31
ЦАГАДАЙН УЛСЫН ЗАДРАЛ Монголын эзэнт гүрэн задарсан нь, түүний шалтгаан ХIII зууны II хагаст Их Монгол улс задралын шатандаа оржээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань улсыг үндэслэн байгуулснаар Монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа бие даасан хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, алтан ургийнхны дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогнолд аюул учирч эхэлсэн байна. 1259 онд Мөнх хаан тэнгэрт хальсаны дараа монгол улсын төр засаглалын явдалд хожмоо зарчмын учир холбогдол бүхий үйл явдал болжээ. Тэр нь Хятадыг дайлах хэргийг удирдаж явсан Хубилайн үйл ажиллагаанаас болсон аж. Хубилай болон түүний залгамжлагчид хятад газар төвлөн сууж, нүүдлийн монгол ахуйгаас хөндийрсөн нь хэргийн явцаар өөрийн орныг бус харийн орны хөгжилд үлэмжхэн хувь нэмрээ оруулахад хүрчээ. Монголын Эзэнт гүрний үед Хятад улс түүхэндээ байгаагүйгээр хөгжиж хэсэг

цагадайн улсын задрал

  • Upload
    -

  • View
    200

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

ЦАГАДАЙН УЛСЫН ЗАДРАЛ 

Монголын эзэнт гүрэн задарсан нь, түүний шалтгаан

ХIII зууны II хагаст Их Монгол улс задралын шатандаа оржээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны

дараа улам ноцтой болж Хубилай Юань улсыг үндэслэн байгуулснаар Монголын эзэнт гүрэн

задарч эхлээд тус тусдаа бие даасан хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын

эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, алтан ургийнхны дотор хаан ширээ, эрх ямба

булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их

Монгол улсын тусгаар тогнолд аюул учирч эхэлсэн байна.

1259 онд Мөнх хаан тэнгэрт хальсаны дараа монгол улсын төр засаглалын явдалд хожмоо зарчмын

учир холбогдол бүхий үйл явдал болжээ. Тэр нь Хятадыг дайлах хэргийг удирдаж явсан Хубилайн

үйл ажиллагаанаас болсон аж. Хубилай болон түүний залгамжлагчид хятад газар төвлөн сууж,

нүүдлийн монгол ахуйгаас хөндийрсөн нь хэргийн явцаар өөрийн орныг бус харийн орны хөгжилд

үлэмжхэн хувь нэмрээ оруулахад хүрчээ. Монголын Эзэнт гүрний үед Хятад улс түүхэндээ

байгаагүйгээр хөгжиж хэсэг хугацаанд дэлхийн улс төр, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцааны

төв байв. Харин уугуул Монгол нутгаа орхигдуулахгүйг хичээн анхаарч байсан ч нийслэлийн ач

холбогдлоо алдаснаар хөгжлийн эрч хүч нь саарчээ.Академич Ш.Нацагдоржийн тэмдэглэснээр

“Юань улс байгуулагдсан нь монголын хэвийн хөгжилд дэвшилтэд роль гүйцэтгээгүй. Хубилай ах

Мөнх хаанаас өвгөдийн хуулийг дагана, өөр улсын ёсонг дагахгүй гэж олонтаа хэлдэг байсан

бодлогын шууд эсрэг байр суурь баримталсан” гэжээ. [Нацагдорж 1987:128]. Энэ нь монголчуудыг

хятадад уусах аюулыг агуулж байсан аж. Харин хятадын ард түмэн монголын түрэмгийлэгчдийг

”1368 онд эх нутгаасаа хөөн зайлуулсан нь хэрэг дээрээ монголыг хятадад уусах аюулаас аварсан

гавьяат үйл болсон байна” хэмээн М. Санждорж дүгнэжээ. [Санждорж 1998:68].Хубилайн түүхэнд

гүйцэтгэсэн үүргийг нэг хэсэг судлаачид нийслэлийг Хархорумаас Хятадад шилжүүлсэн, хууль

бусаар хаан суусан, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад [Майдар 1990:84-

88, Нацагдорж 1998:41-42 , Санждорж 1998:66-68] нөгөө хэсэг нь дорно дахиныг эзэгнэсэн их

гүрний төвд нь сууж удирдахаас аргагүй байсан гэж үзэж байна. Аль алинд үнэний хувь бийг

үгүйсгэх аргагүй боловч дахин нягтлан эрэгцүүлбээс, Хубилай хаан тухайн үедээ улс төрийн

төвийг Бээжинд шилжүүлэхдээ Хятадын нутагт суурьшиж байна гэж бодоогүй, харин өнө

эртнийхээ Монгол газар, Монгол, Хятадын зааг нутагт шилжин суурьшлаа гэж үзэж байсан

бололтой. Түүнчлэн, хуучин нийслэлээ төрийн төв хэвээр байлгасан бол дорно дахиныг эзэлсэн их

гүрнийг удаан тогтоон барьж чадахгүй байсан. Ингэж чадлаа ч эл удаан хугацаанд хятадууд

Монгол нутаг руу шилжин суурьшиж, монголчуудыг үндэстнийх нь хувьд уусгах аюул нүүрлэх

байсан байж болох юм. [Дэлхий дахины түүх. 2003:157].1261 онд хаан ширээнд суусан их хаан

Хубилай Монголын Юань улсыг байгуулснаар эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал буй

болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Толуйн хөвгүүн Хүлэг 1254-1258 оныг хүртэл

баруун тийш аян дайн хийжПерс, Араб зэргийг байлдан дагуулж, Эл хант улсыг байгуулжээ.

Зүчийн хөвгүүн Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост

довтлож, Польш, Мажарыг эзлэн, Алтан ордны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагадайн хант улс

байгуулагдав. ХIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн

хадгалж чадсан боловч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна. Ази, Европын ихэнхийг

эзэлсэн Монгол гүрэн ийнхүү тус тусын өвөрмөц онцлог бүхий хэд хэдэн улс болж хуваагдсан

билээ. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм.

Манай түүхчид Монголын эзэнт гүрэн хэд хэдэн биеэ даасан уулсууд болон сарнисан шартгааныг

эзэнт гүрний хэсгүүдийн дунд нийтлэг талуудаас гадна өвөрмөц ялгаа, үл нийцэх зүйл олон байсан

бөгөөд тэр байдал нь эцсийн дүнд түүнийг задран бутрахад хүргэсэн гэж үздэг юм. [Бира 1994:

42].

Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон

бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл, эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн

нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн

хөгжлийн төвшин нь ч харилуан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг

агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан

билээ.

Цагадайн улсын задрал

Судлаачдын үзэж буйгаар нүүдлийн хийгээд суурьшмал амьдралыг эрхэмлэгч ноёдын хоорондын

зөрчил тэмцлийн улмаас ХIҮ зууны II хагасаас Цагадайн улс Мавераннахр болон Моголистан гэж

хоёр хуваагдахад хүрсэн ажээ. Ингэж хоёр хуваагдах болсны гол шалтгааныг Таласын чуулганаар

тавигдсан гэж үзэж болох юм. Учир нь Мавераннахрт очсон монголчууд уламжлалт мал аж

ахуйгаасаа салж суурьшмал соёлыг эрхэмлэн лалын шашинд орох үйл явц Моголистаны

монголчуудыг бодвол илүү түргэн явагдсан ажээ. Улмаар энэ хоёр хэсгийн хүн амын ялгаа улам

даамжирч эцсийн эцэст хоёр ондоо угсаатан бүрэлдэн тогтоход хүргэсэн.

