24
Гэрэл зургийг С.Батсайхан 2020.03.10, мягмар~№043 (1322) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2765.01 397.87 36.93 2.30 Ам.дОЛЛАР РУБЛЬ төмРИйН хүдЭР 600.00 0.00% АЛт 1,679.50 0.42% ЮАНЬ вОН ЗЭС 5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% хУРАЛдАй БОНд 112.78 САмУРАй БОНд 103.49 чИНГИС БОНд 100.54 ГЭРЭГЭ БОНд 102.38 Энэ дугаарт УЛС төР ZGM DAILY С.Эрдэнэ: Гүтгэлэг тараасан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө FULL ENGLISH PAGE INSIDE 2 20-21 ЗГм: СЭдЭв Монголын багш нар мөнгө, сурах эрхэнд 4 НИйтЛЭЛчИйН БУЛАН 7 “Хөлчүү” Монголыг хазаарлах цаг ирлээ ¥15 тэрбумын хэлцлийг дахин сунгаж магадгүй нь 01322 японд хуруугаа хазуулах шахсан түүх С.Билгүүн: Шатрын спорт үзэгчгүй учраас ивээн тэтгэгч олддоггүй авьяаслаг мисс, Э.Урангоо 14 18 17 Өнөөдөр Маргааш -3° C -8° C -20° C -10° C 9

2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

Гэрэл зургийг С.Батсайхан

2020.03.10, мягмар~№043 (1322) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2765.01 397.87 36.93 2.30

Ам.дОЛЛАР РУБЛЬтөмРИйН хүдЭР

600.000.00%

АЛт

1,679.50 0.42%

ЮАНЬ вОНЗЭС

5,607.001.18%

НефтЬ

46.830.55%

хУРАЛдАй БОНд

112.78

САмУРАй БОНд

103.49

чИНГИС БОНд

100.54

ГЭРЭГЭ БОНд

102.38

Энэ дугаарт

УЛС төР ZGM DAILY

С.Эрдэнэ: Гүтгэлэг тараасан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө

FULL ENGLISH PAGE INSIDE

2

20-21

ЗГм: СЭдЭв

Монголын багш нар мөнгө,сурах эрхэнд

4

НИйтЛЭЛчИйН БУЛАН

7

“Хөлчүү” Монголыг хазаарлах цаг ирлээ

¥15 тэрбумын хэлцлийг дахин сунгаж магадгүй нь

0 1 3 2 2

японд хуруугаа хазуулах шахсан түүх

С.Билгүүн: Шатрын спорт үзэгчгүй учраас ивээн тэтгэгч олддоггүй

авьяаслаг мисс, Э.Урангоо

14

18

17

Өнөөдөр Маргааш

-3°C -8°C

-20°C -10°C

9

Page 2: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.03.10, мягмар~№042 (1321)

УлС төр

П.Батбөх, ЗГМ сонин

тодорхой нотлох баримтгүйгээр аН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хоморголон шалгаж байгааг анхаарах ёстой

С.Эрдэнэ: гүтгэлэг тараасан л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө

АН - ы н д а р г а С.Эрдэнэ Засгийн газрын шийдвэрийг буруутгаж, цаг үеийн асуудлаар

байр сууриа илэрхийлэв. Тус нам Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 19 өдөр ЗГХЭГ болон харьяа агентлаг, төрийн захиргааны төв байгууллагын ажилтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмсэн. Харин энэ нь төсвийн орлого тасарсан өнөө үед цагаа олоогүй буруу үйлдэл, төрийн албан хаагчдыг ялгаварласан шударга бус шийдвэр болсон хэмээн үзэж буй юм. Тиймээс төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг мөн хэмжээгээр нэмж төрийн өндөр албан тушаалтныхтай адилт-гахыг шаардаж буйг С.Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-УИх-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, яаралтай хэлэлцэхийг шаардсан нь ямар шалтгаантай юм бэ?

-Нийгэм, эдийн засгийн онц-гой нөхцөл байдал үүссэн үед шаардлагатай хууль, журмыг дараалал харгалзахгүй, цаг хугацаа, хуваарийн мөрдлөг-гүйгээр хэлэлцэн баталдаг болгох зорилгоор хуулийн төсөл өргөн барьсан. Одоогийн Дэгийн тухай хуулиар нэг хууль батлах гэж боловсруулах, санал авах, хуваарьт оруулах гэсээр багадаа л хоёр сарын хугацаа зарцуулж байна. Тиймээс онцгой нөхцөл байдал үүссэн үед шаардлагатай хуулийг нэн даруй хэлэлцдэг болъё гэж байгаа юм.

аН төрийН үйлчилгЭЭНий ажилтНУУдыН цалиНг 279-451 мяНгаН төгрөгөөр НЭмж, өНдөр алБаН тУШаалтНыхтай адилтгахыг Шаардлаа.

-Яаралтай хэлэлцэх ёстой ямар асуудал тулгараад байгаа юм бэ?

-АН “Тавантолгой”-н ордын 30 хувийг худалдахтай холбоотой асуудлыг УИХ-аар яаралтай хэлэл-цүүлэхээр оруулж ирж байгаа. Засгийн газар “Тавантолгой” ордыг ашиглах талаар УИХ-д танилцуулахдаа IPO гаргах замаар 3-5 тэрбум ам.доллар олж, дэд бүтэц болон бусад санхүүжилтийг хийнэ гэсэн. Гэтэл сүүлийн үед нэг тэрбум ам.доллараар “Тавантолгой”-н ордын 30 хувийг зарах тухай ярьж, танилцуулж байна. Өнөөдөр тус ордын ашигт тулгуурлаж өөрийг нь хөгжүүлэх

боломжтой, жил бүр өндөр үр ашигтай ажиллах нь тодорхой болсон энэ үед ордын 30 хувийг зарах гэж байгаа нь зохисгүй. Үүнийг УИХ-ын холбогдох байнгын хороод яаралтай хэлэлцэж, өмнө гаргасан хууль тогтоолтой нийцэж байгаа эсэхийг нягтлах ёстой. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан.

-танай зөвлөлөөс Эдийн засгийн байнгын хороог хурал-дуулах шаардлага хүргүүлж, мэдэгдэл гаргасан. хариу ирсэн үү?

-Одоогоор хариу ирээгүй байна. Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн байнгын хороо төдийгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэж үзсэн байр суурь хэвээр. Өвчнөөс шалтгаалсан эдийн засгийн үзүүлэлтүүд өдөр бүр өөрчлөгдөж, дохио өгсөөр байна. Бид өнөөдөр болж байгаа мэтээр тайвшрах бус эрсдэлээс хамгаалах, хүндрэлийг урьдчилан тооцож түүнд тохирсон шийдвэрийг угтуулж гаргах ёстой. Энэ бол УИХ-ын үүрэг.

-танай намаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн мэдэгдэл гар-галаа. Гэтэл таны ахлах зөвлөх З.Энхболд Ц.Элбэгдорж, ч.Сайханбилэг нарыг буруутга-сан зүйл ярьж байгаа. та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Тодорхой нотлох баримтгүйгээр АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хоморголон шалгах, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг л шаардсан. Ц.Элбэгдоржийн хувьд манай намаас түдгэлзсэнээс хойш намын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Нам бус хүн. Гэтэл ЗГХЭГ-ын дарга АН-ынхан Ц.Элбэгдоржийгоо ол ир гэдэг нь тэнэг хэрэг. Харин ч өөрсдийнх нь хийх ажил биз дээ. Түүнийг авчрах бүх эрх мэдэл нь байгаа шүү дээ.

-теГ-ын дарга Б.хурцыг танай намаас нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушаасан гэдэг үнэн үү?

-Манай намд хэн, хэдэн төгрөгийн татвар төлж байгааг ямар ч хамааралгүй эсрэг намын гишүүн ЗГХЭГ-ын дарга мэдээлж байгаа нь хардлага төрүүлж байна. Тагнуулын байгууллагаараа чагнуулдаг юм болов уу гэж сэрдэж байна. Нөгөөтэйгүүр Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Мөн Б.Хурц гэдэг хүнийг манай намаас сонгуульд нэр дэвшүүлэх тухай намын аль ч шатанд яриагүй. Ийм ор үндэслэлгүй гүтгэлэг тараасан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль, шүүхийн байгууллагад өгч шалгуулна. Тэр хүн хийсэн мэдээллээ нотлох ёстой. Мөн түүний зарим хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан асуудлыг ч шалгахыг шаардана. █

Згм: тОВчхОН

ЕрөНхийлөгчБНХАУ-д айлчлал, хийсний дараа 14 хоног тусгаарлагдсан Төрийн тэргүүн Х.Баттулгыг ажиглах хугацаа баасан гарагт дуусна. Түүний биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Давтан шинжилгээ хийлгэсэн, ажиглалтын хугацаа удахгүй дуусна” гэв.

ЗаСгийН гаЗар“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” бүтээн байгуулах ажлын хэсэг хуралджээ. Тус ажлын хэсэгт долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хэнтий аймгийн удирдлагууд багтсан бөгөөд дэд бүтэц, барилга байгууламж барих ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцыг ЗГХЭГ-ын дарга танилцуулжээ.

яамХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Гацуурт” компанийн Тариалан эрхлэлтийг дэмжих болон Мал хамгаалах санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тушаал гаргаж, УЕПГ-ын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албанд хандахаар болжээ. ХХААХҮЯ тус компанийг дээрх тусгай сангуудаас дөрвөн тэрбум төгрөг авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа аж.

НамУУдМАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлаа хэлэлцсэнээс гадна 2019 оны ажлаа дүгнэн, шилдэг аймаг, дүүргийн намын хороодыг шалгаруулсан байна. Нийслэлийн тэргүүний намын хороогоор Баянгол дүүрэг шалгарсан бол мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлээр Увс аймаг тэргүүлж, Дорноговь удаалжээ.

тОО

7196Мэдүүлэг. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулагчид улсын хэмжээнд бүртгүүлсэн патентын тоог гаргажээ. Тус судалгаагаар шинэ бүтээлийн 1974, бүтээгдэхүүний загварын 2612, ашигтай загварын 2610 мэдүүлгийг хүлээн авч 66 хувьд гэрчилгээ олгосныг тогтоосон аж.

мЭдЭЭ мЭдЭЭлЭл

хандивын мөнгөний зарцуулалтыг ил болгохыг атт зөвлөвАТГ-аас коронавирусаас урьд-

чилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр иргэд, байгууллагаас ирж буй хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх зөвлөмжийг Улсын онцгой комисст хүргүүлжээ. Зөвлөмжийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хаягласан байна.

Тус зөвлөмжид “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна. Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа Нийтийн

албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөх, орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах нь хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх юм.

Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой” гэжээ.

Улсын онцгой комисст цугласан хандив нэг тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд хандивыг хамгаалах хувцас хэрэглэл худалдан авах, эмч, ажиллагсдад илүү цагийн хөл сийг олгоход зарцуулах юм. █

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 3: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 03 2020.03.10, мягмар~№043 (1322)НийгмийН СОНиН

Санхүүгийн асуудлаас болж муудалцан, уурандаа амийг нь хөнөөжээ

БНСУ-д монгол эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь булсан

жигшүүрт хэрэг гарлаа

т.Намуунболор, ЗГМ сонин

антарктидад монголын бааз барьж эхэллээ

OOGII брэнд австралид загварын шоугаа

толилууллаа

The Hu хамтлаг япон улсад хийх тоглолтоо хойшлуулжээ

холимог тулааны тамирчин монгол залуу болливудад хөл тавьжээ

“талын шуурга” д.Батгэрэл $20 мянгыг гардлаа

Энэ сарын 8-9-нд шилжих шөнө БНСУ-ын Гёнгбук мужийн Гүми хотод Монгол Улсын иргэн 56

настай, эмэгтэй Б бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Дээрх хэргийг БНСУ-ын иргэн 59 настай, эрэгтэй А гэгч үйлдсэн байна. Сэжигтэн нэгдүгээр сарын 29-ний өдөр талийгаачтай хувийн машиндаа уулзсан бөгөөд хохирогчийн хоолойг хэрчиж, цогцсыг нь тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байрлах тариалангийн талбайд булсан байжээ.

Талийгаач 30 гаруй хоногийн турш сураггүй алга болсон ба цагдаагийн газар өнгөрсөн сарын 7-ны өдөр "Нагац эгчтэйгээ холбогдож чадахгүй байна" гэсэн Б-гийн зээ дүүгийн хүсэлтийн

The Hu хамтлаг The Gereg tour Japan 2020 тоглолтоо энэ сарын 12, 13-ны өд рүү-дэд Токио, Осака хот ноо толилуулах байсан би лээ. Гэвч шинэ төрлийн корона-вирусийн тархалт хурдтай нэмэгдэж байгаагаас үүдэн тог лолтоо хойшлуулсан

бөгөөд тасалбараа хадгалж байхыг хүсээд “Биднийг сонс-дог та бүхэнд талархаж байгаа боловч халдварт өвчин тарах эрсдэлтэй байна. Тасалбар худалдан авсан, тоглолтоо тэсэн ядан хүлээж байсан та бүхнээс хүлцэл өчье” хэмээн мэдэгдэл гаргажээ.

© newsis.com

дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Сэжигтэн мөрдөн байцаалтын явцад “Талийгаачийг хаана байгааг мэдэхгүй” гэж мэдүүлсэн боловч нотлох баримтуудыг дэлгэсний дараа “Муудалцсаны улмаас уураа барьж дийлэлгүй, санамсаргүйгээр ийм хэрэг үйлдсэн. Түүнийг надтай хамт хоолны газар ажиллуулъя гэхэд нь

би татгалзсан. Гэтэл шалтгааныг нь дахин дахин асууж, төвөг удсан учир бухимдаж, уурссандаа хөнөөсөн” хэмээн мэдүүлжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сэжигтэн А-д хүний амь нас хохироосон болон цогцос нуун дарагдуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэд бие биеэ хоёр жилийн өмнөөс мэддэг болсон бөгөөд бизнесийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн асуудлаас болж муудалцах болсон байна.

Цагдаагийн газар сэжигтэн болон талийгаачийн утасны мессеж болон хяналтын камерын бичлэгээс хэргийн сэжүүрийг илрүүлж, мөрдлөг явуулсан аж.

Энэ талаар Пусан дахь Монголын консулын газартай холбогдож тодруулахад “Хэргийг мөрдөн шалгаж байна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

цагдаагийН БайгУУллагыН мЭдЭЭлСНЭЭр СЭжигтЭН а-д хүНий амь НаС хОхирООСОН БОлОН цОгцОС НУУН дарагдУУлСаН хЭргЭЭр ЭрүүгийН хЭрЭг үүСгЭН Шалгаж Байгаа аж.

UFC холбооны цорын ганц мон гол тамирчин Д.Батгэрэл ур-жигдар тус холбооны дэвжээн дэх хоёр дахь тоглолтоо хийж, анхны ялал таа авсан билээ. Тэрбээр дэв-жээнд гарч, тоглосныхоо тө лөө 10 мянган ам.долларын ца лин авах бол ялалт мөн хэм жээний мөнгөөр дахин үнэлэгдсэн юм. Түүнчлэн дэвжээнд хэдэн удаа тоглосноос нь шалтгаалан урам шуулал олгодог бөгөөд түү ний хувьд

3500 ам.долларын урамшуу лал авдаг байна. Энэ мэтчилэн UFC хол бооны та-мирчид зэрэглэл, тоглосон тоо, ялалт, тухайн өдрийн тог -лол тын чанар зэргээс хамааран 500 мян гаас 10 мянган ам.дол ларын цалин, урам шуулал хүртдэг аж.

Монгол Улс 2015 онд “Олон улсын Антарктидын гэрээ”-нд нэгдэн орж, бүрэн эрхт 53 дахь гишүүн орон болсон. Тэгвэл өдгөө тус тивд манай улсын судалгааны бааз баригдаж буй бөгөөд Антарктид судлаач Л.Дүгэржав тус

тивийн Ленгстон арал дээр газрын зөвшөөрөл авч, судалгааны баазаа барьж эхэлсэн аж. Манай улс тус тивд судалгааны баазтай болсноор бие даасан хайгуул хийх, өргөн хүрээний судалгаа явуулах боломжтой болох юм.

Intel inside, HTC, Calvin Klein, Versace зэрэг хэд хэдэн брэндийн моделиор ажиллаж буй монгол залуу Б.Алтангэрэл болливудын ертөнцөд хөл тавьж, жү-жигчний гараагаа эхлүүлжээ. Энэ нь монгол хүн Энэтхэгийн кино урлагт хөл тавьсан

анхны тохиолдол юм. Тэр-бээр энэ онд болливудын Pattas хэмээх адал явдалт кинонд Металиан гэх эсрэг дүр бүтээсний зэрэгцээ Хонконгийн бослогын тухай өгүүлэх The Two Brothers богино хэмжээний кинонд гол дүр бүтээсэн аж. АНУ-ын Diablo Valley College-д суралцдаг тэрбээр холимог тулаанаар хичээллэж, UFC холбооны тамирчин болохоор бэлтгэж байгаа юм.

Австрали улсын хувийн телевизэд мэргэжлээрээ ажиллахын сацуу, Rack Corp технологийн компанийн менежерээр ажилладаг монгол бүсгүй О.Оюунцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр The Global Fashion Network сэтгүүлийн нүүрийг чимж, ООGII брэндийнхээ загварын шоугаа толилуулсан юм. Энэхүү арга хэмжээнд зо-риулж, тус улсын Star Central Media group нэвтрүүлэг хийсэн байна. Мөн түүний талаар оросын нэгэн сайтад “О.Оюунцэцэгийг монгол барби гэж нэрлэдэг. Түүний нэрийн богино хувилбарыг илэрхийлсэн OOGII брэнд

нь Австрали, Япон, Номхон далайд алдартай. Тус брэндийн гоёмсог гутал, дагалдах хэрэгсэл, гоо сайхны цүнх, дотуур хувцас нь Япон, Токио, Такехита мужийн Харажуку дахь залуу загвар өмсөгчдийн сэтгэлийг хэдийн татсан” хэмээжээ.

Page 4: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.03.10, мягмар~№043 (1322) Згм: СЭдЭВ

О.даваасүрэн, ЗГМ сонин

ийНхүү СУргалтыН чаНараа СайжрУУлахыг хичЭЭж, БагШ НарыН хөдөлмөрийг үНЭлж БУй Нь СайШаалтай ч, БагШийН БОлОН СУргУУлийН чаНСаа Шалгалт өгСөН хүүхдүүдийН ОНООНы дУНджаар тОдОрхОйлОгддОг БОлСОН Учир хүүхдүүдийг СУралцах чадВараар Нь ялгаВарлаж, хүССЭН хичЭЭлЭЭрЭЭ ЭЕШ өгөх ЭСЭхЭд Нь Нөлөөлөх БОлжЭЭ.

РедАКЦ ЗАР СУРтАЛчИЛГАА хАЯГ дУГААРыН УдИРдАГч

ЦАхИм хУвИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын дОлгиОН

Ерөнхий эрхлэгч Баатарын дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын даваадорж

Орлогч эрхлэгчлхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.БаяртогтохУтас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Б.Энхжаргал

zgm.mn

ubinfo.mn

тОдРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Сүүлийн жилүүдэд аймаг, дүүргийн бо-ловс ролын чансааг тухайн жилийн ЕБС төгсөгчдийн

элсэлтийн шалгалтын дундаж оноогоор үнэлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс удирдах албан тушаалтнууд нутгийнхаа боловсролын салбарын нэр хүндийг шавхайтай хутгахгүйн тулд элсэлтийн ерөнхий шалгалтад (ЭЕШ) сурагчдаа сайн бэлтгэсэн сургууль, багшийг урамшуулж, мөнгөн шагнал олгодог болжээ. Тухайлбал, Дорноговь аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая, бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр урам-шуулдаг бол Увс аймагт шавь нь 800 оноо авбал багшийг нь 300 мянган төгрөгөөр, 750-799 оноо авсан бол 50-100 мянган төгрөгөөр шагнадаг аж. Мөн ихэнх аймаг, дүүрэг төгсөгчдийн онооны дунджаар багш нарын ажлын үр дүнг харж, үнэл дэг байна. Ийнхүү сургал тын чанараа сайж-руулахыг хичээж, б а г ш н а р ы н х ө д ө л м ө р и й г үнэлж буй нь сайшаалтай ч, багшийн болон сургуулийн чансаа шалгалт өгсөн х ү ү х д ү ү д и й н о н о о н ы д у н д ж а а р тодорхойлогддог болсон учир хүүхдүүдийг суралцах чадвараар нь ялгаварлаж, хүссэн хичээлээрээ ЭеШ өгөх эсэхэд нь нөлөөлөх болжээ.

