21
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨСӨЛ/ 2006.04.15 БАРИЛГЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл / Шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, техникийн хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж 2.1. Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль 1 , Иргэний хууль 2 энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1. ”зураг төсөл” гэж барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэтгэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, 1 Їндсэн хууль "Тєрийн мэдээлэл" сэтгїїлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн. 2 Иргэний хууль "Ардын эрх" сонины 1994 оны № 257, № 258, "Тєрийн мэдээлэл сэтгїїлийн 1995 оны 1 дїгээрт тус тус нийтлэгдсэн.

Монгол улс, Барилгын тухай хууль

Embed Size (px)

DESCRIPTION

Барилгын тухай хуулийн шинэчлэн найруулсан хувилбар

Citation preview

Page 1: Монгол улс, Барилгын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨСӨЛ/ 2006.04.15

БАРИЛГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл

/ Шинэчилсэн найруулга/1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, техникийн хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж

2.1. Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2

энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. ”зураг төсөл” гэж барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэтгэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичгийг;

3.1.2. ”барилгын ажил үйлдвэрлэл” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;

3.1.3. ”барилгын материалын үйлдвэрлэл” гэж барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, уурхай ашиглах, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг;

1 Їндсэн хууль "Тєрийн мэдээлэл" сэтгїїлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.2 Иргэний хууль "Ардын эрх" сонины 1994 оны № 257, № 258, "Тєрийн мэдээлэл сэтгїїлийн 1995 оны 1 дїгээрт тус тус нийтлэгдсэн.

Page 2: Монгол улс, Барилгын тухай хууль

3.1.4. ”инженерийн хийцтэй барилга байгууламж” гэж зохих барилгын норм, дүрмийн дагуу боловсруулсанж экспертиз хийгдсэн ажлын зургаар эрх бүхий хуулийн этгээд барьсан бүх төрлийн орон сууц, олон нийт, иргэн ба үйлдвэрийн, эрчим хүчний, зам гүүр,далан хаалт барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээг;

3.1.5. барилгын норм, нормативын баримт бичиг гэдэг нь барилга байгууламжид заавал мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм ба дүрэм, стандарт, дүрэм, заавар, журмыг хэлнэ. ”барилгын норм, дүрэм” гэж барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан, барилгын салбарт заавал биелүүлэх аардлага, мөрдөх зарчмыг агуулсан норматив, техникийн баримт бичгийг;

3.1.6. ”барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, найдвартай байдлыг барилгын гүйцэтгэгчээс хариуцах хугацааг;

3.1.7. “барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг.

3.18. “ барилгын зураг төслийн экспертиз” Хот байгуулалт, архитектур төлөвлөлт, бүтээцийн бат бэх, эрүүл ахуйн, галын болон ашиглалтын үеийн аюулгүй байдал, инженерийн хангамж, техникийн шийдэл, байгал орчны хамгаалалт, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн сонголт, байгалын нөөц, баялагийг зөв оновчтой ашиглах, эдийн засгийн үр ашиг, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан эсэхэд хийсэн мэргэжлийн хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Барилгын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1. Улсын Их Хурал барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Page 3: Монгол улс, Барилгын тухай хууль

4.1.1. барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, барилгын тухай хууль тогтоомжийг батлах;

4.1.2. барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.3. тусгай хамгаалалттай газар нутагт барилгын материалын эрдэс, түүхий эд ашиглах асуудлыг Ашигт малтмалын тухай1 хуульд заасны дагуу шийдвэрлэх;

4.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

5.1. Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. барилгын талаархи төрийн бодлого, барилгын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2. хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол барилгын үйлдвэрлэлд тухайн жилд гадаад орноос оруулж ажиллуулах ажиллагсдын тоо, ажиллах хугацааг тогтоох;

5.1.3. барилга байгууламж барих, ашиглахтай холбогдсон нийтлэг мөрдөгдөх журам батлах;/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.1.4. Засгийн газрын шугамаар барилгын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зориулсан гадаадын зээл тусламжийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх.

