36
ГЕРМАНЫ ТЕХНИК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ” ХӨТӨЛБӨР Уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийх нь” Улаанбаатар хот, 2010 он

2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Embed Size (px)

DESCRIPTION

Bie daa

Citation preview

Page 1: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

ГЕРМАНЫ ТЕХНИК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ

НИЙГЭМЛЭГ

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА БИОЛОГИЙН

ТӨРӨЛ ЗҮЙЛ” ХӨТӨЛБӨР

Уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээр, байгалийн

нөөцийн менежментэд жендэрийн мэдрэмжтэй дүн

шинжилгээ хийх нь”

Улаанбаатар хот, 2010 он

Page 2: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Агуулга

1. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА ........................................................................................................

2. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ ..........................................................................

2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба бодлого эрх зүйн орчин,

үндэсний тогтолцоо ...............................................................................................................

2.2 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал ..........................................................

3. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

(1990 ОНЫ ДАРААХ ШИЛЖИЛТИЙН ҮЕД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН

МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ) ...................................................................................

3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал:

гэрлэлт, ажил эрхлэлт, амьжиргааны түвшний байдал ......................................................

3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид хөвгүүдийн боловсролын

байдал, болон хүртээмж ........................................................................................................

3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх ..............................................................................

4. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД,

ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ ......................................................................

4.1Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал ....................................................................

4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд

үзүүлж буй нөлөөлөл .............................................................................................................

5. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ТОХИРУУЛАН ЖЕНДЭРИЙН

МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ ...................................

5.1 Эмзэг байдлыг тогтоох, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох

жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, арга хэмжээ ...............................................................

Page 3: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь 2008 оны Засгийн газар

хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр “Байгаль Хамгаалал Байгалийн Нөөцийн

Тогтвортой Менежмент” хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох

хийгээд биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлүүдийг шинээр нэгтгэн, “Уур

амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл” хэмээн өөрчилсөн билээ.

Энэхүү хөтөлбөрийн нэгдсэн зорилго нь Монгол орны ой, хээрийн бүсийн уур

амьсгалын өөрчлөлтөнд өртсөн биологийн төрөл зүйлийг тогтвортой хамгаалахад

дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн

нөөцийн менежментийн бодлогын зөвлөгөө”, “Байгалийн нөөцийн төвлөрсөн бус

менежмент”, “Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, байгаль орчны боловсрол”

гэсэн 3 бүрэлдүүн хэсэгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Шинээр хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл”

хөтөлбөр нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд байгалийн баялаг болон

биологийн төрөл зүйлийн хадгалалт, тэнцвэртэй ашиглалтаас хамааралтай

амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтөнд хүчтэй өртөж буй Монгол орны хөдөөгийн

хүн ам тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл,

уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга замыг жендэрийн линзээр харж

төлөвлөх асуудлыг энэ хөтөлбөрт чухалчлан авч үзэж байна.

Тэрчлэн “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл“ семинарын тайланд

“Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанууд нь

эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй нөлөөтэй байж болох тул үйл

ажиллагаа нэг бүрийн ялгаатай хүйсүүдэд үзүүлэх нөлөөллийг нягтлан үзэхийг

санал болгосон. Аливаа арга хэмжээний төлөвлөлтийн явцад хүйсийн тэгш байдлыг

хангах зорилтыг тусгах нь хөгжлийн үйл явц бөгөд төлөвлөсөн үйл ажиллагааны үр

шимийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү хэмжээгээр хүртэх ѐстой гэжээ. (ГТХАН,

2009)

Мөн тайланд Монгол дахь жендэрийн байдлын талаар товч танилцуулга хийсэн

бөгөөд 7 асуудлаар хөтөлбөрт хандан зөвлөмж гаргажээ. Ялангуяа 3, 5-р

зөвлөмжүүд нь уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан

зохицох хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйтэйгээр боловсруулахыг санал

болгосон байна. Мөнтүүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендэрийн

линзээр харахад хөтөлбөрийн ажилтнуудын жендэрийн талаарх ойлголт мэдлэгтэй

чухал болохыг ч зөвлөмжид тусгажээ.

ГТХАН-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл”

хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн

эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл, жендэрийн ялгаатай нөлөөлөлд

тулгуурлан дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн талаар байгаа

Page 4: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

мэдээлэл, тоо баримт болон жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын баримт

бичигт тулгуурлан танилцуулах болно.

Энэхүү баримт бичгийг бэлтгэж, боловсруулах явцад манай улсад хүйсийн

статистик хөгжөөгүй, ялангуяа байгаль орчин, уур амьсгалтай өөрчөлтийг хүйсийн

ялгаатай байдлаар харуулсан статистик мэдээлэл болон бусад судалгаанууд нэн

ховор буюу байхгүй байсан нь нэлээд хүндрэл учруулж байсан болно.

ХОЁР. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба нөхцөл байдал

Монгол Улс 1990-ээд оноос эмэгтэйчүүд, жендэрийн асуудлыг анхаарах болж

жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг хангах зорилгоор НҮБ-ын

конвенциуд, гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсон байдаг. Монгол Улсын хөгжилд

эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах, тэдний эрх тэгш байдлыг

баталгаажуулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний

хөтөлбөр”, 2002 онд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг тус

тус батлан хэрэгжүүлж, 2004 онд Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны

ажлын албыг байгуулснаар жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх

үндэсний тогтолцоо бүрэлдсэн.

Манай Улс “Мянганы хөгжлийн зорилтууд”-уудыг баталж мөн эдийн засгийн

өсөлтийг хангаж ядуурлыг бууруулах бодлогын баримт бичгийг боловсруулахдаа

жендэрийн тэгш байдлыг хангах агуулгыг оруулсаныг Дэлхийн банкнаас сайшаан

үнэлсэн билээ.

Хэдийгээр Монгол Улс жендэрийн бодлого стратегиэ тодорхойлох алхмуудаа

тодорхойлж байгаа ч цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрх толгойлсон

эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь

ялгаврлалыг арилгах, хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, эрэгтэйчүүдийн

боловсролын түвшинг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаа болон шийдвэр гаргах

түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага зүй ѐсоор урган гарч байна.

Энэхүү шаардлагын үүднээс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал,

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци,

түүний нэмэлт протоколын үзэл санаанд нийцүүлэн Жендэрийн тэгш байдлыг

хангах Үндэсний хөтөлбөрийг батлан түүний нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлж

дуусаад байна. Хөтөлбөрт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эрэгтэй,

эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тохиолдолж байгаа бэрхшээлийг арилгах,

тэдний идэвхтэй хамтын оролцоотойгоор хөгжилд хүрэх, юуны өмнө нийгмийн

анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх

жендэрийн тэгш байдлыг хангахыг эн тэргүүнд чухалчилж байгаа юм.

Монгол Улс хөтөлбөрийг жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог

боловсронгуй болгож бэхжүүлэх, төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бус

байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоо, хувь нэмэр түүнчлэн

үндэсний болон орон нутаг, хандивлагчдын ажиллагааг өргөжүүлэх замаар

хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.

Page 5: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас Монголын жендэрийн байдалд үнэлгээ

өгсөн судалгаагаар ”Бусад олон улстай харьцуулахад Монголд жендэрийн харилцаа

харьцангуй тэгш боловч сүүлийн үед явуулсан судалгаа, үндэсний статистикийн

тоо баримтад хийсэн жендэрийн дүн шинжилгээнээс үзвэл шилжилтийн үр дагавар

эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд ихээхэн ялгаатай тусчээ” гэжээ. (АХБ, ДБ, 2005)

Мөн үнэлгээний үр дүнд шилжилтийн үед гэр бүл, улс төр, эдийн засаг, нийгэм,

соѐлын хүрээнд гарсан өөрчлөлт жендэрийн шинэ зөрүү бий болсон гэж дүгнэжээ.

Хүснэгт. Жендэрийн хөгжлийн үзүүлэлтүүд (2002-2003)

Үзүүлэлт Эмэгтэй Эрэгтэй

Хүн амын хүйсийн тархалт (2003) 50,4 49,6

Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 66,5 жил 60,8 жил

Сургуульд хамрагдалтын бохир

коэффтициент (бага, ерөнхий, дээд)

73 66,3

Насанд хүрэгчдийн бичиг үсэг

мэдэлтийн түвшин (15 ба түүнээс

дээш насны хүн амын)

97,5 98%

Дээд боловсрол эзэмшиж буй хүн

ам

70 30

Ажиллах хүч (2002) 51,3 48,7

Нэг хүнд ногдох засварлагдсанг

ДНБ (ам.доллар)

2,303,20 1,950,70

Эх үүсвэр: НҮБХХ (2003), Хүний Хөгжлийн Илтгэл Монгол улсын Засгийн газар, НҮБХХ (2003),

Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл 2003: Хот-хөдөөгийн ялгаатай байдал, УБ хот

Монгол улсын 2002 оны ЖХИ (0.679)-ийг ХХИ-тэй харьцуулж үзэхэд ижил

түвшинд байна. Энэ нь макро түвшинд жендэрийн харьцаанд тийм ч их зөрүү

байхгүйг харуулсан нааштай үзүүлэлт ч АХБ болон Дэлхийн Банкны Монголын

улсын жендэрийн байдалд өгсөн үнэлгээгээр:

2000 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллого, амьжиргааны түвшинг

оролцооны аргаар үнэлсэн судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй тэргүүнтэй

өрхүүд (ЭТӨ) олноор ядууралд нэрвэгдэж, эмэгтэй тэргүүнтэй өрхийн хувь

нэмэгдэж байна.

Ядуурлыг жендэрийн мэдрэмжтэйгээр судалсан судалгаа, дүн шинжилгээ,

цуглуулсан тоо баримт хомс байна. Амиа аргацаах үйлдвэрлэл болон өрхийн

наад захын хэрэгцээг хангах албан бус үйл ажиллагаа ихсэх тусам эмэгтэйчүүд

эрэгтэйчүүдээс илүү, охид хөвгүүдээс илүү олон цаг ажиллаж байна.

Хөвгүүдийн хөдөлмөр өрх гэрийг тэтгэхэд шаардлагатай байгаа учраас дунд

сургуульд элсэн суралцаж буй хөвгүүдийн тоо охидынхоос доогуур байна.

Төрөлт буурч, үүнийг баталгаагүй ирээдүй, хүүхэд төрүүлэн асрах ачааг нэмж

үүрэхийг хүсэхгүй байгаагаар олон эмэгтэйчүүд тайлбарлаж байна.

Зах зээлийн эдийн засаг, тэгш байдлыг эрхэмлэсэн хууль тогтоомж байгаа

боловч хөдөлмөрийн зах зээлд гажуудал байсаар байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн

эсрэг ялгаварлан гадуурхалт, боловсролд оруулах хөрөнгө үр ашиггүйдэж

улмаар эдийн засгийн өсөлтөд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмэр алдагдаж

байна. Албан ѐсны хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн хувь өндөр хэвээр

байна.

Page 6: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Үйлчилгээний салбарт ажил олдоно гэж найдсан эмэгтэйчүүд, охид шилжин

суурьших хөдөлгөөнийг тэргүүлэх хандлагатай байна. Гэвч ажлын байр хомс

хэвээр байгаа бөгөөд хотын захын хороололд ядуурал улам гүнзгийрч байна.

Мөн НҮБХХ, Дэлхийн банктай хамтран ҮСГ-аас явуулсан “Өрхийн орлого,

зарлага, амьжиргааны түвшний судалгаа”-гаар нэн ядуу өрхийн 25, нийт ядуу

өрхийн 18 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байгаагаас харж болох юм.

Бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон бусад

дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын ажигласнаар эмэгтэйчүүд шинэ нөхцөлд

эрэгтэйчүүдээс илүү хурдан дадан зохицож ирсэн байна.

Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн, 10

эмэгтэй тутмын нэг нь бөгөөд 2 хүүхдийн нэг нь хүчирхийлэлд өртсөн мөн

хүчирхийлэгчдийн 95 хувь нь эрэгтэйчүүд байна.

УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд 2000 онд 11%-ийг эзэлж байсан бол 2004 онд

6.5%, 2008 онд 5 хувь болж буурсан нь эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг

хамгаалах, мөн хөгжлийн зарим салбар дахь жендэрийн зөрүүг шийдвэрлэхэд

ач холбогдол өгөхгүй байсаар байна.

Эрэгтэйчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд зээл авах бололцоогоор хязгаарлагдмал

байна1. Энэ нь, өрхийн тэргүүн бол эрэгтэй хүн гэж үздэгтэй холбоотойгоор

хөрөнгийн хууль эрх зүйн өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Орон сууц,

мал гэх мэт хувьчлагдсан хөрөнгийн 46% нь зөвхөн нөхрийн нэр дээр, 30.5% нь

эхнэр, нөхөр хоѐрын хоѐулангийн нэр дээр, 16 % нь эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн

байдаг2. Ядуу болон бага орлоготой эмэгтэйчүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээ

үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын тоо олширсоор байна. Эмэгтэйчүүд,

эрэгтэйчүүд болон хот, хөдөөгийн хооронд үүссэн орлогын тэгш бус байдалд

анхаарал хандуулах шаардлага гарч байна.

Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр (ЖЭМХ) нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улс

төр, эдийн засгийн амьдрал дахь оролцооны тэгш байдлыг үнэлдэг үзүүлэлт юм.

Монгол улсад ЖЭМХ ихээхэн доогуур түвшинд, тухайлбал, 2002 онд 0.458 байгаа

нь улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдэл сул байгааг

харуулж байна.

Хүснэгт. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр, аймаг, хотоор, 2000-2002 он

Аймаг, хот Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр

2000 2001 2003

Архангай

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Дорноговь

Дорнод

0.319

0.267

0.310

0.280

0.300

0.317

0.625

0.301

0.301

0.316

0.298

0.325

0.325

0.593

0.313

0.278

0.305

0.294

0.272

0.325

0.612

1 Монгол дахь бичил санхүүгийн дэд салбарын судалгаа, Монгол улсын Засгийн газр, НҮБХХ-ийн

судалгааны тайлан, 2004 он 2 ДБ, Монгол дахь жендэрийн асуудлын үнэлгээ, 2003 он

Page 7: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Дундговь

Завхан

Өвөрхангай

Өмнөговь

Сүхбаатар

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Дархан-Уул

Улаанбаатар

Орхон

Говьсүмбэр

Бүгд

0.305

0.596

0.293

0.639

0.301

0.300

0.302

0.303

0.292

0.316

0.624

0.294

0.513

0.345

0.321

0.435

0.304

0.608

0.318

0.643

0.298

0.319

0.339

0.292

0.327

0.298

0.622

0.310

0.518

0.323

0.326

0.442

0.310

0.611

0.330

0.647

0.293

0.310

0.335

0.296

0.310

0.296

0.612

0.308

0.524

0.339

0.336

0.458

Эх үүсвэр: 2003 оны Монголын Хүний хөгжлийн илтгэл, ҮСГ

Манай улсын хувьд шилжилтийн үр дагаврууд нийгэм, эдийн засгийн гол гол

салбарт жендэрийн ялгаа гарч, улмаар ихсэж байна.

Зураг 4.1 Ядуурлын түвшин, өрхийн тэргүүний

хүйсээр

0

10

20

30

40

50

60

Нийслэл Аймаг Сум Хөдөө

Эрэгтэй тэргүүнтэй

Эмэгтэй тэргүүнтэй

Эх сурвалж: ҮСГ, 1998 оны АТС, Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл, 2003

Ядууралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү өндөр, эмэгтэй тэргүүнтэй өрхүүд

ядууралд өртөх эрсдэл илүү өндөртэйд тооцогдож байна. ҮСГ-ын 2002-2003 оны

Ажиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүн амд

эмэгтэйчүүд 48 хувийг эзэлж байгаа ч бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувь нь

эмэгтэйчүүд байна. 2002-2003 оны Хүн амын амьжиргааны түвшний судалгаагаар

нийт ядуу өрхийн 43.9 хувь нь эмэгтэй тэргүүнтэй байна. Хөдөлмөрийн зах зээлд

жендэрийн гажуудал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зарим ажил, албан тушаал илүү

тохиромжтой хэмээх ялгаварлан гадуурхах үзэл хандлага зэргээс үүдэн хөгжлийн

бололцоог үр дүнтэй ашиглах талаар эрэгтэй, эмэгтэйгээр ялгаа гарч байгаа нь

тодорхой байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн гэр бүлээ асран тэтгэх, нөхөн үржихүйн

Page 8: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

үүргээ гүйцэтгэх хөдөлмөрийг хөлстэй ажил эрхлэлтэнд тооцдоггүй буюу

эмэгтэйчүүдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дутуу үнэлсээр байна.

Монгол Улс МХЗ-д 2015 онд ядуурлыг 18 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан

бөгөөд эдийн засгийн өсөлтийн үр шимийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тэгш

хүртэх боломжийг бүрдүүлэхийг чухалчилж байна.

Ажилгүй болон ядуу эмэгтэйчүүдийн орлого олох гол үүсвэр нь албан бус салбар

болсон ба ҮСГ-ын 2002-2003 оны ажиллах хүчний түүвэр судалгаагаар энэ салбарт

ажиллагсадын 45 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэжээ.

2.2 Бодлогын орчин

Монгол улс жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг

Үндсэн хуулиндаа (1992) тунхаглаж, нийгэм улс төр, эдийн засгийн бүхий л

салбарт адил тэгш боломж бүрдүүлэхийн төлөө олон улсын гэрээ конвенци,

зорилтын үзэл санаатай нийцүүлэн үндэсний бодлогын баримт бичгүүдэд батлан

гаргасан байдаг. Ялангуяа 1995 онд Бээжин хотноо хуралдсан дэлхийн

эмэгэйчүүдийн 5-р бага хурал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь

эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахын төлөө хамтын ажиллагаагаа хөгжүүлэн

дайчлахыг улс орнуудын Засгийн газар болон бусад оролцогч талуудад уриалснаар

1996-2002 онд Монгол улсын Засгийн газар “Эмэгтэйчүүдийн аж байдлыг

сайжруулах” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд эмэгтэйчүүд ба

эдийн засаг, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, ОНМХ, хүрээлэн байгаа байгаль

орчин, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, өрх гэр, үндэсний уламжлал,

удирдлага, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн

эсрэг хүчирхийлэл ба хүний эрх, үндэсний тогтолцоо гэсэн улс орны хөгжилд

нөлөө бүхий нийтлэг 10 багц зорилтыг хэрэгжүүлжээ. (ЖТБҮХ, НҮБЭХС, 2006)

2002 онд Жендэрийн тэгш байдлыг үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж,

2004 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороог байгуулснаар

жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх үндэсний тогтолцоо бүрдсэн

төдийгүй жендэрийн асуудлыг салбарын яамдын бодлого төлөвлөлтөнд тусгах,

МХЗ-ын зорилготой нийцүүлэн жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнг

Засгийн газрын 237-р тогтоолоор томилон ажиллуулж эхэлсэн байна. ( ЖТБҮХ,

НҮБЭХС, 2007) МХЗ, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр зэрэг

нь хууль , эрх зүйн зохицуулалтыг шаардаж байгаа бөгөөд Монгол улсын үндсэн

хуулийн үзэл санаанд нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй

эмэгтэйчүүдийн тэгш эрхийг бодитой хангах зорилгоор Жендэрийн тэгш байдлыг

хангах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

2.3 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, хот хөдөөд ялгаатай

байгаатай уялдан хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш бус байдлын асуудал

хөндөгддөг. Хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш байдал,

чадваржилтын асуудлыг хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах болон

жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдэд тусгалаа олсон. Ялангуяа

Page 9: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

2003 онд шинэчилэн найруулсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний

хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал”-

ийн талаарх зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд багтсан.

Хөтөлбөр дэх “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал” бүрэлдэхүүн хэсэг

нь 3 зорилт, 3 үр дүн, 23 үйл ажиллагаанаас бүрдэж байгаа бөгөөд хөдөөгийн

эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх, ядуу эрэгтэй, эмэгтэй малчид, ногоочид

болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөдөлмөрөө хорших

хэлбэрийг дэмжих, тэрхүү хэрэгцээнд тулгуурласан чадавхийг бэхжүүлж,

санхүүгийн туслалцаа үзүүлэх, эхийн эндэгдэл, ялангуяа хөдөөгийн малчин

эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар хүлээх хамтын

хүлээх хариуцлагыг бий болгох, хөдөөгийн хөвгүүдийн сургалт завсардалтыг

бууруулж, хөдөөгийн эмэгтэй, эрэгтэйчүүд боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн

ур чадвартай болох, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд анхаарна гэжээ.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг 3-ын “Байгаль орчин” гэсэн зорилгод зохисой

хөгжлийн үндсэн зарчимд тулгуурлан бүс нутгийн хөгжлийн онцлогт тохируулан

байгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн эрсдэлтэй тэмцэх тогтвортой

менежментийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд чиглэсэн

эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн санаачлагыг урамшуулан дэмжинэ гэсэн. Энэ

зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд байгаль орчинд учирч буй

хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, эрсдлийн

удирдлага, механизмыг орон нутагт бий болгож хөгжүүлэхэд эрэгтэй,

эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, газар, байгалийн нөөцийн тэгш

хуваарилалт, экосистем болон түүний эрүүл мэнд, амьдралд үзүүлэх нөлөөллийн

талаарх бүс нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдийг өргөнөөр

оролцуулах, байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө, хохирол, байгалийн нөөцийн

хуваарилалт дахь жендэрийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаануудыг

хэрэгжүүлнэ гэж бодлогын баримт бичгүүдэд тусгажээ. Жендэрийн тэгш байдлыг

хангах үндэсний хөтөлбөр нь анх удаагаа хөдөөгийн хөгжил, бэлчээр, байгаль

орчны менежментийн асуудлыг жендэрийн агуулгаар авч үзсэн нь бодлогын

баримт бичиг болсон билээ.

Page 10: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

ГУРАВ. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ

БАЙДАЛ БА ШИЛЖИЛТИЙН ДАРААХ ЖИЛҮҮДЭД БАЙГАЛИЙН

НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал (нийгэм

хүн зүйн байдал, ажил эрхлэлт, орлогын байдал)

Нийгэм хүн ам зүйн байдал

2009 оны байдлаар 716.5 өрх, түүний 61.5 хувь нь хотод, үлдсэн 31.5 хувь нь буюу

276.1 өрх нь хөдөөд байна. Нийт хүн амын 48.9 хувь нь эрэгтэйчүүд, 51.1 хувь нь

эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96

байна. Хүн амын дундаж наслалтын байдлыг хүйсээр нь авч үзвэл 2009 онд

эрэгтэйчүүд 64.33, эмэгтэйчүүд 71.79 байна.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 2009 онд 81.2 мянга болж 2008 онтой

харьцуулахад 5.8 хувиар өсчээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 67.1 хувь нь буюу

54482 нь аймаг, сумын төв болон хөдөөгийн эмэгтэйчүүд байна байна. Мөн оны

байдлаар гэр бүлгүй, 16 хүртэлх насны хүүхэдтэй 42327 эмэгтэй байгаагийн 27326

нь аймаг, сум, хөдөөд амьдарч буй эмэгтэйчүүд эзэлж байгаагаас харвал хөдөөд

насанд хүрээгүй, гэр бүлгүй охидын төрөлт төв суурин газартай харьцуулбал арай

илүү байна. Харин гэр бүл цуцлалт төв суурин газар илүү байгаа нь 2009 онд 34071

гэрлэлт бүртгэгдснээс 17734 нь аймаг, сум, хөдөөд ногдож байгаагаас мөн онд гэр

бүл цуцлалтын 60 хувь нь Улаанбаатарт ногдож байгаагаас харагдаж байна (ҮСГ,

2008)

ХАА-н салбарын байдал

Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт

бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж,

үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны

нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн,

өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Монгол улсын нийт хүн амын 43.4 хувь

нь хөдөө хагас суурин нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. 2008 оны

байдлаар статистикийн мэдээгээр 34 802.9 сая толгой малтай, 170.5 мянга, мал

бүхий өрх 60 мянга орчим, нийт 350 гаруй мянган малчин байна. Нийт хүн амын

гуравны нэг нь мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд гуравны хоѐрыг шууд бус

байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.

