31
ЖИЛИЙН ТАЙЛАН 2013-2014 он www.bbsb.mn

2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

  • Upload
    vudien

  • View
    259

  • Download
    16

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

ЖИЛИЙН ТАЙЛАН

2013-2014 он

www.bbsb.mn

Page 2: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

АГУУЛГА

ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Товч танилцуулга

Удирдлага, зохион байгуулалт бүтэц

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Сургалт хариуцсан хороо

Стратеги бодлого хариуцсан хороо

Маркетинг хариуцсан хороо

Гишүүнчлэл хариуцсан хороо

Гадаад харилцаа хариуцсан хороо

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан

2013 оны төсвийн гүйцэтгэл

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН

2013 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд

хийсэн дүгнэлт

Цаашид авах арга хэмжээ, санал

Page 3: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

1 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм зорилго

Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын байр

суурийг улам бэхжүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд гарган үйл ажиллагааг

өргөжүүлэх замаар Монгол улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг улам

дээшлүүлж, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил болон жижиг

дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд бодит дэмжлэг үзүүлэхэд оршино.

МББСБ-ын холбооны гишүүн таны энэ өдрийн амар амгаланг айлтгая

2013 онд салбарын хөгжлийн төлөө, нийт гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө Холбоотойгоо

байнга хамтран ажиллаж, чин сэтгэлээсээ дэмжиж, оролцож, дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа

хөгжиж ирсэн гишүүн байгууллагууддаа гүн талархалаа илэрхийлье.

Холбоо маань 2013 онд салбарынхаа ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан олон

ажлуудыг хийж гүйцэтгэж, өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа бүрэн хангаж ажиллалаа.

Анх удаа олон улсын сургалтыг эх орондоо зохион байгуулж, гадаад сургалтанд 3 удаа багаараа

хамрагдаж, дотооддоо нийт 21 удаагийн сургалт зохион байгуулж, Олон улсын бичил санхүүгийн

байгууллагын гишүүнээр элсч, Люксембургийн сангаас санхүүгийн дэмжлэг авч, Төрийн

байгууллагуудтай хамтын ажиллагаагаа зузаатгасан гээд олон, олон төлөвлөсөн ажлуудыг хийж

гүйцэтгэлээ.

Холбоонд гишүүдийн итгэх итгэл илт сэргэж, ирээдүйн үнэт зүйлс, салбарын хөгжил, дэвшилийн

төлөө хамтран ажиллахаар 25 ББСБ шинээр элсэн орж нийт гишүүдийн тоо өнөөдөр 83-д хүрээд

байна. СЗХ болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд МББСБХолбоог “Мэргэжлийн

холбоо” болсоныг нэгэнт хүлээн зөвшөөрч олон талаар хамтран ажиллахаа илэрхийлээд байгааг

дуулгахад таатай байна.

Ирж буй он маань бидэнд асар их боломжуудыг нээсэн, ББСБ-ын салбарын хөгжил эрс дээшилсэн,

түүнийгээ дагаад өндөр хариуцлагатай ажиллах он жил ирээд байна. Учир нь ирэх жил бидний

оролцож боловсруулсан УИХ-аар батлагдах шинэ хууль эрх зүйн орчин, шинээр гарч ирэх журмууд

хүлээж байна. Мөн ЖДҮХСангийн зээл, 2014 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгагдсан

бичил зээлийн санхүүжилт, Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх жижиг, дунд бизнесийг дэмжих

хөтөлбөрт Холбоогоороо дамжуулан ББСБ-ын салбараа хамруулах бүрэн боломж байна. Компанийн

засаглал, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэн, олон улсын шаардлагад нийцүүлэн рейтинг хийлгэж,

гадаадын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татах боломж мөн нээлттэй байна. Дээрх

боломжуудыг бодит ажил хэрэг болгох нь та бидний хамтын зүтгэлээс шууд хамаарах нь

ойлгомжтой.

Нийтлэг эрх ашиг, сонирхол нэгтэй, нэг салбарт хамтран зүтгэгч, мэргэжлийн холбооны гишүүн

танд ирж буй ондоо ажил үйлс тань улам дэлгэрч, одтой хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг

өргөн дэвшүүлье.

МББСБХ-ны Ерөнхийлөгч, БИД ББСБ ТУЗ-ын дарга А.АЛТАНСҮХ.

Page 4: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

2 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/ нь 2002 оны 12-р сарын 6-ны өдөр

үүсгэн байгуулагдсан бөгөөд ББСБ-уудыг сайн дураар нэгтгэсэн, төрөөс хараат бус, бие даасан, ашгийн төлөө

бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой

үйл ажиллагаа явуулж ирсэн ба гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хүсэл зоригийг төрийн

эрх барих байгууллагын өмнө төлөөлөх, гишүүдийг зөвлөмж мэдээллээр хангах, боловсон хүчнийг сургах, эрх

зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд сурталчлах, хууль хяналтын байгууллага, гадаад дотоодын

харилцагч түншүүдтэй хамтран ажиллах, Банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх, төрийн бодлогыг банк бус

санхүүгийн салбараар дамжуулан хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Холбоо нь 2013 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 65 ББСБ болон орон нутгийн 23 ББСБ-ыг

эгнээндээ нэгтгэсэн байна.

Холбооны үндсэн үйл ажиллагааны чиглэл:

Стратеги бодлого, хөгжил, эрх зүйн орчны хүрээнд

Холбоо нь банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, бодлого зохицуулалтын

шийдвэр гаргах үйл ажиллагаанд салбарын эрх ашгийг төлөөлөн оролцох, банк бус санхүүгийн салбарын болон

гишүүдийн үйл ажиллагаанд холбогдолтой аливаа хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл, түүнд оруулах санал

өгөх, холбогдох төслийг боловсруулах, гишүүдийн эрх ашгийг илэрхийлсэн зохицуулалтыг эрх зүйн хэм

хэмжээнд тусгуулах болон холбогдох хууль тогтоомжийг зохих ѐсоор хэрэгжүүлэхийг шаардах зэргээр

гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн оролцож, хууль тогтоогч болон зохицуулагчидтай хамтран

ажилладаг.

Судалгаа шинжилгээ, маркетингийн ажлын хүрээнд

Холбоо нь гишүүддээ олон улсын болон дотоодын эдийн засаг, банк санхүүгийн салбарын холбогдолтой төрөл

бүрийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь оновчтой хүргэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тэргүүн

туршлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх, санхүүгийн салбарын

өнөөгийн болон хэтийн төлөв байдлын талаарх судалгаа тайланг боловсруулан түгээж, холбооны гишүүдийн

хооронд үр ашигтай мэдээллийн системийг бүрдүүлж харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг

ажлуудыг хийдэг.

Сургалт олон нийтийн арга хэмжээний хүрээнд

Гишүүн ББСБ-уудын боловсон хүчний чадахжуулах, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр сургалт,

семинар,давтан сургалтуудыг зохион байгуулах, гадаад дотоодын сургалтын мэдээллээр хангаж, оролцох

боломжийг хангах, салбарын үйл ажиллагаатай холбогдолтой болон гишүүдийн өмнө нийтлэгээр тулгамдсан

асуудлаар хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах буюу зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох, болон

удирдах зөвлөлийн хурал, холбооны ээлжит чуулган зэргийг зохион байгуулж явуулдаг. Мөн гишүүн ББСБ-

уудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор төрөл бүрийн тэмцээн

уралдаан, хандивын аян, эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай олон нийтийн төрлийн арга хэмжээг

зохион байгуулж явуулдаг.

Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх ажлын хүрээнд

Холбоо нь дотоодын төдийгүй олон улсын санхүүгийн байгууллага, адил төрлийн зорилго, үйл ажиллагаатай

гадаад орнуудын олон нийтийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, бизнесийн байгууллагуудтай

хамтын ажиллагааг тогтоох, хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь оролцох, нийт гишүүд хоорондын үйл ажиллагааг

уялдуулан зохицуулах, эв нэгдэл, харилцан ойлголцол, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл

ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гишүүн байгууллагадаа Холбооны мэдээллийн сувгийг ашиглах, вэб

хуудсанд байгууллагын мэдээлэл, логог байршуулах, дотоод мэдээллийн баазад нэвтрэн мэдээлэл авах болон

бусад боломжийг олгодог.

Page 5: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

3 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал бөгөөд гишүүдийн төлөөллөөс

бүрдсэн УЗ-ын 9 гишүүн, Хяналтын зөвлөлийн 3 гишүүн, үйл ажиллагааны 5 хороотой, Холбооны

өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал удирдан явуулдаг.

Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд:

Ерөнхийлөгч, УЗ-ын даргаар: БИД ББСБ-н ТУЗ-ын дарга А.Алтансүх

Хяналтын зөвлөлийн гишүүн: Чингис хаан холдинг ББСБ-ын Гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр

Түмэн Эрхэс ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Энхбаяр

Экокапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн

Удирдах зөвлөлийн гишүүн: БИД ББСБ-н ТУЗ-ын дарга А.Алтансүх

Кредит Монгол ББСБ-н Тамгын газрын захирал Б.Батдорж

Транскапитал ББСБ-н Гүйцэтгэх захирал З.Алтанзул

Монголын санхүүгийн групп ББСБ-н Гүйцэтгэх захирал Ч.Батцэцэг

Алаг Уул ган ББСБ-н ерөнхий захирал Б.Батнасан

Ньюфонд ББСБ-н гүйцэтгэх захирал Д.Удвал

Төв хөгжил ББСБ-н гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа

Нэткапитал ББСБ-н ТУЗ-ын дарга Д.Сүндий

Очир Ундраа ОМЗ ББСБ-н гүйцэтгэх захирал Ж.Түвшинжаргал

Page 6: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

4 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Үйл ажиллагааны тайлан

Сургалт хариуцсан хороо

Стратеги бодлого хариуцсан хороо

Маркетинг хариуцсан хороо

Гишүүнчлэл хариуцсан хороо

Гадаад харилцаа хариуцсан хороо

Page 7: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

5 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Сургалт хариуцсан хороо

Зорилго: ББСБ-ын салбарын боловсон хүчнийг чадваржуулах. Сургалтын стандарт

хөтөлбөртэй болох

Сургалтын хорооны зүгээс ББСБ-ын салбарын боловсон хүчний чадварыг эрс дээшлүүлж, модуль

бүхий стандарт, хэрэгцээт сургалтын хөтөлбөртэй болж, сургалтыг тогтмолжуулах замаар 2013 онд

нийт 100 гаруй ББСБ-ын 500 гаруй ажилчдад хүрч ажиллах зорилт тавин ажилласан.

