34
Page 1 | 34 НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ 2012-2016 Товч мэдээлэл W W W . U N - M O N G O L I A . M N

2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 1 | 34

НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ

2012-2016

Товч мэдээлэл

W W W . U N - M O N G O L I A . M N

Page 2: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 2 | 34

Гарчиг

Товчилсон үгс ............................................................................................................................................... 3

Oршил ........................................................................................................................................................... 4

Тэргүүлэх чиглэлүүд .................................................................................................................................... 5

ТЧ 1. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ХӨГЖИЛ ......................................................................... 7

ТЧ 2: НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭ, ХАМГААЛАЛ ............................................................................... 11

ТЧ 3: БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ............... 22

ТЧ 4: ЗАСАГЛАЛ БА ХҮНИЙ ЭРХ ................................................................................................................. 29

Тэргүүлэх чиглэл тус бүрээр харуулсан зардал ....................................................................................... 34

Page 3: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 3 | 34

Товчилсон үгс БЗХӨ Бэлгийн замын халдварт өвчин БНҮЭМ Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд БСШУЯ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам ДЭМБ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ-ын БОХ НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр НҮБ-ын БШУСБ НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага НҮБ-ын ДАЭДКГ НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газар НҮБ-ын ДНХ НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөр НҮБ-ын НАХБ НҮБ-ын Нутагшлын Асуудал Хариуцсан Байгууллага НҮБ-ын СДБ НҮБ-ын Сайн Дурын Байгууллага НҮБ-ын ССИ НҮБ-ын Сургалт, Судалгааны Институт НҮБ-ын ҮХБ НҮБ-ын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Байгууллага НҮБ-ын ХАС НҮБ-ын Хүн Амын Сан НҮБ-ын ХС НҮБ-ын Хүүхдийн Сан НҮБ-ын ХТХ НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ НҮБ-ын ХХ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр ОБЕГ Онцгой Байдлын Ерөнхий Газар ОУАЭА Олон Улсын Атомын Энергийн Агентлаг ОУХБ Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага ТХЗ Тогтвортой хөгжлийн зорилгууд ТХҮБ Тогтвтортой хөгжлийн үзэл баримтлал ТЧ Тэргүүлэх чиглэл ҮСХ Үндэсний Статистикийн Хороо ХДХВ Хүний дархлал хомсдолын вирус ХХААБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага ЭМЯ Эрүүл Мэндийн Яам

Page 4: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 4 | 34

2012-2016 НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ (НҮБ-ын ХТХ) нь Монгол улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) хоорондын хамтын ажиллагааны стратегийн чиглэл болон Монгол улс Мянганы хөгжлийн зорилтууд болон хөгжлийн бусад стратегиудад дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас үзүүлэх тусламж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон баримт бичиг юм.

НҮБ-аас 2012-2016 онуудад дараах тусламжийг үзүүлсэн.

,

НҮБ-ын ХТХ 2012-2016

✓ 2011 оны 3 дугаар сарын 17-нд гарын үсэг зурж баталгаажсан.,

✓ Иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөн боловсруулсан;

✓ Mонгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болон стратегитай уялдсан.

✓ НҮБ-ын 14-н төрөлжсөн байгууллага энэхүү НҮБХТХ-г хэрэгжүүлэхэд оролцов. Үүнд: ХХААБ,

ОУАЭА, ОУХБ, НҮБ-ын ДНХ, НҮБ-ын ХХ, НҮБ-ын БОХ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын БШУСБ, НҮБ-ын

НАХБ, НҮБ-ын ҮХБ, НҮБ-ын ДАЭДКГ, НҮБ-ын ХС, НҮБ-ын СДБ болон ДЭМБ зэрэг болно.

Oршил

Page 5: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 5 | 34

Тэргүүлэх чиглэлүүд

© UNRCO

Page 6: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 6 | 34

1. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

• Ядуу болон эмзэг бүлгийн хүн амын амьжиргааны нөхцөлийг сайжруулж,

• Ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, стратегийг боловсруулж,

эдийн засгийн хөгжилд оролцоо, тэгш байдлыг хангаснаар ядуурлыг бууруулахад нөлөөлөх зорилготой.

2. НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭ БА НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

• Боловсролын чанар ба хүртээмжийг

сайжруулж,

• Хотын гэр хороолол ба хөдөө орон нутгийн хүн амын найдвартай усан хангамж, ариун цэврийн үйлчилгээний тэгш хүртээмжийг хангаж,

• эрүүл мэндийн чанартай үйлчилгээний хүртээмж болон ашиглалтыг нэмэгдүүлж,

Эмзэг бүлгийнхэнд онцгой анхааран нийгмийн хамгаалал, нийгмийн суурь үйлчилгээг чанартай, тэгш хүртээх зорилготой.

3. БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

• Байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглах салбарын чадавхыг бүрдүүлж,

• Үндэсний болон орон нутгийн түвшинд байгалийн ба хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн эрсдэл, тэдгээрийн үр дагаврыг бууруулж,

• Эрчим хүчний үр ашгийг сайжруулах, ногоон өсөлтийг хангаж, хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэх замаар

байгалийн нөөцийн удирдлагын тогтвортой байдал, экологийн тогтолцоо болон хүн амын эмзэг давхаргын уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох чадварыг сайжруулах зорилготой.

4. ЗАСАГЛАЛ БА ХҮНИЙ ЭРХ

• Төв ба орон нутгийн засаг захиргааны түвшинд чадавхыг дээшлүүлж,

• Засаглалын байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлж,

• Хүний эрхийг дэмжиж, хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж,

• Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт тусгах чадавхыг сайжруулах замаар

хүний эрхийг хамгаалж, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор засаглалыг сайжруулах зорилготой.

Page 7: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 7 | 34

ТЧ 1. ЭДИЙН ЗАСГИЙН

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

ХӨГЖИЛ

ҮСХ-оос НҮБ-ын

дэмжлэгтэйгээр анх удаа

статистикийн эмхтгэлийг

21 аймгийн түвшинд гаргаcaн

Монгол Улсын

Тогтвортой

хөгжлийн үзэл

баримтлал 2030

боловсруулахад дэмжлэг

үзүүлсэн

8 aймаг + Улаанбаатар,

Дархан хотод зохиомол хээлтүүлэг хийх, үр

хөврөл шилжүүлэн суулгах туршилтыг явуулсан

“Бидний хүсч буй

дэлхий” сэдэвт ОУ-ын

онлайн зөвлөгөөнд

5000 Монголчууд оролцсон

120 гаруй мал үржлийн тасгийн

ажилтнуудыг сургасанявуулж

, сургасан

Баримт

Page 8: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 8 | 34

1.1 Ядуурлыг бууруулах стратеги, бодлогын хүрээнд

Дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийн стратеги нь хоорондоо уялдаатай бодлогын орчин бүрдэх үндэс юм.

• НҮБ-аас урт хугацааны хөгжлийн зорилгууд болон хөгжлийн бодлого, төсөв

төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх мөн хөгжлийн

төлөвлөлтийн хүрээг тодорхойлоход бодлогын зөвлөмж өгч дэмжлэг үзүүлсэн;

• ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан шинжилж, Монгол улсын онцлогт

тохирсон тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд, зорилтот түвшнүүдийг

тодорхойлоход дэмжлэг үзүүлснээр Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) болон

холбогдох яамд хүн амын тооллого болон ТХЗ-ын хэрэгжилтийг хянахад

шаардлагатай асуумжуудыг боловсруулах, шинэчлэх ажилд тус дөхөм болсон;

• 2012 онд ҮСХ нь НҮБ-тай хамтран аймаг, сум, дүүргийн түвшинд ядуурлын болон

МХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоолон, нарийвчилсан зураглал гаргасан;

• Хүний хөгжлийн илтгэлийг гаргаж, үндэсний бодлогыг ядуурлыг бууруулах чиглэлд

хандуулахад дэмжлэг үзүүлсэн;

• Сангийн яам болон ҮСХ-ны ажилчдад нарийвчилсан үзүүлэлтүүдийн дагуу мэдээлэл

цуглуулах, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх макро эдийн засгийн

загваруудыг боловсруулах зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулсан. Ядуурал,

Байгаль орчны санаачлаг (ЯБОС) нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын

Байгаль Орчны Хөтөлбөрийн хамтарсан хөтөлбөр бөгөөд үндэсний болон орон

нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвт байгаль орчны тогтвортой бодлого

болон эмзэг бүлэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү тусгахад дэмжлэг үзүүлсэн.

