14
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ БИРЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ Боловсруулсан: Д.Мөнх-Эрдэнэ

МУИС20101003

  • Upload
    down1

  • View
    1.831

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: МУИС20101003

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ

БИРЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Боловсруулсан: Д.Мөнх-Эрдэнэ

Page 2: МУИС20101003

Pag

e2

АГУУЛГА

I. ТАНИЛЦУУЛГА

II.1. Хөрөнгийн бирж гэж юу вэ? Дэлхийн биржүүдийн хөгжилах

II.2 Хөрөнгийн зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг

II.3. Монголын хөрөнгийн биржийн хөгжил, түүний монголын эдийн засагт гүйцэтгэсэн үүрэг

II.3. Dual listing гэж юу вэ? Түүний ач холбогдол

III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

III.1. Монголын уул уурхайн компаниуд IPO хийх боломжтой биржүүдийн харьцуулалт

III.2. Монголын компаниудад тохирох хөрөнгийн бирж аль нь вэ?

III.3. Тухайн хөрөнгийн бирж дээр гарахын давуу тал

III.4. Хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж

IV. ДҮГНЭЛТ САНАЛ ЗӨВЛӨМЖ

V. АШИГЛАСАН МАТЕРИАЛ

VI. ХАВСРАЛТ

Page 3: МУИС20101003

Pag

e3

ТАНИЛЦУУЛГА

Энэхүү судалгааны ажлаар Монгол орны маань ирээдүйн хөгжил дэвшилтэй нягт уялдаж буй

салбар болох хөрөнгийн зах зээлийн талаар сонирхон судлахыг зорьсон юм. Хөрөнга оруулалт

гэдэг бол тухайн нэг компаний цаашилбал улс орны эдийн засагт амин чухал хэрэгцээтэй

хөгжлийн хөшүүрэг, санхүүгийн зах зээл бол хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх шалгарсан

механизм билээ. Хүн амьд явахад агаар хэрэгтэй байдаг шиг эдийн засаг тасралтгүй хөгжихийн

тулд хөрөнгө оруулалт түүний бий болгох зах зээл нь зайлшгүй юм. Манай улсын хувьд асар их

байгалын нөөц баялагтай бөгөөд тэдгээр бөгөөд эдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын

тулд Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор идэвхтэй ажиллаж байна. Ийнхүү

баялагтай түшиглэж хөрөнгө босгоход аль бирж дээр хувьцаа болон өрийн үнэт цаасаа гаргах вэ?

гэдэг их чухал асуудал яагаад гэвэл бидний ашигт малтмалыг хамгийн өндрөөр үнэлэх хөрөнгө

оруулагчид цугласан мөн дээрээс алс хэтийг зорилго, эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн

тийм зах зээлийг сонгох хэрэгтэй юм. Лондонгийн хөрөнгийн бирж, Австралийн ХБ, Гонг-

Конгийн хөрөнгийн бирж мөн дээрээс нь Солонгосын Хөрөнгийн биржийг Монголын

компаниудын гарах боломжтой бирж хэмээн яригдаж байгаа. Энэхүү судалгаагаар эдгээр

биржүүдийн чухам аль Монголын хувьд тохиромжтой вэ? Гэдгийг оюутан хүний охорхон

ухаанаар дүгнэж цэгнэж судлахыг зорьсон болно.

Хөрөнгийн бирж гэж юу вэ?

Хөрөнгийн бирж хувьцаа эзэмшдэггүй бас хувьцаа гаргадаггүй зөвхөн хувьцаа болон бусад

төрлийн үнэт цаасыг худалдан авагч болон худалдагч талуудыг хөрөнгийн зах зээл дээр холбож

өгдөг гүүр юм. Анхны хөрөнгийн бирж тэртээх 1790 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк

хотод үүссэн гэж үздэг бөгөөд одоогийн дэлхийн хамгийн том бирж хэмээн хүлээн зөвшөөрөгддөг

Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж (NYSE) хөрөнгийн биржийн өвөг дээдэс юм. Хөрөнгийн бирж нь

өөрөө мөн л компаний хэлбэрээр зохион байгуулагдсан ашгийн төлөө байгууллага юм.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал

Дэлхийн хөрөнгийн зах зээл сүүлийн 2 жилд урьд амсаж үзээгүй хүнд хэцүү шалгуурыг даван

туулсан билээ. Lehman Brothers’ ийн дампуурлаас эхтэй санхүүгийн зах зээлиййн хямрал дэлхий

нийтийг хамарч түүхэндах хамгийн их алдагдлыг хөрөнгө оруулагчид хүлээсэн юм. Харин

сүүлийн нэг жилйин хугацаанд дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсний үр дүнд хөрөнгийн зах зээл ч

хурдацтай өссөөр байна. Доорх хүснэгтэд Дэлхийн гол биржүүдийн хувьцааны индексийг

харуулав.

