12
Онцгой мэдээ Сэргийлнэ, аварна, тусална 2015 оны тавдугаар сар №02 (002) 14 хоног тутмын хэвлэл Газар дээрээс нь Дотор нүүрт 2-3 нүүрт 5 нүүрт 7 нүүрт Л.МӨНХЧИМЭГ Яагаад би “энд нэг л юм буруу байна” гэж халаглан бай- гааг та бүхэн бараг л гадарлах биз ээ. Монгол орны зүүн аймгуудаар ой хээрийн түймэр гарч, зарим сумдын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь шатаж, байгаль дэлхий болоод малчид ард иргэдэд нөхөж баршгүй хор хохирол учраад байгаа билээ. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд хангалттай мэдээлсэн учраас энд нуршаад байх нь илүүц биз ээ. Харин бид байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулахад яаж барьц алдахаа харлаа. Өнгөрснийг сөхөж, шогширч суух биш ирээдүйд яах вэ, юун дээр анхаарах вэ гэдгээ бодож, тооцоолж, төлөвлөх цаг иржээ. “Алдаагаа ажигла. Алдаанд ч гэсэн сайн тал байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл бид энэ аюулт гамшгаас юуг олж харах вэ, дахин ийм нөхцөл байдалд орохгүйн тулд юун дээр анхаарах вэ? Энэ асуултыг уншигч танаас ч мөн асууж байна. Учир нь та ч гэсэн эх орны минь нэгээхэн эд эс билээ. Уг нь монголчууд маань их өрөвч нинжин сэтгэлтэй сайхан ард түмэн юм. Түймэрт өртсөн ард иргэдэд туслахаар аж ахуй нэгж, ард иргэд, чадах чинээгээрээ дэм болж, нэг хэсэгтээ л онцгой байдлын газарт сайхан сэтгэлт хүмүүний хандив, тусламж тасарсангүй. Хүнсний компаниуд нь хүнс, орон сууц барьдаг компани нь гэр бараа, гутал хувцас, эм тан, бээлий, бэлэн мөнгө гээд түймрийн голомтод ажиллаж байгаа аврагчдад юу л хэрэг болж болно тэр бүгдийг хэрэгцээ шаардлагаар нь ангилж, тусламж болгон өгч байв. Зарим нь бүр өөрийн унаа тэргээр цуваа болон гарч газар дээр нь хүргэж өгч байлаа. Нэгдүгээр ангийн хүүхдүүд хүртэл аврагч ах нартаа болон түймэрт өртсөн айл өрхийн хүүхдүүдэд өөрсдийн бэлдсэн чихэр, шоколад, вакус зэргийг өгч, “аврагч ахаа та галаа гүйцэд унтраачихаад нүүрэндээ маск тавьж, сахлаа хусаад хүүхэд дээрээ хөөрхөн болоод ирээрэй. Би таниар бахархаж байна” гэсэн сэтгэлийн үгтэй захиа бичиж, өөрийн биеэр уншин өгч, төрийн дууллаа дуулж, бэлгээ бидэнд гардуулахад бахархал төрж, омогшиж сууснаа нуух юун. Аливаа улсын уналт, босолт нь удирдлага гэхээсээ илүү иргэдээсээ шалтгаалдаг. Хичээн мундаг бодлого боловруулж, хичнээн чадвар- тай удирдлага байгаад иргэд нь идэвх санаачлагагүй, боловсруулсан дүрэм журмыг нь дагаж мөрдөхгүй юм бол үр дүн хэзээ ч сайнаар гардаггүй. Боломжтой айлын хүүхэд боловсролгүй үлдэхтэй яг ижил юм. Тэгэхээр “ Энд нэг л юм буруу байна” гэж хэлсний цаад учир юу болохыг эрхэм уншигч та гадарлаж байгаа биз ээ. Энэ бол мэдээж иргэдийн хариуцлагагүй байдал юм. Бид өөрсдийн гараар өөрсдийгөө хохироогоод байна. Төгсгөл нь II нүүрт Энд нэг л юм буруу байна... Үзэл бодол Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халд- варт өвчин их тохиолддог, тар- ваган тахал өвчний байгалийн голомттой, 16-28 м/с-ийн хүч- тэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм. Мөн дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго ч болзошгүй аюул, осол, гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм. Аймгийн хэмжээнд тавдугаар сарын 6-ны өдөр “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллаж гамшгаас хамгаалах 11 улсын алба, 29 мэргэжлийн ангийн 6600 гаруй иргэн хамрагдав. Төгсгөл нь V нүүрт Арвайхээр сумын 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэв Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажилласан. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн есөн автомашиныг улсын нөөцөөс олгосон. Мөн түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган суман дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны зургаан ширхэг машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлээд байна. Эдгээр зардалд шаардагдах 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлууллаа. Мөн ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад нэг бүрийн галын аюулгүй хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО), хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах 600,0 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн. Мэдээ, мэдээлэл 1,8 тэрбум төгрөг шийдвэрлэв Б.УУГАНБАЯР: АЛБАНДАА БИ ИХ ХАЙРТАЙ, ХАРАМ ЮМ ШҮҮ ДЭЭ ТАВАНТОЛГОЙ УЛС ТӨРЖИЖ, АСЕМ-ЫН УУЛЗАЛТ ХОНХ ЦОХИВ Н.УЛАМБАЯР: СӨҮЛ ХОТОД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 20 АЛБАН ХААГЧИЙГ СУРГАНА

Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

Онцгой мэдээСэргийлнэ, аварна, тусална

2015 оны тавдугаар сар №02 (002)14 хоног тутмын хэвлэл

Газар дээрээс нь

Дотор нүүрт

2-3 нүүрт

5 нүүрт

7 нүүрт

Л.МӨНХЧИМЭГ

Яагаад би “энд нэг л юм буруу байна” гэж халаглан бай­гааг та бүхэн бараг л гадарлах биз ээ.

Монгол орны зүүн аймгуудаар ой хээрийн түймэр гарч, зарим сумдын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь шатаж, байгаль дэлхий болоод малчид ард иргэдэд нөхөж баршгүй хор хохирол учраад байгаа билээ. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгуул лагууд хангалттай мэдээлсэн учраас энд нуршаад байх нь илүүц биз ээ.

Харин бид байгалийн

давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулахад яаж барьц алдахаа харлаа. Өнгөрснийг сөхөж, шогширч суух биш ирээдүйд яах вэ, юун дээр анхаарах вэ гэдгээ бодож, тооцоолж, төлөвлөх цаг иржээ.

“Алдаагаа ажигла. Алдаанд ч гэсэн сайн тал байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл бид энэ аюулт гамшгаас юуг олж харах вэ, дахин ийм нөхцөл байдалд орохгүйн тулд юун дээр анхаарах вэ? Энэ асуултыг уншигч танаас ч мөн асууж байна. Учир нь та ч гэсэн эх орны минь нэгээхэн эд эс билээ.

Уг нь монголчууд маань

их өрөвч нинжин сэтгэлтэй сайхан ард түмэн юм. Түймэрт өртсөн ард иргэдэд тус лахаар аж ахуй нэгж, ард иргэд, чадах чинээгээрээ дэм болж, нэг хэсэгтээ л онцгой байдлын газарт сайхан сэтгэлт хүмүүний хандив, тусламж тасарсангүй. Хүнсний компа ниуд нь хүнс, орон сууц барьдаг компани нь гэр бараа, гутал хувцас, эм тан, бээлий, бэлэн мөнгө гээд түймрийн голомтод ажиллаж байгаа аврагчдад юу л хэрэг болж болно тэр бүгдийг хэрэгцээ шаардлагаар нь ангилж, тусламж болгон өгч байв. Зарим нь бүр өөрийн унаа тэргээр цуваа болон гарч газар

дээр нь хүргэж өгч байлаа. Нэгдүгээр ангийн хүүхдүүд

хүртэл аврагч ах нартаа болон түймэрт өртсөн айл өрхийн хүүхдүүдэд өөрсдийн бэлдсэн чихэр, шоколад, вакус зэргийг өгч, “аврагч ахаа та галаа гүйцэд унтраачихаад нүүрэндээ маск тавьж, сахлаа хусаад хүүхэд дээрээ хөөрхөн болоод ирээрэй. Би таниар бахархаж байна” гэсэн сэтгэлийн үгтэй захиа бичиж, өөрийн биеэр уншин өгч, төрийн дууллаа дуулж, бэлгээ бидэнд гардуулахад бахархал төрж, омогшиж сууснаа нуух юун.

Аливаа улсын уналт, босолт нь удирдлага гэхээсээ

илүү иргэдээсээ шалтгаалдаг. Хичээн мундаг бодлого боловруулж, хичнээн чадвар­тай удирдлага байгаад иргэд нь идэвх санаачлагагүй, боловсруулсан дүрэм журмыг нь дагаж мөрдөхгүй юм бол үр дүн хэзээ ч сайнаар гардаггүй.

Боломжтой айлын хүүхэд боловсролгүй үлдэхтэй яг ижил юм. Тэгэхээр “ Энд нэг л юм буруу байна” гэж хэлсний цаад учир юу болохыг эрхэм уншигч та гадарлаж байгаа биз ээ. Энэ бол мэдээж иргэдийн хариуцлагагүй байдал юм. Бид өөрсдийн гараар өөрсдийгөө хохироогоод байна.

Төгсгөл нь II нүүрт

Энд нэг л юм буруу байна...Үзэл бодол

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тавдугаар сарын 6­8­ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Тус аймгийн хувьд газар

хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халд­варт өвчин их тохиолддог, тар­ваган тахал өвчний байгалийн голомттой, 16­28 м/с­ийн хүч ­тэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.

Мөн дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний

буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго ч болзошгүй аюул, осол, гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч

хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм.

Аймгийн хэмжээнд тавдугаар сарын 6­ны өдөр “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллаж гамшгаас хамгаалах 11 улсын алба, 29 мэргэжлийн ангийн 6600 гаруй иргэн хамрагдав.

Төгсгөл нь V нүүрт

Арвайхээр сумын 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэвДорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн

нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажилласан.

Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ­22069, УАЗ­31512 маркийн есөн автомашиныг улсын нөөцөөс олгосон.

Мөн түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган суман дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны зургаан ширхэг машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлээд байна.

Эдгээр зардалд шаардагдах 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20­ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлууллаа.

Мөн ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад нэг бүрийн галын аюулгүй хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО), хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах 600,0 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн.

Мэдээ, мэдээлэл

1,8 тэрбум төгрөг шийдвэрлэв

Б.УУГАНБАЯР: АЛБАНДАА БИ ИХ ХАЙРТАЙ, ХАРАМ ЮМ ШҮҮ ДЭЭ

ТАВАНТОЛГОЙ УЛС ТӨРЖИЖ, АСЕМ­ЫН УУЛЗАЛТ ХОНХ ЦОХИВ

Н.УЛАМБАЯР: СӨҮЛ ХОТОД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 20 АЛБАН ХААГЧИЙГ СУРГАНА

Page 2: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

22015 оны тавдугаар сар №02 (002)

ТОЙМ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Үзэл бодол

Түрүүч нь I нүүрт

МОНГОЛЧУУД “ХАТУУ ГАР”-Т ДУУЛГАВАРТАЙ

Хатуу гараар өссөн хүүхэд гэж та л лав сонсож байсан байх. Ингэж өссөн хүүхдүүд ихэвчлэн дуулгавартай өсдөг. Мэдээж зөөлөн гараар хайранд өлгийдүүлж өссөн хүмүүс хүмүүжилгүй дуулгаваргүй байдаг гэж хэлэх гээгүй. Харин ч эсрэгээрээ сайн хүмүүс хайран дундаас гарч ирдэг ч гэж ярьдаг. Гэхдээ л иргэдийн ухамсрыг дээшлүүлж, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэхийн тулд хайраа дотроо, халаа гаднаа гаргахгүй бол бидний дур зоргоороо, хэнэггүй, хээгүй монгол зан маань арай л хэтэрснийг юм юмнаас харж болох юм. Үүнээс л элдэв зөрчил дутагдал гарч, нэг хүний буруутай үйл ажиллагаанаас олонхийн цаашлаад улс орны эрх ашиг хохироод байгаа юм.

Монголчуудад “хатуу гар” дуулгавартай болохын хэд хэдэн жишээг дурьдая.

Нийслэл хот ачааллаа дийлэхээ болж “чи наашаа, би цаашаа” гэж чихцэлдэн амьдарч байгааг хүн бүхэн мэднэ. 500 мянган хүн амьдрах даацтай хотод сая гаруй хүн шавж, автозамын түгжрээ хэрээс хэтэрсэн. Гэтэл автомашиныг дугаараар нь ангилж явуулах журам батлагдаж “ Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс ингэж эрхээ боогдуулж чадахгүй” гэж элдэв хэл ам гарч байсан ч эрх баригчид энэ шийдвэрээ буцаалгүй цагдаа нарын тусламжтайгаар эмх цэгцтэй хэрэгжүүлж чадсан юм. Дугаараа солих, нууцаар явах гэх мэт элдэв зөрчил гарч байсан ч цаг хугацаа явахын хэрээр асуудал үүсэх нь ховор болж нэг л мэдэхэд хэмнэлдээ орж, одоо бүр баяр ёслолын үеэр тэгш сондгойгоор нь ангилсан ч бүх хүн ёсчлон дагаж дүрэм журамтайгаа эвлэрсээр өнөөдрийг хүрсэн. Зогсоолгүй газар машинаа тавьсан этгээдийн автотээврийг ачиж 70,000 төгрөгөөр торгож эхэлсэн нь ч иргэдийн ухамсарт сайнаар нөлөөлж одоо хэн бэ гуай нь ч зогсоолгүй газар машинаа тавьж 70.000 төгрөг өгөхийг хүсэхгүй болсон. За тэгээд, согтуугаар жолоо барих, дүрэм зөрчих гэх мэт олон асуудлыг камерын тусламжтай илрүүлж, баримттай захидал хаягаар нь илгээдэг торгуулын арга хэмжээ ч хэвшээд эхэлчихсэн. Үүний үр дүнд хотын түгжрэл, хэв журмын зөрчил нилээдгүй хувиар буурсан гэдгийг ч мэргэжилтнүүд хэлдэг.

Мөн сар бүрийн эхний өдөр согтууруулах ундаа зарахгүй гэдэг дүрэм журам хэнээр ч хэлүүлэлтгүй хэвшмэл болж заншсан. Ингээд бодохоор бид дүрэм журмыг хэрэгжүүлдэггүй биш хэрэгжүүлдэг юм шиг. Гэхдээ найрсгаар яриад гуйгаад амжилт олохгүй гэдгийг урд урдны олон туршилт хэлээд өгдөг. Харин “хатуу гар”­аар , өөрөөр хэлбэл түрийвчтэй нь, эрх ашигтай нь хатуухан яриад өгөхөд дуулгавартай нь аргагүй дагаж мөрдөөд байгааг дээрх жишээнүүд харуулж байгаа юм. Тэгвэл гамшиг, гал түймрээс сэргийлэхийн тулд яаж хариуцлагыг өндөржүүлж, хүн бүхний ухамсарт энэ төрлийн дүрэм журмыг хэрхэн суулгаж сэрэмжтэй байлгахад туслах

вэ гэдэг асуулт урган гараад байгаа юм. Уг нь хариуцлагын арга хэмжээ авах заалт байхгүй биш байгаа юм. Гэвч олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх хэмжээний бодитой, ил тод хэрэгжиж чадахгүй удсаар байгаа нь хэнэггүй хээгүй байдлыг үргэлжлэхэд хүргээд байгаа юм.

ХАРИУЦЛАГА ХААНА ГАЦЧИХААД БАЙНА ВЭ?

Хариуцлага, бас хариуцлага... Энэ үг хөгжил гэдэг үгтэй заавал цуг явах ёстой чухал үг юм. Зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнууд гал алдсан этгээдийн тухай биш газар хаясан бохьны эзэнд хариуцлага тооцох хэмжээнд асуудал яригдаж байна. Татсан тамхи, зажилсан бохьноос нь шинжилгээ авч, тэр хүн хэн болох тухай судалдаг хариуцлагын механизм хэрэгжээд эхэлчихсэн байна. Гэтэл манайд хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2015 он гарсаар 15 аймгийн 58 суманд 116 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 50 орчим айл өрх орон гэргүй болж, 4000 гаруй мал, 4,8 сая га ой, хээрийн бүс шатаж байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулаад байна. Уг нь байгаль орчинд нөхөж барамгүй хор хохирол үүсгэсэн этгээдүүдийг илрүүлсэн боловч эрүү үүсгэх хэмжээнд биш гээд тавиад явуулчихсан. Бид гамшгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалтдаа анхаарахгүй бол болохгүй болчихоод байна.

