11
Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P1 Хичээл: Эдийн засаг, Газар зүй, Хүрээлэн буй орчин, Биологи, Социологи, Бизнес, Иргэний боловсрол, Сургалтын үр дүн: Хичээлийн бэлтгэл: 45-70 12-19 Нийт хугацаа: Насны ангилал: мин нас “Õýðýâ áèä ýä ç¿éëñèéã äóóñòàë íü õýðýãëýõ áèø ç¿ãýýð õýðýãëýäýã ýäèéí çàñãèéã áèé áîëãîæ ÷àäâàë, áèä óðò õóãàöààíû íàéäâàðòàé èðýýä¿éã áèé áîëãîæ ÷àäíà.” Ýëëåí Ìàêàðòóð Äàðâóóëò îíãîöîîð Äýëõèéã òîéðñîí ýìýãòýé Ýëëåí Ìàêàðòóð Ñàíãèéí ¿¿ñãýí áàéãóóëàã÷ Хавсралт 1-д орсон Тойрог эдийн засгийн талаарх үндсэн санааны товчлолыг унш Прожектор эсвэл видео тоног төхөөрөмж, дэлгэцийг байрлуул Сурагчдын хариултыг тэмдэглэх самбар бэлд Хавсралт 2-т тусгасан видео асуултуудыг хэвлэх эсвэл сурагчдад educanonоор www.playposit.com/delivery/186291/359433 хаягт байрлах видеог үзүүлэх Хязгаарлагдмал баялаг бидний өнөөгийн эдийн засгийн тогтолцоонд учруулж байгаа сорилтын хэр хэмжээг ойлгох Аж үйлдвэрийн хувьсгалаас хойшхи эдийн засгийн түүхийг хувь хүний өгүүлсэн түүхээр дамжуулан судлах Өөрсдийн хэрэглээ болон үйлдвэрлэлийн тогтолцоог шүүмжит сэтгэлгээгээр үнэлэх, баялаг, нөөцийг удирдах илүү сайн аргуудыг судлах Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь Дүр зургийг өргөн хүрээнд томоор харах нь – 3-р хичээл

12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P1

Хичээл:Эдийн засаг, Газар зүй, Хүрээлэн буй орчин, Биологи, Социологи, Бизнес, Иргэний боловсрол,

Сургалтын үр дүн:

Хичээлийн бэлтгэл:

45-70

12-19

Нийт хугацаа:

Насны ангилал:

мин

нас

“Õýðýâ áèä ýä ç¿éëñèéã äóóñòàë íü õýðýãëýõ áèø ç¿ãýýð õýðýãëýäýã ýäèéí çàñãèéã áèé áîëãîæ ÷àäâàë, áèä óðò õóãàöààíû íàéäâàðòàé èðýýä¿éã áèé áîëãîæ ÷àäíà.” Ýëëåí Ìàêàðòóð

Äàðâóóëò îíãîöîîð Äýëõèéã òîéðñîí ýìýãòýéÝëëåí Ìàêàðòóð Ñàíãèéí ¿¿ñãýí áàéãóóëàã÷

• Хавсралт 1-д орсон Тойрог эдийн засгийн

талаарх үндсэн санааны товчлолыг унш

• Прожектор эсвэл видео тоног төхөөрөмж,

дэлгэцийг байрлуул

• Сурагчдын хариултыг тэмдэглэх самбар

бэлд

• Хавсралт 2-т тусгасан видео асуултуудыг

хэвлэх эсвэл сурагчдад educanonоор

www.playposit.com/delivery/186291/359433

хаягт байрлах видеог үзүүлэх

• Хязгаарлагдмал баялаг бидний өнөөгийн

эдийн засгийн тогтолцоонд учруулж

байгаа сорилтын хэр хэмжээг ойлгох

• Аж үйлдвэрийн хувьсгалаас хойшхи

эдийн засгийн түүхийг хувь хүний

өгүүлсэн түүхээр дамжуулан судлах

• Өөрсдийн хэрэглээ болон үйлдвэрлэлийн

тогтолцоог шүүмжит сэтгэлгээгээр үнэлэх,

баялаг, нөөцийг удирдах илүү сайн

аргуудыг судлах

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах ньДүр зургийг өргөн хүрээнд томоор харах нь – 3-р хичээл

Page 2: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development •

WORLD'S LARGEST

" LESSONnh

• (1/5) Нийтлэг ойлголтуудыг сөрөх нь • (2/5) Тойрог эдийн засгийг судлах нь• (3/5) Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь (энэ хичээл)• (4/5) Тойрог эдийн засагт зориулсан загварчлал • (5/5) Тойрог эдийн засаг ба орчин үеийн газар тариалан

Энэхүү хичээл нь манай эдийн засаг ямар зарчмаар ажиллах боломжтой талаар (энэ нь Тойрог эдийн засаг) сурагчдад танилцуулах цуврал хичээлийн нэг хэсэг юм. Энэхүү цуврал нь Тойрог эдийн засаг нь одоогийнхоос юугаараа ялгаатай талаар үе шаттайгаар тайлбарлах ба тус шинэ арга-хандлагын эдийн засгийн, байгаль орчны болон нийгмийн давуу талуудыг судалдаг.

Энэхүү хичээл нь цувралын нэг хэсэг юм. Цуврал нь бүхлээрээ дараахь хэсгүүдээс бүрдэнэ:

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P2

Тэмдэглэл

IntСэдвийг зааж эхлэхдээ “багасгах, дахин хэрэглэх, дахин боловсруулах” гэсэн тогтвортой хөгжлийн уламжлалт асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийгээрэй. Энэхүү цувралын 1-р хичээл болох “Асуудлыг өргөн хүрээнд том зургаар харах нь” гэдгийг үзэж, дэлгэрэнгүй танилцаарай.

