90
Валютын зах зээл Дэлхий даяар асар хурдтай даяаршиж олон улс хооронд чөлөөтэй харилцах болсоноор улс хоорондын арилжаанд олон янзын саад бэрхшээл тохиолдож байна. Энэ харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг механизм бол валютын зах зээл. Дэлхийн эдийн засагт нүүрлсэн томоохон хямарлууд нь валютын зах зээлээс үүдэн гарч байсан. Тухайлбал 1994 оны Латин Америкийн хямрал, 1997 оны Зүүн Азийн хямрал зэргийг дурдаж болох юм. Монгол Улсын валютын систем 2000 оноос хөвөгч системд шилжсэн гэдэг ч Монголбанкнаас үе үе валютын хүчтэй интервенц хийдгээс харахад хөвөгч системтэй гэсэн нэр төдий зүйл болж хувирсан уу гэлтэй. Эндээс манай төв банкны зорилго үйл ажиллагаа нь уялддаггүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Энэ нөхцөл байдлыг хувийн хэвшлийнхэн юу гэж үзэж байна вэ гэвэл “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан-2010”-т валютын ханш нь бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг дэмжиж байна уу гэсэн асуултад 10 онооноос ердөө 2.82 оноо өгч харьцуулсан 15 орноос сүүл мушгижээ. Төв банкны энэ зорилго, үйл ажиллагааны уялдаагүй байдал нь 2009 оны хямралд нөлөөлсөн гэж үзэх судлаачид ч цөөнгүй. 2009 оны хямарлаас хойш төгрөг Америк долларын эсрэг тасралтгүй чангарсаар албан ханш 2011 оны 8 сард 1248 хүрсэн. Тэгвэл сүүлийн 2 сар долларын үнэ ялимгүй өсөж 1297-оод хүрээд байгаатай зэрэгцээд олон нийтийн дунд доллар үнэд орох нь гэсэн цуу яриа гарчээ. Үүнийг шалгаж үзэхийн тулд валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг товч авч үзье. Урсгал тэнцэл: Манай улсын нийт экспортлосон бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээнд хүлээж авсан нийт валют болон гадаадаас импортлосон нийт бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд шилжүүлсэн валютын зөрүүгээр хэмжигддэг уг үзүүлэлт өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын алдагдалтай гарч өссөөр байна.

валютын зах зээл

Embed Size (px)

Citation preview

Page 1: валютын зах зээл

Валютын зах зээл

Дэлхий даяар асар хурдтай даяаршиж олон улс хооронд чөлөөтэй харилцах болсоноор улс хоорондын арилжаанд олон янзын саад бэрхшээл тохиолдож байна. Энэ харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг механизм бол валютын зах зээл. Дэлхийн эдийн засагт нүүрлсэн томоохон хямарлууд нь валютын зах зээлээс үүдэн гарч байсан. Тухайлбал 1994 оны Латин Америкийн хямрал, 1997 оны Зүүн Азийн хямрал зэргийг дурдаж болох юм.

Монгол Улсын валютын систем 2000 оноос хөвөгч системд шилжсэн гэдэг ч Монголбанкнаас үе үе валютын хүчтэй интервенц хийдгээс харахад хөвөгч системтэй гэсэн нэр төдий зүйл болж хувирсан уу гэлтэй. Эндээс манай төв банкны зорилго үйл ажиллагаа нь уялддаггүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Энэ нөхцөл байдлыг хувийн хэвшлийнхэн юу гэж үзэж байна вэ гэвэл “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан-2010”-т валютын ханш нь бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг дэмжиж байна уу гэсэн асуултад 10 онооноос ердөө 2.82 оноо өгч харьцуулсан 15 орноос сүүл мушгижээ. Төв банкны энэ зорилго, үйл ажиллагааны уялдаагүй байдал нь 2009 оны хямралд нөлөөлсөн гэж үзэх судлаачид ч цөөнгүй.

2009 оны хямарлаас хойш төгрөг Америк долларын эсрэг тасралтгүй чангарсаар албан ханш 2011 оны 8 сард 1248 хүрсэн. Тэгвэл сүүлийн 2 сар долларын үнэ ялимгүй өсөж 1297-оод хүрээд байгаатай зэрэгцээд олон нийтийн дунд доллар үнэд орох нь гэсэн цуу яриа гарчээ. Үүнийг шалгаж үзэхийн тулд валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг товч авч үзье.

Урсгал тэнцэл: Манай улсын нийт экспортлосон бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээнд хүлээж авсан нийт валют болон гадаадаас импортлосон нийт бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд шилжүүлсэн валютын зөрүүгээр хэмжигддэг уг үзүүлэлт өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын алдагдалтай гарч өссөөр байна.

Энэ алдагдал нь импортын бараа, бүтээгдэхүүний огцом өсөлттэй холбоотой юм. Энэ тохиолдолд доллар Монголд ховордож үнэд орох ёстой. Нөгөө талаасаа  өнгөрсөн 2 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсөж байна. Энэ тохиолдолд долларын нийлүүлэлт ихсэж доллар үнэгүйдэх учиртай. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт болон импортын бүтэцийг задалж үзвэл дийлэнх хувь нь уул уурхайн салбарт зориулсан

Page 2: валютын зах зээл

хөрөнгө оруулалт, энэ чиглэлийн тоног төхөөрөмжийн импорт эзэлж байна. Ийм учраас эдгээр нөлөөлөл нь валютын ханшинд хүчтэй нөлөөлж чадахгүй байна.

Инфляци: Инфляци нь төгрөгийн дотоод үнэ цэнийг илэрхийлдэг бол валютын ханш нь гадаад энэ үнэ цэнийг илэрхийлдэг. Энэ хоёрыг нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Тиймээс инфляцийн тогтворгүй байдал нь валютын ханшны хэлбэлзэлд шууд нөлөөлж байдаг. 2012 оны төсвийн зардлаас ирэх жилийн инфляцийн хүлээлт ихээхэн хамаарахаар байна. Хэрвээ одоогийн төслөөрөө батлагдвал ирэх онд инфляци нэг оронтой тоонд барих боломжгүй гэсэн мэдэгдлийг Монголбанкнаас хийж байсан. Инфляци ирэх жилд өндөр хэвээр байвал Монгол  төгрөг гадаад зах зээлд үнэгүйдэх нэг томоохон хүчин зүйл болох

юм.

Зээлийн хүү: Дотоодын хэт өндөр хүү нь гадны хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын илүү өгөөжийг хүртэх боломж болдог. Ингэснээр долларын нийлүүлэлт ихсэж доллар үнэгүйдэх магадлалтай. Гэвч дотоодын эдийн засгийн тогтворгүй байдал, ялангуяа хэт өндөр инфляци нь гадны хөрөнгө оруулалтад шууд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ч манай улс харьцангуй өндөр хүүтэй ч уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалтыг төдийлөн татаж чадахгүй байна. Мөн зээлийн хүү нь инфляциас хүчтэй хамаардаг. Учир нь өндөр инфляцтай үед хүмүүс банкинд мөнгөө хадгалуулснаас үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг илүү найдвартай хэрэгслүүдийг илүүд үздэг бөгөөд энэ тохиолдолд банкууд эх үүсвэр татахын тулд инфляциас давсан хадгаламжийн хүүг санал болгохоос өөр аргагүйд хүрнэ. Нэгэнт өндөр хүүгээр эх үүсвэрээ татсан учир зээлийн хүү мөн өндөр тогтоно. Иймд зээлийн хүүгээс хамааралтай валютын ханшны хэлбэлзэл бага гэж үзэж болохоор байна.

Дэлхийн эдийн засаг: Манайх шиг экспортын цөөн төрлийн бүтээгдэхүүнтэй, импортоос хэт хараат жижиг эдийн засагтай улс дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өөрчлөлтад дотоод валютын ханш маш мэдрэмтгий байдаг. Тухайлбал 2008 оны сүүлч, 2009 оны эхээр манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ 9000-3000 ам.доллар/тонн болж унахад доллар албан бус захад 1700 төгрөг хүрч байсан. Тиймээс манай экспортын гол түүхий эдүүд болох, зэс, нүүрс, алтны дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээлс ихээхэн хамаарахаар байна.

Дүгнэлт: Манай улсын валютын ханш хөвөгч системтэй буюу төгрөгийн гадаад валюттай харьцах үнэ гадаад валютын эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байдаг. Доорх зургаас

Page 3: валютын зах зээл

харвал манай улсын ам.долларын нийлүүлэлтэд улирлын нөлөөлөл ажиглагддагийг харж болно. Тухайлбал экспортын гол бүтээгдэхүүний нэг болох ноолуурын экспорт эхэлдэг хаврын улирлаас эхлээд аялал жуулчлалын улирал дуустал ам.долларын нийлүүлэлт нэмэгдэж ам.доллар үнэгүйтдэг байна. Харин аялал жуулчлалаас орж ирдэг ам.доллар 10 сараас эхлэн хумигдаж эхэлдэг. Мөн хэрэглээний ихэнхи бараа, таваараа импортоор бэлтгэдэг майнай улс өвлийн бэлтгэл, шинэ жил, цагаан сар гэх мэт гол гол зардлуудаа 11 сараас 2 сар хүртэл хийдэг нь энэ үеээр доллар үнэд ороход нөлөөлдөг байна.

Энэ жил энэ мөчлөг харьцангуй эрт эхэлсэн нь Монголд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниуд олноор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын ноогдол ашгийн хувиарлалт зэрэг гадагшаа урсах долларын урсгалтай холбон тайлбарлаж болох юм.

Энэ бүгдээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бага хэмжээний хэлбэлзэл нь гадаад валютын эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаж байна. Манай улсын хувьд бага зэргийн улирлын нөлөөлөл ажиглагдаж байна. Харин томоохон хэмжээний хэлбэлзлүүд нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнийн хэлбэлзэл, төв банкны уялдаагүй бодлого зэргээс ихээхэн хамаарч байна. Ирэх онд инфляцийн түвшинг 1 оронтой тоонд барьж чадвал, мөн экспортын гол бүтээгдэхүүний үнэ хүчтэй хэлбэлзээгүй тохиолдолд уул уурхайн салбарын экспортын хүлээгдэж буй өсөлт, уул уурхайн салбарт чиглэсэн валютын ихээхэн урсгалын нөлөөгөөр төгрөг ам.долларын эсрэг үнэд орох магадлал өндөр байна. Харин одоогийн энэ төгрөгийн үнэгүйдэлт нь түр зуурын, улирлын шинжтэй үнэгүйдэлт гэж үзэж байна.

Валютын ханшийн системүүд

Дэлхийн хамгийн том зах зээл нь Forex буюу гадаад валютын зах зээл юм. Энэ валютын зах зээл дээр өдөр бүр нэг трилион ам.доллар арилжаалагддаг гэсэн баримт байдаг. Энэ бичлэг нь валютын худалдааг бүрэн гаргаж ирж чадахгүй ч гэсэн валютын ханш гэж юу болох болон зарим валютын ханш нь тогтмол байхад зарим нь яагаад хэлбэлзэж байдаг зэргийг ойлгоход туслах болно.

Валютын ханш гэж юу вэ?

Page 4: валютын зах зээл

Валютын ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь бусад улс орнуудын валютын үнэ цэнийг өөрийн орны валютын үнэ цэнэд харьцуулж байгаа хэрэг юм. Хэрвээ та гадаадын оронд аялаж, амарч зугаалахаар болвол танд тухайн орны валютын худалдаж авах шаардлага гарна. Яг энэ тохиолдолд валютын ханш нь тухайн валютыг худалдаж авах үнэ болж өгдөгөөрөө барааны үнэ гэдэгтэй адилхан ойлголт юм. Жишээлбэл, та АНУ-руу явах болсон бол одоогийн байдлаар 1$-той 1374₮ тэнцэж байна. Энэ нь нэг ам.долларыг 1374 төгрөгөөр худалдаж авна гэсэн үг юм. Онлоор бол, адил төрлийн бараанууд улс орон бүрт ижил үнээр борлуулагдах ёстой байдаг ба валютын ханш нь үүнийг зохицуулж байх ёстой байдаг.

Тогтмол ханшийн систем

Тухайн улсын валюын үнийг бусад орны валютын эсрэг хоёр аргаар тогтоодог. Тогтмол ханшийн систем дэхь ханшыг тухайн улсын засгийн газар (төв банк) тогтоодог ба энэ нь албан ёсны ханш болдог. Үнэ тогтоохдоо дэлхийн голлох валютуудтай харьцах үнийг л (Ам.доллар, Евро, Иен гэх мэт) тогтоодог. Төв банк нь өөрийн орны валютын ханшийг тогтвортой байлгахын тулд гадаадын валютын зах зээл дээрээс өөрийн орны валютын худалдаж авах эсвэл борлуулах зэрэг үйлдэлүүдийг байнга хийж байдаг.

Жишээлбэл, 1 Төгрөгтэй дундажаар 10 Рупи (Индонезийн мөнгөн тэмдэгт) тэнцдэг. Тэгвэл төв банк зах зээл дэхь Рупигийн нийлүүлэлтийг хангаж байх хэрэгтэй ба дор хаяж нэг Төгрөгт 10 Рупи харгалзах хэмжээний Рупигийн нийлүүлэлт хийх хэрэгтэй. Хэрвээ зах зээл дэхь Рупигийн нийлүүлэлт өөрчлөгдвөл төгрөгийн ханш хэлбэлзэх эхлэнэ. Төв банк нь аль болох гадаад валютын нөөц ихтэй байх хэрэгтэй ба энэ нь өөрийн орны валютын ханшыг тогтвортой байлгахад тун чухал үүрэгтэй. Гадаад валютын нөөцийг төв банк барьсанаар зах зээлээс мөнгөө татах болон мөнгөний нийлүүлэлт хийх замаар инфляци болон зах зээл дэхь бусад хэлбэлзэлүүд болон хамгийн гол нь валютын ханшийг хянаж байдаг сайн талтай. Төв банк нь зайлшгүй шаардлагатай нөхцөлд албан ёсны ханшийг өөрчилөн тохируулж болно.

Хөвөгч ханшийн систем

Хөвөгч ханшийн түвшин нь эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог зах зээлийн хуулиар тодорхойлогддогоороо тогтмол ханшийн системээс ялгаатай. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нь байнга өөрчлөгдөж байдаг ба хөвөгч ханш нь тэр болгонд өөрөө өөрийгөө зохицуулж байдаг. Дараах энгийн загварыг авч үзэе. Тухайн улсын валютын эрэлт нь бага болох үед валютын үнэ цэнэ нь буурах ба импортын барааны үнэ өсч, улмаар дотоодын бараа үйлчилгээний эрэлт өсч үндэсний үйлдвэрлэлийг урамшуулдаг. Энэ нь илүү их ажлын байрыг бий болгодог ба зах зээл дээр таатай нөхцөлүүд бүрдэж эхэлдэг. Хөвөгч ханшийн түвшин нь байнга тогтмолоор өөрчлөгдөж байдаг.

Бодит байдал дээр байнгын хөвөгч болон тогтмол системтэй байдаг валют гэж байдаггүй. Хэдийн тогтмол ханшийн системтэй байсан ч гэсэн зах зээлийн зүгээс үргэлж, ханшийн түвшин өөрчлөгдөхөд хүргэж байдаг. Зарим тохиолдолд, тухайн улсын валютын тогтвортой валюттай харьцах ханшыг зөв тогтоож өгсөнөөр хар зах зээл (Black market)

Page 5: валютын зах зээл

дээрх бодит эрэлт, нийлүүлэлт ч тогтвортой байх боломж бий. Төв банк нь тогтмол ханшыг өөрчлөх бүрэн эрхтэй.

Хөвөгч ханштай үед, төв банкнаас зах зээлд хөндлөнгөөс оролцох нь бага байдаг боловч, тогтвортой байдлыг хангах болон инфляцийг тогтворжуулах шаардлагатай болох үед төв банк зах зээлд хөндлөнгөөс оролцох зайлшгүй шаардлага гардаг.

Мөн валютын ханш нь шууд болон шууд бус гэж хоёр хуваагдана. Шууд ханшийн үед тухайн улсын валютын нэг нэгжийг өөр улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулах /Жишээ нь: АНУ-ын хувьд 1 ам.доллар = 1374 төгрөг/ бөгөөд энэ хэлбэр хамгийн нийтлэг хэрэглэгддэг хэлбэр. Харин шууд бус ханшийн үед өөр улсын валютын нэг нэгжийг тухайн улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулдаг байна / АНУ-ын хувьд 1 евро = 1.3380 ам.доллар/. Энэ хэлбэрийг евро, фунт стерлинг, австрали доллар гэх мэтийн цөөн тооны валют дээр хэрэглэдэг. Монгол улсын хувьд шууд бус валютын ханшийг ашигладаг.

Валютын зөвлөл гэж юу вэ?

Валютын зөвлөл (Currency board) гэдэг нь мөнгө хэвлэх гэх мэт мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа төв банктай нилээд төстэй юм. Гэхдээ төв банкнаас ялгаатай нь валютын зөвлөл нь хамгийн эцсийн зээлдүүлэгч (lender of last resort) биш, мөн засгийн газрын банк ч биш юм. Валютын зөвлөл нь дангаараа болон төв банктай хамтаран үйл ажиллагаа явуулдаг хэдий ч энэ нь сүүлийн үед улс орнуудад хэрэглэгдэх нь ховор байна.

Уламжлалт онлоор бол, валютын зөвлөл нь өөрийн орон дахь уягч гадаад валют (anchor currency)-ийн нөөц дээр тулгуурлан мөнгөн тэмдэгтийг хэвлэж гүйлгээнд гаргадаг. Энэ нь валютын зөвлөлийн нэг давуу тал нь юм. Уягч валют гэдэг нь хатуу мөн олон улсад арилжаалагдаж валют (ихэвчлэн америк доллар, евро, английн фаунд зэргийг сонгодог) байх ёстой бөгөөд өөрийн орны валютын үнэ цэнэ болон тогтвортой байдлыг уягч валютын үнэ цэнэ тогтвортой байдалтай шууд уяж холбож өгдөг. Ингэсэнээр, тухайн орны валютын ханш харьцангуй чанга, тогтвортой болдог.

Валютын зөвлөл гэдэг нь тухайн орныхоо мөнгөний бодлогод нөлөө үзүүлдэггэй ба зөвхөн эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдоно. Валютын зөвлөл, энгийнээр хэлбэл, мөнгөн тэмдэгтийг хэвлэх ба өөрийн орны валютын үнэ цэнэ, тогтвортой байдлыг хариуцдаг газар

Page 6: валютын зах зээл

юм. Валютын зөвлөл зээлийн хүүд нөлөөлөх ёсгүй. Яагаад гэвэл валютын зөвлөл нь засгийн газар болон банкуудад зээл өгдөггүй ба засгийн газарт мөнгө хэрэгтэй болсон үед мөнгөн тэмдэгт нэмж хэвлэх эрхгүй ч татвар болон бусад зээлээр дамжуулан хэрэгцээгээ хангах ёстой. Мөн зээлийн хүү нь урт хугацаанд уягч валютын орны зээлийн хүүтэй ойролцоо болно. Жишээ нь, төгрөгийг америк доллартай уясан тохиолдолд урт хугацаанд монголын зээлийн хүү, америкийн зээлийн хүүтэй ойролцоо түвшинд хүрнэ гэсэн үг.Онлоор бол валютын зөвлөлийн үйл ажиллагаанд ядаж 100%-ийн валютын бэлэн нөөцтэй байхыг шаарддаг ба тухайн орны валют урт хугацаанд хэрэглэгдэх ёстой байдаг. Валютын тогтмол ханшын систем нь валютын зөвлөлийг хэрэглэхийг шаарддаг ба хатуу валютын хувьд хамгийн бага нөөцтэй байхыг хуулиар шаарддаг.

Уягч валютын нөөц хамгийн бага байх нь гүйлгээнд зуун хувь өөрийн орны мөнгөн тэмдэгт байх бололцоог олгодог ба уягч валютыг бага хүүтэй бонд болон бусад үнэт цаас хэлбэрээр байлахыг илүүд үздэг. Тиймээс валютын зөвлөлийн системд суурь мөнгө (M1) нь 100% гадаад валютаар сэлбэгдэж (дэмжигдэж) байх ёстой.

Валютын зөвлөл нь тухайн орны валют уягч валютруугаа шилжихэд ямарч асуудалгүй байх талыг бүрэн хариуцдаг. Энэ нь, хэрэглэгч болон бизнесийн салбаруудын хоорондох бүх төлбөр тооцоонд өөрийн орны валютыг уягч валютруу шилжүүлэхэд ямарч хязгаарлалтгүй байх талыг хариуцдаг гэсэн үг юм.

Валютын зөвлөл нь банкны хадгаламжын хэмжээ, зээлийн хүү болон банкны ашигийн өсөлт зэрэгтэй ямарч хамааралгүй байдгаараа төв банкнаас ялгаатай. Тиймээс, валютын зөвлөл нь банкны систем дэхь хамгийн эцсийн зээлдэгчийн үүрэг гүйцэтгэдэггүй ба хэрвээ банк дампуурлаа гэхэд валютын зөвлөл банкинд ямар нэгэн батлан даалт гаргах ёсгүй. Уламжлалт валютын зөвлөлийн системд банкны дампуурал маш ховор тохиолддог.

Валютын зөвлөлийн үүсэл

Валютын зөвлөл нь анх төв банктай нилээд төстэй байсан ба 1844 оны Английн Банкны Тогтоомж (English Bank Act) дээр үндэслэн одоогийн хэлбэрээ олсон. Бодит байдал дээр, ихэнх валютын зөвлөл нь колони орнуудад хэрэглэгддэг байсан бөгөөд тухайн улсын эдийн засгийг эх улс (mother country)-ийн эдийн засагтай уяж өгдөг байсан.

