34
ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ ДАХЬ СОЁЛЫН ОРЧИН Лекц №7 Н.Ариунжаргал

олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

  • Upload
    grane09

  • View
    2.037

  • Download
    24

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ ДАХЬ СОЁЛЫН ОРЧИН

Лекц №7

Н.Ариунжаргал

Page 2: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёл

Соёл гэдэг нь хүний хүрээлэн буй орчинд хүнээр бүтээгдсэн бүх зүйл болох ойлголт, итгэл үнэмшил, ёс зүй, ёс журам, нийгмийн гишүүд, тэдний зан төлөв, хэв зуршлуудын нийлбэр юм. Соёл бол хүмүүст байдаг, хүмүүсийн боддог, хүмүүсийн хийдэг бүх зүйл юм.

Page 3: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёл нь дараах зүйлүүдээс бүрддэг. Үүнд:

• Үндэстний онцлог: Бүх үндэстэн өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь: Францчууд анличуудад дургүй, Датчууд Германчуудад дургүй гэх мэт. Үүнийг товчоор тодорхойлбол үндэстний онцлог нэгэн үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог шинжүүдийн нэгдмэл цогц юм.

• Ойлголт: Тухайн соёлын эсвэл материаллаг орчин нь ямарваа нэгэн зүйлийг бодох, илэрхийлэх арга замуудыг өгч байдаг.. Жишээ нь. Янз бүрийн улсуудын хооронд гараа барих, үнсэх нь ялгаатай ойлголтуудтай байдаг. Мөн гоё үнэр, муухай үнэртэй холбогдсон ойлголтууд нь мөн улс орнуудын хооронд ялгаатай байх нь олонтаа тохиолддог.

Page 4: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдлүүд• Цаг хугацааны ойлголт: Улс орнуудын хооронд

нарны, сарны гэх мэт янз бүрийн тооллуудтай байдаг. Мөн нөгөө талаас монохроник, полихроник цагийн ойлголт байдаг.

• Орон зайны ойлголт: Энд хувийн орон зай, орон зайны чиглэл, хүмүүсийн хооорондын зай, зайны хэв загвар зэрэг асуудлуудыг багтаан авч үздэг.

• Бодол: Бидний аливаа зүйлийн талаар бодож байгаа нь соёлоос хамааран, соёлын нөлөөг агуулж байдаг байна. Жишээ нь: Логик

• Хэл: Улс орон бүр өөр өөрийн хэлээр ярьдаг. Энэ нь мөн соёлын нэгэн хэсэг юм.

Page 5: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдлүүд• Үггүй харилцаа: Энэ нь : Биеийн хэл, дохио зангаа,

зогсож байгаа сууж байгаа байдал, нүдний харц, билэг тэмдэг тэр байтугай хүний гадаад үзэмж төрхийг авч үздэг байна.

• Үнэ цэнэ: Муу зүйл, сайн зүйл, саармаг зүйлийн тухай ойлголт юм.

• Зан төлөв, хэм хэмжээ, дүрэм журам: Энэ нь аль нь зөв болон аль нь буруу хэмээх асуудлыг авч үзнэ..

• Нийгмийн бүлэг ба харилцаа: Нийгмийн бүлгүүд болох гэр бүл, анги, хамт олон, дээд зиндаа, манлайлагч гэх мэт бүлгүүдийн тухай хамруулан үздэг.

Page 6: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлыг “Сонгино”-той адилган үзэх үзэл:

• Энэхүү үзэл нь соёлыг сонгинотой адилтган, 3 давхаргатай гэж үздэг бөгөөд дараах байдлаар дүрсэлж болно.

Амьдрал гэж юу вэ?

Хэм

хэмжээ

зөв

буруу

сайн

муу

Үнэ

цэнэ

Хэл

Хоол

хүнс

Архитектур

Хэв

маяг

Page 7: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлыг “Мөсөн уул”-тай адилган үзэх үзэл

Усны түвшин

Гүехэн ус

Гүнзгий

ус

Зан төлөв

Таны харж

чадах зүйлс

Тогтолцоо болон

зохион байгуулалт

Соёлын үндсэн зарчим

Үнэ цэнэ, итгэл үнэмшил

Page 8: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлыг “Мөсөн уул”-тай адилтган үзэх үзэл

• Энэхүү үзлийг дээрх байдлаар мөсөн уултай адилтган дүрсэлдэг бөгөөд хүн анх мөсөн уулыг олж харахдаа хамгийн түрүүнд усны түвшингээс дээр байгаа орой хэсгийг нь хардаг бөгөөд үүнийг соёлтой адилтган энэхүү түвшинд соёлын бүтээгдэхүүнүүд багтана. Жишээ нь: зан төлөв, хэл, уулзалт, хоол, хувцас гэх мэт. Энэ түвшинд тухайн улсын соёлоос хамгийн түрүүнд амархан мэдэж болох зүйлийг багтаадаг.

