37
Агуулга Сэдэв: Ажилгүйдэл ба инфляцийн хамаарал Оршил Нэгдүгээр бүлэг: Ажилгүйдэл ба инфляцийн эдийн засгийн үр дагавар 1.1Ажилгүйдэл, түүний төрөл, эдийн засгийн үр дагавар 1.2Инфляци, түүний төрөл, эдийн засгийн үр дагавар Хоёрдугаар бүлэг: Монгол улсын ажилгүйдэл инфляцийн түвшин, хоорондын хамаарал үр дүнгийн судалгаа 2.1Монгол улсын ажилгүйдлийн түвшин(2008-2012), өнөөгийн байдал 2.2Монгол улсын инфляцийн түвшин(2008-2012), өнөөгийн байдал 2.3Орчин үеийн ажилгүйдэл ба инфляцийн хоорондын хамаарал, цаашдын чиг хандлага Дүгнэлт Дэвшүүлсэн санаа Ашигласан материал Хавсралт

инфляци, ажилгүйдэл.docx

Embed Size (px)

Citation preview

Page 1: инфляци, ажилгүйдэл.docx

Агуулга

Сэдэв: Ажилгүйдэл ба инфляцийн хамаарал

Оршил

Нэгдүгээр бүлэг: Ажилгүйдэл ба инфляцийн эдийн засгийн үр дагавар

1.1 Ажилгүйдэл, түүний төрөл, эдийн засгийн үр дагавар

1.2 Инфляци, түүний төрөл, эдийн засгийн үр дагавар

Хоёрдугаар бүлэг: Монгол улсын ажилгүйдэл инфляцийн түвшин,

хоорондын хамаарал үр дүнгийн судалгаа

2.1 Монгол улсын ажилгүйдлийн түвшин(2008-2012), өнөөгийн байдал

2.2 Монгол улсын инфляцийн түвшин(2008-2012), өнөөгийн байдал

2.3 Орчин үеийн ажилгүйдэл ба инфляцийн хоорондын хамаарал, цаашдын чиг

хандлага

Дүгнэлт

Дэвшүүлсэн санаа

Ашигласан материал

Хавсралт

Page 2: инфляци, ажилгүйдэл.docx

Оршил

Аливаа улсын эдийн засгийн өсөлт, хөгжил ямар түвшинд явж буйг

илэрхийлэгч чухал үзүүлэлт нь ажилгүйдэл болон инфляци юм. Ажилгүйдэл,

инфляци нь тухайн улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй үйлдвэрлэл

хэрэглээг бүхэлд нь хамарч бизнесийн орчин муудах, хүмүүсийн төлбөрийн чадвар

доройтох, ядуурал өсөх, эдийн засгийн өсөлт удаашрах, зогсох зэрэг сөрөг үр

дагаврыг дагуулдаг тул хичнээн чухал үзүүлэлт болох нь харагдаж байна.

Иймээс энэхүү судалгааны зорилго нь Монгол улсын ажилгүйдэл,

инфляцийн түвшин, хоорондын хамаарлыг судалж эдийн засагт хэрхэн нөлөөлж

буйг тодорхойлох юм.

Мөн энэхүү зорилгын хүрээнд 2008-2012 оны хоорондох ажилгүйдэл,

инфляцийн түвшинг харьцуулах, өсч буурсан шалтгааныг, цаашдын чиг хандлагыг

тодорхойлох зорилтуудыг хангахад чиглэгдэнэ.

Page 3: инфляци, ажилгүйдэл.docx

Нэгдүгээр бүлэг: Ажилгүйдэл ба Филипсийн муруйн тухай онол аргазүйн

үндэс

1.1 Ажилгүйдэл, түүний төрөл, эдийн засгийн үр дагавар

Аливаа эдийн засагт үйлдвэрийн нэг гол хүчин зүйл нь ажиллах хүч байдаг.

Эдийн засгийн хөгжлийн түвшин үйлдвэрлэлийн бүхий л нөөцийн хир зэрэг

ашиглаж байгаагаар тодорхойлогдоно. Түүний дотор ажиллах хүчний ашиглалтыг

эрс нэмэгдүүлэх явдал нийгэм эдийн засгийн аль ч талаасаа онцгой байр суурь

эзэлдэг.

Зах зээлийн тогтолцоонд ажиллах хүч буюу хүний хөдөлмөр нь бусад

нөөцүүдийн нэгэн адил арилжаа солилцооны нэг үндсэн объект болдог. Ажиллах

хүчний арилжаа солилцоо явагдаж буй тэр хүрээг хөдөлмөрийн зах зээл гэнэ.

Улс орны ажиллах хүч нь 16-аас дээш насны хөдөлмөрийн чадвартай ажил

эрхлэгчид ба ажилгүйчүүдээс бүрдэнэ. Ажиллах хүчийг эдийн засгийн идэвхитэй

хүн ам ч гэж нэрлэдэг. Бүх ажил эрхлэгчдийг бүрэн ба бүрэн бус ажлын өдөртэй

ажиллагсад гэж 2 ангилдаг.

Цалингийн тухайн түвшинд хөдөлмөрлөх эрмэлзэлтэй ажил идэвхитэй эрж

хайж буй хүнийг ажилгүй хүн гэж үзнэ. Хэрэв уг хүн ажил эрж хайдаггүй бол

түүнийг ажилгүй хүн гэж үзэхгүй. Учир нь тэр ажиллах хүчинд ордоггүй. Нийт хүн

амыг эдийн засгийн идэвхитэй хүн ам, идэвхитэй бус хүн ам гэж 2 том хэсэгт

хуваадаг. Эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажиллах хүч нь ажиллагсад ба

ажилгүйчүүд гэсэн 2 хэсгээс бүрдэх ба эдийн засгийн идэвхитэй бус хүн амд 16

хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврийн насны хүн ам, ажил эрж хайхаа больсон

хүмүүс хамаарагдана.

Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг:

1. Ажилгүйдлийн түвшин

Ur=(Ажилгүйчүүдийн тоо/ажиллах хүчний тоо)×100%

2. Ажиллах хүчний оролцооны түвшин

LEPr=(Ажиллах хүч/хөдөлмөрийн насны хүн ам)×100%

3. Ажил эрхлэлтийн түвшин

Em=(Ажиллагсад/хөдөлмөрийн насны хүн ам)×100% гэсэн үзүүлэлтүүдээр

тодорхойлдог.

Ажилгүйдлийг шинж чанар, үүсэн гарч буй шалтгаанаар нь шилжилтийн,

бүтцийн, мөчлөгийн гэсэн 3 хэлбэрт ангилан үздэг.

Page 4: инфляци, ажилгүйдэл.docx

Шилжилтийн ажилгүйдэл: Нэг газраас нөгөөд шилжин суурьшиж шинээр

ажилд орох, нэг ажлаас гарч, таарч тохирох нөгөө ажил хайж олох зэрэгт тодорхой

хугацаа шаардагдах нь гарцаагүй юм. Иймээс энэ завсрын хугацаанд уг хүн нь

өөртөө таарч тохирох ажлыг идэвхитэй эрж хайж байдаг учраас ажилгүй хүнд

тооцогддог. Аль ч нийгэмд хүн амын шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдаж

байдаг учраас энэ нь зайлшгүй байх ёстой зүй ёсны ажилгүйдэл.

Бүтцийн ажилгүйдэл: Нийгмийн хөгжил шинжлэх ухаан, техникийн

дэвшлийн үр дүнд хэрэглэгчдийн эрэлт, түүний бүтэц техник технологи байнга

өөрчлөгдөж байдаг. Ажиллах хүч нь шинээр бий болж буй ажлын байранд

ажиллахад мэргэжил боловсрол, чадвар дутсанаас үүсэн гарч буй ажилгүйдлийг

хэлнэ.

Мөчлөгийн ажилгүйдэл: Энэ нь эдийн засгийн хямрал үйлдвэрлэлийн

уналтаас үүссэн ажилгүйдлийг хэлнэ.

Ажилгүйдлийн нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавар нь амжиргааны

түвшин доройтох, ирээдүйдээ итгэх итгэл алдагдах, гэмт хэрхэг өсөх, гэр бүл

сарьних, эрүүл мэндийн түвшин буурах, эдийн засгийн өсөлт удаашрах гэх мэт.1

1

Page 5: инфляци, ажилгүйдэл.docx

1.2 Инфляци, түүний төрөл, эдийн засгийн үр дагавар

Гүйлгээний суваг мөнгөөр дүүрч, үнэ өссөний улмаас мөнгө үнэгүйдэх үйл

явцыг инфляци гэдэг. Гэхдээ нийт эрэлт болон нийлүүлтийн хооронд үүссэн зөрүүг

инфляци гэж тодорхойлбол түүний агуулга, хэлбэрийг арай зөв илэрхийлэх

боломжтой. Энэхүү тодорхойлолт нь инфляци ямар нэгэн тодорхой бүтээгдэхүүн,

үйлчилгээний бус, харин үнийн ерөнхий түвшний өсөлтийг илэрхийлдэг гэдгийг

онцолж байгаагаараа давуу талтай.