Саяхан гэхэд 11 настай хүүхэд Богд уулын Жаргалантын аманд гал тавьж бас л их хэмжээний хохирол учруулсан. Гал алдсан этгээдийг баривчилсан ч насанд хүрээгүй хүүхэд учраас эрүү үүсгэх боломжгүй гээд л тавиад явуулчихсан. Энэ мэт хариуцлага тооцоогүй тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж, хүмүүсийн хариуцлагын ухамсарт, сэрэмж болгоомжлолын сэдэлд сөрөг нөлөө үзүүлээд байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛҮҮДИЙН ХАРАХ ӨНЦӨГ

Монгол Улс нэг хүнд ноогдох хэвлэл мэдээллийнхээ тоогоор дэлхийд эхний тавд ордог гэсэн судалгаа бий. Хэвлэлийн хүрээлэнгийн 2014 оны эхний улирлын судалгаагаар Монгол улсын хэмжээнд 506 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн судалгаа гарсан. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр дор бүрнээ нэг зарчмыг баримталдаг. Тэр нь мэдээж мэдээллийг хурдан шуурхай, үнэн зөв хүргэх гэсэн зорилго юм. Гэвч хурдан шуурхай хэрнээ буруу ташаа мэдээлэл мэр сэр байдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Ялангуяа цахим ертөнцөд. Нэг нь буруу ташаа мэдээлэл хийхэд л яг тэр мэдээ хэдхэн минут, секундын дотор асар олон хүнд хүрнэ. Ихэнх хэвлэл мэдээллүүд ховын чанартай, хэн нэгнээс буруу хайсан мэдээ мэдээлэл нийтлэх сонирхолтой болчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэд 5­10 метр асаж дүрэлзсэн гал руу амь биеэ үл хайрлан хамаг хүч чадлаараа ажиллаж, ард иргэд, улс эх орныхоо төлөө

нойр хоолгүй ажиллаж байгаа аврагч гал сөнөөгчдийг буйдан дээрээ тухлан хэвтэх хэн нэгэн утсаа оролдонгоо л “Онцгойгийнхон олигтой ажиллахгүй байна” гэсэн мэдээллийг онлайнаар тараах жишээтэй. Онцгой байдлын албаны аврагчдыг “шидтэн” мэтээр ойлгодог хүмүүс мэр сэр байдаг. Гэвч тэд мөрдэс зүүж, тангараг өргөсөн л болохоос таньтай адилхан эгэл жирийн хүмүүс гэдгийг санах хэрэгтэй. Тулгын гурван чулуу байж гэмээнэ тогоо тогтдог шиг онцгой байдлын үйл ажиллагаа амжилттай, үр дүнтэй, амар амгалан байхад таны ч гэсэн үйл ажиллагаа, оролцоо маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Онцгой байдлын ажлын үр дүнг хэмжихэд дараахь гурван зүйл чухлаас чухал юм. Тулгын гурван чулуу шиг нэг нь байхгүй бол өрөөсгөл болох дараах гурван зүйлийг нэрлэж байна.

1. Иргэдийн ухамсар, хариуц лага 2. Аврагчдын бэлэн байдал, ур чадвар 3. Гамшиг гал түймрийн зориу лалтын

багаж хэрэгсэл. Эдгээр гурван үзүүлэлтээс ажлын үр дүн хамаар даг.

Иргэд нь ухамсартай хариуц лагатай бол хүний үйл ажиллагаанаас болсон гамшиг, гал түймэр гарах нь багасна. Хэрвээ гарлаа гэхэд аврагчид бэлэн байдал, ур чадвараа ашиглан зориулалтын техник тоног төхөөрөмжөөр тухайн гамшгийг зогсооно. Угаас ийм л дараалалтай байдаг. Гэтэл аврагчид хичнээн бэлэн байдалд, ур чадвартай байлаа гээд холбогдох багаж хэрэгсэлгүйгээр ид шидтэй юм шиг галыг шууд унтрааж чадах уу? Өнөөдөр монголын аврагчдад 180.0 тэрбум төгрөгний аврах багаж хэрэгсэл шаардлагатай байна.

Гэтэл тэр олон айл шатаж байхад онцгойгийнхон айлуудыг нүүлгэж болдоггүй юм уу, үүл буудаж болдоггүй юм уу, малыг шатахаас нь өмнө өөр бэлчээрт аваачиж болдоггүй юм уу гэх мэт амар зүйл ярьдаг. Гэтэл ой хээрийн түймэр минут секундэд ямархуу хурдтай тархдагийг мэдэх юм бол та л лав ингэж ярихгүй байх.

Иймээс миний хэлэх гээд байгаа санаа бол хэвлэл мэдээллийн харах өнцөг ховын талаас биш хамгаалж, сэргийлэх талаар мэдээлээсэй гэж хүсч байгаа юм.

Уг нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.4­т “Гамшгийн тухай зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбоо болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүйгээр дамжуулах үүрэгтэй” гэсэн заалт байдаг. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлага үүрэг байдаг. Гэтэл сэрэмжлүүлэг, ард иргэдэд хандсан мэдээ мэдээлэл нэвтрүүлье гэхээр нааштай хүлээн авдаг хэвлэл мэдээллийн байгууллага маш ховор. Ихэвчлэн өөдөөс мөнгө ярьдаг нь нууц биш. Гэвч ард иргэдийн ухамсарт маш хурдан нөлөөлж чадах зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Иймээс хэвлэлийн байгууллагуудтай ховын талаас нь биш хамгаалал сэрэмжүүлэг тал дээр нь хамтран ажиллаж, ард иргэдийн гамшгийн соёлыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байна.

Эцэст нь хэлэхэд гамшиг ослоос хамгаалахын тулд шуудуу татаж, эргүүл гаргах биш харин гамшиг ослоос өөрийгөө болон өрөөлийг цаашлаад эх орноо хайрлах тийм л сэтгэлгээ болоод гамшгийн соёлыг иргэдэд нэвтрүүлж, хариуцлагыг өндөрсгөхгүй юм бол дахин бидэнд гарц хохирол гарахгүй гэсэн баталгаа алга. Урьдчилан сэргийлэх иргэдийг идэвхжүүлэх талаар бодитой хэрэгжих үр дүнтэй санаа байх юм бол бидэнд ирүүлнэ үү. Бүгдээрээ ярилцвал буруугүй гэдэг шүү дээ.

Санал санаачлагыг хүлээн авах хаяг: www: nema.gov.mn

Энд нэг л юм буруу байна...

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа

Б.Ууганбаяртай ярилцлаа. Оюутан насаа үдмэгц, ажил амьдралын гараагаа иргэний

хамгаалалтын байгууллагаас эхэлсэн энэ эрхмийг онцгой байдлын албаны мэргэшсэн, бэлтгэгдсэн боловсон хүчний нэг хэмээн мэргэжил нэгтнүүд,

алба хаагчид хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр 20 жил энэ салбарт тууштай ажиллаж, тус алба хуучнаас шинэ тогтолцоонд шилжих, бэхжиж,

хөгжихөд бүх чиглэлээр өөрийн хувь нэмрийг оруулсан нэгэн. Шинэ албаны, шинэ үеийн тод

төлөөлөгч Б.Ууганбаяр хурандаа улсынхаа хийгээд төрийн алба, байгууллагынхаа ирээдүйн

талаар өөдрөг төсөөлөлтэй явна.

-Орчин цагийн онцгой байдлын алба үүсэн байгуулагдсан тэр үетэй өнөөдрийг харьцуулахад ямар шатанд хүрэв, тухайн үеийн шаардлага юу байв гэсэн урагш харсан асуултаас ярилцлагаа эхэлье.

­Сургууль төгсөөд Булган аймгийн цэрэг, иргэний хамгаалалтын штабт 1996 онд томилогдон очсоноос хойш өдгөө хориод жил өнгөрчээ. Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын ерөнхий газарт хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн ОБГ­ын даргаар ажиллаж байв. 2000 оны орчим Улсын иргэний хамгаалалтын газраас ажлын хэсэг гаргаж “Иргэний хамгаалалтын байгууллагын өнөөгийн байдал, ирээдүйн дүр төрх” гэсэн судалгааг хийлгэсэн юм. Мөн Марщалл Сильвэр хэмээх гадаадын мэргэжилтэн манай орны гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд судалгаа хийж, үүний дараа тэр үед “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, шинэчлэл” онол, практикийн бага хурал анх удаа төрийн ордонд болсонд оролцож байлаа. Судалгааны тайлан, онол практикийн хурал болсон энэ бүх хөрс суурь нь Монголд гамшгаас хамгаалах бие даасан тогтолцоо байгуулагдах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Олон улсын жишгээ дагаад ч тэр шүү дээ. Ингээд 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдан, 2004 онд өнөөдрийн Онцгой байдлын алба Гамшгаас хамгаалах ерөнхий газар нэртэй анх шинэ тогтолцоонд шилжсэн. Дараа нь нэр нэг л таагүй, Монгол хүний сэтгэхүйд бууж өгөхгүй байсныг өөрчлөн олон талаас судалж, бусад улсын нэршил, нийтлэг үүргээ харгалзаад Онцгой байдал гэж нэрлэх болсон. 11 жилийн түүхийн хуудсаа эргүүлсэн, хүнээр бол арван хэдтэй хүүхдийн настай боловч энэ алба хөгжлийнхөө нэгдүгээр шатыг туулж, хоёрдугаар шатанд орсон гэж би хувьдаа дүгнэж боддог юм. Ярилцлагын эхэнд өөрийн хашсан ажил, албыг дурдсан минь учиртай. Өмнөх үе, шинэ тогтолцоонд шилжсэнээс эхлээд энэ салбар тусгай чиг үүрэг бүхий алба, байгууллага болон хэлбэршин инцтитуцлэгдэх амаргүй он жилүүдэд эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд бүх шатанд ажилласныхаа хувьд дээрх дүгнэлтийг хийх эрхтэй гэж өөрийгөө бодоод байна л даа. /инээв/ Мэдээж хэрэг өндөр хөгжилтэй, ижил төрлийн байгууллагын хэмжээнд хүрэхэд нөр их хөдөлмөр, шат дамжлага, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй боловч Онцгой байдлын алба өнгөрсөн 11 жилийн богино хугацаанд хууль эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, үйл хэргээрээ бүтэн нэг үеээ давчлаа. Одоо хөгжиж, бэхжих шат руу орж байна дүгнэх үндэстэй юм аа. Ялангуяа эрх зүйн орчин тал дээр түлхүү ажиллаж байсны хувьд гол бодлогын баримт бичгүүд гарсан. Одоо бид дараагийн шатны, илүү сайжруулах, орчин үеийн хандлагаа дагасан эрх зүйн шинэчлэл хийхээр

Албаны хүний үг

Б.Ууганбаяр:

Page 3: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

Онцгой мэдээ 32015 оны тавдугаар сар №02 (002)

БАРИМТ, ҮЗЭЛ БОДОЛСэргийлнэ, аварна, тусална

Дэлхийн мэдээ

Сибирьт 1380 гаруй түймэр

бүртгэгдсэн нь Энэ хаврын түймэр хаа

сайгүй гамшиг тарив. ОХУ­ын Сибирийн Холбооны тойргийн нутагт тухайн үед 1380 гаруй ойн түймэр бүртгэгдэж, 484.3 мянган гектар газар нутгийг хамарсан гэх мэдээлэл байв. Тодруулбал,Сибирийн өмнөд хэсэг, Хакас, Байгаль орчим, Алс дорнод түймэртэй хаваржлаа.

Хүчтэй хуурай салхины нөлөөгөөр өнгөрсөн сарын 12­нд Хакаст гарсан хээрийн түймэр цаашид өргөн уудам газар нутгийг нэрвэх шалтгаан болжээ. Үүнтэй зэрэгцээд Байгалийн чанадах нутгуудад өдөр бүр ой хээрийн 25 түймэр шинээр гарч байсны ихэнх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэжээ. Буриадын 19 муж түймэрт өртсөн байна. Сибирт гарсан түймэр ахархан хугацаанд 25 мянгаас 180 мянган гектар талбайг хамарч “оргил” үедээ хүрсэн байх жишээний. Ой хээрийн түймэр 30 гаруй хүний амь насыг авч, 1215 байшин барилгыг үнс нурам болгожээ. Түймэрт 4000 гаруй хүн ямар нэг хэмжээгээр өртөж эрүүл мэндээрээ хохирсон гэх дүн мэдээ байна.

Эверест “намсаж”, Кадманду өргөгдөв

Балбад болсон газар хөдлөлтийн улмаас Эверест уул шилгээж хүчтэй цасан нуранги үүсгэв. Үүний улмаас авиралт хийж байсан 17 уулчин цасан нурангид дарагдан амиа алдаж, 60 гаруй уулчин гэмтэж бэртээд байна. Амь үрэгдэгсдийн дунд “Google” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг 33 настай Дан Фрединбург байсныг эх сурвалжууд баталсан. Мөн Түвдийн талаас авиралт хийж байсан Монголын хоёр уулчныг бурхан өршөөсөн ч тэд авиралтаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрлээ.

Геофизикийн судалгааны UNAVCO консорциумын мэдээлснээр газар хөдөлсний дараа Жомолунгма уулын оргил нэг ямх буюу 2.54 см­ээр намссан гэнэ. Харин Катманду хотын эргэн тойрон дахь 2500 хавтгай дөрвөлжин газар нутгийн гадаргуу урьдын түвшнээс 91 орчим см­ээр дээшилсэн гэдэг дүгнэлтэд эрдэмтэд хүрээд байна.

ажиллаж байна.-Дараагийн шатны гол чиглэл юу вэ?­Олон улсын чиг хандлага нь ч, амьдралаас

урган гарсан зайлшгүй шаардлага нь тэр ч гамшгаас хамгаалах менежментийг сайжруулах үе ирсэн.

-Гамшгийн эрсдэлийн менеж ментийг удирдах л гэнэ, олон нийтийн оролцоотой гамшгийн менежмент л гэнэ. Мэргэжлийнхэн сайн ойлгож, ялгаж салгадаг юм байж, харин жирийн иргэдэд энэ нэр томъёо хэр буух бол

­Та тун онож, анхаарах зүйлийг анзаарчээ. Орчуулгын хэллэг давамгайлсан нь нь үнэн. Монгол хэл яруу тансаг, баян шүү дээ. Бодох, оноох шаардлага бий. Хамгийн гол зүйл нь энд хэллэгээс илүү агуулгаа харж байна л даа, олон улсын жишиг ойлголтоороо орчуулж, нэршээд явчихсан юм бий. Агуулга, ажил зорилт талаас нь аваад үзэх юм бол гамшгийн өмнө, гамшгийн нөхцөл байдал бий болсон үе болон хойно гэсэн үндсэн ойлголт бий. Гамшиг болчихсон буюу тухайн үеийн менежмент үү, эсвэл түүний өмнөх урьдчилан сэргийлэх тухай ойлголт уу гэдгийг бид ялгаж салгаж, олон нийтэд нэн ойлгомжтойгоор тайлбарлан хүргэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хохирол уу, эмзэг байдал уу гэж. Хохирол бол гамшгийн нөхцөл байдал бий болсоны дараа ярьдаг зүйл бол эмзэг байдал нь өмнөх үеийг хэлж байгаа хэрэг л дээ. Эмзэг гэдэг нь хэврэг, эрсдэлтэй гэсэн санаа гээд орчуулгын хэллэгээсээ илүү монгол үгээ ч мэргэжлийн түвшинд хэрхэн хэрэглэдэгийг хүмүүст ойлгуулах хэрэгцээ байна. Эрсдэлийн менежмент гэдэг нь гамшгийн өмнөх үеийн арга хэмжээ буюу эмзэг байдлыг тодорхойлох, хэврэг зүйлээ багасгах, ард иргэдэд мэдлэг мэдээлэл хүргэх, боловсрол олгох тухай олон асуудал багтана. Шууд утгаараа олон нийтийн оролцоотой гэсэн санааг хэлье дээ.

-Эндээс үүдээд таны удирддаг газрын үйл ажиллагаа, зорилго гараад ирэх шиг боллоо. Нэн түрүүнд урьдчилан сэргийлэхийн хамгийн гол зүйл юу вэ?

­Сургалт, сургалт бас дахин сургалт юм аа. Би хувь хүнийхээ хувьд судалгааны ажил хийх чиглэлээр сонирхолтой л доо. Ер нь гадны улсуудын гол бодлого, үйл ажиллагааг судлахад гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхдээ түлхүү

анхаарч, чиглэдэг юм билээ. Бид олон жил энэ талаар ярьж, саяхан шийдэж, бүтэц зохион байгуулалтаа хийсэн. Гамшгаас урьдчилан сэргийлэх газрыг хожуу ч гэсэн байгуулсан нь олон улсын жишгээ харсан, зөв зүйтэй алхам болсон юм аа. Урьдчилан сэргийлэх газрын хамгийн гол ажил сургалт. Гадагшаа болон дотогшоо чиглэсэн олон төрлийн сургалтууд хийж байна. Гадагшаа гэдэг нь олон нийт, энгийн жирийн иргэд, хүүхэд багачуудад чиглэдэг бол дотогшоо гэдэг нь өөрсдийн алба хаагчид, аврагчдын чадавхи чансаа, мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлнэ. Учир нь өөрсдөө өндөр мэргэшилтэй байхгүй бол яаж хүмүүсийг зааж сургах вэ, яаж хүний амь аврах вэ, улс орноо хамгаалах билээ. Мөн олон түмэн, ард иргэдийн өөрөө өөрийгөө аврах, хамгаалах чадавхийг суулгах хамгийн гол зорилт байна. Тийм учраас олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийн удирдлага гээд дээр та бид хоёр ярьсан. Онцгой байдлынхан, аврагчид юу хийх вэ? Иргэн өөрөө ямар мэдлэг, мэдээлэлтэй байж өөрийгөө аврах вэ гэдгийг жингийн туухайн дээр дэнсэлбэл иргэн өөрөө өөрийгөө аврах, эргэн тойрондоо туслах нь бусад улсад 80­90 хувьтай, мөн тэр хэрийн үр дүнтэй байдаг юм шүү дээ. Иргэд нь ойлголтгүй, мэдлэггүй улс сүйрэлд өртөж байна.

-Эндээс үүдээд хүний нөөцийн талаар асуумаар байна, онцгойн алба хаагчдын чадавхийг дээшлүүлэхэд юу нөлөөлж байна вэ?

