21
1 УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 2017 он хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын хувьд маш таатай жил боллоо. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшны өсөлт, ОУВС-ийн хамтран хэрэгжүүлж эхлүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж 2016 онд 1.2% болоод байсан эдийн засгийн өсөлт 5.1% болж, гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч, төсвийн алдагдал буурч, гадаад валютын цэвэр нөөц нэмэгдсэнээр валютын ханш тогтворжсон зэрэг макро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарлаа. Энэ нь манай зах зээлийн голлох индексүүд өсөх, зах зээлийн үнэлгээ түүхэн дээд амжилтаа тогтооход нөлөөлсөн билээ. Түүнчлэн, манай гишүүн байгууллагуудын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд хийгдсэн АПУ ХК- ийн бүтцийн өөрчлөлт, Itools, Анд-Энерги, LendMN, олон жилийн дараа гарсан компанийн өрийн бичиг болох “Сүү” бонд зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд нь сүүлийн хэдэн жил идэвх султай байсан хөрөнгийн зах зээлийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй. 2016 оны бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн хугацаанд Өөрийгөө зохицуулах байгууллага болох МҮЦАЭХ-ны үнэт цаасны зах зээл дээрх мэргэжлийн оролцогчдын байр суурийг бататгах, нөлөөллийг өсгөх, үнэт цаасны зах зээлтэй холбоотой аливаа шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангаж, мэргэжлийн дуу хоолойг хүчтэй болгох тал дээр голлон анхааран ажилласан болно. Энэ ажлын хүрээнд Холбоог таниулах, сурталчлахын тулд олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарынхантай нягт ажилласан бөгөөд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клуб, NTV, Mongol HD, Eagle, Bloomberg TV, бүхий л өдөр тутмын сонинтой хамтран ажилласан. МҮОНТВ-тэй хамтран “Ногоон сум” хөрөнгийн зах зээлийн реалити шоуг хийж 2 сарын турш орон даяар нэвтрүүлэн олны хүртээл болгосон нь маш олон иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Ингэж олон нийтэд хөрөнгийн зах зээл болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбооны байр суурийг сурталчилж таниулсны үр дүнд санхүүгийн зах зээл, тэр тусмаа үнэт цаасны зах зээлтэй холбоотой аливаа шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангадаг болж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭmasd.mn/wp-content/uploads/report/MASD_report-2017.pdf · нөр их хөдөлмөрийн үр дүнд хийгдсэн

  • Upload
    lamtruc

  • View
    238

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2017 он хөрөнгийн зах зээлийн оролцогч

байгууллагуудын хувьд маш таатай жил боллоо.

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн

бүтээгдэхүүний үнэ ханшны өсөлт, ОУВС-ийн

хамтран хэрэгжүүлж эхлүүлсэн Өргөтгөсөн

санхүүжилтийн хөтөлбөр нь манай улсын эдийн

засагт эерэгээр нөлөөлж 2016 онд 1.2% болоод

байсан эдийн засгийн өсөлт 5.1% болж, гадаад

худалдаа болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч,

төсвийн алдагдал буурч, гадаад валютын цэвэр

нөөц нэмэгдсэнээр валютын ханш тогтворжсон

зэрэг макро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд

гарлаа. Энэ нь манай зах зээлийн голлох

индексүүд өсөх, зах зээлийн үнэлгээ түүхэн дээд

амжилтаа тогтооход нөлөөлсөн билээ. Түүнчлэн,

манай гишүүн байгууллагуудын хичээл зүтгэл,

нөр их хөдөлмөрийн үр дүнд хийгдсэн АПУ ХК-

ийн бүтцийн өөрчлөлт, Itools, Анд-Энерги,

LendMN, олон жилийн дараа гарсан компанийн өрийн бичиг болох “Сүү” бонд зэрэг шинэ

бүтээгдэхүүнүүд нь сүүлийн хэдэн жил идэвх султай байсан хөрөнгийн зах зээлийг сэргээхэд

хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй.

2016 оны бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн хугацаанд

Өөрийгөө зохицуулах байгууллага болох МҮЦАЭХ-ны үнэт цаасны зах зээл дээрх мэргэжлийн

оролцогчдын байр суурийг бататгах, нөлөөллийг өсгөх, үнэт цаасны зах зээлтэй холбоотой

аливаа шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангаж, мэргэжлийн дуу хоолойг хүчтэй

болгох тал дээр голлон анхааран ажилласан болно. Энэ ажлын хүрээнд Холбоог таниулах,

сурталчлахын тулд олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарынхантай нягт ажилласан

бөгөөд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клуб, NTV, Mongol HD, Eagle, Bloomberg TV,

бүхий л өдөр тутмын сонинтой хамтран ажилласан. МҮОНТВ-тэй хамтран “Ногоон сум”

хөрөнгийн зах зээлийн реалити шоуг хийж 2 сарын турш орон даяар нэвтрүүлэн олны

хүртээл болгосон нь маш олон иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

Ингэж олон нийтэд хөрөнгийн зах зээл болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбооны

байр суурийг сурталчилж таниулсны үр дүнд санхүүгийн зах зээл, тэр тусмаа үнэт цаасны зах

зээлтэй холбоотой аливаа шийдвэр гаргалтад мэргэжлийн оролцоог хангадаг болж байна.

2

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Санхүүгийн зах зээлийн “2025 хөтөлбөр”-

ийн ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн ажлын дэд хэсэгт Холбооны

төлөөлөл тус тус оролцон ажиллаж байна. Мөн Сангийн яамны хүсэлтээр ЕСБХБ-ны

санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол улсын санхүүгийн зах зээлийн стратеги төлөвлөгөө

боловсруулах төсөл”-д Холбоо идэвхтэй оролцож мэргэжлийн санал, дүгнэлтээ хүргэсэн

билээ.

Түүнчлэн, гишүүн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалтад

хамруулах, үнэт цаасны зах зээлийг зохицуулах журмуудад гишүүдийн эрх ашгийг

хамгаалсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, спорт, аялал, ХК-ийн аян зэрэг

арга хэмжээнүүдийг зохион байгуулж гишүүдийн хоорондын хамтын ажиллагаа, ойлголцлыг

гүйнзгийрүүлэх тал дээр ажилласан болно.

Хөрөнгийн зах зээлд олон эерэг ажлууд хийгдэж байгаа ба цаашид улам анхаарах,

хийж хэрэгжүүлэх ажлууд нилээдгүй байна. Нэн тэргүүнд үнэт цаасны зах зээлийн оролцогч

байгууллагуудын дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулагчдад онлайн арилжаанд оролцох

боломжийг хангах, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтарч “Эрдэнэс Таван Толгой”

ХК-ийн арилжааг эхлүүлэх, төрийн өмчит компаниудын өмч хувьчлалыг хөрөнгийн зах

зээлээр хийх, татварын таатай орчин бүрдүүлэх тал дээр ажиллах шаардлагатай байгаа

билээ. Дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд Холбоо эхний ээлжийн санхүүжилтийг гарган

IT хангамжийн компаниудтай уулзан, программын даалгавар боловсруулах, саналууд хүлээн

авах ажлуудыг эхлүүлсэн байгаа бөгөөд өмч хувьчлал, татварын таатай орчин бүрдүүлэх

талаар холбогдох байгууллагуудад хандаад байгаа билээ.

Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн 2 жилийн хугацаанд бид бүгдийн санаачилж

хэрэгжүүлсэн ажлуудыг дэмжиж, ямагт баттай ар тал байж ирсэн гишүүн байгууллагууддаа

чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүгдийн урмын үгс, дэмжлэг, нэгдмэл байр суурь

үгүйгээр Холбооны нөлөөлөл, нэр хүнд өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан бизээ.

Мөн МҮЦАЭХ –ны Хүндэт Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д. Цогтбаатар

танд бидний ажлыг ойлгож дэмжиж байдагт талархснаа илэрхийлэхийн сацуу ирээдүйд энэ

сайхан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

Цаашид Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд, мэргэжлийн холбооны

байр суурь, мэргэжлийн дуу хоолойг хүчтэй болгох, шийдвэр гаргалтад мэргэжлийн

оролцоог хангуулахын төлөө бүгдээрээ хамтран ажиллацгаая!

Удирдах Зөвлөлийн дарга

Болдын ӨЛЗИЙБАЯР

3

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН

ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018.02.28 Улаанбаатар хот

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ЭРХЭМ ЗОРИЛГО:

Гишүүд болон хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, ёс зүйн стандартыг

тогтоож, шударга, ил тод, нээлттэй зах зээлийг бүрдүүлэн хөрөнгийн зах зээлийн

тогтвортой хөгжлийг бий болгох.

2017 оны зорилт

Мэргэжлийн дуу хоолойг хүчтэй болгож холбооны байр суурийг бэхжүүлэх

Санхүүгийн салбар дахь Холбооны нөлөөллийг бэхжүүлэх

Холбооны үйл ажиллагааг олон улсын түвшинд таниулж туршлага судлах

Мэргэшлийн эрх олгох сургалтыг сайжруулж, холбооны дотоод үйл ажиллагааг

эрчимжүүлэх

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг нээлттэй арилжаалах талаар төлөвлөгөөт

ажил зохион байгуулж ажиллах

4

МҮЦАЭХолбоо дээрх зорилгынхоо хүрээд дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явууллаа.

1. Санхүүгийн салбарт баримтлах бодлого, хууль эрх зүйн хүрээнд Хуудас V-VI

2. Дотоод хамтын ажиллагаа Хуудас VII-IX

3. Гадаад хамтын ажиллагаа Хуудас IX-XII

4. Үнэт цаасны зах зээлийг сурталчлах, олон нийтийн харилцаа Хуудас XII-XIV

5. Гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах,

чадавхийг сайжруулах Хуудас XIV-XVII

6. Холбооны дотоод үйл ажиллагаа, мэргэшлийн эрх олгох сургалт Хуудас XVII-XXI

5

1. Санхүүгийн салбарт баримтлах бодлого, хууль эрх зүйн хүрээнд

“МҮЦАЭХ нь тус хугацаанд идэвхтэй ажилласны үр дүнд зах зээлд танигдаж, төр засгийн

удирдах байгууллагуудын шийдвэр гаргалтад оролцоогоо нэмэгдүүлж чадлаа.”

МҮЦАЭХ нь тус хугацаанд идэвхтэй ажилласны үр дүнд зах зээлд танигдаж, төр засгийн

удирдах байгууллагуудын шийдвэр гаргалтад оролцох, нөлөөллөө нэмэгдүүлж чадсан.

Тухайлбал, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Санхүүгийн зах зээлийн “2025

хөтөлбөр”-ийн ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн ажлын дэд хэсэгт

Холбооны төлөөлөл тус тус оролцон ажиллаж байна. Мөн Сангийн яамны хүсэлтээр ЕСБХБ-ны

санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол улсын санхүүгийн зах зээлийн стратеги төлөвлөгөө

боловсруулах төсөл”-д Холбоо идэвхтэй оролцож мэргэжлийн санал, дүгнэлтээ хүргэсэн.

ХЗЗ-ийн гол оролцогч байгууллагууд харилцан үйл ажиллагааны төлөвлөгөөгөө

танилцуулав.

Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын хоорондын уялдаа

холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах болон зах зээлийн тогтвортой

хөгжлийг бий болгох зорилгоор Монголын Хөрөнгийн бирж ХК, Монголын Үнэт цаасны

төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Арилжааны Төлбөр тооцоо ТӨХХК, Монголын Үнэт цаасны

бирж ХХК болон Холбоо гэх мэргэжлийн таван байгууллагын хүрээнд “Хамтран ажиллах санамж

бичиг”-т гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн 2.4-т “Хөрөнгийн зах зээлийн оролцогч

байгууллагуудын мэдээллийн солилцоог нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулах, зах зээлийн

хөгжлийн асуудлыг хэлэлцэж, хэтийн төлөв, хөгжлийн бодлогыг тодорхойлоход нөлөөлөх

зорилгоор талууд тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрч хамтран ажиллах” гэж тусгасны

дагуу МҮЦАЭХолбооноос санаачилан оролцогч талуудын удирдлагуудыг нэгтгэж, байгууллага

бүрийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж ямар чиглэлээр хамтарч ажиллах

талаар мэдээлэл солилцох үндсэн зорилго бүхий тогтмол уулзалтуудыг 2017 оны 3-р сарын 24-

нд амжилттай зохион байгуулав.

Т+3 горимыг зах зээлд нэвтрүүлэх.

Дээрх уулзалтын үр дүнд хөрөнгийн зах зээлийн оролцогч 5 байгууллага “Хамтран

ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийн хурлыг тогтмол

зохион байгуулж ажилласан. Уг хурлуудаар DVP зарчимд суурилсан Т+2/Т+3 горимыг олон улсын

туршлагын дагуу зах зээлд нэвтрүүлэх

тухай хэлэлцсэн бөгөөд туршилтыг ажлыг

хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд

“АТТ” ХХК-ийн “Төлбөрийн баталгааны

сангийн тухай журам”, “Гишүүнчлэлийн

журам”, “Эрсдэлийн сангийн журам”,

“Эрсдэлийн удирдлагын журам”, мөн МХБ-

6

-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын төслүүдэд гишүүн компаниудаас ирүүлсэн саналуудыг

нэгтгэн хүргүүлэв.

Засгийн газрын “Эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөр”-ийн хүрээнд Санхүүгийн

зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн талаар холбогдох хуулиудад санал авч оролцогч

байгууллагуудын дунд уулзалт зохион байгуулсны дагуу Холбоо уг асуудлаар гишүүдээс санал

авч Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд орох нэмэлт

өөрчлөлтийг нэгтгэж СЗХ-нд хүргүүлэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос "Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад

бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол улсын арилжаа эрхлэх

байгууллагад бүртгэлтэй компани гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх тухай журам"-ын

төсөлд гишүүдээс санал авч нэгтгэн хүргэсэн бөгөөд 11-р сарын 2-ны өдөр уг журмын төсөлд

СЗХорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон.