Юуны өмнө Цагадайн улсын хаадууд засаг захиргааны хуучин хуваарийг халж Мавераннахрын

газар нутгийг Их Монгол улсын засаг захиргааны жишгээр түмтүүдэд хуваасан байна. Дараа нь

Кебек хан (1318-1326) өөрийн нэр бүхий мөнгөн зоосыг шинээр гүйлгээнд оруулсан бөгөөд энэхүү

зоосыг түүний нэрээр кебекүүд гэдэг байсан нь хожим сунжирч “копейка” болон хувирчээ. Чингис

хаанаас уламжлагдан ирсэн сүм хийдийг аливаа алба татвараас чөлөөлдөг монгол төрийн бодлогыг

цагадайн угсааны хаадууд мөн Мавераннахрт дэлгэрүүлсэн. Судлаачдын дүгнэлтээр

Мавераннахрт ХIII-ХIV зууны заагаас эхлэн сүм хийдийн эзэмшил газар (вакф) өргөн дэлгэрсэн

байна. [Чехович 1959]. Эдгээр шашны байгууллагуудын эдийн засгийн хүчин чадлыг дагалдан

лалын шашны санвартангуудын нийгмийн байр суурь дээшилж улмаар лалын шашны нөлөө

ихэссэн гэж үзүүштэй. Монголын Эзэнт гүрэнд эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэзээд

дээгүүр байсан учир лалын шашинт Мавераннахрын эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг

дээшлүүлэхэд их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Эдгээр жишээнүүд нь монголын нөлөө

Мавераннахрын нийгмийг бүхэлд нь хамарч байсныг харуулж байгаа юм.

Ингээд Цагадайн улс Моголистан ба Мавераннахр гэж хоёр хуваагдах болсон гол шалтгаан нь тус

улсын хүн амын нүүдэл суурьшмал хоёр хэсгийн зөрчлийн үр дагвар байсан төдийгүй Долоон гол,

Или голын сав газарт Хайдугийн сэргээсэн Өгэдэйн улс тогтох болсонтой шууд холбоотой юм.

Чингис хаан эзэлсэн орны газар нутаг, улс иргэнийг хөвгүүддээ хувааж өгснөөр Монголын Эзэнт

гүрний задралын эх тавигдсан хэмээн судлаачид үздэг. Мөнх хааныг нас барсаны дараа дэгдсэн

Ариг-Бөх Хубилай нарын хаан ширээний төлөө тэмцэл нь 1264 онд Хубилайн ялалтаар төгсөв.

Улмаар Юан улс байгуулагдаж эзэнт гүрэн задрах тийшээ хэлбийжээ.

Цагадайн улс Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсгийн хувьд түүхэн хөгжлийн энэхүү үйл

явцыг туулж өнгөрүүлэв. Өөрөөр хэлбэл, Хубилай хааны үед Цагадайн улсад эзэнт гүрнээс салан

тусгаарлаж биеэ даах чиг хандлага улам бүр давамгайлах болов. Энэ нь Дува ханы хийсэн засаг

захиргааны шинэчлэлт, Кебек ханы мөнгөний шинэчлэлтээр нотлогдож байгаа юм.

Цагадайн улсад өрнөсөн салан тусгаарлах үйл явц нь дотоодын улс төр, шашин соёлын зөрчилтэй

нягт уялдаж байсан онцлогтой юм. Хайду Дундад Азид биеэ даасан улс байгуулсан нь үнэн

хэрэгтээ Цагадайн болон Өгэдэйн улсыг нэгтгэсэн явдал байлаа. 1269 онд болсон Таласын

чуулганаар Хайду Дорнод Туркестан, Долоон голын сав газрыг өөрийн удамд шилжүүлэн авч

Цагадайн улсын нутаг дэвсгэрийг Мавераннахраар хязгаарласан юм. Таласын чуулганы тэрхүү

шийдвэр нь мөн чанартаа Цагадайн улсыг Мавераннахр болон Моголистан хэмээн хоёр

хуваагдахад хүргэв. 1269 оноос хойш Цагадай Өгэдэйн удмын хооронд эрх мэдэл, газар нутгийн

төлөө тэмцэл тасралтгүй явагдах болжээ. Ихэнх судлаачид эл тэмцлийг Цагадайн улсын улс

төрийн хоёр чиг хандлагаар тайлбарладаг. “Цагадайн улс төрийн амьдралд хоёр гол хандлагыг

барьж байлаа. Үүнд: Или голын хөндийд нутаглаж байсан хаад нь Монголын уламжлалт хуучны

ёс зарчимд үнэнч байж ихэнхдээ лал болон буддизмыг талархан дэмжиж байсан

бөгөөдМавераннахрт очсон бүхэн персээр ярьж, лалыг шүтдэг хотуудын эрхшээл нөлөөнд орж

байсны дээр лалын ёсон дотор Ясаг дагах тангараг тавьдаг байлаа” гэж Ж.Ж.саундерс тэмдэглэжээ

[Саундерс. 1992:198].

Дээрх тэмцэл өнгөцхөн харахад Мавераннахр Моголистаны хоорондын шашин соёлын ялгаагаар

илэрч буй мэт боловч мөн чанартаа Цагадайн угсааны хан нар Таласын чуулганаар Хайдуд алдсан

Дорнод Туркестан, Долоон голын сав газрыг эргүүлэн авч өөрийн улсын улс төрийн нэгдлийг

хангахын төлөө тэмцэж байсан аж. Хайду Хубилай нарын тэмцэл 40 жил үргэлжлэхэд Цагадайн

улс нэгдэж нэгэн төвтэй болж чадаагүй байна. Сурвалж бичигт өгүүлснээр, “Цагадай ханы хөвүүд

нэгэн ширээнд нэгэн тогооноос хоол идэж байснаа мартаж, бие биеэсээ хэтэрхий хөндийрч, бие

биедээ бэлэг сэлт явуулж, харилцан амар мэндээ мэдэлцэхээ байжээ. Зарим нь хятадын ордныхны

дэргэд хоргодож, нөгөө нь узбек улсын ивээлд орж, үлдэх нь Толуйн үр угсаатны эзэмшил нутагт

одож нийлэв” гэжээ. [МИКК 1973:114].“Тарих-и Рашиди”-д өгүүлсэн сүйрэл Цагадайн улсын

түүхийн чухамхүү энэ үеийг харуулсан бололтой. “Моголистан дотор цэцэглэж яваа олон муж,

хотууд байсан . . . тухайлбал, Түрэгийн Афрасиаб хааны босгосон Балагасун хот юм. Балагасун

хар-киданы ирэхээс өмнө Афрасиабын үр угсаатны эрхэнд байжээ . . . Гүр хан Балагасунг Илик

хаанаас булаан авч нийслэлээ хийв. Балагасун бараг 95 жилийн турш хар-киданы нийслэл болж

байв. Моголууд Балагасунг “Каралык” гэж нэрлэсэн. Гэвч манай үед нээ хот оршин байсан гэх

ямар ч шинж тэмдэг алга” гэжээ [Кутлуков 1984:111]. Моголууд Балагасунг “Алмалиг” хэмээн

нэрлэж байжээ. Тэнд Туглак-Төмөрийн шарил байгаа бөгөөд энэ хотоос одоо ямар ч ул мөр

үлдсэнгүй гэжээ [мөн тэнд].Сурвалжийн энэхүү мэдээ нь Мавераннахр Моголистаны хооронд

болж байсан олон жилийн тэмцлийн хөлд Дорнод Туркестаны хот суурин газрууд ихэд сүйрсэн

тухай өгүүлсэн баримт юм. Үүнээс үзэхэд Цагадай Өгөдэйн удмын хоорондох тэмцэл ихэд

ширүүн явагдаж байсныг гэрчилж байгаа юм. Цагадайн улсыг задрахад хүргэсэн улс төрийн дээрх

шалтгаанаас гадна өөр шалтгаан мөн байсан хэмээн судлаачид үздэг. Тухайлбал, Алтан Ордон,

Юан улс Цагадайн улсын дотоод хэрэгт үе үе хөндлөнгөөс оролцож дайн байлдаан тасралтгүй

хийж байв. Үүний уршгаар тус улсын хүн ам газар нутгаасаа дүрвэж, худалдаа наймааны ажил

зогсонги байдалд орж тариачдын аж ахуй ядуурч, зам харгуйн аюулгүйн байдал хангагдаагүй

байв. Мөн “XIV зууны үед Жата буюу Жете гэдэг нүүдэлчин дээрэмчдийн бүлэг Төв Азийн хүн

амьтныг алан хядаж, дээрэмдэн сүйтгэж байсан нь яггүй бэрхшээлийг учруулж байжээ” [Саундерс

1992:198].

