24
Энэ дугаарт 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY “Оюутолгой”-н санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монголын эрх ашигт нийцүүлэхийг даалгав FULL ENGLISH PAGE INSIDE 2 20-21 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ^550 мянгын цалинтай эмч 3000 хүний эрүүл мэндийг хариуцаж байна 5 ЭДИЙН ЗАСАГ 11 Дуучин, эмчийн аль нь болохыг ДНХ шийднэ ~ МОНГОЛ ХҮН БҮР БАЯЖИГТУН ~ 2705.07 384.65 42.21 2.31 НЕФТЬ 56.87 0.65% АМ.ДОЛЛАР ХУРАЛДАЙ БОНД 113.42 0.12% РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 640.00 0.00% САМУРАЙ БОНД 103.62 0.60% АЛТ 1,473.40 0.06% ЧИНГИС БОНД 109.68 0.13% ЮАНЬ ГЭРЭГЭ БОНД 101.80 0.12% ВОН ЗЭС 5,875.00 0.77% ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 01257 А.Чимэд-Очир: Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна Хөрөнгө оруулалтын ашгаа хүртэхэд цаг хугацаа, сахилга бат болон тэвчээр шаардлагатай. Зарим зүйлс яаж ч хичээл зүтгэл гаргасан тодорхой хугацааны дараа л үр дүнгээ өгдөг. #4 $86.4 тэрбум Уоррен Баффет, Berkshire Hathaway-ийн ТУЗ-ийн дарга, АНУ-ын бизнес магнат Тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад спортын хувцас үйлдвэрлэлийн бизнес рүү орчихно Бичил тэжээлийн дутагдал оюуны хоцрогдолтой, биеийн хөгжил сул дорой хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шигшээ багийн дасгалжуулагч гэсэн том албанд очиж байгаа хүн ядаж эмэгтэй тамирчдад хувцсаа солих боломж олгох ухамсартай байх ёстой. Далд өлсгөлөн, таргалалтын шалтгаан нь эрүүл бус хүнс Э.Очирсүрэн: Тамирчдад бэлгийн дарамт тулгардаг ч карьерт нь нөлөөлдөг учраас ил гаргадаггүй Хенри Киссинжер АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, олон улс судлаач Хятад, Америкийн худалдааны маргаан дэлхийн дэг журмыг алдагдуулах эрсдэлтэй хэвээр байна. Энэ оны гол сэдэв худалдааны дайн гэдгийг өнгөрсөн жилийн “Шинэ эдийн засгийн чуулган”-аар тодотгосон. Жек Ма Alibaba компанийн үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга Хүн болгоны оролцоонд суурилсан эдийн засгийн өсөлт өнөөдөр илүү чухал болж байна. Бид хэнийг ч орхиж болохгүй. Бизнес хүн бүрийн онцлогт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, тэдний оролцоог хангах нь ашгаас илүү ач холбогдолтой боллоо. Ханк Полсон АНУ-ын Сангийн сайд асан Хотжилт, цагаачлал, худалдааны маргаан, технологийн хурдтай дэвшил энэ бүхэн дэлхий нийтэд боломж, сорилт зэрэг авчирч байна. Зөвхөн нэг улсын асуудал бус олон улсын ирээдүйг бид хэлэлцэнэ. Дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хүн болгоны оролцоо чухал цаг үе ирлээ. Кондолиза Райс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энэ жилийн “Шинэ эдийн засгийн чуулган” маш чухал цаг үед болж байна. Улс орнуудын хүчний тэнцвэрт гарч байгаа өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчинд тулгарч буй бэрхшээл энэ болгоныг бид ярилцана гэж ойлгож байгаа. Тодорхой гарц, шийдэлд хүрэх нь чуулганы үр дүн юм. 7 3 Ирэх жил гэхэд улс орнуудын хооронд хийгдэж буй цахим худалдаа 900 тэрбум ам.долларт хүрч өсөх бөгөөд дэлхийн цахим худалдааны 22 хувьд хүрэхээр байна. Ирэх жил цахим худалдаа $900 тэрбумд хүрнэ 9 18 Өнөөдөр Маргааш C C -6° C -3° C Улс орнуудын эрэмбэ, дараалал хувьсан өөрчлөгдөх цаг айсуй 8

УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

  • Upload
    others

  • View
    14

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

Энэ дугаарт

2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ^1000, 24 НҮҮР

УЛС ТӨР ZGM DAILY

“Оюутолгой”-н санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монголын эрх ашигт нийцүүлэхийг даалгав

FULL ENGLISH PAGE INSIDE

2

20-21

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

^550 мянгын цалинтай эмч 3000 хүний эрүүл мэндийг хариуцаж байна

5

ЭДИЙН ЗАСАГ

11

Дуучин, эмчийн аль нь болохыг ДНХ шийднэ

~ МОНГОЛ ХҮН БҮР БАЯЖИГТУН ~

2705.07 384.65 42.21 2.31

НЕФТЬ

56.870.65%

АМ.ДОЛЛАРХУРАЛДАЙ БОНД

113.420.12%

РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

640.000.00%

САМУРАЙ БОНД

103.620.60%

АЛТ

1,473.40 0.06%

ЧИНГИС БОНД

109.680.13%

ЮАНЬГЭРЭГЭ БОНД

101.800.12%

ВОНЗЭС

5,875.000.77%

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

0 1 2 5 7

А.Чимэд-Очир: Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг

сайхан газар хаа байнаХөрөнгө оруулалтын ашгаа хүртэхэд цаг хугацаа, сахилга бат болон тэвчээр шаардлагатай. Зарим зүйлс яаж ч хичээл зүтгэл гаргасан тодорхой хугацааны дараа л үр дүнгээ өгдөг.

#4 $86.4 тэрбумУоррен Баффет, Berkshire Hathaway-ийн ТУЗ-ийн дарга, АНУ-ын бизнес магнат

Тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад спортын хувцас үйлдвэрлэлийн бизнес рүү орчихно

Бичил тэжээлийн дутагдал оюуны хоцрогдолтой, биеийн хөгжил сул дорой хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Шиг шээ багийн дасгалжуулагч гэсэн том албанд очиж байгаа хүн ядаж эмэгтэй тамирчдад хувцсаа солих боломж олгох ухамсартай байх ёстой.

Далд өлсгөлөн, таргалалтын шалтгаан нь эрүүл бус хүнс

Э.Очирсүрэн: Тамирчдад бэлгийн дарамт тулгардаг ч карьерт нь нөлөөлдөг учраас ил гаргадаггүй

Хенри КиссинжерАНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, олон улс судлаач

Хятад, Америкийн худалдааны маргаан дэлхийн дэг журмыг алдагдуулах эрсдэлтэй хэвээр байна. Энэ оны гол сэдэв худалдааны дайн гэдгийг өнгөрсөн жилийн “Шинэ эдийн засгийн чуулган”-аар тодотгосон.

Жек МаAlibaba компанийн үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга

Хүн болгоны оролцоонд суурилсан эдийн засгийн өсөлт өнөөдөр илүү чухал болж байна. Бид хэнийг ч орхиж болохгүй. Бизнес хүн бүрийн онцлогт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, тэдний оролцоог хангах нь ашгаас илүү ач холбогдолтой боллоо.

Ханк ПолсонАНУ-ын Сангийн сайд асан

Хотжилт, цагаачлал, худалдааны маргаан, технологийн хурдтай дэвшил энэ бүхэн дэлхий нийтэд боломж, сорилт зэрэг авчирч байна. Зөвхөн нэг улсын асуудал бус олон улсын ирээдүйг бид хэлэлцэнэ. Дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хүн болгоны оролцоо чухал цаг үе ирлээ.

Кондолиза Райс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга

Энэ жилийн “Шинэ эдийн засгийн чуулган” маш чухал цаг үед болж байна. Улс орнуудын хүчний тэнцвэрт гарч байгаа өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчинд тулгарч буй бэрхшээл энэ болгоныг бид ярилцана гэж ойлгож байгаа. Тодорхой гарц, шийдэлд хүрэх нь чуулганы үр дүн юм.

7

3

Ирэх жил гэхэд улс орнуудын хооронд хийгдэж буй цахим худалдаа 900 тэрбум ам.долларт хүрч өсөх бөгөөд дэлхийн цахим худалдааны 22 хувьд хүрэхээр байна.

Ирэх жил цахим худалдаа $900 тэрбумд хүрнэ

9

18

Өнөөдөр Маргааш

8°C 4°C

-6°C -3°C

Улс орнуудын эрэмбэ, дараалал хувьсан өөрчлөгдөх цаг айсуй

8

Page 2: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

ЗГМ: ТОВЧХОН ӨРГӨДӨЛ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад гаргажээ. Түүнийг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан. Тэгвэл парламент шийдвэрээ гаргахаас өмнө Н.Баяртсайхан өөрөө өргөдлөө өгсөн нь энэ аж.

ТОО

1588 Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтад 8,891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7,616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1,588 иргэн эхний шалгалтад тэнцжээ.

БОДЛОГО Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ.

Монголбанк ирэх онд инфляцыг найман хувьд тогтворжуулах, дунд хугацаанд зургаан хувь орчимд бууруулж тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

БАЙГАЛЬ ОРЧИН Улсын хэмжээнд нөхөн сэргээх ёстой, хариуцах эзэнгүй талбайг хамгийн бага үнэлгээгээр нөхөн сэргээх зардал нь 186.8 тэрбум төгрөг байгаа аж. Мөн хариуцах эзэнтэй атлаа нөхөн сэргээлт хийгээгүй 23,000 га талбай бий гэдгийг салбарын сайд Н.Цэрэнбат хэлэв.

УЛС ТӨРБАЙНГЫН ХОРОО

“Оюутолгой”-н санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монголын эрх ашиг, хуульд

нийцүүлэхийг даалгавУИХ-ын Эдийн засгийн байн-

гын хорооны хуралдаанаар Оюу толгой төслийн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хан-гуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ. Б.Баттөмөр гишүүний ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан уг дүгнэлтийг УИХ-ын чуул ганы нэгдсэн хуралдаанд танилцуу лахаар болов.

Тогтоолын төсөлд “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгах юм. Үүнд: ● Засгийн газар, “Рио Тинто

интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат

Б.Энхжаргал, ЗГМ сонин

Гэрэл зургийг С.Батсайхан

хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр орлуулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,● Оюутолгой ордын зэс, алт,

мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,● Байгаль орчны болон усны

нөх цөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах

бус зөвлөх үйлчилгээ авах,● Засгийн газар, “Оюу Тол гой”,

“Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидер-ланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөв-лөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,● Оюутолгой төслөөс хүртэх

Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн

Үндсэн хуульд намын төлөвшил, үйл ажиллагаанд “зориулж” хоёр заалт орсон. Энэ талаар МУИС-ийн багш, улс төр судлаач Д.Бадамдашаас тодруулж ярилцлаа.

-Монголын улс төрийн намуудын төлөвшил дэлхийн түвшинд аль шатандаа явна вэ?

-Судалгаагаар Азид ардчилал шинээр хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улс төрийн намуудын үзүүлэлт дундаж түвшинд байгаа. Тухайлбал

ЗГМ: ТОДРУУЛГА

Холимог тогтолцоо намаар талцдаг явдлыг цэгцлэх байлаа20 мянган иргэн нэгдэж нам байгуулах заалт популизм, радикал үзэгдэлд хөтөлнө

нөхцөлийг харгалзан тогтоох,● УИХ-ын даргын захирамжаар

байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах● Оюутолгой төслийн Мон-

голын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэрэг болно.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгож байгаа юм. █

56 оноотойгоор Тайваньтай ойролцоо байгаа. Дэлхийн түвшинд ардчилал өндөр хөгжсөн орнуудаас нэлээд хоцорч яваа. Хоцрох гол шалтгаан нь намын удирдлагууд жирийн гишүүдээсээ холдож намын идэвхтэй гишүүдийн тоо буурсан, иргэд намуудад итгэх итгэл суларсан байдлаас болсон. Иргэд намд орохдоо итгэл үнэмшлээрээ бус зайлшгүй шалтгаанд шахагдаад элсэж байна. Намын гишүүн болохоор ялгаварлаад, гишүүн биш болохоор аливаа зүйлд хамруулахаа больчихдог. Мажоритар систем нь иргэдийг хоёр том намд хувааж түүний сөрөг үр дагавар нь талцлаар илэрч байгаа юм. Хэрэв сая Үндсэн хуульдаа сонгуулийн

холимог тогтолцоог тусгачихсан бол энэ байдлаас гарч Германы зөвшилцлийн загвар үүсэн хоёр туйлруу ханардаг байдал цэгцрэх байсан.

-Үндсэн хуульд намыг сон-гуу лийн эрхтэй иргэдийн нэг хувь буюу 20 орчим мянган хүн нэгдэж байгуулах заалт ор лоо. Энэ заалт намуудын төлөв-шилд нөлөөлж чадах болов уу?

-Үндсэн хуульд намын төлөв-шилд нөлөөлөх хоёр заалт орсон. Хамгийн чухал заалт нь ил тод байх зарчмыг хуульчилсан. Намын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, үйл ажиллагааны чиглэл, сонгуулийн тайланг ил тод болгох агуулгатай юм. Хэрэв тэдгээр нь ил тод бус, тайлангаа гаргаагүй тохиолдолд намыг татан буулгах үндэслэл болно.

Нөгөө заалт нь 20 орчим мянган иргэн нийлж намыг байгуулах тухай заалт. Судлаачийн хувьд би үүний эсрэг байгаа. Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй намын ихэнхэд нь 20 мянган гишүүн байхгүй шүү дээ. Тэгэхээр жижиг намуудын оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болж эхэлж байгаа. Шинээр нам байгуулахад ч хүндрэл үүснэ. Энэ заалт иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа юм. Нийгэмд янз бүрийн байр суурь, үзэл бодол байж болно. Гэтэл тухайн иргэн хоёр том намыг дэмждэггүй бол өөрийн намыг байгуулах боломжгүй учраас дуу хоолойгоо төрд хүргэхийн тулд улс төрийн тэмцлийн хэлбэрийг сонгохоос аргагүй нөхцөл байдал руу

шахаж байгаа юм. Үр дүнд нь популизм, радикал үзэгдлүүд гарч эхэлнэ.

-Тэгвэл Үндсэн хуульд ши-нээр орсон “нам улсын хэм-жээнд бодлого, үйл ажиллагаа явуулна” гэсэн заалт намын төвөлшилд ямар байдлаар нөлөөлөх вэ?

-Орон нутгийн болон салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нам байж болохгүй гэдгийг л хязгаарласан заалт. Тусгай бүлэгт зориулсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн үг л дээ. Манайх шиг нэгдмэл улсад үндэсний хэмжээний бодлого явуулдаг намтай байх нь зөв. Харин холбооны улсад нам салбар, бүлэгт зориулж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. █

П.Батбөх, ЗГМ сонин

Page 3: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙГМИЙН СОНИН САЙХАН 03 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

Спорт дахь бэлгийн дарамтын эсрэг дуу хоолойгоо хүргэх та мирчдын тоо нэ-мэгд сээр байна.

Энэ удаа цанын спортын ОУХМ, хоёр олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан Э.Очирсүрэн өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.

-Манай сонины уриалгыг дэмжиж, дуу хоолойгоо хүргэхээр шийдсэнд талархлаа илэрхийлье. Спортын салбарт бэлгийн дарамт янз бүрийн хэлбэрээр оршсоор байна. Та тамирчин байх үедээ иймэрхүү бэрхшээлийг мэдэрч байв уу?

-Би хоёр ч олимпын наадамд орж байсан. Олимпын эрх авахын тулд олон хоног, сараар бэлтгэл хийдэг. Манай цанын спортын түүхэнд эмэгтэй дасгалжуулагч байсангүй. Харин 2014-2018 онд холбоонд ажиллахдаа заавал эмэгтэй дасгалжуулагч байх ёстой гээд Халиунаа гэдэг дасгалжуулагчийг томилж байлаа.

Ер нь тамирчдад бэлгийн дарам-тын асуудал мэр сэр тулгардаг ч карьерт нь шууд нөлөөлдөг учраас тэр бүр ил гаргаж чаддаггүй. Би холбооныхоо нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа залуучууд болон үндэсний шигшээ багт байсан эмэгтэй тамирчдыг тусад нь хүлээн авч уулзаж, дотно яриа өрнүүлж байсан.

Тамирчдад бэлгийн дарамт тулгардаг ч карьерт нь нөлөөлдөг

учраас ил гаргадаггүйБ.Энхжин, ЗГМ сонин

БИД ОДООХОНДОО ШИГШЭЭ БАГИЙН ТАЛААР Л ЯРИАД БАЙНА. ГЭТЭЛ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГААГ МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Залуу охид бэлтгэлээс орж ирээд хувцсаа солих гэхээр дасгалжуулагч орж ирээд элдэв зааварчилгаа өгөөд гардаггүй гэх гомдлыг хэлдэг байсан. Өвлийн хүйтэнд хөлстэй хувцастайгаа суугаад байх хэцүү. Энэ янзаараа уд вал нуруу, бөөрний өвчтэй бол-но шүү дээ. Энэ бол багш хүний ху вийн зохион байгуулалттай хол-боотой асуудал. Ядаж эмэгтэй хүнд хөлстэй хувцсаа солих бо ломж олгох ёстой биз дээ. Жи жиг юм шиг мөртөө иймэрхүү

зүйл эмэгтэй тамирчдад хүндээр тусдаг.

Мөн тамирчид холын замд олон хоногоор явах тохиолдол их. Бид зардал мөнгөнөөс шалтгаалаад дандаа тусдаа буудалд, тусдаа өрөөнд ороод байж чаддаггүй. Зарим үед жижиг өрөөнд багш, та мирчин бүгд шахцалдаад ун-тах тохиолдол ч гарна. Энэ нь тамирчдад эвгүй байдаг талаар ярьж байсан.

Эмэгтэй тамирчдад бэлгийн дарамтаас гадна хэл ам, атаа жө-төөний дарамт их байна. Спортын бид чинь тэмцээн уралдаан, бэлт гэл гэж явсаар байтал ар гэрийн амьдрал орхигддог. Олим пын циклээ харж байгаад хүү хэд гаргаад эргэж бэлтгэлдээ орохоор “Гэдсээ чирсэн авгай” гэх мэт элдвээр хэлнэ. Бид эмэг-тэй л хүн юм хойно хүүхэд гар-гах эрхтэй биз дээ. Гэтэл үүнийг маш муухайгаар хэлж, спор тын карьерийг нь харлуулдаг. Ялан-гуяа, дээд үеийн эгч нараас иймэр хүү хандлага их гардаг байлаа. Үүнийг ажлын байрны дарамт гэх байх. Жишээ нь, би 2006 оны Турины олимпын дараа хүүхэдтэй болсон. Тухайн үед манай цанын холбоог Р.Раш гуай удирддаг байв. Гэтэл ма-найхан “Энэ Раш даргын хүүхэд юм билээ” гэж ирээд л шуугиж байсан. Иймэрхүү юм сонсохоор хэцүү л байдаг юм билээ.

-Зүй бус энэ зүй лийг үгүй хий-хийн тулд юунд ан-хаарах ёстой бол?

-Бид яг энэ асууд лаас бо-лоод шигшээ баг руу эмэгтэй дас-галжуулагч хүчээр оруулж бай сан. Гэвч одоо ажил-лахгүй байгаа. Мэ дээж эрэгтэй дас гал жуулагч бүхэн муу муухай гэж хэлж болохгүй л дээ. Үнэхээр мун даг эрэгтэй дас галжуулагч байдаг. Гэхдээ ш и г ш э э г и й н дасгалжуулагч гэсэн том албанд очиж байгаа хүн ядаж эмэгтэй т а м и р ч д а д хувцсаа солих боломж олгох ухамсартай байх ёстой.

Цанын хувьд бө-хийн хөн шиг биед

нь хүрч дас галжуулах шаардлага гардаггүй. Гэхдээ бид хүйтэнд явдаг учраас олон хувцас давхарлаж өмсдөг. Түү нийгээ эрчүүдийн өмнө тайлж, өмсөнө гэдэг эвгүй шүү дээ.

-Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд хаана хандах ёстой вэ гэх мэт наад захын мэдээллийг тамирчид хэр мэддэг бол?

-Намайг тамирчин байхад ч, сүүлд удирдах ажил хийж байхад ч энэ талын мэдлэгтэй хүн байгаагүй дээ. Спорт ба эмэгтэйчүүд гэдэг зөвлөл байдаг ч орон тооны бус учраас үйл ажиллагаа нь тогтвортой байж чаддаггүй. Уг нь энэ зөвлөлийг орон тооны болгож, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломжоор хангах ёстой. Бид одоохондоо шигшээ багийн талаар л яриад байна. Гэтэл хөдөө орон нутагт нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эх орны өнцөг булан бүрийг хамарсан сургалт зохион байгуулмаар санагддаг юм.

Мөн нэргүй захидал хүлээн авдаг газартай, түүнийг нь хүн бүр мэддэг бол тамирчид өөрт тохиолдсон асуудлаа хуваалцах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь энэ алба, нэгжийг орон тооны болгож, байнгын ажиллагаатай байлгахгүй бол нэг хэсэг ажиллаж байгаад л замхраад алга болох вий. █

Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудыг авлига авсан болон хууль бус үйл-дэл гаргасан хэргээр ба ривч -лан шалгаж байгаа та лаар ЦЕГ мэдээллээ. Эрүү гийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэм-цэх газраас АТҮТ-ийн ахлах бүрт гэгч, мэргэжилтэн А, Ш нар нь үгсэн хуйвалдаж “Есөн шижир” банк бус сан -хүү гийн байгууллагын эзэмш-

лийн есөн сая төгрөгийн тор-гуультай 31 шир хэг тээврийн хэрэгслийг ул сын бүртгэлээс ху дал мэ дээ лэл оруулан хасаж, уг ком паниас 2.1 сая төгрөг ав сан, нэг арлын дугаар бүхий тээв рийн хэрэг-сэлд гурван өөр номер той гэрчилгээ гаргаж бүртгэлийн системд оруулсан байжээ. Тэднийг хорих 461 дү гээр ангид саатуулан шалгаж байна. █

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

The Hu хамтлагийн YouTube суваг Монголдоо хамгийн их

хандалттай болов

Мисс Б.Гүнзаяа дэлхийн тайзнаа гайхуулах үндэсний

хувцсаа танилцууллаа

Авлига авсан АТҮТ-ийн ажилчдыг баривчилжээ

Монголын хөгжмийн ертөн-цөд шинэ хуудас нээсээр яваа The Hu хамтлагийнхан ээлжит нэгэн амжилт тог-тоолоо. Тус хамтлагийн You-Tube суваг жил гаруйхны өм нө нээгдсэн ч Монголдоо хамгийн их хандалттай болж чадсан байна. Тус хамтлагийн дуунуудыг энэ хугацаанд 52.2 сая хүн үзсэн бол subscribe нь 505 мянгад хүрчээ.

