36
1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-3 ТӨСӨЛ TEХНИКИЙН ТАЙЛАН Нэг худалдан авагчийн загвар Эрүүл мэндийн санхүүжилтийн агентлагийг байгуулахад шаардагдах элементүүд, үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар сарын 31 Gesellschaft für Versicherungswissenschaft und gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 email: m.wrede@gvgkoeln.de www.gvgkoeln.de

Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

               

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-3 ТӨСӨЛ

TEХНИКИЙН ТАЙЛАН

 

Нэг худалдан авагчийн загвар

Эрүүл мэндийн санхүүжилтийн агентлагийг

байгуулахад шаардагдах элементүүд, үйл ажиллагаа болон нөхцөлүүд

 

GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар сарын 31 

   Gesellschaft für Versicherungswissenschaft und ‐gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e‐mail: m.wrede@gvg‐koeln.de www.gvg‐koeln.de 

Page 2: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

Товч хураангуй

Монгол Улсын Засгийн газар, түүнчлэн Улсын Их Хурал Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ загварыг боловсруулж, улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх нэг худалдан авагчийг байгуулах үед тэрхүү байгууллагын гүйцэтгэх үүрэг роль, үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн санхүүжилтийн байж болох загвар, Монгол улсын өвөрмөц нөхцөл байдалд хэрхэн ажиллах онцлог зэргийг энэхүү баримт бичигт тусгалаа.

Эрүүл мэндийн санхүүжилтийн загвар ямар байх тухай хэлэлцүүлэг үргэлжилж байгаа учраас зарим нэг зүйлсийн талаар ерөнхий утгаар нь тусгалаа. Худалдан авагч байгууллагын талаарх зарим зүйлсийг хэрэгжилтийн төлөвлөгөө гарах үед тодорхой болгох нь зүйтэй боловч энэ нь шинэ тогтолцоог нэвтрүүлсний дараа эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний багц хэрхэн тодорхойлогдохоос мөн хамаарна. Тодорхой санал, хувилбаруудыг боломжтой үед нь тайлбарласан болно.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын (УНДЕГ) Нийгмийн эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газар (ЭМДС) болон аймгийн салбарууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй гэрээ байгуулдаг. Тэдний чадавхи хязгаарлагдмал байгаагаас ажлын үр нөлөө ч хангалтгүй байгаа бөгөөд УНДЕГ, аймгийн салбаруудаас гадна ЭМЯ-ны зүгээс санхүүжилтийн хуваагдмал байдлыг үүсгэж байгаа нь нөлөөлж байна. ЭМЯ-наас гурав дахь шатлалын эмнэлгүүдийг шууд санхүүжүүлж байгаа нь санхүүжилтийн хуваагдмал тогтолцоог улам бүр гүнзгийрүүлж байна.

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ (ЭМС) загварын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй гэрээ байгуулан ажиллах хүчирхэг худалдан авагч байгууллагыг бий болгон ажиллах боломжтой болно. Тиймээс шинээр байгуулагдах нэг худалдан авагч нь гэрээт байгууллагууд/үйлчилгээ үзүүлэгчдийнхээ гүйцэтгэлд хяналт тавих чадамжтай байх ёстой. Ингэснээр Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд өнөөдрийн байдлаар оршиж буй нэг ноцтой хийдлийг арилгана.

Худалдан авагч байгууллагад зөв, оновчтой нэр шаардлагатай бөгөөд тэрхүү байгууллага нь Монгол улсын иргэд буюу даатгуулагчдын нэрийн өмнөөс гэрээ хийж, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг худалдан авах цорын ганц байгууллага байна. Түүнчлэн худалдан авагч нь төсвийн боломжит багцынхаа хүрээнд даатгуулагчид харьцангуй тогтвортой үнээр хангалттай тооны тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс үйлчилгээг хүртээмжтэй авах бололцоо бүрдүүлж, ил тод, хариуцлагатай байдлаар ажилладаг байгууллага байх юм.

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ загварын хүрээнд худалдан авагч байгууллага болон худалдан авах үүрэг, үйл ажиллагаа нь үзүүлж буй тусламж үйлчилгээний үр ашиг, чанарыг аажим сайжруулах гол арга хэрэгсэл болно. Худалдан авагч нь тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй тэдний үзүүлэх тусламжийн

Page 3: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

талаар зөвшилцөн, шууд гэрээ байгуулж, тэдэнтэй харьцан ажиллах ажлынхаа хүрээнд гүйцэтгэлийн хяналт хийнэ. Үүний зэрэгцээ тусламж үйлчилгээ үзүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийг хянаж, төлбөр хийх явцад тэдэнтэй нягт хамтран ажиллана.

Гэвч худалдан авагчийн амжилттай ажиллах эсэх нь эмнэлгийн мэргэжилтнүүдийг лицензжүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг магадлан итгэмжилдэг ЭМГ зэрэг тусламж үйлчилгээний чанарын баталгаажилтыг хангах чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, тэдний үйл ажиллагаанаас хамаарна. Улсын мэргэжлийн хяналтын газар ч мөн хамаатай. Худалдан авагч нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн тусламж үзүүлэгчийг сонгоно. Тиймээс эмнэлэг/эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн өнөөгийн мэргэжлийн чадавхиас хамаарна гэсэн үг. Худалдан авагч нь анагаах ухааны, сувилахуйн боловсрол болон төгсөлтийн дараахь сургалт явуулах хариуцлагыг хүлээхгүй бөгөөд эдгээр боловсрол, сургалтын чанарыг тодорхойлж чадахгүй. Харин худалдан авагч байгууллага мэргэжлийн ур чадвар, зан үйлийг аль чиглэлд илүү сайжруулах хэрэгцээ байгааг тодорхойлох, улмаар төгсөлтийн дараахь сургалтад хамрагдах сэдлийг төрүүлж, эмнэлзүйн болон сувилахуйн тодорхой чиглэлээр удирдамж боловсруулахад түлхэц үзүүлнэ. Гэхдээ эдгээр нь худалдан авагч байгууллагын үндсэн үүрэг биш. Тиймээс засгийн газрын бусад байгууллага, эмнэлгийн мэргэжилтний боловсрол, сургалтын үйл ажиллагааг эрхэлдэг байгууллагуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн чиг баримжаагаар хөгжихөд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгүүд ч тодорхой үүрэг гүйцэтгэх хэрэгтэй юм.

Улаанбаатар хотын эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, өндөр эрсдэлтэй болон өндөр технологи бүхий арга хэмжээг зохицуулах зэрэг худалдан авагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх орчин мөн хэрэгтэй. Худалдан авагч өөрийн үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түүний бие даасан байдлыг хангах, улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байх нь хамгаас чухлаар тавигдана.

Худалдан авагчийн загварын төслийг боловсруулахдаа байгууллага талаас нь биш харин түүний хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, хэрхэн ажиллах, бизнесийн дэмжлэг үзүүлэх ямар орчин хэрэгтэй зэрэг талаас нь илүү тодорхойлсон болно. Улмаар эдгээр үүрэг, үйл ажиллагаа нь худалдан авагч байгууллага, түүний бүтцийн нэгжүүдэд хуваарилагдана. Төгсгөлд нь худалдан авагчийн удирдлага, засаглалын асуудлыг шийдэх шаардлагатай болно. Санал болгож буй тогтолцоонд нийгэм, эдийн засаг, төсвийн зэрэг олон чухал асуудалтай холбоотойгоор худалдан авагч тогтоож өгсөн хууль эрх зүйн орчинд засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах тул түүний үйл ажиллагааг зохицуулахад засгийн газрын үүрэг, идэвхтэй оролцоо чухал байх болно. Гэхдээ худалдан авагч дээрх үйл ажиллагааг бие даан явуулах тодорхой эрх мэдэлтэй байж, түүний өдөр тутмын ажилд улс төрийн аливаа нөлөө байхгүй байвал зохино.

Page 4: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

Гарчиг хуудас

Товч хураангуй 2

Товчилсон үгийн жагсаалт 6

I. Оршил 7

II. Яагаад худалдан авагч хэрэгтэй вэ 8

III. Худалдан авагчийн гүйцэтгэх үүрэг 8

IV. Худалдан авагч байгууллага болох нь 18

V. Худалдан авагч: засаглал ба байр суурь 19

VI. Худалдан авагч: Удирдлагын зөвлөл 20

VII. Худалдан авагч: Гүйцэтгэх удирдлага 20

VIII. Хөндлөнгийн аудит 21

IX. Худалдан авагч амжилттай ажиллах нөхцлүүд, нэг худалдан авагчийн үүрэг, үйл ажиллагаа 22

a. Нийгмийн зөвшилцөл

b. Бодлогын залгамж чанар ба тууштай байдал

c. Худалдан авагчийг байгуулах, тогтвортой ажиллуулах манлайлал

d. Бие даасан байдал

e. Худалдан авагч болон тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудын чадавхийг бэхжүүлэх

i. Хүний нөөц

ii. ЭМУМТ

iii. Mенежмент

f. Үе шаттайгаар хэрэгжүүлэх

g. Олон нийтэд мэдээлэл өгөх

h. Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

X. Зэрэгцээ нөхцлүүд 25

a. Эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох

Page 5: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

b. Өндөр технологи/өндөр эрсдэл бүхий технологит хэрэгцээний гэрчилгээ олгох

c. Улсын эмнэлгүүдийн санхүүгийн бие даасан байдал

d. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт

e. Мэргэжлийн боловсрол

f. Чанарын стандартууд

i. Тусламж үйлчилгээний наад захын стандартууд

ii. Эмнэлгийн стандарт ажилбарууд

iii. Эмнэлзүйн удирдамж, эмчилгээний протокол

g. Эмнэлгийн мэргэжилтнүүдийг лицензжүүлэх

h. Өндөр технологи болон өндөр эрсдэл бүхий технологитой ажиллах мэргэжилтнүүдэд гэрчилгээ олгох

i. Тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг магадлан итгэмжлэх

j. Эм зүйн менежмент

k. Mенежмент

XI. Хэрэгжилт 28

XII. Шилжилт 29

XIII. Дүгнэлт, зөвлөмж 29

Page 6: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

Товчилсон үгийн жагсаалт

AХБ Aзийн хөгжлийн банк

ЗГ Монгол Улсын Засгийн газар

НЭМД Нийгмийн эрүүл мэндийн даатгал

НХХЯ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

СЯ Сангийн яам

ТХН Төсөл хэрэгжүүлэх нэгж (ЭМСХ3)

УБ Улаанбаатар

УНДЕГ Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар

ҮЭМДБ Үндэсний эрүүл мэндийн даатгалын байгууллага

ЭМГ Эрүүл мэндийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ЭМДС Эрүүл мэндийн даатгалын сан (УНДЕГ-ын Нийгмийн эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүгийн хэлтсийн товчилсон нэр)

ЭМУМТ Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоо

ЭМС Эрүүл мэндийн санхүүжилт

ЭМСХ3 Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 төсөл

ЭМСХ4 Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төсөл (AХБ-ны санхүүжилттэй)

ЭМЯ Эрүүл мэндийн яам

Page 7: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

I. Оршил

2009 оны 12 дугаар сард ЭМЯ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам (НХХЯ) болон Сангийн яамыг (СЯ) хамарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрүүл мэндийн санхүүжилтийн санг нэгтгэх, илүү үр дүнтэй ажиллах нэг худалдан авагчийн байгуулах, тэрхүү саналыг нягтлах, сайшаах, цаашилбал түүний хэрэгжилтийг төлөвлөх асуудлыг тусгасан баримт бичгийг1 Төсөл хэрэгжүүлэх нэгжид (ТХН) хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого болон эрүүл мэндийн даатгалын стратегийн баримт бичгүүд урьдчилсан нөхцөл болох бөгөөд GVG зөвлөх багийн зүгээс эдгээр баримт бичгийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, 2010 оны 6 дугаар сард Засгийн газраар батлуулахыг зорьж байна.

Шийдвэр хүлээж буй гол асуудлууд нь

1. Шинээр байгуулагдах байгууллагын хууль эрх зүйн статус тодорхойлох,

2. Орон нутгийн ба үндэсний түвшинд шимтгэл цуглуулах, худалдан авах үйл ажиллагаа, үүрэг хариуцлагыг хуваарилах,

3. Эмзэг бүлгийн хүн ам болон албан бус салбарт ажиллагсдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс татаас байдлаар олгох хувь хэмжээ,

4. Тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлбөрийн аргыг боловсронгуй болгох,

5. Даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний багцыг тодорхойлох, болон

6. Өвчтөн болон тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд олгох урамшуулал зэрэг болно.

