37
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ 2009 оны 12 дугаар Дугаар 187 Улаанбаатар сарын 15-ны өдөр хот Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй, Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлтийг дүгнэх журмыг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь: 1. “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ыг 3 дугаар хавсралтаар, “Менежер (нэгжийн дарга)-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. 2. Энэхүү тогтоолоор баталсан заавар, журмыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 3. “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоол, “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ 0

үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Embed Size (px)

Citation preview

Page 1: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар Дугаар 187 Улаанбаатарсарын 15-ны өдөр хот

Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй, Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон

тэдгээрийн биелэлтийг дүгнэх журмыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар

зүйлийн 35.1.5, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1. “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ыг 3 дугаар хавсралтаар, “Менежер (нэгжийн дарга)-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тогтоолоор баталсан заавар, журмыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоол, “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

0

Page 2: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 187 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ ( цаашид “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ” гэх ) байгуулахад Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль /ТБУСТХ/, Төрийн албаны тухай хууль /ТАТХ/, бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актууд, энэхүү “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар ( цаашид “Заавар” гэх )”-ыг баримтална.

1.2. Энэхүү зааврын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулахад нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, уг үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүнийг төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлж, өмчлөгчийн эрхийн талаарх зорилтуудыг хангах үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ерөнхий менежер үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.3. Төсвийн ерөнхийлөн захирагчид “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт” нь Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд түүнийг үр дүнгийн гэрээнд хавсаргана.

“Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт” нь:1.3.1. хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын

бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд хэрэгжүүлэхээр заасан ажил, үйлчилгээ;

1.3.2. урд оны үр дүнгийн гэрээгээр нийлүүлэгдээгүй үлдсэн, цаашид нийлүүлэх шаардлагатай ажил, үйлчилгээ;

1.3.3. байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тухайн жилд нийлүүлэхээр тусгагдсан ажил, үйлчилгээ;

1.3.4. энэхүү журмын 1.3.1, 1.3.2, 1.3.3-т зааснаас гадна цаг үеийн зорилтыг биелүүлэх шаардлагын үүднээс тухайн жилд шинээр хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээнээс тус тус бүрдэнэ.

“Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт” нь бүтээгдэхүүний нэр, дугаар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал), хүрэх үр дүн/үр дагавар, хариуцах нэгжийн нэр гэсэн бүтэцтэй байна.

1.4. ТБУСТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр улсын төсвийн өөр байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг улсын төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулахдаа энэхүү зааврыг арга зүйн удирдлага болгоно.

1.5. Төрийн байгууллага бүр энэхүү зааврын хавсралт болох Үлгэрчилсэн загвар (цаашид “Загвар” гэх )-ыг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэглэж болно.

1.6. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцад хэрхэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, тайлагнах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн баталсан “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам”-аар зохицуулна.

1.7. Энэхүү заавар, загварт хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 1.7.1. ”Нийт бүтээгдэхүүн” гэж “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-д

тусгагдсан, тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг; 1.7.2. ”Тусгай захиалгат бүтээгдэхүүн” гэж “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний

жагсаалт”-д тусгагдсан, хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон бүтээгдэхүүнийг;

1.7.3. “Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт” гэж байгууллагын мөнгөн болон биет хөрөнгийн нөөцийг зохистой ашиглах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, төрөл бүрийн эрсдлийг зөв удирдахтай холбоотой тухайн байгууллагын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг;

1.7.4. ”Манлайлах ур чадвар, мэдлэг чадвар” гэдэгт хувь хүний онолын мэдлэг, манлайлах ур чадвар, туршлага, хандлага, зан үйлийг багтаасан, байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн чиг үүргийг гүйцэтгэх хувь хүний чадварыг.

Хоёр. Үр дүнгийн гэрээ байгуулах

1

Page 3: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

2.Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа дараахь үе шаттай байна:

2.1. Бэлтгэл үе шат: 2.1.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг байгуулахдаа байгууллагын үйл

ажиллагааны хэтийн төлөвлөгөө, үүний дотор тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх, байгууллагын тухайн жилийн төсөв батлагдсан байх, ерөнхий менежерийн Ажлын байр ( албан тушаал )-ны тодорхойлолт боловсрогдон баталгаажсан байх;

2.1.2. өмнөх оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг зохих журмын дагуу үнэлж дүгнэсэн байх.

2.2. Зохион байгуулах үе шат: 2.2.1. Төсвийн ерөнхийлан захирагч ерөнхий менежертэй ярилцлага хийж, тухайн

жилд ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгах гол зорилтууд, тусгай захиалгат бүтээгдэхүүний нэр төрөл, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтуудын талаар чиглэл өгнө.

2.2.2. Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нар энэхүү зааврын 2.1.1-д тусгагдсан баримт бичгүүд болон төсвийн ерөнхийлөн захирагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төсвийн байгууллагаас тухайн жилд нийлүүлэх нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт ( тоо, чанар, хугацаа, өртөг/зардал ), хүрэх үр дүн /үр дагавар/, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, мөрдөж ажиллах стандарт, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, манлайлах ур чадвар, мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар болон Талуудын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлуудыг харилцан тохиролцож, Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгана.

2.2.3. ТБУСТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасны дагуу Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дор дурдсанаар байгуулна:

-төсвийн байгууллагын ерөнхий менежер нь шууд харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчтай;

-төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр төсвийн өөр байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын ерөнхий менежертэй;

-аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон хэвтээ удирдлагатай төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн шатны Засаг даргатай;

-аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх босоо удирдлагатай төсвийн байгууллагын ерөнхий менежерийн хувьд ТБУСТХ-ийн 51 дүгээр зүйлийн 51.1.6-д заасныг үндэслэн тухайн шатны Засаг дарга болон өөрийн харъяалагдах дээд шатны байгууллагын даргатай үр дүнгийн гурвалсан гэрээтэй ажиллана.

2.2.4. Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээг ТБУСТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу улсын төсвийг Улсын Их Хурал баталснаас хойш 1 сарын дотор байгуулна.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хугацаа нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

Зарим төсвийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын гүйцэтгэлийг тооцдог хугацаанаас хамааруулан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоож болно.

Гурав. Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал

3.1. Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дор дурдсан аргачлалын дагуу боловсруулж баталгаажуулна:

1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулагч Талууд:Загварын 1.1-ийн хоосон зайд төсвийн ерөнхийлөн захирагч болон ерөнхий менежерийн албан

тушаал, нэрийг тус тус бичнэ.2. Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээний агуулга, зорилгоЗагварын 2.1-ийн “Төсвийн байгууллагын нэр” гэсэн зайд байгууллагын бүтэн нэрийг бичнэ.

Загварын 2.2-ын Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээний зорилгыг тодорхойлохдоо Загварын 2.2-т дурдсанаар, эсхүл Талууд шаардлагатай гэж үзвэл түүнийг дэлгэрүүлэн тусгаж болно.

3. Eрөнхий менежерийн хүлээх үүрэгЗагварын 3.1-ийн “нийт бүтээгдэхүүн” гэсний өмнөх зайд тухайн жилд ерөнхий менежерээс

төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүн (тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад)-ий тоог энэхүү гэрээний хавсралт болох “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-аас авч бичнэ.

2

Page 4: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Загварын 3.2-ын хоосон зайд хууль, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон тусгай захиалгат бүтээгдэхүүн бүрийн дугаар (Бүтээгдэхүүн 2.1, Бүтээгдэхүүн 3.4. гэх мэт.)-ийг, “тусгай захиалгат бүтээгдэхүүн” гэсний өмнөх зайд тусгай захиалгат бүтээгдэхүүний нийт тоог энэхүү гэрээний хавсралт болох “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-аас авч бичнэ.

Загварын 3.3-т мөнгөн болон биет хөрөнгийн нөөцийг зохистой ашиглах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, төрөл бүрийн эрсдлийг зөв удирдах зэрэг өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнөөс авч, “зорилтыг” гэсний өмнөх зайд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх нийт зорилтын тоог бичнэ.

Загварын 3.4-ийн хүснэгтэд байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн манлайлах ур чадвар, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтоо тодорхойлно.

Загварын 3.5-д төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг илтгэх үзүүлэлтийг тогтоосон Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, эрх бүхий бусад этгээдийн болон өөрийн байгууллагын батлан гаргасан дүрэм, заавар, журам, эрх зүйн бусад актууд, төсвийн ерөнхийлөн захирагчийн шаардлагатай гэж үзсэн бусад холбогдох асуудлыг нэр заан тусгаж болно.