© UNDP

Page 9: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 9 | 34

1.2 Амьжиргааг дээшлүүлэх хүрээнд • Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хүнсний аюулгүй байдлыг

сайжруулахад хувь нэмрээ оруулсан.

• Мал аж ахуй эрхлэх, малын тэжээл, хүнсний ногоо тариалах жижиг агро бизнесийг

туршиж, фермерийн аж ахуйн шинэ технологи нэвтрүүлж, техникийн чадавхыг

бэхжүүлсэн.

✓ Улаанбаатар, Дархан хотуудад үхрийн аж ахуй эрхлэгчид болон 8 аймгийн 18 сумын 120 гаруй мал үржлийн тасгийн ажилтнуудыг зохиомол хээлтүүлэг хийх, үр хөврөл шилжүүлэн суулгах туршилтыг явуулж, сургасан.

✓ Нэг болон олон наст тэжээлийн ургамлын шинэ соортуудыг тариалах, дарш бэлтгэх технологийг нэвтрүүлэх туршилт хийсэн.

✓ Өргөст хэмх, улаан лооль зэрэг ногооны, усан үзэм, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэний шинэ соортыг тариалах технологи, хүлэмж арчлах сургалтуудыг ногооны аж ахуй эрхлэгчдэд явуулж, Судан өвс, овьёос, арвай туршин тариалсан.

✓ Хатан зөгий үржүүлэх, зөгийн колонийг арчлах технологи, дадлагыг зөгийн аж ахуй эрхлэгчид зааж сургасан.

✓ Тахиа өсгөх дэгдээхийг торниулах менежмент, тэжээлийн хангамж, халдварт өвчнийг оношлох, хяналтыг сайжруулах тухай тахианы аж ахуй эрхлэгчдийг сургаж техникийн чадавхыг сайжруулсан.

✓ 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.

✓ Үндэсний Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, мэргэжлийн болон улс төр, иргэний нийгмийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулахад тусалсан.

✓ ҮСХ-оос НҮБ-ийн дэмжлэгтэйгээр анх удаа статистикийн эмхтгэлийг Улаанбаатар хот болон 21 аймгийн түвшинд гаргаж, бодлого боловсруулагчдад зориулсан мэдээллийн эх үүсвэрийг бий болгоход дэмжлэг үзүүлсэн.

✓ Статистикийн боловсролын стратеги боловсруулж, орон нутгийн статистикийн газрын мэдээлэл цуглуулах, түгээх чадавхыг бэхжүүлж, мэдээлэл боловсруулагч, мэдээлэл ашиглагч талуудын түншлэлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан

✓ Мэдээлэл цуглуулах Загвар төвийг Өвөрхангай аймагт байгуулсан. ✓ 2012-2014 онуудад Монгол улс дахь НҮБ нь 2015 оноос хойших дэлхийн хөгжил

юунд анхаарах ёстой вэ гэсэн зөвлөлдөх уулзалтуудыг эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгмийн хөгжил гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулсан. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл болсон 5000 гаруй Монголчууд санал асуулгад оролцож, "Бидний хүсэж буй Дэлхийн" хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлоход санаа нэмэрлэсэн.

Page 10: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 10 | 34

Зөгийн аж ахуй “ХХААБ-ын Өмнөд Өмнөдийн хамтын

ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд

сургалтад хамрагдаж, дэмжлэг авсны үр

дүнд зөгийн колониос авах балын гарц

50%-иар нэмэгдэж, амьжиргаа

сайжирсанд зөгийн аж ахуй эрхлэгчид

тун баяртай байна. 15 зөгийн аж ахуй

эрхлэгчийг хатан зөгий үржүүлэх

технологид оролцооны аргаар талбай

дээр нь сургасан. Энэхүү эзэмшсэн

мэдлэг, чадвараа ашиглан 200 толгой

өндөр чанарын хатан зөгий үйлдвэрлэж

зөгийн сүргээ 4,5 дахин өсгөсөн” гэж

Дорнод аймгийн, Халх гол суманд

орших зөгийн аж ахуй эрхлэгчдийн

холбооны дарга Т.Туяа хэлж байна.

Ургац нэмэгдэж, айл өрхүүд байгалийн хүнд нөхцөлийг даван туулах чадвартай болж байна

“Бид 1980 оноос хойш ашиглагдаж буй трактор техникээр 20-30 га-д тэжээлийн ургамал тариалдаг

байсан. Харин ХХААБ-ын дэмжлэгтэйгээр шинэ техник, технологитой болсноор одоогоор 80 га-д

Бодит жишээ

тариалалт хийж, га-гаас хураан авч байгаа

тэжээл өмнөх жилээс 3 дахин өссөн.

Бид одоо өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй, илүүдэл өвс тэжээлээ худалдан борлуулж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болсон. Нийт 38 өрх төслөөс ашиг хүртсэн” гэж Завхан аймгийн Яруу сумын “Өлзийт бор тал” малчдын нөхөрлөлийн дарга Энх-баатар хэлж байна. Тус нөхөрлөл нь ган, зуд зэрэг байгалийн гамшгаас өөрсдийгөө хамгаалах зорилготой байгуулагдсан бөгөөд ийнхүү амжилттай ажиллаж байна.

© FAO

© FAO

Page 11: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 11 | 34

Баримт

ТЧ 2: НИЙГМИЙН СУУРЬ

ҮЙЛЧИЛГЭЭ, ХАМГААЛАЛ

Улсын хэмжээний

алсын зайн

оношилгоо, эмчилгээний

сүлжээг байгуулсан

1,500 эмэгтэй биеэ

үнэлэгчид эрүүл мэндийн

үйлчилгээнд хамруулсан

13 аймаг, УБ хотын 14,242

Хүн mhealth

эмнэлгийн

үйлчилгээ авсан

8 аймаг болон 6 дүүргийн зорилтот

бүлгийн

51,040

эх, хүүхдэд амин дэм, бичил тэжээл,

эм, дархлаажуулалт, жирэмсний

хяналт, нэмэгдэл хоол, нөхөн

үржихүйн эрүүл мэндийн суурь

үйлчилгээг хүртсэн.

Казах, Тува үндэстний

цөөнхийн

10,500 гаруй бага ангийн хүүхэд

сургалтын гарын авлага,

материалаар хангагдсан

Page 12: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 12 | 34

26,000

бага насны хүүхэд

зайн сургалт болон

“гэр” цэцэрлэгт

хамрагдсан

33,436

хүнд амьдрах

ухааны сургалтыг

залуучуудын

хөгжлийн төвүүдээс

зохион байгуулсан

10,000 12

хүн

цэвэр, аюулгүй ундны

усны эх үүсвэртэй

холбогдсон

Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн 19

сургууль, 30 дотуур байр, 4 цэцэрлэгт усан

хангамж, ариун цэврийн байгууламжийн

үндэсний стандарт, шаардлагыг

хэрэгжүүлснээр

16,200 охид, хөвгүүд цэвэр, аюулгүй ус,

шаардлага хангасан ариун цэврийн

байгууламжаар хангагдсан

Эмзэг, зорилтот бүлгийн

32,300 хүүхэд, жирэмсэн болон

хөхүүл эхчүүдэд хоол,

тэжээлийн цогц

үйлчилгээг хүргэсэн

Page 13: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 13 | 34

2.1 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хөдөлгөөнт

эрүүл мэнд (mHealth)-ийн технологийг нэвтрүүлж,

үндэсний эрүүл мэндийн системийг чадваржуулж байна.