Page 11: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Эх сурвалж: ҮСГ, 2008 оны статистикийн эмхтгэл

Хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн байдал

Мал аж ахуйн салбарт нийт ажиллагсдын 34.5 хувь нь ажиллаж, хөдөө аж ахуйн

нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 12.5 хувийг

бүрдүүлж байна.

Хүснэгт 2.1 Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх

үүрэг (хувиар)

Үзүүлэлтүүд Онуудаар

2000 2003 2004 2005 2006 2007 2008 2009

Дотоодын нийт бүтээг-

дэхүүнд хөдөө аж ахуйн

бүтээгдэхүүний эзлэх

хэмжээ

33.4 19.4 21.3 21.7 20.2 20.5 18.8 21.1

ХАА-н бүтээгдэхүүнд мал

аж ахуйн салбарын эзлэх

хэмжээ

87.6 81.2 82.1 82.2 90.1 91.3 91.1 82.5

Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл , 2009

Хөдөө аж ахуйн салбарт ажиглагсадын 55.7 хувийг эрэгтэйчүүд, 44.3 хувийг

эмэгтэйчүүд эзэлж байгаа бол хөдөөд ажиллаж байгаа хүн амын 29.3 хувь нь

эрэгтэйчүүд, 23.8 хувь нь эмэгтэйчүүд болж байна. Ерөнхийдөө эрэгтэйчүүдийн

хөдөлмөр эрхлэлт эмэгтэйчүүдийнхээс 5.4 пунктээр илүү байна. (Хүснэгт 2.1)

Хүснэгт 2.1 15-аас дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлт, хүйсээр болон

сонгосон үзүүлэлтээр

Сонгосон үзүүлэлтүүд Хөдөлмөр эрхлэгч хүн

ам (%) Хот Хөдөө

Page 12: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Бү

гд

Эр

эгтэ

й

Эм

эгтэ

й

Бү

гд

Эр

эгтэ

й

Эм

эгтэ

й

Бү

гд

Эр

эгтэ

й

Эм

эгтэ

й

ХАА, загас болон ан агнуур, ойн

аж ахуй

100.0 55.7 44.3 47.0 24.8 22.2 53.0 29.2 23.8

Уул уурхай, олборлох үйлдвэр 100.0 75.0 25.0 81.4 60.6 20.7 18.6 14.4 4.3

Боловсруулах үйлдвэр 100.0 45.4 54.6 90.1 39.8 50.4 9.9 5.7 4.2

Цахилгаан , хий үйлдвэрлэл,

усан хангамж

100.0 75.0 25.0 88.1 65.0 23.1 11.9 10.0 1.9

Барилга 100.0 74.5 25.5 94.9 70.8 24.1 5.1 3.6 1.5

Бөөний болон жижиглэн

худалдаа, гэр ахуйн барааны

засвар

100.0 48.6 51.4 86.0 42.9 43.1 14.0 5.7 8.3

Зочид буудал, зоогийн газар 100.0 29.1 70.9 89.1 25.5 63.6 10.9 3.6 7.3

Тээвэр холбоо 100.0 71.7 28.3 82.2 57.5 24.7 17.8 14.3 3.6

Санхүүгийн гүйлгээ хийх үйл

ажиллагаа

100.0 40.0 60.0 80.0 33.3 47.7 20.0 6.7 13.3

Үл хөдлөх хөрөнгө, түрээс,

бизнесийн үйл ажиллагаа

100.0 53.4 46.6 91.3 49.5 41.7 8.7 3.9 4.9

Төрийн удирдлага, батлан

хамгаалал

100.0 72.3 27.7 73.2 52.2 21.0 26.8 20.1 6.7

Боловсрол 100.0 28.7 71.3 70.3 19.8 50.5 29.7 8.9 20.8

Эрүүл мэнд нийгмийн халамж 100.0 19.9 80.1 74.5 13.1 61.4 25.5 6.9 18.6

Бусад 100.0 55.0 45.0 91.1 48.9 42.2 8.9 6.0 2.8

Бүгд 100.0 54.0 46.0 47.0 24.8 22.2 53.0 29.2 23.8

Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллого, ҮСГ, 2000

1990 оноос хөдөө аж ахуйн салбарт явагдсан өмч хувьчлалаар хөдөөгийн малчин

өрх хувийн өмчтэй болсон сайн талтай ч хөдөөд эмэгтэйчүүд гол ажиллах хүч

болж, өрхийн хэрэглээний бүхий л зүйлсийг үйлдвэрлэж, малын ашиг шимийг

боловсруулах ажлыг эрхэлж, үр хүүхэд төрүүлэх, асрах, хүмүүжүүлэх болон гэр

бүлийн бусад гишүүдийг асран хүмүүжүүлэх ажлыг давхар үүрч байна. (ЭМЯ,

НҮБХАС, ЗХЖТ, 2003)

3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд болон ахмад, залуу эмэгтэйчүүд, охидын

боловсролын хүртээмж болон боловсролыг дээшлүүлэх боломж

Монгол улс эмэгтэйчүүдэд боловсрол олгох асуудлаар томоохон амжилтанд хүрсэн

орнуудын тоонд багтдаг. Социализмын үеэс бага, бүрэн дунд болон дээд

боловсролын түвшинд охидын сургуульд хамрагдалтын түвшин хөвгүүдийнхээс

ямагт илүү байсаар ирсэн. Шилжилтийн жилүүдээс хөвгүүд, охидын сургуульд

хамрагдалтын хувь буурсан хэдий ч бүрэн дунд болон дээд боловсролын түвшинд

нэг хүйс рүү хэлбийсэн ялгаа ихсэж байна хэмээн үздэг. Энэ талаар МХЗ-уудын

хэрэгжилтийн байдлын тухай илтгэлд бүрэн дунд боловсролын сургуульд

хамрагдалтын нийт түвшинд охидын эзлэх хувь 20 хувиар, дээгүүр байгаа бөгөөд

их дээд сургуульд суралцагч оюутнуудын 70 хувь нь охид байна гэжээ.

Page 13: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын бүх иргэн сурч боловсрох эрхтэй

бөгөөд суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй6 гэсэн тодорхой заалт байдгийн

дээр төрөөс боловсролын салбарт баримтлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй

бодлого, боловсролын тогтолцооны шинэчлэл, боловсрол олгох үйл ажиллагааны

үндсэн зарчмууд үйлчилдэг билээ. Хэдийгээр хууль тогтоомжид жендэрийн тэгш

байдал, эрхийн агуулга тусгагдаагүй ч бүх нийтээр сурч боловсрох, хүйсээс үл

хамааран гэж заасан нь хөвгүүд, охидын сурч боловсрох, боловсрол эзэмшихэд эрх

нь тэгш байна хэмээн үзэж байгааг илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн

газраас Жендэрийн тэгш бус байдлыг 2005 онд бага болон дунд боловсрол

эзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд арилгахаар

тусгасан бол МХЗ-уудад бага боловсролын сургалт, 1-5 дугаар ангид

суралцагсадын хамрагдалтын байдал, 15-24 насны залуучуудын бичиг үсэг

тайлагдалт, бага, дунд, дээд боловсрол эзэмшиж буй охид хөвгүүдийн харьцааны

асуудлыг чухалчлан авч үзсэн.

Харин нь боловсрол эзэмших тэгш боломжийг олгосон ч хөвгүүд, охидын ялгаатай

хэрэгцээг харгалзан үзэж, тэдний боловсрол тэгшээр эзэмших, түүнийхээ үр

шимийг тэгш хүртэх байдлыг баталгаажуулж, хараахан чадаагүй байна (“Хүний

эрх”сэтгүүл, 2008)

Хүснэгт. Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын зарим

үзүүлэлтүүд, мян.хүнээр

Сонгосон үзүүлэлтээр Нийт Үүнээс эмэгтэй

Ерөнхий боловсролын сургуульд

суралцагчдын тоо

522.1 262.6

Ерөнхий боловсролын сургуульд

эчнээгээр суралцагчдын тоо

3.4 1.5

Сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн

тоо

4.4 1.7

ЕБС төгсөгчдийн тоо 89.8 46.5 Эх сурвалж: ҮСГ, 2009

2006 оны байдлаар нийт суралцагсдын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба ЕБС-д

сургуульд орох үеийн хүйсийн харьцаа тэнцвэртэй, харин ахлах ангиас охидын

давамгайлал бүхий хүйсийн тэнцвэргүй байдал ажиглагдаж байн. Өөрөөр хэлбэл

боловсролын түвшний шатлал нэмэгдэх тусам охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувийн

жин нэмэгдэж байна.

Манай улсад хөдөөд хөвгүүд, охидын сургуульд хамрагдалт, ЕБС-д суралцахад

хүйсийн ялгаатай байдал асуудал болсон хэвээр байна. Ялангуяа охидтой

харьцуулахад эрэгтэй хүүхдийг сургууль завсардуулах нь илүүтэй тохиолдож

байгаа бөгөөд сургууль завсардуулахад хүргэж байгаа гол шалтгаан нь мал

хариулуулах, дотуур байрны хүрэлцээгүй, боловсролын шууд зардал өссөн зэрэг нь

сөргөөр нөлөөлж байна. 1990-ээд оноос мал хувийн өмчид шилжсэнээр хөвгүүдийн

хэрэгцээ, сонирхолыг үл харгалзан сургууль завсардуулан мал маллуулах болж,

харин охидод сурч боловсрох боломжоор нь илүүтэй хангаж байна. Хөдөөгийн

Page 14: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

хөвгүүд, охидын ЕБС-д хамран сургалт, боловсрол хүртээмжийн ялгаатай байдалд

эцэг эхчүүдийн уламжлалт хандлага хүчтэй нөлөө үзүүлсэн хэмээн зарим

судлаачид үзсэн байдаг.

Эх үүсвэр: ҮСГ, 2009

ҮСГ-ын 2009 оны Статистикийн эмхтгэлээс харахад сургууль завсардалтын тоо

буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа ч хөдөөд суралцах насны хөвгүүдийн

дунд сургууль завсардалт байсаар байна. 2009-2010 оны хичээлийн жилд охидтой

харьцуулахад хөвгүүдийн сургууль завсардалт хоѐр дахин их байна.

Жишээ

"Ямар нэг шалтгааны улмаас эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдийнхээ аль нэгийг

сонгон суралцуулах шаардлага гарвал Та ямар сонголт хийх вэ?” гэсэн

асуултад судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 58,2 хувь нь "охиндоо боломж

олгоно" гэсэн бөгөөд "эрэгтэй хүүхэд боловсрол эзэмшээгүй ч нийгэмд байр

сууриа олоод, амьдралаа аваад явчихна, харин эмэгтэй хүн боловсрол,

мэргэжилтэй бол “төрөлх” сул дорой байдлаа даван туулж, бусдын дор орохгүй

аж төрж чадна” гэсэн байр сууринаас хандаж байв. Мөн эмэгтэйчүүд илүү

суралцаж байгаа шалтгааныг судалгаанд оролцсон эцэг эхчүүд: 1. Эмэгтэй

хүүхэд айл гэрийн эзэгтэй, хүүхдийн эх болдог учир бусдад гологдохгүй байх 2.

Өөрөө өөрийгөө авч явах, тэжээх чадвартай болох; 3. Боловсролгүй эмэгтэй,

эрэгтэй хүний адилаар хүнд хүчир ажил хийх бололцоогүй; 4. Хүүхэд төрүүлж,

өсгөх зэргээр цаг хугацаа алддаг зэрэгтэй холбон тайлбарлажээ.

