21
"ГЭР БҮЛ СУДЛАЛЫН ОНОЛ АРГА ЗҮЙ" 1.Индекс: FS 203 2. Судлах анги, улирал: Гэр бүл судлал, хавар 3. Кредит цаг: 3,0

гэр бүл судлалын онол арга зүй

Embed Size (px)

Citation preview

Page 1: гэр бүл судлалын онол арга зүй

"ГЭР БҮЛ СУДЛАЛЫН ОНОЛ АРГА ЗҮЙ"

1.Индекс: FS 2032. Судлах анги, улирал: Гэр бүл судлал,

хавар3. Кредит цаг: 3,0

Page 2: гэр бүл судлалын онол арга зүй

Арга зүй• Хичээлийг:• Сэргээн сануулах үе шат• Утга санааг ойлгуулах үе шат• Бататгах үе шат гэсэн гурамсан бүтэцтэйгээр зохион байгуулна.

Хичээл 32 цагийн лекц, 32 цагийн семинарын хичээлээр хэрэгжинэ. Долоо хоногторох цаг 2/2

Үнэлгээ

Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ • Ирц-10 оноо • Явц-20 оноо• Дундын шалгалт-20 оноо • Улирлын эцсийн шалгалт-30 оноо • Бие даалт 20 оноо • Нийт 100 оноогоор үнэлнэ.

Page 3: гэр бүл судлалын онол арга зүй

ГЭР БҮЛ СУДЛАЛЫН ОНОЛ АРГА ЗҮЙ ХИЧЭЭЛЭЭР ОЮУТНЫ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН

ХӨТӨЛБӨР

1. Бие даан гүйцэтгэх ажлын сэдэв:

"ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ БОДЛОГО, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ"

2. Гүйцэтгэх ажлын хэлбэр: "ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ БОДЛОГО, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ"- энд анализ хийж, үр дүнгийн шинжилгээ хийх, тайлан бичих

Page 4: гэр бүл судлалын онол арга зүй

Аргачлал:

• 1990 оноос өмнөх гэр бүлийн харилцааг 1963 онд баталсан гэр бүлийн тухай хууль хийгээд бусад эрх зүйн актуудаар зохицуулж байлаа. Энэ үед гэрлэлт, гэр бүлийн харилцаа нь хуулийн хатуу заалтай, зөрчих, хэлбийх боломж тун бага байлаа.

• 1990 оноос хойших гэр бүлийн харилцааг 1996 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль, Монгол улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлогын баримт бичгүүд зохицуулж, хуулийн хэрэгжилтэнд иргэдийн оролцоо нэлээд нээлттэй байсан юм.

• Гэр бүлийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтийг нийгмийн болон хүний хөгжилтэй шууд холбож, үзээгүйгээс шилжилтийн үеийн улс төр, эдийн засгийн өсөлт, улс 

• орны эрчимтэй хөгжилд бэрхшээл учирч байгааг улс төрчид, судпаачид олж харж, хүлээн зөвшөөөрөх болсон юм. Ийм учраас 2000 оноос хойш гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого эрс өөрчлөгдөж, гуравдугаар шатны бодпого хэрэгжиж байна. Энэ гурван үечлэлийн хүрээнд авч үзэж дүн шинжилгээ хийнэ.

Page 5: гэр бүл судлалын онол арга зүй

Шалгуур үзүүлэлт:• Бие даалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн

эсэх• Судалгаа хийсэн, анализ хийсэн түвшин

Судалгааны тайлан бичсэн аргачлал Судалгааны материалд дүн шинжилгээ хийсэн байдал

• Суралцагч тухайн сэдвийг хэрхэн эзэмшсэн

Page 6: гэр бүл судлалын онол арга зүй

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ СЭДЭВ.

Гэр бүл нь нийгмийн, тухайн улс орны үндэс суурь нь болохыг бүх эрдэмтэд нотолсон байдаг.