Уг зорилтынхоо хүрээнд стандарт, хэрэгцээт, гадаад гэсэн 3 төрлийн 21 удаагийн сургалтыг төлөвлөн,

модуль тус бүрийг тусгайлан боловсруулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран практик голлосон

сургалтуудыг зохион байгууллаа.

Стандарт сургалт нь тогтсон модуль бүхий сургалтын хөтөлбөрийн дагуу улирал тутам

явагдсан ба нягтлан бодогч, теллер, зээлийн эдийн засагч, дотоод аудитор, шинэ ББСБ-уудад

зориулагдсан үндсэн 5 төрлийн 12 удаагийн сургалтыг СЗХ, ТЕГ, МҮХҮАТ, Банк санхүүгийн

академи, Монголын дотоод аудитын институт зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран

амжилттай зохион байгууллаа.

Хэрэгцээт сургалт нь ББСБ-уудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийн дагуу макро

эдийн засгийн бодлого, хууль эрхзүйн зохицуулалт, хувь хүний хөгжил, харилцагчийн

үйлчилгээний маркетинг, удирдах арга барил, байгууллагын хөгжлийн стратеги сэдвүүдээр 6

удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Гадаад сургалтыг Италийн Microfinanza rating болон АНУ-ын Нafezicapital зэрэг

байгууллагуудтай хамтран 3 удаагийн сургалтыг эх орондоо болон АНУ-д амжилттай зохион

байгууллаа.

Сургалтын төсвийн санхүүжилт:

Сургалтанд санхүүжилт олох зорилгоор МББСБХолбооны 2013 оны сургалтын хэрэгцээ, төсвийн

талаар төсөл боловсруулан СЗХ, Люксембургийн засгийн газрын “Санхүүгийн чадавхийг бэхжүүлэх

сургалт”-ын MON/004 төслийн багийнхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсны үндсэн

дээр Холбоондоо сургалтын санхүүжилтийг авч чадлаа.

Сургалтын тайлан:

2013 онд явагдсан нийт 21 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 486 ББСБ-ын 524 ажилтанууд

хамрагдсан байна. Сургалт бүр мэргэжлийн чиглэлийн дагуу явагдсан бөгөөд теллер, зээлийн эдийн

засагч, нягтлан бодогч, дотоод аудитор, менежер, гүйцэтгэх удирдлагын түвшинд 11 төрлийн сургалт

амжилттай зохион байгууллаа.

30

53

30

37

30

40

55

62

35

70

44

30

53

30

40

30

40

59

68

42

76

56

3.1. MicroFinanza rating-н сургалт

2.5. Удирдах арга барил сургалт

2.4. Харилцагчийн үйлчилгээний маркетинг сургалт

2.3. Хувь хүний хөгжил сургалт

2.2. Хууль эрхзүйн зохицуулалт

2.1. Макро эдийн засгийн бодлого

1.5. Шинэ ББСБ-уудад зориулсан сургалт

1.4. Дотоод аудиторуудад зориулсан сургалт

1.3. Үйлчилгээний ажилтануудад зориулсан сургалт

1.2. Зээлийн эдийн засагч нарт зориулсан сургалт

1.1. Нягтлан бодогч нарт зориулсан сургалт

Ажилчдын тоо ББСБ-ын тоо

Page 8: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

6 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

I. Тогтмол сургалтууд

1.1. НЯГТЛАН БОДОГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Сургалтыг ББСБ-уудын НББ-ын онцлог, тайлагнал, практикт гардаг алдаа зөрчил болон ББСБ-уудын

татварын эрхзүйн зохицуулалт сэдвээр СЗХ-ны ахлах хянан шалгагч Ш.Эрдэнэчимэг удирдан

явуулсан. Нийтдээ 44 ББСБ-ын нягтлан бодогчид хамрагдсан.

1.2. ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Банк санхүүгийн академитай хамтран ББСБ-ын эдийн засагч нарт зориулсан 3 өдрийн багц сургалтыг

2013 оны 11 сарын 28-30 өдрүүдэд БСА-ын сургалтын танхимд зохион байгуулсан. Энэхүү багц

сургалтын зорилго нь ББСБ-уудын мэргэжилтэн, эдийн засагч нарт олон улсын санхүүгийн салбарын

тэргүүн туршлагыг Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөлтэй уялдуулан суралцах

боломж, практик дадлыг олгоход оршиж оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, дасгал ажил

ихтэй, практик суурилсан харилцан бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг дэмжих аргаар

явагдсан. Нийтдээ 70 орчим ББСБ-ын 76 зээлийн эдийн засагчид хамрагдсан.

Page 9: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

7 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

I. Тогтмол сургалтууд

1.3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

ББСБ-уудынхаа үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах,

үйлчилгээний соѐлыг хэвшүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх,

үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар байнгын

үйлчлүүлэгчдийн тоогоо өсгөх боломжийг нь эрэлхийлэх зорилгоор

тус сургалтыг 2 удаа зохион байгуулсан. Сургагч багшаар МҮХАҮТ-

ын БГХССГазрын ахлах мэргэжилтэн, эдийн засгийн ухааны магистр,

дэд профессор М.Сэлэнгэ болон Төрийн өмчийн хорооны даргын

зөвлөх, Эверест Медиа группын ерөнхийлөгч Б.Одонбилэг нар

ажилласан. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт

хариулт, кейс сургалт, шилдэг туршлагаас суралцах боломжийг эрэлхийлэх аргаар явагдсан ба нийт 35

ББСБ-уудын 42 ажилтанууд хамрагдсан.

1.4. ДОТООД АУДИТОРУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Сургалтыг Дотоод аудит, хяналтын зорилго, дотоод хяналт, эрсдэл, хамрах хүрээ, COSO болон CoCo

загвар, бие даасан болон бодит байдал Монголын болон олон улсын туршлага буюу практик, дотоод

аудитын амин сүнс болсон дотоод аудитын нэгжийн бие даасан, хараат бус байдал зэрэг

агуулгатайгаар явуулсан ба ББСБ-ын дотоод аудитын нэгж нь ямар дүрэмтэй байвал зохистой, дотоод

аудитын стандартын талаар практик зөвлөмж олгосон байдлаар явуулсан. 3 удаагийн ахисан шатны

сургалтанд нийт 62 ББСБ-ын 68 гүйцэтгэх удирдлага, дотоод аудитор, нягтлан бодогч нар хамрагдсан

байна. Сургагч багшаар Монголын дотоод аудиторуудын институтын ерөнхийлөгч, Бизкон аудит

ХХК-н захирал, CIA, CMA, CPA, MBA Л.Отгонбаяр ажилласан.

1.5. ШИНЭ ББСБ-УУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Шинээр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй ББСБ-ууд болон шинээр ББСБ үүсгэн байгуулахаар материал

бүрдүүлж буй ХХК-уудын удирдлагуудад Банк бус санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчин, ББСБ-

тай холбогдох дүрэм журмууд, хяналт зохицуулалтын орчины мэдээлэл өгөх, Холбооныхоо

гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж, 45 ББСБ-ын удирдах ажилтанууд

хамрагдсан. Сургалтыг “Харилцагчийн үйлчилгээ” сэдвээр зохион байгуулж, МББСБХолбооны

сургалтын хороон дарга, Летфорекс ББСБ-ын захирал, лектор Б.Лхагвасүрэн удирдан явуулсан.

Page 10: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

8 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

II. Хэрэгцээт сургалтууд

2.1. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

ББСБ-ын хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2013 оны 10

сарын 10-ны өдөр МҮХАҮТ-ын 406 тоотод амжилттай зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгийг

“ББСБ-ын цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Forbes & Manhattan группын

Хөрөнгө оруулалтын менежер, Тэмүүжин Ресурс ХХК-н захирал О.Булган, Холбооны удирдах

зөвлөлийн гишүүн, Стратегийн хороон дарга, Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул

нар оролцож илтгэл танилцуулсан ба Монгол улсад ББСБ-уудыг хэрхэн хөгжүүлэх, Олон улсад бичил

санхүүгийн салбар хэрхэн хөгжиж буй туршлагын талаар ярилцаж, нээлттэй санал солилцсон маш үр

дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болсон. Сургалтанд Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл,

Хороон дарга нар болон гишүүн ББСБ-уудын 40 орчим удирдах ажилтанууд хамрагдлаа.

2.2. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

[2013.04.17] Сургалтыг “Цагийн менежмент”, “Өндөр бүтээмжтэй хүний 7 зуршил” гэсэн 2 сэдвээр

зохион байгуулж, МББСБХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нэткапитал ББСБ-ын захирал,

лектор Д.Сүндий удирдан явуулсан. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт

хариулт, кейс сургалт, шилдэг туршлагаас суралцах боломжийг эрэлхийлэх аргаар явагдсан ба нийт 37

ББСБ-уудын ажилтанууд хамрагдсан.

Цагийн менежмент сэдэвт сургалт: Хувь хүн зорилгоо хэрхэн тодорхойлох, түүндээ яаж хүрэх вэ?

Хувь хүний цагыг үрдэг хүмүүс болон төслүүдийг хэрхэн зохицуулж сурах, Босс болон

зөвлөхүүдтэйгээ хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах, таны цагийг хэмнэх чадвар болон хэрэгслүүдийг

сурах, стресс ба залхуугаа хэрхэн ялах вэ? гэсэн агуулгын хүрээнд явагдсан.

Өндөр бүтээмжтэй хүний 7 зуршил сэдэвт сургалт: Ажлаа хэрхэн өндөр бүтээмжтэй болгох вэ? Өндөр

бүтээмжтэй хүнд заавал байх санаачлагыг гартаа авах, эхлэхдээ гарах үр дүнгээ мэддэг байх, хамгийн

чухал зүйлээ эхэлж хийх, хож хож дахин хож, эхлээд шалтгааныг ойлгоод дараа нь бусдад ойлгуул,

хоршил ба багийн ажиллагаа 2х2=5, хөрөөгөө ирэл гэсэн 7 зуршилд суралцах байдлаар явагдсан.

