16
Лекц 1 Прагматик хэл шинжлэлийн үндсэн ойлголт

лекц 1

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: лекц  1

Лекц 1

Прагматик хэл шинжлэлийн үндсэн ойлголт

Page 2: лекц  1

Прагматик нь өргөн утгаараа нийгэм хэл шинжлэл, сэтгэц хэл шинжлэл, нийгэмд хэлний үүрэгтэй холбоотой хэл шинжлэлийн бусад салбарыг хамарсан өргөн ойлголт,өөрөөр хэлбэл хэлэхийн хэл шинжлэл бөгөөд явцуу утгаараа хэл түүнийг хэрэглэгчийн хоорондын харилцааг судалдаг салбар шинжлэх ухаан юм.

Page 3: лекц  1

Прагматизм гэдэг нь pragma үйл хэрэг гэсэн утгатай грек үгнээс гаралтай. 19-р зууны 70 –аад онд анх бие даасан урсгалын хувьд АНУ-д үүсэн гэж үздэг. Энэ чиглэлийн үндсийг америкийн философич локикч, математикч Чарлз Пирс / 1839-1914/” прагматик дүрэм” буюу зарчим дэвшүүлсэн боловч 20 шахам жил бараг анхаарагдаагүй.Прагматикийн үүсэл нь америкийн нэрт эрдэмтэн Чарлз Сандерс Пирс, Чарлз Уильям Моррис / 1901- 1979/ нарын нэртэй холбоотой билээ.

Page 4: лекц  1

Пирс “Бидний үзэл санааг хэрхэн тодорхой болгох вэ” гэсэн өгүүлэлдээ ямар нэгэн юмны тухай бодол санаагаа бүрэн тодорхой болгохын тулд уг юманд практикийн ямар нэг үр дагавар байгааг, түүнээс ямар сэрэл авах вэ гэдгийг авч үзэх ёстой. Тэр үр дагаврын тухай бидний төсөөлөл нь уг юмны тухайд бидний тодруулж болох бүхэн юм гэж бичжээ.

Page 5: лекц  1

Пирсийн үзлээр танин мэдэхийн зорилго бол объетив үнэн мэдлэг олж авах нь бус харин хүний үйл ажлыг хүндрүүлдэг эргэлзээг давах, үйл ажлын жинхэнэ дүрэм болсон “тогтвортой итгэлд” шилжих явдал юм. Гэвч америкийн прагматизмийн томоохон төлөөлөгч Уильям Жемсийн /1842-1910/ зохиол бүтээлийн ачаар 19-р зууны 90-д оны үед прагматизм маш их алдаршсан.

Page 6: лекц  1

Учир нь Жемс Пирсийн үзлийг сэргээн хөгжүүлж, илүү хялбаршуулан нийтийн хүрээлэлтэй болгожээ. Тэрээр “радикал эмпиризмийн” үзэл баримтлал дэвшүүлсэн нь туршлага ба бодит чанарыг адилтгажээ. Бодит байдал бол санамсаргүй үйл явцын холимог”олон ургальч орчлон” юм. Түүний адил туршлага нь ухамсарын адил тэгш байдлын хувьд сэрэл, сэтгэлийн хөдөлгөөн, зүүд, харааны ба сонсголын хий үзэгдэл, шашны ба спирит сэтгэцийг багтаана.

Page 7: лекц  1

Үнэний тухай асуудал прагматизмд гол болдог.Прагматизм үнэнийг ашиг тустай практик амжилттай адилтгаснаар түүнийг объектив агуулгаас нь салгажээ. Үзэл санаа бодит байдалтай бус, харин үйл ажлын амжилттай тохирно.

Ч.Пирс анх удаа тэмдгийн ерөнхий онолд практик ба харилцахуйн /коммуникатив/ үйл ажиллагааны /семиозис/ субъктын хүчин зүйлийг чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Page 8: лекц  1

Пирсийн үзэж байгаагаар тэмдэг гурван гишүүнт харилцаанд оршино.Түүний гишүүн нь:

1. Тэмдэг /репрезентаме/ ямар нэг зүйлийг орлож чадах цогц бүрдүүлбэр буюу тэмдгийн хэрэгсэл .

