30
Вэб 2.0 тухай Сүүлийн хэдэн жил бид Web 2.0 гэж сонслооь бас нилээн ярилаа. Web 2.0 гэж юу болох, чухам яагаад ингэж тодорхойлоод байгаа хийгээд ямар ач холбогдолтой талаар энэ ниитлэлдээ өгүүлье. Анх дэлхий дахиний вэб буюу WWW үүсэн хөгжсөн цагаас эхлэн тогтсон нэгэн ойлголт болох вэбсайт нь аливаа байгууллагын хувьд өөрийн нүүр царайг зах хязааргүй интернетэд олон нийтэд дэлгэн тавих гарц болохын зэрэгцээ маркетинг, зар сурталчилгааний хямд төсөр, үр дүнтэй хэрэгсэл болж байсан билээ. Энэ нь олон хүмүүст цаг үргэлж нээлттэй байж сурталчилгааны зардлыг хэмнэх сайн хэрэгсэл байсан хэдий ч гол дутагдалтай тал нь эргэх холбоо байхгүй байсан. Та вэбсайтаа үүсгээд мэдээллээ бүгдийг оруулан тавих бөгөөд зөвхөн та л ямар мэдээллийг ямар хэлбэрээр тавихаа шийддэг учраас иймэрхүү вэбсайтууд нь push буюу мэдээллийг шахах хэлбэрээр ажиллаж байсан юм. Маркетингийн зорилтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эргэх холбоо ихэнх тохиолдолд тасалдсан вэбсайтууд зонхилж байсан байгаа юм. Үүнийг ухаараагүй үед буюу 1990-ээд оны сүүлээс 2001 оны намар хүртэл үргэлжилсэн Dot -com бөмбөлөг буюу domain.com гэсэн маягйн домайн нэртэй байхгүй бол болохгүй юм шиг ойлголтоор тэр дундаа онцгой үг хэллэгтэй домайн нэрийг чухалчилж байсан учраас нилээн олон домайн нэр хэдэн мянга, хэдэн сая хүрч байсан хэдий ч удалгүй уналтанд орон домайн нэр нь төдийлөн чухал биш болсон билээ. Web 2.0 гэсэн нэр томъёог анх 2005 онд Tim O’Reilly оноон гаргажээ. Tim O’Reilly бидний сайн мэдэх O’Reilly media (“Web design in Nutshell” гэх мэт олон гоё номыг эрхлэн гаргасан ) хэвлэлийн компанийг үндэслэгч юм. Түүний санаачилсан энэхүү Web 2.0 гэсэн ойлголт яг нэг тодорхой технологи эсвэл вэбсайт биш юм. Яг тэр гээд тодорхойлоход хэцүү ойлголт ч гэсэн Web 2.0 - ийн эх суурь, цөм болсон гол санаанууд байна. Тодорхой жишээнүүд дээр тулгуурлан би та бүхэнд энэхүү санаануудыг ойлгуулахыг хичээе. Тулгуур санаануудыг доогуур зурж тэмдэглэн харуулсан. Юун түрүүнд шинээр төрөн гарсан вэбсайтуудын мэдээллээ хаанаас үүсгэж, хэрхэн удирдаж байгаа байдал нь урьд өмнө үзэгдээгүй онцлогтой байсан. Мэдээллийг нэг талаас шахдаг урсгалтай байсан бол шинэ төрлийн вэбсайтууд нь хэрэглэгчдээсээ мэдээллийг авдаг, үүсгүүлдэг, тараадаг гээд олон чиглэлтэй болсон ба мэдээллийн удирдлага нь төвлөрсөн бус харин ч маш тархацтай болсон байна. Вэбсайтын үндсэн бүрэлдэхүүн болсон мэдээллийг зах хязгааргүй интернэтийн өнцөг булан бүрээс хэрэглэгчид оруулах вэбсайтыг үүсгэн байгуулагчид нь зөвхөн тухайн мэдээллүүдийг ангилан хүлээн авч хадгалах, мэдээллийг авахыг хүссэн хэрэглэгчдэд хамгийн хялбар замаар хүргэх, ёс зүйгүй мэдээллийг шүүх зэрэг үүргийг гүйцэтгэх болсон байна.

Вэб 2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Вэб 2

Вэб 2.0 тухай

Сүүлийн хэдэн жил бид Web 2.0 гэж сонслооь бас нилээн ярилаа. Web 2.0 гэж юу болох, чухам яагаад ингэж тодорхойлоод байгаа хийгээд ямар ач холбогдолтой талаар энэ ниитлэлдээ өгүүлье.

Анх дэлхий дахиний вэб буюу WWW үүсэн хөгжсөн цагаас эхлэн тогтсон нэгэн ойлголт болох вэбсайт нь аливаа байгууллагын хувьд өөрийн нүүр царайг зах хязааргүй интернетэд олон нийтэд дэлгэн тавих гарц болохын зэрэгцээ маркетинг, зар сурталчилгааний хямд төсөр, үр дүнтэй хэрэгсэл болж байсан билээ. Энэ нь олон хүмүүст цаг үргэлж нээлттэй байж сурталчилгааны зардлыг хэмнэх сайн хэрэгсэл байсан хэдий ч гол дутагдалтай тал нь эргэх холбоо байхгүй байсан. Та вэбсайтаа үүсгээд мэдээллээ бүгдийг оруулан тавих бөгөөд зөвхөн та л ямар мэдээллийг ямар хэлбэрээр тавихаа шийддэг учраас иймэрхүү вэбсайтууд нь push буюу мэдээллийг шахах хэлбэрээр ажиллаж байсан юм. Маркетингийн зорилтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эргэх холбоо ихэнх тохиолдолд тасалдсан вэбсайтууд зонхилж байсан байгаа юм. Үүнийг ухаараагүй үед буюу 1990-ээд оны сүүлээс 2001 оны намар хүртэл үргэлжилсэн Dot-com бөмбөлөг буюу domain.com гэсэн маягйн домайн нэртэй байхгүй бол болохгүй юм шиг ойлголтоор тэр дундаа онцгой үг хэллэгтэй домайн нэрийг чухалчилж байсан учраас нилээн олон домайн нэр хэдэн мянга, хэдэн сая хүрч байсан хэдий ч удалгүй уналтанд орон домайн нэр нь төдийлөн чухал биш болсон билээ.

Web 2.0 гэсэн нэр томъёог анх 2005 онд Tim O’Reilly оноон гаргажээ. Tim O’Reilly бидний сайн мэдэх O’Reilly media (“Web design in Nutshell” гэх мэт олон гоё номыг эрхлэн гаргасан ) хэвлэлийн компанийг үндэслэгч юм. Түүний санаачилсан энэхүү Web 2.0 гэсэн ойлголт яг нэг тодорхой технологи эсвэл вэбсайт биш юм. Яг тэр гээд тодорхойлоход хэцүү ойлголт ч гэсэн Web 2.0 - ийн эх суурь, цөм болсон гол санаанууд байна. Тодорхой жишээнүүд дээр тулгуурлан би та бүхэнд энэхүү санаануудыг ойлгуулахыг хичээе. Тулгуур санаануудыг доогуур зурж тэмдэглэн харуулсан.

Юун түрүүнд шинээр төрөн гарсан вэбсайтуудын мэдээллээ хаанаас үүсгэж, хэрхэн удирдаж байгаа байдал нь урьд өмнө үзэгдээгүй онцлогтой байсан. Мэдээллийг нэг талаас шахдаг урсгалтай байсан бол шинэ төрлийн вэбсайтууд нь хэрэглэгчдээсээ мэдээллийг авдаг, үүсгүүлдэг, тараадаг гээд олон чиглэлтэй болсон ба мэдээллийн удирдлага нь төвлөрсөн бус харин ч маш тархацтай болсон байна. Вэбсайтын үндсэн бүрэлдэхүүн болсон мэдээллийг зах хязгааргүй интернэтийн өнцөг булан бүрээс хэрэглэгчид оруулах вэбсайтыг үүсгэн байгуулагчид нь зөвхөн тухайн мэдээллүүдийг ангилан хүлээн авч хадгалах, мэдээллийг авахыг хүссэн хэрэглэгчдэд хамгийн хялбар замаар хүргэх, ёс зүйгүй мэдээллийг шүүх зэрэг үүргийг гүйцэтгэх болсон байна.

Web 2.0 –ийн анхдагчдын нэг болох Wikidpedia (http://www.wikidpedia.org) буюб нээлттэй нэвтэрхий толь нь Web 2.0 –ын гол ойлголт болох чөлөөт мэдээллийг хүмүүсийн тусламжтайгаар хүмүүст хүргэснээр мэдээллийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа билээ.

Бидний сайн мэдэх youtube (http://www.youtube.com) вэбсайт нь хэрэглэгчиддээ өөрсдийн дүрс бичлэгийг оруулах боломжыг хангадаг бөгөөд та хэн нэгэнд нэг видео үзүүлэхийг хүсвэл youtube рүү оруулаад холбоосыг явуулаад боллоо. Мөн өөрийн компьютерын вэб камераар бичлэг хийгээд түүнийгээ олон нийтэд өөрийн үзэл бодлыг хүргэх хэрэгсэл болгон ашиглаж болдог байна мөн телевизийн сувгууд, студиуд өөрийн бүтээлүүдийн заримыг хэрэглэгчдийг татах сурталчилгааны арга байдлаар цацаж байгаа бөгөөд тэд өөрийн гэсэн youtube сувгийг нээн ажиллуулах боломжтой болсон байна. Youtube нь анхнаасаа их амжилттай дэлгэрэн явсан учир Google корпораци 2006 онд 1,65 тэрбум ам.доллараар худалдан авсан нь тухайн

Page 2: Вэб 2

үедээ том шуугиан дэгдээсэн төдийгүй Web 2.0 вэбсайт бүтээн амжилттай ажиллуулснаар ашиг олох боломжтой гэдгийг олон хүнд харуулж, өөр олон вэбсайт бүтээх урам зоригийг өгсөн гэдэгтэй маргахгүй бизээ.

Арай өвөрмөц онцлогтой Digg (http://www.digg.com) вэбсайт гэхэд хэрэглэгчид өөртөө таалагдсан мэдээний холбоосыг оруулдаг ба бусад хэрэглэгчид тэр мэдээг чухал хэрэгтэй, сайн гэж үзвэл саналаа өгдөг байна. Тэгээд тэр мэдээ олон хэрэглэгчийн санал авах тусам Digg дээр дээгүүрт бичигдэн эхний эхний нүүрэнд гардаг байна.

