16
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ 2017.01.05 ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЛ Нэг. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал 1.1 Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг нээлттэй, ил тод байрлуулсан эсэх Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг шинээр хийж байршуулан тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээлж байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас зэрэг мэдээллийг багтаасан самбарыг байршуулан иргэдэд үйлчилгээ авахад саадгүйгээр ажиллаж байна. Эрүүл мэндийн газарт иргэдтэй уулзах Уулзалтын өрөө”-г шинээр тохижуулж, байнгын нээлттэй ажиллуулж, тус онд нийт 11 иргэний санал гомдлыг хүлээн авч, уулзаж санал, гомдлыг шийдвэрлэсэн байна. Өрөөний тохижилтонд анхаарч ширээ сандал, самбар, өргөдөл гомдол хүлээн авах хайрцаг зэргийг байршууллаа. Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн нарын ажлын байрны чиг үүрэг, зорилго, зорилт, ажлын утас зэрэг лавлагаа мэдээллийг шинэчлэн байгууллагын вэб сайт, самбарт байршууллаа. Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүд, УАУТөв, ЗӨСТөвийн даргын овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажлын чиг үүрэг, утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг өрөө бүрийн үүдэнд болон www.dundgovi.mohs.mn сайтанд тус тус байршуулж иргэд үйлчилгээ авах боломжоор ханган ажиллалаа. Аймгийн Засаг даргын “100 хоногийн уулзалт”-аар иргэд, төрийн албан хаагчид нийт Үр дүн: Уулзалтын өрөөний үйл ажиллагаа тогтмолжсон. /Хэрэгжилт-100/ 1.2 Үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр авсан Эрүүл амьдрах ухаан төв”-ийг түшиглэн иргэдэд мэдээлэл сургалт, сурталчилгаа хийх ажлыг НЭМХ-ийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнээр биеийн найрлага тодорхойлогч аппаратаар иргэдийн эрүүл

2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ

2017.01.05

№ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЛ Нэг. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал

1.1

Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг нээлттэй, ил тод байрлуулсан эсэх

Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлийг шинээр хийж байршуулан тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээлж байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас зэрэг мэдээллийг багтаасан самбарыг байршуулан иргэдэд үйлчилгээ авахад саадгүйгээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн газарт иргэдтэй уулзах “Уулзалтын өрөө”-г шинээр тохижуулж, байнгын нээлттэй ажиллуулж, тус онд нийт 11 иргэний санал гомдлыг хүлээн авч, уулзаж санал, гомдлыг шийдвэрлэсэн байна. Өрөөний тохижилтонд анхаарч ширээ сандал, самбар, өргөдөл гомдол хүлээн авах хайрцаг зэргийг байршууллаа. Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн нарын ажлын байрны чиг үүрэг, зорилго, зорилт, ажлын утас зэрэг лавлагаа мэдээллийг шинэчлэн байгууллагын вэб сайт, самбарт байршууллаа. Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүд, УАУТөв, ЗӨСТөвийн даргын овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажлын чиг үүрэг, утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг өрөө бүрийн үүдэнд болон www.dundgovi.mohs.mn сайтанд тус тус байршуулж иргэд үйлчилгээ авах боломжоор ханган ажиллалаа. Аймгийн Засаг даргын “100 хоногийн уулзалт”-аар иргэд, төрийн албан хаагчид нийт Үр дүн: Уулзалтын өрөөний үйл ажиллагаа тогтмолжсон. /Хэрэгжилт-100/

1.2 Үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр авсан

“Эрүүл амьдрах ухаан төв”-ийг түшиглэн иргэдэд мэдээлэл сургалт, сурталчилгаа хийх ажлыг НЭМХ-ийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнээр биеийн найрлага тодорхойлогч аппаратаар иргэдийн эрүүл

