтээ оруулаагүй байгаад сануулга өглөө. Эрүүл мэндийн газарт зарлагдсан тендерийн мэдээллийг www.tender.gov.mn-д сайтад оруулсан. Эрүүл мэндийн газрын вэб сайтыг шинээр боловсруулан ашиглаланд орууллаа. Дундговь аймгийн вэб сайт болох www.dundgovi.gov.mn сайт, Эрүүл мэндийн газрын www.du.mohs.gov.mn сайтуудад 2018 оны Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан болон 2018 оны байдлаар эрүүл мэндийн салбарт хийгдэж буй 7 хоногийн ажлын мэдээлэл, хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээ, 2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт зөвлөмж, 2018 оны мэдээний төлөвлөгөө гүйцэтгэл, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвийн танилцуулгыг шинэчлэн, цаг үеийн мэдээлэл 36, Эрүүл мэндийн зөвлөгөө 10-ыг бэлтгэн орууллаа. Эрүүл мэндийн газрын цахим группэд 58 мэдээ мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөгөө байршууллаа. И-оффис программыг эрүүл мэндийн 21 байгууллага ашиглаж албаны үйл ажиллагаа болон мэдээ, мэдээлэлийг 100 гаран хэрэглэгч солилцон өдөр тутмын ажлаа төлөвлөж байна. Үр дүн: Иргэдийн тандалтын тоо 3976 буюу урьд оны мөн үеэс10 хувиар нэмэгдэж, И-оффис программыг эрүүл мэндийн 19 байгууллага ашиглаж байна.

30

49

Зорилт 2. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” /Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан/ болон байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг ил тод байршуулсан. Мөн тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байршуулан мэдээлж байгаа ба төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, харилцах утас зэрэг мэдээллийг шинэчлэн байгууллагын самбарт байршуулсан.

3.Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар: Зорилт-1: Төсвийн хуулийн дагуу эрүүл мэндийн салбарын 2018 оны төсвийн төлөвлөлтийг хөтөлбөрт суурилсан төсөвөөр гаргуулан авч ЭМЯ-нд хянуулснаар эмнэлгийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа хангагдана. Зорилт-2: ЭМЯ-наас хянагдаж ирсэн хөтөлбөрт суурилсан төсвийг ЭМСайд, Сангийн сайдын хамтарсан 21/41 тоот тушаалын дагуу 1 иргэнд тооцох зардлаар хуваарилан ЭМГ-ын вэб сайтад тавина.

Зорилт-1: Эрүүл мэндийн салбарын нийт эрүүл мэндийн байгууллагын /Аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, УАУтөв, 15 сум, 2 өрх/, 13,179,696,6 мянган төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагааг явуулж, төсөвлөсөн төсвийн хүрээнд 23 нэгжээс сар бүр төсвийн гүйцэтгэлийн мэдээг авч, шилэн дансны мэдээлэл оруулалтыг хянан баталгаажуулж Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ. Эрүүл мэндийн яамны mohs.mn –д Аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн автомашин болон хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийн судалгааг шинэчлэн оруулсан. Аймгийн “Нэгдсэн эмнэлгийн моорогийн барилгын засварын ажил”-ын “Хепатитын В, С вирусын халдварын илрүүлэг шинжилгээний оношлуур, туслах хэрэгслийн багц”, “Баталгаажуулах шинжилгээний урвалж, оношлуурын багц”-ийн /БГДЭМТ/201806001/ гүйцэтгэгч шалгаруулах тендерийн Үнэлгээний комиссын даргаар ажиллан цахим тендерийг хуулийн хүрээнд www.tender.gov.mn –ээр зарлалаа. Зорилт-2: Эрүүл мэндийн яамнаас хянагдаж ирсэн эрүүл мэндийн салбарын төсвийг 13 сумын эрүүл мэндийн төвд 1 иргэнд тооцох зардлаар хуваарилаж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТөв, УАУТөв, 2 сум дундын эмнэлэг, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төсвийг Эрүүл мэндийн яаманд батлуулснаар тус тус санхүүжилтийг хийж, эмнэлгийн байгууллагуудын тогвортой үйл ажиллагааг хангалаа. “Шилэн дансны тухай” хуулийн дагуу байгууллага тус бүрээр мөн сар улирлын санхүүгийн тайлан мэдээг хуулийн хугацаанд www.shilendans.gov.mn цахим хуудсуудаар ОУНБүртгэлийн стандартад нийцүүлэн гаргаж иргэдэд ил тодоор тайлагнаж байна.