Хэдийгээр колончлолын үед маш олон автономит эрхтэй улсууд шинээр, валютын зөвлөлийг өөрийн хүчтэй байдлаа нэмэгдүүлэх болон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтээ хэвлэж нэр хүндээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байлаа. Та, яагаад бусад улс орнууд уягч валютыг өөрийн орондоо энгийнээр хэрэглэдэггүй юм бэ? гэж асууж болох юм. Үүнд хоёр шалтгаан бий: 1) тухайн орны уягч валютын нөөцөөс олох хүүгийн орлого болон гүйлгээн дэхь мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэх зардлын зөрүүгээс олох ашиг (алдагдал) 2) үндэсэрхэг үзэл (колони орнууд хэрэглэж байсантай холбоотой)

Орчин үеийн валютын зөвлөлийн систем нь практик дээр нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй ба чухамдаа валютын зөвлөл болон түүнтэй төстэй системүүд мөнгөний эрх мэдлийн зориулалттай аргуудыг хослуулан ашиглаж байна. Жишээлбэл, төв банк ном ёсоороо оршин байгаа боловч валютын тогтвортой нөөцтэй байж түүнийгээ захирах, валютын

Page 7: валютын зах зээл

ханшыг тогтмол түвшинд барих зэргийг шаардаж байдаг. Өнөөдрийн байдлаар, шинээр тусгаар тогтносон орнуудаас Lithuania, Estonia болон Bosnia зэрэг улсууд валютын зөвлөлтэй төстэй системийг хэрэглэж байна (тухайн орны валютыг уягч валют нь евро). Аргентина 2002 оныг хүртэл валютын зөвлөл системийг хэрэглэж байсан ба Карибийн тэнгисийн олонхи орнууд өнөөдрийг хүртэл энэ төрлийн системийг хэрэглэж байна.

Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн судалгаа

Ган-Эрдэнэ бид хоёр энэ хавар нэг ийм судалгаа хийж сургуулийнхаа ЭШБХ-д оролцсон юм. Нэг их мундаг судалгаа болоогүй ч гэсэн, энийг хийхэд нилээд цаг зарцуулж бас эконометрикийн хэрэглээний тал дээр чамгүй зүйлс мэдэж авсан шүү. Энэ судалгааг хийхэд Ц.Батсүх багшийн "Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого" судалгааны ажил нь их хэрэг болсон.

Хураангуй

Нээлттэй эдийн засагтай, валютын ханшийн уян тогтолцоотой улс орны үндэсний валютын бодит ханш үндэсний валютын эрэлт, нийлүүлэлтээс хамааран тогтдог. Харин манай үндэсний валют болох төгрөг нь гадаад зах зээл дээр арилжигддаггүй, өөрөөр хэлбэл зөвхөн дотоодын зах зээл дээр л гүйлгээний хэрэгсэл болдог. Тиймээс манай орны хувьд валютын ханш ам.доллар, юан зэрэг дэлхийн зах зээл дээр арилжигддаг, манай дотоодын зах зээл дээр ч идэвхитэй арилжигддаг валютуудын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог.

Бид энэхүү судалгааны ажилдаа ам.долларын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч хүчин зүйлс болох цэвэр экспорт, цэвэр хөрөнгө оруулалт, цэвэр зээл, цэвэр шилжүүлгийг төгрөгийн ам.доллартай харьцах ханштай холбон 1997 оны 1 сараас 2009 оны 2-р сарын хоорондох өгөгдлийн хувьд шинжиллээ.

Манай улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн хэдэн саруудад гадаад валютын эсрэг маш хүчтэй хэлбэлзэж, ерөнхийдөө суларсаар байна. Манай улс нь үйлдвэрлэлээ тийм ч сайн хөгжүүлж чадаагүйтэй холбоотойгоор импортын бараанаас ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас болж импортын барааны үнэ өсөх, мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэрэг үзэгдлүүд эдийн засагт хүчтэй ажиглагдаж байна.

Page 8: валютын зах зээл

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш албан ёсны статистик мэдээгээр 2008 оны 11-р сард 1170.6 байсан бол мөн оныхоо 12-р сард 1267.5 болж өссөн ба 2009 оны 2-р сарын байдлаар 1470.2 болж огцом өссөн байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд, ялангуяа долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд маш хүндээр нөлөөлж байна.

Үйл явц энэ байдлаар үргэлжилсээр байвал нөхцөл байдал улам хүндрэх төдийгүй хямралтай байгаа манайх шиг жижиг эдийн засгийн хувьд энэ нь улам хүндээр тусах болно. Гадаад валютын ханшийн чангаралт нь импортын барааны үнийн өсөлтийг дагуулж байдаг учир энэ нь ерөнхий инфляцийн түвшинд нөлөөлж болох талтай. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, нийт эрэлтийг багасгаж, бараа үйлчилгээний борлуулалт, үйлдвэрлэгчийн ашиг буурах сөрөг нөлөөтэй.

Дүн шинжилгээнээс харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөг нь цэвэр экспортын мөчлөгтэй яг урвуугаар таарч байна. Цэвэр экспорт нь нийт үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдийн нэг юм. Сүүлийн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөгийн өсөлт болон цэвэр экспортын мөчлөгийн бууралтын үе ажиглагдаж байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн сүүлийн үеийн чангаралтууд нь ам.долларын эрэлт өссөнтэй холбоотой байгаа нь судалгаанаас харагдаж байна.  ОРШИЛ

Валютын ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь бусад улс орнуудын валютын үнэ цэнийг өөрийн орны валютын үнэ цэнэд харьцуулж байгаа хэрэг юм.

Манай улсын хувьд сүүлийн жилд инфляцийн түвшин хэт өндөр байж зарим өргөн хэрэглээнй болон хүнсний барааны үнэ нэг дахин, түүнээс ч илүү нэмэгдсэн билээ. Гэтэл 2008 оны 10 сараас эхлэн төгрөгийн ам.доллартай харцах ханш эрчимтэй суларч эхэлсэн. Гадаад валютын ханш чангарах нь манай эдийн засагт тун хүнд байдал авчирч байна. Валютаар худалдаж авах бараа болгоноосоо тодорхой хувийн үнийн дүнгийн алдагдал хүлээж, энэ нь эргээд эдийн засгийг зогсонги байдалд оруулах аюул нүүрлэж байна.

Бид энэ ажлын хүрээнд гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийг бий болгож буй хүчин зүйлсийн хүрээнд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг шинжилж, эрчимтэй суларч буй үзэгдлийг хэрхэн тогтворжуулах, төгрөгт итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаарх саналыг дэвшүүлэхийг зорилоо.

Гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч хүчин зүйлс:1. Цэвэр экспорт (экспорт - импорт)2. Гадаадад олгосон цэвэр зээл (гадаадад олгосон зээл – гадаадаас олгосон зээл)3. Гадаад цэвэр шилжүүлэг (дотоодын эдийн засгийн харьяатуудын гадагш шилжүүлсэн мөнгө – гадаадаас ирсэн хувийн шилжүүлэг)4. Цэвэр хөрөнгө оруулалт (гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт – гадаадын шууд хөрөнгө оруулалт)

Page 9: валютын зах зээл

ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ДҮГНЭЛТ

1) Ам.доллларын төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлагыг харахад 2000 оныг хүртэл харьцангуй өндөр байсан ба түүнээс хойш 2008 оны 11 сар хүртэл тогтвортой байснаа 2008 оны 12 сараас огцом хэлбэлзэл гарч эхэлсэн байна. Энэ нь цэвэр экспортын мөчлөгийн үетэй урвуугаар тохирч байна. Ам.долларын чиг хандлага нь цэвэр экспортын мөчлөгийн тогтсон үзэл баримтлалтай нийцэж байгаагаас ам.долларын ханшийн хэлбэлзэлийн нэг шалтгаан нь цэвэр экспортын мөчлөгийн нөлөөлөл болж байна.

2) Ам.долларын ханшийн сарын индексийг тооцож үзвэл, 4, 5-р саруудад сулардаг ба энэ нь хаврын сарын эхээр уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотойгоор гадаад валют их хэмжээгээр нийлүүлдэгтэй холбоотой юм. Мөн 2, 7 болон 12-р саруудад бага зэрэг буурах төлөв ажиглагдаж байгаа ч энэ нь тийм ч их биш байна. бусад саруудад нь долларын ханш чангардаг болох нь харагдаж байна. Долларын ханш чангардаг саруудыг авч үзвэл, харьцангуй бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн идэвхижилтэй үеүүд ба эдгээр саруудад бараа, түүхий эд, шатаж тослох материал, техник тоног төхөөрөмжийн импорт ихэсдэгтэй холбоотойгоор ам.долларын эрэлт үүсдэг ба ингэснээр ханш чангардаг байна.

3) Тархалтын хуулийн тусламжтай өдрийн хэлбэлзлийн заагийг түүхэн үүсгүүрийн аргаар тогтооход (-11,0178; 15,176) интервалд байх нь 95 хувийн магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, 4-р сарын 24-ний ханш 1419,69 байсан бол дараа өдөр нь уналаа гэхэд 1408,67 болж, харин өслөө гэхэд 1434,86 болно гэсэн үг.

4) Ам.долларын ханшийн прогнозийн эконометрик загварын үр дүнгээс харахад хагас параболлог чиг хандлагатай болох нь Ходрик-Прескотийн шинжүүрээр тодорхойлогдож байгаа ба сарын нөлөөлөлтэй, 3 сарын өмнөх түвшинй утга болон санамсаргүй хүчин зүйлсийн инерцийн нөлөөллийг агуулдаг нь батлагдав. Прогнозийн үр дүнгээс харахад 2009 оны жилийн эцсээр ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн түвшин 1322.32 орчим, хамгийн ихдээ 1586.41 орчим байхаар тооцоо гарч байна.

5) Цэвэр экспортын шинжилгээнээс харахад цэвэр экспортын мөчлөгийн уналтын үед долларын ханшийн өсөлтийн үе харгалзаж байгаа нь цэвэр экспорт эерэг гарсан буюу валютын нийлүүлэлт нэмэгдэх үед долларын ханш буурдаг, харин эсрэгээрээ цэвэр экспорт буурах буюу валютын нийлүүлэлт буурах үед долларын ханш чангардаг болох нь харагдаж байна.

6) Цэвэр экспортод богино хугацаанд гэнэтийн өөрчлөлтүүд нилээд их байгаа нь Зураг 5-ийн Гэнэтийн өөрчлөлт зургаас харагдаж байна. Ялангуяа 2007 оны эхнээс гэнэтийн өөрчлөлт маш хүчтэй мэдрэгдэж байна. Энэ нь экспорт, импортын огцом хэлбэлзэлүүдтэй холбоотой.

7) Зураг 10-ыг харахад хугацааны эхнээс 2003 оныг хүртэл ам.долларын ханшны мөчлөг, цэвэр хөрөнгө оруулалтын мөчлөг нэг нэгнийхээ дагах хандлагатай байсан ба 2003 оноос 2007 оны эхэн үеийг хүртэл цэвэр хөрөнгө оруулалт буурах буюу валютын эрэлт өсөхөд ам.долларын ханш чангарч, харин цэвэр хөрөнгө оруулалт өсөх буюу валютын

Page 10: валютын зах зээл

нийлүүлэлт өсөх үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш буурч байсан нь харагдаж байна.

8) 2000 онд судалгаанд хамрагдсан жилүүдээс илүүтэй зээл авсан байна. Энэ нь мөн онд болсон их зуд, дэлхийн зах зээл дээрх алт, зэсний үнийн бууралт зэрэгтэй холбоотойгоор бий болсон нөхцөл байдлын хувьд төсвийн алдагдал их хэмжээтэй гарсан. Энэхүү алдагдлыг нөхөхийн тулд гадаад зах зээлээс зээл авч алдагдлыг санхүүжүүлсэн. 2000 оноос бусад жилүүдэд ер нь тогтмол хэмжээний зээл Монгол улс авч байгаа нь харагдаж байна.

Мөн графикаас харахад жилийн сүүлээр буюу 11, 12 саруудад зээлийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь жилийн төгсгөлд төсөв баталж, төсвийн алдагдлыг зээлээр санхүүжүүлдэгтэй холбоотой байж болох талтай.

9) 2000 оныг хүртэл гадаад цэвэр шилжүүлгийн мөчлөг хамгийн их хэлбэлзэлтэй байсан ба харин ам.долларын ханшийн мөчлөгийн далайц харьцангуй бага байна. Харин 2000 оноос 2005 он хүртэл гадаад цэвэр шилжүүлгийн мөчлөгийн өсөлтөд/бууралтад ам.долларын ханшийн бууралт/өсөлт харгалзаж байгаа нь гадаад цэвэр шилжүүлэг нь ам.долларын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж байгаа нөлөө нь онолын таамаглалуудтай таарч байна. 2005 оноос хойш мөчлөгүүд давхцаж байгаа нь ам.долларын ханшид хөндлөнгөөс Төв банк болон бусад хүчин зүйлүүдийн нөлөө илүүтэй байсан байж болох талтай.

10) Корреляцийн шинжилгээнээс харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлагад урт хугацааны зээл, гадаад шилжүүлгийн чиг хандлагууд хүчтэй хамааралтай байгаа бол цэвэр экспорт болон цэвэр хөрөнгө оруулалт хоёр нягт хамааралтай байна.

11) Сарын индексийн хувьд тийм ч хүчтэй хамаарал байхгүй ба цэвэр экспорттой л мэдэгдэхүйц хамааралтай байна. Цэвэр хөрөнгө оруулалт болон гадаад цэвэр шилжүүлэг хоёроос сул, урвуу хамаарч байна.

12) Мөчлөг нөлөөллийн хувьд цэвэр экспорт мэдэгдэхүйц урвуу хамааралтай байгаа бол урт хугацааны зээл мэдэгдэхүйц үлдсэн хоёр үзүүлэлт нь сул хамааралтай байна. Урт хугацааны зээлийн хувьд эерэг мэдэгдэхүйц хамааралтай байгаа нь долларын ханш чангарсан үед ч юм уу валютын нөөцийн нэмэгдүүлэх зорилгоор урт хугацааны зээл авдагтай холбоотой байж болох талтай.

13) Гэнэтийн өөрчлөлтийн нөлөөллийн хувьд гадаад цэвэр шилжүүлэг, цэвэр экспорт хоёр бусдаасаа илүүгээр урвуугаар нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн гэнэтийн өөрчлөлтөд цэвэр экспорт болон гадаад цэвэр шилжүүлэгт гарсан гэнэтийн өөрчлөлтүүд илүү нөлөөлдөг байна. Гадаад цэвэр шилжүүлгийн урвуугаар нөлөөлж байгаа нь засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой байж болох талтай.

14) Учир шалтгааны шинжилгээнээс харахад цэвэр экспорт, цэвэр экспортын өсөлт болон цэвэр хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлтүүд нь ам.долларын ханштай харилцан бие биенийхээ учир шалтгаан, үр дагавар болж байна. Гадаад цэвэр шилжүүлэг нь ам.долларын учир шалтгаан болж байхад, харин ам.долларын ханш нь цэвэр хөрөнгө

Page 11: валютын зах зээл

оруулалтын учир шалтгаан болж байна. Урт хугацааны зээл, урт хугацааны зээлийн өсөлт, гадаад цэвэр шилжүүлгийн өсөлт гэсэн үзүүлэлтүүд нь ам.долларын ханштай аль нь ч бие биенийхээ учир шалтгаан, үр дагаврын болж чадахгүй байна.

15) Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг хугацааны нэг хожимдолтой долларын ханш цэвэр экспорт, NX1 буюу цэвэр экспортын өсөлт, цэвэр хөрөнгө оруулалт, цэвэр хөрөнгө оруулалтын хугацааны нэг хожимдолтой утга, цэвэр шилжүүлэг болон цэвэр шилжүүлгийн хугацааны нэг хожимдолтой утгууд ойролцоогоор 98 хувьтай тайлбарлаж байна. “Хугацааны нэг хожимдолтой доллар” хувьсагчийн коэффицент 1,02671 байгаа нь бусад хүчин зүйл тогтмол үед өмнөх үед 1 доллар 1000₮-тэй харьцаж байх үеийн 1 доллар дараа үедээ 1000*1,02671 буюу 1026,71 төгрөгтэй тэнцэхийг харж болох байна. Цэвэр хөрөнгө оруулалт болон гадаад цэвэр шилжүүлэг гэсэн үзүүлэлтүүд нь нэг сая ам.доллараар өсөхөд/буурахад тухайн сарынхаа ам.долларын ханшийн түвшинг -0.43579 болон -1.149261 төгрөгөөр бууруулдаг/өсгөдөг байна. Харин цэвэр экспортын нэг сая ам.доллараар өсөхөд/буурахад ам.долларын ханшийн түвшинг -0,063482 төгрөгөөр бууруулдаг/өсгөдөг байна.

Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах бодлогын хувилбар, зөвлөмж

Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлага нь бидний сонгож авсан үзүүлэлтүүдээр тодорхойлогдож байгаа ч эдгээр хувьсагчуудийн чиг хандлага нь хүү мөнгөний нийлүүлэлт зэрэг макро эдийн засгийн бодлогын хувьсагчидийн чиг хандлагаас өндөр хамааралтай байдгийг урьд өмнө судлаачид дүгнэсэн байдаг. Манай улсын макро эдийн засгийн мөчлөг нь эдийн засгийн салбаруудын онцлог, дэлхийн зах зээл болон байгалиас хараат байдлаар тодорхойлогддог.

Мөн богино хугацааны хэлбэлзэл болох сар, улирлын өөрлөлтүүд нь манай орны эдийн засгийн салбарын бүтэцтэй хамааралтай юм. Мөчлөг нөлөөлөл нь гадаад худалдааны тэнцлээр илүүтэй тодорхойлогдож байгаа учир дунд болон урт хугацаанд цэвэр экспортоор дамжуулан ам.долларын ханшид нөлөөлөх нь зохистой.

Гэнэтийн өөрчлөлтийн нөлөөллүүд нь гадаад цэвэр шилжүүлэг болон цэвэр хөрөнгө оруулалтаас хамааралтай байгаа учир богино хугацаанд эдгээрээр дамжуулан ам.долларын ханшид нөлөөлөх нь зүйтэй.

Энэ бүгдээс дүгнэхэд дэлхийн зах зээл дээр хамгийн өргөн хэрэглэгддэг валют болох ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг тогтворжуулах, ам.долларын эсрэг төгрөгийн үзүүлэх нөлөөг чангаруулах бодлого нь урт хугацааг хамарсан эдийн засгийн цогц бодлого байх шаардлагатай байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн тогтворжуулахын тулд эдийн засгийн салбарын бүтэцийг өөрчилж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжсэн бодлого явуулж валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээл болон гадаад улс орнуудаас хараат байдлаа бууруулах, дотоодын зах зээлд төгрөгийн үнэ цэнийг дээшлүүлэх шаардлагатай байна.

Судалгааны үр дүнд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах, төгрөгийн

Page 12: валютын зах зээл

бодит ханшийг чангаруулахтай холбоотой богино, дунд хугацаанд хоорондоо нягт уялдаатай бодлогын хувилбар гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Валютын зах зээлийн үзүүлэлтүүд болон форекс зах зээлийн өөрчлөлт

Одоо та форексийн арилжаанд оролцох гэж байгаа бол та нэн түрүүнд анхаарах зүйл бол форексийн график, диаграммуудаас ерөнхий тренд, чиг хандлагыг олж харахад тусладаг техник шинжилгээг ашиглах хэрэгтэй ба мөн энэ тренд хэрхэн үргэлжилж, хэрхэн төгсөхийг мэдэх нь тун чухал байдаг. Гадаад валютын арилжааны зах зээл дээр богино хугацаанд валютын ханш дээшээ, доошоо маш олон удаа өөрчлөгдөж байдаг учраас энд техник шинжилгээг ашиглах нь үнэхээр хэрэгтэй байдаг.

Одоо та форексийн арилжаанд оролцох гэж байгаа бол та нэн түрүүнд анхаарах зүйл бол форексийн график, диаграммуудаас ерөнхий тренд, чиг хандлагыг олж харахад тусладаг техник шинжилгээг ашиглах хэрэгтэй ба мөн энэ тренд хэрхэн үргэлжилж, хэрхэн төгсөхийг мэдэх нь тун чухал байдаг. Гадаад валютын арилжааны зах зээл дээр богино хугацаанд валютын ханш дээшээ, доошоо маш олон удаа өөрчлөгдөж байдаг учраас энд техник шинжилгээг ашиглах нь үнэхээр хэрэгтэй байдаг.Гэвч эдгээр үзүүлэлтүүд нь таныг арилжаанд оролцож байх үе дэхь зах зээлийн зан төлвийн талаарх боломжит мэдээллүүдийг л харуулдаг гэдгийн санаж байх хэрэгтэй ба эдгээр нь валютын ханшын өөрчлөлтийн талаар тийм ч тодорхой зүйлсийг хэлж чадахгүй гэдгийг санаж байх хэрэгтэй.

Хэрвээ та форекс дээр сайн арилжаачин болохыг хүсвэл та олон техник үзүүлэлтүүдийн хэрэглээг эзэмшсэн байх хэрэгтэй ба мөн эдгээр үзүүлэлтүүдийг хослуулан хэрэглэж трендийг нарийн тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн форекс арилжаачид гол тренд (major trend), завсрын тренд (intermediate trend) болон богино хугацааны тренд (short-term trend)-ийг тодорхойлохыг оролддог. Үүний үндсэн дээр тэд позицоо хэр удаан барих, ямар дүрмээр арилжаанд оролцох зэрэг өөрсдийн гэсэн арилжааны стратегиа боловсруулдаг.

Форекс зах зээл нь үргэлж өөрчлөгдөж байдаг ба энэ нь хэрвээ техник үзүүлэлтүүдийг ашиглаж байгаа бол үргэлж анхааралтай ажиглаж байх ёстой гэдгийг гэсэн үг юм. Зах зээл өөрчлөгдөхөд валютын үнийн ирээдүйн хэлбэлзлийг нарийн, өндөр магадлалтайгаар урьдчилан таамаглахад үзүүлэлтүүдийн хослолуудыг авч ашиглах хэрэгтэй байдаг ба үүнд мөн нилээд цаг зарцуулагддаг.

Хэрвээ зах зээлийн үйл ажиллагаа нь таны шийдвэрийг зөв гэдгийг харуулж байвал, эрсдлийн шагнал болон хөрөнгийн менежментийн дүрэм ёсоор бол та арилжаа болгоноосоо хамгийн их ашгийг олохыг эрмэлзэх хэрэгтэй. Хэрвээ, зах зээлийн үйл хөдлөл таны шийдвэртэй нийцэхгүй, таны хувьд муу өдөр болж байвал тэр даруй л арилжаанд оролцохоос татгалзах хэрэгтэй.