• Харин 2 дахь түвшин буюу гүехэн усны түвшинд тухайн зүйлийг олж мэдэхийн тулд цаг хугацаа зарцуулдаг зүйлүүдийг багтаан үздэг. Жишээ нь: ажил гэр 2-н хоорондох тэнцвэрт байдал, гэр бүлийн амьдрал, хүнлэг ёс гэх мэт.

• Гүнзгий усны түвшин буюу хамгийн доод түвшинд зөвхөн тэрхүү соёлыг сайтар судалж шинжилсний дараа таньж мэдэх зүйлсийг багтаадаг байна. Жишээ нь: хээл хахууль, нийгмийн амьдрал, итгэл үнэмшил, үнэ цэнэ, нийгмийн бүтэц, бүлэг гэх мэт.

Page 9: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын загварууд

Дээр дурдсан үзлүүдээс илүүгээр соёлыг нарийвчлан судалсан эрдэмтэд бол Хол, Хофштэдэ, Тромпенаарс юм.

Холын загвар (The Hall Model)

Э.Т Хол нь “Чимээгүй хэл ба Соёлын ялгааг ойлгох нь” хэмээх номондоо сөрөг утгуудыг илэрхийлсэн соёлын 2 хос загварыг томъёолжээ.

1. Өндөр нөхцөлт соёл: Энэ соёлд хүмүүс битүү утга илэрхийлэн ярьж, бусдад хүндэтгэл үзүүлэн, нийцтэй байдлыг эрхэмлэдэг байна. Тэд шулуухан байх нь бүдүүлэг гэж үздэг байна.

Page 10: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын загварууд

Нам нөхцөлт соёл: Энэ соёлд хүмүүс юу ярих гэснээ шулуухан ярьж, ямарваа нэгэн нэмэлт зүйл хэлэлгүйгээр бодсон санаснаа шууд илэрхийлдэг. Тэд шулуухан ярьж чаддаггүй хүмүүсийг сэжиг бүхий хүмүүс гэж үздэг.

2. Монохроник соёл: Энэхүү соёлд хүмүүс ямарваа нэгэн зүйлийг хийхдээ дэс дараалуулан хийдэг байна.

Полихроник соёл: Энэхүү соёлд хамрагдах хүмүүс бүх зүйлүүдийг нэг дор хийхийг эрмэлздэг хүмүүс байдаг. “Цаг бол мөнгө” гэдэг хүмүүс энэхүү соёлд хамрагддаг байна.

Page 11: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Улсуудын соёлыг хэмжсэн Холын загвар:

Германчууд

Швейцаричууд

Скандивчууд

Хойд Америкчууд

Англичууд

Францчууд

Япончууд

Арабчууд

Латин Америкчууд Испаничууд

Италичууд

Нам нөхцөлт соёл

Өндөр нөхцөлт соёл

Page 12: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Тромпенаарсын загвар (The Trompenaars model )Фонс Тромпенаарс корпорацийн соёлыг илэрхийлэх 7 хэмжүүрийг тодорхойлсон байна.

1Бүхэлчлэх/ онцгойлохUniversalism/ particulism

АХувь хүний мөн чанар, жинхэнэ байдал, бүлэгт гүйцэтгэх үүрэг

2Бодьгалч үзэл/ нэгдмэл байдалIndividualism/ communitarianism

БОрчноо хянах, удирдах эсвэл орчны нөлөөлөлд автах, үүнийгээ зохицуулах

3Тодорхой/ тодорхой бусSpecific/ diffuse

ВЯмарваа нэгэн зүйлийг нэг нэгээр, дэс дараагаар хийх, эсвэл нэг дор хийх

4Төвийг сахисан/нөлөөлсөнNeutrality/ affectivity

ГТаны хийж байгаа зүйлийн аль нь чухал, эсвэл та хэн бэ?

