15
ALLPPT.com _ Free PowerPoint Templates, Diagrams and Charts Артерийн даралт хэмжих арга зүй. Биеийн халуун хэмжих арга зүй. АУС-209 Г. Танан, Ц. Ариунгэрэл

даралт болон халуун хэмжих

Embed Size (px)

Citation preview

Page 1: даралт болон халуун хэмжих

ALLPPT.com _ Free PowerPoint Templates, Diagrams and Charts

Артерийн даралт хэмжих арга зүй. Биеийн халуун хэмжих арга зүй.

АУС-209 Г. Танан, Ц. Ариунгэрэл

Page 2: даралт болон халуун хэмжих

Биеийн халуун

Хүний биеийн халууныг градусаар хэмжиж илэрхийлсэн хэмжээ. Насанд хүрсэн хүний халуун

хэвийн хэмжээ аманд хэмжихэд 37°С /99.6°F/, суганд 36.4°С /

97.6°F/ байна. Халууралт гэдэг нь гадаад, дотоод орчны тааламжгүй нөлөөлөлд бие махбодийн үзүүж

буй хариу урвал юм.

Page 3: даралт болон халуун хэмжих

Биеийн халуун хэмжих арга зүй

Зорилго:- Үйлчлүүлэгчийн биеийн байдалд үнэлгээ өгөх- Биед гарч буй өөрчлөлтүүдийг хянах- Хүндрэлээс сэргийлэх

Page 4: даралт болон халуун хэмжих

Заалт: •Хөнгөн өвчтөнийг өдөрт 2 удаа•Хүнд өвчтөнийг шаардлагатай тохиолдол бүрт үзнэ.

Заалт: •Хөнгөн өвчтөнийг өдөрт 2 удаа•Хүнд өвчтөнийг шаардлагатай тохиолдол бүрт үзнэ.

Заалт: - Хөнгөн өвчтөнийг өдөрт 2 удаа- Хүнд өвчтөнийг шаардлагатай тохиолдол бүрт үзнэ.

Хэрэглэгдэх зүйлс: - Тохирох халуун хэмжих халууны шил - Үзэг- Ажиглалтын хуудас- Секундын хэмжигчтэй цаг

Page 5: даралт болон халуун хэмжих

Анхаарах зүйлс: Халууныг хэмжихээс 15 минутын өмнө өвчтөнөө бэлэн тайван байлгах15 минутын өмнөөс хэт халуун, хүйтэн хоол идүүлэхгүй, тамхи татаагүй байхАмаар амьсгалж байгаа болон амьсгаадаж буй үйлчлүүлэгчийн халууныг аманд үзэхгүй байхХэт цочирсон, бага насны хүүхэд, сэтгэцийн өөрчлөлттэй, ухаангүй өвчтөний халууныг аманд үзэхээс зайлсхийх

Page 6: даралт болон халуун хэмжих

Халууныг аманд хэмжих үйлдлийн дараалал:1. Хэрэглэгдэх зүйлсийг урьдчилан бүрэн бэлдсэн байна. 2. Хаалга тогшиж зөвшөөрөл авч, өрөөнд орно. 3. Мэндлээд, өвчтөнд өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна. 4. Өвчтөнтэй танилцана. 5. Өвчтөнд хийх гэж буй ажилбарын зорилгыг тайлбарлан ойлгуулна. 6. Ажилбарт бэлэн эсэхийг асууна. 7. Гараа угаана.8. Ажилбарын явцад үйлчлүүлэгчид түвэг болохооргүй байдалд байрлуулна. 9. Халууны шилээ ариутгалын уусмалаар арчиж, усаар зайлна.10. Халууны шилээ хуурай болтол арчина.

Page 7: даралт болон халуун хэмжих

11. Халууны шилний заалтыг шалгана. Термометрийн заалтыг 35 хэмээс доош хүртэл сэгсэрнэ. 12. Термометрийг өвчтөний хэлэн доор хэмжих үзүүрийг нь суулгаад аль нэг завьжаар нь гарган зуулгаад амаа жимийхийг зөвлөнө. 13. Халууны шилийг шүдээрээ бус зөвхөн уруулаараа зуухыг өвчтөнд хэлж өгөөд 3 минут үзнэ. 14. Халууныг ажиглалтын хуудсанд тэмдэглэнэ. 15. Халууны шилээ ариутгаж хуурай орчинд хадгална. 16. Хэрэглэсэн зүйлсээ хураана. 17. Гараа угаана.

Page 8: даралт болон халуун хэмжих

Халууны шилийг гэдсэнд үзэх үйлдлийн дараалал:1. Хэрэглэгдэх зүйлсийг урьдчилан бүрэн бэлдсэн байна. 2. Хаалга тогшиж зөвшөөрөл авч, өрөөнд орно. 3. Мэндлээд, өвчтөнд өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна. 4. Өвчтөнтэй танилцана. 5. Өвчтөнд хийх гэж буй ажилбарын зорилгыг тайлбарлан ойлгуулна. 6. Ажилбарт бэлэн эсэхийг асууна. 7. Гараа угаана.8. Бээлий өмсөнө.9. Ажилбарын явцад үйлчлүүлэгчийг аятай тохитой байдалд аль нэг хажуугаар нь байрлуулаад өвдгийг нугалуулах, хүүхдийг болл нэг талаар нь эсвэл нуруугаар нь өвөр дээрээ хэвтүүлэн тэвэрч болно.

