46
Улсын Ерөнхий прокурорын 2011оны 02дугаар сарын 16-ны өдрийн 32тоот тушаалын Iхавсралт ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА, ТҮҮНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖИЛД ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ АРГАЧИЛСАН ЗААВАР / Нэрийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/ Нэг. Нийтлэг үндэслэл 1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /цаашид ЭБШХ-ийн гэх/ заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, улмаар хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангаж ажиллахад энэ зааврын зорилго оршино. 2. Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаандтавих прокурорын хяналт нь Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйл, ЭБШХ-ийн 2 дугаар бүлэгт заасан зарчмуудын үндсэн дээр хэрэгжих бөгөөд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас эхлээд хэргийг шалгах бүхий л явцад байнгын, тасралтгүй байна. 3. Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь ЭБШХ-ийн 177, 180 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн зарчмаархэрэгжих бөгөөд дагнасан прокурорын газрын хяналтын харъяаллыг Улсын Ерөнхий прокурор тогтооно. 4. Монгол Улсын Ерөнхий прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэргийн нийгмийн хор аюулын онцгой шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрзэргийг харгалзан үзэж эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон уг ажиллагаанд прокуророос тавих хяналтын харъяаллыг тусгайлантогтоож болно. 5. Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум, сум дундын прокурорын газар нь хяналтын харъяалалд байгаа Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтнуудын судалгааг жил бүр шинэчлэн гаргаж хяналтдаа бүрэн хамруулна. 6. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт гэдэг нь прокуророос эрүүгийн хэргийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг багтаасан ойлголт мөн. 7. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор нь /цаашид хяналтын прокурор гэх/ эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг ЭБШХ-д заасан үндэслэл,

32 havsralt 1

  • Upload
    unurmng

  • View
    180

  • Download
    12

Embed Size (px)

Citation preview

Page 1: 32 havsralt 1

Улсын Ерөнхий прокурорын 2011оны02дугаар сарын 16-ны өдрийн 32тоот

тушаалын Iхавсралт

ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА,ТҮҮНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АЖИЛД

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ

АРГАЧИЛСАН ЗААВАР/ Нэрийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /цаашид ЭБШХ-ийн гэх/ заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, улмаар хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангаж ажиллахад энэ зааврын зорилго оршино.

2. Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаандтавих прокурорын хяналт нь Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйл, ЭБШХ-ийн 2 дугаар бүлэгт заасан зарчмуудын үндсэн дээр хэрэгжих бөгөөд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас эхлээд хэргийг шалгах бүхий л явцад байнгын, тасралтгүй байна.

3. Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь ЭБШХ-ийн 177, 180 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн зарчмаархэрэгжих бөгөөд дагнасан прокурорын газрын хяналтын харъяаллыг Улсын Ерөнхий прокурор тогтооно.

4. Монгол Улсын Ерөнхий прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэргийн нийгмийн хор аюулын онцгой шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрзэргийг харгалзан үзэж эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болон уг ажиллагаанд прокуророос тавих хяналтын харъяаллыг тусгайлантогтоож болно.

5. Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум, сум дундын прокурорын газар нь хяналтын харъяалалд байгаа Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтнуудын судалгааг жил бүр шинэчлэн гаргаж хяналтдаа бүрэн хамруулна.

6. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналт гэдэг нь прокуророос эрүүгийн хэргийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг багтаасан ойлголт мөн.

7. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор нь /цаашид хяналтын прокурор гэх/ эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу явуулах, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, уг ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад тус тус хяналтын ажлыг чиглүүлэн, удирдан зохион байгуулах ба шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцох чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

8. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан орлогч прокурор, туслах, сум, сум дундын ахлах прокурор нь /цаашид орлогч прокурор, туслах, сум, сум дундын ахлах прокурор гэх/ энэ хяналтын ажлыг удирдан зохион байгуулж, тухайн

Page 2: 32 havsralt 1

2

хяналт хариуцсан прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хэргийг шуурхай үндэслэлтэй шийдвэрлүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авна.

9. Энэ заавраар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд прокуророос хяналт тавих чиг үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулна.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

9.1 Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын ажилтан, хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд болон прокурор нь энэ зааврын заалтыг заавал биелүүлэх үүрэгтэй.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

91. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага нь амаар болон бичгээр хүлээн авсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн талаар нэн даруй харъяалах нутаг дэвсгэрийн прокурорт мэдэгдэж хяналтад оруулна.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

Хоёр. “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа, түүнд тавих хяналт”

ГарчгийгУЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

10. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан орлогч прокурор, туслах, сум, сум дундын ахлах прокурор ньХэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг тухай бүр нь прокурорын газрын бүртгэлд тусгуулж,гомдол, мэдээллийг шалгах ажиллагаанд хяналт тавьж шийдвэрлүүлэх зорилгоор тэдгээрийг хяналтын прокурорт тойргийн журмаар хуваарилна.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

11. Прокурор нь ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын ажилтан болон мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхэд хяналт тавина. Үүнд:

11.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагааг ЭБШХ-иар тогтоосон журмын дагуу хүлээн авч буй эсэх

11.2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй эсэх

11.3. Хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нь тухайн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын харъяалан шалгах гомдол, мэдээлэл мөн эсэх

11.4. Хойшлуулшгүй ажиллагааг ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх

11.5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг ЭБШХ-иар тогтоосон хугацаанд шуурхай шалгасан эсэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас ирүүлсэн хугацаа сунгуулах тухай тогтоолтой танилцаж хугацаа сунгасан нь үндэслэлтэй эсэх.

Page 3: 32 havsralt 1

3

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

11.6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд дурьдсан асуудлыг бүрэн гүйцэд шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх эсхүл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон эсэхийг тус тус хянана.

12. Прокурор нь ЭБШХ-ийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тохиолдолд 72 цагийн доторхаръяаллын дагуу шилжүүлж гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ.

13. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг ЭБШХ-ийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэхь хэсэгт зааснаар 5 хоногт багтаан хянаж шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргаар 14 хүртэл хоногоор хугацааг сунгуулж нийтдээ 19 хоногт багтаан шалгаж шийдвэрлэнэ.

131. Энэ тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгуулах тухай тогтоол үйлдэнэ. Тогтоолд үндсэн хугацаанд ямар ажиллагаанууд хийж гүйцэтгэсэн, хугацаа сунгуулах болсон үндэслэл, цаашид хийж гүйцэтгэх ажиллагааны талаар тодорхой бичих ба тогтоолыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргаар батлуулна.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

131.1. Тогтоолын хувийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь харъяалах нутаг дэвсгэрийн прокурорт нэн даруй хүргүүлнэ.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

14. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг ажиллагааны явцад нь хянаад үндэслэлтэй гэж үзвэл шууд эрүүгийн хэрэг үүсгэж болно.

14.1 Амиа хорлох болон учрал, золгүй байдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх талаар мөрдөн байцаагчид чиглэл өгнө.

15. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг прокурор ажиллагааны явцад нь хянаж тухайн гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүйтүүнчлэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд илэрвэлэрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаж энэ тухай гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад мэдэгдэнэ.

16.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгажэрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж шилжүүлсэн материалыг прокурор хүлээн авч, 14 хоногийн дотор дараахь шийдвэрийг гаргана.

16.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол үйлдэнэ. Тогтоолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах болсон үндэслэлээ материалд авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тодорхой тусгаж, дээд шатны прокурорт гомдол гаргах журмыгзааж өгнө.

16.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай саналыг прокурор үндэслэлгүй гэж үзвэл ЭБШХ-ийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэнэ.

Page 4: 32 havsralt 1

4

17. Хэрэв захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдсон бол прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд энэ талаар зааж, зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгана. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаснаас хойш 1 сарын дотор захиргааны шийтгэл ногдуулсан эсэхийг хянаж, хангуулах арга хэмжээ авна.

18. Зөрчил гаргасан этгээдэд шүүхээр захиргааны шийтгэл ногдуулахаар бол прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг шүүхэд шилжүүлж, зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын хувийг авч үлдэнэ.

19. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх хуудсаар эсхүл тогтоолыг танилцуулсан, тогтоолын хувийг гардуулж өгсөн талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулах зэрэг хэлбэрээр мэдэгдэж болно.

20. Мөн гомдол гаргагчийн цахим хаягаар мэдэгдэж болох ба энэ тохиолдолд гомдол гаргагч тухайн мэдээллийг хүлээж авсан эсэхийг сайтар нягталбал зохино.

21. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь ЭБШХ-ийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасан 5 хоногт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж ирүүлсэн нь үндэслэлгүй, гомдол мэдээллийг дутуу шалгасан байвал саналыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол үйлдэн даалгавар бичиж дутуу ажиллагааг гомдол, мэдээлэл шалгах үлдсэн хугацааны дотор гүйцэтгүүлж болно.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

211. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэхдээ тогтоол үйлдэж прокурорт танилцуулна.Прокурор нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх үндэслэлгүй гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгоно.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

212. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаагүй, хугацаа хэтрүүлж шалгасан, хуулийн үндсэн хугацаанд тодорхой ажиллагаа хийгээгүй, улмаар хугацаа сунгуулсан зэрэг зөрчил гаргасан тохиолдолд холбогдох албан тушаалтанд зохих хариуцлага тооцно.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

Хойшлуулшгүй ажиллагаа явуулах, түүнд тавих хяналт

22. Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нь ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.3, 172.4 дэх хэсэгт заасанэрх бүхий албан тушаалтнуудаас /цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан эсхүл гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсний дараа нэн даруй гүйцэтгэвэл зохих гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бэхжүүлэх, гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсооход чиглэгдсэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хэсэг мөн.

23. Хойшлуулшгүй ажиллагааг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянаж шалгах ажиллагаатай яг адилтган ойлгож болохгүй бөгөөд энэ нь тухайн нөхцөлд

Page 5: 32 havsralt 1

5

орон зай, цаг хугацааны хувьд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас уг ажиллагааг явуулах боломжгүй тохиолдолд тодорхой эрх бүхий албан тушаалтнуудаас нэн даруй хийж гүйцэтгэх ёстой ажиллагаа гэж ойлговол зохино.

24. Эрх бүхий албан тушаалтан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан эсхүл гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн172.3 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаануудын бүгдийг эсхүл заримыг явуулна.

25. Эрх бүхий албан тушаалтан нь хойшлуулшгүй ажиллагааг дараахь байдлаар явуулна. Үүнд:

25.1 Хүний нэр, хаягийг тодруулах зорилгоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ажлын газрын үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг баримт бичгийг үзэж шалгана.

25.2 Гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийхдээ ЭБШХ-ийн 126, 127, 129, 130, 136 дугаар зүйлд заасан журмыг баримталж ажиллана.

25.3 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд зүйл, эд хөрөнгө, мөнгө агуулсан байр савыг битүүмжлэхдээ ЭБШХ-ийн 133, 134, 136, 140-141 дүгээр зүйлд заасан журмыг баримталж ажиллана.

25.4 Хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгслийг саатуулах, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хурааж авахдаа ЭБШХ-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, 133, 136-138, 140-141 дүгээр зүйлд заасан журмыг баримталж ажиллана.

25.5. Мөнгийг түр хугацаагаар хураан авах тохиолдолд тэмдэглэлд хураан авсан мөнгөний дүн, дэвсгэртүүдийн сери, дугаарыг тодорхой бичнэ.

25.6. Түргэн муудах болон гэмтэх эд зүйлийг хураан авсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл уг эд зүйлийг ЭБШХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж болно.

25.7.Шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авахдаа зохих журмын дагуу шаардлага хангахуйц хэмжээнд бэхжүүлж авна.Уг ажиллагаанд ЭБШХ-ийн 160 дугаар зүйлийг баримтална.

25.8.Иргэн, албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа ЭБШХ-ийн 144-148, 154 дүгээр зүйл болон 20 дугаар бүлгийн холбогдох зүйлүүдэд заасан журмыг баримтална.

25.9.Гэмт хэрэг гарсан газрыг хамгаалалтад авах зорилгоор нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтооно.

25.10. Гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орно.

25.11.Согтууруулах ундаа,мансууруулах,хордуулахбодис хэрэглэсэн эсэхийг шалгана.