✓ mHealth төсөл 13 аймгийн алслагдсан 17 сумд, Улаанбаатар хотын захын 5

хороонд амжилттай хэрэгжиж эмзэг бүлгийн иргэдэд бага зардлаар хүрч ажилласан.

✓ 2016 онд Өмнөговь аймаг, Сонгино-хайрхан дүүргийн нийт 14,242 хүн, түүний дотор таваас доош насны 2826 хүүхэд, 5-18 насны 2642 хүүхэд, 8774 насанд хүрэгсэдэд оношилгоо, үзлэг хийсэн байна.

© UNFPA

Page 14: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 14 | 34

Эрт оношилгоо, үзлэгийг малчны хотонд хийж байна

Монгол малчны ажил их, өдөржингөө борви нугалахгүй зүтгэж байж л сая ахуй амьдралаа залгуулна. Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн уугуул Норовын Баяржаргал өдгөө 44 нас шүргэж яваа малчин хүн ба тэрээр үүрээс авахуулаад оройн бүрэнхий хүртэл адуугаа хураах, хонь ямаагаа услах, аргал түлшээ бэлтгэх, гүү, тэмээ, ямаагаа саах, төлөө хаших, өвлийн тэжээл бэлтгэх, гэр орныхоо ажлыг хийхээс гадна ноос ноолуур, мал, махаа зарж амьжиргаагаа залгуулахын зэрэгцээ багийн засаг даргын ажилд мөн л цаг сэтгэлээ харамгүй зарцуулна. Малчдын амьдралын энэхүү хэв маягаас шалтгаалан тэд тэр болгон урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд хамрагдаж чаддаггүй. Алслагдсан газар амьдардаг иргэд хавдар ялангуяа элэг, ходоодны хавдар зэрэг өвчнийг аюултай үе шатанд нь тулгаж, хэт оройтож эмнэлэгт хандах нь өвчинг анагаан эдгээхэд томоохон хүндрэл учруулдаг. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар Монголын алслагдсан орон нутгийн хүн амд гэр орон, суурьшин буй газарт нь очиж эрт оношилгоо, үзлэг хийх эрүүл мэндийн мобайл технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Үзлэг, оношилгоогоор В, С гепатит, сүрье, бэлгийн замын халдварт өвчин, цусны сахарын шинжилгээ авч, цусны даралт хэмжих, зүрхний бичлэг, хэт авиан шинжилгээ хийх зэрэг халдварт болон халдварт бус өвчний түргэвчилсэн шинжилгээнүүдийг хийж байна. Үзлэгээр Н.Баяржаргалын цөс болон бөөр үрэвсэлтэй гарсан ба оношоо дараа нь сумын эрүүл мэндийн төвд очиж баталгаажуулсан. “Н.Баяржаргал: “Мобайл эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны ачаар эрт оношлуулж, эмчлүүлж чадлаа. Эмчилгээ хийж байх үед гэр бүлийнхэн маань ч дэмжиж, тусалж байсан ба одоо бид эрүүл хооллолтын дэглэмтэй болсон” гэж сэтгэл хангалуун ярьж байна.

Бодит жишээ

© WHO

Page 15: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 15 | 34

2.2 Hөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг

сайжруулах цогц дэмжлэг үзүүлсэн

Зайн оношилгоо нэвтрүүлсний үр дүнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон орон нутагт нөхөн үржихүйн цогц тусламж үзүүлэх чадавх, ялангуяа өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх чадавх сайжирсан.

2.3 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үзүүлэх бодлогын орчин сайжирч, түүнд зарцуулах төсөв нэмэгдсэн

✓ Эх, нярайн эндэгдлийг багасгахын тулд бүх орон нутгийн эмнэлгүүдийг

ЭХЭМҮТ-тэй холбосон улсын хэмжээний алсын зайн оншилгоо, эмчилгээний сүлжээг байгуулж, эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт, нярайн эмч, эх баригч нарын чадварыг дээшлүүлснээр хөдөө орон нутгаас гуравдугаар шатлалын эмнэлгээр эмчилгээ, оношилгоо хийлгэх гэж ирэх өвчтөнүүдийн тоо, тэдгээрийн зардал буурсан.

✓ 2012 онд эхийн эндэгдэл 100,000 төрөлт бүрд 50.8 байсан бол, 2015 онд 100,000 төрөлт тутамд 25.6 болж буурсан байна.

✓ Засгийн газраас НҮЭМ-ийн тусламж, ялангуяа зайн оношилгоо, залуучуудын эрүүл мэнд, нөхөн үржихүйн эм хэрэгсэлд зарцуулах төсөв нэмэгдсэн.

✓ Эрүүл мэндийн яамны зүгээс Хүний эрхийн нөхцөл байдлын үнэлгээний БНҮЭМ-тэй холбоотой зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн,

✓ БЗХӨ, ХДХВ-тэй тэмцэх дэд хөтөлбөрийг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлсэн.

✓ Төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа эмзэг бүлгийн иргэд болсон эмэгтэй биеэ үнэлэгчид, хөдөлгөөнт хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг үзүүлэв.

✓ Хөтөлбөрт хамрагдсан эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоо 2014 онд 180 байсан бөгөөд 2016 он гэхэд 8 дахин өсөж 1500 болж нэмэгдэв.

✓ Энэ хугацаанд төсөлд хамрагдсан эмэгтэй биеэ үнэлэгчдийн дунд бүртгэгдсэн шинэ тэмбүүгийн тохиолдол 30 –аас 10 хувь болж буурсан байна.

Page 16: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 16 | 34

2.4 Амьдрах ухааны боловсролыг сайжруулснаар ажиллах боломжийг нэмэгдүүлсэн

2015 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудын дунд ангийн хөтөлбөрт амьдрах чадварт суралцах цаг тусгагдан орж эхэлснээр өсвөр үе, залуучуудын хөдөлмөр эрхлэх ур чадвар нэмэгдсэн.

2.5 Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлж, түүнийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн

Боловсролын орчныг хүчирхийллээс ангид байлгахад сургуулийн нийт хамт олныг дайчилдаг “аюулгүй сургууль” санаачилгыг эхлүүлэв.

✓ Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг сайжруулж, амьдрах ухааны чадваруудыг тусгаснаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж буй нийт суралцагчдын 65 хувь буюу 27,000 залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлж эхэлсэн.

✓ Залуучуудын хөгжлийн төвүүд байгуулж, 2013-2016 онд 33,436 хүнд амьдрах ухааны сургалт зохион байгуулсан.

✓ Боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх загварыг боловсруулж, 4 сургуульд туршиж, нийт 4,049 сурагч, багш, сургалтын менежер, бусад ажилтнуудыг хамруулсан.

✓ Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлж, жендэрийн шударга ёсыг тогтоох үүднээс эр жендэрийн ойлголтыг шинэчлэх нөлөөллийн арга хэмжээг сонгогдсон 11 аймаг болон нийслэл хотноо зохион байгуулсан.

✓ Амьдрах ухааны 12 чадвар эзэмшүүлэх сургалтын багц модулийг чиглүүлэгч багш нарт зориулан боловсруулсан (үүнд бэлгийн амьдрал, бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ-ээс сэргийлэх чадварын тухай модуль, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх тухай модулиуд тус тус багтсан).