Загварын 3.6-гийн “бусад үүрэг” гэсэн хэсэгт ТБУСТХ болон бусад хууль тогтоомжоор ерөнхий менежерийн бүрэн эрхэд хамааруулсан болон түүний үйл ажиллагаанд хориглосон зүйлийг тусгаж болно. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн саналын дагуу Талуудын харилцан тохиролцсон бусад үүргийг тусгаж болно.

4.Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэгЭнэ зүйлд төсвийн ерөнхийлөн захирагчийн ТБУСТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1-ээс 12.1.7-д

заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, тухайн төсвийн байгууллагаас болон эрх шилжүүлсний үндсэн дээр бусад этгээдээс худалдан авсан бүтээгдэхүүнийг хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхой асуудлыг тусгаж болно.

5.Талуудын харилцан хүлээх үүрэгЗагварын 5.1, 5.2, 5.3-т төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нарын харилцан

хүлээх зарим үүрэг, хариуцлагыг жишээ болгон тусгав.Тухайн төсвийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих,

тайлагнах тогтолцоог бүрдүүлэх болон бусад холбогдох асуудлаар төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нар ямар үүрэг харилцан хүлээх талаар Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тодорхой зүйлийг нэмж тусгаж болно.

6.Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт Загварын 6.1-д байгууллагын үйл ажиллагааны гадаад, дотоод орчин өөрчлөгдсөний улмаас

байгууллагын зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцож хэрхэн шийдвэрлэх тухай тусгана. Талуудын аль нэг нь, эсхүл хоёул үүрэгт ажлаасаа өөрчлөгдсөн тохиолдолд шинэ Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үр дүнгийн гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн агуулгаар тусгана. Аль ч тохиолдолд шинэ Талууд нэмэлт, өөрчлөлтийн талаар харилцан тохиролцсон зүйлээ албажуулж, үр дүнгийн гэрээнд хавсаргана. Үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах хүртэл өмнөх гэрээ хүчин төгөлдөр байна.

7. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхТөсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нар гэрээг дүгнэх хуанлын хугацааг харилцан

тохиролцож гэрээнд тусгана.

8. Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хариуцлага Загварын 8.1-д ерөнхий менежер үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн”, “В” буюу “Сайн” үнэлгээ авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн ямар урамшуулал олгох талаар нарийвчлан тусгаж болно.

Загварын 8.2-т ерөнхий менежер үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд тухайн ерөнхий менежерийн ажлын үр дүн, манлайлах ур чадвар, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн

3

Page 5: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

зүгээс хэрхэн туслах, эсхүл ТАТХ, ТБУСТХ, Хөдөлмөрийн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх талаар тусгаж болно.

9.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний баталгаажулалт9.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нэг талаас төсвийн ерөнхийлөн захирагч, нөгөө

талаас ерөнхий менежер гарын үсэг зурна. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд Талууд гарын үсэг зурсан (эрх бүхий этгээдийн хувьд тэмдэг дарсан)-аар хүчин төгөлдөр болно.

9.2. Төсвийн ерөнхийлөн захирагч ТБУСТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын ерөнхий менежертэй энэхүү зааврын 2.2.4-т заасан хугацааны дотор үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч энэ хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулахгүй бол ерөнхий менежер энэ талаар түүнд шаардлага тавьж болно. Төсвийн ерөнхийлөн захирагч үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд ерөнхий менежер ТБУСТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу төрийн албаны төв байгууллагад гомдол гаргаж болно.

------- о О о ––––

4

Page 6: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

“Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ын хавсралт

Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах Үлгэрчилсэн загвар

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ҮР ДҮНГИЙНГ Э Р Э Э

1.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ байгуулагч Талууд:1.1.Нэг талаас: Төсвийн ерөнхийлөн захирагч

…………………………… …………………………… (албан тушаал, нэр) (эцэг/ эх/-ийн нэр, нэр)

1.2.Нөгөө талаас: Eрөнхий менежер …………………………… …………………………….

(албан тушаал) (эцэг /эх/-ийн нэр, нэр) нар дор дурдсан асуудлаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 20 ... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс 20 ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг дуусталх хугацаагаар энэхүү гэрээг байгуулав.

2.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний агуулга, зорилго

2.1. …………………………………………………………………… -ны(төсвийн байгууллагын нэр)

үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь энэхүү үр дүнгийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнд төсвийн ерөнхий менежерээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилд худалдан авахаар харилцан тохиролцсон бүтээгдэхүүний нэр төрөл, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал) болон өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтууд, бусад болзол, нөхцлийг тусгав.

2.2. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний зорилго нь энэхүү гэрээний 2.1-д заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авах, өмчлөгчийн эрхийн болон бусад зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон төсвийн ерөнхийлөн захирагч болон ерөнхий менежер нарын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.

3. Ерөнхий менежерийн хүлээх үүрэг

3.1. Энэхүү гэрээний хавсралт болох “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-д тусгагдсан …. нийт бүтээгдэхүүн (энэхүү журмын 3.2-т дурдсан тусгай захиалгат бүтээгдэхүүн орохгүй)-ийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал) бүрээр ханган нийлүүлнэ.

3.2. Энэхүү гэрээний хавсралт болох “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-д тусгагдсан бүтээгдэхүүнүүд дотроос хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд гүйцэтгэхээр заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон …………………… (тусгай захиалгат бүтээгдэхүүн бүрийн дугаарыг заана) … тусгай захиалгат бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал) бүрээр ханган нийлүүлнэ.

3.3. Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх талаар байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан мөнгөн болон биет хөрөнгийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхтэй холбоотой . . . зорилтыг хэрэгжүүлнэ; 3.4. Манлайлах ур чадвар, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт:

Манлайлах ур чадвар, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт

( шалгуур үзүүлэлт)

Хэрэгжүүлэх арга зам (өөрийгөө хөгжүүлэх

чиглэл )

Хуанлын хугацаа,хүн/өдөр

1 2 3

5

Page 7: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт-1: ………………………………...(шалгуур үзүүлэлт)

а)б)в) г.м.

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт -2: ……………………………..………(шалгуур үзүүлэлт)

а)б)в) г.м.

3.5. төрийн албаны стандартыг мөрдөж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг илтгэх үзүүлэлтийг хангаж ажиллана.

3.6. Бусад үүрэг:3.6.1. ТБУСТХ-ийн 13 дугаар зүйлд заасан улсын төсвийн байгууллагын бүрэн эрхийг

хэрэгжүүлнэ;3.6.2. ТБУСТХ-ийн 14 дүгээр зүйлд заасан улсын төсвийн байгууллагад хориглох

зүйлийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байна;3.6.3. ТБУСТХ-ийн 17 дугаар зүйлд заасан ерөнхий менежерийн бүрэн эрхийг

хэрэгжүүлнэ;3.6.4. ТБУСТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу бүтээгдэхүүний анги тус

бүрээр тоо хэмжээ, чанар, өртөг болон хугацааны биелэлтийг тусгасан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг хагас, бүтэн жилээр гаргана;

3.6.5. ТБУСТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу санхүүгийн тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу жилийн эцсийн тайланд аудитын дүгнэлт гаргуулна.

4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэг

4.1. Тухайн төсвийн байгууллагаас худалдан авах нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлно;

4.2. Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлно;

4.3. Тухайн төсвийн байгууллагаас болон эрх шилжүүлсний үндсэн дээр бусад этгээдээс худалдан авах бүтээгдэхүүнийг санхүүжүүлэхэд шаардлагатай төсвийг эрх бүхий байгууллагаар батлуулна;

4.4. Тухайн төсвийн байгуулага болон эрх шилжүүлсний үндсэн дээр бусад этгээдээс худалдан авсан бүтээгдэхүүний санхүүжилтийг хийнэ; 4.5. Тухайн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний нийлүүлэлт, санхүүгийн үр дүнг хянаж дүгнэнэ;

4.6. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангана.5. Талуудын харилцан хүлээх үүрэг

5.1. Ерөнхий менежер нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалтын үр ашигтай удирдлагаар хангах, үүний дотор төрийн албан хаагчийн шуурхай удирдлагаар хангах үүрэг хүлээх бол төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ;

5.2. Ерөнхий менежер хүлээгдэж байгаа үр дүнд хүрэхийн тулд дотоод хяналтын болон тайлагналын оновчтой тогтолцоо бүрдүүлж хэвшүүлэх үүрэг хүлээх бол төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавина;

5.3. Хэрэв төсвийн байгууллага нь зарим бүтээгдэхүүн болон түүний хэсэг, мөн өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээлсэн бол тэдгээрийн нийлүүлэлтийн төлөө ерөнхий менежер төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцлага хүлээнэ.

6. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

6.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

6

Page 8: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

7. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх

Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг 20 ... оны .... сарын ....-ны дотор багтаан дүгнэнэ.

8. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хариуцлага

8.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд ерөнхий менежерийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын дагуу шийдвэрлэнэ;

8.2. Eрөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежерт хэрхэн туслалцаа дэмжлэг үзүүлэх, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ.

9. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний баталгаажуулалтТөсвийн ерөнхийлөн захирагч:

…………………………. ……………………… /……. ………………….…/ (албан тушаал) (гарын үсэг) Тэмдэг

………………………..(огноо)

Eрөнхий менежер:…………………………. ……………………… / …. ………………….…/ (албан тушаал) (гарын үсэг) Тэмдэг

………………………..(огноо)

7

Page 9: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны

187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙБАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ ДҮГНЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн байгууллагын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ (цаашид “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ” гэх )-г дүгнэхэд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (ТБУСТХ), Төрийн албаны тухай хууль (ТАТХ), бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актууд, энэхүү “Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам” ( цаашид “Журам” гэх )-ыг баримтална.

1.2. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, улмаар тухайн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтыг хангах талаар ерөнхий менежерийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв үнэлж дүгнэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. ТБУСТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ерөнхий менежерийн тухайн жилийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь ТАТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно.

1.4. ТБУСТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр улсын төсвийн өөр байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.5. Төрийн байгууллага бүр энэхүү журмын хавсралт болох Үлгэрчилсэн загвар (цаашид “Загвар” гэх )-ыг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэглэнэ.

1.6. Гурвалсан гэрээтэй ажиллаж байгаа орон нутгийн босоо удирдлагатай төсвийн байгууллагын дарга (захирал, эохлэгч )-ын үр дүнгийн гэрээний биелэлтийг тухайн шатны Засаг даргатай болон өөртэй нь байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн дээд шатны байгууллагын ерөнхий менежер дүгнэнэ.Тухайн шатны Засаг дарга нь босоо удирдлагатай орон нутгийн төсвийн байгууллагын дарга ( захирал, эрхлэгч )-ын өөрийнх нь өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 15 (жилийн ажлын үр дүн нь тухайн жилийн 12 сарын 31-нээр тасалбар болгон тооцогддог байгууллагын хувьд дараа оны 1 дүгээр сарын 15) -ны дотор дээд шатны байгууллагад нь хүргүүлж байна.

1.7. Тайлант жилийн дундуур ерөнхий менежер өөр албан тушаалд шилжих, чөлөөлөгдөх, эсхүл шинээр томилогдох тохиолдолд тэдний ажилласан хугацааны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэнэ.

1.8. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэх үйл явц нь “Биелэлтэд хяналт тавих ба тайлагнах”, “Үнэлж дүгнэх” гэсэн хоёр үе шаттай байна.

Хоёр.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт тавих ба

тайлагнах үе шат

2.1. ТБУСТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл энэхүү журмын биелэлтэд хяналт тавина.

2.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтэд дор дурдсан хэлбэрээр хяналт тавина:

2.2.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа асуудлыг Талууд тухай бүр авч хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллана;

2.2.2. ерөнхий менежер нь ТБУСТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу улирал бүрийн эцэст бүтээгдэхүүн нийлүүлэлтийн явцын тайланг төсвийн ерөнхийлөн захирагч, Сангийн яаманд, ТБУСТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу хагас, бүтэн жилээр бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлж байна;

8

Page 10: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

2.2.3. ерөнхий менежер нь ТБУСТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.3.2-т заасны дагуу Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцыг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчид өгч болно.

Гурав. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэх, түүний аргачлал

3.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг бүтэн жилээр дүгнэнэ. 3.2. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг энэхүү журмын хавсралтын Загварын дагуу

дор дурдсан аргачлалаар дүгнэнэ: а/ Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд оролцогч Талууд:

Загварын 1.1, 1.2-ын зохих зайд төсвийн ерөнхийлөн захирагчийн болон ерөнхий менежерийн албан тушаал, нэрийг тус тус бичнэ.

Энэ зүйлийн сүүлийн хэсэгт байгаа он, сар, өдрийг “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ”-ний 1.2-оос авч бичнэ.

б/ Ерөнхий менежерийн хүлээсэн үүргийн биелэлт Загварын 2.1-ийн нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг дүгнэхдээ бүтээгдэхүүн

нийлүүлэлтийн улирал, хагас жилийн болон жилийн эцсийн тайланг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэхээр Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг )-ийн болон хүрэх үр дүн ( үр дагавар )-гийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр бүтээгдэхүүн тус бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог дор дурдсан байдлаар гаргана:

Нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээнийхүснэгт

Тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад нийлүүлвэл зохих нийт

бүтээгдэхүүний нэр төрөл, шалгуур үзүүлэлт бүрээр

хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл, шалгуур үзүүлэлт бүрээр

хүрсэнтүвшин

Өгвөл

зохих

оноо

Өгсөн оноо

1 2 3 41.Бүтээгдэхүүн -1.1: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)……………………………………………………………………

0-30

2.Бүтээгдэхүүн -1.2: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)…………………………………………………………… гэх мэт

0-30

Дундаж оноо 0-30

Тайлбар: Дээрх хүснэгтийг “Илтгэх хуудас”-наас тусад нь үйлдэж хавсаргана.

Тухайн бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр ханган нийлүүлсэн бол 30, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол 20-29, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч бүх шалгуур үзүүлэлтийг гүйцэд хангаагүй бол 14-19, тухайн бүтээгдэхүүний хагасыг нийлүүлсэн бол 5-13, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар зарим арга хэмжээ авч эхэлсэн бол 1-4, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бол оноо ( “0” гэж тэмдэглэнэ ) өгөхгүй.

Нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог тооцохдоо бүтээгдэхүүн тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн нийт бүтээгдэхүүний тоонд хувааж гаргана.

9

Page 11: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Загварын 2.1-ийн “нийт” гэсний өмнөх зайд гэрээгээр нийлүүлвэл зохих тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад нийт бүтээгдэхүүний тоог бичиж, Хүснэгт 1-ийг дор дурдсан байдлаар бөглөнө:

Тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад нийлүүлвэл зохих нийт бүтээгдэхүүний тоо

(жишээ)

Өгвөл зохихоноо

Өгсөн оноо/дундаж онооны

жишээ/1 2 3

20 0-30 25Загварын 2.2-ын тусгай захиалгат бүтэгдэхүүний нийлүүлэлтийг дүгнэхдээ

Загварын 2.1-ийн нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тооцсон аргачлалыг үндэслэн тусгай захиалгат бүтээгдэхүүн тус бүрийн биелэлтэд 0-40 онооны үнэлгээ өгч, дундаж оноог дор дурдсан байдлаар гаргана:

Тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтийн

үнэлгээний хүснэгтНийлүүлвэл зохих тусгай захиалгат

бүтээгдэхүүний нэр төрөл, шалгуур

үзүүлэлт бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл, шалгуур үзүүлэлт бүрээр

хүрсэнтүвшин

Өгвөл

зохих

оноо

Өгсөн оноо

1 2 3 41.Бүтээгдэхүүн -1.1: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)……………………………………………………………………

0-40

2.Бүтээгдэхүүн -1.2: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)…………………………………………………………… гэх мэт.

0-40

Дундаж оноо 0-40

Тайлбар: Дээрх хүснэгтийг “Илтгэх хуудас”-наас тусад нь үйлдэж хавсаргана.

Тухайн бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр ханган нийлүүлсэн бол 40, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол 29-39, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч бүх шалгуур үзүүлэлтийг гүйцэд хангаагүй бол 18-28, тухайн бүтээгдэхүүний хагасыг нийлүүлсэн бол 7-17, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар зарим арга хэмжээ авч эхэлсэн бол 1-6, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бол оноо ( “0” гэж тэмдэглэнэ ) өгөхгүй.

Тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог тооцохдоо тусгай захиалгат бүтээгдэхүүн тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн тусгай захиалгат бүтээгдэхүүний тоонд хувааж гаргана.

Загварын 2.2-ын “тусгай захиалгат бүтээгдэхүүн” гэсний өмнөх зайд гэрээгээр нийлүүлвэл зохих тусгай захиалгат бүтээгдэхүүний тоог бичиж, Хүснэгт 2-ыг дор дурдсан байдлаар бөглөнө:

Нийлүүлвэл зохих тусгай захиалгат бүтээгдэхүүний тоо (жишээ)

Өгвөл зохихоноо

Өгсөн оноо/дундаж онооны

жишээ/1 2 35 0-40 35

Загварын 2.3-ын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх талаар ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан зорилтын биелэлтийг дүгнэхдээ өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт

10

Page 12: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр хүрсэн түвшинг тооцсоны үндсэн дээр зорилт тус бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, дундаж оноог дор дурдсан байдлаар гаргана:

Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт ( орц )-ын биелэлтийн үнэлгээний хүснэгтӨмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт (орц)-ууд , тэдгээрийн шалгуурүзүүлэлт бүрээр

хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл, шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин

Өгвөл

зохих

оноо

Өгсөн оноо

1 2 3 41. Зорилт 1: Мөнгөн хөрөнгийн нөөцийг зохистой ашиглах талаар:1.1. …………………………….1.2. ……………………………. г.м.