Бидний сайн мэдэх Hi5 (http://www.hi5.com) вэбсайт ч мөн өөрийн онцлогтойгоор гарч ирсэн. Вэбсайтыг үндэслэн байгуулагчид нь мэдээллийг удирдан, зохион байгуулах үндсэн цогц хэсэг, хэрэглэгчдийг бүртгүүлэн өөр өөрсдийн мэдээллийг хадгалах хувийн орон зайг гаргаж өгдөг байна. Вэбсайтын хэрэглэгчид нь бүртгүүлж гишүүн болоод тухайн орон зайгаа өөрийн хүссэн өнгө төрхөөр өөрчлөн байгуулж мөн өөрийн талаарх мэдээллийг нээлтэй болон тодорхой хүрээнд зориулан тохируулдаг байна. Энэхүү өөрийн орон зай буюу profile-даа бүх олон нийтэд эсвэл зөвхөн найзууддаа зориулан зураг, дуу хөгжим, дүрс бичлэг зэргийг оруулан баяжуулаад, системээр дамжуулан найзуудыгаа бүртгүүлэн нэгдэхийг урьсан и-мэйл явуулан урьснаар түүний найзууд мөн бүртгүүлэн өөр өөрийн вэбсайтыг үүсгэн бие биенээ бүртгэн найзуудын сүлжээ үүсгэн харилцах боломжтой болсон байна. Facebook (http://www.facebook.com), hi5 ( http://www.hi5.com), Windows Live Spaces (http:// www.spaces.live.com) зэрэг вэбсайтууд нь ийм зарчмаар ажилладаг байна.

Мөн сүүлийн үед ихэд түгээмэл болоод байгаа Web 2.0 төрөл бол блог (blogging) юм. Та өөрийн блогийг нээж тэндээ өөрийн өдрийн тэмдэглэлийг хөтлөх, эсвэл үзэл бодлоо илэрхийлэх самбар болгон ажиллуулж болох бөгөөд мөн л олон ниитэд нээлттэй эсвэл найзууддаа зориулан тэмдэглэл бичиж үлдээснээр маш хялбар замаар өөрийн гэсэн вэбсайттай болчихож байгаа юм.

Олон чиглэлтэй мэдээллийг маш тархацтайгаар цуглуулан тараадаг, вэб үйлчилгээнд тулгуурлан, хувийн орон зайг хангаад зогсохгүй мэдээллийн эрх чөлөөг олгодог олон нийтэд тулгуурласан олон нийтийн вэбсайт – community website –ууд төрөн гарсан хандлагын онцлогуудыг нэгтгэн Web 2.0 гэж тодорхойлсон байна.

Бидний хийж бүтээж эсвэл хэрэглэж дассан вэбсайтууд маань хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэн дараахи хүснэгтээс сонирхоно уу.

Web 1.0 Web 2.0 ерөнхий зорилго, ажиллагаа

Double click Google AdSense реклам сурталчилгаа

O foto Flickr онлайн зургын цомог

Akamai BitTorrent Файл солилцох

Mp3.com Napster Дуу хөгжим солилцох

Britannica Online Wikidpedia нэвтэрхий толь

Personal Websites blogging Хувийн вэбсайт

Evite upcoming.org and EVDB Үйл явдлууд

Page 3: Вэб 2

Domain name speculation search engine optimization Хялбар олдох

Page views cost per click вэбсайтын хэмжүүр

Screen scraping web sevices мэдээлэл солилцох

Publishing participation мэдээлэл нийтлэх, оролцоо

Content management systems wikis Агуулгын удирдлагын систем

Directories (taxonomy) tagging (“folksonomy”) мэдээллийг ангилах

Stickiness syndication мэдээллийг түгээх

Харин тэр үеэс хойш аажим аажмаар эрч хүчээ аван 2005 оноос ид хурдаа авсан хандлага бол Web 2.0 юм. Үүний эхлэлийг тавьсан анхдагчын нэг нь гарцаагүй хайлтын системийн хаан болсон Google юм. Өвөрмөц хайлтын систем, хайлтын системийн дагуух зар сурталчилгаа, бүртгүүлэлгүйгээр вэбсайтаа сайжруулан олон хүн татах замаар Google - д дээгүүр үнэлэх боломж (SEO – Search Engine Optimization ) зэрэгэ олон сонин санаачлагыг гарагасан нь бидний яриад байгаа Web 2.0 загварын вэбсайтууд гарахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

Интернэтийн хэрэглээний дараагийн үе шатыг вэб 2.0 гэж нэрлээд байгаа юм шиг байгаа юм. Вэб 2.0 нь дан ганц технологийн хөгжил дэвшил биш даяаршлын нэгэн үе шат гэж хэлж болох юм. Энэ нэр томъёо нь анх 2004 онд O’Reilly Media-гийн чуулганаар гарч иржээ. Зарим мэргэжилтнүүд (вэбийг үүсгэн байгуулагч Tim Berners-Lee гэх мэт) вэб 2.0 хэмээх нэр томъёог хүлээн зөвшөөрдөггүй ба тэд вэб 2.0-н гээд байгаа боломжууд нь эрт үеэс л байж байсан харин нийгэмд төдийлөн тархаагүй байсан гэж үздэг. Вэб 2.0-н боломжуудаас цухас дурдвал:

Интернэтэд холбогдсон хэнбэгуай ч мэдээллийг хүртэгч бус түгээгч болох боломжтой болж байна

Мэдээллийг хүртэх хэлбэрүүд нь дан ганц зураг болон текстээр хязгаарлагдахгүй дуу, дүрс гэх мэт ойлгоход илүү хялбар арга хэлбэрийг ашиглаж байна

Өөрсдйин ашиг сонирхлоороо бүлгүүд үүсч мэдээлэл солилцох, харилцах боломжийг нээж өгсөн

Өргөн цар хүрээнээс мэдээлэл авах боломжтой болов. Жишээ нь: блог, вики, нийгмийн сүлжээ (social networking) гэх мэт

Мэдээллийг цаг тухай бүрт цаг алдахгүй авах боломжтой. Жишээлбэл: RSS-г ашиглан тухайн вэб рүү байн байн орохгүйгээр тухайн үеийн өөрчлөлтийг өөрийн feed reader дээрээсээ уншиж болно.

Блог – web log гэсэн үгийг товчилсон. Үүнийг ихэнхи хүмүүс хувийн үзэл бодол, сэтгэгдэл, мэдээлэл зэргээ хуваалцах талбар болгон ашиглаж байна. Хэн ч өөрийн блогыг үүсгэж мэдээлэл байрлуулж болох ба тухайн мэдээллийнхээ мөрөөр бусад хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсож болох юм. Дэлхий дээр www.blogspot.com болон www.wordpress.com блог үйлчилгээ үнэгүй үзүүлдэг вэбүүд хамгийн өргөн хэрэглэгдэж байна. Манай орны хувьд Монгол хэл дээр http://blog.banjig.net/, www.delhii.net, www.blogmn.net, http://blog.gogo.mn/ гэх мэт вэб сайтууд блогын үйлчилгээ үзүүлж байна.Вики – Онлайн тайлбар толь бичиг. Тайлбар толиор дамжуулан өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахаас гадна тухайн мэдээлэл хуучирсан эсвэл буруу байвал түүнийг хэн ч засаж, өөрчилж болно. Одоогоор хамгийн их хэрэглэгдэж байгаа вики нь www.wikipedia.org болоод байна.Нийгмийн сүлжээ (social networking) – Энэ вэбсайт нь хүмүүс өөрсдийн сонирхлоороо бүлэг

Page 4: Вэб 2

үүсгэх эсвэл үүссэн байгаа бүлэгт нэгдэх боломжийг олгож өөрийн санал бодол мэдээллээ хуваалцах боломжийг олгодог. Жишээ нь: морин спорт сонирдог хүн бусад морин спорт сонирхогчдын бүлэгт нэгдэн бүх төрлийг мэдээлэл солилцож бүр наймаа ч хийж болох юм. Хамгийн өргөн хэрэглэгддэг энэ төрлийн вэбсайтууд нь www.myspace.com, www.facebook.com, www.hi5.com, www.bebo.com, www.classmates.com зэрэг болно.

Вэб 2.0-н эерэг нөлөө

Вэб 2.0 улам хөгжиж хүрээгээ тэлж байгаа. Энэхүү хөгжил нь дан ганц мэдээллийн технологийн болон мэдлэг, мэдээллийн хөгжилд нэмэр оруулаад зогссонгүй. Бүр бусад салбарын хөгжилд нөлөөлж багагүй хүмүүсийг ажилтай болгож байгаа нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж байна гэж зарим мэдээллийн эх сурвалж өгүүлсэн байна лээ. Харвардын их сургуулийн туслах профессор, доктор Андрю МакАфий өөрийн блогтоо вэб 2.0 нь мэдээллийн технологичидыг нойрноос нь сэрээсэн, харин үүнтэй ижил энтэрпрайз 2.0 нь бизнесийнхэнийг мөн сэрээх болно хэмээн бичсэн байсан. Сүүлийн үеийн судалгаагаар (http://www.cio.com/article/115250/Is_the_Enterprise_Afraid_of_Web_._/2) 35-аас дээш насны хүмүүс вэб 2.0-г нилээд ашигладаг болж байна. MySpace-н 42 хувь нь 35-аас дээш насны хүмүүс байна гэнэ шүү. Яагаад тэд одоо ингэж идэвхитэй болж ирэв гэхээр вэб 2.0 тэдэнд заавал техникийн мэдлэг шаардахгүйгээр мэдээллээ интернэтэд байрлуулах боломж олгож байгаа.

Мэдлэгт нөлөөлөх нь

Блогчдыг сүүлийн үед "шоглох" үзэгдэл мэр сэр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Жишээ нь: Олон ангит кинон дээр хүнтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаггүй хүмүүс блог нээдэг ч гэх шиг мөн Симпсон (хүүхэлдэйн кино)-ы нэг цуврал дээр хүртэл гарч байна лээ. Мэдээж аливаа юм хийж байгаа хүн шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл. Энэхүү шүүмжлэлийг МакАфий мэдлэгт дусал нэмэр болж байхад хөндлөнгөөс бүү оролц хэмээн хэлсэн нь яг оносон хариулт мөн. Гэхдээ учиргүй олон мэдээлэл үйлдвэрлэх биш чанартай мэдээлэл үйлдвэрлэх ёстой гэж мань эр дурдсан байна лээ (энд викиг голчлон хэлж байна).