Санхүүгийн зохицуулах хороо өөрийн журмуудыг шинэчлэн баталж буйтай холбогдуулан

Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Хорооны цахим хуудсанд байршуулсан бүх журмын

төслүүд дээр ажиллаж, гишүүдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн боловсруулж Хороонд хүргүүлж

байна.

Санхүүгийн Зохицуулах Хорооны боловсруулсан журам, зааврын төслийн

хэлэлцүүлгийг 2017 оны 12-р сарын 4-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд МУИС-ийн шинэ

номын санд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт санхүүгийн зохицуулах хороо, зах зээлийн

мэргэжлийн байгууллагууд оролцов.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд санал хүргүүлэв. Холбооны

зүгээс зохих газруудад албан тоот хүргүүлж тус хүүлийн төсөлд саналаа өглөө. Мөн энэхүү

хуулийн төслийн талаар гадаадын банкнуудын Монгол дахь төлөөлөгчийн газрууд /Bank of

China, ING, MUFG/ -ын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцож, уг асуудлаар Эдийн

засгийн байнгын хорооны гишүүн

З.Нарантуяатай Холбооны төлөөлөл

уулзалт хийн өөрсдийн саналыг

хүргүүлсэн. Мөн тус хуулийн төслийн

талаар сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл

өгч хэвлэлийн бага хурал зохион

байгуулсан. Хууль санаачилсан УИХ-ын

гишүүд Холбооны саналыг хүлээн авч

хуулийн төслийг ахиулан судлахаар

болсон.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал хүргүүлэв.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх үеэр олон жил

яригдаж байсан Банкны тухай хуулийн 6.2.7 заалт буюу харилцагчийн нэрийн өмнөөс түүний

даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх заалтыг хасах тухай

саналыг УИХ-ын гишүүдэд хүргэсэн. Энэ заалтыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн

хуулиар хассан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

7

2. Дотоод хамтын ажиллагаа

“Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын хамтын

ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн зорилгыг бий болгоход анхаарч ажиллав.”

СЗХ-той хамтын ажиллагааны хүрээнд: СЗХ-ны Үнэт цаасны газрын даргын үүрэг

гүйцэтгэгч Т. Цэрэнбадрал албаны хүмүүсийн хамт Холбоо болон Үнэт цаасны компаниудаас

нийт 13 хүнийг хүлээн авч уулсан. Уг уулзалтаар ҮЦК-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг

нэмэгдүүлэх тухай, Төлбөр тооцооны данс нээхтэй холбоотой асуудлууд болон хоёр

байгууллагын хамтын ажиллагааны тухай зэрэг бусад цаг үеийн асуудлаар санал бодлоо

солилцсон.

Мөн СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б. Лхагвасүрэн Холбооны удирлагуудыг хүлээн авч

уулзсан бөгөөд уг уулзалтаар СЗХороо болон Холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар

санал солилцсон. Мөн Холбооны Удирдах зөвлөлийн хуралд урилгаар оролцон Холбооны үйл

ажиллагаатай танилцаж, ҮЦК-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хоёр байгууллагын

хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

ҮЦК-уудаас төлбөр тооцооны данс болон бусад

данстай холбоотой асуудлаар санал авч СЗХ-ны үнэт

цаасны газрын мэргэжилтнүүдтэй уулзаж саналыг

нэгтгэн хүргүүлсэн ба уг асуудлаар хоёр тал анхаарч

ажиллахаар болов.

Өнгөрсөн хугацаанд СЗХ-ны шинэчилж буй доор журмуудад гишүүн байгууллагуудаас

санал авч нэгтгэн хүргүүлэв.

- Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,

бүртгэлийн нэгдсэн журам,

- Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой

нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээ тухай журам,

- Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам,

- Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох,

түүнд хяналт тавих журам,

- Нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны журам,

- Зохицуулалттай этгээдийн эрсдлийн сангийн журам,

- Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчдийн үнэт цаасны зах зээл дээр явуулах

үйл ажиллагааны тухай журам зэрэг.

СЗХ-ы шинээр томилогдсон даргатай уулзах хүсэлтийг Холбооны зүгээс удаа дараа

хүргүүлсэн боловч өөрийн биеэр хүлээн авч уулзаагүй. Мөн СЗХ-той байгуулсан санамж бичгийг

дүгнэж, 2017 онд үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан боловч дорвитой хариу

өгч, үр дүнд хүрээгүй байгаа.

8

МҮХАҮТ-ын гишүүнээр элсэв. Холбоо нь

2017 оны 4-р сард Монголын үндэсний худалдаа

аж үйлдвэрийн танхимд гишүүнээр элсэх хүсэлтээ

өгч 6-р сарын 2-ны өдөр МҮХАҮТ-ын гишүүний

гэрчилгээг хүлээн авсан. Холбоо МҮХАҮТ-ийн

гишүүн болсноор МҮХАҮТ-ын гишүүдээр

дамжуулан хөрөнгийн зах зээлийг сурталчлах,

тэдний мэдлэгийг өргөжүүлэх, хөрөнгийн зах

зээлийг хөгжүүлэх ач холбогдолтой.

ШУТИС-тай байгуулах хамтран

ажиллах санамж бичгийн төслийг Удирдах

зөвлөлийн хурлаар хэлэлцэж, эцэслэн

шийдвэрлэв. ШУТИС-ийн дэргэдэх Бизнесийн

удирдлага, хүмүүнлэгийн сургуультай “Бид

ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017″ тэмцээн

Санхүүгийн менежментийн оюутнуудын дунд 22

дахь жилдээ хамтран ажиллаж Холбооны

Удирдах зөвлөлийг гишүүн К. Алия шүүгцээр

оролцож, ажилттай оролцогчдод холбооны

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл авав. Монголын барилгын

үндэсний ассоциаци болон Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны удирдлагуудтай

уулзаж Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл авлаа.

Төрийн өмчийн хувьчлалын чиглэлээр

“Өөрчлөгч” эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран сургалт, семинар зохион

байгуулсан. Үүнд: “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн өнөөгийн нөхцөл байдал болон ЭТТ хувьцааг

хөдөлгөх арга замууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан ба үүнд “ЭТТ” ХК, СЗХ, МХБ, ҮЦК

болон МҮЦАЭХолбооны төлөөлөл оролцож эдийн засгийн сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл

хүргүүлсэн.

МХБ болон Холбооны удирдлагууд ҮЦК-уудийн гүйцэтгэх захирлуудтай уулзаж “ЭТТ” ХК-

ийн хувьцааг биржээр арилжаалах тухай уулзалт зохион байгуулж 10 гаруй ҮЦК төлөөлөл

оролцов.