Page 4: МУИС20101003

Pag

e4

2007 2008 Change (%) 2009 Change (%) KOSPI 1,897.13 1,124.47 -40.7% 1,682.77 49.7%

FTSE100 6,456.90 4,434.17 -31.3% 5,412.88 22.1%

DowJones 13,264.82 8,776.39 -33.8% 10,428.05 18.8%

Nasdaq 2,652.28 1,577.03 -40.5% 2,269.15 43.9%

Nikkei225 15,307.78 8,859.56 -42.1% 10,564.44 19.2%

Straits Times 3,482.30 1,761.56 -49.4% 2,897.62 64.5%

Hang Seng 27,812.65 14,387.48 -48.3% 21,872.50 52.0%

Эх үүсвэр: WFE

2008 оны хямралын үеэр зах зээлүүд 30-50%-иар унаад харин ердөө жилийн дараа мөн төдий

хувиар буцаад өсчээ. Энэ нь хөрөнгийн зах зээл гэдэг асар хурдаг өөрчлөгддөг гэдэг нь харагдаж

байгаа юм.

Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжил

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр нийт 358 ХК-ийн 3.1 тэрбум ширхэг

хувьцаа бүртгэлтэй байгаагаас нийт хувьцааны 59.9 хувь нь буюу 1.8 тэрбум хувьцаа нь төрийн

мэдлийн хувьцаа байгаа явдал нь биржид бүртгэлтэй үнэт цаасны тэн хагасаас илүү нь хөрөнгийн

зах зээл дээр арилжаалагдаж эргэлтэнд ордоггүй байна. Санхүүгийн зах зээл дэх хөрөнгө

оруулалтын 4-5 хувийг л хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, 96 хувийг арилжааны банк

болон гадаадын зээл, тусламж эзэлдэг гэсэн тоо баримт бий. Харин бусад орны жишигт энэ

харьцаа 50:50 хувьтай байдаг аж. Энэ нь манай хөрөнгийн биржийн хөгжил сайнгүй байгааг

харуулж байгаа үзүүлт юм. Энд дараах олон хүчин зүйл нөлөөлж байна.

Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муу

Улс орны эдийн засгийн макро үзүүлэлт өндөр биш

Улс төрийн бодлого

Хууль эрх зүйн орчин

Гадаад харилцаа г.м олон хүчин зүйл нөлөөлж байна.

Монгол улс Тавантолгой, Оюу-Толгой хэмээх томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэнд

оруулахтай холбогдон дэлхийн хөрөнгийн зах зээл дээр монголын төрийн өмчит томоохон

компаниуд IPO† хийх шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд монголын хөрөнгийн зах зээл нь

дэлхийн түвшинд нийцсэн байх зайлшгүй хэрэгтэй юм. Энэ тал дээр Засгийн газраас олон арга

хэмжээг авч байгаагийн нэг нь монголын хөрөнгийн биржийн менежментийг гадны багаар

удирдуулах тендер зарласан явдал юм. Энэхүү тендерт 10 баг материалаа ирүүлснээс 2 шатны

шалгаруулалтанд /Солонгосын “korea Exchange Group”, Америкийн “NASDAQ OMX & MOSDAQ”

† IPO-Initial Public Offering буюу анх удаа олон нийтэд санал болгож буй хувьцаа

Page 5: МУИС20101003

Pag

e5

Консорциум,Английн "London Stock Exchange Group",Германы "ХЕТRА Магкеt Dеvеlорment &

Deutsche Borse Group" Консорциум/ зэрэг 4 баг тунаж үлдээд байгаа билээ.

Яг одоогийн байдлаар Монголын хөрөнгийн Бирж 20 жилийн түүхэн дэх хамгийн дээд хэмжээндээ

хүрсэн буюу 1 триллион төгрөгийн босгыг даваад байна. Энэ мөн л уул уурхайн салбарын өсөлт,

хүлээлттэй холбоотой юм.

Dual listing гэж юу вэ?