Page 2: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

арга хэмжээний хэрэгжилтийн хувь

мэндийн үндсэн үзүүлэлтийг хэмжин илүүдэл жин, биологийн нас, өөх тос, эрдэс бодисын хэмжээ, булчингийн массыг зэргийг тодорхойлон илэрсэн өөрчлөлтийн хэмжээнд тэдэнд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сурталчилгааны материал тараах, сургалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эрүүл амьдрах ухаан сургалтын төв”-д “Амьдралын зөв хэвшилтэй иргэд”-ийн клуб 2015 оноос байгуулагдан тогтмол хичээллэж, биеийн илүүдэл жингээ доод тал нь 5 кг, дээд тал нь 25 кг хүртэл хассан үр дүнтэй ажилласан байна. Энэ клубт тогтмол 54 хүн хичээллэж байна. ЭМГ-т ажиллаж байгаа энхтайвны корпусын мэргэжилтэнтэй хамтран 7 хоногийн 1 өдөр эрүүл хоололтын сургалтыг зохион байгуулж, эрүүл хоолны ач холбогдолын талаарх мэдлэгтэй болж өөрсдөө эрүүл хоол хийж байна. Эрүүл хоолны сургалтанд нийт давхардсан тоогоор 177 хүн хамрагдаад байна. Орон нутгийн ДЗОУБ-ын ОНХХөтөлбөртэй хамтран эхийн сүүгээр хооллох дэлхийн 7 хоногийн хүрээнд аймгийн төвийн Боржгонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн зуны сувилалыг нээн ажиллуулж, хоол тэжээлийн бэрхшээлтэй 30 хүүхдийг 1 сарын хугацаанд хоолоор сувилж, чийрэгжүүллээ. Эрүүл мэндийн газраас санаачлан орон Дэлхийн зөн олон улсын байгууллагын ОНХХ-т “ТАРАГ” төслийг хийж хүргүүлснээр дэмжигдэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаатайгаар төслийн үйл ажиллагааг хэрэгжиж байна. Төсөл хөтөлбөрт 6-24 сартай 20 хүүхдийг хамрагдаж байгаа ба төслийн гол зорилго нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, хоол тэжээлийн

дутлаас сэргийлэх бөгөөд өдөр бүр 200мл тараг уулган, сар бүр өндөр жинг хэмжиж өсөлт хөгжлийг тодорхойлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт , жирэмсний дасгал хөдөлгөөн хийлгэх, хүчилтөрөгчийн коктейль эмчилгээ хийх зэрэг жирэмсний үеийн эрүүл мэндийг дэмжин сайжруулахаар зорилгоор Дэлхийн зөн-Дундговь ОНХХ-өөс 3.3 сая төгрөгийн төсөл авч хэрэгжүүлэн, сургалтанд 164 жирэмсэн эх, коктейль эмчилгээнд 87 жирэмсэн эхийг харуулсан байна. Сургалтыг жирэмсэн эмэгтэйчүүдийн хань нөхөр, гэр бүлийн оролцоотойгоор хийж байгаа нь тэдний сэтгэлд хүрсэн ажил болж чадсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд цусны салбар төвийн барилгын засварын  ажил хийгдэж, 433.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 46 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангагдан цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал ялангуяа бэлтгэх, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт зэрэг нөхцөлүүд сайжирсан нь аюулгүй цус цусан бүтээгдхүүнийг нийлүүлэх боломжтой боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 169 сая төгрөгний

Page 3: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

аналоги системтэй рентген аппарат, Франц улсын "ACTION MONGOLIA" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн нийгэмлэг хамтран 358.5 сая төгрөгний үнэ бүхий “Олимпус” маркийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппарат тус тус нийлүүлэгдсэн нь оношлогоо эмчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглах боломжоор хангагдлаа. Мөн дотрын тасагт нэгэн үеийн төгсөгчидийн хандив тусламжаар эрчимт өрөөг 9 сая төгрөгөөр тохижилт хийсэн нь үйлчлүүлэгчийн ая тухтай орчинг бий болгосон үйл ажиллагаа болсон байна. Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх кабинетыг байгуулах “Бид тэнгэртэй” төслийг орон нутгийн Дэлхийн зөн ОНХХ-т хүргүүлснээр дэмжлэг авч, 15 нэр төрлийн 29 ширхэг буюу 8.5 сая төгрөгийн сэргээн засах, хөдөлгөөн засал эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Хөдөлгөөн засалч эмчийг төрийн сангийн санхүүжилтээр сургаж байна.

“Мянган бэлэг” ТТБ-аас “Эрүүл эхнийн мянган жаргалан” уриан дор Баянжаргалан сумын ЭМТөвд түргэн тусламжийн автомашиныг бэлэглэх 1000 төгрөгний аяныг орон даяар зохион байгуулаад байна. ЭМГ-ын дэргэд “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төв”-ийг шинээр нээж 4 компьютер суурилуулан интернэтэд холбон ажиллуулж, вэб камер, микрофон, өсгөгч, самбар зэрэг тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулсан. Мөн төвд АНУ-ын “Nurses to nurses” ТББ-аас яаралтай тусламжийн гардан үйлдлийн сургалтанд хэрэглэгдэх муляж, амбу зэргийг дагалдах хэрэгслийн хамт өгснөөр эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төвд яаралтай тусламжийн гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулах боломжтой боллоо. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор, зүрх судасны эмчийг Тайланд болон Солонгос улсад 10-21 хоног, мэс заслын дурангийн хагалгааны чиглэлээр мэс заслын эмчийг Франц улсад 1 сарын хугацаагаар сургалтанд тус тус хамруулж мэргэжил ур чадварыг дээшлүүллээ. Аймгийн эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг эрүүл мэндийн статистикийн мэдээлэл сэтгүүлийг www.dundgovi.mohs.mn сайтад сар бүр байршуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд эрүүл мэндийн салбарын өвчлөл, эндэгдлийн талаарх мэдээллээр хангагдаж байна. 2016 оны 1 сард Өндөршил, Дэлгэрхангай, Хулд сумын эрүүл мэндийн төвүүдийн автомашины парк шинэчлэлт хийх талаар Шадар сайдад хүсэлт тавьсны дагуу Өндөршил, Дэлгэрхангай сумын ЭМТөвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн авто машинтай болсоноор түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна.