Холбооны УЗ-ийн дарга Б. Өлзийбаяр,

EНБД Ц. Хуяг нар ҮЦТХТ-ын захирал Ш. Лхагва,

дэд дарга Ч. Тавинжил нартай “ЭТТ” ХК-ийн

талаар болон “ЭТТ” ХК-ийн хувьцааг эзэмшиж

буй иргэдийн үнэт цаасны данс нээх талаар

уулзалт зохион байгууллаа.

гарын бэлэг гардуулав.

9

Мөн “Төрийн өмч хувьчлал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож МҮЦАЭХолбооны байр суурийг

илэрхийлсэн.

Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр болон Удирдах зөвлөлийн гишүүн

Д. Ачит-Эрдэнэ нар Холбооны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар гишүүнтэй Хөрөнгө

оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар мэдээлэл солилцож, "Эрдэнэс Таван толгой"

ХК-ийн хувьцааг хөдөлгөх талаар Холбооны төлөвлөгөөг танилцуулав. Уулзалтын үеэр

стратегийн ордуудын 10 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр хувьчилж үнэт цаас гаргаж

арилжаалах, иргэдийн бизнесийн боловсролыг бодлогоор дэмжиж хөгжүүлэх шаардлагатай

байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.

"Эрдэнэс Таван Толгой" ХК-аас

2017 оны 10-р сарын 9-ны өдөр

компанийн өнөөгийн байдал болон

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д

бүртгүүлэх үйл явцын талаар Үнэт

цаасны компаниудын төлөөллүүдийг

хүлээн авч уулзан мэдээлэл өглөө.

Эрдэнэс Монгол ХХК -аас

Холбооны удирдлагуудыг хүлээн авч

уулзсан бөгөөд Холбооны зүгээс Төрийн өмчийн хувьчлалын талаар болон Эрдэнэс Таван

толгой ХК-ийн хувьчлалын талаар санал бодлоо солилцлоо.

3. Гадаад хамтын ажиллагаа

“Гадаад улс орны хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг

эхлүүлж, монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулсан үр дүнтэй жил байлаа.”

Азийн хөгжлийн банк"-наас зохион байгуулсан "Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагч

харилцагчдыг хамгаалах" сургалтад Холбоог төлөөлж Ш. Батжаргал /Холбооны Сахилгын

зөвлөлийн гишүүн/, Н. Цэвэгмид /Холбооны Ёс зүйн хорооны гишүүн/ нар оролцлоо.

МҮЦАЭХ & CFA Институт. Холбооноос

CFA Институттэй 4-р сарын 12-ны өдөр цахим

уулзалт /conference/ хийсэн ба уулзалтад

Удирдах зөвлөлийн дарга Б. Өлзийбаяр,

Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц. Хуяг, Ёс зүйн

хорооны дарга Г. Мөнх-Эрдэнэ, CFA С. Тунгаа,

CFA Institute-ээс Jon Stokes, Glenn Doggett, Irene

Cheung нар оролцож CFA Институтийн Asset

Manager Code стандартыг Монголд хэрэгжүүлэх

талаар санал бодлоо солилцсон.

10

Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцав. Үүний дагуу CFA

Институттэй нягт холбогдож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс 2017 оны 6-р сарын 27-нд

МҮЦАЭХ болон Монголын Санхүүгийн Шинжээчдийн нийгэмлэг нь Итгэмжлэгдсэн Санхүүгийн

Шинжээчдийн Нийгэмлэг (CFA institute)-тэй хамтран Хөрөнгө Оруулалтын салбар дахь

Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол сэдвийн хүрээнд нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулж

хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагаанд

Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг (CFA institute)-ээс Nick Pollard, /Managing

Director/, Thomas Ma /Director of

Government and Regulator Relations/

нар хүрэлцэн ирэв.

Хамтын ажиллагааны хүрээнд

Asset Manager Code буюу Хөрөнгө

оруулалтын менежментийн дагаж

мөрдөх стандартыг монгол хэлнээ

орчуулуулж, стандартыг Монгол улсад

мөрдүүлэх ажлыг хоёр жилийн

хугацаатай хэрэгжүүлэхээр санамж

бичиг зурсан.

БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоо /KOFIA/-ныx Ерөнхийлөгч болон тус

Холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл Монгол улсад 2017 оны 6-р сарын 12-оос 17-ны

өдрүүдэд айлчлал хийв. Уг айлчлалын үеэр МҮЦАЭХ болон БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө

оруулалтын холбоо хөрөнгийн зах зээлийн хөгжил болон хөрөнгө оруулалтыг дэмжин хамтран

ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг айлчлалаар Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоо /KOFIA/-ны ерөнхийлөгч Hwang,

Young-Key (YK) болон Yoo, Jae Eun /Chairman, Kukje Asset Trust/, Choi, IgJongn /CEO, Korea Trust/,

Chung, Sun iln/CEO, KB Real Estate Trust/, Choi, Byoung-Gil /CEO, Mugunghwa Trust/, Lee, Chang Hee /

CEO, Hana Asset Trust/, Kim, Kyoo Chul /CEO, Korea Asset In Trust/, Jang, Sok-Hwan /Senior Director,

Korea Financial Investment Association/, Lim, Woongjin /Manager, Korea Financial Investment

Association/ нар хүрэлцэн ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд бодитой төслүүд дээр хөрөнгө

оруулах, манай зах зээлийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх талаар хэд хэдэн ажил

хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд 9-р сард Монголын санхүүгийн

зах зээлийн мэргэжилтнүүдийг Солонгос хэлний анхан шатны сургалтад хамруулах хөтөлбөр

амжилттай хэрэгжсэн бөгөөд Холбооноос таван мэргэжилтэн уг сургалтад хамрагдсан.

11

Солонгос-Монголын Санхүүгийн Форум-д оролцов. 2017 оны 7-р сарын 4-ний өдөр

Солонгосын банкны холбоо болон Монголын банкны холбоо хоёрын хамтран зохион

байгуулсан “Монгол-Солонгосын Санхүүгийн Форум”-д Холбооны удирдлагууд болон гишүүн

компаниудын төлөөллүүд оролцож хоёр орны эдийн засгийн байдал, хөгжлийн төлвийн талаар

мэдээлэл солилцохоос гадна санхүүгийн салбарын дэд бүтэц, Монгол-Солонгосын банк,

санхүүгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төлбөр тооцоо, гүйлгээ, валют арилжаа,

худалдааны санхүүжилттэй холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, холбогдох шийдлүүд,

хамтын ажиллагааны боломжууд, шинэ саналуудын талаар хэлэлцэв.