30

4.Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар: Зорилт-1: Эд хөрөнгийг хагас бүтэн жилийн эцсийн байдлаар, бараа материалыг улирал тутам тоолж байх Зорилт-2: Эд хөрөнгийг бүртгэлжүүлж хяналт тавих.

Зорилт1. Монгол улсын Сангийн сайдын 2000 оны 04 сарын 28-ны өдрийн тушаалын “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм”-ийн дагуу ажилчидтай 2018 оны 1-р сард эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. 2018 оны байдлаар байгууллагын бараа, материалын тооллого хийхэд 32 сая 587 мянган төгрөгний бараа материал тоологдож, эд хөрөнгө бүрэн бүтэн байлаа. Эд хөрөнгийн дахин үнэлгээ хийх комиссыг томилон байгууллагын эд хөрөнгийг дахин үнэлж байна. Зорилт 2. Орон нутгийн өмчийн газрын зааврын дагуу байгууллагын нийт хөрөнгийг зургаар баталгаажуулан коджуулж бүртгэлжүүлсэн. Нийт 1 тэр бум 336 сая төгрөгийн үндсэн хөрөнгө байгаагаас 1 тэр бум 57,9 сая төгрөгийн барилга, 68,4 сая төгрөгийн машин, 149,6 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 1 сая төгрөгийн программ хангамж, 60,0 сая төгрөгийн тавилга эд хогшил байна.

30

5.Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар: Зорилт-1: Эрүүл мэндийн

Зорилт-1: 2018 оны байдлаар Улаанбаатар хот болон бүс, орон нутагт зохион байгуулагдсан 253 удаагийн сургалтанд нийт давхардсан тоогоор 2446 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулж, мэдлэг мэргэшлийг дээшлүүлсэн. Телемедицин болон зайн сургалтыг 30 удаа хийж, 269 эмч эмнэлгийн

30

50 салбарын эмч мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах Зорилт-2: Нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэнэ

мэргэжилтнүүд хамрагдсан байна. Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн боловсролын зэргийг ахиулах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх зорилгоор Глобаль удирдагч дээд сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран 13 сувилагчийг баклаврын сургалтанд хамруулж байна. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа сувилагч нарыг бэлтгэх зорилгоор Улаанбаатар хотын “Глобал удирдагч” дээд сургуультай хамтран ажиллаж, 13 сумаас 22 суралцагчийг сонгон шалгаруулж, элсэн суралцууллаа. Гадаад сургалт: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хунань мужийн Цан Са хотод “Халдварт өвчин, элэг цөсний эмгэг судлал”-ын чиглэлээр 20 хоногийн хугацааны туршлага судлах сургалтанд Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, БНХАУлсын Шан-Ши мужид “Хуурай зүү, массаж эмчилгээ”-ний чиглэлээр 45 хоногийн сургалтанд УАУТөвийн 2 эмч, БНХАУ-ын ӨМӨЗОронд “МУАУ, эмчилгээ, оношилгооны сүүлийн үеийн дэвшилтэт технологи” чиглэлээр УАУТөвийн 1 эмч, БНХАУлсад “Эрүүл мэндийн удирдлага” чиглэлээр 14 хоногийн сургалтанд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, ОХУ-д мэдээгүйжүүлэг, хүүхэд, лабораторийн чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн 3 эмчийг тус тус сургалтанд хамруулж мэдлэг мэргэжлийг дээшлүүлсэн. Глобаль удирдагч дээд сургуультай хамтран Тайвань улсад ЭМГ-ын дарга хамтын хэлэлцээрт гарын үсэг зурах чиглэлээр 7 хоног туршлага судалаж нийт 10 эмч мэргэжилтэн хамрагдсан байна. Үр дүн: Урт богино хугацааны сургалт өнгөрсөн оны мөн үеэс 33 удаагийн 445 эмч мэргэжилтнүүдээр өссөж, гадаад сургалтанд 10 эмчийг хамруулсан байна. Зорилт-2: Төрийн сангийн зардлаар Эрүүл мэндийн газарт эмэгтэйчүүдийн ЭХО, Эм зүйн удирдлага, Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын эмчийг мэргэжил олгох 4 сарын сургалтанд тус тус суралцуулж мэргэшүүллээ. Мөн Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүд, дотор, Эрдэнэдалай сум дундын эмнэлэгт эмэгтэйчүүд, доторын эмчийг гэрээ байгуулан 2 жилээр сургаж байна. Төрийн сангийн зардлаар Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэгт нярай, Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын сувилагчийг шинээр бэлтгэн, Нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлэг, нярайн сувилагчийг дээшлүүлэх сургалтанд тус тус хамрууллаа. Нарийн мэргэжлийн сувилагчийн тоо 2-оор нэмэгдсэн. Үр дүн: Нарийн мэргэжлийн эмчийн тоо 4-өөр нэмэгдэж, сувилагчийн тоо 2-оор нэмэгдсэн байна.