Page 4: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

Аймгийн нэгдсэн эмнэлэг угтах, үдэх үйлчилгээг сайжруулж яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилах, ажиглалтын хэсгийн урсгалыг зөв болгож засвар хийж тохижуулахад 720,000 төгрөг, мэс засал, төрөх тасгийн хагалгааны өрөө, төрөхийн өмнөх, нярай эрчимт, яаралтай тусламжийн өрөөнд нийт 6 ширхэг камерийг суурилуулж 1227,0 төгрөгийг тус тус зарцуулсан. И-оффис программ ашиглалтыг нэмэгдүүлж, программд байгууллагын албан ёсны хаягийг холбож өгсөнөөр дотоодын байгууллагуудаас албан бичиг тоот цахим хэлбэрээр ирж байна. Сумдын Эрүүл мэндийн төв, 2 өрх, УАУТ, ЗӨСТ-ийн дүн бүртгэл нарт албан ёсны эрх аван бүртгэл үүсгэн ажиллаж байна. Харъяа Эрүүл мэндийн төвүүдийн нийт 19 ажилтанд, ЭМГ-ын 20 ажилтанд программын сургалтыг хийж үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

Үр дүн: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгүй болгох чиглэлээр олон талыг ажлыг хэрэгжүүлэн ажиллаж амжилтанд хүрч байна. /Хэрэгжилт-100/

1.3

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх талаар зохион байгуулсан арга хэмжээний хэрэгжилтийн хувь

Байгууллагынхаа ил тод байдлыг хангах хүрээнд 2016 оны байдлаар санхүүгийн мэдээ , 1-11-р сарын сарын мэдээний санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэл, 2015 оны аудитын дүгнэлт, тайлан, сул орон тооны зар, 1-12 –р сарын хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээлэлийг байршуулан, /shilendans.gov.mn/ сайтыг холбож өглөө. Иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг авахад зориулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх материал, магадлан итгэмжлэлд орох байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн тэтгэмж олгоход бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг байршуулсан. 2016 онд нийт цаг үеийн 58 мэдээ мэдээлэл, ЭМС-ын 2016 оны тушаалууд, ЭМГ-ын даргын тушаал 20, сул орон тооны зар , хийсэн ажлын 7 хоногийн шуурхай мэдээг тухай бүр , эрүүл мэндийн зөвлөгөө 22 удаа, ЭМХТөвөөс зохион байгуулж явуулсан теле хичээлийн сургалтын 26 материалыг тус тус байршууллаа. 2016 оны ЭМГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, 1,2,3,4-р улирлын үйл ажиллагааны тайлан, 1,2,3,4-р улирлын өргөдөл гомдлын тайлан, ёс зүйн хэсгийн хорооны гишүүдийн танилцуулга зэрэг мэдээллээр баяжууллаа. Эмийн зохистой хэрэглээний видео хичээл, давсны хэрэглээний хичээл 2 удаа, томуугийн зөвлөмжийг 4 удаа, мэдээ мэдээлэлийг 8 удаа, Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг 3 удаа оруулсан. “Зайн сургалт” гэсэн шинэ каталоги үүсгэн 2016 онд зохион байгуулагдсан нийт 26 сургалтын материалыг татаж авч байршууллаа. Аймгийн эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг эрүүл мэндийн статистикийн мэдээлэл сэтгүүлийг www.dundgovi.mohs.mn сайтад сар бүр байршуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд эрүүл мэндийн салбарын өвчлөл, эндэгдлийн талаарх мэдээллийг авах боломжтой боллоо.

Page 5: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

Аймгийн нэгдсэн сайт болох www.dundgovi.gov.mn цахим хуудсыг дараах мэдээ мэдээллээр баяжуулсан. Цаг үеийн мэдээ мэдээлэл, хууль тогтоомж, ЭМГ-ын даргын тушаал, УИХ-ын тогтоол, МУ-ын хууль, ЭМСайдын тушаал , ЗГ-ын тогтоол болон байгууллага, төсөв санхүү, хүний нөөцийн ил тод байдал, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт зэрэг мэдээ, мэдээлэл цахим сайтад тавигдсан байна. Нэгдсэн эмнэлгийн шинжилгээий хариу тараах хэсэгт тусламж үйлчилгээний холбогдолтой бүхий л хуваарь журам, тушаалыг лавлагааны самбараар, 2 давхарын LCD дэлгэцээр гаргаж танилцуулж хэвшсэн. Үр дүн: Цахим хуудсанд эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг тухай бүр нь тогтмол тавьж хэвшсэн ба байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй авч байна. /Хэрэгжилт-100%/