[2013.09.05] Сургалтыг “Харилцагчийн үйлчилгээ” сэдвээр зохион байгуулж, BDM сургалтын төвийн

захирал н.Мөнхдаваа удирдан явуулсан. Сургалт практикт суурилсан байдлаар оролцогчдын асуулт

хариулт, кейс сургалт, шилдэг туршлагаас суралцах боломжийг эрэлхийлэх аргаар явагдсан ба нийт 20

ББСБ-уудын гүйцэтгэх удирдлага, менежер, маркетингийн ажилтанууд хамрагдсан.

Page 11: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

9 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

II. Хэрэгцээт сургалтууд

2.3. ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГ СУРГАЛТ

Нийт 2 удаагийн сургалтыг “Харилцагчийн үйлчилгээний

маркетинг” сэдвээр зохион байгуулж, салбар бүрийн шилдэг

маркетингийн төлөөлөгчид болох 5 лекторуудын 50, 50

минутын шилдэг илтгэлээр эхлүүлж, тэдний маркетингийн

зарчим, арга туршлагаас хуваалцан, шинэ соргог санаануудыг

авсан төдийгүй маркетингтай холбоотой ном, сурах бичиг,

гарын авлагуудтай нэг дороос танилцаж, зах зээлийн

ханшнаас доогуур үнээр худалдан авах боломжийг

бүрдүүлсэн. Сургалт практикт суурилсан байдлаар

оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, шилдэг туршлагаас суралцах боломжийг эрэлхийлэх

аргаар явагдсан ба нийт 30 ББСБ-уудын ажилтанууд хамрагдсан.

Сургалтын агуулга:

1. Маркетингийн орчин үеийн чиг хандлага сэдвийн хүрээнд маркетингийн талаарх ерөнхий ойлголт,

орчин үеийн маркетингийн үзэл баримтлал чиг хандлага, олон улсын хэмжээнд шинээр нэвтэрч буй

маркетингийн шинэ арга хэрэгсэл зэргийг танилцуулж, сургалтыг Юнившн компанийн маркетингийн

албаны дарга н.Батжаргал удирдан явуулсан.

2. Харилцагчийн үйлчилгээний маркетинг сэдвийн хүрээнд үйлчилгээний маркетингийн талаарх

ерөнхий ойлголт, үйлчилгээний байгууллагуудад анхаарах зүйлс, үйлчилгээний стандартыг

нэвтрүүлэх, хэвшүүлэх ач холбогдол зэргийг таницуулж, сургалтыг МҮХАҮТ-ын гадаад худалдааны

танхимын багш, докторант М.Сэлэнгэ удирдан явуулсан.

3. Дэвшилтэд медиа маркетинг сэдвийн хүрээнд Дэвшилтэт медиа маркетингийн талаарх ойлголт,

олон улсын дэвшилтэд медиа маркетингийн жишээ, ББСБ-уудад ашиглаж болох саналуудыг

танилцуулж, сургалтыг The new media marketing agency захирал А.Мэнд-Орших удирдан явуулсан.

4. Байгууллагын имиж бүрдүүлэх сэдвийн хүрээнд байгууллагын брэнд бүүк, логоны шийдэл, брошур

танилцуулга хийх талаарх дэлгэрэнгүй танилцуулга, зөвлөгөөг өгсөн ба сургалтыг Монгол улсын

цорын ганц СТА дизайнер н.Мөнхбаяр удирдан явуулсан.

5. Банк санхүүгийн байгууллагын маркетинг сэдвийн хүрээнд Банк санхүүгийн байгууллагын

маркетингийн талаарх ойлголт, банкны маркетингийн онцлог, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх

байдал зэргийг танилцуулан туршлага болохуйц шинэлэг санаануудыг санал болгосон ба сургалтыг

Капитрон банкны Маркетингийн албаны дарга н.Мөнхзаяа удирдан явуулсан.

2.4. УДИРДАХ АРГА БАРИЛ СУРГАЛТ

Сургалтыг “Байгууллагын хөгжлийн стратеги” гэсэн сэдвээр зохион байгуулж, “Эверест Медиа”

группийн ерөнхийлөгч, техникийн ухааны магистр Б.Одонбилэг удирдан явуулсан. Сургалт практикт

суурилсан байдлаар оролцогчдын асуулт хариулт, кейс сургалт, шилдэг туршлагаас суралцах

боломжийг эрэлхийлэх аргаар явагдсан ба нийт 30 орчим ББСБ-уудын гүйцэтгэх захирал, менежерийн

түвшний удирдах ажилтанууд хамрагдсан. Байгууллагын хөгжлийн стратеги сургалт: Сургалтыг

байгууллагын хөгжил ба хөгжлийн үзүүлэлтүүд, байгууллагын

хөгжлийн ач холбогдол, байгууллагын хөгжлийн урьдчилсан нөхцөл,

үнэт зүйлс, хөгжилд оролцох ажилчидын оролцоо болон Холбооны

үйл ажиллагаанд оролцох ББСБ-уудын оролцоо сэдвийн хүрээнд

зохион байгуулсан. Сургалтанд 28 ББСБ-ын захирлууд оролцсон ба

сургалтыг Монгол шилтгээн ХХК-ын сургалтын байранд Цэвэр

агаар - Сургалт & Тэмцээн - Аялал гэсэн маршрутаар амжилттай

зохион байгуулсан.

Page 12: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

10 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

III. Гадаад сургалтууд

3.1. MICROFINANZA RATING-Н СУРГАЛТ

“Financial and Social Rating, Evaluation of Microfinance Institution” сургалт: Сургалтаар Дэлхийн

бичил санхүүд тавигдаж буй санхүүгийн болон нийгмийн хариуцлагын стандарт, рэйтингийн

шаардлагуудыг мэдэж аваад зогсохгүй цаашид өөрийн ББСБ-аа Олон улсын түвшинд удирдан зохион

байгуулж, хөгжүүлэх боломжийг эрэлхийлж, нийтлэгээр ББСБ-уудад тулгамдаж буй гаднаас хөрөнгө

оруулалт татахад тулгардаг асуудлууд болон гадны хөрөнгө оруулагчдын баримталдаг шалгуур,

шаардлагуудын талаар маш чухал мэдээллүүдийг олгосон. Сургагч багшаар Microfinanza rating LLC-н

Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, Болдерийн Их сургуулийн багш ноѐн Aldo Moauro ажилласан.

Page 13: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

11 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

III. Гадаад сургалтууд

ББСБ-уудын эрсдэлийн удирдлага сэдэвт сургалт:

АНУ-н Hafezicapital LLC-тэй хамтран ББСБ-уудын эрсдэлийн удирдлага сэдэвт сургалт болон АНУ-

ын санхүүгийн байгууллагуудтай туршлага солилцох хамтарсан хөтөлбөрийг 2 удаа амжилттай зохион

байгуулсан. Сургалт 6 болон 11 саруудад зохиогдсон ба нийт 20 орчим ББСБ-ын удирдлагууд болон

СЗХ-нд төлөөллүүд оролцсон.

Бусад сургалтын мэдээлэл

Гадаад болон дотоодод болох сургалт, семинарт ББСБ-уудыг хамруулах, мөн МБХолбоо, бусад

төрийн бус байгууллагуудтай холбогдон сургалт семинар, уулзалтуудын мэдээллийг гишүүн ББСБ-

ууддаа цаг алдалгүй, тогтмол мэдээлж байна.

Люксембургийн ATTF байгууллага, Люксембургийн Банкны Сургалтын Институт зэрэг

байгууллагаас зохион байгуулж буй бүх төрлийн сургалтын мэдээлэл. /100%-н болон хагас

тэтгэлэгтэй сургалтууд/

Frankfurt-н Их сургуулийн Micro & SME Banking чиглэлийн сургалтын мэдээлэл. /100%-н

тэтгэлэгтэй 3 төрлийн зуны сургалт/

Boulder-с зохион байгуулдаг банк санхүүгийн чиглэлийн сургалтын мэдээлэл.

Бичил санхүүгийн төвийн /MFC/ 16 дахь удаагийн семинарт 9 ББСБ болон Монгол банк, СЗХ,

Бичил санхүүгийн хөгжлийн сан, МҮХАҮТ-н төлөөлөл амжилттай оролцоод ирсэн.

Банк санхүүгийн акедемитай байнгын холбоотой ажиллаж зохиогдож буй сургалтын

мэдээллийг тогтмол хүргэж байна. БСА-тай удаа дараа уулзалт зохион байгуулсны үндсэн дээр

зарим сургалтанд холбооны гишүүн ББСБ-ууд 5-50 хүртэл хувийн хөнгөлөлт өгөхөөр болсон.

СЗХорооноос зохион байгуулсан Эрсдэлийн удирдлагын сургалтанд гишүүн ББСБ-уудын 3

төлөөллийг хамруулсан.

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг урт болон богино хугацааны сургалтуудын мэдээллүүдийг

тогтмол хүргэж байна.

Page 14: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

12 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Стратеги бодлого хариуцсан хороо

Зорилго: Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын байр суурийг

улам бэхжүүлэх, хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

СЗХ болон холбооны хамтарсан 4,4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын

хэсэг байгуулагдаж, “ББСҮА”-ны тухай хуулийн төслийг шинэчлэн

боловсруулсан. Одоогоор хуулийн шинэчлэлтийг УИХ-аар

батлуулах хэлэлцүүлэх ажлуудыг төлөвлөж байна. Хуулийн ажлын

хэсэгт Холбооны ерөнхийлөгч, БИД ББСБ-ын ТУЗ-ын дарга

А.Алтансүх, Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал, Стратегийн

хороон дарга З.Алтанзул, АБТС ББСБ-н ТУЗ-н дарга Л.Чимгээ,

Говийн цэнхэр алтай ББСБ-н хуулийн зөвлөх Г.Батзаяа нар

оролцсон.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн орчинг боловсронгуй

болгох ажлын хэсэг МБХолбооны дэргэд байгуулагдсан ба гишүүн ББСБ-уудаас нэр бүхий 14 хуульд

оруулах саналыг авч нэгтгэн ажлын хэсэгт хүргүүлсэн.