5.1.5 барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах.

6 дугаар зүйл. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1 Ашигт малтмалын тухай "Ардын эрх" сонины 1997 оны 146, "Тєрийн мэдээлэл" сэтгїїлийн 1997 оны 7 дугаарт тус тус нийтлэгдсэн.

Page 4: Монгол улс, Барилгын тухай хууль

6.1.1. барилгын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

6.1.2. барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээг батлах, стандарт хянах, мөрдүүлэх;

6.1.3. барилгын норм, дүрэм боловсруулах, шинэчлэх хөрөнгийн эх үүсвэрийг барилгын өртөгт тусгах замаар нормчлолын санг бүрдүүлэх, түүнийг зориулалтынх нь дагуу зарцуулах , журам батлах , хяналт тавих ;

6.1.4. барилгын салбарт шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, мэргэжлийн зэрэг, дэв олгох асуудлыг шийдвэрлэх;

6.1.5. барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн ажил, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгожх, байгаа байдалд хяналт тавих, үйлчилгээний хөлсийг тогтоох;

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.6. Барилгын ажлыг эхэлүүлэх үргэлжилүүлэх, ашиглалтанд оруулах дүрмийг баталж мөрдүүлэх.

6.1.7.барилга байгууламжийн зураг төсөлд мэргэжэл экспертизийн дүгнэлт гаргах;

6.1.8. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга, байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах;

6.1.9. орон нутгийн удирдлагад мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх;

6.1.10. барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих;

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын

бүрэн эрх

7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Page 5: Монгол улс, Барилгын тухай хууль

7.1.1. барилгын тухай хууль тогтоомж, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

7.1.2. барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл нь хууль тогтоомж, тухайн нутаг дэвсгэрийн газар эзэмшүүлэх, ашиглах, хамгаалах хөтөлбөр, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай гэж үзвэл энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх.

7.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.2.1. энэ хууль болон дээд шатны байгууллагын барилгын талаархи шийдвэрийн биелэлтийг хангах;

7.2.2. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх;

7.2.3. энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийн тэй байгууллагын үйл

ажиллагаа(хэрэгжилт, барилгын норм, дүрэм, стандарт, зураг төслийн биелэлтэд хэрэгжилтэнд хяналт тавих;/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2.4. барилга байгууламжийн гадна тал, орчны тохижилтийн архитектур төлөвлөлтийн үндсэн шийдлийг гаргаж зохицуулах;/ энэ заалтыг дахин үзэх/

7.2.5. барилгын зураг төсөл, барилгын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилгын тухай хууль тогтоомж хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;

7.2.6. барилга байгууламж,ийн зураг төсөл, барилгын материал, хийц, эдлэхүүний чанар, найдвартай байдал, ашиглалтад хяналт тавих;

7.2.7 барилгын салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохицуулах.

Page 6: Монгол улс, Барилгын тухай хууль

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Барилга байгууламж, барилгын зураг төсөл,экспертиз, гэрээнд тавих шаардлага

8 дугаар зүйл. Барилга байгууламжид тавих шаардлага

8.1. Барилга байгууламж нь дараахь шаардлага хангасан байна:

8.1.1. хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх;

8.1.2. хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан байх;

8.1.3. түүхий эд, материал, түлш, эрчим хүч, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

8.1.4. шаардлагатай тохиолдолд иргэний хамгаалалтын арга хэмжээг тусгасан байх;

8.1.5. гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх;

8.1.6. усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломж хязгаарлахгүй байх;

8.1.7. дуу чимээ, доргио, утаа, хорт хий, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалахад чиглэсэн байх;

8.1.8. стандарт тогтоогдоогүй шинэ материал, эдлэхүүнийг стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэж, туршилтын журмаар хэрэглэх. 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, заалтуудыг 9 дүгээр бүлэгт оруулсан.

Page 7: Монгол улс, Барилгын тухай хууль

8.2. Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.

8.2 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээг хангасан байх.

8.3. Барилга байгууламжийн нь чанарын баталгаат хугацаатай нэг жил байна.