1.4

Байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдээс хэдэн санал авсан, үндэслэлтэй гэж үзээд төсөлд тусгасан саналын тоо

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 5 тушаалын саналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, эмч, эмнэлгийн ажилтнуудаас авч нэгтгэн боловсруулж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Эрүүл мэндийн салбарын холбогдолтой 5 захирамжинд ЗДТГ-ын хэлтсийн дарга нараас саналыг авч Засаг даргаар батлуулсан. Эрүүл мэндийн газрын даргын 8 тушаалын төслийг ЭМГ-ын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэн санал авч батлуулж тушаалыг хэрэгжүүлж ажилласан. Үр дүн: Эрүүл мэндийн сайдын тушаал, аймгийн Засаг даргын захирамж, ЭМГ-ын даргын тушаалд нийт 18 санал орж, түрүү оноос 45%-иар нэмэгдсэн. /Хэрэгжилт-100%/

1.5

Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг (дэвтэр) ажиллуулаад түүний мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн хувь

Иргэдийн санал хүсэлтийг сонсох ЭМГазарт 70593959, Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл, хүнд суртал, албан бус төлбөр, талархал, санал гомдлыг нээлттэй утас 70593874, саналын хайрцаг, амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэж байна. Эрүүл мэндийн газар 2016 онд шинэ байртай болж иргэдийг хүлээн авах “Уулзалтын өрөө”-г шинээр гарган тохижуулан ажиллуулж байна. Мөн “Эрүүл амьдрах ухаан амьдралын төв”-ийг түшиглэн иргэдэд мэдээлэл

Page 6: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэнг эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сурталчилгааны материал тараах ажлыг зохион байгуулж байна. Аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд төрийн үйлчилгээг ил тод байршуулах ажлын хүрээнд байгууллагын вэб сайтанд ЭМГ, НЭ, СДЭ, СЭМТ, ӨЭМТ-үүдийн иргэдэд мэдээллийг ил тод байршуулан ажиллаж байна. 2016 онд байгууллагын вэб сайтанд ЭМГ-ын дарга, мэргэжилтэн нарын ажлын байрны чиг үүрэг, зорилго, зорилт, ажлын утас зэрэг лавлагаа мэдээллийг шинэчлэн байршууллаа. Аюулаас сэргийлэх цогцолбороор хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгааг хийсэн. Үр дүн: Хуулийн хугацаанд нийт ирсэн өргөдөл гомдлыг 100% шийдвэрлэсэн. /Хэрэгжилт-100%/

1.6 Хэдэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгсөн

Тус оны байдлаар нийт 109 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг эзэнд нь утсаар болон албан бичгээр хүргүүлэн ажилласан. Ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь авч үзвэл 78 хүсэлт, 22 гомдол, 9 санал байна. Засгийн газрын 11-11 төвийн нээлттэй утсанд 1 гомдол ирснийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Ирсэн санал хүсэлтийг хэлбэрээр нь авч үзвэл 92 буюу 84% бичгээр, 8 буюу 7,3% утсаар, 9 буюу 8,7%-ийг биечлэн ирүүлсэн байна. Хугацаа хэтэрч болон шийдвэрлэгдээгүй өргөдөл, гомдол байхгүй. Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл хамгийн өндөр хувийг ажилд орохыг хүссэн 23 буюу 21,1%-ийг эзлэж, хамгийн бага хувийг ЭМГ-ын ахмад настан болохыг хүссэн, тасгийн эрхлэгчээс чөлөөлөхийг хүссэн, цалин олгож өгөхийг хүссэн, шагналд тодорхойлож өгөхийг хүссэн зэрэг нь 0,9%-тус тус эзлэж байна. Өргөдөл, гомдлын тайлан мэдээг улирал бүр ЭМЯам болон аймгийн ЗДТГазарт явуулж, байгууллагын вэб сайт болон самбараар иргэдэд ил тод нээлттэй байршуулж байна. Эдгээр ажлын үр дүнд 2015 онд иргэдээс нийт 229 өргөдөл, гомдол ирж байсан бол 2016 онд 109 болж өмнөх оны мөн үеэс 52 хувиар буурсан байна. Үр дүн: Хуулийн хугацаанд нийт ирсэн өргөдөл гомдлыг 100% шийдвэрлэсэн. /Хэрэгжилт-100%/

Хоёр. Хүний нөөцийн бодлогын ил тод байдал

2.1

Байгууллагын соёл, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаархи сэтгэл ханамжийн судалгааг ажилтнуудаас авч, түүний мөрөөр авсан арга хэмжээний тоо

