14
Орлого, цэвэр орлого ба мөнгөн хөрөнгө

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 9 ШИДС

Embed Size (px)

Citation preview

Page 1: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Орлого, цэвэр орлого ба мөнгөн хөрөнгө

Page 2: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Агуулга Мөнгөн хөрөнгийн тухайОрлого, орлогыг бүртгэх.Орлого цэвэр ашиг ба хуримтлагдсан

ашиг.

Page 3: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Мөнгөн хөрөнгийн тухай. Мөнгөн хөрөнгө нь хөрвөх чадвар ихтэй, төлбөр

тооцоонд гол үүрэг гүйцэтгэдэг хамгийн тогтворгүй хөрөнгө юм. Баланс дээр эргэлтийн хөрөнгийг хөрвөх чадвараар нь дараалуулан байрлуулдаг тул төлбөр тооцоонд бэлэн байдаг. Мөнгөн хөрөнгө хамгийн эхэнд байрладаг. Мөнгөн хөрөнгөнд тухайн байгууллагын банкны харилцах дансанд байгаа мөнгө байгууллагын дэргэдэх кассанд байгаа бэлэн мөнгө бусад гадаадын валют , төрөл бүрийн чек, карт, тусгай зориулалтын сангууд багтана.

Page 4: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Мөнгөн хөрөнгийг ерөнхийд нь дараах байдлаар ангилнаМөнгөн хөрөнгөМөнгөМөнгөтэй адилтгах хөрөнгө/ Мөнгөтэй адилтгах хөрөнгө /3 сараас бага хугацаатай

хөрөнгө оруулалт хамаарна.//Бэлэн/-Касс /жижиг мөнгөн сан/- Банкнаас гаргасан бэлэн мөнгөний чек /Бэлэн бус /-Банк дахь мөнгө-Харилцах данс-Чекийн данс-Тусгай харилцах-Гадаадад хадгалуулсан мөнгө

Page 5: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Орлого, орлогын бүртгэл Орлого гэдэг нь бизнесийн нэгжийн

худалдан борлуулсан бүтээгдэхүүн үзүүлсэн ажил үйлчилгээний үнэ юм. Орлогыг тодорхойлж бүртгэхэд нягтлан бодох бүртгэлийн 2 үндсэн зарчимийг баримтална. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим: эзэмшигчийн

хөрөнгийн ихсэлт болон багасалтыг тодорхой үйлдэл болсон үед нь хүлээн зөвшөөрнө.

Борлуулалтын зарчим: Худалдан авагчдад барааг ачуулсан үед үйлчлүүлэгчдэд үйлчилгээг үзүүлсэн үед орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэлд тусгана.

Page 6: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Орлогын төрлүүд :Үйлчилгээ үзүүлбэл-үйлчилгээний орлого /Үндсэн

орлого/Бараа бүтээгдэхүүн борлуулбал – борлуулалтын

орлого /Үндсэн орлого/Бусдад хөрөнгө түр ашиглуулсан бол- хүү, түрээс,

ногдол ашгийн орлого /Үндсэн бус орлого/Бараа бүтээгдэхүүнээс бусад хөрөнгө борлуулсан

бол- Үндсэн болон богино хугацаат хөрөнгө борлуулсаны олз /гарз/ /Үндсэн бус орлого/

Page 7: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Орлогыг бүртгэхдээ мөнгөн хөрөнгөтэй уялдуулан 3 үндсэн хэсэгт хувааж үзнэ. Мөнгө орж ирэхээс өмнө орлогыг бүртгэх: энэ

нь худалдан авагчдад бараагаа ачуулсан эсвэл үйлчлүүлэгчидэд үйлчилгээгээ үзүүлсэн боловч мөнгөө аваагүй байгаа тохиолдол

Авлага – хх Орлого /Үйлчилгээ, борлуулалт/ - хх

Page 8: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Мөнгө орж ирэх үед орлогыг бүртгэх: энэ нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ хүргэж үзүүлсэн тухайн үедээ шууд тооцоогоо хийж мөнгөө аваагүй тохиолдол юм.

Мөнгөн хөрөнгө - хх Орлого /Үйлчилгээ , борлуулалт/ - хх

Мөнгө орж ирсэний дараа орлогыг бүртгэх: энэ нь бараа бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөөс өмнө үйлчилгээгээ үзүүлэхээсээ өмнө урьдчилж мөнгийг нь авсан тохиолдол

Мөнгөн хөрөнгө - хх УОО -ххБараа үйлчилгээ үзүүлсэн үед:УОО – хх Орлого - хх

Page 9: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Бизнесийн үйл ажиллагааны хүрээнээс хамааран орлого өөр өөр байна. Худалдаа эрхэлдэг байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын орлогын тайлан нь ялгаатай байна. Үйлчилгээний байгууллагын орлогын тайлангийн загвар:

Орлогын тайлан Үйлчилгээний орлого 2100,000 Хасах нь: Үйл ажиллагааны зардлууд: Цалин 400,000 Даатгал 220,000 Элэгдэл 120,000 Сурталчилгаа 78,000 Хангамж 22,000 Түүхий эд материал 1000,000 Татварын өмнөх ашиг 260,000 Татвар /10%/ 26,000 Татварын дараах цэвэр ашиг 234,000

Page 10: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Орлого, цэвэр ашиг ба хуримтлагдсан ашиг Нийт ашиг нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ

тэрхүү бараа бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг 2-ын зөрүү гэж тодорхойлж болно. Нийт ашгаас орлогын албан татварыг хасвал цэвэр ашиг болно. Энэ цэвэр ашиг нь эздийн өмчийг өсгөдөг. Цэвэр ашиг нь тайлангийн хугацааны эцэст орлого зардлын нэгдсэн дансны үлдэгдэл болон харагдаж үүнээсээ хуримтлагдсан ашиг дансанд шилждэг. Цэвэр ашиг нь орлогын тайланд ямар хугацааны турш хэрхэн бий болсон бэ гэдэг нь дэлгэрэнгүй харагдана. Иймээс орлого ба цэвэр ашиг нь зөвхөн тухайн тайлант үед л хэмжигддэг. Харин хуримтлагдсан ашиг нь тухайн бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш олсон бүх цэвэр ашгийн хэмжээ юм.

Page 11: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Хуримтлагдсан ашиг гэдэг бол бизнесийн нэгжийн жил бүрийн үйл ажиллагааны цэвэр ашгаас эзэмшигчдэд ногдол ашгийн хэлбэрээр цэвэр ашгаас эзэмшигчдэд ногдол ашгийн хэлбэрээр хувиарласны дараагаар байгууллагад үлдэж буй эзэмшигчийн капиталын нэг хэсэг болно. Ногдол ашиг нь орлого ч биш зардал ч биш ашгийн хувиарлалт юм. Үүнийг өмчийн өөрчлөлтийн тайланд тусгадаг.

Page 12: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Ногдол ашгийг бүртгэх: Компани ногдол ашиг олгох тухай хувьцаа

эзэмшигчидэд зарласан өдөрНогдол ашиг - хх Ногдол ашгийн өглөг – ххНогдол ашиг олгосон өдөр Ногдол ашгийн өр – хх Мөнгөн хөрөнгө - хх Ногдол ашиг данс нь тайлангийн хугацааны эцэст

хаагддаг данс юм. Энэ данс нь хуримтлагдсан ашиг дансанд хаагддаг.

Page 13: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Ногдол ашгийг өмчийн өөрчлөлтийн тайланд хэрхэн тусгахыг дор харуулав.

Өмчийн өөрчлөлтийн тайланХуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэл ххххНэмэх нь: Цэвэр ашиг ххХасах нь: Ногдол ашиг ххХуримтлагдсан ашгийн эцсийн үлдэгдэл ххх

Page 14: Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 9 ШИДС

Дасгал ажил 1. 2010.12.31 нд компаний нийт зардал 82875₮, нийт орлого 95325₮, зарласан ногдол ашиг

4000₮, хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэл 158000₮, тус тус байв. Хуримтлагдсан ашгийн эцсийн үлдэгдэл хэд вэ?

Хариу: 166,450 Дасгал ажил 2. “Г” Компанийн 2010.01 сарын турш гарсан ажил гүйлгээ: 400,000 төгрөгний хувьцаа гарган арилжсан. 10,000 төгрөгний хангамжийн зүйл зээлээр худалдан авсан. 3 сарын түрээсийн төлбөр 120,000 төгрөг төлсөн. 2 хүн худалдагчаар ажиллуулахаар хөлслөн авсан. Сурталчилгаа хийлгүүлсэний хөлсөнд сонины газарт 5,000 төгрөг төлсөн. Үйлчилгээ үзүүлсэний хөлсөнд 20,000 төгрөг бэлнээр, 80,000 төгрөгийг нь дараа авахаар

тохиролцсон. 30,000 төгрөгний цалин тавьж олгосон. Утас болон бусад хэрэглээний төлбөрт 4,500 төгрөгний нэхэмжлэл ирсэн. 10,000 төгрөгний ногдол ашиг зарлаж олгосон. Худалдан авагчаас 30,000 төгрөгний авлага авсан. Зээлээр авсан хангамжийн зүйлийн өр 10,000 төгрөг төлөв. 2,500 төгрөгний хангамжийн зүйл үйлдвэрлэлд зарцуулсан. 1 сарын түрээсийн төлбөрт 40,000 төгрөгийг тооцоолсон. Хийх зүйл: “Т” дансанд бүртгэж орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, баланс бэлтгэ. Бие даалтын ажил: Нягтлан бодох бүртгэлийн үндэс /Бодлого дасгалын хураамж/ 2005

он Тавдугаар бүлэг ажиллах.