8.4. Барилгын гүйцэтгэгч нь барилгын талбайн аюулгүйн ажиллагааг хангах урьдчилан сэргийлэх.

8.5 Барилгын ажлыг тусгаарлан гүйцэтгэх.

8.6. Барилгын ажил нь зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх

8.7. Барилгын ажил нь үйлдвэрлэлийн гоо зүй, байгал орчны нөхцөл шаардлагад нийцсэн байх.

9 дүгээр зүйл. Барилгын зураг төсөлд тавих шаардлага

9.1. Барилгын зураг төсөл дараахь шаардлага хангасан байна:

9.1.1. барилгын зураг төсөл нь зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, эдлэхүүний цомог, тоног төхөөрөмжийн паспорт, эрх бүхий байгууллагаас олгосон газрын эзэмших, ашиглах зөвшөөрөл,инженер геологийн судалгаа, инженерийн шугам сүлжээнд холбох техникийн нөхцлийн дагуу зохиогдсон байх;

9.1.2. барилгын норм, дүрэмд зааснаас өөрөөр зураг төсөл боловсруулах тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байх;

9.1.3. нийтийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн зураг төсөл нь барилгын норм, дүрэмд заасны дагуу тулгуур эрхтний согогтой тахир дутуу хүний хэрэгцээг харгалзан боловсруулагдсан байx;

9.2. 8.1.3. түүхий эд, материал, түлш, эрчим хүч, усны нөөцийг

хэмнэлттэй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

Page 8: Монгол улс, Барилгын тухай хууль

9.3. 8.1.4. шаардлагатай тохиолдолд иргэний хамгаалалтын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангах арга хэмжээг тусгасан байх;

9.4. 8.1.5. гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх;Г. Мягмар

9.5. 8.1.6. усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломж хязгаарлахгүй байх;

9.6. 8.1.7. дуу чимээ, доргио, утаа, хорт хий, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалахад чиглэсэн байх;

10 дугаар зүйл. Барилгын материал, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага

10.1. Барилгын материал, бүтээгдэхүүн дараах шаардлага хангасан байна:

10.1.1. стандарт, зураг төслийн чанарын шаардлагыг бүрэн хангасан байх;

10.1.2. хүний амь нас, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;

10.1.3 . гарал үүсэл, чанарыг баталгаажуулсан паспорт, лабораторийн батламжтай байх;

10.1.4. чанарын шаардлагыг хангасан зориулалдтын сав, баглаа боодол, хаяг, шошготой, тавиур , чингэлэгтэй байх.

11 дугаар зүйл. Барилгын гэрээнд тавих шаардлага

11.1. 10.1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах,барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг барилга угсралтын ажлыг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

11.2 10.2. Барилгын гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна.

10.3. Барилгын гэрээний үлгэрчилсэн загварыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтооно.

Page 9: Монгол улс, Барилгын тухай хууль

11.3.тендерт шалгарсан байгуулага нь тендерээр авсан эрхээ бусадад шилжүүлэх, ацаглах, худалдахыг хориглоно.

11.4. чанарын баталгаат хугацааг нэг жилээс доошгүй байх бөгөөд гүйцэтгэгч эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

12 дүгээр зүйл. Барилгын зураг төсөлд экспертиз хийх

12.1. барилгын зураг төсөлд, хайгуул судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм, экспертийг шалгаруулах, түүний ажиллах журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана.

12.2. 9.1.4. гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх, эсхүл архитектур төлөвлөлт, техникийн шийдлийн хувьд онцгойлон үзэх шаардлагатай барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны ажлын тайланд улсын экспертиз магадлан шалгалт хийнэ; хийгдсэн байх./Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.3. 9.2. Энэ хуулийн 12.1-т 9.1.4-т заасан нь гадаадад болон гадаадын байгууллагатай хамтран боловсруулсан зураг төсөл, хот байгуулалтын баримт бичигт нэгэн адил хамаарна.