Орчин үеийн гэр бүлийн талаарх аливаа асуудал нь тухайн нэг орны хүрээнд төдийгүй бүс нутаг, тив, улмаар дэлхий дахины асуудал болж байна.

Сүүлийн үед нийгмийн аливаа үзэгдэл, түүний эерэг, сөрөг үзэгдлийн мөн чанарыг оношлох, чиг хандлагыг тогтоохдоо ихэнх судлаачид, улс төрийн зүтгэлтнүүд гэр бүлд хандах, гэр бүлийн хөгжил, зүй тогтол, тогтолцооноос хэргийн утгыг эрэх нь элбэгшлээ. Энэ нь ч зүй ёсны юм. Учир нь нийгмийн болон орчны хувьд гэр бүл нийгмийн үзэгдэл бүхий л элементийг тээж, тэр хэвээр өөрийн хүрээнд илэрч, гадагшлах хандлага нь нийгмийн өргөн хүрээнд нөлөөлж байдаг.

Page 7: гэр бүл судлалын онол арга зүй

Гэр бүлийн нийгэмд эзлэх байр, харилцаанд нь гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтэд хандах байдлыг ажиглахад асуудлыг шинжлэх ухааны үүднээс авч үзэж шинжилж нухацтай дүгнэлт гаргах гэсэн нэг хүчин чармайлтын сацуу амьдралын ердийн явц дахь гэр бүлийн талаархи ажиглалтаас тухайн асуудлыг шийдвэрлэдэг хандлага бас байдаг. Энэ нь нэг бол гэр бүлийн харилцааны талаар янз бүрийн замаар олж авсан мэдээлэл,

судалгааны дүнг гэр бүлийн хөгжлийн зүй тогтол хэтийн төлөвийг тодорхойлоход ашиглах, эсвэл амьдралын урсгал, голидрол, өнөөгийн дүр төрхийг тодорхойлох арга болгон хэрэглэх боломжийг бүрдүүлдэг.

Page 8: гэр бүл судлалын онол арга зүй

Ийм зорилго чиглэлүүд эрс өөр ч нэг зорилгыг агуулсан энэхүү чиглэлийг зөв ойлгож, хослон хөгжүүлж хэрэглэж баймааж нь гэр бүлийн харилцааг цогц байдлаар авч үзэх нөхцөл бүрдэнэ.

Гэр бүлийн харилцааг хөндлөнгөөс ажиглахад харагдах байдлаас дотоод мөн чанар ихэнх нь зөрж байдаг. Гэр бүлийн харилцааг материаллаг байдлаас нь ойлгохын зэрэгцээ гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн ялгарал, зааглалыг нягталвал өвөрмөц дүр төрх байдаг.

Гэр бүл, гэрлэлтийг судлах, дүгнэлтийг гаргахад тохиох хамгийн бэрхшээлтэй зүйл бол хүн ердийн нөхцөл дэх биеэ авч явж байгаа байдал, гэр бүлийн харилцаанд байгаа байдал хоёр эрс зөрөөтэй байдаг явдал юм. Жишээлэхэд манай судалгаанд оролцогчид гэр бүлийн хүрээнд зөрчил байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг атлаа тухайн гэр бүлд чухам ямар зөрчил байгааг тодруулах асуултанд дийлэнх нь түдгэлзэх жишээтэй. Польшийн эрдэмтдийн явуулсан судалгаанд оролцсон эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүд нийгэмд хөдөлмөрлөснөөс гэртээ сууж, хүүхдээ хүмүүжүүлэх нь зөв гэж хариулсан мөртлөө гэргийгээ гэртээ суухыг зөвшөөрөхгүй байх нь харагдсан.