Залуучуудад зориулсан видео тоглоом, хошин видеогоор олонд танигдсан хоёр залуугийн Mesmerism

Official суваг 119 сая хандалт, 441 мянган subscribe-аар удаалсан байна. Харин жагсаалтын гуравдугаарт видео тоглоомоор залуусыг байлдан дагуулдаг Gremix (85 сая хандалт, 279 мянган subscribe) орлоо. Эхний 10-т Mongolia’s Got Talent, ARTGER, UB Comedy Club, The Voice of Mongolia, Maamuu, IZ, TR ELEVEN зэрэг суваг оржээ. Хандалтаараа тэргүүлсэн сувгууд Youtube-ээс сар бүр тодорхой хэмжээний мөнгө авдаг юм. █

Арванхоёрду гаар сарын 8-нд АНУ-ын Атланта хотноо дэлхийн гоо бүсгүй шал гаруу-лах Miss Universe наадам болох гэж байна. 68 дахь жилдээ зохиогдох энэ хүү наадамд 93 орны гоо бүс гүйд өрсөлдөх юм. Тэгвэл тус тэм цээнд эх орноо төлөөлөн оролцох мисс Б.Гүнзаяа дэлхийн тайзнаа өмсөх үндэсний хувцсаа танилцууллаа. Алдарт най-руулагч Жорж Лукасын “Од дын дайн” киноны Ами-дала хатны хувцсыг монгол

үндэсний халх эхнэрийн дээлнээс санаа авч хийсэн гэдэг. Тэгвэл мисс Б.Гүнзаяа энэхүү монгол хатны дээлээр гангарч, энэ түүхийг дэлхий да-хинд сануулах юм. Уг дээлийг “Торго” салоны дизайнер О.Болд урлаж байгаа аж.

Дээл улаан өнгөтэй байх бөгөөд энэ нь амжилт ололтыг бэлгэдэж байгаа аж. Толгойн даруулгыг нь гэхэд мастер ур-чууд 90 хоногийн турш хийдэг бөгөөд чулуу бүрийг гараар шигтгэдгээрээ онцлог юм. █

Page 4: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Э.Батцэцэг

zgm.mn

ubinfo.mn

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ҮЗЭЛ БОДОЛ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төс лийг хэдэн сар сунжруулан хэлэлц-сээр УИХ 100 хувийн

саналаар баталлаа. Анх өргөн барьсан эзэд нь ч танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн уг төсөл их бэрхшээлийг даван тууллаа. Гэвч уг хуулийн агуулга нь мэргэжлийн хувьд дэндүү сул дорой, чанаргүй, гишүүдийн санал бодлыг түүвэрлэн нааж хавчуулсан... Ерөнхийдөө улс төрийн намын тѳлѳвлѳгѳѳ шиг юм болсон. Сүүлдээ ч бүр элд-вийн шахалт дарамтад орж, эргэж буцсаар алийгаа алдан чулууч ны нөхөөстэй тэрлэг мэт боллоо. Гэхдээ энэ удаа агуулгыг нь орхиод, харин уг хуулийг мѳрд-сѳнѳѳр цаашид учирч мэдэх хүнд-рэл, эрсдэл, ялангуяа араасаа хор уршиг дагуулж ч болох алдаа гарс ныг тэмдэглэе. Гарц ч хайя.

Улс орнууд Үндсэн хуулиа ѳѳрчлѳхдѳѳ хуульчдаас аль болох зай барьдаг. Харин нийгэм зүйчид судлаачдын хүчтэй багт даатгадаг уламжлалтай аж. Энэ нь аргагүй. Судлаачид энэ практикийг эрх баригчдад янз бүрээр сануулаад барсангүй.

Үзэгдэл учир шалтгааны хол-боосыг хуучин хоцрогдсон диа-лик тик аргыг хэрэглэн гаргаж ѳнгѳрсѳн догматик зогсонги баримтлалуудаар чихэн дүүр гэлээ. Ѳнгѳрсѳн алдаагаа гишүүн бүр сайрхан ярьж, түүнийг засна гэсэн хийрхлээр хандлаа. Гэтэл учир шалтгааны холбоосыг ѳнгѳрснѳѳс биш ѳнѳѳдрѳѳс судлан шинжилж гаргаж ирээд ирээдүй рүү харж байгаад оновчтой шийдэл гаргадаг каузель (causal) хэмээх аргыг дэлхий дахинаа хэрэглэх болсныг хэлээд нэмэр болсонгүй. Яг ѳнѳѳгийн Монгол орны нөхцөл байдал дээр санаа дэвшүүлж хэлээд ч тоосонгүй, ойлгосонгүй. Нүдүүрийн капитализм (turbo-capitalism) гэгч нь манайд бодитой бий болчихоод байна шүү дээ гэж ухуулаад ч нэмэр болсонгүй. Уг нь яг бий болсон өнөөгийн бодит байдлыг анзаарсан бол тун хэрэгтэй байлаа.

Дэлхийн 193 орны төрийн

И.Цэрэнхүү, Социологич, памфлет нийтлэлч

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн

алдаанууд

үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. Үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм. Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ түвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард

түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. Одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа хаагдана.

Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, мар-галдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөн гөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа

ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРЭН БҮРЭЛ-ДЭХҮҮНЭЭР НЬ ЕРѲНХИЙ САЙД ТОМИЛДОГ БАЙХ ЗАСВАРЫГ ЗААВАЛ ХИЙХ ЁСТОЙ ЮМ

байгуу ламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаг-лалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу. Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий

хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ. Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай. Одоо бол нийгэм-эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлд сэн гүй. Уг дүгнэлтээр хүчтэй Ерөн-хийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. “Сонгодог” хэлбэрийн парла-менттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөн.

ҮХНѲ-ИЙГ НЭГЭНТ БАТАЛЛАА, ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг ард түмнээр хэлэлцүүлээгүй. Хэлэлцүүлсэн гэдэг ч тэр нь худлаа. Нийт ард түмний санал асуулга ч явуулаагүй. Уг нь засаглалын тогтолцоог асуучих хэрэгтэй байсан. Одоо ард түмэн хүлээгээд авчихна гэдэг юу л бол. Ер нь бол 49 хулгайчтай, ёс суртахууны байж болох л хамгийн доор түвшинд унасан ийм муу парламентаар Үндсэн хуулиа оролдуулахгүй гэсэн бодолтой байсан нь үнэмлэхүй олонх шүү дээ. Үндсэн хууль бол угтаа хууль биш конституц буюу Зѳвшилцлийн гэрээ. Манайхан буруу орчуулсан байдаг юм. Гэхдээ ордны хуйвалдаан маягийн зѳвшилцѳл огт биш. Харин ард түмэнтэй хийх зѳвшилцѳл. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй. Үндсэн хуулийг ард түмэн шүтэн дагаж мѳрдѳх учиртай болохоор буруу хийгдсэн хуулийг даган мѳрдүүлэхэд тун хэцүү. Алхам тутамд хүндрэл гарах байх, дахин ѳѳрчлѳх хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй.

Гарах гарц юу вэ, гэхээр Засгийн газрыг бүрэн бүрэл дэхүүнээр нь Ерѳнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм. Канцлерийн засаглал руу жаахан ойртсон суурь ѳѳрчлѳлт гэж хэлж болох ганц гялтайх зүйл нь энэ болно. Ѳѳрѳѳр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий. █

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 5: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАНБ.Гандолгор, ЗГМ сонин

“Манай эмнэлэг байсхийгээд л дадлагажигч эмч авах шаардлага гар даг. Нарийн мэр гэжлийн эмч нар ажил луулах гэхээр санхүүгийн боломж байхгүй. Хүүхдийн эмч ажиллуулмаар байдаг. Гэвч ирэх хүн олдохгүй байна. Тиймээс дадла га жигч эмч нарыг ажилд авахаас арга гүй болдог. Ажилд орж байгаа залуусыг ажиглаад байхад мэдлэг, ур чадвар дулимагхан байх юм. Жор ч бичиж чадахгүй хүмүүс ирэхээр арай туршлагатай эмч нар нь дахиад гурван сар сургах шаардлага гардаг. Хүний амь, нас эрүүл мэнд тоглоом биш шүү дээ. Тиймээс хувийн анагаахын сургуулиудыг цэгцлэх хэрэгтэй байх. Өрхийн эмнэлэгт ажиллах сувилагч олдохгүй байна. Эмч ч гэсэн дутагдалтай байгаа.

Хүний эрүүл мэнд, өр хийн эмнэлэг, эмчээс эхлэх учир тай. Өр-хийн эмнэлгийн

эмч сайн ажиллавал хүн амын өвчлөл, эндэгдэл аяндаа буурна гэж эрдэмтэн судлаачид үздэг. Харин манай улсын тогтолцооны гажиг өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжилд чөдөр болж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийг олон улсын жишигт нийцүүлж, хөгжүүлэх хэрэгтэй гэж жил бүр хурал зөвлөгөөн хийхдээ ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Эрүүл мэндийн анхан шатны тогтолцоо нь гажигтай учраас салбарын хөгжилд ахиц дэвшил гардаггүй. Өрхийн эмнэлгийн эмч нарын мэдлэг чадвар сул, шинэ залуу хүмүүс ажилладгаас болоод хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тухай шүүмжилдэг ч засаж залруулах, тогтолцоогоо сайжруулах, зөв менежмент нэвтрүүлэхэд анхаардаг сайд алга. Үе үеийн сайдууд нь энэ асуудлыг сонссон ч сонсоогүй мэт өнгөрөөсөөр өдий хүрлээ. Таван жилийн өмнө Н.Удвал сайдын үед л өрхийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулна гэж ярьж байв. Тогтолцоогоо сайжруулах нэрээр өрхийн эмнэлгүүдийн томоо хон хурлыг жил бүр зохион бай-гуулдаг. Аль 2014 онд зохион байгуулсан зөвлөгөөний дараа өрхийн эрүүл мэндийн төвийг орчин үеийн онош, эмчилгээний багаж аппарат, лаборатори, рентген, дүрс оношилгооны тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах талаар хөндсөн. Дүүргүүдэд нэг ээлжинд 200-300 хүн хүлээж авах хүчин чадалтай зөвлөх поликлиник байгуулна. Цаашлаад өрхийн эмнэлгийн нэг иргэнээр тооцох тусламжийн зардлын хэмжээг нарийн судлах, үзүүлэлтийн гүйцэтгэлд тулгуурлаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үр өгөөжийг боловсронгуй бол гох, Өрхийн эрүүл мэндийн төвийн зохион байгуулалт, эмч мэр -гэжилт ний чадавхыг дээш лүүлс-нээр хот, улсын үйл чил гээтэй II, III шатны эмнэл гийн ачаал лыг багасгах, тэд гээ рийн ажлын уялдаа холбоог сайж руулна гэх мэт зорилт тавьсан байх юм. Харин өнөөдөр энэ зорилт биелсэнгүй. Өрхийн эм нэл гүү-дийн дарга нар нь байнга ярьдаг зовлонгоо л тоочиж сууна.

ДЭМБ-ын тодорхойлсноор “ЭМАШТ” бол тухайн улс орны эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, онцлогт тохирсон “өвөрмөц хувилбар” байх ёстой. Манай улсын эрүүл мэндийн анхан шатны тогтолцоо ийм байж чадахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ

төгөлдөржиж чадахгүй байгаа учраас иргэд бухимдалтай явдаг. Анхан шатны эрүүл мэндийн төвд хандсан хүмүүсийн дийлэнх нь үзүүлж байгаа үйлчилгээнд нь сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Энэ нь өрхийн эмч нарын ихэнх нь дөнгөж сургууль төгссөн залуус байдагтай холбоотой. Иргэд ердөө л туршилтын туулай болдог гэсэн үг. Өрхийн эмнэлгийн хаалгаар сэтгэл дундуур гарсан өвчтөн дараагийн шатлалын эмнэлэгт хандахаас өөр аргагүй. Энэ байдал нь мөнөөх томоохон эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг. Зөвхөн өвчтөнүүд ч биш, шинэ залуу эмч нарын мэдлэг чадварт өрхийн эмнэлгийн дарга нар нь ч эргэлздэг байна. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны “Эрүүл өрх” эмнэлгийн дарга М.Алтанхуягийн ярьж буйгаар хувийн анагаахын сургуулиудын сургалтын чанар хангалтгүй байдаг аж. Тэрбээр

Бид санхүүжилтийнхээ боломж нөхцөлд тохируулаад залуу эмч нарыг сард 550 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Ахиж дэвших хү сэлтэй мэдлэг туршлагатай эмч нар ийм цалинтай ажил хийхийг хү-

сэх гүй шүү дээ. Жишээлбэл, мэд-рэлийн нарийн мэргэжлийн эмч ажиллууллаа гэхэд боломжийн цалин өгөх хэрэгтэй бол-но. Гэтэл ачаа лал маш их байдаг. Зөвхөн мэд рэлийн чиглэлийн өвчнийг оношилж, эмчлэх үүрэгтэй хүн өрхөд

ажиллавал хүүхэд, хөгшид гээд бүх л насныхныг үзэх болно. Дээр нь улсаас явуулж буй аяны үзлэг оношилгоог ямар ч төсөвгүйгээр хийж өгөх шаардлага гарна. Багаар бодоход жилд нэг эмчид 3000 өвчтөн ногддог гэхээр залхана шүү дээ.

Ингэж их ачаалал үүрч бага цалин авснаас хувийн эмнэлэгт ажиллаад боломжийн цалин авч, цаг завтай байхыг бодно биз дээ” хэмээн ярив.

Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байхад өнөө-дөр өрхийн эрүүл мэндийн төвүүд хоёр жилийн өмнөх хүн амын тоогоор санхүүжиж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 2017 онд 17,300 оршин суугчтай байжээ. Харин өдгөө 20 мянга гаруй болж хүн амын тоо нь нэ-мэгд сэн хэдий ч хоёр жилийн өмнөх санхүүжилтээрээ ажил-лаж байна.

Жилд нэг иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээнд зориулж өрхийн эрүүл мэндийн төвд улсаас 15,990 төгрөгийн санхүүжилт олгодог аж. Гэтэл нэг иргэн жилд хэд хэдэн удаа өрхийн эмнэлэгт ханддаг байна. Хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн учраас шилжиж ирсэн, бүртгэлгүй, шинэ төрсөн нярай гээд хэн ч байсан өрхийн эмч буцаах эрхгүй. Өрхийн эмнэлгийн өнөөдрийн зовлон ийм л байна. Уг нь эрүүл мэндийн салбар иргэдэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх бодлого барих ёстой. Гэтэл эмчдээ ч дарамттай, иргэдэд ч түвэгтэй бодлого барьсаар олон жилийг үдлээ. Одоо тогтолцоогоо өөрчилж, чанар хүртээмжээ сайжруулах цаг нь болсон баймаар.

Олон эмнэлэг хүүхдийн эмч ажиллуулахыг зорьдог ч тэр бүр мэргэшсэн эмч ирэхгүй байна гэсэн зовлон ярьж суулаа. Хүүхдийн эмч манай улсад хангалттай бий аж. Гэхдээ өрхийн эмнэлэгт ажиллаж ачаалалд дарагдаж, нуруугаа авахуулсан морь шиг болох хүсэл тэдэнд байдаггүй бололтой.

Өрхийн эмнэлгийн санхүү-жилтыг сайжруулж, шинэ ме неж -мент нэвтрүүлж, ядаж хүүхэд, ахмадын эмч ажиллуулдаг болох хэрэгтэй. Ингэж чадвал хойд хөршийн өрхийн эмнэлгийн жишигт дөхөж очно гэсэн үг. ОХУ-ын анхан шатны тусламж үйлчилгээний төвүүд нь хэс гийн зохион байгуулалт тай ажил-ладаг бөгөөд дотор, хүүхэд, ахмад настан гэсэн тө рөлж сөн мэргэжлийн тусламж үзүүлдэг аж. Харин Монголын өрхийн эмнэлэг хэтэрхий бага нэгжээр үйл ажиллагаа явуулж өдөр аргацаасан байдалтай ажиллаж байна. Анхан шатны тусламж үйлчилгээгээ ингэж хөсөр хаясан нөхцөлд салбарын хөгжлийн талаар яриад ч нэмэргүй. Дэлхийн хөгжил тэй хөл нийлүүлэн алхах хүсэл тэй бол эрүүл мэндийн сал барын тогтолцоогоо өөрчилж, өр хийн эмнэлгүүдээ сайжруулахад анхаараач, Эрүүл мэндийн сайд аа.

Эрүүл мэндийн салбарын тогтолцоо чадвартай эмч нарыг өрхийн эмнэлгээс үргээдэг аж

^550 мянгын цалинтай эмч 3000 хүний эрүүл

мэндийг хариуцаж байна

ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН СТАТИСТИК

Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв

219 2766 1000өрхийн

эрүүл мэндийн төвд нийт

сувилагч

эмч

9401800-2000

2147хүн тутамд

нэг их эмч ажиллана гэж заасан ч 2018 оны байдлаар

хүн ногдож байна

Өрхийн эмнэлгийн санхүү жилтыг сайжруулж, шинэ менеж­мент нэвтрүүлж, ядаж хүүхэд, ахмадын эмч ажилуулдаг болох хэрэгтэй.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 6: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) СУДЛААЧИЙН ҮГ

Эхлээд ганц тайлбар хэлье. Улсын нэрийг хоёр өөрөөр бичлээ гэж бүү цухалдаарай. Нэг нь Орост

нэрлэдэг нэр, нөгөө нь эх оронд нь нэрлэдэг нэр юм шүү. Тиймээс холбогдох мэдээллийг нь тухайн улсад нэрлэдэг хэлбэрээр нь бичлээ.

“Беларусь Орос хоёр цаасан дээр холбоотноороо үлдлээ” гэсэн гарчгаар оросын сошиалд ямар ч их нийтлэл (хэрэг дээрээ бухимдал, цухалдал, гоморхол) тавив даа. Уншиж тэмдэглэж шүүж барах юм биш. Их салалт л битүүхэн яваад байх шиг.

Нутаг дэвсгэртээ оросын цэргийн бааз байрлуулахаас Беларусь татгалзсаныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров тун таагүй хүлээн авч ярилцаж байгаа нь зурагтаар нэвтрэв. Орос ч Орос, яахаараа ч тийм зохимжгүй эвгүй асуудлыг зохимжгүй цагт нь тавив гэж ирээд Оросын өөрийнх нь сайт шүүмжилсэн байх юм.

Хөрш Украиных нь гашуун сургамж байна. Тэд НАТО, АНУ-аас болгоомжлоод нутагтаа Оросын цэргийн бааз байлгаад байсан чинь нөгөөх нь Крымын хойгийг аннекс хийх аятайхан зэвсэг болоод плацдармын үүрэг гүйцэтгэчихсэн. Тэгэхээр одоо ямар тэнэг нь очиж очиж нутагтаа Оросын цэргийн бааз байгуулъя гэх юм хэмээн орос сайтууд бичиж байна.

Беларусь нь Оросын холбоотноор хэзээд байх болно хэмээн Лукашенко ам тангарагаа өргөж байсныг С.Лавров дурдаад, одоо тэр холбоотноороо байгаа ч дээ гэж ярьсан нь буруу биш. Цаас бол цаас. Цаасан дээр гэрээ, хэлэлцээр байдаг ч Украин түүнийг нь нулимаад хаячихсан, одоо Беларусийг шахаад шахаад нэмэргүй гэсэн утгаар оросын нэг сайт дээр бичжээ.

Эсрэгээр, Элчин сайд нараа 2008 онд харилцан татчихсан АНУ-тайгаа Белорусс /өөрсдийнх нь нэршил/ харилцаагаа бүрэн сэргээгээд авлаа. Минск дэх АНУ-ын ЭСЯ 2008 онд 35 ажилтантай байснаа тавхан болгож үлдээсэн ба тэр үеэс Белорусс ч ажилтных нь тоонд хязгаар тавьж байснаа саяхнаас цуцалсан. 2019 оны хавар АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Жорж Кент Минскэд айлчилж, Крымыг Орост эрхшээснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь баяр хүргэж байсан бол өнгөрөгч наймдугаар сард Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон

Минскэд морилж, сарын дараа ТНБД-ын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Дэвид Хейл тус улсад айлчилж, аль аль нь Лукашенкотой уулзсанаар харилцаа шуудрах замдаа оржээ. Элчин сайдуудаа ч харилцан томиллоо. Жон Болтоны айлчлалыг Лукашенко бүр “түүхэн айлчлал” хэмээн нэрлэснийг яана. Хариуд нь цаадах нь “маш чухал айлчлал” гэж хэлж байсан.

АНУ-тай харилцаагаа огцом сайжруулж байгаагаа Белоруссын Гадаад хэргийн сайд Владимир Макей их сонирхолтой тайлбарлажээ. Бүс нутагт нь геополитикийн шинэ шинэ мөргөлдөөн дэгдэж, тэр нь АНУ-тай харилцаагаа урагшлуулахад хүргэсэн гээд “Белорусс бол аль нэг орны хавсарга биш ээ” гэсэн нь ОХУ-ыг л битүүхэн хэлээд тавьчихсан болов уу.

Дэвид Хейлийн хэлсэн үгс бүр адармаатай. Белорусстай харилцаагаа сэргээн сайжруулж байгаа нь Вашингтоны хувьд Дорнод Европын бүс нутаг маш эрхэмлэх зам харилцааны зангилаа, аюулгүй байдалд учрах аюулыг гярхай ажиглаж байх газар, тиймдээ ч бид Белоруссын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг маш хүчтэй дэмжих болно гэжээ. Энд улайм цайм Оросыг нэрлээд чичлээд

тавьчих шиг.Орос Белоруссын хооронд

ан цав гаргахыг мэдээж АНУ хүсээгүй, гэхдээ тэгэхээс сийхгүй гэдэг нь дээрхээс харагдаж байна. Тэгэхийг нь дэмжин ухайлагч нь хөрш Украин болжээ. Мэдээж Орост Путинд дургүйчүүд, сөрөг үзэл бодолтонгууд Дэвид Хейлийн хэлснийг дэмжиж байгаа биз ээ.