Хэлэлцүүлгийг хязгаарлагдмал баялгийн асуудал руу чиглүүлээрэй. Бид өдөр тутмын амьдралдаа ямар нөөц баялгийг хэрэглэж байна вэ? Бид одоогийнхоо хэв маягаар цаашид амьдарсаар байж чадах уу? Ямар хязгаарлалтууд байна вэ? Бид юу хийж чадах вэ? гэх мэтээр та сурагчдаас асууж болох юм.

Асуултанд хариулахдаа сурагчдыг хос хосоороо эсвэл бүлэгт хуваагдан хэлэлцэхийг даалгаарай. Дараа нь хариултуудыг самбар дээр цуглуулж бич.

Дараа нь сурагчдад дараахь асуултыг тавиарай: Бид сэргээгдэхгүй нөөц баялгаа дуусахад тулгарах бэрхшээлийг даван туулах ямар санал, санаачилга гаргаж чадах вэ?

15 мин

Танилцуулга

Энэхүү хичээлийг Эллен Макартурын Сангаас боловсруулсан ба тус сан нь тойрог эдийн засагт шилжих явцыг дэмжих зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ. Эллен Макартурын Сан нь бизнес, төр, болон эрдэмтэдтэй хамтран ажиллаж, нөхөн сэргээх, сэлбэх зарчимд үндэслэдэг эдийн засгийн тогтолцоог бий болгохын төлөө ажилладаг юм.

25 мин

Хувийн туршлагад тулгуурлан нөөц баялгийг ухах нь

Одоо Эллен Макартур болон дарвуулт завины спортын талаар сурагчиддаа танилцуулаарай. Ингэхдээ та дараахь маягаар тайлбарлаж болох юм:“Заримдаа бидэнд хамгийн хачирхалтай бөгөөд огт санаандгүй үед хамгийн шилдэг санаанууд төрдөг шүү дээ. 2005 онд Эллен Макартур дэлхийг ганцаараа дарвуулт завиараа 71 хоногт тойрч, тухайн үеийн дэлхийн рекордыг эвдсэн анхны эмэгтэй болсон юм. Энэ аяллынхаа явцад тэрбээр, бид эх дэлхий болон түүний нөөц баялагт хэрхэн хандаж, түүнийг яаж ашигладаг тухай бодож эргэцүүлж эхэлжээ…”

Эллений TED яриаг (17 минут)https://www.youtube.com/watch?v=ooIxHVXgLbc -ээсүзүүлээрэй. Мөн ярианых нь бичвэрийг Хавсралт 2-оос уншиж болно.

Эллений түүх болон нөөц баялгийн бэрхшээлтэй холбоотой санаануудыг нь тогтож үзэх боломжийг суралцагчдад олгох үүднээс видеог ангиараа нэг дор таслалгүй үзэж дуусгаарай.

Page 3: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P3

25 мин

Сургалтын үйл ажиллагаа – Юу хийж болох вэ? (үүнийг мөн гэрийн даалгаварт өгч болох юм)

10 мин

Энэ холбоос [www.playposit.com/delivery/186291/359433]-оор орж хэвлэх буюу эсвэл Хавсралт 3-ийг тарааж, видеоноос олсон мэдлэгийг бататга. Шаардлагатай бол видеог дахин үзэхийг сануулаарай. Тайлбар: Educanon-ийн playposit-оор сурагчдын хариултыг цахимаар цуглуулж, хянах боломжтой юм.

Эх дэлхийн нөөц баялгийн хомсдолтой байдал- хариу арга хэмжээ ав

Сэргээгдэхгүй нөөц баялгийг илүү үр дүнтэй, урт хугацаанд хэрэглэх, мөн эдийн засагт сэргээгдэх нөөц баялаг, эрчим хүчний эзлэх жинг нэмэгдүүлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол “багасга, дахин ашигла, дахин боловсруул” зарчим нь хангалттай үр нөлөөтэй гэж ташаа боддог явдал юм.Хязгаартай баялгийг хэрэглэхдээ нөхөн сэргээлтийн зарчимд үндэслэдэг болохын тулд уулзах ёстой 5 хүнийг бодож олохыг суралцагчдад даалга. Яагаад тэдгээр 5 хүнд мэдээлэл өгөх нь чухал болох, тэрхүү өөрчлөлтийг хэрхэн хийх талаар тайлбарлуулаарай.Хувь хүний үйлдэл болоод нөлөөллийн, олон нийтийн кампанит ажлын ач холбогдол болон хязгаарлагдмал байдлын талаар ярилцаж болох юм.

Гүнзгийрүүлсэн асуулт: Нөөц баялгийн хомсдолтой байдлыг шийдвэрлэх нь яагаад эдийн засагт чухал болдог вэ?

Нөөц баялгийн талаархи түгээмэл ойлголт, нөөц баялгийн хязгаарлагдмал шинж чанарыг сурагчид судалсан болохоор одоо энэхүү бэрхшээлд сөргүүлэн тавих шийдэл болох Тойрог эдийн засгийн талаар сурах цаг нь боллоо. Хичээл 4: Тойрог эдийн засагт зориулан загварчлах нь хэмээх дараагийн хичээлийг үзээрэй.

Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлье!

• Сурагчид өөрсдийн орон нутгийнзахиргаа, иргэдийн төлөөлөгчид ханданзахидал бичиж, Дэлхийн зорилгуудяагаад өөрсдийнх нь ирээдүйд онц чухалболох тухайгаа хэлж, мөн тодорхойзорилгыг биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгааг асууж болно.

• #ДэлхийнЗорилгууд-ын талаар сурсанзүйлсээ товч бичиж, Дэлхийн хамгийнтом хичээл-ийн Твиттер дэхь@worldslesson хаягаар эсвэл Фэйсбүүкээртүгээхийг уриалаарай.

Яг одоо зохион байгуулах үйл ажиллагаа: Дараагийн шатанд зохион байгуулах үйл ажиллагаа:

• Илүү гүнзгий судалж, үр нөлөө бий болгохын тулдсурагчид өөрсдийн орон нутагт зорилгуудыг биелүүлэх,өөрчлөлт хийх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэдоролцож болно.Манай www.globalgoals.org/worldlargestlessonвэбсайтын “Take Action” хэсэгт зочилж танд хэрэгболох байгууллага, эх сурвалж, хичээлийн багцуудыгүзнэ үү.

Багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд та сурагчдынхаа эерэг эрч хүчийг чиглүүлж, тэд сул дорой нэгэн биш, өөрчлөлтийг бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг удирдах чадвартай гэдэгт итгэн үнэмшүүлэх эрх мэдэл танд бий.

Page 4: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P4

Тойрог эдийн засгийн талаарх удиртгал Тойрог эдийн засаг гэдэг нь зорилгын хувьд нөхөн сэргээх шинжтэй; сэргээгдэх эрчим хүчинд үндэслэх эрмэлзэлтэй; химийн хорт бодисын хэрэглээг багасгах, илрүүлэх, цаашид устгах чиглэлтэй; мөн нарийн загварчлалын үндсэн дээр хог хаягдлыг устгахад чиглэдэг үйлдвэрлэлийн эдийн засаг. Ээхүү эдийн засаг нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээний зүй тогтлоор хязгаарлагдахгүй ба зарим ойлголтуудыг шинээр тодорхойлохыг зорьдог (жишээлбэл, нийгмийн болон байгалийн гэх мэт бүх капиталыг дахин бий болгох, хэрэглэгч биш ашиглагч болох зэрэг багтана). Тойрог эдийн засгийн үзэл баримтлал нь шугаман бус, түүн дотроо амьд тогтолцоонуудын судалгаанд суурилсан байдаг. Энэхүү богино хэмжээний анимейшн киног үзэж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай: https://youtu.be/zCRKvDyyHmI ></div> Амьд тогтолцоонуудыг судлах, түүнээс суралцахын нэгэн том үр дүн бол бүрдэл хэсгээр сайжруу-лан өөрчлөх бус харин бүтэн тогтолцоог сайжруулах тухай ойлголт ба үүнийг “тохируулан загварч-лах” гэж нэрлэдэг. Дүйцүүлбэл, ой мод байхгүй бол ганц мод юу ч биш болно. Үүнд материалын урсгалын нарийн зохицуулалт буюу менежмент шаардагддаг бөгөөд Макдоно болон Браунгарт нарын тодорхойлсноор (Манцуйнаас манцуйд, эд зүйлсийг хийх аргаа дахин бүтээх нь бүтээлд) Тойрог эдийн засагт 2 төрлийн материал байдаг: биосферт аливаа аюул учруулалгүйгээр эргэн нэвтрэн орж байгалийн капиталийг бүтээх биологийн тэжээл, болон биосферт нэвтрэн оролгүйгээр чанарын өндөр түвшинд эргэлдэж байхаар загварчлагдсан техникийн тэжээл юм.

Үр дүнд нь, Тойрог эдийн засаг нь хэрэглээ болон материалын ашиглалт хоёрын хоорондын маш том ялгааг илрүүлдэг. Тойрог эдийн засаг нь “функциональ үйлчилгээ”-ний загвар буюу үйлдвэрлэгчид болон борлуулагчид бүтээгдэхүүнийхээ өмчлөлийг өөртөө хадгалан, тэдгээр бүтээгдэхүүнийг бус харин тэдгээрийн ашиглалтыг худалддаг үйлчилгээ нийлүүлэгчийн үүргээр оролцох загварыг шаарддаг. Энэ өөрчлөлт нь сав, баглаа, боодлыг буцаах системүүдийг илүү үр ашигтай, үр нөлөөтэй болж хөгжихөд чухал ач холбогдолтой. Түүгээр зогсохгүйгээр энэ нь бүтээгдэхүүний загварт өөрчлөлт оруулахыг шаардах ба бүтээгдэхүүнийг задлах, дахин үйлдвэрлэх болон дахин сэлбэхэд зориулсан загвар бүхий удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой бизнесийн загвар бий болох хэрэгтэй болно.

www.ellenmacarthurfoundation.org хаягаар орж бид юу хийдэг, Тойрог эдийн засгийн төлөөх бидний ирээдүйн алсын хараатай танилцаарай.

Хавсралт 1

Page 5: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P5

Эллен Макартурын TED ярианы бичлэг

Хүүхэд байхад бүх зүйл, бүх юм боломжтой санагддаг. Харин бид том болохынхоо хэрээр энэ итгэлээ хадгалж үлдэх хэцүү болдог. 4 настай байхдаа би анх удаа дарвуулт завиар явж үзсэн юм.

00:26 Бид эргээр тойрох үед надад төрсөн мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй. Завин дээр гараад жижигхээн кабин өрөө руу өнгийх үед төрсөн адал явдлын мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй. Гэхдээ хамгийн гоё мэдрэмж бол эрх чөлөөний мэдрэмж, дарвуулаа дэлгэх үед надад төрсөн тэр мэдрэмж. 4 настай миний хувьд төрж болох хамгийн их эрх чөлөөтэй мэдрэмж байсан юм. Тэр өдрийн яг тэр мөчид би хэзээ нэг өдөр, ямар нэгэн аргаар дэлхий тойрон дарвуулт онгоцоор аялна гэж шийдсэн юм.

00:59 Ингээд би тэр мөрөөдлөө биелүүлэхээр амьдралдаа чадах бүхнийг хийсэн. 10 настай байхдаа би сургуулийн хоолныхоо хариулт мөнгийг цуглуулж эхэлсэн юм. 8 жил тасралтгүй, өдөр болгон шүү. Би нухсан төмс, жигнэсэн буурцаг иддэг байв, энэ нь тус бүр 4 паундын үнэтэй байсан ба амтлагч соус нь үнэгүй байсан юм. Өдөр болгон би задгай мөнгийг мөнгөний савныхаа дээр овоолж, нэг бүтэн паунд болохоор нь би өөрийн гараар зурсан 100 ширхэг дөрвөлжингөөсөө нэгийг дарж, мөнгөө хайрцганд нь хийдэг байлаа. Ингэсээр би арай гэж нэг завь худалдаж авсан юм. Хашаандаа түүн дотроо өөрийнхөө мөрөөдөлдөө автан удаан суудаг байсан. Дарвуулт завиар аялах тухай байж болох бүх номыг би уншиж байсан ба намайг малын эмч болж чадахаар мундаг биш гэж сургуулиас хэлэхэд нь 17 насандаа сургуулиа орхин дарвуулт завиар аялах дадлагаа эхлүүлсэн юм.