1301 онд Хайдуг нас барахад түүний хүү Чапар Өгөдэйн улсыг захирах болов. Чапарын үед

Цагадайн улсын Дува хан улс орноо биеэ даан захирч Хайдугийн байгуулсан эвслээс салан гарчээ.

Иймээс зарим судлаачид Дува ханыг Цагадайн биеэ даасан улсыг байгуулсан хэмээн үздэг юм.

Дува хан алтан ургийнхны дунд ихэд нэр хүндтэй байсан тул тухайн үед түүний дэвшүүлсэн

нилээд зоримог саналыг Их хаан хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байжээ. Дува

ханы санаачилснаар Монголын эзэнт гүрний нэгдсэн байдлыг холбооны улсуудын хэлбэрээр

сэргээж эдгээр улсуудын хооронд чөлөөтэй худалдаа арилжаа хийх бөгөөд аливаа хоорондын

зөрчил маргааныг эвээр шийдэж байх тухай Төв Азийн геополитикийн цоо шинэ зарчмыг

боловсруулан дэвшүүлсэн ажээ. Гэвч Дува ханы тэрхүү алсын хараатай санаачлагыг Өгөдэйн

удмынхан хэрэгжих шатанд нь таслан зогсоосон юм. Учир нь 1305 онд Чапарын цэрэг

Мавераннахр луу уулгалан довтолж уг санаачлагыг хөсөр хаяв. Дува ханы цэргүүд Чапарыг бут

цохисноор Дундад Азийн дээд эрх мэдэл Өгөдэйн удмаас ийнхүү Цагадайн удамд нэг мөсөн

шилжсэн ажээ [Кутлуков 1984:113].

Энэ үеэс хойш “Цагадайн улс” гэдэг нэр томъёо тогтож Цагадайн удмын хан нарын цэргийн

хүчийг бүрэлдүүлж байсан нүүдэлчид өөрсдийгөө “Цагадайхан” хэмээн нэрлэх болжээ. Энэ нэр нь

Цагадайн угсаа залгамжлагчдаас гаралтай хаад бүр үгүй болсон хойно ч бас л хэвээр үлдсэн. Тэрч

байтугай, тэр үед Дундад Азид тогтсон уран зохиолын хэлийг “Цагадайн” гэж нэрлэж байв

[Бартольд 1963в:152].Өгөдэйн харьяат нар шилжин суурьшсан Долоон гол, Дорнод Туркестаныг

Моголистан гэж нэрлэх болжээ. Энэ газрын байгаль цаг уур нь нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд

нэн тохиромжтой тул энд нутагласан нүүдэлчид уламжлалт аж ахуйгаа хэвээр үлдээж энд урьд нь

хөгжиж байсан газар тариалан уналтын байдалд оржээ. Үүнээс болоод худалдаа наймаа уналтанд

орж хот суурин газрууд балгас болон хоцорчээ. Моголууд өөрсдийгөө жинхэнэ монголчууд хэмээн

үзэж байсан бөгөөд Мавераннахрт аж төрөх болсон цагадайнхныг уламжлалаа гээсэн эрлийзүүд

хэмээн дорд үзэх болжээ. Мавераннахрт очиж суурьшсан цагадайнхан аргагүйн эрхэнд лалын

шашинд орох болсон бөгөөд тэдгээрээс анхлан лалын шашин шүтэх болсон нь Мубарек-шах юм.

Дараачийн хан Борак лалын шашинтан болов.Ийм үйл явц мөн Моголистанд ч өрнөсөн аж.

Өөрсдийгөө албан ёсоор могол (монгол) гэдэг боловч, Моголистаны нүүдэлчид үнэндээ жинхэнэ

монголчуудаас их ялгаатай байсан бөгөөд тэд орон нутгийн түрэг, уйгар хүн амтай хутгалдан уусч

түрэг маягаар хувцаслаж, түргээр ярих бөгөөд XIV зуунд лалын шашин шүтэх болжээ [Кутлуков

1984:113].

Моголистаны хан нараас Туглаг-Төмөр хан эхлээд лалын шашинд орсон юм. Лалын шашин

шүтсэн хаад ноёд нүүдлийн амьдралаас салж хот сууринд төвлөн суух болов. Туглаг-Төмөр хан

өөрийн байнга байх орд харшаа Или голын биеэс Аксуд нүүлгэн шилжүүлэв. Мавераннахрын

карши хотод амьдарч байсан Кебек хан ба түүний дүү Тармаширин нар нүүдлийн амьдралаа

орхисон юм. Хан нар хот руу шилжин сууж нүүдлийн уламжлалт ахуйгаас тасарсан явдал улс

орны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж хоёр удмын хооронд улс төрийн тэмцэл арилаагүй байхад

шашин соёлын зөрчил тэмцэл нэмэгдэв. Уг тэмцлийн үр дүнд Долоон гол, Или голын сав газарт

байсан хотууд нэрвэгдэж, тэдгээрийн амьдралд сөргөөр нөлөөлөв. 1346 онд Мавераннахрт лалын

бүлгийн эсэргүүцэл тэмцэл дэгдэж Казан ханыг хан ширээнээс түлхэн унагааж төрийн эрхийг

түрэг ноёд булаан авав. Мөн энэ үед Моголистаны ноён Пуладчи төрийн эрхийг булаан авч

Чингисийн удмын гэгдэх 18 настай Туглаг-Төмөрийг 1348 онд хан болгожээ. Пуладчи ноёны

эзэмшил гэдэг нь “Манглай субе гэж хойшид нэрлэгдэж бүрэлдэхүүнд нь Дорнод Туркестаны

хэсэг Кашгараас Кучи хүртэлх газар, Долоон голын хэсэг Иссык-Куль нуураас өмнө тийших нутаг

орж байв” [Бартольд 1963б:79]. Цагадайн улс тийнхүү хоёр хэсэгт хуваагдсан тухай судлаачид янз

бүрийн санал дэвшүүлсэн байна. Зарим нь энэ бол Цагадайн удмын хан хөвгүүдийн хоорондын

эрх мэдоийн төлөө хийсэн тэмцлийн үр дүн гэх агаад нөгөө нь Дуглат ноёдын эрх ямба өссөнөөр

шалтгаална гэх аж. Бартольдын саналаар ахул, Цагадайн улсын хоёр хэсэг нь соёлын талаар

харилцан адилгүй байсан явдал тэр улсыг хоёр хэсэг болон задрах гол шалтгаан болсон гэх ажээ

[Бартольд 1973:66].