Солонгосын Үнэт Цаасны Хадгаламжийн байгууллага /KSD/-ын төлөөллүүд “ҮЦТХТ”

ХХК-ийн урилгаар 7-р сарын 16-аас 17-ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлалаар хүрэлцэн

ирсэн бөгөөд айлчлалын үеэр Солонгос улсын хадгаламжийн төвийн дэргэдэх сан /KDS/-ийн

төлөөллүүдийг Холбооны байранд хүлээн авч уулзсан. Уг уулзалтаар санхүүгийн мэдээллийг

олон нийтэд түгээх асуудлаар ярилцсан. Мөн KDS-ийн зүгээс байгууллагынхаа үйл ажиллагааг

танилцуулсан. Тус байгууллагын зүгээс Солонгосын

хөрөнгийн зах зээлийг таниулах ажлын хүрээнд эхний

шатанд Монголын Хөрөнгийн Зах Зээлийн зохицуулагч

байгууллагуудын мэргэжилтнүүдийг Солонгос хэлний

сургалтад үнэгүй хамруулахаар болсон бөгөөд Холбооноос

5 төлөөлөгчийг уг сургалтад хамруулахаар болсон.

БНХАУ дахь Хөрөнгө оруулалтын форум. 2017 оны 5-р сард Холбооны УЗ-ын дарга

болон ЕНБД нар БНХАУ-ын Хэйбэ мужид зохион байгуулагдсан хөрөнгө оруулалтын форумд

оролцов.

Tokyo Roundtable. Удирдах зөвлөлийн гишүүн К. Алия Япон улсын нийслэл Токио хотноо

зохион байгуулагдсан Tokyo Roundtable сургалт, семинарт оролцов.

"ASF AGM" форумд оролцов. Ази-Номхон далайн бүс нутгийн үнэт цаасны зах зээлд үзэл

бодол, мэдээлэл солилцох, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн

өсөлтөд хувь нэмэр оруулах зорилготой жил бүрийн "ASF AGM" форумыг 1995 оноос эхлэн

зохион байгуулж ирсэн бөгөөд Холбоо нь 2012 онд энэхүү форумд гишүүнээр элсэн орсон. Энэ

жилийн ээлжит "ASF AGM" форум 2017 оны 11-р сарын 26-аас 28-ны өдрүүдэд Япон улсын Токио

хотод зохион байгуулагдсан бөгөөд уг форумд Холбооны Удирдах Зөвлөлийн дарга

Б. Өлзийбаяр, “Голомт капитал ҮЦК” ХХК-

ийн Гүйцэтгэх захирал Э. Амарбаясгалан

нар оролцож Монгол улсын эдийн засаг

болон хөрөнгийн зах зээлийн талаар

талаар илтгэл тавив. Уг форумыг гишүүн

орнууд жил бүр ээлжлэн зохион

байгуулдаг бөгөөд Монгол улс 2021 онд

зохион байгуулах эрхийг авав.

12

Олон Улсын Валютын Сан (ОУВС) Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар Олон Улсын Валютын Сангийн хэрэгжүүлж буй “Extended Fund Facility” буюу

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар болон хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн зах

зээлийг хөгжүүлэх, мөн олон улсын тусламжийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк,

Европын сэргээн босголт хөгжлийн банктай work shop хийх талаар зөвлөлдлөө. Мөн хөрөнгийн

зах зээлийг хөгжлийг дэмжих талаар Азийн Хөгжлийн банк болон ЕСБХБ-ны Монгол дах суурин

төлөөлөгч нартай уулзаж санал бодлоо солилцов.

“Монгол Улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх баримт бичиг

боловсруулах” техник туслалцааны төсөл. Монгол Улсын Сангийн яам Европын сэргээн

босголт хөгжлийн банктай байгуулсан гэрээний хүрээнд “Монгол Улсын мөнгөний болон

хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх баримт бичиг боловсруулах” техник туслалцааны төслийг

Номура судалгааны хүрээлэн болон Японы хөрөнгийн бирж группийн хамтарсан баг амжилттай

хэрэгжүүлж байна. Уг төсөл нь дараах таван үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд төслийн

эхний 3-н үе шатанд боловсруулагдсан баримт бичгийг танилцуулах семинарыг 12-р сарын 14-

ний өдөр зохион байгуулж, Холбооны удирдлагууд болон гишүүн компанийн мэргэжилтнүүд

өргөнөөр оролцов.

4. Үнэт цаасны зах зээлийг сурталчлах, олон нийт, хэвлэл мэдээлэл

“Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж хөрөнгийн зах зээлд төр засгийн

байгууллагуудын анхаарлыг хандуулан, иргэд, олон нийтэд мэдлэгийг нэмэгдүүлэх

ажлуудыг хийснээр хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдсэн жил байв.”

Холбооны үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав. Төрийн өмчит үйлдвэрийн

газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс

иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон түмэнд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн

үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг

дэмжих, хамтарч ажиллах нөхцөлийг

бүр дүү лэ х, төр - ху вийн хэвш лийн

түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн

засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах

ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх

зорилготой "Төрийн өмчийн менежмент ба

нийгмийн хариуцлага -2017" сэдэвт

өдөрлөгт оролцож Холбооны үйл

ажиллагааг өдөрлөгийн турш танилцуулав.

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалтад мөн оролцож Холбооны үйл ажиллагааг

танилцуулсан. Тус чуулга уулзалт Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны

бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвээр хийгдсэн. Хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх

зорилгын хүрээнд зохион байгуулсан энэхүү чуулга уулзалт иргэдэд санхүүгийн боловсрол

13

олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчтай холбох мөн

дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчид зах зээлийн

чиг хандлагын талаар мэдээлэл солилцсон.

“Инвест Монголиа”-д оролцов. Төрийн байгууллагын болон онцлох салбаруудын гол

төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд болон олон улсын хөрөнгө оруулагчид нэг дор цугларч

нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн төлөв байдлын талаар ярилцдаг Монгол улсад жил бүр

зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагаануудын нэг болох “Инвест Монголиа” хөрөнгө

оруулалтын чуулга уулзалт энэ жил Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 9-р сарын 4-5-

ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж Холбооны удирдлага болон гишүүн

компанийн мэргэжилтнүүд оролцов.

Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр 5-р сарын 3-нд Блүүмберг ТВ-ийн

зочны хөтөлбөрт ОУВС-ын талаар болон зах зээлийн цаг үеийн асуудлаар Холбоог төлөөлөн

оролцож ярилцлага өгөв. "Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх

үндэсний хөтөлбөр" сэдэвт хэлэлцүүлэгт Холбооны зүгээс УЗ-ийн гишүүн Ч. Жаргал оролцов.

Удирдах зөвлөлийн дарга Б. Өлзийбаяр Монголын Үндэсний ТВ-ийн мэдээний хөтөлбөрт

хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжил, мөн сүүлийн үед анхаарлын

төвд байгаа Засгийн газрын бондын талаар, мөн Монгол HD TV-ийн “Наашаа цаашаа” шууд

нэвтрүүлэгт татварын асуудлаар, “Өнөөдөр” сонинд Хөрөнгийн зах зээлийн таатай орчныг

бүрдүүлэх болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн тухай,

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны талаар зэрэг нийт 20 гаруй ярилцлагыг ТВ болон сонин

хэвлэл, сайтуудад тус тус өглөө.