эдийн засгийг чинь гутаагаад дуусна хэмээн лүндэгдсэн байх юм. Украины хувьд Москвагийн ивээл дор эдийн засгийн нэгдэлтэй гэдэг дайнаас ч аюумшигтай. Дайнд хүмүүс үрэгдэнэ. Энэ бол эмгэнэл. Харин Оростой эдийн засгийн интеграц хийвэл бүр дордож нийгмээ, бүр төрт улсаа ч алдаж мэднэ гэж Бессмертный ярьжээ.

Түүний үзэж байгаагаар, интеграц нь Оросын эрх баригчдад л ашиг өгнө, ерөөсөө ийм үйл явц дээр мөнгө хийхээр завдан буй. Белоруссын эдийн засгийг тэд бодож суунаа гэж горьдвол том алдаа болно. Эрх мэдэл, мөнгө л тэдэнд хэрэгтэй. Тэр нь төрийнх нь эрх ашиг ч биш, ердөө хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхол гэж ирээд украины дипломатч хадууран ярьсныг зөвхөн дурдаад орхиё.

Оросын “Коммерсантъ” сонинд Орос-Белоруссын эдийн засгийн интеграцын хөтөлбөрийн тухай томхон өгүүлэл нийтлэгджээ. Түүнд бичсэнээр 2022 он гэхэд конфедератив төрт нэг шинэ улс үүсэх юмсанж. Энэ нь холбооны улсуудаас бүрдэх том холбооны улс бололтой. Татварын ба иргэний хууль тогтоомжоо нэгтгэх, гадаад худалдааны дэг, тоглоомын дүрмээ ижилсгэх,

Беларусийн тухай ээлжит гайхширал

Нутаг дэвсгэртээ Оросын цэргийн бааз байрлуулахаас Беларусь татгалзсаныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров тун таагүй хүлээн авав

хоёр талын өмчүүдийг зохицуулж ижилсүүлэх ажил 2021 оноос эхэлнэ гэсэн байх юм.

Гэтэл Оросын сонины бичсэнийг няцаасан аятай ярилцлагыг Белоруссын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хатагтай Наталья Эйсмонт өгөхдөө “Хоёр улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын тухай ярьж байна. Энэ бол хамгаас ариун нандин” гэх нь тэр. Тэр интеграцын процесс гэдэг чинь ердөө улаан дарцаг төдий юм гэсэн нь Москва хандуулсан доромж үг аятай чихнээ бууж байна.

Лукашенко Associated Press агентлагт ам мэдэн ярьсан байсан. АНУ-тай харилцааныхаа цоо шинэ хуудсыг нээлээ гэж. “Нээлээ” ч гэсэн, “нээхэд бэлэн байна” ч гэсэн. 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсанд нь энэ хорвоо дээр хамгийн баярласан хүн нь Лукашенко байсан болж таарсан. Гэтэл Холбооны төрт-улс гээд хоршин байгаа Оросынхоо талаар ямар гээч бодлого явуулах гэж байна даа. Оросын нефтиэр дутахгүй ч гэх шиг, орос нефтийг оруулах өөр нефть байна ч гэх шиг, сав л хийвэл Оростойгоо үнэ тарифны дайн хийх гээд л, юу гээчийг бид үзэх гээд байна даа. █

Олхонуд Баярхүү, Профессор

АНУ-ТАЙ ХАРИЛЦААГАА ОГЦОМ САЙЖРУУЛЖ БАЙГААГАА БЕЛОРУССЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВЛАДИМИР МАКЕЙ ИХ СОНИРХОЛТОЙ ТАЙЛБАРЛАЖЭЭ.

Украинаас Белорусст Элчин сайдаар ажилласан Роман Бессмертный гэж хорлогчин Оросыг эсрэг лут ярьжээ. Москва-Минскийн хоорондын аливаа интеграцын үйл явц Украинд аюултай төдийгүй Оростой эдийн засгийн интеграц явуулна гэдэг Белоруссын ард иргэдэд практик дээр ямар ч олз ашиг авчрахгүй. Ердөө төсвийг паразитлаад, нийгмийг мөлжөөд,

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсанд нь энэ хорвоо дээр хамгийн баярласан хүн нь Лукашенко байсан болж таарсан.

Page 7: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

Далд өлсгөлөн, таргалалтын шалтгаан нь

эрүүл бус хүнсБичил тэжээлийн дутагдал оюуны хоцрогдолтой, биеийн хөгжил сул дорой хүүхэд

төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: СЭДЭВ 07 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

Mонгол дахь Х а р в а р д ы н судалгааны нэгж байгууллагын нийслэл хот

болон долоон аймгийн нийт 320 иргэний дунд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдэд тиамин, фолийн хүчил, витамин А, Е болон Д амин дэмийн гүн дутагдал илэр чээ. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд бичил шим тэжээлийн дутагдалтай байгаа нь оюуны хоцрогдолтой, биеийн хөгжил сул дорой хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлж буй аж.

Харин “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар бичил тэжээл буюу аминдэм, эрдэс бодисын дутагдал нь Монгол Улсын хүн амын бүх бүлэг, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тархалттай байгааг илрүүлжээ. Тав хүртэлх насны хүүхдийн дунд энэ үзүүлэлт хамгийн өндөр байсан бөгөөд тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А аминдэм, 90 хувь Д аминдэмийн дуталтай эсвэл нөөц багатай гарсан аж. Дээрх судалгааны үр дүн монголчуудыг хоол тэжээлийн чанар, эрдэс амин дэмийн хэрэглээндээ анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Хүн хоол хүнснээсээ уураг, өөх, тос, нүүрс усаа зохист хэмжээнд авсан боловч эрдэс аминдэмийн дутагдалд орох энэ үзэгдлийг “далд өлсгөлөн” гэж нэрлэдэг. Амин дэм, эрдэс бодис нь хүний бие махбодид үүсдэггүй тул тэдгээрийг хоол хүнсээр дамжуулан авах зайлшгүй шаардлагатай. Аминдэм, эрдэс бодис, бие махбодид маш бага хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжилтөд нөлөөлөх, аливаа өвчнөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

ТАРГАЛАЛТТАЙ ХҮҮХДИЙН ТОО 79 МЯНГАД ХҮРНЭ

Хүүхэд том биетэй, мах мариа сайтай байвал эрүүл саруул гэсэн

Т.Намуунболор, ЗГМ сонин

ойлголт аль XX зуунтай улирч баларсан. Гаднаас нь харахад хэвийн жинтэй байтугай бидний хэлдгээр “бумбайж булцайсан” хүүхдүүд ч далд өлсгөлөнд өртөж байна. Монголчуудын өдөр тутам иддэг цуйван, бууз, будаатай хуурга, гурилтай шөл гэх мэт хоолнууд авах ёстой шим тэжээл болох уураг, нүүрс ус зэргийг өгч байгаа боловч амин дэм, эрдэс бодисыг нөхөж чаддаггүй. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүддээ түргэн хоолыг ихээр хэрэглүүлж байгаа нь ч санаа зовоосон асуудал юм. Дэлхийн таргалалтын холбооны судалгаагаар Монгол Улсын 5-19 насны таргалалттай

хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648 буюу 19 хувьд хүрнэ хэмээн тооцоолсон байна. Үүнд транс тосны өндөр агууламжтай шарж хуурсан түргэн хоол, тэжээллэг чанаргүй элдэв амттан, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ нөлөөлж байна.

САХАРЫН ТАТВАР АВАХ ЦАГ БОЛСОН

Далд өлсгөлөн буюу бичил тэжээлийн дутагдлаас сэр-гийлэх хамгийн энгийн арга нь хүнсний баяжуулалт гэж эрдэмтэд үздэг. Аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн

Гэрэл зургийг С.Батсайхан

аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг баяжуулсан хүнс гэж нэрлэдэг. Манай улс 1990-ээд оноос давсыг иодоор баяжуулан хэрэглэж, иодын дутагдлаас гарч, тодорхой үр дүнд хүрч байсан. АНУ, Швейцарь гэх мэт өндөр хөгжилтэй орон бараг 100 жилийн өмнөөс хүнсээ баяжуулж эхэлжээ. Тухайлбал, Швейцарь улс 1920 оноос давсыг баяжуулан хэрэглэж эхэлсэн бол АНУ 1930 оноос сүү сүүн бүтээгдэхүүнийг баяжуулж эхэлсэн байдаг. Түүнчлэн Филиппин, Пакистан зэрэг орон ургамлын тос, бу-даа зэрэг бүтээгдэхүүнийг баяжуулан хэрэглэдэг байна. Манай улс Баяжуулсан хүнсний

тухай хуулийг өнгөрсөн онд баталсан бөгөөд тус хууль ирэх сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Карин Хулшоф манай сонинд өгсөн ярилцлагадаа “ Хүүхдүүд асар их хэмжээний сахартай ундаа, цай, газтай ундаа хэрэглэж байна. Бараг л бүх хүүхэд долоо хоногт дор хаяж нэг удаа чипс, бялуу, печень зэрэг эрүүл мэндэд ямар ч ашиггүй бэлэн хүнс идэж байна. Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа хүүхдийн хэт таргалалт, шим тэжээлийн дутагд лын шалтгаан болдог” хэмээн онцолсон бөгөөд “Монгол Улс Зар сурталчилгааны тухай хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулж, эрүүл бус, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг хязгаарлах хэрэгтэй. Цаашлаад сахарын татвар нэвтрүүлэх ажлыг яаравчлахыг зөвлөх байна. Энэ татвараас олсон орлогоор хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих ажлыг идэвх жүүлж болно. Мөн бага насны хүүхдүүдийн дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч, бүх сургуульд биеийн тамирын хичээлийг долоо хоног бүр тогтмол оруулан, суурьшлын бүсүүдэд дугуйгаар явах, эсвэл явган алхах дэд бүтцийг бий болгох хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

Хүүхдүүд асар их хэмжээний сахартай ундаа, цай, газтай ундаа хэрэглэж байна. Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа хүүхдийн хэт таргалалт, шим тэжээлийн дутагдлын шалтгаан болдог.

ЦААШЛААД САХАРЫН ТАТВАР НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЯАРАВЧЛАХЫГ ЗӨВЛӨХ БАЙНА. ЭНЭ ТАТВАРААС ОЛСОН ОРЛОГООР ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ АЖЛЫГ ИДЭВХ ЖҮҮЛЖ БОЛНО.

Далд өлсгөлөн болон тарга-лалтын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шин-жилгээний ажилтан Н.Болормаа-гаас тодрууллаа.

-Өнгөрсөн жил “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн

ЗГМ: ТОДРУУЛГА

Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулан хэрэглэх нь хамгийн зөв шийдэлбай дал” үндэсний тавдугаар судал гааг танилцуулсан. Таван удаагийн судалгааны явцад анхаарал татахуйц ямар өөрчлөлтүүд ажиглагдсан бэ?

-Манай улсын иргэдийн хувьд хоол хүнсээр авах өөх тос, уураг, нүүрсусын хэмжээ хангалттай буюу шим тэжээлийн дутагдал бага байгаа бол бичил тэжээлийн дутагдал буураагүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, цус багадалт, Д амин дэмийн дутагдал түгээмэл байна. Мөн 15-49 насныхан болон 6-11 насны хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт 2010 оныхоос нэмэгдсэн байна.

-Бичил шим тэжээ лийн дутагдлыг шийд вэр лэх гол арга нь хүнс баяжуулах гэж үздэг юм билээ. Манай улсад хүнс баяжуулах бодлого хэрэгжүүлж байна уу?

-Баяжуулсан хүнсний тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Одоо бэлтгэл ажил явагдаж байна. Хүн бүр амин дэм, эрдсийн бэлдмэл худалдан авч чадахгүй учраас амьжиргааны түвшнээс үл хамааран хамгийн өргөн хэрэглээний хүнсийг амин дэм, эрдсээр баяжуулж хэрэглэх нь хүн амд чиглэсэн хямд төсөр, зөв шийдэл болоод байна.

-Эцэг эхчүүдийн дунд а ж и г л а г д а ж байгаа хооллолтын түгээмэл алдаа юу вэ. Хүүхдээ хэрхэн далд өлсгөлөнгөөс сэргийлэх вэ?

-Олон төрлийн х о о л х ү н с хэрэглэхгүй, түргэн шарж хуурсан хоол, баялаг бус хүнс хэрэглэж байна. Бичил тэжээлийн д у т а г д л а а с сэргийлэхийн тулд зөв, зохистой хооллож, өдөр бүр олон нэр

төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн хүүхдийн зохистой хооллолтын ц о г ц з а а в а р батлагдсан. Нэр төрөл, агууламж гэхчлэн бүх талаар нь нарийвчлан гаргасан зааврын дагуу хооллох хэрэгтэй. Х э р в э э а м и н дэм эрдэс бодис нэмэлтээр хэрэг лэх шаардлагатай бол

заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. █

15­49 насныхан болон 6­11 насны хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт 2010 оныхоос нэмэгдсэн байна

Page 8: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

ЗГМ: ТОВЧХОН АРИЛЖАА

Монголын хөрөнгийн бирж лхагва гарагийн үнэт цаасны арилжаагаар 27 компанийн 299,909 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 12 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийнх буурлаа.

ИНДЕКС

0.01

Хувь. ТОП 20 индекс 0.01 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо.

УУЛ УУРХАЙАшигт малтмалын 28 тусгай зөвшөөрөл аравдугаар сард цуцлагджээ. Үүнээс 15-ынх нь хугацаа дууссан бол 12 нь ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс болж цуцалсан талаар Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

49.6

Хувь. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 49.6 хувийг бүрэн дунд, 29 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд боловсролтой иргэд эзэлж байна.

БАНК, САНХҮҮ

1.7 Их наяд төгрөг. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны аравдугаар сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 44.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

СУДАЛГАА

24.8 Хувь. “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны гуравдугаар улирлын ээлжит тайланг танилцууллаа. Тайлант хугацаант өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 24.8 хувь нь үзсэн байна.

АЗИ

9.2

Хувь. Японы экспорт сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Аравдугаар сард экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас тааруу гарлаа.

ЭДИЙН ЗАСАГ 9 11

11 10

Ирэх жил цахим худалдаа $900 тэрбумд хүрнэ

Х.Цэвэлмаа: Оюутолгой төсөл хэрэгжихгүй бол Монголын ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө

Японы NTT судлаачдад сая ам.долларын цалин амлав

Дуучин, эмчийн аль нь болохыг ДНХ шийднэ

Давосоос давсан олон улсын форум бий болсныг Bloomberg-ийн New Economy

Forum одоогоос жилийн өмнө дэлхий нийтэд тунхаглан таниулсан. Тэгвэл энэ жилийн чуулга уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай гарагийн улс төр, санхүү, бизнесийн салбарын нөлөө бүхий 500 гаруй эрхэм ажил хэрэгчээр энд цуглаад байгаа нь энэ. Тэдний ярилцах сэдэв өргөн цар хүрээг хамардаг бөгөөд дэлхий дахины өмнө тулгарч буй, тэдний нийтлэг эрх ашгийг хөндсөн бэрхшээлтэй агаад маргаантай асуудлыг хөндөж байдгаараа ихээхэн онцлог. Олон улсын хараа энэ өдрүүдэд Бээжинг чиглэж байна.

АНУ, БНХАУ-ын хооронд жил дамнан өрнөж буй худалдааны маргаан, 5G технологийн цааш-дын чиг хандлага, бизнесийн орчинд өрнөж буй хөрөнгийн шилжилт хөдөлгөөн чуулга уул-залтын анхаарлын төвд байна. “Шинэ хамтын нийгэмлэг шинэ эдийн засгийн төлөө” гэсэн уриа чуулга уулзалтын үндсэн сэдэв. Bloomberg L.P-ийн гүйцэтгэх захирал Майкл Блумбергийн санаачилгаар “Шинэ эдийн засгийн чуулган” анх Сингапурт зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Бээжинд төвлөрч байгаа нь учиртай. Хятадын олон улсад эзлэх байр суурь жилээс жилд бэхжиж, шинэ эрин үеийг бүхэлд нь тэд түүчээлэх хэмжээнд яригдаж байна. Тодруулбал, түүхэн эргэлтийн цаг үед бид хэдийнэ тулж иржээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхмүүд үүнийг илүүтэй мэдэрч, өөрчлөлт, шинэчлэлтэд улс орон, хувь хүн, хувийн хэвшил бэлэн байх ёстойг дор бүрнээ өгүүлж байна.

Эдийн засгийн хүчин чадал, хөрөнгийн урсгал аж үйлд-вэржсэн өрнөдөөс эрс хур-дацтайгаар дорныг чиглэн, шинэ эдийн засгуудад шилжин байрших боллоо. Энэ зөвхөн

эхлэл төдий аж. Шинэ зах зээл, шинэ удирдагчид олон улсын талбарт хүч төрөн гарч, улмаар эдийн засгийн өөрчлөлтийн чиг хандлагад хүртэл гүн гүнзгий нөлөөлөх болов. Төрөл бүрийн сорилт тулгарч байгаа хэдий ч өдөр бүр шинэ боломжууд манай гарагт нээгдсээр байна. Энэ бүхэн шинэ үзэл санаа, шинэчлэл, хамтын ажиллагааг алхам тутам улс орнуудаас шаардаж, ирэх

Б.Баяртогтох , ЗГМ сонин

жилүүдэд хүн бүрийн оролцоотой эдийн засгийн өсөлт болоод хөгжил цэцэглэлт юу юунаас илүү чухлаар тавигдах нь.

Дэлхий нийтийг хамарсан энэхүү өөрчлөлт дорно, өрнийг бүрхэх төдийгүй хувь хүний эрх, оролцоог салбар салбарын манлайлагчид нэн тэргүүнд авч үзэж байна. Нийгмийн буюу олон нийтийн оролцоотой ирээдүйг бүтээхэд дэлхийн янз бүрийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдыг үүнд уриалан дуудаж, татан оролцуулах, урам зориг өгөх нь “Шинэ эдийн засгийн чуулган”-ы нэг ач холбогдол билээ. Ази, Номхон далайн цэцэглэж буй бүс нутгаас, Африк, Латин Америкийн бум бужигнасан хотоос хүртэл ирж Бээжинд хуран чуулж буй төлөөлөгчид тус тусын үнэ

МАШ ХУРДТАЙ ӨРНӨЖ БАЙГАА ТЕХНОЛОГИЙН ДЭВ-ШИЛ ШИНЭ МЯНГАНЫ ӨӨРЧ ЛӨЛ ТИЙГ ЗАЛАН ЧИГЛҮҮЛЭХЭЭР БАЙНА

Улс орнуудын эрэмбэ, дараалал хувьсан өөрчлөгдөх цаг айсуй

Майкл Блумбергийн санаачилсан “Шинэ эдийн засгийн чуулган” хоёр дахь жилдээ болж байна

Худалдан авах чадварт нь тохируулсан ДНБ-ий хэмжээгээрээ 2050 онд дэлхийд тэргүүлэх орнууд (Их наяд ам.доллар)

Эдийн засгийн хүчний тэнцвэрийн өөрчлөлт

ФРАНЦ

4.7

ИХ БРИТАНИ

5.3

ГЕРМАН

6.1

ЯПОН

6.7

МЕКСИК

6.9

ОХУ

7.1

БРАЗИЛ

7.5

ИНДОНЕЗИ

10.5

АНУ

34.1

ЭНЭТХЭГ

44.1

ХЯТАД

58.8

цэнэтэй шийдлээ хуваалцаж байна.

Шинэ эдийн засгийн чуулганд Билл Гейтс, Кондолиза Райс, Жак Ма, Хэнри Киссинжер тэргүүтэй эрхмүүд оролцож буй. Улс ор-нуудын хүчний тэнцвэрт гарах өөрчлөлт, бүс нутгийн ээдрээтэй байдал, тогтвортой хөгжлийн шийдлийг чуулганы оролцогчид мар гааш мөн хэлэлцэнэ. Эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны ойлголт хэмжигдэхүүн урьд өмнө байгаагүйгээр хувьсан өөрч лөгдөх болсон. Маш хурдтай өрнөж байгаа технологийн дэв-шил шинэ мянганы өөрч лөл тийг залан чиглүүлэхээр байна. Эдийн засгийн хүчний тэнцвэрт томоо -хон өөрчлөлт эрчээ авсаар, 2050 он гэхэд БНХАУ, Энэтхэг до тоо -дын нийт бүтээгдэхүүний хэм-жээ гээрээ дэлхийд тэргүүлэх нь.

Source: MSE

Page 9: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

Өнөөдөр 3.2 тэрбумаар тоологдож буй дундаж давхаргын хүн ам 2030 он гэхэд таван тэрбум давна. Энэхүү өсөлт, чанартай амьдралын төлөөх хэрэгцээ эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх ээлжит сорилт болж байна. 2000 оноос хойш дундаж давхаргын эрчим хүчний хэрэгцээг хорт хийн ялгарал багатай эх үүсвэрээр хангах технологийн хөгжүүлэлтэд ес орчим тэрбум ам.доллар зарцуулаад байна. Цаашид дундаж давхарга тэлэх хэрээр эрчим хүч болон хүнсний хэрэглээ олон улсын анхаарлын төвд үргэлж байх нь.

Эрчим хүчний хэмнэлтийг эрчимтэй ярихаас аргагүй боллоо. Үүнийг “Шинэ эдийн засгийн чуулган” дэлхий нийтэд сануулж ирсэн. 2040 он хол биш ээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн бус орнуудын эрчим хүчний эрэлт дээрх онд 61 хувиар өснө гэж 2018 оны чуулганаар ярьсан. Үүнийг өнөө жил дахин ярилцах бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн улс орнууд, хувийн хэвшлүүд ямар өөрчлөлт, дэвшил гаргасан талаар хэлэлцэхээр байна. Сорилтыг даван туулах шийдлийг чуулган хөндөнө.

2034 он гэхэд Африкт хөдөлмөрийн насны хүмүүсийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 09 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

тоо 1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа нь дэлхийд хамгийн том ажиллах хүчний арми болохоор байна. Дэлхийн хүн амын динамик өөрчлөгдөж байгааг эндээс та анзаарсан байх. 2034 он гэхэд Африкийн хотын хүн ам 187 саяар нэмэгдэнэ. Ингэснээр илүү иноновац, нөөц, хөгжлийн боломжуудын төв ч өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнд нийцэх шийдэл, гарцыг “Шинэ эдийн засгийн чуулган” танилцуулна.

2025 он гэхэд өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 70 хувь нэмэгдүүлэх шаардлагатай боллоо. Фермерүүд ургацын өгөөжөө нэмэгдүүлэх, байгаль цаг уурын нөлөөллийг бууруулахын тулд газрын талаар ахисан түвшний мэдээлэл байх ёстой аж. Харамсалтай нь технологийн хомс байдлаас болж фермерүүд, тариачид шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж хязгаартай байгаа юм. Энэ нь сорилт болж байна.