12.4. зураг төсөл, төсөв зохиогч, гүйцэтгэгч нарын ажлын хариуцлагатай шууд холбоотой алдаа дутагдлыг зохиогч өөрөө хариуцах ба улсын экспертүүд нь зураг төсөл судалгааны ажлын техникийн үндсэн шийдэлд гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээнэ.

12.5. энэ хуулийн 12.2, 12.3-д заагдсан зураг төсөл нь экспертизээр хянагдаагүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно.

12.5.Захиалагч нь хүсвэл 12.2, 12.3-д заагдсанаас бусад зураг төслийг захиалагчийн хүсэлтээр экспертиз хийж болно.

13 дүгээр зүйл. 10.1 дүгээр зүйл.Ажил, үйлчилгээ эрхлэх Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, түүний ангилал

Page 10: Монгол улс, Барилгын тухай хууль

13.1. 101.1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгына угсралт, ажил , барилгын материал эдэлхүүн үйлдвэрлэл, цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлөөр ийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. гүйцэтгэнэ.

13.2. 101.2. Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар мэргэжлийн хяналтын алба, эрдэм шинжилгээний байгууллага, барилгын чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй комисс урьдчилан дүгнэлт гаргана.ж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад танилцуулна. 101.5. Комиссын бүрэлдэхүүнийг үйл ажиллагааны журмыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.3. 101.4. Комисс нь дүгнэлтээ гаргахдаа тусгай зөвшөөрөл хүссэн байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжлийн боловсон хүчин, ажлын туршлага, ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай машин механизм, техникийн болон санхүүгийн чадавхи , технологи, багаж хэрэгсэл, норм, нормативын техникийн баримт бичгийн бүрдэлт, бүтэц, зохион байгуулалт зэрэгийг харгалзан үзнэ. шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагыг харгалзана.

13.4. 101.3. Энэ хуулийн 13.2 –т заасан дүгнэлтийг үндэслэн Тусгай

зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн сайдын төрийн захиргааны

байгууллага энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн

шийдврээр олгоно.

101.5. Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 13.1 заалттай нэгтгэсэн

13.5. 101.6. Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр байгууламж, 60 метрээс дээш алгасалтай буюу 13-аас дээш давхар болон онцгой төлөвлөлт шаардсан барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн обьектын хүрээнд олгоно.

Page 11: Монгол улс, Барилгын тухай хууль

101.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлж, техник технологи, мэргэжлийн ажиллах хүчин, ажил үйлчилгээний чанарын хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байна гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг ажлын 21 хоногийн дотор сунгана./Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

13.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэлийн сантай байна. Энэ хуулийн 3 дугаар бүлгийн 8, 9, 10 дугаар зүйлд тавьсан шаардагуудыг зөрчсөн нь нотлогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно. Зөвшөөрөл авсан чиглэлээр 2 жил дараалан үйл ажиллагааг явуулаагүй, тайлангаа ирүүлээгүй этгээдийн тусгай зөвшөөрөлийг цуцалж, нийтэд мэдээлнэ.

13.6. энэ хуульд зааснаас бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг “ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” тухай хуулиар зохицуулна.

13.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 13.3 –д заасан нөхцөл шаардлагаар тогтоосон ангилалтай байна.

13.8. тусгай зөвшөөрөл авсан этгээд нь үйл ажиллагааны мэдээ, тайланг гаргаж, зөвшөөрөл олгогч болон статистикийн байгууллагад улирал тутам хүргүүлэх үүрэгтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, .материал үйлдвэрлэгчийн эрх, үүрэг

14 11 дүгээр зүйл. Барилгын захиалагчийн эрх, үүрэг

14.1 11.1. Барилгын захиалагч нь Иргэний хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:

14.1.1.11.1.1. барилга байгууламж барихтай холбогдсон газрын зөвшөөрөл авах, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн нөхцөл бүрдүүлэх , асуудлыг шийдвэрлэх; зураг төсөл захиалах.