(Эх сурвалж: 2003-2005 онд явуулсан “Боловсролын тогтолцоон дахь хүйсийн асуудал )

Суралцагсдын дунд бий болсон хүйсийн ялгаатай байдал ялангуяа хөдөөд цаашдаа

нэлээд хугацаанд хадгалагдах төлөвтөй байна (O.Сарантуяа, 2006)

Page 15: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Дүн шинжилгээний явцад боловсролын статитик мэдээллийг хүйсээр болон хот

хөдөөгөөр нь ангилсан мэдээллүүд хомс байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ нь

хөдөөгийн хөвгүүд, охид болон эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн боловсролын

хүртээмж, чанар, боломжийн талаар дүгнэлт хийхэд хүндрэл учруулж байлаа.

3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх

1990 оноос хойш эхэлсэн ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь эмэгтэйчүүдийн

эрхийг улам баталгаж, тэр нь 1992 оны Үндсэн хуулинд тусгалаа олсон (МХЗ-ын

хэрэгжилтийн байдал илтгэл, 2003) Монгол улсын Үндсэн хуулиар эмэгтэй хүн

гэрлэж байж, газар эзэмших эрхтэй байна. Мөн түүнчлэн Иргэний хууль, Гэр

бүлийн тухай хууль болон Эрүүгийн хуулинд эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших,

өвлөх эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлд гэр бүлийн

хөрөнгө хоѐр төрлийн эд хөрөнгөөс бүрдэж, гэр бүлийн хуваарьт хөрөнгө, гэр бүл

хамтран амьдарсан хугацаанд бий болох хөрөнгө буюу хамтран өмчлөх хөрөнгөд

хамаардаг.

2002 онд УИХ-аас газрын хувьчлалын шийдвэрийг батлан гаргасан байдаг. Энэхүү

шийдвэрийн дагуу хотын ба хотын захын газрын хагас хувийн өмчийн тогтолцоог

өргөжүүлж, үүний үр дүнд газар ашиглах, эзэмших эрхийг солих, өвлүүлэх,

худалдах эрхтэйгээр удаан хугацаатайгаар эзэмшүүлэх, барьцаалан түрээслүүлэх

боломжтой болсон байна. Өрх гэр хувьчилж авсан газрын гэрч илгээнд насанд

хүрсэн бүх гишүүдийнхээ нэрийг тодорхойлж бичүүлэх үүрэгтэй болжээ.

Өнөөг хүртэл хувьчлалын явцад газрын бүртгэлийг эрэгтэйчүүдэд эсвэл хамтарсан

байдлаар бүртгэж байгаа эсэхийг тодруулах мэдээлэл байхгүй байгаа учраас

өмчлөл ямар хандлагатай болсныг мэдэх аргагүй байна. (АХБ, 2005) Ялангуяа газар

эзэмших, ашиглах тал дээр эмэгтэйчүүд, жендэрийн тэгш эрхийг хангах идэвхтэй

байр суурь, энэ талаар хууль тогтоомжид хангалтгүй байгаагаас гадна газар өмчлөх

эрхийн талаар гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхрүүдийн мэдлэг ойлголт жигд бус

байна.

Газар хувьчлалд эмэгтэйчүүдийг оролцуулах, газар хувьчлах тухай хуулийг

амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг жендэрийн өнцгөөр авч үзэж судлах,

хамтарсан газар өмчлөл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон гэр бүл салаттай

холбоотой өмчлөлийн харилцааг хууль тогтоомжид тэнцвэртэй байдлаар тусгах

шаардлага амьдралаас урган гарч байна. Хэдийгээр зах зээлийн нийгэмд өмч

хувьчлал явагдаж иргэн бүр өмчтэй болох боломж бүрдсэн хэдий ч өмч

хувьчлалын явцаас эрэгтэйчүүдтэй харьцуулахад ихээхэн дутуу хувь хүртсэн гэж

зарим судлаачид дүгнэсэн байна. (Шилжилтийн үеийн дэвшлийг зураглахуй:

Монголын эмэгтэйчүүд, 2000) Энэ талаар эдийн засгийн шинэчлэлийн бодлогын

хүрээнд явуулсан өмч хувьчлалын явцад улсаас иргэдэд олгосон хувьчлан олгосон

орон сууц, мал сүрэг, газрыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш хуваарилсан гэх

боловч үнэн хэрэгтээ тэдгээрийг өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэн,

тэдэнд захиран зарцуулах давуу эрх мэдлийг олгожээ. (НХХЯ, МУИС, НҮБХХ,

2006) Ялангуяа өмч хувьчлалын алдаатай бодлого нь хөдөөгийн малчин

Page 16: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачааллыг нэмэгдүүлжээ. (Ц.Одгэрэл,

2000)

3.4 Бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн шийдвэр гаргахад түвшинд

эмэгтэйчүүдийн оролцоо

2000 онд Нийтийн эзэмшлийн байгалийн нөөцийн тогтвортой менежмент

(НЭБНТМ) төсөл нь Монгол орны гурван ялгаатай экосистемийг төлөөлүүлэн Төв

аймгийн Лүн сум, Архангай аймгийн Хотонт, Баян-Өлгийн аймгийн Дэлүүн суманд

хэрэгжиж эхэлсэн бөгөөд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн

менежментийн арга барилыг баримталж ирсэн. Нутгийн иргэдэд түшиглэсэн БНМ-

ийн арга барилыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүхий л үе шатанд (дүн

шинжилгээ, төлөвлөлт, шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ)

нутгийн хүмүүс, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдэд адил тэнцүү

боломж олгох, өөрөөр хэлбэл эдгээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай үүрэг оролцоо

бүхий нөөц баялгийн эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч

ажиллаж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэж, дүн шинжилгээ

хийхгүйгээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан билээ.

Тэгээд ч нүүдлийн соѐл иргэншилтэй, бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэв

шинж бүхий эдийн засгийн үйлдвэрлэл зонхилсон Монгол орны хувьд байгалийн

нөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц дахь эмэгтэйчүүдийн

оролцоог бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих

ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн мэдлэг, чадварыг үл тоомсорлож буй тохиолдол

олон байна.

Жишээ: ББНМ-д яагаад Жендэрийн асуудлыг чухалчлан авч үзэв?

Хүн төрөлхтөн юуны түрүүнд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоѐр бүлэг хүмүүсээс

бүрддэг. Эрэгтэй, эмэгтэйчүүд нийгэмд ялгаатай байр суурь эзэлж, ялгаатай

үүрэг гүйцэтгэдэг. Жендэрийн дүн шинжилгээ нь бэлчээрийн мал аж ахуй, хөдөө

аж ахуй, ойн аж ахуй болон байгалийн нөөцийн бусад (ан агнуур, жимс түүх)

чиглэлд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэж буй ялгаатай бөгөөд өөрчлөгдөн

буй үүрэг, хариуцлага, сонирхлыг тодорхойлох боломж олгодог. Жендэрийн дүн

шинжилгээ нь байгалийн нөөцийн менежментэд хүний хүчин зүйлийг онцлон

авч үзэх, түүнчлэн малчин өрх, нутгийн олон нийтийн түвшинд эмэгтэйчүүдийн

ойлголт, сонирхлыг бүрэн харгалзан үзэхгүй байгааг харуулахад тусалдаг.

Ялгаатай эрх мэдэл эдэлж, ялгаатай үүрэг оролцоо бүхий, нөөц баялгийн

эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч ажиллаж буй

эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэхгүйгээр хөгжлийн төсөл хөтөлбөрийг

хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Иймд жендэрийн дүн шинжилгээгүйгээр хүний

хөгжлийг хангаж, хөгжлийг хурдасгах улмаар жендэрийн тэгш байдлыг тогтоох

аргагүй юм. Аливаа хөгжлийн бодлогын үр шимийг эрэгтэй эмэгтэйчүүд адил

тэгшээр хүртэх боломжийг нөхцлийг бүрдүүлэх ѐстой. Ингэхийн тулд энэ

бүхний эхлэл бол яах аргагүй жендэрийн дүн шинжилгээ юм.

(Ронный Верной нар, 2005)

2002 оноос эхлэн НЭБНТМ төсөл бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд

эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг

Page 17: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

илрүүлж, шинжлэхийн тулд нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг хийж

эхэлсэн бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн ойлголтыг (санаа, сонирхол, бодол)

бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд

хэрхэн тэгш тусгах вэ гэсэн асуудалд онцгой анхаарал тавьсан болно. ХТБНМ арга

барил нь үйл ажиллагаа, эерэг өөрчлөлт гаргахад мөн чиглэж байна. Нийгмийн

болон жендэрийн дүн шинжилгээ талаас нь харвал энэ нь эмэгтэйчүүд сургалт,

бусад үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх, бататгахад нь

дэмжлэг, онцгой анхаарал үзүүлэхийг хүсч байж болно гэсэн үг юм. Энэ нь

биднийг нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны практик руу

хөтөлж аваачиж байгаа юм. Манай төсөл Монгол орны нөхцөлд анх удаа БНМ-д

нийгэм жендэрийн дүн шинжилгээг судалгааны гурван бүсэд хийсэн бөгөөд энэхүү

нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг байгалийн нөөцийн менежментийн

судалгаанд тусган авч үзсэн юм. Энэхүү нийгэм жендэрийн судалгаагаар:

1. Эмэгтэйчүүдийн ойлголт, мэдлэгийг (сонирхол, хэрэгцээ, санаа бодол)

бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд

хэрхэн тэгш тусгах вэ?

2. Байгалийн нөөцийн менежментийн судалгаанд нийгмийн болон жендэрийн дүн

шинжилгээ хийх нь өөр өөр сонирхогч талуудын хувьд юу гэсэн үг вэ?

3. Нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ хийхэд янз бүрийн сонирхогч

талуудаас ямар үндсэн чадвар шаардагдах вэ?

4. Эерэг болон сөрөг ямар хүчин зүйл байна вэ?

Хүснэгт. Нийгэм болон жендэрийн судалгаанд хүлээгдэж буй үр нөлөө,

баримталсан онол

БНМ-д жендэрийн үүрэг Хосолсон менежментэд

эмэгтэйчүүдийн оролцоо

Эмэгтэйчүүд,

эмэгтэйчүүдийн бүлгийн

чадавхжилт

- Эмэгтэйчүүдийн бүлэг

зэрэг сонирхогч

талуудын ойлголтыг

оролцогч хамтлагийн

түвшинд судална

\хамтлаг\.

- Хосолсон менежментийг

“нийгэмшүүлэхэд”

шаардагдах нийгэм-

сэтгэл зүйн болон

жендэрийн хүчин

зүйлийг судална.

- Хосолсон менежментэд

оролцох хүсэл сонирхол,

учир холбогдлын тухай

эмэгтэй, эрэгтэй

хүмүүсийн ойлголтын

ялгааг илрүүлнэ

- Хамтлагийн түвшинд

эмэгтэй, эрэгтэй

- ХМ-ийн гэрээний талаар

шийдвэр гаргахад эмэгтэй,

эрэгтэйчүүдийн тэгш эрх,

байр суурь, тэгш байдлыг

тодорхойлсон байна.

- ХМ-ийг хэрэгжүүлэхэд

эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн

үүрэг, хариуцлагыг

тодорхойлж, сумын түвшинд

ХМ-ийн багт эмэгтэйчүүдийг

оролцуулах боломжийг

хангана.

- Эмэгтэйчүүдийн бүлгүүд

ХМ-ийн (бэлчээр болон

байгалийн бусад нөөц) гэрээ

байгуулах, хэрэгжүүлэх,

хяналт-шинжилгээ хийх

бүхий л үйл явцад өөрсдийн

гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг

авч үзсэн байна.

- Хамтлаг бүрт

эмэгтэйчүүдийн бүлгийг

(Байгалийн нөөцийн

менежментийн нэг гол

оролцогч тал гэж үзэн)

зохион байгуулсан

байна.