Хөдөлмөрийн бүтээмж буурах, үйлдвэрлэл дэх мөчлөгт болон улирлын

хэлбэлзэл, эдийн засагт гарсан бүтцийн өөрчлөлт, эдийн засаг дахь төрийн

оролцооны өсөлт, сайтар бодож боловсруулаагүй татварын бодлого зэрэг хүчин

зүйлс нь үнийн ерөнхий түвшний өсөлтийг бий болгож улмаар инфляцийг

хөөрөгддөг аж.

Инфляцийг илрэх байдлаар нь далд ба ил гэж ангилдаг. Далд инфляци нь

төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үр дагавар байдаг бол ил

инфляци нь зах зээлийн эдийн засгийн дагуул нь юм. Далд инфляци нь

бүтээгдэхүүн үйлчилгээний хомсдолтой холбоотой байдаг бол ил инфляци нь

үнийн ерөнхий түвшний өсөлтөөр тодорхойлогддог.

Ил инфляцийг үүсч байгаа шалтгаанаас нь хамааруулаад эрэлтийн болон

нийлүүлэлтийн (зардалын) гэж ангилдаг. Нийт эрэлт нийт нийлүүлэлтээс тоо

хэмжээний хувьд давсны улмаас үнийн ерөнхий түвшин өсөх үйл явцыг эрэлтийн

инфляци, үйлдвэрлэлийн зардал өссөнөөр нийт нийлүүлэлт хорогдож, нийт

эрэлтийн илүүдэл бий болсоны улмаас үүсдэг инфляцийг нийлүүлэлтийн буюу

зардалын инфляци гэнэ.

Инфляцийн түвшин нь үнийн ерөнхий түвшин хэдэн хувиар нэмэгдсэнийг

харуулдаг. Ийм учраас түүнийг ХҮИ-ийн болон ДНБ-ий дефляторын өөрчлөлтөөр

илэрхийлдэг.

Инфляци=(Ipт-Ipс)/Ipс×100%

Ipт־тайлант оны ХҮИ

Ipс־суурь оны ХҮИ

ДНБдеф=НДНБ/БДНБ

Page 6: инфляци, ажилгүйдэл.docx

Инфляцийг хурдцаас нь хамааруулаад мөлхөө, цогио, гипер гэсэн 3 төрөлд

хуваадаг. Инфляцийн жилийн хурдац 20% дотор байвал мөлхөө, 20-200%-д

хүрээд байвал цогио, 200%-аас дээш өсдөг бол гипер инфляци байна.

Инфляцийн эсрэг бодлогын ортодоксаль, гетеродоксаль гэсэн 2 хувилбар

байдаг. Ортодоксаль хувилбар нь инфляцитай тэмцэхэд зах зээлийн

зохицуулалтыг аль болох дээд зэргээр ашиглахыг, харин гетеродоксаль хувилбар

нь төрийн оролцоог нэмэгдүүлэхийг тус тус чухалчилдаг.

Инфляцийн нийгмийн үр дагавар нь юуны өмнө хэрэглэгчдэд хэрхэн тусч

буйгаар илэрнэ. Үүнд : юуны өмнө тэдний амьдралын түвшинг бууруулдаг.

Энэ нь олон төрлийн хэлбэртэй байна. Хэрэв нээлттэй инфляци болбол

үнэ тасралтгүй нэмэгдэж үүний улмаас бэлнээр буюу банкинд хадгалаж буй

хувийн хадгаламжийн бодит үнэ цэнэ унаж байдаг. Удаан хугацааны туршид

бол инфляцийн үр дүх хэзээ ч бий болдоггүй , харин эдийн засагт ихээхэн

хохирол учруулдаг. Иимд богино хугацааны зохиомол инфляци нь инфляцийг

тухайн хугацааны дотор хурцатгадаг. Үүний улмаас ажилгүйдэл ихсэх ,

амьдралын түвшин буурах , зэргээр нийгмийн харилцаанд хүндрэл бий

болдог. Зохиомол инфляци нь зах зээлийн механизмыг гажуудуулж эдийн

засгийн үр ашгийг бууруулдаг. Хувьцааны эрэлт өсч , түүний үнэ нэмэгдэж

хадгаламж эзэмшигчид түүнийг олж авахыг эрмэлздэг. Инфляциас хамаарч

хэрэгцээ өөрчлөгдөхгүй бүтцийн өөрчлөлт хийгдэхгүйд хүрдэг. Албадмал

инфляци удаан үргэлжилвэл зогсонги байдал үүсдэг. Гэхдээ инфляцгүй эдийн

засаг гэж байдаггүй. Ямар үед инфляцгүй эдийн засаг гэж байх вэ гэвэл ?

1. Улсын төсвийн алдагдалгүй үед инфляцгүй эдийн засаг байж болно.

2. Төв банк нь эдийн засгийн инфляцгүй хөгжлийг хангах үүргээ биелүүлсэн үед

инфляцгүй эдийн зсаг байж болно. Энэ төрийн зайлшгүй даалгавар даалгавар

биелүүлэх үүднээс богино хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг нэмэх

шаардлага гардагтай холбоотой.

3. Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад төв банкны монополь арилсан үед

эдийн засагт инфляц байхгүй байж болно. Монополын нөхцөлд мөнгөний

нийлүүлэх хязгаарыг тогтооход заавал алдаа гардаг. Төв банк мөнгөний

гаралтыг зогсоовол тэдгээрийн зах зээл өрсөлдөөнтөй байж чадахгүй.

4. Хөрөнгө оруулалтын эрэлт , хадгаламжын нийлүүлэлтийн хоорондын макро

эдийн засгийн тэнцвэрийг тогтвортой барьсан үед инфляцгүй эдийн засаг

байж болох юм . Энэ тэнцвэр нь аяндаа үүсдэггүй. Инфляцийн эрэлт

хадгаламжийн нийлүүлэлтээс давж гарсан үед эдийн засагт хөрөнгө

оруулалтын болон үйлдвэрлэлийн өсөлт саарч бий болдог. Өөрөөр хэлбэл

Page 7: инфляци, ажилгүйдэл.docx

хадгаламжийн хэмжээ буурах тутам хөрөнгө оруулалтад шаардагдах

мөнгөний эрэлт улам нэмэгддэг.

5. Нийгмийн гишүүн бүр үнэ өсөхөд түүнийг огт зүгээр хараад суух чадвартай

байх. Энэ нь амьдралд хэзээ ч биелэгдэхгүй. Энэ бүхнээс үзвэл орчин үеийн

эдийн засаг нь өөрийн дотоод байгууламжынхаа хувьд гарцаагүй инфляцын

эдийн засаг байна. Гэвч инфляцын эсрэг тохируулга төрийн өдөр тутмын

үүрэг байх ёстой. Төрийн зорилт бол үнийн замбраагүй зохисгүй өсөлтөөс

эдийн засгийг сэргийлж түүнийг харьцангуй зөөлөн өсөх хандлагыг хангах

явдал юм.

Эдийн засагт үүсэн бий болсон инфляцийн хэмжээ нь мөнгөний эрэлтийг

ямагт нэмэгдүүлж байдаг. Хэрэв энэ нь тогтмол байвал нийт эрэлт , нийт

нийлүүлэлт зах зээлийн инфляцийн тэнцвэрт бус байдлын хооронд тогтворт

байдал үүсгэж байдаг. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт бус байдал бий болмогц

эдийн засгийн инфляцийн үйл явцын шинж тэмдэг илэрхий болдог. Эрэлтийн

тал дахь эдийн засгийн цаг үеийн гажилт нь үнийг тасралтгүй дээшлүүлэхэд

хүрэх ба түүний өсөлтийн хурдаар инфляцийн түвшин нь хэмжигддэг. Гэвч

үнийн тогтмол өсөлт бол инфляцийн ганц шинж тэмдэг биш юм.

Инфляцийн нийгэм эдийн засгийн үр дагавар

Инфляци нь орлого болон баялагийн дахин хуваарилалтыг бий болгодгийн

зэрэгцээгээр зах зээлийн зохицуулалтын механизмыг эвддэг. Гипер инфляцийн

эдийн засагт учруулах хор хохирол бүр ч их байдаг. Төр мөнгөний нийлүүлэлтэнд

хяналт тавьж чадахаа больдог. Мөнгө өртгийн хэмжүүр, гүйлгээний хэрэгсэл,

хуримтлалын хэрэгсэл байх гүйцэтгэх чадвараа алдаж, санхүү мөнгөний тогтолцоо

бүрэн сүйрнэ. Мөнгөн гүйлгээн дэх сүйрэл нь нийт үндэсний эдийн засгийг

сүйрүүлэх учир иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, энэ нь улс төрийн эмх

замбараагүй байдалд ч хүргэж болзошгүй байдаг.

Үйлдвэрлэлийн уналтын үед хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний

нийлүүлэлтийн илүүдэл үүсдэг учраас шинээр ажиллах хүч хөлслөхийн тулд

пүүсүүдэд цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэг байдаггүй бөгөөд ажиллаж байгаа

хүмүүс ч гэсэн цалин хөлсөө өсгөхийг шаардаж чаддаггүй байна. Үүнтэй уялдаад

үйлдвэрлэлийн зардал хямдрах учир үнийн ерөхий түвшин буурдаг аж. Харин

эдийн засгийн өсөлтийн үед үйлдвэрлэл тэлж, ажиллах хүчний нэмэгдэл эрэлт бий

болох учир ажиллах хүч хөлслөхийн тулд пүүсүүд цалинг нэмэх зайлшгүй

шаардлагатай болдог. Энэ нь зардлыг, улмаар үнийн ерөнхий түвшинг өсгөдөг

байна.