Page 13: валютын зах зээл

Тиймээс, зах зээлийн үйл хөдлөлтэй өөрийн шийдвэрээ тааруулдаг байхын тулд, өдөр бүр ашигтай ажилладаг арилжаачин байхын тулд та маш мэдрэмжтэй байх хэрэгтэй ба мөн олон, өөр өөр үзүүлэлтүүдийг арилжаандаа хослуулан хэрэглэдэг байх ёстой.

Арилжааны банкны гадаад валют

2012 оны 03-р сарын 04, Нийтэлсэн Админ

1. Дотоодын болон олон улсын худалдаа наймааг дэмжих - Улс орны эдийн засаг

олон улсын шинж чанартай болж буй одоо үед гадаад валют болон гадаад

санхүүжилтийн хэрэгцээ ихээр нэмэгдэж байна. Гадаад валютын зах зээл нь

гадаад валютын хэрэгцээг хангах механизмыг бий болгож байгаа бөгөөд янз

бүрийн валютаар хийгдэх төлбөрийн чадварыг ханган дотоод ба гадаад

худалдааг явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлдэг.

2. Худалдааны бус үүрэг - Арилжаанд оролцогчид буюу дилерүүд нь зах зээлүүдийн

хооронд байгаа үнэ, ханшны маш бага зөрүүг олж ашиг олох буюу арбитражийн

гүйлгээ хийх ба зах зээлийн янз бүрийн эрсдлээс хамгаалахын тулд позицийг

даатгах буюу хеджинг хийдэг.

Гадаад валютын зах зээлд оролцогчид нь:

- Гадаад валютын дилерүүд

- Төв банк

- Арилжааны банкууд

- Санхүүгийн байгууллагууд

- Корпорациуд

- Хувь хүмүүс байдаг боловч эдгээрийн

дотроос арилжааны банкууд нэлээд томоохон үүргийг гүйцэтгэдэг.

Page 14: валютын зах зээл

Арилжааны банкуудын валютын зах зээлд оролцох гол зорилго нь харилцагчдад нэг валютыг бусад валютуудад хөрвүүлэх боломж олгоход оршдог юм.

Энэ зорилгыг биелүүлэхэд дараах зүйлсийг үндэслэнэ.

- Харилцагчдын хэрэгцээг хангах

- Банкны үйл ажиллагаанд нөөцийг хангах

- Өөрийн данс дах урт болон богино хугацааны валютын эрсдлийг удирдан

зохицуулах

Арилжааны банкны орлогын үндсэн гурван эх үүсвэр нь:

- Хүүгийн орлого

- Шимтгэл хураамж буюу хүүгийн бус орлого

- Дилерийн үйл ажиллагаанаас бий болох ашиг болно.

Энд дилерийн ашиг нь банк өөрийн хөрөнгөөр юм уу эсвэл харилцагчийн нэрийн

өмнөөс гадаад валютын, мөнгөний, үнэт цаасны, уламжлагдсан зах зээл дээр хийх

арилжаа, гүйлгээнээс бий болох ашиг юм. Жишээ нь гэхэд Голомт банкны 1999 оны цэвэр

ашгийн 17%-ийг валютын арилжаа буюу дилерийн үйл ажиллагаанаас олсон ашиг эзэлсэн

байна.

Өөрийн хөрөнгөөр арилжаа хийх- Банкинд нэмэлт орлого оруулахын тулд мөнгө,

санхүүгийн алба нь өөрийн нэрийн өмнөөс мөнгөний болон гадаад валютын зах зээлийн

арилжаанд идэвхтэй оролцдог юм. Судалгаанаас үзэхэд нийт банк хоорондын арилжааны

80- аас 90 хувийг банкны өөрийн хөрөнгөөр хийх арилжаа эзэлдэг байна.

Харилцагчийн нэрийн өмнөөс арилжаанд оролцох- Мөнгө, санхүүгийн хэлтэс нь банкны

харилцагч, үйлчлүүлэгчдийг төлөөлөн мөнгөний ба валютын зах зээлийн арилжаанд

оролцдог ба энэ тохиолдолд хүүгийн хувь нь банк хоорондын захынхаас арай өндөр

байдаг.

Page 15: валютын зах зээл

Банкууд гадаад валютын зах зээлд оролцохын тулд мэдээлэл, харилцааны техник

технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд мөн өндөр мэргэжил,

дадлага туршлагатай боловсон хүчин ажиллуулах ба эрсдлийг зөв үнэлдэг болон хяналтын

зохистой системийг бүрдүүлэх ёстой билээ. Дилерийн үйл ажиллагаа эрхлэх нь зардал

өндөртэй байдаг.

Одоо энэ сэдвийн үндсэн асуудал болох санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийг банкууд

хэрхэн ашиглаж болох талаар онолын үндэслэлийг авч үзье.

Уламжлагдсан зах зээлийн хэрэгсэл мэтийн санхүүгийн нилээд ээдрээтэй шинэ шинэ

бүтээгдхүүнүүд банкны үйл ажиллагааны эрсдлийг бууруулах боломж ийг бүрдүүлдэг.

Валютын зах зээлд хэрэглэгддэг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нь Олон

улсын банк хоорондын зах дээр төгс утгаараа хэрэгжиж байна.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд гэж юу вэ?

Ямар нэгэн санхүүгийн бүтээгдэхүүнээс уламжлагдан бий болсон тодорхой үнэ цэнэ

бүхий гэрээнүүдийг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд гэж нэрлэдэг. Зөвхөн

санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд байхаас гадна алт, гурил, нефть зэрэг биет таваар

төдийгүй хувьцааны индекс, зээлийн хүүгийн индекс зэрэг биет бус активуудын

уламжлагдсан хэрэгслүүд хүртэл байдаг.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн өсөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлүүд:

Инфляцын бууралт - Хөгжингүй зах зээлтэй орнуудын хувьд 1980-аад онд

инфляцын хэмжээ тогтвортой буурч ирсэн бөгөөд түүний хамт зээлийн хүүгийн төвшин

мөн багассан билээ .

Тухайлбал, Их Британид инфляцын төвшин сүүлийн дөрвөн жил 3.9-өөс 1.2 хувийн

хооронд хэлбэлзэж одоогийн хэмжээ нь жилийн 2.1 хувьтай байгаа. Энэхүү байдал нь өөр

бусад хүчин зүйлүүдээс хамаарах санхүүгийн активуудад хийгдэх хөрөнгө оруулалтын

хэмжээг нэмэгдүүлэх болсон.

Page 16: валютын зах зээл

Валютын хязгаарлалтууд арилж байгаа байдал - Гадаадад хөрөнгө оруулалт

хийгдэхэд гардаг байсан энэ хязгаарлалтууд үгүй болж байгаагаас зах зээлүүдийн хооронд

хөрөнгө капиталын чөлөөт урсгал бий болж байгаа боловч энэ байдал нь нэмэлт эрсдлийг

бий болгож байна.

Эрсдэлтэй капиталын өсөлт - Хүмүүсийн гар дээрх капиталын хэмжээ ихээр

нэмэгдсэн нь илүү өндөр өгөөжтэй эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтуудын хэмжээг

ихэсгэсэн бөгөөд иймээс ч олон төрлийн санхүүгийн хэрэгслүүд урган гарч байгаа билээ.

Нийтийн зах зээлийн хандлага - Хөрөнгө оруулалтын зах зээл нь одоо үед олон

улсын, дэлхий нийтийн шинж чанартай болсон учраас хөрөнгийн менежерүүд нь илүү

өндөр өгөөжийн төвшинтэй зах зээлд оруулалт хийх боломжтой болсон.

Уламжлалт санхүүгийн зуучлал багасаж байгаа хандлага - Зах зээлийн

зохицуулалт, хязгаарлалтууд улам багассанаар зээлдэгч нарт капиталын зах зээл дээр

гарах боломж огцом өссөн нь санхүүгийн зах зээлийн эрсдэл өндөртэй хэрэгслүүдийн

төрөл хэмжээг ихэсгэсэн бөгөөд үүнтэй холбогдон эрсдэлийг бууруулах үүднээс

санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нэмэгдэн бий болж байна.

Банкны капиталын хүрэлцээтэй байдлын шаардлага - Банкууд капиталын

харьцангуй бага төвшинг шаардах бизнесийн төрлийг хайх нь нэмэгдсэн. Санхүүгийн

уламжлагдсан хэрэгслүүд нь эрсдлийн менежментийн системийн шаардлагыг илүү

хангасан байдаг учраас банкны капиталын бага төвшинг шаарддаг юм.

Үнийн хэлбэлзэл - Дэлхийн гол гол зах зээлүүдийн хоорондох харилцан хамаарал

ба капиталын урсгалын хэмжээ, хурд улам нэмэгдэж байгаа өнөө үед гадны ямар нэг

өөрчлөлт нь үнэ ханшны хэлбэлзлийг нэмэгдүүлэх нөхцлийг бий болгож байгаа билээ.

Энэ байдал нь санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдээр зохицуулж болох ашгийн боломж

ба алдагдал аль алиныг нь бүрдүүлж байна.

Капиталын өгөөж - Банкууд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд актив,

пассивийн багцын оновчтой удирдлагыг улам хүчтэй хийх шаардлага гарч ирж байгаа

Page 17: валютын зах зээл

бөгөөд энэ процессийг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийг илүү ашиглах явдал

олгож байна.

Курсын ажил "Валютын зах зээл"

Нэгдүгээр бүлэг. Эдийн засгийн өсөлт

1.1 Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох нь 

Эдийн засгийн өсөлт нь улс орны хөгжлийг тодорхойлдог нэг үзүүлэлт бөгөөд эдийн засгийн өсөлтийг  бүрдүүлснээр улс орны хөгжил болон ард түмний орлого өсч амжиргааны түвшин  дээшилнэ. Өөрөөр хэлбэл дундаж наслалт, дээд боловсролтой  хүмүүсийн тоо, хоол тэжээлийн чанар бүтэц,  хүрээлэн  буй  орчны  байдал хүмүүсийн  амьдралын сайн сайхан байдалд шууд нөлөөлж байдаг.  Хүмүүс эдийн засгийн субъект,

эдийн засгийн үйл ажиллагаа явуулагч, үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гол хэрэглэгч, эдийн засгийн амьдралыг бүхэлд нь хөтлөгч юм.

Хүмүүс эдийн засгийн амьдралынхаа явцад бие биеэ хүртэн мэдрэх,

ойлголцох, зохицох, нөлөөлөх, хамтран ажиллах үүрэгтэй ба эдгээр үүргийг хэрхэн биелүүлж байгаагаас эдийн засгийн үйл ажиллагаандаа амжилт гаргах, эдийн засгаа өсгөх нь хамаардаг. Улсаа хөгжүүлэх,

эдийн засгаа өсгөх гарц бол технологийн дэвшил гэж үздэг. Эдийн засгийн өсөлтийн тухай бүх онолуудад эдийн засгийн өсөлт хангагдах зайлшгүй чухал нөхцөл бол үйлдвэрлэлийн нөөц болох хүчин зүйлүүдийн бүрэн ашиглалт буюу хуримтлал хөрөнгө оруулалт хоёр тэнцэх явдал гэж үздэг. Учир нь Сейгийн онол ёсоор нийгмийн үйлдвэрлэл нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээтэйгээ тэнцүү хэмжээний орлогыг бий болгох боловч хүн ам нь авсан орлогоо бүгдийг хэрэглэдэггүй нэг хэсгийг ирээдүйдээ зориулан хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл энэхүү мөнгөн хуримтлалын цаана тэр хэмжээний нөөц оршиж байна гэсэн үг юм.Хуримтлагдсан мөнгөн хөрөнгө, хөрөнгө оруулалтад зарцуулагдахгүйгээр уг нөөц үйлдвэрлэлд ашиглагдахгүйд хүрч тэр хэмжээгээр бүхэлдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэр болбол бий болсон

Page 18: валютын зах зээл

бүх нөөц бүрэн ашиглагдах болно. Гагцхүү хуримтлал, хөрөнгө оруулалтад зарцуулагдах арга механизмийн талаар эрдэмтэд янз бүрийн үзэл баримтлалтай байдаг. 

   Эдийн засгийн өөрчлөлт мөчлөг хэлбэртэй буюу уналт, сэргэлтийг агуулж байдаг. Эдийн засгийн өсөлтийн үндэс суурийг эдийн засгийн уналт бүрдүүлдэг гэж үздэг байна. Үүний учир нь эдийн засгийн уналт болсоноор үр ашиг багатай ажиллаж байсан компаниуд дампуурч,зах зээлийн хатуу шаардлагыг хангаж, шалгуурыг давж чадсан аж ахуй нэгжүүд байр суурийг нь эзэлж, нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн тэнцвэр өмнөхөөсөө өндөр түвшинд хүрч эдийн засаг сэргэх суурь тавигддаг байна. [1]

Эдийн засгийн өсөлтийг тооцоолохдоо дараах томъёогоор тооцоолдог.

             Эдийн засгийн өсөлт =( ДНБ тайлант - ДНБ суурь )/ ДНБ суурь Эдийн засгийн дээрх томъёогоор тухайн жилийнхээ эдийн засгийн өсөлтийг тооцон гаргах ба өмнөх суурь оноосоо хэдэн хувиар өссөнийг харж болох юм. Ингэж гаргаснаар бид улс орныхоо эдийн засгийн байдлыг мэдэж цаашдын өсөлт хөгжлийг ч мөн таамаглах боломжтой юм. Эдийн засгийн өсөлтөөр эдийн засгийн хөгжлийг тодорхойлох болдог бөгөөд тооцоолохдоо:

       Эдийн засгийн хөгжил = ЭЗӨ + Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт [2] Эдийн засгийн өсөлтийг хэмжихэд ДНБ-ийг тооцох зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд энэ нь тухайн улс орны эдийн засгийн өсөлтийн гол хэмжүүр нь болж байдаг.

       Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргачлал Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээр тооцох бөгөөд завсрын бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй. Үүнд:

a.           Үнэт цаас буюу шилжих төлбөртэй холбоотой санхүүгийн үйл ажиллагаанууд

b.     Төрөөс олгож байгаа бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжүүд, бүх төрлийн даатгал

Page 19: валютын зах зээл

c.     Хувийн нийтийн төлбөрүүд

d.     Хувьцаа, облигаци, өрийн бичиг зэрэг үнэт цаасны худалдах худалдан авах үйл ажиллагаа зэрэг багтана. Мөн түүнчлэн өмнө нь худалдсан барааг дахин худалдах үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл зөвхөн тухайн үйлдвэрлэсэн бараагаар тооцдог.

  Тухайн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн хэмжигдэхүүн болсон ДНБийг тооцоход дараах 3 аргаар тооцдог. Үүнд:

1.     Үйлдвэрлэлийн арга

2.     Зардлын арга

3.     Хуваарилалтын буюу орлогын арга[3]

1.     Үйлдвэрлэлийн зардлын арга: Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрийн газар тус бүрийн нийт үйлдвэрлэлд оруулж буй хувь нэмрийг хэмждэг. Өөрөөр хэлбэл,

үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэлийн үе шат бүр дээр нэмэгдсэн өртгүүдийг нэмж ДНБ-ийг тооцдог.

Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг эхнээс нь аваад эцсийн бүтээгдэхүүн болтол оролцож буй бүх пүүсүүдийн шинээр бий болгосон үнэ цэнийн нэгэн замаар судлах арга юм.

2.     Зардлын арга: Тухайн хугацааны, эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн хэмжээг эдийн засгийн харилцаанд оролцогч субъектүүд /өрх, пүүс, төр, бусад улс/ -ийн тус эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулсан зардлыг бүртгэх замаар тодорхойлох аргыг ДНБ -ыг тооцох зардлын арга гэнэ. Өөрөөр хэлбэл ДНБ нь эцсийн хэрэглэгчид очиж байгаа тухайн жилд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүн учраас эцийн хэрэглэгчдээс тэдгээрийн олж авахад зарцуулсан нийт зардлын дүнгээр тодорхойлдог юм.

Валютын зах зээл үргэлжлэл

Page 20: валютын зах зээл

GDP=C+I+G+NX

  C- өрх, ААН, ЗГ-ын хэрэглээний зардал: төрөл бүрийн бараа үйлчилгээг худалдаж авахад өрх, ААН-ийн гаргасан зардал

  I -Хөрөнгө оруулалт: тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн барилга,

материал техникийн нөөц , орон сууцны барилга, байгууламжийн холбогдолтой бараа болон элэгдэл хорогдолд гарсан зардал, өөрөөр хэлбэл хөрөнгийн шинэ актив бий болгох эсвэл барилга байгуулалт бий болгохыг хэлнэ. /дотоодын нийт хувийн хөрөнгө оруулалт, дотоодын цэвэр хувийн хөрөнгө оруулалт/ нийт

   G - ЗГ-ын зардал: ЗГ, аймаг хот болон орон нутгийн удирдах байгууллагуудын худалдан авсан бараа үйлчилгээний өртөг

  NX- цэвэр экспорт: таваар үйлчилгээний импорт хийгээд экспортын нийт өртгийн ялгавар

1.     Хуваарилалтын буюу орлогын арга: ДНБ-ыг дараах орлогуудаар тодорхойлж болно. Үүнд:

            I.          Цалингийн төлбөрт: Үйлдвэр аж ахуйн газрууд дахь даатгал суутгалууд болон

ажилгүйдлийн даатгал шимтгэл болно.

          II.          Хүүгийн орлогод: Капиталийг нь ашигласны төлөө ажилчдын төлж байгаа мөнгөн төлбөрийг хүүгийн орлого гэж ойлгоно.

        III.          Рент ба түрээсийн төлбөрт: Газар тоног төхөөрөмж бусад нөөцийн өмчлөгчдэд орлогын хэлбэрээр олгож байна

        IV.          Ашгийн орлогод: Тэтгэвэр тэтгэмж, үйлдвэр аж ахуйн газрын ажилчдын

ашгийн орлого, мөн пүүсийн нөхцөл , хувьцаа эзэмшигчдийн ашиг дивидент. Үүнээс гадна энэ ашгийн нэг хэсгийг корпораци татвар хэлбэрээр авна. Хуваарилаагүй ашгийн үндсэн хэсэг нь үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт болж өгнө. Шууд бус татварт: Гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар

          Улс орны хөгжлийн хувьд хамгийн гол үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт биш гэж сүүлийн үед үзэх болжээ. Америкийн нэрт гүн ухаантан

Page 21: валютын зах зээл

Ральф Уолдо Эмерсон “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжүүлсэн хүн” гэсэн үгэндээ аливаа улс орны хөгжлийн хэмжүүрийн талаар өгүүлсэн байна. Өсөлт аливаа өөрчлөлтийн тооны талыг, ил шинжийг нь харуулдаг бол хөгжил мөн чанарыг илэрхийлдэг. Тухайлбал хүн амын тооны өсөлтийг хүн амын өсөлт, ДНБ-ий тоо хэмжээний өсөлтийг эдийн засгийн өсөлт гэж нэрлэдэг бол хүнд гарсан эерэг өөрчлөлт, дотоод,

чанарын ахиц дэвшлийг хүний хөгжил гэдэг.      

          Сонгодог чиглэлийн эдийн засагт нөөцийн бүрэн ашиглалт нь зах зээлийн механизмийн тусламжтайгаар аяндаа өөрөө хэрэгжих боломжтой. Тухайлбал хуримтлал хөрөнгө оруулалт хоёрын хоорондын тэнцвэр мөнгөний зах зээл дээр зээлийн хүүгээр дамжин хэрэглэнэ гэж үзэж байхад Кейнс болон түүний онолыг баримтлагчид сонгодог шинэ онолыг шүүмжлэн зах зээлийн механизм нь нөөцийн бүрэн ашиглалтыг хангаж чадахгүй. Нөөцийн бүрэн ашиглалтыг хангахад идэвхитэй эрэлт зайлшгүй чухал. Эрэлт, хүү, үнэ, зэрэг зах зээлийн зохицуулагч механизмд төрөөс санхүү мөнгөний бодлогоор дамжуулан нөлөөлөх замаар бүрэн ажил эрхлэлт болон эдийн засгийн өсөлтийг хангана гэж үздэг

      

1.2 Эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлсүүд

           Эдийн засгийн өсөлтийг онолыг нэг гол асуудал нь урт хугацаанд буюу бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд нэрлэсэн үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох юм.

Энэ асуудлыг шийдвэрлэснээр  нөөцийн хязгаарлагдмал байдлыг даван туулан, ингэснээр нийгмийн хэрэгцээг хангах, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх боломжийг олгодог учир практикийн ихээхэн ач холбогдолтой юм. Эдийн засгийн өсөлтийг тодорхой хугацаан дахь бодит үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт ба хүн амд ноогдох бодит

Page 22: валютын зах зээл

үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт гэсэн хоёр аргаар хэмждэг. Эдийн засгийн өсөлтийг хүчин зүйлсийг гурван бүлэгт хувааж болно. 

Валютын зах зээл үргэлжлэл

ñàí áàéíà.

                     График 7. Төсвийн алдагдал ДНБ-д эзлэх хувийн жи

Эх сурвалж: ҮСХ, Олон улсын валютын сан

2.2.Монгол улсын эдийн засгийн өсөлтийн  үйл явц

Өнгөрсөн 2011 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад макро эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байсан ба уул уурхайн салбарын олборлолт үлэмж хэмжээнд нэмэгдсэн нь экспорт болон төсвийн орлогыг огцом нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд шууд болон шууд бус сувгаар хүчтэй нөлөөлжээ. Ялангуяа нүүрсний экспорт 2010 онд 16.7 сая тонн байсан бол 2011 онд 21.1 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 2010 онд 3.6 сая тонн байсан бол 2011 онд 5.8 сая тоннд тус тус хүрчээ.

Засгийн газрын тооцооллоор энэ онд нүүрсний экспорт 31.6 сая тонн,

төмрийн хүдрийн экспорт 6.3 сая тоннд хүрэхээр байгаа. Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ онд ч багагүй хувиар өсөх тооцоо гараад байна.

Монголын өмнөд хэсэгт байрлах нүүрсний уурхайнуудаас БНХАУ руу ачуулсан нүүрсний экспорт голлох үүрэг гүйцэтгэжээ (График 1.1).