­Сайн боловсон хүчин бизнесийн ч, төрийн байгууллагын ч амин сүнс шүү дээ. Бизнесийнхэн бол энэ тал дээр илүү гарчихсан. Төр хоцорч яваа гэж боддог. Өсөлт, бууралтаар хэмжигддэг аливаа үзүүлэлт, бизнесийн хөгжилтэй харьцуулахад төрийн алба тогтвортой байх ёстой гэж би үздэг. Өөрөөр хэлбэл төрийн аль ч албаны үйлчилгээ тогтвортой байх ёстой гэсэн үг л дээ. Нэг өдөр цойлоод, нөгөө өдөр унах ёсгүй юм. Онолоороо, сайн засаглалтай улсын жишгээр тэр шүү дээ.

Би манай аврагчдын чадавхи сайн гэж бардам хэлнэ. Харин алба хаагчдын хувьд аврагчдынхаа хэмжээнд хүрэхгүй гээд шулуухан хэлчихье. Төрийн бусад албадын л нэгэн адил. Чадварлаг сайн нь ч байна, олныхоо дэм давалгаанд явчихдаг нь ч байна. Ганц онцгой гэхгүй ерөөсөө Монголын төрд бодлого, менежментийн реформ хийх цаг болсон тухай хэн хүнгүй л ярьж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд төрийн алба бол чанартай, чанаргүй бүтээгдхүүний цуглуулга, сав биш шүү дээ. Төр гэдэг бүх муу, муухай юмны үүр мэт болчихоод байна. Төр гэдэг дархлаатай, хүчирхэг байх ёстой юм. Хүн бүрийн сэтгэлд нийцээд байх ч албагүй. Стандартаа тогтоогоод л бариад явах хэрэгтэй. Энэ бол манай онцгойн амин чухал ойлголтын нэг. Стандарт, норм, норматив бариагүйгээс шалтгаалсан осол эндэл хэд гарч, ямар хохирол учирдагийг хэвлэл мэдээллээр байнга л ярьж байна шүү дээ. Бид юунд хүрэх гээд байгаа юм бэ, түүнийгээ л тодорхойлоод, тууштай явж болмоор санагддаг юм. Сингапур гэхэд дэлхийд боловсролоороо тэргүүлнэ гэсэн зорилт тавиад ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэнээ хүртэл зүтгэж, хөдөлмөрлөж байна. Гэтэл манайд төрийн байгууллагуудын ажил үүрэг давхардсан, зарим талаар эзгүйрч байхад зарим газраа овоорч байх жишээтэй. Товчхондоо Монголын одоогийн дүр төрх бол нэг л бужигнаантай. Бужигнасан нийгэм л 20 гаруй жил “жилийчлээ”. Болдог бол компъютер форматалдаг шиг төрийн албанд агуулгын засал хийх цаг нь болсон.

-Та төрийн алба, Монгол төрийн талаар сэтгэл дундуур байх шиг байна. Энэ улстөрөөс үүдэлтэй юу?

­Би мөрдэс зүүчихээд улс төрийн өнгө аястай зүйл ярих ёсгүй. Гэхдээ Монголынхоо төр, түүний албадыг хүчирхэг, албан хаагчид нь өнөөгийн түвшнээс илүү чадварлаг байгаасай гэсэн үүднээс ярьж байна. Зарим талаар сул, нэр хүнд нь бүр уначихсан нь үнэн биздээ. Та надтай санал нийлэх үү.

-Төрийг хүчирхэг болгох нь задлахаасаа илүү ач холбогдолтой гэж үздэг хүмүүсийн нэг л дээ би, тиймээс санал нэг байна. Ингэхэд онцгойгоос гадна гамшиг ослын үер манай хүчний байгууллага, улсын албадын уялдаа хэр вэ? Юу анхаарах ёстой вэ?

­Улсын албад гэдэг нь гамшиг, ослын төрлөөсөө шалтгаалан мэргэжлийн байгууллагууд чиглэл, чиглэлээрээ ажиллахыг хэлж байгаа юм. Улсын албад болон хүчний байгууллагуудын өнөөдрийг хүрсэн хамтын зүтгэлийг би сайн гэж хэлнэ. Цаашид улам бүр сайжирна. Харилцан холбоо, гамшгийн үеийн нэгдмэл удирдлагын талаар хамтарсан дадлага сургуулийг ОБЕГ, тэр дундаа Урьдчилан Сэргийлэх Газраас байнга зохион байгуулж байна.

-Олон улсын хамтарсан сургалт их болох юм, НҮБ-тай хамтарсан сургалтыг ирэх сард хийнэ, АНУ-тай саяхан “Говийн чоно” зохион байгууллаа. Эдгээрийн ач холбогдол юунд байдгийг илүү тайлбарлаж өгөхгүй юу?

­Ирэх зургадугаар сард НҮБ­ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгтэй / INSARAG/ хамтарсан томоохон сургалт хийх гэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ­ын Номхон далайн командлалтай ”Говийн чоно” хамтарсан сургалт хийсэн. Ач холбогдлыг тун тодорхой, жишээлэн хэлбэл, аливаа нэг гамшиг, ослын үед бид олон улсын жишигт нийцсэн аврах ажиллагаа явуулж чадах нь уу, тэднийг ирвэл хамтран ажиллаж чадах нь уу. Манай эрх зүйн орчин, төрийн болон мэргэжлийн албад ямар түвшинд байна, цаашид юу хийх вэ гэдгээ тодорхойлдог юм. Тэхээр ач холбогдол ойлгомжтой болов уу.

-Та салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ, яагаад?

­Би салбарынхаа төдийгүй улсынхаа, өөрийнхөө ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Хар залуу наснаасаа халуун тогоонд нь явсан болохоор Онцгойдоо их хайртай, харам юм шүү дээ. Хүнээр муулуулж, “дээрэлхүүлэх дургүй”. Өмөөрнө.

Монголчууд амны хишигтэй, буян заяатай ард түмэн. Сүүлийн үед түүхийн ном их уншиж байгаа, олон эрдэмтэн, судлаачид, бичгийн хүмүүсийн олон талаас, олон өнцгөөс бичсэн өмнөх түүхээ унших бүртээ сайн цаг ирнэ гэж боддог. Ер нь бол тайван цагт хэр хөлс асгана, гамшгийн үед хохирол бага байна гэж нэгэн үгийг хөрвүүлэн хэлье. Түүн шиг стратегиа зөв тодорхойлоод явбал үр дүн нь хэдэн хувь илүү болно гэж байгууллагынхаа ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Нөгөө талаар “Жаргал хүнийг сульдааж, Зовлон хүнийг тамиржуулдаг” гэдэг. Монголчууд өнгөрсөн жилүүдэд их сургамж авлаа, одоо хөгжих, өөдөө дээшээ болох цаг нь ирнэ дээ. Гэхдээ мэдээж хэрэг хөдөлмөрлөж, оношоо зөв тавих хэрэгтэй. Зүгээр сууж сайн сайхан болно гэж юу байхав. Ер нь систем бүхэлдээ жигд байж ажиллана шүү дээ. Түүн шиг харилцан хамаарал бүхийн системийн оношийг тогтоохоос шалтгаалах байх. Бүх зүйлийн үндэс нь хариуцлага болохыг саяхан нэгэн томоохон эрдэмтний өгүүллээс уншиж байлаа. Үнэндээ дэлхий нийт ч хэт их хэрэглээнд тулгуурласан нийгэм мухардалд орж, дэлхий нийтээр шинэ шатанд, орж, шинэ үнэт зүйлийг эрэлхийлж байна. Тэр бүхний үзүүрт хариуцлага явна даа.

Албандаа би их хайртай, харам юм шүү дээ

Page 4: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

42015 оны тавдугаар сар №02 (002)

ХҮҮХЭД & ХОББИ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Хобби

Л.МӨНХЧИМЭГ

Онцгой байдлын ерөн-хий газрын ажлын өрөөнүүд дундаас нэг өрөө онцгойрон харагддагийг хүн бүхэн мэднэ. Тэр өрөө бол хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын хошууч Б.Энхтуулын суудаг эко өрөө юм. Хүлэмжин дотор сууна уу гэлтэй тэдний өрөөнд орсон хүн гармааргүй санагдам тав тухтай. Уг нь цэцэг тарихыг хүсдэггүй хүн гэж байдаггүй байх. Харин яаж арчилж, хэрхэн ургуулахаа мэддэггүй хүн олон. Ингээд энэ удаагийн “хобби” буландаа Б.Энхтуулыг урин оролцуулж, цэцэг тарих арга барилаас нь асууж лавлалаа.

-Хэзээнээс цэцэг тарьж эхэлсэн бэ?

­2008 оноос хойш цэцэг тарьж эхэлсэн. Цэцэг бол амьд зүйл болохоор хүнд сайхан энерги өгдөг.

-Энд нилээн олон төрлийн цэцэг байна л даа. Цэцэг болгон өөр өөрийн ач тустай гэж ярьдаг. Энэ хэр ортой байдаг вэ? Жишээ нь мөнгөний цэцэг,амар тайвны цэцэг гэх мэт....?

­Их олон төрлийн цэцэг бий. Гоо даль, саравгана, шитгэлгээ, алаг цэцэг, алтан загас, мөлхөө, зуузаахай зэрэг 35 нэр төрлийн 52 цэцэгтэй. Эдгээр бүх цэцэг өөр өөрийн өгөгдөлтэй байдаг. Бага насны хүүхэдтэй, инээд бялхсан айлд цэцэг өдрөөс өдөрт өнгөжин өсдөг. Эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаасаа

өмнө дэлбээлдэг. Гэрт нь байнга хэрүүл маргаан гарч, ууртай хүмүүс амьдардаг бол цэцэг төдий л сайн ургахгүй, гундуухан байдаг.

-Хүмүүс цэцэг тарих дуртай байдаг. Гэвч ар чилгаа усалгааны талаар мэдлэг-гүйгээсээ болоод амархан үхүүлчихдэг. Туршлагатай хүний хувьд зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж захих вэ?

­Тасалгааны цэцэг өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй байдаг. Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг. Ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах

хэрэгтэй. Энэ үе нь голдуу намар, өвөлд тохиолддог. Мөн цэцгийг цэвэр, тоосгүй байлгах хэрэгтэй. Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд хүмүүс өдөр болгон услаад байдаг. Энэ маш буруу. Зөв усалгаа их чухал. Цэцэг бүр адилгүй хэмжээгээр ус шаардана. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтайгаар хөрс шороог нь дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах ба жижиг цорготой шүршүүрээр ургамлын нав­чинд ус хүргэхгүйгээр болгоомж той шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал хурдан урга­хад сайн нөлөөлдөг. Мөн хатсан навчийг нь түүж авч цэвэрлэж байх хэрэгтэй. Зуны цагт цэцгийг хэт халахаас хамгаалах хэрэгтэй. Хүйтэн

ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад тасалгааны температураас 1­2 градус дулаан усаар услаж, хавар намрын цагт цэцгээ өглөө услаж байх хэрэгтэй.

Өндөгний нунтагласан хальс, дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Мөн мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл навчаараа гоёдог цэцгийг

бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгийг бордож болдог. Цэцгийн онцлогоос болоод янз бүрийн бүтэцтэй хөрсийг

шаарддаг. Цэцэг тарих хөрс сэвсгэр зөв бүтэцтэй байх нь чухал.

-Хүмүүс цэцэгтэйгээ яривал их сайхан ургадаг. Цэцэг эзнийхээ энергийг гэрчилж байдаг гэхчлэн цэцэгтэй холбоотой олон зүйлийг ярьдаг. Энэ үнэн үү?

­Үнэхээр үнэн. Та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй. Хүн бүхэн магтаалд дуртай байдаг шиг цэцэг ч гэсэн амьд зүйл учраас магтаалд дуртай байдаг. Би цэцэгстэйгээ ярьдаг. Жишээ нь: Чи ёстой сайхан цэцэг. Ямар гоё ургаж байна аа, чамайг харахад надад үнэхээр таатай мэдрэмж төрдөг гэх мэт ярьдаг. Зарим хүмүүст сонин санагдах байх. Гэхдээ л хүн амьд юм бүхэнтэй харилцдагийн адил цэцэгтэй ч мөн ингэж харьцах л хэрэгтэй. Тэд сонсдог. Тэгээд бүр өнгөлөг болдог.

-Цэцэгсээ хараад ямар мэдрэмж авдаг вэ?

­Өөрийн гараар суулгаж, арчилж тордсон цэцэг маань бяцхан нахиагаа дэлгэж дэлбээлэхийг харахад их сайхан мэдрэмж, эрч хүч авдаг. Цэцгээ арчилж услах нь амралт болдог.

Б.Энхтуул: Цэцэг бүхэн магтаалын үгэнд дуртай

Түймэр гарсан даруйд эхлээд хайгуул хийж хүмүүсийг яаж хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ. Гол хүчийг түймрийн толгой хэсэгт төвлөрүүлэх нь ашигтай байдаг. Гадаргуугийн түймрийг унтраахдаа:

•Шороо цацах •Зурвас татах •Хөрсний өнгөн хэсгийг хуулах •Анжисаар хориг хагалалт хийх •Цуравдах •Химийн аргаар унтраах •Усаар унтраах, •Гар багаж, үлээгч аппарат ашиглах

аргуудыг хэрэглэнэ.

Ихэвчлэн дээрх аргуудыг хослуулан гадаргуугийн түймрийг унтраана. Үүний тулд 3­8 метр тутамд хүрзээр нүх ухаж шороог нүхнүүдийн хооронд цацан нэлэнхүйд нь зурвас маягтай болгоно.

Бага хэмжээний түймрийн үед зурвасыг 0,5 метр, их хүчтэй үед 1 метр ба түүнээс дээш өргөнтэйгөөр хийнэ. Түймрийн голомтыг эзэнгүй орхихгүй байх хэрэгтэй.

Түймрийн хүчийг харгалзан хөрсний өнгөн хэсгийг 0,5­1 метр ба түүнээс дээш өргөнтэйгөөр хуулж шороог галын зүг хаяна. Энэ аргыг хэрэглэхдээ хүрз, тармуур, дэгээ, маажуур ба бусад гар багажийг хэрэглэнэ.

Түймрийн шугамнаас хэдэн арван метрийн зайд хөрсийг хагалж хориглох зурвас татна. Хориглох зурвасыг трактороор татах, морин анжисаар хагалбал 2­оос доошгүй зурвас татна.

Түймрийн замд орших ямар нэгэн гол, горхи, зөрөг зам зэрэг газрыг олох буюу эсвэл хориг зурвас татаж түймрийн эсрэг өвсийг шатаана. Түймэр ба цуравны гал нийлмэгц дөл асар өндөр болж үлэмж дуу гарган унтардаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй болгоомжгүй байдлаар цурав тавих, гал алдахгүй байхыг төлөвлөсөн байх шаардлагатай.

АСУУЛТ

Ой, хээрийн түймэр гэж юу вэ?Ой, хээрийн түймрээс яаж урьдчилан

сэргийлэх вэ?Түймэр унтраах ямар аргуудыг та

мэдэх вэ?Танай гэрийн орчим галын эх үүсвэр

болох зүйлүүд байна уу?Танай гэр, хашаа, хороо түймрээс

хамгаалах зурвастай юу?Таны амьдарч байгаа газарт түймэр

унтраах томилгоожсон баг байдаг уу?

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГЭЖ ЮУ ВЭ?•Хүний хяналтаас гадуур байгальд тархан шатаж байгаа галыг ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР гэнэ. •Ойн хөрсний гадаргуу дээрх өвслөг ургамал, хүлэр ба ялзмагт давхраа, хагд өвс, хөвд, хаг, мод,

сөөг, ой моддын иш, титэм галд их хэмжээгээр шатаж тархахыг ОЙН ТҮЙМЭР гэнэ.•Ой модгүй газрын өвс ургамал, хаг галд их хэмжээгээр шатаж тархахыг ХЭЭРИЙН ТҮЙМЭР

гэнэ.

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

АРГА ХЭМЖЭЭ:

•Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

•Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

•Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

•Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

•Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.

Page 5: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

Онцгой мэдээ 52015 оны тавдугаар сар №02 (002)

ҮЗЭЛ БОДОЛСэргийлнэ, аварна, тусална

Том том мега төсөл яриад иргэдийнхээ амьжиргааг орхигдуулж байна гэх шүүмжлэлийг УИХ­ын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газарт хаяглав. Үнэхээр ч энэ хаврын улс төр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр амьсгалж байна. Энэ асуудлаар нам бүлгүүд, тэр байтугай хувь гишүүдийн хувьд ч нэгдсэн байр суурьт хүрнэ гэдэг бэрх бололтой. УИХ дахь “Шударга ёс” бүлэг гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол Ж.Батзандан ард түмнээсээ асуулга явуулж эхлэв. Харин МАН­ынхан Тавантолгойг УИХ­аар хэлэлцэхийг дэмжсэн нэгдсэн байр суурьтай боловч нам жимхэн байна. Тэд гэрээг хэтэрхий улстөржүүлэхээс зай барьж, уулын оргил дээр суучихаад бэл хөндийгөө ажиглаж буй анчин шиг л байна. Харин АН­ын хувьд Тавантолгой дээрээ талцаж, жинхэнэ утгаараа бужигнаж байна. УИХ­ын дарга З.Энхболд захирамж гаргаж, Тавантолгойн асуудлыг хойшлуулчихлаа. Тэрбээр нүүрсний ордын талаархи УИХ­ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг УИХ­аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулав. Мөн ахлах зөвлөх А.Гансүхээр ахлуулсан дэд хэсгийг ч байгуулаад байна. Салбарын яам, агентлагийн мэргэжлийн баг хэдэн сарын турш “нухсан” гэрээг мэргэжлийн бус хэрнээ “бүхнийг мэдэгч” эрхэм гишүүд ийн шүүн тунгаах болов. Одоо явагдаж байгаа чиг хандлага, үнэлэмжийг лавшруулж харвал Тавантолгойн гэрээ батлагдах магадлал улам багассаар байна.