01:43 Тэгэхээр дөрвөн жилийн дараа тэр мөрөөдлийг минь биелүүлж чадах хүний өмнө уулзалтын өрөөнд сууж байхад надад ямар байсныг төсөөлж байгаа биз дээ? Миний амьдрал тэр мөчөөс хамаарах юм шиг надад санагдаж байсан ба, гайхалтай нь тэр хүн зөвшөөрсөн хариу хэлсэн юм. Ганцаараа, зогсолтгүй дэлхийг тойрон аялах завины загвар гаргах анхны уулзалтад сууж байхдаа сэтгэл хөдлөөд байж ядаж байв. Тэр анхны уулзалтаас эхлээд бариа хүртэл бүхий л зүйлс яг л миний мөрөөдөж байсан шиг байлаа. Яг л миний мөрөөдөж байсан шиг гайхалтай сайхан үеүд байсан, бас хүнд хэцүү цаг мөч ч таарсан. Бид мөсөн уулаас 20-хон тохой зайнд зөрж өнгөрсөн. Би 9 удаа 90 тохой өндөр хөлөг онгоцныхоо шураг руу авирсан. Өмнөд далайд завь маань нэг удаа хажуулдаж хүртэл унасан. Гэхдээ нар жаргах мөчүүд, ан амьтан, алслагдмал байдал бүгд амьсгаа давхцам сайхан байсан. Дөнгөж 24 насандаа далайд 3 сар уралдаад би хоёрдугаар байранд орсон юм. Энэ уралдаан надад маш их таалагдаж, би 6 сарын дараа гэхэд л дахин аялахаар шийдсэн байсан юм, гэхдээ энэ удаа уралдаж биш, гав ганцаараа дэлхийг зогсолтгүй хамгийн хурдан тойрсон хүн болохын тулд. Ингэхийн тулд надад илүү том, илүү өргөн, хурдан, чадалтай хөлөг хэрэгтэй болсон юм. Баримжаа өгье л дөө, би тэр хөлгийн шурган дотуур авирсаар оройд нь хүрч болохоор байлаа. 75 тохой урт, 60 тохой өргөн. Би түүнийг Моби гэж өхөөрдөн нэрлэв. Моби маань олон корпустай хөлөг онгоц байлаа. Бид усан онгоцоо хийж эхлэхэд хэдийгээр олон хүн оролдсон ч, хэн ч дарвуулт завиар дэлхийг ганцаар тасралтгүй тойрч чадаагүй байсан. Харин усан онгоцоо барьж байх үед нэг франц эр Мобигоос 25 хувиар том хөлгөөр дэлхийг тойрсон төдийгүй рекорд амжилт болох 93 хоногийг багасгаж, 72 хоногт амжсан юм. Ингээд бидний зорилго улам өндөр болсон юм.

03:31 Эдгээр хөлгүүдээр аялахад маш сонирхолтой байлаа. Энэ бол Францын эргээс хийсэн дадлагын аялал байлаа. Үүнийг би сайн мэдэж байлаа, учир нь би хөлөг дээрх таван гишүүний нэг байсан юм. Бүх зүйлс сайн сайхан байх үеэс бүх цонх усанд автан харанхуйлахын хооронд 5-хан секунд л шаардлагатай байдаг, тэр 5 хором ч хурдан өнгөрдөг дөө. Энэ хүмүүс усан дотор ямар доор байгааг та нар хараач. Энэ явдал Өмнөд далайд, цэв хүйтэн усанд, хуурай газраас хэдэн мянган милийн зайд ганцаараа байхад чинь болно гээд бодоод үз дээ.

04:02 Зул сарын баярын өдөр. Би Австралийн доохно нь Өмнөд Далайд хөвж байсан юм. Нөхцөл байдал аймшигтай байв. Хамгийн ойрын хот 2000 милийн зайд орших далайн хэсэг руу дөхөж байв. Хамгийн ойрхон газар Антактид байсан, хамгийн ойрхон хүмүүс миний дээр Европын сансрын станцыг ажиллуулж байсан хүмүүс байсан юм. (хүмүүс инээлдэв) Үнэхээр холын хол алслагдсан байлаа. Хэрэв тусламж хэрэгтэй болоод чи амьд л байвал хөлөг онгоц чам руу хүрэхэд 4 хоног зарцуулах, эргээд чамайг боомт руу хүргэхэд дахиад 4 хоног болохоор байв. Тийшээ ямар ч нисдэг тэрэг хүрэхгүй, ямар ч онгоц буух бололцоогүй. Бид том шуургатай таарлаа. Тэр шуурга нь салхины 80 зангилаа буюу завь бид хоёрын дийлэхээргүй их хурдтай байсан юм. Давалгаа 40-50 тохой өндөртэй, давалгааг зүсэх үед нөмрөн ирэх их ус нь зудтай үеийн цасан шуурга шиг бидэн дээр бууж байв. Хэрэв бид хурдалж амжихгүй бол шуурганд оногдож, нэг бол хөмрөх эсвэл хэдэн хэсэг болон бутартлаа давалгаанд цохиулах байсан юм. Жинхэнэ утгаараа бидний амь нас хутганы ирэн дээр байсан.