0-300-30

2. Зорилт 2: Биет хөрөнгийн нөөцийг зохистой ашиглах талаар:2.1. …………………………….2.2. ……………………………. г.м.

0-300-30

3. Зорилт 3: Боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх талаар: 3.1. …………………………….3.2. ……………………………. г.м.

0-300-30

Дундаж оноо 0-30

Тайлбар: Дээрх хүснэгтийг “Илтгэх хуудас”-наас тусад нь үйлдэж хавсаргана. Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилтын биелэлтийн үнэлгээний дундаж оноог

тооцохдоо зорилт тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн нийт зорилтын тоонд хувааж гаргана.

Загварын 2.3-ын “Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх” гэсний дараахь зайд гэрээгээр хэрэгжүүлвэл зохих зорилтын тоог бичиж, Хүснэгт 3-ыг дор дурдсан байдлаар бөглөнө:

Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт (орц)-ын тоо (жишээ)

Өгвөл зохихоноо

Өгсөн оноо/дундаж онооны

жишээ/1 2 36 0-30 20

3.3. Ерөнхий менежерийн манлайлах ур чадвар, мэдлэг чадвар нь нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүнийг нийлүүлэх, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхэд тусгалаа олох тул түүнийг тусгайлан дүгнэхгүй боловч биелэлтийг Загварын 2.4-ийн “биелэлт:” гэсний дараахь зайд бичнэ.

3.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь төрийн албаны стандартыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг илтгэх үзүүлэлтийг хэрхэн хангах талаарх ерөнхий менежерийн хүлээсэн үүргийн биелэлтэд дүгнэлт өгч, Загварын 2.5-ын “дүгнэлт:” гэсний дараахь зайд бичнэ.

3.5. Төсвийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий менежерийн хүлээсэн “бусад үүргийн” биелэлтэд дүгнэлт өгч, Загварын 2.6-гийн “дүгнэлт:” гэсний дараахь зайд бичнэ. в/ Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээсэн үүргийн биелэлт

3.6. Төсвийн ерөнхийлөн захирагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэхдээ:

3.6.1. ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээсэн үүргийн биелэлтийг зүйл тус бүрээр Талууд хамтран хэлэлцэнэ;

3.6.2. Талууд төсвийн ерөнхийлөн захирагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, Загварын 3-ын “биелэлт:” гэсний дараахь зайд бичнэ;

3.6.3. төсвийн ерөнхийлөн захирагч гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан ерөнхий менежерийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд

11

Page 13: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

сөргөөр нөлөөлсөн гэж Талууд үзвэл ерөнхий менежерийн тухайн хүлээсэн үүргийн биелэлтэд өгөх үнэлгээнд энэ нөхцөл байдлыг харгалзана.

г/ Талуудын харилцан хүлээсэн үүргийн биелэлт

3.7. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд Талууд харилцан үүрэг хүлээсэн бол эдгээр үүргийн биелэлтийг зүйл тус бүрээр Талууд хэлэлцэн дүгнэлт өгч, Загварын 4-ийн “биелэлт:” гэсний дараахь зайд бичнэ.

д/ Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээ

3.8. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нар ярилцлага хийнэ.

3.9. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ тухайн байгууллагын санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирал, жилийн тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар ерөнхий менежерийн ирүүлсэн улирлын тайлан, тухайн байгууллагын үндсэн хэрэглэгчийн санал, гэрээний биелэлтийн явцыг хэлэлцэж байсан мэдээлэлдээ тулгуурлана.

3.10. Төсвийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг энэхүү журмын 3.2-т заасны дагуу дүгнэж өгсөн үнэлгээгээ нэгтгэж, нийт оноог дор дурдсан байдлаар гаргаж, Загварын Хүснэгт 4-ийг дараахь байдлаар хөтөлнө:

Үр дүнгийн гэрээний үзүүлэлтӨгвөл зохих

онооӨгсөн оноо

(дундаж онооны жишээ)

1 2 31.Нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлт

0-30 25

2.Тусгай захиалгат бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлт

0-40 35

3.Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт ( орц )-ын биелэлт

0-30 20

Нийт оноо 0-100 80

3.11. Төсвийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд өгсөн үнэлгээний нийт оноог үндэслэн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 3.11.1. 90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн” гэсэн үнэлгээ; 3.11.2. 80-89 оноо авсан бол “В” буюу “Сайн” гэсэн үнэлгээ; 3.11.3. 70-79 оноо авсан бол “C” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ; 3.11.4. 60-69 оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай ” гэсэн үнэлгээ; 3.11.5. 0-59 оноо авсан бол “E” буюу “Хангалтгүй” гэсэн үнэлгээ.

3.12. Төсвийн ерөнхийлөн захирагч нь ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд өгсөн үнэлгээний нийт оноо (бидний авсан жишээгээр 80 оноо)-г үндэслэн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт (үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин)-эд (бидний авсан жишээгээр “В” буюу “Сайн” гэсэн) үнэлгээ өгөх бөгөөд Загварын 5.2-ын хүснэгтийн зохих багананд (бидний авсан жишээгээр “В” багананд ) үнэлгээгээ гэж тэмдэглэнэ.

3.13. Төсвийн ерөнхийлөн захирагч Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж, хэрэв “А” буюу “Маш сайн”, эсхүл “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу “Хангалтгүй” гэсэн үнэлгээний аль нэгийг өгсөн бол энэ тухай үндэслэлээ энэхүү журмын хавсралтын 5.2-ын холбогдох зайд бичнэ.

е/ Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ3.14. Төсвийн ерөнхийлөн захирагч Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний

биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээгээ үндэслэн ТАТХ, ТБУСТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд

12

P

Page 14: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд саналаа тавьж болно:

Үнэлгээ Үр дүнгийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал

“А” буюу“Маш сайн”

-албан тушаал дэвшүүлэх буюу энэ тухай саналаа эрх бүхий этгээдэд гаргах;-төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас нь өмнө олгох;-төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг ахиулах;-цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх;-албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтад хамруулах;-мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох;-төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох

“В” буюу “Сайн“

-одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах;-дараагийн шатлалын цалин олгох;-зохих шатны сургалтад хамруулах;-төрийн жинхэнэ албан хаагчид дараагийн шатны цол, зэрэг дэв олгох; -төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох;-мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох

“С” буюу“Хангалттай”

-цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх;-зохих шатны сургалтад хамруулах;

“D” буюу“Дутагдал-

тай”

-албан тушаал бууруулах;-төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг бууруулах;-дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах

“Е” буюу“Хангалтгүй”

-сахилгын шийтгэл ногдуулах;-төрийн албанаас халах

ж/ Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний баталгаажилт

3.15. Талууд Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн тухай Илтгэх хуудсыг албажуулахдаа:

3.15.1. Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нар “Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн тухай Илтгэх хуудас”-т гарын үсэг зурж , тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

3.15.2. Ерөнхий менежер төсвийн ерөнхийлөн захирагчийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бол энэ тухай үндэслэлийг тусгасан тайлбарыг төсвийн ерөнхийлөн захирагчид бичгээр гаргаж өгнө. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нэгдээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээ дүгнэсэн Илтгэх хуудсанд тайлбарыг хавсаргаж, үр дүнгийн гэрээг дүгнэгдсэнд тооцно.

Дөрөв.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх

4.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ болон түүнийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах, төрийн албанаас халагдсантай холбогдсон маргааныг ТАТХ-ийн 39 дүгээр зүйл, Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

-------- о О о --------

13

Page 15: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг

дүгнэх журам”-ын хавсралтЕрөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэх Үлгэрчилсэн загвар

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГДҮГНЭСЭН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

1.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд оролцогч Талууд:1.1.Нэг талаас: Төсвийн ерөнхийлөн захирагч ………………………. ……………………………

(албан тушаал) (эцэг/ эх/-ийн нэр, нэр)

1.2.Нөгөө талаас: Ерөнхий менежер …………………………. ……………………………… (албан тушаал) (эцэг/ эх/-ийн нэр, нэр) нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 20. оны .. дугаар сарын ..-ний өдрөөс 20. оны .. дугаар сарын ..-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэв.