Хэрэгжих бүрэн үндэслэлтэй сайн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд зайлшгүй урт хугацаат эх

үүсвэр зайлшгүй шаардлагатай нь мэдээж юм. Энэхүү санхүүгийн эх үүсвэрийг босгохын тулд

компаниуд бирж дээр гарч хувьцаагаа арилжаалдаг. Бирж дээр гарч хувьцаагаа арилжаалах нэлээн

няхуур нямбай хандах ѐстой чухал асуудал бөгөөд бодит хөрөнгө, ирээдүйн үйл ажиллагаагаар

баталгаажсан хувьцаагаа аль болох үнэ хүргэх нь хамгийн гол зорилго юм. Ерөнхийдөө хувьцаат

компаниуд 2 өөр зах зээл дээр буюу хөрөнгийн бирж дээр гарч хувьцаагаа арилжаалахыг Dual-

Listing гэдэг. Компаниуд Dual-Listed болох 2 үндсэн нөхцөл байдаг. Нэгдүгээрт томоохон

корпорациудын үндэстэн дамнасан нэгтгэлийн (cross-border merger ) үр дүнд, хоѐрдугаарт

ирээдүйн тодорхой стратегийн үүднээс хоѐр зах зээл дээр шууд гарах тохиолдол юм. Компаниуд

dual-listing хийх 3 үндсэн шалтгаан байдаг ба тэдгээрийг дор дурьдав.

a) Татварын түвшний ялгаатай байдал/tax regimes/ Capital gain taxes буюу үнэт цаасны ханшийн

өсөлтийн орлогод ногдуулах татварын хувь хэмжээ нь хөрөнгө оруулагчын хувьд түүний

шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл болдог.Иймээс хоѐр зах зээл дээр хувьцаагаа зэрэг санал

болгох нь бага татварын түвшингээр хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэх боломжийг олгодог.

b) Арбитраж хийх боломж/arbitrage/ Арбитраж хийх гэдэг нь аливаа нэг санхүүгийн активыг бага

ханшийн түвшинтэй газраас түүнийг худалдан авч өндөр үнэтэй зах зээлд борлуулах замаар

дундаас ашиг олох, бодит үнийг тогтоох үйл явц гэж ойлгож болно. Жишээ нь Монголын

Хөрөнгийн Бирж (MSE) болон гадны нэгэн бирж дээр зэрэг хувьцаа нь арилжаалагддаг компанийг

авч үзье. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил сул хөрвөх чадвар дутмаг, капиталын нөөц

хомсдолтой болон ард иргэдийнх нь хөрөнгийн зах зээлийн мэдлэг муу зэргээс шалтгаалан тус

компаний хувьцаа бодит үнэ цэнээсээ багаар үнэлэгдэж байж болох юм. Харин гадны бирж дээр

эсрэгээрээ бодит үнэ цэнээрээ үнэлэгдэж болно. Энэ үед хөрөнгө оруулагчын хувьд MSE-c

хувьцааг худалдан авч гадны бирж дээр зарах замаар ашиг олж болох боломж бүрдэнэ гэсэн үг.

Үүний үр дүнд MSE дээрх хувьцааны үнэ өсч тэр хэрээр Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж

хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгийн үнэ цэнэ өсөх болно. Цаашлаад хөрөнгийн зах зээлийн

Page 6: МУИС20101003

Pag

e6

үнэлгээ өссөнөөр MSE дээр Монголын компаниудын хувьцаа гаргах боломж ихсэж эдийн засагт

бодит хувь нэмэр оруулах боломж ихсэх юм.

c) Стратегийн ач холбогдол/strategically issues/ Дараагийн буюу хамгийн чухал асуудал бол

тухайн компаний цаашдын хөгжил, стратегийн асуудал юм. Монгол улсын хувьд ашигт

малтмалын арвин их нөөц бүхий орд газрууддаа түшиглэн хийх үсрэнгүй хөгжлийн дээсэн дээр

байна. Эдгээр томоохон нөөцүүдийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид дотоодын болон олон

улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа, бонд гаргаж санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Харин

аль бирж дээр хувьцаагаа гаргах вэ? гэдэг нь стратегийн хувьд хамгийн чухал асуудал юм. Учир нь

хувьцаагаа аль бирж дээр хэнд зарах вэ? гэдэг нь Монголын ирээдүйн эдийн засгийн аюулгүй

байдлын баталгаа, чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйл болно. Иймээс Монголын стратегийн

ордуудыг эзэмшдэг төрийн өмчит компаниуд Монголын болон олон улсын биржүүд дээр

хувьцаагаа санал болгохоор зэхэж буй өнөө үед ихээхэн ач холбогдолтой юм.