Улирч буй өдрүүдийн дүр хэмнэлийн нэг нь 2016 онд болох АСЕМ­ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил болов. Энэ үеэр Монголд 4000­4500 орчим зочид төлөөлөгчид ирнэ. Тэдний ая тухыг хангахад наанадаж 40 гаруй зочид буудал хэрэгтэй гэсэн тооцоо хийгээд байна. Одоогоор аюулгүй байдал, ажлын төлөвлөгөөний дагуу 3586 өрөө, нийт 5379 ор бүхий 43

зочид б у у д л ы г

сонгож аваад байна. Эдгээрээс Ерөнхийлөгчийн өрөө 37 байх гэнэ. Ийм эрэлт хэрэгцээ одоо баригдаж байгаа зочид буудлуудад од шүүрэх боломж олголоо. Тухайлбал, тэдэнд гурваас таван жилийн хугацаатай жилийн есөн хүртэлх хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор төслийн баримт бичигт тусгаад байна. Дуулдаж буйгаар нэг аж ахуйн нэгжид 30 тэрбум хүртэлх төгрөгийн зээл өгөх гэнэ.

Түүнчлэн Улаанбаатарын найман гудамжийг зочид гийчдийн нүдийг хужирлах хэмжээнд тохижуулж, хөшөө дурсгал, ногоон байгууламжаар чимэхээр төлөвлөж байна. Дээд хэмжээний уулзалттай холбогдон Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар зорьж байгаа билээ. Энэ бүтээн байгуулалтын хөрөнгө санхүүгийн асуудал Японы хөнгөлөлттэй зээлээр үндсэндээ шийдэгдээд байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ­ын нэгдсэн чуулган Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хууль батлагдснаар эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих

төрийн бодлого, з о х и ц у у л а л т , х а м г а а л а л т ы г нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх

зүйн цогц арга хэрэгсэл бий болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн нь онцлох үйл явдлын нэг болов. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлснээр Монголд татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтална гэнэ. Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн бага татвартай орны жагсаалтад манай улс 28 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа Татварын шинэчлэлийн гол зорилго нь Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал гэдгийг тэрбээр тодотгосон.

Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ­ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн төслийг УИХ­д өргөн баригдаад байгааг дуулгасан.

Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ

үеэр Оюутолгойн 30 сая ам.долларын өрийг тэглээгүй болохоо мэдэгдэж нийгэм дэх эргэлзээг нэг тийш болгов.

“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын Y бага хурлыг нийслэл Улаанбаатар хотноо өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 4­5­нд зохион байгууллаа. Дашрамд тодотгоход эдүгээ манай улс энэ эвслийг тэргүүлж байгаа юм. Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар болон “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch” зэрэг байгууллагын төлөөлөл 300 гаруй хүн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Y бага хуралд оролцох үеэрээ “Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний чухал хэсэг юм” гэдгийг онцолж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавьсан юм.

Сүүлийн хоногуудын сайн мэдээ гэвэл гуравдугаар сарын сүүлчээр 2000 төгрөгт хүрсэн ам. долларын ханш “Найман шарга” зах дээр 1960 төгрөгтэй тэнцэж буусан явдал болж байна.

Энэ долоо хоног Монголд Хөдөлмөрийн үндэсний нам хэмээх улс төрийн шинэ нам мэндэлснээр эхэлж, УИХ дахь МАН­ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг цаашид дэмжихгүй, Засгаас гарах сануулгатайгаар үргэлжилж байна.

Тавантолгой улс төржиж, АСЕМ-ын уулзалт хонх цохив

Монгол Улсад генерал цол олгосны 71 жилийн ой болж өнгөрлөө. БНМАУ­ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28­ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд генерал цол олгосон түүхтэй. Дээрх өдрийг Монголын генералуудын өдөр болгон тэмдэглэж, генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Генералуудын өдрийг тохиол­дуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын албанд ажиллаж байсан Хошууч генерал Г.Махбариат, хошууч генерал П.Даш, хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Сүндэв нарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улсын хэмжээнд “гамшиг” хэмээх ойлголтыг бие даан судалдаг эрдэм шинжилгээний хүрээлэн болох Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “Гамшиг судлалын хүрээлэн” үүсч байгуулагдсаныхаа 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тус хүрээлэн зайнаас тандан судлал, гал, хими, цацрагийн лабораториудтайгаар гамшгаас хамгаалах өдөр тутмын үйл ажиллагаанд биечлэн оролцдог байгууллага юм.

Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд энэ хугацаанд судалгааны 70 гаруй бүтээл, 40 орчим ном, гарын авлага хэвлүүлж, дотоод, гадаадын 60 шахуу эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.

Мөн аюулт үзэгдэл, ослыг системтэйгээр судлах, түүний хор уршгийг урьдчилан таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж, гамшгийн асуудлаар тусгайлан мэргэшсэн эрдэмтэн судлаачдын бэлтгэсээр байна.

Тус хүрээлэнгийн хамт олон 10 жилийн ойгоо угтан гамшгаас хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх зорилгоор “Эрдэмтдээ сонсье” уулзалтыг зохион байгуулж гамшиг судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, гамшиг судлалын шинжлэх ухааны ирээдүйн талаар салбарын эрдэмтдийн санал бодлыг сонслоо.

Мэдээ, мэдээлэл

Генералууддаа хүндэтгэл

үзүүлэв

Гамшиг судлалын хүрээлэнгийн 10 жилийн ой

боллоо

Газар дээрээс нь

Арвайхээр сумын 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэвТүрүүч нь I нүүрт

Мөн иж бүрэн сургуулийн үеэр Мал, амьтны гоц халдварт боом өвчин болон хүний гоц халдварт тарваган тахал өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээний үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Мөн сургуулийн үеэр газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хөлдөлтийн үед аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаа, Зүүнбаян­Улаан сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулах юм.

Мөн тус аймагт ихэвчлэн тохиолддог аюул, ослын төрлүүдээр цагийн байдлын дагуу бүлгээр ажиллуулж албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, ажилласан цагийн байдлыг дуурайлган дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Тус аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэг онцлог нь иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад оролцуулах, болзошгүй аюул

ослоос урьдчилан сэргийлэх, бусдад туслалцаа үзүүлэх мэдлэг, дадлагыг эзэмшүүлэхийг зорьж байна. Үүний нэг жишээ нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн төвийн 11 багийн 110 гаруй иргэн оролцож байна. Мөн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн өмнөх өдөр Арвайхээр сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж нийт 14 мянга гаруй иргэнийг хамруулсан юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ­ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байна.

Тойм

Page 6: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

62015 оны тавдугаар сар №02 (002)

ХҮМҮҮС Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Албаны бус 10 асуулт

Л.МӨНХЧИМЭГ

Дэлхийн алдартай нэгэн эмэгтэй зохиолч өөрийгөө их нууцалдаг байжээ. Дандаа айдас хүйдэс дагуулсан адал явдалт зохиол бичдэг түүнийг сэргэлэн сэтгүүлчид хайсаар байгаад олсон гэдэг. Гэтэл тэрбээр бичдэг зохиолоосоо тэс ондоо байгаад зогсохгүй ичимхий бүрэг нь дэндсэн дуу цөөтэй нэгэн байж сэтгүүлчдийг гайхаш руулсан түүхтэй. Хүний дотоод хүн, ертөнцийг үзэх үзэл гэдэг ийм л таавар мэт сонирхолтой оршихуй байдаг учраас “Албаны бус 10 асуулт” буланг та бүхэндээ хүргэдэг билээ.

Энэ удаагийн дугаараар Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газ рын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаатай ярил цаж түү ний дотоод ертөнц рүү өнгийлөө.

1. Хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү? Эсвэл хүн өөрийнхөө хувь тавиланг бий болгодог юм уу?

­“Зурсан зураг төрсөн төө­рөг” гэдэг үгнээс харахад хүн бүхэн бурхнаас өгөгдсөн ерөнхий өгөгдөлтэй юм шиг. Гэтэл “Миний зурсан зураг л энэ гээд бодит нөхцөл байдалд бууж өгөөд, өөрчлөлтийг хүсэхгүй амьдрана гэдэг бол бас л өрөөсгөл ойлголт.

Эсрэгээрээ “ Эзэн хичээвэл заяа хичээнэ”гэдэг үгийн дагуу бол хүн өөрөө хэн байхыг хүснэ. Заяа тавилан нь ч тийм байх боломжтой гэсэн философи юм.

Өөртөө туслахыг хичээж байгаа хүнд Бурхан тусладаг гэж Бенжамин Франклин хэлсэн байдаг.

2.“Амьдрал бол сонголтын нийлбэр” гэдэг. Та сонголт хийхдээ хэр мэргэн бэ?

­Хүн эх нутгаа, ээж ааваа л сонгож төрдөггүй. Бусад бүх зүйлийг сонгодог. Тийм болохоор “амьдрал сонголтын нийлбэр” гэсэн тодорхойлолт оновчтой байх боломжтой. Үдийн хоолонд юу идэх вэ гэсэн сонголтоос авахуулаад өөр олон төрлийн том, жижиг сонголтууд ирдэг. Мэдээж хүн аль болох зөв, сайн сонголт хийхийг хичээх нь ойлгомжтой. Гэхдээ зарим сонголт дээр алдахыг үгүйсгэхгүй. Хүмүүс

сонголт хийхийн тулд маш олон талаас нь хардаг. Жишээ нь энэ ширээг сонголоо гэж бодоход өнгө үзэмж, ашиглалт, материал, бусад ширээнээс давуу тал нь юу байна, хүн хэрэглэхэд эвтэйхэн байна уу гээд л маш олон талаас шинжиж байж сонголтоо хийх байх. Миний хувьд тийм ч холын зүйл боддоггүй. Одоогийн нөхцөл байдалд хэр тохирох вэ, миний сонирхолд нийцэж байна уу гэдгийг л илүү сайн анхаардаг. Ер нь сонголт гэдэг бол нэг талаасаа аз сорилт юм. Сонголт маань зөв байж уу, буруу байж уу гэдэг нь сонголт хийсний дараа л дүгнэгдэх боломжтой.

3. Зүүд ямар учиртай, хаанаас ирдэг болохыг одоо хүртэл тогтоогоогүй. Зүүдний талаарх таны бодол?

­Хүмүүс зүүдээ маналаа. Зүүд маань биелсэн гэж ярьдаг. Миний хувьд зүүдэн дээ итгээд, манаад байдаггүй. Харин би Авст ралид сурч байхдаа зүүдний талаар их сонирхолтой зүйл сонсож байсан. Хүн судлалын хичээл дээр энэ талын сэдэв хөндөгдсөн. Хүн өдөрт дунджаар 60,000 бодол боддог гэсэн судалгаа байдаг. Шөнө хүн амарч байх үед дээрх олон мянган бодлыг тархи ялгадаг. Хэрэгтэй хэрэггүй, чухал чухал биш гэж ангилдаг. Энэ нь тархи түүнд хэр их ач холбогдол өгч сэтгэл хөдлөл хэр хэмжээнд байснаас шалтгаалан ялгадаг гэж үздэг. Хүн “за үүнийг хэзээ ч мартахгүй юм шүү” гээд сэтгэл хөдлөлтэй бодох үед үүнийг тархи чухал гэдэг нэршилд багтааж, санах ойд ялгадаг гэсэн үг. Харин гудамжаар өнгөрөөд явсан хүнийг тэр бүр чухалчилж сэтгэл хөдлөлтэй хараад байхгүй. Үүнийг чухал биш гэсэн өгөгдөлд ялгадаг гэж ярьж байсан. Шөнө болдог энэ үйл явцад төсөөлөл дундаас эсвэл бодитой болсон зүйлээс бодол ялгагдах үед тодорч гарч ирсэн нь зүүд юм гэсэн хачирхалтай гаргалгаа байсан. Гэхдээ энэ мэдээж батлагдаагүй зүйл. Эрдэмтдийн таамаг. Ийм байх боломжтой гэсэн үг л дээ. Эхлээд сонсоход их сонирхолтой байсан.

4. Танд олон зүйл бодог дуулж, таны амьдралд нөлөө лөхүйц байж чадсан ном байдаг уу?

­Би бага байхдаа орос хэл дээр ном их уншдаг байсан. Харин том болоод хичээл сургууль гээд тэр бүр ном унших зав гардаггүй байлаа. Харин сүүлийн үед хувь хүний хөгжлийн талаарх ном зохиол уншдаг болоод байгаа. Дэлхийн алдартнууд хэрхэн амжилтад хүрсэн тухай өгүүлдэг Малколм Гладвелийн бичсэн “Out­liers” буюу утгачилбал “Гадны хүн” гэдэг ном байдаг. Би англи хэл дээр авч уншиж байсан. Монголд саяхан орчуулагдсан байна лээ. Энэ номонд хүнд ямар их нөөц боломж байдаг тухай баримт нотолгоотой өгүүлээд зогсохгүй дандаа бодит хүний амжилтын тухай гардаг болохоор их сонирхолтой. Хичнээн хичээ­гээд чиний амжилттай байх цаг чинь ирээгүй бол, чи хангалттай бэлтгэгдээгүй бол амжилт алсад байдаг. Харин чи хангалттай бэлтгэгдээд сэтгэл зүйн болоод хүсэл мөрөөдлийн хувьд хүрэх газар чинь нүдэнд чинь харагдаж байх юм бол

хүрч чадна гэсэн ойлголт шингээстэй байдаг. Энэ номыг зав л гарвал сөхөж хардаг. Өөр дээрээ ч, үр хүүхэддээ ч авч хэрэгжүүлэх зүйл олон байх шиг санагддаг.

5. Хүмүүс “Secret”-ийн хууль гэж их ярьдаг болж. Сайн юм бодоод, сайхан зүйл төсөө лөөд байх юм бол тэр нь бие лдэг гэж. Та үүнд итгэдэг үү?

­Итгэдэг. Бодол үг болдог. Үг үйлдэл болдог. Үйлдэл дадал зуршил болдог. Дадал зуршил хувь тавилан болдог гэдэг үг байдаг шүү дээ. Тийм ч учраас аль болох өөдрөг сэтгэлтэй байхыг хичээдэг. “Сайн явах санааных” гэдэг үг оргүй үг биш байх гэж боддог. Ялангуяа сүүлийн үед энэ тухай их ярьдаг болсон. Радио, сонин, сэтгүүлд энэ санааг үргэлж сануулж байдаг. Гэхдээ хамгийн гол нь зөвхөн бодоод байх биш үйлдэх нь чухал.

6. Таны дуртай болон дургүй зан чанар?

­Би бялдууч хүнд дургүй. Хүний наагуур цаагуур гүйж хэн нэгэнд мундаг болж хараг дах гэсэн явцгүй зан чанарыг таашаадаггүй. Харин өмнөх зүйлсээ чин сэтгэлээсээ орол­дож, тууштай бас өөрийнхөөрөө байгаа хүнийг хүндэтгэдэг.

7. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

­Би гурван охинтой айлын том охин нь. Дүү маань их ойрхон гарсан болохоор би бараг аавын хүүхэд болсон гэдэг. Ээж дүүг хараад аав надад анхаарал тавьдаг байсан. Аав ээж хоёр маань хоёулаа ОХУ­ын хуучнаар Ленинград хотод Төмөр замын дээд сургууль төгсөөд дор бүрнээ албан тушаалаа нэр төртэй хашиж явсан сэхээтэн хүмүүс. Аав маань бурхан болсон. Харин ээж маань ач зээ нараа хараад бидэнтэйгээ байна. Би бага байхдаа их мяраалаг хүүхэд байсан гэсэн. Бас их зөрүүд. Гэхдээ миний энэ өөрийнхөөрөө, зөрүүд зан маань аливаа зүйлийг дагаж амархан хувирах биш,

өөрийнхөөрөө, үзэл бодолдоо үнэнч байх боломж нөхцлийг олгодог гэж үздэг.

8.Та гэр бүлээ танил цуулж болох уу?

Манай гэр бүл дөрвүүлээ амьдардаг. Ээж хүний, эхнэр хүний үүргийг чадах чинээ гээрээ сайн гүйцэтгэхийг хичээ гээд л явж байна даа.

9. Хэн нэгний амьдралд асар их өөрчлөлт, шинэчлэлт хийж өгсөн гэдгээ өөрөө ч мэдээгүй яваа буянтай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг бурхан илч болгон хэцүү үед туслуулахаар явуулдаг гэж би сонсож байсан. Таны хувьд тийм хүн байгаа юу?

­Би Батлан хамгаалахын сургууль төгссөн. Уг нь би энэ сургуульд орно гэж бодоогүй явсан. Өөр сургуульд шалгалт өгөөд тэнцчихсэн байсан. Гэтэл нэг найз маань ирээд “ Хоёулаа батлан хамгаалахад шалгалт өгье. Гоё хувцас өмсөөд сайхан шүү дээ” гэж ятгаж гарсан. Тухайн үед би ч гэсэн дүрэмт хувцас нь нүдэнд харагдаад сонирхолтой санагдсан. Тэгээд зөвшөөрч шалгалт өгөөд тэнцээд сургуульдаа сурч байлаа. Гэвч найз охин маань тэр шалгалтад тэнцээгүй өөр сургуульд сурсан. Хэрвээ найз охин маань над дээр ирж тийм санал тавиагүй байсан бол би л лав одоо энд суухгүй байх байсан. Ингээд бодохоор амьдрал их сонин. Ажил мэргэжлийн хувьд манай байгууллагын төслийн үндэсний зохицуулагч Ш.Алтанчимэг эгчдээ баярлаж явдаг. Энэ хүн миний амьдралд маш сайнаар нөлөөлсөн. Би 2001 онд Улсын иргэний хамгаалалтын газарт Сургалтын хэлтэст ажилладаг байсан. Би англи хэл сурах юмсан гэж их боддог байсан ч үргэлж зугтсаар ирсэн. Харин хэл сурах хэрэгцээтэйгээ нүүр тулахад туслаж, намайг урамшуулж, дэмжиж, олон зүйл зааж зааварлаж, бүх боломж нөхцлийг хайж олоход тус болсон хүн.