Холбооны Удирдах зөвлөлийн 2013.08.27-ны өдрийн хурлаар Хууль, БСХС, ЖДҮХС, ЗБДС, УБЕГ &

ШШГЕГ, судалгаа гэсэн 6 ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Нийслэлийн бүртгэлийн ерөнхий газартай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулахаар болсон.

Энэ нь ББСБ-уудаас зээл авч буй иргэд, хуулийн этгээдийн хөрөнгийн дэлгэрэнгүй болон хураангуй

лавлагааг цахимаар авах, барьцааны гэрээг хурдан шуурхай, зардал чирэгдэл багатайгаар бүртгүүлэх

зэрэгт НБЕГ-тай хамтран ажиллах боломжтой болох юм.

ШШГ-ын ажиллагааг хөнгөвчлөх, хугацааг богиносгох болон ШШГЕГ-аас олгож буй лавлагааг

цахимаар авах зэрэг асуудлаар тус газрын удирдлагатай уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үр

дүнд 2 тал “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ББСБ-ууд харилцагчдынхаа өр төлбөртэй эсэх

лавлагааг цахим хэлбэрээр авах болон ШШГ-ын хэт удааширсан, хүндрэлтэй болсон ажиллагаанууд

дээр тус газраас тусгайлан ажиллагаа явуулж байхаар тохиролцоонд хүрсэн.

ББСБ-ЫН АКТИВЫН ӨСӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

“ББСБ-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”,

НББ-ын журам, Санхүүгийн тайлангийн нэгтгэлд-нд оруулах саналыг гишүүн ББСБ-уудаас авч

нэгтгэн боловсруулж, УЗ-ын хурлаар хэлэлцэн эцсийн саналыг СЗХ-нд хүргүүлсэн.

ЖДҮХС-н зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх саналыг боловсруулж Хөдөлмөрийн яамтай 8

удаагийн уулзалт зохион байгуулсан. ЖДҮ-н зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх журам шинээр

батлагдан гарсан. ЖДҮ-н тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт Холбооны

ерөнхийлөгч А.Алтансүх орон ажиллаж байна.

ЗБДС-н үйл ажиллагаа, хамтран ажиллах саналуудыг боловсруулж гишүүн ББСБ-ууд хүргүүлсэн.

Эхний ББСБ-ууд хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүлээд байна.

Page 15: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

13 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Стратеги бодлого хариуцсан хороо

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ БАЙР СУУРИА НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

УИХ-н Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Санхүүгийн салбарын шинэчлэл,

зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлого” алтернатив хувилбар боловсруулах ажлын хэсэгт

оролцож, ББСБ-уудын хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн, санал боловсруулан УИХ-

д хүргүүлсэн.

Холбооны зүгээс тус бодлогод оруулах саналыг боловсруулахад ББСБ-ууд, мэргэжлийн

байгууллагууд, ББСБ-н чиглэлээр мэргэшсэн туршлагатай хүмүүсийг урьж оролцуулан “ББСБ-н

цаашдын хөгжлийн чиг хандлага сэдэвт” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан.

Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ББСБ-ын компаний засаглалыг

хөгжүүлэх талаар судалгаа хийж, КЗҮЗ-с байгуулсан “Монгол улсын компанийн засаглалын үндэсний

тайлан 2013”-н ажлын хэсэгт оролцож, ББСБ-уудын компанийн засаглалын судалгааг боловсруулсан.

Мөн Компанийн засаглалын 6-р форум, Санхүүгийн байгууллагын засаглал форумд гишүүн ББСБ-

уудаа идэвхитэй хамруулсан.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭД ОЛОЛТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Нийт ББСБ-уудыг зээлийн мэдээллийн сантай холбох болон ломбардны үйл ажиллагааг хяналт

шалгалттай болгох зайлшгүй шаардлагуудын талаар СЗХороонд албан бичиг хүргүүлэн, тодорхой

ажлуудыг шат дараалалтайгаар хийж эхлүүлээд байна.

Бичил санхүүгийн хөгжлийн сангаас ББСБ-уудад хэрэглэх удирдлагын мэдээллийн системийг бий

болгож байгаатай холбогдуулан зөвлөгөө мэдээллийг өгч хамтран ажиллаж байна.

ББСБ-уудын программын судалгааг хийж, ББСБ-ууд өргөн хэрэглэглэж буй програмын

байгууллагуудтай холбогдон программын танилцуулгыг авч, нэгтгэн гишүүн байгууллагуудад

мэдээлсэн. /Grape city Achid banker, Interactive Spinel, Тэнгэр систэмс гэх мэт/

ТӨР ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Санхүүгийн зохицуулах хороо

СЗХ-той байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2012 оны жилийн эцсийн тайлан,

2013 оны хагас жилийн тайлангуудаа дүгнэж, 2013 онд хууль эрх зүйн орчныг сайжруулах, сургалт,

тайлагнал, стандартыг хэвшүүлэх чиглэлд хамтран ажиллалаа. Хамтын ажиллагааны үр дүнд тусгай

зөвшөөрөл хугацаагүй болсон нь үр дүнгээ өгсөн.

Зангиагүй уулзалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уулзалтанд СЗХорооны

удирдлагууд болон 60 гаруй ББСБ-уудын төлөөлөл оролцож төрийн болон төрийн бус

байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ББСБ-ууд болон СЗХорооны хамтын ажиллагааг үр

дүнтэйгээр эрчимжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой болсон. Мөн уулзалтын дүнд СЗХорооны

хянан шалгагч нараас нэмэлт материал бүрдүүлэхэд чирэгдэл учруулдаг байдлыг багасгах

тохиролцоонд хүрч чадсан.

СЗХ-ны 2012-2016 оны үйл ажиллагааны стратегийн хэлэлцүүлэгт оролцож холбооны байр суурийг

илэрхийлсэн.

СЗХ-ны орон тооны бус зөвлөлийн хурал 2 удаа оролцож, холбооны байр суурийг илэрхийллээ.

Page 16: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

14 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Стратеги бодлого хариуцсан хороо

СЗХорооноос зохион байгуулсан "Санхүүгийн зах зээлийн эрсдэлийн удирдлага-2013" сэдэвт онол,

арга зүйн семинарт Ньюфонд ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Удвал "ББС-ын өнөөгийн байдал,

тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба 10 ББСБ-н төлөөлөл

оролцсон.

Валют арилжааны ББСБ-уудтай хамтран Валютын ханшны өсөлт, үүнтэй холбогдуулан ББСБ-уудын

байр суурийг илэрхийлж Монгол ньюсын байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.

Бусад мэргэжлийн холбоод

Санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг

тогтмолжуулж хууль эрх зүй, салбарын бодлогын асуудлууд дээр эрчимтэй хамтарч ажиллаж

эхэлсэн. /Монголын банкны холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,

Монголын даатгагчдын холбоо, Монголын лизингийн холбоо, Хадгаламж зээлийн

хоршоодын холбоо зэрэг/

БУСАД АРГА ХЭМЖЭЭНД ХОЛБООГ ТӨЛӨӨЛӨХ

Холбогдох хурал уулзалтуудад оролцож салбарын санал бодлыг илэрхийлэн оролцсон: Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс, Ухаалаг төр лүү” үндэсний

зөвлөлдөх уулзалтанд “ББСБ-уудад тулгамдаж буй асуудлууд болон ЖДҮ-г хөгжүүлэх

сангийн зээлийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх” асуудлуудаар салбарын байр суурийг

илэрхийлэн оролцлоо. Уг саналыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Нэгдсэн хуралдаанд

уламжилсан.

Компанийн захирлуудын дээд хэмжээний чуулган CEO Summit2013 уулзалтын Банк

санхүүгийн салбар хуралдаанд холбооны ерөнхийлөгч А.Алтансүх панилистаар оролцож

“ББСБ-уудад тулгамдаж буй асуудлууд болон ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг ББСБ-аар

дамжуулан зээлдүүлэх” асуудлуудаар салбарын байр суурийг илэрхийллээ. Уг санал цааш

Эдийн засгийн байнгын хороонд уламжлагдсан.

“Зээлийн өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй

бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэгт салбарын байр суурийг

илэрхийлэн оролцлоо.

Shore Bank International-н төлөөгч нартай Холбооны үйл ажиллагаа болон сургалт боловсон

хүчний талаар санал солилцсон. Уулзалтанд тус банкны төлөөлөгч Phil Beavers, Diana Bialus

болон холбооноос Ерөнхийлөгч А.Алтансүх, Стратегийн хорооны дарга З.Алтанзул, гүйцэтгэх

захирал Э.Ариунтөгс нар оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо

солилцсон.

Азийн Банкуудын Холбооны 30-р Чуулганд салбарын байр суурийг илэрхийлэн оролцлоо.

Dutch Development Bank (FMO), TDB, Банк санхүүгийн академи хамтран зохион байгуулсан

Social and Environmental Initiative сургалтанд хамрагдсан.

Page 17: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

15 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Маркетинг хариуцсан хороо

Зорилго: ББСБ болон Холбооны үйл ажиллагааны талаар нийгэмд эерэг ойлголтыг бий болгох.

ББСБ-ЫН БОЛОН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ

E-NEWSLETTER буюу банк бус санхүүгийн салбарын цахим сэтгүүлийг улирал бүр эрхлэн гаргаж

танхимтай байнгын холбоотой 19 аймгийн 21 салбарын бүх гишүүд болон танхимын албан ѐсны

мэдээллийн сайтуудаар дамжуулан гишүүн ББСБ-ууд болон холбооны үйл ажиллагааг тогтмол

сурталчилан мэдээлж байна.

ББСБ-уудын үйл ажиллагаа болон холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, таниулах

зорилгоор МҮОНТВ-н өглөө хөтөлбөр, гэрэлтэй цонх, SBN ТV-н Их цэвэрлэгээ, Eagle TV, Bloomberg,

МТВ, Аист ТВ зэрэг нэвтрүүлгүүдтэй хамтран ажиллаж салбарын талаар ярилцлага мэдээлэл өглөө.

