31
САЙНШАНДАЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО 2010 оны 06-р сарын 30

49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

Embed Size (px)

Citation preview

Page 1: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

2010 оны 06-р сарын 30

Page 2: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

2

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

“САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

2010 оны 6 дугаар сарын 30

Page 3: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

3

АГУУЛГА

НЭГ. “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ.......................4

1.1. Нийтлэг үндэслэл, ерөнхий мэдээлэл......................................................................................4

1.2. Хууль эрх зүйн үндэслэл ......................................................................................................... 4

ХОЁР. “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ..................................................5

2.1. Төсөл хэрэгжүүлэх зарчим /үзэл баримтлал/................................................................6

2.2. Төсөл хэрэгжилтийн үе шатууд.......................................................................................6

ГУРАВ. ДЭД БҮТЭЦ, ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙГМИЙН ХАНГАМЖ..............................................8

3.1. Дэд бүтэц..........................................................................................................................8

3.2. Хот байгуулалт, газар ашиглалт, инженерийн байгууламж .....................................11

3.3. Нийгмийн хангамж, хүний нөөцийн чадавхи................................................................13

ДӨРӨВ. АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ...........15

ТАВ. САНХҮҮЖИЛТ..........................................................................................................................17

5.1. Төслийн санхүүжилтийн талаархи төсөөлөл..............................................................17

5.2. Боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулах эрсдлийн үнэлгээ..............................................................................................................................................18

5.3. Макро-эдийн засгийн шингээх чадвар ........................................................................19

5.3. Санхүүгийн шингээх чадвар........................................................................................20

ЗУРГАА. “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН АЧ ХОЛБОГДОЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ.......................................................................................21

6.1. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын кластерийн нөлөөллийн талаархи төсөөлөл.............................................................................................................................22

6.2. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын эдийн засгийн бодит өсөлтөд үзүүлэх шууд нөлөөлөл................................................................................................................................22

6.3.“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборийн гадаад худалдаанд үзүүлэх нөлөөлөл.........................................................................................................................................23

6.4. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүс нутагт үзүүлэх нөлөө.....................24

ХАВСРАЛТ. АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГААС..................................................................................................................................29

Page 4: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

4

НЭГ. “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

1.1. Нийтлэг үндэслэл, ерөнхий мэдээлэл

Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын 2009 оны 320, 2010 оны 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа.

Сайншандад боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барьж дэвшилтэт техник, өндөр

технологи нэвтрүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх бөгөөд салбарын үйл ажиллагаа, техник, технологийн хувьд харилцан уялдаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд хөгжих боломж бий болж улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг, таатай нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Сайншанд нь Дорноговь аймгийн төв бөгөөд 20,4 мянган хүн амтай. Хүн амын 70%

инженерийн төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 30% нь амины орон сууцанд амьдардаг. Улаанбаатараас зүүн урагш 463 км-т, далайн түвшнээс дээш 938 м өндөр газарт байрладаг. 234.6 мянган га газар нутагтай.

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон улсын төмөр замын босоо тэнхлэг

дээр байрладаг томоохон өртөөтэй бөгөөд Бээжин-Улаанбаатарын төмөр зам болон Мянганы замын босоо тэнхлэг дайрч өнгөрдөг. Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүдийн галт тэрэг өдөр бүр явдаг. Иргэдийн чөлөөтэй зорчих боломж сайн бүрдсэн.

Инженерийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, төвийн эрчим хүчний системд болон

шилэн кабелийн магистраль шугамд холбогдсон, үүрэн холбооны бүх оператор үйл ажиллагаагаа явуулж байна. Сайншанд сумын төв нь дулаан, цэвэр ус, ариутгах татуургын төвлөрсөн системтэй.

Дорноговь аймаг нь хүн амын төвлөрөл сайтай бөгөөд 2009 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн амын тоо 37,2 мянга, эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 20,7 мянга болж, өмнөх онтой харьцуулбал хөдөлмөрийн насны хүн амын тоо 3.8 хувиар өссөн байна. Сайншанд сумын төвд нийт 13,0 мянган оюутан сурагчид суралцаж байгаагаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, АУК-д 1,9 мянган оюутан суралцаж байна.

Сайншанд сум нь 2009 онд 5.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4.5 тэрбум

төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна.