Харин амьдрал дээр би ээжээсээ их суралцдаг. Манай ээж хатуу, зарчимч талдаа хүн. Хошуугаа дэвсээд үнсээд байдаггүй. Хичээж, хичээж хийсэн зүйлийг минь “ Сайн байна. Одоо илүү ихийг хий” гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хэлдэг. Энэ үед нь би илүү их хичээх ёстойгоо мэддэг. Хэцүү байгаад уйлах үед “иймхэн юманд шантарч байгаа юм уу, юм нэгээр

дуусдаггүй шүү дээ” гэж хэлдэг. Ээжийн минь хатуу юм шиг хэрнээ зүг чигийг заах, юм бодогдуулах энэ зан миний амьдралд их хэрэг болдог байх гэж боддог. Ээжийнхээ энэ занг би ч гэсэн өвлөсөн байж магадгүй л юм. Зарим хүмүүс намайг хатуу талдаа гэдэг. Гэхдээ энэ зан тууштай, тэвчээртэй нэг байран даа байхад нөлөөлдөг байх.

10.Та өөрийнхөө юугаар илүү бахархдаг вэ?

­Би Батлан хам гаалахын сургуулийг 2001 онд төгссөн. Эмэгтэй хүн энэ сургуулийг төгсөнө гэдэг бас л тэвчээр шаардсан зүйл. Хээрийн сур гууль, буудлага, бэлтгэл гээд л халуунд халж, хүйтэнд хөрч, мянган эрчүүдтэй мөр зэрэгцээд төгссөн гэж бодохоор сайхан санагдаж өөрөөрөө бахархаж байлаа. Тэр үед Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж, сүр жавхлантайгаар ромбо дипломоо гардан авч байсан. Мөн 2013 онд Австралийн үндэсний их сургуулийг бакалаврын дараах диплом, магистр гэсэн хоёр дипломтойгоор дүүргэж чадсан маань өөрийгөө ялсан сайхан мөч. Учир нь эхэндээ надад үнэхээр хэцүү байсан. Хүний газар нөхөр хүүхдээ дагуулаад бүтэн гурван жил сурч, гэр бүлээ яах уу, хичээлээ яах уу гээд л саад бэрхшээл бишгүй дээ л их байсан. Эдийн засгийн хичээл нь миний тэвчээрийг их шалгасан даа. /инээв/ Уйлах үе, инээх үе их байлаа. Тэр бүгдийн ард гарсан гэж бодохоор сэтгэл хөдөлж байсан. Төгсөлтийн үеэр нөхөр хүүхэд маань баяр хүргэхээр сургууль дээр минь ирж хамтдаа баяраа тэмдэглэж байлаа. Тэгэхэд би бас ийм юмыг даваад гардаг байжээ гэж бодож зогссон.

-Та бол манай байгуул лагын үлгэр жишээ болохуйц мундаг эмэгтэйчүүдийн нэг. Тантай ярилцах таатай бай лаа. Ингээд сүүлийн асуултыг таньд үлдээе.

­Баярлалаа. Би залуучууддаа хандаж хэл сайн сураарай л гэж хэлэхийг хүсч байна. Ялангуяа англи хэл мэдэхгүйгээр даяарчлагдаж байгаа өнөө үед хөгжлийн хурдтай хөл нийлүүлнэ гэдэг хэцүү. Дэлхий дахинд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, мэдлэг боловсролоо ахиулах боломж хүн бүхний өмнө нээлттэй байдаг гэж хэлье.

Дэд хурандаа Ч.Ариунаа: Сонголт бол аз сорилт

Үг үйлдэл болдог. Үйлдэл дадал зуршил

болдог. Дадал зуршил хувь тавилан болдог

Page 7: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

Онцгой мэдээ 72015 оны тавдугаар сар №02 (002)

ТОМИЛОЛТСэргийлнэ, аварна, тусална

БНСУ-д Азийн улс орнуудын онцгой байдлын албаны “Аюулгүй ажиллагаа” фестиваль зохион байгуулагдаж, Монгол Улсаас Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.

Н.Уламбаяртай товч ярилцав.

-БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын албаны урилгаар “Аюул-гүй ажиллагаа” фестивальд оролц-сон. Ямар улсууд оролцов?

­БНСУ­ын Сөүл хотод энэ сарын 21­24­ний өдрүүдэд “Аюулгүй ажиллагаа” фестивальд оролцоод ирлээ. Жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай юм билээ. Энэ жилийн тухайд Солонгос, Монгол, Япон, Тайван, Беларус гэсэн таван орны Онцгой байдлын албаны удирдлага, албан хаагчид оролцсон.

-Фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээний тухайд?

­Арга хэмжээнд оролцсон улс орны төлөөлөгчдөд хотын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мөн аврах, гал унтраах ажиллагаанд ашиглагдаж байгаа автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийг дэлгэн олон нийтэд нээлттэйгээр үзүүлсэн. Өндөр барилга, байгууламжаас аврах, гал унтраах ажиллагаа явуулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр сургалт, дадлага сургууль болсон. Сургууль дадлагыг иргэд, оршин суугчид, сургуулийн болон бага насны хүүхдүүдийн оролцоотойгоор зохион

байгуулсан. Сөүл хотын 27 давхар барилгын дээд давхарт гал гарсан гэсэн цагийн байдлаар гал унтраах ангиудын техник хэрэгслийг ашиглан унтрааж, тухайн өндөр барилгаас иргэдийг аюулгүй газар байрлуулах ажиллагаа явуулсан.Сургалт дадлагын явцад Улаанбаатар хотын өндөр барилга байгууламж мөн манай аврах гал унтраах ангиудын хүчин чадлыг харьцуулж харж явлаа. Иргэд ялангуяа бага насны хүүхдэд аливаа гамшгийн үед өөрийгөө болон найз нөхрөө хэрхэн хамгаалах арга ажиллагаанд сургах өдөрлөг зохион байуулагдсан. Өдөрлөгийн үеэр

манай улсын урьдчилан сэргийлэх ажилд санаа авахаар олон шинэ санаанууд ажиглагдаж байлаа.

-Нийслэлийн Онцгой байдлын

газар болон Солонгос улсын Онцгой байдлын албаны хамтын ажиллагааны талаар?

­Арга хэмжээний үеэр Сөүл

хотын дарга, Онцгой байдлын албаны дарга нартай уулзаж Улаанбаатар хот, онцгой байдлын албаныхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Цаашид хоёр улсын хотуудын онцгой байдлын албаны хамтын хүрээнд олон ажил хамтран хийхээр болсон. Манай зүгээс Сөүл хотын Онцгой байдлын албаны даргыг 2015 онд Улаанбаатар хотод айлчлахыг урьсныг баяртайгаар хүлээн авсан.

-Хоёр хотын онцгой байдлын албаны хамтын ажиллагааны хүрээнд манай улсад багаж техник хэрэгслийн тусламж, аврагч гал сөнөөгчдийг сургаж дадлагажуулах, туршлага солилцоход ямар ажлуудыг авч хэрэгжүүлэхээр болсон бэ?

­Уулзалтын үеэр хоёр хотын онцгой байдлын албаны албан хаагчдыг харилцан туршлага солилцох асуудлыг ярилцсан. Мөн нийслэлийн Онцгой байдлын газраас үйл ажиллагааг дэмжиж Солонгос улсад ашиглагдаж байгаа автомашин, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр туслахыг хүссэн. Энэ ажил хэргийн саналыг Сөүл хотын Онцгой байдлын албаны дарга хүлээн авч ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ хэлж байсан. Шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалтыг бид хүргүүлнэ. Сөүл хотын онцгой байдлын газарт 2015 оны 6 дугаар сард 20 албан хаагчийг сургалтад хамруулах аман хэлэлцээр хийж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Албаны хүний үг

Н.Уламбаяр: Сөүл хотод нийслэлийн Онцгой байдлын газрын 20 албан хаагчийг сургана

Дэлхий дахины мэдээ

Манай сонины өмнөх дугаар гарснаас хойшхи хагас сарын хугацаанд дэлхий нийтэд тохиосон хамгийн том гамшиг Балбад болсон газар хөдлөлт байлаа. Түүнчлэн хойт хөршийн хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа манайхтай хил залгаа Сибирийн холбооны тойрогт гарсан ойн түймэр аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж, Ерөнхийлөгч В.Путин асуудлыг анхааралтай авч үзэхэд хүргэв. Биднээс алс зайдуу ч гэлээ Украины Чернобылийн орчим гарсан ойн түймэр унтаж буй атомын цахилгаан станцад нөлөөлж болзошгүй байдалд хүргэсэн нь сэтгэл түгшээсэн гамшиг байв. Газрын дундад тэнгис энэ богинохон хугацаанд 700 гаруй хүний амийг авч одсон “гамшиг”-ийн бүс болж хувираад байна. Мэдээнүүдийг дэлгэрүүлэн уншина уу.

Балбад нүүрлэсэн гамшигӨнгөрөгч сарын 25

буюу бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 11.56 цагийн үед Балбад 7.9 баллын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн голомт нийслэл Катманду хотоос баруун хойш 81 км, Похара аялал жуулчлалын бүсээс зүүн тийш 68 км­т бөгөөд гүн нь 15 км байсныг АНУ­ын Геологийн судалгааны хүрээлэн мэдээлэв.

Энэ гамшгийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо эдүгээ 7000 хэдийнэ даваад байгаа бөгөөд тус улс одоогоор ДНБ­нийхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний гарз хохирол амсаад байна. Гэхдээ энэ бол эцсийн дүн бас биш, нэмэгдэнэ үү гэхээс хасагдах магадлал үгүй. Тус улсын сүүлийн 80 гаруй жилийн түүхэнд тохиолдож байгаагүй

их гарз хохиролтой гамшиг гэж онцолж байна. Энэ гамшиг хөрш Энэтхэг, Түвд, Хятдад хүчтэй мэдрэгдсэн бөгөөд үүний улмаас бас эдгээр орны олон арван хүний амь нас эндээд байна. Гамшгийн хохирлыг арилгах аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд дэлхийн олон орон гар сунган тусалж байна.

Чернобыль эрсдлийн ирмэгт дөхөв

Украины Чернобылийн цөмийн цахилгаан станцыг тойрсон хорио цээрийн бүсэд өнгөрөгч сарын сүүлчээр гарсан түймэр 400 гаруй гектарыг хамарсан нь дэлхий нийтийн сэтгэлийг түгшээв. Түймэр цөмийн цахилгаан станцийн нуранги руу 20 км хүртэл ойртсон тул тус улсын Үндэсний гварди, ДЯЯ­ны анги нэгтгэлүүдэд түгшүүр зарлан бэлэн байдалд оруулсан байна. Түймэр цацраг идэвхт

нурангийг тойрсон хаалт хучилтыг нураавал бүс нутаг ихээхэн эрсдэлтэй тулгарах байв. Түймрээс өмнө Чернобы­лийн цөмийн цахилгаан станцын дэлбэрсэн реакторыг тойруулан шинэ хаалт хучилт барихад Европын холбооноос Киевт 70 сая евро гаргахаар шийдвэрлэсэн. 100 метрийн өндөртэй тусгай хаалт хучил­тыг 2017 оны 11­р сард барьж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм.

Газрын дундад тэнгис 700 дүрвэгчийг “залгив”Газрын дундад тэнгист

Ливийн эргээс хойш 140 км орчим зайд 700 орчим дүрвэгч ачсан усан онгоц живсэн эмгэнэлтэй явдал тохиолоо. Даац хэтрүүлсний улмаас дүрвэгчдийг суулгасан онгоц хөмөрч живэх нь олон ч нэг дор ийм олон хүн осолдож байсан нь ховор гэнэ. Онгоцонд Сирийн цагаач иргэд явжээ.

Энэ осол гарсан даруйд Европын холбооны гишүүн орнуудын Гадаад ба Дотоод хэргийн яамдын тэргүүн нар яаралтай уулзалт хийж “Хүний

амь насны тухай яригдаж байгаа болохоор Европын холбоо яаралтай арга хэмжээ авах ёс суртахууны болон хүмүүнлэгийн үүрэгтэй”

гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн цагаачлалын талаарх Европын шинэ стратегийг энэ 5­р сарын дундуур хэлэлцэж шийдвэр гаргаж магадгүй байна.

Page 8: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

82015 оны тавдугаар сар №02 (002)

ХӨРӨГ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Аврагчийн хөрөг

-Танай ангийн дарга манай мастераас ярилцлага аваарай, спортын олон шавь төрүүлсэн, ажилд орох залуучууд мастерын шалгалтыг заавал давдаг юм гэж хэлсэн. Сонирхлыг минь өөрийн эрхгүй татлаа?

­/инээв/ Анх би 1993 онд Булган

“ХҮН СУДЛААЧ” МАСТЕР

Б.ДУЛАМСҮРЭН

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, Онцгой байдлын ахлах ахлагч

Энхтуяагийн Эрдэнэбат. Гал унтраах техникийн олон төрөлтийн спортын мастер цолтой. Тэрээр

гал унтраах техникийн олон төрөлт спортын “3 сунадаг шат”-ны төрөлд үзүүлсэн 12.02 секундын амжилтаа 17 жил хадгалж байгаа юм байна.

аймагт Гал түймэртэй тэмцэх байгууллага гэж байхад ажилд орж байлаа. Бэлтгэл хийж байгаа ах нарыг дагаж гүйнэ, хамт бэлтгэл хийнэ. Ингээд л энэ спортоор хичээллэх сонирхолтой болсон доо. Олон ч шавь төрүүлсэн. Одоо ч албанд орж байгаа залуучуудыг сургах, ажилд нь дур сонирхолтой болгох, хойч үеэ бэлтгэхэд хувь нэмрээ оруулаад явж байна.

-Гурав сунадаг шатны төрлөөр хичээллэх гол онцлог нь юу юм бэ, Энэ спортоор хичээллэснээр гал унтраах, аврах ажиллагаанд ажиллахад хэр нөлөөлдөг вэ?

­Нөлөөлөлгүй яахав. Гурав сунадаг шатны маань гол онцлог бол барилга, обьектын гурван давхарт шатаар, барилгын гаднаас гүйж гарах зориулалттай. Бидний ажил минутаар ч биш, секундээр хэмжигддэг, хурдан, шуурхай ажиллахыг шаарддаг. Галын АЦ машинаас 30 метрийн холоос шат авч гүйдэг. Гурван давхар барилгын цамхаг өөд шатаа нэг нь сунгаж татна, нөгөө нь өөдөө гүйнэ. Шат татаж байхад л бараг хамт гүйж байх ёстой. Хоёр хүний хос төрөл л дөө. Хурд, хүч их шаардана. Барилгын өндөр дээрээс хүн буулгах, аврахад бид дотор шатаар өгсөх биш, гадна талаас нь авираад л гаргачихна. Барилга, обьектын цонхоор орно гэсэн үг. Богино хугацаанд цаг хугацаатай өрсөлдөж өндрөөс хүн аврах, аврах ажиллагаа үзүүлэх онцлогтой. Тиймээс залуучууд бэлтгэлийг тогтмол, чанартай, үр өгөөжтэй хийхэд анхаарах ёстой.

-Шавь нарынхаа амжилтаас хуваалцаач. Шавийн амжилт багш хүний баяр мөн биз дээ?

­Тэгэлгүй яахав. Энхтүвшин маань энэ жил рекорд хийж, олон улсын хэмжээний мастер боллоо. Одоо академид сурч байгаа Батсайхан гэж залуу байна. Энэ жил сургуулиа төгсөнө. Баярбат гэж хүндийг өргөлтийн спортын мастер цолтой залуу тамирчин бий. 100­гийн мастерууд Чинзоригоос эхлээд байна аа байна.

-Гал унтраах техникийг спорт болтол нь хөгжүүлнэ гэдэг манай аврагч гал сөнөөгчдийн ур чадвар үнэхээр өсч байгааг харуулж байна гэж бодож байна...

­Үнэн, үнэн. Гал унтраах тех­никээр хичээллэснээр асар богино хугацаанд хурд, хүч суудаг онцлогтой спорт. Аврах ажиллагаанд маш их

нөлөөлдөг. Хурдтай, хүчтэй байж гэмээнэ галыг богино хугацаанд унтраана, хүний амь аварна. Ялангуяа өндөр давхраас аврах ажиллагаа явуулахад бие хөнгөхөн, хурдан шаламгай хөдөлгөөн чухал. Энэ спорт яг үүнд зориулагдсан. Шинээр орж ирж байгаа залуучууддаа хэлдэг

юм, энэ спортоор хичээллэснээр хүн өөрийгөө их гоё нээж, таниулдаг, юу чаддагаа, авьяасаа харуулах давуу талтай шүү гэж.

Хавар, намартаа бэлтгэлдээ гарна. Энэ жил зургадугаар сард Эрдэнэтэд бүсийн аврага шалгаруулах тэмцээн­тэй. Эндээс улсын аваргын эрхээ авна.