Мөн өдөр тутмын сонин, сэтгүүл, интернэт сайтуудтай хамтран ажиллаж байна. /Монголын

сайтуудын холбоо, www.shuud.mn, www.zindaa.mn /

Мэргэжлийн сэтгүүл сонинд ББСБ-н мэдээллийг сурталчилан таниулах ажлыг тогтмол зохион

байгуулж байна. МҮХАҮТанхимаас эрхлэн гаргадаг бүх төрлийн сэтгүүл сонинтой тогтмол хамтран

ажиллаж байгаа ба холбооны гишүүн ББСБ-ууд Бизнес ба хөгжил сэтгүүл болон Бизнес таймс сонинд

мэдээ, мэдээллээ үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр гаргах боломжтой болсон.

Холбооны вэб хуудас, Facebook хуудсыг тогтмол ажлуулж, мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.

Холбооны үйл ажиллагааг таниулах зорилготой танилцуулгыг агуулгыг тодорхойлж, дизайныг

бэлтгэн хэвлүүлсэн. Танилцуулгын ерөнхий агуулга нь холбооны үйл ажиллагаа, эрхэм зорилго, бүтэц

зохион байгуулалт, хамтын ажиллагаа, хийж бүтээсэн ажлууд зэрэг үндсэн 5 хэсгээс бүрдэнэ.

Холбооны логог өөрчлөх зорилгоор Экокапитал ББСБ-аас санаачлан мөнгө санхүү, тогтвортой

байдлыг агуулсан шинэ логоны дизайныг удирдах зөвлөлд танилцуулж, санал авсан боловч удирдах

зөвлөл солих шаардлагагүй гэдэг байрь суурийг илэрхийлсэн.

Холбооны имижийг өөрчлөх зорилгоор бренд бүүк шинэчлэн нэрийн хуудас, албан бичиг, захирлын

тушаал загваруудыг боловсруулан нэвтрүүлсэн. /лого, нэрийн хуудас, албан бланк, хавтас, англи,

монгол хэл дээрх танилцуулга гэх мэт/

Холбооны гишүүн ББСБ-ууд нэвтэрч шинэ мэдээлэл солилцох зорилготой форум сайтыг

www.bbsb.mn нэмэлтээр оруулж шинэчлэх сайтын агуулгыг тодорхойлсон.

Сайтын ерөнхий бүтэц нь мэдээ мэдээлэл, дүрэм журам, шинэлэг санаа, хэлэлцүүлэг, муу харилцагч,

зээлийн мэдээлэл, судалгаа гэсэн 7 үндсэн хэсгээс бүрдэнэ. Сайтын танилцуулгын дагуу нэмэлт

оруулах ажлын гэрээг хувь хүмүүстэй байгуулж, ажлууд хийгдэж байна.

ББСБ-УУДЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖЛУУД

Оюуны эрэлд эрдэм шинжилгээний бага хурал

Оюуны эрэлд эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон 2 дах жилдээ зохион байгуулсан. Эрдэм

шинжилгээний хурлын бэлтгэл ажлыг 3 сараас эхлэн хангаж, сургуулиудад албан бичиг, удирдамжийн

хамт хүргүүлж, стенд стикер сургууль номын сан дотуур байрнуудад байршуулан тавьсан.

Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Очир ундаа ОМЗ ББСБ, ивээн тэтгэгчээр

Мөрөн интернэйшнл, Монголын санхүүгийн групп ББСБ, Хөгжил финанс ББСБ-ууд ажилласан.

Эрдэм шинжилгээний хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний шатанд ирсэн 24 бүтээлийг

ивээн тэтгэгч ББСБ-уудад үнэлгээний хуудсын хамт хүргүүлэн үнэлүүлж дараагийн шатанд 13 бүтээл

шалгарсан. Шалгарсан бүтээлүүдийг МҮХАҮТ-ын хурлын зааланд 5сарын 18-ны өдөр зохион

байгуулж шилдэг бүтээлийг шалгаруулсан.

Page 18: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

16 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Маркетинг хариуцсан хороо

Эрдэм шинжилгээний хурлын үйл явцыг ТВ5 телевиз, Шинэ дэлхий телевизээр дүрстэй мэдээ болгон

цацаж, news, gogo сайтууд болон холбооны сайт, сошиал сайтуудад мэдээ бэлдэж түгээсэн. Хурлын

үйл ажиллагааны бүрэн бичлэгийг Хасмедиа студид бичүүлэн архивлан хадгалсан.

Маркетингийн сургалт

Маркетингийн хорооноос санаачлан ББСБ-уудын захирал, маркетингийн мэргэжилтнүүдийг

хамруулан 1 өдрийн эрчимжүүлсэн сургалтыг 9 сард МҮХАҮТ-ын хурлын зааланд зохион

байгуулсан.

Сургалтанд нийт 25 хүн хамрагдаж, 6 сургагч багш маркетингийн гол суурь зарчмуудыг хөндсөн

илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн. Сургалтанд хамрагдсан оролцогчдод үнэ төлбөргүй гарын авлага

материал, идэвхжүүлэлтийн үнийн судалгаа, телевиз үзэлтийн судалгаа, маркетингийн сургалт зохион

байгуулдаг газруудын танилцуулга материал, хөнгөлөлтийн эрхийн бичиг дагалдуулан өгсөн.

Сургалтын үеэр маркетингтэй холбоотой номнуудыг хөнгөлөлтэй үнээр худалдан борлуулах ажлыг

зохион байгуулсан. Сургалтанд оролцогчдоос сургалттай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа

бөглүүлэн үр дүнг үнэлж, нийт ББСБ-ын ажилтнуудад мэйлээр илгээж танилцуулсан. Сургалттай

холбоотой мэдээллийг NTV, SBN телевизээр дүрстэй мэдээлэл болгон цацаж, холбооны сайт, сошиал

сайтнуудад мэдээлэл байршуулсан.

Хандивын аян

Холбооны маркетингийн хорооноос санаачлан 2013 онд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон

ажлыг нэг нь Амьдрах ухаан сургалтын төвд иж бүрэн компьютерийн танхим байгуулж өгөх

хандивын аянг зохион байгуулах ажил юм. Хандивын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой

нэгдсэн төсөл боловсруулан МББСБХ-ны удирдах зөвлөлд танилцуулж, төслийг батлан ажлыг

эхлүүлсэн.

Хандивын аянд 20 ББСБ нэгдэж, хандивын үйл ажиллагааг албан ѐсоор 6 сард нээлтийн арга хэмжээг

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, хандивын аяны үйл

ажиллагааг дэмжих МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл, дэмжигч ББСБ-уудын захирлууд болон Амьдрах

ухаан сургалтын төвийн тэргүүн н.Батчулуун нар оролцсон.

Хандивын аяны хүрээнд 30 ширхэг хайрцаг хийж ББСБ-уудад тараан байршуулан хандив цуглуулж

байна. Төлөвлөгөөний дагуу хандивын данс нээж, мэдээллийн хэрэгсэлээр хандивын үйл ажиллагааг

идэхжүүлэн мэдээлэл цацсан.

Хандивын аяны хүрээнд байгуулах иж бүрэн комьютерийн танхим байгуулах танилцуулга

боловсруулж, хандивын аянд нэгдсэн ББСБ-уудад танилцуулсан.

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

ББСБ-н засаглалын судалгааг СЗХороотой хамтран ажлын хэсэг гаргаж гүйцэтгэлээ.

Судалгаанд түүвэр байдлаар нийт 30 ББСБ хамрагдсан ба ажлын хэсэгт МББСБХолбооноос

стратегийн хорооны дарга, Транскапитал ББСБ-н захирал З.Алтанзул, Хөгжил финанс ББСБ-н

дэд захирал Б.Амартүвшин нар оролцсон.

ББСБ-н үйлчилгээний стандартыг гишүүн ББСБ-уудаас санал авсны үндсэн дээр

боловсруулсан. Уг стандартыг холбогдох байгууллагад /Стандарт хэмжил зүйн төв, СЗХ г.м/

уламжлахаар уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан ба гишүүн ББСБ-ууддаа зөвлөмж

байдлаар гаргахаар болсон.

Page 19: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

17 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Маркетинг хариуцсан хороо

СЗХ-ноос улирал бүр гаргадаг ББСБ-уудын тайлангийн нэгтгэлийн загварт өөрчлөлт оруулах

саналыг боловсруулсан ба СЗХороонд саналаа боловсруулан хүргүүлсэн.

Холбооны лого болон гишүүн ББСБ-ын нэртэй картыг гүйлгээнд гаргахаар “Ухаалаг карт”

нэртэйгээр төслийг боловсруулж Голомт банктай хамтран ажиллахаар тохиролцсон. Уг карт нь

арилжаа хийх бүрэн боломжтой ба томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд хөнгөлөлттэй

үнээр үйлчлэх ББСБ-уудын ажилчид, байнгын харилцагчид, үйлчлүүлэгч нарт олгогдох карт

юм.

Гишүүн ББСБ-уудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хариуцлагыг

дээшлүүлэх, нийгэмд эерэг ойлголтыг бий болгох ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт

хүрээлэнд ББСБ-уудын нэрэмжит “Ногоон төгөл” байгуулахаар ажлуудыг эхлүүлсэн.

Эхний шатанд 3D зураг бүхий ханатай байгуулж, тохижилт хийх төслийг

боловсруулан ББСБ-уудын нэрэмжит газар авахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

хүргүүлсэн байна.

Page 20: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

18 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Гишүүнчлэл хариуцсан хороо

Зорилго: Холбооны гишүүний давуу талыг нэмэгдүүлэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад

нийцсэн арга хэмжээ, ажиллагаа явуулах , гишүүнчлэлээ нэмэгдүүлэх

ГИШҮҮНЧЛЭЛ:

2012 оны эцсийн байдлаар нийт 41 ББСБ-ыг гишүүнчлэлдээ нэгтгээд байсан, 2013 оны байдлаар

шинээр гишүүнээр элссэн 20 ББСБ, гишүүнчлэлийн татвараа төлөөгүй 4 ББСБ байна. Үүнээс гадна

гишүүнээр элсээгүй хэдий ч үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог 200 гаруй ББСБ байна. Хөдөө орон

нутгийн 23 ББСБ-уудыг оролцуулаад нийт 84 ББСБ-ын гишүүнчлэлтэй байна.