- Төслийн судлаач, бусад

сонирхогч талууд

оролцооны арга, ОХШҮ

аргын талаар

эмэгтэйчүүдийн бүлэгт

сургалт явуулсан байна.

- Судалгааны гурван

талбарын

эмэгтэйчүүдийн бүлэг

харилцан туршлага

солилцсон байна.

Page 18: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

хүмүүсийн нийгэм-

сэтгэл зүйн болон

жендэрийн тэгш эрхийн

асуудлыг судална

- Эмэгтэй, эрэгтэй хүмүүс

өрхийн орлогод оруулж

буй хувь нэмэр, ялгааг

үнэлсэн байна.

- Судалгааны явцад хамтлаг

болон малчин өрхийн

хооронд, хамтлаг болон БЗД,

хамтлаг болон СЗД-ын

хооронд ХМ-ийн гэрээ

байгуулах, оролцогч

талуудын үүрэг, хариуцлагад

гарч буй өөрчлөлтийг

судалсан байна.

Бид БНМ-д нийгэм жендэрийн судалгааг хийхдээ орон нутгийн бүх оролцогч

талууд, тухайлбал баг, сумын захиргааны ажилтнууд, хамтлагийн гишүүд,

эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулж хамтын оролцоотой судалгааг хийсэн билээ.

Нийгэм жендэрийн дүн шинжилгээг хийхдээ дэлхий нийтэд баримталж буй дараах

хандлагуудыг харгалзан үзсэн болно.

“Эмэгтэйчүүд хөгжилд –эмэгтэйчүүд тэгш эрх, ядуурлын эсрэг“ /WID/

“Эмэгтэйчүүд ба хөгжилд”-эмэгтэйчүүд өөрөө хөгжлийн түлхүүр гэж үзэх

хандлага /WAD/

“Жендэр ба хөгжил-эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөгжил дэх тэгш оролцоо

/GAD/

“Эмэгтэйчүүд, байгаль орчин ба хөгжлийн сонголтууд-Эрэгтэйчүүдийн

тэргүүлэх оролцоо, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш бус оролцоо” /WED/

“Постмодернизм ба хөгжил-хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн дуу хоолой,

шийдвэр гаргахад тэгш оролцоо” /PAD/

Зураглал. Нийгэм болон жендэрийн дүн шинжилгээний зохион байгуулалт

БНМ-д

жендэрийн

ялгаа

Уламжлал,

шилдэг

туршлага

Сүлжээ,

эмэгтэйчүү-

дийн бүлгийн

эрх мэдэл

ХМ-д

эмэгтэйчүү-

дийн санаа

бодол

Хамтлаг

(Эмэгтэйчүүд,

эрэгтэйчүүд)

Page 19: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Энэ судалгаанд Хөдөөгийн оролцоот үнэлгээний (ХОҮ) арга хэрэгсэл болон тоон

судалгааны асуулгын аргыг ашиглав. ОХХҮ-ний арга хэрэгсэлд фокус бүлгийн

хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ярилцлага, өрхийн асуулгын судалгаа, аман

түүх, улирлын диаграм, судалгааны талбар дахь ажиглалт багтсан. Бэлчээр,

байгалийн нөөцийн менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл

цуглуулахад бүлгийн хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ганцаарчилсан

ярилцлага ажиглалтын аргуудыг хэрэглэсэн билээ.

Судалгааны үр дүнд тулгуурлан, сонирхогч гол талуудын (малчин ба хамтлагийн

тэргүүн; хамтлаг ба орон нутгийн засаг дарга) дунд байгуулах хосолсон

менежментийн гэрээг шинэчилж, өөрчлөн боловсруулсан бөгөөд эмэгтэйчүүдийн

санаа, бодлыг тусгалаа. Жендэрийн дүн шинжилгээ нь микро, мезо, макро түвшний

хувьд, байгалийн нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл явц дахь жендэрийн

үүргийг тодорхойлов. Түүнчлэн макро түвшний судалгаа нь засгийн газрын

бодлогод дүн шинжилгээ хийсэн болно. Эмэгтэйчүүдийн бүлгийн олон нийтийн

бүлэг хоорондын харилцан туршлага солилцох явдлыг дэмжиж, судалгааны

талбарууд дахь мэдээллийн сангийн төвөөр дамжуулан эмэгтэйчүүдийн бүлгийн

сүлжээ бий болгоход нөлөөлсөн юм.

2002 оноос төслийн судлаачид нийгэм жендэрийн асуудлаар дараах

судалгаануудыг хийжээ. Үүнд:

- БНМ дэх хүйсийн үүрэг (2002)

- БНМ-ийн хамтлагт оролцогч талуудын санал бодлыг макро, микро, мезо

түвшинд судлах нь, (2003)

- Байгалийн нөөцийн хосолсон менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо,

(2003)

- БНМ дэх нийгэм жендэрийн дүн шинжилгээ (2005)

- Монгол дахь бэлчээрийн менежментэд жендэрийн үүрэг (2007)

- ОХШҮ-ний аргууд (2005 оноос)

- ОХШҮ-ний аргаар эмэгтэйчүүдийн бүлгийн санаа бодлыг судлах нь (2007)

- Оролцооны болон жендэрийн дүн шинжилгээний арга зүйг бэлчээр,

байгалийн нөөцийн менежментийн хамтлагуудад хэрэглэх нь (2007 оноос)

Бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэж

буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг илрүүлж, шинжлэхийн тулд жендэрийн

дүн шинжилгээгээр судлан шинжилсэн. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйд эрэгтэй,

эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэр

гаргалт, хэрэгжилтийн явцад эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн дүүрэн хүлээн

зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн

мэдлэг, чадварыг байгалийн нөөцийн менежментэд авч үзэж судлах нь судлаачдын

хувьд сонирхолтой асуудлын нэг болоод байгаа билээ. “Бэлчээр, байгалийн

нөөцийн менежментэд нийгэм болон жендэрийн дүн шинжилгээ” судалгааны

ажлын хүрээнд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментэд

жендэрийн тэгш оролцоог бий болгох, эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх,

эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрх мэдэлжүүлэх чиглэлээр сонгогдсон хөдөө орон

Page 20: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

нутгийн малчдын хамтлагийн түвшинд сүүлийн таван жилийн динамиктайгаар

хийсэн билээ.

Нийгэм болон жендэрийн судалгааны үр дүн, ач холбогдол

Байгалийн нөөцийн менежмент дэх жендэрийн үүрэг

Хамтлагийн түвшинд Хосолсон менежментийг хэрэгжүүлэх эхний үед жендэрийн

үүрэг, бэлчээрийн нөөцийн менежментэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш

оролцооны талаар нэгдсэн ойлголт байгаагүй. Гэхдээ энэ байдал одоо өөрчлөгдсөн.

Хосолсон менежментэд оролцож буй малчид, бусад сонирхогч талууд хосолсон

менежментийн тогтвортой үргэлжлэх систем бий болгохын тулд шийдвэр

гаргахдаа эмэгтэйчүүдийн сонирхол, үүрэг чухал гэдгийг ойлгодог болж байна.

Түүний зэрэгцээ малчдын (эмэгтэй, эрэгтэй) бэлчээр, байгалийн нөөцийг зүй

зохистой ашиглах хамгаалах талын мэдлэг, уг мэдлэгээ амьдрал дээр хэрэглэх ур

чадвар сайжирсан.

Жишээ

“... Хосолсон менежментийг нэвтрүүлж эхэлснээс хойш малчид байгалийн

нөөцийн менежментийн чиглэлээр хамтран ажиллах байдал нь дээрдсэн.

Байгалийн нөөцийг хамгаалах, сэргээх мэдлэг, сонирхол нь нэмэгдсэн.

Ялангуяа БНМ дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо нь манай

сумын хамтлагуудын хувьд сайжирсан. Одоо хосолсон менежментийн гэрээ

байгуулахад эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш оролцож байгаа.Шийдвэр гаргах,

хэрэгжүүлэх үйл явцад эмэгтэйчүүд оролцох нь нэмэгдсэн, тухайлбал, Лүн

сумын эмэгтэйчүүдийн бүлэг үр цацах замаар доройтсон өвөлжөө,

хаваржааны бэлчээрээ сэргээх санаачлага гаргасан”.

(Эрэгтэй, Сумын засаг дарга)

Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөөгүй

байна. Энэ нь цаг хугацаа шаардах зүйл юм.

Эмэгтэйчүүдийн бүлэг

Төслийн судалгааны эхэн үед эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулах явдал байв.

Хамтлаг дотроо эдгээр бүлэг нь байгалийн нөөцийн менежментийн талаар шийдвэр

гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд асар чухал нөлөө үзүүлсэн.

Түүнчлэн хосолсон менежментийн ямар сайн дадлага байгаа, орон нутгийн мэдлэг,

дадлага дээр тулгуурлан хосолсон менежментэд гарч буй бэрхшээлийг хэрхэн давж

болох тухай асуудлыг судлахад эдгээр бүлэг чухал ач холбогдолтой байсан юм..

Эмэгтэйчүүдийн бүлэг нь хамтлагийн эмэгтэй гишүүдээс бүрдэнэ. Эмэгтэйчүүдийн

бүлэг бүр хамтлагийн хурал дээр гишүүдийнхээ дундаас удирдагчаа сонгоно.

Эмэгтэйчүүдийн бүлэг нь сард нэг удаа уулзаж, үйл ажиллагаагаа төлөвлөн,

Page 21: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

асуудлын авч хэлэлцэн, юу хийх талаар шийдвэр гаргана. Гэвч зарим бүлгийн

хувьд, ялангуяа зарим эмэгтэй бие биеэсээ 50-100 км зайтай амьдардаг Дэлүүн, Лүн

сум дахь судалгааны талбарын хувьд сар бүр уулзахад хэцүү байв. Бүлгийн

хэлэлцүүлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн гаргасан саналаар зарим бүлэг хоѐр эсвэл

гурван сард нэг удаа уулзаж байхаар шийдэлд хүрч байлаа.

Жишээ

“... Эмэгтэйчүүд байгалийн нөөцийн менежментэд маш тодорхой үүрэг

гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар тэд нэгдэж, санаа бодлоо

хуваалцаж, хамтарсан шийдвэр гарган, бие биедээ тусалж байна”.

(Эмэгтэй, хамтлагийн нарийн бичгийн дарга)

Эмэгтэйчүүдийн бүлэг нь эмэгтэйчүүдийн дунд дараахь үйл ажиллагааг зохион

байгуулдаг: эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

(жишээ нь, гар урлал, эсгий хийх, ногоо тарих), бие биеэсээ суралцах (ур чадвараа

хамтлагийн бусад гишүүдэд заах, бусдаасаа суралцах, тогтвортой амьжиргаа болон

БНМ-ийн талаар эмэгтэйчүүдэд сургалт явуулах), хамтлаг хооронд болон

судалгааны талбар хооронд туршлага солилцох (хамтлагийн бүтээгдэхүүний

үзэсгэлэн, өөр талбарт суралцах аялал хийх; жишээ нь, Дэлүүн, Хотонт, Лүн сумын

эмэгтэйчүүдийн бүлгийн Лүн суманд болсон хурал, Хотонт суманд болсон

хосолсон менежментийн гэрээг шинэчлэн сайжруулах уулзалт) хамтлагийн

хосолсон менежментийн хүчин чармайлтыг оролцооны аргаар хяналт-шинжилгээ,

үнэлгээ хийх туршлагатай болсон бөгөөд энэ ажлыг хариуцсан зохион байгуулж

байна.