-Шавь нараа бэлтгэж байна уу, эсвэл өөрийгөө сойх уу?

­Шавь нараа бэлтгэж байна. Насны спорт л доо. 30 гараад ирэхээр хурд, хүч аяндаа сулардаг юм байна. Залуучуудын хурдыг гүйцэхгүй л дээ.

-Гурав сунадаг шатны төрөлд таны үзүүлсэн анхны амжилт ямар байв?

­Анх 1995 онд гурав сунадаг шатны төрлөөр Монгол Улсын рекордыг 15.92­оор хийж байсан. Анхны маань багш одоо академид багшилж байгаа Машбат гэж хүн бий.

-Ярилцлагынхаа гол сэдэв болох таны 17 жил хадгалж байгаа рекордын талаар тодруулмаар байна...

­Энэ түүхтэй л дээ. 2003 онд юм байна, Дорнодын Нэргүй мастер 13 секундын рекорд тогтоож энэ амжилтаа хоёр, гурван жил эзэмшсэн. Би 2005 онд энэ амжилтыг шинэчилж, 12,02 секунд болгож өөрийн болгосон байдаг юм. Үндсэндээ би 17 жил энэ рекордыг хадгалж байна.

-Олон улсын тамирчдын үзүүлдэг амжилт ер нь хэд байдаг юм бэ ?

­12 секунд бол одоо Оросуудын үзүүлж байгаа амжилт л даа. Оросуудын амжилтыг манайхан үзүүлж байна гэсэн үг.

-Таны үзүүлсэн амжилт одоог хүртэл эвдэгдээгүй байна гэхээр сонин байна л даа...

­Монголын хөвгүүд бүгд л амжилтаа ахиулахын төлөө дор бүрнээ хичээж, хичээллэж байгаа. Бүх зүйл секундээр хэмжигддэг. Хоёр хүн хосоороо үзүүлдэг амжилт учраас нэг хүн шиг л байх ёстой. Хүүхдүүд маань хугацаандаа амжихгүй л алдаад байдаг юм.

-Бахархмаар юм аа. Шинэ залуу аврагчдыг бэлтгэж байгаа хүний хувьд манай албанд “дурлаж” ажилд орохыг хүсч байгаа залуу-чуудад юу хэлмээр санагддаг вэ?

­Шинээр орж байгаа хүүхдүүдэд гэхээсээ илүү тэдэнтэй ажиллаж байгаа, шинэ залуучуудыг угтаж, хүлээж авч байгаа хүмүүст хэлмээр

зүйл байдаг. Тэдний зүрхийг үхүүлчихэлгүй л ажиллуулах хэрэгтэй. Гал, ус, аваар, осол гэд янз бүрийн юманд авч явна. Дуудлаганаас ирэхдээ айчихсан ирдэг. Үхэл, зовлон үзээгүй хүүхдүүд гэнэт аваар, осол, үхэл хараад айчихсан байдаг. Сүр сүлдгүй болчихдог. Эмч, сэтгэл зүйч байх ёстой. Амрааж, тайвшруулах хэрэгтэй. Өглөө ажлаас буухдаа тэр хүүхэд ямар ч стрессгүй байх ёстой. Бид нар ч яахав, өөрсдийгөө “аргалчихна”. Нэг талийгаач залуугийн ээж ярьж байсан. Манай хүүхдийн сүнс нь явчихсан байсан гэж. Машины осол дээр ажилласан хүүхэд байсан. Тэгэхээр шинэ залуучуудыг ажлынх нь онцлогийг ойлгуулж, осол, аваар руу огцом оруулалгүй эвээр дасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол маргааш нь ажилдаа ирдэггүй байхгүй юу. Бидний залууд бол өөр байсан. Шууд л ор гэнэ. Галынхаа хошууг бариад өөрийгөө аргалаад л явна шүү дээ /инээв/ Одооны хүүхдүүдтэй бол тэгж харьцаж болохгүй.

-Хамгийн сүүлд ажилласан, хүнд гэмээр ямар дуудлага байв?

­Шинэ хорооллын есөн давхар 14 дүгээр байрны долоон давхрын айлд гурван литрийн баллонтой газ дэлбэрсэн дуудлага цочирдмоор байсан шүү. Биднийг очихын 5,10 минутын өмнө дэлбэрсэн байгаа юм. Ямар ч галгүй мөртлөө зүгээр л хий дэлбэрсэн байсан. Ороход тэр айлын эсрэг талын айлын бүргэд хаалгыг цөм цохичихсон, есөн давхрын урд тал замын урдах холбооны газрын цонх бүгд хагарсан байсан. Тийм хүчтэй тэсрэлт болсон. Эхнэр, нөхөр хоёулаа гэртээ байсан юм билээ. Нөхөр нь угаалгын өрөөндөө орох гээд унтраалга дарахад оч хаясан. Тэгээд дэлбэрэлт болсон гэж ярьж байсан. Хөл доороос сийгээд байна гээд газ алдагдаад байгааг мэдэлгүй суугаад байсан байгаа юм. Тэгэхээр иргэд ахуйн хэрэглээнд газийг маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

-Гэр бүлээ танилцуулаач?­Эхнэр Л.Оюунчимэг эх бариг­

чаар ажилладаг. Хоёр хүүтэй. Аав шигээ гүйж харайх хүн гарахгүй л байна. Магадгүй ач нараас маань төрөх байх аа /инээв/

-Олон арван шавь бэлтгэж, спортын чамгүй амжилт гаргаж яваа таниар бахархаж байна. Таны хувьд өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг биз дээ?

­Ахлах ахлагч цолоороо бахархаж явдаг. 22 жил энэ цолоо зүүлээ. Ажил, мэргэжлээрээ бахархана. Галаа нам унтраачихаад машиндаа суугаад явж байх жаргал шүү. Улаан гал руу үсрээд л орно, эргээд гарч ирээд галаа унтраачихаад буцаад явж байх сайхан шүү.

-Ажил үүргээ гүйцэтгэж явахад гардаг хүндрэлтэй ямар асуудлууд байдаг вэ?

­Гайгүй дээ. Гэхдээ өвлийн улиралд галын дуудлагаар ажиллах хүнд шүү. Одоо ч харин дээр үеийг бодоход хувцасны хангалт сайжирсан. Дээхнэ үед бризентэн хувцас өмсдөг байлаа. Усанд нороод пэмбийгээд хөлдчихнө. Хөдөлгөөн саарна. Машинд ч орж сууж чадахгүй, бие биенийгээ татна. Хувцас норлоо гээд солиод өмсөх юм байх биш. Дарга нар хөдөлж ядлаа гээд загнана. Хувцас хөлдчихсөн хөдөлж чадахгүй байгаа юм чинь яах юм бэ /инээв/

-Булганд ажиллаж байгаад Дархан-Уул аймагт яагаад шилжиж ирсэн юм бэ, ямар нэг шалтгаан байна уу?

­Энэ учиртай юм аа. Булганаас спортын мастер тав төрчихсөн. Би уг нь Эрдэнэт явах санаатай байсан. Манай хадам нэг өдөр утсаар яриад мастерын үнэмлэхээ явуул гэж байна. Тэгсэн удалгүй талийгаач хурандаа Лхагвасүрэн дарга, чамайг авья, хүрээд ир, чи надад мастер төрүүлж өг гэдэг байгаа. Ингээд л энэ нутгийн хүн болсон.

-Мастер төрсөн үү?­Төрсөн, төрсөн. Тав, зургаан

мастертай болсон шүү. ОУХМ Батсайхан болчихлоо, отгон шавь Баярбат, Чинзориг, Энхтүвшин байна. Дэд мастер бас бий. Нэгдүгээр зэрэгтэй тамирчид хэд хэд бий.

-Албанд орохоор ирсэн залуу-чуудыг шалгаж авдаг таны гол шалгуур юу байдаг вэ?

­Бидний ажил онцлогтой л доо. Одооны хүүхдүүд хурд, хүч их муутай орж ирэх юм. Сайхан тамирчин бэлтгэчихье гэхээр гүйж харайж байгаа нь нэг л санаанд хүрэхгүй. Морь сонирхдог хүн сайхан морь хараад л таньдаг бол тамирчин болох хүүхдийг анх хараад л мэднэ шүү дээ. Хөнгөхөн, шингэхэн, жавхаатай хүүхэд өөр шүү. За, энэ гоё хүүхэд болох юм байна даа гэж харна. Хөдөлгөөн удаантай, хөшүүн хүн тамирчин болж чадахгүй. Галаа унтраа гээд оруулахаас

тамирчин болгох хэцүү. Миний хувьд залуучуудыг хамгийн түрүүнд гүйлгэж, харайлгаж үзнэ. Шатаа яаж авах вэ, хоолойгоо яаж тавих вэ гээд уян хатан хөдөлгөөн заагаад өгчихдөг. Секц маягаар хичээллэнэ. Яг өөрөө гардаад явчихдаг. Гудамжинд алхаж яваад хөнгөхөн, өндөр нуруутай залуучууд харвал гоё тамирчин болгочих юмсан гэж бодно. Хүн судлаач шиг л. Залуучууддаа би өглөө босоод гүйж бай, тав, арав суниачихаж бай гэж захьдаг. Хөлс гаргаж байж л энэ онцгой албанд орно шүү дээ. Амар биш. Манай албанд орох сонирхолтой залуучууддаа, өглөө болгон гүйж бай, бие чинь чангарна, хүч сууна, жавхаажина. Би залуучууддаа хэлдэг юм. Ажил, мэргэжлээрээ гайхамшгийг бүтээ гэж. Тэгвэл хүн болгон хайрлана, хүндэлнэ. Хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг асар хариуцлага шүү бас.

Биднийг ийнхүү ярилцаж байх

зуур түүний шавь спортын мастер С.Баярбат бялдаржуулах танхимд бэлтгэл хийхээр гаднаас орж ирлээ.

С.БАЯРБАТ: БАГШИЙГАА ОЛОН БАЯРЛУУЛЖ

УЙЛУУЛАХЫГ ХҮСДЭГ

-Анх мастерт хэрхэн шавь орж байв?

­Багш маань намайг анх хараад, намхан юмаа гээд “голж” байсан /инээв/. Хурдны хувьд бол би гологдоогүй ээ. Тамирчин хүн багшийгаа л баярлуулахсан гэж боддог юм билээ. 2004 оноос хойш хүндийг өргөлтөөр хичээллэж байна. Хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн төрлүүдээр улсын 1 дүгээр зэрэгтэй. Монгол Улсын 5 удаагийн аварга. Бүх ард түмний спартакадын 56 кг­ын жинд түрүүлж байсан. Хүндийн өргөлтөөр Азийн цомын хүрэл медальтай. 2013 онд Азийн цомын тэмцээнээс 5 дугаар байрт шалгарч байсан.

-Багшийгаа хамгийн анх яаж баярлуулж байв?

­2011 онд болсон Сэлэнгийн бүсийн аваргын тэмцээнд “саадтай 100” төрөлд 17,06 секунд гүйгээд түрүүлж байсан. Ер нь Дарханчууд “саадтай 100”­гаараа алдартай л даа. Тэмцээний үеэр бол бүх сэтгэл зүй багш дээр төвлөрчихдөг. “Багшаа, хажууд байж байгаарай” л гэдэг. Багш маань их зарчимч, цаг маш сайн баримталдаг. Их амархан уйлчихдаг. Баярлахаараа уйлчихна. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилт гаргаад багшийгаа олон баярлуулж уйлуулах юмсан гэж боддог. Багшдаа үнсүүлэх их гоё.

Page 9: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

Онцгой мэдээ 92015 оны тавдугаар сар №02 (002)

Орон нутагСэргийлнэ, аварна, тусална

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтсийг Онцгой байдлын газар болгон өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газар нь Улсын нөөцийн салбарыг хамруулаад нийт 63 албан хаагчтай, үүнээс офицер албан хаагч 13, ахлагч 33, үйлчилгээний 13, гэрээт дөрвөн ажилтантай бөгөөд орчин үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шаардлагатай багаж зэвсэглэмжийн хангалт үйлчилгээг цаг тухайд нь хийж, одоогийн байдлаар Гал унтраах тусгай зориулалтын 5, гамшгийн үед ажиллах туулах чадвар сайтай Газ­66 автомашин 4, Зил 131 автомашин 1, шуурхай албаны 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Баянхонгор аймаг дахь Улсын нөөцийн салбар нь тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо хэмжээнд бараа материалыг нөөцлөн, Баянговь, Бууцагаан, Заг сумдын цэгүүдээр дамжуулан иргэддээ ажил үйлчилгээгээ хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд тус хэлтсээс Төрийн одон медаль ­19, ОБЕГазрын “Хөдөлмөрийн аварга”­5, Салбарын “Тэргүүний ажилтан”­1,“Онц гал сөнөөгч”­6, аймгийн “Хөдөлмөрийн аварга”­1, аймгийн “Оны тэргүүний албан хаагч”­1, сумын “Хөдөлмөрийн аварга”­4, аймгийн “Тэргүүний ажилтан” ­11, сумын “Сайн үйлстэн“­9, Спортын мастер­2, дэд мастер 3 төрөн гарсан билээ.

Мөн тус хэлтсийн шигшээ багийн тамирчид 2012 оны ГУТОТСпортын Улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 24 багийн баг тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорьж багийн дүнгээр 2­р байр, 2013 оны Төвийн бүсийн ГУТОТСпортын

аварга шалгаруулах тэмцээнд 5 төрөлтийн 4 төрөлд алтан медаль хүртэж багийн дүнгээр 1­р байр, Монгол Улсын “Хууль сахиулахын их сургууль”­ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ГУТОТСпортын тэмцээнд урилгаар оролцож 1­р байрт шалгарсан бахдам амжилтуудыг үзүүлээд байна.

2015 ОНЫ ЭХНИЙ БАЙДЛААР

ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Баянхонгор сумын 9, 7, 3, 5 дугаар багийн Орон сууц, гудамжны айл өрхөд “Есөн булаг”, “Цахир”, “Дуурсах”, “Угалз” нэртэйгээр 4 удаа зохион байгуулан явуулж багийн дарга, нийгмийн ажилтан, идэвхтэн гишүүдтэй хамтран нийт 1883 айл өрхийн 6892 иргэнд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулж байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа гал түймрийн дийлэнх хувийг хүн ам олноор төвлөрсөн Баянхонгор сумын Орон сууц гудамж хороололд гарч байгаа тул Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар мөн багийн Засаг дарга нартай хамтран ажиллах талаар уулзалт, сургалт зохион байгуулж галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн арга хэмжээг сар бүр зохион байгуулах график төлөвлөгөөг баталж төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

АЛБАНЫ БОЛОН МЭРГЭЖЛИЙН

СУРГАЛТ

Аврах, гал унтраах ангийн захирагчийн баталсан Мэргэжлийн сургалт, дадлага зохион байгуулах тухай төлөвлөгөөний дагуу 76 удаагийн 298 цагийн багтаамжтай явуулж давхардсан тоогоор нийт 965 ахлагч бүрэлдэхүүн хамрагдав

2015 оны 1 дүгээр улирлын хичээлийн төлөвлөгөө, хуваарийн дагуу албаны сургалтыг 28 удаа 168 цагийн багтаамжтай явуулж давхардсан тоогоор 186 офицер, 348 ахлагч нийт 534 албан хаагчид бие бүрэлдэхүүний сургалтад хамрагдсан байна.

Аврах, гал унтраах ангийн гурван шатны дасгал сургуулийн төлөв лөгөөнд тусгагдсаны дагуу тактик, тархалтын сургуулийг 11 удаа зохион байгуулж Танхимын болон үзүүлэх дадлага сургуульд нийт 318 ажилтан, албан хаагч хамрагдсан.

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Өрхийн бэлэн байдал” сэдэвт болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг сум орон нутагт зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалтыг Дэлхийн зөн Баянхонгор ОНХХ­1, 2 төсөлтэй хамтран хангайн 10 сум, говийн 10 сумыг бүсчлэн 2 ээлжээр 34 цагийн багтаамжтайгаар явуулж сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Ус цаг уурын

мэргэжилтэн нийт

60 албан тушаалтныг сургагч багшаар бэлтгэлээ.

ГАМШИГ ОСЛЫН ТАЛААР

2015 оны нэгдүгээр улиралд Баянхонгор аймгийн хэмжээнд обьектын гал түймрийн долоон удаагийн дуудлага бүртгэгдсэнээс Аврах, гал унтраах ангийн салаа ээлжийн бүрэлдэхүүн дөрвөн удаагийн гал түймрийг унтраан ажиллаж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 190 сая

төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

“ХҮЧТЭЙ САЛХИ,

ШУУРГА”

2015 оны хоёрдугаар сарын 21­ний өдөр Баян­Өндөр сум хоёрдугаар баг “Битүүгийн өвөлжөө” гэх газар хүчтэй салхи шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, нэг айлын гэр гал түймэрт шатсан.

МАЛ АМЬТНЫ ГАРАЛТАЙ ХАЛДВАРТ

ӨВЧИН

Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 оны тавдугаар сарын байдлаар мал амьтны гаралтай халдварт өвчин зургаан сумын нутаг дэвсгэрт найман удаагийн тохиолдол Боом, Галзуугийн өвчлөл гарч сум орон нутгаас хүн хүч техник хэрэгсэл гарган сумын Засаг даргын Там гын газ­раас хорио цээр, хязгаар лалтын дэглэм” тогтоох тухай захирамж гарган холбогдох арга хэмжээг авч ажилласан.