Саяхан 12 дугаар ангийн дүү маань утас цохин “Би хуульч болох хүсэлтэй ч тооны хичээлд маруухан.

монголын багш нар мөнгө,сурах эрхэнд

Гэвч хуулийн ангид орохын тулд математикаар ЭеШ өгөх зайлшгүй шаардлагатай юм байна. Гэтэл багш маань “чи сонгон, давтлагад явдаггүй, хичээлд идэвхгүй оролцдог, хоосон толгой. тиймээс энэ хичээлээр шалгалт өгч, муу оноо “чирээд”, сургуулийн нэр сэвтээх хэрэггүй” гээд тус хичээлээр ЭеШ өгөхийг маань зөвшөөрсөнгүй. математик ойлгодоггүйгээс болж хуульч болох мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүр чихлээ . Нийгмийн ухаан, англи хэ лээр шалгалт өг вөл ямар мэргэ-жил эзэмших бо ломжтой вэ”

гэж асуулаа. Энэ асуудал сургууль төгсөж буй ихэнх хүүхдэд тулгардаг бөгөөд үүнээс болж сургуулиа солих, мөрөөдлөө орхих тохиолдол цөөнгүй гардаг байна. Үүгээр ч зогсохгүй, нэг хүүхэд гурваас дээш хичээлээр ЭЕШ өгөхийг нь хо риглодог сур-гууль ч олон бий. Тухайлбал, Баян-хонгор аймгийн Номгон ахлах сур-гуулийн төгсөгчид шалгалт өгөх хи-чээ лээрээ илүү цагийн давт-лага авдаг бай-на. Гэхдээ нэг хүү хэд хамгийн их дээ дөрвөн хичээл сон гож, гүнзгийрүүлэн судлах боломжтой бөгөөд давтлагад суугаагүй бол тус хичээлээр

шалгалт өгөх боломжгүй. өөрөөр хэлбэр, дөрвөөс дээш хичээлээр шалгалт өгөхийг сургуулийн захиргаа зөвшөөрдөггүй аж. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн төгсөгч “Манай сургууль сонгон, давтлагад яваагүй хүүхдэд шалгалт өгөхийг зөвшөөрдөггүй. Ямар хичээл сонгож, гүнзгийрүүлэн судлахаа

намар шийддэг юм. Хэрэв буруу хичээл сонгож, өөрчлөхийг хүссэн тохиолдолд багшдаа хүсэлт гаргана. Онц сурдаг, тухайн хичээлийн шалгалтаа сайн өгөх боломжтой хүүхдийг багш нар давтлагад суухыг нь зөвшөөрч, дуртай хүлээж авдаг. Харин сурлага тааруу бол олон хичээлээр шалгалт өгөх тухай санах ч хэрэггүй. Үүнээс болж хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй хохирсон хүүхэд их байдаг. Багш нарын хувьд хүүхдүүдийн дундаж оноо өндөр байх нь л чухал” гэлээ.

ЕБС-ийн ихэнх сургууль хичээлийн эхний долоо хоногт эцэг эх, сурагчтай гуравласан гэрээ байгуулдаг бөгөөд тус гэрээнд “Сурагч сурах явцад идэвхгүй байсан, хичээлийн дүн муу гарсан, сургуулиас зохион

байгуулсан сонгон, давтлагад хамрагдаагүй тохиолдолд ЭЕШ өгч болохгүй” гэсэн заалт байдаг аж. Үүнд сурагч, эцэг эх гарын үсэг зурахгүй байх боломжгүй. Учир нь тухайн сургуульд хүүхдээ сургахыг хүсэж байгаа л бол гэрээ байгуулах нь бичигдээгүй хууль аж. Харин хичээлийн жилийн төгсгөлд дээрх гэрээгээ өмнөө бариад, шалгалт өгөх эрхийг нь хааж, өөрсдийн нэр төрийн төлөө түмний хүүхдийн ирээдүйг “булшилдаг” байна. Үүнтэй холбоотой гомдол Боловсролын үнэлгээний төвд цөөнгүй ирдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Тус байгууллага тухайн аймаг, дүүргийн боловсролын газар, сургуулийн захиргаатай холбогдож, сануулдаг ч “гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж

хүүхдүүдийг суралцах чадвараар нь ялгаварлаж, хүссэн хичээлээрээ

ЭЕШ өгөх эсэхэд нь нөлөөлөх болжээ

ЕБС-ийн ихэнх сургууль хичээлийн эхний долоо хоногт эцэг эх, сурагчтай гуравласан гэрээ байгуулдаг бөгөөд тус гэрээнд “Сурагч сурах явцад идэвхгүй байсан, хичээлийн дүн муу гарсан, сургуулиас зохион байгуулсан сонгон, давтлагад хамрагдаагүй тохиолдолд ЭЕШ өгч болохгүй” гэсэн заалт байдаг аж

Page 5: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.03.10, мягмар~№043 (1322)Згм: СЭдЭВ

Огноо: 2020.03.10

Тендер шалгаруулалтын нэр: Бетон хийц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.Тендер шалгаруулалтын дугаар/гэрээний дугаар: УСУГ-Бм-2020-45

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос Бетон хийц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.үүнд: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он тус бүрийн Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд буюу 2018, 2018 он тус бүрт ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ.

Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил /2018, 2019/ тус бүр тухайн багц тус бүрийн төсөвт өртгийн 100 хувиас дээш байх.

тендерийн хамт 1,139,000 /нэг сая нэг зуун гучин есөн мянган/ төгрөг, тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.

хүчинтэй байх хугацаа: 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал.

Тендерийг 2020 оны 04 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 30 минутаас нээнэ.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дотоодын давуу эрх тооцно. Гадаадын этгээд оролцох эрхгүй.

хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, токиогийн гудамж-5,

өөрийн байр, Б.даваабаяр Утас: 70157018-123

тЕНдЕрийН Урилга

байна” гэх тайлбар тавьдаг байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяа “Манай байгууллагад иргэдээс ийм гомдол их ирдэг. Зарим т о х и о л д о л д б и д э н т э й холбогдож, хичээлээ нэмж бүртгүүлэх нь ч бий. Ер нь багш нар хүүхдийн ЭЕШ өгөх, эсэхийг нь шийдэж болохгүй. Хүний эрхэнд халдаж байгаа хэрэг шүү дээ. Сурагч хамгийн багадаа хоёр хичээлээр, ихдээ 10 хичээлээр шалгалт өгөх боломжтой. Үүнд хөндлөнгөөс нөлөөлж оролцох эрх хэнд ч байхгүй” гэж тайлбарлалаа.

Сурагчдыг суралцах чадва-раар нь ялгаварлаж, ЭеШ өгө хийг шаардах болон эс өгө хийг тулгах нь багшийн ёс зүйг зөрчиж буй хэрэг юм. Багшийн ёс зүйн дүрэмд сурагч-дын суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгавар лахгүй хандаж, сурлагын амжилтыг бодитой үнэлэх, сурлагын түвшин, суралцах чадвараас нь болж хичээлээс хөөх, шилжүүлэх зэргээр сургууль завсардуулахгүй байх гэх мэт олон заалт бий. хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд, багшлах

эрхийг нь түдгэлзүүлэх хүр-тэлх арга хэмжээ авдаг. Гэвч өөрийн болон сургуулийн нэр хүндийг өсгөж, аймаг, дүүргийнхээ ЭЕШ-ын дундаж оноог нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн сурах эрхэнд халдах явдал газар авч байна. Нэг жишээ дурдахад, энэ жилийн ЭеШ-ын бүртгэл хоёрдугаар сараас эхэлсэн. Гэтэл 32 мянга орчим шалгуулагчаас одоогийн байдлаар ердөө 1210 сурагч л шалгалт өгөх хичээлээ бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс арав дахин бага тоо юм. Үүний учир нь , нэгдсэн байдлаар ЭЕШ өгөх хичээлийн бүртгэлийг сургуулиас хийхийг багш, сурагчдад үүрэг болгосонтой холбоотой аж. “Хөл хорио дуусаж, хичээл орж эхлэхээр багш бүртгэнэ гэсэн” гэх тайлбарыг төгсөх ангийн сурагчид өгч байлаа. Мөн Боловсролын үнэлгээний газраас мэдээлж буйгаар жил бүр нийт шалгуулагчийн 75 орчим хувь нь 4-5 хичээлээр ЭЕШ өгдөг байна. Хүүхдүүд цөөн хичээлээр шалгалт өгдөг нь дээрх асуудалтай холбоотой болохыг үгүйсгэх аргагүй юм. █

Сурагчид ЭЕШ өгөх хичээ­лээ сонгоход багш нөлөөлж байгаа талаар Боловсролын үнэлгээний дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-Сурагчид хамгийн ихдээ хэдэн хичээлээр ЭеШ өгөх боломжтой вэ?

-Багадаа хоёр, ихдээ 10 хичээлээр шалгалт өгөх бо-ломж той. Уг нь нэг хичээлээр ч шалгалт өгч болдог байсан.

Харин өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуулиуд хоёр хичээлийн онооны дунджаар элсэгчээ авдаг болсон. Тухайлбал, хуулийн ангид орохын тулд математик, нийгмийн ухаанаар шалгалт өгдөг бол хэлний мэргэжил эзэмшихийн тулд монгол, англи хэлийг нийгмийн ухааны хичээлтэй хослуулдаг болсон.

-Зарим сургууль нэг су-раг чийг гурваас дээш хи-чээлээр шалгалт өгөхийг зөвшөөрдөггүй юм билээ. Энэ ямар учиртай юм бол?

-Эцэг, эхчүүд энэ асуудлаар манай төвд хандах тохиолдол гардаг. Бид ийм шийдвэр гаргадаггүй. Тухайн сургуу-лийн авч буй арга хэмжээ байх.

Уг нь олон хичээлээр шалгалт өгөх эсэх нь хувь хүний шийдэх асуудал. Сургуулийн захиргаа үүнд оролцох эрхгүй. Бид иргэдээс ирсэн гомдол саналын дагуу холбогдох байгууллагад нь шаардлага хүргүүлж ажилладаг.

-төгсөгчдөө шалгалтад нь сайн бэлтгэсэн сургуулийг улсаас шагнаж урамшуулах тохиолдол байдаг уу?

-Төгсөгчдийн дундаж оноо, шалгуулагчдын тооноос хамаараад харилцан адилгүй байдаг учир эрэмбэлэх бо ломж-гүй. Манай байгууллага онооны дунджийг аймаг, аймгаар нь дугаарладаггүй. Харин аймгууд сургуулиудаа болон багш нараа төгсөгчдийн оноогоор нь дүгнэх явдал гардаг. █

нэр төрийн төлөө хүүхдийнхалддаг болжээ

Баянхонгор аймгийн төгсөх ангийн сурагч “Би энэ жил 12 дугаар анги төгсөнө. ЭЕШ өгөх хичээлийн бүртгэлээ хийгээгүй л байна. Математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж байна. Нягтлан бодогч эсвэл IT инженер болохыг хүсдэг. Гэхдээ IT болохын тулд физикээр шалгалт өгөх хэрэгтэй болохыг саяхан мэдсэн. Хичээл амарчихсан болохоор багштайгаа уулзаагүй л байна. Уг нь дөрвөн хичээлээр ЭЕШ өгч болно гэсэн. Гэхдээ физикийн давтлагад явдаггүй болохоор шалгалт өгөхийг зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна” гэв.

Сэлэнгэ аймгийн төгсөгч “Би ЕБС­ээ 2017 онд төгссөн. Тухайн үед эгчийнхээ зөвлөснөөр нийгмийн ухааны хичээл өгөхөөр болтол “давтлагад суугаагүй учир шалгалт өгүүлэхгүй” гэж байсан. Нагац эгч маань аймгийн боловсролын газар ажилладаг байсан учир нэг их асуудал бололгүй бүртгүүлчихсэн. Танил талгүй бол хэцүү юм шиг билээ” гэв.

Нийслэлийн 76 дугаар сургуулийн сурагч “Би саяхан хотод шилжиж ирсэн. Аймгийн сургууль маань гурван хичээлээр л шалгалт өгч болно гэсэн. Тэгэхээр нь сургууль авах магадлалаа бодоод энд ирсэн. Одоо таван хичээлд өөрийгөө сойж байна” гэлээ.

ЗГМ

Згм: тОдрУУлга

Page 6: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.03.10, мягмар~№043 (1322) цаг үЕ

Б.Гантиг, ЗГМ сонин

ц.Эрдэмбилэг: төсөв танаснаас болж өр үүссэн

Сангийн сайд төсөвт дахин тодотгол хийхгүй гэсэн нь бидэнд бүр ч хүнд цохилт боллоо

АШУҮИС­ийн харьяа Япон­Мон голын сургалтын эмнэлэг үүдээ нээгээд жил хүрэхгүй хуга цаа

өн гөрч байна. Тус эмнэлгийг нэгэн том компани худалдаж авах гэнэ гэсэн яриа тархаад буй. Энэ талаар тус эм нэлгийн эм нэл зүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгээс тодрууллаа.

-танай эмнэлгийг худалдах гэж байгаа тухай яриа тарлаа. Япон улсын тус ламжаар барь-сан эмнэлгийг зарж болдог юм болов уу?

-Эмнэлгийг зарна гэсэн ойлголт байхгүй. Япон улсаас 80 гаруй ам.дол ларын хөрөнгө оруулалт хийж, ЖАЙКА-гийн бу цалт гүй тусламжаар барьж өг сөн эмнэлэг шүү дээ. тус ул-сын зөвлөх багийнхан манай эм нэлгийн менежментийг сайж руу лах хүрээнд таван сая ам.дол ларын төслийг 2022 он хүртэл хэрэгжүүлж бай-гаа. тус эм нэлгийг Засгийн

Нийслэлийн агент ла гууд цаг үеийн асуудлаар мэ дээ лэл өглөө. Улаан баатар хотын иргэ-дэд зориулан нөөцөлсөн махыг өчигдрөөс эхлэн худалдаанд гаргаснаа дуул галаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захи рагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2019 онд нийслэлийн хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Энэ жил Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮЯ-тай хам тарч 20000 тонн нөөцийн мах бэлтгэнэ. өнөөдрийн байдлаар 12000 тонн нөөцийн махыг бэлдээд байна. үүнийг Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр ху-дал дана. Нэг дэлгүүрт өдөрт 289 кг мах өгө хөд нийслэлийн хэмжээнд дол дугаар сар хүртэл мах хангалттай хүрэлцэнэ гэж ойлгож болно. Мах бэлтгэн ний лүүлж буй 15 аж ахуйн нэгж (ААН) нөөцийн махаа тус гай зориулалтын уутанд 2-3 кило-граммаар савласан. Зас гийн газ-раас тогтоосон үнээр ху далдаж борлуулна” гэлээ.

Үхрийн ястай мах килограмм

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд зүрхний гажигтай төрөх тохиолдол нэ мэгджээ. Ийм хүүхдүүдийг га-даад руу эмчилгээнд явуулдаг би лээ. Энэ жил дэлхий дахинд коро на вирус тархаснаас болж зүрхний гажигтай хүүхдүүд гадаг-шаа эмчилгээнд явж чадахаа байжээ. Иймээс арга мухардсан ээж нар өчигдөр сэтгүүлчдэд ханд лаа. Нэг настай Билэгт хүү-гийн ээж В.Урантуяа “Бид энэ оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан бо-ловч хөл хорио тогтоосны ул-маас эмчилгээнд явах боломжгүй болоод байна. Иймд бидэнтэй адил шалтгаантай олон хүүх-дийн асуудлыг холбогдох бай-гуул лагууд нь нааштайгаар шийд вэрлэж өгөхийг хүсэж байна” хэмээв.

турк эсвэл Энэтхэг явж хагал гаанд орох хүсэлтэй ч зардал өн дөр, дунджаар 60-70 сая төг рөг байдаг тул хятадыг сонгожээ.

Згм: тОдрУУлга

Эрүүл мЭНдНөөцийн мах худалдаж эхэллээ хүүхдүүд эмчлүүлж чадахгүйд

хүрчээ

үхрийн ястай мах килограмм нь 7700, хониных 6700 төгрөгийн үнэтэй байна

Б.Гандолгор, ЗГМ сонин

газрын 53 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяанд 2019 онд шилжүүлсэн. Хамгийн гол нь санхүүжилтээс болж за-рим хэрэгтэй урвалж бо дис, эм-нэлгийн хэрэгслийг авч ча дах-гүйд хүрсэнтэй холбоотой ташаа мэдээлэл цацагдаад байна.

-хэчнээн төг рөгийн санхүү-жилт шаард ла гатай байгаа вэ. Зарим үйл чил гээгээ зогсоож байгаа гэл үү?

-Бид 2019 онд 17.9 тэрбум төгрө гийн төсөв шаардлагатай

байгаа тухайгаа Сангийн яаманд хүргүүлсэн. Гэвч манай эмнэлгийн төсвийг танаж ер-дөө 4.5 тэрбумын санхүүжилт өгө хөөр шийдвэрлэсэн. Энэ мөнгөөр үйл ажиллагаа явуу-лахад хүрэлцэхгүй л дээ. Ма-най эмнэлэг 157 эмч, 380 су-ви лагч, бусад мэр гэжилтэн ажилладаг. Тэгэхээр ца лингаа ч тавьж хүрэлцэхгүй гэ сэн үг. Урвалж бодис бусад хэ рэгцээт зүйлсээ зээлээр ав саар бай-гаад өр үүссэн тул энэ асууд-

лыг шийдэж өгөөч гэж бид хол богдох газруудад нь хүсэлт гар гасан. Сангийн яам, БСШУСЯ, ЭМЯ-ны удирдлагуудтай өчигдөр уулзалт хийлээ. Асуудлыг шийдэх гарц хайя гэсэн хариу өгсөн. Сан хүүжилт доголдсоноос бо-лоод элдэв хард лага үүсэж бай на. Сангийн сайд төсөвт да хин тодотгол хийхгүй гэ сэн нь бидэнд бүр ч хүнд цо хилт бол лоо. Эмнэлгийн сан хүү-жилтийн асуудлыг нааш тайгаар шийдвэрлэх байх.

Гэрэл зургийг С.Батсайхан

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэр ­гэжил тэн Д.Баярсайханаас Япон­Монголын сургалтын эм нэл гийг худалдах гэж буй талаар лавлалаа. Тэрбээр “Хоёр улсын Зас гийн газрын бу цалт ­гүй туслам жийн хүрээнд барь­сан эмнэлэг шүү дээ. Хэн нэгний ду раараа худалдаж болдог зүйл биш. Яаманд энэ талаар ямар нэг мэдээлэл ирээгүй. За рим хү­ний үл ойл гоцлоос болж худал мэдээлэл тарсан байх” гэлээ.

нь 7700, хонины ястай мах килограмм нь 6700, ямааных килограмм нь 6220 төгрөгийн үнэтэй байх нь.

ХХААХҮЯ-тай дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргах боломж той 35 ААН гэрээ бай гуулжээ. Ингэхдээ экспортод

гар гаж байгаа махныхаа 10 ху-вийг дотоодын зах зээлд ний-лүүлэх бөгөөд тус аж ахуйн нэг-жүүд нийт 2500 тонн мах бэлтгэх боломжтой аж.

Цаашид хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах

зээлд нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас тус аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Нэг хороонд 1-3 хүртэлх дэл-гүүрт нөөцийн махыг худалдах ба уутан дээрх кодыг уншуулахад үхэр, ямаа, хониных гэдэг нь гарч ирэх юм байна.