2.Ерөнхий менежерийн хүлээсэн үүргийн биелэлт

2.1. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хавсралт болох “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-д тусгагдсан, тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад … нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал )-ийн болон хүрэх үр дүн ( үр дагавар )-гийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 1Тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад нийлүүлвэл

зохих нийт бүтээгдэхүүнийтоо

Өгвөл зохих оноо

Өгсөноноо

/дундаж оноо/

1 2 3

0-30

2.2. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хавсралт болох “Тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний жагсаалт”-д тусгагдсан бүтээгдэхүүнүүд дотроос хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд гүйцэтгэхээр заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон … тусгай захиалгат. бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал )-ийн болон хүрэх үр дүн ( үр дагавар )-гийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 2Нийлүүлвэл зохих тусгай захиалгат

бүтээгдэхүүний тооӨгвөл зохих

онооӨгсөн оноо

/дундаж оноо/1 2 3

0-40

2.3. Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх …. зорилт (орц) тус бүрийн биелэлтийг шалгуур үзүүлэлт бүрийн хүрэх түвшингээр тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

14

Page 16: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Хүснэгт 3 Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх

талаар дэвшүүлсэн зорилт (орц)-уудын тоо Өгвөл зохих

онооӨгсөн оноо

/дундаж оноо/1 2 3

0-30

2.4. Манлайлах ур чадвар, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт (өөрийгөө хөгжүүлэх)-ын биелэлт:……………………………….………………………………………………

……………………………………………………………………………………………………………………

2.5. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг илтгэх үзүүлэлтийг хангахтай холбогдсон үүргийн биелэлтийн тухай дүгнэлт:……………………………………………………………………………………………

2.6. Бусад үүргийн талаарх дүгнэлт: ……………………………………………………… ……………………………………………………………………………………………………………………

3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээсэн үүргийн биелэлт: ……………………………………………………………………………………………………………………

4. Талуудын харилцан хүлээсэн үүргийн биелэлт: ……………………………………………………………………………………………………………………

5. Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээ

5.1.Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 4

Үр дүнгийн гэрээний үзүүлэлт Өгвөл зохихоноо

Өгсөн оноо/дундаж оноо/

1.Нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлт 0-302.Тусгай захиалгат бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлт

0-40

3.Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зорилт ( орц )-ын биелэлт

0-30

Нийт оноо 0-100

5.2.Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээгээ гэж тэмдэглэнэ:

”А” буюу”Маш сайн”

”В” буюу”Сайн”

”С” буюу“Хангалттай”

”D” буюу”Дутагдалтай”

”Е” буюу”Хангалтгүй”

Хэрэв ”А” буюу ”Маш сайн”, эсхүл ”D” буюу ”Дутагдалтай”, ”Е” буюу

”Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн бол энэ тухай үндэслэлээ бичнэ: ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

6.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ

6.1.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна:

1)……………………………………………………………………………………………………… …………………………………………………………………

15

P

Page 17: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

2).................................................................................................................................................. ..........................................................................................

7.Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн тухай Илтгэх хуудасны баталгаажуулалт:

Төсвийн åðºíõèéëºí çàõèðàã÷:………………….. ……………………………. /…………………………………/(àëáàí òóøààë) (ãàðûí ¿ñýã) (òýìäýã)

………………………...(îãíîî)

Åðºíõèé ìåíåæåð:………………….. ……………………………. /…………………………………/(àëáàí òóøààë) (ãàðûí ¿ñýã) (òýìäýã)

………………………...(îãíîî)

16

Page 18: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2009 ОНЫ 187 ДУГААР ТОГТООЛЫН 3 ДУГААР ХАВСРАЛТ

Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй

үр дүнгийн гэрээ байгуулах заавар

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч-менежер, ТБУСТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-т зааснаас бусад төрийн тусгай албан хаагч-менежер (цаашид “Менежер” гэх )-тэй үр дүнгийн гэрээ байгуулахад энэхүү “Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар” (цаашид “Заавар” гэх)-ыг баримтална.

1.2. Энэхүү зааврын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд менежерийн үр дүнгийн гэрээ байгуулахад нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, улмаар тухайн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө болон Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд чиглүүлэн менежер бүрийн үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. ТБУСТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ерөнхий менежер менежертэй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу ерөнхий менежер эрхээ бичгээр шилжүүлсэн тохиолдолд дээд шатны менежер доод шатны менежертэй үр дүнгийн гэрээ (цаашид “Менежерийн үр дүнгийн гэрээ” гэх)-г жилийн хугацаагаар байгуулна.

1.4. Төрийн байгууллага бүр энэхүү зааврын хавсралт болох Үлгэрчилсэн загвар (цаашид “Загвар” гэх)-ыг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэглэж болно.

1.5. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцад хэрхэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, тайлагнах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн баталсан “Менежер (нэгжийн дарга)-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам”-аар зохицуулна.

1.6. Энэхүү заавар, загварт хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:1.6.1. ”Нийт бүтээгдэхүүн” гэж тухайн нэгжийн үйл ажиллагааны

жилийн төлөвлөгөөнд тусгагдсан, тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг;1.6.2. ”Тусгай захиалгат бүтэгдэхүүн” гэж “Нэгжийн үйл

ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан, Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хууль тогтоомж, , төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд гүйцэтгэхээр заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, ерөнхий менежерийн тусгайлан сонгосон бүтээгдэхүүнийг;

1.6.3. ”Дотоод бүтээгдэхүүн” гэж байгууллага дотроо нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийг;

1.6.4. ”Нэмэлт бүтээгдэхүүн” гэж тухайн жилийн дундуур ерөнхий менежерийн саналын дагуу тухайн менежер нэмж нийлүүлэхээр харилцан тохиролцсон бүтээгдэхүүнийг;

1.6.5. ”Мэдлэг чадвар” гэдэгт хувь хүний онолын мэдлэг, ур чадвар, туршлага, хандлага, зан үйлийг багтаасан, байгууллага, нэгжийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чиг үүргийг гүйцэтгэх хувь хүний чадварыг.

1.7. “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө” нь менежерийн үр дүнгийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь байх бөгөөд түүнийг тухайн үр дүнгийн гэрээнд хавсаргана. “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө” нь бүтээгдэхүүний нэр, дугаар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал), хариуцах ажилтны нэр гэсэн бүтэцтэй байна.

17

Page 19: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Хоёр. Үр дүнгийн гэрээ байгуулах

2.1. Менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа дараахь үе шаттай байна:2.1.1. Бэлтгэл үе шат:

2.1.1.1. Менежерийн үр дүнгийн гэрээг байгуулахдаа байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тухайн менежерийн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг үндэс болгох учир эдгээр баримт бичгүүдийг боловсруулж, баталгаажуулсан байна.2.1.1.2. Менежерийн өмнөх оны үр дүнгийн гэрээний биелэлтийг зохих журмын дагуу үнэлж, дүгнэсэн байна.

2.1.2. Зохион байгуулах үе шат:2.1.2.1. Ерөнхий менежер менежер бүртэй ярилцлага хийж, тухайн менежерийн тухайн жилийн үр дүнгийн гэрээнд дэвшүүлэх зорилтууд, чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа тусгай захиалгат бүтээгдэхүүний талаар чиглэл өгнө.2.1.2.2. Менежер байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, өөрийн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт, ерөнхий менежерийн өгсөн чиглэлийг үндэслэн нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээний төслөө боловсруулна. 2.1.2.3. Ерөнхий менежер, менежер нар нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд менежерийн тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал)-ийн талаар харилцан зөвшилцөж тусгана. Мөн шаардлагатай гэж үзвэл нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хариуцах эзэн (тухайн нэгжийн албан хаагчдын нэр)-ийг зааж өгч болно.

Гурав. Менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал

3.1. Менежерийн үр дүнгийн гэрээг дор дурдсан аргачлалын дагуу боловсруулж, баталгаажуулна:

1. Менежерийн хүлээх үүрэг

1.1. Байгууллага (нэгж)-ын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүнийг нийт бүтээгдэхүүн, тусгай захиалгат бүтээгдэхүүн гэж ангилна.

Загварын “1.1.1-ийн “… нийт бүтээгдэхүүн” гэсний өмнөх зайд менежерээс ерөнхий менежерт тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн ( тусгай захиалгат бүтээгдэхүүн орохгүй)-ий тоог “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нөөс авч бичнэ.

Загварын 1.1.2-ын “тусгай захиалгат бүтээгдэхүүн бүрийн дугаарыг заана” гэсний өмнөх зайд “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан бүтээгдэхүүнүүд дотроос хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд гүйцэтгэхээр заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, ерөнхий менежерийн тусгайлан сонгосон тусгай захиалгат бүтээгдэхүүн бүрийн дугаар (Бүтээгдэхүүн 2.1, Бүтээгдэхүүн 3.4. гэх мэт.)-ыг, “тусгай захиалгат бүтээгдэхүүнийг” гэсний өмнөх зайд тусгай захиалгат бүтээгдэхүүний нийт тоог тус тус бичнэ.