Эдгээр асуудлаас худалдан авах үйл ажиллагаа болон ирээдүйн худалдан авагч байгууллагатай холбоотой 1, 4, 6 дахь сэдвүүдийн талаар энэхүү баримт бичигт голчлон өгүүлнэ. Гэхдээ 4, 6 дахь асуудлыг эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл болон эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ загвартай холбоотойгоор нэлээд өргөн агуулгаар нь авч үзэх хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлбөрийн арга нь улсын эмнэлгүүдийн хувьд тэдний бие даан үйл ажиллагаа явуулах зэрэгтэй харилцан хамааралтай. Өвчтөн болон тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд өгөх урамшууллын тухайд хэдийгээр худалдан авагч санал болгож буй төлбөрийн тогтолцоондоо шигтгэж болох боловч эрүүл мэндийн санхүүжилтийн зохицуулалтын механизмын хүрээнд авч үзэх нь тохиромжтой.

                                                            1 GVG Зөвлөх баг: Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, Санг нэгтгэх ба нэг худалдан авагч. Хэлэлцүүлэгт зориулсан баримт бичиг. Улаанбаатар, 2009 оны 12 дугаар 18:

  

Page 8: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх нэг худалдан авагчийг бий болгох дараагийн алхмыг хийхийн тулд дараахь шийдвэр, нөхцлүүд чухлаар тавигдана:

1. Хийгдэх үйл ажиллагаа 2. Худалдан авах гэж тусламж үйлчилгээнд хамрагдах хүн ам 3. Даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний багцын агууламж,

хамрах хүрээ, санхүүжүүлэх хувь хэмжээ 4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд олговол зохих худалдан

авагчид ногдсон санхүүжилтийн хэмжээ 5. Худалдан авагч сонгох тусламж үйлчилгээ үзүүлэгчид 6. Худалдан авагчид олгогдсон арга хэрэгслүүд 7. Худалдан авагч найдаж болох тусламж үйлчилгээ хэр зэрэг байх болон бусад

байгууллагуудын зүгээс үзүүлэх дэмжлэг 8. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн захиргаа болон

менежментийн хөгжлийн (ерөнхий ба анагаах ухааны) түвшин 9. Худалдан авагч УБ хотоос зайдуу оршиж буй салбарууд болон тусламж

үйлчилгээ үзүүлэгчидтэй хялбар холбогдох байдал (ЭМУМТ ба холболт).

Тиймээс энэхүү баримт бичигт худалдан авагч хэрхэн ажиллах талаарх ерөнхий элементүүдийг тайлбарлан, худалдан авах үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай явуулахад шаардагдах нөхцлийн тухай тусгасан болно. Дээр дурдсан шийдвэрийн талаар өнөөдрийн боломжит байдлыг харгалзан өгүүлнэ. Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн зарчим, чиглэлийн талаар оролцогч гол талууд зөвшилцөлд хүрч, эрүүл мэндийн санхүүжилтийн хэтийн загвар хүлээн зөвшөөрөгдөн, тодорхой тооны чухал шийдвэрийг (дээр дурдсан) гаргасны дараа илүү дэлгэрэнгүй тайлбарыг өгнө.

II. Яагаад худалдан авагч хэрэгтэй болон худалдан авах үйл

ажиллагаа / арга хэрэгсэл Худалдан авах гэдэг нь өвчтнүүд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтсон

тогтолцоонд хамрагдан, үр ашигтай байдлаар үзүүлж буй чанартай тусламж үйлчилгээг хугацаанд нь, боломжийн, тогтвортой үнээр авах бололцоог бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл явцад идэвхтэй хэлбэрээр оролцохыг хэлнэ. Монгол улсын хувьд ийм маягийн худалдан авах ажиллагаа байхгүй буюу дөнгөж үр хөврөлийн үедээ маш хязгаарлагдмал байдлаар, ЭМЯ, аймаг, УНДЕГ зэрэг олон оролцогч талуудын дунд хуваагдмал байдалтай байна. Худалдан авах үүрэг, үйл ажиллагаа байхгүй, худалдан авагч байгууллагагүйгээр Монгол улс төдийгүй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авахад зарцуулж буй мөнгөний үнэ цэнээ гаргаж чадахгүй байна. Монгол улс худалдан авах ажиллагааг бий болгож, энэхүү үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэх байгууллага байгуулах маш оновчтой шийдвэрт хүрчээ.

Page 9: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

III. Худалдан авагчийн гүйцэтгэх үүрэг

Худалдан авагч байгууллага дараахь үйл ажиллагааг явуулна: 1. Шимтгэл цуглуулах нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд суурилна. Энэ

ажлыг худалдан авагч байгууллага өөрөө гүйцэтгэх буюу түүний нэрийн өмнөөс өөр байгууллага хийж болно. Одоогийн байдлаар Монгол улсад УНДЕГ үүнийг нийгмийн даатгалын бусад шимтгэлийн хамт хураадаг. Энэ нь шимтгэл цуглуулж буй байгууллага төдийгүй шимтгэл төлөгчдөд ч (ажил олгогчид) үр ашигтай арга зам мөн. Хэвээр байлгах. Шимтгэлийг цуглуулж буй байдлыг өөрчлөх шаардлагагүй. Хэрэв өөрчилж эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хураах ажлыг дангаар хийх буюу нийгмийн даатгалын бусад шимтгэлээс салгавал эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлд ямар ч шаардлагагүй хүндрэл учруулж, шимтгэл цуглуулах ажил саарч, захиргааны зардал нэмэгдэнэ. Монгол улс Эрүүл мэндийн санхүүжилтийн загварын бусад элементүүдийг бий болгохын тулд нэлээд их зүйлийг хийх шаардлагатай байгаа тул үндсэн зорилтоо биелүүлэхэд саад тотгор болох аахар шаахар зүйлс, улс төрийн бэрхшээлээс зайлсхийх хэрэгтэй. Шимтгэл цуглуулах ажлыг сайжруулах. Гэхдээ өнөөгийн тогтолцоог сайтар эргэн дүгнэсний үндсэн дээр албан салбар төдийгүй албан бус салбарынхнаас шимтгэлийг цуглуулах ажлын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарвал зохино. Тухайлбал, албан бус салбарт ажиллагсдын шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлэх, төлбөрийн чадвартай хэрнээ татвараас зайлсхийх хандлагатай иргэдийн хувьд авах арга хэмжээгээ сайжруулснаар тодорхой үр дүнд хүрнэ. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр НХХЯ дээр нийгмийн халамжийн тэтгэмжийн дундаж хэмжээг тооцох системийг боловсруулан хэрэгжүүлснээр албан бус салбарт ажиллагсдын төлбөрийн чадвартай хэсгийг тодорхойлоход дөхөмтэй болно.

2. Санг нэгтгэн захирах. Даатгалын шимтгэлийн орлогоос гадна улсын төсвийн санхүүжилтийг нэг санд төвлөрүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, албан бус салбарт ажиллагсдын ядуу хэсгийг хамрахад улсын төсвөөс олгодог татаас чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно. Шилжүүлсэн санхүүжилтийг төрийн сангийн ижил дэд дансанд байршуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар даатгалын мөнгө СЯ дахь Төрийн сан/Төв банканд төвлөрч байгаа нь үр ашигтай, зардлын хувьд хэмнэлттэй, арилжааны банкаар дамжуулснаас эрсдэл багатай байгаагаараа давуу юм. Тиймээс

Page 10: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

10 

 

доорх нөхцлийг хангаж чадвал одоо байгаа тогтолцоог өөрчлөх шаардлагагүй:

a. Шимтгэлийн орлого болон улсын төсвийн мөнгийг Төрийн сангийн тусдаа дансанд байршуулах.

b. Оролцож буй талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлж, сайтар заагласан, ил тод механизмтай байх.

c. Санхүүгийн тайлан болон гүйцэтгэлд аудит хийх, худалдан авагч үзэх, танилцах боломжтой байх болон олон нийтэд мэдээлэх.

d. Шимтгэл төлөгчид үүргээ хэрхэн биелүүлж буй байдал, шимтгэл цуглуулах ажилд оролцогч талуудын үр дүнтэй ажиллагаа болон Төрийн сан дахь санхүүжилтийг зохистой ашиглах зэрэгт хөндлөнгийн аудит хийлгэх.

e. Аудитын тайланг худалдан авагч болон олон нийттэй хуваалцах. f. Төрийн сан дахь данснаас зөвхөн худалдан авагч байгууллага хуулийн

болон засгийн газрын баталсан төсвийн хүрээнд хуулиар тодорхойлсон бараа, үйлчилгээ, өөрийн байгууллагад ашиглах зорилгоор хөрөнгө гаргах эрхтэй байна.

ЭМДС болон шимтгэл цуглуулах байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг/гэрээ байгуулсны үндсэн дээр ЭМД-ын сан эсвэл улсын төсвөөс хэрэв шимтгэл цуглуулах зардлыг санхүүжүүлэх болбол түүний өртгийг тооцож болно.

3. Даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах. Хүмүүсийн амьдарч буй газар аль болох ойрхон буюу тэдний очиж чадах газарт мэргэжлийн ур чадвартай, хангалттай тооны тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй гэрээ хийж, төлбөрийн чадварыг зай, үр ашиг хоёртой тэнцвэржүүлэх байдлаар зохицуулна. Зарим үед хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хугацаандаа авах, тохиромжтой байдлыг хангахын тулд өвчтөн, тусламж үзүүлэгч хоёрын дунд зуучлагч болон ажиллаж, худалдан авагчийн гаргасан шийдвэрийн эсрэг даатгуулагчийн гомдол, шаардлагыг зохистойгоор шийдвэрлэх хэрэгтэй болно.

4. Санхүүжилтийг зохистой зарцуулах. Санхүүжилтийг өөрийн захиргааны зардал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд зохистой зарцуулах хэрэгтэй.

a. Худалдан авагч нь сангийн удирдлага, менежментийг хийх хариуцлага хүлээх ба энэ үүргээ гүйцэтгэхэд чадварлаг ажилтнууд, бизнесийн дэмжлэг үзүүлэх орчин зэрэг арга хэрэслүүд шаардлагатай болно.

b. Гэхдээ санхүүгийн дотоод хяналт, хөндлөнгийн хянагчдаар аудит хийлгэн, үр дүнг шууд Ерөнхий захиралд тайлгнах хэрэгтэй (мөн бусад холбогдох яамд, шаардлагатай үед хөндлөнгийн аудиторуудад хувийг хүргүүлбэл зохино).

5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийг сонгон гэрээ байгуулж, тэдний гүйцэтгэлийг эргэн дүгнэх нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг биелүүлэхэд худалдан авагчийн хийж гүйцэтгэх ажлын цөм байдаг.

Гэрээлэх гэдэг нь тодорхой төрлийн тусламж үйлчилгээг тодорхой тоо, чанартайгаар харилцан тохиролцсон үнээр, сонгогдсон тусламж үйлчилгээ

Page 11: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

11 

 

үзүүлэгчээс заагдсан хугацаанд худалдан авах механизмыг хэлнэ. Сонгосон тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй харилцан тохирч байгуулах гэрээ нь хоёр тал харилцан тохирч, цаасан дээр буулган, албажуулж, гарын үсэг зурсан баримт мөн.

Эмнэлгийн бус зориулалтын бусад бараа, үйлчилгээнээс ялгаатай нь эрүүл мэндийн тусламж үзүүлэгчтэй байгуулсан гэрээ нь ихэнх тохиолдолд нэлээд урт хугацаагаар байгуулагддаг буюу тусламж үйлчилгээ хэрэгцээтэй үед гэрээнд оролцогч талууд бие биеийнхээ ажилд сэтгэл ханамжтай байгаа нөхцөлд гэрээг сунгадаг. Хэрэв талууд сэтгэл ханамж муутай байвал гэрээг цуцлана.

Худалдан авагч ба тусламж үйлчилгээ үзүүлэгч хоёрын хооронд удаан хугацааны харилцаа тогтохын тулд дараахь зүйлс хадгалагдах ёстой:

• Харилцан сонирхол • Харилцан итгэлцэл • Тууштай байдал • Залгамж холбоо • Ил тод байдал • Хариуцлагатай байдал.

Тусламж үйлчилгээ үзүүлэгчийг сонгох: Хангалттай тооны тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй буюу тэдний үйлчилгээг сонголт хийх боломжтой, ямар ч өрсөлдөөнгүй цорын ганц тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй биш байгаа нөхцөлд тусламж үйлчилгээ үзүүлэгчийг ухаалгаар сонгоход гэрээний давуу тал оршдог. Тухайлбал хөдөө орон нутагт анхан шатны болон хоёр дахь шатлалын нэг л тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй байх нь элбэг тохиолддог. Мөн санхүүжих тусламж үйлчилгээний багцад багтсан өндөр технологи бүхий тусламж үйлчилгээг үзүүлэх ганцхан гурав дахь шатлалын эмнэлэг байвал монополь үүснэ. Яг ийм байдал цаашид магадгүй мэргэжилтнүүдтэй (хувь хүмүүс) гэрээ байгуулахад тулгарна. Аль ч тохиолдолд гэрээг сонгон байгуулж, худалдан авагч үзүүлсэн тусламж үйлчилгээнд хяналт тавьснаар тусламж үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс үйлчилгээгээ сайжруулах хөшүүрэг болдог.