5Дотор/ гадна удирдуулсанInner directed/ outer directed

ДӨөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах эсвэл түүнийгээ үзүүлэх

6Хүрсэн/ хамруулсан байдалAchieved status/ ascribed status

ЕДүрмийг сахих эсвэл хувь хүн болон гарцаагүй байдалд итгэх

7Дараалсан/ давхцсанSequential time/ synchronic time

Ё

Нөхцөл байдалтай холбогдсон мэдээ мэдээлэлтэй зууралдах эсвэл ердийн мэдрэмжээ дагах

Page 13: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Хофштэдэгийн загвар (The Hofstede model)

1

Эрх мэдлийн хүчний индексPower Distance Index

а. Хүмүүсийн үнэлэмж нь- Эрсдэл тавьдаг- Мөргөлдөөн болон стрессийг хүлээн зөвшөөрдөг- Дүрэмгүйгээр ажилладаг

2

Тодорхойгүй байдал/ зугтах индексUncertainty/ Avoidance Index

б. Хүмүүсийн үнэлэмж нь:- ажлын урт богино хугацааны үзэлтэй- Хэвшмэл байдлыг хүлээн зөвшөөрдөг- Шургуу ажилладаг- үрэх эсвэл хөрөнгө оруулалт хийдэг

3

Бодьгалч үзэл/ Нийтэч үзэлIndividualism/ Collectivism

в. Үнэлэмж нь:- Ажилчид биеэ даасан- Шатлан захирах бүтэцтэй- Даргуудыг ойлгоход хялбар- Хүмүүс эрх болон ямбатай

4Эр хүйс/ Эм хүйсMasculinity/ Femininity

г. Хүмүүсмйн үнэлэмж нь:- Бүлгээр эсвэл ганцаар ажилладаг- Тэдний зорилго эсвэл хамт олноос хамааралтай

5

Урт хугацааны чиглүүлэгчLong term orientation

д Хүмүүсийн үнэлэмж нь:- Тохиролцоонд итгэдэг- Амьдралынхаа гол хэсгийг ажил гэж тооцдог- Менежерүүдийг зөн совинтой байхыг шаарддаг

Page 14: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

...

• Соёл бол маш өргөн хүрээтэй асуудал. Тэрээр бүх зүйлд нөлөөлж, тэрхүү нөлөөл нь эерэг болон сөрөг үр дүнгийн аль алинийг нь авчирч болдог. Энэ утгаараа соёл нь мөн олон улсад бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд, ялангуяа тэдний олон улсад явуулж буй маркетингийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.

Page 15: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Олон улсын маркетинг дахь соёлын орчин

• Олон улсын маркетингийн хувьд заавал авч үзэж, судлах чухал асуудлуудын нэг бол улс орон бүрийн соёлын асуудал юм. Бизнес эрхлэгчид тухайн орны хэл, хязгаарлалтууд, хандлага, амьдралын хэв маяг, үнэ цэнэ, ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээнүүдийг нарийн авч үзэх хэрэгтэй. Бараг бүх орны хувьд соёлын онцлог шинжүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нөлөөлөөд зогсохгүй бас тэд яаж сэтгэлж ханамж авах асуудалд хүртэл нөлөөлдөг байна.

• Бизнес эрхлэгчид ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадаадын соёлын нөхцөлд борлуулах вэ? гэдгээ тодорхойлоод зогсохгүй бас тэдэнтэй харилцах асуудалд тууштай хандах хэрэгтэй.

Page 16: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Олон улсын маркетинг дахь соёлын орчин

• Зар сурталчилгаа бол гадаад зах зээл дээр байр сууриа олж, зорилтот хэрэглэгчидтэйгээ харьцахад хамгийн үр дүнтэй арга зам байдаг. Гэвч энэ нь мөн олон улсын маркетингийн бодлого зохиоход хамгийн хэцүү асуудал болдог. Учир нь олон янзын улс орны соёлыг судалж таньж мэдэхэд маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг. Энэхүү хүндрэлтэй асуудлуудыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид олон улсын маркетингийн соёлын орчныг юу бүрэлдүүлж байдаг, тэдгээр маркетингийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг сайтар судлах хэрэгтэй.