№ Үзүүлэлт 2012 он 2013 он Өөрчлөлт

Гишүүнчлэлийн хураамж 25,5 сая 38,8 сая 136%

Гишүүдийн тоо 41 61 49%

* Шинээр нэмэгдсэн 11 20 -

* ОН-ын ББСБ-ууд 23 23 -

* Хасагдах магадлалтай 0 4 -

Гишүүнчлэлийн давуу талыг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

Үүнд:

Гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Холбооны танилцуулга, үйл ажиллагааны тайланг

бэлтгэж бүх ББСБ-уудын жагсаалт гарган /дүүрэг, үйл ажиллагааны чиглэлээр/ холбоо тогтоож,

холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байна.

Шинэ гишүүдэд зориулсан уулзалт, хөтөлбөр, сургалтыг зохион байгуулж

Холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 23 ББСБ-уудыг

дэмжин ажиллах үүднээс гишүүн ББСБ-уудын нэгэн адил сургалт, мэдээллээр тогтмол хангаж

байна.

Гишүүдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтууд болон хурал зөвлөгөөн, судалгаа

мэдээллийг тогтмол амжилттай зохион байгуулж байгаа төдийгүй гишүүн ББСБ-ууд болон

гишүүн бус ББСБ-уудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байна.

СПОРТ АРГА ХЭМЖЭЭ:

Сургалт & Өдрийн амралт амжилттай болж өндөрлөлөө Уг арга хэмжээ 2013.06.15-ны өдөр Монгол

шилтгээний сургалтын танхимд “Байгууллагын хөгжлийн стратеги” сэдэвт сургалтаар эхэлсэн ба

сургалтанд холбооны гишүүн 28 ББСБ-уудын удирдлагууд хамрагдсан. Сургалтын үеэр ББСБ-

уудынхаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өөр хооронд нь танилцуулах ажлууд явагдсан ба

захирлуудын дундах анхны элсний волэйболлын тэмцээнийг явуулж ялагч багыг тодрууллаа. Мөн

Холбооны шинэ гишүүддээ Гишүүний батламж гардуулах арга хэмжээ амжилттай явагдаж

өндөрлөсөн.

Уг сургалт & өдрийн амралт нь анхны жилдээ зохиогдож байгаа болон Холбооны удирдах зөвлөлийн

гишүүд болон гишүүн ББСБ-ууд удирдлагуудын дунд VIP уулзалт болсноороо онцлогтой юм.

Page 21: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

19 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Гишүүнчлэл хариуцсан хороо

ТЭМЦЭЭН, УРАЛДААН:

Энэ жилээс Банк бус санхүүгийн салбарын шилдэгийг шалгуурах спортын тэмцээн уралдааныг олон

төрлөөр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Тэмцээн бүрээс Шилжин явах цомын эзэн ББСБ-

уудыг тодруулсан ба тэдгээр ББСБ-ууд ирэх жилийн тэмжээнийг ерөнхий зохион байгуулагч болох

зарчмаар уламжлал болгон зохион байгуулагдах юм.

Ширээний теннис: МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин

явах цомын төлөөх Ширээний теннисний тэмцээнийг тав дах жилдээ 2013 оны 10 сарын 12-ны

өдөр амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 20 гаруй ББСБ-уудын

30 орчим тамирчид оролцож ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй хоѐр төрөлд авхаалж самбаагаа

сорин өрсөлдсөн. Тэмцээний шилжин явах цомын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ

шалгарч, 2014 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг гардан авлаа.

Волэйбол: ББСБ-уудын 2013 оны Волейболын аварга шалгаруулах Шилжин явах цомын

төлөөх тэмцээнийг 10 сарын 12-ны өдөр Эрэл сургуулийн зааланд амжилттай зохион

байгуулсан. Тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-уудын нийт 12 баг, 100 гаруй тамирчид

оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тэмцээний шилжин явах цомын эзнээр

БИД ББСБ шалгарч, 2014 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг гардан авлаа.

Сагсан бөмбөг: ББСБ-уудын 2013 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Шилжин явах

цомын төлөөх тэмцээнд Холбооны гишүүн ББСБ-ууд болон хамтран ажилладаг СЗХ,

МҮХАҮТ-ын нийт 18 баг, 150 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин

өрсөлдсөн. Тэмцээний шилжин явах цомын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ

шалгарч, 2014 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг гардан авлаа.

Page 22: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

20 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Гишүүнчлэл хариуцсан хороо

НИЙГЭМД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ:

Нэгдсэн хандивын аян: Тус хандивын аянаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох,

эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах, амьдрах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ

бэлэглэх, 50 сая төгрөгний хандив цуглуулах төдийгүй, ББСБ-ийн талаарх нийгэмд эерэг ойголт,

итгэлийг бий болгож, ББСБ-уудын хоорондын хамтын ажиллагааг бататгах, идэвхжүүлэх

зорилгоор анхны жилдээ зохион байгуулж байна. Зорилтот сегментээр хүн хүндээ тулах цэг болж

ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хагас, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өрх

толгойлсон эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Амьдрах ухаан”

сургалтын төвийг сонгож, тус төвийн номын болон компьютерийн өрөөг тохижуулж өгөхийг

зорилоо. Уг аянд АБТС ББСБ, Ашидтүвшин финанс ББСБ, БИД ББСБ, Газар партнерс ББСБ,

Газар капитал ББСБ, Говийн цэнхэр алтай ББСБ, Дархан өсөх ББСБ, ДЭМ ББСБ, Кловер ББСБ,

Летфорекс ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ, Нандин зоос кредит ББСБ, Си жи эм ББСБ,

Стандарт финанс ББСБ, Түмэн эрхэс ББСБ, Хөгжил финанс ББСБ, Чингис хаан холдинг ББСБ,

Экокапитал ББСБ гэсэн 20 ББСБ-ууд нэгдэн, хамтран ажиллаж байна.

Оюуны эрэлд эрдэм шинжилгээний хурал: 2013.05.18-ны өдөр Маркетингийн хороотой хамтран

“Оюуны эрэлд ЭШХ”-ыг Улаанбаатар хотын их дээд сургуулиудын дунд 2 дох жилдээ амжилттай

зохион байгуулсан. Хуралд шилдэг 13 илтгэл хэлэлцэгдэж, шагналт байруудыг тодрууллаа. Эрдэм

шинжилгээний хурлын зохион байгуулагчаар МҮХАҮТ-ын БСБХЗ, МББСБХ, Экокапитал ББСБ,

ивээн тэтгэгчээр Очир Ундраа ОМЗ ББСБ, Хөгжил Финанс ББСБ, Мөрөн интернэйшнл ББСБ,

болон Монголын санхүүгийн групп ББСБ-ууд ажилласан.

ШИНЭ ЖИЛИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ:

Холбооны зүгээс уламжлалт номинациар шилдэгүүдээ шалгаруулахын зэрэгцээ СЗХ, МҮХАҮТ-ын

шагналд шилдэгүүдээ шалгуулсан.

Холбоо болон ББСБ-уудын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж,

оролцогсдын тоог улам нэмэгдүүлэн 40 орчим ББСБ, УИХ, Хөдөлмөрийн яам ЖДҮГ, Монгол банк,

СЗХ, МҮХАҮТ, БСХС зэрэг байгууллагуудын 200 орчим төлөөлөгч оролцсон.

Page 23: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

21 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Гадаад харилцаа хариуцсан хороо

Зорилго: Гадаад, Дотоод харилцааг хөгжүүлж, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Microfinance center буюу Бичил санхүүгийн төвийн албан ѐсны гишүүний шугамаар Холбооны

гишүүн ББСБ-уудын олон улсын чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй үнээр хамруулах,

техникийн болон санхүүгийн дэмжлэг, мэдээлэл, арга зүйн туслалцаа авах, хөрөнгө оруулагч

байгууллагуудтай холбоо, харилцаа тогтоох улмаар санхүүжилт босгох боломжуудыг ирэлхийлэн

ажиллаж байна. Мөн гишүүнчлэлийнхээ дагуу 2013.05.27-28ны өдрүүдэд Монтегро улсын Будва

хотод зохиогдсон Бичил санхүүгийн төвийн /MFC/ 16 дахь удаагийн семинарт 9 ББСБ болон Монгол

банк, СЗХ, БСХС, МҮХАҮТ-н төлөөллүүд хөнгөлөлттэй үнээр амжилттай оролцоод ирсэн.

Smartcampaign буюу Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнд нэгдэн орж,

гишүүн байгууллагууддаа холбогдох мэдээллүүдийг хүргэж байна. Энэ хөдөлгөөн нь 2013 оноос

эхлэн Олон улсын (Financial rating) санхүүгийн үнэлгээний нэгэн адил, ялангуяа гаднаас хөрөнгө

оруулалт, санхүүжилт татаж байгаа байгууллагууд заавал хэрэгжүүлэх шаардлагатай ажил болж

байгаа юм.

EBRD буюу Сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах чиглэлд 2 удаагийн уулзалтыг

зохион байгуулж, холбогдох хүмүүстэй холбоо тогтоож, мэдээлэл солилцож байна.

MicroFinanza rating LLC Италийн Microfinanza rating LLC-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан

хамтран ажиллаж байна.