Ямар төрлийн тусламж үйлчилгээг, хэдий хэмжээгээр, ямар тусламж үйлчилгээ үзүүлэгчээс худалдан авах шийдвэрийг гаргахад доорх хүчин зүйлс нөлөөлнө:

a. Хамрагдах хүн ам i. Тусламж үйлчилгээ үзүүлэгчийн үйлчлэх гэж буй хүн амын

эпидемиологийн төлөв байдал ii. Газар зүй

b. Санхүүжих тусламж үйлчилгээний багцыг тодорхойлох гэдэг нь худалдан авагчийн зүгээс санхүүжилт олгох эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, арга хэмжээг хэлнэ. Гэрээнд тусгагдах тусламж үйлчилгээний төрлийн багц нь тусламж үйлчилгээ үзүүлэгчийн чадавхиас шууд хамааран тусламж үйлчилгээний одоо байгаа багцыг ихэвчлэн багтаадаг. Тусламж үйлчилгээний багц өөрчлөгдвөл гэрээнд

Page 12: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

12 

 

өөрчлөлт орох хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд тогтоогдсон тусламж үйлчилгээний нэр төрлөөс давсан зүйлийг гэрээнд тусгах боломжгүй юм.

c. Тусламж үйлчилгээ үзүүлэгчийн тухай тодорхойлолт. Тусламж үйлчилгээний багц дахь үйлчилгээг хууль ёсоор үзүүлж буй эмнэлэг/байгууллагыг хэлнэ.

d. Тусламж үйлчилгээ үзүүлэгчийн чадвар, чадавхи нь чанар сайтай үйлчилгээ үзүүлэхээс шалтгаална:

i. Мэргэжлийн дагуу ажиллах, байгууллагын үйл ажиллагаа явуулах зохих тусгай зөвшөөрөлтэй байх

ii. Өндөр технологитой, өндөр эрсдэл бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг ажиллуулах гэрчилгээ бүхий мэргэжлийн ажилтантай

iii. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн байх

Худалдан авагч гэрээ байгуулахдаа магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл/бүртгэл, гэрчилгээ, баталгаант байдал зэргийг урьдчилсан нөхцөл болгон тавихаас гадна үзүүлсэн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих шаардлагатай болдог.

iv. Хэмжээ. Худалдан авагч жижиг эмнэлгүүд гэхээсээ томоохон эмнэлгүүдтэй ажиллах сонирхолтой байдаг. Ялангуяа, 50-аас цөөн ортой жижиг эмнэлгүүд тусламж үйлчилгээний чанарыг зохих түвшинд хангах, олон төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тал дээр учир дутагдалтай байдаг.

v. Зохион байгуулалтын асуудал: 1. Дээд болон доод шатлалын тусламж үйлчилгээ

үзүүлэгчидтэй босоо сүлжээ байгуулан ажиллах, нягт хамран ажиллана. Худалдан авагчийн зүгээс үйлчилгээг сайжруулахын тулд босоо байдлаар үйлчилгээг нэгтгэх, лавлагаа тусламжийг үр дүнтэй ашиглах явдлыг дэмждэг.

2. Хэвтээ чиглэлд нэгдэн сүлжээ үүсгэн ажиллах хэсэг. Тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг (бие биеэ нөхөх) хангах, эмнэлгийн дотоод аудитыг илүү хийх, үе тэнгийнхний үнэлгээ хийх, төгсөлтийн дараахь сургалт зэрэгтэй холбоотойгоор иймэрхүү сүлжээ байдлаар ажиллаж буй өрхийн эмнэлгүүд нь ганц нэгээрээ ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээс хавьгүй давуу талтай байдаг.

e. Санхүү/захиргаа болон менежментийн чадавхи, гүйцэтгэл i. Өвчтнүүдээс нэмэлт (албан бус) төлбөр авахгүй байх ii. Хуурамч материал бүрдүүлэхгүй байх iii. Нэхэмжлэлийг цаг хугацаанд нь явуулах

Page 13: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

13 

 

f. Улсын болон хувийн хэвшлийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид/эрүүл мэндийн байгууллагууд (ашгийн төлөө ба ашгийн бус).

Монгол улс эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй нь тодорхой ч хаа сайгүй, ижил хэв загвараар хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тиймээс худалдан авагч нь хувиараа хөрөнгө оруулж, өвчтнүүдэд үзүүлэх чанартай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой, өөрөөр хэлбэл үйлчилгээг төдийлөн авч чадахгүй байгаа хэсэгт тусламж хүргэх, улсын эмнэлэгт байхгүй тоног төхөөрөмж худалдан авах, хөрөнгө оруулах боломжтой тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхой зорилготойгоор сонгохыг оролддог.

Худалдан авагч байгууллага улсын эмнэлгийг сонголгүй харин түүнтэй ижил төрлийн тусламж үйлчилгээг чанарын хувьд ялгаатай үзүүлж буй хувийн хэвшлийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийг дагалдан гарах үр дагаврыг нь хүлээн зөвшөөрч, тийм эсвэл үгүй гэсэн шийдвэрийг Монгол улс гаргаж чадах эсэх эгзэгтэй мөчид ирээд байна: улсын эмнэлгийн санхүүжилт буурах буюу бараг байхгүй болж, эмнэлгийн ажилчдын асуудал ч гарч ирнэ.

Эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаа нь иймэрхүү үйл явц, түүний үр дагаврыг арилгахад Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарыг зохистой бүтэцтэй болгон хөгжүүлэх, нийгмийн үр дагаврыг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар, төлөвлөгөөтэйгээр хийх боломж олгоно.

g. Тусламж үйлчилгээ үзүүлэгчид/эрүүл мэндийн байгууллагууд өндөр технологитой, өндөр эрсдэл бүхий арга ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авах. Одоогийн байдлаар ийм журам Монголд байхгүй байгаа бөгөөд чанар, үр ашгийг сайжруулахад эн тэргүүнд нэвтрүүлэхийг зөвлөмж болгож байна. Холбогдох журамтай болсноор өндөр технологи, өндөр эрсдэл бүхий үйлчилгээг төвлөрүүлж, нэг худалдан авагч үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахад томоохон дэмжлэг болох юм.

h. Тусламж үйлчилгээ үзүүлэгчийн чадвар гэдэг нь тусламж үйлчилгээ үзүүлэгч өөрийн шатлалын тусламж үйлчилгээний багцын дагуу тухайн багц дахь тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтнүүдэд тусламж үзүүлэх, үндэсний хэмжээний үйлчилгээний стандарт, магадлан итгэмжлэлийн стандарт, эмнэлзүйн удирдамж, эмчилгээ, үйлчилгээний протоколыг мөрдөж ажиллах чадвартай байхыг хэлнэ.

i. Өмнөх туршлага, хэв шинж. Тусламж үйлчилгээний чанар, тохиромжтой байдал, нэхэмжлэлээ явуулдаг байдал (хуурамч нэхэмжлэл өмнө нь явуулж байгаагүй) зэргийг багтаана.

Page 14: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

14 

 

j. Санал болгож буй үйлчилгээний тоо хэмжээ ба үнэ. Үнэ нь ихэнх тохиолдолд гол шалгуур болдоггүй ч тусламж

үйлчилгээ үзүүлэгчийн тусламжийн чанар ижил байгаа нөхцөлд үнэ нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Энэ нь худалдан авагч тусламж шаардлагатай хүмүүст чанар сайтай үйлчилгээ үзүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэгч тодорхой байвал өөр илүү чанартай, илүү сайн тусламж үйлчилгээ үзүүлэх эсвэл үйлчилгээ нь илүү үнэтэй байвал аль нэг тусламж үйлчилгээ үзүүлэгчийг ерөөсөө сонгохгүй гэсэн үг юм. Ийм шалтгааны улмаас улсын эмнэлэг биш хувийн хэвшлийн эмнэлэг сонгогдох боломжтой.

Үүний зэрэгцээ худалдан авагч тусламж үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлж буй зөвхөн зарим нэр төрлийн үйлчилгээг авахаар гэрээлж болно.

Тоо хэмжээ. Худалдан авагч тусламж үйлчилгээний тоо хэмжээг ерөнхийд нь хэлэлцэхээс гадна зарим нэр төрлийн үйлчилгээг нарийвчлан гэрээлэх хэрэгтэй болдог. Гэхдээ худалдан авагч тодорхой төрлийн тусламж үйлчилгээг их хэмжээгээр үзүүлж чадах тусламж үйлчилгээ үзүүлэгчийг сонгох сонирхолтой байдаг. Учир нь олон хүнд үйлчилгээ үзүүлэх чадвартай эмнэлэг өөрийн туршлагад тулгуурлан чанар сайтай тусламжийг хүндрэл чирэгдэл багатайгаар хямд үнээр үзүүлэх боломжтой байдаг. Гэвч хүн амын үйлчилгээний хүртээмжийн асуудлыг зайлшгүй бодолцох ёстой. Магадгүй үнэ/чанар болон хүртээмжийн зохистой харьцааны тухай асуудал гарна!

k. Дээрхийн аль нэг хосолсон хэлбэр

Төлбөрийн тогтолцоо Гэрээний нэг хэсэг нь гэрээт тусламж үйлчилгээ үзүүлэгчийн ажил

хөдөлмөрийн хариуд санхүүжилт олгох төлбөрийн тогтолцоо юм. Худалдан авагч нь ил тод байдал, хариуцлага, тусламж үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэл, таарсан үйлчилгээ үзүүлж буй байдал, үр ашигтай ажиллагаа зэргийг сайжруулж зорилгоор тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлбөрийн тогтолцоог сонгох, удирдан зохицуулах чадамжтай байх ёстой. Түүнчлэн янз бүрийн шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, сөрөг урамшууллаас зайлсхийх үүднээс бүх төрлийн шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн төлбөрийн тогтолцоонд өөрчлөлт, зохицуулалт хийх чадвартай байвал зохино. Хэдий тийм боловч худалдан авагч өгөгдсөн төсвийн хязгаарлалт, шимтгэлийн орлогын хүрээнд ажиллах шаардлагатай. Тиймээс зардлын үр ашиг хамгаас чухал боловч тусламжийн чанарыг золиосолж болохгүй. Төлбөрийн тогтолцооны аль ч аргыг сонголоо гэсэн нэг эмнэлэг, нэг өрхийн эмнэлэгт ногдох төсвийн хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй болдог.

Зардлын үр ашгийг сайжруулах бүх боломжит арга хэмжээ авснаас үл хамааран санхүүжилтийг бодитойгоор олгоод ч эмнэлгийн хүчин чадал хангалтгүй, ойролцоох тусламж үйлчилгээ үзүүлэгчид өвчтнүүдийн урсгалыг зохицуулж чадахгүй байвал үр дагавар нь хүлээх дараалал уртсах байдлаар илэрч болно. Нэхдээ худалдан авагч хүлээлгийн жагсаалтыг ил тод байлгах

Page 15: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

15 

 

менежмент хийж, өвчтнүүдийг эрүүл мэндийн тусламж авах хэрэгцээгээр нь эрэмбэлэхийг шаардах хэрэгт эй. Хүлээх дарааллыг зохицуулах төрөл бүрийн арга хэмжээ аваад ч гэрээт тусламж үйлчилгээ үзүүлэгчийн чадавхи хэт хзгаарлагдмал байгаагаас хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар гарвал санхүүгийн нөөцөө сайтар тооцсоны үндсэн дээр хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Тусламж үйлчилгээ үзүүлэгчийг сонгох болон гэрээ байгуулахад ил тод байдлыг хангах нь

Сонгогдоогүй тусламж үйлчилгээ үзүүлэгч болон зөвхөн цөөн тоо, төрлийн тусламж үйлчилгээг гэрээлэхээр сонгогдсон тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс гарах зөрчлөөс сэргийлэх үүднээс худалдан авагч тусламж үйлчилгээ үзүүлэгч болон тусламж үйлчилгээг сонгон авах шалгуурыг нарийвчлан тодорхойлно. Үүнийг хэрхэн хийх талаар удирдамж боловсруулах хэрэгтэй байдаг. Ийм удирдамж, сонгох шалгуурыг тусламж үйлчилгээ үзүүлэгчид сайтар мэдэх шаардлагатай.