Төслөөс судалгааны талбарууд дээр “Бэлчээрийн менежмент” сургалтыг

явуулснаас хойш хамтлагууд бэлчээрийн менежмент хийж буй системээ

сайжруулахын тулд бэлчээр сэлгэх төлөвлөгөө боловсруулсан. Цагааннуур,

Аржаргалант хамтлагийн эмэгтэйчүүдийн бүлэг бэлчээр сэлгэх төлөвлөгөө

зохиосон нь маш үр өгөөжтэй болсон байна (Хүснэгтэд Аржаргалант хамтлагийн

эмэгтэйчүүдийн бүлгийн боловсруулсан бэлчээр сэлгэх хуваарийг харуулав)

Page 22: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Хүснэгт. Аржаргалант

хамтлагийн

эмэгтэйчүүдийн бүлгийн

зохиосон бэлчээр сэлгэх

төлөвлөгөө

ЖИШЭЭ 3.5.4

МАНАЙ ХАМТЛАГИЙН

ЭМЭГТЭЙЧҮҮД БЭЛЧЭЭР

СЭЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙСЭН.

ӨМНӨ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛД ХЭЗЭЭ

Ч ОРОЛЦОЖ БАЙГААҮЙ, ГЭХДЭЭ

ТЭДНИЙ БЭЛЧЭЭР СЭЛГЭХ

ТӨЛӨВЛӨГӨӨ МАШ ЗӨВ, САЙН

ХИЙГДСЭН БАЙСАН.

(ХАМТЛАГИЙН ГИШҮҮН, 42

НАСТАЙ ЭРЭГТЭЙ)

Бүх хамтлагт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсны үр дүнд одоо хамтлагийн шийдвэр

гаргалтанд эмэгтэйчүүд илүүтэй оролцох болсон: тэд хамтлагийн хуралд оролцож,

хурал дээр өөрсдийн санааг чөлөөтэй илэрхийлж, эмэгтэйчүүдийн бүлгийн үйл

ажиллагааны талаар бусад гишүүддээ мэдээлдэг тогтолцоо бий болсон.

Эх сурвалж: Ц.Одгэрэл, 2009

Юу хийх? Хэзээ? Хэн зохион

байгуулах?

Зуны бэлчээрээс

Цагааннуур голын

эрэг рүү нүүх

6 сарын 20

– 8 сарын

20

Хамтлагийн

ахлагч,

эмэгтэйчүүдийн

бүлэг

Зуслангаас

хадгалсан зарим

бэлчээрийг намар

ашиглана

8 сарын 20

– 10 сарын

20

Хамтлагийн

гишүүд

Их нуур руу оторт

гарна

12 сарын

20 – 2

сарын 20

Хамтлагийн

ахлагч, гишүүд

Өвөлжөөнд талын

буудай, өвсний үр

суулгах

5 сарын 1-

нээс эхлэх

Эмэгтэйчүүдийн

бүлэг,

хамтлагийн

гишүүд

Page 23: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсанаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн

ХМ, БНМ, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд гарсан

өөрлөлтийг 2006-2007 болон 2009 онд хийсэн судалгаануудын үр дүнгээр

харьцуулан харахад 2007 оны судалгаагаар судалгаанд хамрагдсан хамтлагийн

гишүүдийн 46.9 хувь нь эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийг дэмждэг, харин 53.1 хувь

нь дэмжихгүй байна (Хүснэгт 3.5.2) гэж хариулж байсан бол 2009 онд Лүн, Хотонт,

Дэлүүн суманд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн

идэвх санаачлага, оролцоо, чадавхийг дэмжих, ХМ-ийн гэрээнд эмэгтэйчүүдийн

санал бодол тусч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа зохион байгуулалтанд орсныг

дийлэнх нь буюу дунджаар 60-аас дээш хувьтайгаар дэмжсэн эерэг үзүүлэлттэй

(Зураг 5.3.1) байна. Ялангуяа хамтлаг бүрт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсан

явдал хамгийн зөв шийдэл байсан гэдгийг бүх судалгаанд оролцсон хамтлагийн

гишүүд зөвшөөрч байна.

Хүснэгт. Нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээр, байгалийн нөөцийн

менежментийн чадавхийн үнэлгээ (n=96)

Сонгосон үзүүлэлтээр Тийм Үгүй

Тоо Хувь Тоо Хувь

Өөрийн нутаг орны бэлчээр байгалийн

нөөцийн талаар тулгамдсан асуудлыг

тодруулж тодорхойлоход

75 78.1 21 21.9

Асуудлыг хамтарч ярилцаж шийдвэрлэхэд 88 91.6 8 8.4

Хамтлагийн хэмжээнд шийдвэр гаргахад

гишүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхэд 51 53.1 45 46.9

Орчны зураглал гаргаж нөөц баялаг,

экосистемийг үнэлэхэд 78 81.3 18 18.7

Шинэ мэдлэг авахад 50 52.1 46 47.9

Сум, багийн удирдлагын өмнө нь санал

бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд 79 82.3 17 17.7

Хамтлагийн ажилд оролцооны хяналт,

шинжилгээ өгөхөд 68 70.8 28 29.2

Эмэгтэйчүүд болон ядуу эмзэг бүлгийг

дэмжихэд 45 46.9 51 53.1

Бусад хамтлагийн туршлагаас суралцахад 78 81.3 18 18.7

Орлогын шинэ эх үүсвэрийг ашиглахад / төмс

хүнсний ногоо тарих, гар урлал, эсгий

бүтээгдэхүүн г.м /

67 69.8 29 30.2

Эх үүсвэр: (Б.Нарантулга, 2007)

Хүний сэтгэхгүй, зан үйл, мэдлэг хандлага өөрчлөгдөхөд төслийн зүгээс хийж

байгаа интервенци мөн цаг хугацаа маш чухал нөлөөлөгч хүчин зүйл болох нь энэ

хоѐр судалгааны үр дүнгийн харьцуулалтаас харагдаж байгаа юм.

Өнөөг хүртэл хийгдсэн нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны

хамгийн чухал үр дүн нь байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш эрхийн

асуудлыг авч үзсэнд оршиж байна. Энэ судалгаагаар эмэгтэйчүүд бэлчээр,

Page 24: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

байгалийн нөөцийн менежментэд оролцох боломж хязгаарлагдмал, байгалийн

нөөцийн менежментийн асуудлаар шийдвэр гаргахад эрэгтэйчүүдийн эрх мэдэл

давамгайлж байгааг харуулаад зогсохгүй эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар

бүлгээрээ дамжуулан санаа бодлыг нь тусгаж эхэлсэн нь том дэвшил болж байна.

Хүснэгт. Нийгэм жендэрийн дүн шинжилгээ

Үйл ажиллагаа II шат III шат* Өөрчлөлт

Судалгаа

БНМ-д нийгэм жендэрийн

судалгаа

3 сумын 12

хамтлагт

3 сумын 25

хамтлаг

Нийгэм жендэрийн

тоон болон

чанарын

мэдээлэлтэй

болсон

Эмэгтэйчүүдийн бүлгийн

хэлэлцүүлэг

3 сумын 12

хамтлагт

3 сумын 25

хамтлаг

Хамтлагийн

эмэгтэйчүүдийн

сонирхол,

хэрэгцээ, үзэл

бодлын талаар

судалгааны тайлан

НЖС-ны үр дүнгээр илтгэл

тавих

Хамтлагт

Суманд

Үндэсний болон

олон улсын

хурал семинарт

Хамтлагт

Суманд

Үндэсний болон

олон улсын

хурал семинарт

Судалгааны илтгэл

Судалгааны үр дүнд

тулгуурлан ном бичих

НЖС-ны үр

дүнгээр ном бүтээл

хэвлүүлэв

Хамтын менежмент

Хамтлаг бүрт

эмэгтэйчүүдийн бүлэг

байгуулагдсан

Эмэгтэйчүүдийн

санаачлагаар

бүх

хамтлагуудад

Эмэгтэйчүүдийн

санаачлагаар

бүх

хамтлагуудад

Эмэгтэйчүүд

зохион

байгуулалттай

хэлбэрт орсон

ХМ-ийн гэрээг

эмэгтэйчүүдийн санаа

бодлоор шинэчлэх бүлгийн

хэлэлцүүлэг

Хотонт, Дэлүүн,

Лүн

Бүх хамтлаг ХМГ-нд

эмэгтэйчүүдийн

санал туссан

Гэрээний нэг гол оролцогч

тал болсон эмэгтэйчүүд

хамтлагийн шийдвэр гаргах

түвшинд ажиллах болсон

Хотонт, Лүн,

Дэлүүн

Их булаг,

Хужирын гол,

Цагаан-Уул,

Каратау

Эмэгтэйчүүдийн

хамтлагыг

удирдах, зохион

байгуулах түвшинд

ажиллах болсон

ББНМ

Нөхөн сэргээх үйл ажиллагаа 3 талбарт Ихэнх

хамтлагууд

Ерхог, согоовор,

ой сийрэгжүүлэх

Бэлчээр ашиглалтын

загварыг турших

3 талбарт Ихэнх

хамтлагууд

Эмэгтэйчүүд

бэлчээр сэлгэх

саналууд гаргасан

Туршилтын талбай 3 талбарт Ихэнх Ажиглалт хийж,

Page 25: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

байгуулсан хамтлагууд баримтжуулалт

хийдэг болсон

Орлого нэмэгдүүлэх

Төмс хүнсний ногоо 3 талбарт Бүх хамтлагууд Талбайтай болсон

Гар урлал 3 талбарт Бүх хамтлагууд Зарж борлуулдаг

болсон

Чадавх бэхжүүлэх 3 талбарт Бүх хамтлагууд Чадавх бэхжсэн

Мэдээллийн гэр

Загвар

эмэгтэйчүүдийн

хамтлаг

Бэлчээр, байгалийн нөөцөө хамгаалах зорилгоор байгуулагдсан малчдын хамтлаг

бүрт “эмэгтэйчүүдийн бүлгийг” байгуулсны үр дүнд эмэгтэйчүүд хамтрах, бие

биэсээ суралцах, туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ хуваалцах боломж

сайжирсанаар үл байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш эрхийн

хангахад дөхөм үзүүлснээс гадна байгалийн нөөцийн менежментэд эмэгтэйчүүдийг

оролцуулах орчинг буй болгосон. Мөн байгалийн нөөцийг уламжлалт мэдлэг, зан

заншлаар хамгаалахад эмэгтэйчүүдийг санаачлагыг хөхиүлэн дэмжиж байна.

Эмэгтэйчүүд байгалийн нөөцийн менежментэд гүйцэтгэх өөрсдийн эрх, үүрэг,

хариуцлагыг тодорхой болж ирэхийн хэрээр тэд байгалийн нөөцийн менежментэд

талаарх малчдын хамтлагийн шийдвэр гаргалтанд илүү идэвхтэй, ухамсартайгаар

оролцдог болж байна. Судалгааны үр дүнгээс харахад БНМ-эд эмэгтэйчүүдийг

оролцуулахад нэлээд ахиц гарсан боловч бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд

эрэгтэйчүүдийн эрх мэдэл давамгайлсан хэвээр байна. Тиймээс, байгалийн нөөцийн

менежментийн шийдвэр гаргалтанд жендэрийн тэгш эрхийг хангах явдал анхаарах

чухал асуудал хэвээр байна. Хоѐрдугаарт, хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн

уламжлалт хуваарь бараг өөрчлөгдөөгүй боловч зах зээлийн эдийн засагт

шилжсэнээр эмэгтэйчүүдийн хөдөө аж ахуйн ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай

байна. Энэ нь тэднийг байгалийн нөөцийн менежментэд бүрэн дүүрэн оролцоход

нь саад болж байна. Гуравдугаарт, байгалийн нөөцийн менежментэд

эмэгтэйчүүдийг оролцуулах асуудлыг зөвхөн бэлчээрийн менежментээр

хязгаарлалгүй өргөн утгаар нь авч үзэх шаардлага тулгарч байна.