Ирэх жил гэхэд улс орнуудын хооронд хийгдэж буй цахим худалдаа 900 тэрбум ам.долларт хүрч өсөх бөгөөд дэлхийн цахим худалдааны 22 хувьд хүрэхээр байна. Ингэснээр харилцан хамааралтай ертөнцөд худалдаа бол дэлхийн

эдийн засгийн эх булаг юм. Жижиг, том ямар ч бизнест, шинэ зах зээлд нэвтрэхэд энэ бол хамгийн чухал. Тэгвэл шийдэл нь өнөөдөр, маргаашийн хурлаар илүү тодорхой болох юм. Шинэ дижитал технологийн ачаар улс орнуудын хооронд бизнес эрхлэхэд шуурхай, аюулгүй хямд болж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн худалдаанд цаасны хэрэглээг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр экспортын өртгийг 30 гаруй хувиар бууруулжээ. Ингэснээр бизнесийн мөнгөн урсгал нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт хурдсах юм.

Ухаалаг хотын эрэлд дэлхий нийтээр гарч байна. Тэр тусмаа Ази, Номхон далайн орнуудад энэ бэрхшээл хамгийн их тулгарч байгаа юм. НҮБ-ын тооцоогоор, 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 68 хувь хот суурин газар төрөх төлөвтэй байгаа. Тиймээс аюулгүй, тогтвортой хөгжил бүхий хотуудыг бий болгох шаардлага урган гарч байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийн хүн амын 35 хувийг ердөө л гурван улс дангаараа бүрдүүлэх төлөвтэй байгаа юм. Хэлэлцсэн асуудал нь богино хугацаанд үр дүнд хүрч, шууд биеллээ олох боломж бүхий “Шинэ эдийн засгийн чуулган” маргааш Бээжинд үргэлжилнэ. █

2020 оны төсвийн төсөлд ипотекийн зээлийн санхүү-жилтийг 60 тэрбум төгрөг болгож баталлаа. Энэ нь 2019 оны батлагдсан дүнгээс 55 тэрбум төгрөгөөр буурч байна. Энэ онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сан хүү-жилтээс банкнуудын өөрийн эх үүсвэрийг нэмж, сан-хүүжилт олгож байгаа юм. Ингэснээр 2019 оны эцсийн байдлаар нийт 430 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтойг Монголбанк мэдээллээ. Энэ сарын 15-ны байдлаар нийт 340.3 тэрбум төгрөгийн зээлийг 4905 зээлдэгчид олгожээ. Цаашид он дуусталх хугацаанд сард 76 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор байна. 2017 онд Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн сан-

хүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан бөгөөд энэ хүрээнд Монголбанкны төсвийн зардлын шинжтэй бүх үйл ажиллагааг зогсоох, ялангуяа ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх гол шаардлага тавьж байсан ч хэрэгжих хугацааг 2019 он дуустал сунгаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол-банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2020 оноос Монголбанкийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтээс гаргах төлөвлөгөө батлаад байна. Ингэснээр 2020 онд улсын төсөвт тусгасан ипотекийн зээлийн санхүүжилт болон банкнуудын эх үүсвэрээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөл-бөрийг үргэлжлүүлж магад-гүй байгааг Монголбанк мэдээллээ. █

Дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ

“Оюутолгой”-н олборлосон баяж мал дахь алт, зэсийн агууламж буурсан байна

Ирэх жил цахим худалдаа $900 тэрбумд хүрнэ

Ипотекийн зээлээс төв банк оны дараа гарна

Зэсийн баяжмалын экспорт 2.5 хувиар

буурчээ

Э.Одончимэг, Шинжээч

Т.Элиса, Шинжээч

МӨНГӨНИЙ БОДЛОГО

УУЛ УУРХАЙ

Манай улс энэ оны эхний 10 сард 1.17 сая тонн зэсийн баяжмалыг 1.5 тэрбум ам.дол-лараар экспортолсон байна. Үүнийг жилийн өмнөх тэй харьцуулахад биет хэм жээ-гээр 2.5 хувь, мөнгөн дүнгээр 7.7 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Гол экс-порт логчдын нэг “Оюутолгой” ком панийн олборлосон баяж мал дахь алт, зэсийн агууламж буурсан байна. Мөн борлуулалтын хэмжээг харвал оны эхний гурван улиралд нийт 944.6 сая ам.долларын борлуулалтын орлого олсон талаар Turquoise Hill Resourc-es компани тайлагнажээ. Оны эхний 10 сард 557.7 мянган тонн жоншны хүдэр, баяжмалыг 170.4 сая ам.дол лараар борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 32 хувиар, мөнгөн дүнгээр 21 хувиар өссөн

талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Монгол Улс жоншны үйлд -вэрлэлээр БНХАУ, Мек-сикийн дараа дэлхийд гурав-дугаарт бичигддэг. Харин экспортын гол зах зээл нь БНХАУ болон ОХУ юм. Мөн Японы харилцагчид БНХАУ дахь салбараараа дам жуулан худалдаж авч байгаа тохиол-дол бий гэдгийг Монголын жоншны холбоо мэдээллээ. Мөн тайлант хугацаанд 109 мянга гаруй тонн цайрын хүдэр, баяжмалыг 155.6 сая ам.доллараар борлуул жээ. Жилийн өмнөх тэй харь цуу-лахад биет хэм жээгээр зур-гаан хувиар өссөн бол мөнгөн дүнгээр 7.1 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Оны эцэст цайрын ханш сэргэнэ гэж найдаж байгаагаа гол экс портлогч “Цайрт минерал” ком пани мэдээлж байв. Хэдий тийм боловч цайрын ханш сүү-лийн гурван долоо хоно гийн хугацаанд буурсаар байна. █

Page 10: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ЭДИЙН ЗАСАГ

СУДАЛГАА

Гүний сургалтын арга техникээр хувьцааны ханш таамаглах нь

Хувьцааны үнэ ханш таамаглах судалгаанд сүүлийн үед хиймэл оюун ухааны техник ашиглаж байна. Гэтэл энэ шинжилгээний хэрэгсэл монголд хангалттай судлагдаагүй байгаа юм.

Хиймэл оюун ухааны арга хэ рэг-сэл аль хэдийн энгийн амьд ралд нэвтрэн баялаг бү тээж эхэлсэн өнөө үед үүнийг хөрөнгийн зах зээлд нутагшуулах шаардлага үүсээд байна. Мөн олон улсад хөрөнгө оруулагч хувь хүмүүс болон байгууллагууд хий мэл оюун ухааныг ихэд сонирхох болсон нь ажиглагдах боллоо.

Машин сургалт болон өгөгдөл олборлолтын чиглэлээр хийгдсэн су далгаануудын ихэнх нь сэнти-мент болон техник анализ хийх загварыг сайжруулахад төвлөр-сөн байна (P.Valavani, 2013). Эдгээр судалгаануудын үр дүнг харахад түү хэн үнэ болон арилжигдсан

МУИС-ийн Эдийн засгийн хүрээ-лэнгийн захирал Х.Цэвэлмаатай “Оюутолгой”-н гэрээний талаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд болж буй Оюутолгойг тойрсон үйл явдлыг анхаарч харж байгаа байх. Судлаачийн хувьд энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Сүүлийн 2-3 жилд Монголын эдийн засагт хүчтэй нөлөөтэй байгаа уул уурхайн салбарын судалгааг хийлээ. 2018 онд Оюутолгой төслийн Монголд оруулсан хувь нэмрийг судалсан. Үүнээс гадна Монголын геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын стратегийн баримт бичгийн судалгааг хийж үзсэн. Оюутолгой төслийн эргэн той-ронд нь, нийгэмд зөв ойлголт өгч, ялангуяа нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дэлгэрүүлж, илүү өргөн өнцгөөр харах шаардлагатай болж байна.

-Монгол Улсын эдийн засагт оруулж буй үр өгөөжийг яаж тооцдог вэ?

-Нэг жишээ татаж болно. Оюу-тол гой хэрэгжиж байгаа болон хэрэгжээгүй үед ямар нөлөө үзүүлж болохыг макро эдийн засгийн

хэм жээгээр таамаглах загвараа сайж руулан хувьцааны үнийн бо-ги но хугацааны хэлбэлзлийг ам-жилттай таамаглаж байна (P.Val-avani, 2013).

Гаднын компаниуд аль хэдийн хиймэл оюун ухааныг ашигласан шинжээчийн үйлчилгээг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлжээ. Тухайлбал, EQUBOT бол IBM – ын хөгжүүлж буй хиймэл оюун ухаан дээр суурилсан компани бөгөөд санхүүгийн тайлан, сентимент буюу зах зээлийн сэтгэл зүй дээр шинжилгээ хийдэг билээ. Ингэснээр алдсан арилжаанаасаа суралцаж дараагийн ижил тохиолдолд алдахгүй болох бөгөөд шинжилгээ хийх хугацааг хэдхэн секунд болгож багасгаж байна.

Энэхүү судалгаанд хиймэл оюун ухааны хиймэл мэдрэлийн сүл жээний төрлийн LSTM аргаар хувьцааны ханшид таамаг гаргасан билээ. Харин энэхүү аргыг one step ahead forecasting төрлөөр кодлож дараагийн 1 өдрийн ханшийн таамаг гаргав.

Б.Элдэв-Очир, СЭЗИС-ийн магистрант

Зураг 1. Говь компанийн хувьцааны ханшийн таамаг. Epoch 100

Epoch 100 буюу сургах явц 100 удаа хийсний дараа 10 сарын 26-ны ханшийг таамаглахад 261.2 төгрөг байна гэх дүн гарлаа.

2019 оны 10 сарын 28 –ны өдрийн байдлаар Говь ХК-ийн хувьцааны ханш нь 373 төгрөгөөр нээгдэж 371 төгрөгөөр хаагджээ.

Говь хувьцаат компанийг сонгож таамаг гаргахад Дата боловсруулалт болон тооцоолуур муу байснаас үүдэн таамаг зөрсөн гэж үзэж байна. Гэсэн ч трендийг зөв таамагласан нь харагдаж байна.

Мэдээж хиймэл оюун ухааны арга техник гэдэг утгаараа өндөр хүч чадалтай цахим тооцоолуур ашиглах, датаг ихэсгэх шаардлагатай. Ингэснээр сурах процесс сайжирч зөв таамаглах магадлал өснө Энэ судалгаа бол ханш таамаглалын хамгийн жижиг судалгаа бөгөөд цааш судлах шаардлага их байна. █

Х.Цэвэлмаа: Оюутолгой төсөл хэрэгжихгүй бол Монголын

ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө

Т.Элиса, Шинжээч салбарын манай судалгааны баг үнэлж үзсэн. Оюутолгойг 2013-2015 онд зогсоож байсан. Тэр үеэс хойшхи өөрчлөлт, нөхцөлийг тодорхойлж үзэхэд Оюутолгой төсөлгүй байхад Монгол Улс төсөлтэй байх үеэсээ жил тутамд 9.4 хувийн дотоодын нийт бүтээгдэхүүнээ алдаж болзошгүй гэсэн тооцоо гарсан. Оюутолгой төсөл хэрэгжихгүй бол Монголын ДНБ-ий өсөлт сөрөг хандлагатай явах төлөв ажиглагдаж болох юм. Мөн ДНБ-ээс гадна бусад салбарын ажилд яаж нөлөөлсөн гэдэг талын судалгааг хийж үзэхэд орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчид төдийгүй Монголд үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын ажил эрхлэлт, бүтээгдэхүүний үйлд-вэрлэлд зохих хэмжээний эерэг

Монгол Улс төсөлтэй байх үеэсээ жил тутамд 9.4 хувийн дотоодын нийт бүтээгдэхүүнээ алдаж болзошгүй гэсэн тооцоо гарсан

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ЗӨВХӨН ЭДИЙН ЗАСАГ БУС НИЙГЭМ, ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ТАЛААС НЬ ХАРЖ БОЛОХ ЮМ.

нөлөө үзүүлсэн гэх үр дүн гарсан.-Зохих хэмжээний гэдгээ

тодорхой хэлбэл?-Орон нутгийн бэлтгэн нийлүү-

лэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Судалгаанаас харахад Өмнөговь аймгийн ДНБ-ий 78 хувь нь Оюутолгойтой холбоотой байна.

-Төслийн үр өгөөжийг илүү хүртээмжтэй, сайжруулахын тулд юу хийвэл илүү оновчтой юм бол?

-Мега төсөл гэдгээрээ яах аргагүй Монголын хөгжилд оруулж буй том алхам юм. Оюутолгой гэлтгүй уул уурхайн төслийн хамгийн том үр өгөөж бол хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал гэдэг асуудлыг гаргаж ирж байна. Энэ болж мөнгөөр хэмжих асуудал биш. Олон улсын уул уурхайн стандарт, жишгийн дагуу Монголд уул уурхайн үйлдвэрлэл, олборлолт, ашиглалт явагдаж байна гэдэг нь мөнгөөр илэрхийлэгдэхгүй том үзүүлэлт юм. Үүнээс гадна бизнесийн соёл тогтох үр өгөөжийг Монгол Улсад үзүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, үүнийг дагаад худалдааны гэрээг харах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой хэмжээнд туршиж үзлээ. Тэгвэл одоо гадаад худалдааны талаар ямар гэрээ хийж байгаа

юм бэ, ийм гэрээ нь байна уу, мөн дутуу орхисон зүйлээ төсөлтэйгээ холбон харж үзвэл төслийн үр өгөөжийг илүү тодорхой харах боломжтой. Төслийн үр өгөөжийг зөвхөн эдийн засаг бус нийгэм, эрхзүйн зохицуулалт, хүрээлэн байгаа орчны талаас нь харж болох юм. Уг төсөл нь энэ мэтийн олон талын ач холбогдолтой.

-УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслээд тог тоол гаргахаар төслөө боловс руулаад чуулганаар оруу-лахаар боллоо. Энэ нь хэр том эрсдэл вэ?

-Эндээс харах нэг том зүйл бий. Энэ нь бид өрсөлдөөнийг хамгаалах гээд байна уу гэдэг асуудал. Зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг хангаснаар өрсөл-дөөнийг хамгаална гэдэг асуудлыг ярих байх. Өрсөлдөөнийг хамгаа-лахын тулд уул уурхайн салбарт бид хэдийд нь хязгаарлах, хэдийд нь хориг тавих, хэдийд нь дэмжих бодлого барих вэ гэдгийг анхаарна. Зах зээлийн өрсөлдөөн, салбарын хөгжил цэцэглэлтийг хангахын тулд татварын зохицуулалтыг сайн

хийх хэрэгтэй. Хэрвээ татвар руу чиглээд орж ирж байгаа бол энэ зохицуулалт урт хугацаандаа үр өгөөжөө өгнө. Харин улс төрийн шийдвэр дагасан зохицуулалт гарвал нөгөө л дутуу харсан асуудал хэвээр үлдэнэ.

-Төслийн суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулах сонирхлоо УИХ-ын зарим гишүүн илэрхийлж байгаа. Хэр оновчтой шийдэл вэ?

-Гэрээний ерөнхий үе шатыг авч үзвэл 2001 оноос эхэлж, 2009 онд гэрээ байгуулаад, 2011 онд хувьцаа эзэмшигчдийн гэ-рээний нэмэлт, өөрчлөлт ороод, 2014 онд өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, 2015 онд гү ний уурхайн санхүүжилтийн төлөв-лөгөөг л баталсан асуудал юм. Дубайн гэрээ гэдэг нь нэмэлт сан-хүүжилтийн гэрээ хийсэн гэдэг асуудал биш. Тодорхой хэмжээний төлөвлөөг батлах талаар ярилцаж байсан. Цаашид ч олон гэрээ төсөлтэй холбоотой асуудалтай хэлэлцээ хийх зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. █

350

360

GOV-Хувьцааны үнэ

GOV-Хувьцааны үнэ

GOV-Хувьцааны таамагласан үнэ

GOV-Хувьцааны таамагласан үнэ

300

340

250

320

200

300

150

280

100

260

200

50

800400

100

1000

200

1200

250

600

150

500

0

Page 11: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 11 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

Шелли Банжо

Японы NTT судлаачдад сая ам.долларын цалин амлав

Зарим суурь судалгааг Alphabet Inc, Apple Inc зэрэг аварга манлайлдаг дэлхийн түвшинд хүргэхийн тулд Японы харилцаа холбооны тэргүүлэх компани NTT Group эрдэмтдэд үнэмлэхүй өндөр цалин амлаж байна.

Цагтаа Японы телефон холбооны салбарт монопол байсан тус компани АНУ-ын Калифорнийн Пало Альто дахь лабораторидоо ажиллах судлаачдад жилийн сая ам.долларын цалин амлаж байгааг NTT-гийн судалгаа хариуцсан салбарын ерөнхийлөгч Казүхиро Гоми мэдэгдэв. Тус компанийн гүйцэтгэх захирал, 41 жилийн ажлын замналтай Жюн Савадагийн цалингаас ихийг амласан нь NTT шиг уламжлалаа хадгалагч Япон компаниийн хувьд ховор алхам боллоо.

Үүрэн холбооны үйл-чилгээний орлогынх нь хэтийн өсөлт тодорхойгүй одоогийн нөхцөлд нийцүүлэн тус компани бизнесээ үүлэн тооцоолол, өгөгдөл боловс-руулах төвийн үйлчилгээнд шилжүүлэх бүтцийн шинэчлэл

Дуучин, эмчийн аль нь болохыг ДНХ шийднэ

Даниэла Вэй

Дебби Ву

Тайванийн эрх баригчид олон арван жил БНХАУ-д үйл ажил лагаагаа төвлөрүүлж ирсэн өөрийн компаниудыг эх орондоо дэвшилтэт технологитой үйлд вэр-лэлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлж байна.

БНХАУ-д үйлдвэртэй дотоо-дын компаниудаа эх орондоо хөрөнгө оруулахад нь туслах хөтөлбөрийг Тайбэй оны эхээр эхлүүлснээс хойш Тайванийн үйлдвэрлэгчид нийт 1.2 их наяд тайвань долларын (39 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулахаар

Крис Жюн 2017 онд охинтой болоод хэдхэн сар өнгөр-мөрц шүлсийг нь хуруу шилэнд хийж

компанийнхаа Хонконг дахь генетик тестийн лабораторид авчирлаа. Тэрбээр охиныхоо ирээдүйг утга учиртай болгохын тулд ДНХ-ийн судалгаа ашиглах лут зорилго өвөрлөжээ. Охиноо чадварлаг мэргэжилтэн, эмч болох байх хэмээн тэрбээр таамагласан юм.

Гэтэл Gene Discovery ком-панийн анализ-шинжилгээ Жюны бодлыг өөрчлөв. Охин нь санах тогтоох ой сул, хөгжим, математик, спортын чадвар илүүг судалгааны дүн харууллаа. Жюн охиноо арай том болмогц дээрх гурван чадварыг нь төгөлдөржүүлэхэд анхаарч, ой тогтоолт шаарддаг ажил мэргэлжлээс хол байлгахаар шийдлээ.

“Уг нь охиноо эмч юм уу хуульч болгох санаатай байлаа. Охины маань ой сул болохыг шинжилгээний дүн харуулмагц их юм уншиж тогтоодог ажилд тохирохгүйг нь ойлгосон” хэмээн

Тайвань компаниудыг эх газрын Хятадаас татахаар оролдож байна

болжээ. “Тайванийн компаниуд эх

орондоо буцаж буйн ачаар ирэх хоёроос гурван жилд хөрөнгө оруулалт жил тутам 300-гаас

400 тэрбум тайвань доллараар нэмэгдэх төлөвтэй”-г тус улсын яамгүй сайд Кун Мин-Шин мяг мар гарагт Bloomberg-д тайлбарлав.

Gene Discovery-г харьяалдаг үнд-сэн компани болох Good Union Corp-ын гүйцэтгэх захирал Жюн дурсав.

Gene Discovery компани Хон конгийн Цим Ша Цуй худалдааны дүүргийн Prada цүнх, Dior бугуйн цаг зардаг дэлгүүрүүдийн хажууд орших олон нүхэн тасалгаанд ДНХ-ийн сорилын бизнесийг цэцэглүүлж байна. Үйлчлүүлэгчдийн талаас илүү нь үр хүүхдийнхээ ирээдүйг одоо гоор зохицуулалтгүй шахам байгаа шинэ салбараар тодорхойлуулж ер бусын нэгэн болгох хүсэлтэй эх газрын Хятадын иргэд. Энэхүү бизнес нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бүхнээ зориулдаг эцэг эх генетикийн шинжлэх ухааны араас хошуурч буй дэлхийн нийтийн чиг хандлагын нэгэн жишээ юм.

Өнгөрсөн 2018 онд 41 сая ам.доллараар хэмжигдэж байсан ДНХ-ийн сорилын үйлчилгээ 2025 он гэхэд гурав дахин өсөж 135 сая ам.доллар болох төлөвтэйг Делаверт төвтэй Global Market Insights Inc тооцоолжээ. Энэхүү зах зээл ердөө 2022 он гэхэд бүр 405 сая ам.доллар болох өөр тооцоог

Бээжинд төвтэй EO Intelligence консалтингийн компани мөн гаргав. БНХАУ-д генийн сорил хийлгэсэн хүн өнгөрсөн онд 1.5 сая байсан бол 2022 онд 60 сая болно хэмээн тус компани үзэж байна. АНУ-ын генийн сорилын зах зээл өдгөө 300 сая ам.доллараар хэмжигдэж байгаатай харьцуу лахад Хятадынх бага хэвээр. Гэхдээ тус улсад борлуулалт 2025 он хүртэл жилдээ 17 хувиар өсөх төлөвтэй тул жилийн өсөлт 15 хувьтай АНУ-ыг гүйцэж түрүүлнэ хэмээн Global Market Insights тооцоолов.

Gene Discovery нь ДНХ хэмээх болор бөмбөлгөөр заяа төөрөг мэргэлэгч орчин цагийн олон компанийн ердөө нэг нь. Хятадын онлайн худалдааны JD.com платформ болон интернэтээс хятад хэлээр хайж үзэхэд бяцхан үрсийн хэтийн авьяасыг генээр нь тодорхойлдог олон арван компани гарч ирдэг. Хүүхдийн ой тогтоолт, стресс тэсвэрлэх чадвараас эхлээд удирдагч болох авьяасыг хүртэл ДНХ-ээр тодорхойлох тухай компаниудын тайлбар заримдаа шинжлэх ухаан гэхээсээ зурхайтай төстэйг шүүмжилдэг. █

өрнүүлж, суурь шинжлэх ухаанд хөрөнгө оруулалтаа ихэсгэлээ.