Гэрээ

Ихэнх тохиолдолд гэрээ нь дараах элементтэй байна:

a. Оролцох талуудыг тодорхойлох

b. Доох зүйлстэй холбоотой тэдний үүрэг хариуцлагыг тодорхой болгоно:

i) Тусламж үйлчилгээний багц дахь үйлчилгээ

ii) Үзүүлсэн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийн урсгал

iii) Төлбөрийн талаарх мэдээллийн урсгал

iv) Мэдээллийн технологи зэргийг багтаасан захиргааны/дотоод журам

v) Үйл ажиллагааны газарзүйн хувьд хамрах нутаг дэвсгэр

vi) Одоо мөрдөгдөж буй тусламж үйлчилгээний наад захын стандарт, үйл ажиллагааны стандарт, эмнэлзүйн удирдамж, эмчилгээ үйлчилгээний протокол, эмнэлзүйн хөтөч зэргээр дамжуулан тусламжийн чанар

vii) Төлбөрийн тогтолцоо ба арга хэлбэр/төлбөр хийх хугацаа

viii)Санал гомдлыг шийдвэрлэх

ix) Худалдан авагч ба тусламж үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн зөрчлийн улмаас цаг хугацаа их шаардсан, өртөг ихтэй шүүхийн үйл явцаас сэргийлэх арбитр буюу зуучлал

x) Хөндлөнгийн аудит

Page 16: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

16 

 

xi) бусад

c. Гэрээг цуцлах болон шинэчлэх нөхцлүүд

d. Ажил гүйцэтгээгүй тохиолдлын нөөц

Гэрээний загвар

Худалдан авагч болон тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн нийгэмлэг хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний загварыг боловсруулж, тухайн тусламж үйлчилгээ үзүүлэгч нэг бүр гэрээ байгуулахдаа үйлчилгээ тоо хэмжээ, үнэ/төсөв зэргээ тусгайлан хэлэлцэж ашиглах боломжтой болно. Тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй ойр тулж ажиллаж, орон нутгийн нөхцөл байдлыг илүүтэй мэдэж буй худалдан авагчийн салбар байгууллагууд гэрээ байгуулах ажлыг гардан хийх бөгөөд төв байгууллагаар батлуулна.

6. Нэхэмжлэлийг эргэн хянах

Тусламж үйлчилгээ үзүүлэгчид санхүүжилт олгохын өмнө худалдан авагч нэхэмжлэлийг хянан үзнэ. Худалдан авагч дараахь зүйлсийг анхаарна:

a. Нэхэмжлэл хүчинтэй эсэх (шимтгэлээ төлсөн даатгуулагч мөн эсэх г.м), өөрөөр хэлбэл тусламж хүртэгч энэ үйлчилгээг авах ёстой хүн мөн эсэх, авах ёстой тусламжаа авч чадсан эсэхийг нягтлах.

b. Үзүүлсэн үйлчилгээнд тохирсон ёсоор төлбөр төлсөн эсэх, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээ тусламж үйлчилгээ үзүүлэгчил олгох төсвийн багцын хүрээнд буй эсэх (төлбөрт үйлчилгээ, тохиолдлоор санхүүжүүлэх үед)

c. Худал хуурмаг үйлдэл хийх шинж тэмдэг илэрсэн эсэх

7. Гүйцэтгэлийг эргэн хянах

Худалдан авагч дараахь элементүүдийг хянана:

a. Үзүүлсэн тусламж үйлчилгээний тохирсон эсэх (тухайлбал, үзүүлсэн тусламжийг лавлагаа тусламжийн стандарт, эмчилгээ үйлчилгээний протоколтой харьцуулах)

b. Авах ёсгүй нөхцөлд хамтарсан төлбөр авах, авах ёсгүй хэмжээний төлбөр авах.

Худалдан авагч тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг сонгох, тэдний гүйцэтгэлийг одоо байгаа хөндлөнгийн хяналтын байгууллагаар үнэлүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, магадлан итгэмжлэл олгох (өнөөдрийн байдлаар ЭМГ) болон мэргэжлийн хяналт хийх (өнөөдрийн байдлаар эрүүл мэнд болон санхүүгийн чиглэлээр Улсын мэргэжлийн хяналтын газар) зэрэг үйл ажиллагааг ямар байдлаар хийх талаар нарийвчлан тодорхойлох нь зүйтэй. Одоо ажиллаж буй байгууллагуудын чадавхи, гүйцэтгэлийг хүссэн хэмжээнд авчрахыг хүсвэл (энэ нь хамгийн хялбар шийдэл байх болов уу) ЭМДС өөрийн салбаруудынхаа чадавхийг сайжруулах, эсвэл чадамжтай байгууллагатай гэрээ хийх хэрэгтэй болно.

Page 17: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

17 

 

Худалдан авагчид дэмжлэг үзүүлэх тохиромжтой эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоо шаардлагатай ба нэхэмжлэл, гүйцэтгэлийг эргэн хянахдаа орчин үеийн арга аргачлалыг (статистикт тулгуурласан) ашиглавал зохино. Худалдан авагчийн үйл ажиллагаанд хөгжил дэвшил хэрэгтэйгээс гадна тусламж үйлчилгээ үзүүлэгчийн талд ижил төрлийн өөрчлөлт шинэчлэл нэвтрэх, ялангуяа ЭМУМТ-ны хувьд зайлшгүй шаардлага гарна. Байгууллагууд интернетээр дамжин харилцах боломжтой байвал нэхэмжлэлийг хянах, төлбөр хийх ажлыг шуурхай хийж чадна.

8. Гомдол, санал хүсэлт

Худалдан авагч байгууллага нэхэмжлэлийг бие даан хянах, өөрөөр хэлбэл ирсэн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргах чадвартай байгууллагын удирдлага болон ажилтнуудаас ангид хороо байгуулах хэрэгтэй болдог. Энэхүү хороо Гүйцэтгэх захиралд шууд тайлагнана. Гомдол, санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буй талаар Удирдах зөвлөлд үе үе мэдээлж, тэд маргаантай асуудлын талаар мэдээлэл авч байх нь зүйтэй. Ингэснээр бодлого, журамд өөрчлөлт оруулах хэрэгцээ буй эсэхийг тогтооно.

Гомдол, санал хүсэлт гаргагчид болон ирж буй гомдол, саналыг дараахь байдлаар ангилж болно:

a. Төлсөн шимтгэлийн талаар шимтгэл төлөгчдөөс

b. Оршин суугчдаас тусламж үйлчилгээг хэрхэн авч, үр өгөөжийг хүртэгч буй болж буй талаар

c. Даатгуулагч болон тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс худалдан авагч, түүний аймгийн салбарууд дахь ажилтнуудын зан үйл, үйл ажиллагааны талаар

d. Даатгуулагч болон тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс үзүүлж буй тусламж үйлчилгээний багц, эмнэлгийн үйлчилгээ, хамтын төлбөр, нэхэмжлэхээр олгосон төлбөр зэргийн талаар худалдан авагчаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор

e. Даатгуулагчдаас тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн талаар. Гэхдээ энэ төрлийн гомдол, санал хүсэлтийг мэргэжлийн хяналт зэрэг бусад байгууллагатай нягт хамтран ажиллах замаар болгоомжтой хандана.

Гомдол, санал хүсэлт гаргагчид хэрэв худалдан авагчийн хорооноос гарсан шийдвэрт сэтгэл ханамжгүй байвал шүүхэд хандах боломжтой байх ёстой.

Даатгуулагчид болон тусламж үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн эрх, үүргийн талаарх мэдээллийг сайтар авах ёстой бөгөөд худалдан авагч байгууллага дахь гомдол, санал хүсэлт, ямар үе шаттайгаар асуудал хэрхэн шийдвэрлэгддэг талаар мэдэж байх хэрэгтэй.

Page 18: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

18 

 

Гомдол, санал хүсэлтийг бүх талууд ажил хүндрүүлсэн явдал гэж төвөгшөөх биш харин суралцах боломж гэж харж, бодлого, журмаа сайжруулахад ашиглавал зохино.

9. Өөрийн салбарууд болон санхүүг удирдах нь

Худалдан авагч өөрийн толгой байгууллага, аймгуудын салбарыг шуурхай, үр ашигтай удирдан ажиллуулахаас гадна өөрийн хариуцаж буй санг зүй зохистой захиран зарцуулах үүрэг хүлээнэ. Санал болгож буй хувилбарын дагуу шимтгэл цуглуулах, санг нэгтгэх үйл явц УНДЕГ, улмаар төрийн санд хэвээр хадгалагдвал худалдан авагчийн хариуцан гүйцэтгэх бэлэн мөнгөний урсгал хэдийгээр хязгаарлагдмал байх ч худалдан авагч орлого бүрдүүлэх, санг нэгтгэх, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд санхүүжилт олгох, ажилтнуудынхаа цалинг өгөх, шууд нийлүүлэгчдийн төлбөр хийх зэрэг үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр байх болно. Тиймээс санхүүгийн удирдлагын зохих түвшний чадавхитай байх ёстой.

Санхүүгийн удирдлагын тогтмол хийгддэг үйл ажиллагаанаас гадна санхүүгийн хөндлөнгийн хяналт буюу аудит зайлшгүй хэрэгтэй бөгөөд түүний тайланг Гүйцэтгэх захиралд шууд мэдээлж, Удирдах зөвлөлд мөн мэдээлнэ.

10. Мэдээлэл өгөх

Худалдан авагч засгийн газар, засгийн газрын байгууллагууд, аудиторууд, шүүх, ажил олгогч, ажилтнуудын байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийт зэрэг янз бүрийн бүлгүүдэд харилцан адилгүй мэдээллийг өгөх хэрэгтэй байдаг ба мэдээллийн удирдлагыг зүй зохистой явуулах шаардлагатай байдаг. Санхүүжилтийн урсгал, санхүүгийн тайлан зэрэг зарим мэдээллийг хуулийн дагуу гаргах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ худалдан авагч тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг тусламж үйлчилгээний багц, төлбөрт үйлчилгээ, гэрээлэх үйл явцад орсон аливаа өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангана. Олон нийт тусламж үйлчилгээний багц, төлбөрт үйлчилгээнд гарсан өөрчлөлтийн талаар мэдээлэл авах шаардлагатай. Шимтгэл төлж буй иргэд, аж ахуйн нэгж шимтгэлийн хувь хэмжээ, түүнийг хцраалгахад гарсан аливаа өөрчлөлтийн талаар мэдээлэл авах ёстой. Бүх талуудад гомдол, санал хүсэлтийг хэрхэн гаргах үйл явцын талаар мэдэх хэрэгтэй.

Шинэхэн худалдан авагч нь ил тод, харьцахад хялбар, үйлчлүүлэгчээ сонсдог, хариуцлагатай, өөрчлөлт зохицуулалт хийх эрмэлзэлтэй байдлаар ажиллавал итгэл олж авна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд мэдээллийн зүй зохистой бодлого, үйл ажиллагаа гол үүрэг гүйцэтгэнэ.

11. Засгийн газарт зөвлөх нь

Санхүүжилтийн шинэ тогтолцоог хэрэгжүүлж буй туршлагадаа тулгуурлан худалдан авагч засгийн газар, яамд, тэдний харъяа агентлаг, байгууллагуудад хэд хэдэн сэдвээр, ирээдүйд хуулиар олгох чиг үүрэг, үйл

Page 19: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

19 

 

ажиллагаанаас хамааран зөвлөгөө өгнө. Доорх сэдвүүдэд анхаарлын төвд байх болно:

a. Байгууллагын санхүүгийн хэрэгцээ

Худалдан авагч үйл ажиллагаагаа энэ жил болон ирэх жил явуулахад шаардагдах төсвийн тухай гэсэн үг. Мэдээжээр төсвийг нэмэгдүүлэх үндэслэл, зорилгыг хамтад нь боловсруулах хэрэгтэй. Тусламж үйлчилгээний багц, хамтарсан төлбөрийн хувь хэмжээ, гэрээ байгуулах тусламж үйлчилгээ үзүүлэгчид, тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн төлбөрийн тогтолцоо зэрэгт дорвитой өөрчлөлт гарвал худалдан авагч төлөвлөж буй өөрчлөлтийг хэрэгжүүлэх чадавхи байгаа эсэх, санхүүгийн үр дагавар нь ямар байх, эдгээр өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй хийх алхмуудын талаар засгийн газарт зөвлөгөө өгөх боломж гарч байгаа юм.

b. Шимтгэлийн түвшин

C хэсгийг үзнэ үү.

c. Төсвийн шилжүүлэг

Санхүүжилтийн урсгал, тусламж үйлчилгээг үзүүлсний төлөө олгосон санхүүжилт, санхүүжүүлсэн тусламж үйлчилгээ, эдгээр зардалд ажиглагдсан динамик хандлага зэрэгт үндэслэн худалдан авагч ирэх жил хүн амд тодорхойлсон тусламж үйлчилгээний багцаар үйлчлэхэд болон өөрийнх нь үйл ажиллагаанд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа тухай засгийн газарт зөвлөнө.