Page 17: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 17 | 34

Эмэгтэй биеэ үнэлэгчдийн дунд бэлгийн замын халдварт

өвчнийг бууруулсан нь

Ойролцоогоор 300-аад Монгол охид, эмэгтэйчүүд хил дээрх Эрээн хотын Чулууны

гудамжинд биеэ үнэлж амьдардаг. Том машины урсгал жилээс жилд нэмэгдэж байгаатай

зэрэгцэн биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдсээр. Тэдгээрийн дунд бэлгийн замын халдварт өвчин

нэмэгдэж, гурван эмэгтэйн нэг нь тэмбүү өвчинтэй байна гэж судалгаа гарчээ. Хэлний

бэрхшээлээс болоод шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байгаа эдгээр

эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирох нь элбэг.

Өмнө нь биеэ үнэлж байсан Дөлгөөн Эрээн хотод байгаа охид, эмэгтэйчүүдийн талаар

ярихдаа “Тэнд байгаа ихэнх охид 18-19 настай, бас хүүхэдтэй байдаг. Тэдэнд зохих

мэдээлэл байдаггүй учир өөрсдийгөө хамгаалж чаддаггүй” гэжээ.

Дөлгөөн НҮБ-ын ХАС-аас хэрэгжүүлж байгаа хил дамнасан БЗХӨ/ДОХ-ын халдвараас

хамгаалах төслийн хүрээнд бусад биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, үе тэнгийн сургагчид, эрүүл

мэндийн ажилтан нартай хамт ажиллаж, биеэ үнэлэгч охидын эрүүл мэндийг хамгаалахад

тусалж байна. Төслийн хүрээнд Монголын эмч нар Эрээн хотод явуулын үзлэг оношилгоо

хийж, охид эмэгтэйчүүдэд БЗХӨ-ний шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх боломж олгодог.

Төслийн ажилчид болон сайн дурынхан бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгсэл

тарааж, эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг түгээдэг. Ингэснээр тэмбүүний тохиолдол

гурав дахин буурсан байна.

Бодит жишээ

© UNFPA

Page 18: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 18 | 34

2.6 Тэгш хамруулсан боловсролыг дэмжих нь Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн 8 ерөнхий боловсролын сургууль, 4 албан бус боловсролын төв 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан, бусад сургууль, орон нутагт нэвтрүүлэх боломжтой загварыг бий болгов.

2.7 Хүүхдэд ээлтэй сургуулийг дэмжих нь Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн боловсролын удирдах байгууллагын чадавх бэхэжсэнээр Хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл санаа, зарчмуудыг орон нутгийн боловсролын бодлого, төлөвлөлтөд тусгах болон бүх хүүхэд ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлдэг болсон.

✓ Казах, Тува үндэстний цөөнхийн 10,500 гаруй бага ангийн хүүхэд сургалтын гарын авлага, материалаар хангагдав.

✓ Сүм хийдэд шавилан суугаа хөвгүүд болон сургуулиас завсардсан 800 гаруй хүүхэд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар дамжуулан боловсролын үйлчилгээнд тогтмол хамрагдах боломжтой болов.

✓ 2-5 насны 26,000 гаруй охид, хөвгүүд гэрээр суралцахад зориулсан зайны сургалт болон шинээр байгуулсан “гэр” цэцэрлэгээр дамжуулан хөгжүүлэх үйл ажиллагаа, сургалтад хамрагдав.

✓ Улаанбаатар хот дахь тусгай сургуулиуд болон орон нутгийн зарим ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төвийн хамтын ажиллагааны түншлэлийг байгуулсан. Үүний хүрээнд хамтарсан сургалт, харилцан туршлага солилцох аялал, ажлын байран дээрх сургалт, хичээлийн явцын ажиглалт зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж багш нарын мэргэжлээ дээшлүүлэх, тасралтгүй суралцах явдлыг дэмжиж ажиллав.

✓ Сургууль завсардсан 16 хүртэлх насны хүүхдийн тоо Хөвсгөл аймагт 417 байснаас 82, Налайх дүүрэгт 68 байснаас 0 (албан бус боловсролын сургалтад хамрагдсан 397 хүүхдээс гадна) болж буурлаа.

✓ Хөвсгөл аймгийн бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 1.0 хувиар нэмэгдэж 96.8 хувь, Налайх дүүрэгт 1.2 хувиар нэмэгдэж 99.8 хувьд хүрэв.

✓ Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын жин 2012 онтой харьцуулахад 2015 онд Хөвсгөл аймагт 7.5 хувь, Налайх дүүрэгт 17.4 хувиар нэмэгдэж, 88.6 болон 70.4 хувьд тус тус хүрэв.

✓ Хөвсгөл аймагт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийн хамрагдалт нэмэгдэж 2015 онд 84.1 хувь байсан бол 2016 онд 88.6 хувь болж өссөн.

✓ Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн үзэл баримтлалыг Хөвсгөл аймгийн нийт цэцэрлэгийн 88 хувь, Налайх дүүргийн цэцэрлэгүүдийн 80 хувь нь хэрэгжүүлж байна.

Page 19: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 19 | 34

2.8 Цэвэр, аюулгүй усан хангамж, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулсан нь Хүртээмжийг сайжруулахын тулд ундны усны стандарт, хэм хэмжээг тодорхойлох бодлого, ундны усыг ахуйн нөхцөлд цэвэршүүлэх аргачлалыг боловсруулж, сумын цэцэрлэгийн шинээр байгуулсан салбар бүлэгт ус, ариун цэврийн байгууламжийг суурилуулсан.

2.9 Эрүүл мэнд, хоол тэжээл, нийгмийн цогц үйлчилгээг нийгмийн эмзэг, зорилтот бүлэгт хүргэсэн нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.

✓ Хөвсгөл аймгийн 12 суманд Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, нийт 10,000 хүн (үүнээс 51% нь охид, эмэгтэйчүүд) цэвэр аюулгүй ундны усны эх үүсвэртэй холбогдсон.

✓ Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн сонгогдсон 19 сургууль дотоодын бодлого, удирдлагын төлөвлөгөөгөө шинэчлэн, жендэрийн мэдрэмжтэй усан хангамж, ариун цэврийн байгууламжийн үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлсон. Үүнд: усны аюулгүй байдлын төлөвлөгөө, цэвэр, аюулгүй ариун цэврийн байгууламж, сарын тэмдгийн эрүүл ахуйн асуудлуудыг тус үзүүлэлтэд хамруулсан.

✓ Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн 19 сургууль, 30 дотуур байр, 4 цэцэрлэгт усан хангамж, ариун цэврийн байгууламжийн үндэсний стандарт, шаардлагыг хэрэгжүүлснээр нийт 16,200 охид, хөвгүүд 100 хувь цэвэр, аюулгүй ус, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан.

✓ НҮБ-ын ХC, ДЭMБ, НҮБ-ын ХAC-тай хамтран хүүхдийн эндэгдлийн үзүүлэлтийн тэгш бус байдлыг өөрчлөхөд чиглэсэн “Сум, дүүрэг бүрд хүрч үйлчлэх” стратегийг (REDS) хэрэгжүүлж, сонгосон орон нутгийн нийгмийн эмзэг, зорилтот бүлгийн 51,040 эх, хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээл, нийгмийн цогц үйлчилгээг хөгжлийн мэдээлэл, харилцааны аргачлалд тулгуурлан хүргэсэн.

✓ ЭМЯ, НҮБ-ын ХC-ийн 2012 онд хамтран хийсэн Эрүүл мэндийн тогтолцоонд учирч буй саад, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн төсөвлөлтийг оновчтой болгох дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан төсвийн тэгш хуваарилалтыг дэмжих аргачлалыг ЭМЯ, НҮБ-ын ХC 2015 онд боловсруулсан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд зориулах төсвийн хуваарилалтыг 2012 онтой харьцуулахад 2016 онд 27%-иар нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. (77.4 тэрбум төгрөгөөс 105.5 тэрбум төгрөг хүртэл).