Байгалийн баялгийн хувьд барилгын материал, элс, шавар, өнгө бүрийн шороон будаг, жонш, цеолит, хүрэн нүүрс, нефтийн ордуудтай, булаг шанд, заган ой, бударгана, таана, хүмүүл, гоёо, хармаг, тэмээн хөх зэрэг байгалийн баялаг ургамал, жимс арвинтай, говийн унаган дүр төрх нь гадаад дотоодын ажил хэрэгч хүмүүс, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. 1.2. Хууль эрх зүйн орчин

Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Монгол Улсын Концессын тухай хууль, Үйлдвэр, технологийн цогцолборийн эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тухай хууль, Усны

тухай хууль, Хот байгуулалтын тухай зэрэг хууль тогтоомжууд үйлчилнэ.

Одоо үйлчилж буй Үйлдвэр, технологийн цогцолборийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үйлдвэрлэл, технологийн цогцолбор” гэж “үйлдвэрлэл,

технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан

уялдсан үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний цогцолборыг хэлнэ“ гэж тодорхойлсон бөгөөд

Page 5: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

5

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор энэхүү хуулинд заасанчлан харилцан уялдаа бүхий үйлдвэрүүдийн цогцолбор байх болно.

Хэрэв “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор нь “тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй тохиолдолд цаашдаа хууль эрх зүйн хувьд зарим өөрчлөлт, шинэчлэлийг хийх хэрэгцээ гарч болохоор байдал харагдаж байна. Мөн цаашид хууль эрх зүйн асуудлаар зөвлөх авч ажиллуулах хэрэгцээ гарч болно. Үүнд:

• Үйлдвэр, технологийн цогцолборын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын 2003 оны 54

дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэр, технологийн цогцолбор байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-тэй уялдуулж нэмэлт, өөрчлөлт оруулах /хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-

ээс тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан гэснийг хасах/,

• Цогцолборын удирдлага /тусгай зөвшөөрөл олгодгийг – хэрвээ үүнийг өөрчлөхгүй, уян хатан болгохгүй бол хэзээ ч аж, үйлдвэрийн цогцолбор хөгжихгүй/ гэснийг эрс өөрчлөх өөрөөр хэлбэл үйлдвэр тус бүрийн эзэмшигч хуулийн этгээд нь цогцолборын зөвлөл /цогцолборын удирдлага/ гэсэн нэгжийн гишүүнээр заавал элсэх, энэ зөвлөл нь Хот төлөвлөлт, хот байгуулалт /ажилтны нийгмийн асуудал, сургууль цэцэрлэг, төсөөллөөс харахад ихэнх нь хүнд үйлдвэр байгаа тул тэнд эрэгтэйчүүд ажиллана. Тиймээс “эмэгтэйчүүд”-ийн хөдөлмөрийн асуудлыг хамтад нь бас шийдэх хэрэгтэй/ ажилтны

нийгмийн асуудалд шийдвэр гаргах түвшинд хангалттай эрх, үүрэг эдэлдэг байхаар хуульд нэмэлт оруулах.

Аж үйлдвэрийн цогцолбор, Концесс гэсэн хосолсон зохицуулалтаар хөрөнгө оруулагчдад баталгаа, хөнгөлөлт, чөлөөлөлт олговол илүү үр дүнд хүрнэ. Концессын төрлүүдийг тухайн үйлдвэрийн онцлогоос шалтгаалан сонгож болох боловч BOOT /“Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх”/ сонговол хөрөнгө оруулагчдад илүү итгэл төрнө.

Концессын гэрээнийн хугацааны хувьд: Концессын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Концессын гэрээний хугацааг тухайн салбарын онцлог, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг нөхөх хугацаа, олох ашиг, концессын зүйлийн ашиглалтын хугацаа зэргийг харгалзан гэрээний талууд тохиролцоно.” гэж заасан бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д “Үйлдвэрлэл, технологийн цогцолборын удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн цогцолбор доторх барилга, байгууламжид 20 жилийн” хугацаатай элэгдэл хорогдолын шимтгэл тооцохоор заасныг харгалзан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын концессын гэрээний хугацааг 20 жилээс ихгүй байхаар байгуулах нь зүйтэй байна. ХОЁР. “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Өнөөгийн байдлаар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын (цаашид “Төсөл”, “Цогцолбор”) бүтээн байгуулалтад хамрагдаж болох үйлдвэрүүд, дэд бүтцийн төслүүдийг хамруулан нийтдээ (Засгийн газрын 2009 оны 320-р тогтоолыг үндэслэн тооцоход) 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар урьдчилсан тооцоо гараад байна.