14.1.2. 11.1.2. барилгын явц, чанарт хяналт тавих, холбогдох мэргэжилтэн буюу зохиогчоор хяналт тавиулж, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах;

14.1.3. 11.1.3. барилга байгууламж барих талбайг чөлөөлөхтэй холбогдсон зардлыг хариуцах;

Page 12: Монгол улс, Барилгын тухай хууль

14.1.4.11.1.4. барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахтай холбогдон гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ холболт хийх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал нөхөн сэргээх ажил, үүнд шаардагдах зардлыг хариуцах;

14.1.5. 11.1.5. барилга байгууламжийн орчины тохжилтийг иж бүрэн гүйцэтгүүлэх барихаар олгогдсон газрыг тохижуулах.

14.2. Барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээг хийлгэж болно.

14.3. зураг төсөвгүй барилга байгууламжийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахгүй.

15 12 дугаар зүйл. Барилгын гүйцэтгэгчийн эрх, үүрэг

15.1.12.1. Барилгын гүйцэтгэгч нь Иргэний хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:

15.1.1. 12.1.1. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.1.2. 12.1.2. барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээ авах, барилга байгууламж барих, шинэчлэх, засварлах явцад байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, шүүмж дүгнэлтийг биелүүлэх;

15.1.3. 12.1.3. энэ хуулийн 6.1.3-т заасан зардлыг барилгын өртөгтөө тусган нормчлолын санд шилжүүлэх;

15.1.4. 12.1.4. барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчил илэрвэл өөрийнхөө хөрөнгөөр зөрчлийг арилгах;

15.1.5. 12.1.5. барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахтай холбогдон гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ холболт хийх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал эдгээрийг бүрэн буцаан сэргээх;

15.2. 12.2. Барилга байгууламжийг зураг төсөлгүйгээр гүйцэтгэх ,барихыг зураг төслийг зөхчиж өөрчлөн барихыг хориглоно.

15.3. 12.3. Барилга байгууламжийг барих, шинэчлэх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага

Page 13: Монгол улс, Барилгын тухай хууль

хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, түүхий эд,материал, эдэлхүүн хэрэглэхийг хориглоно.

15.4. Байгал, цаг уурын нөхцөлд тохирох нь батлагдаагүй импортын материал , эдлэхүүн хэрэглэхийг хориглоно. Импортын материал нь гарал үүсэл , тохирлын гэрчлээтэй байна.

16 13 дугаар зүйл. Зураг төсөл зохиогчийн эрх, үүрэг

16.1. 13.1. Зураг төсөл зохиогч нь Иргэний хууль, зохиогчийн эрхийн тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь эрх, үүрэгтэй:

16.1.1. 13.1.1. зохих зөвшөөрлийн үндсэн дээр зураг төсөл боловсруулах ажил, үйлчилгээ эрхлэх;

16.1.2. 13.1.2. энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу зураг төсөл боловсруулж, баталгаажуулах;

16.1.3. 13.1.3. барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих;

16.1.4. 13.1.4. гүйцэтгэгч, захиалагчийн хүсэлтээр зурагт төсөлд өөрчлөлт оруулах;

16.1.5. 13.1.5. зураг төслийг зөрчсөн тохиолдолд шаардлагатай бол түүнийг залруулахыг шаардах буюу ажлыг бүрэн зогсоох талаар барилгын техник мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх.

16.1.6. энэ хуулийн 12.2, 12.3 –т заагдсан зураг төслийг экспертизээр хянуулах үүрэгтэй;

17 14 дүгээр зүйл. Барилгын материал үйлдвэрлэгчийн эрх, үүрэг

17.1 14.1. Барилгын материал үйлдвэрлэгч нь бусад хууль тогтоомжид заасан эрх, үүрэг хүлээхээс гадна дараахь эрх, үүрэгтэй:

17.1.1. 14.1.1. стандарт, зураг төслийн шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүн, эдлэхүүний үйлдвэрлэл явуулах;/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Page 14: Монгол улс, Барилгын тухай хууль

17.1.2. 14.1.2. зохих журмын дагуу барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээт эрдэс, түүхий эд олборлох, боловсруулах, орд газрыг ашиглах;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.1.3. 14.1.3. хууль тогтоомжид нийцүүлэн орд газрын ашиглалтын явцад нөхөн сэргээлт хийх;