Эдийн засагт нөлөөлөх нь

Google гэхэд л 3-н газар data center бариад эхэлчихлээ. Үүнийгээ түргэн хоолны франчайзингийн тархалттай хүртэл зүйрлэсэн байх юм. Мөн түүнээс гадна Google-н гол өрсөлдөгч болох Microsoft хүртэл томоохон хэмжээний data center байгуулж байна. Бас Yahoo, ask.com, Intiut зэрэг компаниуд мөн л data center байгуулж байгаа нь олон хүнийг ажилтай болгох, дэд бүтцийг хөгжүүлэх мөн мэдээллийн урсгалыг тэнцвэржүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Эдгээр төвүүд нь голцуу хүн ам бага суурьшсан хотуудад байгуулагдаж байгаа нь МТ-ийн салбарт байршил төдийлөн чухал биш дэд бүтэц гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг илтгэж байна. Манай улс хүртэл Үндэсний Data Centre-ийг байгуулж ашиглалтанд орууллаа. Эцэст нь дүгнэхэд Вэб 2.0 нь зөвхөн технологи, программын хүрээнд хязгаарлагдаад тогтохгүй хөгжлийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

Мэдээллийн Технологид нөлөөлөх нь

Саяхан манай нэг доктор багш хичээл дээр Вэб 2.0, Вэб 1.0-ээс юугаараа ялгаатай талаар хэлэлцээд дараах дүгнэлтийг хийсэн юм.- Хамтын ажиллагаа (хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулга)- Технологи (AJAX, JSON, RSS and Atom...)- Программууд/хэрэгслүүд (Blog, Wiki, xxxcast...)

Page 5: Вэб 2

Мөн сүүлийн 2 орчим жил программ хангамж хөгжүүлэгчдийн ажилд хүртэл нөлөө үзүүлээд л амжсан. Тухайлбал, SOA (Service Oriented Architecture) үйлдвэрлэгчид зайлшгүй вэб 2.0-ийг хүлээж авах платформ бүтээхгүй бол бусад вэб үйлчилгээнүүд тухайн системтэй холбогдох, зохицоход бэрхшээл учирах нь ойлгомжтой.

Вэб 2.0 байгууллагад нөлөөлөх нь

Сүүлийн үед байгууллагууд бизнес стратеги, бодлого болон дотоод журамдаа блог болон викиг ашиглах талаар тусгах болсон. Тухайлбал: байгууллагын ажилтанууд блог дээрээ эсвэл вики дээр байгууллагынхаа нууц мэдээллүүдийг байрлуулах явдал гарч байгаа учир үүнийг хязгаарлах хэрэгтэй. Мөн түүнчлэн саяхан Майкрософт өөрийн бүтээгдэхүүнээ вики дээр хэт их магтсанаас үүдэж шүүхэд дуудагдаж байсан. Стратегийн хувьд гэвэл RSS эсвэл Atom зэргийг ашиглаж байнгын үйлчлүүлэгчтэйгээ байнгын холбоотой байж болох юм.

Вэб 2.0-н сөрөг нөлөө

Вэб 2.0 хэмээх интернэтийн хөгжлийн нэгэн үе шат гарч ирсэнээр хүмүүс өөр хоорондоо харилцах, санаа бодлоо солилцох, бусдыг илүү их ойлгох, мэдээлэл, мэдлэг, үзэл бодлоо хуваалцах гэх мэт нийгмийн шинжтэй мэдээллийн агуулга интернэтэд зонхилж эхэлсэн. Нийгэм өөрөө мэдээллийг бий болгож байна гэдэг маань нэг талаар олон хүний хүч хөдөлмөрөөр бий болж байгаагаас гадна тухайн мэдээлэл маань бодит үнэнд илүү ойртсон байдаг. Гэхдээ энэ хөгжлийн үе шат нь нийгэмд дараах сөрөг талуудыг авчирч байна.

Эрүүл мэндэд хортой

Мэдээллийн өлсгөлөнд байдаг хүмүүс тодорхой тооны мэдээллийн вэб хуудаснаас мэдээлэл авахаар хязгаарлагдахгүй интернэт дэх өөр өөрийн нийгмийн бүлэгт харьяалагдаж асар их мэдээллийн далайд умбах болсон. Ингэснээр амрах цагаа хугаслан мэдээлэл авах, түгээх гэж байнга компьютерийнхээ ард хадагддаг. Энэ нь нүдний хараанд нөлөөлж, таргалалтыг бий болгож байна гэж хэсэг эрдэмтэд судалсан байсан.

Мэдээллийн илүүдэл бий болгож байна

Нэгэнт хүн бүрт өөрийн орон зайг интернэтэд байгуулж мэдээлэл бий болгох эрх олгогдсон болохоор тэр хэмжээгээр мэдээлэл богино хугацаанд их хэмжээгээр бий болж байна. Тоон үзүүлэлтээс чанарын үзүүлэлт илүү, харин эдгээр мэдээллүүд нь тэр болгон үр ашигтай байж чадахгүй. Зарим хүмүүс интернэтэд мэдээлэл бий болгочихоод тэрнийгээ хэрэглэдэггүй, бараг өөрөө ч мартсан байдаг. Тиймээс өгөгдлийн төвүүдэд (data center) маш их хэмжээгээр илүүдэл мэдээллүүд хадгалагдаж байна. Энэ нь хэрэгцээтэй мэдээллийг олж авах хайлтын үр дүнд болон тооцоолуурын хурданд нөлөөлж байгаа.

Байгаль орчинд нөлөөлж байна

Өгөгдлийн төвүүд олноор бий болсоноор тэнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед ногоон технологи гэж сэдэв хүчээ аваад байгаа.

Байгууллагын зардал ихсэж байна

Байгууллага бүр өөрийн вэб хуудастай болсон өнөө үед Вэб 2.0-ийг хэрэглэхийг бизнесийн үйл ажиллагаа, харилцагч болон технологийн хөгжил шаардаж байна. Вэб 2.0 нь бизнесийн үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхижүүлэхээс (сурталчилгаа, танилцуулга, сургалт

Page 6: Вэб 2

гэх мэт) авахуулаад бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүртэл өргөн хүрээнд ашиглагдаж байгаа. Жишээ нь: Компьютер үйлдвэрлэгч Dell компани л гэхэд бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд иргэдээс шинэ санаа цуглуулах вэб бий болгож түүнд давхардаагүй тоогоор 300 гаруй санаа ирсэн ба түүний 30 гаруйг нь бүтээгдэхүүндээ тусгаснаар багагүй амжилт олж байна.Нэгэнт өндөр үнээр олон төрлийн бизнесийн программаа бий болгочихсон бол зарим функцүүдээ вэб 2.0 руу шилжүүлэхэд нилээд их зардал болдог. Тиймээс тухайн компанид программаа шинэчлэх, ажилтнуудаа сургах, өөрчлөн зохион байгуулалт, дүрэм журмаа шинэчлэх, бизнесийн стратегитайгаа уялдуулах гэх мэт их хэмжээний зардал гарч байна. Хэдэн сарын өмнө энтерпрайз систем үйлдвэрлэгчид энэ талаар нилээд эрчимтэй ярьж байсан.

Ажилгүйдэл бий болж байна

Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд өөрсдийн ур чадвараа байнга хөгжүүлж байхгүй бол нэг л өдөр ажилгүй болно. Вэб 2.0-ийг сайн судлаагүйгээсээ ажилгүй болсон мэргэжилтнүүд олон. Түүнээс гадна мэдээллийн технологийн бус ажилтнуудын хувьд вэб 2.0-ийг ядаж зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Олон ажилтнууд блог болон викид мэдээлэл байрлуулахдаа компаний нууц мэдээлэл тавих эсвэл ажлын цагаар блог бичих, вэб 2.0-ийг хэрэглэхдээ компанийн дотоод журам зөрчих гэх мэт шалтгаанаас болж ажлаасаа халагдаж байна.

Аюулгүй байдал

AJAX технологийг вэб 2.0-д хэрэглэснээр хэрэглэгчид JavaScript уншуулах функцээ хаадаггүй. Тиймээс JavaScript дээр бичсэн программын дунд хортон программ (malicious code) байх магадлалтай.

Ялгаварлал

Улс орныг хөгжлөөр нь ялгаварлаж байна. Дэд бүтэц эсвэл мэдээллийн технологи тааруу хөгжсөн улс орнуудад вэб 2.0-г хэрэглэхэд нилээд бэрхшээл үүсдэг. Тухайлбал интернэт браузеруудын хуучин хувилбарууд нь вэб 2.0-ийн зарим функциудыг уншиж чадахгүй байх эсвэл интернэтийн хурд бага бол видео файл үзэх болон second life руу холбогдох боломжгүй болох гэх мэт. Уг нь даяаршиж байгаа өнөө үед дэлхийн ихэнхи орны үндсэн хуульд хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлахгүй байх гэж заасан байдаг боловч тухайн орны хөгжил нь ялгаварыг өөрийн эрхгүй бий болгож байна. Thomas Friedman-ы бичсэнээр дэлхий хавтгай (The World Is Flat) баймаар юм!.

Нийгэм болон хүний харилцаа

Вэб 2.0 нь хүмүүст тэр тусмаа хүүхэд залуучуудад бие биеэнтэйгээ ярилцаж, илүү сайн ойлголцох боломжийг өгч байгаа нь сайхан хэрэг. Гэвч энэ харилцааны үйл явц нь компьютер болон интернэт сүлжээгээр дамжиж байдаг нь хүмүүсийн нүүр тулан уулзаж бусдыгаа үйл хөдлөл, сэтгэл хөдлөлөөр нь ойлголцох боломжийг хааж байгаа юм. Энэ нь хувь хүнийг нийгмээс тусгаарлаж хүний харилцааны хэв маягыг өөрчилж байна.

http://esrp-mn.blogspot.com/2011/01/20.html

Page 7: Вэб 2
Page 8: Вэб 2

2.0 гэх нэрийн талаар

Шуудхан хэлэхэд, Party 2.0 гэдэг нэр маань Web 2.0 гэдэг нэр томьёог дуурайсан алхам. Интернэтэд Web 2.0 гэдэг ойлголт байдаг. Гэхдээ энэ үгийн цаана мэдээлэл солилцох технологи, Интернэтийн сүлжээнээс ч өргөн ойлголт буюу хүмүүсийн хоорондийн харилцаа, хүний нийгмийн хамтын амьдралын шинэ соёлын тухай утга санаа агуулагдаж байдаг. Тиймд блогоо Web 2.0 ойлголтын талаар эхэллээ.