Dual listing Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэх арга зам болох нь

Монголын зах зээл маш жижиг хөрөнгө оруулалт хийх капитал хомсдолтой усраас зайлшгүй

гадаад зах зээлээс хөрөнгө татах шаардлагатай. Үүний үр дүнд л дотоодын хөрөнгийг бирж

хөгжиж Монголын компаниуд Монголдоо хөрөнгө босгох боломжтой болно. Ийнхүү дотоодын

хөрөнгийн зах зээлээ идэвхжүүлэх хамгийг боломжит үр дүнтэй арга нь Dual listing юм.

Монголын

Хөрөнгийн Бирж Гадны Бирж

Капиталын

Холмсдол

Хөрөнгө

Оруулагчдын

Боловсрол

дутмаг

Капиталын

Илүүдэл

Хөрөнгө

оруулагчдын

Боловсрол

Дэд бүтэц

Монголын

компани

Бодит Үнэ Цэнэ

Капиталын Урсгал

IPO IPO

Page 7: МУИС20101003

Pag

e7

Дээр үзүүлсэн схемийн дагуу олон улсын капитал шилжилт явагдаж шударга бодит үнэ тогтох

боломжтой. Хэрвээ компани зөвхөн Монголын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргавал Монгол

капиталын хувьд хомсдолтой учраас эдийн засаг хөрөнгө оруулалтыг шингээж чадахгүй. Харин

өндөр хөгжсөн зах зээл дээр давхар гаргавал илүү үнэ цэнэ хүрч бирж хоорондын арбитражийн

гүйлгээний үр дүнд Монголд гаргасан хувьцааны ханш өсч зах зээл өргөжих болно. Ингэвэл

Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний мөнгөн урсгал орж ирэн дотоодын хөрөнгийн зах зээл

хөгжиж Монголын компаниуд хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх юм. Жишээ болгон МХБ-д

бүртгэлтэй ТаванТолгой болон Монголд үйл ажиллагаагаа явуулж Гонг-Конгийн Бирж дээрээс

хөрөнгө босгосон нүүрс олборлогч компаниудыг авч үзье.Доорх хүснэгтэд тус компаниудын

санхүү, үйл ажиллгаанд үндэслэсэн хувьцааны үнэлгээг харууллаа.

Trading Comparables

Ticker P/E ratio EV/EBITDA EV/Ton Performance

2009A 2010E 2011E 2009A 2010E 2011E Reserve Resource

2009

Pro

2010

Pro

Shenhua HK:1088 16.1x 13.5x 11.9x 9.1x 8.0x 7.1x NA $13.40 $381.2 $352.6

China Coal Energy HK:1898 13.0x 9.9x 8.0x 8.0x 5.9x 4.8x NA $1.70 $183.1 $164.7

Yanzhou HK:1171 16.7x 10.2X 8.7x 10.8x 6.8x 6.0x NA NA $339.0 $321.7

Fushan HK:639 15.5x 11.1x 9.4x 8.8x 6.0x 4.8x $24.7 $16.9 $537.9 $529.5

SouthGobi HK:1878 NA NA 26.4x NM NM 14.0x $14.2 $4.0 NA $647.7

15.3x 11.2x 12.9x 9.1X 6.7x 7.4x $19.50 $9.00 $360.40 $403.20

Tavan Tolgoi MSE:TTL 2.5x 2.5x NA 1.6x 1.6x NA NA $1.10 $26.20 $26.20

Хүснэгтээс харахад МХБ дээр бүртгэлтэй Тавантолгой бусад гадны компаниудтай харьцуулахад

маш багаар үнэлэгдсэн байна. Тус компани БНХАУ-руу нүүрс экспортолдог учраас энэхүү

харьцуулсан үнэлгээ бүрэн боломжтой. Хэрвээ ТаванТолгой гадны бирж дээр гарсан бол үнэлгээ

нь 6 дахин их байх боломжтой байсан. Тэр хэрээр Монголд хөрөнгө оруулалт ихэсч дотоодын

компаниуд зах зээлээс хөрөнгө босгох боломжтой болно.