2. Анхдагч тэмдгийн тусгал/интерпртант/ тэмдгийг хэрэглэгчийн / интерпретатор/ ухамсарт анхдагч тэмдгээс үүссэн өөр тэмдэг

3. Тэмдгээр төлөөлүүлж буй юмс / объект/ гэжээ.

Page 9: лекц  1

Интерпртант/ ухагдахуун/ 

 

 

Репрезентаме объект юмс / хэлний тэмдэг/

Page 10: лекц  1

Эдгээр тэмдгүүд объектийн тусгай төрлийг үүсгэдэгггүй харилцахуйн үйл явцад ярилцагчдын үйл ажиллагааны үр дүнд үүснэ. Тэмдэг хүнд нөлөөлөхгүй байж чадахгүй гээд энэ нөлөөллийг Ч.Пирс интерпретант /ухагдахуун/ гэж нэрлэсэн байдаг. Интерпрентантууд нь төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгох, ямар нэг хөдлөлийг өдөөсөн хөдөлгөөний , түүнчлэн сэтгэхүйн явц буюу үйлдэлд нөлөөлөх шинж чанартай байдаг.

Page 11: лекц  1

Ч. Пирс 19-р зууны эцэс 20-р зууны эхэнд АНУ-н Философид ноёрхож байсан прагматизмын онолыг үндэслэгчийн нэг байсан ба энэ философын системийн гол зарчмын нөлөөгөөр утгыг нь аливаа үйлийн практик үр дүн, үр дагавар, үйлийг амжилтанд хүргэх хэрэгслийг сонгох талаас нь судлах ёстой гэж үздэг байсэн. Иймээс ч хэлэхүйн үйлдлийн онол хэлэх үйл ажиллагааг амжилтанд хүргэх болон харилцааг үр дүнтэй болгох тал дээр гол анхаарал хандууулдаг билээ.

Page 12: лекц  1

Прагматикийн онолыг үндэслэгчийн нэг Ч. Моррисийн тэмдгийн ерөнхий онолын үзэл санаа нь Ч.Пирсийн үзлийг баримтласан боловч бас өөрийн өвөрмөгц талтай байна. Тэрээр тэмдгийн онолыг 3 хуваасан.

Page 13: лекц  1

Утга зүй / семантик/ тэмдэг – десигнат / тэмдгийн зааж буй тухайн зүйл/

Өгүүлбэр зүй /синтаксис/ тухайн тэмдэг –бусад тэмдэг

Прагматик / тэмдэг – интерпретант буюу нөлөөлөл, түүний үр дүнп тэмдгийг хэрэглэгчийн хувьд энэ нь тодорхой тодорхой тэмдэг гэж ойлгогдоно.

Үүнд :

Page 14: лекц  1

Түүнчлэн тэмдгийн ерөнхий онол ба логик дах өгүүлбэр зүй нь хэл шинжлэлийн өгүүлбэр зүйгээс ялгаатайг онцлон тэмдэглэсэн байдаг.

Харилцаанд оролцогчид хэдийгээр нийтлэг, нийгмийн тодорхой мэдлэгтэй байдаг боловч тэдний ертөнцийн тухай мэдлэг, амьдралын туршлага нь өөр өөр байдаг.

Page 15: лекц  1

Тэд нэгэн адил нөхцөл байдалд нэг зүйлийг өөр өөрөөр хүлээн авах, үнэлэх талтай. Адил тэмдгийн сигнификат ч өөр өөр ойлголт буй болно. Гол нь харилцаанд яригч , сонсогчийн зорилго ондоо байдаг нь үгүлбэрийн агуулгын прагматик ялгааг буй болгодог.Яригчид санааагаа илчлэх нь чухал байхад сонсогч түүнийг ойлгох, утгыг тайлах, үнэлэх, хариу оюуны үйлдлээр нөлөөлөл үзүүлэх гэх мэт.

Page 16: лекц  1