Хавсралт 2

Page 6: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P6

05:10Надад хэрэгтэй тэрхүү хурд ч гэсэн өөрөө аюултай байлаа. Бид бүгд машин барихад 20, 30, 40 милийн хурдтай жолоодоход ямар байдгийг мэднэ. Тийм ч их дарамттай биш. Бид анхаарлаа төвлөрүүлэх боломжтой байдаг. Радиогоо асааж болдог. Тэр байдлаа 50, 60,70 хүртэл хурдаа нэм, бүр цаашаа 80, 90, 100 хүртэл давхиад үз. Ингэхэд харин гараа цайртал жолооноосоо атгадаг биз дээ. Одоо машинаа замаас гаргаж, урд талын цонхны шил арчигч, шил, гэрэл, тормосоо байхгүй байна гэж бод доо. Өмнөд Далайд тийм л байдаг. (хүмүүс инээлдэв)(алга ташилт) Тийм нөхцөлд зорчигч байсан ч унтахад хэцүү, гэхдээ чи энэ удаад зорчигч биш. Чи эгц босч чадахаагүй завин дээрээ ганцаараа, мөн чи хөлгийн бүх шийдвэрийг гаргана. Би бие махбодийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч туйлдан ядарсан байлаа. 12 цагийн дотор 8 удаа дарвуулаа сольсон. Үндсэн дарвуул маань миний жингээс 3 дахин их, дарвуулаа сольсны дараа туйлдан хөлсөндөө нэвт норон, Өмнөд Далайн хүйтэн агаар хоолой хорсгоход хөлгийн тавцан дээр унадаг байлаа.

06:12 Гэхдээ их далайд хамгийн хүнд хэцүү үе ч, бас хамгийн сайн сайхан үе ч байдаг. Хэд хоногийн дараа бид хүнд үеэс арай гэж гарсан юм. Гайхалтай нь бид тэр шуурганаас өрсөн гарч чадсан байлаа. Тэнгэр цэлмэж, бороо зогсож, бидний зүрхний цохилт, биднийг хүрээлсэн аймшигт далай хамгийн сайхан сарны гэрэлд умбасан уулс болон хувирсан байлаа.

06:39 Тайлбарлахад хэцүү л дээ, гэхдээ тэнд байхад хүн өөр горимд шилждэг. Завь чинь чиний бүхий л ертөнц болж, чиний авч явсан бүх зүйлс чамд байгаа бүх юм болж хувирдаг. Хэрэв би одоо та бүгдэд “Ванкувер орж ирэх гурван сарын хугацаанд өөрт хэрэг болох бүх зүйлсээ цуглуул” гэж хэлбэл энэ хэцүү даалгавар болно биз дээ. Үүнд хоол хүнс, хувцас, жорлонгийн цаас, шүдний оо хүртэл орно шүү. Бидний хийдэг зүйл энэ, бид явахдаа дизелийн эцсийн дусал, хоолны эцсийн боодол хүртэл зохицуулдаг. “Хязгаарлагдмал” гэдэг үгний утгыг үүнээс өөр ямар ч туршлага ойлгуулж чадахгүй байсан биз ээ. Бидэнд байгаа зүйл бол бидэнд байгаа бүхий л зүйл. Түүнээс цааш юу ч байхгүй.

07:18 Би рекорд амжилтыг эвдэж, барианд орж, хөлгийн тавцангаас буухаасаа өмнө хөлөг дээрээ мэдэрсэн тэрхүү хязгаарлагдмал хэмээх утгыг дарвуулт завинаас өөр зүйл дээр хэзээ ч хөрвүүлж бодож байсангүй.

07:29 (Алга ташилт)

07:35 Гэнэт би бүгдийг ухаарсан юм. Манай дэлхийн эдийн засаг мөн ялгаагүй юм байна гэж. Дэлхийн эдийн засаг нь хүн төрөлхтний түүхэнд нэг удаа байдаг хязгаарлагдмал материалд үндэслэдэг. Энэ нь чулуун доороос өөрийн огт хүлээгээгүй зүйлийг олчихоод нэг бол чулууг хажуу тийш нь зайчилж олсон зүйлээ илүү судлах эсвэл чулуугаа эргэн байранд нь тавьж дэлхийгээр дарвуулт хөлгөөр аялах мөрөөдлийн ажлаа үргэжлүүлэн хийх гэсэн хоёр сонголттой байгаатай адилхан зүйл мэт санагддаг.

08:01 Би эхнийхийг нь сонгосон. Би чулууг хашуу тийш нь зайчилж, дэлхийн эдийн засаг хэрхэн ажилладаг талаар ойлгохын тулд удирдах захирлууд, шинжээчид, эрдэмтэд болон эдийн засагчидтай уулзаж, суралцаж эхэлсэн. Миний энэ сониуч зан намайг гайхалтай зүйлүүд руу хөтөлсөн шүү.

08:17 Энэхүү зургийг нүүрс шатаадаг цахилгаан станцын шатаагчинд авсан юм. Манай дэлхийн эрчим хүчний хэрэгцээний үндэс суурь, мөн миний гэр бүлийн хувьд тун ойрхон зүйл болох нүүрсийг би ихэд сонирхдог байлаа. Миний элэнц эцэг нүүрсний уурхайчин байсан бөгөөд амьдралынхаа 50 жилийг газар дор өнгөрүүлсэн байдаг. Энэ түүний зураг, үүнийг харахаар та бүхэнд өөр үеийн хүн харагдах байх. Орчин цагт ийм дээгүүр суудал, бүстэй өмдийг хэн ч өмсдөггүй шүү дээ. (хүмүүс инээлдэв) Ямар ч байсан энэ бол миний элэнц өвөө, нээрэн энэ түүний жинхэнэ чих биш шүү (хүмүүс инээлдэв)

08:52 Би элэнц өвөөтэйгээ их дотно байсан юм. Би өвөр дээр нь сууж түүний уурхайгаас үлдсэн түүхүүдийг сонсдог байв. Газар доорхи хүмүүсийн нөхөрлөл, уурхайчид хэрхэн хачиртай талхныхаа захыг хадгалж байгаад газар дор дайчилдаг одой морьддоо өгдөг байсан тухай нь амтархан сонсоно. Өчигдөрхөн л тэгж байсан санагдана. Ингээд би суралцах явцдаа Дэлхийн Нүүрсний холбооны вэбсайтаар зочилж байхад нүүр хуудасны голд нь “Бидэнд 118 жил орчим хугацаанд хүрэлцэх нүүрс үлдсэн” гэсэн байхыг харсан.