Page 6: 32 havsralt 1

6

26. Эрх бүхий албан тушаалтан нь ЭБШХ-ийн172 дугаар зүйлийн 172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5, 172.3.6 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагаагявуулахдаатэмдэглэлүйлдэхбатэмдэглэлийг мөн хуулийн холбогдох зүйлүүдэд заасан журмын дагуу үйлдэнэ.

27. ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.4.1, 172.4.2, 172.4.6 дахь хэсэгт зааснаас бусад албан тушаалтнууд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан эсхүл гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн тухай, мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулах болсон тухайгаа харъяалах нутаг дэвсгэрийн прокурорт мэдэгдэнэ.

28. Эрх бүхий албан тушаалтан нь хойшлуулшгүй ажиллагааг зохих журмын дагуу шуурхай явуулж,холбогдохматериалыгхаръяалахнутаг дэвсгэрийн прокурорт шилжүүлнэ.

29. Прокурор материалыг хүлээн авч хянаад нэн даруй Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад харъяаллын дагуу шилжүүлнэ.

30. Эрх бүхий албан тушаалтан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг хориглоно.

31. Эрх бүхий албан тушаалтанньгэмтхэргийнталаархгомдол, мэдээлэлдхойшлуулшгүй ажиллагаа явуулсан талаар прокурорын зөвшөөрөлгүй нийтэд мэдээлэхийг хориглоно.

Гурав. “Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаанд тавих хяналт, дугаар олгох ажиллагааны талаар”

ГарчгийгУЕП-ын2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

32. Прокурор нь эрүүгийн хэрэг үүсгэсэн дараахь тогтоолыг хүлээн авч хянана. Үүнд:

32.1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол.

32.2.Тодорхой үйл баримтаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шууд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол.

32.3.Харъяаллаар шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, эрүүгийн хэргийн материал.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

33. Прокурорэрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэргийн материалыг хүлээн аваад дараахь асуудлуудыг хянана. Үүнд:

33.1. Эрүүгийн хэрэг үүсгэх ЭБШХ-ийн 166 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэл байгаа эсэх

33.2. Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй нь тогтоогдсон эсэх

33.3. Гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримтаар тогтоосон эсэх

33.4. Гарсан гэмт хэрэг нь тухайн Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын харъяалан шалгах хэрэг мөн эсэх

Page 7: 32 havsralt 1

7

33.5. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол нь ЭБШХ-иар тогтоосон журамд нийцсэн эсэх, тогтоолд гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, ямар хэрэг гарсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэл, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг оновчтой бичсэн эсэх

33.6. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг ЭБШХ-д заасан хугацааны дотор прокурорт танилцуулж байгааэсэхийг тус тус хянана.

34. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэргийн материалыг хянаад дараахь шийдвэрийг нэн даруй гаргана.

34.1 Хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол тогтоолыг хүчингүй болгоно. Энэ тухай тогтоол гаргана.

34.2. Хэрэв захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолд захиргааны шийтгэл ногдуулах тухай зааж, эрх бүхий албан тушаалтанд даалгана.

34.3. Хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн бол прокурор эрүүгийн хэргийн дугаар олголгүй, ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.17 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийнхууль бус шийдвэрийг хүчингүй болгох тогтоол үйлдэх ба материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд тооцон холбогдох бүртгэлд бүртгэнэ.

34.4.Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэргийн дугаар олгоно.

Эрүүгийн хэргийн дугаар олгох талаар

35. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэргийн дугаар олгох нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл журам, хэргийн хөдөлгөөн, шийдвэрлэлтийн байдалд прокуророос хяналт тавих, эрүүгийн хэргийн архив бүрдүүлэх үндэслэл болно.

36. Улсын Ерөнхий прокурорын газар жил бүр 12 сарын 25-ны дотор эрүүгийн хэргийн дугаарыг тогтоож аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт дэс дарааллаар нь хуваарилж олгоно.

/ Энэ зүйлд УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/

37. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт олгох эрүүгийн хэргийн дугаарын жагсаалтыг Улсын Ерөнхий прокурорын орлогч батлан хүргүүлнэ.

38. Аймгийн прокурорын орлогч нь эрүүгийн хэргийн гаралтын байдлыг харгалзан сум, сум дундын прокурорын газарт олгох эрүүгийн хэргийн дугаарын жагсаалтыг хүргүүлнэ.

39. Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс үүсгэсэн эрүүгийн хэрэгт тухайн харъяалах прокурорын газар дугаар олгоно.

40. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэг тусгаарлаж шинээр эрүүгийн хэрэг үүсгэвэл хэргийн дугаарыг шинээр олгоно.

41.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд байгаа эрүүгийн хэргийг нутаг дэвсгэрийн болон хэргийн харъяаллааршилжүүлэхэд эрүүгийн хэргийн дугаарыг өөрчлөхгүй.

Page 8: 32 havsralt 1

8

42. Улсын Ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн дугаарыг 1 дүгээр газар,аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт орлогч прокурор,сум, сум дундын прокурорын газарт ахлах прокурор тус тус хариуцан ажиллах ба холбогдох бүртгэл, мэдээ, тайланд тусгаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

43. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газар нь эрүүгийн хэрэгт дугаар олгосон болон олгоогүй хэргийн жагсаалтыг улирал бүр хяналтын харъяалах Цагдаагийн байгууллагад хүргүүлж байх бөгөөд хагас жил тутам Цагдаагийн байгууллагатай хэргийн тулгалт хийж мэдээлэл солилцоно.

44. Эрүүгийн хэрэгт дугаар олгосон болон олгоогүй хэргийн жагсаалтанд дугаар авсан албан тушаалтны нэр, эрүүгийн хэргийн дугаар, эрүүгийн хэрэг үүсгэсэн он, сар, өдөр, зүйл, хэсгийг бичсэн байвал зохино.

45. Сум, сум дундын прокурорын газар дээрх жагсаалтыг гаргаж сар бүр аймгийн прокурорын газарт ирүүлнэ.

46. Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар нь аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газраас дугаар олгосон эрүүгийн хэрэг эрүүгийн тоо бүртгэлд орсон эсэхийг хагас, бүтэн жил тутамд тулган хяналт тавьж байна.

47. Прокурор нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолын хууль зүйн үндэслэлийгхянаж, эрүүгийн хэргийн дугаар олгохоор шийдвэрлэх тохиолдолд энэ тухай туслах ажилтанд бичгээр цохолт хийж өгнө.

48. Туслах ажилтан нь прокурорын бичгээр өгсөн цохолтыг үндэслэн эрүүгийн хэргийн дугаар олгож, холбогдох мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын нэгдсэн бүртгэлд тусгана.

49. Хэргийн дугаарыг олгохдоо дэс дарааллаар нь олгох бөгөөд дугаар алгасаж олгохгүй.Хэргийн дугаарыг эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд гаргацтай бичсэн байвал зохино.

50. Хяналтын прокурор нь төрийн өндөр албан тушаалтан болон дипломат дархан эрх ямба эдэлж байгаа этгээд,шүүгч,прокурор,төрийнзахиргаа, хил,тагнуул,цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад холбогдуулан түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн,олон нийтийн анхаарал татсан, ээдрээ маргаантай гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн дугаар олгох эсэхийг дээд шатны прокурор болон орлогч, туслах прокурорт танилцуулан шийдвэрлэж байна.

51. Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлыг шалгасан болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалсан дүнгийн талаархи танилцуулга, илтгэх хуудас, эрүүгийн хэрэгт бичсэн прокурорын даалгавар, яллах дүгнэлт, эсэргүүцэл, тогтоолд холбогдох хэргийн дугаарыг заасан байвал зохино.

Дөрөв. “Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих хяналт”

ГарчгийгУЕП-ын2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

52. Дээд шатны болон орлогч, туслах прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг прокуроруудад хувиарлахдаа тойргийн зарчимд үндэслэх

Page 9: 32 havsralt 1

9

ба зайлшгүй тохиолдолд ажлын ачааллын байдлыг харгалзан хувиарлаж болно. Дээд шатны болон орлогч, туслах прокуророос хуваарилсан эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурор бүртгэлээр /цахим/ байнга, тасралтгүй хяналт тавьж ажиллана.

521. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь тодорхой хэргийн ажиллагааны явц, үр дүнг тухай бүр нь прокурорт амаар болон бичгээр, түүнчлэн хэргийн материалаар танилцуулж байна.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

53. Прокурор нь хэргийн ажиллагааны явц, үр дүнгийн талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас амаар болон бичгээр танилцах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зарим тогтоолыг танилцах, хянах, батлах, хавтаст хэргийг унших зэргээр хянаж танилцсаны үндсэн дээр цаашид хийгдвэл зохих ажиллагааны талаар заалт чиглэл, даалгавар өгөх, тодорхой байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцох, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах зэрэг арга хэлбэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг удирдан чиглүүлж ажиллана.

/ Энэ зүйлийг УЕП-ын2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

54. Прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон хэрэг бүртгэгч,мөрдөн байцаагчаас шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянаж танилцахдаа түүвэр, тэмдэглэл хийх ба зарим шаардлагатай нотлох баримтыг хуулбарлаж авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгана.

/ Энэ зүйлийг УЕП-ын2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

54.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын даалгасны дагуу хавтаст хэргээс шаардлагатай нотлох баримтуудыг хуулбарлаж өгөх үүрэгтэй.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

54.2. Прокурор нь хавтаст хэргээс хуулбарласан нотлох баримтуудыг зөвхөн хяналтын болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох чиг үүргээ хэрэгжүүлэхэд ашиглах ба ашиглаж дууссаны дараа нотлох баримтуудыг үдэж хавтаслан, эрүүгийн хэргийн дугаарыг бичиж, архивын нэгж болгуулах арга хэмжээ авна.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

54.3 Хавтаст хэргийн хуулбар материалыг байгууллагын архивт хүлээлгэн өгч хадгалуулна.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

541. Прокурор ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.19 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед хууль зөрчсөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар тухайн хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоож энэ тухай тогтоол үйлдэнэ.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

541.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг мөрдүүлэхийг зогсоох тухай прокурорын тогтоолд хууль зөрчсөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид сахилгын арга

Page 10: 32 havsralt 1

10

хэмжээ авахуулах, хэргийг цаашид хэнээр мөрдүүлэх, тогтоолыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэх зэргийг заасан байна.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

542. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэргийг нэгтгэх, тусгаарлахдаа тухай бүр нь прокурорт танилцуулж шийдвэрлэнэ.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

543. ЭБШХ-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн прокурорын шийдвэрийг тогтоосон хугацаанд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч заавал биелүүлэх үүрэгтэй.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

55. Прокурор хэргийг аль болох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах үндсэн хугацааны дотор шалгуулахад хяналтаа чиглүүлж ажиллана.

56. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хэргийн хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт танилцуулжхугацааг сунгуулж байна.

57. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах тухай тогтоолд үндсэн болон урьдах хугацаанд ямар ажиллагаанууд хийж гүйцэтгэсэн, хугацаа сунгуулах болсон үндэслэл, цаашид хийж гүйцэтгэх ажиллагааны талаар тодорхой бичнэ.

/ Энэ зүйлийг УЕП-ын2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

571. Прокурор нь хэргийн материалтай биечлэн танилцсаны үндсэн дээр хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/ Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

58. ЭБШХ-ийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт заасан “Хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлага гарвал прокурор хэргийн хугацааг тухай бүрт нь 15 хүртэл хоногоор сунгана” гэснийг аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг болон сум, сум дундын прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах болон орлогч прокурор, түүнчлэн дээд шатны прокурор хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгана гэж ойлгоно. Хэргийн хугацаагдараахь байдлаар сунгана.

58.1. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан орлогч прокурор, туслах, сум, сум дундын ахлах прокурор нь хэргийн хугацааг 60 хүртэл хоногоор сунгана. Ингэхдээ орлогч прокурор, туслах, сум, сум дундын ахлахпрокурорын нэг удаа сунгах хугацаа нь 15 хүртэл хоногоос илүүгүй байна.