Page 17: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдэл хэсгүүд

Соёл

Материаллаг соёл

-Технологи-Эдийн засаг Ниймийн байгууллагууд

Нийгмийн байгууллагууд

-Улс төрийн бүтцүүд

Итгэл үнэмшил

-Шашин шүтлэг

-Мухар сүсэг

-Эрх мэдлийн бүтэц

Хэл

- Гадаад хэлний хэрэглээ

-Ярианы болон бичгийн хэл

Боловсрол

- Бичиг үсэг танисан хүи амын харьцаа

-Үүрэг болон түвшин

Гоо зүй

Зураг болон бусад урлаг

-Ардын урлаг-Хөгжим, кино, бүжиг

Page 18: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдэл хэсгүүд• Материаллаг соёл: Энэ нь технологи ба эдийн засаг

гэсэн 2 хэсгээс бүрддэг. Энэхүү материаллаг соёл нь эрэлтийн түвшин, чанар, бараа бүтээгдэхүүний төрөл, тэдний онцлог зэргийг илэрхийлж байдаг.

• Хэл: Олон улсын зах зээл дээр бизнес эрхлэгчид гадаад хэлтэй холбогдсон хүндрэлтэй асуудлуудтай байнга тулгардаг. Зар сурталчилгаа явуулагчид тухайн улсын хэлийг мэдээд зогсохгүй, хэлний нарийн ширийн бүтцүүд, бүр хэлц үгийг хүртэл мэдэх хэрэгтэй болдог. Бизнес эрхлэгчид зар сурталчилгаандаа хэрэглэгдэж байгаа үгээ сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд, тэдний сурталчилгааны уриа билэг тэмдэг нь яаж орчуулагдаж байна гэдгийг сайтар хянаж үзэх нь зүйтэй.

Page 19: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдэл хэсгүүд• Боловсрол: Бүх нийгэмд хүүхдүүдийг бага байхаас нь эхлээд

алийг хийж болох, алийг хйиж болохгүй, аль нь зөв аль нь буруу гэдгийг заадаг. Нийгэм дэх бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн харьцаа нь хүмүүсийн зан төлөвт нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл юм. Энэ нь маркетингийн стратеги болон технологийн хэрэглээнд нөлөөлдөг.

• Дур сонирхол, уламжлал, ёс журам нь соёлын хувьд авч үзэх нэгэн том хэсэг юм. Нийгмийн ёс журам нь ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр яаж худалдаалагдаж, худалдан авах вэ гэдэгт нөлөөлдөг байна. Францад гоо сайхны бараа нь эмэгтэйчүүдтэй нэгэн адилаар эрэгтэйчүүдэд хэрэгтэй бөгөөд зар сурталчилгаа нь мөн эрэгтэйчүүдэд зориулагдсан байх ёстой байдаг байна. Мөн улс орнуудын хооронд хэрэглэгчдийн тодорхой зориулалтын бараа бүтээгдэхүүн, жишээ нь эрүүл ахуйн зуршил нь өөр өөр байдаг байна.

Page 20: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдэл хэсгүүд• Үнэ цэнэ: Олон улсад бизнес эрхлэгчдийн хувьд

соёлын тухай авч үзэх бас нэгэн чухал сэдэв бол үнэ цэнэ юм. Соёлын үнэ цэнэ бол итгэл үнэмшил, ниймийн гишүүдээр хуваагдсан зорилго, удирдах хэв загвар зэрэг юм. Нийгэм нь хэрэглэгчдийг зан төлөвд нөлөөлөх болон өөр өөр байдалд яаж хариу үйлдэл үзүүлж байна гэдэг үндсэн үнэ цэнийг нь харуулж өгдөг. Жишээ нь: АНУ-ын соёлын үнэ цэнэ нь хувь хүн болон санаачлагч байх гэдгийг нь онцолдог бол Азийн олон нийгэм бүлгээр байх нэгдмэл байдлыг онцолдог байна.

Page 21: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдэл хэсгүүд• Шашин: Шашин бол хэм хэмжээ, үнэ цэнэ, зан төлөвт нөлөөлдөг

бас нэгэн зүйл юм. Жишээ нь: Арабын олон улс орон Ислам шашны үүднээс зар сурталчилгаанд олон хорио цээр тавьжээ. Архи согтууруулах ундаа болон гахайн мах сурталчлахыг хориглосон байна. Мөн эмэгтэй хүний нүүр царай гоо сайхны реклам дээр ч хүртэл байж болохгүй бөгөөд гоо сайхны барааны бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлахдаа эмэгтэй хүний нүүрийг зурж сурталчилдаг байна.