Page 7: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 07 2020.03.10, мягмар~№043 (1322)

Ш инэ төрлийн т и т э м т в и р у с и й н х а л д в а р д э л х и й н

олон улсыг нөмөрч, өглөө бүр COVID-19 бүртгэгдсэн орны тоо газрын зураг дээр нэмэгдэн улайрсаар. Харин Монгол Улс “цэвэр” хэмээн Ази тивийн цээжнээ цагаанаар тэмдэглэгдэн цавцайх нь бахархалтай. Яг энэ хэвээрээ аюулт өвчний ард гарахыг хүн бүр хүсэж байгаа нь мэдээж. Тиймдээ ч хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, цагаан сараа хүртэл нүсэр тэмдэглэлгүй өнгөрөөлөө. халдварыг хилийн дээс алхуулахгүйн тулд төрийн зүгээс бүхий л арга хэмжээг авч, хамгийн гол нь иргэд сахилга баттай даган биелүүлж буй нь энэ амжилтын үндэс мөнөөсөө мөн. Хүйтний улиралд дэгддэг ханиад томуу дарагдаж, хотын түгжрэл буурсан, улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс багассан зэрэг сайн талыг тодотгон, цаашдаа жишиг тогтоох зүйлсээ анхаараад авах нь зөв мэт.

Ямар ч муу зүйлд сайн тал байдгийг санаж, энэ хүнд нөхцөл байдлаас эерэг хандлага, зөв жишгийг нутагшуулж үлдээхэд бүх талдаа хичээж ажиллах хариуцлагатай өдрүүд айсуй. Шинэ жилээс хойш цагаан сар, эх орончдын өдөр, МАрТ-8, цэргийн баяр гээд сар алгасалгүй үргэлжилж, хамт олон, гэр бүлээрээ хөлчүүрхдэг байсан өмнөх жилүүдийг одоо эрүүлээр харах цонх нээгдэж байна. Эдгээр баяраар далимдуулж архидан согтуурсны улмаас хэдэн зуун мянган гэмт хэрэг, зөрчил гарч, олон арван хүний алтан амь үрэгддэг тоо мэдээг бид сонсоод л өнгөрдөг байж. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн тоо 6745 болж, 691-ээр буурсан сайн мэдээ байна. Энэ бол коронавирусийн эсрэг хорио цээрийн нөлөөгөөр 700 орчим хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох байсныг зогсоосон гэж хэлж болно. Хяналт шалгалт ч эрчимжиж, төрөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажилласан нь үүнд нөлөөлсөн.

Харин сүүдэртэй тал нь халдварын эрсдэлээс хамгаалах ажлын цаана гэр, орон сууцандаа хэсэг бүлгээрээ нийлдэг, ахуйн архидалт нэмэгдсэнээр илэрч байна. Дээд, доод айл архидаж, дуулалдаж байна, зодолдож пижигнэлээ, гэр хорооллын гудамжаар маск зүүж, гараа угаах нь бүү хэл, шороотой хутгалдсан согтуучууд бүлэг бүлгээрээ үзэгдэх боллоо зэрэг шүүмжлэл цахим орчинд хүчтэй явж эхэллээ. Ийм эгзэгтэй үед хаалганы цаана, далд хэлбэрт

Э.Батцэцэг, ЗГМ сонин

НийтлЭлчийН БУлаН

хөл хорионд хаалганы цаана нуугдсан ахуйн архидалтыг яаралтай журамлах хэрэгтэй байна

“хөлчүү” мОНгОлыг хаЗаарлах цаг ирлЭЭ

Монголчууд хууль журмаа даган биелүүлж, амьдралын дадал зуршлаа өөрчлөхөд амархан зохицдог ард түмэн.

хэмжээ 2008 2017

Нийт хэмжээ, мян.л 129,269.9 391,778.3

Спирт 8,080.9 8,854.5

Архи 15,297.3 28,802.6

Дарс 196.6 110.3

Шар айраг 19,891.0 82,415.2

Цэвэр үс. амтат ус. үндаа жүүс 85,804.1 275,758.7

Ундаа үйлдвэрлэлийн биет хэмжээ(бүтээгдэхүүний төрлөөр)

Эх сурвалж: үСх

Улсын хэмжээнд гарсан хэрэг зөрчил

Эх сурвалж: цЕг2018.II сар

8000600040002000

02019.II сар 2020.II сар

7368 7436 6745

өдрөөс гадна 15-нд, мөн зарим аймаг баасан гараг бүрт архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Нийслэлд ч мөн ийм журам гаргаж, дээр нь орон сууц, гэр хороолол дунд тав алхаад тааралдах “найман нэрийн барааны дэлгүүр”-ийн тусгай зөвшөөрлийг цөө-рүүлэх шаардлагатай байна. Ядаж л cOV-ID-19-ийн халдвар намжтал хэдхэн сарын хугацаанд баасан гараг бүрт согтууруулах ундаа худал даалахыг хориглоод үзье. М о н г о л ч у у д хууль журмаа даган биелүүлж, амьдралын дадал зуршлаа өөрчлөхөд амархан зохицдог ард түмэн. Нэг жишээ гэхэд л, Тамхины хууль гарснаар хориглосон газруудад тамхи татахаа больсон нэгэн монгол залуу чөлөөт системтэй гаднын улсад уулзалт, амралтаар явахдаа оффис болон ресторанд нь тамхиа асааж түвдэхгүй болсноо хэлж байв. Хооллож суухад, хүүхэд

шилжиж буй архидан согтуурах явдлыг хямгадахгүй бол муугаар бодож коронавирус монголд ороод ирлээ гэхэд гэрлийн хурдаар тархах аюул ойрхон болоод байна. Харин хөл хорионы дэглэмтэй уялдаж, иргэдийн сэтгэл зүй, дадал зуршил төр засгийн аливаа шийдвэрийг

даган биелүүлэх хандлага өндөр, мөн хэрэгжүүлэхэд хяналт тавих улсын эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа идэвхтэй байгаа энэ үед согтууруулах ундаа, түүгээр үйлчлэх, худалдаалахад зарим зохицуулалт хийж, цэгцлэх хэрэгтэй санагдана. Тухайлбал, орон нутагт сар бүрийн нэгний

COVID-19-ийН халдВар Намжтал хЭдхЭН СарыН хУгацааНд БааСаН гараг Бүрт СОгтУУрУУлах УНдаа хУдалдаалахыг хОриглООд үЗьЕ.

тоглож байхад дэргэд нь хээв нэг тамхиар утах гаднынхны муухайг жигшиж суусан тэр залуу хуулиар хориглохоос өмнө яг л ийм нэгэн байсан. Цагаа олсон төрийн зохицуулалт богино хугацаанд үр дүнд хүрдгийн тод жишээ энэ биш гэж үү.

Үндэсний статистикийн хороо-ноос 2018 онд насанд хүрсэн нэг хүн сард дунджаар хоёр шил архи, зургаан лааз шар айраг, 100 мл дарс хэрэглэсэн гэсэн судалгаа гаргажээ. Мөн долоо хоногийн бямба гарагт хамгийн их хүн (11859 хүн) эрүүлжүүлэгдсэн байна.

Сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ хоёр дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн нь төрийн зохицуулалтаар архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Энэ бол хангалттай шалтгаан, харин шалтаг нь хорио цээрийн дэглэм. Анхаарал сэрэмжтэй, ахуйн аюулгүй байдлаа сайтар хангах ёстой энэ үед архины хэрэглээг хязгаарлаж өгөхийг шийдвэр гаргагчдаас хүсмээр байна. Гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах хүч, нөөц бололцоо идэвхижсэн яг одоо л “согтуу” монголоо хазаарлаад авах хэрэгтэй байна.

Хувийн хэвшил элгээрээ хэвтэж, эдийн засаг саарч байхад архи үйлдвэрлэгч, импортлогчдыг боомиллоо гэж магадгүй.

Согтууруулах ундаа үйлдвэрлэл 2017 онд 671 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос дөрөв дахин их, харин борлуулалт нь 740.9 тэрбум төгрөгт хүрч, тав дахин нэмэгдсэн. Ү й л д в э р л э л и й н хэмжээгээр бус үнийн зохицуу-лал таар эдийн засгийн эрсдэлийг

шийдвэрлэж болно. 1987 онд нэг шил архи 74 төгрөг буюу талхнаас 43 дахин өндөр үнэтэй байсан юм. Энэ жишгээр тогтоовол хамгийн хямд архи 60 орчим мянган төгрөг болох нь. Түүнчлэн худалдаалах, үйлчлэх зөвшөөрлийг хязгаарлаж, хяналтаа сайжруулснаар цар тахлын хорио цээрийг ч үл хайрхан, хаалганы цаана хөлчүүрхэх үзэгд-лийг хумьж болохоор байна.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 8: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

1072 хУВьцааг хөрөНгийН Биржид БүртгЭж, арилжаалж ЭхлЭЭгүй. үүНЭЭС үүдЭН иргЭд өөрийН ЭЗЭмШлийН хУВьцаагаа ЗахираН ЗарцУУлах, БУСдад Зарах, ШилжүүлЭх, ЭдийН ЗаСгийН ЭргЭлтЭд ОрУУлах БОлОмжгүй БайНа.

Б.Баяртогтох , ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.03.10, мягмар~№043 (1322)

ЭдийН ЗаСаг

Згм: тОВчхОН арилжаа

23 Компани. Монголын хөрөнгийн бирж даваа гарагийн үнэт цаасны арилжаагаар 23 компанийн 181,238 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр долоон компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийнх буурав.

иНдЕкС

0.64 Хувь. ТОП 20 индекс 0.64 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.7 их наяд төгрөг боллоо.

ЗЭЭл

9.4 Их наяд төгрөг. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 их наяд төгрөг нь иргэдийн, 8.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

БаНк, СаНхүү

10.2 Хувь. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж байна.

төСөВ

79.5 Хувь. Улсын төсвийн орлогын 79.5 хувийг татварын орлого, 9.6 хувийг татварын бус орлого, 10.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.2 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.

гадаад хУдалдаа

59.8 Хувь. ОХУ-аас импортоор оруулсан барааны 59.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 72.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 2.0 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

9 11

11

2.1$ тэрбумын хэлцлийг дахин сунгаж магадгүй нь

Б.Золбадрал: Гэрээсээ ажиллах ньхэзээ нэгэн цагт болох л ёстой өөрчлөлт

Маскны талаар вирусийн экспертүүдийн зөвлөгөө

Үнийн дайны улмаас газрын тосны үнэ 31 хувиар уналаа

10

мхБ 1072 хувьцааг бүртгэх, арилжаалах саналыг дэвшүүллээ

Мо н г о л ы н х ө р ө н г и й н б и р ж и д б ү р т г э л т э й 198 компаниас

хуульд заасан хугацаанд 95 нь ногдол ашиг олгох эсэх шийдвэрээ ирүүлжээ. тэднээс 29 нь энэ оны эхний хагаст багтаж ногдол ашиг тараах болсноо зарласан. харин үлдсэн нь товчхондоо том толгой гаргажээ. өөрөөр хэлбэл, хуулийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа хийж, 2019 оны тайлангаа хэлэлцээгүй гэсэн үг. Иргэдийн дунд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт өнөөдөр ч харилцан адилгүй хэвээр. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018, 2019 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараах шийдвэр гаргасантай холбогдуулан 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэд үнэт цаасны данс нээлгэх, хувьцаагаа баталгаажуулах нь эрс идэвхжиж буй.

Тус компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилжаалж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэнэ гэж МХБ үзэж байна. 1990 онд Хөрөнгийн биржээр дамжуулан 475 төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын хувьцааг цэнхэр, ягаан тасалбараар 1.2 сая иргэнд эзэмшүүлэх замаар хувьчилсан. Үүнээс хойш 40 гаруй аж ахуйн нэгж 187.5 тэрбум төгрөгийн с а н х ү ү ж и л т и й г хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлжээ. Энэ хугацаанд нийт 3.3 их наяд төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаасны арилжаа зохион байгуулсан байна.

Хөрөнгийн зах зээлийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс зах зээлийн оролцогчдод хандсан зургаан асуудлыг хөндсөн уриалгыг МХБ гаргав. Уриалгын эхэнд, мэргэжлийн хөрөнгө оруулагчийг

Гэрэл зургийг С.Батсайхан

бий болгох саналыг дэвшүүлжээ. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн удаашралыг мэргэжлийн хөрөнгө оруулагч зах зээлд байхгүйтэй холбон шинжээч, судлаачид тайлбарладаг.

Урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр бий болсноор үнэт цаасанд хөрөнгө оруулах эрэлт тасралтгүй нэмэгдэх төдийгүй хувьцааны ханш тогтвортой байх, компаниудын үнэт цаас гаргах

сонирхол сэргэх ач холбогдолтой аж. Иймд дотоодын хөрөнгө оруулалтын сангуудыг идэвх-жүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын сангуудыг зах зээлд татан оролцуулах шаардлагатайг уриа-лгад дурдсан байна. Мөн тэтгэврийн т о г т о л ц о о н ы шинэчлэлийг цаг алдалгүй хийснээр тэтгэврийн сангууд бий болж, хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээх, улмаар иргэдийг хуримтлалтай болгох давхар ашиг тустайг тэмдэглэжээ.

М э р г э ж л и й н хөрөнгө оруулагчаар з о г с о х г ү й

зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Дотоодын эдийн засагт валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад,

дотоодын хөрөнгө оруулагчдад томоохон дарамт болдог төгрөгийн ханшийн эрсдэлээс хамгаалах гадаад валютын үнэт цаасыг нэвтрүүлэх тухай энэхүү уриалгад мөн онцолжээ.

Хөрөнгө оруулалтын багцыг оновчтой бүрдүүлэхэд эрсдэлгүй үнэт цаасны арилжааг хөрөнгийн зах зээлээр дамжуулан зохион байгуулах, үүнийг дахин эхлүүлэх цаг болсныг үнэт цаасны зах зээлийн оролцогчдод уриалсан байна. Эдгээрийг дан ганц Хөрөнгийн бирж санаачлаад хийх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо, биржид бүртгэлтэй компаниуд өөрсдөө зах зээлд түүчээлэх цаг болсныг дээрх уриалгад хөндсөн байна.

хөрөнгийн зах зээлд т а т в а р ы н б о д л о г ы н дэмжлэг хангалтгүй байгааг мэргэжлийн холбоод, зах зээлийн оролцогчид байнга хөндөж ирсэн. Тэгвэл хөрөнгийн зах зээлээ хөгжүүлсэн улс орнуудын хөгжлийн туршлагаас үзэхэд зах зээлийн хөгжлийн эхэн үед төр засгаас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин манай зах зээлд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дутмаг байгаа юм. Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах, Иргэдийн хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх, Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах шаардлага зах зээлийн оролцогчдод тулгараад байгааг МХБ тодотголоо.

манай хөрөнгийн зах зээлийн арилжааны шимтгэл нь бусад зах зээлүүдтэй харьцуулахад өндөр байдаг. Энэ нь зах зээлд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулах, өдрийн арилжаа зэрэг их давтамжтай арилжаанаас ашиг олох боломжийг хязгаарладаг байна. Арилжааны шимтгэл нь үнэт цаасны компаниуд, хөрөнгийн бирж, арилжааны төлбөр тооцооны байгууллага, зохи цуулагч байгууллага зэрэг олон байгууллагын шимтгэл хураамжаас бүрддэг. Үүнийг бууруулахын тулд олон улсын стандартын дагуу зах зээлийн нэгдмэл, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох шаард-лага мөн урган гарч байна. █

1990 оноос хойш 40 гаруй аж ахуйн нэгж 187.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг

хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлжээ

Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах, Иргэдийн хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх, Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах шаардлага зах зээлийн оролцогчдод тулгараад байгааг МХБ тодотголоо.

Page 9: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 09 2020.03.10, мягмар~№043 (1322)ЭдийН ЗаСаг

Б.мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

Гэрэл зургийг С.Батсайхан

БиЗНЕСийН ОрчиН

компанийн соёл өрсөлдөх чадварт нөлөөлдөг гэв

Дотоодын топ 50 компанийн гүйцэтгэх захирлуудын 76 хувь нь "Компанийн соёл тухайн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадвартай хүн татахад чухал байгаатай санал нийлсэн байна. Мөн 92 хувь нь "Ажилтан сонгон шалгаруулж авахдаа өөрийн байгууллагын соёлд нийцэж байгаа байдлыг чухалчилдаг" гэж хариулжээ. B l o o m b e r g TV Mongolia болон MMCG с у д а л г а а н ы байгууллагын х а м т р а н т а н и л ц у у л ж буй гүйцэтгэх захирлуудын с у д а л г а а н д АПУ компанийн г ү й ц э т г э х з а х и р а л Ц.Эрдэнэбилэг "Байгууллага өсөн дэвших гол зүйл нь байгууллагын соёл. Зөв соёл бүрдүүлэх нь чухал. Ажил дээрээсээ гэр

рүүгээ баяртай явдаг тэр тогтолцоог бүрдүүлэхийн тулд ажиллаж байна" гэж онцолсон байна.

Мөн "Жижиг компанийг захи рал, дунд компанийг менежер, том компанийг соёл нь удирддаг гэж боддог. Нөгөө талаасаа байгууллагын

үнэт зүйлтэй холбоотой. Бид эрхэм зорилго, үнэт зүйлээ ажилтан сонгон ш а л г а р у у л ж авахдаа тулгуур б о л г о д о г " гэж “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх з а х и р а л Л . Г а н т ө м ө р байр сууриа илэрхийлжээ. Харин “Ком-панийн өсөлтөд

чухал үүрэг гүйцэтгэж буй энэхүү чиглэлд ил тод байдлыг эрхэмлэх нь үр дүнтэй чухал” болохыг “Мобиком" корпорацын гүйцэтгэх захирал онцолж байсан юм. █

Төв банкны зарласан даваа гарагийн албан ханшаар юань 397.87 төгрөгтэй тэнцлээ. ОУВС-гийн нөөц валютын сагсанд багтсан юаньтай харьцах төгрөгийн ханш суларсан хэвээр. Манай улсын нийт экспортын 90, импортын 30 гаруй хувь БНХАУ-аас хамаардаг. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх үүднээс үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг урд хөрштэй Монгол Улс 2011 онд анх байгуулж байсан. Энэхүү своп хэлцлийг хожим дахин сунгаж, хэмжээ нь 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлсэн. Тэгвэл энэ оны наймдугаар сард энэхүү гэрээний хугацаа албан ёсоор дуу-саж буй. Үүнээс өмнө 2017 онд уг гэрээг гурван жилээр сунгасан юм.

хэрэв гэрээг сунгаж чадахгүй бол 2.1 тэрбум орчим ам.доллар төлөх үүрэг хятадын Ардын банкны өмнө манай улсын төв банк хүлээнэ. Энэ нь улсын гадаад валютын албан нөөцийн хоёрны нэгтэй нь тэнцэх хэм-жээний валют гэсэн үг. тэгвэл

хоёр тал дээрх гэрээг сунгах уулзалтыг оны өмнө Шанхай хотноо эхлүүлсэн. Олон улсад юанийн хөрвөх чадвар нэмэгдэж, урт хугацаанд БНХАУ-ын эдийн засаг илүү нээлттэй болох таамгийг шинжээчид дэвшүүлж буй.

Хоёр улс худалдааны эргэлтээ 2020 оноос хэтрэхгүй 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, энэ хүрээнд цөөнгүй ажил төлөвлөсөн. Үүнийг бодит ажил болгоход своп хэлцлийн ач холбогдол чухал болохыг Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үеэр талууд онцолж байсан удаатай. Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл одоогийн ханшаар 2.1 тэрбум ам.доллар. Зургаан их наяд төгрөгтэй тэнцэх энэхүү гэрээний өр төлбөрийг нэг дор барагдуулах

эдийн засгийн чадамж манай улсад өнөөдөр улам хомс болж байна.