Аймгийн төвийн 2 өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, УАУТөв, Гурвансайхан , Баянжаргалан, Говь-Угтаал, Өндөршил, Цагаандэлгэр, Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нараас нийт 785 хүнээс сэтгэл ханамжийн судалгааг авсан. Сэтгэл ханамжийн судалгаагаар оны эхний хагас жилээр “ Байгууллагын соёл”-д 56% нь сайн, 33% нь дунд, 11% нь муу, “Эмнэлгийн ажилтны ёс зүй, үйлчилгээний соёл”-д 52% нь сайн, 38% нь дунд, 10 % нь муу, “Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал”-д 65% нь сайн, 31% нь дунд, 4% нь муу, “Удирдлага зохион байгуулалт”-д 56% нь сайн, 31% нь дунд, 13% нь муу гэсэн үнэлгээтэй дүгнэгдсэн. Сэтгэл ханамжийн дээрх үнэлгээ дүгнэлтийн дагуу эмнэлгүүдэд байгууллагын соёл болон эмнэлгийн ажилтны ёс зүй, үйлчилгээний соёл, удирдлага зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгосны дагуу:

Page 7: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

Эмнэлэг, ЭМТ-үүд гадна орчны цэвэрлэгээг тогтмол хийж хэвшсэн. Эмнэлэг, ЭМТ-үүд өрөө тасалгаагаа тогтмол цэцэгжүүлж байна. Өлзийт Мандал ӨЭМТ хувцасны өлгүүртэй болж, байгууллагын гадна тохижилтоо сайжруулж, гадуураа хашаа барьж, машины зогсоолыг бий болгоод байна. Сайнцагаан сумын ЭМТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ханын бариул хийж байршуулсан. Мөн гаднаа нарлах сандал байршуулж, элсний талбайг шинэчлэн, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж камержуулалт хийсэн. Эмнэлэг, ЭМТ-үүд цаг баримтлах тал дээрээ анхаарч, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна. Өрх, сумын ЭМТ-үүд энгийн эмийн жорон дээр хөнгөлттэй эмийг бичдэг болсноор үйчлүүлэгчдийн гомдол багассан. Эмнэлэг, ЭМТ-үүд эрүүл мэндийг дэмжих сургалт , сурталчилгаагаа эрчимжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сард “Эмнэлгийн мэргэжилтний ёсзүй, харилцаа хандлага” сургалтанд 56 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. 2016 оны 3 дугаар сард “ Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтанд 65 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан. 2016 оны сүүлийн хагас жилийн үнэлгээгээр “Байгууллагын соёл”-д 64% нь сайн, 28% нь дунд, 8% нь муу, “Эмнэлгийн ажилтны ёс зүй, үйлчилгээний соёл”-д 58% нь сайн, 32% нь дунд, 8 % нь муу, “Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал”-д 71% нь сайн, 25% нь дунд, 4% нь муу, “Удирдлага зохион байгуулалт”-д 61% нь сайн, 26% нь дунд, 12% нь муу гэсэн үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Үр дүн: Ерөнхий үзүүлэлтээр “ Сайн” үнэлгээ 7%-иар өссөн, “Дунд” үнэлгээ 4%-иар буурсан, “Муу” үнэлгээ 2%-иар буурч дүгнэгдсэн байна. /Хэрэгжилт-100%/

2.2

Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулсан ажилтны тоо

Эрүүл мэндийн газарт хэрэгцээтэй ажлын байрны зарыг тухай бүр нь журмын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн, нөөцөд байгаа хүнийг Төрийн албаны салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулан ЭМГазарт ажилтанаар авч ажиллуулж байна. Тус онд бүтцийн дагуу Эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэний ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөн авч ажилуулж байна. 2015 онд зарлагдсан НЭМХ-ийн Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг татан авч, ажлын байранд мэргэжлийн бэлтгэгдсэн хүнийг шинээр бэлтгэн ажилууллаа. Эрүүл мэндийн байгууллагад хэрэгцээтэй байгаа сул орон тооны зарыг сар бүр авч нэгтгэн ЭМХТөв, ЭМГазар, Нэгдсэн эмнэлгийн вэб сайтад байршуулж ажиллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэг 4 их эмч, 1 сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын 1 ажлын байрыг нийтэд зарлан сонгон шалгаруулж шинээр ажилд авч ажилууллаа. Сум, өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа 34 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний сул орон тоог гаргаж ЭМХТөвд хүргүүлж, 21 эмч, сувилагч, эх баригч, лаборантаар хангасан байна. Шинээр ажилд орсон их эмч 17, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 10 нийт 27 хүнд эмнэлгийн