1.2. Дотоод бүтээгдэхүүнЗагварын 1.2.1-ийн “дотоод бүтээгдэхүүнийг” гэсний өмнөх зайд тухайн

менежерт хамаарах байгууллагын дотоод бүтээгдэхүүнийг нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнөөс авч бичнэ. Дотоод бүтээгдэхүүн нийлүүлдэггүй менежерийн хувьд үр дүнгийн гэрээний энэ хэсэг хамаарахгүй.

1.3. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтМэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтыг тодорхойлохдоо тухайн ажилтны Ажлын байр

( албан тушаал )-ны тодорхойлолтод тусгагдсан мэдлэг чадварын шаардлагуудыг үндэслэх бөгөөд ерөнхий менежертэй зөвшилцөн үр дүнгийн гэрээнд тусгана.

Загварын 1.3-ын 1 дэх багананд Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд (жишээ нь, харилцаа холбоо тогтоох ур чадвараа дээшлүүлэх гэх мэт), тэдгээрийн шалгуур үзүүлэлт (жишээ нь, хэрэглэгчид чиглэсэн, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг болсон байх г.м.)-ийг, 2 дахь багананд тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам буюу өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр хийх ажлуудыг, 3 дахь багананд тухайн чиглэлээр хийх ажлыг гүйцэтгэх хуанлын хугацаа, зарцуулах хүн/өдрийг тусгана.

18

Page 20: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

1.4-т төрийн албаны стандартууд, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосон Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, эрх бүхий бусад этгээдээс батлан гаргасан дүрэм, журам, заавар, эрх зүйн бусад баримт бичгийг нэр заан мөрдөж ажиллахаар тусгаж болно.

1.5-д менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явц, гүйцэтгэлийг төрийн албан хаагч улирал тутам мэдээлж, жилийн эцэст тайлагнаж байхаар тусгана.

2.Ерөнхий менежерийн хүлээх үүрэг

Ерөнхий менежер дараахь үүрэг хүлээхээр тусгана: 2.1-д байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хангахад чиглэсэн

тухайн менежерийн нийлүүлэх бүтээгдэхүүн (нийт болон тусгай захиалгат, дотоод болон нэмэлт бүтээгдэхүүн), мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудыг түүнтэй харилцан тохиролцож тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэхэд нь менежерт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэх;

2.2-т Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэх;

2.3-т Менежерийн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн явц, гүйцэтгэлийн талаар менежертэй тогтмол ярилцаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байх.

3. Менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

3.1-д байгууллагын үйл ажиллагааны гадаад, дотоод орчин өөрчлөгдсөний улмаас байгууллагын зорилт, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд Менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талуудын аль нэг нь, эсхүл хоёул үүрэгт ажлаасаа өөрчлөгдсөн тохиолдолд шинэ Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үр дүнгийн гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсвэл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн агуулгаар тусгана. Аль ч тохиолдолд шинэ Талууд нэмэлт, өөрчлөлтийн талаар харилцан тохиролцсон зүйлээ баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд хавсаргана. Үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах хүртэл өмнөх гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх

4.1-д Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хуанлын хугацааг заана. Энэ хугацаа нь Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаатай ижил байна.

5. Менежерийн үр дүнгийн гэрээний хариуцлага

5.1-д менежер тухайн жилийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн”, “В” буюу “Сайн” үнэлгээ авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээнд нийцүүлэн ямар урамшуулал олгох талаар нарийвчлан тусгаж болно.

5.2-т менежер үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд тухайн менежерийн ажлын үр дүн, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд байгууллагын зүгээс хэрхэн туслах, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх талаар тусгаж болно.

6. Менежерийн үр дүнгийн гэрээний баталгаажуулалт

6.1. Менежерийн үр дүнгийн гэрээнд нэг талаас ерөнхий менежер, нөгөө талаас менежер гарын үсэг зурна.Үр дүнгийн гэрээнд Талууд гарын үсэг зурсан (эрх бүхий этгээдийн хувьд тэмдэг дарсан)-аар үр дүнгийн гэрээ хүчин төгөлдөр болно.

6.2. Ерөнхий менежер ТБУСТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу баталсан энэхүү зааварт заасан хугацаагаар менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй. Хэрэв ерөнхий менежер энд заасан хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулахгүй бол менежер энэ талаар түүнд шаардлага тавьж болно. Ерөнхий менежер үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд менежер ТБУСТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу төрийн албаны төв байгууллага болон түүний салбар байгууллагад харъяаллын дагуу гомдол гаргаж болно.

19

Page 21: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

----- о О о -----

“Менежерийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар”-ын хавсралт

Менежер (нэгжийн дарга)-ийн үр дүнгийн гэрээ байгуулах Үлгэрчилсэн загвар

…………………………… (байгууллагын нэр) ……………………………( албан тушаал) ..................... (эцэг, эхийн нэр) ………………… нэр)-ын 20... оны

Ү Р Д Ү Н Г И Й Н Г Э Р Э Э

1. Менежерийн хүлээх үүрэг

1.1. БАЙГУУЛЛАГА (НЭГЖ)-ЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

1.1.1. Энэхүү гэрээний хавсралт болох “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан ….. нийт бүтээгдэхүүн (тусгай захиалгат бүтээгдэхүүн орохгүй)-ийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал) бүрээр ханган нийлүүлнэ.

1.1.2. Энэхүү гэрээний хавсралт болох “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан, хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд гүйцэтгэхээр заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, ерөнхий менежерийн тусгайлан сонгосон ……………. (тусгай захиалгат бүтээгдэхүүн бүрийн дугаарыг заана) … тусгай захиалгат бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал) бүрээр ханган нийлүүлнэ.

1.2. ДОТООД БҮТЭЭГДЭХҮҮН

1.2.1. Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан …. дотоод бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, өртөг/зардал) бүрээр ханган нийлүүлнэ.

1.3. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт:Мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилт

( шалгуур үзүүлэлт)

Хэрэгжүүлэх арга зам (өөрийгөө хөгжүүлэх чиглэл )

Хуанлын хугацаа,хүн/өдөр

1 2 3Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт-1: ………………………………...(шалгуур үзүүлэлт)

а)б)в) г.м.

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт -2: ……………………………..………………………………………….(шалгуур үзүүлэлт)

а)б)в) г.м.

1.4. Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдөж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахина.

1.5. Үр дүнгийн гэрээний биелэлтийг ерөнхий менежерт улирал тутам мэдээлж, бүтэн жилээр тайлагнана.

20

Page 22: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

2. Ерөнхий менежерийн хүлээх үүрэг

2.1. Менежерийн нийлүүлэх бүтээгдэхүүн, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь түүнд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

2.2. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлнэ.

2.3. Менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн явц, гүйцэтгэлийн талаар менежертэй тогтмол ярилцаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байна.

3. Менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

3.1. Менежерийн үр дүнгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

4. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх

4.1. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 20 ... оны … дугаар сарын ..-ны дотор багтаан дүгнэнэ.

5. Менежерийн үр дүнгийн гэрээний хариуцлага

5.1. Менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд менежерийг урамшуулах асуудлыг ерөнхий менежер холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын дагуу шийдвэрлэнэ.

5.2. Менежер үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ерөнхий менежер менежерт хэрхэн туслах, эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ.

6. Менежерийн үр дүнгийн гэрээний баталгаажуулалт

Ерөнхий менежер :…………………………… ……………………………. /……………………………./ (албан тушаал) (гарын үсэг) Тэмдэг ………………………………

(огноо)

Менежер:…………………………… …………………………….. /………………………………/ (албан тушаал) (гарын үсэг) ……………………………….

(огноо)

21

Page 23: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 187 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

Менежер (нэгжийн дарга)-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч-менежер, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (ТБУСТХ)-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-т зааснаас бусад төрийн тусгай албан хаагч-менежер ( цаашид “Менежер” гэх )-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэхэд энэхүү “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам” (цаашид “Журам” гэх)-ыг баримтална.

1.2. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, улмаар тухайн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд менежер бүрийн оруулсан хувь нэмэр, мэргэшлийн түвшинг нь үнэн зөв үнэлж дүгнэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Байгууллагын ерөнхий менежер нь менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж дүгнэнэ. Харин ТБУСТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу ерөнхий менежер эрхээ бичгээр шилжүүлсэн тохиолдолд дээд шатны менежер нь доод шатны менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж дүгнэнэ.