• Гоо зүй: Хүн төрөлхтний дунд гоо зүйн асуудал гэдэг нь урлаг, ардын урлаг, хөгжим, кино, бүжиг зэргээс бүрдэнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд сонирхол нь ерөнхийдөө гоо зүйн хүчин зүйлс байдаг бөгөөд учир нь энэхүү зүйлээр дамжуулан тухайн улс үндэстний өнгөний мэдрэмж, гоо сайхны хэм хэмжээ зэргийг мэдэж болдог. Бараа бүтээгдэхүүний үзэмж нь амжилт авчрах гоо зүйн хэм хэмжээг багтаах хэрэгтэй бөгөөд энэ нь баглаа бодол, хэлбэр дүрс зэрэгт нь хамаарна.

Page 22: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын бүрдэл хэсгүүд• Нийгмийн бүлэг: Нийгмийн бүлэг болон улс төрийн бүтэц

нь хүмүүс нэг нэгэндээ хэрхэн хамаарч байдаг, нэг нэгэнтэйгээ хэрхэн нийцтэй байж, өөрсдийн үйл ажиллагаагаа удирдах зэрэг асуудлуудтай холбогдоно. Нийгэм дэх эрэгтэй эмэгтэй хүний байдал, нийгмийн бүлгүүд, гэр бүл, бүлгийн зан төлөв, бүлгийн нас зэрэг нь бүх соёлын хувьд өөр өөр байдаг. Энэхүү ялгаатай бүлгүүд нь маркетингд мөн ялгаатайгаар нөлөөлж байдаг. Жишээ нь: Канадын аялал жуулчлалын сурталчилгаа нь Английн хэрэглэгчдэд зориулан цацахдаа ганц эмэгтэй хүний зургийг хэрэглэсэн бол Францад явуулсан сурталчилгаандаа эрэгтэй эмэгтэй хосуудыг хамтад нь үзүүлжээ. Учир нь Францын уламжлал нь гэр бүлийн эвтэй байдлыг хүндэтгэдэг байна.

Page 23: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын элементүүдийн шинжилгээ

• Төлөвлөгдөж буй маркетингийн үйл ажиллагаанд соёлын элемент тус бүр нь хэрхэн нөлөөлж байна гэдгийн нарийн тодорхойлох хэрэгтэй бөгөөд зарим элемент нь зөвхөн шууд бусаар нөлөөлж байхад зарим нь маркетингд бүхэлд нь нөлөөлж чаддаг.

• Энэхүү соёлын элементүүдийн судалсаны үндсэн дээр бизнес эрхлэгчид маркетингийн үйл ажиллагааг явуулах “Дүрэм”-ийг боловсруулах хэрэгтэй бөгөөд энэхүү дүрмийг доор үзүүлсэн бэлэг өгөх дүрэмтэй адилтгаж болох юм.

Page 24: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын элементүүдийн шинжилгээБэлэг бэлэглэх дүрэм

Япон:

Таны бэлгийг онгойлгож үзэж болох уу? гэж асуухгүйгээр Япончуудын өмнө бэлгийг нь задалж болохгүй. Бэлгийг ороохдоо тууз болон бүчнээс татгалзах хэрэгтэй. Бүч бол япончуудын хувьд таалагддаггүй бөгөөд туузны өнгө нь өөр өөр утгыг илэрхийлдэг. Үнэг болон доргоны зурагтай бэлэг өгөөд хэрэггүй. Үнэг бол заль, ов мэх, албадлага, үржлийн билэг тэмдэг юм.

Европ:

Улаан сарнай, цагаан цэцэг, болон 13 гэсэн тооноос татгалзах хэрэгтэй. Үнэтэй бэлгээр хахууль өгч азаа үзсэний хэрэггүй.

Арабын ертөнц:

Анх уулзсан хүндээ бэлэг өгөөд хэрэггүй. Энэ нь хахууль өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй. Бэлэг хүлээн авагч нь ганцаараа байгаа тохиолдолд өөрийгөө бэлэг өгөх гэж байгаа гэдгээ харагдуулах хэрэггүй. Та тухайн хүнээ сайн мэдэхгүй бол энэ нь муугаар нөлөөлж болзошгүй. Бусдын нүдэн дээр бэлгээ өгөх хэрэгтэй бөгөөд ингэхдээ энгийнээр өгч байгаа юм шиг харагдах хэрэгтэй.