монгол Улсын ерөнхийлөгч х.Баттулгын БНхАУ-д хийсэн айлчлал хоёр улсын төв банкны хооронд байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгах, хятадын талаас татан авах нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шууд болон шууд бус байдлаар эерэг нөлөө үзүүлэхээр байгаа юм. үүнийг мөнгөний бодлого тодорхойлогчид болон эдийн засагчид онцолж буй. Хэлцэл сунгах яриа хоёр улсын төв банкны түвшинд үргэлжилж буй бөгөөд дэлхий нийтийг цочроох болсон вирусийн уршгаар энэхүү ажил саатаад байгаа юм. Хэдий тийм боловч ирэх наймдугаар сараас өмнө хэлцлийг дахин гурван жилээр сунгаж магадгүй нь. █

Гүйцэтгэх захирлуудын 76 хувь нь "Компанийн соёл тухайн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадвартай хүн татахад чухал байгаатай санал нийлсэн байна.

¥15 тэрбумын хэлцлийг дахин сунгаж магадгүй нь

Page 10: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.03.10, мягмар~№043 (1322) ЭдийН ЗаСаг

хамтыН ажиллагаа

давхар даатгалын гэрээнд гарын үсэг зурлаа

Г.Ану, Шинжээч

Б.Золбадрал: гэрээсээ ажиллах ньхэзээ нэгэн цагт болох л ёстой өөрчлөлт

гэхдээ гэрээс ажиллалаа гэхэд хүмүүс хоорондын харилцаа холдоно гэсэн үг биш. харин ч зарим тохиолдолд илүү давуу талтай байдаг

IHotel Global компанийн гүйцэтгэх захирал, JCI Mon­golia байгууллагын үндэсний ерөнхийлөгч Б.Золбадралтай ярилцлаа. Коронавирусийн тархалттай холбоотойгоор зарим байгууллага ажилчдаа гэрээсээ ажиллах боломж олгосон нь цагаа олсон шийдэл болохыг тэрбээр онцлов. Зайнаас ажил хэргээ явуулах нөхцөлд ямар программ ашиглах нь тохиромжтойг тэрбээр тайлбарласан юм.

-Шинэ коронавирусийн тар-хал тын улмаас компаниуд ажилт нуудаа гэрээс нь ажил-луулах нь түгээмэл боллоо. Энэ практик технологийн сал барын компаниудад хялбар буусан уу?

-Тийм ээ. Угаасаа бизнесийн салбарыг хамгийн их өөрчилж байгаа нь технологийн салбар. Зайнаас ажиллахад хамгийн чухал нь технологийг хэр эзэмшсэн, хэр хэрэглэдэг вэ гэдэгт байна. Тэр ч утгаараа зайнаас ажиллах нь технологийн компаниудын хувьд харьцангуй хялбар шинэчлэл гэж хэлж болно. Гэхдээ өнөөдөр л корона вирустэй холбоотойгоор гарч ирсэн болохоос хэзээ нэгэн цагт болох л ёстой өөрчлөлт байсан.

-Гэрээсээ ажиллах болон оффист ирж ажиллахад гүй-цэт гэлийн ялгаа, үр дүн ямар байдаг вэ?

-Зайнаас ажиллах нь ажилт-нуудад илүү хялбар байдаг. Ийм тохиолдолд компаниуд тухайн ажилтны гүйцэтгэлд тулгуурлан үнэлгээ хийнэ. Гэхдээ

өНгөрСөН НЭг, хОёрдУгаар СарыН хУрлаа Бид zOOm-ЭЭр хийСЭН. Нийт 47 хүН ОрОлцОх ёСтОйгООС 44 Нь ОрОлцСОН БайНа лЭЭ. ОрОН ЗайНааС үл хамаардаг БОлОхООр ирц өНдөр Байгаа хЭрЭг.

гэрээс ажиллалаа гэхэд хүмүүс хоорондын харилцаа холдоно гэсэн үг биш. Харин ч зарим тохиолдолд илүү давуу талтай байх нь бий. Заримдаа хурлын үеэр нэг хүн голчлон ярьдаг бол онлайнаар харилцахад энэ нь харьцангуй багасдаг. Түүнчлэн тухайн ажилтан бусад зүйлд анхаарал сарнихгүйгээр ажилдаа бүрэн төвлөрөх боломж бүрддэг.

-хөдөлмөрийн хуульд ажилтны ажиллах хугацааг цагаар зааж өгсөн байдаг. харин гэрээсээ ажиллавал цагийн хуваарь алдагдана. тиймээс гэрээс ажиллуулахад энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?

-Ажлын байрны найман цагаас гүйцэтгэл рүү бүтэн шилжих л асуудал байгаа юм. Жишээ нь, Золбадрал компанидаа хэдэн цаг ажилласан нь чухал биш. Харин тухайн хугацаанд юу хийх байсан, ажлын үр дүн гарсан уу гэдэг л чухал. Хүн заавал 40 биш, магадгүй дөрвөн цагт ч ажлаа амжуулж болно шүү дээ. Энэ нь ажилтнуудад сэтгэл ханамж олгож байгаа юм. “Петровис” зэрэг компани судалгаа хийсэн байна лээ. Ажлын цагийг нэг цагаар багасгахад ажилтнууд илүү сэтгэл

ханамжтай болсон байна. Нөгөө талаар хүмүүс гол ажилдаа ач холбогдол өгч, ажлын бүтээмж дээшилж байна гэсэн үг.

-Зайнаас ажиллах үед ямар программ, бүтээгдэхүүн үйл-чилгээ хэрэглэх нь үр дүнтэй вэ?

-Юуны өмнө бидний оффис дээр хэрэглэж буй файлууд гэртээ очиход онлайнд хол-богдсон байх ёстой. Үүнийг үүлэн үйлчилгээнүүд хангаж өгч байгаа. Бидний ихэвчлэн хэрэглэдэг Mi-crosoft-ын үйлчилгээ маань Micro-

soft office 365 гээд үүлэн үйлчилгээ болчихсон. Сарын төлбөр нь маш бага буюу нэг ажилтны 10 ам.доллар орчим. Ингэснээр тухайн хүн ажил дээр хийсэн зүйлээ гэртээ очоод үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн үнэгүй хэрэглэдэг Goog-le driving үйлчилгээнүүд байна. Эдгээр программыг ашиглан оффис дээрээ, гэртээ гээд хаанаас ч ажиллах боломжтой. Мөн видео хурал хийдэг программууд байна. Хамгийн энгийн, үнэгүй нь гэвэл google hangout. Арай мэргэжлийн гэвэл zoom байж болно. Одоо монголчууд уулзалтад энэ программыг их хэрэглэж байна. Энэ нь хурал удирдагч талдаа маш ашигтай программ. Дэлгэц дээрх материалыг шэйр хийснээр бүх хүнд хүртээмжтэй байх боломж бүрдэнэ. Үүнээс гадна санал асуулга явуулж болно гээд илүү мэргэжлийн түвшнийх. Facebook юм уу hangout ачаалал ихтэй үед хурд удааширч, дүрс гацдаг бол zoom-ийг хэрэглэх үед ийм асуудал гардаггүй. Бид энэ программыг ашиглаад өдөр тутамдаа харилцаж, шаардлагатай хурлуудаа хийдэг. JCI Mon-golia байгууллагын хувьд сар

бүр өргөтгөсөн хурал хийдэг. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын хурлаа бид zoom-ээр хийсэн. Нийт 47 хүн оролцох ёстойгоос 44 нь оролцсон байна лээ. Орон зайнаас үл хамаардаг болохоор ирц өндөр байгаа хэрэг. Өмнө нь бид 18 асуудлыг хоёр цаг гаруй хэлэлцдэг байсан бол хамгийн сүүлийн хурлаар нэг цаг 50 минутад хэлэлцсэн. Онлайн хурал нь яг тухайн асуудалдаа төвлөрч, илүү бүтээмжтэй болдог нь эндээс харагдаж байна.

-Зайнаас ажиллаж буй то-хиолдолд байгууллагын мэд-лэгийн менежмент яригдах байх. Байгууллагын бичиг ба-рим туудын аюулгүй байдал, аль сер верт байх ёстой вэ, хувь хүний и-мэйл хаягт холбогдох уу гэх мэт олон асуудал хөндөг дөх байх, тийм үү?

-Энэ асуудал байгууллагын мэдээлэл технологийн аюулгүй байдал, стандарттай холбогдоно. Байгууллагын бичиг баримт offline серверт байгаа бол тухайн хүн ажил дээрээ заавал ирэх шаардлагатай болно. Гэхдээ ирээдүйд үүлэн үйлчилгээгүй зүйл гэж байхгүй болох гээд байна. Байгууллагууд энэ шилжилтийг хийсээр л байгаа. Тиймээс Google юм уу Microsoft-ын үйлчилгээнүүдийг үүлэн байдлаар ашиглаад явах нь дээр. Хүмүүсээ ч онлайнаар сургаж болж байна. Бид ажилчдынхаа хэрэгцээнд тулгуурласан сургал туудыг байнга зохион байгуулах ёстой. Танхимд зо хион байгуулах боломжгүй үед амралтын өд рүүдэд он лайн сургалт явуулж байгаа. Хүмүү сийн идэвх ч өндөр байна.

-Компаниуд ажилтнуудаа зайнаас ажиллуулснаар сан-хүүгийн тал дээр ашигтай байж чадах уу?

-Хэрэв зайнаас ажиллуулбал оффисын зардал багасна. Бусдаар бол айхтар нөлөө үзүүлэхгүй юм билээ. █

“Үндэсний давхар даатгал” ХК нь дотоодын даатгалын зах зээлд уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гаргаж буй. Энэ хүрээнд “Практикал даатгал” ХХК-тай анхны гэрээгээ байгууллаа. Энэхүү гэрээнд “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван,

“Практикал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярмагнай нар гарын үсэг зурав. Тус гэрээг байгуулснаар “Практикал даатгал” ХХК-д тоног төхөөрөмж, машин механизм, хариуцлагаа даатгуулсан уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бүхий л төрлийн эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломж бүрдэж байгаа юм.

“Үндэсний давхар даатгал” ХК нь Монгол Улсын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц давхар даатгалын үндэсний компани. Тус компани нь A.M Best агентлагийн “AА-” болон “А-” үнэлгээтэй дэлхийн шилдэг компаниуд болох SCOR, Hannover Re, GIC Re зэрэг компанид уул уурхайн эрсдэлээ давхар даатгуулсан юм. █

Page 11: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 11 2020.03.10, мягмар~№043 (1322)ЭдийН ЗаСаг

-Эрүүлийг хамгаалах албаны хүмүүс юу гэж зөвлөж байна.

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) COVID-19 талаар гаргасан зөвлөмжөөр, өвчтэй юм уу өвчний сэжигтэй хүнтэй харьцаж байгаа тохиолдолд л эрүүл хүн маск зүүх шаардлагатай. АНУ-ын Өвчинд Хяналт Тавих, Урьдчилан Сэргийлэх Төв мөн дээрх зөвлөмжийн дагуу маск зүүхийг зөвлөж байна. Эрүүлийг хамгаалах байгууллагуудын хангамж тасрах аюултай учраас маск худалдаж авахаа зогсоохыг АНУ-ын Ерөнхий эмч Жером Адамс ч twitter-ээр санууллаа. Халдвартай эрүүлийг хамгаалахын ажилт-нууд халдваргүй хүмүүст вирус халдаах аваас өвчтөн эмчилж сувилах аргагүй болно. “Америкийн анагаахын холбооны сэтгүүл” (Journal of American

үнийн дайны улмаас газрын тосны үнэ 31 хувиар уналаа

Apple ажилтнуудаа энэ долоо хоногт гэрээсээ ажиллахыг

зөвлөвOPEC+ альянс задарч Саудын

Араб, ОХУ-ын хооронд нэгийгээ үзэх үнийн дайн дэгдсэн. Үүний улмаас газрын тосны зах зээлд үнэ 30 гаруй хувиар унасан нь улс төр, эдийн засгийн

Глобал оффисуудынхаа ихэнх ажилтныг гэрээсээ ажлаа хийхийг зөвлөж буй Apple Inc-ийн гүйцэтгэх захирал Тим Кук коронавирусийн тархалтыг “үзэгдэж дуулдаагүй зүйл”, “хүнд бэрх цаг үе” хэмээн тодорхойлов.

Гуравдугаар сарын еснөөс 13-ны ажлын өдрүүдэд “боломж бололцоо нь байх аваас алсаас ажиллах нь тухайн хүний дурын хэрэг” хэмээн Күк хэд хэдэн глобал оффисынхоо ажилтнуудад х а н д а ж м э д э г д с э н и й г Bloomberg News мэдээллээ. Тус компани өнгөрсөн баасан гарагт Калифорни, Сиэттл дэх ажилтнууддаа мөн гэрээсээ ажиллахыг зөвлөсөн юм.

Apple Inc-ийн баримталж буй

бодлого “халдварын нягтрал ихтэй бүс”-д хамаатай хэмээн захирал тайлбарлав. Тус компанийн гол оффисууд АНУ-ын Калифорни муж улсын Санта Клара, Элк Грув, Вашингтон муж улсын Сиэттл, Өмнөд Солонгос, Япон, Итали, ХБНГУ, Франц, Швейцар, Их Британид байрладаг.

Ханган нийлүүлэх сүлжээ нь БНХАУ-д байрладаг, Калифорнийн Купертинод төвтэй Аpple Inc-ийн орлогод COVID-19 вирусийн тархалт ноцтой хохирол учруулаад байна. Энэ оны гуравдугаар сараар төгсөж буй улиралд дор хаяж 63 тэрбум ам.долларын орлого олох урьдчилсан тооцоогоо Apple бүр сарын өмнө эргэн харж засвар оруулжээ. █

Жон Лауэрман

рЕСпиратОр Нь УдааН хУгацаагаар Зүүх тОхиОлдОлд Нүүр ам мЭНчийж дарагдах, Улайх, халУУ ОргиУлах, тЭр ч БайтУгай Зарим хүНий амьСгал даВхцУУлдаг дУтагдалтай тУл Зүрх СУдаС, амьСгалыН ЗамыН ЭмгЭг өВчтЭй хүНд ЗОхимжгүй.

маскны талаар

вирусийн экспертүүдийн

зөвлөгөө

Medical Association) олон нийтэд хандан мөн адил утгатай материал нийтэллээ. Маск нь энгийн хүмүүс

өдөр тутмын ажлаа хийх явцад вирусээс хамгаалж чадаж буйг батлах баталгаа байхгүй хэмээн тус сэтгүүл үзэв.

Амны маск нийтийн дунд томуу, SARS хэмээх хоёр өвчин тархахаас сэргийлж чаддаг гэсэн цөөн судалгаа бий. Гэхдээ эцсийн дүгнэлт баталгаажаагүй. Амны маскийг нийтээр нөөцлөөд байвал халдвартай хүмүүстэй харьцаж ажилладаг, маск чухам хэрэгтэй хүмүүст нийлүүлэлт тасалдаж болзошгүй.

-Эрүүл хүн ямар үед маск зүүх ёстой вэ.

-Ханиалгаж, найтаалгаж байгаа хүн маск зүүх ёстой. COVID-19 вирусийн халдварын нийтлэг шинж тэмдэг нь ханиалга. Вирус халдвартай хүн ханиах, найтаах үед гадагш үсчих өчүүхэн дуслаар бусдад халдаж байна. Ийм жижиг дусал ихэвчлэн хүнд байдгаас тэр дороо газарт юм уу орчны гадаргуу дээр унаж үлддэг. Харин ам, хамар,

дэн муртаф

марк Гурман

дЭлхий

нүдэнд тусах, эсвэл вирусийн бохирдолтой гадаргууд хүрсэн гараа угаагаагүй тохиолдолд вирус халдана. Ийм учраас COVID-19 вирус халдварлаж өвдсөн хүн эдгэснийхээ дараа эрүүл хүмүүстэй хамт нэг гэрт амьдарч байгаа нөхцөлд бүгд маск зүүхийг зөвлөж байна.

-Эрүүлийг хамгаалахын ажилтнуудад юу гэж зөвлөж байна.

-COVID-19 вирусийн халдварын сэжигтэй хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж хөл хорихын зэрэгцээ маск зүүх ёстой. Зүүх ёстой маск нь эвхээтэй үед гурвалжин хэлбэртэй, бүх хүнд адил таардаг, хуниас бүхий, амьсгалахад наалддаггүй сулавтар, ихэвчлэн мэс засалч нар хэрэглэдэг амны хаалт-маск юм. Ийм маск ханиах үед ялгарах жижиг дуслыг гадагш цацраахгүй торгоох замаар бусад хүнд вирус халдварлахаас хамгаална.

Харин вирусийн халдвартай

нь батлагдсан өвчтөнтэй харьцаж байгаа хүмүүс илүү нарийн бүтэц бүхий респиратор гэгддэг амны хаалт-маск зүүх заавартай. респиратор нь зүүсэн хүнээ халдвараас хамгаалах зориулалттай болно.

-Респиратор юугаараа өөр вэ. -респиратор нь хэрэглэгчийн

нүүрэнд нягт шахаж таарах ёстой учраас олон янз хэмжээтэй. Ингэж нүүрэнд шахаж байж агаарыг маскны захын зай завсраар бус, зориулалтын шүүлтүүр-фильтрээр дамжуулдаг юм. респиратор нь ханиах найтаах үед цацардаг жижиг дусал төдийгүй вирус зэрэг халдвар тараагчийг тээн агаарт “чөлөөтэй хөвж буй” асар жижиг ширхэгтэй тоосонцрыг шүүх үүрэгтэй.

COVID-19 вирус агаараар дамжин халдварлаж буй тохиолдол одоогоор бүртгэг-дээгүй. Гэхдээ трахеотоми буюу мөгөөрсөн хоолойн мэс засал, амьсгалын зам соруулах зэрэг эмчилгээний зарим ажиллагааны үеэр халдварлах эрсдэл бий.

Нөгөө талаар респиратор нь удаан хугацаагаар зүүх тохиолдолд нүүр ам мэнчийж дарагдах, улайх, халуу оргиулах, тэр ч байтугай зарим хүний амьсгал давхцуулдаг дутагдалтай тул зүрх судас, амьсгалын замын эмгэг өвчтэй хүнд зохимжгүй.

-маск зүүхийн сөрөг тал. -Маск зүүж хэвшээгүй хүн

байнга нүүрэндээ гар хүрдэг нь коронавирусээр халдварлах эрсдэлийг ихэсгэдэг хэмээн Жером Адамс үзэж байна. Ийм ч учраас маскийг хэзээд цэвэр гараар зүүж, урд хэсэгт нь хүрэлгүйгээр нүүрнээсээ авч, авсны дараа гараа угааж занших ёстой. Нэг удаа хэрэглэсэн маскийг дахин ашиглалгүй, битүүлж зөв хаяна. █

ноцтой уршиг тарьж болзошгүй боллоо.

Ази тивд Brent фьючерсийн үнэ 1991 оны Булангийн дайны үеэс хойш тохиолдож байгаагүйгээр буурлаа. Дэлхийн газрын тосны бенчмарк - Brent газрын тосны нэг баррель нь 31.02 ам.доллар болтлоо унаад байгаа төдийгүй цаашид бүр 20 ам.доллар ч хүрч болзошгүйг Goldman Sachs Group Inc анхааруулав.

Газрын тосны үнэ сүйрлийн үр дагавартай унасан нь Exxon Mobil Corp шиг аваргуудаас

эхлээд өрнөд Техасын жижиг олборлогчийг хүртэл хамарч эрчим хүчний

салбарыг нийтэд нь доргиож байна. үнэ уналт И р а к ,

Нигери зэрэг эдийн засаг нь газрын тосноос хамааралтай улсуудын төсөвт цохилт болж, Саудын Араб зэрэг улсын нэр нөлөө дэлхийн тавцанд сулрах эрсдэлтэй болов.

Олборлодог түлш үнийн хувьд сэргээгдэх эрчим хүчтэй өрсөлдөх түвшинд хямдрах нь дэлхийн дулаарлыг хязгаарлах бүх нийтийн үйлсэд ч хохирол учруулна.