“ГОЛ МӨРӨН, НУУРЫН УСАНД

ОСОЛДСОН ЗОЛГҮЙ ТОХИОЛДОЛ”

2015 оны хоёрдугаар сарын 14­нд Баацагаан сумын Товгор тавдугаар баг “Ямаан усны ам” гэх газрын худагт А /38 настай/ хүн санамсар болгоомжгүй байдлаас унаж нас барсан мэдээллийн дагуу тус газрын аврагч нар цогцсыг гарган цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан.

Баянхонгор аймгаас бэлтгэв

Баянхонгор аймаг Монгол улсын нутаг дэвсгэрийн 7,8 хувийг эзэлдэг томоохон аймгуудын нэг юм. Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны Алтай, Хангай, Говь, цөл, тал хээр бүхий газар зүйн дөрвөн муж, байгалийн гурван бүс, цаг агаарын хоёр бүсийг хамардагаараа онцлогтой.. Аймгийн төв нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.

Баянхонгор бэлэн байдалд ажиллаж байна

ГАЛ ТҮЙМРИЙН ТОО, ХОХИРОЛ, АВАРСАН ХӨРӨНГӨ ХАРЬЦУУЛАЛТ

Page 10: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

102015 оны тавдугаар сар №02 (002)

НИЙГЭМ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

1.ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА

Олуулаа байхдаа үгээ цэгнэ. Ганцаараа байхдаа сэтгэлээ шинж гэдэгчлэн ганцаараа байх хором мөч бүхэн үнэ цэнэтэй. Хүн хэн нэгэн болохын тулд эхлээд өөрийгөө бүрэн гүйцэд таньж мэдэх хэрэгтэй гэнэ. Өөрийгөө нээгээгүй хүн хэн нэгэн биш хэн ч байж болно гэсэн ангилалд багтдаг байна. Үзэл бодол нь гуйваж дайваад байхгүй. Үгээ, үйлдлээ, сэтгэл хөдлөлөө барьж чадна гэдэг нь хувь хүн юм. Учир нь та давтагдашгүй. Хэн ч байж болох биш, Харин хэн нэгэн л байх ёстой.

2.БУСДААС БИШ ӨӨРӨӨСӨӨ

БУРУУГ ХАЙ

Бусад хүн таньтай яаж харьцаж байна вэ? Сайн ажигла. Та ч гэсэн тэдэнтэй тэгж харьцсан байна. Учир

нь үйлдлийн хариуд үйлдэл. Үгний хариуд үг л ирдэг. Үүнтэй адил сайны хариуд сайн. Муугийн хариуд муу л ирнэ. Юу тарина түүнийгээ хурааж авна гэсэн үг юм. Хүнд муухай үг үйлдэл хийхээсээ өмнө энэ хүний оронд би байсан бол гомдох байсан уу гэж бодож үзэх хэрэгтэй. Таны сэтгэл өвддөг. Тэр хүний сэтгэл өвддөггүй гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ялангуяа таны хүүхэд бол таныг л дуурайна. Та бол хүүхдийнхээ толь юм.

3. ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧИЛ

Нийгмийн бухимдал хүн бүхэнд сөргөөр нөлөөлж, хүмүүсийн аливаа зүйлийг харах өнцөг хар бараан болоод байгаа юм шиг санагддаг. Илүү бухимдуу ууртай байдлаар юманд хандаж, сэтгэлзүйд нь хардалт, сэрдэлт, шүүмжлэл дүүрэн болчихоод байна. Яагаад юмыг сайхан талаас нь харж болохгүй байгаа юм бэ? Та ямар шилээр хорвоог харна. Хорвоо тань тэгж харагдана гэдгийг хэлмээр байна. Одоо дэлхий нийтийн хандлага сэтгэлийн амар амгаланг илүү

чухалчилж, сайныг бодож, сайнаар төсөөлөх хандлагыг аж амьдралдаа хэрэглэдэг болсон байна.

4. УУЧЛАЛТ ГУЙЖ СУР

Энэ бол харилцааг аврах цорын ганц гарц. Хүмүүсийн хооронд боссон үйл ойлголцлын ханыг уучлал гэдэг зүйл л нурааж чадна. Та буруу зүйл хийснийхээ төлөө эр зоригтойгоор уучлалт гуйж сурах нь эзэмшвэл зохих маш том боловсрол юм. Дотроо үзэн ядсан ч гаднаа хиймэл, хуурамч харилцаагаар дургүйцлээ далдлан нуудаг. Энэ нь маш хортой. Дотроо хүлээстэй яваад байх юм бол бие махбодид сөргөөр нөлөөлж хор хөнөөл дагуулдаг.

5.ИНЭЭМСЭГЛЭ

Хэн ч хэзээ ч хүссэн үедээ хэрэглэж болдог шидэт нэгэн зүйл бол инээмсэглэл юм. Инээмсэглэл бол харилцааны зэвсэг байгаад зогсохгүй хүний биед асар их ач тустай зүйл юм. Чин сэтгэлээсээ инээмсэглэх нь олон талын ач тустай.

Л.МӨНХЧИМЭГ

“Авьяастан” булан Хараа булаам энхрийхэн дүртэй Халуун энгэртээ сүүний үнэртэй Амгалан заяатай ардынхаа төлөө Амьнаас үнэтэй амь тангарагтай Одтой тэнгэрийн ганц саран шиг Онцгой байдлын мөрдэстэй бүсгүй... хэмээн

дуулж мөрдөс зүүсэн эмэгтэйчүүд биднийг омогшуулж чаддаг дуучин бол МУСТА Г.Наранчимэг юм. Тэрээр 2001 оноос өнөөг хүртэл тасралтгүй 15 жил ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөн үнэнчээр ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвин дуу хуураа өргөж яваа авьяаслаг нэгэн юм.

Ингээд түүний амьдрал уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.

-Онцгой байдлын албанаас төрсөн

алдартнууд олон байдаг. Тэдний түүчээг та залгаж явж байгаад сайхан санагдаж байна. Хэзээ соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан бэ?

­Би Сүхбаатар аймагт төрсөн. Багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан. 10­н жилээ төгсөөд Соёл урлагийн их сургуульд суралцах хуваарьтай байсан гэтэл “Хууль зүйн 80­н жилийн ойн урлагийн их наадамд Галын байгууллагын нэрийн өмнөөс гоцлол дуу төрлөөр оролцож өгчөөч ээ гэсэн санал ирсэн. Тэгээд тэмцээнд орж тэргүүн байр эзэлж амжилт гаргасан. Дараа нь ажиллах санал хүлээж авсан. Ингээд л онцгой байдлын хүн болсон доо. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байна. Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдэгийн хувьд мартагдсан үзэмчин ардын дууг 2009 оны Ардын урлагын их наадмаар сэргээн дуулж, монголын соёлын өв номонд бичигдсэн гэсэн үндэслэлээр тодорхойлогдож, 2014 онд МУСТА цол тэмдэгээр шагнуулсан.

-Сонирхолтой түүх байна. Та дуугаа

орхиогүй, ажлаа ч тасалдуулаагүй аль алийг нь амжуулаад явж байна гэдэг гайхалтай санагдлаа. Одоо таны урын санд хэд орчим дуу байна вэ?

­Дарьганга, Үзэмчин дуунуудыг сэргээн дуулсан нилээдгүй уран бүтээл бий. Харин яг өөрийн уран бүтээл гэвэл дөрөв байна. Хамгийн сүүлд гэхэд Л.Сэр­Одын ая Б. Гантөмөрийн шүлэг “Онцгой бүсгүй” хэмээх дууг дуулж мөрдэс нэгт бүсгүйчүүдтэйгээ хамтран клип хийлгэсэн.

-Танай нөхрийг бас хөгжим тоглодог гэж сонсож байсан. Гэр бүлийнхээ талаар ярьж болох уу?

­Манай нөхрийг Ш.Отгонжаргал гэдэг. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГХТББХАМ, ГХУАБайцаагч Онцгой байдлын Ахмад цолтой хүн бий. Нөхөр маань бас энэ байгууллагатай их сонин түүхээр холбогдсон. Нийслэлийн Дэвжээ тэмцээн болох гээд хөгжим тоглодог хүн хэрэг болоод тухай үеийн Гал унтраах 64­р ангийн дарга таньдаг хүнийг нь дагуулаад Хэнтий аймгийн Биндэр сумруу машинтай очоод хонины бэлчээр дээрээс нь аваад ирсэн гэнэ лээ. Аав ээжид нь хэлээд хонины бэлчээр дээр нь очоод “ хамгийн сүүлд ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гээд машинтай хүмүүс очихоор нь манай нөхөр гайхаж балмагдаж хэсэг бодсоноо 10 жилд байхдаа л нэг хүүхдийн тархи хагалаж байсан гэж хэлсэн гэнэ лээ. Тэгвэл наад хэргээр чинь ирлээ машинд суу гээд авчирсан гэдэг. |инээв|. Одоо яриад бид инээлддэг юм. Нөхөр маань 2000 онд, харин би 2001 онд тухайн үеийн Багануурын гал унтраах ангид ажилд орж байсан. Ингээд бид нэг нь дуулна, нөгөө нь хөгжим тоглоно. Тэмцээн уралдаанд хамдаа явна. Нэг мэдэхэд л ижил дасал болоод 2002 онд хуримаа хийж гэрлэсэн. Одоо хүү охин хоёртой. 13 жил ханилсан байна. Манай нөхөр намайг их дэмждэг урлагт хайртай хүн. Эргээд бодоход хүний амьдрал заавал явах зам гэж байдаг байх. Тэр үед би дууны тэмцээнд орж галын байгуулагад ороогүй байсан бол мэргэжлийн уран бүтээлч л болох байсан байх. Багануур их сайхан ээлтэй нутаг. Би энд ирээд гэр бүлтэй, хамт олонтой, ажилтай мэргэжилтэй болсон. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаг.

-Цаашдаа юу төлөвлөж байна вэ? ­Мэдээж ажлаа хамаг сайнаар хийж

гүйцэтгэсээр байх болно. Хажуугаар нь уран бүтээлээ хийнэ. Хуучны дуунуудаар CD гаргах төлөвлөгөөтэй байна. Бас 2016 оны эхний улиралд тайлан тоглолт хийхийг зорьж байна. Төлөвлөсөн зүйл их байна даа.

“Авьяастан”

Г.Наранчимэг: Учрах ёстой хүмүүс л учирдагХэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн

сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн таньд зөвлөж байна.

Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм.

Дээрх зэргийг Онцгой байдлын ерөнхий газрын 3, Нийслэлийн Онцгой байдлын газрын 5, Аврах тусгай ангийн 4, Уул уурхайн аврах ангийн 1, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн 4, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 7, нийт 24 албан хаагч хамгаалсан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны гурван албан хаагчийг товч танилцуулж байна.

Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Онцгой байдлын дэд хурандаа Буянтогтохын Баянмөнх, тус албанд олон жил ажиллаж буй туршлагатай албан хаагч юм. Тэрбээр “Онцгой байдлын алба ны хүний нөөцийн менеж­ментийг сайжруулах арга зам” сэдвээр гамшиг судлалын магистрын зэрэг хамгааллаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэд хурандаа Санжаагийн Амгалан онцгой байдлын

албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. Тэрбээр тус сургуулийг “Гамшгаас хамгаалах сургалтын тогтол­цоог боловсронгуй болгох боломжийг судлах нь” сэдвээр гамшиг судлалын магистрын зэрэг хамгааллаа.

Онцгой байдлын дэд хуран даа Алтангэрэлийн Алтанбагана Онцгой байд­лын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт ахлах мэргэжилтнээр ажилладаг мөн л манай тэргүүлэх ажилтны нэг юм. Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын аюулгүй байдлыг хангах асуудал ” сэдвээр гамшиг судлалын магистрын зэрэг хамгааллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20­ны өдрийн 155 дугаар тогтоолоор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, түймрийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ­22069, УАЗ­31512 маркийн есөн автомашиныг улсын

нөөцөөс олгосон байна.Эдгээр шуурхай албаны

автомашинаас нэг ширхэг пургон автомашиныг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст олгосныг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн, гал түймэртэй тэмцэр хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар нар Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад

машиныг хүлээлгэн өглөө.Банануур дүүргийн хувьд

ихэвчлэн цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас цасан болон шороон шуурганаар сураггүй болсон иргэнийг эрэн хайх, цасанд суусан автомашиныг татаж гаргах зэрэг хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг тул уул хадаар туулах чадвар сайтай энэ төрлийн автомашин нэн шаардагатай байсныг ийнхүү олгожээ.

Мэдээ, мэдээлэл

Анхны магиструуд дипломоо гардлаа

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс шинэ пургон автомашинтай боллоо

Page 11: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

Онцгой мэдээ 112015 оны тавдугаар сар №02 (002)

СПОРТСэргийлнэ, аварна, тусална

NBA-гийн амьд домог болсон холбон тоглогчийн нэг Жон Стоктон юм. Тэрбээр 1980-1990-ээд оны үед NBA-д байрлалдаа хамгийн шилдэгт зүй ёсоор нэрлэгдэж байсан. Өдгөө 53 настай Стоктон ярилцлага өгөх дургүй, олон нийтийн анхаарлаас хол байдаг. Сагсан бөмбөгийн “бурхан” Майкл Жордантай нэгэн үед тоглож байсан гэдэг үүднээс түүнийг дутуу үнэлэх хүн олон байдаг. Хэрэв Жон Стоктон түүний хамтрагч Карл Мэлоун нар Жорданы хаанчлалаас өөр үед тоглож байсан бол хэд хэдэн удаа аварга болох байсыг мэргэжилтнүүд баталдаг. NBA-д 19 жил хүчин зүтгэхдээ бүх цаг үеийн оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтын дээд амжилтын эзэн болсон Стоктоны “Sportsillustrated” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Майкл Жордан 1998 оны шувтаргын сүүлийн тоглолтын шийдвэрлэх шидэлт хийхийнхээ өмнө Брайан Расселийг түлхсэн үү?

­Асуух ч хэрэггүй. Би тухайн шүүгч алдаа үлээх ёстой байсан гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ Жордан хамгаалагчийг түлхсэн нь үнэн. Түүнийг Расселийг түлхсэний дараа шидэлт хийх зай гарсаныг бид бүгдээрээ харсан.

-Тэгэхээр тэр түлхсэн. Гэвч шүүгч шүгэл үлээгээгүй, тийм үү?

­Яг тийм.-Таныг ном бичиж байгааг

дуулсан. Би нэлээн гайхсан. Та замналынхаа туршид, мөн их спортоо орхисны дараа ч олон нийтийн анхаарлаас хол байхыг эрмэлзсээр ирсэн юм шиг санагддаг. Таныг ном гаргах гэж байгааг дуулсан хүмүүс гайхаж байна уу?

­Тиймээ. Үнэнийг хэлэхэд би олон нийтийн анхааралд өртөөд байх тун дургүй. Тийм байхыг хичээдэг байсан. Гэхдээ сагсан бөмбөгийн спортоор ийм олон жил хичээллэсний дараа гэнэт хөндийрөөд огт өөр зүйл бодоод суух тийм ч таатай сонголт биш юм байна. Энэ их чөлөөт цагийг үр дүнтэй зарцуулахын тулд юу хийх хэрэгтэй талаар би өөрийн хуучин дасгалжуулагчтайгаа зөвлөлдсөн. Тэгээд ном бичих санаа төрж, улмаар уг төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.

-Ном бичих санаагаа хэлэхэд ойр дотныхон тань хэрхэн хүлээж авсан бэ?

­Миний эргэн тойрон дахь хүн бүр намайг дэмжсэн. Багийн анд, миний сайн найз Карл Мэлоун шийдвэрийг минь дуулаад огтхон ч гайхаагүй. Харин бүр их дэмжсэн. Энэ номонд Мэлоун бид хоёрын нөхөрлөл, зөрчил, хамтдаа туулсан зүйлийн талаар нэлээд бичигдсэн.

-Мэлоун та хоёрыг лигийн хамгийн шилдэг хослол, сайн хамтрагч байсныг хүмүүс андахгүй мэднэ. Таны номонд Мэлоуны талаар бичигдсэн, бидний мэдэхгүй нэг зүйлийг онцлооч?

­Тэр үнэхээр өгөөмөр, тусч.

Мэлоун хүмүүсийн хэрэгцээтэй зүйлийг анхааралтай олж ажиглаад түүнд нь тусалдаг мэдрэмжтэй. Тэр өөрийнхөө алдар, нэр хүндийг үл хайхран бусдад тусалдаг. Миний мэдэж байгаагаар бид багаараа аялан тоглолт хийхээр нисэх онгоцны буудалд байх үед нэг эмэгтэй Карлыг таниагүй. Тэгээд түүнийг нисэх буудлын ажилтан гэж ойлгосон бололтой цүнхээ өргөхөд нь туслахыг хүссэн юм. Харин ч Мэлоун уриалгахнаар хүлээн авч, тэр эмэгтэйн бүх цүнх, ачаа тээшийг буудлаас гаргаж, таксинд нь оруулж өгсөн. Дараа нь нөгөө эмэгтэй Мэлоунд гар цайлгах мөнгө сарвайж, баярласнаа илэрхийлэхэд тэр эелдгээр инээмсэглээд “Зүгээрээ хатагтай, энэ удаад хэрэггүй” гэсэн юм. Тухайн үед нисэх буудалд байсан хүмүүс Мэлоуныг бүгдээрээ таньж, юу хийж байгаа юм бол гэсэн шиг гайхсан. Харин тэр хуваарьт ажлаа хийж байгаа юм шиг тун тайван ажиллаж байсан шүү. Мэлоун тийм л энгийн хүн.

-Ингэхэд та хоёрыг нэг багийн андаас гадна хэр дотно найз вэ?