“Бид Google, Apple шиг аваргуудтай л өрсөлдөнө” хэмээн Гоми мэдэгдсэн. NTT Group криптограф буюу өгөгдөл шифрлэх, шифр тайлах ухаан, квантын тооцоолол, анагаах ухааны мэдээлэл зүй зэрэг ирэх таван жилд улам чухал

болох салбарын судлаачдыг ахиу татах сонирхолтойг NTT Research-ын компанийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Кэй Карасава тайлбарлав.

Суурь судалгааны салбарт NTT-гийн амлаж буйгаас ч их цалин олгодог компаниуд бий. Үүлэн тооцооллын салбарт Microsoft Corp, Amazon.com Inc-тэй өрсөлдөгч, өгөгдлийн баазын программ хангамж хөгжүүлэгч Oracle Corp хиймэл оюун хөгжүүлэгч ганц мэргэжилтэнд зургаан сая ам.долларын цалин амлаж буйг Business Insider мэдээлж байв. Жилийн сая ам.доллар нь нийтлэг IT мэргэжилтнүүдийн цалин гаас өндөр ч NTT-ийн цараатай глобал ком-паниудын ихэнх удирдагчийн хүртдэг хөлснөөс хавьгүй бага юм. █

Тайванийн хувьд дотоодын компаниудын хөрөнгө оруу-лалтыг эх орондоо эргүүлэн татахтай холбоотой, ирэх нэг-дүгээр сарын 11-нд болох Ерөн хийлөг чийн сонгуульд өрсөлдөгчийн хоёр өөр байр суурь бий. Одоогийн Ерөнхийлөгч Цай Инвэнь дэв шилтэт технологи, цэвэр эрчим, батлан хамгаалах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх нь Тайванийн эдийн засгийн ирээ дүй гэж үздэг. Харин түүний өрсөлдөгч, сөрөг Гоминдан намын Хан Гүо-юй БНХАУ-тай худалдаа хийхэд тавьсан олон саад тотгорыг авч

хаях байр суурь баримталдаг. Дэлхийн цахим бараа бүтээг-

дэхүүний тэргүүлэх брэндүүдийн захиалгат үйлдвэрлэгч Hon Hai Precision Industry зэрэг Тайванийн олон компани 1980-аад оны сүүл үеэс эх газрын Хятадад хөрөнгө оруулж эхэлснээр БНХАУ-ыг дэлхийн үйлдвэрлэгч болгон хувиргасан юм. Гэвч Тайбэйн гол хоёр гадаад зах зээлийн хооронд худалдааны зөрчил хурцдаж, тарифын дайн үүссэнээс компаниуд эргээд эх орон Тайваньдаа болон зүүн өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэлээ шилжүүлэх нь ихэссэн юм. █

Page 12: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) СУРТАЛЧИЛГАА

Page 13: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЭЦГЭЭС НЬ САЛСАНД ОХИН МААНЬ НАМАЙГ

БУРУУТГАДАГ -Охин маань 16 настай. Гэрээс

гарахаараа утсаа авахгүй, байнга оройтно. Ийм байдалтай жил болж байгаа бөгөөд хэлэхээр өөдөөс дандаа хэрэлддэг. Тэгээд хэд хоногоор ч хамаагүй алга болно. Эцгээс нь салсанд намайг буруутгаж, хүн гэж тоохоо байсан. Би охинтойгоо яаж харьцах ёстой вэ?

-Эцэг, эхчүүд мэдлэгийн хувьд хүүхдээсээ хоёр алхмын өмнө байх ёстой. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ байх хандлага ажиглагдах болсон. Тиймээс охиноо айл гэр болтол нь мэдлэгтэй болгох тал дээр та санаачилгатай байх хэрэгтэй. Охины хувьд шилжилтийн нас учраас янз бүрийн үг хэлж хэрэггүй. Үглэж, загнахын оронд та охиныхоо хүсэж байгаа зүйлийг анзаарч мэдээд тойруу замаар туслаарай. Та хоёр салсан ч гэсэн аав, охин хоёрын харилцаа тасрах ёсгүй учир эцэгтэй нь уулзуулж байхыг зөвлөх байна.

ТА АЛДААГАА ЗАСАЖ ЧАДВАЛ НӨХӨР ТАНЬ

ЭРГЭЭД ИРНЭ -Би хүүхдээ төрүүлээд жил

болж байгаа ч хадмуудтайгаа танилцаагүй. Одоо болтол нөхөртэйгөө тусдаа амьдардаг. Намайг жирэмсэн байхад янз бүрийн хүүхний асуудал нэгээр ч тогтохгүй гарч, өвчин хүртэл авч байлаа. Тэгээд салъя гэхээр хайртай, дуртай, удахгүй хамт амьдарна гэх юм. Энэ хүнээс салах ёстой юу?

-Ийм зүйл амьдралд түгээмэл

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | СЭТГЭЛ ЗҮЙ 13 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

одооноос илт эрхлүүлэх, хэт дураар нь байлгахаа хязгаарлах хэрэгтэй. Гэхдээ сургуульд сурч эхлэхээр нийгмийн нөлөөллөөр засагдах учир заавал алганы амт үзүүлэх шаардлагагүй.

ААВ, ЭЭЖ МААНЬ

ХАРШ ЖИЛТЭЙ ХҮНТЭЙ СУУЛГАХГҮЙ ГЭЭД БАЙНА -Найз залуутайгаа үерхээд

хоёр жил болж байна. Бид хоёр цаашид хуримаа хийнэ гэж төлөвлөсөн болохоор гэрийхэнтэйгээ танилцуулсан юм. Гэтэл аав, ээж маань харш жилтэй хүнтэй суулгахгүй гээд зөвшөөрсөнгүй. Энэ зүгээр л мухар сүсэг биз дээ?

-Би ийм залуутай найзалж байгаа, цаашдаа сууя гэсэн бодолтой байна зэрэг мэдээллийг эхлээд гэр бүлийнхэндээ хэлэх хэрэгтэй байдаг. Шашинд итгэдэг хүний хувьд ингэж хэлэх нь зөв. Гэхдээ хайраар холбогдож байгаа учраас сууж л таарна. Хамгийн гол нь гэр бүл харилцан ойлголцож байх ёстой. Таны нөхөр болох хүнтэй аав, ээж чинь суухгүй учраас хориг тавих шаардлагагүй. Өөрсдийн төсөөлж байгаа хүнтэйгээ хүүхдээ суулгах гэсэн эцэг, эхийн буруу хандлага сүүлийн үед ихсэх болсон. Энэ нь

Г.Санжааханд , ЗГМ сонин

байдаг учир битгий тэмцэлд. Өөрөөр хэлбэл тэмцэлд ялагч гэж байхгүй. Тиймээс тодорхой хугацаанд тэвчих хэрэгтэй. Тэр хүн хүүхэнтэй хамт явж байна гэж дуулдаж болно. Гэхдээ нүдээрээ хараагүй бол тийм зүйлд битгий итгэ. Үүний оронд нөхрөө би юугаар дутаасан юм бол гэж бодохыг зөвлөж байна. Та нөхрөө ямар нэг зүйлээр дутаасан болохоор өөр хүнээс олж авахад хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй. Та алдаагаа олоод засаж чадвал нөхөр тань эргээд ирэх болно.

ХҮҮХЭД ӨСГӨХДӨӨ ЗААВАЛ

АЛГАНЫ АМТ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

-Хүүхэд маань хоёр настай. Эмээ, өвөө нь “хүүхэд хэтэрхий дураар нь өсгөлөө, хааяа ч гэсэн алганы амт үзүүлэх хэрэгтэй” гэсэн. Охин маань хэтэрхий дураараа зантай ч гэсэн тэр жаахан амьтны хаана нь цохих юм бэ. Залуу гэр бүл хүүхдээ өсгөхдөө юуг анхаарах ёстой вэ?

-Сүүлийн үед залуу эцэг эх болон хөгшчүүдийн хооронд хүүхэд хүмүүжлийн зөрчил үүсэх болсон. Хөгшчүүд уламжлалт аргаар, харин залуучууд хүүхэд өсгөх арга барилгүй хэрнээ өөрийнхөөрөө зүтгэдэг. Хоёр нас хүрсэн хүүхдийг одоо засна гэдэг хэцүү. Тиймээс

Өөрсдийн төсөөлж байгаа хүнтэйгээ хүүхдээ суулгах гэсэн эцэг, эхийн буруу хандлага сүүлийн үед ихсэх болсон

Ямар нэг зүйлээр дутсан хүн эхнэрээсээ холддог

хүүхдүүдээ зовоохоос өөр зүйлгүй. Үүний оронд эцэг, эхчүүд болох бүтэх талаас нь дэмжээд өгөх хэрэгтэй.

ХҮНЭЭС СОНССОН ЗҮЙЛД

ИТГЭЛГҮЙ ХЭН НЭГЭНД СЭТГЭЛЭЭ НЭЭ

-Би одоо 18 настай. Миний үеийн охид ихэнх нь хүнтэй үерхэж, хүүхэдтэй болж, өөрсдийн амьдралаа зохиож байхад би одоог хүртэл хүнтэй үерхэж үзээгүй л явна. Би ч гэсэн бусдын адил залуу байгаа дээрээ хайрыг мэдэрмээр байвч нэг л зүйл болохгүй байгаад байна. Би яах ёстой вэ?

-Гэр бүл болох гэж яарах хэрэггүй. Эмэгтэй хүн 22-23 насандаа гэрлэх нь зохимжтой. Яагаад гэвэл биеийн болон оюун санааны өсөлт жигдэрсэн байдаг. Тиймээс энэ хугацаанд хань болох хүнээ шинжиж, сонгож авах эрхтэй. Таны эргэн тойронд байдаг найзууд чинь болох, бүтэхгүй зүйл их ярьдаг болохоор та хэтэрхий болгоомжлоод байна. Тэгээд хүнд сэтгэлээ нээхгүй, хаширлаж, залуучуудад нарийн шалгуур тавьдаг. Чамд арван хуруу тэгш нөхөр олдохгүй. Хүн болгонд дутагдал байдаг учраас засаж болохоор байвал засаад авахыг зөвлөе. Хүнээс сонссон зүйлд итгэлгүй хэн нэгэнд сэтгэлээ нээ. █

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн

сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө өгч байна. Энэ удаа доктор,

профессор, гэр бүл судлаач Т.Намжил уншигчдаас ирсэн асуултад хариуллаа. Хэрэв

танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай

сонинд хаяглан ирүүлээрэй.

1. Түүний өрөөнд орход нүдэнд тусдаг зүйл… А. Зурагт, гэрэл зургийн аппарат, ханын зураг Б. Хөгжим, чихэвч, гитар, CD В. Эмх замбараагүй байдал, гэрийн шаахай 2. Тэр ихэвчлэн чиний юунд дуртай гэж ярьдаг вэ? А. Гадаад төрх Б. Дуу хоолой В. Үнэртэй ус, дулаан гарт3. Тэр юу ч ярьсан ярианых нь хэмнэл… А. Улам өндөрсдөг Б. Нэгэн жигд В. Улам сулардаг 4. Тэр ямар нэгэн зүйл ярьж байхдаа ихэвчлэн… А. Байнга дээш харж байдагБ. Өөдөөс харж ярьдагВ. Доош хардаг5. Дуртай дуугаа сонсохоороо… А. Нүдээ аньж, дуундаа автдаг Б. Дагаж дуулах, хөгжмийн зэмсгүүдийг дуурайж аялдагВ. Хэмнэлд нь тааруулж бүжиглэдэг 6. Тэр юуг илүүд үздэг вэ? А. Гэрэл зургийн аппарат, камер Б. Гар утас, хөгжим В. Спортын хэрэгсэл, үнэртэй ус 7. Өөрийн компьютерийнхээ хамгийн түрүүнд юуг сайжруулах бол… А. Дүрсний карт Б. Дууны карт В. Гар, хулгана 8. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? А. Үзэсгэлэн, кинонд явах Б. Дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэх В. Спорт, наран шарлагын газар явах, үдэшлэгт очих

Хариулт “А” их бол-Таны найз залуу харж дурлагчдын хүрээнд хамаарагддаг тул та өөрийн гадаад төрхөндөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. “Б” их бол- Хайртай хүн тань сонсож дурлагчдын хүрээнд багтдаг тул та аль болох уянгалаг сайхан дуу хоолойтой байх шаардлагатай. “В” их бол-Таны өмнө мэдэрч дурлагч байна. Тэрбээр танд хүрч, үнсэхээс нааш хэрхэн ханддагаа сайн ойлгохгүй байж мэднэ. █

СОНЖОО

“Краш” чинь яаж дурладаг хүн бэ

Page 14: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭТЕХНОЛОГИ14 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

Дижиталчлалын үйл явцыг ухаарахуй

Их сургуулийн хөгжил, ажил эрхлэлтэд гарч буй шинэ трэнд

Төгсгөл. Түрүүч нь 2019.11.15 №201 /1253/ дугаарт Дижитал хувьсгал боловс-

ролын салбарын өмнө цоо шинэ нөхцөл байдлыг буй болголоо. Судалгаанд суурилсан их сургууль гэдэг нь ICT-гийн хөгжлийн үндсэн дээр мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж, хуримтлагдсан шинжлэх ухааны ололтыг зөв манипуляци хийж, дахин боловсруулж шинэ мэдлэг буй болгох замаар инновацийг хөгжүүлэх явдал ажээ.

Times Higher Education сэтгүүл тэргүүлэх их сургуулиудыг шинжлэх ухааны судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалт, түүний чанар, үр дүнгээр эрэмбэлдэг. Охford, Cam-bridge, Harvard-аас гадна технологийн салбарт Калифорни, Массачусетсын сургуулиуд тэргүүлж байгаа бол олон улсын харилцааны салбарт Paul H.Nitze School of Advanced Int’l Studies, Johns Hopkins, Edmund A.Walsh SFS, Georgetown, Stanford, Co-lumbia, Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль болон Brookings Institution зэрэг нь шинжлэх ухааны think tank төвүүд болж байна.

Орчин үеийн шинжлэх ухаан бол мэдлэгийн олон салбарласан систем юм. Үүнтэй уялдан түүнд технологи-судалгаанд суурилсан олон талт аргазүй хэрэглэгдсээр байна. Зөвхөн оюутнууд гэлтгүй бүх салбарын сургалт, хурал зөвлөлгөөн, семинар, парламентын хуралдаан ч тэр гар утсыг байнга ашиглаж, өөрөөр хэлбэл гар утаснаасаа шууд хамааралтай болов. Гар утас нэгэнт өндөр хурдны компьютер болсон учир сургалтыг хэрхэн, яаж гар утсан дээр суурилж явуулах вэ гэдэг асуудал шинээр гарч ирж байна.

ШУТИС-ийн геологийн анги амжилттай төгсөөд гүний уурхайд шууд ажиллахгүй, АШУҮИС төгсөөд мэс засалч болчихгүй, олон улсын харилцаа төгсөөд Элчин сайд болчихгүй, бизнесийн удирдлага төгсөөд компанийн захирал болохгүй. Програмчлалын анги төгссөн ч орчин үеийн технологийн ололтын давтан сургалтад шуурхай хамрагдах шаардлагатай болов. Тиймээс давтан сургалт, мэргэших, өндөр эрмбийн сургалтад хамрагдах, дадлагажих, туршлагажих зэрэг зохих хугацаа шаардлагатай нь мэдээж. Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт гэдэг шинэ нэр томъёо гарч иржээ. Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрны тухай ярих болов.

Д.Уламбаяр, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын cургуулийн захирал др.проф.

Гэтэл Монголд хамгийн том ажил олгогч нь эрх баригч улс төрийн намууд болсон. Монголчуудад ажил олгогч улсаар БНСУ шалгарсан тухай хошигнол ч байдаг.

Сургууль төгсөгч “Sony” компанид ажилд орохдоо бүхий л ажил а м ь д р а л а а зориулахаар т а н г а р а г өргөдөг үе д у у с г а в а р болж байна. Их сургууль төгсөгчдийн гуравны нэг нь ажлын байраа тогтмол өөрчлөх б о л ж э э . Т ү ү н ч л э н карьерын хугацаа ч хоёр д а х и н б а г а с а в . Г э р э э г э э р эсвэл par t time хэлбэрээр ажиллах чиг хандлага өргөжиж байна. Үүнийг gig economy хэмээн нэрлэж буй ажээ. Давосын илтгэлд тэмдэглэснээр ойрын таван жилд таван сая ажлын байр устаж, харин дижитал эдийн засгийн 2.1 сая шинэ ажлын байр буй болж, 2025 он гэхэд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр байхгүй ажлын байранд хуваарилагдах гэнэ. Өөрөө өөртөө ажлын байр буй болгох боломж технологийн хувьсгалын үр дүнд үлэмж өргөжив.

Их дээд сургууль төгсөгчдөд тавигдаж буй шаардлага нь мэдлэг, ур чадвар, хандлага, чин эрмэлзэлд төвлөрч байна. Ажил олгогчид төгсөгчдийн мэдлэг, ур чадвараас гадна хариуцлагатай байх, өндөр ёсзүйтэй байх, бүтээлч-ажил хэрэгч байх, зарчимч байх, багаар болон бие дааж ажиллах, өөрчлөлтөд зохицож, хариу барих, хөрвөх, цохилт даах, хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гарах чадавх зэрэгт анхаарлаа төвлөрүүлэх болов. Энэ нь их сургуулиуд мэдлэг, ур чадвар олгохоос гадна хандлагад суурилсан бие хүн болж төлөвших чанарыг (personality traits) суралцагсдад суулгаж өгөх

явдал

н э г э н з э р э г т а в и г д а ж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн бэлтгэдэг үе нэгэнт үеэ өнгөрөөв. Хуучин нийгмийн үед социалист бие хүнийг төлөвшүүлэх, социалист аж төрөх ёсыг хэвшүүлж, социалист нийгмийн харилцааг боловсронгуй болгох тухай их ярьж бичиж байсан. Тэр ч нэг их муу зүйл биш байжээ.

ЕБС төгсөгчдийн 80 орчим хувь нь их дээд сургуулиудад элсч байгаа судалгаа байдаг. Гэхдээ хүн болгон дээд боловсрол эзэмших нь тийм ч муу зүйл биш болов уу. Дижиталчлалын эрин үед хүн бүр бүрэн дунд боловсролтой байх биш харин хүн болгон их сургуулийн боловсролтой байх нь ердийн шаардлага болж байгаад оршино. Их сургуулийн боловсролтой төгсөгч ёсзүйтэй бие хүн болж

төлөвших чиглэлд том алхам хийж буй бөгөөд асуудалд бодитой хандах, нийгэмд өөрийгөө зөв авч явах, хууль бус үйлдлүүдээс зайлсхийж, өрх гэрээ төвхнүүлэх үйлд ихээхэн тус дөхөм үзүүлж байна. Тухайлбал, гадаадад сурч хөдөлмөрлөж ажиллаж буй иргэдийн гэмт хэргийн зөрчилд холбогдогчдын дийлэнх хувь нь боловсролын түвшингээс хамаарч байна. Дотоодод ч нэгэн адил.

Их сургууль төгсөгчид лангуун дээр сууж байна, үсчин хийж байна, жолооч хийж байна гэгчлэн янз бүрээр шүүмжлэн ярьдаг. Гэтэл яагаад дээд боловсролтой маркетингийн чадавхтай худалдагч, дээд боловсролтой ур чадвартай үсчин, дээд боловсролтой малчин, барилгчин байж болохгүй билээ. Өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн ч давтан сургалтад хамрагдаж Тавантолгой, Оюутолгойд белаз машины жолооч хийж яагаад болохгүй билээ. Олон залуучууд их дээд сургууль төгсчихөөд гадаадын олон оронд янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж байна.

олихоогүй бодлогын уршгаар дампуурсан нь үлэмж тооны ажлын байрыг үгүй хийсэн явдал болсон. Жишээ нь, бараг арван жил яригдаж буй Яармагийн 300 ортой IV төрөх эмнэлэг ашиглалтад орж чадаагүйгээс олон арван эмч, сувилагч, сэтгэлзүйч, асрагч болон бусад ажлын байрыг үгүй хийсэн байна. Өнөөг хүртэл нэг ч км төмөр зам тавьж чадаагүйгээс энэ салбарт маш олон ажлын байр буй болгох боломжийг алдав. Долларын ханшийн өсөлтөөс гадаад худалдаа хумигдаж, тийнхүү ААН-үүд маш олон маркетинг, борлуулалт, гадаад харилцааны менежерүүдийн ажлын байрыг алджээ. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, барилгын салбар зогсонги байдалд орсноор олон ажлын байрны боломж хаагдсан. Энэ нь эргээд эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийхэд ч асуудал үүсгэж буй. Өнөөдөр инженерийн мэргэжлээр төгсөгчид ажлын байраар хангагдаж чадахгүй байна. Их сургууль төгсөгчдийн 46 хувь нь ажилгүй байгаа бол Мэргэжил с у р г а л т - ү й л д в э р л э л и й н төвүүдийг төгсөгчдийн 54 хувь нь ажлаар хангагдаж чадахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд засаглалын чанарын доройтол, улс төржсөн хийрхэл, шинжлэх ухаанд суурилаагүй төсөв, мөнгө, хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын алдаанууд бидэнд том сургамж болов.

Монголд гадаадын нэр хүндтэй их сургуулиудын салбарыг нээх цаг нь болсон тухай их ярьдаг. Ийм боломж гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар нээлттэй. Өнөөдөр British, American, Ulaanbaatar, English зэрэг олон улсын дунд сургуулиуд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 25-30 сая төгрөг байгаа юм. Гол нь гадаадын их сургуулиуд салбараа нээхэд юуны өмнө зах зээлийн багтаамж, боловсролын салбарын эрхзүйн орчин, иргэдийн санхүүгийн чадавх, анги бүрдэлт, англи хэлний мэдлэг зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөх нь мэдээж.