БНМ-ийн нийгэм болон жендэрийн эмпирик судалгаагаар эрэгтэйчүүд бэлчээр

сонгох, хадлан авах, малаа бэлчээрлүүлэх, хуралд суух, бизнесээ удирдах зэрэг

гэрээс гадуурх чухал ажлыг нугалж өгдөг. Гэхдээ эрэгтэйчүүдийн хийдэг ажлын

ихэнх нь улирлын чанартай байхад эмэгтэйчүүдийн хийдэг ажил өдөр, жилийн

турш үргэлжилж байдаг. Тэд сүү боловсруулах, хүүхдээ асрах, гэрээ цэвэрлэх,

арчлах гэх мэт байнга давтагдах гэрийн ажлыг амжуулж байдаг. Өөрөөр хэлбэл,

эмэгтэйчүүдийн нэг өдрийн ажлын ачаалал эрэгтэйчүүдийнхээс илүү боловч

ихэвчлэн хөлсгүй хөдөлмөр байна. Эмэгтэйчүүд ажлын ачааллаас шалтгаалан

байгалийн нөөцийн менежментийн талаарх нутгийн олон нийтийн шийдвэр гаргах

үйл явцад оролцоход бэрхшээлтэй тулгарч байна. Мөн эмэгтэйчүүд орлогоо

Page 26: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

нэмэгдүүлэх шинэ арга зам нээн олж байгаа ч нийгмийн үйлдвэрлэлийн хөлсгүй

үйл явцад эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэдэг хэвээр байгааг ч дээр дурьдсан.

Монголын нүүдлийн бэлчээрийн аж ахуйн хувьд байгалийн нөөцийн менежментэд

эмэгтэй, эрэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай боловч адилхан чухал үүрэг

гүйцэтгэдэг. Гэхдээ байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлт

зэрэгт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх онцлог үүрэг, оролцоог дутуу үнэлж иржээ.

Байгалийн нөөцийн менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоог дөнгөж саяхнаас л

харгалзан үзэх болжээ. Байгаль орчны менежмент, хадгалалтанд эмэгтэйчүүдийн

гүйцэтгэх үүрэг анхаарлын төвд гарч ирсэн бөгөөд тэдний хөдөлмөр, хувь нэмрийг

зохих ѐсоор хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэж байна. Улмаар эмэгтэйчүүдэд ирэх

дэмжлэг ч аажимдаа нэмэгдэх хандлагатай байна.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд өнөөдөр байгалийн нөөцийн менежментэд эрэгтэйчүүд,

эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүрэг, оролцоо болон байгалийн нөөцийн

менежмент дэх нийгмийн болон жендэрийн хүчин зүйлийн талаарх ойлголт

хандлага эрс дээшилсэнийг ялангуяа тэр болгон энэ асуудлаар шийдвэр гаргахад

сул байдаг атлаа гол үүрэг гүйцэтгэж ирсэн нийгмийн бүлэг болох эмэгтэйчүүдийг

чадваржуулах анхны алхам хийгдэж чадсанд нийгэм жендэрийн судалгааны гол үр

дүн нь оршиж байна хэмээн үзэж байна. Энэхүү судалгааны ажил нь Монголын

нөхцөлд бэлчээр байгалийн нөөцийн менежментэд малчин эмэгтэйчүүдийн дуу

хоолой, хүсэл эрмэлзлийг судалгаанд болон бэлчээрийг илүү зохистой ашиглах

байгалийн нөөцийн менежмент анхааран авч үзсэн нийгэм болон жендэрийн анхын

онол, судалгааны хүчин чармайлт юм.

Page 27: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

ДӨРӨВ. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД

ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ

4.1 Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол орныг тойрохгүй байгаа нь харагдаж, үйл

ажиллагаанд мэдрэгдсээр байна. Цаг уурын хүрээлэнгийн судалгаагаар сүүлийн 60

жилд манай орны жилийн агаарын дундаж температур 1.56 градус, хур тунадасны

жилийн нийлбэр 0.1 мм, салхины дундаж хурд 0.3 м\с-ээр нэмэгдэж 700 орчим гол

горхи ширгэсэн байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрт Уур

амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур 3 хэмээр нэмэгдэхэд хөрсний

органик бүтэц дэхь нүүрстөрөгчийн хэмжээ 10 хувь, азотын хэмжээ 3 хувь, бэлчээрийн

биомассын хамгийн их хуримтлагдах хэмжээ 23,5 хувиар буурч болзошгүй байна гэж

тусгасан байна. Өнөөгийн байдлаар сүүлийн 65 жилийн дотор агаарын температур

дунджаар 1,9 хувиар нэмэгдэж, тухайлбал, өмнөд болон зүүн бүсэд 1,5-1,6 хэм, баруун

болон төв бүсэд 2,0-2,3 хэмээр дулаарсан байна. Агаарын температур 26 градусаас давж

халсан өдрийн тоо ялангуяа 6, 7 сард нилээд нэмэгдэж, хуурай үеийн үргэлжлэх хугацаа

20 хувиар нэмэгдсэн байна.

Тэрчлэн Монгол орон дэлхийн хуурай уур амьсгалтай бүсэд оршдог бөгөөд хур

тунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд хэлбэлздэг учир цөлжилтөд

амархан өртөж байна. Бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлдэг манай орны нийт

бэлчээрийн 76 хувь нь бэлчээрийн талхдал, цөлжилтөнд автаад байна. Эдгээр

бэрхшээлийн цаад учир шалтгаан нь дэлхий ерөнтөнцийн дулааралтай холбоотой уур

амьсгалын өөрчлөлт, хувьчлалын дараа малын тоо өссөн, түүнчлэн усны эх, суурин

газар, хадлангийн газар, өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаагаа даган малаа

хяналтгүй хэт бөөгнүүлэх болсонтой холбоотой гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл уур

амьсгалын өөрчлөлт нь хөдөөд цөлжилт, бэлчээрийн талхдал зэрэг бэлчээр болон

байгалийн нөөцүүд хомсдож байгаа болон тэдгээрт гарч байгаа сөрөг өөрчлөлтүүдээр

мөн зуд, ган гачиг, агаарын даралтын хэт хэлбэлзэл болон эдгээрээс үүдэлтэй ХАА-н

салбарт ажиллагсадын эрүүл мэнд, бэлчээрийн даац, эдийн засаг, мал аж ахуйд

үзүүлж буй үр дагавар, хор уршгаар мэдрэгдэж байгаа билээ.

Монгол орны экосистемийн эмзэг байдал, нийт хүн амын бараг тал орчим хувь нь

байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг зэрэг онцлогийг харгалзан

ган зуд, цөлжилт, хуурайшил, хүчтэй шуурга, бэлчээрийн доройтол, хэт халалт зэрэг

хэлбэрээр эрс мэдрэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, хөдөөгийн

малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах буюу дасан

зохицох асуудал тулгамдаж байна. Үүний тулд нэн тэргүүнд уур амьсгалын

өөрчлөлтийн хүнд үзүүлж буй нөлөөллийн иж бүрэн судалгааг хийх зайлшгүй

шаардлагатай байна.

Page 28: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлж буй

нөлөөлөл

Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт байгалийн суурь нөөц тухайлбал, ус,

байгалийн бүс бүслүүр, цас, мөсөн бүрхүүл, мөнх цэвдэг, бэлчээр эдийн засгийн

зарим салбар болох мал аж ахуй, газар тариаланд үзүүлэх нөлөөллийн талаарх

судалгаа бүрэн биш ч гэсэн тодорхой түвшинд хийгдэж багагүй үр дүнд хүрч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал манай улсын хувьд харьцангуй шинэхэн бөгөөд

уур амьсгалын өөрчлөлтийн бэлчээрийн даац, бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийн

ургамлын бүтэц бүрэлдэхүүнд нөлөөлж буй нөлөөллийг судалж байна. Харин 2008

оноос уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, уур

амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр \утаа\ зүрх судасны өмчлөл, амьсгалын замын

өвчлөлийн байдлыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр судалж эхлээд байна.

Харин уур амьсгалын өөрчлөлтийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх талын судалгаа,

ХАА, МАА салбарт ажиллагсад, хөдөөгийн ард иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн

улмаас нийгэм, эрүүл мэнд, аж төрөх хэв шинж зэрэгт үзүүлэх нөлөөллийн судалгаа

нэлээд хоцрогдож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай ХАА, МАА-

н салбарт ажиглагсад тэр дундаа малчдад үзүүлэх шууд болон дам нөлөөг

тодорхойлон гаргах нь сөрөг нөлөөллийг зөөллөх, ачааллыг бууруулах дэс дараатай

арга хэмжээ авахад тус дөхөмтэй болох юм.

Өнөөг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлэх

нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга замыг жендэрийн

мэдрэмжтэй хандлагаар судалсан нэг ч судалгааны ажил байхгүй байна.

Page 29: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

ТАВ. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛЛТӨНД ТОХИРУУЛАН ЖЕНДЭРИЙН

МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

5.1 Эмзэг байдлыг тогтоох, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох

жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд бодитойгоор ажиглагдаж, цаашид энэ үйл явц

улам эрчимтэй явагдах нь нэгэнт тодорхой байгаа тул түүний таагүй нөлөөллийг

бууруулахад чиглэсэн хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Ялангуяа ХАА, МАА-н салбарт тод мэдрэгдэж байгаа бөгөөд энэхүү салбарт ажиллаж

буй хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр

дагаврыг бууруулах, дасан зохицох хариу арга хэмжээг жендэрийн хандлагаар авч

үзэх шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтөнд тохируулан жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, үйл

ажиллагааг хэрэгжүүлэхдээ жендэрийн талаар баримталж буй бодлоготой уялдуулах

нь зүйтэй хэмээн үзэж байна. 2004 онд МУ-ын Засгийн газраас баталсан Жендэрийн

тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн

асуудал гэсэн бүрэлдэхүүн хэсгийн холбогдох зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр

дүнгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй хамааралтай жендэрийн мэдрэмжтэй

төлөвлөж болох үйл ажиллагааны хүрээг авч үзэж байна.

Нэг. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр

Бүрэлдэхүүн хэсэг 3 “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал”

Үйл ажиллагааны чиглэл

Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг, боловсруулахад эрэгтэйчүүд

эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах

Засаглал, хүний хөгжил, жендэрийн хүчин зүйлийн талаас хот, хөдөөгийн

ялгаатай байдлыг судлах ажлыг өргөжүүлэх

Хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, эрх зүй, байгаль орчин, хүний эрхийн,

жендэрийн тэгш байдлын талаарх боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх;

Зорилт 12. Зохистой хөгжлийн үндсэн зарчимд тулгуурлан бүс нутгийн хөгжлийн

онцлогт тохируулсан байгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн эрсдэлтэй тэмцэх

тогтвортой менежментийг сайжруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд

чиглэсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн идэвх санаачлагыг дэмжин урамшуулана.

Үр дүн 12.1. Бүс нутаг, хөдөө дэх байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн

менежментийг сайжруулахад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо, үүрэг хариуцлага

нэмэгдэж орон нутгийн хамтын зохион байгуулалттай үйл ажиллагаа сайжирна.

Үйл ажиллагааны чиглэл:

Page 30: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Байгаль орчинд учирч буй хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх, бэлчээрийг

зохистой ашиглах, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтыг орон нутагт

хөгжүүлэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах;

Газар, байгалийн нөөцийн тэгш хуваарилалт, экосистем, түүний хүний эрүүл мэнд,

амьдралд үзүүлэх нөлөөллийн талаарх бүс нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулахад

эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх,

Хоёр. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөлд

Одоогийн байдлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл УИХ-д

өргөн баригдаж, хэлэлцэгдэх шатандаа явж байна. Энэхүү хуулийн төслийн хүрээнд

жендэрийн мэдрэмжтэй бодлогын агуулга, жендэрийн мэдээлэл, хүйсээр ангилсан

статистик мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, дүн шинжилгээг хийх мөн

үүнд шат шатны төрийн байгууллагуудын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан.