­Ах дүүс шиг л байсан. Бидний NBA дэх замнал эхлэхээс өмнө бие биенээ мэддэг, хүндэлдэг байлаа. Улмаар “Лос­Анжелес­1984” олимпийн наадмын бэлтгэл, урьдчилсан тоглолт дээр уулзсан. Бид тухайн үед олимпийн наадамд оролцох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж чадалгүй хамтдаа хасагдсан. Тэр үеэс нөхөрлөсөн. Ингээд түүнийг тэр зун нь манай багт драфтлагдаж ирсний дараа бидний нөхөрлөл улам бэхжиж, үнэхээр сайн хамтрагч, анд

найз болж хувирсан. Бид тоглолтын үед бие биеэ ойлгож, тэр хэрээр амжилт маань ч ахисан. Бид Солт­Лейк хотод гэр оронтой болж, тэндээ олон ч жил хамт хүчин зүтгэсэн дээ.

-Та хоёр хамтдаа тоглож эхэлснээс хойш яг хэзээнээс өөрсдийгөө гайхалтай хослол, лигийн шилдэг хамтрагчид байх боломжтойгоо ойлгосон бэ?

­Карл лигт элсэн орсон цагаас шууд л гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон. Харин миний хувьд “Юта Жазз”­д сэлгээнээс тоглодог байлаа. Гэхдээ миний өгч байгаа дамжуулалтыг Карл маш сайн ойлгодог, дамжуулалт өгөхөөс өмнө санааг минь ойлгоод байрлалаа эзлээд зогсч байдаг байсан. Энэ нь миний амжилт сайжрахад их нөлөө үзүүлсэн. Бидний харилцан ойлголцол, мэдрэмж, тоглолтын хэв маяг анхнаасаа сайн тохирч байсан даа.

-Нэрт дасгалжуулагч Жерри Слоуны удирдлага дор олон жил

зүтгэх ямар байв?­Үнэхээр гайхалтай. Жинхэнэ

нэр хүндийн хэрэг байлаа. Жерри дасгалжуулахаар ирэх үед бид боломжийн сайн тоглолттой баг байлаа. Харин түүний удирдлага дор аварга цолын төлөө өрсөлдөх хэмжээний чанар, чансаатай баг гэдгээ ойлгож ухамсарласан. Тэр үргэлж биднийг шахаж, хамгийн үр дүнтэй шилдэг тоглолт гаргуулахыг хичээдэг байлаа. Слоунд талархаад баршгүй. Чухам тэр “Юта Жазз”­ыг огт өөр түвшинд аваачиж, амжилтыг огцом ахиулсан, үнэхээр тактикч, мундаг дасгалжуулагч. Түүнгүйгээр бид тэр олон жил шилдэг тоглолт үзүүлж чадахгүй байсан болов уу.

-Түүний нэг онцлог нь тоглолтын үеэр маш их зааж зааварладаг. Ямар довтолгооны хувилбар сонгохыг довтолгоо бүр дээр зааж, дохиж байгаа харагддаг. Одоо харин лигийн дасгалжуулагчид тоглолтын туршид довтолгооны хувилбарын сонголтоос татгалзаж,

завсарлагааны үеэр зөвлөлдөж байгаа харагддаг. Тань шиг мундаг холбогч довтолгооны хувилбар бүрийг дасгалжуулагчаасаа асуух нь хэр санагддаг байв?

­Үнэнийг хэлэхэд бид илүү хурдтай тоглохыг хүсдэг байсан. Гэхдээ дасгалжуулагч Слоун маш ухаалаг учраас биднийг хурдан довтолгоо явмаар байгаа үед зааж зааварлахаас татгалзаж, харин довтолгоо удаашруулж, тогтсон тоглолт үзүүлэх үед илүү оролцож, довтолгооны хувилбаруудыг сонгож өгдөг байсан. Түүний сонголт, тактикт эргэлзэж байсан удаа бидэнд байхгүй.

-Одоо цагт лигийн шилдэг тоглогчид чөлөөт агентийн улиралд анхаарлаа хамгийн ихээр хандуулдаг болсон байна. Энэ үеэр багаа сольж, илүү сайн тоглогчдыг элсүүлж, хүчирхэг бүрэлдэхүүнийг цуглуулж, аварга цолны төлөө өрсөлдөхийг эрмэлздэг болсон. Ялангуяа од тоглогчид нэг багт олон жил тогтвортой тоглохыг эрмэлзэхээ больсон байна. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?

­Хувь хүний сонголт юм даа. Энэ цаг үед тоглож буй шилдэг тоглогчид хоорондоо өрсөлдөх гэхээс илүү ойртон нөхөрлөж, хэд хэдээрээ хамтран зүтгэх сонирхолтой болсон нь анзаарагдсан. Би үүнийг буруу гэж хэлмээргүй байна. Тухайн тоглогч бүрийн сонголт шүү дээ. Тамирчнаа замналаа хэрхэн авч явах, хаашаа чиглүүлэх, хөгжөөн дэмжигчидтэй хэрхэн харилцах гээд бүгд тухайн тоглогчийн өөрийнх нь сонголт. Миний хувьд амжилт харж багаа солихыг хүсдэггүй, байгаа бүрэлдэхүүнээ сайжруулж, улам сайн гар нийлж тоглох бага зэрэг хуучинсаг арга барилаар ханддаг. Энэ зөвхөн миний сонголт, баримталдаг байрь суурь гэдгийг зөвөөр ойлгоорой. Би өөрт байгаа бүхэндээ тусалж, сайжруулж, амжилтаа ахиулахыг илүүд үздэг.

-Та лигт эргэн ирж, дасгалжуулагчаар ажиллах талаар бодож үзсэн үү. Таны багийн хуучин анд Жефф Хорнасек өдгөө “Финикс Санс”-ын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн Жейсон Кидд их спортоо орхисны дараа дасгалжуулагчийн албанд шилжсэн. Ажиглаад байхад NBA-д тоглож байсан олон холбон тоглогч дасгалжуулагчаар ажилласан байдаг?

­Энэ талаар бодож үзсэн. Гэхдээ миний хувьд өөрт байгаа чөлөөт цагийг гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг илүүд үздэг. Бас хэд хэдэн төслийн ажилд гар бие оролцож, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. NBA­д дасгалжуулагч хийх нь өөрөө маш их ачаалалтай, яг тоглогчид шигээ тогтмол аялж, гэртээ байхаасаа байхгүй нь их. Тиймээс би өөрийнхөө одоогийн нөхцөл байдлыг илүүд үздэг. Дасгалжуулагч хийх нь тийм ч хүсэхээр зүйл биш.

Одод ярьж байна

Жон Стоктон: Слоуны сонголт, тактикт эргэлзэж байсан удаа үгүй

Энэ цаг үед тоглож буй шилдэг тоглогчид

хоорондоо өрсөлдөх гэхээс илүү ойртон

нөхөрлөж, хэд хэдээрээ хамтран зүтгэх

сонирхолтой болсон нь анзаарагдсан. Би

үүнийг буруу гэж хэлмээргүй байна.

Тухайн тоглогч бүрийн сонголт шүү дээ.

Page 12: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/06/Ontsgoi-medee-2.pdf · Газар дээрээс нь Дотор нүүрт

2015 оны тавдугаар сар №02 (002)

TIME OUT Сэргийлнэ, аварна, тусална

Зураг түүх өгүүлнэЭзэнтэй онигоо

Сонины зөвлөл:

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр

Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн С.Баатарсүрэн

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Б.Оюун-Эрдэнэ

Эхийг Онцгой байдлын ерөнхий газрын

Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас бэлтгэж, “Соёмбо”

принтинг хэвлэлийн үйлдвэрт хэвлэв.

ХАЯГ:Монгол улс,

Улаанбаатар-210644Сүхбаатар дүүрэг,

Партизаны гудамж-6Утас: 976-11-262073, Факс: 976-11-324977

Веб хуудас: www.nema.gov.mn

Онцгой мэдээ

12 Онцгой мэдээ

Жишээ нь:

Moses эмгэн анх 75 настайгаасаа эхэлж уран зураг зурж эхэлсэн ба улмаар маш том амжилтанд хүрч байжээ.

Sylvester Stallone гэхэд 30 нас гарчихсан байхдаа хагас боловсруулсан бүтээгдэхүүний дэлгүүрт ажиллаж, түүнийхээ хажуугаар өөрийн нэрд гарсан “Роки” киногоо бичиж ОД болж байжээ.

Алдарт тогооч Ju-

lia Child гэхэд 40 настай байхдаа хоол хийхийг сайн мэддэггүй байсан. Тэгэхэд хоол хийхийг сураад, 50 настайдаа анхныхаа шоу­гаа хийж алдар хүндийн оргилд гарчээ.

Andrea Bocelli хууль­

чийн мэргэжлээ дуурийн дуучнаар солих үед 34 настай байсан ба зарим мэргэжилтнүүд түүний нас нь хэт оройтсон гэж

үзэж байсан ч тэрээр үүнийг буруу гэдгийг нотолж, агуу амжилтын эзэн болжээ. Энэ мэтчилэн зөндөө олон нэрд гарсан мөн нэрд гараагүй ч гэсэн тодорхой хэмжээний амжилтад хүрсэн бодит хүмүүсийг дурдаж болно.

Мөрөөдлөө биелүүлэхэд оройтно гэж хэзээ ч байхдаггүй! Та 30, 40, 50, 60, бүр 75-тай байна уу хамаагүй танд амжилтанд хүрэх бүрэн боломж бий гэдгийг санах хэрэгтэй!

Хэрвээ таныг таны нас хойш татаад байвал доорх асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

1. Та 10 жилийн дараагаар өнөөдөр хийж болох байсан зүйлийг хийгээгүйдээ харамсах уу? Хэрвээ таны хариулт “тийм” гэвэл хийх юмаа өнөөдөр хийж эхэл.

2. Хэрвээ та өнөөдөр 30 настай гэж бодоход танд үр бүтээлтэй өнгөрөөх хэдэн жил үлдэж байна вэ, гэсэн тооцоог гаргах. Жнь: Хэрвээ таны үр бүтээлтэй насны цаад талыг багаар бодоод 70 гэж үзэхэд, танд 40 жил үлджээ гэсэн үг. 50 настай гэж бодоход танд 20 жил үлдсэн байх жишээтэй.

Эцэст нь хэлэхэд “Нас ахих тусам бид залуу хүмүүсээс илүү их туршлага сууж байдаг учраас амжилтанд илүү хурдан хүрэх боломжтой” гэдгийг дурдмаар байна.

Мөрөөдлөө биелүүлэхэд бидний насны тоо биднийг зогсоохгүй.

Хүс. Хий. Хүр.

Улсын нөөцийн газар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулав.

Улсын нөөцийн газар бай­гуулагдсанаар улсын нөөцийн талаар нэгдсэн бодлого явуулах боломж бүрдэж, улмаар нөөцийн бараа, материалын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, бэлэн байдал сайжирч, санхүүгийн нэгдсэн тогтолцоотой болж

мэргэшсэн хамт олон бүрдэн ажилласан түүхтэй. 2004 оноос өмнө эдгээр дарга нар дээрх байгууллагыг удирдаж байжээ.

Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын чиг-лэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ж.Амарсанаа:

­Нэг байгууллагыг удирдаж явсан таван дарга нэг дор

цугларч зургаа даруулна гэдэг тэр бүр олдоод байдаггүй ховор тохиол юм. Энэ бол тухайн байгууллагын түүх болоод тухайн хүмүүсийн ажиллаж амьдарч ирсний баталгаа юм.

Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын чиг-лэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ц.Бямба рагчаа:

­Гэрэл зураг гэдэг бол өчигдрийг амилуулж өнөөдөр мэт өгүүлж чаддаг, агшин зуурыг ч алс ирээдүйд хадгалж үлддэг гайхалтай зүйл юм. Эдгээр таван дарга нөөцийн байгууллагыг өөрийн өөрийн арга барилаар амжилттай удирд­саар өнөөдөртэй золгуулсан эрхэм хүмүүс гэж би боддог.

Улсын нөөцийн удирдлагууд

Улсын нөөцийн газрыг удирдаж байсан дарга нар: Зүүн гараас Т.Ганболд, Ц.Өөлд, М.Моёор, Ж.Бямбаноров, Я.Санжмятав нар /11 жилийн өмнөх зураг/

Амжилтад хүрэхэд насны хязгаар хамаардаггүй

Хүссэн юмаа хийх гэхээр таны нас хөгшдөөд байна уу? Өөрөөр хэлбэл таны насны тоо таныг амжилтаас хойш

нь татаад байна уу?Амжилтанд хүрч чадах

олон сайхан чадвартай хүмүүсийг энэхүү “би хөгширчихлөө” гэдэг бодол амжилтаас хойш нь татаж байдаг гэдгийг мэдэх үү? Хэрвээ та хөгширчихлөө гэдэг бодлоосоо болоод нэг

газраа гацчихаад байгаа бол доорхи зүйлсийг анхааралтай уншаарай.

Би хөгшдөөд байна гэдэг нь хүмүүсийн тавьдаг нэгэн түгээмэл том шалтгуудын нэг гэж би боддог. Амжилтанд хүрэхэд насны хязгаар ОГТ хамаарахгүй.

ALS Advanced Life Support (Амьдралын цаашдын дэмжлэг )

BLS Basic Life Support (Амьдралын наад захын дэмжлэг)BoO Base of Operations (Үйл ажиллагаануудын бааз)E Estimated Time of Arrival (Хүрэлцэн ирэх цаг)FCSS Field Coordination Support Section (Голомтыг

зохицуулалтаар хангах хэлтэс)FP Focal Point (Тухайн асуудлыг хариуцагч этгээд)GA General Assembly (Ерөнхий ассамблей)HAZMAT Hazardous Materials (Аюултай материалууд)IEC INSARAG External Classification (Олон улсын

эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал)

IFRC International Federation of Red Cross and Red Cres­cent Societies (Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоо)

IHP International Humanitarian Partnership (Олон улсын хүмүүнлэгийн түншлэл)

INSARAG International Search and Rescue Advisory Group (Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэг)

ISO International Organisation for Standards (Олон улсын стандартчиллын байгууллага)

LEMA Local Emergency Management Authority (Орон нутгийн онцгой байдлын байгууллага)

NGO Non Government Organisation (Төрийн бус байгууллага)

OCHA Office for the Coordination of Humanitarian Affairs (Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар)

OSOCC On­Site Operational Coordination Centre (Голомтод үйл ажиллагааг зохицуулах төв)

PPE Personal Protective Equipment (Хувийн хамгаалалтын хэрэгсэл)

RDC Reception Departure Centre (Хүлээн авах, Үдэн явуулах төв)

SOP Standard Operating Procedure (Үйл ажиллагааны журмын стандарт)

TOR Terms of Reference (Ажлын удирдамж)UN United Nations (Нэгдсэн Үндэсний Байгууллага)UNDAC United Nations Disaster Assessment and Coordination

(НҮБ­ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалт)USAR Urban Search and Rescue (Хот дотор эрэн хайх, аврах)24/7 Available 24 hours a day 7 days a week (Долоо хоногт

7 өдөр, өдөрт 24 цаг бэлэн байх)

Баянхонгор аймаг

Онцгой байдлын хурандаа Д.Амаржаргал нэг удаа айлын найран дээр “Хөөрхөн борлог”-ийг “Завхан гол” дууны аяаар дуулжээ. Хажууд нь байсан ахлах ахлагч С.Батцэнгэл дарга аа, ая нь арай л бишээ гэтэл тийм байхаа нэг л эвгүй байсан юм гэжээ. Харин дараа нь наргиан болгон дарга ингэж дуулсан гээд дуулах гэтэл нэг ч хүн дуулж чадаагүй гэдэг. Мөн ч ховорхон авъяас шүү.

Онцгой байдлын дэд хурандаа Л.Пүрэвдорж хэсэг албан хаагчдын хамт Бээжин хотруу аялалаар замд гарчээ. Галт тэргэнд явж байхдаа ахлагч нараасаа далд хэдэн офицерийн хамт ганц нэг пиво уухаар болж нэг нь купеныхаа хаалгыг хаатал хаалганы толинд өөрсдийгөө харсан дэд хурандаа маань ихэд сандран хөөе тэр хараа цаадуул чинь бас хусч байна гэжээ.

Булган аймаг

Нэгэн удаа ангийн захирагч х/ч Мөнхбазар а/а Баярсайханыг цонх хаагаад байгаа нэгэн улиас модыг цавчиж унагаах тушаал өгчээ. а/а Баярсайхан сүх далайн цавчиж байхдаа –хайрхаан би чамайг цавчаагүй шүү хошууч Мөнхбазар цавчиж байгаа юм шүү хэмжээн үглэн буулгаж байтал –чи яасан сүсэгтэй нөхөр вэ? гэсээр дарга нь хойно нь зогсож байсан гэдэг.

Нэгэн удаа зэргийн шалгалтаар төвөөс шалгалтын комисс ирчихсэн монгол бичгийн тест уншуулж байлаа. а/а Содномжамцын өмнө а/а Гүржав тест авсан миний мэргэжил жолооч, би энэ албандаа хайртай гэхчилэн үнэн зөвөөр уншлаа дараа нь а/а Содномжамцын ээлж болоход нөхөр нөгөө тестийг нь авч толгойг нь буруу харуулан миний мэргэжил жолооч хэмээн их л хичээнгүйлэн уншихад шалгалтын комисс гайхан харснаа уг нь зөв л уншаад байх юм гэхдээ барилт чинь л арай өөр харагдаад байх юм гэсэн гэдэг.

Таны мэдлэгт

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