Олон нийтэд зориулсан “Ногоон сум” реалити шоу.

Монголын Үндэсний Олон Нийтийн

Радио Телевиз, “Монголын хөрөнгийн бирж”

ТӨХК болон “Монголын үнэт цаасны арилжаа

эрхлэгчдийн холбоо” ӨЗБ хамтран Хөрөнгийн

зах зээл, арилжааны талаарх мэдлэг, мэдээлэл

олгох, ач холбогдлыг таниулах, олон нийтийн

сонирхол оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө

оруулалтыг хөрөнгийн зах зээл руу чиглүүлж,

тэлэх зорилготой “Ногоон сум” реалити шоуг

амжилттай зохион байгууллаа.

14

5. Гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, чадавхийг

сайжруулах

“Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайжруулахад гишүүн байгууллагуудын санал бодлыг

сонсох, гишүүдээсээ Холбооны талаарх үнэлгээ, дүгнэлт авах ажлыг жил бүр тогтмол

зохион байгуулж байна. Мөн ҮЦК-уудын дэд бүтцийг сайжруулах програм хангамжийг

нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.”

Тогтмол зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүд.

Холбооны гишүүн байгууллагууд болон

хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн дунд

жил бүр зохион байгуулагддаг "Цэцээ гүн 2017"

явган аялал 9-р сарын 17-ны Ням гаригт

амжилттай явагдав. Аялалд 10 гаруй байгууллагын

40-өөд мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хөрөнгийн зах зээлийн нэгдсэн шинэ

жилийг “АТТ” ХХК-тай хамтран зохион байгуулж, шинэ жилийн нэгдсэн арга хэмжээнд 90 гаруй

мэргэжилтнүүд хамрагдав.

Тодорхой хугацаанд тасалдаад байсан Хөрөнгийн зах зээлийн “Спорт өдөрлөг”-г МХБ-ийн

туслалцаатай зохион байгууллаа. Нийт оролцсон байгууллагууд МҮЦАЭХ, гишүүн байгууллага

БиДиСек ҮЦК, МХБ, ҮЦТХТ, АТТ ХХК болон Монголын үнэт цаасны бирж байв.

"БиДиСек" ХК-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөл бөмбөгийн тэмцээн

тасралтгүй 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж мөн оны 9-р сарын 30-ны өдөр Бага

тэнгэрийн аманд байрлах спорт цогцолборт болж, ҮЦК-иудын баг 4-р байранд орлоо.

Гишүүдийн санал сонсох, үйл ажиллагаанд тусгах. Холбооны үйл ажиллагааг

идэвхжүүлэх, сайжруулахад гишүүн байгууллагуудын санал бодлыг сонсох, тэдний үйл

ажиллагаатай танилцах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулахаар 2017 оноос эхлүүлэв. Тус

ажлын хүрээнд Холбооны ажлын албанаас гишүүн компаниудын төлөөлөл болох 10 гаруй

компанийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов.

15

Гишүүн ҮЦК-уудад нэн шаардлагатай Back office програм хангамж. Дээрх ажлын үр дүнд

ҮЦК-уудын маш чухал дэд бүтэц болох мэдээллийн системийн програм буюу Back office-г

нэвтрүүлэх томоохон ажлыг Холбооноос удирдан зохион байгуулахаар шийдвэрлэв. Тус

шийдвэрийг гишүүд 100% дэмжсэн ба төслийн төсөв хөрөнгийг гишүүн компаниудын татвараас

бүрдүүлэх Удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, одоогоор нийт 6.5 сая төгрөг бүрдээд байна.

Оролцогч байгууллагуудыг хамруулсан Төслийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

МХБ-ийн хураамжийн хөнгөлөлт. МХБ-ийн “Гишүүнчлэлийн журам”-ын 3.3.3 дахь заалтыг

үндэслэн Холбооны гишүүн байгууллагууд МХБ-ийн гишүүнчлэлийн жилийн хураамжаас 10

хувийн хөнгөлөлт эдлэхээр болсон ба мөн уг журмын 3.3.2 дахь заалтыг үндэслэн нэр бүхий 5

ҮЦК үндсэн хөнгөлөлт дээр нэмж 10 хувийн хөнгөлөлт эдлэв /БиДиСек, Новел Инвестмент,

ТиДиБи Капитал, Тэнгэр Капитал болон Ард Секюритес ҮЦК-ууд/.

Гишүүдэд зориулсан мэдээ, мэдээлэл. Холбооны үйл ажиллагаа болон бусад мэдээ,

мэдээллийг гишүүдэд тогтмол хүргэх үүднээс Холбооноос долоо хоногийн тойм /MASD WEEKLY

NEWS/ болон цаг үеийн мэдээ /MASD NEWS/ гаргадаг болов.

Гишүүн байгууллагуудтай харилцдаг и-мэйл хаягийн бүртгэлийг мөн шинэчилж,

mailchimp систем рүү 2017 оны 3-р сарын 20-ны өдөр албан ёсоор шилжүүллээ. Энэхүү системд

шилжсэнээр гишүүн байгууллагад хүргэх мэдээ, мэдээллийг сайжруулж хянах боломжтой болов.

Хувьцаат компаниудтай танилцах аялал.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 6-р сарын 16-ны өдөр "Шарын гол" ХК-д хийж тус

компанийн шинээр байгуулагдсан угаах үйлдвэр, нүүрсний уурхайг үзэж танилцав.

“МҮЦАЭХ” ӨЗБ болон "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК хамтран 10-р сарын 7, 8-ны

өдрүүдэд "Эрдэнэс Таван толгой" ХХК, "Энержи ресурс" ХК, "Таван толгой" ХК-уудын үйл

ажиллагаатай танилцах аяллыг зохион байгууллаа. Аялалд Холбооны удирдлагууд болон

МХБ, Үнэт цаасны компанийн төлөөллүүд оролцож эдгээр компаниудын үйл ажиллагаа болон

уурхайнуудтай танилцан цаг үеийн мэдээлэл авлаа.

16

“АПУ” ХК–ийн компанийг нэгтгэх

үйл ажиллагааны танилцуулга болон

үйлдвэртэй танилцах аяллыг 2017 оны 8-р

сарын 16-ны өдөр “БиДиСек ҮЦК” ХК-тай

х а м т р а н г и ш ү ү н к о м п а н и у д ы н

мэргэжилтнүүд, харилцагчдын дунд

зохион байгуулав.

Гишүүдийг сургалтад хамруулав. Банк санхүүгийн академи Люксембургийн “House of

Training” мэргэжлийн сургалтын байгууллагын сургагч багш нартай хамтран зохион байгуулсан

"Төслийн санхүүжилт" сэдэвт сургалтад гишүүн компанийн мэргэжилтнүүдийг хамруулав.