Манлайллын зорилтын биелэлтийн ДУНДАЖ ОНОО 30 1.4 Мэдлэг чадвар дээшлүүлэх хүрээнд:

Мэдлэг чадвар дээшлүүлэх зорилт (Шалгуур үзүүлэлт)

Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин) Хувь

Мэдлэг чадвар дээшлүүлэх зорилт-1: Удирдлагын менежтентийн чиглэлээр сургалтанд хамрагдах (Шалгуур үзүүлэлт)

Улаанбаатар хотод зохион байгуулагддаг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөнд оролцож, цаашид хийх ажил, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойллоо.

30

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

2019.01.04

№ Үзүүлэлт Суурь

үзүүлэлт /2017 он/

2018 онд хүрэх түвшин

2018 оны байдлаар

1

Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь

70.4 75.4 81.5

2 Чихрийн шижин хэв шинж-2 өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь

69.5 74.5 72.7

3 Хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо

4620 4851 4480

4 Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь

74.7 79.7 77.97

5 Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 33.0 38.0 31.4%

6 Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь

9.4 14.4 7.9

7 В вирүст хепатитийн эсрэг сэргийлэх тарилгын 24 цагийн хамралтын хувь

100.0 Суурь

үзүүлэлтээс доошгүй

100

8 Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, В хепатит, хемофилюсинфлюенза) сэргийлэх тарилгын хамралтын хувь

98.6 Суурь

үзүүлэлтээс доошгүй

99.0

9 Улаанбурхан гахайн хавдар-улаануудын (УГУ) эсрэг сэргийлэх тарилгын хамралтын хувь

99.3 Суурь

үзүүлэлтээс доошгүй

97.8

10 Эхийн эндэгдлийн түвшин /100 000 амьд төрөлтөнд/ 0 0 0

11 Нялхасын эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

9.1 8.6 7.7

12 Нярайн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

5.7 5.2 3.3

14 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

15.9 15.2 13.2

15 Амьгүй төрөлтийн түвшин /1000 төрөлт тутамд/ 3.4 2.9 3.3

16 Жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхийн эзлэх хувь

88.5 91.5 90.3

17 Өсвөр насны 1000 эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин

42.5 41.5 21.2

18 Сүрьеэгийн өвчлөлийн түвшин (10000 хүн амд) 8.8 8.3 6.9 19 Сүрьеэгийн эмчилгээний амжилтын хувь 85.7 88.0 100 20 Вируст гепатитын өвчлөлийн түвшин (10000 хүн амд) 1.8 1.3 2.4

21 Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын түвшин 10 000 хүн амд

19.1 18.9 21.1

22 Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын түвшин 10 000 хүн амд

14.6 14.1 18.1

23 Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 10 000 хүн амд

1.6 1.4 1.9

24 Санамсаргүй хордох, хорт бодист өртсөнөөс шалтгаалсан нас баралтын түвшин 10 000 хүн амд

0.4 0.1 1.3

25 Эрүүл мэндийн даатгалын хамралтын хувь 96.9 98.9 82,4

26 Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны хөтөлбөрийн тухай жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь

92,0 94.5 90,5

26 Хүний нөөцийг бүрдүүлэх, 3-5 жилийн төлөвлөлтийн хэрэгжилтийн хувь

гүйцэтгэлээр 86,0

27 Орон нутгаас байр, орон сууцаар хангасан эмч, мэргэжилтний тоо

8 10 15