Wikipedia нэвтэрхий толь бичигт Web 2.0 –ийг дараах байлдлаар тодорхойлсон байна:

The term Web 2.0 is associated with web applications that facilitate participatory information sharing, interoperability, user-centered design,[1] and collaboration on the World Wide Web. A Web 2.0 site allows users to interact and collaborate with each other in a social media dialogue as creators (prosumers) of user-generated content in a virtual community, in contrast to websites where users (consumers) are limited to the passive viewing of contentthat was created for them.

Дээрх санааг монгол хэл дээр буулгавал, “Вэб 2.0 гэж мэдээлэл ХАРИЛЦАН солилцох , ХАМТРАН ажиллах, нэгэн зорилгын төлөө ХАМТДАА зүтгэх, ХЭРЭГЛЭГЧ-ТӨВТЭЙ интернэтийн вэбийн орчинг ойлгоно. Вэб 2.0 сайт нь хэрэглэгчдэд нийгмийн сүлжээнд харилцан ярилцах, хамтрах боломж олгож хэрэглэгчдийн виртуал бүлийг үүсгэж, хэрэглэгчдийг өөрсдийг нь асуулга (мэдээлэл, мэдлэг) бүтээгч болгоно. Энэ нь хэн нэгний бүтээсэн агуулгыг идэвхгүй хэрэглэгч болгодог ердийн вэб сайтуудаас өөр”.

Үнэндээ бол Вэб 2.0 нь зөвхөн ердийн вэб сайтуудаас төдийгүй, өнөөгийн бүх уламжлалт медиа – сонин, сэтгүүл, радио, ТВ – ээс өөр юм. Вэб 2.0 үзэл санаа, технологи нь хэрэглэгчийг мэдээллийн идэвхгүй “залгигч” байдлаас чөлөөлж, түүнийг өөрөө мэдээлэл түгээгч, оролцогч, бүтээгч болгож байна. Өнөөгийн Facebook, Google Plus, Wiki, Blog, YouTube зэрэг сүлжээнүүдээс та энэ ялгааг олж харж байгаа нь гарцаагүй.

Би дээрх тодорхойлолтод, ОРОЛЦОХ, ХАМТРАХ, ХЭРЭГЛЭГЧ-ТӨВТЭЙ гэдэг үгнүүдийг онцолсон. Энэ бол Вэб 2.0 –ийг агуулсан нийгмийн шинэ соёлын тулгуур зарчмууд билээ.

Одоо та Party 2.0 буюу НАМ 2.0 (улс төрийн намын дараагийн шинэ загвар) гээд байгаа миний санааг бараг гадарласан байх. 2.0 бол маш өргөн, гүн утга учиртай ойлголт. Эдгээр зарчмуудыг улс төрийн намын бүтэц, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, амьдрал болгох нь бүр ч гайхалтай, сайхан зорилт.

Page 9: Вэб 2
Page 10: Вэб 2

http://www.dot.mn/archives/521

"Web 2.0" гэж юу гэж байгаа вэ? Өнөөдрийг хүртэл хугацаанд би үүнийг ямар ч утгаагуулгагүй зүйл хэмээн бодож явлаа. Ер нь бол нэг их сүртэй утгыг анхандааагуулж байгаа мэт санагддаггүй байсан л даа. Харин өнөөдрийн хувьд энэхүү үгнийутгыг нь ойлгоход нь цаашид маш олон зүйлийг ойлгож ирээдүйгээ харж чадахынүндэс суурь болж байна гэж хэлэхэд болох байх. Энэхүү нийтлэлийг  Сан.МН-ийг сурталчилан таниулах зорилгоор бичив..

"Web 2.0" гэж юу гэж байгаа вэ? Өнөөдрийг хүртэл хугацаанд би үүнийг ямар ч утгаагуулгагүй зүйл хэмээн бодож явлаа. Ер нь бол нэг их сүртэй утгыг анхандааагуулж байгаа мэт санагддаггүй байсан л даа. Харин өнөөдрийн хувьд энэхүү үгнийутгыг нь ойлгоход нь цаашид маш олон зүйлийг ойлгож ирээдүйгээ харж чадахынүндэс суурь болж байна гэж хэлэхэд болох байх.  

 

2004 онд болсон чуулганы үеэр хамгийн анх удаа "Вэб2.0" хэмээх үг хэллэг олон түмний дунд албан ёсоор хэлэгдэж нийтэд тогтсонхэллэг болох үндэс суурь нь тавигдсан гэж ойлгож болно. Тухайн үедээ тус үг нь "вэбийгплатформ буюу үндэс суурь болгох нь," хэмээх утгыг агуулж вэб дээрсуурилсан програм хангамжыг цаашид хөгжүүлэх тухай асуудал байсан юм.

 

Тус чуулганы үеэр миний ойлгоогүй нэгэн зүйл бол вэбийгтухайн үедээ бид платформ болгон ашиглаж байсан. Тэгсээр байхад яагаад бидэндиймэрхүү шинэ нэр томъёо хэрэгтэй гэж хэмээн бодож суулаа.

 {mospagebreak}

1. Ajax (Аякс)

  Одоо үед хүмүүс өөр хоорондоо "Вэб 2.0" хэмээнярилцахад би тэдний юуны тухай ярьж байгааг нь гадарлаад байдаг болчихсон лдоо. Тиймээс яг ямархуу утгыг илэрхийлж байгааг таньд хамгийн товч бөгөөдтодорхой байдлаар тайлбарлаж хуваалцах нь зүйтэй болов уу хэмээн бодлоо.

  Орцонд багтах хамгийн эхний зүйл бол яах аргагүй Ajax юм. Аякс гэж юу гэсэнүг вэ гэвэл "Javascript now works" буюу “Javascript одоо ажиллана”гэсэн утгатай. Тэгэхээр вэб дээр суурилсан програмууд нь одоо дэсктоп буюуэнгийн хэрэглээний компьютерийн програм шиг ажиллаж чадахуйц болсон гэсэн үгюм.

  Та яг энэхүү өгүүллэгийг уншиж суух хооронд тань Аякс дээрсуурилсан шинэ шинэ софтуэр програмуудыг бичигдэн хөгжсөөр л байна.

Page 11: Вэб 2

Микрокомпьютерийг хамгийн анх гарч эхэлсэнээс хойш нэг их сүртэй шинэпрограмууд гарч ирээгүй. Microsoft хүртэл энэхүү шинэ хандлагыг харж чадаагүйбөгөөд одоо тэд нэгэнт шинэ зүйлийг хийе гэхэд аль хэдийнээ оройтжээ.

  Софтуэрийн шинэ эрин үе эхэлж Майкрософт түүнийг нь хянахадасар хэцүү болсон ч гэсэн тэд хамгийн шилдэг Ajax дээр суурилсан бүтээгдэхүүнийг Google-ийгхудалдаж авахаас өмнө авах зорилго тавин ажиллаж байна. Энэ нь хүртэл тун хэцүүGoogle нь хэдэн жилийн өмнө авсан Аякс програмынхаа үр дүнг өөрсдийн GoogleMaps програмаараа батлан харуулж чадсан.

  Тэгэхээр Вэб 2.0-ийн тайлбар нь тун зөв болж таарч байгаабөгөөд Вэб 2.0-ийн чуулга уулзалт ч гэсэн тун ач холбогдолтой зөв зүйл болсонгэж би хувьдаа бодож байгаа ч гэсэн миний бодлоор тэд үүнийг тун санамсаргүйбайдлаар ийнхүү зөв гаргаж ирсэн гэж бодож байна л даа. Аякс-ийн эрин үе нь2005 оны эхэн үеэс эхэлсэн бөгөөд Google Maps гарсан үеэс хойш "Ajax"хэмээх үг хэллэг хурдацтайгаар тарж эхэлсэн.{mospagebreak}

2. Ардчилал

  Вэб 2.0-ийн хоёр дахь том элемент бол ардчилал юм. Анхлансуралцагчид ч гэсэн мэргэжлийн хүмүүсээс илүү байж болдогийн хамгийн том жишээнь Wikipedia нь байх. Мэргэжилтнүүд Wikipedia-д цуглан өөрсдийн үнэлэлтүүдийгбичих ба хамгийн гол нь үнэгүй болохоор хүн бүр түүнийг нь унших боломжтой юм.Жинхэнэ ардчилал энэ биш гэж үү? Энгийн хүмүүс ч мөн өөрсдийн хүссэн зүйлээбичиж оруулах боломжтой.

  Ардчилалыг мэдэрч болох өөр нэгэн газар бол мэдээний төвлөрсөнсуваг бөгөөд би лав Reddit-с өөр мэдээний сайтруу орохоо ч больсон гэж хэлэхэдболно. Хэрэв ямар нэгэн шинэ бөгөөд онц сонирхолтой мэдээ ба өгүүллэгүүд байвалэнэхүү сайтанд шууд л нийтлэгдэнэ. Яагаад заавал сонин, сэтгүүлүүдийн сайтыннүүр хуудас руу орж харах ёстой гэж? Өөрөөр хэлбэл Reddit нь тус вэб дээргарсан хамгийн чанартай зүйлсүүдийг шүүн захиалах хуудас юм. Иймэрхүү сайтууд чхэд хэд байдаг бөгөөд Digg нь технологийн мэдээг түлхүү оруулж өгдөг. Slashdot баdel.icio.us сайтууд нь хэрэглэгчидэд таалагдсан вэб болон мэдээллүүдийгцуглуулдаг лавлах маягийн сан ч гэж хэлж болно. Яг л Wikipedia шиг үнэгүйбөгөөд чанартай, сайн. Энгийн нэгэн редактороос илүү сайн ажилаа хийжхэрэглэгчидийн өгсөн үнэлгээнд тулгуурлан чанараа илтгэдэг.

 

Вэб 2.0-ийн хамгийн сонирхолтой бөгөөд сенсаацитай ардчилалнь энгийн хүмүүсийн сайтууд. Reddit дээр хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн ихуншигдсан мэдээ болон өгүүллэгүүд нь аль нэг сонин, сэтгүүлийн өгүүллэг бусхарин энгийн нэгэн бие даасан хүний вэбсайтын мэдээ байдаг нь хамгийнсонирхолтой.

Page 12: Вэб 2

  Сэтгүүлд зөвхөн редактор, эрхлэгчийн зөвшөөрөлтэйгээр л танийтлэх эрхээ олж авдаг. Байнга таныг хянаж, шаардаж байдаг нь таныг чөлөөтэйүзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгодоггүйтэй шууд энэ нь шууд холбоотой юм лдаа.