                    

График 1.1 БНХАУ нүүрсний экспорт

Эх сурвалж: Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 2012.02-р сар

 

  График 1.2.Экспорт, жилийн өсөлтөд оруулсан %

Page 23: валютын зах зээл

                  Эх сурвалж: Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 2011.02-

р сар

    Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд нэрлэсэн дүнгээр 10.8

их наяд төгрөгт (7.8 тэрбум ам.доллар) хүрч өмнөх оноос 28.7 хувиар өсөв. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэн хамгийн өндөр буюу 17.3

хувьд хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 42 хувь нь үйлчилгээний салбарын өсөлтөөр, 41.4 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлтөөр, 16.3

хувь нь аж үйлдвэр, барилгын салбарын өсөлтөөр тус тус тайлбарлагдаж байна (График 1.3).

     График 1.3. Эдийн засгийн өсөлт                             График 1.4. ДНБ-ий өсөлт

Өмнөх жилүүдэд улсын нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий 30-40 хувийг эзэлдэг байсан бол 2011 онд огцом нэмэгдэж 58 хувьд хүрсэн байна.

Үүний зэрэгцээ эцсийн хэрэглээний (хувийн болон засгийн газрын хэрэглээ) эзлэх хувь 64 болж буурсан бол гадаад худалдаа түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай буюу ДНБ-ий 23 хувьтай тэнцэж байна (График 1.4).

График 1.4. Бодит ДНБ-ий задаргаа

    Өнгөрсөн 2011 онд гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум 307.2 сая ам.долларт хүрч өмнөх оноос 85.1 хувиар өссөн бөгөөд үүнээс нийт экспорт 64.4 хувиар өсч 4 тэрбум 780.4 сая ам.долларт, нийт импорт 104

хувиар өсч 6 тэрбум 526.9 сая ам.долларт тус тус хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны алдагдал 1 тэрбум 746.5 сая ам.долларт хүрч өмнөх оноос 6 дахин өсчээ.  Нийт экспортын өсөлтийн 73.1 хувийг нүүрсний экспорт, 10.3 хувийг зэсийн баяжмал, 9.8 хувийг төмрийн хүдэр, 5.2

хувийг түүхий нефтийн экспортын өсөлт тус тус эзэлж байна (График 1.4). Харин нийт импортын өсөлтийн хувьд хүнд даацын машин,

бульдозер гэх мэт уул уурхайн машин тоног төхөөрөмж болон түүнд шаардагдах дизель түлшний импортын өсөлт голчлон нөлөөлжээ (График 1.5).

Page 24: валютын зах зээл

График 1.6. Нийт экспортын өсөлт %                     График 1.7. Нийт импортын өсөлт %

       

    Одоогийн байдлаар нийт экспортын үнийн дүнгийн тал хувийг нүүрс эзэлж байгаа ба гол экспортын орлого бүрдүүлэгч болсон байна (График 1.6). 2011 оны нүүрсний экспорт 2.2 тэрбум ам.долларт хүрсэн нь 2010 оны нүүрсний экспортын үнийн дүнгээс (0.9 тэрбум ам.доллар) даруй 2 дахин их байна. Нийт экспортын 91 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть, ноолуур, цайр, алт зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай орны экспорт төрөлжилтгүй,

гадаадын шоконд өртөмтгий байгааг илэрхийлнэ.

 2011 оны эцсийн байдлаар нийт экспортын 92.1 хувийг БНХАУ-тай, 2

хувийг ОХУ-тай, 1.9 хувийг Канад улстай, 1.1 хувийг Итали улстай хийсэн худалдаа, нийт импортын 30.8 хувийг БНХАУ-тай, 24.5 хувийг ОХУ-тай, 8.2

хувийг АНУ-тай, 7.4 хувийг Япон улстай хийсэн худалдаа тус тус эзэлж байна.

  Өнгөрсөн 2010 онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1 тэрбум 691.4 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны 11-р сарын байдлаар 111 хувиар өсч 3 тэрбум 569.5 сая ам.долларт хүрээд байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл 97.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.(График 1.8)

Өнгөрсөн 2011 онд 30.9 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оноос 22.6

хувиар, 5.7 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь 77.3 хувиар, 2.5 сая баррель газрын тос олборлосон нь 16.8 хувиар тус тус өсчээ (Хүснэгт 1).

Ингэснээр уул уурхайн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл бодит дүнгээр өмнөх оноос 9.5 хувиар өсч нийт аж үйлдвэрийн салбарын өсөлтийн 57.4 хувийг дангаараа бий болгож байна (График 1.). Харин аж

Page 25: валютын зах зээл

үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5 их наяд 28 тэрбум төгрөгт хүрч, бодит дүнгээр 9.7 хувиар өссөн байна. Уул уурхайн салбарын нийт аж үйлдвэрлэлд эзлэх хувь жил ирэх тусам өссөөр байгаа бөгөөд 2008 онд 64.5 хувь байсан бол 2011 онд 69.6 хувьд хүрээд байна (График 1.10) График 1.9. Аж үйлдвэрийн салбарын өсөлт  График 1. Аж үйлдвэрийн салбарын бүтэц

"Фич" агентлаг манай валютын зах зээлд сайн дүн тавилаа Нийтэлсэн: 6 сар өмнө

Олон улсын үнэлгээний "Фич" агентлаг манай улсын гадаадын болон үндэсний валютын зах зээлд сайн дүн тавьсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл "Фич"-ийнхэн Монголын гадаадын болон үндэсний валютын дефолтын урт хугацааны чансааг "В+" хэвээр хэвээр үлдээжээ. Түүнчлэн богино хугацааны чансааг ч "В" түвшинд хэвээр үлдээжээ. Ингэснээр чансааны нийт үнэлгээ нь “Тогтвортой” гэсэн ангилалд багтаж байгааг "Ройтерс"

мэдэгдэв. Ийнхүү гадаадын болон үндэсний валютын дефолтын урт ба богино хугацааны чансаа "Тогтвортой" ангилалд байгаа нь манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурацтай сайжирч буйг илтгэсэн хэрэг аж. Монгол Улс 2010 оноос хойш ийм үнэлгээгээ хадгалж чадсан нь эдийн засгийнх нь хүчин чадал сайжирч буйг харууллаа гэж тэд мэдэгдэв. Ялангуяа манай улсын гадаадын болон үндэсний валютын зах зээл тун сайн байгаа нь энэхүү үнэлгээнээс илт байна гэж "Ройтерс"-ийн эдийн засагчид үзжээ.Монгол Улсын гадаадын болон үндэсний валютын зах зээл "Тогтвортой" гэсэн ангилалд багтахад олон хүчин зүйл нөлөөлжээ.Тодруулбал 2009-2011 оны хооронд хэрэгжүүлсэн эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх зорилготой бодлого үр дүнтэй байсан нь Монгол Улсыг банкны хямралаас гаргасан гэнэ. Банкны хямралаас богино хугацаанд гарч чадсан нь эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас өндөр гарах үндэс болжээ. 2011, 2012 оны эдийн засгийн дундаж өсөлт 14.1 хувь гарах төлөвтэйг "Ройтерс" онцолжээ.2009 оны сүүл үеэс 2012 оны наймдугаар сарыг хүртэлх хугацаанд Монгол Улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум америк долларт хүрчээ. Энэ нь эдийн засаг хүчээ авч буйн том нотолгоо болжээ.Түүнчлэн эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох Монгол Улсын зээлжих зэрэглэл

Page 26: валютын зах зээл

2010 оноос эхлэн сайжирч байна. Зээлжих зэрэглэл тогтоодог гол агентлагууд болох "Фич", "Мүүдийс", "Стандарт энд Пүүрс" нар Монгол улсын эдийн засгийг саяхан тогтвортой гэж үнэлсэн нь манай улсад орох гадны хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлт болжээ.Гэхдээ энэ үед Монголын шинэ Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдын талаар баримтлах бодлогодоо хэт хатуу бус байхад анхаарах нь зүйтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Эс тэгвээс томоохон хөрөнгө оруулагчид улстөрийн эрсдлээс айн үйл ажиллагаагаа хумиж магадгүй гэнэ.Дэлхийн банкны мэдээлснээр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 16.7 хувь өссөн нь Хятадынхаас бараг хоёр дахин их гэсэн үг аж. Гэхдээ инфляцын өсөлт л Монгол Улсын эдийн засгийн хувьд санаа зовоох гол зүйл болж байна. Хэрвээ инфляцын өсөлтийн хязгаарлачихвал эдийн засгийн өсөлт улам хурдсах өндөр магадлалтай байгаа аж. Өнгөрсөн долоодугаар сард “Фич” агентлаг байгалийн эрдэс баялгийн үнэ буурч байгаа тул Монголд эдийн засгийн эрсдэл үүсэх магадлалтайг сануулсан. Мөн Олон улсын валютын сан (ОУВС)-гаас Монголын эдийн засагт инфляци дарамт үүсгэж байгааг анхааруулжээ. Иймээс уул уурхайгаас орж ирэх орлогоо хэрхэн зарцуулахаа эргэн харах зайлшгүй шаардлага байгааг ОУВС анхааруулсан байна.

Монгол улсын импорт өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин нэмэгджээ

2011 оны 11-р сарын 10, Нийтэлсэн Bolortuya Chuluunbaatar

Манай орны эдийн засгийн өсөлт эхний есөн сарын байдлаар 16.7 хувь хүрээд буй. Ийм өндөр өсөлттэй орон ховор байгаа бөгөөд энэ байдал нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.  

Хурдтай өсөлт мэдээж уул, уурхайн салбар эрчимжиж буйтай холбоотой. Ердөө эхний есөн сарын байдлаар манай  улсын гадаад худалдааны эргэлт 8.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 92.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Нийт бараа эргэлтийн 59.9 хувь буюу 4649.1 сая ам.долларын худалдааг Хятад улстай, 15.0 хувь буюу 1222.9 сая ам.долларын худалдааг ОХУ-тай, үлдсэн хувийг бусад улс оронтой хийжээ.

Монголбанк сар бүр манай орны гадаад худалдааны тайлан, тэнцлийг гаргадаг бөгөөд энэ оны эхний есөн байдлаарх нэгтгэгдсэн тайлангаас үзвэл нийт экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66.7 хувиар өсч 3348.0 сая ам.долларт, импорт 114.7 хувиар өсөн 4826.3 сая ам.

Page 27: валютын зах зээл

долларт тус тус хүрчээ. Импортын өсөлтийн хурд экспортынхоос 2.1 дахин илүү байснаар гадаад худалдааны алдагдал 1478.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 441.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс найм дахин өсчээ.

МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДИЙЛЭНХ НЬ ЧУЛУУ НҮҮРС

Монгол улсын нийт экспортын 41.8 хувь буюу дийлэнхийг чулуу нүүрс эзэлж байна. Харин үүний дараагаар  22.3 хувийг зэсийн баяжмал, есөн хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.3 хувийг боловсруулаагүй нефть, үлдсэн хувийг бусад бараа, бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.

Түүнчлэн “Бороо Гоулд” ХХК 1655.9 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улс руу, Монголбанк 684.7 кг алтыг Их британи улсад тус тус экспортолсон нь  экспортын багагүй хувийг эзэлж байгаа юм.  

Өнгөрсөн есөн сард зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алт, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноолуурын экспортын хэмжээ буурснаар нийт экспорт 74.0 сая ам.доллараар буурахаар байсан боловч чулуу нүүрс,  төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть, жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан экспорт 287.8 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний гүйцэтгэл /сая ам.доллар/

МОНГОЛ УЛСЫН ИМПОРТ 2.1 ДАХИН ӨСЛӨӨ

2011 оны эхний эхний есөн  сарын байдлаар нийт импорт 4826.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин буюу 2578.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү өсөлтөд:1. хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 133.5 хувиар өсч 860.9 сая ам.долларт,2. нефтийн импорт 75.2 хувиар өсч 799.4 сая ам.долларт,3. тээврийн хэрэгслийн импорт 214.2 хувиар өсч 800.8 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ.

Нийт импортын 78.4 хувь буюу 3785.2 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 18.9 хувь буюу 912.5 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.

Page 28: валютын зах зээл

Импортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний гүйцэтгэл /сая ам.доллар/

Эдгээрээс үзвэл, Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2011 оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 92.0 хувиар өсөхөд экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 57.9 хувиар, импортын гол нэрийн бараа, түүхий эдийн биет хэмжээ 66.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэдийгээр экспорт өмнөх оноос 66.7 хувь буюу чамлахааргүй өссөн ч импортийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь ам.долларын ханш нэмэгдэж буйн томоохон шалтгаан болсоор байна.

Экспорт 0.8 хувиар буурч, импорт 9.1 хувиар өсчээНийтэлсэн: 2012-09-26 10:16:54

2012 он гарснаас хойш Евро бүсийн өрийн хямрал даамжирч, улмаар Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байна. Энэ нь манайд хүндээр нөлөөлж болзошгүй байгаа юм. Инфляци хэтэрхий өндөр байгаа энэ үед эдийн засгийн хямралаас тойроод гарах гарц үгүй. Төв банкнаас инфляцийг нэг оронтой тоонд барина хэмээн амлаж байсан ч, инфляци гүйцэгдэхээргүй “хурдлах” боллоо. Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрөгч наймдугаар сард оны эхнээс 11.1, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өсчээ. Энэ байдлаар хурдалсаар байвал инфляцийн өсөлт жилийн эцэст 20 хувьд хүрэх нь. Олон улсын валютын сангаас 2012 оны эхээр “Монгол Улс төсвийн тэлэлтээ хумихгүй бол инфляци 20 хувьд хүрнэ” гэх сануулга өгч байсан юм. Дэлхийн эдийн засгийн байдал муудаж, ялангуяа Монголын худалдааны томоохон түнш Хятад улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүү хурдацтайгаар буурах хандлагатай байгаа нь экспортын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.

 

Page 29: валютын зах зээл

Тухайлбал, Жилийн  өсөлтийн хурд нь  өнгөрсөн оны мөн үеэс 80 нэгж хувиар буурчээ. Энэ оны эхний найман сарын импортын жилийн  өсөлт 2011 оны мөн  үеэс 10.1 дахин,  экспортын жилийн  өсөлт 70.1 дахин буурсан нь худалдааны эргэлтийн жилийн өсөлт саарахад нөлөөлжээ. Эскпорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг гурван сарын гулсах дунджаар авч үзвэл, экспорт импортоос илүү бууралттай байна. Өөрөөр хэлбэл, экспорт нь буураад байхад эсрэгээрээ импорт нь өссөөр байгаа юм. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 7993.2 сая ам.доллар, үүнээс экспорт 3046.6 сая ам.доллар, импорт 4946.6 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 26 сая ам.доллар буюу 0.8 хувиар буурч, импорт 412.1 сая ам.доллар буюу 9.1 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилд байнгын ашигтай гарч байсан улсын нэгдсэн төсөв 483 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Харин инфляцийн өсөлт 15 хувьд хүрч байгаа нь манай эдийн засаг хямралыг давах бэлтгэл хэр байгааг харуулж буй гэлтэй. Өөрөөр хэлбэл, манай улс эдийн засгийн хямралд өртөмтгий, хэврэг эдийн засагтай байгаа юм. Байгалийн баялгаа олборлож, түүнийгээ зарж, орлогоороо эдийн засгаа тэтгэх нь манай эдийн засаг шүү дээ. ДНБ-ий 40 хувийг эзэлсэн зарлагатай, гурван хувьтай нь тэнцэх алдагдалтай, өмнөх засгаас өвлөж авсан улсын төсөв энэхүү тодотголоор орлого нь 694.4 тэрбум төгрөгөөр буурч, 5.631.7 тэрбум төгрөг болсон. Харин зарлага нь 155.5 тэрбум төгрөгөөр буурч 6.312.2 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь төсвийн алдагдлыг 317.8 тэрбум төгрөгөөр нэмж, 781.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэхээр болгов.

Өнгөрсөн жил нийт татварын орлогын 56 хувийг уул уурхайн салбар дангаар нийлүүлсэн. Энэ жил 60 хүртэлх хувийн орлогыг тус салбараас бүрдүүлэхээр төлөвлөсөн  ч хангаж чадахгүй нь. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш байнга хэлбэлзэж байна. Манай эдийн засаг улам бүр уул уурхайгаас хамааралтай болохын хэрээр ханшийн уналт, өсөлтийг цаашид хүчтэй мэдрэх юм. Түүнчлэн эдийн засгийн тулгуур салбараа дагаад бүх салбар хямрах талтай. Эрдэс бүтээгдэхүүний үнэ хурдацтай өөрчлөгдөж байгаа нь бидний ханшийн мөчлөгт өртөх эрсдэл улам гүнзгийрэхийг харуулна. Гэтэл эдийн засгаа тогтворжуулах арга хэрэгсэл манайд байна уу. Үүнд ихэнх мэрэгжилтнүүд “байхгүй” гэж хариулна. Хэдий Тогтворжуулалтын санг байгуулсан ч чухал цагт хэрэглэх нөөцийг хангалттай бүрдүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй.

Хэдийгээр экспортын голлох бүтээгдэхүүний үнэ огцом уначихаагүй ч 2011 оны есдүгээр сарын оргил түвшнээсээ даруй 12 хувиар буурчихсан. Мөн валютын орох урсгалд голлох хувийг эзэлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ онд татарсан. Статистик мэдээллээс харахад 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний хагас жилд цэвэр дүнгээр 1.9 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 517 сая ам.доллар буюу 22 хувиар буурчихаад байна. Дээрээс нь Монгол Улс гадны хамааралтай болчихсон. Хятад манайхаас нүүрс, зэс худалдан авахаа багасгах юм бол хямрал нүүрлэх нь тодорхой. Яагаад гэвэл экспортын нүүрсний 90 гаруй хувийг хятад эзэлж, ганц зах зээл нь Хятад болчихсон.

ВАЛЮТЫН АРИЛЖАА

Худалдаа, хөгжлийн банк нь валютын арилжааны эргэлт, үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, шинэ дэвшилтэт технологоороо дотоодын валютын арилжааны

Page 30: валютын зах зээл

зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд харилцагчиддаа валют арилжааны цогц үйлчилгээ үзүүлэхийг анхааран ажиллаж байна. Тус банкнаас харилцагчиддаа өгч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний гол зорилго нь тухайн харилцагчийн валютын эрэлт, нийлүүлэлтийг зах зээлийн боломжит түвшинд түргэн, шуурхай хангах явдал юм. Бид таны хэрэгцээнд зориулж USD, EUR, GBP, CHF, JPY, RUB, CNY, KRW, AUD, CAD, NZD, HKD, SGD, SEK зэрэг олон улсын зах зээл дээр чөлөөтэй хөрөвдөг валютуудын арилжааг түргэн шуурхай гүйцэтгэж байна.

Та манай банктай харилцсанаар өөрийн валютын хэрэгцээг хангаад зогсохгүй форвард, опшин, своп зэрэг ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой юм.

Мөн валютын арилжааны дүнгээс хамааруулан томоохон харилцагчид болон тогтмол, идэвхитэй арилжаа хийдэг харилцагч нартаа тухайн ханшин дээр хөнгөлөлт үзүүлэн, арилжааны гүйлгээтэй холбогдох бусад боломжуудыг олгохын зэрэгцээ дотоодын болон олон улсын зах зээлийн талаарх мэдээллээр тогтмол ханган ажилладаг. Валютын арилжаа нь бэлэн ба бэлэн бус гэсэн хэлбэрээр явагддаг бөгөөд бэлэн гэдэг ойлголтонд валютыг бэлнээр гар дээрээ хүлээн авахаас гадна хадгаламжийн дансанд  авах гүйлгээнүүд хамаардаг болохыг анхаарах хэрэгтэй.

ВалютМонгол банкны

ханш

ХХБ Арилжааны ханш

Бэлэн бус Бэлэн

Авах Зарах Авах Зарах

USD1,438.9

81,430.00 1,443.00 1,431.00 1,445.00

EUR1,856.7

91,833.00 1,872.00 1,828.00 1,878.00

GBP2,191.7

82,160.00 2,216.00 2,149.00 2,227.00

RUB 45.75 45.00 46.44 43.65 47.58

CNY 234.14 233.00 235.20 233.20 235.50

KRW 1.2900 1.2610 1.3180 1.2480 1.3290

CAD1,411.9

41,385.00 1,443.00 1,374.00 1,455.00

NZD1,178.9

61,159.00 1,226.00 1,152.00 1,233.00

AUD1,421.0

61,399.00 1,452.00 1,388.00 1,464.00

JPY 14.06 13.91 14.26 13.87 14.30

HKD 185.40 181.00 188.00 180.00 189.00

Page 31: валютын зах зээл

SGD1,156.0

41,134.00 1,176.00 1,128.00 1,183.00

CHF1,484.8

61,456.00 1,522.00 1,447.00 1,531.00

AUG 63,354.00

AGG 1,016.00

SEK 215.46 206.00 225.00 204.00 227.00

  Өнгөрсөн 2011 онд Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум 307.2 сая ам.долларт хүрч өмнөх оноос 85.1 хувиар өссөн бөгөөд үүнээс нийт экспорт 64.4 хувиар өсч 4 тэрбум 780.4 сая ам.долларт, нийт импорт 104 хувиар өсч 6 тэрбум 526.9 сая ам.долларт тус тус хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны алдагдал 1 тэрбум 746.5 сая ам.долларт хүрч өмнөх оноос 6 дахин өсчээ.

 

    Нүүрсний экспорт өмнөх оноос 26.2 хувиар өсч 21.1 сая тонн, төмрийн хүдэр 61.4 хувиар өсч 5.8 сая тонн, боловсруулаагүй газрын тос 22.7 хувиар өсч 2.5 сая баррельд тус тус хүрсэн нь нийт экспортыг огцом нэмэгдүүлжээ. Нийт экспортын өсөлтийн 73.1 хувийг нүүрсний экспорт, 10.3 хувийг зэсийн баяжмал, 9.8 хувийг төмрийн хүдэр, 5.2 хувийг боловсруулаагүй газрын тосны экспортын өсөлт тус тус эзэлж байна.

 

    Харин импорт талдаа уул уурхайн олборлолттой холбоотойгоор машин, тоног төхөөрөмж их хэмжээгээр оруулж ирэх болсон. тухайлбал, ачааны автомашины импорт

Page 32: валютын зах зээл

99.9 хувиар өсч 24.4 мянган ширхэгт, бульдозер, эксковатор гэх мэт уул уурхайн машин 148.8 хувиар өсч 1918 ширхэг, дизель түлш 27.2 хувиар өсч 635.3 мянган тоннд тус тус хүрчээ.