Page 8: инфляци, ажилгүйдэл.docx

Богино хугацаанд ажиллагсад үнийн өсөлтийг анзаардаггүй, харин бодит

инфляцийн өсөлтийн хурдац хүлээгдэж байснаасаа өндөр байж болдог учраас

нэрлэсэн цалин инфляцийн өсөлтөөс хоцордог аж. Харин энэ нөхцөлд

үйлдвэрлэлийн зардал үнээс удаан өсөх учраас пүүсүүд үйлдвэрлэл болон ажил

эрхлэлтийг нэмэгдүүлдэг. Иймээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төр

санхүүжилтээ нэмэгдүүлэхэд богино хугацаанд инфляци өсч ажилгүйдэл буурдаг

байна. Өөрөөр хэлбэл инфляци ажилгүйдлийн хооронд урвуу хамаарал байдаг аж.

Харин урт хугацаанд төр дээрх бодлогоо хэд хэдэн удаа угсруулан

явуулахад хүмүүс эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг бодитойгоор үнэлэх

бололцоотой болдог. Тухайлбал хөлсний ажилчид үнийн өсөлтийг урьдчилан

төсөөлөөд байгууллагатайгаа хийх хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсөө

индексжүүлэх асуудлыг шаарддаг бол пүүсүүд ажиллах хүч хөлсөлж байсан

стратегиа нэг их өөрчилдөггүй. Ийм учраас нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар

ажилгүйдлийн түвшинг бууруулах гэж төр хичнээн хичээлээ ч гэсэн энэ нь ажил

эрхлэлтийг богино хугацаанд л жам ёсны түвшнээс нь доогуур түвшинд

тогтворжуулж чаддаг. Гэхдээ дараа нь жам ёсны түвшиндээ хүртэл өсөх нь эдийн

засаг урт хугацааны тэнцвэрт шилждэгтэй нэгэн адил зогсоох аргагүй үйл явц

байдаг. Ийм учраас Филипсийн муруй нь урт хугацаанд үнийн ерөнхий түвшнээс

үл хамаарсан босоо шулуун хэлбэртэй болдог байна.

Инфляцийн шалтгаан :

Инфляци бол мөнгөний зах зээл дээр үүсч төрдөг. Мөнгөн гүйлгээний

гажилт нь олон шалтгаантай. Үүнд :

1. Төв банкны гүйлгээний хүрээндэх мөнгөний бодлогын буруугаас болж

мөнгөний массыг таваараар хангаж чадахгүй бол инфляци үүсдэг.

Эдийн засагт богино хугацаанд явуулах мөнгөний бодлого нь дараахь

асуудлыг багтаана. Үүнд: хүүгийн нормыг зохицуулах замаар түүнийг

хөрөнгө оруулалтын эрэлт бий болгоход үйлчлүүлэх асуудал юм. Эдийн

засгийн уналтыг зогсоох фондын бирж дээрх хувьцааны үнийг

дэвшилттэйгээр бууруулахын тулд төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг

нэмэгдүүлж эхэлдэг. Үүний тулд хүүгийн нормийг хямдруулж , хөрөнгө

оруулалтын эрэлтийг нэмэгдүүлдэг. Гэхдээ богино хугацааны мөнгөний

бодлого нь урт хугацааны инфляцгүй мөнгөний бодлогын хүрээнд

хэрэгжих ёстой.

Page 9: инфляци, ажилгүйдэл.docx

2. Төсвийн алдагдал инфляцийг хөтөлж байдаг. Гэвч түүний хурд нь

төсвийн алдагдлыг арилгах ажлын зохион байгуулалтаас хамаардаг.

Төв банк мөнгөний нийүүлэлтийг аль болох бага байлгаж чадвал

инфляцийн хурд харьцангуй бага байдаг.

3. Төв банкнаас засгийн газар тогтмол зээл авах явдал гарцаагүй гарч

байдаг нь инфляцийн бас нэг шалтгаан юм. Засгын газраас улсын

зээллэгээ гаргаж төсвийн алдагдлыг бууруулж болдог. Үүний үр дүнд

хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх бололцоог нэмдэг. Гэвч засгийн

газар өөрийн облигацийнхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл түүний

үнэ буурч хүүгийн хэмжээ нь өсдөг. Үүний улмаас хөрөнгө

оруулалтын эрэлт багасах нь эдийн засгийн хөгжилд саад хориг

болно. Тавваарын нийлүүлэлтийн өсөлт удааширч инфляцийн тэнцвэрт

бус зах зээл бий болдог. Зах зээл дээрх бизнесийн ба засгийн газар

хоорондын өрсөлдөөн нь эдийн засагт тэнцвэрт бус байдлыг бий

болгодог. Бизнесүүд үнийг хамгийн дээд хязгаарт нь хүргэж

үйлдвэрлэлийн нөөцөө бэлтгэхэд хүрдэг. Төсвийн алдагдлыг арилгах

талаар явуулж буй арга хэмжээнүүд зарим үед төсвийн алдагдлыг

санхүүжүүлэх арга болдог тохиолдол ч бий. Ингэж төсвийн

алдагдлыг санхүүжүүлсэн аль ч арга инфляци бий болгодог.

4. Эдийн засгийг цэрэгжүүлэх нь инфляцийг бий болгох гол нөхцөл

байдаг. Цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь улсын төсвийн зарлагыг

нэмэгдүүлдэг. Энэ нь инфляцийн төсвийн алдагдлыг нэмж инфляцийг

түргэсгэдэг. Үүнийг цэрэгжүүлэлтийн улмаас үүсэх инфляцийн

нэгдүгээр үр дагавар гэж үздэг. Цэргийн эдийн засаг нь матерал,

боловсон хүчин болон бусад нөөцийг татан ашигладаг. Үүний улмаас

иргэний үйлдвэрлэлд хохирол болдог, зах зээлийн эрэлт нийлүүлэлт

тэнцвэр алдагддаг. Үүнийг цэрэгжүүлэлтийн улмаас үүсэх инфляцийн

хоёр дахь үр дагавар гэдэг. Нөгөө талаас цэргийн секторт ажиллагч

бол хэрэглэгчийн зах зээл дээрх худалдан авагч хэвээр байх тул буурч

байгаа иргэний үйлдвэрээс гарч буй таваарыг зөвхөн хэрэглэдэг бөгөөд

таваарын нийлүүлэлтийг нэмэхэд нөлөөлдөггүй. Үүнийг

цэрэгжүүлэлтийн инфляцийн гурав дахь үр дагавар гэдэг.

5. Зах зээлийг монопольчлох нь инфляцийн процессийг эрүүлжүүлэхэд

нөлөөлдөг. Инфляци түргэн нэмэгдэж буй эдийн засагт зах зээлийн

монопольчлол өндөр түвшинд байдаг. Гэвч монопол нь инфляцийг

Page 10: инфляци, ажилгүйдэл.docx

төрүүлдэггүй харин хүчтэй үргэлжлүүлж хүчтэй болгоход нөлөөлдөг.

Зах зээл дээрх өөрийн зонхилох байр сууриа хадгалахын тулд

монополиуд нь зах зээл дээр өндөр үнэ тогтоох , түүнийгээ хадгалан

барихын төлөө тэмцдэг.

6. Түүнчлэн үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгаж таваарын нийлүүлэлтийг

хорогдуулдаг. Ийнхүү эрэлт нийлүүлэлтийн хоорондын ялгаа

нэмэгддэг. Гадаад эдин засгийн хүчин зүйл инфляцид нөлөө үзүүлдэг.

Инфляцийг хоёр хуваадаг.

1. Нээлттэй инфляци буюу таваар байгаа хэрнээ үнэ тогтмол өсөх явдлыг

харуулдаг инфляци.

Нээлттэй инфляц

Хэрвээ макро эдийн засгийн тэнцвэрт бус байдал нь үнийн тогтмол

өсөлтөөр илэрч байвал түүнийг нээлттэй /задгай , мөлхөө/ инфляц гэж

нэрлэдэг. Задгай инфляц нь зах зээлийн механизмыг эвддэггүй. Учир

нь нэг зах зээл дээрх үнийн өсөлттөй нэгэн зэрэг нөлөөгийнх нь үнэ

хямдрах явдал ажиглагддаг. Энэ нь эдийн засагт үнийн дохио өгч ,

хөрөнгө оруулалтыг урамшуулах , үйлдвэрлэлийг өргөтгөх хүчин зүйл

болж зах зээлийн төвөгтөй боловч бас найдваргүй үйл хэрэг биш юм.

Эдийн засгийн практикт задгай инфляцийн дараах хэлбэрүүд байдаг.

Дасгах имфляц. Энэ нь үйлдвэрлэгч хэрэглэгчийн сэтгэл зүйг

имфляцын нөхцөлд дасган хувиргахдаа холбоотой асуудал юм. Үнэ

нэмэгдсэн үед хэрэглэгч ойрын ирээдүйд буурна гэж тооцож байдаг ба

энэ тохиолдолд Пигу үр дүнд хүрч байдаг. Пигу А/1877-1959/

Кембриджийн сургуулийн төлөөлөгч Ангилийн эдийн засагч Пигу үр дүн

гэдэг бол имфляц болход хувь хүн бэлэн байгаа мөнгөөрөө илүү ашиг

олж болох таваар худалдан авч үлдэгдэл мөнгөө банканд хадгалдаг .