Саудын Араб долоо хоногийн эцсээр газрын тосныхоо үнийг сүүлийн 20 жилд байгаагүйгээр буулгаж, олборлолтоо ихэсгэхээ худалдан авагчдадаа ойлгуулсан нь зах зээлийг түүхий эдээр булах гэж буйг дохиолсон хэрэг болов. ОХУ ч өөрийн компаниудаа чадах чинээгээр ахиу олборлоход бүрэн чөлөөтэй хэмээн мэдэгдээд байна. █

Page 12: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.03.10, мягмар~№043 (1322) амьдралыН хЭмНЭл

кайдзен зарчмыг бүх салбарт хэрэгжүүлж болно. хамгийн чухал нь тогтмол хийж, үндсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. үндсэн дүрэм нь илүү дутуу зүйлсээс салах, нарийн систем зохиож, түүнийгээ тогтмол дагаж, сайжруулах юм.

1. өөр ажил хийж байх үедээ нэг минутын ажлаа хийнэ гэж бүү төлөвлө Уг аргыг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг бол унтахаас өмнө. Өдрийн турш юу хийснээс үл хамааран орондоо орохоос өмнө та нэг минутыг гаргаж чадах нь гарцаагүй.

2. та ямар нэгэн зүйл хийхээс айж байгаа бол ганцхан минут гэдгийг сана Гэхдээ та зөрүүдэлсээр байвал минут чинь цаг болно.

3. өдөр бүр жижиг дэвшил гарах ажлаар энэхүү зарчмыг хэрэгжүүлж эхэл Шууд л өндөр үр дүн гарна гэж хүлээх хэрэггүй. Нэг минутын дотор том ажил амжуулах хэцүү. Гэхдээ та өдөр тутам урагш алхаж чадна.

4. үргэлжлүүл Хэсэг хугацааны дараа та нэг минут хурдан өнгөрч байгаад сэтгэл тань гонсойдог болно. Хүн хийж дуусгасан ажлаасаа таашаал авах дуртай байдаг. Иймд та үнэхээр хүсэж байвал үргэлжлүүлэн хийгээрэй. Гэхдээ 10-20 минут, үүнээс хэтрэх хэрэггүй.

5. тэр нэг минутаас таашаал ав Кайдзен зарчмыг хэрэгжүүлснээр та дотоод болон гадаад хог новшноосоо сална. Удалгүй та өдөр тутам хийдэг нэг минутаасаа халшрахаа больж тэсэн ядан хүлээдэг болно. Тиймээс амжилтаасаа аз жаргал мэдэрч сураарай.

Хүмүүсийн бараг 80 хувь нь тогт мол ямар нэгэн зорил-го тавьдаг ч тэр зорилгодоо бүгд

хүрч чад даггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхэлье” хэмээн хойшлуулсаар нэг мэдэхэд цаг хугацаа өнгөрсөн байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд япончууд залхууралтай тэмцэхдээ хэрэглэдэг шилдэг аргыг хүргэе. Кайдзен хэмээх аргын тусламжтайгаар залхуурлаа амархан ялан дийлэх боломжтой аж. Энэхүү Япон ардын ухаан нь хүнд өөртөө итгэлтэй байдлыг олж авахад тусалдаг байна. Кайдзенийн философи Япон улсад Дэлхийн II дайны дараа үүсжээ. Тэр цагаас хойш уг зарч мыг аж үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж, бараа, үйлчил гээний чанараа ихээхэн сайжруулж чадсан байна. Энэхүү арга барилыг масааки Имаи анх гаргасан бөгөөд тэрбээр уг

Г.Санжааханд, ЗГМ сонин

хийхээр төлөвлөж буй ажлаа өдөр бүр, ижил цагт яг нэг минутын турш хийх ёстой

Залхуурлаа ялан дийлэх нэг минут

аргыг бизнес болон хувь хүний хөгжилд хэрэглэх боломжтой гэж үзсэн байна.

кайдЗЕН БУюУ НЭг миНУтыН Зарчим

Кайдзен хэмээх үг нь “кай” (өөрчлөлт) болон “дзен” (мэргэн ухаан) гэсэн үгээс бүтдэг. Энэхүү дорнын ухааны тусламжтайгаар хийх ёстой зүйлээ нэг минутын дотор хийж дуусган залхуурлыг ялан дийлэх тухай юм. Кайдзен аргын гол учир нь зарцуулах хугацаа нь маш богино тул хүн хамгийн дургүй ажлаа ч гэсэн хурдан хийчихье гэж боддог аж. Ердөө ганцхан минут шүү дээ. Дараа нь дуртай зүйлээ үргэлжлүүлж болно.

Кайдзен зарчим нь дараах таван “S”­д тулгуурладаг. » seiri - цэмцгэр байдал » seiton - эмх цэгц » seiso - цэвэрч байдал » seiketsu - стандартчилал » shitsuke - сахилга бат Өдөрт нэг минут ч болтугай

хийх ёстой зүйлээ хийснээр хүн аажмаар өөртөө итгэлтэй болж, гэмших, өөрийгөө буруут-гах мэдрэмжээсээ салан, амжилтын амтыг мэдэрч эхэлдэг. Амжилтдаа амташсан хүн нэг минутын ажлаа үргэлжлүүлэн

хийж, таван минут болгон уртасгана. Энэ байдлаараа ажилдаа гаршиж, маш их дэвшил гаргаж чаддаг аж.

өдөр Бүр НЭг миНУтыН тУрШ хийх даалгаВар Нь юУ ч Байж БОлНО.

хЭрхЭН хЭрЭгжүүлЭх ВЭ

Гол зарчим бол хийх ёстой ажлаа яг нэг минутын турш хийх. Гэхдээ өдөр бүр, ижил цагт хийх ёстой гэдгийг бүү мартаарай. Нэг минут гэдэг хамгийн залхуу хүний хувьд ч маш бага хугацаа тул хойш сууж, өөрийгөө өмөөрөх утгагүй санагдана. Өдөр бүр нэг минутын турш хийх даалгавар нь юу ч байж болно. Гэдэсний таталт, эсвэл нүдний дасгал, хэдэн гадаад үг сурах цаг хугацаа нэг минутын л хязгаартай тул эдгээр ажлыг хийхэд тун амархан санагдана. Тэр байтугай тааламжтай, сэтгэл ханамжтай мэдрэмж төрүүлэх аж.

кайдзен аргыг хэрэгжүү лэхээр шийдсэн хүмүүст өгөх зөвлөгөө

Page 13: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | Баяжих УхааН 13 2020.03.10, мягмар~№043 (1322)

С.Анир, ЗГМ сонин

гэнэтийн шийдвэрээс болж хэрэгцээгүй зүйлд мөнгөө бүү үр

хүн бүр хэрхэн баяжих талаар боддог гэж хэлбэл буруудах зүйлгүй байх. тиймдээ ч тэрбумтан болсон алдартай хүмүүсийн түүхийг унших, сонсох дуртай биз. гэхдээ мэдлэг болгож авсан зүйлээ амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж чадахгүй байгаа нь учир дутагдалтай. мөнгөгүй атлаа үнэтэй брэндийн хувцас өмсөж, хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, дээд зэрэглэлийн зоогийн газруудаар үйлчлүүлдэг. гэтэл баячууд тийм биш. тэд мөнгөө ямар зүйлд үрж болох, болохгүйг сайн мэддэг. ингээд баячууд ямар зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийдэг талаарх мэдээллийг сонирхуулж байна.

ЗЭЭЛИйН КАРт ОЛОН БАйдАГГүй

Баячууд холливуудын эсвэл солонгосын олон ангит кинон дээр гардаг шиг банкны зээлийн карт олон байдаггүй аж. “Баяжих дадал: Амжилттай хүмүүсийн өдөр тутмын зуршил” бестселлэр номын зохиолч Том Корлей U.S.News-д өгсөн ярилцлагадаа “Баячуудын ердөө найман хувь нь нэгээс олон банкны төлбөрийн карт хэрэглэдэг. Харин дундаж болон түүнээс доогуур

худалдан авалтыг үргэлж төлөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй

амьдралтай хүмүүсийн 77 хувь нь хоёроос дээш банкны зээлийн карттай байдаг гэнэ. Олон карттай байх нь олон төлбөр тооцоо хийх, шаардлагагүй зүйлс ихээр худалдан авахын үндэс болдог” гэжээ.

тЭд хЭт хЭРЭГЛЭЭГ дЭмЖдЭГГүй

Билл Гейтс, Марк Закерберг, Николас Берггрюн зэрэг дэлхийн тэрбумтнууд хэт хэрэглээг дэмждэггүй, минималист амьдралтай гэдгээр нь дэлхий нийт мэднэ. Тэд тооноос илүү чанарт анхаарч, цөөн чанартай зүйлс хэрэглэхийг илүүд үзнэ. Мөнгийг зөв удирдаж сурсан хүмүүс тренд дагасан хямд хувцас, хэрэгслээр хувцасны шүүгээгээ хэзээ ч дүүргэдэггүй. Харин түүний оронд алсдаа үр ашиг өгөх зүйлийг олж харж хөрөнгө оруулж чаддаг.

тЭНГЭРт тУЛСАН үНЭтЭй БАйШИН

Баячууд орд харш худалдан авах дайны мөнгөтэй ч үнийн харьцуулалтыг маш сайн хийж, бидний л нэгэн адил хямдарч болох хамгийн доод үнээр

худалдаж авахыг хичээдэг. Зарим тэрбумтан сая сая ам.долларын байшинд ч амьдардаггүй. Тухайлбал, Уаррен Баффетт дэлхийн гуравдагч баян хүн хэдий ч 1958 онд 31 мянган ам.доллараар худалдан авсан байшиндаа амьдардаг.

үНЭтЭй БРЭНд

Тэрбумтнууд дэлхийн алдарт дизайнеруудын урласан хувцас, хамгийн сүүлийн үеийн технологийн хэрэгслийг худалдан авах бүрэн боломжтой ч мөнгөө зарцуулдаггүй. Тухайлбал, IKEA-гийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад Newsweek-д өгсөн ярилцлагадаа нийгэмд зөв үлгэр дуурайллыг бий болгох зорилгоор хуучин барааны захаас худалдан авалт хийдэг гэжээ. Мөн Билл Гейтс шүүгээ дүүрэн Rolex-ийн цаг худалдан авах хэмжээний хөрөнгөтэй ч 10 ам.долларын цагаа л үргэлж зүүдэг гэнэ. Учир нь брэнд гэсэн нэр, шошгод улайрахгүй байх нь санхүүгийн сахилга баттай байж, хуримтлал үүсгэхэд хамгийн том хөшүүрэг болдог аж.

түРГЭН хООЛ

Саятнууд болон дундаж давхаргынхан хамгийн том ялгаа бол хоол хүнсний сонголт. Эрүүл мэнд бол мөнгөөр худалдаж авч болохгүй үнэ цэнтэйг мэддэг учраас тэд мөнгө олохын тулд өөрийгөө гаргуунд нь хаядаггүй. Тиймдээ ч эрүүл хооллох нь тэдний алтан зарчим. Тэд дэлгүүрийн бэлэн, боловсруулсан хүнсний тасгаас хэзээ ч бургер, кебаб, шарсан төмс, зайдас, майонезтай зууш авдаггүй. Мөн хоносон хоол, хугацаа нь дуусах дөхөөд хямдруулсан

хүнс хэзээ ч худалдаж авдаггүй байна. Тухайлбал, Dish network харилцаа холбооны компанийг үүсгэн байгуулагч 10.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Чарли Эрген одоо ч гэрээсээ хоолоо хийн ажилдаа авч явдаг байна.

хүССЭН БОЛГОНыГ НЬ Авч өГдөГГүй

Баян хүмүүс хүүхдүүдийнхээ хүссэн болгоныг авч өгдөггүй. Тэд хүүхдүүдийнхээ материаллаг хүслийг хангахын оронд мөнгөний үнэ цэнийг хүүхдэдээ сайтар ойлгуулж чаддаг. Мөнгийг материаллаг зүйлст зарцуулахаас илүүтэй, оюунд нь мэдлэг, ирээдүйд ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзнэ.

СУРГАЛтАд СУУхыН ОРОНд НАмтАР УНШ

Бага орлоготой, хувийн амьдрал, карьер нь асуудалтай

хүмүүс л “хөгжлийн көүч, бизнес көүч, амжилтын көүч” зэрэг яриагаар бусдын сэтгэлийг хөдөлгөхдөө гаршсан хүмүүсийн бизнесийн бай болдог. Тухайлбал, Энтони роббинс, Грант Кардон зэрэг маш өндөр үнэлэгддэг “яриагаараа баяжигсад”-ыг нэрлэж болно. Сүүлийн жилүүдэд motivational speaker-үүд манайд улсад ч олширч байна. Цаг хугацаа, мөнгөө “урам зориг өгөх” нэртэй сургалтуудад зориулахын оронд амжилттай яваа түүхэн хүмүүсийн намтрыг уншаад үзвэл тэдний ярьдаг зүйлсийг үнэгүй мэдэх болно.

хАмГИйН СүүЛИйН үеИйН ЗАГвАР, дИЗАйН

Дундаж ангийнхан тавилга сэлт, гэр ахуйн чимэглэл, хэрэгслийн загварыг яг л хувцасны тренд мэт дагана. Харамсалтай нь шинэ дизайн төд удалгүй хоцрогддог. Тэгвэл мөнгийг өөрийнхөө төлөө

“ажиллуулж” сурсан хүмүүс тренд дагах мэтээр гэнэтийн шийдвэр, хэрэгцээгүй зүйлст мөнгөө үрдэггүй. Томоохон худалдан авалтыг үргэлж төлөвлөгөөний дагуу хийнэ. Хэрэв та дэлхийн баячуудын гэрийг ажвал маш энгийн минимал загвартай, эцэг эхийнх нь өвөөс өөр үнэтэй зүйлээр гэрээ чимээгүй байхыг харах болно.

Page 14: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.03.10, мягмар~№043 (1322) СУдлаачийН үг

Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, Японд Элчин сайд байсан Дарамын Ёндон гуайн дурсамжийн

Японы эдийн засгийн “Цөмрөлт” гэх бүлгийг би дэлгэрүүлэн тайлбарлан, толилуулж байгаа билээ.

Социалист Монгол, капиталист Япон хоёр хамтран ажиллах гэж Москвагийн тээг саадыг даван урагшилсаар байжээ. “Говь” хэмээх ноолуурын лут үйлдвэртэй болчихлоо гэдэгт гомдож хорссон (бүр хориглосоор байтал шүү!) зөвлөлт нөхөд “Май тэгвэл” гэсэн шиг ээрмэлийн үйлдвэр 1981 онд бариад өглөө. Сүлжмэлийн II үйлдвэр залгалаа. Орос ах нарын тусламжийг манайхан талархан хүлээн авлаа. Гэлээ гээд японы “Говь”-оо зогсоолтой биш!

Д.Ёндон гуай бичсэн нь: Сүлжмэлийн үйлдвэртээ сэтгэл нь ханаад цаашаа Японтой гүнзгийрэхгүй гэж бодож байтал биш боллоо. 1979 онд “Говь” үйлдвэрийг барьж байгуулах ажлын явц байдлын асуудлаар Японд суугаа элчин сайд Д.Цэрэндондовын сонсголыг Намын Төв Хороонд хэлэлцүүлэв. Түүнд оролцсон П.Дамдин дарга барилгын явцад тохиолдож байгаа саад бэрхшээлийн тухай ярьсны эцэст: -Саяхан ГЯЯ-ны орлогч сайд Японд очиж зөвхөн улс төрийн асуудал яриад ирсэн байна. Одоо Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Д.Салдан даргыг Японд явуулж эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг ярилцах хэрэгтэй байна гэв. Япончууд Д.Салданг айлчлуулахаар урьж байсан, тийнхүү айлчлахыг бид ч дэмжиж байсан юм. Гэвч түүний

японд хуруугаа хазуулах шахсан

түүх

Олхонуд Баярхүү, Профессор

ЗхУ болон монгол оронд өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц өрнөх тутам хоёр орны эдийн засгийн уламжлалт өргөн харилцаа хумигдаж татарсаар

зогсоход хүрчээ

толгой дээр ямар лантуу бууж, уг асуудал хэрхэн эргэхийг хэн мэдэж байлаа. Ямар ч атугай тэрбээр 1979 онд багтаж айлчлах нь бүү хэл, түүнийг япончууд ахин дахин урьсаар байсан боловч 1980 оноос хойших арван хэдэн жилд Японы нутагт хөл тавьж чадаагүй нь нэн хачирхалтай байсныг хожим надад өөрөө нотлон ярьсан билээ.

1977 онд манай улс ЖАЙКА-гийн шугамаар 120 мянган ам. долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн овор багатай трактор зэрэг техник, тоноглол авав. 1978-1979 онд нийт 110 мянган ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг мөн л үнэ төлбөргүй а в ч а ш и г л а в . Эдгээр техник, төхөөрөмжийг манай эрх мэдэл бүхий дээд байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу хүлээн авч байгаа боловч Японтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх асуудал яригдах бүрт дээрх тоног төхөөрөмжийг Японоос авахыг хэн зөвшөөрч, яах гэж авсан юм хэмээн эргэн зууралдах нь халгаатай байлаа.

1981 онд “Говь” үйлдвэр ашиглалтад оров. Түүний бүтээгдэхүүнийг Японд гаргах, тэднээс үйлдвэрийн сэлбэг, элдэв тоног төхөөрөмж худалдаж авах болсон зэргээс 1982 оноос хойш хоёр улсын худалдааны хэмжээ нэлээн нэмэгдэв. Үүний зэрэгцээ Японтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх асуудал хөндлөнгийн саад тотгортой тулгарсан хэвээр байв.

1983 онд П.Дамдин даргатай уулзахад: –ер нь металлургийн үйлдвэр хөгжүү лэхгүй бол манай эдийн засгийн хөгжил ахихгүй нь. Японоос металлургийн жижиг үйлдвэр авах гэхэд улс төрийн элдэв шалтаг заагаад хүн бүр дургүйцээд байх юм. Одоо Зөвлөлт холбоот Улстай

хамтарч финландаас үйлдвэр авах боломжийг судлах шаардлагатай байна. Гэхдээ финландаас үйлдвэр авахыг ч “ах нар” дургүйцэж байгаа гэв.

1983 оны гуравдугаар сард миний бие Япон улсад дахин очих

болж удирдамжаа батлуулахад дээрээс хэн ч хянаж үзнэ гэсэнгүй. Цэдэнбал дарга Москвад байсан болоод тэр болов уу. Бид Японд очиж ГЯЯ-ны сайд Абэ, ЖАЙКА-гийн ерөнхийлөгч Нарита нараас гадна албаны бусад хүнтэй уулзаж ярилцав. Мөн манайхаас Японд үйлдвэрийн ажилчид явуулж дадлага хийлгэх, ЖАЙКА-гийн шугамаар хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах салбарт техник төхөөрөмж авах хүсэлт тавьсанд

нааштай хандаж манай талын тодорхой саналыг авч үзэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

1985 оны гуравдугаар сард байх, намайг Москвад ажлаар очиход ГЯЯ-ны орлогч сайд М.С.Капица хүлээж авав. Михаил Степанович ГЯЯ-ндаа Монгол, Хятад, Солонгостой харилцах асуудал эрхэлсэн Алс Дорнодын нэгдүгээр хэлтсийн даргаар 10 гаруй жил ажиллаад, 1982 онд орлогч сайдаар томилогдсон, эрдэмтэн, бидний эртний танил, эгэл наргианч авиртай хүн байлаа. Манайхан түүнийг “халзан дарга” гэнэ. М.С.Капица бид сонирхсон зарим асуудлаар санал солилцсоны эцэст тэрбээр их л албархуу байдлаар хэлсэн

нь: -Танай нөхөд, ялангуяа аж ахуй хариуцсан хүмүүс Японтой эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэж их улайрч байна. Манай намын Төв хорооноос эл асуудлаар Танай Намын Төв Хороонд захидал бичихээр төлөвлөж байсан. Одоо нэгэнт намынхаа Төв хорооны гишүүн та хүрэлцэн ирсэн учир захидал бичиж явуулахаа азнав. Иймээс Японтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх асуудалд нэн болгоомжтой хандахыг Намынхаа Төв Хорооны удирдлагад заавал уламжлаарай гэв. Хариуд нь би юу ч дуугараагүй. Тийн дуугүй байх нь сулхан дуугарч муухан хэлснээс дээр байдаг удаа бий. “Манайхны Японтой харилцах асуудлаар нөгөө хуучин дуугаа дуулсаар байгаа юм байна. Харин Намын Төв Хороогоо төлөөлж ярих нь хэр үндэстэй бол доо?” гэсэн бодол төрж байв.