Page 24: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

22 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Орлого, зардлын дэлгэрэнгүй тайлан

2013 оны төсвийн гүйцэтгэл

Page 25: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

23 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Холбооны 2013 оны төсвийн гүйцэтгэл

Д/д Зардлын төрөл Төсөв Гүйцэтгэл Гүйцэтгэл

Ашиг /алд/ Хувиар

/%/ Орлого

1.1 Ерөнхийлөгч 2,000,000 2,000,000 - 100%

1.2 Удирдах зөвлөл (8 ББСБ) 8,000,000 8,000,000 - 100%

1.3 Энгийн гишүүн - элссэн байгаа (32) 19,200,000 16,800,000 (2,400,000) 88%

1.4 Энгийн гишүүн - шинээр элсүүлэх (20) 12,000,000 12,000,000 - 100%

1.5 Сургалтын үйл ажиллагаанаас орлого 2,000,000 17,234,451 15,234,451 862%

1.6 10 жилийн ойд хандив - 1,000,000 1,000,000 100%

1.7 Бусад орлого /итгэлцэл+хадгаламж+бусад/ - 5,669,448 5,669,448 100%

Нийт орлого 43,200,000

62,703,899 12,834,451 145%

Зардал

1 Цалингийн зардал 23,280,000 19,466,638 (3,813,362) 2

1.1 Гүйцэтгэх захирлын цалинд 18,000,000 17,654,178 (345,822) 98%

1.2 БГА-бусдаар гүйцэтгүүлсэн ажил 3,300,000 250,000 (3,050,000) 8%

1.3 НДШимтгэлд (байгууллага хариуцах 11%) 1,980,000 1,562,460 (417,540) 79%

2 Олон нийтийн арга хэмжээний зардал 3,000,000 725,377 (2,274,623) 24%

2.1 Тэмцээн уралдаан 1,500,000 275,377 1,224,623) 18%

2.2 Тв, сонин сурталчилгааны зардал 1,500,000 450,000 (1,050,000) 30%

3 Шуудан холбооны зардал 1,740,380 712,355 (1,028,025) 41%

3.1 Вэб байршуулах 160,380 160,380 - 100%

3.2 Утасны төлбөр 600,000 500,000 (100,000) 83%

3.3 Домайн нэр 60,000 51,975 (8,025) 87%

3.4 Интернэт 420,000 - (420,000) 0%

3.5 Вэб шинэчлэх, гэх мэт бусад зардалд 500,000 - (500,000) 0%

4 Үйл ажиллагааны зардал 6,524,000 6,844,998 320,998 105%

4.1 Бэлэг дурсгал (ББСБ-уудын ой,

харилцагч бай-д)

1,000,000 430,000 (570,000) 43%

4.2 Зочин төлөөлөгчийн зардал 1,200,000 2,796,211 1,596,211 233%

4.3 Тээврийн зардал 600,000 537,500 (62,500) 90%

4.4 Банкны үйлчилгээний хөлс 24,000 28,014 4,014 117%

4.5 Оффис зардал 300,000 464,060 164,060 155%

4.6 Бусад арга хэмжээний зардал 1,000,000 570,000 (430,000) 57%

4.7 Бусад 2,400,000 2,019,213 (380,787) 84%

5 Холбоонд үндсэн эд хогшил, төхөөрөмж - 6,412,360 412,360 -100%

5.1 Оффист төх авав - 308,500 (308,500) -100%

5.2 Арга хэмжээний зардал - 6,103,860 (6,103,860) -100%

6 Бичиг хэргийн зардал 1,182,000 1,196,250 14,250 101%

6.1 Гишүүний батламж - 20 гишүүн 300,000 236,000 (64,000) 79%

6.2 Албан бланк, дугтуй г.м 70,000 193,500 123,500 276%

6.3 Принтерийн хор 500,000 290,000 (210,000) 58%

6.4 Бичгийн цаас 72,000 71,100 (900) 99%

6.5 Бичиг хэрэг 240,000 405,650 165,650 169%

Нийт зардал 35,726,380 35,357,978 (368,402)

Ашиг (алдагдал) 7,473,620 27,345,921 19,872,301

Page 26: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

24 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН

2013 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн

дүгнэлт

Цаашид авах арга хэмжээ, санал

Page 27: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

25 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

МББСБХолбооны Хяналтын зөвлөл нь дүрэмд заасан дагуу дараах бүрэн эрхийг

хэрэгжүүлдэг. Үүнд:

Холбооны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих,

Холбооны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих

Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд зохих хяналт

тавих, энэ хяналтын ажлаа бид дараах байдлаар хэрэгжүүлж ирсэн. Үүнд:

1. УЗ-н хуралд хяналтын зөвлөлийн гишүүн бид нар тасралтгүй биечлэн оролцож, удирдах

зөвлөлийн хурал дүрэмд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналтаа тавьж

байсан.

2. Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаа нь дүрэмд заасан

дагуу ажилласан эсэх, холбооны үндсэн зорилт, мөн холбооноос 2013 онд хийх ажлын

төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн үйл ажиллагааг хурлын үйл ажиллагааны материал,

бусад дотоод ажлын холбоотой бичиг баримтууд, санхүүгийн тайлан, касс, харилцахын

үндсэн баримтуудыг биечилэн үзэж танилцлаа.

Бид хяналтын ажилд гол болгосон зүйл нь:

Холбооны үндсэн 3 зорилтыг биелүүлэхээр ямар ажил зохион байгуулж, хүрсэн үр дүн юу?

гэдэгт дүгнэлт өгөхийг урьтал болгов. Үүнд:

Гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг Төрийн захиргааны болон

хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах болон энэ чиглэлээр

хамтран ажиллах үүргээ хэрхэн биелүүлсэн

Өөрийн гишүүдэд үйлчлэх /мэдээллээр хангах, байгууллагаа сурталчилах,

таниулах, сургалтад хамруулах замаар мэргэжил дээшлүүлэх зорилгын талаар

хийсэн ажил, үр дүн?

ОУ-н банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох хамтран

ажиллах талаар хийсэн ажил, түүний үр дүн ямар байсан? гэдэгт анхаарлаа.

Мөн 2013 оны ажлын дүнг гаргахын өмнө өнгөрсөн 2012 оны тайлангийн хугацаанд

холбооны ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн түрүүчийн Хяналтын зөвлөлөөс өгсөн 3

зөвлөмжийн биелэлтийг гаргасан, уг зөвлөмжид:

Бүх гишүүдийн хурал болон УЗ-н хурлаас гарсан шийдвэрт тогтоол гарган, хурал

даргалагч гарын үсэг зурж холбооны тэмдэг дарснаар баталгаажна гэсэн дүрмийн

заалтыг хэрэгжүүл гэсэн зөвлөмжийг бүрэн биелүүлсэн байна.

Мөн ажлын төлөвлөгөө гарган, хорооны гишүүн ББСБ-уудад ажил үүргийг

хуваарилан хариуцуулж, гүйцэтгэлийн тайланг жилийн эцэст хороодын дарга нараас

авч байх гэсэн зөвлөмжийн дагуу ажлыг хуваарилан хариуцуулж ажилласан боловч

биелэлтээ манай зарим хороодын дарга нар хугацаанд нь бүрэн гаргаж хэвшүүлээгүй

байна.

Page 28: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

26 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Гишүүнчлэлийн хураамжийг хугацаанд нь бүрэн авч байх, хөнгөлөлт үзүүлсэн

тохиолдолд тогтоол гарган баталгаажуул гэсэн зөвлөмж өгсөн байна. Татварийг 4

байгууллагаас бусдыг бүрэн авсан, харин хөнглөлт энэ онд үзүүлээгүй байна.

2013 оны ажлын талаар:

Нэг. Удирдлага зохион байгуулалт, хурлын шийдвэрийн биелэлтийн талаар

Манай холбооны бүх гишүүдийн /жилд 1-с доошгүй/ болон удирдах зөвлөлийн хурал

/улиралд 1-с доошгүй болох/ төлөвлөгөөт хугацаандаа болон цаг үеийн асуудлаар ээлжит бус

хурлыг байнга хийж ирсэн байна. Тухайлбал:

Өнгөрсөн онд Удирдах зөвлөлийн хурал 6 удаа, бүх гишүүдийн хурал 1 удаа болсон байна.

УЗ-н хуралд гишүүд бүгд л идэвхитэй оролцож байсан гэж үзлээ. Хурлын ирц 76 хувьтай,

хэлэлцсэн асуудлаар хурлын тэмдэглэл хөтөлж хэвшсэн байна.

УЗ-н хурлаар Холбооны гол зорилтоо хэрэгжүүлэх, бүх гишүүдийн хурлаар баталсан

төлөвлөгөөг биелүүлэх, бусад цаг үетийн ажлын талаар хамгийн гол асуудлаа хэлэлцэж

хэвшсэн байна. Тухайлбал:

Ажлын төлөвлөгөөнд туссан цаг үеийн асуудлуудаа тухай бүрт нь хэлэлцэн

шийдвэрлэж, биелэлтээ хангах талаар хороодын дарга, гишүүдэд ажлуудаа

хуваарилан өгч ажиллуулж байсан байна.. /Сая холбооны 2013 оны ажлын тайланд

илтгэсэн дагуу/

Хурлаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах

ажлын хэсэг байгуулан, СЗХ-той хамтран ажиллаж, боловсруулсан төслөө холбогдох

газруудад хүргүүлсэн

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай ажлын уялдаа холбоо тогтоох, хамтран

ажиллах зарчим тодорхойлж, заримд нь хамтын ажиллагааны Санамж бичиг

байгуулсан зэрэг нилээд ажлуудыг шинээр хийсэн байна.. Тухайлбал: УБЕГ

/барьцааны хөрөнгийн талаар цахим лавлагааг авах/, ШШБГ/шийдвэр гүйцэтгэлийн

ажил нь удааширсан болон одоо ажиллагаа хийгдэж хэргүүдийг хурдан шилүүлэхэд

холбооноос шахалт үзүүлэх асуудал/ , Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэр

хөгжүүлэх сан /арилжааны банкаар дамжин олгогдож байгаа бөөний зээлд ББСБ-уудыг

хамруулах асуудал/, СЗХороо /санамж бичгийн биелэлт, цаашид хамтран хийх ажил

тохиролцох уулзалтууд/, МБанк /зээлийн мэдээллийн сангийн бүртгэлийг шуурхай

оновчтой болгох асуудал/, ХАҮТ /хуулийн төсөл/, БСХС /бөөний зээлд хамрагдах/

зэрэг энэ бүхнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баримтлах бодлого чиглэлээ

гарган, ажлуудаа хуваарилан авч дээрх төрийн болон төрийн бус байгуулагуудтай

удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийнхэээ дагуу ажиллаж ирсэн байна.

Мөн Сургалт, сурталчилгаа хийх, гишүүддээ мэдээ мэдээллээр хангах,

байгууллагуудын ажлыг үнэлж дүгнэх, шагнах урамшуулах, мөнгөн хөрөнгийг

захиран зарцуулах бүхий л асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж байсан ба эдгээр нь дүрэмд

заасан дагуу зохих ѐсны шаардлагыг ханган ажилласан байна гэж үзлээ.

Ингэж хурлаар дүрэмд заасан дагуу гишүүдийнхээ эрх ашиг, нийтлэг сонирхолын

төлөө шийдвэр гарган ажиллаж, биелэлтийг хангах талаар байнга тасралтгүй,

/идэвхитэй гэж/ ажиллаж хэвшсэн гэж дүгнэж байна.