  Үүнээс нь залхсан уран сэтгэлгээт бичээчид маань вэбийнталбарыг сонгож өөрийн хүссэн бүхнээ нийтэлж олны түмний хүртээл болгодог.Ингэснээрээ редакторын хавчлагаас болж нийтэлж чадаагүй эсвэл засвар оруулсаннийтлэлээрээ олны талархалыг шууд хүлээж хэвлэмэл бүтээгдэхүүнийг ялан дийлжбайдаг юм. Вэб нь сүлжээн дахь хамгийн шилдэг зүйлсийг тодруулах хамгийн сайнмеханизм тул энэхүү том сүлжээнд та зөвхөн өөрийнхөө нийтлэл, контентыг олонтүмний сонорт хүргэх л үлдэж байх шиг байна. Үүнээс шалтгаалан мөн зорилтот захзээлүүд өөрчлөгдөж байдаг.

  Блоггеруудын эрин үе эхэлсэнийг та ч гэсэн анзаарсан байх.Хүн бүр л өөрийн гэсэн хувийн блог хуудастай болж вэб лог буюу вэб дээрсуурилсан хувийн дэвтэр нь тухайн хүний үзэл бодол санааг олон түмэнтэй хамгийнхялбар аргаар хуваалцах болох гол суваг болоод байна. Эргэх холбоо нь ч хурдантул маш их үр дүнтэй. Цаг мөнгө ч хэмнэнэ. Энэ бол гайхамшиг.

 {mospagebreak}

3. Хэрэглэгчидтэй бүүхатуу харьц

  Өмнө дурьдсан хоёр элементүүдийг та Вэб 2.0-ийн үндсэнхэсгүүд мөн гэдэгтэй надтай санал нийлж байгаа биз дээ? Миний бодлоор гуравдахь хэсэг бол хэрэглэгчидтэй хатуу харьцахгүй байх явдал юм. Зарим нэгэн том,алдартай сайтууд үүнийгээ ил тод байдлаар хийдэггүй ч харваас ойлгомжтойбайдаг. Бүртгүүлэхийг шаардаж төрөл бүрийн хэрэгтэй хэрэггүй сурталчилгаандоролцохыг хүчээр тулгадаг. 90-ээд оны сүүлээр байсан сайтууд ийм л байсан шүүдээ? Маш олон том том алдартай сайтууд маш удаан ачааллаж түүнийг нь хүлээждууссан хэрэглэгчидэд энэ бол манай сайт, таных биш маягийн зүйлийг хэлдэгбайсан нь саяхан. (Зарим нэгэн лаптоп дээр Intel ба Microsoft-ийн логотойнаалтуур нь үүний биет буюу бодит жишээ гэж хэлж болно.)

 

Миний бодлоор үүний хамгийн гол шалтгаан нь эдгээр сайтуудзарим нэгэн зүйлээ үнэгүй тараадаг ба үнэгүй тарааж байгаа юм чинь бид яаж чболно гэдэг санаанаас үүдэлтэй байх. Заримдаа бүр эдийн засгийн садизмд хүрэхнь ч бий бөгөөд хэрэглэгчиддээ учруулж буй зовлон нь тэдний хувьд ашиг авчирчбайдагтай энэ нь холбоотой байх. Жишээ нь та salon.com дээрээс өөрт таалагдсаннийтлэлийг уншиж байлаа, гэтэл үргэлжлэлийг нь уншихын тулд та бараг бүхэлбүтэн киног үзэж дуусгах хэрэгтэй болно.

Page 13: Вэб 2

  Хэрэглэгчидийг аль болох бүртгэл хийлгэхгүй байхыг хичээххэрэгтэй. Хэрэв таны хэрэглэгчид ямар нэгэн зүйлийг захиалж худалдан аваагүйэсвэл танай сайтын хэрэглэгч болсоноор та тэдэнд ямар нэгэн ашигтай нөхцөлсанал болгож чадахгүй бол шүү дээ. Бүртгэл хийлгэх шаардлагатай байлаа гэжбодоход түүнийг нь баталгаажуулах и-мэйл илгээх, бүр боломжтой бол и-мэйлхаягийг нь асуухгүй байх нь бүр ч хэрэгтэй, хэрэв ямар нэгэн тодорхой зорилгоораваагүй л бол л доо. Хэрэгтэй хэрэггүй олон асуултуудыг хэрэглэгчид бүү илгээжбай. Сүүлийн үед спам гэгч аюултай зүйл гарч ирсэн л дээ, гэхдээ л.. хэрэв танысайт үнэгүй ба төлбөртэй гэсэн хувилбартай бол үнэгүй сайтынхаа агуулгыгхэтэрхий бага байлгаж болохгүй. Өгөөмөр байж сурах хэрэгтэй.

  Өөр бусад ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрууддаа хямдүйлчилгээ, бараа бүтээгдэхүүн зарж борлуулахыг нь хэрхэвч зөвшөөрч болохгүйгэсэн санаа л даа. Үүнийг шийдэж болох бас нэгэн арга бол хэрэглэгчидэд илүүэрх мэдлийг олгох явдал юм. Хэрэглэгчидийнхээ хүссэн бүхнийг нь хийлгэххэрэгтэй. Хэрэв та тэгдэггүй ба таны өрсөлдөгч ингэхийг зөвшөөрдөг бол таасуудалд ороод байнаа гэсэн үг.

  iTunes нь энэ утгаараа Вэб 2.0орхуу гэх юм уу даа. Та цомгийгбүтнээр нь бус хүссэн дуугаа сонгон худалдан авах боломжтой байдаг. Дуу бичлэгэрхлэгчид энэхүү санааг одоог хүртэл үзэн ядсан хэвээр. Гэвч энэ нь хэрэглэгчбүрийн хүсэж байсан зүйл гэдэг нь тодорхой байсан тул Apple энэ асуудлыгшийдвэрлэж чадсан. Гэхдээ  iTunes-ийг Вэб1.5 гэж тодорхойлох нь илүү зөв байх. Хөгжмийн хувьд Вэб 2.0 ямар байх ёстой вэгэвэл дуу хийж буй хамтлаг бүр өөрсдийн дуунуудаа ямар нэгэн асуудалгүйгээртарааж болдог болох явдал юм.

  Хэрэглэгчиддээ өөрийн өрсөлдөгчийнхөө мөнгө төлөхийг шаардажбуй тэрхүү зүйлийг нь үнэгүйгээр хүргэж байх нь бас нэгэн тактик. Үнэгүй юманднугасгүй гэдэг сайхан үг байдаг даа? 90-ээд оны дундуур хамгийн сайн сайтуудбол хэрэглэгчиддээ аль болох их зүйлсийг мөнгөөр худалдаалах сайт гэж үздэгбайсан ч энэ байдал нь одоо үед эсрэгээрээ эргээд байна. Одоо үеийн хамгийнамжилттай сайтууд нь аль болох бүх л зүйлийг үнэгүйгээр цацаж буй тэрхүүсайтууд болоод байна. Craigslist нь 90-ээд оны барилгын зар байршуулдагсайтуудыг ялан дйилсэн бол OkCupid нь өмнөх үеийн гэж болохуйц болзоонысайтуудыг дийлэн гарч ирсэн бөлгөө.

 {mospagebreak}

Вэб хуудсаар үйлчлэх нь тун хямд. Хуудас үзэж буй тоог танэг нэг төгрөгийг хоёр хуваасантай тэнцүү гэж бодсон ч та ашиг олж чадна.Сайтын чинь цаашдын хандлага ч ашиг олохын хэрээр өөрчлөгдөж эхлэх болно. Хэрэв10 жилийн өмнө одоогийн eBay нь зөвхөн сурталчилгаагаар санхүүждэг freeBay байсанбол би лав гайхахгүй ээ.

Page 14: Вэб 2

  Энэ нь тун хачирхалтай сонсогдож болох ч миний зөвлөгөө болаль болох бага мөнгө олохыг бод, хичээ. Хэрэв та тэрбум төгрөгийн бизнесийгтавин саяын ажил болгоод тэр тавин саяаа бүгдийг нь өөртөө авбал энэ нь таньдилүү ашигтай байх болно. Хямдруулах нь эцэстээ маш их хэмжээний мөнгийгавчирдаг бөгөөд автоматжуулалт нь илүү их хэмжээний ажлыг бий болгож байдгаастэр шүү дээ.

  Хамгийн тод жишээ бол Майкрософт. Хэрэв таньд хэн нэгэн хүнирээд MS Office-ийн шинэ хувилбарыг худалдаж авах уу эсвэл түүнтэй яг ижилгүйцэтгэл бүхий вэб дээр суурилсан үнэгүй програм ашиглах уу гэвэл та яах вэ?Эндээс хэн нь ялах вэ? Google? Тэд ч энэхүү асуултын хариулт бол хий хоосонзүйл биш гэдгийг баталж чадаж байгаа.

  Бидний яриад буйАякс нь хэр их найдваратй юм бэ? Маш олон хакерууд өөрсдийн шинэ шинэ програм болон скриптүүдийг үүн дээртулгуурлан хийж нь байгаа нь эцсийн бүх хариултыг өгч чадаж байгаа хэрэг юм.  

Вэб 2.0-ийг яг ямар байх ёстой тэр чигт нь ашиглаж байгаакомпани бол Google. Энэ нь тэдний амжилтын нууц гэж ойлгож болно. Тэд салхиныхүчийг дагуулан аялж явж буй бөгөөд харин Майкрософт болон бусад хэвлэлмэдээллийн компаниуд эдгээр салхийг сөрөн аялж улмаар замд тааралдан тэднийэсрэг байр суурийг илэрхийлсэн болгоныг нь шүүхэд өгч байх жишээтэй.

  Google өөрсдийнх нь хүссэн замаар хүчээр хүмүүсийг алхуулахдургүй бөгөөд тэдний аясыг нь харж байгаад явж байгаа зам мөрийнх нь эхэндтүрүүлж очин хаашаа явж байгааг нь урьдчилан харж чадаж байгаагаараа л тэдөнөөдөр хожиж байна. Технологи гол үүрэг гүйцэтгэдэг бизнесийн салбарт энэ болхамгийн чухал зүйл бөгөөд бизнесээ өргөжүүлэх хамгийн том боломж үүнд л оршижбайдаг.

Хэрэгтэй холбоос: Шилдэг Вэб 2.0-ийн жагсаалт 

Энэхүү нийтлэлийг  Сан.МН-ийг сурталчилан таниулах зорилгоор бичив..