Page 9: гэр бүл судлалын онол арга зүй

Гэр бүл судлалыг ганц нэг судлаачид хэсэг бүлэг хүнд даатгах, өгөө аваа нэхэх бус, гэр бүлийг хэд хэдэн чиглэлээр, тухайлбал гэр бүлийг сэтгэл зүйн боловсролын даяарчлалын, угсаа гаралын эрх зүйн, сурган хүмүүжүүлэх ухааны, анагаах ухааны зэрэг чиглэлээр судалж нэгдсэн дүгнэлт, үнэлэлтэд хүрэх боломжтой. Гэр бүл нь хүмүүсийн харилцааны хамгийн анхны хэлбэр бөгөөд энэхүү харилцаа нь гэр бүлийн гишүүдийн боловсролын түвшин, мэргэжил, мэдлэг, нийгэмд эзлэх байр суурь зэрэг хүчин зүйлүүдээс илэрч гардаг.

Гэр бүл нь хүний оюун санаа болон материаллаг хэрэгцээг хосолсон сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүйн зэрэг харилцааг өөртөө агуулсан тогтолцоо юм.

Дэлхийн улс орнууд өөрийн орондоо үндэсний хууль тогтоомжоороо, олон улсын хэмжээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг бичиг баримтуудад гэрлэлт, гэр бүл, гэрлэгчдийн тэгш эрхийн талаар олон заалт зохицуулалт орсон байдаг.

Page 10: гэр бүл судлалын онол арга зүй

Гэр бүл бол хүний хөгжлийн гол нөхцөл, оюун санааны хувьд өсөх хөгжих өлгий. Гэр бүлийн гишүүний хоорондын харилцаа, гэр бүл дэх зорилго, үүрэг, хариуцлага, бодлогын нэгдэл гэр бүлийн оршин тогтнохуйн үндэс болдог.

Гэр бүлийн үүсэлт хөгжил,чиглэл, хандлагыг үе, үеийн судлаач эрдэмтэд анхааралтай авч үзэж, үзэл бодлоо тайлбарласан нь бий. Гэр бүлийн судалгааг хамгийн өргөн утгаар нь авч үзвэл хоёр гол хандлага ашиглагддаг. Энэ нь нэгд, гэр бүлийг биологийн талаас нь, хоёрт, гэр бүлийг нийгмийн үзэгдэл болох талаас нь судлах гэсэн хандлага.

Page 11: гэр бүл судлалын онол арга зүй

Гэр бүлийг биологийн талаас нь судлах нь хүн бэлгийн харилцааны хэрэгцээгээр эсрэг хүйсээ хүсч, улмаар ойртон харилцан зөвшлийн үндсэн дээр гэр бүл үүсгэх зүй тогтол, жамыг судлана гэсэн үг. Гэр бүлийг нийгмийн талаас нь авч үзэх нь нэлээд түгээмэл хандлага бөгөөд тухайлбал, гэр бүл нь амьдралын нөхөн үйлдвэрлэл явуулах зориулалтай, удаан хугацааны хамтын амьдрал хөдөлмөр эхнэр, нөхөр хоёрын харилцан хүчин чармайлтын дүнд хүн өөрийгөө бүх талаар бүрэн нөхөн үйлдвэрлэж чадна гэж үзэх үндэстэй.

Судлаачид гэр бүлийн мөн чанарыг түүний тодорхойлолтоос эхлэдэг. Энд судлаачдын гэр бүлд хандах хандлага, судалгааны чиглэл, зорилго нөлөөлөх нь бий

Судлаачдын бүтээлээс үзэхэд "гэр бүл" гэдэг ойлголтыг тодорхойлохдоо эр эмийн болон цусан төрлийн холбоо, орон байр сууц эд хөрөнгө, угсаатын болон сурган хүмүүжүүлэх эрх зүйн үүднээс авч үзэж байгаа нь харагдана.

Page 12: гэр бүл судлалын онол арга зүй

ХОЁРДУГААР БҮЛЭГ СЭДЭВ.

Гэр бүлийн тогтолцоо нь хүүхэд эцэг эхийн гэсэн хоёр бүтэцтэй. Энэ бүтэц нь их, бага хэмжээгээр зохицуулагдсан дотоод хил хязгаартай. Энэ дотоод хил хязгаар нь гэр бүлийн гишүүдийн нэгдэх, хагарах үед зөрчигдөж байдаг. Гэр бүлд шинэ гишүүдийн (хүүхэд) бий болох нь гэр бүлийн гишүүийг нягтруулах, ойртуулах хөшүүрэг болно гэсэн үг.