Хавсралт 2

Page 7: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P7

Тэгээд би дотроо за энэ ч миний амьд үед хамаарахааргүй юм байна, тэгээд ч газрын тосноос илүү урт хугацаа байна шүү дээ гэж бодов. Гэхдээ бодоод үзтэл миний элэнц эцэг түүнээс яг 118 жилийн өмнө төрсөн ба би өвөр дээр нь суудаг байхад 11 настай байсан гэхээр цаг хугацаа, түүхийн хувьд энэ бол юу ч биш юм байна гэдгийг ойлгосон юм. Ингээд би өөрийгөө хэзээ ч хийхгүй гэж бодож байсан шийдвэрээ гаргахад хүрлээ: дарвуулт завиар ганцаар аялах спортоо орхин өөртөө тулгарах хамгийн том сорилттой нүүр тулах буюу дэлхийн эдийн засгийн ирээдүйн төлөө ажиллах шийдвэр байлаа.

09:48 Удалгүй би энэ бол зөвхөн эрчим хүчний тухай асуудал биш, харин эд материалын тухай асуудал гэдгийг ойлгосон юм. 2008 онд газраас олборлох үнэт материалын хэдэн жилийн нөөц үлдээд буй тухай хийсэн шинжлэх ухааны судалгааг би олж уншлаа: зэс 61, тугалга ба цайр 40, мөнгө 29. Эдгээр тоо нь яв цав биш л байх, гэхдээ бид эдгээр материалууд хязгаартай гэдгийг мэдэж байгаа. Бидэнд ганц л удаа тохиох нөөц шүү дээ. Тэгсэн хэрнээ, эдгээр материалыг хэрэглэх бидний хурд хэд дахин ихээр үлэмж нэмэгдсээр байна. Дэлхийн хүмүүс нэмэгдэж, тэдний эд зүйлс нь нэмэгдэхийн хэрээр тэдгээр үндсэн таваарын үнэ 100 жил буурсан үнэ нь аравхан жилд үгүй болохыг үзлээ. Энэ нь бид бүгдэд нөлөөлдөг. Үнийн хувьд үлэмж тогтвортой байдал үүсгэсэн нь 2011 онд дундаж Европын машин үйлдвэрлэгчийн хувьд түүхий эдийн үнэ тэдний нөлөөлөх боломжгүй хүчин зүйлээс болж 500 сая еврогоор өсч, үйл ажиллагааных нь ашгийн талыг үгүй хийснээр илэрч байна.

10:44 Би суралцах тусам, өөрийнхөө амьдралд өөрчлөлт хийж эхэллээ. Би аялахаа багасгаж, элдэв зүйл хийхээ багасгаж, хэрэглээгээ ч багасгав. Бидний хийх зүйл бол хийх зүйлээ багасгах явдал юм шиг санагдаж эхлэв. Гэхдээ энэ нэг л зөв санагдахгүй байв. Бид зүгээр л цаг хожиж байгаа юм шиг санагдаад байлаа. Бид үйл явцыг арай уртасгаж байв. Хүн бүр өөрчлөгдсөн ч асуудлыг шийдвэрлэхээргүй байлаа. Тогтолцоог нь залруулахгүй байв. Шилжилт хийхэд чухал ч гэсэн, миний гайхаж байсан зүйл бол чухам юу руу шилжих гэж? Чухам юу нь зөв болох бол?

11:13 Надад тогтолцоо нь, бидний амьдардаг тогтолцоо нь үндсээрээ буруу санагдаж, бидний үйл ажиллагааны хүрээ, эдийн засгийн зарчмууд, манай эдийн засгийг бий болгодог арга зам нь өөрөө бие даасан тогтолцоо болохыг би ойлгосон юм. Далайд байхад би нарийн ээдрээтэй тогтолцоонуудыг ойлгох хэрэгтэй болсон. Би хэд хэдэн өгөгдлийг хүлээн авч боловсруулаад тогтолцоог нь ойлгож байж ялдаг байлаа. Утгыг нь ойлгох хэрэгтэй байсан гэсэн үг. Дэлхийн эдийн засгаа харахад энэ ч гэсэн тогтолцоо гэдгийг, харин урт хугацаанд тэсэхээргүй тогтолцоо гэдгийг би ухаарсан юм.

11:49 Бид 150 жилийн турш шугаман эдийн засаг буюу газраас материал авч түүгээрээ ямар нэгэн зүйл хийгээд, тэр нь яваандаа хог хаягдал болон хаягддаг эдийн засгийн тогтолцоог сайжруулж ирснийг ойлгосон билээ. Тийм ээ, бид зарим зүйлсийг нь дахин хэрэглэдэг л дээ, гэхдээ дахин үр шимийг нь хүртэхийн тулд л дахин хэрэглэдэг билээ. Ийм эдийн засгийн тогтолцоо урт хугацаандаа тэсэхгүй. Бид нөөц баялгаа хязгаартай гэдгийг мэдсээр байж бүх зүйлсийг дуустал хэрэглэдэг, хог хаягдал үүсгэдэг тийм эдийн засгийг яагаад бий болгоно гэж? Амьдрал олон тэрбум жил байсаар ирсэн, ингэхдээ материалыг зохистой хэрэглэж, дасан зохицож ирсэн билээ. Энэ бол нарийн ээдрээтэй тогтолцоо, гэхдээ энэ тогтолцоонд хог хаягдал байхгүй. Бүх зүйлсийг боловсруулдаг. Энэ бол шугаман биш Тойрог эдийн засаг.