Эцэст нь кибер технологийн хурдацтай хөгжлийн үр дагавараар дэлхий нийтийн аюулгүй байдал улам их эрсдэлтэй болж, санамсаргүй байдал, өчүүхэн зүйлээс ч асар их хор хөнөөл учирч болзошгүй байдал үүсээд буй. Тиймээс үлдэж буй гол асуудал нь кибер ертөнцөд мэдээллийн технологийн аюулгүй байдлыг найдвартай хангах тухай юм. Дижиталчлалын үйл явц улс орнуудын бүх салбарыг хамарч, үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч нэг томоохон хүчин зүйл болов. Дижиталчлалын боломж бол хамтран ажиллаж, хамтаар хожиж, хамтдаа ашиг хүртэх явдал юм. █

Их дээд сургууль төгсөгчдийн чанар муу байна, тиймээс ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж буй тухай шагшин ярьдаг. Хамгийн гол асуудал төр засгийн шинжлэх ухаанд суурилаагүй бодлого явуулсны хар гайгаар эдийн засгийн тэлэлт хумигдаж тэр хэмжээгээр ажлын байр эрс хорогдож байгаа тухай огт ярихгүй байгаа юм. МҮХАҮТ, УИХ-ын эрхэм гишүүдийн өөрсдийнх нь тэмдэглэснээр 2012-2016 оны хооронд нийт 125 мянган аж ахуйн нэгжийн 60 мянга нь буюу 50 хувь нь төр засгийн

ДИЖИТАЛ ЭРИН ҮЕИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ГЭДЭГ ШИНЭ НЭР ТОМЪЁО ГАРЧ ИРЖЭЭ. ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ЗОХИСТОЙ АЖЛЫН БАЙРНЫ ТУХАЙ ЯРИХ БОЛОВ. ГЭТЭЛ МОНГОЛД ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ НЬ ЭРХ БАРИГЧ УЛС ТӨРИЙН НАМУУД БОЛСОН.

Page 15: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЕРТӨНЦИЙН СОНИН 15 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

Маскны цаана юу нуугддаг вэ

Маск байгаль орчны сүйрэл, халдварт өвчний тархалтыг эсэргүүцсэн бэлгэдэл болж байна

Өнгөрсөн зууны сүү лээс маск зүү сэн хүмүүс Азийн хотуудын нэг өнгө төрхийг

илэрхийлэх болсон. Гэвч 2010-аад оноос хойш рэп хөгжимчдийн гоёл болж эхэлсэн. Сүүлийн хоёр жилд эмнэлгийн урьдчилан сэргийлэх хэрэгслээс нүүр бүрхсэн битүү малгай, зураг дүрслэлтэй гоёл чимэглэл болон хувирч, жагсагчдаас эхлээд загварлаг залуусын хувцаслалтын нэг чиг хандлага болтлоо дэлгэрэв. Бас жагсагч, эсэргүүцэгчдийн нүүрээ нуух арга болсон учир Хонконгийн засаг захиргаа маскыг хориглох шийдвэр гаргасан ч шүүх дээр очоод унасан байна.

Эмнэлгийн анхны маск Дундад зууны үеийн Европт тархсан тарваган тахлын үеэр бий болжээ. Эмч нар урт хошуутай, арьсан маск зүүж, хошуунд нь давс, эмийн ургамал, сармис хийж, шарилын ялзарсан үнэрээс хамгаалдаг байв. Харин ХХ зуунд хөвөн маск бичил биетээс хамгаалдаг нь тогтоогдсон тул ханиад томууны үеэр өргөн хэрэглэж эхэлсэн байна. 1918-1919 онд Испанийн ханиад гэж нэрлэгдсэн томуугийн халдварыг хагас тэрбум гаруй хүн авч, 50-100 сая хүн нас барсны олонх нь

Ц.Улам-Ундрах, ЗГМ сонин

Азид бүртгэгджээ.Японоос эхтэй халдварт

өвчний тархалтын үеэр заавал маск зүүх шаардлага тавьдаг журам Хятад, Солонгост мөн дэлгэрсэн юм. Иймээс Зүүн Азийн томоохон хотуудад маск зүүх нь хэвийн үзэгдэл болов. Сүүлийн үед хөгшчүүл төдийгүй залуус масктай явах нь нэмэгдсэн байна. News Post Seven сониноос хийсэн судалгаанаас

үзэхэд залуусын 30 хувь нянгаас х а м г а а л а х ,

үлдсэн хэсэг гоёл чимэглэлийн зорилгоор маск зүүдэг гэж хариулжээ. Иймээс нутгийн загварын компаниуд маскны үйлдвэрлэл хөгжүүлсэн нь санаандгүй хэрэг бус.

Азиас бусад нутагт маскыг гудамжны зураачид л хэрэглэдэг байх. Будгийн үнэрээс хам гаа-лахаас гадна, голдуу зөвшөө-рөлгүй граффити зурдаг тул нүүрээ нуухад дөхөмтэй. Макс наас гадна нүүр нуудаг хувцасны төрөлд балаклав хэмээх нүүр битүү, нүд, амны

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

АНУ-ын Мичиган мужид гурван эвэртэй буга үзэгдэв

Тайландад шинэ төрлийн динозаврын үлдэгдэл олжээ

Хятадад тахлын гурван тохиолдол бүртгэгджээ

Мичиган муж улсын оршин суугч Стив Линдберг ойд зу-гаалж яваад гурван эвэртэй бугын зураг дарсан байна. Тэ-рээр 2012 оноос хойш байга-лийн зураг авч, facebook-дээ тавьж байгаа аж. 75 настай чөлөөнд гарсан эр хүйт-ний улмаас сайн зураг авч чадахгүй байх гэсэн бодол-той явган аялалд гарсан гэнэ. Ноён Линдберг гол дээр халиуны зураг дараад ма шин руугаа буцаж явтал аз таарч, бугыг олж харжээ. Тэ рээр “Надад цагаан сүүлт бугын олон зураг бий. Гэхдээ энэ амьтан ер бусын гэдгийг мэдэрсэн. Толгой дээр нь ямар нэг үл ойлгогдох зүйл

Тайландын зүүн хойд нутагт шинэ төрлийн динозаврын үлдэгдэл олдсон байна. Үүнийг дунд зэргийн хэмжээтэй махчин амьтан байсан болов уу гэж судлаачид таамаглажээ. Уг төрлийг Vayuraptor nong-bualamphuensis гэж нэрлэсэн нь индусын Вай хэмээх салхины бурханы нэрийг зээлдсэн аж. Археологичид энэ амьтан овор томтой ч нэг төрөлд хамаарах тиранозавр рекстэй төстэй хэмээн ярилаа.

Энэ нь Тайландын Пу Као-Пупандам үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж буй малталтын үеэр илэрсэн 11 дэх төрлийн динозавр юм. Чулуужсан ясны хэмжилтээс үзэхэд амьтны урт 4-4.5 метр урт бөгөөд маш түргэн шаламгай байсан бололтой. Динозавр 130 сая жилийн өмнө эхэлж, 65 сая жилийн өмнө төгссөн Цэрдийн галавын үед амьдарч байсан гэж тооцоолсон байна. █

Өнгөрсөн долоо хоногт Бээ-жингийн эмнэлэгт уушгины хэл бэрийн тахалтай хоёр өвч-төн ирсэн байна. Гэхдээ хоёр тохиолдлын хооронд ямар нэг халдварын холбоо илрээгүй аж. Гурав дахь тохиолдол Өвөрмонголын өөртөө засах оронд бүртгэгдэв. Эмч нар үүнийг тарваган тахал гэж онош илжээ. Судалгаанаас үзэ-хэд өвчтөн туулай агнаж, махыг идсэн байв. Түүнтэй ойрын контоктад байсан 28 хүнийг хөл хорионд оруулж, шин жилгээ хийхэд аюулт өвчний шинж илрээгүй байна. █

харагдсан” хэмээн ярив. Өвгөн хэдэн зураг аваад гэртээ ирж, зургуудаа компьютерт буул-гасны дараа хачин “малгай” байгааг ажиглажээ. Тэрээр анчдаас хамгаалахын тулд ер бусын эвэртэй амьтны байрла-лыг мэдээлээгүй байна. █

GUCCI ПАРИСТ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭГ ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТОО МАСКНЫ ГҮН УХААНД ЗОРИУЛАВ. ЭДНИЙ ЗАГВАР БҮТЭЭГЧ АЛЕССАНДРО МЕКЕЛЕГИЙН ЯРЬСНААР МАСК ЗАГВАР ӨМСӨГЧИЙН ХҮЙСИЙГ НУУЖ, ХУВЦАСТ АНХААРАХ БОЛОМЖ ОЛГОДОГ ГЭНЭ.

онгорхойтой цанын малгай багтдаг. Үүнийг Крымийн дайнд оролцсон Английн цэргүүд анх сэдэж, Оросын хүйтэн өвлийн жавраас нүүрээ хамгаалсан түүхтэй. Балаклав гэдэг нэр нь ч бас Крымын Балаклав хотын нэр юм. Харин ийм малгайны моод репэрүүдийн тусламжтайгаар дахин сэргэв. Түүнчлэн гудамжны танхайчуудын бүлгүүд балаклав өмсөх буюу бандана зүүдэг ба түүн дээрх тэмдгээрээ ялгардаг.

Үүний дараа амьсгалын маск-ны моод нэлээд дэлгэрээд буй. 2019-2020 оны загварын шоуны үеэр Dolce & Gabba-na, Alexander Wang, Moschino зэрэг томчуудын цуглуулгад маск ямар нэг хэмжээгээр байр эзэлсэн юм. Олонх нь гоо сайхнаас гадна хэрэглээний утга агуулгатай байгааг шинжээчид хэлдэг. Тэр ч бүү хэл Gucci Парист зохион байгуулсан нэг үзүүлэх тоглолтоо маскны гүн ухаанд зориулав. Эдний загвар бүтээгч Алессандро Мекелегийн ярьснаар макс загвар өмсөгчийн хүйсийг нууж, хувцаст анхаарах боломж олгодог гэнэ.

Үүгээр зогсохгүй маск арьсны өнгө, нүүрний төрхийг нуудаг учир түгээмэл тэгшитгэгч болдог гэж магтдаг хүмүүс бий. Жишээ нь, Америкийн хөгжимчин Трэвис Скотт макс хувь хүнийг нуух замаар улам тодруулдаг гэж үздэг. Үүний зэрэгцээ маск байгаль орчны сүйрэл, халдварт өвчний тархалтыг эсэргүүцсэн бэлгэдэл болж байна. Ямартай ч нүүрний маск 2019 онд олон загвар зохион бүтээгчид урам зориг өгч, уран бүтээлд нь янз бүрээр илэрхийлэгджээ. █

ОФИССЫН ТАЛБАЙ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Энхтайвны гүүрний баруун урд талд, Дунд голын хойд эрэг дээр баригдсан 2020

оны I улиралд ашиглалтанд орох гаднаа 70 автомашины

зогсоолтой 13 давхар барилгын 8-12 давхрыг офиссын зориулалтаар

түрээслүүлнэ. 1 давхрын талбай – 500 мкв

Утас: 91188819, и-мэйл:

[email protected]

OFFICE SPACE FOR RENT

We are offering 500 sq. office spaces on the 8-12th floor in our new office building. It will be commissioned in the

first quarter of 2020. Located just southwest side of the

Peace Bridge (on the banks of the “Dund gol” river), you

can feel natural light and view during all day long through

big windows. Outside parking is well enough for workers

and guests.

For further information contact at 91188819, [email protected]

Page 16: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ЗАГВАР

Б.Ганцэцэг, ЗГМ сонин

Хэдийгээр өвөл цаг ч гэлээ хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болоход сар гаруй хугацаа үлдээд байна. Бүсгүйчүүд маань баярын гоёлоо аль хэдийн бэлдээд эхэлсэн байх. Тиймээс шинэ жилийн гоёлын нэг хэсэг болох өндөр өсгийтөө хэрхэн сонгох талаар Анжелина волошина брэндийн монгол дахь албан ёсны төлөөлөгч, нэрийн дэлгүүрийн брэнд менежер С.Айнуртай ярилцлаа.

-Шинэ жил болох гэж байгаа учир бүсгүйчүүд өндөр өсгийтөө хэрхэн сон гох талаар бо дож байгаа байх. Энэ жи-лийн өсгийтэй гуталны трэнд ямар байна вэ?

-Мэдээж жил болгон өөр өнгө, загвар трэнд болдог. Энэ жилийн хувьд жижиг аксессуар бүхий гялтганасан алтлаг, мөнгөлөг өнгөтэй өндөр өсгийтийн загвар санал болгож байна. Бид ч

бас ийм загварын өсгийтүүдийг хэрэг-лэгчдэдээ санал болгож байгаа.

- Э н э жилийн

өндөр өсгий-

т ө д ямар өнгө

зонхилж байна вэ?-Дэлхийн загварын чиг

Үнсгэлжингийн размертай гутал эрэлттэй байдаг

Энэ жил жижиг аксессуар бүхий гялтганасан алтлаг, мөнгөлөг өнгөтэй өндөр өсгийтийн загвар санал болгож байна

хандлагад жил болгон тухайн жилийн трэнд буюу пантомыг гаргадаг нийтлэл бай даг. Түүгээр энэ жил өндөр өсгийтөд бор, улбар шар, биеийн өнгө буюу шаргал, цайвар цэнхэр, номин ногоон өн гөнүүд зонхилж байгаа.

-Бүсгүйчүүдийн дунд хэдэн размерын гутал илүү эрэлт тэй байдаг вэ?

-Манай бүсгүйчүүд ихэвчлэн 36-37 размер өмсдөг боловч 34-35 размерын гоёмсог өндөр өсгийт эрэлхийлсэн “үнсгэлжингүүд” бас цөөнгүй бий. Жижиг раз ме рын гутал цөөн ирдэг уч раас илүү эрэлттэй байдаг.

-Бүсгүйчүүд өндөр өс гийт өмсө хийн ач тус нь юу вэ?

-Өндөр өсгийт өмс сөн эмэгтэй хүн хү чирхэг, өөртөө ит гэл тэй, дэг жин ха рагд даг шүү дээ. Энэ та лаар хий сэн судалгаа бай даг. Өн дөр өсгийт өмс сөн эмэгтэй нам хан гу талтай эмэг тэйгээс илүү эр чүүдэд нөлөөлж чадаж бай гааг тогтоосон байдаг.Тиймээс ч өс гийтэй гутал эмэгтэй хүн бү рийн хамгийн сайн туслагч байж чаддаг.

-Шинэ жилийн баяраар бүс-гүйчүүд маань өн дөр өсгийт дээр удаан явах шаардлага гардаг. Өс гийтэй гут лыг удаан хуга цаа гаар өмсөхөд юу анхаарвал тохиромжтой вэ?

-Гутал зөвхөн ча мин, загварлаг байхаас гадна ту хайн хүний хө-лийн нумд таар сан эвтэйхэн байх ёстой. Тиймээс эхлээд хөлөндөө таар сан, эвтэйхэн загварыг сон-

гох нь чухал. Мөн бүсгүйчүүд размер багасгагч буюу зөөлөвч хэ-рэглэдэг болсон.

-Өдөр тутамд хэдэн санти метрийн өндөр өсгийтэй гутал өмсвөл тохиромжтой вэ?

-Өдөр тутамдаа өмсөхөд 6-8 см илүү тохиромжтой. Хэт намхан биш учир харагдах байдлын хувьд ялгаагүй л дэгжин. Зуны улиралд бол задгай гутал өдөржин явахад хөл ядраадаггүй.

-Өсгийтэй гутал худалдан авахдаа юуг анхаарах вэ?

-Хамгийн чухал нь өмсөж үзээд, алхаж үзэхэд хөлд эвтэйхэн байх хэрэгтэй. Мөн хагас задгай, шөв гөр хоншоортой гутал хөлийг урт ха рагдуулахаас гадна эвтэйхэн байдаг. █

Page 17: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 17 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

Инээмсэглэлбол бусдадөгч болох хамгийн үнэтэй бэлэг

М.Дашбалжид: МОДЕЛЬ

Биеийн жин: 52 кг Биеийн өндөр: 177 см Биеийн харьцаа: 92:61:88 Биеийн хамгийн дуртайхэсэг: Хөл Орд: Охин Төрсөн он, сар, өдөр:

1997.09.18 Нүдний өнгө: Хар Үсний өнгө: Бор Төгссөн сургууль: ХААИС Ажил: Маркетингийн менежер,

загвар өмсөгч Мэргэжил: Маркетингийн

менежер Идэх дуртай хоол:

Хуушуур, бууз Дуртай сүрчиг: Versace Black

Crystal Дуртай өнгө: Ягаан, цагаан Хобби: Дуу дуулах, спортоор

хичээллэх Зорилго: Төлөвлөсөн

мөрөөдлөө биелүүлэх Дуртай брэнд: Брэндэд ач

холбогдол өгдөггүй Баримталдаг зарчим:Эелдэг байж, бусдад сайхан энерги түгээхийг хичээдэг Нууц авьяас: Хүн дуурайж,элэглэх Багын хоч: Хадаас, гоймон Үзэх дуртай кино:Бодит амьдралаас сэдэвлэсэн кино, аймшгийн кино Хэлэх дуртай үг: Инээмсэглэлбол бусдад өгч болох хамгийн үнэтэй бэлэг Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Цонхныхоо хөшгийг нээснээр л өглөөг эхлүүлдэг дээ

Mongolia's Next Top Mod-el шоу нэвтрүүлгээр олны танил болсон загвар өмсөгч М.Дашбалжидыг энэ удаагийн “Гоо сайхан” буландаа урилаа.

Дүрлэгэр нүд, дэрвэгэр сор-муус, дэгжин төрхөөрөө олны нүдийг хужирлах тэрбээр богино хугацаанд 15 кг жин хасаж чадсан. Түүнийг шүтэн бишрэгчид нь “амьд барби” хэмээдэг гэнэ.

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Page 18: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

байна. Харин Adidas, Nike-ийн ашиглаад байгаа тийм материалыг Гуанжоуд үйлдвэрлэж байна. Хүн спорт хувцас өмсөөд идэвхтэй хөдөлгөөн хийхээр хөлөрдөг. Хөлөрснөөс болоод арьсны нүхнүүд онгойно. Түүнд нь ямар нэгэн химийн бодис орчихвол маажуур загатнаа үүсэхээс эхлээд янз бүрийн сөрөг үр дагавартай. Тиймээс дэлхий нийтээрээ спортын хувцасны материалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр маш их анхаардаг болсон. Энэ мэт шат давааг туулсаар үйлдвэрээс нь /Гуанжоу/ бараагаа татаж, хувцсаа үйлдвэрлэж эхэллээ.

Тухайн үед Монголд “Төмөр трейд”, “Сомо” зэрэг хэдхэн үйлдвэр ажиллаж байв. Энэ хэд нь өмнөх ажлаа барддаггүй. Тэд нийт зах зээлийнхээ тавхан хувийг л хангаж байсан. Ингээд ажиллаад эхэлтэл манайх бас ачааллаа дийлэхээ болилоо. Манайх орж ирээд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч нийт зах зээл дэх монголчуудын эзлэх хувь 10 л болж байгаа юм. Үлдсэн 90 хувь нь бас л хятадуудад үлдсэн.

-21 аймагт салбар нээх санаа эндээс төрсөн үү?

-Тийм ээ. Үйлдвэрүүд байгуу-лагдаж байгаа ч ачааллаа дийлэхгүй болохоор ийм том зах зээлийг монголчууд хуваан эзэлж, хятадуудын эзлэх хувийг багасгаж болохгүй гэж үү хэмээн бодох болсон. Ингээд 21 аймгийн төлөөллийг урьж, өөрийнхөө зардлаар долоо хоногийн сургалт зохион байгуулж, энэ үеэрээ техник тоног төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаас авахуулаад спорт хувцас яаж үйлдвэрлэх бүх процессоо зааж өгсөн.

21 аймагт салбартай болно гэхээр “Энэ нөхөр баахан газарт салбар нээгээд уул овоо шиг ашиг олох нь” гэж хүмүүс боддог. Гэтэл

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ЗГМ: ЗОЧИН

Г.Баярсайхан, ЗГМ сонин

Monline компанийн захирал А.Чимэд-О ч и р т о й спортын хувцас үйлдвэрлэлийн зах

зээлийн талаар ярилцлаа. Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрүүд энэ зах зээлд хүч түрэн орж ирсэн ч ихэнх мөнгө урд хөрш рүү урссан хэвээр байгааг тэрбээр ярилцлагадаа онцолсон. Нэг ёсондоо спорт хувцасны зах зээлд боломж нээлттэй байгааг А.Чимэд-Очир захирал хэлэхийг хүссэн юм.

МОНГОЛЧУУД СПОРТЫНХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙНЗАХ ЗЭЭЛИЙН 50 ХУВИЙГ Л

ДӨНГӨЖ ЭЗЛЭЭД БАЙНА -Та энэ салбарт хөл тавиад

найман жил болжээ. Тухайн үед спорт хувцасны зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямархуу байв?

-Би уг нь тэс өөр мэргэжлийн хүн. Өмнө нь 14 өөр салбарт бизнес хийж үзсэн. Анх намайг энэ салбарт орж ирэхэд Монгол дахь оёдлын үйлдвэрүүдийн ихэнх нь татан буугдсан, мэргэжилтнүүд нь өөр чиглэлээр

Тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад спортын хувцас үйлдвэрлэлийн

бизнес рүү орчихно

А.Чимэд-Очир:Бизнес хийж,

үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан

газар хаа байна

ажилладаг, зарим нэг нь байрны хонгилд өмдний түрий хасах гэх мэт жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байдалтай л байлаа. Гэтэл зах зээл нь Монголд байгаад байдаг. Тиймээс энэ салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм.

Ер нь талх сайн барьдаг хүн талхны цехийн захирал байх албагүй. Харин талх сайн барьдаг хүнийг ажиллуулж чаддаг хүн талхны цехийн захирал байх ёстой юм. Зах зээлийн өнөөгийн хэллэгээр энтрепрёнер гэх юм уу даа. Ер нь 11 жилийн өмнөөс төлөвлөж, хоёр, гурван жилийн турш судалгаа хийж байгаад орсон.

Хувцас бол хүний байнгын хэрэглээ. Гэвч энэ хэрэгцээг Монголын үйлдвэрүүд огт хангаж чаддаггүй, ихэнхийг нь Хятадын зах зээл эзэлчихсэн байна. Ингээд эхний ээлжинд спорт хувцас үйлдвэрлэж үзэхээр шийдсэн. Учир нь байгууллага бүр дотроо

тэмцээн зохион байгуулдаг. Энэ бүгдэд нэгэн ижил өмсгөлөөр жигдрэх шаардлагатай. Сүүлийн үед монголчууд Эрээнээс авчирсан чанар муутай өмсгөлийг голох хандлагатай болсон шүү

дээ. Тэр ч утгаараа зах зээл нь байгаа юм.