Төслийн зорилго нь дэвшилтэт техник, өндөр технологи бүхий “Коксын үйлдвэр”, “Хар

төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд, тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлтэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахад оршино.

Page 6: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

6

Цогцолборын үйлдвэрүүд нь үе шаттайгаар баригдах ба тухайлбал “Коксын үйлдвэр” Тавантолгой-Сайншандын төмөр замыг ашиглалтанд орохтой, “Газрын тос боловсруулах үйлдвэр” Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хугацаа, үйл ажиллагааны

хувьд уялдаж байхаар төлөвлөж байна.

2.1. Төсөл хэрэгжүүлэх зарчим /үзэл баримтлал/

Эрдэс баялгийн нөөцөд түшиглэсэн хагас болон гүн боловсруулалт хийж экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад дараах зарчим /үзэл баримтлалыг/-ыг баримтална. Үүнд:

� “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт баригдах үйлдвэрүүдийн түүхий эд, эрчим хүч, ус, ажиллах хүчний хангамжийг мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд урьдчилан судалж ажлын хэсгийн дүгнэлт гаргах;

� Ажлын хэсэг Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн тохиолдолд холбогдох дэд бүтцийн техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, инженерийн байгууламжуудын уялдаа холбоог тогтоосон, байж болох үйлдвэрүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг 30%-ын нарийвчлалтай тодорхойлсон Мастер төлөвлөгөөг боловсруулах;

� Төслийн удирдах бүрэлдэхүүнийг томилж Мастер төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх;

� Үйлдвэрийн технологи нь орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн, байгаль орчинд халгүй байх;

� Төмөр зам, хурдны авто зам, нисэх буудал, цахилгаан, эрчим хүч, ус хангамж, боомтын гарц зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг үйлдвэрүүдийн төслүүдийг хэрэгжүүлэх угтвар нөхцөл болгон харилцан уялдаатайгаар нэгдсэн төлөвлөлтийн дагуу үе шаттай хэрэгжүүлэх /ТХХТ-ийн зарчмыг баримтлах/;

� Уул уурхайн компаниудтай коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг түүхий эдээр дотоодын үйлдвэрүүдийг тэргүүн ээлжинд хангах гэрээ хийх;

� Хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгаа гаргах, шинээр баригдах аж үйлдвэрүүд, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах дотоодын боловсон хүчнийг тодорхой бодлоготойгоор бэлтгэх.

2.2. Төсөл хэрэгжилтийн үе шатууд

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх үе шат болон цаг хугацааны төлөвлөгөөг дараах байдлаар харуулав /график 1/.

Төсөл хэрэгжилтийн 1-р үе шатанд дараах зөвлөхүүдийг Мастер төлөвлөгөө

боловсруулахаар сонгон шалгаруулна. Үүнд:

� Төслийн ерөнхий зөвлөх: Мастер төлөвлөгөөг боловсруулах олон улсын зах зээлд танигдсан, сүүлийн 5 жилийн хугацаанд 5 тэрбум ам. Доллараас дээш хөрөнгө оруулалт бүхий аж үйлдвэрийн, дэд бүтцийн төслүүдэд Төслийн ерөнхий зөвлөхөөр ажилласан инженер, барилга, төслийн удирдлагын компани байна. Цаашид төсөлд шаардагдах их хэмжээний хөрөнгийг олон улсын зах зээлээс оруулах баталгаа болох Мастер төлөвлөгөө боловсруулахын тулд Төслийн ерөнхий зөвлөх компанийг тодорхой шалгууртайгаар сонгон шалгаруулна.

� Олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх: Төслийн хэрэгжилтэд хувьцаа эзэмшигчдийн, концессын, худалдан авалт, борлуулалт, зээлийн гэрээнүүдийг олон улсын стандартын дагуу Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийх тул эдгээр гэрээнүүдийг боловсруулах, зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах Олон улсын

Page 7: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

7

хуулийн зөвлөх зайлшгүй шаардлагатай. Хуулийн зөвлөх нь хувийн хэвшлийн байгууллага байна. Дотоодын зөвлөх нь олон улсын хуулийн зөвлөхийн хамт Ажлын хэсэгт шаардлагатай материал боловсруулж өгөх, санхүүжилтийн бүтэц, зохицуулалтыг хангаж ажиллана. Мөн үйлдвэрүүдийг бариулахад төр, хувийн хэвшлийн хооронд үүсэх мэргэжлийн болон санхүүгийн харилцаанд төрийн төлөөлөл болон оролцоно.