1.4. Тайлант жилийн дундуур менежер өөр албан тушаалд шилжих, чөлөөлөгдөх, эсхүл шинээр томилогдох тохиолдолд тэдний ажилласан хугацааны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж дүгнэнэ.

1.5. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх үйл явц нь “Биелэлтэд хяналт тавих ба тайлагнах”, “Үнэлж дүгнэх” гэсэн хоёр үе шаттай байна.

Хоёр. Менежерийн үр дүнгийн гэрээ биелэлтэд хяналт тавих ба тайлагнах

2.1. ТБУСТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл энэхүү журмын биелэлтэд хяналт тавина.

2.1.1. Ерөнхий менежер Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтэд дор дурдсан хэлбэрээр хяналт тавина:

2.1.1.1. Үр дүнгийн гэрээний биелэлтийн явц, гүйцэтгэлийн талаар ерөнхий менежер нь менежертэй тогтмол ярилцаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ;

2.1.1.2. Менежер үр дүнгийн гэрээнийхээ биелэлтийг улирал тутам ерөнхий менежерт албан ёсоор мэдээлж байна. Ерөнхий менежер Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтэд хагас жил тутам хяналт-шинжилгээ хийлгүүлнэ;

2.1.1.3. Ерөнхий менежер энэхүү журмын 2.1.1.1, 2.1.1.2-ын дагуу олж авсан мэдээлэл болон өөрт байгаа бусад мэдээлэлд тулгуурлан менежертэй улирал бүрийн эцэст үр дүнгийн гэрээнийх нь биелэлтийн явц байдлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллана.

2.2. Менежер үр дүнгийн гэрээний биелэлтээ энэхүү журмын хавсралт болох Үлгэрчилсэн загвар (цаашид “Загвар” гэх)-ын Илтгэх хуудсаар бүтэн жилээр гаргаж ерөнхий менежерт тайлагнана.Ерөнхий менежер менежертэй ярилцлага хийх замаар түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж, дүгнэнэ.

2.3. Загварын тайлагнахтай холбоотой хэсгийг менежер дор дурдсан байдлаар үйлдэнэ:

22

Page 24: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

1. Менежерийн үүргийн биелэлт

1.1-ийн “нийт бүтээгдэхүүн (гарц)” гэсний өмнөх зайд Менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт бүтээгдэхүүний тоог бичнэ.

Нийт бүтээгдэхүүн (гарц)-ий нийлүүлэлтийг үнэлэх Хүснэгт 1-ийн 1 дэх багананд тухайн Менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал)-ийг хүрэх түвшингийн хамт авч бичнэ. Уг хүснэгтийн 2 дахь багананд тухайн бүтээгдэхүүний жинхэнэ гүйцэтгэлийг тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардлын хүрсэн түвшингээр тодорхойлж бичнэ. Хэрэв дотоод болон нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэхээр хоёр тал тохиролцсон бол тэдгээрийн гүйцэтгэлийг мөн тайлагнана.

Загварын Хүснэгт 1-ийн 4 дэх баганыг менежер бөглөхгүй үлдээнэ.

1.2-ын “тусгай захиалгат бүтээгдэхүүн (гарц)” гэсний өмнөх зайд Менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан тусгай захиалгат бүтээгдэхүүний тоог бичнэ..

Тусгай захиалгат бүтээгдэхүүн (гарц)-ий нийлүүлэлтийг үнэлэх Хүснэгт 2-ыг энэхүү журмын 9-ын 1.1-д дурдсан аргачлалаар үйлдэнэ.

1.3. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлтийг үнэлэх Хүснэгт 3-ын 1 дэх багананд Менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтууд, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг авч бичнэ. Уг хүснэгтийн 2 дахь багананд тухайн дэвшүүлсэн зорилтын жинхэнэ гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр тодорхойлж бичнэ.

Загварын энэ хэсгийн 4 дэх баганыг менежер бөглөхгүй үлдээнэ.

2.4. Ерөнхий менежер менежерээс Илтгэх хуудас хүлээж авсаны дараа дор дурдсан байдлаар менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-д үнэлгээ өгнө:

2.4.1. Загварын 1.1-ийн нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг дүгнэхдээ энэхүү журмын 7-д заасны дагуу олж авсан мэдээлэл, менежерийн Илтгэх хуудсаар тайлагнасан гүйцэтгэл болон өөрт байгаа бусад мэдээлэлдээ үндэслэн ерөнхий менежерт нийлүүлэхээр Менежерийн үр дүнгийн гэрээнд тусгагдсан тусгай захиалгат бүтээгдэхүүнээс бусад нийт бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал)-ийн хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр бүтээгдэхүүн тус бүрийн биелэлтэд 0-30 онооны үнэлгээ өгч, нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог гаргана.

Тухайн бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр ханган нийлүүлсэн бол 30, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол 20-29, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч бүх шалгуур үзүүлэлтийг гүйцэд хангаагүй бол 14-19, тухайн бүтээгдэхүүний хагасыг нийлүүлсэн бол 5-13, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар зарим арга хэмжээ авч эхэлсэн бол 1-4, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бол оноо ( “0” гэж тэмдэглэнэ ) өгөхгүй.

Нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог тооцохдоо бүтээгдэхүүн тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн нийт бүтээгдэхүүний тоонд хувааж гаргана.

2.4.2. Загварын 1.2-ын тусгай захиалгат бүтэгдэхүүний нийлүүлэлтийг дүгнэхдээ энэхүү журмын 10.1-д заасан аргачлалаар хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр тусгай захиалгат бүтээгдэхүүн тус бүрийн биелэлтэд 0-40 онооны үнэлгээ өгч, тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог гаргана.

Тухайн бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр ханган нийлүүлсэн бол 40, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол 29-39, тухайн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлсэн боловч бүх шалгуур үзүүлэлтийг гүйцэд хангаагүй бол 18-28, тухайн бүтээгдэхүүний хагасыг нийлүүлсэн бол 7-17, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар зарим арга хэмжээ авч эхэлсэн бол 1-6, тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй бол оноо ( “0” гэж тэмдэглэнэ ) өгөхгүй.

23

Page 25: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

Тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэлгээний дундаж оноог тооцохдоо тусгай захиалгат бүтээгдэхүүн тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн тусгай захиалгат бүтээгдэхүүний тоонд хувааж гаргана.

2.4.3. Загварын 1.3-ын Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлтийг дүгнэхдээ Хүснэгт 3-ын 4 дэх багананд зорилт тус бүрийн хэрэгжилтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр нь тооцон үнэлгээ өгч, дундаж оноог гаргана.

2.4.4. Өөрийн ажлын үр дүнг цаашид сайжруулах зорилгоор нөгөө тал болох ерөнхий менежерийн хүлээсэн үүргийн биелэлт болон танд үзүүлсэн дэмжлэг, туслалцааны байдалд “Бага”, “Дунд”, “Их” гэсэн үнэлгээний аль нэгийг өгч, тохирох дөрвөлжинд гэж тэмдэглэнэ.

2. Тайлангийн баталгаажуулалт

2.1. Менежер тайлагналтай холбоотой дээрх мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж гарын үсэг зурах бөгөөд Илтгэх хуудсыг ерөнхий менежерт үнэлгээ хийлгүүлэхээр шилжүүлнэ.

Гурав. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин ( үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж, дүгнэх

3. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ

3.1. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г бүтэн жилээр дүгнэнэ.

3.2. Ерөнхий менежер энэхүү журмын 10-т заасны дагуу нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын биелэлтэд өгсөн 3 үнэлгээг Загварын 3.1-ийн Хүснэгт 4-т бичиж, “Нийт оноо” гэсний дараахь 3 дахь багананд нийт оноог бичнэ..

3.3. Ерөнхий менежер менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд өгсөн үнэлгээний нийт оноог үндэслэн менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-д дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгч, Загварын 3.2-ын аль тохирох хүснэгтийн нүдэнд гэж тэмдэглэнэ:

13.1. 90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”;13.2. 80-89 оноо авсан бол “В” буюу “Сайн”;13.3. 70-79 оноо авсан бол “С” буюу “Хангалттай”;13.4. 60-69 оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”;13.5. 0-59 оноо авсан бол “Е” буюу “Хангалтгүй”.

4. Ерөнхий менежерийн тэмдэглэл4.1-д хэрэв менежер “А” буюу “Маш сайн”, эсхүл “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу

“Хангалтгүй” үнэлгээ өгсөн бол үндэслэлээ бичнэ. 4.2-т тухайн менежерийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг

мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихтай холбогдсон үүргийн биелэлтийн тухай дүгнэлтээ бичнэ.