Хэрэгцээтэй санхүүжилтийн хэмжээг өөрчлөх эсэх нь тусламж үйлчилгээг хүртэгчдийн тоо нэмэгдсэн (гишүүнчлэл нэмэгдсэн, хүн ам зүйн өөрчлөлтийн улмаас), тусламж үйлчилгээний багц эсвэл хамтарсан төлбөр өөрчлөгдсөн, хүн амын зүгээс гарч буй хүсэл, хэрэгцээ өөрчлөгдсөн (одоо байгаа хүлээлгийн жагсаалтаас, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын ашиглалт) болон худалдан авагчийн зохион байгуулалт, гүйцэтгэлд гарсан өөрчлөлтөөс хамаарна. Орлогын чухам аль хэсэг нь улсын төсвөөс, ямар хэсэг нь шимтгэлийг орлогоос бүрдүүлэх вэ гэдэгт уян хатан хандах хэрэгтэй бөгөөд барьж буй бодлого, зорилтоос хамаарна: шимтгэлийн хувь хэмжээг тогтмол байлгаж, санхүүгийн үлдэгдэл хэрэгцээг улсын төсвөөр нөхөх байдлаар зохицуулах эсвэл хоёуланг нь уян хатан байлгаж, хөдөлмөрийн хөлсийг бага барих үүднээс нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан шимтгэлийн хувь хэмжээг өөрчилж, санхүүжилтийн цоорхойг улсын төсвийн татаасаар нөхөх боломжтой.

Энэхүү үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд худалдан авагч байгууллагад сангийн нарийвчилсан тооцоо хийх (actuarial) чадавхи шаардагдана. СЯ болон худалдан авагч байгууллага хоёр нягт хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд аль алинд нь ил тод, нээлттэй ажиллах шаардлага тулгарна.

Page 20: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

20 

 

Хамтарсан төлбөрийг санхүүжилтийн бас нэг эх үүсвэр гэж харах ёстойг сануулах нь зүйтэй бөгөөд хамтарсан төлбөрийн хэмжээг худалдан авагчийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор өөрчлөх явдал бий.

d. Тусламж үйлчилгээний багцыг өөрчлөх

Засгийн газар худалдан авагчаас тусламж үйлчилгээний багц, холбогдох дүрэм журам, хамтарсан төлбөрийн улмаас худалдан авагчийн нөөцөд хэрхэн нөлөөлөх зэрэг төлөвлөж буй өөрчлөлтийн үр нөлөө, эдгээр өөрчлөлтийг зардлын үр ашигтай, чанарын хяналттайгаар хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга замын талаар зөвлөгөө хүсч болно.

Тусламж үйлчилгээг хүртэгчдийн эрхийг хэрэгжүүлэхэд дутагдаж буй арга ажиллагаа, худалдан авагч чиг үүргээ хэрэгжүүлэх чадварыг сайжруулах, өртөг болон чанарын хяналтыг хангах талаар худалдан авагч байгууллага засгийн газарт сануулга, сэрэмжлүүлэг өгч мөн болно.

e. ЭМД-ын дүрэм журмыг өөрчлөх ба ЭМД-ыг үр дүнтэй, үр ашигтай хэрэгжилтийг эрчимжүүлэхэд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах

f. Захиргааны арга хэмжээ авах, аль болох үр дүнтэй, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ байна.

g. Тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхи ба тархалт

Худалдан авагч өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллах явцдаа тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхи, тархалтын дутагдалтай болон илүүдэлтэй байдлыг ажигладаг. Чиг үүргийнхээ дагуу тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг сонгон гэрээлэх, хэрэгтэй, зөв газар байршсан бөгөөд шаардлагатай чадавхи бүхий тусламж үйлчилгээ үзүүлэгчийг олоход тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэвч эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон дагалдах эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган боловсрол олгодог байгууллагад элсэн суралцах, төгсөх хүмүүсийн тоонд нөлөөлж чадахгүй. Тэгэхээр худалдан авагч Эрүүл мэндийн болон Боловсролын яаманд шаардлагатай хүний нөөц, хүний нөөцийн тархалтын талаар зөвлөгөө өгч чадна.

h. Өндөр технологи, өндөр эрсдэл бүхий оношилгоо, эмчилгээний аргад хөрөнгө оруулалт хийх

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын талаар гаргаж буй шийдвэрийг цаашид гарах урсгал зардал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт хэрхэн өргөн хүрээтэй нөлөө үзүүлэх тухай бараг мэдээлэлгүйгээр гаргаж байна. Ойрын ирээдүйд худалдан авагч урсгал зардал, хүртээмжийн тэгш байдалд ямар үр дагавар гарах талаар мэдээлэх замаар тэрхүү шийдвэрийг гаргахад оролцож, өртөг зардал болон чанарыг хянахад худалдан авагчид ямар арга хэрэгсэл шаардлагатайг зөвлөх болно.

Page 21: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

21 

 

12. Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллах

Худалдан авагч зарим төрлийн тусламж үйлчилгээг “хийх үү, худалдаж авах уу” гэсэн асуултай тулгарна. Худалдан авагч дараахь үйлчилгээний хувьд засгийн газрын бусад байгууллагын ажилд найдах боломжтой байвал үнэхээр ололт байх болно:

a. Мэргэжилтнүүдийн тусгай зөвшөөрөл

b. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

c. Чанарын хяналт (Улсын мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн)

d. Сайтар сургагдсан, туршлагатай мэргэжилтнүүд өндөр эрсдэл бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг ажиллуулах гэрчилгээ олгох

e. Санхүүгийн хяналт (Улсын мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналтын хэлтсийн)

Гэхдээ худалдан авагч болон дээрх байгууллагууд юу илрүүлэх, хэрхэн тайлагнах тухайд зөвшилцөх буюу аливаа давхцлаас сэргийлэх, шаардлагатай мэдээллийг олж авах үүднээс тодорхой удирдамжийн дагуу ажиллахаар тохиролцож болно. Иймэрхүү маягаар байгууллагууд хамтран ажиллахын тулд одоо үйлчилж буй хууль тогтоомжийг өөрчлөх, худалдан авагч ба тусламж үйлчилгээ үзүүлэгчийн хооронд хийх гэрээнд тэдний үүрэг ролийг зааглан тусгах боломжтой.

IV. Худалдан авагч: Байгууллага Худалдан авах үйл ажиллагаа нь УБ хотод төв байгууллага нь

ажилладаг, аймгууд болон УБ хотын зарим дүүрэгт салбартай төвлөрсөн тогтолцоогоор (Үндэсний эрүүл мэндийн даатгалын байгууллага, ҮЭМДБ гэж нэрлэхийг санал болгож байна) дамжин гүйцэтгэгдвэл зохино. УБ хотын дүүргийг хариуцсан салбарууд нь төв байгууллагын байранд ажиллах боломжтой. Гэвч ҮЭМДБ нь УБ хот дахь тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй дүүрэг дамжин тусламж үйлчилгээ авах хэрэгцээ гардгийг харгалзан төвлөрсөн, нэгдмэл байдлаар гэрээ байгуулах шаардлагатай болно. Дүүргийн салбарууд зөвхөн төв байгууллагынхаа бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Үйл ажиллагаагаа явуулах хэлбэр, үр ашиг болон сайн засаглалын зарчимд тулгуурлан төв байгууллага, түүний салбаруудын хийх ажил үүргийг нарийвчлан тодорхойлбол зохино. Төв байгууллагын бүтэц, хэмжээ, шаардлагатай чадавхи (хүний нөөц, ЭМУМТ) зэрэг нь цаашид гүйцэтгэх ажил үүрэг, тусламж үйлчилгээний багцын хэмжээнээс хамаарна (тухайлбал, төсөв болон ЭМДС-аас анхүүжиж буй тусламж үйлчилгээний багцыг хэрхэн нэгтгэхээс хамаарна).

Page 22: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

22 

 

a. УБ хот дахь төв байгууллага (санал болгож буй бүтцийн диаграмыг Хавсралтаас үзнэ үү)

Энэ нь дараахь газруудтай байна:

i. Төв захиргаа ба корпорацийн ажлын алба

a. Бичиг хэрэг

b. Aрхив

c. Удирдлагын баг болон Удирдах зөвлөлд дэмжлэг үзүүлэх

d. Ерөнхий харилцаа холбоо

ii. Санхүүгийн газар

iii. Тусламж үйлчилгээний багцыг хариуцсан газар

iv. Статистик, тооцооллын (actuarial) газар

v. Гэрээлэх: гэрээг нягтлан баталгаажуулах

vi. Салбар нэгжүүдэд зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах газар

Энэ газар нь бусад газар, нэгжүүдээс дэмжлэг авна. Аймгийн салбаруудад нэгэн төрлийн мэдээлэл өгөх, аймгийн түвшинд ташаа ойлголцол гарахаас сэргийлэх зорилгыг агуулна.

vii. Дотоод аудитын газар (Гүйцэтгэх захиралд шууд тайлагнаж, Удирдах зөвлөл, удирдах ажилтнуудад хувийг өгнө)

viii. Хууль эрх зүйн газар

ix. Гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх газар

x. Олон нийтэд мэдээлэл өгөх газар

xi. Хүний нөөцийн газар

xii. Бизнесийн дэмжлэг үзүүлэх газар (ЭМУМТ, мэдээллийн технологи зэрэг орно, салбарууддаа ч дэмжлэг үзүүлнэ)

b. Аймаг/Дүүргийн салбарууд (бүтцийн диаграмыг Хавсралтаас харна уу)

a. Гол ажлын хэсэг ба тооцооны менежерүүд (гэрээт тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй харьцаж ажиллах)

b. Нэхэмжлэл болон гүйцэтгэлийг эргэн нягтлах

Page 23: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

23 

 

c. Гол ажлын хэсэг (тусламж үйлчилгээ хүртэгсэдтэй харьцаж ажиллах)

d. Шимтгэл төлөгч/орлого бүрдүүлэгчидтэй харьцах хэсэг

e. Олон нийтийн мэдээллийн хэсэг

f. Гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх.

V. Худалдан авагч: Засаглал ба байр суурь

Худалдан авагч бие даасан статустай байх боловч:

a. Засгийн газрын бодлого, шийдвэр, журмыг хэрэгжүүлнэ

b. Монгол Улсын ЗГ-ын албан зааварчилгаагаар ажиллана (хариуцсан яам, агентлагийн. Засгийн газрын нэрийн өмнөөс аль нэг яамыг харьцах яамаар томилж болно). Гэхдээ төлөвлөөгүй, гэнэтийн тушаал заавраас аль болохоор зайлсхийх, засгийн газар буюу яамд худалдан авагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалдахгүй, аль нэг тусламж үйлчилгээ үзүүлэгчид талтай хандахгүй байх шаардлагатай.

c. Монгол Улсын ЗГ-т тайлагнана

d. Хөндлөнгийн аудит хийлгүүлнэ.

VI. Худалдан авагч: Удирдлагын зөвлөл

Цэвэр мэргэжлийн зөвлөл болон гүйцэтгэлийн удирдлагатай байх уу, эсвэл ерөнхийд нь удирдан чиглүүлэх зөвлөлтэй байх уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болно. Цэвэр мэргэжлийн зөвлөлтэй байснаар үүрэг хариуцлагыг нарийвчлан зааглаж, худалдан авагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд улс төрчид, сонирхлын бүлгүүдийн төлөөлөгчдийн нөлөө орохоос сэргийлнэ.

Хэдийгээр Зөвлөл нь зөвхөн төлөөллийн хэв шинжтэй, тухайлбал үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид, иргэний нийгэм, тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн төлөөлөл бүхий байж болох ч иймэрхүү бүрэлдэхүүн худалдан авагчийн үндсэн үүрэг хариуцлагыг гуйвуулах эрсдэлтэй. Харин эдгээр байгууллагын төлөөллийг зөвлөх багт оруулах нь илүү зохимжтой.

VII. Худалдан авагч: Гүйцэтгэх удирдлага

Засгийн газар болон холбогдох яамд буюу тухайлсан яаманд тайлагнах нь засгийн газрын зүгээс худалдан авагчтай харилцаж буй гол хэлбэр юм.