Латин Америк:

Хувийн харилцаагаа сайжруулсныхаа дараа л бэлэг өгөх хэрэгтэй. Бэлгийг бизнесийн ажил хэргийн үед бус чөлөөт цагаар өгөх хэрэгтэй. Хар болон нил ягаан өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Энэ нь гашуудал, үхлийн өнгө юм.

Хятад:

Хэзээ ч хувиар болон нийтээр бэлэг өгөх гэсний хэрэггүй. Баяр ёслолын үед дайллага болон цайллага дээр хувиараа өгөх хэрэгтэй.

Эх үүсвэр: “Олон улсын бизнес дэх бэлэг өгөх дүрмүүд”, Паркер Пен компани

Page 25: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын элементүүдийн шинжилгээЯагаад сармагчнууд банана руу явахгүй байна?

Эртэмтэд сармагчингуудын дунд нэгэн судалгаа явуулсан байна.

Нэгэн өрөөн дотор хэдэн сармагчинг оруулан, шатан дээр хэсэг банана тавьж, хэрэв тэрхүү бананыг авахыг оролдвол дээрээс нь ус асгахаар зохион байгуулжээ. Мэдээж хэсэг хугацааны дараа сармарчингуудын нэг нь бананыг харан авахаар шат руу авиртал дээрээс нь ус асгажээ. Дараа нь дахин нэг сармагчин тэрхүү бананыг авахаар авиртал дахин ус асгажээ. Хэд хэдэн удаагийн сармагчингуудын оролдлого бүтэлгүй болсны дараа хэн нь ч тэр бананыг авахыг дахин оролдоогүй байна.

Хэсэг хугацааны дараа өөр шинэ сармагчингуудыг тэрхүү өрөөнд нэмж оруулахад шинээр орж ирсэн сармагчингууд нөгөө бананыг авахыг мөн оролдох гэтэл өмнө байсан сармагчингууд тэдэн рүү дайран тэрхүү банана рүү дөхүүлээгүй байна.

Дараа нь дахин шинэ сармагчингуудыг оруулахад мөн өмнө нь байсан сармагчингууд шинүүдээ банана руу дөхүүлээгүй хориглосон байна. Учир нь тэд хэрэв тэр бананыг авахыг оролдвол юу болно гэдгийг мэдэж байгаа болохоор бусдыгаа дөхүүлээгүй байна.

Page 26: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын өөрчлөлт

• Соёл бол хиймэл хийсвэр зүйл биш, хүний амьдралтай салшгүй холбоотой зүйл. Энэ нь биологи, орчин, сэтгэлзүй, түүхийн явцад өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Мөн ямарваа нэгэн соёлоос соёл нь зээлж өөрчлөгдөж байдаг байна. Энэхүү соёлын зээл нь бүх соёлд өргөн дэлгэр тохиолддог.

• Жишээ нь: Америкийн соёл өглөөний цайгаа жүржийн шүүсээр эхлэх соёлыг Медитеранинаас, жимсний дараа кофе уухыг Колумбчуудаас, Азиас буудайн үртэй бялуу хийх аргыг зээлэн авсан. Үнэн хэрэгтээ тэд энэхүү соёлуудыг гадаад орнуудаас зээлэн авсан боловч Америкчууд өөрийн хэрэглээндээ зориулж, Америк загвартай болгож хэрэглэсэн тул Америкийн соёл гэж тооцдог байна.

Page 27: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Соёлын өөрчлөлт

• Мөн соёлын ижил төстэй байдал гэж байдаг бөгөөд улс орнууд ижил хэлээр ярьж, ижил будаа идэн ижил бүлгээр ажиллах зарчмыг эрхэмлэдэг. Гэхдээ ижил хэлтэй байна гэдэг нь соёлын ижил хэм хэмжээтэй байна гэсэн үг биш юм. Америкчууд Англичуудын хувьд хэлний асуудал дээр ойлголцохгүй хүндрэлтэй асуудлууд зөндөө байдаг. Жишээ нь: ‚bathroom’ гэдэг үг нь Америкчуудын хувьд шууд жорлон гэсэн утга илэрхийлж байхад Англий хэлэнд усан орох газар гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Page 28: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Бизнесийн дүрэм

• Дээр “Соёлын элементүүдийн шинжилгээ” хэсэгт өгүүлсэнчлэн бизнес эрхлэгчид соёлыг сайтар шинжлэн бизнесийн дүрмээ тодорхойлох хэрэгтэй бөгөөд ерөнхийдөө олон улсын маркетингийн үйл ажиллагааг эрхлэгчид доорх 3 дүрмийг мэдэж байх ёстой.