✓ НҮБ-ын ХC-ийн дэмжлэгтэйгээр алслагдсан дүүрэг, аймгийн эрүүл мэндийн төвүүд хүүхдийн өвчлөлийн яаралтай тохиолдлын үед теле-зөвлөгөө шууд өгөх боломжийг 6 газар нэвтрүүлсэн.

Page 20: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 20 | 34

2.10 Хүүхдийн эндэгдэл, өвчлөлийг багасгах зорилгоор

хүүхдийн амь насыг аврах яаралтай арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлсэн

2.11 Хүүхдийн хоол, тэжээлийн цогц тусламж үйлчилгээ Эх, нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө; 6-23 сартай хүүхэд, жирэмсэн эхчүүдэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт; хоол тэжээлийн цочмог, хүнд дутагдлаас урьдчилан сэргийлэлт, эмчилгээ; халдварт өвчнөөр өвлөгчдөд зориулсан хоол, тэжээлийн дэмжлэгийг Хөвсгөл аймаг, Налайх, Баянгол дүүрэгт үзүүлсэн.

✓ Хөвсгөл аймгийн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012

онд 47, нярайн эндэгдэл 38 байсан бол 2016 онд 24, 23 болж тус түр буурсан.

Түүнчлэн, Налайх дүүргийн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд

төрөлтөд 2012 онд 48, нярайн эндэгдэл 38 байсан бол 2016 онд 15, 13 болж

тус бүр буурсан.

✓ Эрт нярайн нэн шаардлагатай тусламжийн аргачлалыг (EENC) нэвтрүүлснээр эрт нярайн эндэгдэл Улаанбаатар хотод 1000 амьд төрөлтөд 10, үндэсний түвшинд 0.8 хувиар буурсан. Эрт нярайн нэн шаардлагатай тусламжийн аргачлалыг боловсруулан, улс даяар хэрэгжүүлэх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхий эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

✓ .

✓ Зорилтот гурван орон нутагт нийгмийн эмзэг, зорилтот бүлгийн 0-2 насны 17,200 гаруй хүүхэд, 15,100 жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хоол тэжээлийн цогц үйлчилгээг хүргэсэн.

✓ Дээрх арга хэмжээ нь Хөвсгөл аймгийн өсөлт хоцролттой хүүхдийн хувь 2012 онд 21.6 хувиас 2016 онд 19.4 хувьд хүрч, Налайх дүүргийн хувь 2012 онд 16 хувиас 2016 онд 11.2 хувь болж буурахад нөлөөлсөн (эх үүсвэр: Хөвсгөл аймаг, Налайх дүүргийн Хүүхэд-хөгжил судалгаа). 2012-2016 оны хооронд эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлтийн хувь Хөвсгөл аймагт 60 хувиас 65 хувьд хүрч, Налайх дүүргийн эхийн сүүгээр дагнан хооллолтын дундаж хугацаа 0.6 сараар нэмэгдсэн.

✓ 7 аймгийн эрүүл мэндийн төв, Улаанбаатар хотын 9 дүүргийн 108 өрхийн эмнэлэг нялхас, бага насны хүүхдийн хооллолтын чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгч зохистой хооллолтыг дэмжих чадавхаа бэхжүүлсэн.

Page 21: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 21 | 34

Хүүхэд бүрийн дотоод нөөц боломжийг дэмжих нь

7 настай Тамир хүү, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд амьдардаг бөгөөд заримдаа хичээлийн үеэр таталт өгч ухаан алддаг тул бусад хүүхдийн адил хичээлийн үйл ажиллагаанд бүрэн оролцож чаддаггүй. Ангийн нөхөд нь түүнийг маш нөхөрсөг, нийтэч гэж үнэлдэг. Тамир шалгалтын үеэр болон заримдаа хичээлийн дундуур толгойгоо сэгсэрч эхэлдэг. “Энэ үед би юу хийхээ мэдэхгүй маш их санаа зовдог” гэж ангийн багш Отгонбаяр ярив. Алслагдсан сумын иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэхэд болон тусгай боловсролын мэргэжилтнүүд шаардлагатай хүүхдэд хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг. НҮБ-ын Хүүхдийн Сангаас байгуулсан “Хөгжүүлэх сургалтын танхим” нь алслагдсан орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү танхимыг сургууль дээр нь байгуулагдсан цагаас эхлэн Тамир тэнд нэмэлт дэмжлэг авч эхэлсэн. “Өмнө нь сургууль дээрээ ачаалал ихтэй байх юм уу эсвэл сандарч тэвдсэн бол Тамир тэр шөнөдөө их таталт өгдөг байсан. Шинээр байгуулсан танхимаар үйлчлүүлж, хүүхдүүдтэй тоглох дуртай болсон” гэж түүний эмээ Сэр-Од ярьлаа. Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх, Мөрөн зэрэг алслагдсан сумдын хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн 300 гаруй хүүхэд энэхүү танхимын үйл ажиллагааны үр шимийг хүртэж байна.

Бодит жишээ

Page 22: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 22 | 34

3

Баримт

ТЧ 3: БАЙГАЛЬ ОРЧИН, УУР

АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ,

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

Ногоон хөгжлийн

стратеги

боловсруулахад

дэмжлэг үзүүлсэн.

21 аймгийн

946,244 хүн гар утасны эрт сэрэмжлүүлэх

“Анхаар” аппликэшны ашиг

тусыг хүртсэн.

44

44 булгийг сэргээснээр 96,000

гектар хаягдсан бэлчээрийг

дахин ашиглах боломжтой

болж, нийтдээ 6600

хөдөөгийн хүн ам, 184,000

мал сүрэг үр шимийг хүртсэн.

Хүнд өвлийг даван

туулахад зориулж нийт

$6.3 сая хүмүүнлэгийн

тусламжийг үзүүлсэн.

Page 23: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 23 | 34

3.1 Гамшгийн эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэв НҮБ-ын дэмжлэгээр ОБЕГ өндөр чадавх бүхий байгууллага болон төлөвшиж, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг дээшлүүлэх үйл ажиллагааг бие даан зохион байгуулахын зэрэгцээ улс даяар эмзэг хүн амын гамшигт бэлэн байж, хүнд хэцүү нөхцөлийг даван туулах чадварыг бэхжүүлэх ажлыг хийж байна. НҮБ-ын ХХ ОБЕГ-ыг гамшгийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, үйлчилгээг туршин хэрэгжүүлэхэд дэмжин ажилласан. Олон нийтэд түшиглэсэн орон нутгийн онцгой байдлын төлөвлөгөөнүүд нь гамшгийн эсрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд үр дүнтэй болох нь батлагдсан.

3.2 Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо ба Анхаар аппликэшн

1,565,000 км хавтгай дөрвөлжин талбайтай Монгол оронд олон төрлийн байгалийн гамшиг болдог. Алслагдсан газар нутагт амьдарч буй 400,000 орчим нүүдэлчин малчдыг цаг үеийн цаг агаарын бодит мэдээ, мэдээллээр хангах шаардлагатай байдаг. Үндэсний Цаг уурын газраас цаг агаарын нарийвчилсан мэдээ, аюулт үзэгдлийн анхааруулгыг өгдөг. Гэвч энэхүү мэдээлэл нь зөвхөн аймгийн төвийн хүрээнд мэдээлэх ба сумын түвшинд мэдээлэл хүрдэггүй тул малчид цаг агаарын нарийвчилсан мэдээлэлгүй хоцорч, 70 сая толгой малаа цаг агаарын эрсдэлээс хамгаалах боломжийг хааж байсан. Хөдөө орон нутгийн дэд бүтэц хөгжөөгүй, хөдөөгийн хүн амын алслагдсан байдал нь эрж хайх, аврах ажиллагааг нэн хүндрүүлдэг.