Мэдээж спорт хувцас ноосон биш, дөрвөн тийшээ сунадаг байх ёстой. Тиймээс дэлхий нийтээрээ спорт хувцсыг нийлэг эдээр хийдэг юм байна гэх мэтийг судалгаа хийх явцдаа олж мэдсэн. Өмнө нь дөрвөн тийшээ сунадаг материал гаргаж

аваагүй үед спортын хувцас том, хэлхгэр байж. Харин одоо материалын “ааш” зөөлөрч, үүнийгээ дагаад бие барьсан, загварлаг хувцас үйлдэрлэх боломж бүрдсэн.

Нийлэг материал гэхээр манайхан элдэв хуванцар ашиглаж хийсэн, хүний биед хортой эд гэж ойлгодог. Үнэ хямд тийм материал байх нь

би эднээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Зүгээр л монголчууд нийлж хятадуудад алдаад байгаа 90 хувийн зах зээлийнхээ нэг хэсгийг ч атугай эзэлж явъя гэж

Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800­900 сая төгрөгийн орлого олж байна. Гэхдээ энэ бол бага тоо. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм.

Гэрэл зургийг С.Батсайхан

бодсон юм. Энэ нь манай үйлдвэрт ч

ашигтай байлаа. Учир нь бараа таталтын хэмжээ бага болохоор шууд авч чадахгүй, хүнээр дамжуулдаг байв. Дунд нь ченж ороод ирнэ гэдэг төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд 21 аймаг бүгд нийлээд материалаа татахаар ченжээр дамжуулах шаардлагагүй болсон. Нэг кг даавуунаас таван юань хэмнэнэ гэдэг асар их хэмнэлт байхгүй юу. Ингэснээр Monline нэрийн үйлдвэрүүд бүгд нэг стандартаар, нэг материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэгсэн хэрнээ дөнгөж 30 хувиа л базаж эхэлж байгаа юм. “Төмөр трейд” зэрэг бусад үйлдвэртэйгээ нийлээд шүү дээ. Үлдсэн 70 хувь нь бас л хятадуудын мэдэлд хэвээрээ.

Бид гаднынхнаас зах зээлээ харамлаагүй байж бие биедээ боломж олгохоос татгалзах ёсгүй биз дээ. Тиймээс бусдадаа боломж олгох үүднээс сошиал,

ХУУЛЬЧ, ОРЧУУЛАГЧ, МЕНЕЖЕР, ЭДИЙН ЗАСАГЧ, НЯГТЛАН БОДОГЧ, МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН МОНГОЛООР ДҮҮРЭН БОЛЧИХОЖ. ТЭГСЭН ХЭРНЭЭ ЮМ БҮТЭЭДЭГ ХҮН АЛГА. ЖИШЭЭ НЬ ОЁДОЛЧИН АЖИЛД АВЪЯ ГЭХЭЭР ОЛДДОГГҮЙ. ЭСГҮҮРЧИН БОЛ БҮР ОЛДОХГҮЙ.

Page 19: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: ЗОЧИН 19 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ НЭЭЛТТЭЙ БАЙНА. ТИЙМЭЭС МОНГОЛ ХҮНИЙ ХУВИА БОДСОН, АРЧААГҮЙ ЗАНГАА ХОЙШ ТАВЬЖ, ЭНЭ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯТАДУУДААС БУЛААХ Л ЁСТОЙ БАЙХГҮЙ ЮУ.

хэвлэл мэдээллээр спорт болон чөлөөт хувцасны зах зээл, үйлдвэрлэлийн горим, арга барил бүхнээ харамгүй зааж, сурталчилж эхэлсэн. “Зах зээл нь байна, боломж байна. Та нар хүрээд ирвэл дэмжиж туслахад бэлэн байна, арга замыг нь заагаад өгье” гэх зэргээр их сурталчилсан. Нэг ёсондоо загас барих аргыг бусдадаа зааж өгөөд байна шүү дээ. Үүний үр дүнд манайхаас зөвлөгөө авч, салаалсан долоон компани бий болсон. Эндээс цааш сал-барласан, өмнө байсантайгаа нийлээд зөвхөн Улаанбаатар хотод 30 шахам спортын хувцас үйлдвэрлэлийн компани бий болоод байна.

-Ингэж салбарлаад зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлдэг болов?

-21 аймаг, гурван хот, Улаанбаатарт 30-аад үйлдвэртэй болсон хэрнээ манай ажил багасаагүй. Бид бүгд нийлээд зах зээлийнхээ дөнгөж 50 хувийг л эзэлж аваад байна. Яахав, нэг үеэ бодвол байгууллагуудын спорт арга хэмжээний хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлээд байна. Гэтэл үүний цаана ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ онгорхой байна. Миний ажлыг булаачих вий гэсэн монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

МИНИЙ ЗОРИЛГО ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БИШ

-Энэ зах зээлд төчнөөн төгрөг эргэлддэг гэсэн багцаа тоо гаргах боломжтой юу?

-Би энэ тоог гаргадаг хүн биш, зүгээр л бусдадаа боломж олгосон оёдлын үйлдвэрийн захирал. Ямар ч байсан ажлын ачааллаа дийлэхгүй болохоор зах зээл байна гэдгийг л мэдээд байгаа юм. Харин Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-900 сая төгрөгийн орлого олж байна. Сард бараг тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ энэ бол бага тоо шүү. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм. Сагсны эрэгтэй, эмэгтэй баг хувцас захиалахад 12 өмсгөлөөр бодоход 660,000 төгрөг болно. Гэтэл манай нэг үйлдвэр өдөрт 4-5 багийн хувцас гаргаж байна.

-Нэгэнт ачааллаа дийлэхгүй байгаа юм чинь үйлдвэрээ өргөжүүлье гэж боддог уу?

-Хүн хүний мөрөөдөл, зорилго өөр байдаг байх. Миний зорилго бол том үйлдвэртэй болох биш. Хүнд мөнгөөр худалдаж авдаггүй аз жаргал зөндөө байдаг юм. Тиймээс би орлогын хязгаараа тогтоочихсон. Манай Улаанбаатар дахь салбар 15 ажилчинтай. Тэднийхээ цалинг тавьж, бусад бүх зардлаа хасаад сардаа 3-5 сая төгрөгийн ашиг олж байвал надад хангалттай. Ажлаа дарамт

багатай хийж, чөлөөт цагаараа фитнесст явж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдармаар байна шүү дээ.

Зарим нэг нь “Би тэдэн хүний ажлын байр бий болголоо. Ингэж хөдөлмөрлөж байхад улсаас дэмжсэнгүй” гэж ирээд л гомдоллодог. Яг үнэндээ улсаас дэмжлэг горьдох биш, дор бүрнээ хичээгээд явахад Монголд сайхан амьдарч, бизнес хийж болж байна шүү дээ. Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна. Социализмын үед, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар хүмүүжсэн хүмүүс улсаас янз бүрийн юм нэхээд байдаг. Гэтэл зах зээл чинь тэс өөр нийгэм шүү дээ. Одоо бүх бурууг төр засагт үүрүүлчихээд ажил хийхгүй, гомдсон хүмүүс олшроод байх шиг санагдах юм. Эцсийн эцэст хэн амьдрах гээд байгаа юм бэ гэдгээ бодолцох ёстой. Аль ч нийгмийн үед ажилсаг хүн л сайхан амьдардаг юм.

хэр хөрөнгө шаардлагатай бол?-Оёдлын салбарын нэг гоё

юм байдаг юм. Учир нь оёдлын үйлдвэр ямар ч стрессгүй, тоног төхөөрөмжөө нэг л удаа авна. Мэдээж машин, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байдаг л даа. Гэхдээ оёдлын ма-шины үндсэн үйлдэл өөрчлөгд-дөггүй юм. Тиймээс техник, то-ног төхөөрөмж хоцрогдчихно гэж санаа зоволтгүй. Намайг ком пьютерийн худалдаа эрхэлдэг байхад аль болох хурдхан зарж дуусгахгүй л бол үзүүлэлтүүд нь хоцрогдож, үнэ цэн нь багасаад бүр хэнд ч хэрэггүй болох ч үе байсан. Харин оёдлын салбарт даавуугаа оруулаад ирсэн байхад 10 жил болсон ч үнэ цэнтэй хөрөнгө хэвээрээ байдаг.

15 хүнтэй спортын хувцасны үйлдвэр байгууллаа гэж бодъё. Үйлдвэрийн байрны үнэ өртгийг хэлэх боломжгүй. Тухайн хүн хотын аль хэсэгт, хэчнээн метр квадрат байр түрээслэх нь тодорхойгүй шүү дээ. Харин тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад энэ бизнес рүү орчихно.

Ер нь хийе, бүтээе гэвэл эрэлт, худалдан авагч нь байна. Манайхны зарим нь сургуулийн хүүхдийн спорт хувцас руу орж эхэллээ. Зарим сургууль үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гээд маш сайхнаар хүлээн авч байна. Гэвч зарим нь хүчээр хувцас шахах нь гэх мэтээр эсэргүүцдэг.

-Бид зах зээлээ тэлэхийн тулд яах ёстой вэ?

-Ажилла, хөдөлмөрлө гэж л хэлмээр байна. Ажилд хүн авъя гэхээр ирэх хүн байдаггүй. Тэгсэн хэрнээ ажилгүйчүүдийн тоо их хэвээр. Дандаа дээд сургуулийн дипломтой ажилгүй залуус. Ялангуяа монголчууд “агаарын” мэргэжил маш их эзэмшиж байна. Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн Монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга.

15 ажилчинтай манай үйлдвэрт гэхэд би өөрөө нягтлангаа хийчихдэг. Манайд маркетингийн менежерийн хэрэг алга. Эдийн

засагч, хуульч хэрэггүй. Шаард-лагатай бол хуулийн зөвлөгөө өгдөг газарт хандчихаж болж байна. Тэгсэн хэрнээ оёдолчин олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. Энэ бүхнийг улс бодлогоор зохицуулах ёстой байх. Гэхдээ улсын бодлого гээч зүйл бүх юман дээр гажчихаад байна даа.

Нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас шалгалт орж ирэлгүй яахав. Гэхдээ харьцангуй наанатай цаанатай харьцана. “Танай энэ чинь болохгүй байна, тэд хоногийн хугацаа өгье. Шийдсэн байгаарай” гэх мэтээр уян хатан болсон байна лээ.

Би өөрөө Оёдлын холбооны Удирдах зөвлөлд багтдаг юм. Энэ холбоог байгуулсан цагаас хойш ганц л зүйлийг хэлсээр ирсэн. “Манай холбоо төр засгаас ямар нэг зүйл нэхэх биш харин бүх оёдолчдод тулгараад байгаа асуудлыг төр засаг, харьяа яаман-даа гаргаж тавья, ажиллах хөр-сөө эрүүлжүүлэх боломжийг бий болгодог болмоор байна” л гэдэг.

Жишээ нь мэргэжилтэн бэл-дэх хүний нөөцийн асуудал байна. Мөн Хятадын зах зээлд их хэмжээгээр хийсэн ижил төрлийн бүтээгдэхүүн Монголын хилээр ямар ч татваргүй ороод ирдэг. Харин энд бараа материалаа авахаас эхлээд байрны түрээс, цахилгаан, нийгмийн даатгал, татвар гээд дагалдаж гарах зардал асар их. Гэтэл иргэн Дорж Хятадаас 1000 ширхэг хувцас ямар ч татваргүй оруулж ирээд зарахаар өрсөлдөх чадвар харилцан адилгүй болчихоод байгаа юм. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараанаас гаалийн татвар бүрэн авдаг болооч ээ гэсэн хүсэлт тавиад байгаа юм.

-Та нарын хийж чадахгүй зүйл байна уу?

-Энэ салбарт материал буюу даавуугаа л хийх үйлдвэр хомс байна. Бусад бүх юмаа өөрсдөө хийнэ. Нэг үеэ бодвол сурагчийн формын ачаар даавууны үйлд-вэрүүд өндийгөөд эхэлсэн. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар формоо хийхгүй, урдаас оруулж ирээд байна. Үнэн арчаагүй байгаа биз. Уг нь тэдэнд захиалга өгч, ачаалал нь нэмэгдэх тусам ашигтай ажиллаж, үнэ нь хямдарна шүү дээ. Сурагчийн форм хийж буй бүх үйлдвэр дотоодын үйлдвэртээ даавуугаа захиалчихвал хэн хэндээ ашигтай байгаа юм.

Манайх даавууны утас хийж байгаа үйлдвэрүүдэд “Надад манай энэ материалтай дүйцэхүйц материалтай даавуу хийгээд өгөөч. Тэгвэл би өөрийн үйлдвэр, 21 аймгийн бүх салбартайгаа нийлээд захиалья” гэсэн санал тавьчихаад байгаа. Хэрэв ингэвэл миний мөнгө Гуанжоуд очих шаардлагагүй болж, Монголдоо үлдэх юм. Ийм байдлаар бид нэг нэгнээ бага гэлтгүй дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих учиртай.

Хэрэв манайх бусдадаа бо-ломж олгоогүй бол спорт хув-цасны үйлдвэрлэл Монголд ингэж хөгжих байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Монголчууд энэ зах зээлийнхээ ядаж 40-50 хувийг эзэлж, энэ олон хүн ажил, орло готой болгож байна гэдэг бидний хамгийн том шагнал юм.

-Одоо 21 аймгийн салбар бас л ачааллаа дийлэхгүй байна уу?

-Бас л ялгаагүй. Бид дотоод сүлжээтэй, түүгээрээ долоо хоногт хоёр удаа хуралддаг юм. Гэтэл “манай ажлыг танайх хийгээд өгөөч, бид амжихгүй байна” гэсэн үгс дотоод сүлжээнд хамгийн их байдаг юм.

-Хэн нэгэн хүн энэ зах зээл рүү зориглоод орохоор бол юунд анхаарах ёстой вэ. Үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хэдий

Анх оёдлын үйлдвэрээ байгуу-лахдаа 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авна гэж зар тавсан юм. Угаасаа хүний нөөцөө ингэж бүрдүүлнэ гэж төлөвлөж байлаа. Яагаад гэвэл бэлдсэн залуучууд алга. Харин социализмын үед бэлтгэгдсэн мундаг хүмүүс насаараа гадуурхагдаад ихэнх нь ажилгүй, зарим нь манаач, үйлчлэгч хийсэн байдалтай байна. Тиймээс 45-аас дээш насны хүнийг ажилд авна гэсэн зар тавьсны дараа маш олон хүн утасдаж, долоохон хоногийн дотор багаа бүрдүүлсэн.

МИНИЙ МӨНГӨ ГУАНЖОУД ОЧИХ БИШ, МОНГОЛДОО ҮЛДЭЭСЭЙ

ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-Жижиг, дунд бизнес эрх-

лэхэд төрийн зүгээс зөвшөөрөл, бичиг цаас, татварын дарамт их үзүүлдэг гэж ярьдаг. Таны бизнест ийм зүйл мэдрэгдэж байна уу?

-Хүмүүс ингэж яриад байдаг юм, ямар юмных нь дарамт байх вэ дээ. Хийх хүнд боломж их байдаг, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэсэн үг байдаг даа. Яг үүнтэй адилхан. Мэдээж зарим нэг салбарт татвар, зөвшөөрөл, лиценз гээд янз бүрийн дарамт ирдэг л байх. Харин манай оёдлын салбарт харьцангуй гайгүй шүү.

Хүнд мөнгөөр худалдаж авдаггүй аз жаргал зөндөө байдаг юм. Тиймээс би орлогын хязгаараа тогтоочихсон. Ажилчдынхаа цалинг тавьж, бусад бүх зардлаа хасаад сардаа 3-5 сая төгрөгийн ашиг олж байвал надад хангалттай.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 20: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

Elixir Energy initiates drilling at Ugtaal-1Elixir Energy Ltd. yesterday provided an update on its 2019 drilling program.

Govt to spend MNT 60 billion on mortgage lendingThe 2020 State Budget has approved mortgage lending of MNT 60 billion. This is an MNT 55 billion decrease from the confirmed amount in 2019.

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2019.11.21, THURSDAY~№205 (1257)

Economists raise concerns over a mass anti-mining act by the Government of Mongolia, saying it may carry potential risk for the foreign investment environment

MRPAM revokes another 28 mining licenses in October

A total of 28 mineral l icenses were revoked in October, according to the Mineral Resources

and Petroleum Authority of Mongolia (MRPAM), of which 12 licenses were expired and 16 were dismissed due to the license payment. This follows revocation of 39 licenses in the prior month.

In 2019, the government is pursuing a strict policy on mineral licenses. Economists raise concerns over a mass anti-mining act by the Government of Mongolia,

saying it may carry potential risk for the foreign investment environment.

In August alone, 25 licenses, including Soumber Licenses of SouthGobi Resources Ltd. (SRG), have been withdrawn due to environmental destruction.

Specifically, Soumber Licenses have been terminated pursuant to Clause 56.1.5 of Article 56 of the Minerals Law, Clauses 4.2.1 and 4.2.5 of Article 4 and Clause 28.1.1 of Article 28 of the General Administrative Law and a decision order of a working group established under an order of the Minister of Environment and Tourism of Mongolia. According to this decision order, the working

group determined that SGS had violated its environmental reclamation obligations with respect to the Soumber Deposit.

In 2017-2019, 254 lawsuits filed on revocation, extension, and exploration of license application, and cases regarding the termination of the mining license made more than half of them.

As of October 2019, 63 companies have been selected, 58 exploration licenses were issued by the Mineral Resources and Petroleum Authority, and five licenses are in discussion. Also, 2020 State Budget for mineral license fees is estimated to be at MNT 36 billion. █

Aminaa.U, ZGM Daily Im

age

by B

atsa

ikha

n.S

Page 21: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

ZGM: HIGHLIGHTS POLITICS

On November 19, Permanent Mission of Mongolia to the United Nations in collaboration with the International Commission against the Death Penalty (ICDP) organized a meeting of Mongolia and Central Asian countries to exchange advanced experience on abolishing capital punishment.

ECONOMYGovernor of the Bank of Mongolia, Bayartsaikhan Nadmid submits request of resignation to the Parliament Speaker Zandanshatar Gombojav.

Parliamentary Standing Committee on Economy conducts the first discussion of a draft resolution on approval of the State Policy on Monetary Policy for 2020.

Top 20 index falls 0.01 percent, to 18,818.01 points. MSE A index increases 0.06 percent, to 8,767.55 points. MSE B index rises 0.42 percent, to 7,687.91 points. Market cap stands at MNT 2,53 trillion.

Top 20 index(by units)

18,818.0110k

15k

20k

25k

30k

SOCIETYNational University of Mongolia and Office of the Konrad Adenauer Foundation (KAS) in Mongolia officially embarked on a program for the development of political journalism by establishing a cooperation agreement on the program.

Open discussion on Ulaanbaatar city budget for 2020 was organized at the Citizen Hall of the Capital City’s Governor’s Office on November 20. As stated in the Law on Budget to include proposals and suggestions from its residents when drafting local budgets, the open discussion brought together more than 400 citizens, 40 of them expressed their opinion during the event.

Minister of Education, Culture, Science and Sports Baatarbileg Yondonperenlei visits the Lycée Michelet secondary school and the Sorbonne University of France on November 18.

Opera Madama Butterfly by G.Puccini to be played at the State Opera and Ballet Academic Theatre on November 23.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM: DAILY 21 2019.11.21, THURSDAY~№205 (1257)

MINING

FINANCE

Elixir Energy Ltd. yesterday provided an update on its 2019 drilling program. The program’s prime aim is the drilling of two fully tested core-holes, the results of which will feed into a contingent resource assessment in the New Year, the announcement said.

The program started with low-cost chip-holes with multiple calibrations and exploration aims. All wells are being drilled under a turn-key contract such that Elixir

is paying on a per meter, not per day basis.

As of Sunday 17 November 2019, the status of the drilling program was as set out below.● The Ugtaal-1 core-hole

spudded last Monday night. As of yesterday morning, it had reached a depth of 122 meters. Intersected lithologies include conglomerates, carbonaceous mudstones, and thin coal stringers so far.

● Analysis has commenced on the encouraging findings from the BO-CH-1 chip-hole, which demonstrated gas in the system, coal seams of a thickness which are productive in Australia and natural fracturing which may support good permeability.

● The BO-CH-2 chip-hole had reached 408 meters as on Sunday morning.

● Both rigs have been winterized

and the desorption lab set up at Ugtaal-1.After the above information,

Elixir Energy’s stock price has not changed and remained at CAD 0.04. In September 2018, the company’s Mongolian subsidiary Golden Horde Ltd executed the Nomgon IX coal bed methane (CBM) production sharing contract (PSC). It is expected to spend USD 30 million on a three-stage exploration for 10 years. █

Elixir Energy initiates drilling at Ugtaal-1

Govt to spend MNT 60 billion on mortgage lending

STOCK MARKET

Hermes Center JSC(one month to date)

Mandal Daatgal JSC(one month to date)

iTools JSC(one month to date)

Tumen Shuvuut JSC(one month to date)

130

125

120

115

5k

4.9k

4.8k

4.7k

4.6k

4.5k

85

80

75

70

160

155

150

145

140

Oct 19

Oct 22

Oct 22

Oct 23

Nov 15 ^120

Nov 19 ^4.8k

Nov 18 ^73.02

Nov 19 ^145

Nov 06

Nov 09

Nov 09

Nov 10

Source: MSE

The 2020 State Budget has approved mortgage lending of MNT 60 billion. This is an MNT 55 billion decrease from the confirmed amount in 2019.

Under the mortgage lending program in 2019, additional sources of funding will be provided from the state budget. As a result, Mongolia may spend MNT 430 billion on mortgage lending, the Bank of Mongolia (BoM) reports. As of November 15, 2019, a total of MNT 340.3 billion was granted to 4,905 lenders. The country planned to spend MNT 76 billion to the mortgage loan.

In 2017, Mongolia, with a current quota of USD 72.3 million, requested a three-year extended arrangement under the IMF’s Extended Fund

Tenuun.U, ZGM Daily

The program started with low-cost chip-holes with multiple calibrations and exploration aims

As of November 15, 2019, a total of MNT 340.3 billion was granted to 4,905 lenders.

Facility (EFF), with access equivalent to USD 434.3 million. In this context, IMF urged BoM to stop all budget-related activities, especially to transfer mortgage lending finance to the Government, but the

implementation complement is due 2019.

Accordingly, a joint order of the Governor of the Bank of Mongolia and the Minister of Finance have issued a decree on delisting BoM

from the 2020 mortgage lending program. According to the central bank, the mortgage lending program with an 8 percent interest rate may proceed, financed by the state budget and other banks’ assets. █

Image by Batsaikhan.S

Scan the QR code to purchase the ticket and for further information.