{mos_fb_discuss:no_discuss} 

 

 

 

Page 15: Вэб 2

5 сэтгэгдэл “Вэб 2.0 гэж юу вэ”-д орсон байна

1. Бичсэн enkhee Oct 25, 2008 | Хариу

ajax google tehnologiin talaar iluu delgerengui material heregtei bn.

2. Бичсэн nice Nov 8, 2008 | Хариу

Hvmvvsee web 2.0 chin hvnii yumiig orchuulj tawisan bol teriigee vnenee heldeg baiwal ih bolowson yum bndaa. Admin bol eniig bicheegiv orchuulsan. bi admind ataarahj muu sanj baigaa yum bish zvger orchuulsan geed eh surwaljiig ni zaaj ugvvl bolisihdee teghgvi zarim hmvvs chamaig bichsen geed bodoj bgaa oyunii hudulmur shvv dee ene chin enel web 2.0 iin dutagdal yum bnl daahttp://www.paulgraham.com/web20.html

3. Бичсэн outlaw Sep 28, 2009 | Хариу

sain bna uu.. nadad SENSOR NETWORK-N talaar mgl xeldeer medeelel msh ix xeregtei bna aa.bi diplomiihoo ajiliig hiij baigaan nadad medeeliin sangaasaa hurteej tuslaach [email protected] ta buhend bayarlalaa

4. Бичсэн orchuulgiig ni ashiglav Feb 2, 2010 | Хариу

Nice-iin heldeg bas zuv uu. Gehdee orchuulaad tavichihna gedeg chini bas tom buyan shyy. Nad shig nuhduud bol avaad ashiglaad bas huurhun tsag hojootohdiin. Uuruu orchuulah gej bas ikh um bolno shyy.

5. Бичсэн muugii Dec 2, 2010 | Хариу

Bi endees neg ih sain yum oilgosongui. Jishee ni Web2.0 gedeg ni technology boltoi yum. Harin yag yamar chadvartai technology ve gedeg ni todorhoi bish. Zugeer l tedniih heregledeg, er ni heregleh heregtei maygiin yum bichtsen bh shiv de. Technology yumuu Business-iin uhaan yumuu, oilgohoo baiv. Bas Ajax gedeg ugiin zadargaag buruu hiitsen.

Page 16: Вэб 2

Бидний тухай

“Монки Контент” ХХК

“Монки Контент” ХХК нь Программ хангамж, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан.

Манай компани нь хамгийн анхны ажлаа www.MonKey.mn хэмээх иргэний сэтгүүл зүйг дэмжигч, блог мэдээллийн портал вэб сайтаа та бүхэндээ өргөн барьсанаар эхлүүлж байна.

Вэбсайтын тухай

Мэдээллийн эрин үед дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран нийгэмд дуу хоолойгоо хүргэх, найзлан нөхөрлөх, уйтгар ганцаардлаас ангижирч нийгэмших бодит бололцоог “Web 2.0” буюу “Блог” хэмээх интернэтийн технологи олгодог.

Тус цахим хуудас маань иргэний сэтгүүл зүйг дэмжиж гишүүдийнхээ илгээсэн төрөл бүрийн мэдээ мэдээлэл, блог нийтлэлүүд, видео материалуудыг агуулсан чөлөөт индэр байхдаа “Монголын Блогчдын Холбоо”-ны хүмүүнлэг, иргэний үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм.

Манай сайт нь үйл ажиллагаанаасаа олсон цэвэр ашгийн 3-30%-ийг Монголын Блогчдын Холбооноос зохион байгуулах төрөл бүрийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулах тул таны оролцоо дан ганц бизнесийн зорилгоор бус хүмүүнлэгийн болон, байгаль орчныг хамгаалах үйлсэд зориулагдан, хойч ирээдүйдээ оруулах таны хөрөнгө оруулалт болно гэдэг бүү эргэлзээрэй.

Манай сайт нь нийт дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд болон Монгол блогчиддоо олон нийтэд өөрийгээ болон нийтлэлүүдээ таниулах, өөрсөдийн дуу хоолойгоо нийгэмдээ ямар ч үнэ төлбөргүй хүргэх шинэ боломж бололцоог бүрдүүлж байгаадаа баяртай байна.

Таны нийтлэл Монгол хүн бүрийн ухамсар сэтгэхүйд мэргэнээр нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Манай сайт нь дараах хэсгүүдээс бүрдэж байна.

1. Эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монголчууддаа мэдээ мэдээллээ солилцох боломжийг олгож иргэний сэтгүүл зүйг дэмжих үүднээс мэдээний хэсгийг ажиллуулж байна.

Энэ цонхонд манай сайтын гишүүдийн оруулсан мэдээ харагдах бөгөөд эхний багананд нийтэлсэн цаг хугацааны хувьд хамгийн сүүлийн 3 мэдээ ашигласан зургийн хамт нийтлэгдэнэ. Өмнө нь нийтлэгдсэн мэдээнүүд туслах цонхонд гарчиг ашигласан зураг болон нийтлэгчийн нэр, мэдээний ангилал нийтлэсэн цаг хугацааны хамт үзэгдэнэ.

Мэдээ нийтлэх эрхээ манай сайтад анхлан бүртгүүлэхдээ идэвхижүүлэн мэйлэнд тань илгээсэн баталгаажуулах линкийг ажиллуулсанаар “TheMonkeyPost”-ын албан ёсны нийтлэгч болно.

2. Бид сайтдаа уншигчдын таашаалд хамгийн ихээр нийцсэн шилдэг бичлэгүүдийг “Топ блог” буландаа дэлгэн үзүүлж байна.

Энэ буланд хамгийн ихээр хандалт хийгдсэн болон өндөр оноо хуримтлуулсан нийтлэлүүд

Page 17: Вэб 2

ашигласан зурагтайгаа ээлжлэн солигдох байдлаар бичлэгийн нэр эхний үгс, блогийн хаяг, блог сайтын таних тэмдэгийн хамт үзэгдэнэ.

Таны блог нийтлэлийн хандалт болон үнэлгээнээс шалтгаалж тус буланд автоматаар сонгогдон харагдана.

3. Шинээр бичлэг нэмэгдсэн блогуудыг автоматаар дуудан үзүүлэх булан.

Таны блогтоо нийтлэсэн шинэ нийтлэл www.monkey.mn-д бүртгүүлэхдээ хийсэн мэдээллийн дагуу автоматаар илрүүлэн шинэ блогууд буланд харуулна.

Бид удахгүй өөр олон сонирхолтой ажлуудыг хийж та бүхэндээ өргөн барих болно.

"Монки Контент" ХХК

http://www.monkey.mn/links/aboutus

Page 18: Вэб 2

WEb 1.0 нь статаик юумWeb 2.0 өөр хүмүүсийн үзэл болоор бүтээгдсэн зохиомол ертөнц юм.

Гар бичмэлБичгийн машинДижитал текстHyper текст

Web 3.0 Эхний үгнээс таамаглахМартсаныг сануулахВэбийн нэрийг санал болгохБидний ирээдвүйн кибернетик дижитал ертөнцУхамсар нөлөө бүхий Хиймэл оюун ухаантайЯг бидэн шиг болно гэж. 

Дараагийн 20 жил бол Web 3.0 технологийн эрэнSilicon Valley 2030 ондох вэбийн загварийг гаргаж дууслаа. Маш ухаантай нь ойлгомжтой тэр вэб нь одоогийн бидний хэрэглэж буй Youtube-ээс бичлэг үзэх, хэн нэгэн танихгүй хүний Upload хийсэн файлийг татаж авах, эсвэл дуу татаж авах, блог хөтлөх, хүссэн мэдээллээ хайх гэх мэт олон ашиглаж буй зүйлсүүд байгаа нь Web 2.0 технологи юм. Харин Silicon Valley-гийн зүрхэнд (бодол санаанд) нэг дүр буусан нь одоогийн таны маргаашийн үзэх вэбийг хийж буй хүмүүсийн вэб нь удахгүй таний бүх digital ертөнцтэй чинь холбогдоно гээд та төсөөлдөө.

Таныг юм хайхад юу хайх гэж байгааг эхний үгнээс хараад шууд таамаглах, эсвэл олуулаа онлайн хурал хийж байгаад юу бичсэнээ мартхад сануулах, e-mail бичиж байгаад зургаа ч юм уу эсвэл түүнтэй холбоотой юм оруулахыг хүсхэд таньд вэб сайтуудын нэрийг санал болгодог гэх мэт үлдлүүдийг хийдэг болно гээд төсөөлөөд үздээ.Энэ маань хиймэл оуюн ухаанд суурьлагдсан байх учраас вэб маань бидэншиг сэтгэж, санаагүйг сануулах үүрэгтэй болж байгаа юм. Мөн та вэбээс ямар ч хамаагүй нарийн асуулт асуухад таньд найз нөхөршиг чинь л бүрэн хэмжээгээр нь хариулах болно. Хэзээ нэгэн өдөр та компьютертайгаа хууч хөөрөд, үгүй бол хэрэлдээд л сууж байна гэж бодвол яаж байна?

Орчин үед IPv6 технологи нээгдсэнээр IPv4-ийн хязгаарыг хязгааргүй өндөр болгосон билээ. Одоогийн Монголд хэрэглэгдэж байгаа IPv4 нь ердөө 2^32 ширхэг буюу 4 тэрбумхан байсан юм, мэдээж одоо дуусаж байгаа. IPv6 нь 2^128 ширхэг буюу Зуун нониллион болсоноор дэлхий дээр байгаа бүх хүмүүсийн үс болгоныг ч IP-жуулсан хүрэлцэхүйц болсон нь Web 3.0 технологийн хөгжих бас нэг түлхүүр юм. Учир нь дэлхийд байгаа бүхий л эд хогшил, жишээ нь таны гар утас, хулгана, үзэг, хуруу диск зэрэг нь IP-тай болсоноор бүгдийг нь сүлжээнд холбож, бүхий л төрлийн мэдээллийг хооронд нь асар хурдтайгаар дамжуулж болох юм. Тун удахгүй таны унах машин, барих утас зэрэг нь IP-жаад, хаана, юу хийж байгааг тань автоматаар мэдээллээд байвал амар биш үү? Хэрэглэж байгаа эд зүйл дээр чинь тулгуурлаад таныг юу сонирхдог, юунд дуртайг тань яг таг таамаглаад яг л таны хүссэн зүйлсийг санаанд оромгүйгээр гаргаж ирээд байвал таны амьдрал сонирхолтой болохгүй гэж үү? Тэр үед та заавал компьютер, гар утас, интернэт гэлгүйгээр хүссэн үедээ, хүссэн газраасаа дэлхийн хамгийн том сүлжээний баазаас мэдээлэл авч болох бөгөөд таны хурууны хээ, нүдний торлог бүрхэвч, ДНХ мэдээлэл дээр чинь суурилсэн асар том хамгаалалтын систем бий болж хэн нэгэн үл таних этгээд таны хувийн, дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах ямар ч боломжгүй болох юм.