Моголистаны хаадаас Туглаг-Төмөр хан эхлээд лалын шашинд орж түүнийг аажмаар ард түмний

дотор дэлгэрүүлжээ. Туглаг-төмөр хан 1360 онд Мавераннахрыг эрхэндээ оруулсан боловч

түүнийг нас барсны дараахан 1370 онд тус нутаг дахин тасарчээ. Хожим тэнд Төмөрийн улс

тогтож Самаркандад төвлөж Цагадайн улсын зүүн хэсэгт бүрэн тусгаар тогтносон Моголистан улс

байгуулагдаж Турфан, Аксугаар төвөө хийжээ. Тус улсын бүрэлдэхүүнд Дорнод Туркестанаас

гадна нүүдэлчдийн оршин суудаг өргөн уудам газар – Зүүнгар, одоогийн Киргизийн нутаг дэвсгэр,

Долоон гол оржээ. “Моголистаны нутаг дэвсгэр хойноосоо өмнө тийш долоо найман сар явах

замын хэртэй үргэлжлэх ажээ” [Кутлуков 1984:115].Академич В.В.Бартольдын тэмдэглэснээр:

“Энэ улс зан үйлийн хувьд хэлэхэд хэцүү боловч ахуй, соёлын талаар маш их зөрүү байсан нь

Персийг өөринй эзэмшилд оруулсан Төмөр ч хүртэл Цагадайн улсын нэгдлийг сэргээн босгож

Дорнод Туркестанд эрх дархаа тогтоож чадсангүй” ажээ [Бартольд 1963в:66]. Улмаар эдгээр хоёр

улсын хооронд дайн дэгдэж Төмөрийн угсааны сүүлчийн хаад хүртэл аль тал нь ялах ялагдах нь

мэдэгдэхгүй байв. Төмөр Моголистаны эсрэг 1370-1390 оны хооронд долоон удаагийн аян дайн

хийж энэ орны ард түмэнд тоолж баршгүй гай зовлон учруулав. Бүхэл бүтэн хот балгас, мужууд

цөлбөн дээрэмдэгдэж үгүйрэн хоосров.

Эцэст нь тэмдэглэхэд Цагадайн улсын задралын шалтгаан нь тус улсын хоёр хэсгийн гагцхүү ахуй

соёлын ялгаа төдийгүй нийгэм- улс төрийн шинжтэй байжээ. Мавераннахр хийгээд Моголистан

гэж хуваагдах болсон шалтгаан нь Таласын чуулгантай шууд холбоотой юм. Уг чуулганаар

Цагадай, Өгөдэй нарын эзэмшил газрыг нэгтгэж газар нутгийн шинэ хуваарь хийснээр хожим хоёр

удмын хаад эрх мэдлийн төлөө тасралтгүй тэмцэх болж улам бүр нэгнээсээ холдож байв. Дээрээс

нь Мавераннахрын хаад лалын шашинд орж ахуй соёлоор өвөр хоорондоо ялгарч эцсийн дүнд

Мавераннахр Моголистан гэж салан тусгаарлажээ.

Манж монголын холбоо буюу тахимдуу гэгээн Сод хатан

   Хорчин болон Өвөр халх нь манжийн олон аймагтай хамгийн ойр оршиж байсан тул Манж гүрнийг үндэслэгч Нурхач баатар монгол аймгуудтай ургийн холбоо байгуулахдаа, эн тэргүүнд эдгээр олон аймгаас гардан эхэлсэн байна. 1612 онд тэрбээр хамгийн түрүүнд хорчин аймгийн Мянганы хүүхнийг хатан болгон буулгажээ. Үүний дараа түүний хөвгүүд нь монгол язгууртны охидыг хатнаар буулган авах болжээ. Тухайлбал, Нурхачийн хоёрдугаар хөвгүүн Дэйшан монголын жаруд аймгийн Жүглэнийг хатнаа болгон авчээ. Дөрөвдүгээр хөвгүүн Хунтайж нь хорчин аймгийн язгууртан Мингусын хүүхнийг хатнаа болгон авчээ. Тавдугаар хөвгүүн Мангалдай нь жаруд аймгийн Нэйжийн охин дүүг авчээ.    Аравдугаар хөвгүүн Дэглий жаруд аймгийн Элчигийн охиныг хатан болгожээ. Энэ бол цөм манжаас Мин улстай эсэргүүцэн байлдах улс төрийн шаардлагаас болжээ. Ойр зэргэлдээ монгол аймаг ялангуяа хорчин аймагтай ураг барилдсанаар улс төрийн холбоо харилцаагаа бэхжүүлж, хятадын Мин улстай сөргөлдөхөд монголчууд түүний хувьд найдвартай хол боотон, түшиг тул гуур бол ох байв. Энэхүү харилцаагаа ул ам бат болгохын тулд 1615 онд Нурхач мөн хорчин аймгийн бэйл Хонгорын охиныг хатан болгож авсан байна. Нурхачийн хүү Хунтайж хаан суурийг залгамжилсны дараа эцгийн гэрээс ёсоор үргэлжлүүлэн монголын язгууртнуудтай холбоо ургийн харилцаагаа баримталж, ургийн холбоотой хүмүүстээ хишиг хүртээн, өөрийнхөө үйлсэд ашиглах болжээ. Тэр өөртөө ба түүний ах дүү нар, хүү ач нь хүртэл монгол аймгуудаас хатан буулгаж байсан бөгөөд сүүлдээ түшмэл, сайд нь хүртэл монгол хатан авах болжээ.    Ийнхүү Чин улсын эхэн үеийн хаадын хатад нь цөм монголын хорчин аймгийн хүмүүс байжээ. Энэхүү уламжлалаа хадгалахын тудд Чин улсын сүүлчийн хаадын хатдыг монголын язгууртан дээдсийн охидоос шилж сонгохыг анхааралдаа авч байжээ. 1617 оны сүүлээр манжийн хааны гүнж буюу төрөл угсааны доторх охидыг монголын ван, гүн нарт ураглан өгөх болсноос, жинхэнэ ургийн холбоо бүрэлдсэн байна. Эдгээр монгол хатад дотроос Тахимдуу Ёст гэгээн сод Амарлингуй хатан /1613-1687/ бол хамгийн алдартай нь болж түүхэнд үлджээ. Монголын хатан ухааны эдэд шуналгүй, өнгөнд авташгүй сэцэн ухааныг тод томруун харуулсан нэгэн хатан бол Амарлингуй хатан юм. Амарлингуй хатан бол хойд Алтан улс