58.2.Хэргийн хугацааг цаашид сунгах шаардлагатай гэж үзвэл дээд шатны прокурор тухай бүр нь 15 хүртэл хоногоор сунгана.

58.3.ЭБШХ-ийн 178 дугаар зүйлийн 178.3 дахь хэсгийн “Шүүхээс хэрэг нэмэлт бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол хэрэг бүртгэлт явуулах хугацааг прокурор 15 хоногоор сунгана”гэснийг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор, дээд шатны прокурор 15 хүртэл хоногоор хугацаа тогтоож өгнө гэж ойлгож хэрэгжүүлнэ.

Page 11: 32 havsralt 1

11

/ Энэ хэсэгт УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/

58.4.ЭБШХ-ийн 178 дугаар зүйлийн 178.3, 182 дугаар зүйлийн 182.6 дахь хэсэгт зааснаар тогтоож өгсөн хугацааг хэргийн ерөнхий хугацаанд оруулж тоолон, цаашид хугацааг сунгах шаардлагатай бол ердийн журмаар сунгана.

/Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны дрийн 213 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

58.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж прокурорын хяналтад ирүүлсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоож өгөхгүй. Харин энэ тохиолдолд хэргийн хугацааг сунгуулах шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгахтухай тогтоол үйлдэж ердийн журмаар сунгуулж байна.

/ Энэ хэсгийг УЕП-ын2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

58.6.Прокурорын хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах тухай тогтоолд заасан хугацаа нь тухайн хэрэгт бичсэн даалгаврыг биелүүлэх хугацаа гэж ойлговол зохино.

/Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

59.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахаар мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгуулахдаа аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор нь тухайн хэргийн талаар болон хэргийн хугацаа сунгах болсон үндэслэл,мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрах болсон шалтгаан нөхцөл, урьдах хугацаанд хийсэн ажиллагаа, цаашид хийгдэх ажиллагааныталаар дэлгэрэнгүй танилцуулга бичиж мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай тогтоолын хамт ирүүлж хугацааг сунгуулна.

60. Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор нь харъяа прокурорын газрын ирүүлсэн танилцуулга, мөрдөн байцаагчийн тогтоол болон эрүүгийн хэргийн материалыг хянаад, хэргийн хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл зохих эрх бүхий прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

61. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслахаас мөрдөн байцаалт явуулах хугацаа сунгасан хэрэгт аймаг, нийслэл,тээвэр, дүүргийн прокурор, сум, сум дундын ахлах прокурор давхар хяналт тавьж шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

62. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг хэтрүүлсэн, урьдах хугацаанд шалгахаар төлөвлөсөн болон прокуророос даалгасан ажиллагааг хийгээгүй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон хэрэгт зохих ёсоор хяналт тавьж ажиллаагүй прокурорт хариуцлага тооцно.

/Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

63. ЭБШХ-ийн 178 дугаар зүйлийн 178.3, 182 дугаар зүйлийн 182.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар буцаасан хэрэгт түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж тогтоосон хугацааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаанд оруулж тоолох ба цаашид хугацааг сунгах шаардлагатай бол ердийн журмаар сунгана.

/Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

Page 12: 32 havsralt 1

12

64. ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.3 дахь хэсэгт заасан прокурорын хяналтын болон яллах дүгнэлт үйлдэх хугацааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаанд оруулж тоолохгүй.

65. Хэргийн болон хяналтын хугацааг нарийн тооцож байхын тулд эрүүгийн хэргийг прокурорын газрын туслах ажилтнаар дамжуулан нэгдсэн бүртгэлд тусгуулж, хэзээ хүлээж авсан тухай тэмдэглэл бүхий дардас дарсан байна.

66. Мөрдөн байцаах албанаас харъяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн хэргийн хувьд хэрэг бүртгэгч нь хэрэг бүртгэлтэнд хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдэж, хэргийг хүлээн авсан үеэс эхлэн хэрэг бүртгэлт явуулах хугацааг шинээр тоолно.

67. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах өөр албанаас харъяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн хэргийн хувьд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдсэн үеэс эхлэн хэргийн хугацааг үргэлжлүүлэн тоолно.

68. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу бүрэн гүйцэд явуулах зорилгоор прокурор нь тодорхой төрлийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэртэй танилцах, зарим ажиллагаанд биечлэн оролцож, тэр тухайгаа тэмдэглэлд бичилт хийлгэн гарын үсэг зурж байна.

68.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь дараахь байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа прокурорт заавал урьдчилан танилцуулж заалт чиглэл авах ба прокурор шаардлагатай гэж үзвэл уг байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцоно.

68.1.1. сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах

68.1.2. шинжилгээ хийлгэх

68.1.3. нүүрэлдүүлэн байцаах

68.1.4. туршилт хийх

68.1.5. таньж олуулах

68.2. Харин хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь дараахь байцаан шийтгэх ажиллагаанд прокурорыг заавал оролцуулна.

68.2.1. насанд хүрээгүй, хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчтэй хүний үйлдсэн онц хүнд гэмт хэргийн энэ зааврын 68.1.1-68.1.5-д заасан байцаан шийтгэх ажиллагаанд

68.2.2. төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор зэрэг тусгай субъектын албан тасалгаа, орон байранд нэгжлэг хийх, хураан авах

68.2.3. тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт прокурорын даалгавар, сэжигтэн, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийн газрын үзлэгийг давтан хийх, туршилт хийх

68.2.4. мэдүүлгийг газар дээр нь шалгах

Page 13: 32 havsralt 1

13

68.3. Үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйлийг хураан авах, байцаалт авах зэрэг бусад байцаан шийтгэх ажиллагаанд прокурор өөрийн санаачлагаар болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтээр оролцоно.

/68 дугаар зүйлийг бүхэлд нь УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн

найруулсан/

69. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор зөвшөөрөл өгнө.

70.ЭБШХ-ийн 139 дүгээр зүйлд заасан дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа албан байр, түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрын гишүүн, түүний гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа орон байранд нэгжлэг хийх, хураан авах ажиллагаанд зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг зөвхөн Улсын Ерөнхий прокурорын газар хянаж шийдвэрлэнэ.

71. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, зайлшгүй шаардлагатай ажиллагааг цаг тухайд нь бүрэн, бодитой явуулах зорилгоор прокурор даалгавар бичнэ.Прокурорын даалгавар нь дараахь чиглэлээр бичигдэж болно. Үүнд:

а/ Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүрэн гүйцэд шалгуулж шийдвэрлүүлэхээр

б/ Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар

в/ Үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн хэргийг сэргээж буюу түдгэлзүүлэх саналтай ирүүлсэн хэргийг хянаж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр

г/ Үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж буюу хэрэгсэхгүй болгох саналтай ирүүлсэн хэргийг хянаж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр

д/ Яллагдагчаар татах тогтоол батлуулж буюу яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр ирүүлсэн хэргийг хянаж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр

е/ Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэрэгт тодорхой ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр тус тус заалтчиглэл өгнө.

71.1. Прокурорын даалгавар нь хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй бичигдсэн байна.

71.2.Даалгаврыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн нэр дээр бичих ба хэргийг шалгасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчөөрчлөгдсөн бөгөөд оронд нь хүн томилогдоогүй үед харъяалах дээд шатны албан тушаалтны нэр дээр бичиж болно.

71.3.Даалгаврыг ямар хэрэг, материалд бичиж байгаагаа тодорхой дурьдаж өгнө.Тухайлбал: эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэж эсхүл хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэрэгт гэх мэт.

71.4.Прокурорын даалгавар нь уг даалгаварт заасан ажиллагааг хийж гүйцэтгэх хугацааг тодорхой заасан, бичгийн хэлбэртэй байна.

Page 14: 32 havsralt 1

14

71.5.Даалгаварт Прокурорын байгууллагын тухай хуулийн 28, ЭБШХ-ийн холбогдох зүйл, хэсгийг зөв баримталж бичнэ. Үүнд:

71.5.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид гомдол, хүсэлт гаргасны дагуу прокурор хэргийг татаж хянаад даалгавар бичихдээ Прокурорын байгууллагын тухай хуулийн 28, ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.4-ийг,

71.5.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийг прокурор өөрийн санаачлагаар татаж хянаад даалгавар бичихдээ Прокурорын байгууллагын тухай хуулийн 28, ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.13-ыг,

71.5.3. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах, түдгэлзүүлсэн, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж буюу түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналтай ирүүлсэн болон яллагдагчаар татах тогтоол батлуулж буюу яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр ирүүлсэн хэргийг тус тус хянаж, нэмэлт ажиллагаахийлгүүлэхээр буцааж даалгавар бичихдээ Прокурорын байгууллагын тухай хуулийн 28, ЭБШХ-ийн 193 дугаар зүйлийн 193.1.18-ыг,

71.5.4.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг бүрэн гүйцэд шалгуулахаар буцааж даалгавар бичихдээ Прокурорын байгууллагын тухай хуулийн 28 дугаар зүйлийг тус тус баримтална.

71.5.5. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсгийг дээрх тохиолдлуудын алинд нь ч давхар баримталж болно.

71.6.Даалгаврын заалтанд юуг, хэрхэн яаж хийхийг дэлгэрэнгүй ойлгомжтой зааж өгнө.

71.7. Эрүүгийн хэрэгт хяналт тавьж буй прокурор нь өөрийн болон дээд шатны прокурорын бичсэн даалгаврын биелэлтэд хяналт тавьж, заалт нэг бүрийг бүрэн хангуулах арга хэмжээ авна.

71.8. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас прокурорын даалгаврыг эс зөвшөөрч бичгээр гаргасан санал хууль зүйн үндэслэлтэй байвал дээд шатны прокурор доод шатны прокуророос бичсэн даалгаврын зарим заалтыг буюу бүхэлд нь хүчингүй болгож, даалгаврыг буцаан авна.

71.9. Прокурорын даалгаврыг хавтаст хэрэгт хавсаргахгүй.

71.10. Прокурор нь өөр орон нутагт байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзвэл даалгаврыг тухайн орон нутгийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах байгууллагын нэр дээр бичнэ. Энэ тохиолдолд даалгаврыг тухайн орон нутгийн прокурорын газраар дамжуулан хүргүүлэх бөгөөд хүлээн авсан прокурорын газар нь биелэлтийг хангуулах арга хэмжээг авна.

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмсэн/

72. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх

Page 15: 32 havsralt 1

15

зорилгоор доод шатны прокурорын газар эсхүл Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шалгалт, судалгаа хийнэ.

73. Шалгалт, судалгааг Мэдээлэл, дүн, шинжилгээ, бодлого төлөвлөлтийн ажил хариуцсан прокурортой хамтран хийж болно.

74. Прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар шаардлага бичнэ.Прокурорын шаардлага нь хууль ёсны, үндэслэлтэй байна.

74.1.Прокурорын шаардлагад дараахь асуудлуудыг тусгасан байвал зохино.Үүнд:

74.1.1.Шаардлагыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг

74.1.2. Шаардлагын товч утга /”Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай”,“Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай”, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авахуулах тухай гэх мэт/

74.1.3. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил /зөрчил олон тоотой, бас давхардсан бол төрөлжүүлж бичнэ/, зөрчилд холбогдох буруутай хүний нэр, албан тушаал, цол

74.1.4. Ямар хуулийн ямар зүйл, хэсгийг зөрчсөн

74.1.5.Илэрсэн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл

74.1.6. Шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгахын тулд авах арга хэмжээ, зохиох ажлын талаар

74.1.7. Шаардлага бичих хууль зүйн үндэслэл болсон хуулийн зүйл, хэсэг /Прокурорын байгууллагын тухай хуулийн 25, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.23/

74.1.8. Шаардлагын хариуг ирүүлэх хугацаа

74.1.9. Шаардлага бичсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв

74.2. Шаардлагыг аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын нэрээр бичнэ.

74.3.Прокурор шаардлагынхаа хариуг албан ёсоор хүлээн авсны дараа шаардлагад заасан зөрчил, түүний шалтгаан нөхцөл бүрэн арилсан эсэхийг шалгаж болно.

75. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дуусган прокурорт шилжүүлж ирүүлсэн хэргийн хувьд хуудсыг нь дугаарлаагүй, үдэж хавтаслаагүй, товъёог хийгээгүй, байгууллагын бүртгэлд авагдаагүй хэргийн материалыг прокурор хүлээн авч хянахыг хориглоно.

76. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа хэргийг /задгай/ прокурор татаж хянах тохиолдолд хуудсыг дугаарлуулж, туслах ажилтнаар дамжуулан хүлээн авч хянана.

Page 16: 32 havsralt 1

16

77. Шийдвэр гаргуулахаар болон ажиллагааны явцад хянуулахаар прокурорт шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлахгүй байх үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хариуцна.

78. Прокурор шаардлагатай гэж үзвэл хэргийн хамт сэжигтэн, яллагдагчийг хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд түүнийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид албан ёсоор хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд дээрхи үүргийг өөрөө хүлээнэ.

Тав. Эрүүгийн хэргийн харъяаллын талаар

79. Прокурор ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1.3, 177 дугаар зүйлийн 177.3, 180 дугаар зүйлийн 180.4, 193 дугаар зүйлийн 193.1.25 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон эрүүгийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

80. Эрүүгийн хэргийг харъяаллын дагуу өөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлэхдээ тухайн аймаг, дүүрэгт хийгдвэл зохих бүхий л хойшлуулшгүй болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн эсэхийг прокурор хянана.

81. Аймаг дамжсан болон аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан үйлдэлтэй эрүүгийн хэрэг, гадаад улсаас шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэрэг, ЭБШХ-ийн 3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, тус улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн харъяаллыг Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр газар тогтооно.

82. Нийслэлийн дүүргүүд дамжсан үйлдэлтэй эрүүгийн хэргийн харъяаллыг Нийслэлийн прокурорын газар тогтооно.

83. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг уг гэмт хэрэг гарсан газар явуулах хэдий ч ЭБШХ-ийн 177 дугаар зүйлийн 177.3, 180 дугаар зүйлийн 180.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэг аймгаас нөгөө аймагт эсхүл аймгаас нийслэлийн дүүрэгт, нийслэлийн дүүргээс аймагт хэрэг шилжүүлж шалгах шаардлагатай тохиолдолд харъяаллыг Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр газар тогтоож өгнө.

84. ЭБШХ-д заасан дээрх үндэслэлээр нийслэлийн нэг дүүргээс нөгөө дүүрэгт хэрэг шилжүүлж шалгах шаардлагатай тохиолдолд харъяаллыг Нийслэлийн прокурорын газар тогтоож өгнө.

85. Тухайн орон нутагт нь шалгах боломжгүй гадны нөлөөтэй гэж үзсэн хэргийн харъяаллын асуудлыг Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр газраас хянаж шийдвэрлэнэ.

86. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага нь Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраар хэргийн харъяаллыг тогтоолгохдоо харъяалах прокурорын газраар дамжуулан тогтоолгоно.

87. Эрүүгийн хэргийн харъяаллын талаар гарсан маргааныг дээд шатны прокурор шийдвэрлэнэ.

88. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дуусган харъяаллын асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлж ирүүлсэн хэргийг прокурор ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор хянаж шийдвэрлэнэ.

Page 17: 32 havsralt 1

17

89. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад харъяаллын асуудлыг шийдвэрлэх тохиолдолд тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор хэргийг хянаж танилцан нэн даруй харъяаллын асуудлыг шийдвэрлэнэ.

90. Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон ЭБШХ-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн Эрүүгийн хуулийн 263/Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264 /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268 /Хээл хахууль авах/, 269 /Хээл хахууль өгөх/, 270 /Хээл хахууль зуучлах/, 273/Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна.

91. Нийслэлийн прокурорын газраас дараахь гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

91.1. Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Мөрдөн байцаах газраас мөрдөн байцаалт явуулж байгаа:

а/ Нийслэлд үйлдэгдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг санаатай алах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2), хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйхүчиндэх (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3) гэмт хэрэгт

б/ Аймаг болон нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн онц хүнд, хүнд гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.07.26-ны өдрийн 133 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

в/ Гадаад оронд үйлдэгдсэн болон гадаад улсаас шилжүүлж ирүүлсэн гэмт хэргүүдэд

г/ Гадаадын иргэдээс үйлдсэн онц хүнд, хүнд гэмт хэргүүдэд

д/ Улсын Ерөнхий прокурорын газраас хяналтын харъяалал тогтоож өгсөн гэмт хэргүүдэд

е/ Хүн худалдаалах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйл) гэмт хэрэгт

ё/ Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх журам зөрчих (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 193 дугаар зүйл), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар авах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйл), Мансууруулах бодис агуулсан ургамлыг тарих, ургуулах, хураан авах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйл), Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газрыг зохион байгуулах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 196 дугаар зүйл), Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн 200) гэмт хэргүүдэд

Page 18: 32 havsralt 1

18

ж/ Усны тухай хууль тогтоомж зөрчих (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 208 дугаар зүйлийн 208.2), Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2, 214.3) гэмт хэргүүдэд;

з/ Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан Ойн хууль тогтоомж зөрчих (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2) гэмт хэрэгт.

91.2. Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа:

а/ Нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргүүдэд

б/Төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газраас томилогддог төрийн өмчийн оролцоотой улсын үйлдвэрийн газруудын дарга нарт холбогдох гэмт хэргүүдэд (төрийн өндөр албан тушаалтан гэдэгт Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 тоот тогтоолд заасан албан тушаалтнууд хамаарна);

/Энэ заалтыг УЕП-ын 2011.07.26-ны өдрийн 133 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

91.3. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа:

/Энэ хэсгийг УЕП-ын 2011.07.26-ны өдрийн 133 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

а/ Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдээс бусад нийслэлд үйлдэгдсэн бүх хэргүүдэд,

/Энэ заалтыг УЕП-ын 2011.07.26-ны өдрийн 133 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

б/ Шүүгч, прокурор, Цагдаагийн газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нараас үйлдсэн бүх гэмт хэргүүдэд"

/Энэ заалтыг 2011.07.26-ны өдрийн 133 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

91.4. Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж буй гэмт хэргүүдэд.

92. Нийслэлийн прокурорын газар нь энэ зааврын 91.2, 91.3, 91.4-т заасан газруудын, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарагдах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

93. Энэ зааврын 91.2, 91.3, 91.4-т заасанхэргүүдийн хувьд шаардлагатай тохиолдолд орон нутагт танилцах ажиллагааг зөвхөн аймгийн прокурор гүйцэтгэж байна.

94. Тээврийн прокурорын газраас дараахь гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

94.1. Нийслэлийн төвийн 6 дүүргийн Замын Цагдаагийн тасгийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж байгаа

а/ Хүний бие махбодид гэмтэл учруулсан байж болзошгүй Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд

Page 19: 32 havsralt 1

19

б/ Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хөнгөн гэмт хэрэгт;

94.2. Замын Цагдаагийн газрын хүлээн авч шалгаж байгаа

а/ Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг захиргааны зөрчлийн материалд

б/ Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд

в/ Тус газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдэд

94.3. Төмөр замын Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа

а/ Төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

б/ Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Төмөр замын объектод /Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.1/, түүнчлэн суудлын болон ачааны галт тэргэн дотор гарсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

в/ Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Төмөр замын байгууллага, түүний харъяа байгууллагын өмчлөх эрхэд халдсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

94.4. Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа

а/ Иргэний агаарын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

б/ Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ХХК болон тэдгээрийн харъяа нийслэлийн нутаг дэвсгэр дэх объектэд, түүнчлэн агаарын хөлөг дотор гарсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

в/ Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын төрийн далбаа мандуулсан усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

Page 20: 32 havsralt 1

20

г/ Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ХХК болон тэдгээрийн харъяа нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгууллагын өмчлөх эрхэд халдсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд тус тус хяналт тавьж ажиллана.

/Энэ заалтыг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

94.5. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргүүдэд хяналт тавьж ажиллана"

/ Энэ хэсгийг УЕП-ын 2011.07.26-ны өдрийн 133 дугаар тушаалаар нэмсэн /

95. Энэ зааврын 94.1-ийн а-д зааснаас бусад Нийслэлийн төвийн 6 дүүргийн Замын Цагдаагийн тасгийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон захиргааны зөрчлийн материалд харъяалах дүүргийн прокурорын газрууд хяналт тавьж ажиллана.

96. Энэ зааврын 94.3-ын б, в-д зааснаас бусад Төмөр замын объектод болон Төмөр замын байгууллага, түүний харъяа байгууллагын өмчлөх эрхэд халдсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд тухайн гэмт хэрэг, зөрчил гарсан газрын прокурор нутаг дэвсгэрийн зарчмаар хяналт тавьж ажиллана.

/Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

97. Энэ зааврын 94.4-ийн б, г-д зааснаас бусад Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ХХК-ний харъяа байгууллагын объектэд гарсан түүнчлэн тэдгээр байгууллагын өмчлөх эрхэд халдсан захиргааны зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэргүүдэд тухайн гэмт хэрэг, зөрчил гарсан газрын прокурор нутаг дэвсгэрийн зарчмаар хяналт тавьж ажиллана.

/Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

98. Гэмт хэрэг, зөрчил нь Төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ХХК болон тэдгээрийн нийслэл дэх объектэд гарсан боловч тухайн байгууллагуудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг алдагдуулаагүй, хууль ёсны эрх, ашиг сонирхолтой нь холбоогүй тохиолдолд харъяалах нутаг дэвсгэрийн прокурорын газар хуульд заасны дагуу хяналт тавьж ажиллана.

Зургаа. Иргэний нэхэмжлэлийг хангахад шаардлагатай арга хэмжээавах талаар

99. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоож байгаа эсэх, иргэний нэхэмжлэлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авсан эсэхэд прокурор хяналт тавьж ажиллана.

100. Прокурор дараахь асуудлуудыг хянасан байвал зохино. Үүнд:100.1. Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан

тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь тэдэнд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлан өгч, энэ тухайгаа байцаалтын тэмдэглэлд тусгасан эсэх

Page 21: 32 havsralt 1

21

100.2.Хохирогчийг байцаахдаа иргэний нэхэмжлэл гаргах эсэх, хэрэв гаргах бол ямар хэмжээнд гаргахыг тодорхой асууж, энэ талаар байцаалтын тэмдэглэлд тусгасан эсэх

100.3. Гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд өөрт учирсан хохирлоонөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьсны үндсэн дээр түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож байгаа эсэх

100.4. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс иргэний нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан нотлох баримтуудын үнэн зөв, үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоосон эсэх

100.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг хийхдээ тухайн эд зүйлийн хувийн онцлог шинж чанар, орон нутгийн зах зээлийн ханш зэргийг харгалзан ялгамжтай үнэлж байгаа эсэх зэргийг сайтар анхаарч хянана.

101. Прокурор нь иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор ЭБШХ-ийн 76, 123, 134 дүгээр зүйлд заасан сэжигтэн, яллагдагч, түүнчлэн эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих этгээдийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах, эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээг авах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид чиглэл өгч ажиллана.

102. Прокурор сэжигтэн, яллагдагчийн гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө, нуугдмал хөрөнгийг илрүүлэн тогтоох ажиллагаанд хяналт тавина.

103. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь сэжигтэн, яллагдагчийг хохирол төлөхийг хууль бус аргаар шаардахыг хориглоно.

Долоо. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн нууц хамгаалалт, хадгалалт, хэргийн тухай нийтэд мэдээлэх талаар

104.Эрүүгийн хэргийн материалтай зөвхөн тухайн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор харьцана.

105. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн талаархи нууцлалыг чанд хадгална.

106.Эрүүгийн хэргийн материалыг олгогдсон дугаар бүхий эрүүгийн хэргийн хавтсанд хийж, зориулалтынсейфэнд лацдаж, хадгална.Шаардлагатай тохиолдолд байгууллагын жижүүр, харуул хамгаалалтын ажилтанд лацыг үзүүлж хүлээлцэнэ.

107.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн хэргийн материалыг дур мэдэн өөр хоорондоо шилжүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд мэдээ, мэдээлэл, ярилцлага өгөх, ил задгай орхиж явах,бусдад дамжуулж үзүүлэхийг хориглоно.