 

   Нийт экспортын 91 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть, ноолуур, цайр, алт зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай орны экспорт төрөлжилтгүй, гадаадын шоконд өртөмтгий байгааг илэрхийлнэ. 2011 оны эцсийн байдлаар нийт экспортын 92.1 хувийг БНХАУ-тай, 2 хувийг OХУ-тай, 1.9 хувийг канад улстай, 1.1 хувийг Итали улстай хийсэн худалдаа, нийт импортын 30.8 хувийг БНХАУ-тай, 24.5 хувийг OХУ-тай, 8.2 хувийг АНУ-тай, 7.4 хувийг Япон улстай хийсэн худалдаа тус тус эзэлж байна.

 

    Өнгөрсөн 2010 онд Mонголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1 тэрбум 691.4 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны 11-р сарын байдлаар 111 хувиар өсч 3 тэрбум 569.5 сая ам.долларт хүрээд байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл 97.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.

ТӨГPӨГИйН ХАНШ         “Mонгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдэг. Зөвхөн манай улсын хувьд ч биш өөр олон улс орны төв банкны зорилт ийм байдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт тогтвортой байна гэдэгт тогтвортой бага инфляцитай, валютын ханш нь огцом савалгаагүй тогтвортой байх утгуудыг агуулдаг.

Page 33: валютын зах зээл

      Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс харахад өнгөрсөн 2011 онд инфляци 10.2 хувьтай байв. төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш 2010 онд 14.7 хувиар чангарсан бол 2011 онд 11.4 хувиар суларсан байна. Валютын ханшийн хувьд сүүлийн хэдэн жилүүдэд гадаад худалдаа, хөрөнгийн дотогшлох урсгалаас урт хугацаанд хүчтэй хамаардаг болов.     Mөн богино хугацааны хэлбэлзлийг багасгах үүднээс валютын захад оролцдог төв банкны интервенцээс (зах зээлд ам.доллар хомсдох үед нийлүүлэх) хамаардаг. 2009 онд төгрөгийн ханш нэг хэсэг огцом суларч ам.доллартай харьцах албан ханш 1600-д хүрч байсан. Энэ үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд, төсөв алдагдалтай, монголбанкны албан нөөц ердөө 500 гаран сая ам.доллар л байсан.    2010 онд нүүрсний экспорт үлэмж хэмжээнд нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн зэрэг нь дотоодын эдийн засаг дахь гадаад валютыг нэмэгдүүлснээр төгрөгийн ханш тасралтгүй чангарсан билээ. Үүний хажуугаар гадаад валютын албан нөөц 2.3 тэрбум ам.долларт хүрсэн.     Харин өнгөрсөн 2011 оны хувьд нүүрс, төмрийн хүдрийн экспорт сайн байсан хэдий ч түүнээс илүүтэйгээр уул уурхайтай холбоотой хүнд даацын автомашин, тоног төхөөрөмж, дизелийн импорт үлэмж хэмжээнд нэмэгдсэн,хөрөнгө оруулалтын эрч саарсанаар ам.долларын хомсдол бий болсон нь төгрөгийн ханш хэсэг хугацаандсулрахад хүргэсэн билээ.      Уул уурхайн хүнд даацын машин,тоног төхөөрөмжийн импорт нь хэрэглээнээс илүүтэйгээр манайд бодит хөрөнгө оруулалт болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл уг импорт нь ирээдүйд экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг ашигтай гаргах импорт юм. Гадаад худалдаа ашигтай гарах болон хөрөнгийн дотогшлох урсгалын үр дүнд төгрөгийнүнэ цэнэ өсөх болно. Хэрвээ ямар нэгэн гэнэтийн бүтцийн өөрчлөлт гарахгүй тохиолдолд урт хугацаанд импортоос давсан уул уурхайн экспорт, хөрөнгийн дотогшлох урсгалын үр дүнд төгрөгийн  ханш чангарах болно.     Гадаад валютын цэвэр албан нөөц 2011 оны эцэст өмнөх оноос 182.8 сая ам.доллараар буюу 8.7 хувиар нэмэгдэж 2 тэрбум 273.9 сая ам.доллар болж, манай улсын импортын 18.2 долоо хоног буюу 4.6 сарын хэрэгцээг хангахаар байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Mонголбанк интервенц хийснээр валютын нөөц 17.8 сая ам.доллараар буурсан боловч хангалттай хэвээр байгаа нь цаашид төгрөгийн ханш богино хугацаанд огцом савалгаагүй байна гэсэнтөсөөллийг бий болгож байна.

Page 34: валютын зах зээл

    Mонгол улсын төлбөр тооцоог хэзээд“төгрөгөөр” гүйцэтгэх бөгөөд ирээдүйд төгрөгийн үнэ цэнэ нэмэгдэх учир төгрөгт итгэх итгэлтэй байж, түр зуурын ханшийн өөрчлөлтөөс болж аливаа санхүүгийн буруу шийдвэр гаргаж алдагдалд орохгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, иргэд аж ахуй нэгж болон санхүүгийн байгууллагууд гадаад валютын хиймэл эрэлтийг бий болгохгүй байх нь мөнгөний бодлогын хэрэгжилт болон валютын захын үйл ажиллагаанд эерэг ач холбогдолтой билээ.

Эдийн засгийн өсөлт 17.3%   

   Өнгөрсөн 2011 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад макро эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байлаа. Уул уурхайн салбарын олборлолт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь экспорт болон төсвийн орлогыг огцом нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд шууд болон шууд бусаар хүчтэй нөлөөлжээ.

 

     Ялангуяа нүүрсний экспорт 2010 онд 16.7 сая тонн байсан бол 2011 онд 21.1 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 2010 онд 3.6 сая тонн байсан бол 2011 онд 5.8 сая тоннд тус тус хүрчээ. Засгийн газрын тооцооллоор энэ онд нүүрсний экспорт 31.6 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 6.3 сая тоннд хүрэхээр байгаа. Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ онд ч багагүй хувиар өсөх тооцоо гарав.

 

    Хэдий эдийн засгийн өсөлт өндөр байж болох ч орлогын тэгш хуваарилалт гэдэг зүйлийг анхаарах ёстой. орлогын тэгш бус хуваарилалт өндөр байвал эдийн засгийн өсөлт хүн бүхэнд хүртээмжтэй бус байх бөгөөд ард иргэдийн амьжиргаа өснө гэж шууд дүгнэж болохгүй.

 

  Эдийн засаг өндөр өсөлттэй байх таамаглал байгаа хэдий чүүнтэй зэрэгцээд инфляцийн дарамт их хэвээр байсаар байна. Tөгрөгийн ханшийн огцом сулралт, нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнийн өсөлт, эдийн засгийн халалт, мөнгөний зах зээлийн тэлэлт зэрэг нь тодорхой хугацааны хоцролттойгоор суурь инфляци өсөх шалтгаан болдог.

 

   Үүний хажуугаар мах,махан бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээврийн үйлчилгээний тариф өссөн нь хүнсний инфляцийг тасралтгүй бий болгосоор байна. Mөн иргэд, аж ахуйн нэгжүүд инфляци өсөх хүлээлттэй байгаа нь бодит байдал дээр инфляцийг бүр илүү өсгөх богино хугацааны эрэлтийн инфляцийн дарамтыг бий болгодог.

 

Page 35: валютын зах зээл

   Инфляцийн хүлээлт өндөр байх нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Банк, санхүүгийн байгууллагуудын хадгаламжийн хүүгээр дамжуулан зээлийн хүү өндөр байх нөхцлийг бий болгож эргээд үйлдвэрлэл,хэрэглээний өсөлтийг сааруулдаг. Уул уурхайн баялагтай холбоотой томоохон өсөлтүүд гарах хэдий ч уул уурхайн бус салбарын өсөлт саарах эрсдэлтэй байгааг бид анхаарах хэрэгтэй.

 

I. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

   Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд нэрлэсэн дүнгээр 10.8 их наяд төгрөгт (7.8 тэрбум ам.доллар) хүрч өмнөх оноос 28.7 хувиар өсөв. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэн хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 42 хувь нь үйлчилгээний салбарын өсөлтөөр, 41.4 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлтөөр, 16.3 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарын өсөлтөөр тус тус тайлбарлагдаж байна (Зураг 1). Өмнөх жилүүдэд улсын нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий 30-40 хувийг эзэлдэг байсан бол 2011 онд огцом нэмэгдэж 58 хувьд хүрсэн байна. Үүний зэрэгцээ эцсийн хэрэглээний (хувийн болон засгийн газрын хэрэглээ) эзлэх хувь 64 болж буурсан бол гадаад худалдаа түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай буюу ДНБ-ний 23 хувьтай тэнцэж байна (Зураг 2). Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт 8.9 хувьд хүрсэн. Ирэх онуудад ч өндөр өсөлттэй байхаар таамаглаж байгаа. Өөрөөр хэлбэл Хятадын хэрэглээ буюу эрэлт өндөр байна гэдэг нь манай орны түүхий эдийн экспорт нэмэгдэх, дагаад өндөр үнээр зарах боломж байгааг илэрхийлнэ.

 

    Tүүнчлэн 2010, 2011 онуудад уул уурхайтай холбоотой хүнд даацын тоног төхөөрөмж, машин их хэмжээгээр импортолсон. Энэхүү импорт нь экспортыг дэмжих чиглэлд нөлөөлөх бөгөөд хөрөнгө оруулалтын шинж чанартай юм. Экспортын орлого нэмэгдсэнээр улсын төсөв, компаниудын ашиг өсч бизнесийн үйл ажиллагаа идэвхжих болно.

Page 36: валютын зах зээл

 

   Засгийн газар 2012 онд эдийн засгийн өсөлт 25.6 хувь, 2013 онд 14.9 хувь, 2014 онд 14.2 хувьд тус тус хүрнэ гэсэн маш өөдрөг таамаглалыг дэвшүүлэв. Харин олон улсын валютын сан 2012 онд 11.8 хувь, монголбанк 16.6 хувьд, Дэлхийн банк 15.1 хувьд тус тус хүрнэ гэж тооцоод байгаа юм.

 

II. ИНФЛЯЦИ

    Хэрэглээний үнийн индексээр (ХҮИ) тооцсон инфляцийн түвшин өнгөрсөн 2011 эцсийн байдлаар УБ хотод 11.1 хувь, улсын хэмжээнд 10.2 хувьд хүрэв. Үүнээс хүнсний бүтээгдэхүүн 8.2 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 19.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. оны эцсийн инфляцид мах махан бүтээгдэхүүний үнэ 30.3 хувь, хувцас бөс барааны үнэ 18.3 хувь, тээврийн үйлчилгээний үнэ 16.6 хувь, орон сууц, ус, цахилгаан түлшний бүлгийн үнэ 12.2 хувийн нэмрийг тус тус оруулж байна (Зураг 3). манай орны инфляцид эрэлт нийлүүлэлтийн шок хүчтэй нөлөөлдгөөс гадна улирлын шинж чанартай. Эдийн засагт ерөнхийдөө мөнгө орох хоёр төрлийн суваг байдаг. Нэгдүгээрт, төсвийн зарлага, хоёрдугаарт, банкуудын зээл гэж үзэхэд болно. 2011 оны төсвийн гүйцэтгэлээс харахад нийт зарлага 4.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 55.6 хувиар, банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 72.8 хувиар тус тус өссөн нь эдийн засаг дахь мөнгөний хэмжээг багагүй нэмэгдүүлсэн байна.

 

   Tөсвийн зарлага дотроо цалин, тэтгэвэр тэтгэмж, бэлэн мөнгө тараах нь хэрэглээг дэмжсэн байдаг бол банкуудын зээлийн хувьд тал орчим хувь нь хэрэглээний зээл, тал хувийг нь үйлдвэрлэлийн зээл эзэлдэг. Tөсвийн зарлага дээрх шинж чанартайгаар батлагдсан тохиолдолд эрэлтийн инфляцийн дарамтыг үүсгэдэг учир монголбанкны зүгээс мөнгөний бодлогыг чангаруулах чиглэлд шийдвэр гаргадаг.

Page 37: валютын зах зээл

 

    Mөнгөний бодлогоо чангаруулна гэдэг нь TБҮЦ-ны хүүгээ нэмэх замаар банкуудад зээлээс өөр ашиг авчирдаг активт байршуулах сонголт өгөх, заавал байлгах нөөцийн нормыг нэмэгдүүлснээр зээлийн өсөлтийг хазаарлах зэргийг ерөнхийд нь ойлгож болно. Энэ ч үүднээс монголбанк өнгөрсөн 2011 онд заавал байлгах нөөцийн нормыг 11 хувь, бодлогын хүүгээ 12.25 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг 25 хувьд тус тус хүргэж өсгөөд байгаа билээ.

 

    Ийм тохиолдолд хэрэглээний болон үйлдвэрлэлийн зээлийн аль алиний нь өсөлтийг хумихаар байна. Гэхдээ мөнгөний бодлого хэр хүчтэй байх нь түүний хараат бус байдал болон банк хоорондын нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Дээр дурдсан бодлогууд нь эрэлтийн талын инфляцийг удирдахад нөлөөлөх бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын зардал, банкуудын үйлдвэрлэлийн зээл нь нийт нийлүүлэлтэд нөлөөлдөг.

 

    Ийнхүү төрийн бодлого нийт эрэлт, нийлүүлэлтэд шууд болон шууд бус сувгаар нөлөөлөх боловч төрийн бодлогоос хамаарахгүй гадны шок манайд хүчтэй нөлөөлдөг. Сүүлийн үед төгрөгийн ханш сулраад эргээд бага зэрэг чангарсан. төгрөгийн ханш сулрах нь экспортыг дэмжих бөгөөд импортын үнийг нэмэгдүүлдэг.

 

    Ялангуяа манайх шиг импортоосоо хүчтэй хамаардаг улсад валютын ханш нь хүчтэй шокыг бий болгодог юм. Tөгрөгийн ханш суларснаар нефтийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх, цаашлаад нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнөөр тээвэртэй холбоотой бараа үйлчилгээний үнэ өсдөг билээ. Энэ мэтчилэн инфляцийн дарамтыг нэмэгдүүлдэг.

 

     Валютын ханшийн шокоос гадна дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өсөх нь шууд нөлөөлөх болсон. мөн мах, гурил, будаа гэх мэт цөөн хэдэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй инфляци үүсэх нь элбэг болсон. тухайлбал өнөөгийн байдлаар нэг килограмм хонины махны үнэ дунджаар 5000 төгрөг, үхрийн махны үнэ 5500 төгрөгт хүрч дунджаар 20 хувиар өсөөд байгаа билээ.

Page 38: валютын зах зээл

    Дээр дурдсан хүчин зүйлүүдээс гадна улс орны дэд бүтэц, институци, шат дамжлага, нэмүү өртөг үүсэх суваг, хүмүүсийн инфляци өснө гэсэн хүлээлт зэргээс хамааран инфляци өндөр хэвээр байсаар байна. Энэ онд ч инфляцийг нэмэгдүүлэх эрэлт, нийлүүлэлт хоёулангаас нь үүдэлтэй дарамтууд байсаар байна. тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнэ өссөн байгаа, импортын үнэ өссөн, махны үнэ өндөр хэвээр байгаа зэрэг нь нийлүүлэлтийн шок болж байгаа бөгөөд энэ хагас жилд төрийн албан хаагчдын цалинг огцом нэмэгдүүлэх, сонгууль, баяр ёслолууд гэх мэтчилэн эрэлтийг өдөөсөн хүчин зүйлүүд тасралтгүй үргэлжлэхээр байна.

 

   Гэсэн хэдий ч инфляцид хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл бол хүмүүсийн инфляцийн талаарх хүлээлт л байдаг билээ. Өснө гэсэн хүлээлт нь богино хугацааны эрэлтийг нэмэгдүүлснээр жинхэнэ утгаар нь инфляцийг өсгөчихдөг. тийм учраас иргэд аж ахуй нэгжүүд инфляцийн талаар зөв хүлээлттэй байж мөнгө, санхүүгийн хөрөнгөө удирдах нь ач холбогдолтой юм.

Нүүрсний зах зээл унасан нь ам.долларын ханшид ташуур өгөв

2013 оны 5-р сарын 03, Баасан гариг, 12:38 Өглөөний сонин 0 Сэтгэгдэлүүд

Page 39: валютын зах зээл

Америк долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн нэг сарын турш тасралтгүй чангарч арилжааны банкуудад нэг ам.доллар 1436 төгрөгтэй тэнцэж эхэлжээ. Манай улсын им-портын барааны суурь үнийг хөдөлгөгч юанийн ханш ч мөн өдрөөс өдөрт чангарсаар байна.

Ам.доллар болон төгрөгийн хоорондох ханш савлах үед Монголбанкнаас интервенц хийх буюу валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, арилжааны банк хооронд валютын дуудлага худалдаа явуулах замаар ханшид нөлөөлдөг.

 

Өчигдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.долларын саналыг 1433.84 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Харин юань худалдан авах саналыг биелүүлээгүй. Төв банкинд интервенц хийхэд валютын нөөц хангалттай бий. Монголбанкны оны эхний хоёр сарын байдлаар гадаад валютын нөөц 3992.7 сая ам.доллар байсан. Энэ нь тийм ч бага нөөц биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

 

Харин өнгөрсөн оны эхний хоёр сарын байдлаар гадаад валютын нөөц 2419.2 сая ам.доллар байсан аж.   

Төгрөгийн ханшид нөлөөлдөг нэг хүчин зүйл нь инфляци. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр нэмэгдэхэд гурван сарын дараа хэрэглээний үнийн индекс 1.3 нэгжээр өсдөг хуультай. Инфляци бол бараа, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл. Тиймээс инфляци өсвөл төгрөгийн ханш сулардаг гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш суларч, импортлогчид гаднаас авч ирж буй бараандаа илүү хэмжээний төгрөг зарцуулах шаардлагатай болдог гэсэн үг.

 

Page 40: валютын зах зээл

Манай орны хувьд инфляцийн өөрчлөлт улирлын шинжтэй болчихсон гэж зарим  эдийн засагчид үздэг. Үүний шалтгаан нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин болох уул уурхай, мал аж ахуйн салбар юм. Өвөл болохоор ерөнхийдөө дээрх салбарууд зогсонги байдалд орж, ашиг шим, үйлдвэрлэл нь буурдаг.

Эндээс үзвэл өдийд ам.долларын ханш тогтворжиж, сулрах ёстой. Гэтэл энэ  жилийн хувьд төгрөгийн ханш нь сулраад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орсонтой холбоотой байж болохыг мэргэжлийн байгуул-лагынхан хэлж байна. Тухайлбал Дэлхийн банкны ахлах  эдийн  засагч  Таэ  Хьюн Ли “Ам.долларын ханш чангарч буй шалтгааныг яг тийм зүйлээс боллоо гэж хэлэхэд хүндрэлтэй. Учир нь зах  зээлд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ жилийн хувьд уул уурхайн хөрөнгө оруулалт багасч байгаатай холбоотой байж болох юм. Гэхдээ төр засгаас зөв бодлого явуулбал асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэж болно” гэсэн юм.  Мөн сүүлийн жилүүдэд эдийн  засгийг өндөр өсөлтөөс шалтгаалан зээл, тусламж хэлбэрээр орж ирдэг ам.долларын нийлүүлэлт буурсан. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр  нүүрсний үнэ буурсан нь ам.долларын ханшид ташуур болж байна хэмээн зарим эдийн засагч тайлбарласан.

 

Дээрх байдлаас харахад ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсныг гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болохоор байна.

 

Энэ жилийн хувьд нэг давуу тал нь өнгөрсөн оны сүүлчээр  олон  улсын  зах зээл дээрээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд Монгол Улсын зах зээлд эргэлдэх гадаад валютад ихээхэн жийрэг болж, ам.долларын ханшийг хазааргүй морь шиг тавиад туу-чихгүй байгаа аж.

 Валютын ханш, ханш тогтоолт

1.    Валютын ханш, түүний төрөл

2.    Валютын ханш тогтоолт

Валютын ханш, түүний төрөл

Валютыг худалдах худалдан авах үйл ажиллагааг дилинг үйл ажиллагаа гэдэг.

Худалдан авах ханш: Дилер гадаад валютын 1 нэгжид төлөх үнийг санал болгож

байгаа үндэсний валютын хэмжээг хэлнэ.

Page 41: валютын зах зээл

Худалдах ханш нь: Гадаад валютын 1 нэгжид хүлээн авах үндэсний валютын

хэмжээг хэлнэ.

Худалдах, худалдан авах ханшны зөрүүг марж гэж нэрлэдэг. Марж бол ханш

муутай, өрсөлдөөн ихтэй, Марж их бол ханш тогтворгүй, өрсөлдөөн багатай валют

гэнэ.

Валютыг солих үйл ажиллагааны үндэс нь түүний ханш, ханшны хэлбэлзэл байдаг.

Валтын гэрээ гэдэг нь 1 орны мөнгийг нөгөө орны мөнгөөр солих агуулгыг

илэрхийлнэ. Валютын ханш буюу курс нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Үүнд:

-       Худалдаа үйлчилгээг валютаар хийхэд

-       Зээл хөрөнгийн хөдөлгөөн гүйцэтгэхэд

-       Дэлхийн барааны зах зээл дээрх үнийг болон бусад орнуудын үнийг

үзүүлэлтүүдийг харьцуулахад

-       Хувь хүн, улс орон, банк компаниудын валютын дансны тооллого хийхэд

шаардлагатай байдаг.

Валютын ханшийг 2 аргаар тодорхойлдог.

1.    Янз бүрийн валютуудыг америк доллараар илэрхийлэх

2.    Бусад валютаар америк долларын үнийг илэрхийлэх

Валютын ханшийг 2 ангилдаг.

1.    Тогтоосон ханш /янз бүрийн улсуудын мөнгөний нэгжүүдийг албан ёсоор тогтоосон

харьцааг хэлнэ/

2.    Хөвөх ханш /зах зээл дэх эрэлт хэрэгцээний харьцаагаар тодорхойлогддог/

Page 42: валютын зах зээл

Олон улсын хэмжээнд валют нь үндэсний мөнгөний нэгжтэй ижил байна.

Валютын ЗЗ дээр ихэнх нь банк хооронд бэлэн бус хэлбэрээр харин үлдсэн бага

хэсэг нь биет хэлбэрээр солилцоонд оролцдог.