12:36 Яг л цэцэрлэгт хүрээлэнд байгаа хүүхэд шиг мэдрэмж надад төрсөн. Энэ шинэ аян замын хувьд би анх удаа хаашаа явж байгаагаа мэдэж байлаа. Хэрэв бид эд зүйлсийг хэрэглэж дуусгадаг биш гагцхүү хэргийг нь гаргадаг эдийн засаг бий болгож чадвал бид урт хугацаанд найдвартай тэсэх ирээдүйг бий болгож чадах юм. Би маш их хөөр баяртай байлаа. Энэ бол зорьж хийх ажил юм. Бид чухам юуг чиглэж, юуг зорьж байгаагаа яв цав мэдэж байна. Гагцхүү хэрхэн тэр цэгтээ хүрэх вэ гэдгийг л бодож олох шаардлагатай болсон. Ингээд л бид 2010 оны 9-р сард Эллен Макартурын санг байгуулсан юм даа.

13:06 Онол, үзлийн маш олон хандлагууд биднийг энэ загварт хөтөлсөн юм: аж үйлдвэрийн симбиоз, гүйцэтгэлийн эдийн засаг, дундын эдийн засаг, биомимикри, мөн мэдээж манцуйнаас-манцуй руу загвар. Материалыг нэг бол техникийн, эсвэл биологийн гэж ангилж, хог хаягдлыг гаргахгүйгээр урт хугацаанд үйл ажиллагаа явуулах тогтолцоог бий болгох юм.

Хавсралт 2

Page 8: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P8

13:29 Тэгэхээр энэ ямар эдийн засаг байх вэ? Бид гэрлийн тоног төхөөрөмжийг худалдаж авахгүйгээр гэрлийн үйлчилгээг худалдаж авдаг байх, илүү үр нөлөөтэй бүтээгдэхүүнтэй болсон цагт нь үйлдвэрлэгчид материалуудыг нь эргэн авч гэрлийн тоног төхөөрөмжийг сольдог байх. Сав, баглаа, боодол нь усанд уусдаг, бүр ууж болох хэмжээний хоргүй байвал ямар вэ? Хэзээ ч хог хаягдал болохгүй. Моторыг дахин үйлдвэрлэх боломжтой хийж, бүрдэл хэсгүүдийг нь дахин сэлбэж болдог бол эрчим хүчний хэрэгцээг үлэмж хэмжээгээр бууруулж болно доо. Хяналтын самбарын бүрдэл хэсгүүдийг эргүүлж авч дахин хэрэглээд үндсэндээ доторхи материалыг нь хоёр дахь үе шатаар хэрэглэж болдог байсан бол ямар вэ? Хоол хүнсний, хүний хог хаядлыг би цуглуулж болдог бол? Тэдгээрийг бордоо, дулаан, эрчим хүч, эцэст нь хүнс тэжээлийн тогтолцоог хооронд нь холбож, байгалийн капиталыг дахин сэлбэх боломжтой бол ямар вэ? Машинууд байна. Бид нааш цааш зорчихыг л хүсч байгаа. Бид доторхи материалыг нь өмчлөх шаардлагагүй шүү дээ. Тэгвэл машинууд нь үйлчилгээ болж биднийг ирээдүйд тээвэрлэх үйлчилгээг үзүүлж болох уу? Энэ бүгд гайхамшигтай сонсогдож байгаа биз, гэхдээ энэ бол зөвхөн санаа төдий биш юм, энэ бүгд өнөөдөр бодитой оршиж байгаа, мөн Тойрог эдийн засгийн нэн чухал хэсэг билээ. Бидний өмнө байгаа эдгээрийг бид өргөжүүлж, тэлэх хэрэгтэй байна.

14:35 Тэгвэл шугаман эдийн засгаас хэрхэн Тойрог эдийн засаг руу шилжих вэ? Манай сан болон миний зүгээс та бүгдийг дэлхийн шилдэг их сургуулиуд, шилдэг бизнесүүд, хамгийн том нэгдэл, цугларалтын платформууд болон төр засгуудтай хамтран ажиллахыг уриалж байна. Та бүхэнд хамгийн шилдэг шинжээчидтэй хамтран ажиллаж “Тойрог эдийн засаг нь нөөц баялгийн хязгаарлагдмал байдлаас хамгаалж ангижруулж чадах уу? Тойрог эдийн засаг нь байгалийн капиталыг сэргээн босгож чадах уу? Тойрог эдийн засаг нь одоогийн химийн бордоог орлож чадах уу?” хэмээн асуугаасай гэж хүсч байна. Ангижруулахын хувьд хариулт нь тийм, мөн бордооны хувьд одоогийн бордоог бид бүхэл бүтэн 2.7 дахин нугалахаар байгаа. Гэхдээ надад хамгийн их урам өгсөн зүйл бол Тойрог эдийн засгаас залуучуудын авч буй урам зориг, итгэл найдвар юм. Залуучууд эдийн засгийг Тойрог линзээр харахаараа яг нэгэн ижил боломж, бололцоог олж хардаг. Өөрсдийн бүтээлч байдал, мэдлэгээ ашиглаж тогтолцоог бүхэлд нь өөрчлөх боломжтой ба үүнийг хэрэгжүүлэхэд бүх зүйл бэлэн байгаа юм. Хэдий хурдан хөдөлнө төдий чинээ сайн.

15:37 Бид үүнийг өөрсдийн амьдралын хугацаанд амжуулж бүтээж чадах уу? Энэ үнэхээр бодитой боломж уу? Тийм гэж бодож байна. Миний элэнц эцгийн амьдралыг харахад юу ч боломжтой санагдаж байна. Түүнийг төрөх үед дэлхий дээр 25-хан машин байлаа, учир нь дөнгөж зохион бүтээгдээд байсан үе. Түүнийг 14 настай байхад хүн төрөлхтөн анх удаа ниссэн. Одоо өдөр бүр 100 000 гаруй нисэг үйлдэгдэж байна. Түүнийг 45 настай байхад бид анхны компьютерийг зохион бүтээсэн. Олон хүн компьютерийг цааш хөгжихгүй гэж байсан, гэтэл хөгжихөөр барах уу, 20 жилийн дараа бид бичил схем болгон өөрчилсан ба энэ өнөөдөр энэ өрөөнд гэхэд хэдэн мянгаараа байна. Түүнийг нас барахаас 10 жилийн өмнө бид анхны гар утсыг зохион бүтээсэн. Тухайн үедээ яг ч гарт багтахаар байгаагүй ч одоо энэ бодит утгаараа зөөврийн гар утас болсон. Элэнц өвөө маань энэ ертөнцөөс халихад интернэт бий болсон. Одоо бид юу ч хийж чадна, гэхдээ түүнээс илүү чухал нь бид одоо хэрхэн хийх төлөвлөгөөтэй боллоо.