1990 оны эхээр Монгол оронд ардчилсан өөрчлөлт өрнөж гадаад харилцаа маань харьцангуй бие даасан байдалд орж эхлэв. Чухамхүү үүний дүнд Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном Япон улсад анх удаа албан ёсоор айлчилж, Японы экспорт, импортын банкнаас зээл авах, түүний баталгааг Засгийн газраар нь гаргуулах, зээлийн хөрөнгөөр бага хүчин чадалтай хар металлургийн үйлдвэр байгуулах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ. Түүнчлэн цайр, хар тугалга, зэсийн ордыг хамтран ашиглах санал тавьсан нь монголын ашигт малтмалыг ашиглахад Японыг хэрхэвч оролцуулж болохгүй гэж байсан урьд үеийн шаардлага үнс болохын тэмдэг байв. Гэвч монголчууд биднийг хөндлөнгөөс шахан хавчиж хааж

боодог арга барил хараахан арилах болоогүй байжээ. Токио дахь ЗХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Япон улсын ГЯЯ-ны Монголтой харилцах асуудал эрхэлсэн ажилтныг урьж уулзан: –Танайх Монголд хар металлургийн үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа гэсэн. Илэн далангүй хэлэхэд танайх Монголд тийм үйлдвэр байгуулж яах юм бэ? Монголчууд түүнийг чинь эзэмшиж чадахгүй шүү дээ. Та нар алдаатай алхам хийх нь дээ! гэж ятгажээ. ГЯЯ-ны ажилтан хариу өчихдөө: –Монголчууд хар металлургийн үйлдвэр байтугай, түүнээс нарийн үйлдвэр эзэмшиж чадаж байна. Тухайлбал, “Говь” хэмээх маш нарийн оньс тоногтой нэхмэлийн үйлдвэрийг хэрхэн эзэмшиж байгааг танай хүмүүс сайн мэдэж байгаа даа гэсэн байдаг юм. Энэ уулзалт ярианы тухай Японд суугаа манай ЭСЯ-наас мэдээлсэн билээ.

Монгол Улс олон арван жилийн турш ЗХУ-ын ивээлд байж түүний санхүү, эдийн засгийн тусламжийг голлон түшиглэж ирсэн нь үнэн. Гэтэл ЗХУ болон Монгол оронд өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц өрнөх тутам хоёр орны эдийн засгийн уламжлалт өргөн харилцаа хумигдаж татарсаар зогсоход хүрчээ. Монгол улсын дотоод гадаад нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл, тусламж авах явдал манай гадаад эдийн засгийн бодлого, харилцааны чухал зорилт болсон юм. Эл зорилтыг хэрэгжүүлэхд чухамхүү Япон улс гол үүрэг гүйцэтгэх байжээ. Гэхдээ манай орны дотоод улс төрийн байдал хэр тогтвортой байх, ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь хэр тууштай явагдах, эргэлт буцалтгүй болж чадах эсэхийг Японы албаны хүмүүс анхааралтай ажиж байсны зэрэгцээ Монголд санхүү, эдийн засгийн дорвитой тусламж үзүүлбэл ЗХУ болон БНХАУ хэрхэн хандах бол гэж болгоомжилсон тал байсан болов уу гэжээ.

Орос нөхдийн гоморхол хардлага явсаар байсан ба монголчуудыг тэнэг малаар нь дуудаж япончуудад ярьж ятгаж байсан түүх дэлгэгджээ.

Япончууд Д.Салданг айлч-луулахаар урьж байсан, тийнхүү айлчлахыг бид ч дэмжиж байсан юм. Гэвч түүний толгой дээр ямар лантуу бууж, уг асуудал хэрхэн эргэхийг хэн мэдэж байлаа.

Page 15: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ШиНжлЭх УхааН 15 2020.03.10, мягмар~№043 (1322)

илүүдэл жин хүнийг хэрхэн хөгшрүүлдэг вэ

Ц.Улам, ЗГМ сонин

COVID-19 дархлааг

бууруулдаг байж болзошгүй

хөргөгчөөс гадна хадгалахад аюултай

ундаанууд

тарган хүмүүс “энгийн” хүнээс дунджаар 5-7 жилээр бага насалдаг

ДЭМБ-ын тооцоогоор дэлхийд 18-аас дээш насны хоёр тэрбум орчим хүн илүүдэл жинтэй.

Үүнээс 650 сая гаруй нь хэт тар галалтай байдаг. Ийм хүмүүсийн дунд нас баралт туранхай хүмүүсийнхээс илүү. Энэ нь өөхлөлт хөгшрөлтийг түргэсгэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Канадын эрдэмтэд илүүдэл жингийн талаар 200 гаруй судалгааг нэгтгэн үзээд тарган хүмүүс “энгийн” хүнээс дунджаар 5-7 жилээр бага насалдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

өөхлөлт нь хөгшрөлтийн механизмыг эсийн түвшинд түргэсгэдэг аж. Эсийн үхлийн програмчлал буюу апоптоз хэ-мээх энэ нөхцөл зүрх, элэг, бөөр, торлог эд, тэр ч бүү хэл нейронд ажиглагддаг байна. Уг төлөвт эс өөрөө гэмтсэн хэсгүүдээ устгаж, дахин боловсруулдаг аутофаги хэмээх үйл явц дарагддаг бай-на. Ийм учраас илүүдэл жинтэй залуу хүмүүст хүртэл чихрийн шижин, зүрх судасны ба Альц-хеймерийн өвчин, заримдаа бүр хорт хавдар тусах нь элбэг тохиолддог.

Наслалтыг зохицуулдаг гэж үздэг теломер хэмээх хро мо-со мын төгсгөлийн хэсэг хэт тарган хүмүүсийн хувьд дунд-жаар дөрөвний нэгээр богино байдаг эрдэмтэд таамаглаж буй. Теломер хуваагдах бүрдээ богиносох ба эсүүд дахин хувааг-даж, гэмтлээ засах чадваргүй болно. Ингэснээр хөгшрөлт

Ухань хотод судалгаа явуулж буй эрдэмтэд коронавирусийн ши-нэ төрөл хүний ууш-ги болон дархлааны системд эргэлт буцалт-гүй хөнөөл учруулдаг байж болзошгүй гэж таамаглажээ. Жун нань эмнэлгийн ажилтан Пэн Жиюн өвчтөн эдгэрсний дараа ч насан туршдаа амьсгал давхцах эмгэгтэй үлдэж магадгүйг анхааруулав. Тэрээр “COVID-19-ийн хүнд үзүүлдэг нөлөө нь уушги болон дархлааны системийг гэмтээдэг учир вирусийн хурц синдром ба ДОХ-ын вирус хоёр хав-сарсан шинжтэй юм” хэмээн тайлбарлав.

Үүнээс гадна шүүх эмнэл-гийн шинжээч Лю Лян нас барсан өвчтөнүүдийн цог-цост задлан шинжилгээ хий сэн судалгаанаас үзэхэд өвч лөлийн эхний шатанд ууш гийг хамгаалах нь маш чухал аж. Ноён Пэн цааш нь “Өнөөгийн нөхцөлд өвчлөлийн эртний шатанд арга хэмжээ авч, өвчтөний уушгинд эргэлт буцалтгүй фиброз үүсэхээс хамгаалах шаардлагатай” хэмээн онц-лов. Фиброз гэдэг нь уушгинд сорвит эд үүсэж, чөлөөтэй амьс галах замыг саатуулдаг эмгэг юм.

Хятадын эрх баригчид

Испанийн Хүнсний бүтээг-дэхүүний аюулгүй байдал, чанарын нийгэмлэгийн ги -шүүн доктор Мария Ур-даиалес ямар ундааг зөв хөн хөргөгчид хадгалах ёстойг тодорхойлжээ. Сүүн төр-лийн бүх ундаанаас гадна шар буурцаг, бүйлсэнд суу-рилсан протейны ундаа-нуудыг заавал хөргөгчид хадгалах ёстойг онцолсон байна. Тагийг нээсэн жимс-ний шүүсийг хөргөгчид таваас илүү хоногоор байлгах нь зохисгүй.

Шинэ жимснээс холигчоор гаргаж авсан шүүсийг бол хоёр хоногоос илүү удаагаад хэрэггүй аж. Түүнчлэн фер-мент ихтэй тараг, цайны мөөг зэрэг ундааг хөргөгчид хадгалах нь зүйтэй. Дулаан

явагддаг байна. Канадын эрдэмтдийн дүгнэснээр хэт тарган хүмүүсийн хувьд дээрх үйл явц нэлээд эрт эхэлдэг аж.

Үүнээс гадна тарган хүмүү-сийн дархлааны систем муу ажил ладаг. Тиймээс вирусийн бо лон бактерийн халдварт эмзэг

байдгийг илрүүлжээ. Тухайлбал, илүүдэл жинтэй насанд хүрэг-чийн ханиад тараах хугацаа 1.5 өдрөөр урт байдаг гэнэ. ха-рин уургийн хэрэглээг наад зах нь 30 хувиар багасгахад биеийн эсүүдийг хөгш рөл төөс хамгаалж, дархлааг сайжруу-лах боломжтой.

Туршилтаас үзэхэд өндөр настай хулганын хоолны орцыг багасгахад энгийн хооллож байсан амьтдаас эрүүл байгааг илрүүлжээ. Туранхай хулганын эсүүдэд хөгшрөх үйл явцтай холбоотой өөрчлөлт 57 хувиар бага байдгийг судалгааны явцад тодорхойлсон байна. Түүнчлэн АНУ, Британийн эрдэмтдийн 20-87 насны 527 сайн дурынханд хийсэн туршилтаас тарган хүмүүсийн тархи энгийн жинтэй, ижил насны хүмүүсийнхээс 10 дахин түргэн хөгширдөг гэсэн дүгнэлт хийжээ.

аНУ, БритаНийН ЭрдЭмтдийН 20-87 НаСНы 527 СайН дУрыНхаНд хийСЭН тУрШилтааС таргаН хүмүүСийН тархи ЭНгийН жиНтЭй, ижил НаСНы хүмүүСийНхЭЭС 10 дахиН түргЭН хөгШирдөг.

газар байлгавал ийм ундаа төдхөн исэж, нүүрс хүчлийн хий хуримтлагддаг. Гэхдээ нээсэн шар айраг, дарсыг тасалгааны температурт хадгалж болно гэж доктор Урдиалес зөвлөжээ. Учир нь эдгээр ундаа спиртийн орцтой тул бичил биетүүдээс хамгаалж, муудахаас сэр-гийлдэг байна.

2019 оны 12-р сарын сүү-лээр төвийн бүсийн Хубэй му жийн Ухань хотод үл мэ-дэг дэх амьсгалын замын халд вар дэгдсэнийг ДЭМБ-д мэдээлсэн. Мэргэжилтнүүд өвчин үүсгэгч нь шинэ төр-лийн коронавирус болохыг тог тоож чадсан юм. Уг өвч-лө лийг эдгээх эм болон урьд-чилан сэргийлэх вакциныг өнөөг хүртэл боловсруулж ча даагүй байна. Гэвч ДЭМБ шинэ коронавирусийг эмч-лэхэд хэрэглэх ёсгүй аргуу-дыг нэрлэжээ.

тухайлбал, кокайн, хүүх-дийн шээс, сезамын тос болон сармис халдварын үед тус болохгүйг анхаа руу-лав. Түүнчлэн хүйтэн газар байх, цахилгаан хатаагчаар гараа хатаах зэрэг нь ямар ч нэмэргүйг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн ДЭМБ-ын санамжид хэт ягаан туяа-ны чийдэн, спиртээр арчих зэрэг нь COVID-19 вирусээс хам гаалахгүй гэж үзжээ. Ха-рин ч эдгээр зүйл арьс болон салст бүрхэвчийг гэмтээж болохыг сануулсан байна.

Page 16: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.03.10, мягмар~№043 (1322) СУрталчилгаа

Page 17: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

17ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.03.10, мягмар~№043 (1322)гОО СайхаН

АвьяАСлАГ МиСС, Э.УрАнГоо Universe Best Songs

нэвтрүүлгийн шилдэг оролцогч дуучин, жүжигчин Э.Урангоог “Гоо сайхан” буландаа онцолж байна. Тэрбээр урлагийн салбарт төдийгүй загварын ертөнцөд ч өөрийгөө сорьж явсан нэгэн. “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн 60 орны гоо бүсгүйтэй өрсөлдөн шилдэг миссийн тоонд багтаж байсан тэрбээр сүүлийн үед “Халгай” брэндийг олон улсын зах зээлд гаргах бизнесийн төсөл дээр ажиллаж байна.

О.даваасүрэн, ЗГМ сонин

Биеийн жин: 55 Биеийн өндөр: 170 Биеийн харьцаа: 98:68:98 Биеийн дуртай хэсэг: Нүд, мөр

Орд: Арслан төрсөн сар, өдөр: 07. 29 үсний өнгө: Хар бор Нүдний өнгө: Хар бор төгссөн сургууль: СУИС, CITI их сургууль

Ажил: “Монкрем” компанийн гүйцэтгэх захирал

мэргэжил: Менежмэнт маркетинг, дуучин

Идэх дуртай хоол: Амтлагч багатай хоол

дуртай өнгө: Цагаан дуртай брэнд: Олон брэндэд дуртай

дуртай сүрчиг: Сүрчгээ үе үе сольдог. Одоогоор Chanel түрхэж байна

хобби: Аялах, спортоор хичээллэх, зурах зэрэг олон хоббитой

Зорилго: “Халгай” болон шинээр гаргахаар зэхэж буй “Органик” брэндүүдээ дэлхийд гаргах. Гэхдээ “Халгай” брэндийн хувьд хэд хэдэн орон руу экспортолж эхэлсэн.

Баримталдаг зарчим: Өөртөө үнэн ч байх

Нууц авьяас: Зураг зурах, баримал хийх, хувцасны загвар зохиох

үзэх дуртай кино: Адал явдалт, романтик, түүхэн

Багын хоч: Олон хочтой, бага байхад гэрийнхэн Борголжин гэж дууддаг байсан

хэлэх дуртай үг: Бүх зүйл учиртай өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Сэрээд хамгийн түрүүнд суниадаг

Instagram хаяг: Urangoo1515

Page 18: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.03.10, мягмар~№043 (1322) Згм: ЗОчиН

Монгол Улсаас төрсөн шатрын тав дахь эрэгтэй их мастер С у м ь я а г и й н

Билгүүнтэй ярилцлаа. Шатрын спортоор 16 жил хичээллэж буй тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)­д болсон ФИДЕ­гийн 90 дэх удаагийн конгрессын үеэр түүнийг их мастер болсныг албан ёсоор зарлав. Ховд нутгаас анхны их мастер цолтон төрсөн нь энэ. Түүний хувьд 2018 оны наймдугаар сард зохион байгуулсан “Biel Mas­ter Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараа гадаад чансаа 2503 хүрсэн байсныг үндэслэжээ. Болзол хангасан 30 их мастерын дунд Монголын 22 настай шатарчин С.Билгүүн ийнхүү багтав. С.Билгүүн их мастерын гурван баллыг Швейцарь, Португал, БНХАУ­ын нэр хүндтэй тэмцээнд 2018­2019 онд биелүүлсэн аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Юун түрүүнд шатарчин хүний мөрөөдөл, хамгийн дээд цолонд хүрсэнд томоос том баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Энэ амжилтад хүрэхийн тулд 16 жилийн хугацааг туулжээ.

-Энэ хүртэлх аяллын зам, маршрут дардан байгаагүй болов уу. Одоо сэтгэлээ онгойлгоод яривал?

-Долоон настай байхдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Аав, өвөө хоёрынхоо хажуугаас харж байгаад л шатар сурсан. Энэ спортод суралцаж эхэлсэн даруйдаа л өөртөө том зорилго тавьсан юм. Анхнаасаа их мастер цолонд хүрэх эрмэлзэлтэй байсан учраас тууштай хичээллэлээ. Амжилтаа ахиулахын тулд 16 жилийн хугацаанд олон багшаар заалгаж, бие дааж хүртэл суралцаж үзсэн. Клубын систем, компьютертэй ажиллах, ганцаарчилсан бэлтгэл гээд бүх шатны дамжлагаар явсан. Эцэст нь зорьсондоо хүрсэн. Сэтгэл маш хангалуун байна. Би эхний нормоо 2017 оны арванхоёрдугаар сард, дараагийнхыг нь 2018 оны наймдугаар сард, 2019 оны хоёрдугаар сард сүүлчийн нормоо авсан. Ингэхдээ бүх болзлоо биелүүлсэн байлаа. Яагаад гэвэл их мастерын хоёр дахь нормоо биелүүлэхдээ гадаад чансаагаа 2500 хүргэсэн байв. Өөрөө буруу мэдээлэлтэй байснаас бага зэрэг удааширсан.

-Их мастер болсноо мэдэх тэр мөчид яг юу бодогдов. Ямар мэдрэмж төрж байх юм?

-Оргил цолонд хүрснээ хамгийн түрүүнд аавдаа үзүүлсэн. Аав намайг 16 жилийн турш дэмжиж, бүх зүйлд боломжоороо тусалж, дэмжсэн хүн. Энэ амжилтын багагүй хэсэг нь аавтай шууд холбоотой шүү дээ. Зардал мөнгөний хувьд ч би гэр бүлээсээ байнга хамааралтай байсан. Тэр

утгаараа аав маш их баярласан. Миний гэр бүлийнхэн ч их баярласан. Өөрийнхөө зорилгоо биелүүлж, оргилд нь гарсан учраас өөрөөрөө бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ цаашид их мастер цолны нэр хүндийг хэрхэн авч явах, ямар хэмжээнд өргөх вэ гэдэг том хариуцлага надад ногдож байна.

-Яг өнөөдрийн их мастер Билгүүн, өмнөх Билгүүнээс ямар ялгаатай вэ. Бас хэр өөрчлөлт орж байгаа бол?

-Оролцсон тэмцээн бүрийг хүмүүс анхааралтай ажиглах болов уу. Ялангуяа аливаа

тэмцээнд оролцож буй амжилт харна. Мэдээж нэг хэвийн байж болохгүй. Амжилтаа улам ахиулж, чадвараа нэмэгдүүлэх ёстой. Шинэ их мастерын тоглолтын арга барил хүмүүсийн анхаарлын төвд орох байх.

-танай гэрийнхнийг шатрын спортод ээлтэй, элэгтэй гэдгийг мэднэ. Ялангуяа аав тань монголын шатрын холбоонд удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. таныг шатарчин болоход аав тань их нөлөөлөв үү?

-Миний аав зүгээр л шатрын хорхойтон байсан. Шатар нүүх

дуртай. Тэгээд намайг шатарчин болохоор шийдсэнээс хойш аав надад тусалж, үргэлж хамт явсны эцэст энэ спортын ирээдүйг арай гэрэлтэй болгохын тулд, зөвхөн миний гэлтгүй өсвөрийн олон шилдэг тамирчны ирээдүйн төлөө 2007 онд Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоог байгуулсан юм. Улмаар 2008 онд Монголын шатрын холбооны их хурлаар сонгогдоод Ерөнхий нарийн бичгийн даргын албанд очсон юм. Өөрийнхөө хэмжээнд шатрын спортын хөгжлийн төлөө сайн ажилласан гэж боддог. Харин миний хувьд математикт багаасаа сонирхолтой байлаа. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө тоо үзэж, уншаад сурсан байсан учраас зав чөлөө ихтэй болсон. Чөлөө завыг зөв ашиглаж өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдэг үүднээс шатрыг сонгосон юм.

-16 жилийн өмнөх шатрын клуб одоогийнхоос юугаараа ялгаатай байв?