Гэр бүлийн бүтэц нь гадаад хил хязгаартай. Тэр нь гадаад ертөнцтэй харилцахад хэр зэрэг нээлттэй байгаагаар тодорхойлогдоно. Гэр бүл гадагшаа хэтэрхий нээлттэй байх нь гадны хүчин зүйлд амархан өртөнө. Ая тохь, аюулгүй байдлыг алдагдуулна. Гэр бүл хаалттай байх нь гадны хүний өмнө байнгын айдас төрүүлж, бусадтай харилцахад дадал дутах, түгшүүр бий болгоход хүргэнэ.

Page 13: гэр бүл судлалын онол арга зүй

Гэр бүлийн бүтэц нь гэр бүлийн гишүүдийн дунд эрх үүрэг нь хэрхэн хуваарилагдсан, хэн нь ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулна. Гэр бүлийн бүтцийн хувьд гэр бүлийн дотор байх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрсөн, гэр бүлд болох үйл ажиллагаанд өрхийн гишүүд жигд оролцдог гэр бүл гэж хоёр хувааж үздэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийг түүний гишүүдийн харилцааны ардчилалаар өрхийг нэг хүн захиран тэргүүлэх, гэхдэээ тэр нь заавла эрэгтэй хүн байх албагүй гэр бүл байх ба ийм гэр бүл нийт гэр бүлийн 40% байна. Судалгаанаас үзэхэд өрхийн тэргүүн гэж гэр бүл үр хүүхдэдээ түшиг нөлөөтэй хайр халамжтай /71.9%/ , гэр орны асуудлыг зөв шийддэг /21.6%/, өөрөөр үлгэрлэж үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чаддаг /18.3%/, хүрэлцэхүйц мөнгө төгрөгөөр хангаж чаддаг /17.6%/ хүнийг хэлдэг болохыг бидний явуулсан судалгаа харуулсан юм. Гэр бүлийн 60 орчим хувийг нь гэр бүлийн дотоод асуудлыг шийдвэрлэхэд гэр бүлийн гишүүд тэгш эрхтэй оролцдог байна.

Page 14: гэр бүл судлалын онол арга зүй

2000 оны хүн амын тооллогын материалд өрх гэр бүлийг нийлмэл ба холимог гэж ангилж нийлмэл өрхөд дараахь бүтэцтэй өрх хамрагдана. Үүнд: (а) нэг ам бүл бусад хамаатан садантайгаа хамт өрх үүсгэн амьдарч байж болно. (б) хоёр түүнээс дээш, хоорондоо хамааралтай ам бүл дангаараа хамтран өрх үүсгэн амьдарч байж болно. (в) хоёр түүнээс дээш, хоорондоо хамааралтай ам бүл, аль нэгтэй нь хамааралтайгаар хүнтэй хамт өрх үүсгэн амьдарч байж болно. Жишээлбэл, түүнээс дээш гэр бүл хос нэг хамаатангийн хүнтэйгээ хамт амьдарч байж болно. (г) хоёр, түүнээс дээш хоорондоо хамааралтай боловч нэг ам бүлийн биш хүмүүс өрх үүсгэн амьдарч байж болно.