Page 8: МУИС20101003

Pag

e8

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Монголын уул уурхайн компаниуд IPO хийх боломжтой биржүүдийн харьцуулалт

Дээр дурьдсанчилан Монголын төрийн өмчийн хувьцаат комданиуд олон улсын хөрөнгийн

биржүүд дээр IPO хийхэд зөв биржээ сонгох нь хамгийн эхний алхам юм. Монголын баялагийг

эдийн засгийн эргэлтэнд оруулах хөрөнгийг босгох боломжтой биржүүдэд Хонг Конг, Лондон,

Торонтогийн хөрөнгийн биржүүд нэрлэгдэж байна. Мөн сүүлийн үед Солонгосын хөрөнгийн бирж

болон Австралиийн хөрөнгийн бирж багтаж эхлээд байна. Эдгээр биржүүдийн онцлог шинж

чанар, давуу болон сул талуудыг доор үзүүлэв.

Биржийн тухай

Зах зээл

Лондонгийн

Хөрөнгийн

Бирж LSE

Дэлхийн хамгийн том 3 биржийн нэг

бөгөөд London Stock Exchange(гол зэх

зээл) болон London AIM гэсэн туслах

зах зээлээс бүрддэг. Ихэнх шинээр

хувьцаа гаргаж буй компаниуд эхлээд

AIM дээр хувьцаагаа олон нийтэд санал

болгож томорсныхоо дараа гол зах

зээлд байршдаг байна.

Дэлхийн уул уурхайн томоохон

компаниудын хувьцаа арилжигддаг

зах зээл. Уул уурхайн аваргууд болох

Rio Tinto болон BHP Billiton бирж

дээр хувьцаагаа арилждаг.

Хонг Конгийн

Хөрөнгийн

Бирж HKEx

Дэлхийн томоохон биржүүд болох Нью-

Йорк, Лондонгийн биржүүдийн араас

нэхэж эрчимтэй хөгжиж буй зах зээл

юм.

Тус зах зээл дээр гарч буй

компаниудын ихэнх нь Эх газрын

Хятад улсын компаниуд байгаа

бөгөөд 2009 оны эцсийн байдлаар

хамгийн өндөр өсөлтийнг үзүүлсэн

зэх зээл юм. Тус биржийн Hang Seng

индекс өнгөрсөн жил 52%-иар өссөн

бөгөөд тэр хэмжээгээр Гонг-Конгийн

тэрбумтануудын тоо өссөн байна.

Торонтогийн

Хөрөнгийн

Бирж TMX

Зах зээлд хувьцаа гаргагчдын тоогоороо

хойд америкт тэргүүлдэг бирж бөгөөд

дэлхийд 6-д жагсдаг томоохон бирж

юм. Тус бирж нь туслах зах зээл буюу

TSX Venture болон TSX-ээс тогтдог.

Нийтдээ 3640 компаний хувьцаа

арилжаалагддаг асар том зах зээл

бөгөөд өнгөрөгч 2009 онд 65 тэрбум

америк долларыг компаниуд тус зах

зээлээс босгожээ.

Солонгосын

Хөрөнгийн

Бирж KRX

Солонгосын хөрөнгийн бирж 1956 онд

байгуулагдсан эрчимтэй хөгжиж буй

биржийн зах зээл юм.

KOSPI болон KOSDAQ гэсэн 2 дэд

зах зээлээс бүрддэг. Тус зах зээл дээр

770 компаний хувьцаа 1 триллион

орчим ам.доллараар үнэлэгдэж байна.

2009 оны 9 сард Английн Financial

Times сонин KRX-г хөгжиж буй зах

зээлээс өндөр хөгжсөн зах зээл гэсэн

ангилалд дэвшүүлэн үнэлсэн байна.

Page 9: МУИС20101003

Pag

e9

Эх сурвалж: The World Federation of Exchanges, TMX Group, LSE Group, ASX Group

Ерөнхийдөө та бидний сонирхож байгаа уул уурхайн компаниуд хөрөнгө босгоход хамгийн

тохиромжтой бирж аль нь вэ? Гэдгийг тодорхойлохын тулд дээрх биржүүдийг тоон болон

чанарын талаас нь судлах шаардлагатай. Доорх графикт дэлхийн томоохон биржүүдийг уул

уурхайн листингийн үзүүлэлтүүдийг харуулав.