5.1.4 Жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим: хууль тогтоомж, төрийн бодлого,

хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн

бодлогыг жендэрийн агуулгатай болгох;

5.1.5 жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: хүйсээр ангилсан албан ѐсны

статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх Засгийн газрын бүрэн эрх

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, жендэрийн

мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш

байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөр, тусгай арга хэмжээг баталж хэрэгжүүлэх,

эдгээрийн хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийг батлуулах;

16.1.2. хууль тогтоомж, төрийн бодлого, ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичиг,

түүнчлэн нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг

хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэх;

16.1.3. хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш

байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээг хийлгэх, түүний дүнг хэрэглэгч болон

олон нийтэд хүргэх нөхцөлийг хангах;

16.1.4. жендэрийн мэдрэмж бүхий хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд

хүний ба санхүүгийн нөөцийг бүрдүүлэх;

16.1.5 жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх хэмжээний хүрээнд заавар, журам,

зөвлөмж батлан гаргах;

Page 31: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

16.1.8. жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн

талаар Улсын Их Хуралд тайлагнах.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх төрийн захиргааны төв, орон нутгийн

байгууллагын чиг үүрэг

19.1.1. тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө,

хөтөлбөр, төсөл, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон төсвийн төлөвлөлт,

тайлагналтыг жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, эдгээрийн төсөлд

жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайланг

хэлэлцэж, дүгнэлт гаргах;

19.1.2. салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг

бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх;

19.1.3. Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хууль тогтоомж, салбарын бодлого,

төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл зэрэг баримт бичгийн төслийг жендэрийн эрх тэгш

байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийсэн үнэлгээний тайлан, зөвлөмжийн

хамт өргөн мэдүүлэх;

19.1.4. зөвлөх чиг үүрэг бүхий жендэрийн зөвлөл, хороо байгуулж, түүний

бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

Page 32: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

САНАЛ БОЛГОЖ БУЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй

нөлөөлөл болон түүний үр дагаврын талаарх үндэсний хэмжээний статистикийн

мэдээлэл болон түүвэр судалгааны тайлан, мониторинг, үнэлгээ дүгнэлт, дүн

шинжилгээ бүхий мэдээллийн бааз байхгүй байгааг харгалзан Жендэрийн талаар

төрөөс баримталж буй бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлтөнд дасан

зохицох дараах жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг

санал болгож байна.

Хүснэгт. Салбарын бодлого, төлөвлөлтөнд жендэрийн төлөвлөлтийг хийх

загвар

Жендэрийн төлөвлөлт Төлөвлөлтийн явцад

Жендэрийн хандлагыг

бодлогод тусгах нь

Бүх салбарт, бүх шатанд төлөвлөж буй үйл ажиллагаа, хууль,

бодлого, хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөллийг

үнэлэх үйл явц юм.

Жендэрийн мэдрэмжтэй

бодлого

Жендэрийн үзэл баримтлалыг хөгжлийн бодлого, хөтөлбөр,

төслүүдэд тусгаснаар жендэрийн мэдрэмжтэй болно. Шийдвэр

гаргагчид, төлөвлөгчдийг нөөц баялгаас тэгш хүртэх, түүнд хяналт

тавих ажилд жендэрийн мэдрэмжтэйгээр хандуулах үйл явцыг

жендэрийн мэдрэмжтэй бодлого гэнэ.

Жендэрийн үзэл

баримтлалыг хөгжлийн

бодлогод тусгах

Эрхэд суурилсан бодлого, үйл ажиллагааны хүрээ

Нэгдсэн ойлголтод хүрэх, нөлөөллийн ажлыг дэмжих

Үр дүнгийн хариуцлага, шалгуур үзүүлэлт, үнэлгээ

Зохион байгуулалтын үйл явц, журам, арга хэрэгсэл

Бие даасан чадавхийг төлөвшүүлэх

Оролцооны хандлага

Жендэрийн төлөвлөлтөд:

• Эмэгтэй, эрэгтэйчүүдийн бодит ба стратегийн хэрэгцээг

тусгах

• Эмэгтэйчүүдийн гурван давхар ачааллыг тусгах

шаардлагатай.

Жендэрийн мэдрэмжтэй

төлөвлөлт

• Бүх түвшний төлөвлөлтийн үйл явцад жендэрийн үзэл

баримтлалыг цогц байдлаар тусгах санаачилгыг хэлнэ.

Төлөвлөлтийн үйл явц нь төлөвлөж буй асуудалтай холбогдолтой судалгаа

явуулж зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхойлох

зорилго, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга

хэрэгслийг тодорхойлох

гарах үр дүнг тооцоолох

хэрэгжилтийн явцыг болон эцсийн үр дүнг үнэлэх

шалгууруудыг тодорхойлох

арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах

Жендэрийн үзэл

баримтлалыг хөгжлийн

бодлого, хөтөлбөрт

тусгаснаар

• Эмэгтэйчүүд хөгжилд хандлагаас жендэр хөгжилд

хандлагаар солигдож байна.

• Жендэрийн харилцаанд суурилдаг бөгөөд эрэгтэй,

эмэгтэйчүүдийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилготой

Page 33: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Жендэрийн жендэрийн баримжаатай төсөл хөтөлбөрийг боловсруулахад

статистик мэдээллийг ашиглах

1. Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт хийхэд хүйсээр ангилсан

мэдээлэлгүйгээр хийх боломжгүй. Үйл ажиллагааны цөм нь мэдээлэл. Мэдээлэл

дүн шинжилгээтэйгээр жендэрийн тэгш байдлыг хангахад нөлөөлж, үр дүнд хүрнэ

2. Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлж буй

нөлөөллийг бууруулах, улмаар энэхүү үзэгдэлд дасан зохицох жендэрийн

мэдрэмжтэй төлөвлөлтийг хийхийн тулд юуны өмнө хөдөөгийн малчин эрэгтэй

эмэгтэйчүүдийн талаарх нийгэм эдийн засаг, хүн ам зүйн болон бэлчээр,

байгалийн нөөцүүд, ган зудын давтамж, хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн

шилжих хөдөлгөөн, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн талаарх хүйсээр ангилсан

статистик мэдээллийн санг бий болгох, БОАЖЯ-ны мэдээллийн санд оруулах,

3. Онцгой байдлын ерөнхий газар, ХААХҮЯ, ҮСХ, ЭМЯ, Ус цаг уур орчны

шинжилгээ, Үндэсний статистикийн хороо, их дээд сургууль зэрэг салбарын яамд,

мэргэжлийн байгууллага, академик түвшний байгууллагууд эрхлэх ажлын чиг

үүргийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох,

харилцан ашигтай ашиглах, мэдээлэл солилцох,

4. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөөгийн малчин эрэгтэй эмэгтэйчүүдийн аж

төрөх ѐс, МАА, эрхлэх аж ахуй, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, даван туулах

зэрэг асуудлыг тусгасан суурь судалгаа явуулах,

5. БОАЖЯ болон бусад төрийн байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан

мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт уур

амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүйсээр ангилсан мэдээлэл, судалгаа,

мониторинг, дүн шинжилгээ зэрэг мэдээллийг бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх,

үнэлгээ тайлан боловсруулах зэрэг ажлуудыг оруулах,

Байгаль орчны салбарын гол гол хуулиудад жендэрийн мэдрэмжтэй дүн

шинжилгээ хийх

1. Уур амьсгалын өөрчлөлтийн эрэгтэй эмэгтэйчүүдэд нөлөөлж буй нөлөөллийг

хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах,

2. Байгаль орчны тухай гэх мэт гол гол хуулиудад жендэрийн дүн шинжилгээ хийж

жендэрийн төлөв байдал, хэрэгцээ шаардлага талаас нь судлан жендэрийн үнэлэлт

дүгнэлт хийж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ашиг сонирхол, хэрэгцээг хэр зэрэг

туссаныг үнэлэх

Page 34: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл

болон дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөлтийг анх хөтөлбөрийн агуулга,

зорилго, зорилтуудыг боловсруулахаас нь эхэлж жендэрийн хандлагаар авч үзэх

1. Ихэнх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагааны

хөтөлбөр, зорилго, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдээ

боловсруулсны дараа жендэрийн аспектыг тусгахыг оролддог алдаатай практик

тогтсон байдаг. Иймд анх хөтөлбөрийг боловсруулж байхдаа жендэрийн линзээр

харж, тусгах, тэгснээрээ хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэнд жендэрийн

дүн шинжилгээг хийх боломжтой болно.

Жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтгүйгээр уур амьсгалын өөрчлөлт,

түүнд дасан зохицох арга хэмжээг жендэрийн мэдрэмжтэйгээр төлөвлөж

хэрэгжүүлэх боломжгүй.

1. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга

хэмжээг төлөвлөхдөө зайлшгүй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хийх ѐстой.

Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрэгтэй, эмэгтэйчүүдэд ялгаатайгаар

нөлөөлөх бөгөөд эрэгтэй эмэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлан уур

амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зориулсан

жендэрийн мэдрэмжит төсвийн төлөвлөлтийг хийх,

2. Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх

нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөхдөө, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн

өвөрмөц хэрэгцээ шаардлага, ялгаатай нөлөөлөлд үндэслэн улсын болон орон

нутгийн төсөвт зардлын төрөл зүйлээр нь суулгах,

Яамдын удирдах болон гүйцэтгэх шатны албан хаагчдын жендэрийн талаарх

чадавх бэхжүүлэхгүйгээр жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, жендэрийн

мэдрэмжтэй төсвийг хийх боломжгүй

1. Учир нь Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нь аль ч салбар, түвшинд

бодлогын төлөвлөлт, хууль тогтоомж болон бодлого, хөтөлбөрийн, үйл

ажиллагааны үр дүн хэрхэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг үнэлэх үйл

явц болж байдаг. Иймд БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, удирдах албан

тушаалтнуудыг шаталсан болон богино хугацааны сургалтанд хамруулах,

2. Яам, харъяа агентлаг, газар, аймаг, нийслэл, сум дүүрэгт ажиллаж буй ажилтнуудад

жендэрийн асуудлаарх чадавх бэхжүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд

хамруулах,

Манай улсын жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж байгаа бодлогын гол

үндэс нь “Жендэр ба Хөгжил” хандлагыг чухалчилж байгаа бөгөөд энэ хүрээнд

эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ажилд орох, хөдөлмөрийн адил нөхцөл ба цалин хөлстэй

байх тэгш эрх, тэгш боломжийг хангах, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх,

ажил мэргэжлийн болон гэр бүлийн үүргээ хослуулах нөхцөл байдлыг бүрдүүлэх

Page 35: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, чадваржуулахад анхаарч

байна. Ялангуяа эрэгтэй, эмэгтэйчүүд бие биенээсээ хамааралтай бөгөөд төрийн

бодлого нь эрэгтэй эмэгтэй хэн хэнд нь ашигтайгаар тусч байх шаардлагатай гэж үзэж

байгаа билээ.

Өөрөөр хэлбэл Монгол улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүд нь жендэрийн

асуудлыг харгалзан үзэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тусах эерэг сөрөг үр дагавар,

нөлөөллийг бүрэн тооцсон, үнэлсэн байх шаардлагатай байгаа юм.

Жендэрийн үзэл хандлагыг хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслүүдэд тусгаснаар бүх

салбарт, бүх шатанд төлөвлөж буй үйл ажиллагаа, хууль, бодлого хөтөлбөрт эрэгтэй,

эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх боломжтой болж улмаар эрэгтэй,

эмэгтэйчүүдийн бодит хэрэгцээ болон стратеги хэрэгцээг тусгах боломжтой болох

юм.

Page 36: 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Ашигласан материалын жагсаал

1. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр

2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн төсөл

3. Улс орны жендэрийн үнэлгээ (2005) АХБ

4. Оролцооны аргаар ядуурлыг үнэлэх нь (2005), АХБ, ДБ

5. Статистикийн эмхтгэл (2005-2009)

6. ГТХАН (2009) Байгаль Хамгаалал Байгалийн Нөөцийн Тогтвортой

Менежмент” хөтөлбөр

7. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлан, 2003

8. Бэлчээр байгалийн нөөцийн менежментэд нийгэм жендэрийн дүн

шинжилгээг хийх нь (2005) SAGE publication

9. О.Сарантуяа (2006) Боловсролын салбарт суралцагчдын хүйсийн байдал

10. Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл 2003

11. ҮСГ (2003) “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа