4
Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаа бодлыг тусгах, Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий болгоход зуучилдаг байгууллага юм. ТУСГАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Хамтын үнэт зүйл ба сайн засаглал Хэлэлцүүлгийн агуулга “Хамтын үнэт зүйлс” гэдэг ойлголтыг Харвардын Их сургуулийн Майкл Портер, Марк Крамер боловсруулж, бизнесийн үйл ажиллагааны нийгэм дэх үнэлэмжийг эргэн харсан юм. “Үнэт зүйлс”-ийг хувь нийлүүлэгчдийн ашгийн үүднээс явцуу үзэх хандлага байдаг. Харин өргөн утгаараа хувь нийлүүлэгч, нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь үнэт зүйлс, үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ойлголт юм. “Хамтын үнэт зүйлс”-ийн хүрээнд бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэй ажлуудыг нэгтгэснээр бизнесийг ч, нийгмийг ч хөгжүүлнэ. Нийгэм, нитийн төлөөх ажил хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгаа юм. Хамтын үнэ цэнийг цогцоор нь авч үзсэнээр бизнес эрхлэгч, иргэний нийгэм болон орон нутгийн төлөөллийн хооронд нарийн уялдаа холбоо бий болно. “Хамтын үнэт зүйлс”-ийн үүднээс эдийн засаг, нийгмийн үнэлэмжийг зааглан авч үзэх нь утгагүй юм. Амьдрал дээр хамтын үнэ цэнийг бий болгож байгаа жишээнүүд байна. Тухайлбал, нийгмийн хөгжүүлэх үүднээс бизнес, хөрөнгө оруулагчдыг төр, засаг идэвхитэй дэмждэг. Энэ бол нийгмийн ач тусын төлөө капитализм хэрхэн ажиллаж болохыг харуулсан бодит жишээ. Иймд баялгийг мөлжигч, магадгүй цөлмөн сүйтгэгч гэж бизнесийг үзэхийн оронд төр, нийгэм, орон нутаг, арилжааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг бүтээгч гэж үзэх хэрэгтэй юм. Бизнесийн эцсийн зорилго бол хувь нийлүүлэгч болон нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь сайн сайхны төлөө явах ѐстой. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах нь үр ашиггүй зардал гэж үздэг уламжлалт бизнес ойлголтыг эвдэж байгаа юм. Компанийн нийгмийн хариуцлага (CSR) нь зардал өртөгтэй нэг үйл ажиллагаа төдий байхад “хамтын үнэт зүйлс” гэдэг нь хувь нийлүүлэгчдэд компанийн үнэ цэнийг дараах байдлаар нэмэгдүүлдэг гэж үздэг. Тухайлбал: - Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг нийгмийн ач тус талаас хардаг, - Нэмүү өртгийг шингээх дамжлаг бүрт бүтээмжийг нэмэгдүүлдэг, - Бизнес эрхлэгчид бөөгнөрч /кластер/ ажиллах нь бүтээмж, инноваци, өрсөлдөх чадварт эерэг нөлөөлдөг, “Хамтын үнэт зүйлс”-ийг бизнес эрхлэгчид дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаас инноваци, бизнесийн тогтвортой орчин, “тоглоомын дүрмийн” шудрага байдлыг дэмжих хэрээр компаниуд ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны, нийгмийн хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд орон нутгийн жижиг

Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаа

бодлыг тусгах, Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий

болгоход зуучилдаг байгууллага юм.

ТУСГАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Хэлэлцүүлгийн агуулга

“Хамтын үнэт зүйлс” гэдэг ойлголтыг Харвардын Их сургуулийн Майкл Портер, Марк

Крамер боловсруулж, бизнесийн үйл ажиллагааны нийгэм дэх үнэлэмжийг эргэн харсан юм.

“Үнэт зүйлс”-ийг хувь нийлүүлэгчдийн ашгийн үүднээс явцуу үзэх хандлага байдаг. Харин

өргөн утгаараа хувь нийлүүлэгч, нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь үнэт

зүйлс, үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ойлголт юм.

“Хамтын үнэт зүйлс”-ийн хүрээнд бизнест үр ашигтай, нийгмийн дэвшилд хэрэгтэй

ажлуудыг нэгтгэснээр бизнесийг ч, нийгмийг ч хөгжүүлнэ. Нийгэм, нитийн төлөөх ажил

хувийн ашиг орлогыг бууруулна гэсэн ойлголт үеэ өнгөрөөж байгаа юм. Хамтын үнэ цэнийг

цогцоор нь авч үзсэнээр бизнес эрхлэгч, иргэний нийгэм болон орон нутгийн төлөөллийн

хооронд нарийн уялдаа холбоо бий болно.

“Хамтын үнэт зүйлс”-ийн үүднээс эдийн засаг, нийгмийн үнэлэмжийг зааглан авч үзэх нь

утгагүй юм. Амьдрал дээр хамтын үнэ цэнийг бий болгож байгаа жишээнүүд байна.

Тухайлбал, нийгмийн хөгжүүлэх үүднээс бизнес, хөрөнгө оруулагчдыг төр, засаг идэвхитэй

дэмждэг. Энэ бол нийгмийн ач тусын төлөө капитализм хэрхэн ажиллаж болохыг харуулсан

бодит жишээ. Иймд баялгийг мөлжигч, магадгүй цөлмөн сүйтгэгч гэж бизнесийг үзэхийн

оронд төр, нийгэм, орон нутаг, арилжааны байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа,

түншлэлийг бүтээгч гэж үзэх хэрэгтэй юм. Бизнесийн эцсийн зорилго бол хувь нийлүүлэгч

болон нийгмийн харилцаанд оролцогчдын аль алиных нь сайн сайхны төлөө явах ѐстой.

Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах нь үр ашиггүй зардал гэж үздэг

уламжлалт бизнес ойлголтыг эвдэж байгаа юм. Компанийн нийгмийн хариуцлага (CSR) нь

зардал өртөгтэй нэг үйл ажиллагаа төдий байхад “хамтын үнэт зүйлс” гэдэг нь хувь

нийлүүлэгчдэд компанийн үнэ цэнийг дараах байдлаар нэмэгдүүлдэг гэж үздэг. Тухайлбал:

- Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг нийгмийн ач тус талаас хардаг,

- Нэмүү өртгийг шингээх дамжлаг бүрт бүтээмжийг нэмэгдүүлдэг,

- Бизнес эрхлэгчид бөөгнөрч /кластер/ ажиллах нь бүтээмж, инноваци, өрсөлдөх чадварт

эерэг нөлөөлдөг,

“Хамтын үнэт зүйлс”-ийг бизнес эрхлэгчид дангаараа бүтээж чадахгүй. Төр, засгаас

инноваци, бизнесийн тогтвортой орчин, “тоглоомын дүрмийн” шудрага байдлыг дэмжих

хэрээр компаниуд ойрын ашиг хөөхөөс илүүтэйгээр урт хугацааны, нийгмийн хөрөнгө

оруулалтыг хийдэг. Үүнд нийгэм, иргэний төлөөллийн байгууллагууд орон нутгийн жижиг

Page 2: Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаа

бодлыг тусгах, Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий

болгоход зуучилдаг байгууллага юм.

бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагуудын, орон нутгийн иргэдийн хооронд

холбон зуучлах үүрэгтэй оролцох ѐстой.

“Хамтын үнэт зүйлс” бол нийгмийн жинхэнэ түншлэл юм. Үнэндээ, нийгмийн сайн сайхан,

хөгжил дэвшлийг хэн авчрах нь энгийн иргэдэд тийм ч чухал биш. Хамгийн гол нь, нийгмийн

харилцаа үр дүнгээ өгөх ѐстой. Хамгийн бага зардлаар хамгийн нөлөөтэй үр дүн авчрах тийм

хоршил, хамтын ажиллагаа л нийгэмд ач холбогдолтой.

Хэлэлцүүлгийн гол зорилго бол дээрх түншлэлийг бий болгоход оршино. Энэ нь онолын

хувьд ойлгомжтой хэдий ч, амьдрал дээр хэрэгжих нь ховор. “Хамтын үнэ цэнийг” хэрхэн

нийгэмд төлөвшүүлэх вэ? Нийгэм, бизнесийн жинхэнэ түншлэлд ямар угтвар нөхцөл

шаардлагатай вэ? Бизнес, нийгмийн аль алинд нь ашигтайгаар хөрөнгө оруулалтыг яаж хийх

вэ? зэрэг асуултад хариулт өгөхийг бид зорино. Түүнчлэн тус хуралдаанаар бизнесийн үйл

ажиллагааг өргөжүүлэхийн хамт нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн

шийдэх боломжтойг практик жишээн дээр авч үзнэ.

Хэлэлцүүлгийн тэмдэглэл

Үнэт зүйл бол товчоор хүний эрхэмлэдэг зүйлүүд юм. Үнэт зүйл бий болгох арга нь

засаглал юм. Засаглал нь талуудын оролцоо, хамтын ажиллагаа юм. Орчин үеийн нийгэмд

хамтын үнэт зүйл бий болгож хэрэгжүүлэх явдал нь түгээмэл болсон. Ингэснээр

компанийн нийгмийн хариуцлага, засаглалын ойлголт шинэ үнэт зүйлийг бий болгосон.

Компанийн нийгмийн хариуцлага нь нэг талаас нийгмээс ашиг олж буй үйл ажиллагаа

учир буцаагаад нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж буй хэлбэр юм.

Төрийн байгууллагууд компанийн засаглалын тухай ярьдаг хэрнээ бусад байгууллагуудын

засаглалыг ярьдаггүй. Тиймээс хаа сайгүй сайн засаглалыг бүрдүүлэх хэрэгтэй.

Компаниуд өөрсдөө бизнес болон нийгмийн харилцааг ойртуулахад манлайлах үүрэгтэй.

Хамтын үнэт зүйл бий болгох нь шинэ үеийн эдийн засгийн хөгжлийн гарц болно.

Монголын эдийн засгийн хөгжил дэвшил нь компанид ч ашигтай, нийгэмд ч өгөөжтэй

хамтын үнэт зүйл харилцан бэхжүүлэхэд оршино.

Хууль буюу тоглоомын дүрэм нь маш чухал асуудал юм. Тиймээс хуулийг боловсруулахад

хуулиудад шалгуур бий болгох шаардлагатай. Засаглалын гол асуудал бол нийтийн

оролцоо, хяналт бий болгох явдал юм.

Хууль дүрэм, журмын хариуцлагыг маш сайн тодорхойлсон байх хэрэгтэй юм.

Төрийн нийгмийн хариуцлага бол татвар төлөгчдийн төлсөн татварыг ил тод

хариуцлагатай зарцуулах, тайлагнах явдал юм. Төрийн засаглалын гол асуудлын нэг бол

сонирхлын зөрчилгүй байх явдал юм.

Page 3: Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаа

бодлыг тусгах, Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий

болгоход зуучилдаг байгууллага юм.

Сонирхлын зөрчил бол ухаалаг бус хязгаарлалтаас бий болно. Тэгэхээр одоо ухаалаг

хязгаарыг бий болгож чадах хүмүүсийг бий болгох нь бидний гол зорилго юм.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь нийт

гишүүдийн 1/3 байх ѐстой. Энэ гишүүдийг хэн сонгох вэ гэдэг нь өөрөө сонирхлын

зөрчилтэй асуудал юм. Компанийн засаглалыг сайжруулах хөтөлбөрийн дагуу

компаниудын зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлөөр дээрх гишүүдийг сонгох нь илүү дээр

байх.

Компанийн хувьд төрөөс хүсэх зүйл бол бүгдэд нь адилхан нөхцөл боломж олгохыг л

хүсэх хэрэгтэй. Хамтын баялгийг хамтдаа бүтээхэд төр засаг адилхан хууль, адил боломж,

адил эрх өгөхийг бодлого болгох хэрэгтэй.

Майкл Портер бол өрсөлдөх давуу талын загалмайлсан эцэг. Портерийн гол санаа бол

компанийн хамгийн сайн стратеги нь эдийн засгийн боломжийн талаар өрсөлдөх биш,

тухайн бялууг томруулах нь чухал. Энэ нь тухайн компанийн хамтын үнэлэмжийг бий

болгох гэсэн үг юм гэж үзсэн байдаг.

Аливаа үнэт зүйлс бол ухаалаг хязгаартай байх ѐстой. Энэ бүгдийг төлөвшүүлэхийн тулд

олон зүйлийг хийх хэрэгтэй. Жнь: бизнесийн байгууллагын хувьд хамтын үнэт зүйлс,

хамтын юмс нь юу байх вэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Засгийн газрын хувьд

гүйцэтгэх засаглалынхаа хяналтыг сайн болгох хэрэгтэй. Мөн авлигыг хягаарлах хэрэгтэй.

Сүүлийн үед Монголын компаниуд боловсролоор шалгуур тогтоож байна. Гэтэл хамгийн

гол асуудал бол зөв хандлага, үнэт зүйл юм. Боловсролтой боловч зөв хандлагагүй хүн

нийгэм болоод байгууллагад илүү хор хохирол учруулдаг.

Рио тинто, Оюу Толгой зэрэг компаниуд тогтвортой байдлыг бий болгохыг зорьдог бөгөөд

өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулж үнэлэмжийг бий болгож байна. Жишээ нь: Бэлтгэн

нийлүүлэлтэнд Монгол компаниудыг дэмжиж ажилладаг. Энэ нь цаашлаад дотоодын

компаниудыг хөгжүүлэх болно. Мөн Оюу Толгой компани үндэсний хэмжээний хүний

нөөцийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, энэ нь зөвхөн ажилчдын ур чадварт төдийгүй

бусад компаниудад эерэгээр нөлөөлж байна.

Санхүүгийн хямралын дараа баялгийн хүртээмжийн талаарх ойлголт өөрчлөгдөж эдийн

засгийн боломжийн төлөө хоорондоо өрсөлдөх биш, хүртээмжийн хүрэлцээг ихэсгэх

талаар илүүд авч үзэх болсон.

Аливаа улсын тусгаар байдал бол хил хязгаар хууль, үнэт зүйл гэж ойлгодог. Хамтын үнэт

зүйл бол боломжит хүсэл мөрөөдлийн хязгаар юм. Бүтээж буй зүйл нь нийгмийн тусын

тулд бий болсон зүйл юм. Аливаа үнэт зүйл нь ухаалаг хязгаартай байх ѐстой юм.

Page 4: Хамтын үнэт зүйл ба сайн засаглал

Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаа

бодлыг тусгах, Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий

болгоход зуучилдаг байгууллага юм.

Компанийн нийгмийн хариуцлагын асуудал эрт яригдаж эхэлж байгаа нь сайн зүйл.

Компанийн нийгмийн хариуцлага гэснээс илүү хамтын үнэт зүйлс гэсэн нь илүү өргөн

утгатай, ингэж ч хэрэглэж болно. Компанийн нийгмийн хариуцлага гэдэгт өмгөөлж

хамгаалах хил хязгаар, эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс, бүгд тохирсон дүрэмтэй ба

түүгээрээ тоглох гэсэн 3 зүйл чухал байдаг.

Хүртээмжтэй өсөлт гэдэг чинь хүн бүр хөгжил дэвшилд оролцох юм.

Одоогийн байдлаар бол сонирхлын зөрчил их байна. Тиймээс бодлого боловсруулагчид,

намуудын тогтолцоо бий болоогүй байхад яаж ч нийгмийн хариуцлага үүсэхгүй.