Энэхүү графикт

өнгөрсөн 2009 онд

дэлхийн томоохон

биржүүд дээр уул

уурхайн компаниуд

хэдий хэмжээний

санхүүжилт босгож

тэрхүү санхүүжилт

нь хэдий хэмжээтэй

үнэлэгдсэнийг

харуулав. Графикаас харахад тайлант онд Лондонгийн хөрөнгийн бирж дээр хамгийн их буюу

20,88 тэрбум ам.долларын IPO хийгдсэн бөгөөд түүний үнэлгээ оны эцэст 420 тэрбум ам.долларт

хүрсэн байна. Харин үр ашгийн хувьд хамгийн сайн нь Австралийн хөрөнгө бирж дээр

арилжагдсан хувьцаанууд байсан байна. Тус бирж дээрх уул уурхайн хувьцаа 22 дахин өсчээ

Өөрөөр хэлбэл 2009 оны байдлаар уул уурхайн хувьцааг хамгийн өндөр үнэлдэг зэх зээл ASX,

харин зах зээлийн үнэлгээгээр тэргүүлсэн LSE үр ашгийн хувьд 2-р байранд жагссан байна. Харин

үр ашгийн хувьд хамгийн доогуур үзүүлэлттэй нь Торонтогийн хөрөнгийн биржийн венчур

хөрөнгө оруулатын бирж болон LSE AIM нар байсан бөгөөд энэ нь тус биржүүд дээр хайгуулын

Австралын

Хөрөнгийн

Бирж ASX

1987 онд 6 жижиг орон нутгийн

биржүүдийг нэгтгэснээр үүссэн бөгөөд

нийт зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд

эхний 10-т ордог томоохон хөрөнгийн

бирж юм.

Тус биржийн зах зээлийн нийт

үнэлгээ 1,65 трилион америк доллар

бөгөөд 2192 хувьцаат компаний

хувьцаа арилжаалагдаж байна.

Өнгөрсөн 2009 онд 93 компани

шинээр тус биржийн гишүүн болсон

байна. Нийт 77 тэрбум долларыг

анхдагч зах зээлийн арилжаагаар

босгосон ба энэхүү үнэлгээ одоогийн

байдлаар бараг 20 дахин өсөөд байна.

$347B

$420B

$300B

$20B $15B$19.4B $20.8B $13.5B $2.8B $1.5B

1789%2019%

2222%

714%1000%

0%

500%

1000%

1500%

2000%

2500%

0 50

100 150 200 250 300 350 400 450

TSX LSE ASX TSXV LSE AIM

Нийт зах зээлийн үнэлгээ-2009 Босгосон капитал-2009

Page 10: МУИС20101003

Pag

e10

шатандаа үйл ажиллагаа нь явагдаж байгаа эрсдэл өндөртэй компаниудын хувьцаа

арилжигддагтай холбоотой. Эсрэгээрээ эхний 3 бирж дээр нөөц нь аль хэдийн тогтоогдсон, үнэ

цэнэ нь тодорхой болсон компаниуд арилжигддаг. Үүнийг дараах хүснэгт бүр тодорхой харуулах

болно.

Уул уурхайн компаний тоо Нийт зах зээлийн үнэлгээ Босгосон капитал Шинэ IPO тоо

TSX 331 $347B $19.4B 18

LSE 37 $420B $20.8B 2

ASX 610 $300B $13.5B 22

TSXV 1103 $20B $2.8B 86

LSE

AIM 134 $15B $1.5B 2

HKEx 36 NA NA 1

JSE 55 NA NA 0

Эх үүсвэр: NYSE Euronext

Эдгээр биржийн аль нь ч хөрвөх чадвар, хөрөнгө оруулагчдын бааз суурь сайтай томоохон

биржүүд юм. Монголын уул уурхайн компаниудын хувьд хувьцаагаа арилжаалах боломжтой юм.

Монголын болон Монголдл орд газар эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд

Солонгосын хөрөнгийн биржээс бусад биржүүдэд их бага ямар нэгэн байдлаар хувьцаагаа

арилжаалаад байна. Тухайлбал Лондонгийн хөрөнгийн биржий AIM зах зээл дээр Дорнод аймагт

газрын тосны хайгуулын ажил гүйцэтгэж байгаа ПетроМатад компани хувьцаагаа гарган

шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг татаж амжиллтай ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 сарын

хугацаанд тус хувьцаа бараг 4 дахин өсөөд байна.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын зах зээлээрээ дэлхийд тэргүүлдэг Торонтогийн хөрөнгийн бирж

дээр Монголд алт, ураны нөөцийн орд эзэмшдэг Entrée Gold, Centerra Gold, Khan Resources зэрэг

компаниуд хувьцаагаа амжилтта байршуулсан. Мөн Австралийн хөрөнгийн биай Монголынрж

дээр монголд нүүрсний уурхайн төслүүдийг хөгжүүлж буй Hunnu Coal хувьцаагаа гаргаад байна.