График 1. Төсөл хэрэгжүүлэх үе шат

Гүйцэтгэгчдийн тендер

3 үе

• ҮХШХ– Байгаль орчин– Ажиллах хүчний бэлтгэн нийлүүлэлт

• Төрийн өмчийн хороо• Зөвлөхүүд

Гэрээ / Санхүүжилт

4 үе

• ҮХШХ• Төрийн өмчийн хороо• Зөвлөхүүд

Барилгын ажил

5 үе

• ҮХШХ• Төрийн өмчийн хороо

(Хүлээж авах)• Зөвлөхүүд

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн хэрэгжилт:(Үйлдвэрийн төсөл тус бүр доорх үе шатаар хэрэгжих ба нийт

цогцолбор төсөл хэрэгжих хугацаа 5-аас дээш жил)

Мастер төлөвлөгөө

2 үе

• ҮХШХ (Зөвлөхүүдийн хамт)

Зөвлөл

Хэрэгжүүлэхшийдвэр

Ажлын хэсгийг тараах

Зогсоохшийдвэр

Зөвлөхүүдийн тендер

1 үе

• Ажлын хэсэг доорх зөвлөхүүдийг ҮХШХ-той хамтран ажиллахаар сонгон шалгаруулна. Үүнд:

– Төслийн ерөнхий зөвлөх1

– Олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх

6/2010 – 3/2011 2011 – 2017

Үйлдвэр 1Үйлдвэр 2

Үйлдвэр 3 ...гэх мэт

Ажлын хэсэг нь төслийн ерөнхий чиглэлийг тодорхойлж холбогдох мэргэжлийн

байгууллагуудтай уялдуулж, ерөнхий удирдлагаар зөвлөхүүдийг ханган ажиллана. Ажлын хэсгийн дарга Зөвлөлд ажлаа танилцуулж шийдвэр гаргуулна.

Мастер төлөвлөгөө буюу 2-р үе шатын үр дүнд Зөвлөл “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд 3, 4, 5 дугаар үе шатууд үйлдвэр тус бүр дээр ижил байна. Нийт бүтээн байгуулалтын тодорхой хугацаа Мастер төлөвлөгөөний судалгаанаас гарах ба урьдчилсан байдлаар 5-аас дээш жил хэрэгжинэ гэж төсөөлж байна. Төсөл хэрэгжилтийн 3, 4, 5 дугаар үе шатуудын явцад доорх гадаад, дотоодын зөвлөхүүд оролцоно /хүснэгт 1/. Үүнд:

Хүснэгт 1. Зөвлөхүүдийн ажлын үүрэг

№ Гадаад зөвлөхүүд Ажлын үүрэг Ажиллах хугацаа

1 Төслийн ерөнхий зөвлөх (“PMC+”, “Program Manager”)

Мастер төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах, үйлдвэрүүдийн хооронд инженерийн уялдааг зохицуулах

Төсөл дуустал

3 Олон улсын хуулийн болон Дотоодын хамтарсан зөвлөх

Бүх гэрээний төсөл боловсруулах, гэрээ хэлэлцээрт оролцох, Төслийн бүх зохион байгуулалтын ажил хийх

Төсөл дуустал

4 Санхүүгийн зөвлөх Олон улсын өөрийн хөрөнгийн болон зээлийн санхүүжилт босгох

Төсөл дуустал

5 Байгаль орчны зөвлөх Дэлхийн Банкны шаардлагын дагуу байгаль орчны үнэлгээ хийх

Төсөл дуустал

№ Дотоодын зөвлөхүүд Ажлын үүрэг Ажиллах хугацаа

1 Дотоодын хуулийн зөвлөх Монголын хууль, тогтоомжийн дагуу олон улсын хуульчид зөвлөж ажиллах

Төсөл дуустал

2 Геологийн зөвлөх Төсөлд шаардагдах эрдэс баялгийн нөөц, байршилын талаар зөвлөх

Мастер төлөвлөгөө дуустал

3 Усны зөвлөх Төсөлд шаардагдах усны нөөц, байршилын талаар зөвлөх

Мастер төлөвлөгөө дуустал

Page 8: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

8

4 Байгаль орчины зөвлөх Байгаль гадаад орчны зөвлөхтэй хамтарч байгаль орчны үнэлгээ хийх

