6
[TYPE THE COMPANY NAME] Бие Даалт Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо АУС-209 Г. Танан 5/26/2014

Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

[Type the company name]

Бие Даалт

Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

АУС-209 Г. Танан

5/26/2014

Page 2: Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

Эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалын нэг төрөл юм. Ямар хэмжээний шимтгэл

төлөхийг хуулиар болон Засгийн газраас даатгуулагчийн төрлөөс хамааралтайгаар

тогтоох ба 2011 оны хувьд хөдөлмөр эрхлэгчид цалингаасаа дөрвөн хувийн, үүнээс ажил

олгогч хоёр, ажилтан өөрөө хоёр хувиар шимтгэл төлж байжээ. Мөн түүнчлэн Засгийн

Газрын 2010 оны 347 дугаар тогтоолоор малчин, ажилгүй иргэд, оюутнууд Хүний хөгжил

сангийн хишиг, хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртэх

боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн,

өндөр настан, нярай хүүхдээ асарч байгаа эхчүүд, хорих ял эдэлж байгаа ялтан зэрэг

хүмүүсийн шимтгэлийг сард 670, жилд 8040 төгрөгөөр тооцон төр төлдөг байна.

Монгол Улсын эрүүл мэндийн даатгал нь бүх иргэнийг даатгалд хамруулж, сан бүрдүүлж,

эрүүл мэндийн хувьд эрсдэлд өртсөн хүмүүст хүрэх хүртээмжээрээ онцлоготой.

Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын

хамтарсан тушаалаар нэг иргэн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлэхэд

ногдох зардлын хэмжээг тогтоож, харин тэр зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын

сангаас төлөх үүрэгтэй байна.

Монгол улсад эрүүл мэндийн даатгал төлснөөр дараах тусламж үйлчилгээг авах

боломжтой:

- Хэвтүүлэн эмчлэх

- Өдрийн эмчилгээ

- Амбулаторийн эмчилгээ

- Оношлогоо, шинжилгээ

- Нөхөн сэргээх эмчилгээ /рашаан сувилал/

- Хөнгөвчлөх эмчилгээ

- Уламжлалт эмчилгээ

- Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

Page 3: Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2010 оны 04 тоот тогтоолоор эрүүл мэндийн

даатгалын тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг 1.112.000 төгрөгөөр тогтоожээ.

Монгол Улсын иргэн нь Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуулийн дагуу эрүүл мэндээ

хамгаалахад учирч болзошгүй зардлыг нөхөх зорилгоор урьдчилан сэргийлэх, оношлох,

эмчлэх, нөхөн сэргээх болон эмийн үнийн хөнгөлөлтийн эрүүл мэндийн зайлшгүй

хэрэгцээт үндсэн багц тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулсан

байх ёстой.

ДЭМБ-ийн дагуу 2000 онд эрүүл мэндийн тогтолцоогоороо эхний 20-д жагсаж байсан

Швейцари улсын даагталын систем нь Монгол Улстай адил, иргэнүүд нь Swiss Federal

Law on Health Insurance (ger: Krankenversicherungsgesetz (KVG);fre:' la loi fédérale sur

l’assurance-maladie (LAMal); ita: legge federale sull’assicurazione malattie (LAMal)) хуулийн

дагуу заавал даатгагдсан байх ёстой.

Монгол Улсаас ялгаатайгаар Швейцарийн иргэн хүссэн даатгалын газартаа даатгуулах

эрхтэй бөгөөд хувийн даатгалын компаниуд даатгуулагчидад нас, хүйс, харьяа орон нутаг

болон эрүүл мэндийн байдал дээр нь тулгуурлан даатгагдах эрхийг нь хязгаарлах, эрүүл

мэндийн даатгалаас ашиг авах зэргийг хориглодог байна. Датгуулагч нийт хувийн

орлогоосоо 8% шимтгэл төлөх шаардлагатай ба шимтгэлийн хэмжээ даатгагдаж байгаа

байгууллагаасаа хамаараад уг заагдсан хэмжээнээс илүү байвал засгийн газраас

даатгуулагчид мөнгөн тэтгэмж олгодог байна.

Даатгалаас олгогдох эмчилгээний төлбөрийн хэмжээ хангалтгүй байвал иргэн хувиасаа

төлдөг нь Монгол Улсын даатгалын системтэй төстэй хэдий ч даатгагч өөртөө хамгийн

тохиромжтой даатгалын багцыг сонгож авах боломжтой байдаг нь давуу тал юм. Өнөөгийн

байдлаар насан хүрэгчийн дундаж багц нь $300 байна.

Мөн түүнчлэн шаардлагатай даатгал нь “комплементар” даатгалаар хавсрагдаж болдог

байна. Энэ нь энгийн даатгалын санал болгодог суурь тусламж үйлчилгээнээс гадна

тухайн даатгуулагчийн тохиолдлоос хамаарч өөрт нь илүү тохиромжтой үйлчилгээг санал

болгоно. Жишээ нь: эмнэлгийн өрөө, үйлчилгээний чанарыг сайжруулах, тохиромжтой эм

тариа, шүдний эмчилгээ г.м.

Page 4: Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

Швейцарийн иргэн эмчлүүлэх эмнэлгийн байгууллага болон эмчийг чөлөөтэй сонгож

болдог ба уг даатгалын систем нь даатгуулагч гэрээр эмчлүүлэх тохиолдолд асаргаа

сувилгааны төлбөрийг нь мөн төлдөг байна. Хэдийгээр Швейцари Улсын даатгалын

систем нь Монгол Улсын даатгалын системтэй төстэй боловч илүү уян хатан, хөрөнгийн

эргэлт сайтай, хэрэглэгчдийн хүсэлт хэрэгцээг хангахад чиглэсэнээрээ давуу юм.

Page 5: Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо

Ашигласан материал:

1. http://www.civitas.org.uk/nhs/download/switzerland.pdf

2. http://nation.time.com/2012/08/16/health-insurance-switzerland-has-its-own-kind-of-

obamacare-and-loves-it/

3. http://en.wikipedia.org/wiki/National_health_insurance

4. http://en.wikipedia.org/wiki/Health_care_in_Switzerland

5. http://www.wpro.who.int/asia_pacific_observatory/hits/series/

Mongolia_Health_Systems_Review.pdf

6. http://www.udel.edu/Economics/clink/London/comparative.ppt

7. http://www.parliament.mn/files/download/27417

8. http://www.itup.org/Reports/Fresh%20Thinking/

Health_Care_Systems_Around_World.pdf

9. http://www.ndaatgal.mn/6g