✓ 2011 онд батлагдсан Үндэсний Гамшгийн удирдлагын төлөвлөгөө, 2015 онд батлагдсан Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Энэ нь гамшгийн эрсдэл үнэлгээний арга зүй, шалгуур үзүүлэлт, удирдамж, маягтуудыг орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд зориулан боловсруулахад дэмжлэг болсон. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хичээлийг бага, дунд сургууль болон их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаж өгсөн.

✓ Сургалтад хамрагдсан сумдын сайн дурынхны бүлгүүдийн тусламжтайгаар ойн түймрийн тархалтыг 70 хувиар бууруулж чадсан.

✓ Ухаалаг утасны “Анхаар” нэрт аппликэшнийг боловсруулж, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах талаарх мэдээллээр хангаж байна.

Page 24: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 24 | 34

3.3 ОУХБ, НҮБ-ын ХХ, НҮБ-ын БОХ, НҮБ-ын ҮХБ, НҮБ-ын ССИ-ын санаачилгаар гаргасан Ногоон хөгжлийн төлөө түншлэлийн хөтөлбөр (PAGE)

3.4 Монгол Улсын Ногоон хөгжлийн стратегийг дэмжив Ногоон хөгжлийн стратеги боловсруулахад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлсэн. Үүний үндсэн дээр Ногоон хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Эдгээр нь хүлэмжийн хий бууруулах тодорхой зорилтуудыг тогтоож, Парисын гэрээнд нэгдэн, батлах суурийг бүрдүүлсэн. Ногоон хөгжлийн төлөө түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-аас ҮСХ-нд “ногоон ажлын байрны шалгуур үзүүлэлт” боловсруулахад дэмжлэг үзүүлсэн ба үүнийг ногоон эдийн засагт шилжих явцад ур чадварыг хөгжүүлэх, төлөвлөлт, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод хэрэглэх юм. НҮБ-аас

✓ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь ОБЕГ-тай хамтран олон нийтэд гар утасны мессежээр дамжуулан эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсруулсан бөгөөд ингэснээр орон даяар төдийгүй тодорхой байрлалд чиглэсэн цаг агаар, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг малчдад хүргэх боломжтой болсон.

✓ Энэхүү системийн үр шимийг 2016 онд 21 аймгийн 946,244 иргэд хүртэж, аюулт үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авснаар, элсэн шуурга, хүчтэй салхины ослоос хүмүүсийн амь насыг аварч чадсан.

✓ НҮБ-ын ХХ болон ОБЕГ-аас хамтран боловсруулсан гар утасны “Анхаар” аппликэшн нь олон нийтийг гамшгийн бэлэн байдалд сургах, цаг агаарын аюултай үзэгдэл, онцгой байдал, байгалийн гамшгийн үед хүн амын аюулгүй байдлыг хангах зорилготой. “Анхаар” аппликэшн нь нийт ард иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу үйлдлийн чадавхыг бий болгох, онцгой байдлын үед холбоо барих аргууд, анхны тусламжийн заавар зэрэг мэдээллийг багтаасан.

✓ “Анхаар” аппликэшнийг англи, монгол хэл дээр гаргасан ба эхний гурван сарын хугацаанд 7,500 хэрэглэгч татан авч, “Анхаар” аппликэшний Facebook хуудсанд 5,400 Like дарагдсан.

✓ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс нийт 319 сумын цаг уурын газар, орон нутгийн онцгой байдлын албадын 540 ажилтанд системийг хэрхэн хэрэглэх талаар сургалт явуулж, чадавхыг бэхжүүлсэн.

✓ Монгол улсын ногоон хөгжлийн хөтөлбөрийг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд Үндэсний ногоон хөгжлийн бодлогыг баталж, хэрэгжүүлэх, мөн ногоон барилга байгууламж, тогтвортой төрийн худалдан авалт, ногоон эдийн засгийн сургалт болон тогтвортой санхүүжилт зэрэг бусад талбарт бодлогын дэмжлэг үзүүлсэн.

✓ Энэ хөтөлбөрийн хүрээнд 2016 онд ҮСХ-г тусгай модуль ашиглан ногоон ажлын судалгаа явуулахад дэмжлэг үзүүлсэн.

✓ Засгийн газар, иргэний нийгэм болон хувийн секторуудын нийт 200 гаруй хүнийг чадваржуулж, сургасан.

Page 25: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 25 | 34

Монгол Улсын аж үйлдвэрийн хаягдлын тооллого явуулж, хаягдлын удирдлагын бодлого, ногоон үйлдвэрлэлийн стратеги боловсруулах дэмжлэг үзүүлсэн. НҮБ-аас эрчим хүчний байгууллагуудад тэргүүлэх арга техник, байгаль орчинд ээлтэй арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэхэд тусалж (BAT/BEP) нийслэлийн 4-р цахилгаан станцын бойлерт суулгаж, ногоон бойлерын ашиглалт, арчилгааны сургалт зохион байгуулсан. Үүнд ногоон эрчим хүч болон химийн инженерингийн сургалтууд багтсан.

3.5 Монголын тусгай хамгаалалттай газрын удирдлагыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэв НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгийн үр дүнд тусгай хамгаалалттай газрын хэмжээ 672,339 гектараар өргөжсөнөөр биологийн олон янз байдал сэргэж, усан хангамжийн нөхцөл сайжирсан. Ингэснээр тарвага, аргаль зэрэг ховордсон төрөл зүйлүүд эргэн нутагшиж байна.

✓ БСШУЯ нь НҮБ-ын дэмжлэгээр Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын шинжлэх ухаан, технологийн шалгуур үзүүлэлтүүд, тандалт судалгаа боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлийн мэдээллийг хөрвүүлэх, нийтлэх үйл ажиллагааг хийсэн. Үндэсний шинжлэх ухаан технологийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэх үйл ажиллагааны тандалт судалгаа хийгдэж, Монголын энэхүү салбарын шинэ өгөгдөл мэдээллийг бүрдүүлсэн.

✓ Уул уурхайн салбарт Мөнгөн усны тухай Миниматагийн конвенцыг химийн бодисын тогтвортой удирдлагаар хангах ажил 2015 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн.

✓ Мөнгөн ус бүхий бүтээгдэхүүн, хаягдлын талаарх үндэсний дүрэм журам, удирдамжийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн Бороо голын сав газар дахь мөнгөн усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийж, төрийн байгаль орчны болон химийн холбогдолтой албан тушаалтан нарыг сургалтад суулгасан. Мөнгөн ус агуулсан хаягдал хадгалах байгууламжийг байгуулсан.

✓ 2013 онд Засгийн газраас байгалийн нөөц ашигласны төлбөрийг дахин хөрөнгө оруулалт хийж, үндэсний санд эргүүлэн хийхийг шаардсан тогтоол гаргасны дараа дахин хөрөнгө оруулалт 2008 онд 21% байсан бол 2013-2015 онуудад 40% болж өссөн.

✓ НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш 44 булгийг сэргээснээр дорвитой өөрчлөлт гарч, усны урсац нэмэгдэж, хүртээмж нь сайжирч, малчид өмнөх бэлчээр нутагтаа эргэн ирэх боломжтой болов. Мөн 96,000 гектар хаягдсан бэлчээрийг дахин ашиглах боломжтой болж, нийтдээ 6600 хөдөөгийн хүн ам, 184,000 мал амьтад үр шимийг хүртсэн.