Үндэсний валютыг өөр орны мөнгөөр солих үйл явцыг солих ханш гэнэ.

Валютын ЗЗ дээр хамгийн өргөн хэрэглэгддэг нь:

1.    Бодит ханш

2.    Нэрлэсэн ханш гэж 2 ангилдаг.

Бодит ханшыг 2 улс дахь үндэсний валютаар илэрхийлэгдсэн бараа

бүтээгдэхүүний үнийн харьцуулсан харьцаагаар тодорхойлдог.

Er=(Pn/Pf)*En

Er – валютын бодит ханш

Pn – дотоод зах зээл дээрх үнэ

Pf – Гадаад зах зээл дээрх үнэ

En – Нэрлэсэн ханш

Нэрлэсэн ханш улс орны валютын зах зээл дээрх тухайн үеийн валютын эрэлт,

нийлүүлэлтийн харьцаагаар тогтоогдож байгаа ханшийг хэлнэ.

Валютын ханшны өөрчлөлт нь 2 талтай

1.    Валютын захад оролцогчдын сонирхол өөрчлөгдснөөр ханш өөрчлөгддөг

2.    Валютын ханшны өөрчлөлт нь валютын захад оролцогчдын сонирхолд нөлөөлдөг.

Page 43: валютын зах зээл

Төгрөгийн гадаад валюттай харьцах дундаж ханшийг монгол банк өдөр бүр хэвлэл

мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлдэг.

Энэхүү дундаж ханшийг НББ, гааль, татварын тооцоо бусад гэрээ хэлбэлд

өргөнөөр хэрэглэдэг. Монгол банк ам долларын төгрөгтэй харьцах ханшыг

арилжааны банкуудын харилцагч болон бусад банкуудтай хийсэн гадаад валютын

арилжааны өмнөх өдрийн нэгдсэн дунджаар тооцон гаргадаг.

Төгрөгийн бусад валюттай харьцах ханшыг дэлхийн зах зээлийн өмнөх өдрийн

ханшийг үндэслэн тооцдог.

Валютын ханш, төрлүүд

  Шалгуур Валютын ханшны төрлүүд

1 Тогтоох аргаар нь Хөвөх

Тогтоосон

Холимог

2 Тооцооны аргаар нь Паритет

Бодит

3 Арилжааны төрлөөр нь Яаралтай

Спот арилжаа

Своп арилжаа

4 Тооцоолох аргаар нь Албна ёсны

Албан ёсны бус

5 Валютын худалдан авах чадварын

харьцаагаар нь

Өсгөсөн

Бууруулсан

Паритет

Page 44: валютын зах зээл

6 Арилжаанд оролцогчдын

харьцаагаар нь

Худалдан авах ханш

Худалдах ханш

Дундаж ханш

7 Инфляцийг тооцох аргаар нь Бодит

Нэрлэсэн

8 Худалдах аргаар нь Бэлнээр зарах ханш

Бэлэн бус зарах ханш

Валют солилцооны бөөний ханш

Банкнотын

 

Валютын ханш нь бараа, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн нэгэн адилаар зах

зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдоно.

Гадаад валютын эрэлт нь дараах ажил үйлчилгээг гүйцэтгэх хэрэгцээгээр бий

болдог:

1.    Гадаадаас худалдаж авах бараа үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэх /гадаадаас

өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор оруулах, гадаад руу

жуулчлалаар явах/

2.    Монгол улсын иргэд болон аж ахуйн нэгжүүд гадаад оронд хөрөнгө оруулалт

хийх /гадаадын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээс үнэт цаас бонд эсвэл

үндсэн хөрөнгө худалдаж авах/

3.    Гадаад улсруу хувийн гуйвуулга хийх /гадаадад сурч, амьдарч буй төрөл садандаа

бэлэн мөнгө гуйвуулах/

Page 45: валютын зах зээл

4.    Олон улсын байгууллага болон донор орнуудаас авсан зээл, түүний хүүн төлөх

5.    Гадаад валютаар мөнгөө хадгалуулах

Гадаад валютын нийлүүлэлт нь дараах ажил үйлчилгээг гүйцэтгэснээр бий болно.

1.    Гадаад улс оронд худалдасан бараа үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар

хүлээн авах /алт, зэс экспортлох, гадаадаас жуулчид ирж зочид буудал,

ресторанаар үйлчлүүлэх, монгол улсын агаарын замыг ашигласны төлбөр гэх мэт/

2.    Гадаад улсаас манай улсад хөрөнгө оруулалт хийх /гадаадын иргэд дотоодын үнэт

цаасыг худалдаж авах, гадаадын компани шууд хөрөнгө оруулалт хийх/

3.    Олон улсын байгууллага болон донор орнуудаас зээл тусламж үзүүлэх

4.    Гадаад улс орноос хувийн гуйвуулга хийх /гадаадаас төрөл садандаа гадаад

валютаар мөнгө гуйвуулах/

5.    Гадаад валютын хадгаламжаа төгрөгийн хадгаламжинд шилжүүлэх

Валютын спот, форвард, своп хэлцлүүд

Валютын солилцоог хийх хэлбэрүүдээр нь:

1.    Спот буюу шуурхай

2.    Форвард буюу удаан

3.    Своп буюу холимог гэж 3 ангилдаг.

Спот хэлбэл гэдэг нь валют болон санхүүгийн зах зээл дээр яаралтай буюу 1

хоногийн хугацаанд валютыг бэлэн зарах ба түүний төлбөрийг гүйцэтгэх гэрээ.

Ө.Х валютын арилжаа хийгдсэнээс хойш ажлын 2 өдөрт багтааж оролцогч талууд

өнөөгийн буюу хэлцэл хийсэн тухайн өдрийн ханшаар төлбөрөө хүлээн авсан

байхыг баталгаажуулсан хэлцэл юм.

Page 46: валютын зах зээл

Спот хэлцлийн хугацаа нь харилцан адилгүй байдаг. /7 хоногоос 1 сар/

Спот хэлцлийн үед валютын ханшыг тогтоохдоо тухайн өдрийн ЗЗ-ийн валютын

ханшаар буюу Нью-Йоркийн ЗЗ, Лондонгийн ЗЗ дээр зарласан ханшаар тооцно.

Форвард хэлцэл нь тодорхой 1 валютыг ирээдүйн ханшаар хэлцэлд заасан

хугацаа болмогц нөгөө валютаар солих үйл ажиллагааг форвард хэлцэл гэнэ.

Форвард ЗЗ дээрх хэлцэл нь

1.    30, 60, 90 хоног байна

2.    Дээрх өдрүүдээс нэмэлт өдрөөр хийгдэж болно. /1 сараас 1 жил/

3.    Форвард хэлцлийн ханш=спот ханштай ижил байж болно

Форвард        Спот

Форвард        Спот

Форвард хэлцлийг дараах зарчмаар хийдэг.

1.    Валютын ханшны өөрчлөлтөөс гарч болзошгүй алдагдлаас сэргийлэх

2.    Бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэтгийлэх

3.    Ханшны өөрчлөлтөөс ашиг олох

Нүүрсний зах зээл унасан нь ам.долларын ханшид ташуур өгөв

Огноо: 2013-05-03 10:02:19

Америк долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн нэг сарын турш тасралтгүй чангарч арилжааны

банкуудад нэг ам.доллар 1436 төгрөгтэй тэнцэж эхэлжээ. Манай улсын импортын барааны суурь үнийг хөдөлгөгч юанийн ханш ч

мөн өдрөөс өдөрт чангарсаар байна. Ам.доллар болон төгрөгийн хоорондох ханш савлах

Page 47: валютын зах зээл

үед Монголбанкнаас интервенц хийх буюу валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, арилжааны банк хооронд валютын дуудлага худалдаа явуулах замаар ханшид нөлөөлдөг. Өчигдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.долларын саналыг 1433.84 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Харин юань худалдан авах саналыг биелүүлээгүй.

Төв банкинд интервенц хийхэд валютын нөөц хангалттай бий. Монголбанкны оны эхний хоёр сарын байдлаар гадаад валютын нөөц 3992.7 сая ам.доллар байсан. Энэ нь тийм ч бага нөөц биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Харин өнгөрсөн оны эхний хоёр сарын байдлаар гадаад валютын нөөц 2419.2 сая ам.доллар байсан аж.

Төгрөгийн ханшид нөлөөлдөг нэг хүчин зүйл нь инфляци. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр нэмэгдэхэд гурван сарын дараа хэрэглээний үнийн индекс 1.3 нэгжээр өсдөг хуультай. Инфляци бол бараа, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл. Тиймээс инфляци өсвөл төгрөгийн ханш сулардаг гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш суларч, импортлогчид гаднаас авч ирж буй бараандаа илүү хэмжээний төгрөг зарцуулах шаардлагатай болдог гэсэн үг.

Манай орны хувьд инфляцийн өөрчлөлт улирлын шинжтэй болчихсон гэж зарим эдийн засагчид үздэг. Үүний шалтгаан нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин болох уул уурхай, мал аж ахуйн салбар юм. Өвөл болохоор ерөнхийдөө дээрх салбарууд зогсонги байдалд орж, ашиг шим, үйлдвэрлэл нь буурдаг. Эндээс үзвэл өдийд ам.долларын ханш тогтворжиж, уруудах ёстой. Гэтэл энэ жилийн хувьд төгрөгийн ханш эсрэгээрээ суларч байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орсонтой холбоотой байж болохыг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тухайлбал Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таэ Хьюн Ли “Ам.долларын ханш чангарч буй шалтгааныг яг тийм зүйлээс боллоо гэж хэлэхэд хүндрэлтэй. Учир нь зах зээлд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ жилийн хувьд уул уурхайн хөрөнгө оруулалт багасч байгаатай холбоотой байж болох юм. Гэхдээ төр засгаас зөв бодлого явуулбал асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдэж болно” гэсэн юм.

Мөн сүүлийн жилүүдэд эдийн засгийг өндөр өсөлтөөс шалтгаалан зээл, тусламж хэлбэрээр орж ирдэг ам.долларын нийлүүлэлт буурсан. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан нь ам.долларын ханшид ташуур болж байна хэмээн зарим эдийн засагч тайлбарласан.Дээрх байдлаас харахад ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсныг гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болохоор байна.Энэ жилийн хувьд нэг давуу тал нь өнгөрсөн оны сүүлчээр олон улсын зах зээл дээрээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд Монгол Улсын зах зээлд эргэлдэх гадаад

Page 48: валютын зах зээл

валютад ихээхэн жийрэг болж, ам.долларын ханшийг хазааргүй морь шиг тавиад туучихгүй байгаа аж.

Валютын зах зээлийн хамгийн бүдүүлэг хэлбэр Монголд хөгжиж байна

| Зууны Мэдээ2007/08/29 - 11:07, Лхагва гараг Монголбанкны валютийн газрын захирал Ц.Одонгуатай манай улсын валютын арилжаа болон түүнтэй холбоотой зарим асуудлаар ярилцлаа.

- Манай төгрөгийн ханш яагаад унах болов? Цаад шалтгаан нь юу вэ?

- Мөнгөний ханш энэ оны 1-8 дугаар сард тогтвортой байсан учраас хүмүүс дассан байсан. Ханш огт өөрчлөгдөхгүй байна гэдэг нь тогтвортой гэсэн үг биш. Зах зээлийн жам ёсоор долларын эсрэг төгрөгийн ханш гэнэт 1.2 хувиар унасан. Үүнд хүмүүс нэг их эмзэглэх шаардлагагүй. Ханшийн савалгаа 20 хувиас дээш гарах юм бол тогтворгүйжлээ гэдэг. Төгрөгийн ханш унасан нь Монголын валютын зах зээлийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж байна гэдгийг л харуулсан.

- Манай улсад валютын зах зээл хэр сайн хөгжсөн бэ?

- Олон улсын стандартад нийцэж хөгжсөн гэж хэлж чадахгүй. Энэ бол хөгжлийн эхний шат. Арилжааны банкууд, Монголбанк, аж ахуйн нэгж гээд бүх оролцогчоос хамаарч байна. Санхүүгийн харилцаанд оролцож байгаа бүх хүнээс шалтгаалдаг. Манай улсад валютын зах зээл өнөөдрийн үнээр л явж байна. Валютын зах зээл хамгийн энгийн, бүдүүлэг хэлбэрээр оршиж байна гэж хэлж болно. Үүнийг Монгол банкнаас зохицуулах боломжгүй. Гол нь экспортлогч, импортлогчид үүн дээр анхаарах хэрэгтэй байна. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсвөл Монгол улс сэргэж, нефтийн үнэ өсвөл эдийн засаг нь уруудаж байгаа. Зэсийн үнэ гэнэт унавал манай эдийн засаг хүндхэн байдалд орохуйц хэврэг, эмзэг байна.

- Тэгвэл валютын зах зээлийг олон улсын төвшинд хүргэхийн тулд бид яах ёстой юм бэ?

- Өнөөдер Монголын валютын зах зээл олон улсын захаас хамаарахгүй, салангид байгаа. Энэ нь ханшийн хөдөлгөөнөөс харагддаг. Манай хөрөнгийн захын хөгжил сул, олон улсын хөрөнгийн захтай холбоогүйтэй их холбоотой. Юун түрүүнд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшинг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн хэдэн жил аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар өндөр байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжихөд саад болж байна. Компаниуд өндөр орлогоос дайжиж жижигрэх үзэгдэл гарсан. Ер нь олонхи нь 500 сая төгрөгөөс доош орлоготой жижиг компани болсон гэсэн үг. Компани томорч нийтэд

Page 49: валютын зах зээл

танигдаж, хөрөнгийн захаас хөрөнгө босгох асуудал хязгаарлагдмал байсан гэсэн үг. Арилжааны банктай өрсөлдөхүйц хөрөнгийн зах манай улсад хөгжих шаардлагатай байна. Тэгж байж хүмүүс арилжааны банкнаас зээл авах биш харин хөрөнгийн зах дээр хөрөнгө босгож өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ шийдэх боломж нээгдэнэ. Харамсалтай нь энэ ажил хоцроод байна. Хөрөнгийн биржийн ажил сүүлийн үед нэлээд идэвхжиж байх шиг байна. Хөрөнгийн зах, арилжааны банк хоёр зэрэгцэн өрсөлдөж байж улс орны эдийн засаг эрүүл "цусаар" сэлбэгдэдэг.

- Манай улсад эдийн засгийн таатай орчин бүрдэж чадсан уу. Эдийн засагч хүний нүдээр хараад ямар дүгнэлт хийж байна вэ?

- Энэ үе бол монголчуудын хувьд нэлээд азтай үе гэж бодож байна. Манайхаас экспортлож буй гол түүхий эдийн үнэ нэлээд өндөр байна. Сүүлийн 2-3 жил Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин таатай байгаа. Эдийн засгийн өсөлт нэлээд хурдтай явагдаж, төсөв анх удаа алдагдалгүй гарлаа. Төлбөрийн тэнцлийн урсгал данс мөн ашигтай гарсан. Монгол руу дэлхий нийтийн анхаарал чиглэчихээд байна. Саяхан олон улсын зэрэглэлийн "Фитч" компанийнхан манайд ирээд явсан. Ирэх долоо хоногоос дахин олон улсын зэрэглэл тогтоох өөр компани ирнэ. Ер нь манай улсыг гадаадын зэрэглэгч байгууллагууд ямар нүдээр харж байна гэдэг нь тодорхой болох байх. Эдийн засгийн зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх алтан мөч бидэнд ирээд байна гэж би хэлмээр байна. Эдийн засгийг цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хараат биш, олон талтай болгох арга хэмжээг зоригтой авах хэрэгтэй. Мөн сонгуулиас сонгуульд амьдардаг энэ хэмнэлийг өөрчлөх хэрэгтэй.

Г.Янсанжав: Төгрөгийн, гадаад валюттай харьцах ханшийг чангаруулж байж Монголын эдийн засаг сэргэнэ

Валютын ханш болон зээлийн хүүгийн талаар “Бүгдээрээ хэлэлцье” ТББ-ын тэргүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Янсанжавтай ярилцлаа.-Төгрөгийн ханшийг унагаснаар инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан болсон тухай эдийн засагчид ярьсан. Тэгвэл таны хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Монгол Улсад үнийг хөөрөгдөж, инфляцийг нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл бол яах аргагүй үндэсний валют-төгрөгийн ханшийг унагаж гадаад валют ам.долларын ханшийг чангаруулж байгаа явдал юм. Ингэснээр импортын барааны үнийг нэмэгдүүлэх сөрөг талтай.

 

Үндэсний валют төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уналт маш их сөрөг нөлөөтэй. Тухайлбал, нэг ам.доллар 1000 төгрөгийн ханштай байхад банкинд 100 сая төгрөг хадгалуулсан гэвэл, нэг ам.доллар 1300 төгрөг болж, төгрөгийн ханш унахад уг хадгаламж ханшийн зөрүүгээр 30 сая төгрөг алдах жишээтэй. Энэ байдал нь цалин,

Page 50: валютын зах зээл

тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад зүйлд адилхан сөрөг нөлөөтэй. Тиймээс миний хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшнаас бүх зүйл хамаарч байна.

-Тэгвэл энэ нь улсын төсөвт яаж нөлөөлж байна вэ?-Улсын төсөвт хэрхэн нөлөөлөх тухайд гэвэл гадаадаас 100 сая ам.доллар Монгол Улсад орж ирлээ гэхэд ам.доллар 1200 байснаа 1300 төгрөг болж өссөн тохиолдолд 10 тэрбум  төгрөгөөр улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Хэрвээ төгрөгийн ханш 100 төгрөгөөр чангарсан бол үүний эсрэг 10 тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурах талтай.

 

Үүнээс үзэхэд төгрөгийн ханшийн өөрчлөлт нь хувь хүн, байгууллага, улсын төсөвт хэрхэн нөлөөлдөг нь ойлгомжтой. Үндэсний валют-төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулаад байвал Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын байгууллага, банк  болон  улсын төсөвт ашигтай харин манай иргэдэд хохиролтой нь харагдаж байна.

 

Ер нь 1990 оны сүүлчээр нэг ам.доллар 30 төгрөг гэхэд авах байгууллага, хувь хүн бараг байхгүй байсан. 100 мянган доллар гурван сая төгрөг болж байлаа. Тухайн үед би өөрөө банк байгуулаад ажиллаж байсан болохоор энэ доллараас авч байлаа. Улмаар 40, 50 төгрөг болж өссөөр одоо 1300-аас дээш  төгрөгтэй  тэнцэх хэмжээний ханштай болсон.

-Төгрөгийн ханшийг хэрхэн чангаруулах вэ, нөгөө талаараа манайх шиг экспортоо дэмжиж ядаж байгаа улсын хувьд төгрөгийн ханшийг хэт чангаруулах шаардлага байна уу?-Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг унагаж, үнэгүйдүүлж, цаас болгож хувиргаад байгаа юм чинь ерөөсөө бүх бараа, цалин, хөлсийг ам.доллараар тооцож, төгрөгөөр илэрхийлж байвал яасан юм бэ. Эс тэгвэл өдөр, өдрөөр төгрөгийн ханш унаж байна. Тиймээс нэг бол төгрөгийн ханшийг чангаруулах хэрэгтэй.

 

Аливаа гүйлгээ тухайлбал, сургалт, орон сууцны үнийг амьдрал дээр  ам.доллараар тооцож байгааг цаашид анхаарах хэрэгтэй. Тэгвэл угаасаа цаас болж, үнэгүйдсэн төгрөгтэй байх  хэрэггүй болж, энэ байдлаараа цааш үргэлжилбэл түүний байр суурийг ам.доллар зах зээлд эзлэх төлөвтэй байна.

 

Төгрөг гэдэг мөнгө чинь ард түмнийг шулж, амьдралыг нь улам дордуулж байгаа юм. Хэдийгээр үндэсний валюттай болсон нь бахархалтай хэрэг боловч ард түмнийг шулах хэрэгсэл болох төлөвтэй болж байх шиг. Учир нь төгрөгөөр цалинжиж орлого олж байгаа

Page 51: валютын зах зээл

хүмүүсийн амьдрал сайжрахгүй, харин ам.доллараар цалинжиж байгаа хүмүүсийн амьдрал сайжрах төлөвтэй байдал ажиглагдаж байна. Хэрэв ард иргэд төгрөгөөр банкинд хадгаламжтай нь ханшийн уналтаас хохирч байгаа нь ойлгомжтой.

-Тэгэхээр валютын ханш өссөн нь орон сууцны үнээс эхлээд бидний амьдралд бүхэлд нь нөлөөлж байна гэж ойлгож болох уу? -Гадаад валютын ханш өссөн явдал нь та бидний өдөр тутмын амьдралд цаг үргэлж нөлөөлж,  инфляци өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж, орон сууцны үнэ бараг 60-70 хувь өслөө. Орон сууцны үнэ өссөн шалтгааныг импортын барилгын материалын үнэ өссөнтэй холбож тайлбарлаж байна.

 

Аргагүй шүү дээ,  долларын ханш өссөн юм чинь. Хамгийн гол нь валютын ханш өсч байгаа нь Засгийн газар болон эрх мэдэлтнүүдэд төдийлөн мэдрэгдэхгүй, ядуу ард иргэд энэ зовлонг амсч байгаа нь тодорхой.

 -Тэгэхээр яаж төгрөгийн ханшийг өсгөж, валютын ханшийг тогтвортой барих вэ?-Валютын интервенц хийх замаар ханшийг тогтмол барих, цаашилбал буулгах  хэрэгтэй. Түүнчлэн гадаадаас хэчнээн хэмжээний валют орж ирэхийг нарийвчлан тусгасан Валютын төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Тухайлбал, аялал жуучлалаас, алт, нүүрс, зэс гэх мэт ашигт малтмалаас энэ сард хэд орчим гадаад валют орж ирэх вэ гэдгийг нарийвчлан төлөвлөх хэрэгтэй.

 

Үүний техник эдийн засгийн үндэслэлийг Үндэсний хөгжил шинэтгэлийн Хороо боловсруулж, Сангийн яам, Монголбанкинд шилжүүлэн өгөх хэрэгтэй. Ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй зүйлийг төсөвт суулгадаг нь ойлгомжгүй. Үүний тулд Үндэсний хөгжил шинэтгэлийн Хороо  ажилладаг гэж би ойлгодог.