зүрчид аймгийг нэгтгэн, Мин улсыг устгаж, бүх дундад улсыг нэгтгэн захирч, дайчин гүрнийг үүсгэн байгуулахад өөрийн хүч чадал, авьяас билгээ зориулсан, монгол үндэстний cop болсон авьяас билэгтэй эмэггэй байв. Тэрбээр 1613 онд монголын Хорчин аймгийн том язгууртан Зайсан бөх ноёны гэрт төржээ. Сурвалжит их тайж язгууртны гэр бүлд төрж хүмүүжин, эрдэм ном хүртсэнээр түүхийн өргөн мэдлэг хуримтлуулж, энэ нь хожим Чин улсын төрд зүтгэхэд чухал үр нөлөө үзүүлсэн байна. 1625 онд тэрбээр Нурхачийн дөрөвдүгээр хөвгүүн Хунтайжид хатан болж очжээ. Амарлингуй хатныг Чин улсын хааны ордонд ороход халх таван аймгийн ноён Чибхэмэн, түүний нөхөр Хунтайжид нэгэн догшин эмнэг морь бэлэглэсэн байна. Тэр морийг олон баатар эрс номхруулах гээд дийлэхгүй байтал Амарлингуй хатан арга эв, ухаанаараа амархан сургажээ. Үүнд баярласан Хунтайж Амарлингуй хатандаа их хэмжээний гоёл чимэглэл, торго дурдан, элдэв эд эрдэнэс, алт мөнгөөр шагнасан байна. Гэтэл Амарлингуй хатан тэдгээр эд юмсыг: "Гурванулсынүлгэрийндэвтэр" хэмээхномоор сольж, түүнийгээ бичгийн болон цэргийн сайд түшмэдүүддээ түгээж өгсөнд, Хунтайж болон ордны гаднах, доторх хүмүүс ихээр магтан хүндэтгэх болжээ.     Дараа жил нь Хунтайж эцгийнхээ хаан суурийг залгамжилж, улсаа дайчин улс гэж нэрлэсэн байна. 1636 онд тэрбээр Сэцэн хаан гэсэн цол хүртсэний дараа энэхүү Хорчин монголын боржигон овогт хатнаа мөнх буянт ордны их хатнаар өргөмжилж, Тахимдуу Ёст гэгээн сод Амарлингуй хатан хэмээн нэрлэх болжээ. Үүнээс хойш энэ хатны жинхэнэ нэр орхигдож, өргөмжилсөн цолоор нь түүх шастирт нэр алдрыг нь үлдээсэн юм. Амарлингуй хатан өөрийн авьяас билэг, арга ухаан болон олноос онцгой байр сууриараа Чин улсын гурван үеийн хааны нүд чих нь болж, тус улсын тулгар төрийн бүрэлдэн тогтох ба бүх улсынх нь нэгдэн нийлэх үйлсэд идэвхтэй нөлөө үзүүлжээ. 1643 онд түүний нөхөр Чин Дайчин Хунтайжийн тархинд нь цус харваж, өвчнөөр гэнэт нас баржээ. Ингэхдээ хаан ширээ залгамжлах хүнийг тогтоож амжаагүй болохоор хааны угсааны дүү нар нь хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж, эцэс сүүлдээ цэрэг зэвсэг хөдөлгөх хэмжээнд хүрчээ. Энэ үед ялангуяа нас барсан хааны төрсөн дүү, отгон хүү хоёр бие биендээ өчүүхэн ч найр тавих шинжгүй тэмцэлдэхэд хааны шууд харьяат зүрчид аймгийнхан нь мөн хуваагдан, хоёр шар хошуу хүүг нь дэмжиж, хоёр цагаан хошуу нь дүүг нь дэмжиж, тэмцэлд оролцсоноос хаан суурь булаалдах тэмцэл нэн ширүүссэн байна.    Энэхүү манж үндэстэн мөхеж сөнөхийн бачим зангилааны үед Амарлингуй хатан, хаан төрийн батжин бэхжихийг тунгаан бодож, ураг төрлийн зөрчил тэмцлийг зогсоож, цэрэг зэвсэг хөдөлгөх аюул түгшүүрийг зайлуулахын төлөө өөрийн байр суурийг ашиглаж, хүү Фү Лингийг тэтгэн тусалсан байна. Тэр хаан төрийг их хямралаас аварч гаргахын төлөө арга ухаанаараа эл этгээдийн хүчийг нэгтгэж татаад, хамгийн түрүүнд зүрчидийн найман хошууны доторхи нилээд эрх суурьтай Чин ван Жаргалангийн дэмжлэг туслалцааг олсноор, хаан суурийг булаан авахыг горьдож байсан бусад этгээдүүдийн түрүү санаа байвч, чадал нь хүрэхгүй болоод, арга бус өрсөлдөн тэмцэлдэхээ түр зогсоожээ. Амарлингуй хатан ийнхүү бүх хүчээрээ чармайж, нөхцөл бүрэлдэн үүссэнээр найман хошууны доторх хоёр шар хошууны бэйл нар хатны хүү 6 настай байсан нялх балчир Фү Лингийг

хаан өргөмжлөхөөр тогтоожээ. Бас хааны тэргүүн жанжин сайд Түркүн болон Жаргаланг 8 хошууны цэргийг хуваан захирах, бага эзнийг хавсран засаг явуулахад нь дэмжин туслаад, улмаар хааныг нас биед хүрсэн үед сая өөрийн засаг явуулахаар тогтоожээ. Ингэж Амарлингуй хатан эвсүүлж нийлүүлсний ачаар, нялх хүү Фү Лин /Эеэр засагч/ дайчин улсын хаан болов. Хэрвээ дотоодын хямралыг ийнхүү намдаан дараагүй бол Фү Лин хаан сууринд гарч чадахгүйгээр барахгүй, бас хятадын Мин улсыг ч мөхөөж барахгүй цаашлаад өөрийн хүчийг сулруулж, төр гүрэн нь ч мөхөж сөнөх аюултай байжээ.     Гэтэл хаан ширээг булааж авах гэж далд бодол өвөрлөсөн Түркүнийг байсан цагт Фү Лин хэдийгээр хааны сууринд баттай суусан ч хаан ширээг булаах тэмцэл нь дарагдсангүй. Мин улсыг 1616 онд мөхөөсний дараа Түркүний эрх сүр улам нэмэгдэж, байр суурь дээшлэхийг дагалдан хаан суурийг эзлэн авах гэсэн санаа бодол нь чангарчээ. Тэр арга бүхнийг сүвэгчлэн, эл этгээдийн хүчийг биедээ татаж, өөр бусдад цохилт өгөөд, "тэнгэрээс дор түүнээс өөр хүн үгүй" гэсэн шиг их л сагсуурч аашлах болжээ. 1644 онд хаанаас Түркүнд өндөр цол хэргэм хүртээжөргөмжлөхдөө түүнд хүрээлэн байгуулж, хөшөө босгуулж, гавьяа нэрийг нь тэмдэглэж, сайшаан хүндэтгэсэн байна. Гэтэл тэр хааны хүндэлж өргөсөнд эрдэж, дараа жилээс нь сайд түшмэдэд дур мэдэн захиа зарлиг буулган, өөртөө тусад нь орд харш байгуулан, биеэ эзэн хаантай адилтгаж яваадаа санаа нь гүйцсэнгүй, гуравдугаар жилээс нь хааны ордны нууц хадгалсан данс эвхмэлийг хүртэл дур мэдэн өөрийн ордондоо авчирч, дөрөв дэх жилд нь нэн ташааран эзэн хаанд хүртэл бараалхахаа больж, хааны дээл хувцас хэлхэж өмсөхдөө хүрчээ. Түркүний цаад санаа, шунахай бодлогыг Амарлингуй хатан мэдээд, түүнийг хаан ширээ булаан төрийн эргэлт гаргаж магад хэмээн болгоомжилж, хаан Фү Линий суурийг бататган бэхжүүлэхийн төлөө, түүний удаа дараа гуйсныг хүлээн авч, ураглан суужээ. Учир нь эртнээс Амарлингуй хатныг өөртөө нь гэрлэн суухыг Түркүн олон удаа гуйсан байлаа. Хатан түүний зан авирыг голж байсан ч энэ удаа гэрлэн суусан нь улсынхаа хувь заяаг бодож, Эеэр засагч хааны байр суурийг хамгаалж, Түркүний зарлиг санааг хязаарлахын тулд л түүний гуйсныг зөвшөөрчээ.    1650 оны 12 дугаар сарын 9-нд Түркүн Хар хотноо өвдөн нас баржээ. Түүнийг үхсэний дараа Амарлингуй хатнаас хааны угсааны сайд түшмэдийг дайчлан, Түркүний үйлдсэн харгис хэрцгий үйл ажиллагааг илчлэн буруушаажээ. Үүгээр ч зогссонгүй Туркүний гэр бүлийн эд хогшлыг хааны ордонд хураан авч, хүүр онгоныг нь эвдэж нурааж, түүний эргэн тойрон гар хөл болж түйвээж байсан хүмүүсийг мөн л чангалан шийтгэх гэж Эеэр засагч хаанд айлтган, ёсоор болгуулжээ. Ийнхүү Эеэр засагч хааны ноёрхл ыг бэхжүүлэн, хаан төрийг бататгав. Энэ бол Амарлангуй хатны Чин улсын төрд үзүүлсэн бас нэгэн ач болжээ. Үүнээс хойш Амарлингуй хатан хаан хүүдээ хавсарч засагявуулах болжээ. Юуны өмнө тэрбээр Эеэр засагч хаанд хятадын соёлыг хүртээж, улс гүрнийг засч тэгшлэх арга ухааныг сургахын хамт бас зарлиг буулган, хятадын ном бичгийг манж хэлэнд буулган, хятад үндэстний ноёрхлын арга туршлагыг суралцуулсан байна. Улмаар бүх дундад улсыг Чин улсын туган доороо нэгтгэж авахын төлөө хятад үндэстний тэргүүлэх жанжид, ноёдтой харилцаагаа сайжруулснаар тэднийг өөрийн төрд зүтгүүлэх болсон нь хатны ач гавьяа, мэргэн ухаан байв. Чин улс