Page 9: даралт болон халуун хэмжих

10. Халууны шилээ ариутгалын уусмалаар арчиж, усаар зайлна.11. Халууны шилээ хуурай болтол арчина.12. Халууны шилний заалтыг шалгана.13. Даавуун дээр тос түрхээд халууны шилний үзүүрээ 2.5 см хэсгийг тосолно. 14. Өвчтөнийг гүнзгий амьсгал авахуулаад халууны шилийг хошного руу 15. 1.5-4 см гүнзгий оруулж өгнө. /хүчээр түлхэж болохгүй/16. Халууныг 3-5 минут үзээд заалтыг харна. 17. Шилээ цаасаар жийрэглэн авч бөөр хэлбэрийн тавганд хийнэ. 18. Халууныг ажиглалтын хуудсанд тэмдэглэнэ. 19. Халууны шилээ ариутгаж хуурай орчинд хадгална. 20. Хэрэглэсэн зүйлсээ хураана. 21. Бээлийгээ тайлна.22. Гараа угаана.

Page 10: даралт болон халуун хэмжих

Халууныг суганд үзэх үйлдлийн дараалал:1. Хэрэглэгдэх зүйлсийг урьдчилан бүрэн бэлдсэн байна. 2. Хаалга тогшиж зөвшөөрөл авч, өрөөнд орно. 3. Мэндлээд, өвчтөнд өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна. 4. Өвчтөнтэй танилцана. 5. Өвчтөнд хийх гэж буй ажилбарын зорилгыг тайлбарлан ойлгуулна. 6. Ажилбарт бэлэн эсэхийг асууна. 7. Гараа угаана.8. Халуун үзэх хэсэгээ хуурай эсэхийг шалгана. 9. Халууны шилээ ариутгалын уусмалаар арчиж, усаар угаана.10. Халууны шилээ хуурай болтол арчина. 11. Халууны шилний заалтыг шалгана. 12. Халууны шилний заалтыг эх бие рүү харуулна. 13. Суганд 2 арьсны завсар халууны шилээ байрлуулаад нэг гараа нөгөө гараар барина. 14. Халууныг 5-10 минут үзнэ. 15. Халууныг ажиглалтын хуудсанд тэмдэглэнэ. 16. Халууны шилээ ариутгаж хуурай орчинд хадгална. 17. Хэрэглэсэн зүйлсээ хураана. 18. Гараа угаана.

Page 11: даралт болон халуун хэмжих

Зорилго:- Үйлчлүүлэгчийн биеийн байдалд үнэлгээ өгөх- Биед гарч буй өөрчлөлтүүдийг хянах-Хүндрэлээс сэргийлэх

Заалт:- Хөнгөн өвчтөнийг өдөрт 2 удаа- Хүнд өвчтөнийг шаардлагатай тохиолдол бүрт

Артерийн даралт хэмжих арга зүй

Page 12: даралт болон халуун хэмжих

Артерийн даралт хэмжих үйлдлийн дараалал:1. Хэрэглэгдэх зүйлсийг урьдчилан бүрэн бэлдсэн байна. 2. Хаалга тогшиж зөвшөөрөл авч, өрөөнд орно. 3. Мэндлээд, өвчтөнд өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна. 4. Өвчтөнтэй танилцана. 5. Өвчтөнд хийх гэж буй ажилбарын зорилгыг тайлбарлан ойлгуулна. 6. Ажилбарт бэлэн эсэхийг асууна.7. Гараа угаана.8. Өвчтөнөө тохитой байдалд байрлуулаад хэмжилт хийх гарыг ханцуйнаас чөлөөлж, ширээн дээр тавиулна.

Page 13: даралт болон халуун хэмжих

9. Өвчтөний гарын бугалганы хэсэгт тохойн үенээс 2 см орчим зайнд манжетийг 2-3 хуруу орохоор чанга бэхлэх бөгөөд даралтны аппаратын манжетийг зүрхтэй нэг түвшинд байхаар байрлуулна. 10. Баллоны хаалтыг хааж, манжетийг хийлнэ. 11. Чагнурыг тохойн өмнө талын артери дээрр тавьж чагнана. 12. Баллоны хаалтыг нээж, хийг аажим гаргаж, цохилтыг сонсоно. Систолын даралт хэмжигдэх үед судасны цохилт сонсогдож эхэлнэ. Цаашид үргэлжлүүлэн сонсох явцад цохилт сонсогдохоо болино. Энэ бол диастолын даралт юм. Диастолын даралтыг хамгийн сүүлчийн цохилт сонсогдсон цэгээр хэмжинэ. 13. Баллоны хаалтыг бүрэн нээгээд манжетйг суллана. 14. Ажилбарын явцад өвчтөнтэй харилцана. 15. Хэрэглэсэн зүйлсээ хураана.16. Хэмжилийг ажиглалтын хуудсанд тэмдэглэнэ. 17. Гараа угаана.

Page 14: даралт болон халуун хэмжих
Page 15: даралт болон халуун хэмжих