Харин Манай үндэсний компаниудаас Тавантолгойн орд газрын Ухаа Худагийн ордыг эзэмшдэг

Energy Resource компани ирэх оны эхээр Хонг-Конгийн хөрөнгийн бирж дээр 1 тэрбум

ам.долларын хувьцааг гаргах гэж байгаа нь Монголын компаниудын эхлэл болж байна. Тус

хувьцаа өндөр үнэ хүрэх магадлалта бөгөөд учир нь 400 сая тн коксжих нүүрсний батлагдсан

нөөцтэй мөн хувьцааг олон нийтэд санал болгох ажлыгдэлхийн топ хөрөнгө оруулалтын банкууд

болох Citigroup, JPMorgan ажиллаж байгаа юм. Уул уурхайн салбарын компаний үнэлгээний

онцлог нь тухайн компаний эзэмшиж буй ашигт малтмалын нөөцийн эдийн засгийн үнэлгээтэй

шууд холбоотой байдаг. Батлагдсан нөөц хэдий чинээ их байна төдий чинээ үнэлгээ өндөр байдаг

Page 11: МУИС20101003

Pag

e11

ч тухайн хөрөнгийн нийлүүлэх гол зах зээлийн газар зүйн байрлал зэрэг нь мөн үнэлгээнд

нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болдог.

Монголын компаниудад тохирох хөрөнгийн бирж аль нь вэ?

Ерөнхийдөө dual listing хийх биржийн давуу талыг дараах 2 үзүүлэлтээр голчлон хэмждэг. Эдгээр

нь liquidity буюу хөрвөх чадвар, тухайн бирж дээр dual listing хийгдсэн туршлага юм. Эхний

үзүүлэлтийн хувьд хамгийн тохиромжтой бирж аль нь болохыг доорх графикт харуулав.

Энэхүү графикаас

харахад хөрвөх

чадварын хувьд хамгийн

өндөр нь Солонгосын

хөрөнгийн бирж байна.

Өөрөөр хэлбэл тус бирж

дээрх хувьцааны

арилжааны нийт дүн тус

зах зээлийн үнэлгээнээс 242% иар илүү байна. Ийнхүү энэ үзүүлэлт өндөр байгаа нь тус зах

зээлдэх хөдөлгөөн ихтэй тэр хэрээрээ түргэн хугацаанд цаг алдалгүй арбитраж хийж хувьцааны

үнийг үр ашигтай түвшинд хүргэж үнэлүүлэх боломж их байна. Цаашлаад Солонгосын зах зээл

дээр гарвал стратегийн өндөр ач холбогдолтой байж болох юм. Учир нь Солонгос улс электроник,

төмөрлөг, гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны орнуудын нэг бөгөөд өөрсдийн

үйлдвэрлэлийн стратегийн түүхий эд болох коксжих нүүрс зэс гэх суурь материалын нөөцийг

хамтран эзэмшиж ашиглах хүсэл сонирхолтой мэдээж юм. Мөн дээрээс нь Солонгосын хөрөнгийн

бирж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд түүхий нэг илэрэл нь тус зах зннлд

хөрөнгө оруулах сонирхолтой Institutional investors буюу байгууллагын хөрөнгө оруулагчдбын

төвлөрүүлсэн хөрөнгийн

хэмжээ дор үзүүлсний

дагуу эрчимтэй өсч

байгаа явдал юм.

2009 оны байдлаар

Солонгосын хөрөнгийн

бирж дээр байршсан

242.9%

161.1%

128.8%106.9%

83.7%67.3%

0.0%

50.0%

100.0%

150.0%

200.0%

250.0%

300.0%

Korea NYSE Tokyo London HongKong Singapore

Хувьцааны эргэлт (2009)

Эх үүсвэр: WFE

8,289

26,068

50,065

124,842

107,034 108,914

90 1,1956,901

53,52541,525 43,817

0

20,000

40,000

60,000

80,000

100,000

120,000

140,000

2004 2005 2006 2007 2008 2009

Дотоод ХО сангийн хуримтлал Гадаад ХО сангийн хуримтлал

Эх үүсвэр: Korean Financial Investment Association

Page 12: МУИС20101003

Pag

e12

хөрөнгийн хэмжээ 151 тэрбум америк доллар байгаагаас 108 тэрбум , гадаадын хөрөнгө оруулалт

43 тэрбум байгаа нь тус зах зээл эрчистэй интеграцилагдаж буйг харуулж байна.