108.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор ээлжийн амралттай, өвчтэй, түр чөлөөтэй зэрэг шалтгаанаар эзгүй үед Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга болон орлогч, туслах эсхүл дээд шатны прокурорын шийдвэрээр хэргийг өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт шилжүүлнэ.Энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

109.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч,прокурор нь ажлаас халагдах, бүрмөсөн чөлөөлөгдөх, мөн хуульд заасан үндэслэлээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч,

Page 22: 32 havsralt 1

22

прокурор тухайн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл тогтоогдсон тохиолдолд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга болон туслах, орлогч эсхүл дээд шатны прокурор хэргийг өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт шилжүүлэх асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

110. Эрүүгийн хэргийн материалыг прокурор болон дээд шатны албан тушаалтанд танилцуулах, хуульд заасанүндэслэлээр хүрэлцэн ирж чадахгүй байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны даргын баталсан төлөвлөгөө, маршрутын дагуу шалгах зэргээс бусад хууль бус үндэслэл, шалтгаанаар албаны байрнаас гадагш авч гарахыг хориглоно.

111.Эрүүгийн хэргийн материалыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор заавал өөрсдөө биечлэн, албаны байранд, хуудсыг дугаарлан, үдэж товъёоглонтанилцуулна.

112. Шинжилгээний байгууллагаддүгнэлт гаргуулах зорилгоор эрүүгийн хэргийн материалыг шилжүүлэхдээ заавал хуудсыг дугаарлан, үдэж товъёоглон өгөх ба гарын үсэг зурж хүлээлцэнэ.

113. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд зөвхөн гарсанхэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагааны үр дүн байдаг тул нийтэд мэдээлэх шаардлагагүй бөгөөд тодорхой хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах,тараахявдлыг гаргуулахгүй байх, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой материалыг задруулахгүй байх үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хариуцна.

114.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн материалыг дур мэдэн нийтэд задруулсан, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан нь тэдгээрт зохих хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

115.Эрүүгийн хэргийн материалыг нийтэд мэдээлэх талаар аливаа хүсэлт гарсан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь энэ тухайхэрэгт хяналт тавьж буй прокурорт танилцуулна.

116.Хэрэгт хяналт тавьж буй прокурор хүсэлтийг хүлээн авмагц эрүүгийн хэргийн материалтай танилцан нотлох баримтанд дүгнэлт хийж,эргэлзээгүй нотлогдсон, хэргийг цаашид шалгаж шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаж, дээд шатныпрокурорт танилцуулан хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэнэ.

117.Хэрэгт хяналт тавьж буй прокурор эрүүгийн хэргийн материалыг нийтэд мэдээлэх тухай зөвшөөрлийг бичгээр өгнө.

118.Зөвшөөрөлд эрүүгийн хэргийн талаар ямар зорилгоор, ямар хэмжээнд нийтэд мэдээлэхийг нэг бүрчлэн тодорхой зааж өгнө.

119.Эрүүгийн хэргийн дараахь материалыг нийтэд мэдээлэхийг хориглоно.Үүнд:

119.1. Хүчирхийлэл, аллага, садар самууны холбогдолтой эрүүгийн хэргийн материал

119.2. Гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэгслийг нарийвчлан заасан мэдээлэл

Page 23: 32 havsralt 1

23

119.3. Төр, байгууллага, хувь хүний нууцтай холбогдох материал

119.4. Тухайн хэргийнгүйцэтгэх ажиллагаатай холбогдох материал

119.5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явц дахь хэрэг илрүүлэх, нотлох баримт цуглуулах зэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдох материал

119.6. Тухайн хэрэгт цугларсан шалгагдаж нотлогдоогүй баримт, эргэлзээтэй нотлох баримтын талаар

119.7. Хохирогч, гэрч болон бусад оролцогчдын овог, нэр, хаяг.

120.Энэ заавраар зохицуулсан журам нь хэргийн түүвэр, хэргийн хуулбар материал, хэрэг шалгах төлөвлөгөө, прокурорын даалгавар, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалд нэгэн адил мөрдөгдөнө.

121.Энэ заавраар зохицуулсан журам нь Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг гарсан тухай болон гэмт хэргийн талаархи дүн шинжилгээний мэдээлэл хийхэд хамаарагдахгүй.

Найм. Эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн

эд хөрөнгийг хүлээн авах,хадгалах,шийдвэрлэх талаар

122. Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг болон сум дундын прокурорын газарт эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээравсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрэгбүртгэгч,мөрдөнбайцаагчаас хүлээн авахдаа хэргийн материалын хамт, хураанавсан, битүүмжилсэнтухайтэмдэглэлийг үндэслэнпрокурорын газрын туслах ажилтан хүлээн авна.

123. Туслах ажилтан нь мөнгө, валют, үнэт цаасны сери, дугаар, тоо хэмжээг, эд зүйл, үнэт эдлэлийнтоо ширхэг, хэлбэр, хэмжээ, хэв загвар,өнгө, сорьц, онцлох шинж зэргийг бүртгэлд дэлгэрэнгүй бичиж хүлээн авна.

124. Зарим онцлох эд зүйл, үнэт эдлэлийг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн хүлээн авахбөгөөд энэажиллагаанд тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорыг, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг тус тус оролцуулна.

125. Хэрэгт хяналт тавьж буй прокурор нь тухайн хэргийн сэжигтэн, яллагдагч, бусад хүмүүсээс барьцаанд болон хохирол төлөх зорилгоор өгсөн мөнгө, валютыг банкин дахь прокурорын газрын зохих дансанд тушаалгаж, холбогдох баримтыг хэргийн материалдхавсаргана. Энэтухай прокурорын газрын бүртгэлд тэмдэглүүлнэ.

126. Прокурорын газарт хүлээн авсан эд мөрийн баримт, мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл бүрт бүртгэлийн дугаараар зүүлт хийж хадгална.

127. Зүүлтэнд хэнд холбогдох, хэд дугаартай, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан хэргийн эд мөрийн баримт, мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл болохыг тодорхой бичсэн байна.

128. Барьцаанд болон хохирол төлөх зорилгоор өгсөнмөнгө, валютыг банкин дахь прокурорын газрынтөгрөгийн болон валютын хүүгүй дансанд хадгална.

Page 24: 32 havsralt 1

24

129. Банкин дахь прокурорынгазрын дансанд байгаа барьцаа, хохирлын мөнгө, валютыг прокурор, шүүхийн шийдвэрт зааснаас бусад байдлаар шилжүүлж, зарцуулахыг хориглоно.

130. Барьцаанд болон хохирол төлөх зорилгоор өгсөн мөнгө, валютаас бусад бэлэн мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг прокурорын газарт тусад нь хадгална.

131. Дээрх зүйлсийг хаалга, цонх нь тусгай бэхэлгээ хамгаалалттай өрөөнд, үнэт эдлэл хадгалах зориулалтын, галд үл автах, хүндрүүлэгчтэй сейфэнд хадгалах бөгөөд тусгай лац ломбо хэрэглэнэ.

132. Прокурорын газарт хадгалж буй эд мөрийн баримт, мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийн бүрэн бүтэн байдлыг туслах ажилтан хариуцна.

133. Энэ зааварт заасан өрөө, сейф болон бусад шаардлагатай эд зүйлээр хангах үүргийг аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор хариуцна.

134. Прокурор хэргийг хянаж шийдвэрлэхдээ эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэртээ тусгаж, энэ тухай туслах ажилтанд мэдэгдэнэ.

135. Прокурор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад буцаах тохиолдолд эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх эсэхийг тогтоолдоо заавал зааж өгнө.

Хэрэв буцаан шилжүүлээд дахин хүлээнавчбайгаа тохиолдолдэнэ зааврын дагуу хүлээн авч хадгална.

136. Прокурор яллагдагчаар татах тогтоолыг баталж болон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх бол барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валютыг шүүхийн дансанд шилжүүлэх буюу хүлээлгэн өгнө. Харин эд мөрийн баримт, мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн хавсралтанд тодорхой дурьдаж, хэргийн хамт шүүхэд хүргүүлнэ.

137. Хэргийн эд мөрийн баримт, мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийгшүүхийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч, энэ тухай холбогдох бүртгэлд гарын үсэг зуруулна.

138. Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд банкинд хадгалагдаж байгаа барьцаа, хохирлын мөнгө, валют; прокурорын газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримт, мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэх талаар хэрэгсэхгүй болгох тогтоолдоо тодорхой зааж өгнө.

139. Прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргасантохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валютыг банкин дахь прокурорын газрын дансанд,бусад эд мөрийн баримт, мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг туслах ажилтан энэ зааврын дагуу хадгална.

140. Туслах ажилтан нь барьцаа болон хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, бусад эд мөрийн баримт, мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг холбогдох этгээдэд олгохдоо зөвхөн прокурорын шийдвэрээр олгоно.

Page 25: 32 havsralt 1

25

Ингэхдээ банкинд мөнгө, валют тушаасан баримт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд зүйл, мөнгө хураан авсан тэмдэглэл зэргийг үндэслэн олгоно.

141. Банкин дахь прокурорын газрын дансанд байгаа барьцаа, хохирлын мөнгө, валютыг энэ зааврын 52-т заасныдагуу олгоход банкнызарлагын баримтанд аймаг, нийслэл, тээвэр,дүүргийн прокурор нэгдүгээргарын үсгийг, нягтлан бодогч хоёрдугаар гарын үсгийгтус тус зурна.

142. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэхдээ барьцаа, хохирлын мөнгө, валют, эд мөрийн баримт, бусад мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг хэргийн хамт шилжүүлэх буюу хүлээлгэн өгнө. Ийнхүү шилжүүлж, хүлээлгэн өгсөн тухай бүртгэлд тусгаж, хэргийг харъяаллаар шилжүүлэх тухай тогтоолд тодорхой заах ба хүлээлцэхдээ энэ зааврын заалтыг баримтлана.

143. Харин хэргийн харъяаллын асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг Улсын Ерөнхий прокурорын газар, нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тохиолдолд харъяалал тогтоолгосны дараа эд мөрийн баримтыг хэргийн хамт холбогдох байгууллагад шилжүүлнэ.

144. Банкин дахь прокурорын газрын дансанд хадгалагдаж байгаа барьцаа, хохирлын мөнгө, валютыг хэрэг хүлээн авах газрын дансанд шилжүүлнэ.

145. Аймаг хооронд болон аймаг, нийслэлийн хооронд хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримт, үнэт цаас, үнэт эдлэлийг хэргийн хамт Цагдаагийн байгууллагын баталгаат шуудангаар явуулна.

146. Шилжүүлэх боломжгүй зүйлсийн /машин,тоног төхөөрөмж, барилга байгууламж, овор хэмжээ ихтэй, тээвэрлэлтийн явцад эвдэрч хэмхрэхг.м/ хувьд битүүмжилсэн болонхураан авсан тогтоол, бүртгэж дансалсан тэмдэглэл, гэрэл зураг, видео бичлэгийг хэргийнх нь хамт хүргүүлнэ.

147. Нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг дүүрэг хооронд болон прокурорын хяналтанд шилжүүлэхдээ эд мөрийн баримт, үнэт цаас, үнэт эдлэлийг биечлэн хүргэж өгнө. Харин прокурорын газраас хэрэг, материалыг бусад газарт шилжүүлэх тохиолдолд бичиг хүргэгч эд мөрийн баримт, үнэт цаас, үнэт эдлэлийг хэргийн хамт биечлэн хүргэж өгнө.

148. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан хэргийн барьцаа, хохирол төлүүлэхээр авсанмөнгө, валют, эд мөрийн баримт,үнэт цаас, үнэт эдлэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэхэд энэ журмыг нэгэн адил мөрдөнө.

149. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэтцаас,үнэтэдлэлийгалдсан,дутагдуулсан,солигдож өөрчлөгдсөн тохиолдолд дээд шатны прокурорт тухай бүр нь мэдэгдэх ба аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор биечлэн шалгаж шийдвэрлэн энэ тухайгаа Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурорт танилцуулна.

150. Прокурорын туслах ажилтан өдөр бүр ажил тарахад сейф, өрөө тасалгааны лац ломбыг байгууллагын жижүүр, харуул хамгаалалтын ажилтанд үзүүлж хүлээлцэн тэмдэглэл үйлдэж харилцан гарын үсэг зурах бөгөөд ажил цуглахад мөн жижүүр, харуул хамгаалалтын ажилтны хамт тавигдсан лац, ломбоны бүрэн

Page 26: 32 havsralt 1

26

бүтэн байдлыг шалгаж хүлээн авна. Лац ломбо хөдөлсөн гэж үзсэн, эргэлзээтөрсөнтохиолдолдаймаг,нийслэл,тээвэр,дүүргийнпрокурор, сум, сум дундын ахлах прокурорт танилцууланкомисстомилж зохих тооллого,шалгалтыгявуулжшалтгааныг тогтоолгоно.

151. Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, шилжүүлэн өгөх ажиллагаанд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор болон сум дундын ахлах прокурор биечлэн хяналт тавина.

152.Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, сум, сум дундын ахлах прокурор 14 хоног тутамдэрүүгийн хэргийн эд мөрийн баримт, мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийн тооширхэг,чанар байдал өөрчлөгдөж, дутагдсанэсэхийгбиечлэн үзэж танилцах бөгөөдшаардлагатай гэж үзвэлгэнэтийнтооллого,шалгалт хийлгэнэ. Улмаар шалгалтаарилэрсэнзөрчлийгарилгахаргахэмжээг нэн даруйавах бөгөөд буруутай албан тушаалтан, ажилтанд зохих хариуцлага тооцно.

153. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлийг хянан шийдвэрлэх явцад эрүүгийн журмаар хураан авсан эд мөрийн баримт, мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргахдаа ЭБШХ-ийн 86-88 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэж байвал зохино.

Ес. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

154. Хэрэг бүртгэгч нь дор дурьдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд ЭБШХ-ийн 414 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна. Үүнд:

154.1. Хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэхийг харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан.

154.2. Сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн.

154.3. Хохирогч хохирлын талаар маргаангүй.

155. Хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан гэдгийг тухайн хэргийн болсон нөхцөл байдал нь маш энгийн эсхүл тодорхой нотлох баримттай, үүнийг сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан хүлээн зөвшөөрсөн, тэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар ямар нэг хэмжээнд харилцан зөвшилд хүрсэн байна гэж ойлгоно.

156. Хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэхэд заавал хохирол төлөгдсөн байхыг шаардахгүй.

157. Хэрэг бүртгэгч нь эрүүгийн хэрэг үүсгэмэгц гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах болон гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийг хохирогчоор тогтоох тогтоол тус тус үйлдэж, улмаар сэжигтэн, яллагдагч, хохирогчоос хэргийг хялбаршуулсан журмаар шалгуулах тухай хүсэлтийг нь бичгээр гаргуулж авна.

Page 27: 32 havsralt 1

27

158. Сэжигтэн, яллагдагч, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хэрэг бүртгэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол үйлдэнэ.

159. Хэрэг бүртгэгч нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хэргийн материалын хамт ЭБШХ-ийн 173 дугаар зүйлийн 173.3 дахь хэсэгт заасан 72 цагийн дотор прокурорт танилцуулна.

160. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хэргийн материалын хамт хүлээн авч танилцаад нэн даруй эрүүгийн хэргийн дугаар олгох, хэргийг хялбаршуулсан журмаар шалгах эсэхийг шийдвэрлэнэ.

161. Прокурор хэрэг бүртгэгчийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэргийн дугаар олгоно.

162. Хэрэг бүртгэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна. Хэргийн хугацааг цааш нь сунгахгүй.

163. Харин уг 14 хоногт хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж дуусгаагүй бол хэргийг ердийн журмаар шалгаж шийдвэрлэнэ.

163.1. Мөн хэргийг шалгаж байх явцад хохирогч, сэжигтэн, яллагдагчаас хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай хүсэлтийг нь бичгээр гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргана. Энэ тохиолдолд хэрэг бүртгэгч, прокурор нь хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэх ба тогтоолд хэргийг ердийн журмаар шалгах болсон үндэслэлийг тодорхой бичнэ.

163.2. Хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж байгаад ердийн журмаар шалгах тохиолдолд хэрэг бүртгэлт явуулах хугацааг тоолохдоо хялбаршуулсан журмаар шалгасан хугацааг хэрэг бүртгэлт явуулах хугацаанд оруулж тооцох ба шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэлт явуулах хугацааг цаашид ердийн журмаар сунгана.

164. Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлт явуулж байгаа үед хэргийн болсон нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолж тогтоох ажиллагаа шаардагдахгүй. Хэрэг бүртгэгч нь тухайн гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоож, сэжигтэн, хохирогч, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэгавах, гэмт этгээдийн урьд нь ял шийтгүүлж байсан эсэх тухай баримтыг гаргуулах зэргээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг хязгаарлаж болно.

165. Хэрэг бүртгэгч нь хялбаршуулсан журмаар хэргийг шалгаж дуусган хэргийн материалыг яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд тэдгээрийн гаргасан санал, хүсэлтийг тусгана.

166. Хэрэг бүртгэгч нь хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, нэн даруй хэргийн материалыг яллагдагч, хохирогчийн хамт прокурорт шилжүүлнэ.

167. Хэрэг бүртгэгчээс шилжүүлж ирүүлсэн хэргийг прокурор хүлээн авч 24 цагийн дотор хянаж, ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

Page 28: 32 havsralt 1

28

168. Прокурор яллагдагчаар татсан тогтоолыг баталж хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчтэй тохиролцоно.

169. Хэрэв прокурор тохиролцоонд хүрвэл оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналаа бичгээр гаргаж, яллагдагч, хохирогчид нэн даруй танилцуулж гарын үсэг зуруулна.

170. Прокурор яллагдагчаар татсан тогтоолыг баталж, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналаа хавсарган хэргийг шүүхэд шилжүүлнэ.

171. Харин хохирогч ялын талаар санал зөрсөн, сэжигтэн, яллагдагч, хохирогч нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан эсхүл хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан тохиолдолд прокурор хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж хэрэг бүртгэлтэнд буцаана.Энэ тохиолдолд хэрэгт ердийн журмаар хэрэг бүртгэлт явуулна.

Арав. Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавих талаар

172. Эрүүгийн хэрэгт прокурор зэрэгцэн хяналт тавих нь ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан, олон холбогдогч, хохирогчтой, олон үйлдэлтэй, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэмт хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгуулах, прокурорууд багаар ажиллаж байцаан шийтгэх ажиллагааны шат бүхэнд тухай бүр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, гадны нөлөөнөөс ангид хэргийг эцэслэн шийдвэрлэх, түүнчлэн прокуроруудын ажлын дадлага туршлагад түшиглэн тодорхой төрлийн хэргийн талаар нэгдсэн ойлголт, практик тогтоох зорилгыг агуулна.

173. Тухайн эрүүгийн хэрэгт 2 буюу түүнээс дээш тооны прокурор багаар хамтран хяналт тавьж ажиллахыг “зэрэгцэн хяналт” тавих гэнэ.

174. Эрүүгийн хэрэгт дугаар олгох үед дээд шатны прокурор болон орлогч прокурор тухайн хэрэгт зэрэгцэн хяналт тавьж ажиллах прокуроруудыг томилно.

175. Дээд шатны прокурор болон орлогч прокурор нь тухайн хэрэгт зэрэгцэн хяналтыг хэрэгжүүлэхэд өөрөө биечлэн оролцож болно.

176. Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналтыг хэрэгжүүлж буй прокурорууд хэргийг хэсэгчилж /хувааж/ биш харин бүхэлд нь хянаж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд аль болох саад, чирэгдэл учруулахгүй байхаар ажлаа зохион байгуулвал зохино.

177. Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавих явцад аль нэг прокурор нь давуу эрх эдлэхгүй, албан тушаалаар ахлахгүй ба хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад прокуророос гаргах шийдвэр бүрийг хамтран гаргаж /ажиллагаанд ньдаалгавар бичих, хураан авах, үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, туршилт хийх, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэх, баривчлах, цагдан хорих санал гаргах, шинжээч томилох, хэргийн харъяаллын асуудлыг шийдвэрлэх, хугацаа тогтоох, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэх мэт/ хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр аль нэг нь гарын үсэг зурна.

Page 29: 32 havsralt 1

29

178. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан шийдвэрүүдийг гаргаж байгаа тохиолдолд хяналт тавьсан прокурорууд бүгд гарын үсэг зурсан байвал зохино.

179. Эрүүгийн хэргийн нотлох баримтыг үнэлэх, хэргийн талаарх аливаа шийдвэрийг гаргахдаа зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд хууль зүйн үндэслэл бүхий өөрсдийн дотоод итгэлд тулгуурлан харилцан санал солилцох ба саналын зөрүүтэй тохиолдолд дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлэнэ.

180. Эрүүгийн хэрэгт зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд прокурорын даалгаврын биелэлтэд хяналт тавих, хэргийг ажиллагааны явцад нь хянаж танилцах, мөрдөн байцаалтын сунгасан хугацаанд хийж гүйцэтгэсэн ажиллагааг хянаж үзэх зэрэг хяналтын ажлын бүхий л ажилд адил, тэнцүү оролцоно.

181. Харин тодорхой төрлийн байцаан шийтгэх ажиллагаанд биечлэн оролцох /байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт гэх мэт/, цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчтай уулзаж санал хүсэлтийг нь сонсох зэрэгт онцын шаардлагагүй гэж үзвэл аль нэг прокурор нь оролцож болно.

182. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад аливаа шийдвэр гаргах үед аль нэг прокурор нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас байхгүйгээс хугацаа алдах нөхцөл үүсвэл дээд шатны прокурор болон орлогч прокурор нь нэг прокурорыг нөхөн томилж болно.

183. Эрүүгийн хэргийн талаар гаргасан алдаатай шийдвэрийн хариуцлагыг зэрэгцэн хяналт тавьж буй прокурорууд адил, тэнцүү хүлээнэ.

Арван нэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагатай хамтран ажиллах талаар

184. Прокурорын газрууд хяналтын харъяа Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай хамтран нэгдсэн зөвлөгөөнийг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулна.

/Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

185. Хамтарсан зөвлөгөөнөөр дараахь зүйлсийг хэлэлцэнэ. Үүнд:

185.1. Тухайн нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, шинж чанар, анхаарах асуудлууд

185.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний байдал, үр дүн, цаашид авах арга хэмжээ

185.3. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүнгийн байдал

185.4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж буй байдал, ялын бодлогын талаар

185.5. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны талаар прокуророос өгөх заавар, чиглэл, зөвлөмж

Page 30: 32 havsralt 1

30

185.6. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд, шийдвэрлэвэл зохих арга замуудын талаарх санал хүсэлт

185.7. Прокурор ба Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан мэдээлэл солилцох арга замуудын талаар

185.8. Прокурор ба Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас олон нийттэй харилцах талаар.

186. Хамтарсан зөвлөгөөний тэмдэглэл хөтлөх ба тэмдэглэл нь талуудад хадгалагдана.

187. Хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлтийн талаар дараагийн зөвлөгөөн дээр танилцуулж, үр дүнг тооцож ажиллана.

188. Прокурорын газрууд нь хяналтын харъяа Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагатай тогтмол хугацаанд хамтарсан хурал, семинар, ярилцлага, сургалт зохион байгуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй тодорхой төрлийн хэргийг шалгаж шийдвэрлэх арга тактик, зүйлчлэлийн асуудал, хэрэг шалгах ажиллагаа удааширч буй шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга замуудын талаар харилцан ярилцаж шийдвэрлэж байвал зохино.

Арван хоёр. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар

189. Мөрдөн шалгах ажиллагаа нь прокуророос эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойтогтоохонцгой ажиллагаа мөн.

190. ЭБШХ-ийн 357 дугаар зүйлийн 357.1.1, 357.1.2-т заасан нөхцөл байдал илэрсэн, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу

оролцогчдоос энэ талаар прокурорын газарт бичгээр гаргасан гомдол,мэдээлэл болон бусад илэрсэн нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл болно.

191. Мөрдөн шалгах ажиллагааявуулах шаардлагатай гэж үзсэн прокурор энэ тухай өөрийн үндэслэл бүхий саналаа Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах болон аймаг,нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, сум,сум дундын ахлах прокурорт танилцуулна.

192. Иргэдээс гаргасан гомдол, мэдээллийг /бичгээр болон амаар/ хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэж; гомдол, мэдээлэл гаргасан иргэнд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хүлээх хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулж авна.

193. Гомдол,мэдээлэлийг хүлээн авмагц энэ тухай үйлдсэн тэмдэглэлийг прокурорын газрын туслах ажилтанд өгч бүртгэлд авахуулна.

194. Прокурор дээр дурьдсан нөхцөл байдал бий болсон гэх хангалттай үндэслэл байвал шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай

Page 31: 32 havsralt 1

31

тогтоол эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол үйлдэх бөгөөд прокурорын тогтоол нэгдсэн дугаартай байна.

195. Прокурор хөнгөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг ЭБШХ-ийн 178 дугаар зүйлийн 178.1, бусад гэмт хэрэгт мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасан хугацаанд явуулна. Цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатайбол хугацааг ЭБШХууль болон энэ зааварт заасан журмын дагуу зохих прокуророор сунгуулна.

196. Прокурорын мөрдөншалгахажиллагаагаар хэрэгбүртгэлт, мөрдөн байцаалтыншатанд урьд нь хийгдсэн ажиллагааг давтан явуулжбодит байдлыг тогтооно.Иймд ЭБШХ-ийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагатай гэж үзсэн гэрч, хохирогч, сэжигтэн,яллагдагчийг биечлэн байцаах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах,үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, гомдол гаргасан тодорхой асуудлыг шалгах зэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна.

197. Харин тухайн хэрэгт бүхэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй.

198. Прокурор мөрдөншалгахажиллагааны явцад нотлохбаримт цуглуулахдааЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу ажиллана.

199. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, хуулийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдвол тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоож, өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хэрэг мөрдөхийг даалгана. Энэ тухай тогтоол үйлдэж, тухайн хэрэгт урьд нь авагдсан материалд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан материалыг хавсарган прокурорын газрын туслах ажилтнаар дамжуулан хүргүүлнэ.

/Энэ зүйлийг УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

200. Хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн хэргийн хувьд тухайн хэргийг сэргээлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.

201. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн нь тогтоогдвол прокурор өөрийн тогтоолоорхэргийг сэргээнэ.

202. Прокурор мөрдөн шалгах ажиллагааг тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулна.

203. ЭБШХ-ийн 357 дугаар зүйлийн 357.1.2 дахь хэсэгт заасан шинэ нөхцөл байдалд заавал прокурормөрдөн шалгах ажиллагаа явуулна.

204. Прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдал нь тогтоогдож, энэ нь тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал прокурор Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахбайгууллагад харъяаллын дагуу шилжүүлж шалгуулна.

205. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг хянаж хэлэлцээд ЭБШХ-ийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх хэсэгт заасны дагуутогтоол, магадлалыгхүчингүйболгож,хэргийгхэрэгбүртгэлт,мөрдөн байцаалтанд буцаах тухай

Page 32: 32 havsralt 1

32

тогтоол гаргасан тохиолдолд прокурорхэргийг хүлээн авч хяналтын харъяа Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж шалгуулна.

206. Прокурор мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал болон шинээр илэрсэннөхцөлбайдлынталаархэрэгүүсгэх үндэслэлгүй, эсхүл шинэ нөхцөл байдлыг шалгахад хэргийг сэргээх үндэслэл тоггоогдоогүй талаар гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх бөгөөд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэйг дурьдаж өгнө.

207. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон үндэслэлтогтоогдсон эсэхээс үл хамаарч цугларсан бүхий л нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.

Арван гурав. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр

208. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган прокурорын газарт шилжүүлж ирүүлсэн хэргийг прокурор хүлээн авч 14 хоногийн дотор хянана.

209. Прокурор хэрэг хянах хугацааг сунгуулах зайлшгүй тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэн дээд шатны прокурорт танилцуулж сунгуулна.

210. Прокурор ЭБШХ-ийн 214 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

211. Яллагдагчаар татсан тогтоол батлах буюу яллах дүгнэлт үйлдэх үед прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгосон, түүнчлэн хөнгөн ялтай хууль хэрэглэсэн бол энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ.

212. Яллагдагчаар татах тогтоолыг хэрэг бүртгэгч үйлддэг боловч прокурор түүнийг баталж хэргийг шүүхэд шилжүүлдэг, шүүх яллагдагчаар татсан тогтоолын хувийг яллагдагчид гардуулан өгдөг, шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагч яллагдагчаар татсан тогтоолыг уншиж сонсгосноор эхэлдэг, яллагдагчаар татсан үндэслэл нь прокурорын яллах үндэслэл болдог тул прокурор яллагдагчаар татах тогтоолын бичилт, хууль зүйн үндэслэлд онцгой анхаарна.

213.Яллагдагчаар татах тогтоол нь дараахь шаардлагыг хангасан байна.

213.1. Яллагдагчаар татах тогтоолыг хэрэг бүртгэгч хэн, хаана, хэзээ үйлдсэн он, сар, өдөр

213.2.Яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр

213.3. Яллагдагчаар татаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг

213.4. Хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн

213.5.Яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг тус тус товч тодорхой бичсэн байна.

213.6.Сонсгосон ялыг яллагдагчаар татагдсан этгээдэд танилцуулж, танилцуулсан он, сар, өдрийг бичиж гарын үсэг зуруулна.Яллагдагч гарын үсэг зурахгүй гэсэн тохиолдолд энэ тухай тэмдэглэл хийнэ.

Page 33: 32 havsralt 1

33

213.7.Яллагдагчаар татсан тогтоолд заавал хавсралт байна.Хавсралт нь энэ зааврын 212.4-тзаасан яллах дүгнэлтийн хавсралтад тавигдах шаардлагыг хангасан байна.

213.8. Яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч тус бүрт 3 хувь үйлдэх ба 1 хувь нь хавтаст хэрэгт, 1 хувийг прокурорын газрын бичиг хэргийннэгж болгон дугаар дараалан хадгалж, 1 хувь нь хэргийн хамт шүүхэд очно.

214. Шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт хийлгүүлэхээр буцаасан хэргийн хувьд шүүхийн тогтоол, магадлал, шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг хийгээд урьд сонсгосон ялыг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нэмж ял сонсгохоор бол хэрэг бүртгэгч, прокурор нь ял өөрчлөн сонсгох, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмж ял сонсгох тогтоол үйлдэжяллагдагчийг шинээр сонсгосон ялтай холбогдуулан байцааж, хэргийг шүүхэд шилжүүлнэ.

215. Харин урьд сонсгосон ял огт өөрчлөгдөхгүй бол яллагдагчаартатсан тогтоолыг дахин баталж хэргийг шүүхэд шилжүүлнэ.

216. Прокурорын яллах дүгнэлт нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хяналтын эрх зүйн хэлбэрт хамаарах ба яллах нотлох баримтуудыг прокуророос дүгнэж буйэрх зүйн хэлбэр мөн.

217. Яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ба дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

217.1. Яллах дүгнэлтийн эхлэл хэсэгт тухайн яллах дүгнэлтийг үйлдэж байгаа прокурорын нэр, ажлын газар, эрүүгийн хэрэг үүсгэсэн он, сар, өдөр, мөрдөн байцаагчийн нэр, цол, яллагдагчийн нэр, эрүүгийн хэргийн дугаар, прокурорт хэргийг хэзээ ирүүлсэн зэргийг товч дурьдана.

217.2. Тэмдэглэх хэсэгт:

а/ ЭБШХ-ийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт овог, эцгийн нэр, нэр бичнэ гэж заасан тул яллагдагчийн биеийн байцаалтыг тэмдэглэх хэсэгт дэлгэрэнгүй бичих шаардлагагүй.

б/ Хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа зорилгыг бичихдээ гэм буруутай этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийг хэзээ, хаана,ямар зорилго, ямар аргаар үйлдсэн, уг гэмт хэрэгт хамтран оролцогчоор оролцсон бол гүйцэтгэгч, хатгагч, хамжигч, захиалагч, зохион байгуулагчийн алинаар нь оролцсон болох, энэ нь хамтран оролцох аль хэлбэрт хамаарч байгааг, уг гэмт хэрэгтөгссөн эсэх, завдсан гэж үзвэл төгссөн, төгсөөгүйн аль нь болох, гэм буруугийн шууд, шууд бус санаатай эсэхийг дүгнэх, болгоомжгүйгээр үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсаны аль нь болохыг тодорхой бичнэ.

в/ Учруулсан хохирлын талаар дурьдахдаа бие эрхтний хохирол учирсан бол гэмтлийн зэргийн ангилалаар болон амь нас хохирсныг, эд хөрөнгийн хохирол учирсан бол тодорхой нотлох баримтаар тогтоогдсоныг үндэслэн хэдэн төгрөгний бодит хохирол учирсныг бичнэ. Харин эдийн бус буюу сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгааг тэмдэглэх хэсэгт дурьдахгүй.

г/ “Зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт” гэдэгт яллагдагчийн гэм буруутайг нотолж байгаа, тухайн прокурорын гол гэж үзсэн яллах нотлох

Page 34: 32 havsralt 1

34

баримтуудын товчлолыг ойлгоно. Нотлох баримтуудыг бүрэн эхээр нь хуулбарлахгүйгээр яллах баримт болж байгаа тэр хэсгийг нь хуулбарлан буулгавал зохино.Ингэхдээнотлох баримтын утга, найруулгыг өөрчилж болохгүй.

д/ Нотлох баримтыг яллах дүгнэлтэд үнэлж бичихдээ харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь үнэн зөв, алийг нь буруу гэж үзсэнүндэслэлээ хуулийн заалтуудыг иш үндэс болгон дүгнэх, хэрвээ яллагдагч худлаа мэдүүлсэн бол энэ нь ямар нотлох баримтуудаар няцаагддаг болох зэргийг дурьдсан байхаас гадна хэд хэдэн үйлдэлтэй бол үйлдэл тус бүрээр нь нотлох баримтуудыг ангилж дүгнэн ойлгомжтойгоор бичнэ.

е/ Байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримт цуглуулсан бөгөөд уг зөрчил нь эргэж засагдах боломжгүйн улмаас нотлох баримтаар үнэлэгдэхээргүй бол энэ тухай яллах дүгнэлтэнд дурьдаж яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар дүгнэлт хийсэн байна.

ё/ Шүүх гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг тул прокурор яллах дүгнэлтэнд “гэм буруутай нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон” гэсэн дүгнэлт хийхээс зайлсхийвэл зохино.

217.3. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт:

а/ Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийг бичихдээ ЭБШХ-ийн 215 дугаар зүйлийн 215.2.2, 218 дугаар зүйлийг удирдлага болгоно.

б/ Яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл, заалттай тохирч байгааг бичихийн зэрэгцээ ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлах шаардлагатай тохиолдолд ерөнхий ангийн зүйл, заалтуудыг заавал журамлана.

в/ Яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хэд хэдэн яллагдагчтай бөгөөд яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь өөр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа бол Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг бүрээр тус тусад нь ойлгомжтой бичнэ.

г/ Хэргийг хаанахын шүүхэд шилжүүлж байгааг тодорхой бичнэ. Харин яллах дүгнэлт үйлдэх үед шүүхийн харъяалал тодорхойгүй бөгөөд дээд шатны шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд “дээд шатны шүүх харъяалал тогтоож өгсөн газрын шүүхэд шилжүүлсүгэй” гэж бичвэл зохино.

217.4.Хавсралт хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа, эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгийн тодорхойлолт, иргэний нэхэмжлэл түүнийг хангах талаар авсан арга хэмжээ, түүнчлэн шүүх хуралдаанд оролцуулбал зохих оролцогчдын талаар саналаа заавал тусгасан байна.

а/ Эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгийн талаарх тодорхойлолтыг бичихдээ тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шүүхэд шилжүүлэхдээ хэдэн ширхэг, ямар шинж чанартай болохыг, хэрэв хэргийн хамт шилжүүлэх боломжгүй байгаа бол хаана хадгалж байгааг, битүүмжилсэн эд хөрөнгө хаана, ямар байдалтай байгаа, ямар шинж чанартай болохыг тус тус тодорхой тусгана.

Page 35: 32 havsralt 1

35

б/“Иргэний нэхэмжлэл, түүнийг хангах талаар авсан арга хэмжээ” гэдэгт гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид ямар хэмжээний бодит хохирол учирсан, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн, яллагдагч хохирлыг төлсөн эсэх, хэдий хэмжээний төлбөр төлвөл зохих зэргийг тусгана. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэлээ гаргаж өгөөгүй тохиолдолд энэ тухай дурьдаж өгнө.

в/ Шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулбал зохих гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч болон бусад оролцогчдын талаар санал гаргахдаа эдгээр оролцогчид нь шүүх хуралдаанд оролцсоноороо яллах талд ашигтай, давуу байдлыг бий болгох талаас нь харгалзан үзвэл зохино. Нотолгооны хувьд маргаангүй тодорхой хэргүүдэд ийнхүү санал гаргахгүй байж болно.

218. Яллах дүгнэлтийг энэ зааврын 213.8-д заасан хувиар үйлдэнэ.

219. Яллагдагчаар татах тогтоол баталсан болон яллах дүгнэлт үйлдсэн хэргийг яллагдагчийн хамт прокурорын газрын бичиг хүргэгч шүүхэд биечлэн хүргэж өгнө.

220. Олон яллагдагчтай эсхүл олон хавтастай түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад хэргийг шүүхэд хүргэхэд унаагаар хангах үүргийг аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор хүлээнэ.

221. Шаардлагатай гэж үзвэл зарим хэргийг яллагдагчийн хамт шүүхэд шилжүүлэхэд Цагдаагийн байгууллагын хамгаалалттайгаар хүргэнэ.

222. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаахдаа прокурор энэ тухай тогтоол үйлдэж буцаана.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар

223. Прокурор өөрөө болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн ЭБШХ-ийн 24, 25 дугаар зүйлийн 25.1, 208, 210 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахдаа тогтоол үйлдэнэ.

224. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд өөрийн шийдвэрийн үндэслэлийг нотлох баримтанд тулгуурлан дэлгэрэнгүй, хууль зүйн үндэслэлтэй бичих ба хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж өгнө.

225. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн талаар сэжигтэн, яллагдагч, хохирогчид энэ зааврын 19, 20-д заасан хэлбэрээр мэдэгдэнэ.

226. ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нөхцлийг бүрэн хангасан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тохиолдолд хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгоно.Ингэхдээ яллагдагчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлнө гэсэн амлалтанд хохирогч төөрөгдөн итгэж сайн дураараа эвлэрэх санал хүсэлт гаргасан эсэхийг сайтар хянасан байвал зохино.

227. Захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд энэ тухай зааж, захиргааны шийтгэл ногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгана.Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Page 36: 32 havsralt 1

36

шийдвэр гаргаснаас хойш 1 сарын дотор захиргааны шийтгэлийн биелэлтийг тооцож, хангуулах арга хэмжээ авна.

228. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн хэрэгт хураагдсан болон барьцаалагдсан эд зүйл, эд мөрийн баримтыг ЭБШХууль болон энэ зааварт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

229. ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, холбогдогч нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ.

230. ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эс зөвшөөрч гомдлоо прокурорт гаргасан тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийн материалыг шүүхэд шилжүүлнэ.

231. Илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж дээд шатны прокуророос сэргээж ирүүлсэн хэргийг тухайн шийдвэрийг гаргасан прокурорт дахин хувиарлахгүй ба өөр прокурорын хяналтанд өгнө.

232. Аль нэг шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон хэргийг адил эрхтэй прокурор сэргээн шалгуулах эрхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх талаар

233. Прокурор ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, энэ тухай тогтоол үйлдэнэ.

234. Прокурор хэргийг түдгэлзүүлэхдээ гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн байхгүйд гүйцэтгэж болох бүх ажиллагааг явуулсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авсан эсэх, хэргийг түдгэлзүүлэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон эсэхийг сайтар хянана.

235. ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч оргон зайлсан эсхүл байгаа газар нь мэдэгдэхгүй үндэслэлээр прокурор хэргийг түдгэлзүүлсэн бол эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхээр Цагдаагийн байгууллагад даалгаж энэ тухай тогтоол үйлдэн хэргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлнэ.

236. Прокурор эрэн сурвалжлах ажиллагааны явц, үр дүнтэй тогтмол хугацаанд танилцаж байна.

237. ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсгээр хэргийг түдгэлзүүлсэн ч гэмт хэргийг хэн үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд прокурор уг этгээдийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхээр Цагдаагийн байгууллагад даалгаж, энэ тухай тогтоол үйлдэж болно.

238.Түдгэлзүүлсэнхэргийг прокурор нэн даруй Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад буцаан хүргүүлнэ.

239. Прокурор түдгэлзүүлсэн хэрэг бүрт хяналтын карт хөтөлж, хяналт тавина.

Page 37: 32 havsralt 1

37

239.1.Хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж буй прокурор нь картыг хариуцан хөтлөх бөгөөд картанд хэргийг түдгэлзүүлсэн хуулийн зүйл, хэсгээс гадна түдгэлзүүлж буй үндэслэлийг дэлгэрэнгүй бичнэ. Түүнчлэн картын ард тухайн түдгэлзүүлсэн хэргийг хэзээ, ямар үндэслэлээр хянаж, ямар шийдвэр гаргасан, эрэн сурвалжлах ажиллагаа хийлгүүлэх тухай тогтоолын биелэлтийг хэзээ, хэрхэн тооцсон үр дүнгийн талаар тухай бүр нь тэмдэглэл үйлдэж байна.

239.2.Туслах ажилтан нь тухайн тайлангийн жилийн эхнээс хэргийг түдгэлзүүлсэн он, сар, өдрийн дэс дарааллаар картанд дугаар өгч, нэгдсэн дараалалд оруулна.

239.3.Прокурор нь тайлангийн эцэст түдгэлзээтэй байгаа үлдэгдэл хэргийн картыг авч үлдэн дараагийн тайлангийн жилд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллана.

239.4. Тухайн тайлангийн хугацаанд сэргээж эцэслэн шийдвэрлэсэн/хэрэгсэхгүй болгосон, шүүхэд шилжүүлсэн гэх мэт/ хэргийн картыг туслах ажилтан прокуроруудаас авч, дугаарын дэс дарааллаар бичиг хэргийн нэгж болгон архивт шилжүүлнэ.

239.5.Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, дахин түдгэлзүүлэхдээ шинээр карт нээж давхардуулан хөтлөхгүй.Картыг үрэгдүүлэх, алга болгохгүй байх нь зүйтэй.

240. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь уг хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт нэн даруй мэдэгдэнэ. Прокурор хэргийн материалтай танилцаад үндэслэлтэй бол хэргийг сэргээн шалгуулна.

241. Прокурорын шийдвэр тогтоол хэлбэрээр бичигдэх ба хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлага тавигдана.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.

241.1.Прокурорын тогтоолыг 2 хувь үйлдэх ба 1 хувийг хэргийн материалд, 1 хувийг дугаарын дагуу бичиг хэргийн нэгж болгож архивт хадгална.

241.2. Туслах ажилтан прокурорын тогтоолын дугаарыг олгохдоо хэргийн байцаан шийтгэх ажиллагааны өөрчлөлт бүрийн тоогоор дэс дараалан олгохгүй. Харин хэргийн талаар урьд нь гарсан шийдвэр хүчингүй болж дахин шийдвэр гарах тохиолдолд өмнөх тогтоолын дугаарын ард дэд дугаар /1а, 1б гэх мэт/ тавина.

242. Прокурорын шийдвэрт гомдол гаргах хугацаа, гомдол гаргах дээд шатны прокурорыг тодорхой зааж өгнө.

243. Прокурор эрүүгийн хэрэгт гаргасан шийдвэр, холбогдох бусад материалыг хавтаст хэрэг, материалд хавсарган архивт өгөхөд бэлэн болгоно.

243.1. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргаагүй бол татгалзсан материал, эрүүгийн хэргийг архивын ажилтанд хүлээлгэн өгч, холбогдох бүртгэлд тэмдэглэл хийж гарын үсэг зуруулна.

Page 38: 32 havsralt 1

38

243.2. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаснаас хойш 30 хоногоос хэтрүүлэлгүй хэрэг, материалыг архивт шилжүүлнэ.

244. Прокурорын шийдвэр, хяналтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх талаар Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан зааврыг мөрдөнө.

Арав дөрөв. Туслах, орлогч болон дээд шатны прокурорынхяналтын талаар

245. Прокурор нь дор дурьдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явц, үр дүнг туслах болон орлогч прокурор эсхүл дээд шатны прокурорт тухай бүр нь танилцуулж, шийдвэр гаргана.

245.1. Төрийн өндөр албан тушаалтан болон дипломат дархан эрх ямба эдэлж байгаа этгээд,шүүгч,прокурор,төрийнзахиргаа, хил,тагнуул,цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад холбогдох

245.2. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн,олон нийтийн анхаарал татсан

245.3. Ээдрээ төвөгтэй гэж үзсэн.

246. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор болон сум, сум дундын ахлах прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу прокурорын гаргасан шийдвэрийг хэргийн материалаар нь заавал хянана.

247. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор болон сум, сум дундын ахлах прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь хэсэгт заасан хэргийг доод шатны прокурорын хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хянана.

248. Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокуророос бүрэн эрхээ шилжүүлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах болон орлогч прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь хэсэгт заасан доод шатны прокурорын шийдвэрийг хэргийн материалаар нь хянаж болно.

249. Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум, сум дундын ахлах прокурор болон мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах, орлогч прокурор ньийнхүү хэрэг, материал хянасан он, сар, өдрийг тогтоол шийдвэрт тэмдэглэж гарын үсэг зурахаас гадна холбогдох бүртгэл эсхүл түүвэр, тэмдэглэлтэй байна.

250. Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум, сум дундын ахлах прокурор болон дээд шатны прокурорын эрх олгогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах, орлогч прокурор нь доод шатны прокурорын шийдвэрийг хянаад, хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах шийдвэр гаргана.

/Энэ зүйлд УЕП-ын 2011.12.05-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/

Page 39: 32 havsralt 1

39

Арван тав. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажилд хөтлөгдөх бүртгэл

251. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр харъяа прокурорын газрууд дараахь нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.

251.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаанд хяналт тавих нэгдсэн бүртгэл

251.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих нэгдсэн бүртгэл

251.3. Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авч шийдвэрлэсэн тухай бүртгэл

251.4. Түдгэлзүүлсэн хэрэгт хяналт тавьсан карт.

252. Прокурорын туслах ажилтан хяналтын ажлын дээрх бүртгэлүүдийг хариуцан хөтөлнө.

253. Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан орлогч прокурор болон туслах, сум, сум дундын ахлах прокурор нь хяналтын ажлын бүртгэл хөтлөлтийн байдалтай 7 хоног тутамд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн хөдөлгөөн, шийдвэрлэлтийн байдалтай өдөр бүр танилцаж прокурор, ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

254. Орлогч прокурор болон туслах, сум, сум дундын ахлах прокурор нь түдгэлзүүлсэн хэргийн карт хөтлөлт, түдгэлзүүлсэн хэргийн хөдөлгөөн, шийдвэрлэлтийн байдалтай 7 хоног тутамд танилцаж заалт чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллана.

255. Аймаг, Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газар нь мөрдөн байцаалт явуулах болон яллагдагчийгхорьж мөрдөх хугацааг 8 буюу түүнээс дээш удаа сунгасан хэргүүдийн талаархсудалгааг сар бүрийн 05-ны дотор Улсын Ерөнхий прокурорын газрын 1 дүгээр газарт ирүүлнэ.

256. Аймаг, Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорууд хяналтын ажлын мэдээг улирал, хагас, бүтэн жилээр батлагдсан маягтын дагуу гаргуулж тайлан бичиж тухай бүр нь ажилдаа үнэлэлт дүгнэлт өгнө.

----- о0о -----