Ийн хүү та бодлынхоо хүчээр такси дуудаж, хаана хүрэхээ бодлоороо хэлнэ, хамгийн гоё нь

Page 19: Вэб 2

тань дээр ирэх такси нь жолоочгүй байх ба Web 3.0 технологийн газар зүйн зураг дээр тулгуурлан өөрийн гэсэн IP-гаар хамгийн бөглөрөл багатай, хамгийн дөт замаар таныг хамгийн богино хугацаанд хүрэх газарт тань хүргэж өгөх юм. Өглөө босход тань таныг ямар зан авиртай, ямархуу биеийн байдалтай байгаагаас шалтгаалан яг тэр үед тохирох хүнсээр таны хөргөгчийг дүүргэсэн байх болно. Хэрэв та ном бичмээр байвал бүхнийг өөрөө хийх боломжийг танд олгоно. Үнэн хэрэгтээ та юу бодож байгаагаа хэдхэн үгээр хэлэх бас үлдсэн хэсгийг Web 3.0 хийх юм. Ингээд л таны бодлоос хэдхэн секундын тодор нэг ном босоод ирнэ. Ямар ч газар очоод хурууны хээгээ шалгуулаад л таны төблөр хийгдэнэ, ямарч комьютер дээр очоод торлог бүрхэвчээ харуулаад л та өөрийн бүх мэдээлэлтэйгээ харьцаж болно, таны босоод явах төдийд л бүх мэдээлэл хаагадх учир та заавал sighn out хийх шаардлагагүй. Бүх зүйлс секундээр биш, доолиор биш бүр нано секунтээр явагдах тул танд хүлээх, хүлээлгэх асуудал ер гарахгүйгээр барахгүй та марталтыг мартах болно.

Ингээд л та ирээдүйд энэ хүү Web 3.0 технологигүйгээр амьдарч үл чадна.RRS

RSS буюу Тандагч гэж яг юу вэ?

RSS буюу шинэчлэл тандагч гэж Really Simple Syndication гэсэн үгийн товчлол. Тэгээд энэ нь блогийн шинэ бичлэгүүд, янз бүрийн сайтын шинэчлэлтийн талаарх мэдээллийг тодорхой давтамжаар шалгаж түүнийхээ тоймыг үзүүлдэг нэг тийм зүйл юм. RSS-ыг бас өөрөөр "feed", "web feed" ч гэж нэрлэдэг. RSS-ыг хүмүүс ихэвчилэн өөрийн дуртай сайтын шинэчлэлтийг цаг алдалгүй шалгаж байхад зориулагдсан хялбар хэрэгсэл болгож ашигладаг.

Podcast feed - Podcast-д шинээр ямар нэгэн дуу, мэдээ, видео нэмэгдсэн эсэхийг шалгана. Монголоор олон янзаар орчуулагдаж байгаа ч (захиалагч, шинэчлэл мэдээлэгч г.м) Тандагч гэвэл илүү дөхөх юм.Тандагчийг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн хүссэн веб сайт, эсвэл блогоос тухайн блогийн шинэчлэлт тандагчийн хаягийг олж авснаар өөрийн feed уншигч програм, эсвэл feed уншигч веб сайтыг ашиглан тогтмол тухайн сайтын шинэчлэгсэн эсэхийг мэдэж байх юм. Тандагч уншигч сайт нь тухайн сайтад шинэ бичлэг нэмэгдсэнийг мэдээд таньд мэдээллэж, тоймыг харуулдаг. Жишээ нь Google Reader (http://www.google.com/reader) сайтыг ашиглаж болох юм. Ингэхдээ та бүртгэлгүй бол бүртгүүлнэ. Бүртгэлтэй бол нэвтэрч ороод Add буюу нэмэх хэсэгт өөрийн хүссэн блогийн хаягийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл: http://blogmn.net/dusal гэсэн блогийн RSS хаягийг блог руу нь ороод авбал http://blogmn.net/dusal/rss гэсэн хаяг байна. Энэ хаягийг Тандагч уншигчдаа оруулж өгнө. Ингэснээр та http://blogmn.net/dusal блог руу оролгүйгээр тухайн блогт бичлэг нэмэгдэхэд мэдэгдсэн эсэхийг зөвхөн Google Reader хуудас руугаа орсноор мэдээд байх боломжтой болох юм.

Хэдийгээр RSS, RSS2, Atom гэх зэрэг олон янзын тандагчид байдаг ч ерөнхий ажиллах зарчим нь адил юм.Dot.net Програмчлалынн орчин дотроо C#, BV, C,C++ гэх мэт програмчлалуудыг ашиглана.http://bbbaatar.hostei.com/index.php?option=com_content&view=article&id=107:web&catid=43:blog&Itemid=27

Page 20: Вэб 2

“Google”-ийн хайлтын систем сонсдог боллоо Цахим ертөнцийн хамгийн өргөн мэдээлэлтэй хайлтын систем бол “Google” гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тус компани үйлчилгээндээ дуу хоолойгоор хайх дэвшилтэт технологи нэвтрүүлжээ. Хайх зүйлийнхээ нэрийг хэлэхэд л хүссэн мэдээллийг тань олж өгөх юм.

Сан-Францискод болсон “Web 2.0 Expo” хуралд “Google” компанийн инженерийн албаны дэд ерөнхийлөгч энэ тухай танилцуулжээ. Зарим хүн энэ хайлтыг тийм ч оновчтой шийдэл биш гэж үзжээ. Учир нь дуу хоолойгоор хайх туршилтын систем нь америк аялгаар л хайж буй нь хангалтгүй  аж.

Өөр аялгатай эсвэл үгээ зөв, тод хэлээгүйн улмаас  хангалттай  мэдээлэл авч чадахгүйд хүргэж байгаагаараа дутагдалтай гэнэ.  “Аpple” компанийн “Iphone” утсанд анх туршсан  үйлчилгээний  хэрэглэгчдийн тоо 15 хувиар өссөн байна. Энэхүү үйлчилгээг  “Blackberry” гар утсанд  суулгажээ. http://www.msue.edu.mn/sfat/index.php?option=com_content&view=article&id=67:google-----&catid=45:2009-06-03-21-39-39&Itemid=99

Page 21: Вэб 2

web-ийн тухай

2011 оны 12-р сарын 13, Нийтэлсэн buyantsogtАнх дэлхий дахины вэб буюу WWW үүсэн хөгжсөн цагаас эхлэн тогтсон нэгэн ойлголт бол вэбсайт нь аливаа байгууллагын хувьд өөрийн нүүр царайг зах хязгааргүй интернетд олон нийтэд дэлгэн тавих гарц болохын зэрэгцээ маркетинг, зар сурталчилгааны хямд төсөр, үр дүнтэй хэрэгсэл болж байсан билээ. Энэ нь олон хүмүүст цаг үргэлж нээлттэй байж сурталчилгааны зардлыг хэмнэх сайн хэрэгсэл байсан хэдий ч гол дутагдалтай тал нь эргэх холбоо байхгүй байсан. Та вэбсайтаа үүсгээд мэдээллээ бүгдийг оруулан тавих бөгөөд зөвхөн та л ямар мэдээллийг ямар хэлбэрээр тавихаа шийддэг учраас иймэрхүү вэбсайтууд нь push буюу мэдээллийг шахах хэлбэрээр ажиллаж байсан юм. Маркетингийн зорилтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эргэх холбоо ихэнх тохиолдолд тасалдсан вэбсайтууд зонхилж байсан/байгаа юм. Үүнийг ухаараагүй үед буюу 1990-ээд оны сүүлээс 2001 оны намар хүртэл үргэлжилсэн Dot-com бөмбөлөг буюу domain.com гэсэн маягийн домайн нэртэй байхгүй бол болохгүй юм шиг ойлголтоор тэр дундаа онцгой үг хэллэгтэй домайн нэрийг чухалчилж байсан учраас нилээн олон домайн нэр хэдэн мянга, хэдэн сая хүрч байсан хэдий ч удалгүй уналтанд орон домайн нэр нь төдийлөн чухал биш болсон билээ.

Харин тэр үеэс хойш аажим аажмаар эрч хүчээ аван 2005 оноос ид хурдаа авсан хандлага бол Web 2.0 юм. Үүний эхлэлийг тавьсан анхдагчдын нэг нь гарцаагүй хайлтын системийн хаан болсон Google юм. Өвөрмөц хайлтын систем, хайлтын системийн дагуух зар сурталчилгаа, бүртгүүлэлгүйгээр вэбсайтаа сайжруулан олон хүн татах замаар Google-д дээгүүр үнэлэгдэх боломж (SEO - Search Engine Optimization) зэрэг олон сонин санаачлагыг гаргасан нь бидний яриад байгаа Web 2.0 загварын вэбсайтууд гарахад ихээхэн нөлөө үзүүлсэн юм.

Web 2.0 гэсэн нэр томъёог анх 2005 онд Tim O'Reilly оноон гаргажээ. Tim O'Reilly бол бидний сайн мэдэх O'Reilly Media ("Web design in a Nutshell" гэх мэт олон гоё номыг эрхлэн гаргасан) хэвлэлийн компанийг үндэслэгч юм. Түүний санаачилсан энэхүү Web 2.0 гэсэн ойлголт яг нэг тодорхой технологи эсвэл вэбсайт биш юм. Яг тэр гээд тодорхойлоход хэцүү ойлголт ч гэсэн Web 2.0-ийн эх суурь, цөм болсон гол санаанууд байна. Тодорхой жишээнүүд дээр тулгуурлан би та бүхэнд энэхүү санаануудыг ойлгуулахыг хичээе.