Энэ нь орон тооны гүйцэтгэх захиралтай болсон, томилогдсон Э.Ариунтөгс болон

холбооны Ерөнхийлөгч, мөн хороодын дарга нарын хамтын хүчин чармайлтын үр дүн

Page 29: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

27 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

мөн. ө/х Холбооны удирдах ажилтнууд маань гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийн

төлөө үндсэн ажил амралтаа зохицуулан байж ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж

ирсэн байна гэдгийг зориуд хэлэх байна.

Мөн удирдах зөвлөл, хороодоос хийх ажлын чиглэл болон хийсэн ажлын тайлангийн талаар

бүх гишүүдэд интернетээр байнга мэдээлж, заримд нь саналыг нь авах зэрэг тогтмол

гишүүдтэй холбоотой ажилласан байна.

Ер нь холбооны дотоод ажлыг тогтмолжсон байна гэж үзэж байна.

Гэвч анхаарах зүйл байна. Дээрх гадны байгууллагуудтай хамтран ажиллах эх суурийг тавьж

зөв ажлуудыг эхлүүлсэн боловч зарим ажлын талаар үр дүн төдийлөн санасан хэмжээнд

хүрэхгүй байна гэдгийг хэлэх байна. Үүнд:

ШШГГ-тай хийх ажлуудаа тогтмолжуулж шахаж шаардаж энэ ажлаа бүрэн тогтмолжуулж

чадаагүй, ББСБ-уудад бөөний зээл авч өгөх ажлуудаа төрийн байгууллагуудын чирэгдэл

хүндрэлээс болоод мөн л сүүлийн үед зогсоосон байна. ө/х манай холбоо төрийн

байгууллагуудыг шахаж шаардах замаар ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай байсан гэж

үзэж байна.

Энэ байдалд холбооны Ерөнхийлөгч, шинээр сонгогдох удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал

дүгнэлт хийж, 2013 онд нэгэнт эхлүүлсэн, бодитой зөв ажлуудаа эрчимжүүлж, тодорхой үр

дүнг гаргах шаардлагатай гэж дүгнэж байна.

УЗ-н гишүүдийн сонгуульт хугацаа энэ онд дуусч байгааг үндэслэн дахин сонгууль

явуулахаар бэлтгэж байгааг дүрэмд нийцсэн зүй ѐсны ажиллагаа гэж үзэж байна.

Хоёр. Гишүүнчлэл болон татвар хураамжийн талаар

Оны эхэнд манай холбоо 41 гишүүнтэй байсан, 2013 онд холбооноос гарсан гишүүн байхгүй,

20 гишүүн шинээр элсүүлэн авч, одоо 61 гишүүнтэй болсон байна. Хөдөөгийн 23

байгууллагыг гишүүнээр тооцож явж, гишүүний татвар авдаггүй байна. 2013 онд 20 гишүүн

шинээр элсүүлэх төлөвлөгөөтэй байснаас яг 20-оо элсүүлсэн байна.

Ингээд 61 гишүүд гишүүний татвар төлөхөөс 57 гишүүн бүрэн төлж, 4 гишүүн төлөөгүй

байна. Ингээд нийт дүнгээрээ бүх гишүүдээс 41,2 сая төгрөг төвлөрүүлэхээс 38,8 сая төгрөг

төвлөрч, нэр бүхий 4 байгууллагын 2,4 ся төгрөгийн татвараа төлөөгүй байна.

Гишүүн шинээр элсүүлэх асуудал нь урд жилүүдээс өссөн байгаа ч өнгөрсөн онд шинээр нийт

ББСБ-уудын төлөө хийсэн ажилтайгаа харьцуулахад бага гэж үзэж байна. Тухайлбал ББСБ-

уудыг холбооны гишүүнээр элсэх зайлшгүй талаар хөшүүрэг хийж өгч тэр бүр чадахгүй

байгаагаас элсэлтийн ажилд хүмүүс хойрго хандаж байна гэж үзэж байна.

Холбооноос хийгдсэн ажлыг бид зөвхөн гишүүддээ зориулж хийдэггүй, нийт ББСБ-уудад

хамаатай асуудлаар хийж ирсэн байна.

2013 онд холбооны санал, санаачлага, оролцоотойгоор олон шинэлэг ажил хийгдсэн, зохистой

харьцааны үзүүлэлтийг бидэнд ашигтайгаар өөрчлөх, төрийн байгууллагын олон давхар

бичиг цаасны чирэгдэл, дамжлагыг багасгах, эрсдэл багасах олон ажлууд, тусгай

зөвшөөрлийг хугацаагүй болгох гм. Энэ бүгд нь нийт ББСБ-ууд, тэдний хувьцаа эзэмшигч

нарын эрсдлийг багасгах, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд бодитой тус нэмэр болж ажилд нь

зохих хэмжээгээр нөлөөлсөн ажлууд болж байгаагаа гишүүн бус ББСБ-уудын удирдлагуудад

сайтар танилцуулж, холбооны гишүүн байхын ач холдогдлыг гаргасангүй гэж үзэж байна.

Page 30: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

28 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Холбооны гишүүн болсноор ББСБ-уудад бөөний бага хүүтэй зээл, эх үүсвэртэй болох боломж

илүүтэй болдог /энд ийм боломжоо яаралтай бүрдүүлэх/, мөн ядахдаа тусгай зөвшөөрөл

авахад бичиг баримтын анхны бүрдүүлэлтийг холбоо хийж байхаар СЗХ-той зөвшилцөж

зохицох гм ажлуудыг хийж болох байлаа. Ингэж ББСБ-уудын сонирхолыг төрүүлэх ажлыг

оновчтой хийвэл зүгээр гэж үзэж байна.

Гурав. Санхүү, мөнгөн хөрөнгийн байдал

Мөнгөн хөрөнгийг зарцуулахдаа бүх гишүүдийн хуралд танилцуулан батлуулсан хэмжээнд,

баталсан зардлын зүйл дагуу нь зарцуулж ирсэн байна.

Холбооны санхүүд НББ-н анхан шатны маягтын дагуу хууль ѐсны баримтын бүрдэл бүхий

баримтаар, батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан

байна. Холбогдох санхүүгийн баримтуудаа мемеролдан үдэж цэгцэлсэн байв. Мөн Холбооны

санхүүгийн улирал, жилийн тайланг хугацаанд нь үнэн зөв гарган холбогдох газруудад

тушаасан гэж үзлээ.

Энэ бүхнээс Холбооны өмч хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаа бүхэлдээ Хэвийн байна

гэдгийг бүх гишүүдэд танилцуулах байна.

Санал: Мөнгөн гүйлгээ хийхдээ одоо гүйцэтгэх захирал хийж байгааг давхар Ерөнхийлөгчөөр

хянуулж байх нь зүйтэй байна.

Дөрөв. Ажлын төлөвлөгөө зохиолт болон түүний биелэлтийн талаар

Дүрмээр тодорхойлж зааж өгсөн манай холбооны дээрх 3 энэ үндсэн зорилтыг хэрхэн

биелүүлж ажилласан гэдэгт үнэлэлт дүгнэлт хийх үүднээс 2013 онд Холбооны удирдлагаас

бэлтгэсэн бичиг баримт, тайлан мэдээ, хурлын материал, санхүүгийн баримтуудыг нэг

бүрчилэн үзэж шалгаж үзэхэд 2013 онд нийтдээ 5 хороогоор 20 ажил хийх үндсэн зорилтоо

үндсэнд нь биелүүлсэн байна гэж үзлээ.

1. Сургалтын талаар

Салбарын боловсон хүчнийг чадваржуулах, сургалтын стандарт хөтөлбөртэй болох

үүднээс төрийн болон ОНБ, бусад санхүүгийн байгууллагуудтай хамтран 2013 онд 3

төрлийн 21 удаагийн гадаад дотоод сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.

2. Хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар:

ББСҮА-ны тухай хуулийн төсөл боловсруулахад манай холбоо хамгийн идэвхитэй

сайн ажилласан гэж үзлээ. Энд олон удаа олон хүн ихээхэн хүч чармайлт гарган

ажилласан байна.

Хуулийн байгууллага, БСХС, ЖДҮХС, ЗБДС, УБЕГ, ШШБЕГ, судалгаа гэсэн 6 ажлын

хэсэг байгуулан тодорхой үр дүнтэй ажлууд хийжээ. Энэхүү ажлын талаар хийгдсэн

ажлууд, тэдгээрийн бодит үр дүнгийн талаар Холбооны тайланд үнэн зөв тусгагдсан

байна гэж үзэж байна.

Ер нь Холбооны УЗ нь дээр дурдсан төрийн болон ОНБ-ууд төдийгүй УИХ, ЗГ-н

зарим яамтай ажлын холбоо тогтоон ББСБ-н ажлыг сайжруулах, ажлаа ухуулан

тайлбарлах, ойлгуулах гэх зэргээр удаа дараа ихээхэн хүч чармайлт тавин ажиллаж

байсан нь дотоод ажлын тайлангаас харагдаж байлаа, ХЗ-н гишүүд ч энэ ажилд

оролцож байсан болохоор энэ талаар мэдэж байнаа,

Page 31: 2012-2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН - bbsb.mn 2013.pdf · асуудлаар хурал, ... эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай

29 Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Жилийн тайлан 2013-2014

Энэ бүхнээс УЗ, ГЗ, хороод нь дүрмийн хүрээнд, ББСБ-н төлөө ихээхэн хүч чармайлт

гарган ажилласан талаар тайланд дурдсан бүхэн үнэн бодитой болохыг дахин хэлэх

байна.

Холбооноос 2013 онд дэвшүүлсэн зорилтуудаа үндсэнд нь биелүүлж, холбооны дүрмийн

хэрэгжилт болон удирдлагын үйл ажиллагаа дүрэмд заасны дагуу Холбоо нь гишүүдийн

эрх ашиг, сонирхолд нийцүүлсэн ажлыг төрийн захиргаа, хууль хяналтын өмнө

төлөөлөн хамгаалах, гишүүдэд үйлчилэх, гадаад дотоодын байгууллагуудтай харилцаа

холбоо тогтоож хамтран ажиллах холбооны үндсэн гол зорилгоо биелүүлэн ажилласан

байна гэж хяналтын зөвлөлөөс дүгнэж байна.