байгуулагдсаны дараахан олон жилийн турш үргэлжилсэн дайн дажны уршгаар нийгмийн үйлдвэрлэл хүнд хохирч, ард түмний аж амьдрал тун ч ядуу зүдүү болоход Амарлингуй хатан хааны ордонд арвилан гамнаж үлдээсэн зоос мөнгө, амуу будаагаараа ард олныг олон удаа туслан тэтгэж байжээ. Энэ нь түүний өр зөөлөн, өгөөмөр нинжин хүн байсныг харуулах бизээ.     1661 онд хаан хүнд өвчинд нэрвэгджээ. Энэ үед урьд болсон гашуун сургамжаас улбаалж, түүнтэй хаан ширээ залгамжлагчийн асуудлыг зөвлөж, хааны гуравдугаар хүү Сиован Еэгээр суурийг залгамжлуулахаар тогтжээ. Ийнхүү Эеэр засагч хаан эхийнхээ үгийг авч, гэрээс бичиг үйлдээд, 8 настай хүүгээ хаан залгамжлуулахаар бичиж Сони, Согсог, Абилаг, Уубай зэрэг 4 хүнийг шинэ хааны засагт туслах их сайд болгохоор зарлигдсан байна. 1661 онд хааныг нас барахад хүү нь суурийг нь залгажээ. Энэ бол Чин улсын түүхийн хамгийн гарамгай хаадын нэг Энх Амгалан байжээ. Манж нь хааны нэрийг дуудахаас цээрлэн, оны цолоор нэрлэн дуудцаг заншилтай байсан. 1661-1722 он хүртэл Амарлингуй хатан нас бага, цус шингэн ач хүүгээ чадлын хирээр хавсран дэмжиж: "Эцэг дээдийн үеэс эрийн хүчинд тулгар төрийг байгуулсан учраас цэрэг зэвсгийг яасан ч сулруулж болохгүй, төр засагг эрдэм чадалтай хүмүүсийг хүндэтгэн хэрэглэж, хэрэг явдлыг төв голчоор шийтгэн туслах хэрэгтэй. Төр засгийн дэвшүүлэн буруулах их хэргийг урьдаар дээш мэдүүлэн, дараа нь сая хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж заан сургаж байжээ.     Энх Амгалангийн засаглалын эхний үед урьдын хаан Эеэр засагчийн соёрхлоор их сайдын зэрэгт хүрсэн Уубай эрх бүхнийг цөм өөрийн гар дээр төвлөрүүлэн, шадар хамсаатнаа цуглуулж, өөр бусдыг гадуурчлан хавчиж, бага хааныг хорлон алж, эрх булаахаар хуйвалджээ. Амарлингуй хатан Уубайн харгис ажиллагаа, шунахай санаачлагыг ухан мэдэж, улмаар хаанд Уубайг арилгаж хаях арга ухааныг зааж өгчээ. Энх Амгалан эмэг эх Амарлингуй хатны саналыг авч, 1669 оны нэг өдөр Уубайг ордондоо залж уулзах гэсэн нэрээр дуудаж авчраад, бөх барилддаг хэдэн залуучуудаар баривчлуулав. Үүний дараа Энх Амгалан хаан тэр дороо зарлиг буулган, түүний албан тушаалыг эвдэж, насан туршид шоронд хорихоор шийтгэжээ. Ийнхүү ганц ч цэргийн хүчийг хэрэглэлгүйгээр нэгэн үе балмад аашилж байсан Уубайг дарж авснаар, түүний байр суурь бэхжин, 61 жил хаан сууринд сууж чаджээ. 1687 оны 12 дугаар сарын 25-нд Чин улсын төрд бүх хүч чадлаа шавхан зориулж, эрхэм хүндтэй явсан Амарлингуй хатан 75 насан дээрээ өвчнөөр нас баржээ. Тахимдуу Ёст гэгээн сод Амарлингуй хатан нь ийнхүү насан туршдаа Чин улсын гурван үеийн хааны сууринд сууж, эрх барьж, засаг явуулах их үйлсэд бие сэтгэлээ зүдрээн хавсарч, улсын эв нэгдлийг биелүүлэхэд гавьяа зүтгэлээ үзүүлсэн монгол хатан юм. Түүний ер бусын улс төрийн үйл ажиллагаа болон эрс хатуу зориг цөс, алсын хараа түүх шаштирт тэмдэглэгдэн үлдэж, хожмын хүмүүсийн магтаал сайшаалыг олсоор иржээ.

Галдан бошигт хаан (1644-1697) нь Зүүнгарын хаант улсын хаан байв. Галдан 1644

онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн

явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин

хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11,

12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий.

Мөн хатадын тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал

нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ

билээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж

түүнийг Зонховын шавьдүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд

7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан

байна. Тэр Төвөдөд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм. Энэ үед

Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнөх үед монголчууд

Тэнгэрээ шүтэж амьдардаг байлаа.

Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан

орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав.

Энэ Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин

хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн

тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч

юм Эрдэнэбаатар хунтайжхатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон

нэгийг нь хувилгаанаар тодруулж Төвөдөд суулгаад, нөгөөд нь хан ороо

залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний

хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Төвөдөөс дуудаж хан ор суулгасан

нь ч энэ учир жанцангийн нэгэн хэсэг биз ээ.

Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, тухайн үедээ

Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн

ханы охин Ануг өөрийн их хатан болгож,тархай бутархай баруун

монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь

болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн

хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар

нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант

улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв

болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хот атгагдсан байлаа. Энэ үед Төв

Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.

Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох

бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан

юм. Орос, Хятадыг холбосон Торгоны замыг хяналтдаа байлгаж байсан болохоор

түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.

Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг.

Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл Ойрад, Халх хоёр бусдаас хамгийн сайн

ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш

байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ

түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч

солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн

бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр

эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан

Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж

үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал

болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж

түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин

ухаатай хүн байлаа. Тэр Ойрадаас хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг

аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс

хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын

бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж

байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын

хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин улс, Төвөдийн шарын шашны

тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь

өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.

Манж Чин улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын

армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-

Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану

хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд

болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн манж, монгол нийлсэн

50000 цэрэг оролцсон гэж Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ.

Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо

чөлөөгүй нэхэв.

Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ

ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин

улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр талын дунд ганцаардаж, ямар ч хүч

чадалгүй болсон юм.

Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж

өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан

этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.

Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж "Хайран газар нутаг минь харийнхны хөлд

дарагдах вий. Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй. Миний нутгийн

газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлсэн домогтой.

Манж чи улсын талаарх мэдээлэл

Манж нь тунгус гаралтай угсаатан бөгөөд 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага

хэмжээний газар таиалан, гахай үржүүлэх зэрэг амжиргаатай байжээ. Мөн тэд

хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад олзны хүмүүсийг боо и буюу

манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн хойлогт дагуулах, хүнд хүчир

ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна. Тэд алтай язгуурын түнгүс бүлгийн

хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд

Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч хэрэглэсэн байна. Анхны өвөг нь (sushen)

МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан иүлүйгийн харъяанд байсан мэдээ

байдаг ба 5,6-р зуунд мохе аймгуудын хар ус (heishui) овог жүрчин овогтон болсноор

жүрчидын суурь тавигджээ. 12-р зуунд Киданы харъяанд явсан тэд 1113 онд бослого

гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай байлдаж эхэлсэн ба 1125

онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх болж 1135 онд

Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилттай няцааж улмаар

1147 онд найрамдав. 1210 охд Чингэс хаанд элч илгээн алба барихыг тулган

шаардсанаас үүдэн 1211 онд Чингэс хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч

алба бариулах болжээ. Хожим Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн

мөхөөсөн байна.