-Монголд төдийгүй дэлхийд компьютерийн хэрэглээ арай бага байж. Клуб цөөхөн, хүүхэд их учраас нэг ангид 30-40 сурагчтай. Ихэвчлэн сурах бичиг, багштайгаа харьцаж бэлтгэл хийнэ. Ер нь клубын систем илүү хөгжсөн байлаа. Харин өнөөдөр маш өргөн хүрээтэй дэлгэрчээ. Клуб нэмэгдсэн, тэдний хүчин чадал сайжирсан. Нэг клубт хичээллэх хүүхдийн тоо багасахын зэрэгцээ ганцаарчилсан байдлаар ч хичээллэж болно. Эцэг, эхчүүд хүүхдээсээ шууд амжилт шаарддаг, нэхдэг үе иржээ. Аль болох ганцаарчилсан сургалтын систем рүү шилжсэн байна. Компьютерийн хэрэглээ ч нэмэгдсэн байна. Өндөр төлбөр төлж, мэргэжлийн түвшинд өөрийгөө бэлтгэдэг болсон нь дэвшил юм. Ингэснээр дэлхийд өрсөлдөх чадвартай өсвөрийн шатарчин олноор нэмэгдэх магадлалтай.

-Шатрын спорт Билгүүнд яг юу өгөв. Шатрын спортыг сонгос-ноос хойш хувь хүн талаас ямар өөрчлөлт гарсан бэ?

-Нэлээд сахилгагүй, тогтвор муутай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэмцээнд орохдоо хүртэл өөрийнхөө нүүдлээс илүү бусдынхыг харах дуртай. Тоглолтын хамаг цагаа хажуу ширээнийхээ тоглогчийн өрөг дээр өнгөрүүлнэ. Түүнээсээ болж аавдаа загнуулна. Ийм л хүүхэд байсан. Ер нь нэлээд сахилгагүй, бас сэргэлэн хүүхэд байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам

аливаад хүлээцтэй, ул суурьтай ханддаг, хийж буй үйлдэл бүхнээ цэгнэдэг, илүү, дутуу хөдөлгөөн хийх дургүй болжээ. Нэг ёсондоо төлөвшсөн гэх үү дээ. Нэлээн даруухан хүн болсон шүү. Сэтгэн бодох чадвар дээшилж, IQ талаасаа сайжирсан. Энэ бол шатрын спортоор хичээллэснээс хойш надад гарсан хамгийн том эерэг өөрчлөлт юм.

-Спорт хүнээс ямар нэгэн байдлаар золиос шаарддаг. тэгвэл та өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртлээ юу золиослов?

-Хүүхэд өсвөр насаа дур-самжтай өнгөрүүлэх ёстой. Харин надад тийм зүйл байгаагүй. Зав ч гардаггүй байсан. Чөлөөт цаг гарвал бэлтгэлээ л хийнэ. Ялангуяа 12-13 наснаас хойш хүүхдүүд хичээл хийхийн зэрэгцээ зуны амралтаа утгаар нь өнгөрүүлдэг. Гэтэл надад тийм зүйл байгаагүй. Өдөр бүр бэлтгэл хийж, амралтын өдрийг мартсан. Мэдээж найз нөхдийн хүрээлэл багассан. 11-р

С.Билгүүн: Шатрын спорт үзэгчгүй учраас ивээн тэтгэгч олддоггүй

Б.мөнхзул, ЗГМ сонин

их мастер цолны нэр хүндийг өргөж явах том хариуцлага надад ногдож байна

Их мастер С.Билгүүний олон улсын чансаа 2454 бөгөөд үүнийгээ энэ онд ахиулах зорилготой аж.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 19: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.03.10, мягмар~№043 (1322)Згм: ЗОчиН

ангиийн сурагч байхдаа ЭЕШ-д бэлдэхдээ ангийнхантайгаа дотно болж билээ. Золиос гэвэл энэ л байх. Түүнээс биш би өөрийнхөө хүмүүжлээр бахархдаг. Би өдийг хүртэл рС тоглож үзээгүй, архи, тамхи огт хэрэглэж үзсэнгүй. Энэ нь миний амжилтад маш том эерэг нөлөө үзүүлж байна гэж боддог.

-хүнтэй бэлтгэл хийх, компью-тертэй бэлтгэл хийх хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ?

-Хоёулаа л өөрийн гэсэн давуу тал, онцлогтой. Багшаас зөвлөгөө авахад суурь мэдлэг сайжирдаг. Шатрын тухай ойлголттой байвал шат ахихад дөхөм. Харин компьютер дээр бэлтгэл хийхэд тодорхой деталиуд дээр илүү нээлттэй ажиллах боломжтой. Эргэлзээтэй гараан дээр бидний ажлыг хамгийн их хөнгөвчилдөг зүйл нь компьютер юм. Цаг хэмнэхэд чухал ач холбогдолтой.

-Анхдагч юм бүхэн хүний амьдралд хамгийн тод дурсамж болж үлддэг гэж ярьдаг шүү дээ.

та анхны тэмцээн, амжилтынхаа талаар дурсахгүй юу?

-Шатраар хичээллэж эхэлс нээс хойш ердөө хоёр сарын дараа улсын аваргад оролцож, 16 дугаар байр эзэлсэн. Хоёрхон сар шатар тоглож байгаа хүний хувьд энэ нь том амжилт. Эндээс урамшсан. Улмаар зургаан сар хичээллээд анхны хүрэл медалиа зүүсэн. Ер нь ганцхан жилийн дотор сайн багш нарын ачаар хурдтай сайжирсан гэж боддог. Гурван жил хичээллэж байгаа хүүхдийн хажууд зургаан сар хичээллэсэн би медаль авна гэдэг сайн байсны шинж. Тэгээд есөн настайдаа улсын аварга болдог юм байна. Энэ бүх дурсамжаа тод санадаг шүү.

-Ингэхэд тантай өрсөлдөөд явж байсан үе чацуутнуудаас өнөөдөр мэргэжлийн шатарчин болсон хүн хэр олон байна вэ?

-ФИДЕ мастер Г.Энхнар, Ц.Лхагвасүрэн хоёр л үлдсэн. Бусад нь сонирхогчийн журмаар

хичээллэж, ганц хоёр тэмцээнд оролцоод спортоо орхисон. Нэг насанд 2-3 хүүхэд мэргэжлийн тамирчин болж, үлдсэн нь хувийн карьераа хөөдөг юм байна.

-тэмцээн уралдаанд орол-цоход ямар зарчим баримталдаг вэ?

-Монголдоо бол би топ таван тамирчны нэг. Тиймээс найдвартай гэсэн байрлалыг сонгож тоглодог. Тухайн орны лидер тамирчид үүргээ гүйцэтгэх нь шатарчин хүний баримтлах гол зарчим юмуу даа.

-Сэтгэлд тод үлдсэн тэм-цээнээ нэрлэж болох уу?

-Багийн тэмцээнүүд. Олимпиад, азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж олуулаа оролцдог учраас тэр бүхэн маш гоё дурсамж үлдээдэг. Үүн дээр нэмээд 2007 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг нэрлэж болох юм. Туркийн Анталияд болсон тус тэмцээнд Монголоос 50 орчим тамирчин оролцоход би 16 дугаар байр эзэлж, Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлж билээ. Цаг агаар гоё, анх удаа далайн эрэг дээр очиж үзсэн болоод тэр үү Турк надад гоё дурсамжийг үлдээсэн. Ер нь шатарчид аль болох тайван нөхцөлд тоглохыг илүүд үздэг. Тэр утгаараа зохион байгуулагчид улс, орныхоо хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд тайван, стресс багатай бүс нутгийг сонгон авдаг. Энэ нь ч шатарчдын амжилтад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Хамгийн тайван газарт сэтгэлзүйн дарамтгүйгээр тоглох нь чухал. Тиймээс ФИДЕ ийм газруудад анхаарал хандуулдаг юм.

-манай тамирчид сэтгэл зүйн тал дээр учир дутагдалтай байдаг. Ялангуяа шийдвэрлэх үед сэтгэл зүйн бэлтгэл дутуугаас болоод том алдаа гаргах нь их харагдах болсон. тэгвэл та энэ тал дээр ямар вэ?

-Би өөрийгөө сэтгэл зүй сайтай гэж боддог. Хамгийн том алдаа

гэвэл 2017 онд Хэнтийд болсон УАШТ дээр сүүлийн өрөгт олон улсын мастер У.Насанжаргалтай тоглоход гарааны буруу сонголт хийснээс болж ялагдаж байлаа. Гараа буруу байсан учраас маш богино хугацаанд ялагдсан. Үндэсний бөхөөр бол өрсөлдөөн үзүүлж чадалгүй барьцгүй хавс-руулсан гэсэн үг. Энэ тоглолт миний санаанаас одоо хүртэл гардаггүй. Яагаад гэвэл өөрийнхөө чадварыг харуулж чадаагүй учраас үргэлж тод санадаг. Уг тоглолтын дараа сэтгэлээр их унасан. Үүнийг эс тооцвол том алдаа гаргасангүй, сэтгэл зүйн бэлтгэл ч сайтай байгаа.

хүнд байлгүй яах вэ. Нэг явахдаа 2-3 тэмцээнд шууд явна. Аав, дүүтэйгээ явдаг учраас хамгийн бага зардлыг сонгоно. Улаан-Үдээс ороод цаашаа нисэх, очсон газраа буудалд орох бус байр түрээсэлдэг байлаа. Буудалд байрлахад нэг хүнийг 70-90 ам.доллар болно. Гурван хүн 210-270 ам.доллар төлөх шаардлага гардаг. Энэ нь ердөө ганц өдрийн төлбөр шүү дээ. Тэгвэл байр түрээслэхэд үүнээс хоёр дахин бага зардал гардаг. “Сүлд” спорт хороо, “Чингис” клубээс тус бүр хоёр жил цалинжсан. Үүнийг эс тооцвол гэрийнхээ бизнесээс илүүчилж, тэмцээн уралдааны зардлаа бүрдүүлсээр ирсэн дээ. Миний амжилтын төлөө гэр бүлээс минь гарсан золиос юм уу даа. Ивээн тэтгэгчтэй байдаг гэдэг тамирчин хүнд том дэмжлэг юм. Заримдаа гэр бүлийн санхүүгээ хүндрүүлэхгүйн тулд оролцохыг хүссэн тэмцээнээ нүдээ аниад алгасах үе олон байлаа.

-Ивээн тэтгэгч хайж үзсэн үү?-Байнгын ивээн тэтгэнэ гэдэг

хэцүү. Ганц, нэг удаагийн дэмж-лэг, туслалцаа авч байснаас ивээн тэтгүүлээд явсан тохиолдол үгүй. Шатар өөрөө үзэчгүй спорт, олны хараа хяналтаас хол байдаг. Тиймээс өөрийнхөө нэрийг гаргахын тулд жүдо, бокс, чөлөөт бөх гэх мэт илүү олонд танигдсан спортыг ивээн тэтгэх сонирхол нь давамгайлсан байдаг юм билээ, манай бизнесмэнүүдэд. Шатрын спортыг дэмжих хандлага ер нь бага шүү дээ. Гэхдээ удахгүй шигшээ багтай болно гэсэн эерэг мэдээтэй. Сайн цаг ирж, шатрын спортыг дэмжигсэд олноороо нэмэгдэнэ гэдэг итгэлтэй явдаг. Ядаж л төр засаг нь оюуны спортыг топ түвшний спортуудтай адилтгаж дэмжих цаг ирнэ гэж найдаж байна.

-Ойрд ямар тэмцээнд орол-цохоор төлөвлөж байна вэ?

-Улсын аваргын хагас шигшээ, шигшээ тэмцээнд оролцоно. Цаашлаад Москва хотод шатрын олимпиадтай, мөн Азийн аварга, дэл хийн цомын эрх олгох тэм-цээнд ач холбогдол өгнө. Шатрын олимпиадад өмнөх амжил таа ахиулах зорилготой. Ер нь жилд хамгийн багадаа долоон тэм-цээн оролцох төлөвлөгөөтэй. Ингэж байж чансаагаа, формоо хадгална.

-таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

-Шатрын дэлхийн том тэм-цээнийг Монголын үзэгчдэд тайлбарлахыг мөрөөдөж байна. Энэ цаг удахгүй байх. Шилдэг тамирчдын тоглолтыг тайлбарлах тийм амар биш. Жүдо, чөлөөт, сүмо бол ойлгоход энгийн спорт. Зорилго нь ч тодорхой. Гэтэл шатар өөр. Ядаж л тухайн шатарчин өрсөлдөгчөө мадлахын тулд ямар тактик баримталж байгааг мэдэхэд хэцүү. Ер нь тайлбар хийхийн тулд олон талын мэдлэг хэрэгтэй. Шатрын спортод тайлбар хэрэгтэй гэдэг үүднээс зорьсон.

-та дэлхийн шилдэг мастеруу-даас хэнтэй тоглож үзэхийг хүсч байна вэ?

-Дэлхийн аварга Магнус Карлсен.

-тэгвэл таньтай тоглосон шатарчдаас хамгийн өндөр чансаатай нь хэн байв?

-Блицийн дэлхийн аварга дээр Арменийн Аронянтай тоглохдоо дэлхийн топ одтой тоглох ямар байдгийг мэдэрсэн.

- Ш а т а р ч и д т э м ц э э н уралдаанд оролцох зардлаа өөрөө гарга даг. Энэ бүхэнд санхүүгийн асууд лаа яаж зохицуулдаг байв?

-Зардал мөнгөний асуудал

Ер Нь НЭлЭЭд Сахилгагүй, БаС СЭргЭлЭН хүүхЭд Байлаа. хариН ОдОО хүлЭЭцтЭй, Ул СУУрьтай хаНддаг, хийж БУй үйлдЭл БүхНЭЭ цЭгНЭдЭг, илүү, дУтУУ хөдөлгөөН хийх дУргүй БОлжЭЭ.

Page 20: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

Aminaa.U, ZGM Daily

Trade turnover declines 21.3 percent in February

Total trade turnover dropped by USD 1.5 billion in February due to COVID-2019 emergency readiness.

Reserved meat purchasing starts on Monday

Governor’s Office of Ulaanbaatar are obligated to prepare a total of 20,000 tons of reserved meat for the capital city consumption.

zGm DAIly| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.03.10, TuesDAy~№043 (1322)

The currency swap ar-rangement between the Bank of Mongolia (BoM) and the Peo-ple’s Bank of China,

which was scheduled to end in August 2020, is likely to be ex-tended, according to the officials. The agreement allowed the two central banks to swap CNY 15 billion (USD 2.2 billion) for MNT 5.4 trillion. The countries first entered into the swap arrangement in 2011 and it was extended three times in 2012, 2014 and 2017.

The extension agreement, which began in Shanghai in August 2019, has been finalized. At the time when the agreement began, the spokesperson said that if the Chinese side rejects the extension proposal, BoM would seek another option to return the

THe exTensIOn AGreemenT, wHICH beGAn In sHAnGHAI In AuGusT 2019, HAs been fInAlIzeD.

MNT/UsD rate MNT/cNY rate

Image by Batsaikhan.S

MNT/RUB rate

2462

2760

2758

2756

398

396

394

43

42

41Feb 11 Feb 11 Feb 11Feb 19 Feb 19 Feb 19Feb 27 Feb 27 Feb 29Mar 9 Mar 9 Mar 9

III/9 2764.36 III/2 397.89 III/2 40.94 source: bom

fx mArkeT

The agreement allowed the two central banks to swap Cny 15 billion for mnT 5.4

trillion

mongolia and China to renew swap agreement

received yuan.Governor of the Bank of

Mongolia Lkhagvasuren Byadran stated on the situation in December 2019, “The central bank plans to extend swap agreement with the People's Bank of China. The expanded funding program was launched in 2017 and part of the funding worth USD 5.5 billion from donor countries was included as part of the swap agreement. In other words, the extension of the swap agreement to three years in 2017 had been settled under the Extended Fund Facility (EFF) Program. In this regard, the successful implementation of the EFF will have a positive effect on the extension of the term of the agreement. Apart from the inter-bank cooperation, we also find it effective to discuss this within the framework of high state visits.” █

Page 21: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

According to the General Manager of Ulaanbaatar city and Head of the Mayor’s Office Gantumur Togmid, sales for reserved meat have begun from March 9 through 279 sales points.

Therefore, the Ministry of Food, Agriculture and Light Industry and Governor’s Office of Ulaanbaatar are obligated to

prepare a total of 20,000 tons of reserved meat for the capital city consumption. Among these, 12,000 tons of meat have been reserved so far. The Government decided to keep the reserved beef price at MNT 7,700 per kilogram, mutton at MNT 6700 per kilogram, and goat meat at MNT 6,200 per kilogram. However, the stores that sell the meat have added 200 MNT per kilogram. Citizens will be provided sufficient meats until July

if the Government can distribute an average of 260 kilograms of meat for each market, said Mr. Gantumur Togmid.

He added, “In 2019, 4,000 tons of reserved meat has been prepared nationwide. As a result, there was a shortage of meat. But there will be no deficits this year. Moreover, there is an opportunity to stock up on the remaining 8,000 tons of meat in the near future. The meat packed in bags of 2-3 kilograms.” █

Bayartsetseg.D, ZGM Daily

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | zGm DAIly 21 2020.03.10, TuesDAy~№043 (1322)

POlITICsSpeaker of the Parliament Zandanshatar Gombojav receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of the United States of America to Mongolia Michael Klecheski on March 5. During the meeting, he announced to postpone his visit to the U.S. that had been planned this month.

eCOnOmyA total of 716,314 shares of 63 companies have been traded the Mongolian Stock Exchange a total of MNT 398,064,212.3 during 5 times trading in the last week.

Top 20 index decreases 0.64 percent to 18,730.09 points. MSE A index drops 0.11 percent to 9,181.72 points. MSE B index falls 0.58 percent to 7,689.44 points. Market cap stands at MNT 2.74 trillion.

sOCIeTyMinister of Health Sarangerel Davaajantsan emphasizes that the risk of COVID-19 infections in some countries is very high and warns not to travel to any of the countries until March 30.

A team of more than 200 police, emergency response, and inspection officials have been working at eight checkpoints for auto vehicles to Ulaanbaatar city since February 7. Since the temporarily-suspension of traffic movement in and out of Ulaanbaatar city n March 3, a total of around 158,000 vehicles entered or left the capital city. And more than 608,000 passengers have received medical checkups.

zGm: HIGHlIGHTs sOCIeTy fOreIGn TrADe

mInInG

reserved meat purchasing starts on monday

Trade turnover declines 21.3 percent in february

financial review: rio Tinto makes OT project wait on fundraising

Total trade turnover dropped by USD 1.5 billion in February due to COVID-2019 emergency readiness. This is a decrease of 21.3 percent year on year. Meanwhile, imports decreased by 10.5 percent and export shrank by 30 percent which influenced USD 20.7 million declines of the foreign trade balance.

The deficit occurred the first time in six years for the first two months of this year. staple food imports increased by 3.5 percent compared to the same period of the previous year. However, rice imports, which are 100 percent dependent on imports, have fallen by 40.6 percent in terms of price during the same period. Sugar imports rose by 17 percent from a year ago.

By countries, 25.9 percent of total imports were imported from China and 37.7 percent from Russia. Furthermore, the overall prices of China’s imports lowered by 8.8 percent year on year. This was particularly driven by the sharp decline in imports of vehicles, jewelry, machinery, and equipment. The head of the statistics department at the Customs General Administration (CGA) emphasized that it was mainly due to the suspension in transportation through the Tianjin port of China. █

Although Turquoise Hill Resources submitted a proposal four months ago to attract additional funding for the Oyu Tolgoi (OT) project, Rio Tinto has expressed in no hurry to approve it, according to the Financial Review.

Rio Tinto, Chief financial officer Jakob Stausholm emphasized that “Rio Tinto wants clarity over the exact size of the cost blowouts on its Mongolian copper project before approving any funding plan. In addition, we need to finalize discussions with Mongolia’s government on what will be the exact solution initially.”

The investor said that the OT project’s extraction opening date will be postponed and that funding

will increase by USD 1.2-1.9 billion. comprehensive estimates are expected to be made in the second quarter and a feasibility study will be presented in the second half of the year. In line with the feasibility study, the Tavan Tolgoi Power Station project which provides OT by energy requires USD 924 million in funding.

In addition, the Government of Mongolia and Rio Tinto are going to resolve the Oyu Tolgoi tax issues to international arbitration.