16:32 Баярлалаа

Хавсралт 2

Page 9: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P9

Видео бичлэг үзсэний дараах асуулт бүхий дасгалын хуудсууд

1) Эллен Макартурын 4 настай хүүхэд байх үеийн дурсамж нь яагаад онцгой дурсгалтай вэ?

2) Эллен Макартур дарвуулт завиар дадлагажихад юу нөлөөлсөн бэ?o Сургуулиас нь түүнийг малын эмч болох чадваргүй гэж дүгнэсэнo Дарвуулт завь худалдаж авахад шаардагдах мөнгөө цуглуулж чадсан ньo Дарвуулт завины багшаар ажиллах ажлын санал хүлээн авсан

3) Өөрийнхөө мөрөөдлийг эргэцүүлж, түүнийгээ хэрхэн биелүүлэх талаар бодоорой. Та ямар асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна вэ? Та ямар бэрхшээлийг даван туулах шаардлагатай болох бол?

4) Зул сарын баярын өдөр Эллен Макартур бэрхшээлтэй тулгарахдаа дэлхийн аль хэсэгт байсан бэ?

5) Дэлхийн тэр хэсэгт аялах нь яагаад тийм аюултай вэ?

6) Эллен Макартур дэлхийн тэр хэсгээр хийсэн аяллаа хурдтай яваа, цонхны шил арчигчгүй, гэрэлгүй машин жолоодохтой зүйрлэсэн. Энэхүү харьцуулалтаараа тэрээр юуг ойлгуулахыг хичээж байна вэ? Энэ нь яагаад зөв зүйрлэл вэ? Өөр ямар харьцуулалт байж болох вэ, чиний хувьд?

7) Хэрэв Эллен чамайг явж, ойрын 3 сардаа хэрэгцээтэй зүйлсээ цуглуул гэвэл чи юу авч явах вэ? Яагаад?

8) “Тэнд байгаа зүйлс бол бидэнд байгаа бүх зүйлс, түүнээс цааш юу ч байхгүй” гэсэн. Чиний хувьд “хязгаартай” гэж юуг хэлж байна вэ?

Хавсралт 3

Page 10: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P10

9) Дэлхийг дарвуулт завиар тойрох дэлхийн рекорд амжилтыг эвдсэнийхээ дараа Эллен Макартур юу хийсэн бэ?

10) Эллений өвөө нь юу хийдэг байсан бэ?o Тариачинo Нүүрсний уурхайчинo Ажил эрхэлдэггүй байсанo Цэцэрлэгч

11) Эллений хувьд түүнд тулгарсан хамгийн том бэрхшээл юу вэ?o Өмнөд далай дахь мөсөн уулo Дэлхийн эдийн засгийн ирээдүйo Өвөөгийнх нь үхэлo Нүүрс олборлолтын салбарын мөхөл

12) Зэс, цайр зэрэг материалууд нь хязгаартай. Гэвч бидний тэдгээр материалыг хэрэглэх хурд улам нэмэгдсээр байна. Энэ нь бидний эдийн засгийн хувьд ямар нөлөөтэй вэ? Энэ чиний амьдралд ямар нөлөөтэй вэ?

13) Манай эдийн засаг нөөц баялаг, материалд тулгуурласан тухай ойлгох тусам Эллен Макартурын сэтгэл улам л зовниж байлаа. Асуудлын нэг хэсэг нь бид тэдгээр нөөц баялаг, материалыг хэрэглэж буй хурд учраас тэрээр, маш олон хүмүүсийн адилаар хэрэглээгээ танаж, аяллаа танасан. Нөөц баялгийг удаан хадгалахын тулд чи өөрийнхөө амьдралын юунаас татгалзаж чадах вэ? Яагаад, эсвэл яагаад үгүй гэж?

14) “Шугаман эдийн засаг”-ийг тайлбарла.

Хавсралт 3

Page 11: 12-19cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/27... · 2019. 4. 9. · ирээдүйн алсын хараатай танилцаарай. ... Яг л миний мөрөөдөж

Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь | P11

15) Бид болон манай эдийн засаг байгалиас ямар сургамж авч болох вэ?

16) “Тойрог эдийн засаг” шугаман эдийн засгаас юугаараа ялгаатай вэ?

17) Эллен Макартур дахин загварчилсны дүнд хог хаягдал болохгүй бүтээгдэхүүний олон жишээ нэрлэдэг: машин, сав, баглаа, боодол, гэрэл, мотор. Сууж байгаа өрөө, эсвэл амьдарч байгаа байшингаараа хараад дахин загварчлах нэг бүтээгдэхүүнийг тодорхойл. Хог хаягдал болгохгүйн тулд ямар арга хэмжээ авч болох вэ?

18) Эдийн засгийн тогтолцоог өөрчлөхийн тулд чи юу хийх вэ? Хэнтэй уулзах вэ?Юунаас эхлэх вэ? Тайлбарла.

19) Өвөөгийнхөө амьдралыг эргэн дурсахдаа Эллен Макартур түүний амьдралд л гэхэд ямар их өөрчлөлт, хөгжил бий болсныг харуулдаг: машины хэрэглээ нэмэгдсэн, онгоц зохион бүтээж, анхны компьютер бий болж, гар утас, интернэт түгээмэл болсон. Тойрог эдийн засаг руу шилжих боломжтой – яагаад энэ нь тийм чухал гэж? Чиний бодлоор түүнийг дагасан ямар боломж, бололцоо бий болох бол?

Хавсралт 3