Page 8: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар судлуулж, сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал, эмийн олон улсын нэршил, эмийн тун, зөв тохируулж эмчилгээнд хэрэглэх, түгээмэл үйлдлийн стандарт хангалт, эмнэлгийн мэргэжилтний мэдвэл зохих хууль, дүрэм, тушаалын хүрээнд түвшин тогтоох үнэлгээ хийж, ажлын зааварчилгааг өгч ажлын байран дээр нь дадлагажуулж ажлын байран дээр авч ажилуулаад байна. Үр дүн: Дэрэн сумын 4 багт их эмч, Луус, Сайнцагаан, Өндөршил, Дэлгэрхангай, Адаацаг сумын багт их эмч ажиллаж байна. Сум, өрхийн эмнэлэг, ЭМТөвийн хүний нөөцийн хангалт 97%-тай болж түрүү оноос 5%-иар нэмэгдэж, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарын хангалт 100% болж, салбарын хүний нөөцийн хангалт 96,5%-д хүрсэн байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж ажилласанаар ур чадвар сайтай ажлын бүтээмжтэй боловсон хүчнээр хангах нөхцөл бүрдсэн байна. /Хэрэгжилт-100%/

2.3

Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх механизмыг бий болгож, үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр байгууллагын дотоод журамд оруулсан өөрчлөлт, хэрэгжилтийн хувь

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмнэлгийн ажиллагсдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг байгууллагуудын дотоод журам, хамтын гэрээнд тусгаж улирал бүр ажлын гүйцэтгэлийг хувь хүн бүрээр өөрийгөө үнэлэх зарчмаар ажиллалаа. Эрүүл мэндийн тухай багц хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сумдын Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурван талт гэрээг байгуулан ажиллалаа. Мөн ЭМГ-ын дарга 15 төрийн захиргааны албан хаагч, Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, ЗӨСТөвийн дарга нартай үр дүнгийн гэрээ, ЭМГ-ын 9 төрийн үйлчилгээний албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллалаа. Нэгдсэн эмнэлгийн тасаг бүр ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг тусгай шалгуур үзүүлэлтээр хүн тус бүрээр дүгнэн саналаа удирдлагын багийн хурлаар хэлэлцүүлж үр дүнгийн урамшууллыг олгож байна. Үр дүн: Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгож үр дүнгээр урамшуулах нөхцөл бүрдсэн байна. /Хэрэгжилт-100%/

2.4

Ажилтнуудыг сургах, орчин үеийн мэдээллээр хангах дэд бүтцийг бүрдүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийн хувь

Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын эмчийг Япон, Тайвань улсад 10-21 хоног, Эрэгтэйчүүдийн эмчийг Солонгос улсад 1 сар, ерөнхий эмчийг Солонгос улсад 5 хоног, мэс заслын дурангийн хагалгаагаар Франц улсад 1 сар, ЗӨСТөвийн даргыг БНХАУ-ын Манжуур хотод 4 хоногийн сургалтанд тус тус хамруулж мэргэжил ур чадварыг дээшлүүллээ. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагчийг ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. 2016 онд зохион байгуулах эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан зайн сургалтын захиалгыг эмнэлгүүдээс авч нэгтгэн ЭМХТөвд хүргүүллээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс батлагдаж ирсэн зайн сургалтын хуваарийг эмнэлэг, ЭМТөвүүдэд хүргүүлж, хуваарийн дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтанд хамрууллаа. 2016 оны байдлаар 8 удаагийн зайн сургалтанд давхардсан тоогоор 113 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж 0,5-2,0 багц цагийг бүрдүүлсэн байна. Сумдуудтай цахим хурал хийх нөөц боломжийг судалсаны үндсэн дээр” Skype” программыг сонгон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч эмч нарт уг программын нарийвчилсан 2 хоногийн сургалтыг хийж сургалтын үр дүнд өрх, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй шууд интернэтээр

Page 9: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

 

   

холбогдон зайн сургалт зөвлөгөө мэдээллийг өгдөг боллоо. 2016 онд нийт 25 удаа цахимаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төвөөсөө энэ үйл ажиллагааг удирдан явуулж байна. /Хэрэгжилт-100%/

2.5 Нээлттэй зарласан сургалт, сонгон шалгаруулалтын тухай мэдээллийн тоо

Төлөвлөгөөт дотоодын сургалтыг 24 сэдвээр хийгдэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ба төлөвлөгөөний хэрэгжилт нь 83,3%, байна. НЭ, СДЭ, СЭМТ, ӨЭМТ-үүдэс дотоодын сургалтын тайланг хүлээн авч дүгнэлт гарган ажиллалаа. Сургалтанд хамрагдсан эмч, мэргэжилтэн нар сургалтын дараа 1-2 бүтээлч ажлыг хийж сургалтын өмнөх болон дараах мэдлэг сорих тестын шалгалтыг авч ажиллаж байгаа нь сургалтын үр дүнг тооцож ажилладаг болсон өөрчлөлт гарсан байна. ЭМЯ, ЭМХТөв, ХӨСҮТөв, ЭХЭМҮТөв болон бусад байгууллагуудтай хамтран 30 төрлийн сургалтанд 325, телехуралд 39 эмч, мэргэжилтэн нар ажлын чиг үүргийн дагуу сургалтанд хамрагдаж сургалтаар өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