Page 26: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 26 | 34

Байгалийн нөөцийг хамгаалж, орлого нэмэгдүүлсэн нь: Тэнцвэртэй үйлдэл НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжсэн Орон нутгийн хүн амын оролцоотойгоор байгалийн нөөцийг хадгалж, хамгаалах санаачилгын хүрээнд Увс, Хэнтий, Дорнод аймагт тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх ажлыг дэмжиж ажилласан. Төсөл хэрэгжих явцад Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээ 170,000 гектараар нэмэгдэж 2017 онд 297,015 гектарт хүрсэн. Увс аймгийн Баруунмөрөн суманд амьдардаг 28 настай Буухавын Анхбаяр нь Хар-Алтат бүлгийг ахалдаг. Энэ нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Гулзатад аргаль зэрэг амьтдыг хамгаалдаг 13 малчин өрхүүдийн холбоо юм.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуульд орон нутгийн бүлгүүдийг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд оролцох боломжоор хангасан. Сүүлийн жилүүдэд бүлэг болгон тусгай хамгаалалттай газартаа аргалийг хамгаалахын тулд их ажил хийж байна. Үүний үр дүнд ховордсон энэ амьтны тоо толгой 2000 хүрснээр жилдээ тодорхой хязгаартай тоогоор агнах боломжтой болжээ. Хуульд заахдаа аргаль агнасан ашгийн 50 хүртэлхи хувийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд зориулах ёстой гэсэн байдаг. Ингэснээр орон нутгийн бүлгүүд орлогоо нэмэгдүүлж, жижиг хэмжээний төслүүд хэрэгжүүлэх боломжтой болсон. “Манай орон нутгийн бүлгүүд төрөл бүрийн жижиг төсөл хэрэгжүүлж байгаа, жишээлбэл гар урлал, ногоо тарих зорилгоор санхүүжилт авсан,” гэж Анхбаяр өгүүлэв. “Бас бид төсвийнхөө хөрөнгөөр багийн төвөө шинэчлэсэн. Орон нутгийн бүлгүүд нь малчдыг төрөл бүрийн нийгмийн үйл ажиллагаанд оролцуулан ажилладаг. Бид нар орон нутгийн бүлгүүдийн дунд зохиосон байгаль хамгаалах тэмцээний ялагч болсон,” гэж тэрээр баяртай өгүүлэв.

“Орлогын өөр, илүү тогтвортой эх үүсвэртэй болтол агнуурынхаа орлогоор үйл ажиллагаагаа явуулна” гэж Гулзат нутгийн орон нутгийн нийт бүлгүүдийг хариуцсан Гулзат Санаачилга төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Зодовын Барсүрэн ярив.

Бодит Жишээ

© UNDP

© UNDP

Page 27: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 27 | 34

НҮБ-ын Онцгой байдлын үед хэрэглэгдэх “Сан”-гийн санхүүжилтээр НҮБ-ын ХХ, НҮБ-ын ХАC, НҮБ-ын ХС, НҮБ-ын ХХААБ хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн

2015 оны өвөл тус улс дахь Хүмүүнлэгийн Багийн шийдвэрээр НҮБ-ууд зудын бэлэн байдлын ажлыг эрчимжүүлсэн. НҮБ-ууд НҮБ-ын Онцгой байдлын үед хэрэглэгдэх “Сан”-гаас 2.4 сая ам долларыг, бусад эх үүсвэрээс 3.9 сая ам долларыг босгосон. Хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхдээ малчдын болон малын эрүүл мэнд, хүнс тэжээл, амьжиргаанд голчлон анхаарсан.

• НҮБ-ын Хүүхдийн Сан эмзэг бүлгийн малчин өрхүүдийн таваас доош настай хүүхдүүд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагатай амин дэмтэй нэмэлт тэжээл болон 2 сарын хүнсний багцыг өгсөн. Энэхүү тусламжийг Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн 67 сумын 9,729 эмэгтэй, 9,347 эрэгтэй нийт 19076 хүнд хүргэсэн. Олон найрлагатай, амин дэмтэй нэмэлт тэжээлийг малчин айлын 6-9 сартай 3,163 охин, 3,401 хүү, 943 жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд олгосон;

• НҮБ-ын Хүн Амын Сан 11,702 охид, эмэгтэйчүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн үйлчилгээ үзүүлж, эмэгтэйчүүдийн ариун цэврийн багцыг өгсөн;

• НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага нийт 4,390 эмзэг бүлгийн малчин өрхөд мөнгөн тусламж, малын тэжээл болон арчилгааны багцыг өгч тусалсан. Мөн 1600 айлын 500,000 малд цэцэгт өвчнөөс сэргийлэх вакцин хийж тусалсан.

© FAO

© UNDP

Page 28: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 28 | 34

Хоол тэжээлийн дутагдлыг нөхөж, өсөлтийг дэмжсэн нь

Отгонсүрэн, 37 настай өрх толгойлсон эмэгтэй, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд амьдардаг бөгөөд 2015 онд хоёр ихэр хөвгүүдээ дутуу төрүүлжээ. Ах Цэвээнсүрэн нь 2.4 кг, Цэндсүрэн 1.3 кг байжээ. Эмч нар тэдний өсөлт бойжилтыг байнга хянаж байсан ч хөвгүүд өвчлөмтгий, төрснийхөө дараа бараг 7 сарын турш ойр ойрхон өвдөж, эмнэлэгт байнга хэвтдэг байсан. Төрөлхийн бага жинтэйгээс гадна хөвгүүд цус багадалттай байв. 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад өртсөн хүн амд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийнхаа хүрээнд 6-59 сартай бага насны хүүхдийн олон найрлагатай бичил тэжээлийн бэлдмэл, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд зориулсан амин дэмийг өгсөн бөгөөд Отгонсүрэнгийн 2 хүү энэхүү бичил тэжээлийг хэрэглэж эхэлсэн. “НҮБ-ын Хүүхдийн сангийн олгосон бичил тэжээлийн ач тусаар хөвгүүдийн жин нэмэгдэж, эрүүл мэнд нь эрс сайжирсан” хэмээн сумын төвийн эмч өгүүлэв. “Ялгааг би шууд мэдэрсэн. Өмнө нь ихрүүд маань сульдаатай байсан. Одоо бол тэд эрүүл чийрэг болсон. Хүүхдийг эрүүл чийрэг өсөхөд нэмэр болдог олон төрлийн аминдэм, бичил тэжээл энэхүү нэмэлтэд ордог гэж эмч маань хэлсэн. Одоо хүүхдүүд маань эрч хүчтэй, идэвхтэй, нэг ч хором зүгээр суудаггүй” хэмээн Отгонсүрэн ярив.

Бодит Жишээ

© UNICEF

Page 29: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 29 | 34

Баримт

ТЧ 4: ЗАСАГЛАЛ БА

ХҮНИЙ ЭРХ

НҮБ-ын ХАС, НҮБ-ын ХС

дэмжлэгтэйгээр

Нийгмийн үзүүлэлтийн

түүвэр судалгааг зохион

байгуулсан.

Орон нутгийн

удирдлагын

инновацийн сан

байгуулсан.

Улсын төсвөөс санхүүжих анхны

Нэг цэгийн үйлчилгээний

3 төвийг Завхан, Говь-Алтай,

Баянхонгор аймгуудад

байгуулсан.

Мэдээллийн

нэгдсэн

удирдлагын систем боловсруулсан.

Page 30: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 30 | 34

4.1 Засаглалын байгууллагуудын төлөөлөл, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулав

✓ Дампуурлын тухай, төрийн бус байгууллагуудын тухай, хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиудын төслийг боловсруулах явцад төр-иргэний оролцоог дэмжиж, олон нийтийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх үйл явцын нийтлэг стандарт бүрдүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

✓ Үндсэн хуулийн судалгаа хийлгэж, Монгол Улсын сүүлийн үеийн үндсэн хуулийн үйл явцын талаарх мэдээллийг бүрдүүлж, бусад улсын Үндсэн хуультай харьцуулан шинжилсэн.