Манжуудын удаахъ сэргэлт нь 17-р зуунд айшин гиоро овгийн Нурхайч жүрчидийг

нэгтгэн 1616 онд хожмын Алтан буюу Жин улс, манжаар Амага айшин гүрүн улсыг

байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол”

гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай

хэдэн удаагийн амжилттай байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн

нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр

хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий

тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхайч

Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн

язгууртнуудаа монголтой худ ураг болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч

хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд

манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй

ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм.

1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлрос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхайч

Нанжин хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд

хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ. Хаан ширээний тэмцэлд 8-р хүү нь болох Хун

тайж амжилт гарган1627 онд Абахай хэмээгдэн хаан суув. 1628 онд Лигдэн хаан

Мингийн хязгаарын Сюан-фу, Да-тунг довтлон мөн Хянганы нурууг давж Хорчин,

Түмэдийг эзэлжээ. Энэ нь Галдан бошигт халхыг шахамдуулсантай адил явдал

болсон юм. 1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд

манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан

1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. Лигдэн Хөх нуурт зугтан ирж

халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ. Ингэснээр Манжууд

баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай ханы Мингийн эсрэг анхны

тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын

Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай олзны хятад

дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635

онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ. 1636 онд Солонгост

довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642

онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж хойд хятадыг эзлэв.

Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг

төрийн албанд томилсон ба Нурхайчийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг

үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг

манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж (манж

хэмээх нэрний тухайд Нурхайчийг манзуширийн хувилгаан гэдгээс үүссэн гэх боловч

зарим судлаачид түнгүс хэлний их гол буюу манжунг хэмээхээс үүссэн гэх нь бий)

Лигдэн хааны хүү Эжэй хан Юан гүрний Чингэсийн тамгыг Абахайд өргөлөө хэмээн

1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж

Абахай ханыг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингэс

хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын

жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого

байлаа. Мөн онд халхын ноёд Абахайтай хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн

захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг

халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ.

1643 онд Абахай гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүж болон эцэг нэгтэй дүү Доргон

нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Абахайн 5 настай хүүг хаан

өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд Шүн жи хаан болж эеээр засагч гэгдвэй. Энэ үед

хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли

Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонзэн амиа хорлон Мин

улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар

200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн

Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон

цэргийн ерөнхий командлагч Вү Сангуйн зүг хөдлөгжээ. Вү жанжины цэргийн тоо

босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг

мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо

байгуулсан байна. (зарим сурвалжид түүний гэр бүл бээжинд алагдсан учир гэх нь

бий) Урдын дайсан шинэ холбоотнууд Чонзэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5

сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд

манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10

сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17

жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм.(энэ хугацаанд хятадууд асар их хохирсон

жишээ нь 1645 оны Яанжоу-ийн аллага-10 өдөрт Додо хунтайжийн зөвшөөрлөөр

800.000 хүн) Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын

дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч Вү-ийн удирдсан манжийн

нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. Эеээр засагчийн

эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Тэрээр Вү-тэй холбоолон бээжинг

эзэлснийг дээр өгүүлсэн билээ. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн

Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн

үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд

гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь

хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай

Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч

байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл

хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна. 1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч

манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын

ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад

осолдож Шүн жи хаан 12 настай тул түүний эх Довагэр хатан төрийн ихэнхи үйлийг

явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр

засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан

бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон

цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн

хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг

хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн

болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын

Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн

анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор

суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-

ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн

хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн

амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүн жи хаан Доргоны

дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх

сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах

эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт

хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны

гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна.

Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд

хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай

сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг

хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна. Энх Амгалангийн үед 1673 онд өмнөд

хятадын Юанань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан

Кэжи, Жэн Зонмин болон мөнөөх Вү Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил

үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл

байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол

Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад

монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол

1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86

онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан,

Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон

эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд

цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх

ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон

манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно.

1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров.

1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697

онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-

Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад

шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч

сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ. 17, 18-р зуун буюу эдгээр он

жилүүд Монголчуудын бууралт, манжийн сэргэлтийн он жилүүд давхцсан гэлтэй.

Чухам л эдгээр он жилүүдэд монголчууд дэ факто таран бутарч бусдын ханцуй, өвөр

түрий, хормой хотонд орсон байна. (1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд,

Горлос аймгууд,1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлос аймгууд манжид дагаар

орж, 1636 онд өвөр монгол манжийн захиргаанд орж, мөн онд Торгуудын Хоо өрлөг

харъяат иргэдээ авч Ижил мөрөнд очиж нутаглан, 1651 онд Хуучид нар манжид дагаж,

1654 онд Буриад нар 3 салж нэг хэсэг нь Орос улсад дагаар орж, 1663 онд Ойрадын

Хошууд нар Зүүн гараас нүүж Халимагт нийлж, 1666 онд Авга нар, 1691 онд халхын 4

аймгийн ноёд, 1753 онд Дөрвөд аймаг Манж чин улсад дагаар орж, 1755 онд Ойрад

манжид эзлэгдэн, 1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан Халимагийг хүчээр

эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав

г.м ) 1722 оны өвөл Энх-Амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн хунтайж Юн жэн

буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын

сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг

өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Юн жэн Манжийг хатуу чанд гараар

барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан

хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн

ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн

тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар

тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж

байв.Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён хаан аймгийг

нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг

бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ. 1735 онд Юн жэн хаан өөд

болж түүний хүү Бао хунтайж 1736 онд 24 насандаа Цянь луи хаан хэмээгдэн

Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд

Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн

улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр

таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын Чингүүнжав, хойдын Амарсанаа нар

халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй

алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж

нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж

эхэлсэн (магадгүй нууц товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд

аймаг манжийн захиргаанд орж,1755 онд Ойрад эзлэгдэн талуулж, 1757-1758 онд

олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны

тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд

туйлдан доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр

туссан гэх бүрэн үндэстэй билээ. Халимагийн зуун далаад мянган хүн хуучин нутагтаа

эргэн ирэхээр хөдөлсөн боловч оросын хатан хаан Екатеринагийн явуулгаар хасагууд

тэднийг мөрдөн хөөж 1771 онд дөнгөж далаад мянган хүн хуучин нутагтаа хөл

тавьжээ. Үлдсэн Халимагуудыг 1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан хүчээр

эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав.

Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн

оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал

ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил

үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар

нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн

ба Монголыг гадаад монголын 4 аймаг(Цэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг

20 хошуу, Сайн ноён хан аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын

хааны сүрэгчин тусгай хошуу, Хөвсгөлийн, Тану урианхайн, Ховдын хязгаар 30 хошуу,

Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод

монголын 6 чуулган 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаан цав,

Их зуу чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Тяншанбэй, Тяншаннанд,

хятад түвдийг 18 мужид хуваан захирч байв.

Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Жячин буюу Сайшаал

ерөөлтийн, 1821-1850 онд Дао гуан Төр гэрэлтийн, 1851-1861 онд Сянь фэн Түгээмэл

элбэгтийн, 1862-1874 онд Түн жи Бүрэн засагчийн, 1875-1908 он Гуансюй Бадаргуулт

төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Сюан түн Хэвт

ёсны хаанчлалаар төгсгөл болжээ. 1861-1908 онуудад хэрэг дээрээ Циши хатан

Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн

тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Сянь фэн хааныг

үхэхийнх нь өмнө Цишигийн хүү Түн жиг хаанаар залгамжлуулахаар заалгажээ.

Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цишигийн дүүгийн хүүхэд болох Гуан

сюүй буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Циши “хөшигний араас захирагч” байсан

байна.

19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн

хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн

царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн

гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон

чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ.

Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851

онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг

байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь

өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14

жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи

болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс

гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873

оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд

Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн

удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд

манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч

худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.

19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг

сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн

доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи

болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн

оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд

орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн

хүчнийг хялбархан цохиж 1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр

хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны

төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонг

Конгийг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд

Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин

сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн

зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна. Энэ дайн 1858 онд

Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд

байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх,

Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой

эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд,

1881 он Петрбургт Оростой гэрээ байгуулан онгой эрхүүдийг өгч 1894-1895 онд

Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний

үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Циши хатны өөрийн

сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн

ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд

нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898

онд Гуан сюүй хааны “шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин

хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хонжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг

албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч

Циши түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс

улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой

хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг

суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр

1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь

Монголчуудын дургүйг ихээхэн хүргэсэн явдал болжээ. Түүхэнд “боксёрын бослого”

хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний эхний зорилт нь Манжийн хаант засаглалыг

түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Циши сайд нараараа

дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн

уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксёрууд хятадад байсан хэдэн мянган

загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр

хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл

хийснийг Циши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд

25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан

Циши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч

их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ. 1908 онд хатан хаан

Циши болон Гуан сюүй хаан хоёр Чун хунтайж буюу Зайфэний ахмад хөвгүүн 2 настай

Пуиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант

төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Циши үхэхийнхээ өмнө итгэлтэй

тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг

нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна. Ингээд Зайфэн засаглалыг

авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин

гиоро овгийнхноос бүрдсэн “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг

явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Вучаны босогчид Дундад иргэн

улс(Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүн Ят-сэнээр толгойлуулсан

засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас

салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан

Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг

байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ.

Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан

Лонгуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн

гол тоглогч болов. Сун Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан

бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул

Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонгуй хатны

зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сун Ятсэн

бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход

бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараагаар 1912 онд Лонгуй хатан,

хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил

тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын

ноёрхолд цэг тавьжээ.

Энэ үеэр Монголд том ноёд лам нарын удирдлагаар үндэсний эрх чөлөөний

хөдөлгөөн эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн эсрэг ардын хөдөлгөөн гарч

бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг

хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулан Богд Жавзун дамба

хутагтыг хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх

төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны Дамдинсүрэнгийн

удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр Богд хаант Монгол улсын төрд

зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатан баатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос

манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан

байдлыг эцэс болгосон билээ.

Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс

бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах

хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг

хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр

харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд

хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу

хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх

хүнгүй болжээ. (Энд зориуд хэлбэл зохих нэг зүйл нь эмэгтэй хүний хөлийн тавхайг

хугалж хатингаршуулдаг уламжлал бол манжийн соёл биш юм байна) Дундад иргэн

улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү

олгож басан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш

түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа

харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна.

Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн

зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж

го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр

мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг

гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан

ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин

хорогдсон гэсэн байдаг байна. 1953 оны хятадын хүн амын тооллогоор 2.5 сая манж

угсааны хүн бүртгэгдэж байсан бол 1982 онд 4.299.159, 1990 онд 9.821.180 манж

угсаатан тоологдсон нь хятадын цөөнх үндэстэн (монгол, манж, түвд, хотон)-ий

дотроос хамгийн хурдан өссөн үндэстэн болжээ. Энэ нь цэвэр өсөлтөөс гадна олон

хүн манж угсаатан болж нэр овгоо өөрчилсөн, зарим нь манж угсаагаа сэргээсэн

зэргээс шалтгаалсан өсөлт юм.

Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын

10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны

манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.

Хаанчлал 1616 – 1626 оны 9 сарын 30

Бүтэн нэр Хятад: Айшин-Жүэлүо Нюэрхачи 努

爾哈赤

Манж: Нурхачи хала-и Айсин-Гиоро

ᠠᡳᠰᡳᠨ ᡤᡳᠣᡵᠣ ᠨᡠᡵᡥᠠᠴᡳ 

Төрсөн 1559 оны 2 сарын 21

Нас барсан 1626 оны 9 сарын 30 (67 насалсан)

Нас барсан газар Манжуур, Нинюань

Өмнөх хаан Байхгүй (улс байгуулагдсан)

Мин улсын сүүлчийн эзэн хаанЭзэн

Хаан Чонжэнь

Дараагийн хаан Абахай хаан

Хань Сяоцигао

Сяолиэвү

Хааны удам Цүен

Дайшан

Абай

Тангулдай

Мангултай

Табай

Абатай

Хон Тайжи, Абахай хаан

Бабутай

Дэгэлэй

Бабухай

Ажигэ, Хунтайж Ин

Лаймбу

Доргон, Хунтайж Рүй

Додо, Хунтайж Юү

Фиянгү

Эцэг Такси

Эх Хитара овогтон

Оны цол Tiānmìng 天命

Манж: Abkai fulingga

Хүү[засварлах]

1. Цүен (褚英) (1580–1618),Нурхачийн анхны хунтайж, Гуне хунтайж (廣略太子) цол

өргөмилсөн

2. Дайцан (代善) (1583 – 1648), Тэргүүн зэргийн Ли ван (禮親王)

3. Абай (1585 – 1648)

4. Тангулдай (湯古代) (1585 –1640)

5. Мангулдай (莽古爾泰) (1587 – 1633)

6. Табай (塔拜) (1589 – 1639)

7. Абатай (阿巴泰) (1589 – 1646)

8. Абахай хаан (皇太極) (1592 – 1643)

9. Бабутай (巴布泰) (1592 – 1655)

10. Дэгэлэй (德格類) (1592 – 1635)

11. Бабухай (巴布海) (1597 – 1643)

12. Aжигэ (阿濟格) (1605 – 1651)

13. Лаймбу (賴慕布) (1612 – 1646)

14. Доргон (多爾袞) (1612 – 1650)

15. Додо (多鐸) (1614 – 1649)

16.Фиянгу (費揚果) (1620 – ?)

Охин[засварлах]

1. Донго гүнж (東果格格) (1578 – 1652), 1588 онд Хохоритэй гэрэлсэн (何和禮) (1561–

1624), Улсын гүнж (固倫公主) цолтой

2. Нүнжэ гүнж (嫩哲格格) (1587 – 1646), Дархантай гэрэлсэн (達爾漢), Хошой гүнж (和碩

公主) цол өргөмжилсөн

3. Мангужи (莽古濟) (1590–1635), 1601 онд Хаданара Воргудайтай гэрэлсэн (哈達部納

喇.吳爾古代) (хүү Мэнгбулу(孟格布祿))

4. Мукушэн (穆庫什) (1595 – ?); 1608 онд Уланара Бужаньтай вантай гэрэлсэн (烏拉國

主布佔泰), Ула овгийн сүүлчийн ван

5. ? (1597–1613); 1608 онд Ниохуру Дакитай гэрэлсэн (鈕祜祿.達啟), хүү ниохуру Эйду

(鈕祜祿.額亦都)

6. ? (1600 – 1646), 1613 онд Иехэнара Сунатай гэрэлсэн(葉赫那拉.蘇納)

(Сүксахагийн эцэг)

7. ? (1604 – 1685), 1619 онд Нара Эжаитай гэрэлсэн (納喇.鄂札伊) (1641 онд үхсэн)

8. ? (1612 – 1646), 1625 онд Боржигин Горбушитай гэрэлсэн (博爾濟吉特.固爾布

什), Хошой гүнж (和碩公主) цол өргөмжилсөн