/Хэрэгжилт-90%/

2.6

Эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа байдал, хамтын гэрээний биелэлтийн хувь

“Аймгийн Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, стратеги”-ийг Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтлөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны 2017-2021 он хүртэлх стратегийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор боловсруулан батлуулж ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүр “Эмнэлгийн мэргэжилтнийг нийгмийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө”-г гарган ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилт 95%-тай байна. Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хамтын гэрээ байгуулан ажиллалаа. Хамтын гэрээний хэрэгжилт 95% - тай байна. Гэрээний дагуу ЭМБ-уудад ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хоолны мөнгө олгох, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлэх, рашаан сувилалд амруулж сувилуулах зэрэг арга хэмжээг авч шийдвэрлэн ажиллаж байна. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 2, “Алтан гадас одон”-оор 11, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 7, Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан цол” тэмдгээр 22, “Хүндэт жуух” бичгээр 12, аймгийн “Тэргүүний хүн”-ээр 1, аймгийн “Хүндэт иргэн” 1, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 15, Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэн шагнагдсан байна. Мэргэжлийн зэргийн шалгалтанд орох сувилагч 11, эрүүл мэндийн удирдлагын удирдах ажилтан 1, эх баригч 2, лаборант 1 нийт 15 эмч, эмнэлгийн мэргэжилтний материалыг бүрдүүлэн холбогдох холбоод нийгэмлэгт хүргүүлж, шалгалтанд оруулснаар 93% нь тэнцэн шинээр мэргэжлийн зэрэгтэй мэргэжилтэн 14-өөр нэмэгдсэн байна. 2015 оны 8 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн зэрэг хамгаалсан бол тус онд 6 –аар нэмэгдсэн байна. Шинээр зэрэг авсан болон ахиулсан эмч, мэргэжилтэнд зэргийн нэмэгдэл олгож нийгийн асуудалд нь дэмжлэг үзүүлж байна. 2016 оны байдлаар эмнэлгийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хуваарийн дагуу Эрүүл

Page 10: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

10 

 

   

мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, УАУ-ны төв, ЗӨСТөв, 9 сумын эрүүл мэндийн төв, Боржгонмандал, Өлзийтмандал, Элбэрэл буян хувийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг хамрууллаа. Нийт 332 хүн хамрагдснаас УАУТөв нь бүх ажилчддаа 7 хоногт 1 удаа Мана-4 танг өгч, хүчил төрөгчийн коктелийг уулгаж эмчилсэн байна. “13-ын а” маягтаар гуравдагч шатны эмнэлэгт 17 үйлчлүүлэгчийг эмчлүүхээр явууллаа. 2016 оны байдлаар 111 эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинжуулалтанд хамруулж, нийт эмч, эмнэлгийн ажилчдын 89% нь хепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан. Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуултыг 45 эмч эмнэлгийн ажилчдад хийлээ. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт 2015 оноос 15%-иар нэмэгдсэн. Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын дагуу 2016 оны байдлаар 504 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг улирал бүр дүгнэж, 265 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олголоо. Эрүүл мэндийн тухай хуулийн 29,5 дахь заалтаар өрх, сумдын эмнэлэгт 3, 5 жил тутам ажиллаж байгаа 33 эмч, мэрэгжилтнүүдэд 107,6 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжинд хамрууллаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29,2 дахь заалтаар тэтгэвэрт гарсан эмч мэргэжилтнүүд 10 хүнд 156 сая төгрөг мөнгөн тэтгэмж олгож, нь эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, эмнэлэг, үйлчилгээний чанарт эергээр нөлөөлсний зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтний хөдөө орон нутагт ажиллахад дэмжлэг, хөшүүрэг болж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 225 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууц авахад дэмжлэг үзүүлэх” журмын дагуу орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад олон жил тогтвор, суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч, нутаг орноо хөгжүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэхэд бүтээлч санаачлага гарган ажиллаж байгаа болон нэн шаардлагатай нарийн мэргэжил эзэмшсэн 9 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнд орон сууц авахад дэмжлэг үзүүлж 90 сая төгрөг олгохоор боллоо. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын эмчийг Япон, Тайвань улсад 10-21 хоног, Эрэгтэйчүүдийн эмчийг Солонгос улсад 1 сар, ерөнхий эмчийг Солонгос улсад 5 хоног, мэс заслын дурангийн хагалгаагаар Франц улсад 1 сар, ЗӨСТөвийн даргыг БНХАУ-ын Манжуур хотод 4 хоногийн сургалтанд тус тус хамруулж мэргэжил ур чадварыг дээшлүүллээ. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагчийг ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж чавахижууллаа. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг нэгдсэн эмнэлгийн 45 эмч, мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Сургалтыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр зохион байгуулж, үйлдвэрчний эвлэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын хооронд хийгдсэн хамтын гэрээнд заасан заалтын хэрэгжилтийг дүгнэх үйл ажиллагаа болов. /Хэрэгжилт-100/