17.1.4. 14.1.4. шаардлагатай гэж үзсэн буюу захиалагч, гүйцэтгэгчийн шаардлагаар, эсхүл үйлдвэрлэсэн барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийх нь чанарт доголдол илэрсэн тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагаар магадлан шалгалт хийлгэж баталгаажуулах;

17.1.5. барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтомол хамруулан, технологийн заавар боловсруулж, тохирлын гэрчилгээ авсан байх;

ТАВДУГААР БҮЛЭГ

Барилга байгууламжийн ашиглалт, норм, нормативын баримт бичиг, бүртгэл мэдээлэл

18. 15 дугаар зүйл. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах

18.1. 15.1. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмээр зохицуулна.

18.2. 15.2. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссыг улс, бүс нутаг, орон нутгийн ач холбогдол, үйлчлэх хүрээнээс нь хамааруулж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга томилно.

15.3. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссыг барилгын техник хяналтын улсын байцаагч толгойлж болох бөгөөд комиссын бүрэлдэхүүнд байгаль орчин, эрүүл ахуй, гал түймэр, газрын харилцаа, геодизи, зураг зүйн хяналтын албаны төлөөлөгч орно.

18.3. 15.4. Барьж дуусаагүй буюу дууссан боловч комисс ажиллаж ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.

19 16 дугаар зүйл. Барилга байгууламжийг ашиглах

Page 15: Монгол улс, Барилгын тухай хууль

19.1. 16.1. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг ус, агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх, хот байгуулалт, ашиглалтын дүрмийн шаардлагын дагуу ашиглана.

19.2. 16.2. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга, байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүтээц, зохиомжийг нь өөрчлөх, тухайн барилга байгууламж дотор хуулиар хориглосон байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

19.3. 16.3. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжид йн ашиглалтын явцад эдэлгээний байдалд ашиглалтын дүрмээр заагдсан хугацаанд үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн барилга техник хяналтын байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.

19.4 16.4. Барилга байгууламжийн ашиглалтын явцад ноцтой эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хэн буруутай нь хариуцлага хүлээнэ.

19.5. 16.5. Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг Засгийн газар батална.

20 17 дугаар зүйл. Барилгын баримт бичгийг хадгалах

20.1. 17.1. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэтгэл, их засварын тухай хувийн хэрэг хөтөлнө;

20.2. 17.2. Захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон барилгын техник, байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас өгсөн шүүмж дүгнэлт, барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн тухай бичиг баримтыг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш 2 сарын дотор барилгын баримт бичгийн төвд өгч хадгалуулна;

20.3. 17.3. Барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтыг тухайн барилга байгууламжийг ашиглах хугацаагаар хадгална.

21 дугаар зүйл. Барилгын норм, норматив баримт бичиг

Page 16: Монгол улс, Барилгын тухай хууль

21.1. барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө.

21.2. норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.

21.3. норм, нормативын баримт бичгийг зөвшөөрөлгүй хувилж олшруулахыг хориглоно.

22 дүгээр зүйл. Барилгын норм, нормативын сан;

22.1. норм, нормативын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх зорилгоор барилга байгууламжийн төсөвт өртгийн зохих хувиар санг байгуулна.

22.2.Норм, нормативын сангийн эх үүсвэр:

- барилга байгууламжийн төсөвт өртгийн зохих хувиар авсан орлого;

- норм, нормативын борлуулалтын орлого;

- норм, нормативыг боловсронгуй болгох зориулалтаар өгсөн хандивын орлого;

23 дугаар зүйл.Барилгын салбарын бүртгэл мэдээлэл;

23.1. улсын хэмжээнд барилгын талаар нэгтгэж гаргах салбарын бүртгэл, мэдээлэлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.

23.2. экспорт, импортын барилгын материал, тоног төхөөрөмж, машин техникийн бүртгэлийг гаалийн байгууллага бүртгэл ангиллын кодоор улирал бүр гаргана.