Энэ нь чөлөөт зах зээлийн механизмд тэнцвэргүй байдлын улмаас

мэдэгдэхүйц үр дүн олдог . Үүнийг Пигугийн үр дүн гэдэг . Үүний үр

дүнд хэрэглэгч өдөр дутмын эрэлтээ нэмэгдүүлэхээс татгалзаж

хадгаламжаа нэмэгдүүлэхэд хүрч улмаас зохих үр дүнг олж авдаг . Ийм

байдлаар цаашдаа үнэ хямдруулахад чиглэсэн зах зээлийн механизмд

тус дэм болж байдаг. Цалин үнэ хоёрын ойртох явдлыг илэрхийлдэг

Page 11: инфляци, ажилгүйдэл.docx

P – Үнийн өсөлтийн хурд.

U – Ажилгүйдлийн түвшин.

зардал үнийн харилцан холбоог зардлын имфляц гэж нэрлэдэг. Хэрвээ

үнэ нэмэгдээд байвал ажил эрхлэгчдийн бодит орлого буурдаг. Орлогыг

өсгөнө гэвэл цалинг нэмэх хэрэгтэй. Гэтэл үйлдвэрлэлийн зардал их

болж улмаар үнэ нэмэгдэж имфляцийг төрүүлж байдаг. Эрэлтийн

имфляц гэдэг бол эрэлтийн үсрэлтийн үед үйлдвэрлэлийн хүчин

зүйлийг үлэмж ихээр ашигладагтай холбогдон гарч ирдэг. Зах зээлийн

хэвийн үед үнэ нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын дохио болно. Эдийн

засгийн шинжлэх ухаанд эрэлтийн имфляцийг харьцангуй хангалттай

судалжээ.

Үүнийг Филифсийн муруйн үзүүлэлтээр тодорхойлно. Уг муруйг дараах

графикаар харуулна.

P

PN N U

UN

Хэрвээ UN –зайлшгүй ажилгүйдлийн түвшин гэвэл эрэлтийн имфляц нь

N цэгээс зүүн талд байрласан филифсийн муруйн хэрчмийг

тодорхойлдог. Энэ нь ажилгүйдлыг хамгийн бага байлгах төрийн

оролдлогын үр дагаврыг үзүүлдэг. Мөнгөний богино хугацааны бодлого

нь хөрөнгө оруулалтыг урамшуулдаг ба үйлдвэрлэл худалдааг

өргөжүүлж ажлын байрны тоог нэмэгдүүлхэд хүргэдэг. Гэвч зайлшгүй

ажлын нормтой зэрэгцүүлбэл ажилгүйдлын хэмжээ бага болох дутам

Page 12: инфляци, ажилгүйдэл.docx

шаардлагатай мэргэжлийг эзэмшсэн ажилгүй хүн олход хүнд болно.

Ажиллах хүчний өсөн нэмэгдэж байгаа энэхүү эрэлт түүнийн

нийлүүлэлтийн хоорондын зай их болж байдаг. Үүний улмаас ажил

эрхэлтийн түвшин дээшилсэн нөхцөлд нэрлэсэн цалингийн өсөлт

гардаггүй. Татварын имфляц гэж бий. Энэ нь төрийн бодлогтой

холбогдон гарч ирдэг. Юуны өмнө ашгийн татварын хувь хэмжээнээс

хамаарна. Хэрвээ татварын хувь өндөр байвал үйлдвэрлэлийн өсөлтийг

хязгаарладаг. Ашгийн ихээхэн хэсгийг нь төсөвт авхад хүрвэл хөрөнгө

оруулалтын санхүүжилтэнд хүнд байдал үүснэ. Үнийн нэмэгдэлтийн

имфляц байна. Эдийн засагт зохион байгуулалтын том хэмжээний

өөрчлөлт хийхэд төр уг имфляцыг зориуд бий болгодог.

2. Албадмал инфляци буюу таваарын хомсдолтой үед төрөөс үнийг

зохицуулах хүчээр дарсан инфляци.

Албадмал имфляц

Хэрвээ макро эдийн засгийн тэнцвэрийг төрөөс үнийн хяналтаас хангаж

байвал түүнийг албадмал имфляц гэнэ. Төр үнийг түр зуур барих үнийн

дээд хязгаар тогтоож өсөх зэргээр түүнийг хэрэгжүүлнэ. Албадмал

имфляц нь хэд хэдэн төрөлтэй байна. Зах зээлийн нөхцөлд үнийг

чөлөөтэй байлгах ёстой. Америкийн эдийн засагч нобелын шагналт

М.Фридмен үнэнд засаг захиргааны зүгээс тавих хяналт нь үнийн

тогтолцооны зах зээлд гүйцэтгэх чадварыг нь бууруулдаг гэдгийг

тогтоосон байна.

Албадмал имфляцийн механизмын нэг үе шат нь засаг захиргааны

замаар тогтоосон үнэ ба эрэлтийн имфляцтай нийлүүлэлтийг

зохиомлоор тэнцүүлж байдаг. Зах зээлийн өндөр үнийн хоорондын

ялгаанаас болж сүүдэр эдийн засаг руу таваарын масс шилжиж

хомсдол үүсдэг. Улсын сектор дахь таварын архаг хомсдол нь сүүдэр

эдийн засгийг цэцэглүүлэх нөхцөл нь болдог. Хэрэглэгчийн зах зээл

дэхь эрэлтийн хэт өсөлт нь нийлүүлэлтийг байнга хүрэлцэхүйц хүргэж

нийлүүлэлтийн имфляцийг үүсгэдэг. Хомсдолын имфляцийн хүлээлт нь

хэрэглэгчид нөлөөлнө. Хэрэглэгч таваарын нөөц заавал хадгалхад

Page 13: инфляци, ажилгүйдэл.docx

хүрдэг. Энэ нь хомсдолын имфляцийг бий болгодог. Зээлдэгчийн

имфляцийн хүлээлт нь үндэслэл муутай зээл олгох , төсвийн алдагдлыг

нэмэгдүүлж эргэж төлөгдөхгүй зээл бий болгох зэргээр үүсдэг.

Мөнгөний системийн тогтворгүй байдлаас шалтгаалж мөнгөнд итгэх

итгэл алдагдаж имфляцийн хүлээлт үүсдэг. Үнийн динамикаас

хамаарахгүй орлого эзэмшигчид нь мөнгөнөөс зайлс хийхийг тэмүүлж

таваарыг эрэлтийг өсгөж имфляцийн тэнцвэрт бус байдлыг

нэмэгдүүлдэг. Энэ үед төрөөс мөнгөний системийг тогтворжуулах

талаар тэмцдэг. Ингэхдээ мөнгөн тэмдэгтийг солих тухай гэнэт зарлах ,

банкны хадгаламжыг хэсэгчлэн хяналтанд авах бэлэн мөнгөний

гүйлгээг хязгаарлах зэргээр хатуу бодлого явуулдаг. Ангилийн эдийн

засагч Ф.Хайек нээлттэй имфляц зах зээлийг тохируулах үүргээсээ

гажвал албадмал имфляц түүнийг бүрэн зогсоодог гэсэн байдаг.

Фридмен имфляцийг албадан тогтоон барих нь эдийн засагт ихээхэн

хохирол үзүүлдэгийг тогтоожээ. Одоо өндөр хөгжилтэй орнуудад

албадмал имфляц бараг ашиглагдахгүй байна. Хэрвээ өнөөгийн өртөг

нь 112,1 бол FV=112.1(1+1.2)=2466.4 доллар . Үнэн чанартай өнөөдрийн

нэг доллар бол жилийн дараа 0,2466 доллар болж , тухайлбал 4,05

дахин ханшаа алджээ. Үүнийг (1+l) n(1+r) гэж олно. Үнийн өсөлтийн

шинэ эргүүлэг бүр хадгаламж эзэмшигчдийн олж авах чадвартай

таварын массыг (ерөнхий хэмжээг ) хорогдуулдаг. Харин хувьцаа

эзэмшигчийн хувьд орлого нь дээшилдэг учраас худалдан авах чадвар

нь буурлаа гэж үзэж болохгүй. Ингэхлээр имфляцийн үед хувьчлалыг

түргэтгэх нь чухал болдог. Хадгаламж эзэмшигч нь акц худалдан

авахыг эрмэлзэх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө , хатуу валют ,

материалын үнэ эдлэл гэх мэт цаашдаа үнэ хүрч болох тийм эд юмсаар

хадгаламжаа солиж амжсан нь л хамгийн бага хохирол үздэг. Гэвч зах

зээл дээр нийлүүлэлт нь (жишээ нь алт) тодорхой шалтгааны улмаас

хязгаартай байдаг . Иймээс имфляцийн эрэлттэй хослоход энэ нь улам

үнэтэй болох тул хадгаламж эзэмшигчдийн ихэнхийг нь хувьд худалдан

авч дийлдэхгүй бараа байна. Нээлттэй имфляцийн үед хадгаламжийн

хүү нь үнийн өсөлтөөс давж байвал банк хадгаламжийг унагахгүй

барьж байх чадвартай. Иймээс төр , хүн амдаа үл хөдлөх хөрөнгө , акц

зэрэг өөрийн хадгаламжийг оруулах бололцоог олгох арга хэмжээг

авбал хүн амыг имфляциас хамгаалж болно. Харин албадмал

Page 14: инфляци, ажилгүйдэл.docx

имфляцтай эдийн засагт хадгаламж эзэмшигчдийн байдал хүндрэх

болно.