Юун түрүүнд шинээр төрөн гарсан вэбсайтуудын мэдээллээ хаанаас үүсгэж, хэрхэн удирдаж байгаа байдал нь урьд өмнө үзэгдээгүй онцлогтой байсан. Мэдээллийг нэг талаас шахдаг урсгалтай байсан бол шинэ төрлийн вэбсайтууд нь хэрэглэгчдээсээ мэдээллийг авдаг, үүсгүүлдэг, тараадаг гээд олон чиглэлтэй болсон ба мэдээллийн удирдлага нь төвлөрсөн бус харин ч маш тархацтай болсон байна. Вэбсайтын үндсэн бүтээгдэхүүн болсон мэдээллийг зах хязгааргүй интернетийн өнцөг булан бүрээс хэрэглэгчид оруулах ба вэбсайтыг үүсгэн байгуулагчид нь зөвхөн тухайн мэдээллүүдийг ангилан хүлээн авч хадгалах, мэдээллийг авахыг хүссэн хэрэглэгчдэд хамгийн хялбар замаар хүргэх, ёс зүйгүй мэдээллийг шүүх зэрэг үүргийг гүйцэтгэх болсон байна.

Web 2.0-ийн анхдагчдын нэг болох Wikipedia (http://www.wikipedia.org) буюу Нээлттэй нэвтэрхий толь нь Web 2.0-ын гол ойлголт болох чөлөөт мэдээллийг хүмүүсийн тусламжтайгаар хүмүүст хүргэснээрээ мэдээллийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа билээ.

Бидний сайн мэдэх YouTube (http://www.youtube.com) вэбсайт нь хэрэглэгчиддээ өөрсдийн дүрс бичлэгийг оруулах боломжийг хангадаг бөгөөд та хэн нэгэнд нэг видео үзүүлэхийг хүсвэл Youtube рүү оруулаад холбоосыг явуулаад боллоо. Мөн өөрийн компьютерын вэб камераар бичлэг хийгээд түүнийгээ олон нийтэд өөрийн үзэл бодлыг хүргэх хэрэгсэл болгон ашиглаж болдог байна. Мөн телевизийн сувгууд, студиуд өөрийн бүтээлүүдийн заримыг хэрэглэгчдийг

Page 22: Вэб 2

татах сурталчилгааны арга байдлаар цацаж байгаа бөгөөд тэд өөрийн гэсэн Youtube сувгийг нээн ажиллуулах боломжтой болсон юм. YouTube нь анхнаасаа их амжилттай дэлгэрэн явсан учир Google корпораци 2006 онд 1.65 тэрбум ам.доллараар худалдан авсан нь тухайн үедээ том шуугиан дэгдээсэн төдийгүй Web 2.0 вэбсайт бүтээн амжилттай ажиллуулснаар ашиг олох боломжтой гэдгийг олон хүнд харуулж, өөр олон вэбсайт бүтээх урам зоригийг өгсөн гэдэгтэй маргахгүй бизээ.http://tsoogii_23.blog.gogo.mn/read/entry342151

Page 23: Вэб 2

Банжиг Данс, Банжиг Мэдлэг үйлчилгээг танилцуулж байна2006-12-25 13:33:38 УБНийтлэгч:     хэвлэх и-мэйл жоорлох 2 сэтгэгдэлШинэ жилийг тохиолдуулан бид та бүхэндээ зарим шинэ үйлчилгээнүүдээ туршилтын журмаар ажиллуулж эхэлснийг дуулгахад таатай байна.

Интернэтийн хөгжил өөрөө зөвхөн технологиор биш хэрэглэгчийн шаардлагаар чиглүүлэгдэх болжээ. Үүний тод илрэл нь өнөөдөр хүмүүс Web 2.0-ийн тухай их ярих болсон явдал юм. Web 2.0-ийн орчинд ямар нэгэн байгууллага, сонин сэтгүүл өөрийн мэдээллийг хүчээр хүмүүст хүргэх биш харин мэдээлэл нь өөрөө амьдрал дундаас хэрэглэгчдийн өөрсдийнх нь дундаас бий болж хөгжих ёстой байдаг. Ийм байдлаар хөгжихийн тулд хүмүүст технологи туслаж байгаа бөгөөд үүнд блог, вики болон бусад олон төрлийн вэб дээр суурилсан технологиудыг дурдаж болно.

Эдгээрийн тусламжтайгаар хэрэглэгчид ямар нэгэн техникийн нарийн мэдлэггүйгээр өөрийн вэб хуудастай болж өөрийн үзэл бодол, мэдлэгийг дэлхий нийтэд хүргэх боломжтой болж байна. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн бидний мэдээллийн нийгэм маань мэдлэгийн нийгэмд шилжих үйл явц илүү хурдацтай явагдаж байна ч гэж үздэг. Өөрөөр хэлбэл үнэн худал нь бүрэн тодорхойгүй нэг талын үзэл бодлыг дагнан оруулах нэгдсэн мэдээллийн хэрэгслүүдийг өөрийн мэддэг чаддагаа хүмүүст хүргэх гэсэн хувь хүмүүс, тэдгээрийн мэдлэг тодорхой хэмжээнд орлож эхэлж байна гэсэн үг.

Банжиг.Нээт энэ зарчмаас зөрөхийг хүссэнгүй. Бид Web 2.0-ийн зарчимд бүрэн нийцэх үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь одоо танилцуулах гэж буй Банжиг Мэдлэг үйлчилгээ юм.

Өнөөг хүртэл Монголчууд интернэтийн орчинд ямар нэгэн зүйл асуух болвол ямар нэгэн форумд эсвэл ямар нэгэн вэбийн холбоо барих хэсгээр орон асуултаа асуудаг байсан. Форум дахь асуултууд нь ихэнхдээ нэгнийгээ доромжилсон, хэрэлдсэн яриа болон өндөрлөх хандлага ажиглагддаг. Харин Банжиг Мэдлэг үйлчилгээ нь байж болох бүхий л сэдвээр таны тавьсан асуултанд бусад хүмүүс хариулж, тэдгээр хариултын аль нь хамгийн сайныг та эсвэл бусад хүмүүс сонгох боломжтой.

Нөгөө талаар Банжиг Мэдлэг үйлчилгээнд идэвхтэй оролцсоноор та мөнгө цуглуулах боломжтой болох юм. Бид Банжиг Данс гэсэн ойлголтыг туршиж эхлээд удаагүй байгаа. Банжиг Нээтийн үйлчилгээнүүд илүү бие даасан шинжтэй болж, зарим үйлчилгээнүүдийг бид өөр байгууллагуудтай хамтран ажиллуулдаг болж байгаа учраас өмнө байсан Ирмүүн, Ялгуун хэмээх төлбөрт гишүүнчлэлийн зарчмаасаа татгалзахад хүрсэн билээ.

Банжиг Данс нь Banjig. ID бүхий бүх хүмүүст шууд үүсдэг бөгөөд та энэ дансандаа нэгжтэй /1 нэгж нь 1 төгрөг/ болсноор та Банжиг Нээт дэхь бүх төлбөрт үйлчилгээний төлбөрийг маш шуурхай төлөх боломжтой болдог. Банжиг Ил захидал үйлчилгээг энд дурдаж болно. Энэ үйлчилгээний зарим ил захидлуудыг бид төлбөртэй болгосон бөгөөд ил захидлын төрлөөс хамааран та нэг удаа /хэдэн ч хүнд хамаагүй/ илгээхдээ 90-150 нэгж төлөх хэрэгтэй болсон. Тэгэхдээ ийм төлбөрт ил захидал нь нийт ил захидлын дөнгөж 3-5%-ийг эзлэх тул та заавал мөнгө төлөх юм байна гэж бүү санаа зовоорой. Та Ил захидлуудын доор байгаа Илгээхэд үнэгүй эсвэл Илгээхэд 90 нэгж гэх мэт тайлбарыг сайн анзаарах хэрэгтэй.

Page 24: Вэб 2

Банжиг Нээтийн хувьд Банжиг данс нь зөвхөн төлбөр төлөхөөр зогсохгүй мөнгө цуглуулах ч боломж удахгүй бүрдэх болно. Энэ мэтчилэнгээр Банжиг Данс нь Банжиг Нээтийг бүхэлд нь Web 2.0-д шилжүүлэх үндсэн суурь нь болох юм. Хэрэглэгчдийн Банжиг Дансан дахь мөнгөний үлдэгдэлд тодорхой хэмжээний хүү бодож байх тухай бид судалж байна. Мөн Банжиг Бэлэг, Банжиг Супермаркет үйлчилгээнүүдэд хамрагдсан хэрэглэгчидийнхээ дансанд урамшууллын нэгж шилжүүлж байхаар шийдээд байна.

Банжиг Мэдлэг үйлчилгээний хувьд хэрэглэгчид нь бусдын асуултанд хариулснаар, эсвэл бусдын асуултыг үнэлснээр гэх мэт олон хэлбэрээр Оноо цуглуулах бөгөөд энэ оноо нь тодорхой түвшинд хүрэнгүүт дансандаа шууд нэгж авах боломжтой болох юм.

Хуучин Банжиг Зөвлөгөө хэмээх үйлчилгээг бид ажиллуулж байсныг бүрэн хаах бөгөөд тэнд байсан агуулгууд Банжиг Мэдлэг рүү шилжих болно. Харин хуучин үйлчилгээнд байсан хэрэглэгчдийн асуулт хариултыг шилжүүлэх боломжгүй юм. Учир нь Банжиг Мэдлэг үйлчилгээнд бид шинээр профайл үүсгэх боложмийг олгож буй юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн Banjig. ID-г буюу өөрийн яг хэн бэ гэдгийг мэдэгдэхгүйгээр оролцох боломжтой, мөн профайлынхаа нэрэнд бүх төрлийн тэмдэгт ашиглаж болно. Таны нэр криллээр, латинаар эсвэл ханзаар ч бичигдэж болно.

Банжиг Мэдлэг нь системийн хувьд туршилтын шатанд яваа бөгөөд туршилтын хугацаа хэд хоногийн дараа дуусч бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ! Ta http://ask2.banjig.net хаягаар орно уу!

Өөрийн Банжиг Дансыг харах, дансаа шууд цэнэглэх бол та http://my.banjig.net хаягаар орно уу!

Бид ойрын үед 3 шинэ үйлчилгээг Web 2.0-ийн зарчимд тулгуурлан нээхээр шургуу ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. Мөн хуучин үйлчилгээнүүдээ илүү сайжруулж, тэдгээрийг ашиглан хэрэглэгчид өөрсдийн мэдлэгийг хуваалцаад зогсохгүй өөрийн дансандаа мөнгө цуглуулах боломжтой болгохоор ажиллаж байна.

Хүндэтгэсэн, Банжиг Нээтийн хамт олонhttp://news.banjig.net/news/read/4259