Page 22: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

Нүдний base, primer тогтмол хэрэглэж, зовхио хамгаалаарай

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) ЗӨВЛӨМЖ

О.Даваасүрэн, ЗГМ сонин

АРЬСНЫ ТӨРЛӨӨС ҮЛ ХАМААРАН ЭМЗЭГШДЭГ

ТУЛ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хуурай арьс- Нүх сүв нь үл мэдэгдэм, бараг нүхжилтгүй, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэх нь хурдан байдаг. Мөн батга үрэвсэл бараг гардаггүй, чийгшил бага хуримтлагддаг учир байнга аргаж таталдах, хогжруутан, улайлт өгч хорсох хандлагатай. Уян хатан чанар дутмаг байдаг тул зөв арчлаагүйн улмаас эрт үрчлээс үүсч хөгшрөх сөрөг талтай юм.

Хэрхэн арчлах вэ: Хуурай

арьстай хүмүүс усан болон хөөсөн нүүр цэвэрлэгчээс татгалзаарай. Харин зөөлөн бүтэцтэй, сүүн шингэн, тосон цэвэрлэгч хэрэглэх нь тохиромжтой. Мөн долоо хоногт нэг удаа гуужуулагч хэрэг лэж, гуужуулсны дараа тайвшруулах тос түрхэж, массаж лаарай. Хуурай арьсанд нэн шаардлагатай бүтээгдэхүүн бол өндөр чийгшүүлэгчтэй тос болон, тэжээлийн маск юм. Мөн чийгшил өндөртэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгож, хэрэглэх нь арьсаа уян хатан байлгах шалгарсан арга.

Тослог арьс- Энэ төрлийн

арьс нь өөхний булчирхайн идэвхтэй үйл ажиллагааны улмаас тос ихээр ялгаруулдаг. Арьсанд тос болон чийгшил их хэмжээгээр хуримтлуулснаар батга гарч үрэвсэх хандлагатай. Мөн тослог арьсанд нүхжилт маш ихээр үүсэх хандлагатай байдаг.

Хэрхэн арчлах вэ: Тослог арьсны арчилгаа маш чухал. Тослогийн тэнцвэрийг барихын тулд арьсаа өглөө оройд маш сайн цэвэрлэх шаардлагатай. Тослог арьсанд усан суурьтай эсвэл гелэн бүтэцтэй угаагч сонгон хэрэглээрэй. Мөн арьсны тэнцвэрийг хадгалахын тулд тогтмол чийгшүүлэх хэрэгтэй.

Долоо хоногт нэг удаа заавал гуужуулж, үхэжсэн арьсаа цэвэрлээрэй.

Холимог арьс- Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ (Т зоноороо) тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай байдаг. Бусад хэс-гээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.

Хэрхэн арчлах вэ: Холимог арьстай хүмүүс арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Учир нь энэ төрлийн арьс батга гарах хандлагатай байдаг. Тиймээс нүүрний бохирдлоо дутуу арилгах нь батга гарах хамгийн том шалтгаан болдог. Мөн нүүрний угаагч шингэн саван тохирно.

Эмзэг арьс- Тослог, хуурай, энгийн ба холимог гээд ямар ч арьс эмзэгшдэг. Энэ нь арьсны төрлөөс хамаардаггүй, харин зөвхөн арьсны нөхцөл байдлаас шалтгаалдаг асуудал юм. Арьсны эмзэг байдал чимчгэнэсэн, час час хийсэн, загатнасан мөн арьс татагдсан мэдрэмжүүдээр илэрнэ.

Хэрхэн арчлах вэ: Эмзэг арьсыг арчлахад юун түрүүнд хялгасан судсан дахь цусны эргэлтийг сайжруулж, арьс-ны цочирдсон нөхцөл байдлыг тайвшруулж, арьсны хамгаалалтыг бэхжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр таны сонгох бүтээгдэхүүнд арьсыг тайвшруулах, чийгшүүлэх, мөн цусны эргэлтийг сайжруулах байгалийн гаралтай орц ба ханд орсон байвал сайн.

Нэмэлт зөвлөгөө: Ямар ч төрлийн арьстай байсан

нүүрний будгаас арьсаа заавал хамгаалах хэрэгтэй. Тиймээс

будагны хорыг арьснаас тусгаарлах хамгийн чухал бүтээгдэхүүн болох base, primer-г хэрэглэж хэвших

хэрэгтэй. Хэдий нүүр будалтын бүтээгдэхүүнд химийн

найрлага ороогүй байсан ч шууд хэрэлэх нь олон сөрөг

үр дагавартай. Тухайлбал, пудрын хор арьсанд гүн

шингэж, нүхжилт, нөсөө толбо үүсгэдэг. Нүүрний арьсны хамгийн хурдан хөгшрөлт

явагддаг хэсэг бол нүдний зовхи орчмын арьс байдаг.

Тиймээс нүдний будагны хороос зовхио хамгаалах

нүдний base, primer-ийг мөн заавал хэрэглэх хэрэгтэй.

Арьсанд хамгийн их арчилгаа шаарддаг улирал бол өвөл. Монголын

өвөл хүйтэн хийгээд удаан үргэлжилдэг. Харин энэ хугацаанд хүйтнээс хамаарсан хуурайшилтаас сэргийлж, бусад үеэс илүүтэй чийг арьсандаа өгч байх ёстой. Энэ удаагийн “Зөвлөгөө” булангаараа өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хэрхэн сонгон хэрэглэж, арьсаа хэрхэн хамгаалах талаар Make up artist А.Ариунтуяагийн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбээр нүүр будалт, арьс арчилгааны чиглэлээр 12 жил ажиллаж буй бөгөөд Makeup artist Jasmin нэрээрээ сошиалд танигдсан билээ.

Хөөрхөн харагдахад зөвхөн

сайн хийсэн нүүр будалт хангалтгүй. А.Ариунтуяагийн хэлснээр төгс будалт хийхэд нүүрний арьс асуудалгүй байх нь хамгийн чухал. Сүүлийн үед арьс, гоо сайхны бүтээгдэхүүн төрөл бүрээрээ бий болж, энэ төрлийн брэндүүд зах зээлийг ханатал нь гарч буй. Улмаар олон сонголт дундаас зөвхөн өөрт таарсныг олж авна гэдэг амаргүй болсон. Түүнчлэн ихэнх бүсгүйчүүд хөндлөнгийн хэн нэгэн, тэр дундаа олны танил хүмүүсийн “сайн” гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг илүүд үзэх хандлагатай. Гэвч энэ нь өрөөсгөл болохыг мэргэжлийнхэн зөвлөж байна. Бидний арьс өөр, өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгож, хэрэглэх нь үр дүнтэй юм.

Page 23: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

1

9

12

2

8 10

11

13

3 64

7

5

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 232019.11.21, ПҮРЭВ~№205 (1257)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

Өмнөх дугаарын хариу 11.20

ЗГМ: СҮДОКҮ

9 8 2 6 4

9 1

4 6 5 7

4 8 1 3

7

6 7

1

7 6 3 1 5

2 9 4 8

9 4 7 8 6 1 2 3 5

2 9 1 4 5 7 8 6 3

5 6 3 9 4 2 1 7 8

7 3 4 2 8 6 9 5 1

8 1 2 5 7 3 6 4 9

6 8 5 3 1 9 4 2 7

1 2 9 7 3 4 5 8 6

4 7 8 6 9 5 3 1 2

3 5 6 1 2 8 7 9 4

Өмнөх дугаарын хариу

Оюутан жинлүүрүүд хичээл номоо нэн тэргүүнд тавиарай

Хонь /III.21-IV.19/Шинэ төсөл эхлүүлэх эсвэл

хувийн харилцаандаа өөрчлөлт хийх үе. Аливаа шинэ зүйлийг суралцахад таатай. Гэрээ хэлэлцээр болон үүрэг даалгавраа дуусга. Та бүхий л өдрийн турш гадуур ажиллах бололтой. Од эрхсийн нөлөөгөөр үл ойлголцол гарч харилцааны холбоонд түр хойшлуулах асуудал тулгарна.

Үхэр /IV.20-V.20/Өөрийн эерэг энерги, хүчин

зүтгэлээ дэмий сарниахгүй бол бүх зүйл сайхан байх болно. Гэхдээ будлиантай хандлага отож байгаа учраас анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Тайван зан тань асуудал үүсэх үед болзошгүй эрсдэлээс хамгаалах болно. Өнөөдөр худалдаа наймааны үйл ажиллагаа болон дуртай ажил хөдөлмөртөө эерэг эрч хүчээ зарцуулах нь зөв юм.

Хамтатгах /V.21-VI.21/Төвлөрсөн орчинд бизнесийн

тохиролцоо өвөрмөц байдлаар явагдана. Үйлчлүүлэгчтэй уулзахдаа та олон нийтийн арга хэмжээг сонгох бөгөөд гэнэтийн байдлаар гэрээ байгуулж чадна. Амьдралын бүх зүйлээс боломж эрж хайж бай. Яагаад гэвэл гэнэтийн зүйлсээс ч танд тусламж ирж магадгүй. Сайн дурын үйл ажиллагаанд ажиллах нь таны нэр хүндийг нэмэгдүүлнэ.

Мэлхий /VI.22-VII.22/Та өөрийн албан тушаалаа

өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд энэ нь таны зан араншинд тохирч, одоогийн нөхцөл байдлаас тань илүү дээр байна. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө анхаарлаа хандуул. Энэ үе нууцлалыг эрхэмлэх ёстой цаг хугацаа байна. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөнийхөө төсвийг дэлгэх хэрэггүй.

Арслан /VII.23-VIII.22/Гэр бүлдээ илүү анхаарал

хандуулах болно. Хүүхдүүдийнхээ хөгжилд тусалж байгаа эцэг эхчүүд тэднийг бүтээлч хобби болон хүч сорьсон спортоор хичээллэхэд нь анхаарал хандуулах нь сайн тус болно. Гэр бүлийн болон спортын үйл ажиллагаа зэргийг зохицуулахдаа ямар нэгэн эмх замбараагүй байдал гаргахгүйн тулд бүгдийг хамтад нь хөгжилтэй байлгахыг бод.

Охин /VIII.23-IX.22/Яаруу сандруу шийдвэр гаргах

хэрэггүй. Бүх зүйлээ шалгасан эсэх, юм орхиж мартаагүй эсэхээ сайн шалгаарай. Мартамхай чанар их өдөр. Энэ нь асуудал учруулах тул хийх ажлын жагсаалт гаргаж, байнга түүнийгээ харж байхыг зөвлөе. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлж гарч ирнэ.

Жинлүүр /IX.23-X.22/Чухал уулзалтаа мартвал энэ

өдрийн гэрэл гэгээг унтрааж мэдэх юм. Нэг зүйл л буруугаар эргэвэл та түүнийг эргээд залруулах гэж нэлээд цаг хугацааг зарцуулах болов уу. Танд айж сандрах, санаа зовох зүйлгүй байвал нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөж таны айдас алга болно. Оюутан жинлүүрүүд хичээл номоо нэн тэргүүнд тавиарай. Шамдан мэрийж чадваас таны үнэлгээ эрс сайжирна.

Хилэнц /X.23-XI.22/Ажил төрөлдөө ухаалаг бус, эмх

цэгцгүй хандвал алдаа гарч магад. Нийтийг хамарсан замбараагүй байдалд оролцвол аюул тулгарч болно. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад тохиромжтой өдөр биш. Машин барих хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Үл таних хүмүүсийн бүдүүлэг, ичгүүр сонжуургүй занд тэр дор нь хариу өгөх гэж оролдсоны хэрэггүй. Хамт олон дотроо даруу төлөв байхгүй бол нэр төрд халгаатай.

Нум /XI.22-XII.21/Өнөөдөр худал хуурмаг явдал

маш их тохиолдох бөгөөд хянуур болгоомжтой байхыг сануулж байна. Ямар нэг хэлэлцээ хийх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бусад хүмүүсийн худал ятгалгад автахгүй байхыг хичээ. Худалдаа наймаатай холбоотой хэлэлцээр таны сэтгэлд нийцэхгүй байвал түр хойшлуул. Удаан хүлээсэн үр дүн таны урмыг хугалж магадгүй тул хэт өндөр сэтгэгдэлтэй байх хэрэггүй.

Матар /XII.22-I.19/Гэр бүлийнхээ хамтаар өмнө

нь ярьж чадаагүй зүйлсээ дэлгэх, байр сууриа тодотгох нь тааламжтай байна. Хэсэг хугацаанд уулзалдаагүй хамаатнуудтайгаа уулзах боломж олдоно. Мөнгөө хадгалж байранд шинээр засвар хийх, гэрийнхээ тав тухад анхаарах цаг болсон байна. Зарим хүмүүс буруу хооллодог зуршлаа хязгаарлаж, бага зэрэг ч болов эрүүл хоолны дэглэм сахих болно.

Хумх /I.20-II.18/Мөнгөний асуудалд орсон

бол мэргэжлийн хүнээс болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй өөрийн хамгийн сайн мэддэг хүмүүсээс зөвлөгөө ав. Ямар нэг том зүйл худалдаж авахаасаа өмнө сайтар нягтал. Авсныхаа дараа таалагдахгүй болоод буцааж өгөхөд маш хэцүү байх болно гэдгийг сана. Эсвэл буруу сонголт хийх магадлал их байна.

Загас /II.19-III.20/Унтахын өмнө хэсэг хугацаанд

эрүүл агаарт гарахыг хичээ. Гадагш гарахаар төлөвлөсөн байсан бол өөр хувилбартай байсан нь дээр. Нийгмийн үйл ажиллагаа хойшлуулагдах юм уу цуцлагдаж магад. Хэрэв оронд нь оролцох ажил таны санаанд нийцэхгүй байвал өөрийн хүсч байгаа амрах хувилбарыг сонго. █

Наран ургах, шингэх: 08:06-17:10 Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал: Төмөр

Аргын тооллын 11 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Бага морь одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 08 цаг 06 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

1. Аливаа зүйлийн хэмжээг илэрхийлэхэд ашигладаг хийсвэр ухагдахуун

7. Их зохиолч Д.Нацагдоржийн тухай бүтээгдсэн Монголын уран сайхны кино

8. 1924 оноос эхлэн долоо хоног тутам гарч байсан сонин (товчилсон нэр)9. Ижил мөрний Орос нэр10. Үүрэн телефоны нэгэн сүлжээ ... мобайл13. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх, цагтаа Чингис хаан

ундаалж байсан гэгдэх рашаанБОСООГООР:

ХӨНДЛӨНГӨӨР:

1. Юмны толгой нь доороо орсон байдал, уруу2. Хүний дээд өвөг мичнээс цор ганцаар үлдэн хоцорсон Понго

аймгийн нэгэн төрөл3. Одоогийн өргөн хэрэглээний гар утасны онцлог4. Ид чадал, цог жавхаа гэсэн үг5. Манай улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон анхны

улс (товчилсон нэр)

А АХ МН ДПЛ ХА А

Н ГА АА Й А ӨР

Г СЛ НГ МАӨ ОӨ О

Л АА АА М А ӨГ

И ЛА НИ НАТ ЕЛ И

6. Италийн нэрт дуучин, кино жүжигчин Чилентаногийн нэр11. Хүн амьтны ир чадал, танаг12. Дэлхийн супер оддыг эгнээндээ багтаасан Францын хөлбөмбөгийн

клуб (товчилсон нэр)

Page 24: УЛС ТӨР ZGM DAILY НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ … · 2019-11-20 · -Бэлгийн дарамт гэж юу вэ, өртсөн тохиолдолд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2019.11.21, ПҮРЭВ~№205 (1257) АМРАЛТ

“Интер ном” номын дэлгүүр долоо хоног бүр “Шилдэг 10” жагсаалтаа уншигчдад хүр гэдэг уламжлалтай. Тэг-вэл энэ долоо хоногт уг жаг-саалтыг Г.Мөнгөний “Хад га-ламж өлсөхөөс эхэлнэ” ном тэргүүлжээ. Түүнчлэн Д.Бү-жинлхамын “Цойлогсод” анх удаа бестселлерт орсон бай на. Ингээд шилдэг 10-ыг танилцуулъя.

1. Г.Мөнгөн “Хадгаламж өл-сөхөөс эхэлнэ”2. Мишель Оба ма “Becoming: Миний түүх”3. Д.Бүжин лхам “Цойлогсод”4. Танин мэдэхүйн карт-Орон орны далбаа5. Хэл Элрод “Өглөөний гайхамшиг”6. Д.Гармаа “Хөгжөөнтэй туужууд”7. Бяцхан ном цуврал “Номын дэлгүүрт”8. Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”9. Эвтэй дөрвөн амьтан10. Сьюзан Райан “Энгийн кето”. █

1980-1990-ээд оны диско дуу ны хэмнэлийг то дор хой-логчдын нэг А.Хаддавэй, У.Албан нар Монголд ирэх гэж байна. Тэд “Кро кус Эвент Холл”-д диско хэм нэ-лийг мэдрүүлж 30-аас дээш насныхны дур самжийг хөглөх аж. Дуу чин А.Хаддавэйг үзэгчид What Is Love дуугаар нь мэддэг бол У.Албан Sing Hallelujah дуугаараа дэл хийд танигдсан дуучин юм. “What Is Love” дууг анх 2014 онд YouTube хуудсанд байрлуулсан бө гөөд тэр цагаас хойш таван жи лийн хугацаанд давхардсан тоо-гоор 71 сая удаа үз жээ. Энэ сарын 25-ны өдөр 30-аас дээс насныхныг доргиох гэж байгаа. “80, 90-ээд оны диско хэмнэл” тоглолт олон хүний дурсамжийг сэргээх нь дамжиггүй. █

Б.Мөнхзул, ЗГМ сонин

Монголчуудад жазз хөгжим, с и м ф о н и о р к е с т р и й н гай хамшгийг

мэд рүүлж буй Монгол Улсын Филармонийн 48 дахь жилийн нээлт маргааш болох гэж байна. Энэ жилийн үзвэрийн нээлтийн тог лолтод авьяас билэг, ур чадвар хөг жимчдийн бүрдэл бүхий симфони найрал хөгжмийн уран бүтээлчид Мон-голын болон дэлхийн сонго дог сор бүтээлүүдээс үзэгч, сон-согч додоо толилуулна. Гурван удир даачийн өөр өөр мэдрэмж, хувьсал хийх гайхамшигт тан-саг хөгжим, содон соргог мэд-рэм жийг New Season 2020 тоглолтоос л сонсох боломжтой юм. Үүнээс гадна хагас зуун жилийн түүхтэй “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн тоглолт энэ сарын 30-нд “Corporate&-Convertion center”-т болно. Тэртээ 1969 онд хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүт гэлтэн Т.Чимэддоржийн удирд лагаар анхны тоглолтоо хийж,“Баян Монгол” чуулга үүсэн байгуулагдсан гэж үздэг. Тэгвэл 50 жилийнхээ ойн хүрээнд баримтат кино, хос цомог, пянз, түүхэн номын нээлт болох гэнэ. Тоглол тод тус чуулгаас угшилтай “Ха-

50 жилийн түүхтэй дуунуудыг “Баян Монгол” чуулгынхан

дахин эгшиглүүлнэ

А.Хаддавэй, У.Албан нар Монголыг доргионо

“Орь залуу нас”-ыг анх удаа эрэгтэй дуучин дуулна

Долоо хоногийн бестселлер

Жүдо бөхийн “бага дэлхийн аварга” хэмээдэг “Оса ка Их дуулга” тэмцээн мар гааш Японы Осака хотод эхэл нэ. Токиогоос Оса кад шил жээд гурван жилийн нүүр үзэж буй тус тэмцээнд 94 ор ны жүдо чид өрсөлдөх бөгөөд ма най ул саас

Жүдо сонирхогчид дэлгэцээсээ бүү холдоорой

хөдөлмөрийн баа тар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Н.Түв шин-баяр, гавьяат тамирчин М.Уран-цэцэг, Г.Одбаяр, Л.Отгон баа тар тэр гүүтэй 14 жүдоч зодог лоно. Дэлхийн шилдгүүдийн уран барилдааныг Монголд SPS телевиз шууд дамжуулах гэнэ. █

Монгол Улсын хөдөлмөрийн баа тар, ардын уран зохиолч Б.Лхаг васүрэн агсны зохиол “Там гагүй төр” түүхэн жүжгийг ур лагийн гавьяат зүтгэлтэн Ч.Най дандоржийн найруулгаар энэ сарын 22-24-нд дахин тайзнаа тавих гэж байна. Хаан Арчугийн их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлж өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэ хээ мэдэхгүй балмагдана. Үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төр сөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өр гөмжлөхөөр тэрбээр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ

ОНЦЛОХ ҮЗВЭР

Тамгагүй төр

зарлигийг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэ цэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хаа ны сэнтийд суулгаж жаргах ту хайгаа сэтгэж байна.

Их хатан Цэцэр өөрийн төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатны хүүг өөрийнхөө хүүтэй солино. Жүжиг хэрхэн үр гэлжилж, улам сонирхолтой өрнө хийг УДЭТ-ын тайзнаас үзээрэй. █

ранга”, “Никитон”, гавьяат жү-жигчин Х.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Н.Оюунчимэг, Б.Хонгор нарын дуучин оролцож хуучны дуунуудыг орчин цагийн хэв маягаар дуулах аж. Ту-хайл бал, алдарт Хурлатын Төмөр агсны дуулснаар олны хүртээл болсон “Аяны шувууд” дууг Улсын филармонийн дуучин Н.Наранбаатар тайзнаа амилуулах аж. Х.Төмөр агсны дараа Монголын эстрадын урлагийн анхдагч, “Баян Монгол” чуулгын дуучин Л.Оюунчимэг агсан “Аяны шувууд”-ыг дуулж байлаа. 1964 онд зохиосон уг бүтээлийг өнөөдрийг хүртэл 15 дуучин дуулжээ. Харин Х.Төмөр агсан болон “Никитон” хамтлагийн дуулснаар үзэгчдийн сонорт хүрсэн гэдэг. Тэгвэл 55 жилийн түүхтэй “Аяны шувууд” дууг хэрхэн өөрчилснийг “Баян Монгол” чуулгын хүндэтгэлийн тоглолтоос сонсох боломжтой. Мөн эстрадын нэрт дуучин М.Янжиндулам агсны “Орь залуу нас” дууг Н.Наранбаатар дуулах гэнэ. Тэрбээр 50 орчим жилийн түүхтэй уг дууг дуулсан анхны эрэгтэй дуу чин болох нь. Түүнчлэн Төрийн хошой шаг-налт Н.Жанцанноровын охин Ж.Ариун жаргал “Тал нутгийн охин”-оо анх удаа тайзнаас дуулахыг сонсох боломж той. █