Худалдан авагчийн үүрэг, үйл ажиллагаа, гүйцэтгэл нь бодлогын үндсэн гурван чиглэлтэй байна:

Page 24: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

24 

 

a. Эрүүл мэндийн бодлого: тусламж үйлчилгээний багц, одоогоор Эрүүл мэндийн яамны гол хариуцсан чиг үүрэг

b. Нийгмийн хамгааллын бодлого: шимтгэл төлөх чадвар, хувь хүний төлбөр, одоогоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны чиг үүрэг

c. Санхүү, эдийн засгийн бодлого, тухайлбал дараахь гол асуудлууд бий

a. Ерөнхий татварын дарамт

b. Нийгмийн төлбөрийн дарамт

c. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнт байдал

Одоогоор Сангийн яамны чиг үүрэг

Худалдан авагч үйл ажиллагаагаа үр дүнтэй, үр ашигтай явуулах нөхцөлд бодлого, хангалттай хэмжээний орлоготой байх хамаатайгаас гадна дээрх гурван яам өөрсдийн чиш үүргийг хэргжүүлэн бодлогын хувьд худалдан авагчийн зохицуулалт, зааварчилгаа өгөх, санхүүжилт, үйл ажиллагааг нь эргэн хянах талаар хамтран зөвшилцөх хүрэх зэрэг багтана.

Дараахь зүйлсийг нарийвчлан зааглах хэрэгтэй:

– Засгийн газрын түвшинд гарах шийдвэр нь as to assure:

• Орлого бүрдүүлэх түвшинтэй холбоотой шийдвэрийг зохицуулах, эдийн засгийн ерөнхий бодлого болон татвар, нийгмийн төлбөрийн дарамт, нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ зэрэг өвөрмөц бодлогын хүрээнд ЭМДС-нд шилжүүлэх төлбөрт үйлчилгээний орлого болон улсын төсвийн хэмжээг тогтоох,

• Эрүүл мэндийн салбар болон ЭМДС өгөгдсөн чиг үүргээ биелүүлэхэд нь хууль эрх зүйн зохицуулалт хийх

– Яамны түвшинд гарах шийдвэр нь хуулийн дагуу санхүүжилт, шимтгэлийг цуглуулах, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохицуулах, тусламжийн чанар, тусламж үйлчилгээний наад захын стандарт, эмчилгээ үйлчилгээний протокол болон худалдан авагчийн үйл ажиллагааг Сайдын тушаалаар зохицуулна.

Монгол Улсын Засгийн газар болон худалдан авагчийг зуучлан зохицуулах үүрэг хүлээх яамыг зайлшгүй учир шалтгаанаар сонгох нь гол биш. Харин яамны түвшин дэх бодлогын чиглэлүүдийн хоорондын уялдаа холбоо юунаас чухал юм.

Худалдан авагчийн ажилтнуудын статус. Өнөөдрийн төрийн албан хаагчдын жишгээр эсвэл батлагдсан төсвийн хязгаартаа багтаан ажилтнуудынхаа цалинг тогтоовол чадварлаг мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж

Page 25: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

25 

 

бүрдэхээс гадна амьжиргаагаа дээшлүүлэх үүднээс хахууль авах шаардлагагүй болно.

VIII. Хөндлөнгийн аудит

Санхүүгийн болон үйл ажиллгааны аудитыг ялган ойлгох хэрэгтэй.

Санхүүгийн аудит нь худалдан авагчийн санхүүгийн гүйцэтгэлтэй холбоотой бүх зүйлсийг нягтлах ба энэ төрлийн аудит Монгол улсад сайн хөгжсөн. Гэхдээ нэг янзын баримт бичиг, тайланд, нэг газар өөр өөр байгууллагууд тусдаа аудит хийх явдлыг аль болохоор багасгах ёстой. Худалдан авагчийн хувьд энэ нь маш том дарамт бөгөөд үндсэн үйл ажиллагаанаас нь хөндийрүүлэхэд хүргэж болзошгүй. Хэрэв хэд хэдэн байгууллага зайлшгүй шалгах хэрэгтэй бол ямар байгуулллага юуг үзэх үү гэдгээ тохирч, нэг аудитын зарчмаар урьдчилан удирдамж боловсруулж, түүнийгээ тал талаасаа зөвшилцөх замаар хийхийг зөвлөж байна. Иймэрхүү зөвшилцөл/гэрээ нь ямар мэдээлэл хэрэгтэй байгааг харуулсан аудитын хэд хэдэн удирдамжийг агуулна.

Үйл ажиллагааны аудит нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гүйцэтгэлийг үнэлж, санхүү бус харин түүний үндсэн үйл ажиллагааны үр дүнтэй, үр ашигтай байдалд, тухайлбал, чанартай тусламж үйлчилгээний хүртээмж, үзүүлсэн тусламж үйлчилгээ нь зардлын хувь үр ашигтай мөртлөө үр дүн сайтай байсан уу гэдэгт үнэлгээ өгнө.

Энэ төрлийн аудит одоогоор эрүүл мэндийн салбарт болон нийгмийн эрүүл мэндийн даатгалд хийгдээгүй байгаа ч хаа нэг хийгдэж буй улсын төсвийн зарлагад үнэлгээ хийх зэрэг зарим нэг хөндлөнгийн судалгаанд эдгээр асуудалд анхаарал хандуулах тухай дурджээ. Гэвч үйл ажиллагааны аудитыг тогтмол хийх шаардлагатай байдаг. ЭМГ, Улсын мэргэжлийн хяналтын газрын ажлаас гадна ЭМЯ ийм төрлийн аудитын чадавхийг хөгжүүлэх шаардлагатай байна.

IX. Нэг худалдан авагч болон худалдан авагчийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжих нөхцлүүд

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ загвар, түүнчлэн нэг худалдан авагчийн тогтолцоо амжилттай хэрэгжих эсэх нь боломжит санхүүжилт, техникийн асуудлаас гадна өөр олон хүчин зүйлээс хамаарна. Үүнд:

a. Нийгмийн зөвшилцөл

ЭМС-ийн шинэ загвар, түүний хэрэгжилт нь энэхүү шинэ тогтолцооны тогтвортой байдал, цаашдын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой билээ. Голлох оролцогч талуудын дунд нэгдмэл ойлголт бий болгох, ЭМС-ийн цаашдын чиглэлийн талаар хамтын шийдвэр гаргахад нийгмийн зөвшилцөл бий болгох тууштай үйл явцыг бий болгох нь нэн чухал юм. Хэрэв ингэж

Page 26: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

26 

 

чадвал хэрэгжилтийн үйл явц илүү амар болох төдийгүй зайлсхийх, бэрхшээх зан үйл багасна. Улс төрийн намуудаар дамжуулан Их Хуралд өргөн хүрээтэй дэмжлэг бий болгох нь зайлшгүй хийх ёстой ажил юм. Өнөөгийн байдлыг харахад ийм хэмжээний өргөн, тал бүрийн бөгөөд эрс шинэчлэл хийх боломж энэ удаагийн Улсын Их Хуралд байна гэж хэлж болохоор байна.

Хэдийгээр голлох оролцогч талуудын, тухайлбал үйлдвэрчний эвлэл, ажил эрхлэгчдийн байгууллага эсвэл Их Хурлын түвшинд зөвшилцөл бий болгож болох хэдий ч тусламж, үйлчилгээ үзүүлэгчид залуур дээр байхгүй тохиолдолд шинэ тогтолцоог хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Эмч нар үргэлж өөрсдөд нь тулгарсан шинэ тогтолцоонд хэрхэн ажиллаж дасан зохицох вэ суралцаж байдаг бөгөөд бүх эмч нарын саналыг нэгэн дор авна гэдэг боломжгүй юм. Тиймээс ч тухайлбал гэрээ байгуулж ажиллах тогтолцоог аль болох харилцан зөвшилцлийн үндсэн дээр бий болгохыг зорьж байна.

Хэрэв тухайн улс оронд баян ба ядуу, өвчтэй ба эрүүлийн хоорондын эв санааны нэгдлийн талаарх нэгдмэл ухамсар бүрэлдээгүй, харин хувиа хичээсэн, амиа бодсон үзэл бодол ноёрхсон тохиолдолд энэхүү шинэ тогтолцоог хэрэгжүүлэх цаашлаад эрүүл мэндийн даатгалын албан бус салбарыг бий болгон даатгалын хураамжийг цуглуулж авах тогтолцоог дэмжихэд туйлын хэцүү байх болно.

Тиймээс нийгэмд үнэлгээ хийж хүмүүс юуг хүсч хүлээж байгаа болон хэрхэн дэмжлэг үзүүлэх нь вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Энэ үнэлгээг хийснээр энэхүү шинэ тогтолцооны хожигч болон алдагч нь хэн байна улмаар хэрэгжилтэд тохиолдох эрсдлийг хэрхэн даван туулах вэ гэдгийг тодорхойлох боломжтой юм.

б. Бодлогын тууштай ба тогтвортой байдал

ЭМС-ийн шинэчлэл нь урт удаан хугацааны үйл явц бөгөөд олон тохиолдолд нэг сонгуулийн хугацаанаас илүү урт хугацаанд хэрэгжих шаардлагатай болдог. Тиймээс бодлогын өргөн хүрээтэй зөвшилцөх үйл явц хамгаас чухал юм. Шинэ засгийн газар эсвэл эрүүл мэндийн шинэ сайд нар өөрсдийгөө илүү тод харуулах эсвэл цэвэр улс төрийн намын гэх шалтгаанаар өмнөх засгийн газар, сайд нарын хийж байсан ажлыг үгүйсгэх хандлага маш түгээмэл байдаг. Иймэрхүү хандлага нь салбарыг сайжруулахад тус болох нь ховор байдаг. Нэгэнт ЭМС-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлийг сонгон авсан л бол бодлогын тууштай ба тогтвортой байдлыг хангах нь зүйтэй.

Гэхдээ хяналт, шинжилгээ-үнэлгээний үр дүнд үндэслэн тогтолцооны бүтэц, бүрэлдэхүүн болон хэрэгжүүлэх арга замыг тааруулан засварлах ёстой.

Page 27: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

27 

 

в. Худалдан авагчийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардагдах манлайлал

ЭМС-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд засгийн газрын түвшинд дэмжлэг авахын зэрэгцээгээр нэг эсвэл хоёр сайд тодорхой хэдэн жилийн хугацаанд идэвхитэй, уялдаатай манлайлах боломжоор хангагдсан байх нь чухал хүчин зүйл юм.

Хэрэгжүүлэгч байгууллага болох худалдан авагч нь сайтар бий болгосон зохицуулалтын орчинд үүрэг, хариуцлага болон тайлагнах, гүйцэтгэх зохицуулалт, заавар журам нь тодорхой байх төдийгүй хэнтэй ямар гэрээ байгуулах, хэнийг шийтгэх, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн ямар нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх бүрэн эрх мэдэлтэй, шийдвэр гаргалтад улс төрийн нөлөөгүй байх явдал чухал. Хэрэв улс төрчид энэхүү хөндлөнгөөс оролцох хандлагаасаа татгалзаж чадахгүй л бол үйл явцыг дахиад эхнээс нь давтахаас өөр аргагүйд хүрнэ. Тийм учраас худалдан авагч нь өөрийн үйл ажиллагааг зөв, зохих зорилго, зорилтын дагуу хэрэгжүүлэхэд саад болох засгийн газрын аливаа шийдвэрийн эсрэг захиргааны шүүхэд хандаж шийдүүлэх эрхээр хангагдсан байх нь зүйтэй.

г. Худалдан авагч болон тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн чадавхийг бэхжүүлэх

Шинэ худалдан авагч нь өөрийн үйл ажиллагааг зохих түвшинд хэрэгжүүлэх хангалттай чадавхийг бий болгох шаардлагатай. Энэ нь тодорхой цаг хугацаа, суралцах мөчлөг шаардана. Тиймээс тогтолцоог аль болох энгийн байлгах өөрөөр хэлбэл хураамж цуглуулах, санг нэгтгэх тогтолцоог өөрчлөх эсвэл үүрэг, үйл ажиллагаагаа огт шинэ байгууллагад шилжүүлэхэд саад болохгүй байхаар зохион байгуулах нь чухал юм.

Зөвхөн худалдан авагч чадавхиа сайжруулах шаардлагатай төдийгүй тусламж, үйлчилгээ үзүүлэгч гэрээ байгуулах, төлбөрийн болон үнэлгээний шинэ тогтолцоог өөриймшүүлэхэд чадавхиа бэхжүүлэх шаардлагатай.

д. Хүний нөөц

Худалдан авагч нь өөрийн батлагдсан орон тооны хүрээнд хангалттай тооны удирдлагын болон бусад сургагдсан ажилтнуудтай байх ёстой. Хэрэв тохирох ажилтан олдохгүй бол сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн эмнэлгийн удирдлагын болон бусад ажилтнууд бас өрхийн эмнэлгийн ажилтнууд шинэ шаардлагад нийцсэн худалдан авалтын зохицуулалт, төлбөрийн тогтолцооны талаар сургалтад хамрагдах нь зүйтэй.

Үйл ажиллагаа, зохицуулалтын өөрчлөлтөөс үүдэн шинээр ба солигдон бий болох ажилтнуудаас шалтгаалан сургалт явуулах байнгын боловсон хүчинтэй байх хэрэгцээтэй. Гэхдээ энэ нь худалдан авагч өөртөө заавал сургалтын

Page 28: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

28 

 

албатай байна гэсэн үг биш харин тогтмол сургалт явуулж байдаг сургалтын байгууллага энэ ажлыг хийж болно.

е. ЭМУМТ

Сайтар зохион байгуулагдсан эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцоотой байх нь шинээр бий болсон эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны худалдан авагч, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тогтвортой үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой юм.

Интертетийн найдвартай холбоо харилцаа нь худалдан авагч, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг амар болгоно.

Энэ талаархи хүчин чармайлтыг дутуу үнэлж болохгүй бөгөөд худалдан авагч, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн ЭМУМТ-ны чадавхи бэхжүүлэх үйл явцыг тогтмол шинэчилж байх шаардлагатай.

Анхаарах шаардлагатай чиглэлүүд нь үйлчлүүлэгчийг элсүүлэх, гэрээ байгуулах, санхүүгийн удирдлага, нэхэмжлэл бэлтгэх, шалгах болон статистикийн мэдээлэл бэлтгэх зэрэг юм.

ё. Удирдлага

Хэдийгээр худалдан авагч байгууллага болон эмнэлэг, өрхийн эмнэлгийн удирдах ажилтнууд нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн боловсрол, ур чадварт үндэслэгдэн сонгогдсон байх ёстой боловч санхүүжилтийн шинэ тогтолцоо, үйл явцыг хангалттай түвшинд удирдах, хянахад бэлтгэгдсэн байхын тулд тусгай сургалтад хамрагдах ёстой.

ж. Хэрэгжүүлэлт

ЭМС-ийн шинэ загвар, худалдан авалтын үйл ажиллагааны зохицуулалт болон шинэ худалдан авагчийг баталгаажуулсны дараа хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. Энэхүү төлөвлөгөө нь эхний өдрөөс юуг хэрэгжүүлэх шаардлагатай байгаагаас эхлээд цаашид улс орны хэмжээнд худалдан авагч болон тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн түвшинд чадавхи бэхжүүлэх ямар шаардлага хэрэгцээ байгаа хүртэлх бүх түвшний үйл ажиллагааг хамрах ёстой.

ж. Олон нийтийн мэдээлэл

Засгийн газрын байгууллагууд, тусламж, үйлчилгээ үзүүлэгчид, ажил олгогчид тэдгээрийн холбоо нь шинэ тогтолцоо нь тэдэнд болон ажиллагсадад нь ямар утга учиртай болох талаар танилцсан байх шаардлагатай. Энэ нь олон нийтэд ч хамаатай юм.

Эхэндээ энэ нь маш их хүчин чармайлт шаардах болно. Цаашдаа энэхүү олон нийтийн мэдээллийн чадавхи, хүчин чармайлт нь дээрх байгууллагууд

Page 29: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

29 

 

тэдгээрийн ажиллагсад болон олон нийтийн хувьд хамгийн сүүлийн үеийн өөрчлөлт, зохицуулалтын талаар мэдээлэл авах өдөр тутмын шаардлага хэрэгцээ болох юм. Тухайлбал олон нийт заавал даатгалд хамрагдах шаардлага, албан ёсны хамтын төлбөр, дагаж мөрдөх ёстой дүрэм, журам болон тусламж, үйлчилгээний шатлалын түвшин зэргийн өөрчлөлтийн талаархи мэдээллийг тогтмол мэдээлэл авах шаардлагатай.

з. Хяналт, шинжилгээ-үнэлгээ

Шинээр бий болох ЭМС-ийн болон худалдан авагчийн тогтолцооны хяналт, шинжилгээ-үнэлгээг одоогийн байгаа хүчин чадлаар эсвэл шинээр бий болгон үнэлж тавьсан зорилтдоо хүрч байгаа эсэх, хүрэхгүй байгаа бол хэрхэн засч залруулах вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Энэхүү ХШҮ-г бие даасан байгууллага хийж гүйцэтгэх ба харин худалдан авагч болон яамд бусад байгууллагын саналыг харгалзан тэднээс шаардлагатай мэдээллийг авч ашиглах ёстой. Түүнчлэн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид, орон нутгийн засаг захиргаа болон нийт ард иргэдийн санаа бодлыг судалж байх нь зүйтэй.

ХШҮ нь худалдан авагчийн үйл ажиллагааны хууль ёсны нэг чухал үүрэг бөгөөд ХШҮ-ний үр дүнг ашиглан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны үйл ажиллагааг үнэлнэ.

ХШҮ-ний үр дүн нь бүх оролцогч талууд тухайлбал хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй байх ёстой.

Мэдээж хэрэг ЗГ болон Их Хурал оролцох шаардлагатай.

X. Зэрэгцээ нөхцлүүд

Хэдийгээр худалдан авагч нь өөрөө тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хүчтэй арга хэрэгсэл мөн боловч ЗГ-ын тавьсан зорилтод хүрэхэд дангаараа хангалтгүй юм. Худалдан авагчийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн зэрэгцээ үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Шинэ худалдан авагч болон ЭМС-ийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд дараахь нөхцлүүдээс шууд хамааралтай юм. Үүнд:

a. Эмнэлгийг зохистой болгох.

Худалдан авагчийн эмнэлгээ сонгож гэрээ байгуулах нь эмнэлгийг зохистой болгох, давхардлыг арилгахад чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч худалдан авагчийн дан энэ аргаар хэрэгжүүлэх нь нэлээд цаг хугацаа шаардах бөгөөд энэ хугацаанд эмнэлгүүд өөрсдөө шийдэн хоорондоо нэгдэх, зарим тасаг нэгжээ татан буулгах хажуугаар нь стандарт бус үйлчилгээ үзүүлэхгүйн тулд засвар үйлчилгээгээ зохих түвшинд хийж, хүмүүсээ ажилллуулж байх шаардлагатай болох юм. Энэ нь түвэгтэй, урт хугацаа шаардсан үйл явц юм.

Page 30: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

30 

 

Үүний оронд ЭМЯ-ны хяналт дор дээрээс доош чиглэсэн төлөвлөлтийн арга дээр суурилсан арга замыг сонгох нь илүү хурдан, үр дүнтэй арга юм. АХБ-ны санхүүжилттэй ЭМЯ-ны ЭМСХ4 төсөл нь чухамхүү энэ арга замыг ашиглан Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр зорьж байна. Төслийг ЭМЯ-аас тодорхойлсон эмнэлгүүдийн байршил, үйл ажиллагаа, хүчин чадал дээр тулгуурлан амжилттай хэрэгжүүлж, төлөвлөлтийн зохицуулалтыг зөв хийснээр зохистой, түргэн үйл явц болгож чадна. Энэхүү зохицуулалт нь хүн амын эрүүл мэндийн бодит хэрэгцээнд суурилан эмнэлгүүд тэдгээрийн тасаг нэгжийг татан буулгах, нэгтгэх нөгөө талаар эмнэлгийн хүчин чадлыг зохиомлоор ихэсгэхгүй байх албан ёсны эрхийг ЭМЯ-нд олгож байгаа юм. Мөн төрийн өмчийн төдийгүй хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд хамрагдана. Энэ нь эмнэлэг бүр үйл ажиллагаа эрхлэх шинэ тусгай зөвшөөрөл авах ба хэрвээ эмнэлэг шинээр байгуулах бол эмнэлгийн зураг төслийг хийх, барих, ажиллуулах үйл ажиллагааг бүгдийг хамтад нь эрхлэх тусгай зөвшөөрөл олгох юм.

б. Өндөр технологи, өндөр эрсдэл бүхий технологийн зөвшөөрөл

Монгол улсад төлөвлөлтийн ерөнхий зохицуулалт дутагдалтай байгаагаас гадна өндөр технологи, өндөр эрсдэл бүхий технологийг байршуулах механизм өнөөдөр алга байна. Өөрөөр хэлбэл эдгээр технологийг хэрэгцээ, үр ашиг, тусламж, үйлчилгээний чанарыг харгалзахгүйгээр дуртай газраа байршуулах боломж нээлттэй байна. Монгол улсад ийм маягийн гажиг тогтолцоо тархахад бэлэн байна гэсэн үг юм. Тиймээс энэ асуудлыг зохицуулах тухайлбал өндөр технологи, өндөр эрсдэл бүхий технологид хөрөнгө оруулах, эзэмшин ажиллуулахад тусгай зөвшөөрөл өгдөг болох нь тусламж, үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах төдийгүй худалдан авагчийн үйл ажиллагааг дэмжих болно.

в. Төрийн өмчийн эмнэлгүүдийн санхүүгийн бие даасан байдал

Хэрэв худалдан авагч болон эмнэлгүүд гүйцэтгэлийг анхаарсан, эмнэлгийн ерөнхий төсөвтэй, тохиолдолд суурилсан төлбөрийн тогтолцоог хэрэгжүүлэхээр санал нэгдэх юм бол эмнэлэг санхүүгийн болон хүний нөөцөө дээд зэргийн үр ашигтай, үр дүнтэй хуваарилах эрх чөлөөтэй болох юм. Ингээгүй тохиолдолд энэхүү төлбөрийн аргыг хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс эмнэлгийн удирдлага өөрсдөө мэдэн ажилтнаа авах, халах түүнчлэн ажилтныхаа урамшууллын асуудлыг шийдвэрлэх эрх чөлөөтэй болох ёстой.

г. Хувийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт

Одоогийн байдлаар хувийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт бараг байхгүй гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл хэн хүссэн нь дуртай газраа эмнэлэг байгуулах боломжтой гэсэн үг юм. Ихэнх тохиолдолд эдгээр шийдвэр нь тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээг харгалздаггүй, нөөцийг үр ашиггүй зарцуулж байгаагийн зэрэгцээ эдгээр тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг үнэлэх чадавхи хангалтгүй байна. Зүй нь тусламж, үйлчилгээг худалдан авагч нь иргэдийн хэрэгцээнд тулгуурлан тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг

Page 31: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

31 

 

сонгон гэрээ байгуулдаг байх ёстой юм. Ингэхийн тулд худалдан авагчид төлөвлөлтийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.

Энэ байдал төрийн өмчийн эмнэлэгт ч мөн адил байна.

д. Мэргэжлийн боловсрол

Худалдан авагч нь эрүүл мэндийн зах зээл дээр бэлэн байгаа тусламж, үйлчилгээ үзүүлэгчдээс ур чадварыг ахргалзан сонгож гэрээ байгуулдаг байх ёстой. Тэрнээс биш худалдан авагч нь өөрөө анагаах ухааны болон сувилахуйн боловсролын асуудал, төгсөлтийн дараах боловсролыг хариуцдаг түүнчлэн сургалтын чанарыг тодорхойлдог байх ёсгүй юм. Худалдан авагч нь зөвхөн шаардлагатай мэргэжилтний ур чадвар, зан үйлийн түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж үүгээр дамжуулан төгсөлтийн дараах сургалтад нөлөөлөх үүрэгтэй. Мөн эмнэл зүйн болон сувилахуйн удирдамжийг боловсруулж болох хэдий ч энэ нь үндсэн үүрэг нь бас биш. Иймд эрүүл мэндийн мэргэжилтний сургалт, боловсролын асуудлыг хариуцах засгийн газрын бусад байгууллагуудыг Монгол Улсын Засгийн газар дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн эрүүл мэндийн мэргэжлийн холбоод мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх үүргийг авах шаардлагатай юм.

е. Чанарын стандарт

Зохих шаардлага хангасан стандартгүйгээр худалдан авагчийн үйл ажиллагаа болон тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн гүйцэтгэлийг үнэлэх боломжгүй юм. Хэдийгээр магадлан итгэмжлэлийн стандартууд байгаа, цаашид сайжруулах боломжтой хэдий ч худалдан авагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах төрлийн стандартуудыг системтэй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

i. Тусламж, үйлчилгээний минимум стандартууд

ii. Эмнэл зүйн стандарт процедурууд

iii. Эмнэл зүйн удирдамж, хөтөч

Эдгээр стандарт, удирдамж байхгүй тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлийг шударга, бодитой үнэлэх боломжгүй бөгөөд үүнээс болж хууль эрх зүйн асуудал үүсэх, мэдээллийг нуух зэрэг сөрөг үр дагавар гарах боломжтой. Эдгээрийн аль нь ч тусламж, үйлчилгээ үзүүлэгч болон худалдан авагчид хортой бөгөөд өвчтөнд ашиггүй юм.

