1

Click here to load reader

хэрэглэгдэхүүн 9

Embed Size (px)

Citation preview

Page 1: хэрэглэгдэхүүн 9

Гурван тэсийн давс

Эрт урьд цагт Гурван тэс сумын

нутагт гуйлга гуйж амьдардаг ядуу хүү байжээ. Тэр хүү туйлын ядуу,

мөрөндөө эгэлдрэглэх хувцас ч үгүй, хоол унд хомс бөгөөд олддог ч үгүй,

хүн амьтнаас гуйж түүж амь зогсоох төдий амьдардаг байж гэнэ. Нэгэн

удаа хүү амьтан хүнээс гуйлга гуйн хэсүүчилж явтал хавтгай (зэрлэг тэмээ)

унасан хүн тааралджээ. Хүү “Хүн гуай гол зогсоох юм хайрлаач. Эцэг эхгүй

өнчин надад буян бодож юм хайрлаач” гэж гуйжээ. Тэгсэн чинь өнөө хүн

өврөөсөө хэлхээтэй олон түлхүүр гаргаж, “За хүү минь энэ олон

түлхүүрүүдээс нэгийг нь ав даа” гэж гэнэ.