4.3-т менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТБУСТХ, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно:

Үнэлгээ Үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал“А” буюу “Маш сайн”

албан тушаал дэвшүүлэх буюу энэ тухай саналаа эрх бүхий этгээдэд гаргах;

төрийн жинхэнэ албан хаагч-менежерийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас нь өмнө олгох;

төрийн үйлчилгээний албан хаагч-менежерийн мэргэшлийн зэргийг зохих журмын дагуу ахиулах, ур чадварын нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх;

цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх; албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтад хамруулах;

24

√√

Page 26: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох; төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд

тодорхойлох“В” буюу “Сайн”

одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах;

дараагийн шатлалын цалин олгох; зохих шатны сургалтад хамруулах; төрийн жинхэнэ албан хаагч-менежерт дараагийн шатны цол, зэрэг

дэв олгох; төрийн үйлчилгээний албан хаагч-менежерт зохих журмын дагуу

мэргэшлийн зэрэг болон ур чадварын нэмэгдийг олгох; мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох.

“С” буюу “Хангалт-тай”

цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх; зохих шатны сургалтад хамруулах.

“D” буюу “Дутагдал-тай”

албан тушаал бууруулах; дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах.

“Е” буюу “Хангалт-гүй”

сахилгын шийтгэл ногдуулах төрийн албанаас халах.

5. Дараагийн шатны даргын тэмдэглэл:

5.1. Дараагийн шатны дарга ерөнхий менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрч байвал “Зөвшөөрсөн” гэсний дараахь нүдэнд гэж тэмдэглэнэ.

5.2. Хэрэв дараагийн шатны дарга ерөнхий менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байвал “Зөвшөөрөхгүй” гэсний дараахь нүдэнд гэж

тэмдэглэнэ.Энэ тохиолдолд дараагийн шатны дарга ерөнхий менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, өөрийн үнэлгээг бичнэ.Энэхүү үнэлгээ нь менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн эцсийн үнэлгээ болно.

6. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн үнэлгээний баталгаажуулалт

6.1-д үнэлгээ өгсөн ерөнхий менежер, 8.2-т дараагийн шатны дарга, 8.3-т менежер тус тус гарын үсэг зурна.

6.2. Менежер ерөнхий менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа бол энэ тухай үндэслэлийг тусгасан тайлбарыг ерөнхий менежерт бичгээр гаргаж өгнө. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нэгдээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв ерөнхий менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээ дүгнэсэн Илтгэх хуудсанд тайлбарыг хавсаргаж, үр дүнгийн гэрээг дүгнэгдсэнд тооцно.

----------------------------- о О о -------------------------------------

25

Page 27: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

“Менежер (нэгжийн дарга)-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний

биелэлт)-г үнэлэх журам”-ын хавсралт

Менежер (нэгжийн дарга)-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх Үлгэрчилсэн загвар

……………………………….. (байгууллагын нэр) ……………………… ( албан тушаал) ............................... (эцэг буюу эхийн нэр) ……………………(нэр)-ний 20 ... оны үйл

ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх ИЛТГЭХ ХУУДАС

1. Менежерийн үүргийн биелэлт1.1. “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан тусгай захиалгат

бүтээгдэхүүнээс бусад … нийт бүтээгдэхүүн (гарц)-ий нийлүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал )-ээр хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 1Тусгай захиалгат бүтээгдэхүү-

нээс бусад нийлүүлвэл зохих нийт бүтээгдэхүүний нэр төрөл, шал-

гуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэт-гэл, шалгуур үзүү-

лэлт бүрээр хүрсэнтүвшин

Өгвөл зохих оноо

Өгсөн оноо

1 2 3 41.Бүтээгдэхүүн -1.1: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)……………………………………………………………………

0-30

2.Бүтээгдэхүүн -1.2: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)…………………………………………………………… гэх мэт

0-30

Дундаж оноо 0-30

1.2. Менежерийн үр дүнгийн гэрээний хавсралт болох “Нэгжийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан, хууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тухайн жилд гүйцэтгэхээр заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, ерөнхий менежерийн тусгайлан сонгосон … тусгай захиалгат бүтээгдэхүүн ( гарц )-ий нийлүүлэлтийг бүтээгдэхүүн тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг/зардал )-ийн хэрэгжилтийг тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 2Нийлүүлвэл зохих тусгай захиалгат

бүтээгдэхүүний нэр төрөл, шалгуур

үзүүлэлт бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл, шалгуур үзүүлэлт бүрээр

хүрсэнтүвшин

Өгвөл зохих оноо

Өгсөн оноо

1 2 3 41.Бүтээгдэхүүн -1.1: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)……………………………………………………………………

0-40

26

Page 28: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

2.Бүтээгдэхүүн -1.2: (бүтээгдэхүүний нэр, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин)…………………………………………………………… гэх мэт.

0-40

Дундаж оноо 0-40

1.3. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтыг зорилт бүрийн гүйцэтгэлийг тооцсоны үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 3Мэдлэг чадвараа дээшлүүлэх

талаар дэвшүүлсэн зорилтууд, тэдгээрийн

шалгуур үзүүлэлт

Жинхэнэ гүйцэтгэл ( шалгуур

үзүүлэлтээр )

Өгвөл зохихоноо

Өгсөн оноо

1 2 3 4Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт-1-ийг хэрэгжүүлэх хүрээнд:а) ………………………………………………………………………б)…………………………… г.м.

30

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт-2-ыг хэрэгжүүлэх хүрээнд:а) ……………………………….…………………………………….б)…………………………… г.м.

30

Дундаж оноо 30

1.4. Ерөнхий менежерийн хүлээх үүргийн биелэлтийн талаах менежерийн сэтгэл ханамжийн түвшин

1.4.1. Мененер үр дүнгийн гэрээний нөгөө тал болох ерөнхий менежерийн хүлээсэн үүргийн биелэлтийг хэрхэн үнэлж байгаагаа доорхи дөрвөлжний аль тохироход √ гэж тэмдэглэнэ.

Бага Дунд Их

2. Тайлангийн баталгаажуулалтАжлын гүйцэтгэлээ тайлагнасан менежер:…………………………………… / ……………………………………. /

(гарын үсэг)……………………… (огноо)

3. Менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ3.1. Ерөнхий менежер Менежерийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн

үүргийн биелэлтийг дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 4

Үр дүнгийн гэрээний үзүүлэлт Өгвөл зохих

дундаж оноо

Өгсөн дундаж оноо

1 2 31.Нийт бүтээгдэхүүн (гарц)-ий нийлүүлэлт 0-30

2. Тусгай захиалгат бүтээгдэхүүн (гарц)-ий нийлүүлэлт

0-40

3.Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтын 0-30

27

Page 29: үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлийг дүгнэх журам

биелэлт

Н и й т о н о о 0-100

3.2. Ерөнхий менежер Менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээгээ гэж тэмдэглэнэ:

“А” буюу “Маш

сайн”

“В” буюу “Сайн”

“С” буюу “Хангалттай”

“D” буюу

“Дутагдалтай”

“Е” буюу

“Хангалтгүй”

4. Ерөнхий менежерийн тэмдэглэл:4.1. Хэрэв менежерт “А” буюу “Маш сайн”, эсвэл “D” буюу “Дутагдалтай”, “Е” буюу

“Хангалтгүй” үнэлгээ өгсөн бол үндэслэл: ……………………………………………………………………….............................................................................................................................................................................

4.2. Тухайн менежерийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой стандартыг мөрдөх, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихтай холбогдсон үүргийн биелэлтийн тухай дүгнэлт:…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

4.3. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж өгсөн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал:

1) ……………………………………………………………………………………..2)……………………………………………………………………………… г.м. 5. Дараагийн шатны даргын тэмдэглэл: 5.1.Ерөнхий менежерийн үнэлгээг: Зөвшөөрсөн

Зөвшөөрөхгүй

5.2.Зөвшөөрөхгүй тохиолдолд:1)Үндэслэл: ……………………………………………………………………………………

……………………………………………………………………………………………………………2)Дараагийн шатны даргын үнэлгээ:

6. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-гийн үнэлгээний баталгаажуулалт

6.1.Үнэлгээ өгсөн ерөнхий менежер: ………………………………. ……………………… / ……………………………………../ (албан тушаал) (гарын үсэг) Тэмдэг …………………………. (огноо)

8.2.Үнэлгээг зөвшөөрсөн дараагийн шатны дарга: ………………………………. ……………………… / ……………………………………../ (албан тушаал) (гарын үсэг) …………………………. (огноо)

6.3.Үнэлгээтэй танилцсан менежер: …………………… /………………………………………../

(ãàðûí ¿ñýã) …… …………… (îãíîî)

28

“….” áóþó “………………………”