Chief executive, Copper & Diamonds of Rio Tinto, Arnaud Soirat noted that both sides agreed we need a third party to be involved to help us understand the contracts and that makes healthy relationships’ said last month.█

Page 22: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.03.10, мягмар~№043 (1322) СпОрт

японы сүмогийн холбоо нэг тэрбум иенийн алдагдал хүлээж байна

Б.мөнхзул, ЗГМ сонин

мэргэжлийн лигтэй ихэнх орон лигээс бусад тэмцээнээ түр цуцалжээ

Д элхийн 105 оронд тархаад буй шинэ коронавирусийн халд варын улмаас хамгийн олон үзэгч-

тэй томоохон тэмцээн урал даа-нуудыг үзэгчгүй зохион бай гуу-ла хад хүрч байгаа билээ. Ид үр гэлжилж буй тэмцээнүүдээс Италийн Сери А, Японы мэргэж-лийн сүмо бөхийн хаврын башё үзэгчгүй болж байна. Түүнчлэн энэ сарын 13-нд ОХУ-ын Екатеринбург хотод эх лэх жүдогийн “Их дуулга” ан гил лын тэмцээнийг ч үзэгчгүй зо хион байгуулахаар болжээ. Энэ тухай Оросын тал мэдэгдэл хийхдээ “тэмцээнд оролцож буй тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг. тиймээс ийм шийдвэрт хүрсэн” гэжээ. Екатеринбург хотод 90 орны 590 орчим жүдоч цуглах бөгөөд коронавирусийн голомтот бүс болох Итали, Иран, БНСУ, Хятадын тамирчдыг орол-цуулахгүй аж. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрч буй АНУ-д мэр-гэж лийн лигүүд болох NHL, NBA-г үзэгчгүйгээр үргэлжлүүлэх ма-гадлал өндөр байна. ESPN-д бич-сэнээр тамирчдад фэнүүдтэй гар барих, гарын үсэг зурахын тулд үзэг, бөмбөг, өмсгөл барьж бо-лох гүй гэсэн үүрэг өгчээ. Энэ бол эхний арга хэмжээ. Хэрэв халд-варын тархалт намдахгүй бол

Згм: тОВчхОН СагСаН БөмБөг

Энэ жил Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөнө гэж таамаглаж буй Лос Анжелес хотын хоёр баг даваа гарагийн үдэш хоорондоо туллаа. “Клипперс”-ийн талбайд болсон энэхүү тоглолтод зочин баг “Лейкерс” 112:103-аар хожиж, бүсийн тэргүүллээ улам баталгаажуулав. Тоглолтын дараа “Лейкерс”-ийн хүчний довтлогч Э.Дэвис нэг багийн хамтрагч Л.Жеймсийг энэ улирлын MVP хэмээн нэрлэсэн байна.

хөлБөмБөг Английн “Саутхемптон”-ы эзэн Гао Чи Шен клубээ зарахаар шийджээ. Зарах үнэ 250 сая фунт гэнэ. Гурван жилийн өмнө яг энэ үнээр клубийг худалдан авсан ч өөдтэй ашиг олоогүй юм.Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан “Интер Майами” баг Америкийн лигт анхны гоолоо орууллаа. Мексик довтлогч р.Писарро тоглолт эхлээд минут гаруйхан өнгөрч байхад гоол хийж, багийнхаа түүхэнд нэрээ мөнхлөв. Гэвч Бекхэмийн баг энэхүү тоглолтод 2:1-ээр хожигджээ. Испанийн лигийн сүүлийн тойрогт “Барселона” клуб “реал Сосьедад”-ыг хожиход Л.Месси тоглолтын цорын ганц гоолыг хийлээ. Энэ гоолын ачаар тэрбээр Европын Топ таван лигт хамгийн олон гоол оруулсан Криштиану роналдугийн дээд амжилтыг (438 гоол) эвджээ.

БадмиНтОН

Бадминтонч Пусарла Синду BBC-гээс явуулсан санал асуулгаар Энэтхэгийн оны шилдэг тамирчнаар тодорлоо. Түүнтэй энэ шагналын төлөө ойрын зайн гүйгч Дуте Чанд, боксчин Мэри Ком, мөн бадминтонч Манаси Жоши нар өрсөлджээ. Синдугийн хувьд 2019 онд бадминтоны ДАШТ-д түрүүлсэн Энэтхэгийн анхны тамирчин болсон юм.

хОлимОг тУлааНОросын холимог тулаанч Хабиб Нурмагомедов коронавирус спортод хэрхэн нөлөөлж байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзлаа. “Гуйя, надаас ийм зүйл битгий асуугаач. Хөлбөмбөгийн олон тоглолт хэрхэн цуцлагдаж буйг бид харж байна. Би хөлбөмбөгийн том фэн. Тиймээс ийм сэдвээр ярихыг хүсэхгүй байна” хэмээн Хабиб өгүүлжээ.

NBA-г үзэгчгүй үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Ийм мэдээлэл ца цагдсаны дараа “Лос-Анжелес Лейкерс”-ийн гол тоглогч Леброн Жеймс “үзэгчгүй тоглоно гэдэг бо ломжгүй зүйл. Би талбайд га рахгүй. Би багийн хамт олон, үзэгч дийн төлөө сагсан бөмбөг тог лодог. Цэнгэлдэхэд хүн байхгүй бол тоглохгүй” гэжээ.

Тэгвэл Италийн Сери А лигийн хүрээнд “Ювентус”, “Интер” тог-лолт үзэгчгүй боллоо. Гэхдээ ердөө таван тоглолтыг үзэгчгүй явуулж байгаа юм. Хоосон суу далд өнгө өнгийн туг хатгасан байв. Уг тоглолтод “Ювентус” ялалт байгуулж, тэргүүн байраа ба тал-гаажуулсан. Тоглолтын дараа

роналду “хэцүү тоглолт байлаа. Цэнгэлдэх дэх сүртэй чимээ алга болчихоор бүх зүйл хоосон санагдсан. үзэгчгүй тэмцээн давс гүй шөлтэй адил байна. Байдал хурдан намжаасай. үзэгчдийн дуу чимээг сонсох нь хөлбөмбөгийн жинхэнэ утга юм шүү дээ. хэдийгээр чухал ялалт байгуулсан ч энэ хожил амтгүй байлаа. Гэхдээ бид гэрээгээр хү лээсэн үүргээ хүлээх ёстой” хэмээн ярив. Италид Сери А-г үзэгчгүй явуулсныг эс тооц вол бусад бүх тэмцээнийг түр ху-га цаанд цуцалсан юм. Өөрөөр хэлбэл, тус улсад дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл олон нийтийг хамарсан спортын арга хэмжээнүүдийг хориглосон байна. Харин лигийг цаашид үзэгч гүй явуулах эсэх шийдвэр мар гааш эцсийн байдлаар гарах аж.

Харин үзэгчгүйгээр эхэлсэн мэр гэжлийн сүмогийн хаврын башёгийн эхний өдөр холбооноос “үзэгчгүй ордонд барилдахад бөх чүүдийн сэтгэл зүйд хэцүү гэдэг нь мэдээж. Гэвч бөхчүүд Япон орны өнцөг булан бүрд дэмжиж байгаа хүмүүс, телевизээр үзэн суугаа бөхийн хорхойтнуудын итгэл, найдварыг хариулахаар бүх хүч чадлаа дайчлан барилдах болно” хэмээн мэндчилгээндээ дурдсан

юм. Үзэгчгүй тэмцээн зохион байгуулж буй сүмогийн холбоо нэг тэрбум иенийн алдагдал хүлээгээд байгаа аж. Коронавирус хам-гийн их тархсан орнуудын тоонд Испани багтаж буй. Тус улсад зохион байгуулдаг Ла лигийн тоглолтууд үзэгчдтэй болж байгаа ч хяналт нэлээд чанга байгаа аж. Цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч буй үзэгчдэд тавих хяналтаа Испанийн хөлбөмбөгийн холбоо чангатгасан бөгөөд нөхцөл байдал дээрдэхгүй бол үзэгчгүй явуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл Иранд бүх тэмцээн уралдааныг түр хугацаанд зогсоосон байна.

Тэгвэл Английн премьер лигийн тоглолтуудад тоглолт эхлэхээс өм нө тоглогчид болон шүүгч, дас галжуулагч нар гар барин зө-рөлдөж, нэгэндээ хүндэтгэл үзүү-лэхийг зогсоов. Өөрөөр хэл бэл, тоглолтууд гар барихгүй. Корона-вирус агаар дуслын замаас гадна гар барих үед дамжих эрсдэлтэй тул багийн тоглогчид уламжлалт ёсоор тог лолт эхлэхээс өмнө талбайд гаран зогсож, премьер лигийн сүлд дуу явсны дараа урьдын адил зөрөлдөн алхах боловч гар барихгүй гэдгийг төлөөлөгч онцоллоо. Одоогоор нөхцөл бай дал онцгой байдалд хүрээгүй тул хамгийн эхэнд авах арга хэмжээ энэ аж. Мөн үзэгчдийн халууныг хэмжиж, сэжигтэй тохиолдол илэр сэн үзэгчийг дотогш нэвт рүүлэхгүй.

Үүнээс гадна Францад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй тул хөл-бөмбөгийн лигээс бусад тэмцээн уралдааныг түр хугацаанд зогсоож байгаа аж. Харин хөлбөмбөгийн лигийг үзэгчтэй явуулах эсэх эцсийн шийдвэр гараагүй байна. Мөн тус улс тамирчдаа онцын шаардлагагүй тэмцээнд орол-цохгүй байхыг зөвлөсөн юм.

аНглийН прЕмьЕр лигийН тОглОлтУУдад тОглОлт ЭхлЭхЭЭС өм Нө тОглОгчид БОлОН Шүүгч, даС-галжУУлагч Нар гар БариН Зө рөлдөж, НЭгЭНдЭЭ хүНдЭтгЭл үЗүү лЭхийг хОриглОВ.

Page 23: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | өдрийН хЭмНЭл 23 2020.03.10, мягмар~№043 (1322)

ЭНЭ өдрийН ЗУрхай дОрНыН ЗУрхай

Згм: СүдОкү

1

3

925781643

29

8

7

284516397

9

3

24

473695281

46

1

597834126

6

78

168423579

7

2

6

316279854

2

9

831942765

874

5

759168432

1

642357918

өмнөх дугаарын хариу

Нумынхан орлогын шинэ эх үүсвэр олно

хаврын тэргүүн шар барс сарын долоон улаан мэнгэтэй хар

хулгана өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 10, Ангараг гараг. Билгийн

тооллын 16, харцага одтой, хар хулгана өдөр.

Өдрийн наран 07:15 цагт мандан, 18:50 цагт

жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг

хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ

энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх,

дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын

абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд

сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө

тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь

хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө

гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу

засуулахад тохиромжгүй.

дээдсээс халамж

хүсэхэд сайнхонь /III.21-IV.19/ мэлхий /VI.22-VII.22/ жинлүүр /Ix.23-x.22/ матар /xII.22-I.19/

үхэр /IV.20-V.20/ арслан /VII.23-VIII.22/ хилэнц /x.23-xI.22/ хумх /I.20-II.18/

хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-Ix.22/ Нум /xI.22-xII.21/ Загас /II.19-III.20/Та хэн нэгэнтэй харилцахдаа

эелдэг байдлаар хандахгүй бол эсрэг өнцгөөс харахад дээрэнгүй, тушаасан өнгөөр бусадтай харилцаж тэднийг өөрөөсөө холдоход хүргэж байгаа харагдана. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Аав ээж настнуудтайгаа уулзаж, халуун дулаан яриа өрнүүл. Таагүй зүйлээс холдоход тань ихээхэн нөлөөлөх болно.

Өнөөдөр та сонин хачин зүйлсийг нээж олох гэж байгаа бол олны жишгийг дагах арга хэрэглээрэй. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Шинэ санаа төсөл боловсруулж, орлогын шинэ эх үүсвэр олох боломж бололцоотой болно.

Хамтын ажил, эв найрамдлыг эрхэмлэн өнөөдрийн ажил хэргээ амжилттай дуусгаж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна. Хий хоосон мөрөөдөлдөө умбалгүй бүхий л зүйлийг бодитоор харж, хичээнэ гэдгээ амлах болно. Эрчүүд эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай.

Урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. Мөн таны бүтээлч хандлага, төгс мэдрэхүй, сэтгэл татам байдал тань эргэн тойрондоо сайхан энерги бэлэглэж, тэдэнд мэдэгдэхүйц үр дүнг авчирч чадна. Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн, хүндлэлтэй, бахархалтай өдрүүдийн нэг.

Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд төвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ. Өнөөдөр аливаа харилцаа холбоонд орох, амлалт өгөх, хэрэгцээгүй ярилцлага өгөх зэргээс зайлсхий. Таны дүүрэн эрч хүч нь эргэн тойрны хүмүүст баяр хөөр, итгэл найдвар, өөдрөг үзлийг бэлэглэх болно. Шийдвэртэй үйл хөдлөл, зорилго тэмүүлэлтэй байдал тань өндөр амжилтад хүргэнэ.

Ихэнх хүмүүс өөрийн ирээдүйгээ зөгнөх чадвар өндөр байна. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Тэд өнөөдөр бүтээн босгох, олон талын туршлага хуримтлуулж чадна. Бусдын эсрэг зогсож зөрүүдлэх, аливаад болгоомжгүй хандах нь сөрөг үр дагаврыг авчирна.

Хайртай хүн тань хол газар ажиллахаар явах гэж байгаа бол та түүний хүслийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Түүнийг хориглосноор гэр бүлд таатай зүйлийг авчрахгүй. Харин үр хүүхдээ өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж витамин, эрдсээр хангах хэрэгтэй. Шинээр ажлын ярилцлагад орох гэж байгаа бол та өөрийнхөө дотоод сэтгэлд хамгийн ихээр найдаж, итгэлтэй байх хэрэгтэй. Асуудалд хийсвэрээр, дүр эсгэж хандах хэрэггүй.

Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Энэ нь бүтэн жилдээ хэрэглэсэн ч хангалттай байхаар орлогыг танд авчрах болно. Гэхдээ энэ зөвхөн эхлэл гэдэгт та итгэлтэй байж болно. Та зарим дуусгаагүй тайлан тооцооны ажил гээд энэ өдөр толгой өөд татахгүй ажиллах болно. Гадуур амжуулах ажил их байгаа ч зэрэг амжуулах боломжгүйдээ гутарна. Танд бага насны хүүхэдтэй холбоотой асуудал гарч ирнэ. Үүнийг цаг алдалгүй шийдвэрлэж чадна.

Амьдрал танд олон төрлийн сорилтуудыг илгээх болно. Хэдий тийм ч аливаа хүндрэл бэрхшээлийг зөвхөн та өөрийн сэтгэлийн хатаар даван туулдаг гэдгийг ухаарах болно. Өөрийн хүч хүрэх, чадах зүйл бүхнээ хийхийн төлөө шаргуу тэмцэхийг хүснэ. Ажил төрлийн түр зуурын уналт танд маш их ухаарал, сургамжийг бэлэглэх болно.

Өнөөдөр залуус өөрөөсөө тэс өөр, шинэ хүнийг бүтээхийг эрмэлзэнэ. Тэдний үг, үйлдэл бүр нь шийдэмгий, өөрийнхөө шинэ төрхөд сэтгэл хангалуун байна. Амьдралаа өөрчилж шинэ “би”-г бий болгоё гэсэн хүсэл эрмэлзэл нь амжилттай эхэлнэ. Муу санаатай, таныг хохироож байсан хүмүүсийн хорлолоос зайлсхийж тэдний муу үйлийг олонд ил болгох хэрэгтэй. Та өдөр тутмын ажлаасаа өндөр ачааллыг авах болно.

Эртнээс тавьсан зорилгодоо хүрэх өдөр ойрхон ирсэн байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Энэ өдөр амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаардах болно. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах тоолонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотны хүмүүст тань гэнэтийн зүйл тохиолдож болзошгүй. Гэхдээ энэ нь сэтгэл санаагаа чилээхээр зүйл биш юм. Бүсгүйчүүд ирээдүйгээ холбож болох хүнтэй танилцана.

Өнөөдөр ажилдаа анхаарлаа төвлөрүүлж зөв зүйтэй шийдвэр гаргах гэж хичээнэ. Байгаа орчинд таагүй уур амьсгал ноёрхож, нийгмийн болж бүтэхгүйд эсвэл ажлын ачаалалдаа унтууцсан хүмүүс энэ өдрийн энергийг бууруулна. Ганц бие хүмүүс өнөөдөр найз нөхдөөсөө хань татаж, хамт байхыг хүснэ. Тэдэнд хайр дурлал гэхээсээ илүү нөхөрлөл, найзуудын халуун дулаан яриа өрнүүлэх тэдэнтэйгээ шуугилдах нь бүхий л сэтгэл санааг нь өргөнө.

Згм: үгийН СүлжЭЭ

БОСООГООР: хөНдЛөНГөөР:

1. Нүүрний халхавч2. Тооны нэр3. Анхилуун үнэртэй

өвс ургамал4. Нүдний алим суудаг

хонхор хэсэг5. .... нас6. Монгол бөхийн

өмсгөл8. Сансарт ниссэн

анхны амьтан10. Танхи, танхил12. Таван мэдрэхүйн

нэг16. Хамгийн том гэмт

хэргийг мөрдөн шалгах газар

17. Өтгөн шавар

1. Мялзан өвчнөөр олноороо үхсэн маш ховордсон гөрөөс

3. Утга ...6. Говийн мод7. Үнэн, зөв9. Ааш11. Хойд Америкийн

мэргэжлийн хоккейн холбоо (товчилсон нэр)

13. Эрэгчин бор гөрөөс14. Их Британийн

Ерөнхий сайд сайд15. Асуултын хариу18. Хүний урт үс

А

АН

Д

У

А

У

Ч

НЭ

Э

И

Д

М

Н

А

П

Е

М

ГЯ

Е

А

Т

В

А

Ө

Э

А

К

О

р

Б

Г

А

ЕА

ДВ

У

Л

Н

Т

Э

ГЭ

р

р

АА

С

ь

М

А

Л

Н

Н

ЛЯ

УЭ

Ю

А

Ө

В

З

А

Л

А

Л

У

АА

К

А

Ү

М

ҮҮ

ИК

ӨӨ

У

Е

АЦ

р

Т

Л

А

Д

ЗУ

К

НИ

ЛЭ

Г

У

Б

өмнөх дугаарын хариу 03.09

1 2

3 4 5

6 7 8

9

10 11 12

13 14

15 16 17

18

Page 24: 2 4 7 20-21 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ5,607.00 1.18% НефтЬ 46.83 0.55% ... кино урлагт хөл тавьсан анхны тохиолдол юм. Тэр-бээр

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭгал тОгОО24 2020.03.10, мягмар~№043 (1322)

Шарсанхэлтэг загас

хЭрхЭН хийх ВЭ:

Загасаа цэвэрлэж бэлтгэнэ. Цэвэрлэхдээ хайрсыг нь хусаж, гэдэс дотрыг нь гаргаад, сайтар угаана. Угаасан загасаа салфетканд ороож нэг цаг амраагаарай. Хэлтэг загасаа шарахын өмнө нимбэгний шүүсэнд дэвтээж, давслах бөгөөд хоёр талаар нь перец цацаж, сухарт өнхрүүлнэ. Хайруулын тавгандаа цөцгийн тосоо хийж, халаасны дараа бага зэрэг ус хийж, амталсан загасаа хоёр талаар нь болтол нь шарна. Сонгиноо цагариг хэлбэртэй хэрчиж загастайгаа хамт шарах хэрэгтэй. Бэлэн болсон загасаа яншуйгаар чимэглээрэй.

Шим тЭжЭЭлийН мЭдЭЭлЭл:

Нийт калори: 180 ккал Уураг: 256 гр Нүүрс ус: 125 гр өөх тос: 10 гр

Орц:

Хэлтэг загас-600 гр Гурил-30 гр Цөцгийн тос-400 гр Сухар-100 гр Сонгино-1 ш Нимбэг-2 ш Перец-амталгаагаар Яншуй-амталгаагаар