Page 15: гэр бүл судлалын онол арга зүй

Холимог өрхөд дараах бүтэцтэй өрх хамрагдана. Үүнд: (а) нэг ам бүл бусад хамаатан саданд эсвэл хамааралгүй хүмүүстэй хамт өрх үүсгэн амьдарч байж болно. Жишээлбэл: Эхн хүүхэдтэйгээ хамаатан садантайгаа болон хамааралгүй хүмүүстэй хамт өрх үүсгэн амьдарч байж болно. (б) нэг ам бүл, хамааралгүй хүмүүстэй хамт өрх үүсгэн амьдарч байж болно. Жишээлбэл: Эцэг нь хүүхэдтэйгээ мөн хамаатангийн биш нэг хүнэтй өрх үүсгэн амьдарч байж болно. (в) Хоёр түүнээс дээш хоорондоо хамааралтай биш хамааралттай ам бүлг аль нэгнийх нь хамаатан садан хамааралгүй хүмүүстэй хамт өрх үүсгэн амьдарч байж болно. (г) Хоёр түүнээс дээш, хоорондоо хамааралгүй ам бүл бусад хүмүүстэй эсвэл хүмүүсгүйгээр амьдарч байж болно. (д)Хоорондоо хамааралтай биш боловч ам бүлийн биш хоёр, түүнээс олон бусад хамааралгүй хүмүүстэй өрх үүсгэн амьдарч байж болно. (е) Хоорондоо хамааралгүй хүмүүс өрх үүсгэн амьдарч байж болно.

Page 16: гэр бүл судлалын онол арга зүй

Цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн үүргийн агуулга, ач холбогдол ч хувирч байдаг. Яг өнөөдрийн гэр бүлийн хэв шинжийг авч үзвэл гэр бүлйх гишүүдийн сэтгэл санааг харилцан дэмжих, оюун, нөхөн үржихүйн болон хүмүүжүүлэх үүрэг нь давамгайлж байна гэж үзэх боломжтой. Гэрлэлтийг эрүүл саруул ухаанаар үзвэл материаллаг сонирхолд суурилсан гэхээсээ илүү сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, үүрэг хүлээх талд түлхүү тулгуурласан хоёр хүнии холбоос гэж үзэх нь зөв юм. Гэр бүл нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эрх зүйн, ёс зүйн үүрэгтэй боловч, гэр бүлйин дотоод, гадаад нөхцөл байдлаас үүдэн үүрэг нь зөрчигдөж байдаг. Иймд гэр бүл судлаачид, сэтгэл зүйчид гэр бүлийн үүргийг тодорхойлохын хамт гэр бүлийн үүрэг нь нийгмээс хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч хэрэгждэггүй зүй тогтлыг ч гаргаж тавьдаг

Page 17: гэр бүл судлалын онол арга зүй

Хөтөлбөрийн хүрээнд уншиж судлах номын жагсаалт• Д. Өлзийсайхан Гэр бүлийн харилцааны стратеги тактик 2006 он, х159• Б. Пүрэвжав, Хүүхдийг гэр бүлд хүмүүжүүлэх тухай, 1963, х 63• Гэр бүлийн талаархи хууль тогтоомжийн системчилсэн УХГ, 1980, х142• Ш.Дулмаа, Социализмын үеийн гэр бүл, 1961 х23• Ц.Дашдондов, Хайр сэтгэл гэр бүл, АХ, 1976• Л.Пүрэвдорж, БНМАУ дахь гэр бүлийн харилцааны зарим асуудал, 1981, х 87• А. Өлзийхутаг, Эрүүл энх боловсон гэр бүл, 1964, х43• Дундговь аймгийн эмэгтэйчүүд, Гэр бүлийн соёл ахуйд, 1961, х 14• А. А.Невский, Зөвлөлтийн гэр бүлд хүүхдийг хүмүүжүүлэх үндсүүд, 1953,

х42 • Б.Бор, Гэр бүлд хүүхэд яаж хүмүүжүүлэх вэ, 1964, 100• Манай их гэр бүл, 1987, х 125• И. Печерникен, Гэр бүлийн хүмүүжил хийгээд чадвартан болох зам, 1986, х

255• Янаг дурлал ургын явдал гэр бүл, х 360• Ч.Дондог, Гэр бүл соёл иргэншил, УХГ, х 95• Марксын гэр бүл урлаг утга зохиолыг сонирхдог байсан уу, 1962, х46