Гурав. Төсөв, санхүүгийн ил тод байдал

3.1 Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим

Page 11: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

11 

 

   

жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудас болон мэдээллийг самбарт байрлуулсан эсэх

хуудас болон мэдээллийг самбарт байрлуулсан бөгөөд шилэн дансанд шивэж оруулсан. /Хэрэгжилт-100%/

3.2

Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулсан эсэх

Байгууллагын 2015-ны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулсан, шилэн дансанд шивэж оруулсан.Зөрчилгүй дүгнэлт авсан. /Хэрэгжилт-100%/

3.3

Тухайн жилийн батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлсэн эсэх

Тухайн жилийн батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсаныг цахим хуудас болон мэдээллийг самбарт байрлуулсан, шилэн дансанд шивэж оруулсан. /Хэрэгжилт-100/

3.4

Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авах, үйлчилгээний хөлс болон төлбөр, хураамж авах хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр авсан арга хэмжээ, үйлчлүүлэгчдийн төлөх төлбөрийн хэмжээ, тарифыг цахим хуудсаар болон олон нийтэд нээлттэй мэдээлсэн эсэх

Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авах, үйлчилгээний хөлс болон төлбөр, хураамж авах хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр авсан арга хэмжээ, үйлчлүүлэгчдийн төлөх төлбөрийн хэмжээ, тарифыг цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээллэж байна. /Хэрэгжилт-100/

3.5 Албан бус төлбөрийн талаар арга хэмжээ авсан эсэх

Хууль тогтоомжинд заагдаагүй төлбөр хураамжтай холбоотой гомдол санал ирээгүй ба дотоодын хяналтыг байнга хийж байна. Хяналтаар илэрсэн зөрчилгүй байна. /Хэрэгжилт-100/

3.6 Гадаадын зээл, тусламж, хандивлагч олон улсын

Дэлхийн зөн, хандивлагч олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтын мэдээллийг цахим хуудсанд байрлуулсан.

Page 12: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

12 

 

   

байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтын мэдээллийг цахим хуудсанд байрлуулсан эсэх

/Хэрэгжилт-100/

Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

4.1

Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилгыг хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, цахим хуудас www.e-procurement.mof.gov. mn байршуулсан эсэх

Аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 01 сарын 05-ний А/01 тоот захирамжаар “Үнэлгээний хороог байгуулж, тендерийн урилгын зарыг Зууны мэдээ болон Өдөр тутмын сонин, Сангийн яамны вэб сайт www.e-procurement.mof.gov. mn цахим сүлжээнд байршуулсан. Үр дүн: Тендерийн тухай ил тод мэдээлдэг. /Хэрэгжилт-100%/

4.2

Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаархи товч мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулан, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар мэдээлэл гаргасан эсэх

Нэгдсэн эмнэлэг, сумдын эмийн эргэлтийн сангийн хэрэгцээт эм эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх тендерийн нийт 40 багцад 16 компани материал ирүүлсэн. Материалуудыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу хянаж “Моносфарм Трейд” ХХК, “Айвико интернэшнл ХХК, “Монфа” ХХК, “ “Монгол эм импексХХК”,” Монолаб” ХХК нийт 5 компани 29 багцад шалгаран, үлдсэн 11 багцад шууд гэрээг байгуулсан. Мөн Шалгарсан болон шалгараагүй компанийг Сангийн яамны вэб сайт www.e-procurement.mof.gov.mn болон байгууллагын цахим хуудас болон самбараар мэдээлсэн. Үр дүн: Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаархи товч мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулсан. . /Хэрэгжилт-100%/

4.3

Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр холбогдох байгууллагад мэдээлсэн эсэх

Сумдын эмийн эргэлтийн сангуудад гүйцэтгэлийн Аудит хийгдсэн тендертэй холбоотой гомдол санал ирээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 2015 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн үр дүнг ЭМГазрын байгууллагын вэб сайтад тавьж мэдээллийн ил тод байдлыг хангасан. Тендерийн үр дүнг аймгийн Худалдан авах ажиллагааны албанд мэдээлэн, сангийн яамны www.e-procurement.mof.gov.mn вэб сайтад оруулсан. /Хэрэгжилт-100%/

Page 13: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

13 

 

   

4.4

Цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулсан худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнгийн талаарх мэдээллийн тоо

Худалдан авах ажиллагаанд аудитын хяналт шалгалт хийгдээгүй байна. /Хэрэгжилт-100%/

Хэрэгжилт : 99,0%

ХЯНАСАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ЭНХСАЙХАН

БИЕЛЭЛТ ГАРГАСАН: ЭМГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАЯСГАЛАН

Page 14: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

14 

 

   

Page 15: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

15 

 

   

Page 16: 2017.01 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/il... · Эрүүл мэндийн газар нь 2016 онд шинэ байртай болж, байгууллагын

16