ё. Мэргэжилтэнд тусгай зөвшөөрөл олгох

Эрүүл мэндийн мэргэжилтэнд ур чадварын түвшин, өвчтөнд хандах зан үйл дээр суурилан тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг мэргэжилтний тасралтгүй хөгжил, хөндлөнгийн хараат бус мэргэжлийн хяналттай хослуулан ашиглах нь үр дүнтэй байдаг. Эдгээр арга хэрэгслийн тусламжтайгаар худалдан авагч нь тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн аль нь мэдлэг, боловсролоороо үндэсний стандартад

Page 32: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

32 

 

нийцэж байна гэдгийг мэдэж тусламж, үйлчилгээний гэрээ байгуулах боломжтой болдог.

ж. Өндөр технологи, өндөр эрсдэлтэй үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл мэргэжилтэнд олгох

Мэргэжилтэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх ердийн тусгай зөвшөөрөл олгохоос гадна өндөр технологи, өндөр эрсдэлтэй үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэнд олгодог тусгай зөвшөөрлийн арга хэрэгсэл байх ёстой. Үүний үндсэн дээр худалдан авагч тусламж, үйлчилгээний гэрээ байгуулах ёстой. Энэхүү зөвшөөрлийг олгохдоо ур чадвар, туршлагыг харгалзсан өвөрмөц шалгуурууд дээр тулгуурлах нь зүйтэй. Тухайлбал тухайн мэргэжилтэн тэдгээр өндөр технологи бүхий ажилбар үйл ажиллагааг тодорхой хугацаанд хяналтан дор дагалдан суралцсан байх, жилд тодорхой хэмжээний ажилбаруудыг хийж гйүцэтгэсэн байх гэх мэт.

з. Тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийг магадлан итгэмжлэх

Завшаантай нь худалдан авагч өнөөдөр Монгол улсад ашиглаж байгаа магадлан итгэмжлэлийн тогтолцоог хэрэглэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл худалдан авагч магадлан итгэмжлэлийнх нь үзүүлэлт дээр суурилан тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон ажиллуулах боломжтой гэсэн үг. Ер нь бол магадлан итгэмжлэл нь өөрийн стандартыг дээшлүүлэн түүндээ нийцүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх замаар чанарыг тасралтгүй сайжруулах зорилготой юм.

и. Эм зүйн салбарын удирдлага

ЭМСХХ4 төслийн хүрээнд Монгол улсын эм зүйн салбарын удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Төслийг хэрэгжүүлснээр нэн шаардлагатайь чанартай эмээр хүртээмжтэй, тасралтгүй бүх нийтийг хангах үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг болно гэж үзэж байна. Худалдан авагч зөвхөн эмийн санчтай, эмийн сантай эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллах бөгөөд харин эмийн чанар, хүртээмжийн асуудлыг хариуцахгүй юм.

к. Удирдлага

Удирдлагын чадавхийг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах нь тусламж, үйлчилгээ худалдан авагч болон үзүүлэгч аль алинд нь өөрсдийн оноогдсон эрх үүргээ тухайлбал чанарын шинэ стандартыг хэрэгжүүлэх, төлбөрийн шинэ аргыг нэвтрүүлэх, ЭМУМТ болон гэрээ байгуулах үйл явцыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэхдээ зөвхөн эхлэх үед сургалт явуулах төдий бус харин явцын дунд тогтмол эрүүл мэндийн удирдлагын сургалт явуулах нь эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг тогтвортой байлгах, зэрэгцээ нөхцлүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай. Ингэхийн тулд үндэсний түвшинд сургалт зохион байгуулах чадавхитай байх ёстой.

Page 33: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

33 

 

Нэгтгэвэл:

ЭМС-ийн шинэчлэл, худалдан авагчийн тогтолцоог бий болгох нь чанартай тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад зайлшгүй хийх ёстой алхамууд юм. Гэхдээ зөвхөн эдгээр алхамууд нь эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь сайжруулахад хангалтгүй бөгөөд дээр дурьдсан зэрэгцээ нөхцлүүдийг хэрэгжүүлснээр ЭМС-ийн шинэчлэл, цаашлаад эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Тийм ч учраас салбарын шинэчлэлд гол оролцогч талуудын оролцоог хангах үүднээс эхнээс нь урьж оролцуулах шаардлагатай.

XI. Хэрэгжилт

Хууль эрх зүй. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ загварыг баталж, улмаар худалдан авагчийн хэлбэрүүдийг шийдсэний дараа хууль эрх зүйн орчинг бий болгож (codification) хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. Хууль эрх зүйн орчинг бий болгохдоо ЭМС-ийн шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа явуулах, өөрөөр хэлбэл худалдан авагч түүний эрх үүргийг тусгайлан тулгуур болон бусад хуулиуд, эрх зүйн баримт бичгүүдэд нарийвчлан тусгах шаардлагатай. Худалдан авагчийн гол эрх үүрэг, бие даасан байдлыг хуульд тусгаж өгсөн байх ёстой. Мөн Монгол Улсын Засгийн газрын эрх үүрэг, тайлагналтын болон бусад заавар, журмууд, удирдах зөвлөл болон санхүүгийн ба үйл ажиллагаа явуулах эрх мэдэл, мэдээлэл авах боломж, аудитын асуудал түүнчлэн маргаантай асуудлаар шүүхэд хандах эрх зэрэг асуудлыг тусгасан байх шаардлагатай.

Дотоод зохицуулалт. Хууль эрх зүйн баримт бичгүүд батлагдсаны дараа худалдан авагч байгууллага байгууллагынхаа бүтэц, удирдлагын болон бусад зохицуулалтыг багтаасан дотоод зохицуулалтыг бий болгоа ёстой. Мөн Засгийн газар эсвэл харъалсан яам нь худалдан авагчийн байгууллагын бүтэц, орон тоо, ажиллагсдын тоо болон жилийн үйл ажиллагааны төсвийг удирдах зөвлөл шийдвэр гаргаснаас хойш 1 сарын дотор багтаан батлах нь зүйтэй гэж үзэж байна.

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь нарийвчилсан асуудлууд тухайлбал байгууллагын дотоод зураглал, ажилтнуудын байршил, ажлын хүрээ, зааварчилгаа, ажлын үнэлгээний болон урамшууллын журам, санхүүгийн удирдлагын дотоод тогтолцоо, тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлийг үнэлэх үйл явц, санхүүгийн нэхэмжлэл шийдвэрлэх үйл явц болон удирдлага мэдээллийн тогтолцоо зэрэг асуудлуудыг багтаасан байна.

Төслийн удирдлага. Төслийн удирдлагын бүтцийг харъяа яамны дор бий болгох нь зүйтэй бөгөөд бүрэлдэхүүнд нь цаашид ажиллах гүйцэтгэх захирал, хүний нөөцийн дарга болон ажилтнууд, санхүүгийн газрын дарга болон эрүүл мэндийн даатгал ба худалдан авах чиглэлээр сайн мэргэшсэн мэдлэг, туршлагатай гадаад зөвлөхийг багтаах нь зүйтэй хэмээн зөвлөж байна.

Page 34: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

34 

 

Төслийн удирдлагын баг нь гишүүдийн тодорхой ажил, үүргийн хуваарьтай байх бөгөөд улс төрийн бус мэргэжлийн нэр хүндээр томилогдсон байх нь зүйтэй. Цаашид олон улсын байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болох юм.

XII. Шилжилт

ЭМС-ийн шинэ загвар, нэг худалдан авагчийн шинэ хэлбэрийг бий болгосноор олон байгууллагын тухайлбал СЯ, Төрийн сан, НХХЯ, ЭМЯ, УНДЕГ түүний ЭМД-ын хэлтэс, ТЕГ, Улаанбаатар хот ба аймаг, дүүргийн захиргаа, ҮАГ зэрэг байгууллагын ажилтнуудын одоогийн эрх үүрэг, үйл ажиллагаа, орон тоонд өөрчлөлт оруулах болно. Мөн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид болон нийт иргэдэд нөлөө үзүүлэх нь тодорхой юм.

Олон нийтийн мэдээлэл. Шилжилтийн явцад ерөнхий болон чиглэсэн мэдээллийн сувгаар дамжуулан нийт ард иргэд, ажил олгогчид, ажиллагсад, аж ахуйн нэгж байгууллагууд зэрэг эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд оролцдог бүх талуудад мэдээлэл өгч байх шаардлагатай.

Үүний тулд олон нийтийн мэдээллийн сайн загвар бүхий стратегийг боловсруулж бодлогын томоохон чиглэл тодорхой болсны дараа эхлүүлэх эсвэл бүр хууль батлагдахаас өмнө ч хэрэгжүүлж эхэлж болох юм. Олон нийтийн мэдээллийн үйл ажиллагааг зөвхөн эхлэл үед төдий бус хэрэгжилтийн бүхий л үйл явцын турш үргэлжлүүлэн ЭМЯ ба худалдан авагч байгууллага бүрэн хяналтандаа авч, чадавхитай болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй. Үүнд тусгай санхүүжилт шаардлагатай бөгөөд аль болох эрт санхүүгийн эх үүсвэрийг олох нь зүйтэй.

Ажилтнуудын шилжилт. Одоо байгаа нэлээд үйл ажиллагаа болон орон тоог байхгүй болох эсвэл шинээр бий болох худалдан авагч байгууллага руу шилжих болно. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр үндэслэн төрийн байгууллагууд хэрэгжилтээс үүдэн өөрийн байгууллагын орон тоо, бүтэц, үйл ажиллагаа, ажлын чиглэл, үйл явцад хэрхэн нөлөөлж болохыг нарийвчлан судалж ажилтнуудаа нэг бол шинэ худалдан авагч байгууллагад элсэхийг санал болгох эсвэл өөрийн байгууллагадаа шинэ орон тоо гарган шингээх талаар шийдвэрлэх нь зүйтэй. Иймд холбогдох яамд, засгийн газрын байгууллагууд тухайлбал УНДЕГ нь ажиллагсаддаа зориулан нийгмийн хөтөлбөр боловсруулж шилжилтийг аажмаар хэрэгжүүлэх шаардлагатай.

Төслийн удирдлагын хувьд шинэ худалдан авагч бий болсны дараа өөрчлөгдөх бөгөөд эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдэд худалдан авагч байгууллагын төв болон салбаруудад ажиллах тэгш боломжоор ханган цаашид шаардлагатай сургалтад хамруулан ажиллах нь зүйтэй.

XIII. Дүгнэлт ба зөвлөмж

Нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгох нь нэлээд хүчин чармайлтыг шаардах бөгөөд хэрвээ төслийн удирдлагыг эхнээс нь зөв байгуулж, ЭМС-ийн шинэ

Page 35: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

35 

 

тогтолцоо руу шилжих үйл явцыг хянуур удирдаж, зохицуулалтаар хангаж чадахгүй бол амжилтгүй болох эрсдэлтэй юм. Иймд шилжилтийн үеийн хариуцлага, чадавхи, ажилтнуудыг шилжүүлэх үйл явцад онцгойлон анхаарал тавих шаардлагатай.

Эцэст нь Засгийн газарт хийгдэх гэж буй өөрчлөлтүүдийн талаар олон нийтэд мэдээлэх болон шилжилтийн үйл явцыг удирдан чиглүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг зөвлөмж болгож байна.

Page 36: Нэг худалдан авагчийн загварhsdp.org/public/f/9.pdf · үйл ажиллагаа болон нөхцөлүүд GVG зөвлөх баг, 2010 оны 3 дугаар

 

Хавсралт.              Худалдан авагч байгууллагын үйл ажиллагааны /бүтцийн диаграм   

 

 

 

 

 

 

 

            Худалдан авагч байгууллага  (Хэрэгжүүлэгч) 

Засгийн газар 

             ЭМЯ        СЯ      НХХЯ                                  (Бодлого тодорхойлно) 

Удирдах зөвлөл Зөвлөх зөвлөл 

     УБ дахь төв байгууллага 

 

 

Гүйцэтгэх захирал 

Төв захиргаа, ажлын алба 

Санхүү  Тусламж үйлчилгээний 

багц

Статистик, тооцоолол 

Гэрээлэх: Нягтлан баталгаажуулах 

Салбаруудыг удирдан чиглүүлэх ба 

зааварчилгаа өгөх 

Дотоод аудит

Хууль эрх зүй   

Гомдол, санал хүсэлт 

Олон нийтэд мэдээлэл өгөх 

Хүний нөөц  Бизнесийн дэмжлэг үзүүлэх (ЭМУМТ ба бусад)

Аймаг, дүүргийн салбарууд 

 Гол ажлын хэсэг ба тооцооны менежерүүд   Нэхэмжлэл, гүйцэтгэлийг эргэн хянах  

Олон нийтэд мэдээлэл өгөх 

Гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх  

Тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй 

харьцах 

Тусламж үйлчилгээг хүртэгчидтэй 

харьцах 

Шимтгэл төлөгчидтэй харьцах