• Соёлын харилцаа: Энэ нь бизнесийн дүрэмтэй холбогдвол амжилттай харилцаа тогтоох соёлын чухал нөхцөл юм. Амжилттай бизнесмэнүүд Хятадын гуан-ши, Японы нинген канкей, Латин америкийн компадре гэдэг үгнүүдийг мэддэг. Эдгээр үгнүүд нь найрамдал, харилцаа, итгэл гэсэн утгуудыг илэрхийлдэг байна. Тэд мөн ямар ч соёлын нөхцөлд эхлээд үр дүнтэй харилцаа тогтоохгүй бол найрамдал байгуулах өөр ямар ч орлох зүйл байхгүй гэдгийг мэддэг байна. Иймэрхүү соёлын нөхцөлд найрамдал бол амжилтын түлхүүр байдаг байна.

Page 29: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Бизнесийн дүрэм

• Соёлын онцлог: Энэ нь аливаа бизнес эрхлэгч харилцаа тогтоож буй улсынхаа соёлоос суралцана гэсэн үг юм. Жишээ нь: Япончууд өөрийн хүндэлж буй хүнийхээ өмнө бөхийж хүндэтгэлээ илэрхийлдэг ба энэ нь хүчтэй итгэлцэл, сайн харилцааг илэрхийлдэг.

• Мөн хошин яриа нь ажил хэргийн уулзалтын уур амьсгалыг халуун болгож болох боловч гадаад хэл рүү сайн орчуулагдаж чадахгүй, соёлын онцлогоос шалтгаалан бусдад ойлгогдохооргүй байх зэрэг асуудалтай тулгардаг. Жишээ нь: Японы нэгэн онигоо нь “Чи хоёр хэлээр ярьж чаддаг хүнийг юу гэж дуудах вэ? 2 хэлээр яригч. Чи 3-н хэлээр яригч хүнийг юу гэж дуудах вэ? 3 хэлээр яригч. Чи ганц хэлээр ярьдаг хүнийг юу гэж дуудах вэ? Англи хүн.” Энэ нь магадгүй Япончуудад хөгжилтэй байх боловч Англи хүнд хөгжилтэй байна гэж үү?

Page 30: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Бизнесийн дүрэм

• Соёлын хязгаарлалт: Энэ нь тухайн орны соёл нь гадаадынхныг эс тооцон нутгийн хүмүүсийг хязгаарласан дүрэм журам, зан төлөвүүд юм. Шашин, улс төр, эмэгтэйчүүдийн хандлага зэрэг нь соёлын өвөрмөц зан чанарын жишээнүүд юм. Энэ бүхнээс бизнщс эрхлэгчид тухайн орны соёлын хязгаарлалтуудыг сайтар мэдэж байж бизнесээ эрхлэх нь эрсдлийг багасгах нөхцөл болдог.

• Бизнесийн дүрэмд хамаарах нэгэн хэсэг бол бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэх асуудал байдаг.

Page 31: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Бизнесийн ёс зүй

• Улс орнуудын хооронд бизнесийн ёс зүй нь тодорхойлогдоогүй эсвэл тодорхой харагдахуйц зэрэг ялгаатай байдаг.

• Ерөнхийдөө бизнесийн байгууллага шийдвэр гаргах, бодлогоо боловсруулах, үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй тулгардаг 5 хүчин зүйл байдаг.

Page 32: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Бизнесийн ёс зүйАжил эрхлэлтийн туршлага, бодлого

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалалт

Хүний эрх, эрх чөлөө

Улс төрийн төлбөр, улс төрийн ажил

хэрэг дэх хамаарал

Хүрээлэн буй орчны

хамгаалалт

Бизнес эрхлэгч

Page 33: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Бизнесийн ёс зүй• Олон улсын зах зээл дээр нөлөөлөгч бэрхшээлтэй

асуудлын нэг нь бизнесийн ёс зүй бөгөөд тухайн улс орон гадаадын байгууллагын үйл ажиллагааг үүгээр шүүмжилж, хянаж байдагтай холбоотой.

• Нэгэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл нөгөө улс оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх жишээтэй байдаг.

• Энэ бүх хүчин зүйлийг авч үзэн, тухайн улс орны бизнесийн ёс зүйн асуудлыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа эрхлэх нь амжилттай бизнес эрхлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Page 34: олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Анхаарал хандуулсанд баярлалаа