Таваарын ужиг хомсдолтой нөхцөлд хадгаламж эзэмшигчийн хүү

дээшилбэл ялимгүй үр дүн олдог. Ингэхлээр имфляцийн алдагдлыг

хамгийн бага байлгахыг тулд имфляцийн нээлттэй хэлбэрт аажмаар

шилжүүлэх асуудал зайлшгүй хэрэгэтй болдог. Имфляцтай үед

хэрэглэгчийн бодит орлого буурч тэдний аж байдлын өдөр дутмын

үзүүлэлт доройтож байдаг. Албадмал имфляцтай үед амьдралын

төвшин үлэмж буурдаг тул цалингийн индэксжүүлэлт болон бусад

аргаар имфляциас хүн амыг сэргийлэх арга хэмжээ авдаг. Гэвч энэ нь

бараа үйлчилгээний хомсдолыг багасгахад нөлөөлж чаддаггүй . Зөвхөн

хүн амын мөнгөн орлогод нөлөөлдөг болхоор сайн арга биш. Бодит

байдалд хүн амын амжиргааны түвшин аль ч нөхцөлд буурч байдаг.

Үнийн өсөлт нь өдөр бүр явж цалингийн үнэлгээг тодорхой хугацаанд

үе үе авч үзэж шийдэж байдаг болхоор имфляцийн эсрэг авч буй төлбөр

үнийн өсөлтийг гүйцэт чаддаггүй . Үнийн өсөлтийг ялангуяа

жолоодлогогүй үед урьдаас тааварлаж мэдэх бололцоо бараг

байдаггүй. Төсвийн алдагдлыг бууруулах зарлагын зүйл ангийг хэмнэх

гэж засгийн газар тэмцсээр имфляцийн аюулыг арилгаж чаддаггүй

болхоор амьдралын түвшин унасаар байдаг. Иймээс татаврын оновчтой

бодлого ашиглах нь амьдралын түвшинд нөлөөлж чадах хүчин зүйл

болдог. Жишээ нь орлого ихтэй хүмүүсийн орлогоос өндөр татвар авах ,

жижиг үйлдвэрлэгч , орлого багатай хүмүүсээс татвар авах орлогын

доод хэмжээг нэмэгдүүлэх , бүр орлог багатайг бүр мөсөн чөлөөлөх

зэргээр бага боловч аврах арга хэмжээг төрөөс зохицуулна. Хүн янз ам

бүрийн бүлэг давхрага болон хуваагдах эд хөрөнгийн тэнцвэргүй

байдал гүнзгийрэх зэрэг нь нээлттэй имфляцийн зайлшгүй дагуул юм.

Жишээ нь ямарч хэрэглэгчид шаардлагатай эрэлтийн мэдрэмжгүй

таваарын үнэ нэмэгдээд байх нь амьдралын түвшин доогуур хүмүүсийг

улам бүр ядууруулж баян хоосны ялгаа гүнзгийрдэг. Хүн амын жигд бус

байдлыг бууруулхаар нөхөн олговрын тусламжтайгаар төрөөс явуулж

байгаа бодлого нь ядуурлын шинэ хэлбэрийг төрүүлдэг. Иймэрхүү

нөхөн олговрыг доогуур амьдралтай хүмүүст олгож байгаа нь голдуу

сонгуултай байдаг. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд хамгийн олонх

Page 15: инфляци, ажилгүйдэл.docx

болсон эдийн засгийн хувьд хамгийн идэвхтэй хэсэг болох хүн амын

дундаж амьдралтай давхаргад нөхөн олговор гэж олгогдохгүй болхоор

тэд хамгийн их хохирхол амсдаг. Дэлхийн практикаас авч үзвэл ийм

арга шударга бус байдлыг арилгаж чадахгүй зөвхөн хүн амыг

сонгуулын золиос болгох явдал олон тохиолддог. Имфляцийн нийгмийн

үр дагавар үйлдвэрлэгчдийн хувьд яаж нөлөөлдөг вэ ? Албадмал

имфляц өсөхийн хэрээр хөдөлмөрт сонирхох урамшлын хэмжээг

сулруулж байдаг. Энэ нь таваарын хомсдол хэрэглээний зүйлийг

хөдөлмөрийн үр ашигтай огт холбоогүйгээр тэгшитгэн хувиарлихад

хүрдэгээр юуны өмнө тайлбарлагддаг. Нээлттэй имфляц төрийн

хяналтаас гармагц зах зээлийн механизмд гүнзгий өөрчлөлт оруулж

эхэлдэг. Имфляц хэдийн чинээ хүчтэй болбол имфляц төдийн чинээ

эрэлт ба үнэнд ихээр нөлөөлдөг. Үүний улмаас салбарын ба нутаг

дэвсгэрийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. Нээлттэй имфляцийн үед үнэ нь

нэрлэсэн орлогоос түргэн өсч байдаг. Эздүүд цалингийн зардлаа

бодвол үйлдвэрлэлийн хэрэгсэл олж бэлтгэх зардлаа хэмнэдэг. Хуучин

хоцрогдсон хөдөлмөр эзлэмж ихтэй технологиороо өндөр ашиг олхыг

хичээдэг. Энэ нь үйлдвэрлэлийн техникийн түвшинд эсрэг нөлөөлж

шинэ технологи эзэмшихэд нь саад болдог. Энэ бүхнээс үзвэл имфляц

идэвхтэй үед эдийн засгийн хөгжлийг удаашруулдаг. Жолоодлогүй

имфляцийн үед төр эдийн засгийг удирдаж чадахуйд хүрдэг. Энэ үед

гол төлөв ашгийн татвар төсвийн татаас зээлийн хүү зэрэг шууд бус

аргаар зэх зээлийн эдийн засгийг зохицуулж эхэлдэг.

Page 16: инфляци, ажилгүйдэл.docx

Хоёрдугаар бүлэг: Монгол улсын ажилгүйдэл инфляцийн түвшин,

хоорондын хамаарал, үр дүнгийн судалгаа

2.1 Монгол улсын ажилгүйдлийн түвшин(2008-2012), өнөөгийн байдал

Монгол улсын нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог сүүлийн таван жилээр

авч үзвэл:

Хүснэгт-1

Үзүүлэлт 2008 2009 2010 2011 2012Харьцуулсан хувь

2008/2012

2009/2012

2010/2012

2011/2012

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн

тоо

3179

8

3971

4

4026

0

5717

1

3577

6

112,

5

90,1

88,9

62,6

Эх сурвалж: “Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал” 2012 он

График-1

Page 17: инфляци, ажилгүйдэл.docx

2008 2009 2010 2011 20120

10000

20000

30000

40000

50000

60000

31798

39714 40260

57171

35776

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо

Эх сурвалж: “Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал” 2012 он

Дээрхээс үзэхэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж

байгаа бөгөөд 2012 онд буурсан нь харагдаж байгаа нь ажилгүйдлийн түвшин мөн

тухайн онд буурсантай холбоотой юм. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж

байгаа шалтгааныг доор дурьдвал:

Өөр газраас шилжиж ирсэн

Тухайн жилд сургууль төгссөн

Сургууль төгсөөд ажилгүй байгаа

Сургуулиа орхисон, гарсан, чөлөө авсан

Тухайн жилд цэргээс халагдсан

Цэргээс халагдаад ажилгүй байгаа

Гадаадаас эргэж ирсэн

Хорих газраас суллагдсан

Ур чадваргүйгээс ажилдаа тэнцэхгүй болсон

Эрүүл мэндийн улмаас ажилдаа тэнцэхгүй болсон

Тэтгэвэрт гарсан

Хөдөлмөрийн сахилга зөрчсөн

Орон тооны цомхотголоор

Байгууллага татан буугдсанаас

Хувийн бусад шалтгаанаас болоод тус тус бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо

нэмэгдэж байдаг байна.

Ажилгүйдлийн түвшинг сүүлийн 5 жилээр авч үзвэл:

График-2

Page 18: инфляци, ажилгүйдэл.docx

2008 2009 2010 2011 20120.0%

2.0%

4.0%

6.0%

8.0%

10.0%

12.0%

14.0%

9.2%

11.6%

9.9% 7.7%

6.3%

Ажилгүйдлийн түвшин

Эх сурвалж: “Статистикийн эмхтгэл” 2011 он, www. 1212. mn , www.mongolbank.mn

Дээрхээс үзэхэд 2009 онд ажилгүйдэл 26,1%-аар өссөн нь харагдаж байна.

Энэхүү өссөн шалтгаан нь 2009 он гараад Монголын хөдөлмөрийн зах зээл дээр

бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 7916-аар нэмэгдсэн ба ашигт малтмал

олборлолтын салбарт ажилгүйдэл нэмэгдэх, албан ёсны секторт шинээр ажилд

авах нь зогсонги байдалд орох, аж үйлдвэрлэл ялангуяа барилгын салбарын

уналтаас, гадаад улс орон дахь эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалан

ажиллах хүчний гадаадруу шилжих хөдөлгөөн буурсанаас ажилгүйдлийн түвшин

өссөн байна.