Төлбөр тооцооны Т+3 аргачлалын мэдлэг олгох сургалт-ыг үнэт цаасны зах зээлийн

оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдэд зориулан “Монголын үнэт цаасны бирж” ХХК-тай

хамтран зохион байгуулав. Уг сургалт нь зах зээлд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг

шийдвэрлэсэн байдал, “МҮЦБ” ХХК-ийн арилжаанд оролцох; ҮЦК-ууд арилжааны систем дээр

хэрхэн ажиллах; Практик мэдлэг олгох гэсэн хэсгүүдтэй байв.

МХБ-ийн 2010, 2011 оны гишүүнчлэлийн хураамжийн асуудал шийдвэрлэв. “МХБ”

ТӨХК-ийг гишүүнчлэлийн хураамжаа үндэслэлгүйгээр нэмсэнтэй холбоотой маргаан 2013 оноос

хойш Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Захиргааны хэргийн шүүхүүдээр дамжин

2017 оныг хүргэсэн явдлыг эцэслэж 2012, 2013 онуудад ҮЦК-уудаас нэхэмжилж, өнөөг хүртэл

төлөгдөөгүй байсан гишүүнчлэлийн хураамжийг тэглэх талаар Холбооны зүгээс “МХБ” ТӨХК-д

олон удаа санал тавьсан ба тус компанийн ТУЗ мөн шийдвэрийг гаргасан.

Удирдах зөвлөлийн 2017 оны 11-р сарын 7-ны өдрийн 09 тоот тогтоолын дагуу 9

компанид 2011-2013 оны гишүүний татварын авлагад 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэв.

Хүчингүй ҮЦК-уудын харилцагчдыг шилжүүлэх. Хорооны 2017 оны 48, 168 дугаар

тогтоолуудын дагуу үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь хүчингүй

болсон нэр бүхий 10 ҮЦК-ийн харилцагчдыг уралдаант сонгон шалгаруулалтаар шилжүүлэх

ажлын хэсэгт Холбооны Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Б. Цэрэнжав орж ажиллав.

17

6. Холбооны дотоод үйл ажиллагаа, мэргэшлийн эрх олгох сургалт

“Холбооны зүгээс гишүүн байгууллагуудаа мэдээллээр тогтмол хангахад онцгой анхаарч,

мэдээлэл түгээх мэйл бүртгэлийн програм ашиглаж эхлэв. Мөн мэргэшлийн эрх олгох

сургалтын гарын авлагыг Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг Жайка

байгууллагатай хамтран гаргалаа. ”

2017 оны онцлох үйл явдал нь УИХ-ын

гишүүн, Гадаад хэргийн сайд Д. Цогтбаатарт

Холбооны Хүндэт Ерөнхийлөгч болох

саналыг тавьсан бөгөөд бидний саналыг

хүлээн авч, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх

чиглэлээр лобби групп байгуулах, УИХ болон

бусад холбогдох төрийн эрх барих дээд

байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн

талаар эерэг мэдээлэл өгч зах зээлийг

дэмжиж ажиллахаар болсон.

Мөн Холбооны XIII Их хурлыг 2017 оны

3-р сарын 10-ны өдөр амжилттай зохион

байгуулж байгууллагын үйл ажиллагаа болон

төсвийг танилцуулж хуралдлаа. Уг хурлаар

"Мирэ эссет менежмент ҮЦК" ХХК-ийн

Гүйцэтгэх захирал Н. Цэвэгмидийг Холбооны

Ёс зүйн хорооны гишүүнээр нөхөн сонголоо.

Түүнчлэн “ТЕСО инвестмент ҮЦК” ХХК, “Бага

хээр ҮЦК” ХХКомпаниудад Холбооны

гишүүнчлэлийн гэрчилгээг гардуулав.

Мөн Их хурлаар Ёс зүйн хорооноос гаргасан Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил

үйлчилгээ явуулах мэргэжилтний тангараг өргөх ёслолын журам, заавар, загварыг гишүүдийн

100 хувийн саналаар баталлаа.

УЗ-ын нөхөн сонгууль явуулсан бөгөөд

УЗ-ийн ердийн гишүүнд 3 хүн, хараат бус

гишүүнд 2 хүн нэрээ дэвшүүлснээс Холбооны

УЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар

ердийн гишүүнээр "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-ийн

гүйцэтгэх захирал Д. Ачит-Эрдэнэ, хараат бус

гишүүнээр УИХ-ын тамгын газар, УИХ-ын

гишүүний зөвлөх Ж. Цэдэнрагчаа нар

сонгогдлоо.

18

Холбооны Ёс зүйн хороо 2017 оны 3-р сарын 14-ны өдөр шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж

Ёс зүйн хорооны даргаар Г. Мөнх-Эрдэнэ-ийг сонголоо.

МХБ дээр үнэт цаасны анхны арилжаа 1992 оны 2-р сарын 7-ны өдөр хийгдсэн ба дээрх

өдрийг “Дилерүүдийн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн билээ. Уг өдрийг тохиолдуулан гишүүн

байгууллагуудын дилер П. Оюунтуяа, Э. Амарбаясгалан болон Г. Золжаргал нарт МХБ-ээс Хөрөн-

-гийн зах зээлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулав.

Мөн 2017-2018 оны шинэ жилийн баярыг тохиолдуулан СЗХорооны “Санхүү, банкны

тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “БиДиСек ҮЦК” ХК-ийн мэргэжилтэн Ш. Шинэбаяр, “МХБ” ТӨХК

-ийн “Хөрөнгийн зах зээлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн

мэргэжилтэн О. Одбаяр, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-ийн мэргэжилтэн Б. Эрдэнэжаргал,

“БиДиСек ҮЦК” ХК-ийн мэргэжилтэн Ө.Даваасүрэн, Г.Гэрэлт-Од, Холбооны “Шилдэг

мэргэжилтэн”-ээр Д.Мөнхбатыг шалгаруулж цол тэмдэг, шагналыг гардуулав.

Дотоод үйл ажиллагааны хүрээнд:

2017 оны 1-р сарын 1-нээс 2018 оны 2-р сарын 28 хүртэлх хугацаанд Удирдах зөвлөл 13

удаагийн ээлжит хурал, 7 удаагийн ээлжит бус хурал хийж, цаг үеийн тулгамдсан

асуудлуудыг хэлэлцэн 14 тогтоол гаргасан байна. Мөн тус хугацаанд Холбооноос нийт

127 албан бичиг явуулж; 57 албан бичгийг байгууллагуудаас хүлээн авч, Ерөнхий нарийн

бичгийн даргын 10 тушаал гаргаж ажиллаа.

“Глобал капитал—Аудит” ХХК-аар Холбооны 2017 оны жилийн эцсийн санхүүгийн

тайланд аудит хийлгэв.

2017 оны 9-р сарын 1-ээс эхлэн Холбоо орон тооны нягтлан бодогчтой болов.

“Magic Finance” програмыг худалдан авч Холбооны санхүүгийн бүртгэлийг “Бааз”

програмаас шилжүүлэв.