Дараагийн шалгуур болох Dual listing хийсэн туршлагын хувьд Австралийн болон Лондонгийн

хөрөнгийн биржүүд илүү. Тус биржүүд дээр Дэлхийн уул уурхайн акулууд болох Rio Tinto, BHP

Billiton давхар листинг хийсэн бөгөөд энэ нь Манай уул уурхайн компаниудын хувьд туршлага

болж болох юм. Австралийн хөрөнгийн зах зээл дээр уул уурхайн компаниуд маш сайн үнэлгээтэй

байдаг бөгөөд үүнийг дээрх зураглал харуулна. Мөн нөгөө талаас өнгөрсөн жил уул уурхайн

салбарт хамгийн их хөрөнгө босгссон Лондонгийн бирж давхар листингийн туршлага болон тус

зах зээлийн идэвх хөрөнга оруулалтараа манай компаниудад тохирох боломжтой юм.

Page 13: МУИС20101003

Pag

e13

ДҮГНЭЛТ

Манай орны хувьд үсрэнгүй хөгжлийн нэгэн үед тулж ирээд байгаа бөгөөд энэхүү

хөгжлийн хөшүүрэг болох хөрөнгийн зах зээлийн хөгжил зайлшгүй шаардлагатай болоод

байна. Тэрч утгаараа монголын засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа билээ. Үүний

нэг жишээ бол хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал хэсэг болох хөрөнгийн биржийн

менежментийн хувьд хувьчлах шийдвэр, нөөц баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах

зорилгоор олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах асуудал ид яригдаж байна.

Энэхүү үйл явдлын хүрээнд Монголын компаниуд үнэт цаасаа гаргахад хамгийн тохирох

бирж аль нь болохыг санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан хүний оюуны цар хүрээнд

багтаан судлав.

Судалгааны үр дүнд Дотоодынхоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд гадаад зах

зээлтэй нягт уялдаатай хамтран ажиллах ѐстой гэдэг нь харагдсан бөгөөд хамтран ажилах

механизм 2 зах зээл дээр давхар хувьцаа гаргах юм. Ингэснээр зах зээл хоорондын

арбитражийн дүнд тус бүрийн зах зээлд шударга үнэ тогтож сул хөгжилтэй зах зээлд маш

их хөрөнгө оруулалт хийгдэх болно. Ийм жишээ дэлхийд цөөнгүй байдаг бөгөөд тодхон

жишээ нь Rio Tinto, BHP нар юм.

Давхар листинг хийх биржийг сонгох үндсэн шалгуур болох хөрвөх чадварын үзүүлэлтээр

Солонгосын Хөрөнгийн Бирж (KRX) байв. Мөн цаашлаад тус улсын стратегийн түүхий

эдийн нөөц бүхий компанийг тус хөрөнгийн зах зээл дээр гаргах нь өндөр үр өгөөж өгч

болох юм. Харин Австралийн болон Лондонгийн хөрөнгийн биржүүдийн хувьд уул

уурхайн зах зээл өндөр хөгжсөн, давхар листинг хийсэн тохиолдол олон байдаг учраас тус

биржүүд дээр гарахад хүртэл амар байж болох юм.

Дээрх улсууд дээр давхар листинг хийхийн тулд Монголын хөрөнгийн биржийн хууль эрх

зүйн орчин дэлхийн бусад томоохон хөрөнгийн биржүүдтэй нийцэж байх нь чухал юм.

Page 14: МУИС20101003

Pag

e14

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

[1] Investment 6th edition Bodie, Marcus and Kanh

[2] Atje, Raymond, and Boyan Jovanovic. 1993. “Stock Markets and Development,” European

Economic Review 37 (2/3), pp. 632-40.

[3] Demirguc-Kunt, Asli, and Ross Levine. 1996a. “Stock Markets, Corporate Finance and

Economic Growth: An Overview,” The World Bank Economic

[4] Levine, Ross. 1991. “Stock Markets, Growth, and Tax Policy.”

[5] Mongolian Mining Journal series

Интернэт эх үүсвэр

[1] www.asx.com

[2] www.hongkongexchange.com

[3]www.londonstockexchange.com

[4]www.lme.com

[5]www.krx.org.co

[6]www.mse.mn

[7]www.marketwatch.com

[8]www.metalsmarket.net

[9]www.researchgate.net

[10]www.gogetpapers.com

[11] www.wfe.org

[12] www.repec.ideas.org