Аймгуудын хувьд 2009 оны 11-р сарын байдлаар нийт бүртгэлтэй

ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32,8%-р нэмэгдсэн байна.

Мөн 2009 оны хоёрдугаар хагаст хөдөлмөрийн зах зээл дээр бүртгэлтэй

ажилгүйчүүдийн тооны өсөлт удаашран дөрөвдүгээр улиралд буурч, нийт улсын

хэмжээнд бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон хүний тоо оны эцэст өсөж

эхэлсэнээр цаашид нэмэгдэх хандлагатай болсон байна.

Мөн 2012 онд шинэчлэлийн засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол

хүн” хөтөлбөрийн хүрээнд 150000 хүнийг ажлын байртай болгох зорилтыг тавьж

3300 ажилтанг 12тэрбум төгрөгийн зардлаар бэлтгэж, нийт 2012 оны байдлаар

40000 санал ажил олгогчдод очсоноос 29000 хүн ажлын байраар хангагдсан нь

барилга, ахуйн үйлчилгээний салбарт орсон байна.

Энэ оны эхний улирлын байдлаар ажилгүйдлийн төвшин өнгөрсөн оны мөн

үетэй харьцуулахад 29,7%-аар хувиар буурсан байна. Улсын хэмжээнд өнгөрсөн

оны эцсийн байдлаар нийт 94,8 мянган ажилгүй иргэн байгаагаас 35,8 мянган хүн

хөдөлмөрийн биржид бүртгэлтэй буюу ажил идэвхитэй хайгчид байсан. Үүнээс энэ

Page 19: инфляци, ажилгүйдэл.docx

оны эхний улирлын байдлаар 14 мянган ажлын байр бий болж 7,2 мянган хүн

ажлын байраар хангагджээ. Ажилд орж байгаа хүмүүсийн ихэнх хувийг барилга гар

урлал, бөөний болон жижиглэнгийн салбарт эзэлж буй.

2.2 Монгол улсын инфляцийн түвшин (2008-2012), өнөөгийн байдал

Инфляцийн түвшинг сүүлийн 5 жилээр авч үзвэл:

График-3

Page 20: инфляци, ажилгүйдэл.docx

2008 2009 2010 2011 20120%

5%

10%

15%

20%

25%

30%28%

8%

10% 9%

14%

Инфляцийн түвшин

Эх сурвалж: “Статистикийн эмхтгэл” 2011 он, www. 1212. mn , www.mongolbank.mn

Дээрхээс үзэхэд 2008 онд инфляци 28%-д хүрсэн нь хүнсний барааны

үнийн өсөлтөөс шалтгаалан тус оны 6 сард 30%-аас давсны зэрэгцээ хүнсний бус

барааны инфляци мөн 16%-д хүрч өсжээ. Хүнсний барааны дэлхийн зах зээлийн

үнийн өсөлтөөс гадна төрийн албан хаагчдын цалинг ихээхэн хэмжээгээр нэмж

төсвийн тэлэх бодлого баримталсан мөн зээлийн хурдацтай өсөлт үргэлжилсэн

хэвээр байсан нь үнийн хөөрөгдлийг бий болгосон.

2008 оны 12 сард 23,3%-тай байсан инфляци 2009 оны 12 сард 1,9%-тай

болсон нь маш доогуур үзүүлэлт бөгөөд эдийн засаг уналтанд орсноос

инфляцийн түвшин 2009 онд огцом унасан байна. Гэсэнч эрчим хүчний үнэ

нэмэгдсэнээр эргээд эерэг үзүүлэлттэй болж иржээ. Мөн 2009 он гарсаар улсын

төсвийн алдагдал, гадаад худалдааны алдагдал зэрэг нэмэгдсэнээр төгрөгийн

ханшийг бууруулж, инфляцийг нэмэгдүүлсэн.

2012 оны инфляцийг сараар нь авч үзвэл дараах байдалтай байна.

График-4

Page 21: инфляци, ажилгүйдэл.docx

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 120.0%2.0%4.0%6.0%8.0%

10.0%12.0%14.0%16.0%18.0%

2.8%

5.4%

7.6%

16.0%

9.2% 9.7%

10.4%11.1%

12.2%12.9%

13.1%14.0%

Инфляцийн түвшин, сараар (2012)

Эх сурвалж: “Статистикийн эмхтгэл” 2011 он, www. 1212. mn , www.mongolbank.mn

2012 оны эхээр инфляцийн түвшин хурдацтай өсч 4 сард 16% хүрсэн нь иргэдийн

гар дээр бэлэн мөнгө төлсөн болон бусад бодлогын арга хэмжээнээс үүдэлтэй юм.

Шинэ засгийн газар 8 сарын 28-д байгуулагдаад инфляцийг барих, бууруулах

бодлого барьж ажилласан.

Ингэснээр 10 сарын 22-нд Монгол банктай гэрээ байгуулж гол нэрийн бараа

бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран

хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар

шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний бараа

бүтээгдэхүүний үнийн өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн бараа

бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны

үнийг тогтворжуулах гэсэн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 4 сард 16%тай

байсан инфляци оны эцэст 14%-тай гарсан нь сүүлийн 4 сард инфляцитай

тэмцэхээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зарим үр дүнд хүрсэн гэсэн үг юм.

Инфляци энэ оны эхний 2 сард 5,5 нэгжээр буурсан шалтгаан нь:

Валютын ханш харьцангуй тогтвортой байсан,

ЗГ, Монгол банк хамтраад валютын ханшийг тогтворжуулах хүрээнд салбар

бүрт тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн,

Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд ЗГ өмнөх жилүүдийнхээс түлхүү анхаарсан

ба тэр дундаа боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байна.

Ийнхүү цаашид Монгол банк тавьсан зорилтынхоо хүрээнд бодлогуудаа

хэрэгжүүлээд явахад оны эцэст инфляцийг 8%-д хүргэх зорилт биелэх болно.

2.3 Орчин үеийн ажилгүйдэл ба инфляцийн хоорондын хамаарал,

цаашдын чиг хандлага

Page 22: инфляци, ажилгүйдэл.docx

Имфляцийн эсрэг явуулах стратеги , төрийн бодлогын зорилго

Имфляцийн эсрэг явуулах төрийн бодлогын зорилго нь имфляцид

найдвартай хяналт тогтоох , үнийн өсөлтийн харьцангуй өндөр биш

түвшинд тогтоон барих явдал юм. Имфляцийн эсрэг явуулах арга нь зах

зээлийн тэнцвэрт бус байлын эрэлт нийлүүлэлтийг тогтворжуулалахд

шууд нөлөө үзүүлэх ёстой.

Имфляцийн эсрэг явуулах арга хэмжээг урт хугацааны шинж чанартай

зорилго аргыг нэгтгэсэн стратеги , богино хугацаанд үр дүн үзүүлэх

тактик гэж хуваана. Үүнд хэрэглэгчийн сэтгэл зүйл өөрчлөх ,

хадгаламжийг үнэгүйдлээс аврах урсгал эрэлтийн шахалтыг арилгах

асуудал багтана. Энэ асуудлыг зохицуулахад хоёр нөхцөлийг биелүүлэх

ёстой.

1.Үнийг хямдруулах, ядаж үнийн өсөлтийг удаашруулах чадвартай зах

зээлийн механизмыг бүх талаар бэхжүүлэх. Энэ тохиолдолд

хэрэглэгчийн сэтгэл зүйл өөрчлөлт ордог.

Цөөн тооны таваар үйлчилгээний үнийг эрэлт нийлүүлэлтийн нөлөөн

доор зайлшгүй хэлбэлзэлд орхоор зохион байгуулах хэрэгтэй.

2. Иргэнийнхээ олонхийн итгэлийг засгийн газар авч чадсан байх ёстой.

Энэ тохиолдолд төр хүн амын өмнө өөрийн явуулах бодлогоо бүрэн

хэрэгжүүлэх бололцоотой болно.

Мөнгөний массыг хязгаарлах стратеги

Энэ нь мөнгөний жилийн цэвэр өсөлтийг хатуу хязгаарлах явдал юм.

Энэ үзүүлэлт нь мөнгөний зах зээлийн урт хугацааны тэнцвэрийн

тэгшитгэлээр тодорхойлогддог. Энэ тэгшитгэл нь бодит бүтээгдхүүний

урт хугацааны өсөлтийн хурд , энэ үеийн имфляц засгийн газраас

хяналт тавих чадвар зэргээр тодорхойлогдоно.

Мөнгөний массыг хязгаарлах стратеги нь гүйцэтгэх засаглалаас

хамаарахгүй , төв банкны систем зөв ажиллаж байгаа эсхээс хамаарна .

Гэвч мөнгөний массыг хязгаарлах нь үнийг тогтворжуулхад тогтвортой

нөлөөлтэй боловч үйлдвэрлэлийн хэмжээг бууруулдаг. Иймд энэхүү

бодлогыг хувьчлах үйл явцыг эрчимжүүлэх , дангаар ноёрхох үйл явцыг

хязгаарлах , зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгтэй хослуулсан

цагт оновчтой болно.

Page 23: инфляци, ажилгүйдэл.docx

Ажилгүйдлийн шалтгаан :

Шалтгаан:

Орлогын тэгш бус хуваарилалтаас.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт хуучирсанаас.

Бүтээмжийн өсөлт цалингийн өсөлтөөс их байхаас.

Үйлдвэрлэлийн аппарат хэт явцуу байхаас.

Ажил эрхлэгч хүн амын өсөлтөөс.

Зах зээлийн эдийн засгийн зохицох үйл явцын саатлаас.

Хэлбэр:

Дутуу хэрэглээний ажилгүйдэл.

Хөгжлийн ажилгүйдэл.

Зардлаас шалтгаалсан ажилгүйдэл.

Хөрөнгө оруулалтын дутугдалын ажилгүйдэл.

Дэлхий дахины ажилгүйдэл.

Хүн ам зүйн ажилгүйдэл.

Жишээ нь: Ажил хайж цөхрөөд эрэхээ больсон хүмүүсийг

хөдөлмөрийн нөөцөөс орхигдсон гэж үзэж ажилгүйчүүдын тоонд

оруулахгүй байх нь бий.

Янз бүрийн шалтгаанаар хүмүүс ажилгүй байж болох тул эдийн

засагчид ажилгүйдлыг шилжилтийн , бүтцийн болон үечилсэн

хөгжлийн гэж хуваан авч үздэг.

Шилжилтийн ажилгүйдэл бол зах зээлийн эдийн засагт зайлшгүй

байх төрөл бөгөөд энэ нь хүмүүс ажлын байраа солих , хөдөлмөрийн

шинэ нөөц бий болж ажил эрэх болон улиралын ажлаас халагдах

тохиолдолд бий болно. Бүтцийн ажилгүйдэл нь хүмүүсийн чадвар ,

мэрэгшил , бэлтгэл буюу амьдарч буй газар нь эдийн засгийн суурь

бүтцийн тусгал болж байгаа ажлын байранд тохирохгүй болох

шалтгаанаар хүмүүс ажилгүй болох үед хамаарна. Хэрэв ажлын шинэ

байр урьдынхаас ялгагдах мэрэгжил , бэлтгэл шаардах буюу ажлын

шинэ байр улс орны энд тэнд байгаа бол бүтцийн ажилгүйдэлд

Page 24: инфляци, ажилгүйдэл.docx

хүргэнэ. Эдийн засгийн идэвхжилийн ерөнхий түвшиндэх өөрчлөлттэй

холбоотой ажилгүйдлыг үечилсэн хөгжлийн гэж нэрлэдэг.

Эдийн засгийн идэвхжил буурах үед бараа , үйлчилгээний нийт

эрэлт унаж тэр нь ажилгүйчүүдийг нэмэгдүүлнэ. Ажилгүдлын бодит

түвшин нь хэвийн түвшингээс нэг хувиар давах тохиолд үндэсний нийт

бүтээгдэхүүний хоцрогдол 2,5 хувь байхыг Оукены хууль гэдэг. Уул

хуулийн дагуу ҮНБ – ний хэмжээг нийгэм тухайн боломжит нөөцөөр

хүрч болох тэр хэмжээтэй харьцуулбал хоцрогдол илэрнэ. Хүн амын

нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хооронд ажилгүйдлын зардал тэгш

бишээр хуваарилагдана. Үечилсэн хөгжлийн ажилгүйдлын үед

ажиллахгүй удаан байснаас ажиллагсадын мэргэжил алдагдаж цалин

хөлс нь ихээхэн буурах , халагдах тохиол ихэсдэг байна. Энэ бүхнийг

ажилгүйдлын эдийн засаг , нийгмийн уршиг гэнэ.

Эдийн засгийн байдал буюу эдийн засгийн бодлого амжилт олж буй

эсэхийг үнэлэхдээ “ хоосролын индекс ” хэмээх үзүүлэлтийг ашигладаг

улс төрчид цөөнгүй байдаг. Энэ нь ажилгүйдлын түвшин ба инфляцийн

түвшин хоёрын дүн юм. шалтгааныг нь нээн илрүүлэх болон ажил

эрхлэлтэд нөлөөлөх төрийн бодлогын арга хэмжээнүүдийг

боловсронгуй болгох зорилгоор ажилгүйдлийг судалдаг.

Ажилгүйдлийн түвшин өөрчилдөггүй юм бол хөдөлмөрийн зах зээл нь

тогтвортой байдалд орших агаад ажилд ажилд шинээр орогсдын тоо

ажлаасаа хагацсан хүмүүсийн тоотой тэнцүү байна. fU бол хөлсөөр

ажиллаж буй хүмүүсийн тоо , харин sE нь ажлаасаа хагацсан хүний

тоо , энэ хоёр хэмжигдэхүүн тэнцүү байх ёстой.

“ fU=sE “

Ажилгүйдлийн тогтвортой түвшинг олохын тулд энэ тэгшитгэлийг

хувиргаж олно.

E = L-U буюу ажллагсдын тоо нь ажилгүйчүүдийг халаад үлдсэн нийт

ажиллах хүчтэй тэнцүү байна.

Энэ нь

“ fU = s( L-U ) ” гэсэн үг юм.

Ажилгүйдлийг бууруулах бодлого:

Гадаад худалдаа бөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх.

Хөдөлмөр зохицуулалтын албадын үйл ажиллагааг сайжруулах.

Page 25: инфляци, ажилгүйдэл.docx

Ажилгүйдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох.

Боловсон хүчний бодлого.

Орон нутгийн нөөц бололцоог дайчлах.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих.

Бусад.

Инфляци, ажилгүйдэлийн хамаарал: Кейнсийн болон шинэ

сонгодог нийлүүлэлтийн эдийн  засгийн онолын талынхны үзэл бодол

Кейнсийн энгийн загварт инфляци ба ажилгүйдэл нь нэгэн зэрэг орших

бололцоогүй гэж баталсан байдаг. 1950-1960 оны эмпирик тоон

мэдээнд тулгуурлан гаргасан эдийн засагчдын судалгаа нь ажилгүйдэл

ба инфляцийн түвшин нь хоорондоо урвуу хамааралтай гэдгийг

харуулжээ. Энэ холбоо хамаарлыг Филлипсийн муруйгаар дүрслэн

харуулдаг. 1970-аад оны өрнөдийн эдийн засгийн байдал, /стагфляци/

мөн түүнчлэн 1980-аад онд энэхүү холбоо хамаарал тийм ч тогтвортой

шинжтэй биш гэдгийг харуулжээ.

Кейнсийнхэн стагфляцийн үзэгдлийг /үнийн түвшин болон

ажилгүйдэл нэгэн зэрэг өсөх үзэгдэл/ 1970-аад оны нийлүүлэлтийн

сөрөг нөлөөлөлтэй холбон Филлипсийн муруй зайлшгүй гэдгийг

нотлохын сацуу харин дараачийн арван жилд ажилгүйдэл ба үнийн

түвшин нэгэн зэрэг буурсан хандлагыг нийт нийлүүлэлтийн өсөлтийг

урамшуулагч хүчин зүйлстэй /цалин хөлсний үнэ буурсан, ОПЕК-ийн

монополийн задрал, зарим тэргүүлэх салбарууд дахь үнийн өсөлтийн

сааралт/ холбон авч үзжээ. Кейсийн альтернатив чиглэлийн эдийн

засагчид нь шинэ бодит үндэслэлд тулгуурлан Филипсийн муруй нь

эргэлзээтэй гэдэг санал дэвшүүлжээ. 60-аад оны эцсээр

боловсруулагдсан хувийн түвшний таамаглал нь тэдэнд инфляци ба

ажил эрхлэлтийн өөрчлөлтийн хоорондын холбоо хамаарлыг өөрөөр

үнэлэхэд хүргэжээ.

Монетаризмын талынхан уг таамаглалыг дасан зохицох

хүлээлтийн онолын хүрээнд тайлбарлаж, Филлипсийн муруй нь зөвхөн

богино хугацаанд хамрагдана гэж үзжээ. Дасан зохицох хүлээлтийн

/өнгөрсөн, өнөөгийн мэдлэг/ өөрийнх нь үндсэн дээр тэдгээрийн аажуу

өөрчлөлт нь нэрлэсэн цалингийн өсөлт нь бүрэн ажил эрхлэлтийн

Page 26: инфляци, ажилгүйдэл.docx

бодлогоор урамшуулагдах инфляцийн өөрлөлтөөс байна хоцроход

/богино хугацаанд/хүргэдэг.

Ийм нөхцөлд хувийн үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа

идэвхжиж /үнийн өсөлттэй харьцуулахад үйлдвэрлэлийн зардал бага

хурдтай өснө/, инфляцийн өсөлт нь ажилгүйдлийн уналттай давхацдаг.

Эдгээр шалтгааны улмаас бүрэн ажил эрхлэлттэй бодлого хэрэгжих үед

дээшээ буюу баруун тийш шилжинэ. Монетаризмын үзлээр хэдий эдийн

засаг нь бүрэн ажил эрхлэлтийн түвшинд хүрвэл инфляцийн бодит ба

хүлээгдэж буй түвшингийн хоорондын зөрүү нь алга болдог гэдэг

байна. Хэрэв засгийн газар нь ажилгүйдлийн ердийн түвшинд

шилжихийг эрмэлзвэл эдийн засагт эцсийн дүндээ инфляцийн түвшин

дээшилж, үйлдвэрлэл буурч эхэлнэ.