Холбооны цахим хуудсанд сайжруулалт хийж нэмэлт модулиудыг оруулсан ба гишүүн

байгууллагуудын логог урсдаг хэлбэрээр харагддаг болгов.

Холбооны оффисын байрны түрээсийг 5-р сараас эхлэн 20 хувиар бууруулав.

Холбооны танилцуулгыг Англи, Монгол хэл дээр гаргах ажлын хүрээнд Монгол хэл дээрх

танилцуулгын төслийг Удирдах Зөвлөлийн хурлаар батлуулав.

19

Мэргэшлийн эрх олгох сургалт

МҮЦАЭХ нь 2011 оны 3 дугаар сараас эхлэн Санхүүгийн зохицуулах хорооноос батласан

“Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүдэд эрх олгох, аттестатчилах тухай”, “Мэргэшлийн

шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх

олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох

тухай” журмуудын дагуу үнэт цаасны зах

зээлд мэргэшлийн үйл ажиллагаа

явуулах эрх олгох, аттестатчилах сургалт,

Компанийн засаглалын үндэсний

зөвлөлтэй 2012 оны 12 сарын 4-нд

байгуулсан гэрээний дагуу компанийн

ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн

бичгийн дарга нарт зориулсан

Компанийн засаглалын гэрчилгээ олгох

сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

2017 оны 1 сарын 1-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 11-ний хооронд

сургалт зохион байгуулсан байдал

Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдийг

аттестатчилах сургалтыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд 63 мэргэжилтэн хамрагдаж 10 нь ажил

үйлчилгээ явуулах эрхээ 4 жилээр, 45 нь ажил үйлчилгээ явуулах эрхээ 6 жилээр тус тус

сунгуулсан.

№ Сургалт зохион

байгуулсан огноо Сургалтын төрөл

Суралцагчдийн

тоо

1. 2017.01 Компанийн засаглалын гэрчилгээ олгох 16

2. 2017.03 Компанийн засаглалын гэрчилгээ олгох 20

3. 2017.04 Компанийн засаглалын гэрчилгээ олгох 19

4. 2017.05 Компанийн засаглалын гэрчилгээ олгох 4

5. 2017.05

Үнэт цаасны зах зээлд ажиллах

мэргэжилтэнд ажил үйлчилгээ явуулах

эрх олгох, аттестатчилах сургалт

Үнэт цаасны зуучлалын чиглэлээр 20

Хөрөнгө оруулалтын чиглэлээр 35

Аттестатчилал буюу эрх сунгах 41

6. 2017.09 Компанийн засаглалын гэрчилгээ олгох 16

7. 2017.11

Үнэт цаасны зах зээлд ажиллах

мэргэжилтэнд ажил үйлчилгээ явуулах

эрх олгох, аттестатчилах сургалт

Үнэт цаасны зуучлалын чиглэлээр 27

Хөрөнгө оруулалтын чиглэлээр 39

Аттестатчилал буюу эрх сунгах 21

Хөрөнгө оруулалтын зөвлөх Үнэт цаасны зуучлал Аттестатчилал

ҮЦЗЗ-д мэргэшлийн ажил,

үйлчилгээ явуулах эрх авсан

мэргэжилтнүүд

20

2018 оны 2-р сарын 28-ний өдрийн байдлаар Холбооноос Үнэт цаасны зах зээлд ажил

үйлчилгээ явуулах эрх авсан /эрх нь хүчинтэй байгаа/ нийт 548 мэргэжилтэн байгаагаас

Хөрөнгө оруулалтын зөвлөхийн эрхтэй 420 мэргэжилтэн, Үнэт цаасны зуучлалын эрхтэй

128 мэргэжилтэн байна.

Холбооноос компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга

нарт зориулсан “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ”-ын гэрчилгээ олгох сургалтыг 2017 онд 5 удаа

зохион байгуулж нийт 75 хүн сургалтад

хамрагдсан байна. Холбооноос зохион

байгуулсан Компанийн засаглалын гэрчилгээ

олгох сургалтад хамрагдсан 500 гаруй хүний

мэдээллийг Компанийн засаглалын үндэсний

зөвлөлийн цахим хуудсанд оруулж,

баталгаажуулав.

ЖАЙКА-ийн Хөрөнгийн зах зээлийн чадавхыг сайжруулах төслийн хүрээнд Холбооны

зүгээс Мэргэшлийн эрх олгох сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж

байна. Уг төслийн баг эрх олгох сургалтын хөтөлбөр, лекц бүрд үнэлгээ өгч цаашид эрх

олгох сургалттай холбоотой гарын авлага гаргахаар ажиллаж байгаа ба Холбооны зүгээс

бүх сургалтын лекцийг Англи хэл рүү орчуулж бэлтгэв.

Санхүүгийн зохицуулах хороо, МҮЦАЭХолбоо болон

ЖАЙКА-ийн төслийн баг хамтран Өөрийгөө зохицуулах

байгууллагын чадавхыг сайжруулах ажлын хүрээнд

Мэргэшлийн эрх олгох сургалтад зориулж ном

гаргалаа.

ЕНБДаргын санаачилгаар анх удааҮнэт цаасны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулах эрх

шинээр авч буй мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион

байгуулав. Тус үйл ажиллагаанд СЗХ-ны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн дарга,

Холбооны удирдлага, Ёс зүйн

хорооны гишүүд оролцож

мэргэжилтнүүдэд Холбооны Ёс

зүйн дүрмийг танилцуулан

тангараг өргүүлж, эрхийн

үнэмлэх болон Ёс зүйн дүрмийг

гардуулан өгөв. Тус тангараг

өргөх үйл ажиллагаа 2017 онд

нийт 3 удаа явагдлаа.

21

Удирдах зөвлөлийн даргын санаачилгаар Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ

явуулах эрх олгох сургалтын аттестатчилах багц цагийн сургалтыг нэвтрүүлэн

“Компанийн үнэлгээ болон санхүүгийн тайлангийн шинжилгээ” сэдвээр 2 өдрийн

нийт 6 цагийн сургалтыг С. Тунгаа /СFA/ багшаар заалгав.

СЗХ-ны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлтэй хуралдаж Холбооны зохион байгуулдаг

мэргэжлийн сургалтын тайланг авч хэлэлцсэн бөгөөд Мэргэшлийн зөвлөлийн зүгээс

хийсэн Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох 2017

оны хаврын сургалтын талаарх санал асуулгыг танилцуулав. Уг судалгаанд нийт 70

хүн хамрагдсан бөгөөд судалгааг 10 зүйл асуултаар зохион байгуулжээ. Судалгаанд

оролцогсдын нийт 81.94% нь сургалтын чанарыг маш сайн буюу сайн гэж үнэлсэн нь

Холбоо сургалтын чанарт анхаарал тавьж ажилласны үр дүн гарч эхэллээ гэж СЗХ-ны

дэргэдэх Мэргэшлийн зөвлөл дүгнэв.

~ ~ ~

МҮЦАЭХолбооны ажлын алба