✓ Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлсээр тэдгээрийн нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг хянах чадавх нь нэмэгдсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн чадавхыг дээшлүүлж, эмзэг бүлэг, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага, орон нутагт шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, залуучуудын оролцоог хангаж ажиллахад түлхүү анхаардаг болсон.

✓ Иргэдийн оролцоог хангах зорилготой орон нутгийн удирдлагын инновацийн сан байгуулсан.

© WHO

Page 31: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 31 | 34

Иргэдийн дуу хоолой нь амьдралаа сайжруулах гол түлхүүр

Иргэдийн төлөөлөгчдийн хурал 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш ажиллаж байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүргээ гүйцэтгэх, тухайлбал орон нутгийн чанартай шийдвэр гаргах, иргэдийн эрх ашгийг төлөөлөх, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг хянах зэрэгт хурлын төлөөлөгчдийн мэдлэг, туршлага дулимаг байгаагаас тодорхой бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь 2016 онд анх удаагаа сонгогдсон гишүүд нийт гишүүдийн 57,2 хувь байсан. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шинэ гишүүдэд үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, чадвар олгох зорилгоор хоёр удаа сургалт зохион байгуулсан. Үүнд нийт 7400 орчим хүн буюу нийт төлөөлөгчдийн 90% гаруй нь хамрагдсан. Сургалтад эрх зүйн орчин, төсөв, санхүү, байгаль орчин хамгаалах, газрын менежмент, иргэний оролцоо гэх зэрэг сэдвийн хичээлүүд орсон.

Нийт 150,000 гаруй иргэд оршин суудаг Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 гишүүний нэг Дуламжав уг сургалтад хамрагдсан. “Энэхүү сургалт нь төлөөлөгчдийг иргэдтэй ажиллах, олон нийттэй мэдээлэл хуваалцах чадвараар цэнэглэж өгсөн. Оролцогчид иргэдийн эрх ашгийг хамгаалахдаа улс төрөөс ангид байж, тэдний дуу хоолой болох ёстой гэдгийг ойлгосон гэж Дуламжав ярив.

Тэрээр бусад иргэдийн төлөөлөгчдийн хамт сард дөрөв, таван удаа хуралдаж, дүүргийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцон, идэвхтэй ажилладаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа амжилттай байх нь төлөөлөгчид дүүргийн иргэдийнхээ эрх ашгийг төлөөлөх, хамгаалах үүргээ сайн ойлгосонтой холбоотой гэж Дуламжав үзэж байна”.

Бодит жишээ

Page 32: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 32 | 34

4.2 ҮСХ-ны мэдээлэл цуглуулж, хэрэглэх чадавх сайжирлаа

4.3 Жендэрийн холбогдолтой хууль тогтоомжуудыг боловсруулан батлуулах, жендэрийн асуудлыг бодлого хөтөлбөрт уялдуулах асуудлаар дэмжлэг үзүүлсэн

✓ 2013 онд ҮСХ, НҮБ-ын ХАС, НҮБХС хамтран Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг зохион байгуулсан. Энэ нь өрхийн хүн ам зүйн судалгаа, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгаа, хүүхэд хөгжил зэрэг үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг олон судалгааны нийлбэр юм. Энэхүү санаачилга нь Монгол улсад мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлд чанарын хяналт тавих, мэдээлэл оруулахтай холбоотой алдааг бууруулах, мөн том хэмжээний судалгаа зохион байгуулахтай холбоотой зардлыг бууруулсан хамгийн том түүвэр бүхий судалгааг зохион байгуулах боломжийг олгосон юм.

✓ Хэрэглэгчдэд ээлтэй, нарийн задаргаа бүхий хүн ам, нийгмийн олон үзүүлэлтүүдийн тоон мэдээллийг цахим болон хэвлэмэл байдлаар бий болгосон нь нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнг төрийн байгууллагуудын нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, төлөвлөх үйл явцад ашиглах боломжийг олгосон.

✓ Мэдээллийн нэгдсэн удирдлагын систем боловсруулж, түүнд 2010 оны хүн ам, өрхийг GIS газар зүйн мэдээллийн систем ашиглаж байршлаар харуулсан тооллогын мэдээг хөрвүүлэх ажлыг НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн.

✓ НҮБ-ын ХАС ҮСХ-той хамтран Монгол улсын анхны жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг санаачлан эхлүүлсэн.

✓ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол улсын хуулийн өөрчлөлт, Гэрч хохирогчийг хамгаалах хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг боловсруулах, батлуулах нөлөөллийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласнаар гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцох болсон.

✓ Жендэрийн Үндэсний Хорооны болон яамдын жендэрийн асуудал хариуцсан ажилтнуудын чадавхыг дээшлүүлсэн.

✓ Жендэрийн асуудлыг гурван аймаг, Улаанбаатар хотын зорилтод дүүргүүдийн нутгийн болон салбарын бодлогод тусгах ажилд дэмжлэг үзүүлсэн.

✓ Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн асуудлыг Удирдлагын Академийн төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт оруулан батлуулсан.

✓ Жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг Монгол улсын Засгийн газрын 2013 оны хяналт үнэлгээний үзүүлэлтүүдэд оруулсан.

✓ НҮБ-ын ХАС–ийн дэмжлэгтэйгээр улсын төсвөөс санхүүжих анхны Нэг Цэгийн Үйлчилгээний Төвүүд (НЦҮТ)-ийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад байгуулж, НЦҮТ-ийн үйл ажиллагааны удирдамжийг батлуулсан.

Page 33: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 33 | 34

НҮБ-аас дараах бодлогын болон хууль эрх зүйн

баримт бичгүүдийг боловсруулахад техникийн

болон бодлогын дэмжлэг, тусламж үзүүлсэн.

➢ Үндэсний гамшгийн удирдлагын төлөвлөгөө ➢ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль ➢ 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ➢ Монгол Улсын үндэсний хөгжлийн стратеги ➢ Залуучууд хөгжлийн бодлого ➢ Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн өөрчлөлт ➢ Үндэсний шилжилт хөдөлгөөний хөтөлбөр ➢ Ахмадын эрхийн тухай хууль ➢ Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги ➢ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ➢ Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого ➢ Сургууль, цэцэрлэг, дотуур байранд ус, ариун цэврийн байгууламжид тавигдах

шаардлага, норм ➢ Эрүүл ахуйн тухай хуулийн үндэсний стандарт ➢ Хүн ам хөгжлийн бодлогын өөрчлөлт ➢ Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн өөрчлөлт

© UNRCO

Page 34: 2012-2016 · 2018. 7. 30. · 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний хувилбар болох ... 2012-2014 онуудад

P a g e 34 | 34

Тэргүүлэх чиглэл тус бүрээр харуулсан зардал (ам доллараар)

Тэргүүлэх чиглэл Зарцуулсан дүн

ТЧ 1: Эдийн засгийн тогтвортой хөгжил 6,995,571.57

ТЧ 2: Нийгмийн суурь үйлчилгээ, нийгмийн хамгаалал 37,887,776.05

ТЧ 3 – Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах

22,147,528.42

ТЧ 4 –Засаглал ба хүний эрх 21,303,395.06

НИЙТ ДҮН

88,334,271.10

8%

43%

25%

24%

Тэргүүлэх чиглэлээр гаргасан зарцуулалт (%)

ТЧ 1: Эдийн засгийн тогтвортой хөгжил

ТЧ 2: Нийгмийн суурь үйлчилгээ, нийгмийн хамгаалал

ТЧ 3 – Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах

ТЧ 4 –Засаглал ба хүний эрх