 

Нөгөөтэйгүүр Монголбанк өөрийн  мэргэжилтнээ ажиллуулах шаардлагатай. Ер нь гадныхан ашиг сонирхлын үүднээс Монголд ажилладаг болохоос биш хэзээ ч Монголыг хөгжүүлэхийн төлөө ажилладаггүйг бодолцох хэрэгтэй. Тухайлбал, Дэлхийн банк болон ОУВС-ын суурин төлөөлөгчид Монгол орны  амьдралыг сайн  мэдэхгүй.

 

Тиймээс бид монгол мэргэжилтнүүдээ эдийн засгийн бүх салбарт ажиллуулах хэрэгтэй. Ганцхан жишээ дурьдахад 1990-ээд оны үед хойд хөршид нэг ам.доллар 5000 гаруй рубль хүрч байсныг Орос орон өөрт ашигтайгаар шийдвэрлэж чадсан. Үүнээс манайхан

Page 52: валютын зах зээл

санаа авах зүйл байгаа болов уу гэж бодож байна.

 

-Цаашдаа инфляци өсөх хандлагатай байгаа талаар эдийн засагчид анхааруулж байна. Нөгөөтэйгүүр банкуудын зээлийн хүү өндөр байгаад иргэд гомдоллож байна?-“Хадгаламж”, “Кредит”, “Чингис хаан”  зэрэг 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай банкууд төгрөгийн ханшийг сулруулж, гадаад валютаа монгол төгрөг болгож, өндөр хүүтэй зээлийг Монголын аж ахуйн нэгж, иргэдэд олгож, Монголоос мөнгө хүүлж байна. Энэ мэтчилэн гадныхан Монголоос мөнгө хүүлэх гэсэн сонирхол бүхий хүмүүс их байна.

 

Ер нь гадаад валютын ханшийг чангаруулж, төгрөгийн ханшийг сулруулж байгаагаа зээлийн хүүгээр чангаруулах оролдлогыг Монголбанк хийж байх шиг ажиглагддаг. Эдгээр арга хэмжээ нь хоорондоо зөрчилдөж, ойлгомжгүй болдог. Тиймээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чангаруулж, зээлийн хүүг бууруулахыг амьдрал шаардаж байна.

 

Тэгэхээр эдийн засгийн бүх механизмууд ханшаар дамжиж харилцан уялддаг. Тухайлбал, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бууруулснаар үнэ өсч, зээлийн  хүүг нэмж байна. Улмаар энэ нь бизнес эрхлэгчдэд нөлөөлж, хүүгээ төлж чадахгүй байхад яаж бизнес эрхлэх юм бэ. Ингээд үнэ өсөх нь гарцаагүй. Үнийн өсөлт, ханшаа цэгцлээгүй цагт бүх зүйл буруу хэвээрээ байх болно. Зүй нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг зөв зохицуулбал аяндаа хүү буурах ёстой.

 

-Арилжааны банкууд хэр найдвартай үйл ажиллагаа явуулж байна гэж бодож байна вэ?-Монголын эдийн засгийн байдлыг ажиглаад байхад ойрын үед үсрэнгүй өсөх хандлага ажиглагдаж байна. Эдийн засгийн энэ өсөлт нь арилжааны банкуудад нөлөөлж,  зээлийн эх үүсвэр нь нэмэгдсээр, улмаар банкууд зээл авах хүсэлтэй зээлдэгчийг хайж вэб сайтдаа байрлуулдаг боллоо. Ингэснээр хувь хүмүүсийн орон сууц, ор дэр, гэрийн тавилга, компьютер, автомашин зэргийг зээлээр авч,  мөн малчид малаа, хувь хүмүүс газраа бүгд зээлийн барьцаанд тавьдаг болох нь. Энэ байдал газар авч, зарим нэг нь зээлээ төлж чадахгүйд хүрвэл, орон сууц, эд хөрөнгө, автомашин зэрэг хөрөнгөө зээлийн барьцаанд алдаж, иргэд хоосрох магадлалтай байна.

 

Арилжааны банкууд нь ашгийн байгууллага учраас хүүгийн уян хатан бодлоготой, нарийн судалгаа тооцоотой, зээлдэгчийг хохироохгүй, даатгуулах зэрэг бодлогын чанартай ажлыг

Page 53: валютын зах зээл

нарийн боловсруулж хэрэгжүүлэх алс хэтийн чиглэл гаргаснаар  банкууд эдийн засгийн хямралд өртөх магадлал багатай. Арилжааны банкуудын хямрал нь нийгмийн суурь болох эдийн засагт нөлөөлж, улмаар нийгмийн давхарга-улс төрийг савлуулах гээд байдаг юм. Үүнээс гарахын тулд төр нь арилжааны банкуудад мөнгө хаях явдал ч гардаг.

 

Ийм байдалд хүрэхгүйн тулд Төв банк арилжааны банкны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, хянаж улмаар төрийн мөнгөний бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв боловсруулж, биелэлтийг арилжааны банкуудаар хангуулж чадвал банкны хямрал гэдэг үгийг дурсахгүй байж болно.

 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт инфляциийг бууруулдаг уу?

In Судалгаа By Д.Ган-Очир Үзсэн: 1380

Хураангуй Энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш ба инфляцийн харилцан хамаарал сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар ашиглан судлав. Судалгааны сонирхолтой, чухал үр дүнгүүд дараах байдалтай гарав. (i) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй, ассимметрик байна. (ii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6, 12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 4.8, 5.8 болон 6.3 хувиар өснө. (iii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн нөлөө ассимметрик тул төгрөгийн чангаралттаас шалтгаалж бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид буурна гэж үзэх боломжгүй байна. (iv) 2008 оны 10-р сараас 2009 оны 4-р сарын хоорондох төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханшийн огцом сулралт нь ханш болон инфляцийн харилцан хамаарал өөрчлөгдөхөд хүчтэй нөлөө үзүүлжээ. I. Удиртгал Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны 8 дугаар сараас 2010 оны 8 дугаар сарын хооронд 11.3 хувиар, ялангуяа сүүлийн сард 5 орчим хувиар чангарсан. Энэхүү чангаралтыг сэтгүүлчид өөр өөрийнхөөрөө тайлбарлах хандлага ажиглагдаж байна. Энэхүү нийтлэлээр Монголын эдийн засагт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг бодит тоон өгөгдөл ашиглан нийтлэг арга зүйгээр судалсан судалгааны үр дүнг танилцулж байна. Уг нийтлэл нь зөвхөн хувь судлаачийн байр суурийг илэрхийлэх бөгөөд төв банк ханшийг сулруулах, чангаруулах эсвэл нэг түвшинд барих ёстой эсэхэд дүгнэлт өгөхөөс илүүтэй эмпирик судалгааны үр дүн гарсыг бусадтай хуваалцахыг зорьсон болно.

Page 54: валютын зах зээл

Манай улсын эдийн засаг жижиг, гадаад худалдааны хувьд нээлттэй тул дотоодын инфляцид төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн өөрчлөлт нь зөвхөн импортын барааны үнийг өөрчлөх төдийгүй, импортоор орж ирдэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар дотоодын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Харин инфляцийн өөрчлөлт нь олон нийтийн макро эдийн засгийн талаарх хүлээлт, төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшинд нөлөөлөх замаар нэрлэсэн ханшинд эргэн нөлөөлдөг. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан уялдааг судлах нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтанд онцгой чухал ач холбогдолтой юм. Манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцлөөр тодорхойлогдон уян хатан тогтож байх зарчмыг баримтлах нь инфляцид хэр дарамт учруулах, дунд хугацаанд инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгаж чадсанаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадах эсэхэд хариулт өгөхөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын шинжилгээ чухал ач холбогдолтой. Иймд энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын онолын үндэслэлийг танилцуулан, тус хамаарлыг өөрийн орны тоон мэдээлэлд суурилан бүтцийн вектор авторегресс (SVAR) загвараар тооцож, холбогдох асуудлаар дүгнэлт санал гаргахыг зорив. II. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт дотоодын инфляцид шууд ба шууд бус сувгаар дамжин нөлөөлдөг. Шууд сувгийн нөлөө нь: валютын ханшийн өөрчлөлт нь импортын бараа, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлдөг. Төгрөгийн ханш сулрах нь үнийг хүлээн авагч Монгол улсын хувьд импортын барааны үнийг өсгөх, харин чангарах нь импортын үнэ буурахад нөлөөлдөг. Төгрөгийн ханшийн сулралтаас үүдэн импортын түүхий эд материал, тоног төхөөрөмжийн зардал өссөнөөр үйлдвэрлэлийн ахиу зардал өсч, энэ нь дотоодод үйлдвэрлэгдэх бараа үйлчилгээний үнэ өсөхөд хүргэдэг. Шууд бус сувгийн нөлөө нь: Төгрөгийн сулралт нь дотоодын барааны гадаад зах зээл дээрх үнийг бууруулах тул цэвэр экспортыг өсгөж, улмаар нийт эрэлтийн өсөлтөөр дамжин инфляцийн дарамтыг бий болгодог. Түүнчлэн импортын бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөгч дотоодын компанийн хувьд гадаадын өрсөлдөгч компани ашгаа хэвээр байлгах зорилгоор үнээ өсгөсөнөөр дотоодын үйлдвэрлэгч үнээ даган өсөх тохиолдол байдаг. Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь хэд хэдэн хүчин зүйлсээс буюу зах зээлийн бүтэц, үнийн бодлого, тухайн үед баримталж буй валютын ханшийн бодлого, инфляци, хэрэглээний бараа, үйлчилгээний сагс дахь импортын барааны эзлэх хувь зэргээс хамаардаг. Харин валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул, хүчтэй байхад ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаарх судалгааны гол үр дүнгүүд дараах байдалтай байдаг. Үүнд: Том эдийн засгийн хувьд ханшийн сулралтын дотоодын үнэд үзүүлэх нөлөө нь дэлхийн үнийн бууралт (дэлхийн эрэлт бага байсан)-тай холбоотойгоор сул байдаг. Харин жижиг эдийн засгийн хувьд валютын ханшийн сулралт нь дэлхийн үнэд нөлөө үзүүлэхгүй тул валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь бүрэн илэрдэг. Иймд жижиг эдийн засагт валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө илүү хүчтэй байдаг гэж үздэг. Сүүлийн үеийн судалгаануудад валютын ханшийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор пүүсүүд нэгж бүтээгдэхүүний үнэ болон нэгж хөдөлмөрийн зардлын зөрүү (markup)-нд зохицуулалт хийж байгаа эсэхийг шалгах болсон. Энэ төрлийн судалгааны онолын суурийг Dornbusch (1987) гаргасан бөгөөд тэрээр “Аж үйлдвэрийн зохион байгуулалтын загвар” ашиглан валютын ханшийн өөрчлөлтийн зах зээлийн

Page 55: валютын зах зээл

төвлөрлийн байдал, импортлох хандлага, импортын болон дотоодын барааны орлуулалтанд үзүүлэх нөлөөг тайлбарласан байдаг. Эдгээр хүчин зүйлсийг ашиглан Feinberg (1986, 1989) АНУ болон Германы хувьд судлаад аж үйлдвэржсэн буюу зах зээлийн төвлөрөл багатай импортлох хандлага өндөртэй улсын хувьд валютын ханшийн дотоодын үйлдвэрлэгчийн үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байгааг харуулсан. Goldberg болон Knetter (1997) илүү сегментлэгдсэн аж үйлдвэртэй орны хувьд валютын ханшийн импортын барааны үнэд үзүүлэх нөлөө сул байдгийг харуулсан. Хэрвээ тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь нь импортлох хандлагыг сайн төлөөлдөг гэвэл импортын эзлэх хувь өндөртэй улсад валютын ханш болон импортын барааны үнийн өөрчлөлтийн дотоодын үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь өсөхийн хэрээр валютын ханш болон импортын барааны дотоодын үнэд үзүүлэх нөлөө нэмэгдэж, түүний хэлбэлзлийг тайбарлахад чухал үүрэгтэй болдог. Зах зээлд үнэ тогтоох зарчмыг ашиглан Mann (1986) ханшийн дамжих нөлөөнд зарим макро эдийн засгийн хувьсагчид нөлөөлж болохыг харуулсан. Үүний нэг нь валютын ханшийн хэлбэлзэл гэж үзсэн. Ханшийн хэлбэлзэл өндөр байх нь импортлогчид үнээ өөрчлөхдөө илүү хашир болох, ашгийн зөрүүний зохицуулалт хийхэд бэлэн байдаг тул валютын ханшийн инфляцид дамжих нөлөөг бууруулдаг гэж үзсэн. Wei болон Parsley (1995), Engel болон Rogers (1998) нар энэхүү таамаглалыг салбарын болон бүтээгдэхүүний түвшинд эмпирик аргаар шалган энэ таамаглалыг нотолсон байдаг. Иймээс ханшийн хэлбэлзэл өндөртэй оронд ханшийн дамжих нөлөө сул байдаг байна. Хэрвээ пүүсүүд валютын ханш эсвэл импортын үнийн шок удаан үргэлжилнэ гэж хүлээж байвал тэд хариу үйлдэл үзүүлэхдээ шоконд дүйцэхүйц хэмжээнээс илүү хэмжээгээр үнээ өөрчлөх хандлагатай байдаг. Энэ нь ханш болон импортын үнийн дамжих нөлөөг нэмэгдүүлдэг. Иймд валютын ханш болон импортын үнийн өөрчлөлт нь удаан үргэлжилдэг улс орнуудад валютын ханш, импортын үнийн дамжих нөлөө хүчтэй байдаг. Mann (1986)-ын авч үзсэн макро эдийн засгийн бас нэг үзүүлэлт бол нийт эрэлтийн тодорхой бус байдал юм. Нийт эрэлтийн муруй валютын ханшийн өөрчлөлтэй холбоотойгоор шилжилт хийх нь төгс бус өрсөлдөөний орчинд импортлогчийн ашгийн зөрүүг өөрчлөх тул ханшийн дамжих нөлөө сулардаг. Хэрвээ энэ таамаглал үнэн бол нийт эрэлт (үүнийг ДНБ-ий алдагдлаар хэмжиж болно) нь өндөр хэлбэлзэлтэй байдаг улсын хувьд ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул байхад хүрнэ. Taylor (2000) валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь эдийн засагт ерөнхийдөө инфляцийн орчин зонхилж байгаа эсэхээс хамаардаг болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, өндөр инфляцитай үед валютын ханшийн шок нь хүлээлтээр дамжин инфляцид үзүүлэх нөлөө нь илүү хүчтэй байдаг байна. MacCarthy (2000) импортын эзлэх хувь өндөр, удаан үргэлжилдэг, бага хэлбэлздэг валютын ханштай, ДНБ-ний хэлбэлзэл нь бага бөгөөд өрсөлдөх чадвар султай улс орнуудад валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө хүчтэй байдгийг харуулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд суурилан манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний хүчийг тодорхойлох зарим хүчин зүйлсийг тооцов. Манай эдийн засагт импортын эзлэх хувь харьцангуй өндөр (2008 онд 75 хувьд хүрсэн), ХҮИ-ийн сагсын 30.3-32.6 хувийг импортын бараа бүрдүүлдэг, сүүлийн жилүүдэд ханшийн хэлбэлзэл, ДНБ-ий алдагдлын хэлбэлзэл харьцангуй бага, харин инфляци өндөр байсан зэргээс валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй байх урьдач нөхцөл ажиглагдаж байна. Сүүлийн 11 жилд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сарын өөрчлөлтөөс ажиглахад 90 сард нь суларч, харин 43 сард нь чангарсан байна. Мөн нэг сарын дундаж сулралт 0.8 хувь байгаа бол нэг сарын дундаж

Page 56: валютын зах зээл

чангаралт 0.53 хувь байна. Эндээс харахад валютын ханшийн инфляцид дамжих нөлөө асимметрик байх нөхцөл хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сулрах нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг өсгөх чиглэлд нөлөөлөх хэдий ч, төгрөгийн ханш чангарах нь үнэ буурахад нөлөөлдөггүй байж болохоор байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан нөлөөллийн урт болон богино хугацааны мэдрэмж (нөлөөллийн хугацааны хоцролт бүр дээрх мэдрэмж)-ийг тодорхойлохдоо McCarthy (2000)-ын бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар буюу шоконд үзүүлэх хариу үйлддлийн функцыг ашиглав. Энэхүү арга зүйг нь ОУВС болон төв банкууд Африк, Европ болон Латин америкийн орнуудын энэ төрлийн судалгаанд өргөн ашигласан байдаг. SVAR загварын системд (i) шатахууны үнийн индекс; (ii) дотоодын нийт бүтээгдэхүүн; (iii) төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш; (iv) хэрэглээний үнийн индекс; (v) M1- бага мөнгө гэсэн 5 хувьсагч оруулсан бөгөөд үнэлгээнд 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондын тоон мэдээллийг хамруулав. Эдгээр тоон мэдээллийг ҮСХ болон Монголбанкны сарын статистикийн мэдээллээс авав. Сарын ДНБ-ийг Калман филтeрын аргаар улирлын ДНБ-ээс задлан тооцсон бөгөөд тус өгөгдөлд улирлын хэлбэлзэл хүчтэй ажиглагдаж байгаа тул улирлын зохицуулалтыг Census X12-ARIMA аргаар хийв. Харин бусад хувьсагчдын хувьд улирлын зохицуулалт хийгээгүй бөгөөд бусад нэгж язгуурын ADF тестийн үр дүнгээс үзэхэд бүх үзүүлэлтүүд тогтворгүй гэсэн тэг таамаглалыг 5%-ийн ач холбогдлын түвшинд үл няцааж байгаа тул үзүүлэлтийн логарифмаас ялгавар авч загварт оруулсан. Манай орны хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханшид тухайн сард гарсан өөрчлөлт 9 сарын турш сарын инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлдөг бөгөөд 10 дахь сараас нөлөө нь бүрэн арилдаг болохыг SVAR загварын импульсийн хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Энэхүү импульсийн хариу үйлдлийн функцыг ашиглан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөөллийн мэдрэмжийг хугацааны ялгаатай түүврийн хувьд тооцсон. Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөө 1998-2005 оны хооронд харьцангуй сул буюу богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.35, урт хугацааны мэдрэмж нь 0.28 байсан бол 1998-2007 оны түүврийн хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.41, урт хугацааны мэдрэмж нь 0.39 болж өсчээ. Харин нийт түүвэр буюу 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох мэдээлэлд суурилсан үнэлгээний хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.51, урт хугацааны мэдрэмж нь 0.43 болж өссөн байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дотоодын үнэнд үзүүлэх нөлөө өсөхөд импортын хэмжээ огцом өссөн, 2007-2008 онд инфляци огцом өссөн, 2005-2007 онд ХҮИ-ийн сагсан дахь импортын барааны эзлэх хувийн жин өссөн, 2007-2008 онд эдийн засагт “халалт”-ын шинж тэмдэг илэрсэн зэрэг голлон нөлөөлөв. 2008 оны 4 дүгээр улирал болон 2009 оны 1 дүгээр улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсан (тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны зарласан ханш 2008 оны 10 дугаар сараас 2009 оны 3 дугаар сарын хооронд 26.3 хувиар, харин валют арилжааны цэгүүдийн дундаж ханш 33.5 хувиар суларсан) хэдий ч инфляци хүчтэй өсөөгүй байдал нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурч үнэлэгдэхэд нөлөөлсөн байх боломжтой. Иймд тус огцом сулралтын нөлөөг судлахын тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний мэдрэмжийг 1998 оны 1 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сар (ханшийн огцом сулралтаас өмнөх үеийн түүвэр) болон 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох түүврийн хувьд тооцсон. Үр дүнгээс үзэхэд 2008 оны сүүл 2009 оны эхээр

Page 57: валютын зах зээл

үүссэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом сулралттай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурсан байна. Тухайлбал, урт хугацааны мэдрэмж 0.08 нэгжээр буурч 0.43 болжээ. Ийнхүү ханшийн инфляцид дамжих нөлөө буурахад голлон дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дотоод эдийн засаг дахь нөлөөтэй холбоотой бий болсон эдийн засаг дахь мөнгөний дутагдал, эдийн засгийн уналт, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үний бууралт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсантай холбоотой импортын хэмжээ буурсан зэрэг голлон нөлөөлөв. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар сулрах эсвэл чангарах тохиолдолд хэрэглээний бараа, бүтээгэдхүүний үнийн индекс (ХҮИ)-т ямар өөрчлөлт гарахыг судлах зорилгоор ханшийн дамжих нөлөөллийн мэдрэмжийг хариу үйлдлийн функцээс тооцов. Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар өөрчлөгдөхөд ХҮИ-т эхний улиралдаа бараг нөлөөгүй бол 6 сарын дараагаас нөлөө нь нэмэгдэж 9-12 сарын дараа хамгийн их түвшиндээ хүрдэг хандлага бүх түүврийн хувьд ажиглагдаж байна. Өнөөдрийг хүртэл хамарсан түүврийн үнэлгээнээс үзэхэд манай эдийн засагт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6,12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар өөрчлөгдөх тохиолдолд тус хугацаанд ХҮИ харгалзан дунджаар 3.1, 4.1 болон 4.3 хувиар өөрчлөгдөх тооцоо гарч байна. Энэхүү нөлөө сүүлийн 1 жилийн хугацаанд буурч буй хэдий ч бусад хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. Манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө асимметрик эсэхийг тодорхойлохдоо багасгасан VAR (4) загвар ашиглан төгрөгийн ханшийн сулралт болон чангаралтын инфляцид үзүүлэх нөлөө тэнцүү гэсэн таамаглалыг Wald тестээр шалгав. Үр дүнгээс үзэхэд манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байна. Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт болон чангаралтын бараа, бүтээгдэхүүний үнэнд үзүүлэх мэдрэмжийг тус тусад нь тооцов. Эндээс үзэхэд төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх мэдрэмж нь ханш чангарснаар бараа, бүтээгдэхүүний үнэ буурах мэдрэмжээс өндөр байна. Төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ эхний 6 сарын турш өсдөг болохыг статистикийн хувьд хүлээн авах боломжтой бол төгрөгийн харьцах ханш чангарснаар үнэ төдийлөн буурдаггүй болохыг хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Тухайлбал, төгрөгийн ханш 3, 6, 12 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 5.0, 4.8, 5.8 хувиар өсөхөөр байна. Иймд валютын ханшийн тогтвортой байдлыг хангах нь инфляци, улмаар нийгмийн амьжиргааны түвшинг хамгаалахад чухал ач холбогдолтой байхаар байна. Харин төгрөгийн ханш 6, 12 сарын хугацаанд 10 хувиар чангарах тохиолдолд ХҮИ тус хугацаанд 2.4, 0.6 хувиар буурах боломжтой гэж тооцогдож байгаа хэдий ч үнэ баттай буурна гэж статистикийн хувьд үзэх боломжгүй байна. III. Судалгааны үр дүн юу харуулав? Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханш болон инфляцийн хоорондын харилцан хамаарал хүчтэй хэвээр байгаа тул төв банк валютын зах зээл дээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунд хугацааны “тэнцвэрт” түвшнээс зөрөх хэлбэлзэлийг багасгах, богино хугацааны ханшны цочмог өөрчлөлтөөс хүлээж болох эрсдлийг бууруулах чиглэлд оролцох нь зүйтэй юм. Манай эдийн засагт валютын ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ханшийн богино хугацааны хүчтэй сулралтаас сэргийлэхэд илүүтэй анхаарах, харин инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор ханшийг чангаруулах бодлого нь төдийлөн үр ашигтай бус байна. Учир нь ханшийг чангаруулах бодлого нь гадаад валютын цэвэр албан нөөцийг бууруулахын зэрэгцээ экспортын