Рациональ хүлээлтийн онол /шинэ сонгодог онол/-ын хүрээнд

ердийн түвшний таамаглалын тайлбар нь Филлипсийн муруйг урт

хугацаанд төдийгүй богино хугацаанд байхыг үгүйсгэдэг. Ингэнхдээ

рациональ хүлээлтэд үндэслэгдсэн нарийн таамаглалд тулгуурлан

үүнийг тайлбарласан байна.

Цалин давамгайлан өсөх үед цалин ба үнийн нэгэн зэргийн өсөлт

нь үйлдвэрлэлийн зардлын өсөлттэй давхцан явагдах бөгөөд энэ нь

ажил хэрэгч үйл ажиллагааны идэвхийг бууруулна. Бүрэн ажил

эрхлэлтийн бодлогын үр дүнд түүний үр ашиг буурч, улмаар инфляцийн

түвшин нэмэгдэнэ. Орчин үед Филлипсийн муруйтай холбоотой маргаан

эрдэмтдийн дунд үргэлжилсээр байна. Ихэнх эдийн засагчид

Филлипсийн муруйг богино хугацаанд байхыг хүлээн зөвшөөрч байгаа

боловч урт хугацаанд байх эсэх талаар эргэлзсээр байна. Богино

хугацаанд үйлдвэрлэл болон үнийн өсөлтөд нөлөөлөх илүүдэл болон

үнийн өсөлтөд нөлөөлөх илүүдэл эрэлтийн инфляцийн нөлөөлөл нь үнэ

ба бодит үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөөр илэрхийлэгдэнэ.

Харин урт хугацаанд уг нөлөөлөл нь зөвхөн үнийн өсөлтөөр

тодорхойлогдоно. Богино хугацаанд үйлдвэрлэлийн зардлын инфляци

нь үнийн түвшинг өсгөж үйлдвэрлэлийн бодит хэмжээг бууруулдаг.

Хэрэв энэ нөхцөл байдалд Засгийн газар нь үнийн эрэлтийн

өсөлтийг урамшуулахгүй бол нэрлэсэн цалин буурч, харин үндэсний

нийт бүтээгдэхүүн болон үнэ урьдын түвшинд хүрч тодорхой

Page 27: инфляци, ажилгүйдэл.docx

хугацаагаар эдийн засгийг уналтад оруулж, тэр нь өндөр инфляцитай

давхацна. Үйлдвэрлэлийн зардлын өсөлтийг бий болгосон үнийн

өсөлтийн үед бүрэн ажил эрхлэлтийн бодлогыг явуулахад инфляци

үүсэх бүрэн магадлалтай байна.

Нийлүүлэлтийн эдийн засгийн онолыг баримтлагчид нь

стагфляцийн өөр үзэл баримтлалыг дэвшүүлсэн байна. Тэд

стагфляцийн хөгжлийг төрөөс нийт нийлүүлэлтэд үзүүлэх тогтворгүй

нөлөөлөлтэй холбон тайлбарладаг. Үүнд татварын өндөр түвшин,

шилжих төлбөрийн өсөлт, хувийн хэвшлийг төрөөс зохицуулах зэрэг

хүчин зүйлсийн нөлөөллийг дурьдаж болно. Зах зээлийн эдийн засгийн

өндөр хөгжилтэй орнуудад 1970-1980 онд стагфляцтай тэмцэх арга

хэрэгслийн талаар бодлогын шинжтэй гурван хувилбарыг санал

болгожээ.

Үүнд:

1)   Зах зээлд нөлөөлөх бодлого

2)   Орлогын бодлого

3)   Нийлүүлэлтийг баримжаалсан бодлого эдгээр болно. Гэхдээ

нийлүүлэлтийн эдийн засгийн онолын талынхны практик зөвлөмжүүд

нь үр ашиг муутай болохыг туршлага нотолсоор байна.

Ажилгүйдэл ба инфляцийн хоорондын хамаарлыг 2008-2012 оны хооронд

харьцуулан мөн эдийн засгийн өсөлттэй авч үзвэл:

График-5

Page 28: инфляци, ажилгүйдэл.docx

2008 2009 2010 2011 20120.0%

5.0%

10.0%

15.0%

20.0%

25.0%

30.0%

35.0%

40.0%

45.0%

50.0%

9.2%11.6% 9.9%

7.7% 6.3%

28%

8% 10%9%

14%

8.9%

-1.3%

6.1%

17.3%16.7% Эдийн

засгийн өсөлт

Инфляцийн түвшин

Ажилгүйдлийн түвшин

Филипсийн муруй (2008-2012)

Эх сурвалж: “Статистикийн эмхтгэл” 2011 он, www. 1212. mn , www.mongolbank.mn, “Монгол

улсын эдийн засгийн тойм” 2012 он

Дээрхээс үзэхэд 2008-2010 оны хооронд ажилгүйдэл инфляци нь Филипсийн

муруйн дагуу ажилгүйдэл өсөхөд инфляци буурч, ажилгүйдэл буурахад инфляци

өсч байсан нь харагдаж байгаа бөгөөд 2011 онд Филипсийн хууль зөрчигдөж

ажилгүйдэл буурч байхад инфляци мөн адил буурч байсан байна. Үүний шалтгаан

нь Засгийн газраас санхүүжүүлсэн нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнэ нь

буурсан төдийгүй хэрэглээний үнийн өсөлтийг зогсоосон нь инфляцийг бууруулж,

хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг 2,6 дахин зузаатгаж 30 тэрбумаар

өсгөн давхардсан тоогоор 238000 хүнд хүрч үйлчлэн мэргэжлийн сургалт явуулан

зуучлалын үйлчилгээ зохион байгуулах, чиг баримжаа зөвлөгөө өгөх зэргээр

үйлчилсэн нь ажилгүйдлийг бууруулжээ.

Мөн тухайн онд ажилгүйдэл инфляци ийнхүү буурах үед эдийн засгийн

өсөлтийн түвшин 17,3%-д хүрч нэмэгдсэн нь харагдаж байна.

Ийнхүү ажилгүйдэл инфляцийн түвшинг 2015 он хүртэл тус тус

прогнозлоход дараах байдалтай байна.

График-6

Page 29: инфляци, ажилгүйдэл.docx

2008 2009 2010 2011 2012 2013 2014 20150.0%

5.0%

10.0%

15.0%

20.0%

25.0%

30.0%

9.2%

11.6%

9.9%7.7%

6.3% 6.2% 5.3% 4.3%

28%

8%

10% 9%

14%12%

14%16%

Ажилгүйдлийн түвшин

Инфляцийн түвшин

Ажилгүйдэл ба инфляцийн прогноз

Дээрхээс үзэхэд ажилгүйдлийн түвшин 2013-2015 оны хооронд буурах,

харин инфляци өсөх хандлагатай гарсан байна.

Page 30: инфляци, ажилгүйдэл.docx

Дүгнэлт

2012 оны эхний улирлын байдлаар ажилгүйдлийн төвшин өнгөрсөн оны мөн

үетэй харьцуулахад 29,7%-аар хувиар буурсан бөгөөд ажилд орж байгаа

хүмүүсийн ихэнх хувийг барилга гар урлал, бөөний болон жижиглэнгийн салбарт

эзэлж байна.

Мөн 2012 онд шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах, өргөн

хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн

бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, орон

сууцны үнийг тогтворжуулах гэсэн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр 4 сард

16%тай байсан инфляци оны эцэст 14%-тай гарсан.

2011 онд инфляци өмнөх онтой харьцуулахад 8,9%-аар, ажилгүйдэл өмнөх

онтой харьцуулахад 33%-аар тус тус буурахад эдийн засгийн өсөлт өмнөх онтой

харьцуулахад 184%-аар өсч 17,3%-д хүрсэн байна.

Дэвшүүлсэн санаа

Барилгын салбарыг илүү хөгжүүлэх үүднээс энэ салбарын сургалтыг явуулж

чанартай ажлын байр бэлтгэж өөрсдөө улс орноо хөгжүүлэх

Ард иргэдийн гар дээр бэлэн мөнгө олгохын оронд дэд бүтцээ хөгжүүлэх,

эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах

Үндэслэлгүй татаас, мөнгөн тусламж, хандвийг зогсоох

Page 31: инфляци, ажилгүйдэл.docx

Ашигласан материал

С.Алтангэрэл, Б.Нацагдорж, Б.Сарангэрэл “Макро эдийн засгийн ухаан” УБ

2008 он

Р. Оросоо А. Бакей “Эдийн засгийн ухаан”

www.iltod.gov.mn “Инфляци буурч байгаа гол шалтгаан, 2012 он”

www.olloo.mn “Инфляци өсч байгаа шалтгаан, 2010 он”

www.gogo.mn “Ажилгүйдлийг бууруулах арга зам”

www.mongoliannews.mn

www.mongolianminingjournal.com “Ажилгүйдэл өссөн шалтгаан, 2009 он”

www.vip76.mn “Ажилгүйдэл, инфляци буурсан нь, 2011 он”

www.1212.mn “Статистикийн эмхтгэл”, 2011 он

www.zaluu.com “Ажилгүйдэл ба инфляци”