Page 18: гэр бүл судлалын онол арга зүй

• А.Маркуш, Гэр бүлийн хүмүүжлийн уран ухаан• 3. Мандах, Гэр бүлийн сэтгэл зүй, 2005 х 168• Б.Бор, Гэрлэлт, гэр бүлийн тухай залуучуудад өгүүлэх нь• Д. Чанцал, Гэр бүл ба гэрийн эзэгтэй, 1990, х 62• Г. Ловор, Эвсэг гэр бүл 1-р ангийнханд зориулав, 1999, х 5• Гэр бүл- хүүхдийг хөгжүүлэн төлөвшүүлэх анхны орчин, 1989, х 89• Ц. Мухар, Гэр бүл - эрүүл мэнд, 1987, х 91• Т. Мөнхжаргал, Гэр бүлийн эрх зүй, Товч гарын авлага, 1995, х 59• Д. Карнеги, Гэр бүлийн амьдралыг аз жаргалтай болгох долоон зарчим,

1990, х 16• М. А. Иванов, Гэрлэлт, гэр бүл, хүүхэд, УХГ, 1985, х 198• Монголын гэр бүлийн харилцааны уламжлал, шинэчлэлийн асуудалд, 1998,

х 119• БНМАУ, Гэрлэлт ба гэр бүл асрамж тэтгэмжийн хууль, 1956, х 24• БНМАУ-ын хөдөлмөр, гэр бүлийн хуулийг хэрэглэх арга, 1980, х119• 46121, БНМАУ Гэрлэлт ба гэр бүл асрамж тэтгэмжийн хууль• Ц. Хатантөмөр, Гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, 1978, х77

Page 19: гэр бүл судлалын онол арга зүй

• В. П. Моньшутсон, Залуу гзр бүлд тусламж: сэтгэл зүйчийн тэмдэглэл, 1990, УХГ, х 206

• И. Печерников, Марксын гэр бүл дэх хүмүүжил, Монголын уран зохиол,• Б. Бор, Гэрлэлт, гэр бүлийн тухай ярилцах уу, 1997, х 28• Орхонсэлэнгэ, Гэр бүлийн биеийн тамир, 1988, хх 4• С. Ключников, Гэр бүлийн зөрчил, 2003, х 160• Д. Минжүүр, Б. Гомбосүрэн, БНМАУ-ын иргэний гэр бүлийн байдлын

бүртгэлийн• Н. Сосорбарам, МЭДН, Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн үүрэг, 1984, Боть 17,

х 10• Т. Бүрэнжаргал, Гэр бүлийн социологи, 2004, х 174• Ч. Отгонбаяр, Гэр бүлийн эрхзүй, х 129, 2006• Эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдал, 2005, х 116• Хөгжил бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөл, 2007, х40• Д. Чадраабал, Зах зээл, төлөвлөлт, аж ахуйн, нэгж, өрх гэр бүл, 2006, х 120• И. С. Тургенев, Эцэг, хүүхэд, 1959, х 223

Page 20: гэр бүл судлалын онол арга зүй

• Ц. Бадамгарав, БНМАУ-ын эмэгтэйчүүд хүүхэд, 1971, х 84 • Нөхөр эхнэргүй хүүхэдгүй иргэдээс татвар, 1957, х 20• 0.Лавров, Эцэг эх, хүүхэд, орчин• Г. Батнасан, Монголчууд үр хүүхэдтэй холбогдох хэв ёс, 2008,

х 64• Хүмүүжлийн харилцан яриа таны хүүхэд, айл гэрийн

прогресс, 1988, х 419• Б. Оюун-Эрдэнэ, гэр бүл гэж юу вэ? 2009• Эцэг, эх хүүхдийн харилцаа. Гэр бүл судлалын тэнхим,

хамтын бүтээл 51.Т.Намжил. Гэр бүлийн харилцаа. УБ., 2006.• Т.Намжил . Монгол гэр бүлийн ёс, уламжлал. УБ., 2005 53.

Т.Намжил. Гэр бүл- орчин асуудал.УБ., 2008

Page 21: гэр бүл судлалын онол арга зүй

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.