Page 58: валютын зах зээл

барааны өрсөлдөх чадвар муутгаж, “ханшийн довтолгоо”-нд орох эрсдлийг нэмэгдүүлэх атлаа бараа, үйлчилгээний үнийг бууруулахааргүй байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт болон хүнс, шатахууны үнийн өсөлт, түүний “хоёрдах үеийн нөлөө”-гөөр инфляцийн өсөх дарамт өндөр байгаа үед мөнгөний бодлогын хүүний нөлөө тодорхой болох хүртэл богино хугацаанд эдийн засаг дахь мөнгөний балансыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого явуулах нь зүйтэй байна. Учир нь тус бодлогыг хэрэгжүүлснээр инфляцийн тогтвортой байдлыг хангаж чадахын зэрэгцээ эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм. Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна тогтвортой, нам түвшний инфляцийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогоор ч зохицуулах боломжтой болохыг тус судалгааны үр дүн харуулав. Иймд санхүү болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн мөчлөг сөрсөн хэлбэрээр хэрэгжих чиглэлд төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдааг сайжруулах нь хямралын сөрөг нөлөөг богино хугацаанд хохирол багатай даван туулахад чухал байна

Экспорт, импортын хэмжээ буурчээ 2013-03-11 15:38

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хоёр сарын байдлын талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.Цалин хөлсний орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн сарын дундаж орлого өмнөх оны мөн үеэс 225.4 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч, мөн нийгмийн даатгалын сангийн орлого болон зарлага өсчээ. Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 35 оронд бараа, бүтээгдэхүүн экспортолсноос хамгийн өндөр үзүүлэлт болох БНХАУ-д 89.7 хувийг нийлүүлжээ. Харин 93 оронтой импортын худалдаа хийсний 34.5 хувийг ОХУ эзэлж байна. Энэ нь манай улсын гадаад худалдаа өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт буюу нийт бараа эргэлтийн хэмжээ 148.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнээс импортын хэмжээ 128.1 сая ам.доллар, экспорт 20.5 сая ам.доллараар тус тус буурчээ.  Гадаад худалдааны бууралтын талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгээс тодруулахад  “Импортын бууралтад тээврийн хэрэгсэл тэр дундаа суудлын авто машины импорт буурсан нь голлон нөлөөлөв. Манай улсын нүүрсний борлуулалтын нэгжийн үнэ өмнөх оны сүүлчээр буурч, дундаж

Page 59: валютын зах зээл

үнэ 100 гаруй ам.доллар байсан бол энэ оны эхний хоёр сард нэг тонн нүүрс 70 гаруй ам.долларт хүрсэн нь экспортын бууралтад нөлөөлсөн.” гэв. Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон боловсруулах аж үйлдвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор тус салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 32.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Монгол улсын гадаад худалдааны хөгжлийн явц

2011 оны 11 сарын 19

НЭГ. ТҮҮХЭН ЗАМНАЛ   

Монгол Улсад орчин цагийн худалдааны систем бүрдэх эхлэл нь 1921 оны арванхоёрдугаар сард Эд хэрэглэгчдийн анхны хоршоог байгуулснаар тавигдсан гэж үздэг байна.

Анх 1923 онд Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс( ЗСБНХОУ)-ын Засгийн газрын хооронд манай улсын хувьд анхны Худалдааны хоёр талын хэлэлцээрийг байгуулж,  хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй нэвтрүүлэх, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэж байжээ.

1923 оны эцэс гэхэд манай орны зах зээл дээр Хятад, Англи, Америк болон Герман улсын нийтдээ 500 гаруй хувийн пүүс үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын бүх экспортын 80 орчим хувийг бүрдүүлж байсан байна.

1930 оны 12 дугаар сарын 12-нд болсон БНМАУ-ын Засгийн  газрын хуралдаанаас Гадаад худалдааны онц эрхийг тогтоох туxaй тогтоол гаргаж, Засгийн газраас баталсан төлөвлөгөө, арга хэмжээг баримтлан экспорт, импортын үйл ажиллагааг явуулж байх үүргийг Худалдаа, аж үйлдвэрийн яаманд хариуцуулжээ. Энэ үеэс эхлэн барааг гадаадаас авах, гадаадад гаргах явдлыг төрийн байгууллага хариуцах болжээ.

Дэлхийн II дайны дараа манай улсын хувьд улс төр, эдийн засгийн талаар гадаад харилцааг өргөтгөх боломж бий болж, 1953 оноос БНХАУ-тай, 1956 оноос БНСЧСУ, БНАГУ, БНБАУ,  1957 оноос БНПАУ,  БНУАУ, БНАСАУ-тай, 1958 оноос БНСРУ, ХБНСЮУ-тай, 1959 оноос БНАВУ-тай, 1960 оноос Куба улстай, 1968 онд Энэтхэг, 1976 онд Финланд улстай Засгийн газрын хэмжээнд худалдааны хэлэлцээр тус тус байгуулж, тэдгээрийн үндсэн дээр худалдааны харилцааг хөгжүүлж эхэлсэн байна.

Манай орны хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт түргэн хурдацтай хөгжиж ирсэн 1960 аад оны дунд үеэс манай орны хөгжилд гадаад худалдаа, эдийн засгийн харилцааы гүйцэтгэх үүрэг ихээхэн өсч нэмэгджээ. Тухайлбал, 1966-1970 онуудад улс ардын аж ахуйг таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу тухайн үеийн ханшаар 540.9 сая рублийн бараа гэрээлж импортлосон баримт байдаг.

Page 60: валютын зах зээл

Тухайн үед гадаад худалдаанд онцгой ач холбогдол өгч, түүний бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахтай холбогдуулан улсаас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн дотор төрийн бус байгууллага болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулсан явдал зүй ёсоор ордог байна.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн хүнд цаг үед манай улсын эдийн засаг, түүний дотор худалдааны салбар хямралд хамгийн ихээр өртөж, бүхэлдээ уналтанд орсон.

Шилжилтийн эхэн үед төр, засгаас гаргасан томоохон шийдвэрүүд, тухайлбал өмч хувьчлал, гадаад валютын ханш болон суурь үнийг чөлөөлсөн, гадаад, дотоод худалдаанд зах зээлийн зарчмыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ололт болсон.

Монгол Улс 1997 онд 153 гишүүн оронтой Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэнээр дэлхийн улс орнуудтай тэгш эрхтэй олон талт худалдаа хийх өргөн боломж нээгдэж, улмаар дэлхийн дахины худалдаа, эдийн засгийн хамтын шийдвэр гаргах механизмд өөрийн хувь нэмрээ оруулах болсон.

ХОЁР. ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монгол Улс дэлхийн 150 орчим улстай худалдааны харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд гадаад худалдааны нийт хэмжээ 2010 оны байдлаар 6,1 тэрбум ам.доллар, 2011 оны эхний 10 сарын байдлаар 9,1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 2 дахин нэмэгдээд байна./График-1/

Манай улсын экспортын хэмжээ жил ирэх тутам өсч, дэлхийн 60 орчим улсад бараа, бүтээгдэхүүн экспортлож байна. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, нэмүү

Page 61: валютын зах зээл

өртөг бага байна. Тухайлбал, экспортод нүүрс, төмрийн хүдэр, молибдений баяжмал, алт, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн голлож, эдгээр нь энэ оны эхний 10 сарын байдлаар нийт экспортын 89 орчим хувийг эзэлж байна. /График-2/

Монгол Улс дэлхийн 120 гаруй улсаас бараа, бүтээгдэхүүн импортлож, дотоодын үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний салбарт нийлүүлж байна. Импортын хэмжээ 2011 оны эхний 10 сарын байдлаар 5,3 тэрбум ам.доллар байна. Импортын хэмжээ экспортын өсөлтөөс илүү хурдацтай өсч байгаа нь нэг талаас дотоодод уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон бүтээн байгуулалт, төслүүд хэрэгжиж, тэдгээрт шаардлагатай машин, техник, тоног төхөөрөмж ихээр импортлох болсон, нөгөө талаас хүн амын орлогын түвшин нэмэгдэж, зарим салбарт хэрэглээний зах зээлийн эрэлт өсч байгаатай холбоотой юм. /График-3/

Page 62: валютын зах зээл

Гадаад худалдааны тэнцлийг бараа бүтээгдэхүүний бүлэг тус бүрээр авч үзвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүний тэнцэл, 52 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 257 сая ам.доллар, химийн бүтээгдэхүүн 200 сая ам.доллар, хуванцар, каучук эдлэл 194 сая ам.доллар, машин, техник, тоног төхөөрөмж 1,4 тэрбум ам.доллар болон тээврийн хэрэгсэл 1,25 тэрбум ам.доллар тус бүрээр импорт нь давамгайлсан байна. Харин экспорт давсан бүтээгдэхүүний ангилалд үнэт металл чулуу 140 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүн 180 сая ам.доллар, арьс шир, түүхий эд 37 сая ам.доллар, эрдэс бүтээгдэхүүн 2,3 тэрбум ам.доллараар тус бүр багтаж байна.

ГУРАВ. ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Манай улсын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн гол цөм нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого яах аргагүй мөн. 1990 оноос өнөөг хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж ирсэн/график-4/ бөгөөд 2011 оны эхний 9 сарын байдлаар 11380 гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэлтэй болсон байна. 1990-ээс 2011 оны 9 сар хүртэлх хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдээс нийт 5,8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ.

Page 63: валютын зах зээл

2010 оны  байдлаар Монгол Улсад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ Хятад 51 хувь, Канад 8 хувь, Нидерланд 6 хувь, Өмнөд Солонгос 5,6 хувиар тэргүүлж байгаа бөгөөд салбараар нь авч үзвэл геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбар нийт хөрөнгө оруулалтын 65 хувь, худалдаа, нийтийн хоолны салбар 19,7%, хөнгөн үйлдвэр 2,8%, банк, санхүүгийн үйл ажиллагаа 3,1%-ийг  тус тус эзэлж байна.

ТАВ. ТӨР, ЗАСГААС АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

Аливаа улсын төр, засгийн бодлого, шийдвэр нь бүс нутгийн болон дэлхийн нийтийн дэг жаягтай нийцсэн байхаар орон зай нь хумигдаж байгаа өнөө үед дотоодын чадварлаг институци, түүнийг бүрдүүлэх хууль эрх зүй орчин зайлшгүй шаардлагатай байна.

Page 64: валютын зах зээл

Иймээс худалдааны харилцааны төрийн бодлого, хэм хэмжээг тогтоох, худалдааны шинэ хэлбэр, ойлголтыг зохицуулах, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл учруулж буй элдэв шат дамжлагыг багасгах, экспорт, импортын тусгай зөвшөөрөл болон лицензийн тоог цаашид цөөрүүлэх, холбогдох хууль, тогтоомжид тодотгол оруулах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна.

Худалдааны бодлогыг харилцан уялдаатай, дотоодын эдийн засагт оруулах үр шимийг нь улам нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлогын төсөл, худалдааг хөнгөвчлөх, дэмжих эрх зүйн зохицуулалтыг энгийн, ойлгомжтой, ил тод болгохын тулд ГХЯ, ХХААХҮЯ-наас хамтран “Худалдааны тухай хууль”-ийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байна.

Мөн түүнчлэн экспорт, импортын зохистой харьцааг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах  зорилгоор  Гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээний тухай хуулийн төсөл болон худалдааны тэнцлийг хангахын тулд экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Экспортыг дэмжих хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. 

Монгол Улсын гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, гадаад харилцааны арга хэрэгслээр дамжуулан улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дунд хугацаанд баримтлах чиглэл болох “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Төр, засгаас дотоодын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар доогуур байгааг дэмжих, улмаар экспортыг нэмэгдүүлэх, шинэ зах зээл нээх зорилгоор хөгжингүй орнуудын Худалдааны хөнгөлөлтийн системд Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр хамруулах бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Европын Холбооноос 2011 онд дуусгавар болж буй 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хамрагддаг “GSP+”-ийг 2013 оныг дуустал үргэлжлүүлэн  сунгасан. 

Гадаад харилцааны яам

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар

Валютын захад ам.доллар, юань нийлүүллээ

Өнөөдөр 13 цаг 49 минут

Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 16/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 53.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 1438.98 төгрөгийн хаалтын ханштайгаар 35 сая ам.долларыг банкуудад худалджээ. Харин юанийн худалдаагаар банкууд 101.5 сая юань

Page 65: валютын зах зээл

худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк 233.38 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлж, валютын захад нийлүүлжээ.

Харин банкуудын своп хэлцлээр 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Үүнийг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд арилжаа буюу дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог юм.

Ханш унаж,төсвийн орлого цох дутаж байдал хүндэрлээ

Манай улсын эдийн засаг,  санхүүгийн байдал хүндхэн болжээ. Энэ нь  гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байна. Евро бүсийн эдийн засгийн хямрал гүнзгийрч, Хятадын эдийн засгийн өсөлт  удааширч, зүүн өмнөд азийн Индонези, Энэтхэг зэрэг улсуудын үнэт металлын худалдан авалт буурсан нь манайд улсын эдийн засагт доргилт өгч эхэллээ.  Экспортын бүтээгдэхүүний орлого унаж,  үүнийг дагаад импорт нэмэгдсээр байгаа.Монгол Улсын төсвийн орлого алт, зэс, нүүрс, молибдени зэрэг бүтээгдэхүүний ханшийн хэлбэлзэлээс  ихээхэн хамааралтай. Эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр байвал төсвийн орлого давж биелээд, ханш доошилбол орлого цөм дутаж, төсвөө танах уу, яах уу гээд сандралддаг. Манай улсын “мөнгөний авдарт” -ыг дүүргэхэд чухал нөлөөтэй, стратегийн гол бүтээгдэхүүн  болох нүүрс, зэсийн огцом доошилж байна.Зэсийг нэг тонн тутамд 9700 гаруй ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн байсан.  Гэтэл оны эхний долоон сарын дунджыг харахад нэг тонн тутмаас 1800 ам.долларын алдагдал хүлээж байна.

Page 66: валютын зах зээл

Мөн нүүрсний экспортод ихээхэн найдлага тавьж байв.  Төлөвлөсөн үнэ нь одоогийн байдлаар 30 хувиар унасан байна. Энэ жил нүүрсний экспорт эрс нэмэгдэнэ, 30 гаруй сая тонн нүүрс гадагшаа гаргаж зараад баяжина гээд байсан ч  эхний долоон сарын байдлаар 10 орчим сая тонныг л борлуулжээ.

Нөгөөтэйгүүр бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэх гэж сонгуулийн сүүлийн жил гээд төсвийг данхайлгасан. Одоо ч ахмад настай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өгөх сая төгрөгийнхөө 340 мянгаас бусдыг нь тарааж чадахгүй, санхүүжилтгүй сууж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж олгодог зээл ч төрийн данс улайж хүнд байгаа шалтгаанаар зогсчээ.Сонгуулийн өмнө 21 мянган төгрөгөө олгож дуусах гэж Монголбанкнаас 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай,  энэ ондоо багтааж төлөх нөхцөлтэй зээл авсан гэж байгаа. Түүнийгээ төлөхийн тулд төсвийн орлогыг бүрдүүлэхэд хамаг анхаарал, хүчээ шавхахгүй бол байдал улам дордоно. Гэхдээ хэнчээн хичээлээ гээд зэс, нүүрсний үнэ нь дэлхийн зах зээл дээр навс доошлоод байвал төсвийн зарлагаа танаж, 2012 оны төсөвт тодотгол хийж, бүсээ чангалахаас аргагүй байдалд хүрнэ.Одоогийн байдлаар төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 орчим их наяд төгрөгөөр тасалдаад байгаа аж.

Ядаж байхад улсын төсөвт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд, хөгжлийн түүчээ болно гэж байгуулсан “Хөгжлийн банк” нь дараа болж  өрөнд унагагч болж хувирлаа. Санхүүжилт шаардлагатай гээд  гадаад зах зээлээс чамгүй их хөрөнгө босгочихсон. Гэтэл тэрхүү хөрөнгөөр санхүүжилт хийх төсөл, хөтөлбөрүүд нь бэлэн болоогүй учир хий дэмий хүүг улсын төсвөөс төлж байна.

Хөрөнгийн эх үүсвэр олж авчихаад манай төслүүд бэлэн болоогүй, хүүг төлөхгүй гэх эрхгүй. Ийм ажлын уялдаа тааруу, хурд муутайгаас шалтгаалаад асар их хөрөнгө үхмэл байдалтай байгаа юм. Хөгжлийн банкны ашиглагдахгүй байгаа энэ эх үүсвэрийн хүүгийн төлбөрт жилд 36 тэрбум, өдөрт л 90 мянган ам.долларын  хүү төлөх тооцоо гарчээ.

Ямартай ч шинэ Засгийн газрын хуралдаанаар  энэ асуудлыг хэлэлцээд,  эх үүсвэрийг зүгээр байлгаад байж болохгүй, хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд  санхүүжилт хийж, үлдснийг нь богино хугацааны эргэлтэд оруулж, ядаж хүүгийн зардлыг нь өөрөөр нь төлүүлэх аргыг сүвэгчил гэж хариуцсан хүмүүст үүрэг өгсөн гэсэн. Тиймээс замын санхүүжилтэд багагүйг зарцуулж,  Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас зэрэг богино хугацаатай санхүүгийн хэрэгслүүдэд байршуулахаар болж байгаа юм билээ.Монголын төсвийн орлогыг гол бүрдүүлэгч зэсийн ханш дэлхийн зах дээр хэрхэн хэлбэлзэж байгааг сонирхуулъя. 2012 оны эхний 7 сарын зэсийн дундаж үнэ 8020,43 ам.доллар байна.

2011 оны эхний  сарын дундаж үнэ 9498,42 ам.доллар байсан гэхээр  ханш 15,56 хувиар буурсан гэсэн үг.2012 оны нэг, хоёрдугаар  сард зэсийн үнэ түр нэмэгдэж байсан.  Энэ үнийн өсөлтөд Холбооны нөөцийн газрын дарга Ben Bernanke-ийн хийсэн мөнгөний зээлийн хүүг 2014 он хүртэл доод хэмжээнд байлгах мэдэгдэл, АНУ дахь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний

Page 67: валютын зах зээл

захиалга нэмэгдэж байгаа байдал,  Лондонгийн металлын биржийн нөөц буурч 315000 тн-д хүрсэн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэж хэлж болох юм.Харин гуравдугаар  сараас зэсийн үнэ буурсаар долдугаар  сарын дундаж үнэ 7589 ам.доллар  болов. Энэ үнийн бууралтад Евро бүсийн эдийн засгийн хүнд байдал болон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, зэс худалдан авалтын бууралт зэрэг үндсэн шалтгаанууд нөлөөлсөн гэж шинжээч, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэдний таамгаар бол   Шанхай болон Лондонгийн Металлын бирж дээр нэмэгдэж байгаа зэсийн нөөцийн хэмжээ, АНУ-н ажлын олголтын байдлын тухай таагүй мэдээлэл зэргээс шалтгаалан богино хугацаанд зэсийн үнэ нэмэгдэхгүй бололтой.Сүүлийн үед Хятадын худалдан авалтын үзүүлэлт үнэхээр буурчээ.  Мөн Ази Европын хөрөнгийн зах зээлийн  таагүй  байдал, еврогийн ханшны бууралт зэрэг нь үнийн бууралтад гол нөлөө үзүүлсээр байна.

(Эх сурвалж-metalprices.com)

 

“Эрдэнэт” үйлдвэр олон жил  төсвийн “саалийн үнээ”, төсвийн орлогын гол бүрдүүлэгч байж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд зэс, нүүрсний экспорт нэмэгдэж, илүүтэй жин дарах болсон билээ. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт оруулах хөрөнгө чамлалтгүй их. Энэ үйлдвэрийн экспортын орлого ч буурах хандлагатай болоод байна.Өнгөрсөн жилүүдэд Азид гангийн хэрэглээ их байсан нь молибдений үнийн өсөлтөнд нөлөөлсөн. 2009 оноос Хятад улс молибдений гол импортлогч болсноор 2010 онд үнэ нь нилээд нэмэгдэж байв.2011 онд  барууны орнуудын молибдений баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж Хятадын импортын хэмжээ нилээд буурсантай холбоотойгоор молибдений  ханш унаж эхэлсэн. 

Page 68: валютын зах зээл

Үнийн энэхүү  бууралтын  байдал 2012 оны эхний хагаст ч,  одоо ч   үргэлжилж байна.2012 оны эхний 7 сарын  молибдений дундаж үнэ 30697,76 ам.доллар байв. Үүнийг  2011 оны эхний эхний 7 сарын дундаж үнэ 36826,86 ам.доллартой харьцуулахад 16,64хувиар  буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны 1 сарын дундаж үнэ 31038 ам.доллар байсан бол  гуравдугаар сараас эхлэн бусад металлын адил буурсаар 7-р сарын дундаж үнэ 27890,91 ам.доллар болжээ.