Мастер төлөвлөгөө дуустал

5 Барилгын инженер Барилгын ажлыг гүйцэтгэлийн өмнөх үед Монголын барилгын онцлогийн талаар зөвлөх

Эхний төслүүдийн барилгын ажил хэрэгжиж дуустал

Гадаадын зөвлөхүүд нь шаардлагатай тохиолдолд дотоодоос зөвлөх компани сонгон

хамтарч ажиллана. Төслийн ерөнхий зөвлөх нь Ажлын хэсэгтэй шууд гэрээний үндсэн дээр хамтран

ажиллах ба зарим тохиолдолд, Ажлын хэсгийн хүсэлт, даалгаврын дагуу үйлдвэрүүд буюу зарим шаардлагатай дэд бүтцийн барилгын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөх (цаашид “EPC”) эсвэл барилгын гүйцэтгэлийн ажлыг удирдах (цаашид “EPCM”) нөхцөлийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийн цаг хугацаа болон чанарт хяналт тавих, хүлээж авах зэрэг ажлыг хийнэ. Хэрэв Төслийн ерөнхий зөвлөхийн хүлээж авсан төслийн барилгын ажилд чанарын болон цаг хугацааны дутагдал гарсан тохиолдолд санхүүгийн хариуцлагыг Төслийн ерөнхий зөвлөх нь өөрөө хүлээнэ.

ГУРАВ. ДЭД БҮТЭЦ, ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙГМИЙН ХАНГАМЖ

3.1. Дэд бүтэц

Төмөр замын шинэ шугам. Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг 2 үе шаттайгаар барина /зураг 1/.

1. Тавантолгой-Сайншанд чиглэлийн 400 км төмөр зам барих; 2. Сайншанд-Чойбалсан чиглэлийн 600 км төмөр зам барих;

Зураг 1. Монгол улсын Зүүн Азитай холбогдох төмөр замын сүлжээ

Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр зам

1 км төмөр замын суурь бүтэц барих өртгийг ойролцоогоор 1,5-2,0 сая ам.доллар болно

гэж тооцож байна. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахтай холбогдох материал хангамжийг бэлтгэх асуудлын хүрээнд төмөр бетон дэр, суман шилжүүлэгийн модон дүнз, брусс, замын чигжээс зэрэг материалуудыг дотоодын нөөц бололцоог ашиглан бэлтгэх боломжтой. Зам төмөр, суман шилжүүлэг, тэдгээрийн бэхэлгээний эд анги, деталиудыг ОХУ-

Page 9: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

9

аас худалдан авдаг. Иймд цаашдаа эдгээр эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл боломжийг судлаж үзэх шаардлагатай.

Авто зам. Сайншанд хот нь Улаанбаатар, Чойр, Замын-Үүд боомттой улсын чанартай автозамаар холбогдоно /зураг 2/.

Зураг 2. Төлөвлөж буй зам, тээврийн сүлжээ

Цахилгаан, эрчим хүч. Аж үйлдвэрийн цогцолборын хэрэгцээнд урьдчилсан судалгаагаар 400- 800 мВт цахилгаан, эрчим хүч шаардагдахаар байгаа ба энэ хэрэгцээг төвийн бүсийн сүлжээнээс хангах боломжгүй. Иймд төслийн судалгааны шатанд Тавантолгойн цахилгаан станцыг барьж ЦДАШ-аар Сайншандтай холбох, Сайншандад цахилгаан станц барих хувилбаруудыг судалж үзэхээр төлөвлөж байна /зураг 3/.

Зураг 3. Төлөвлөж буй цахилгаан, эрчим хүчний сүлжээ

Page 10: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

10

Ус хангамж. Сайншанд сум болон аж үйлдвэрийн цогцолборын усны хэрэгцээг Зээгийн хөтөл, Бор хөөвөрөөс хангах боломжтой. Эдгээр 2 сав газар нь 60000 орчим м3/хоног усны нөөцтэй. Бор хөөвөрийн говийн хотгор нь баруунаас зүүн тийш өргөргийн дагуу 70 гаруй км урт сунаж тогтсон 13-14 км өргөнтэй уулс хоорондын суумал хөндийг үүсгэдэг байна /зураг 4/.

Зураг 4. Ус хангамжийн эх үүсвэрийн байршил

Уг хотгорын төвийн хэсэгт болон түүний хажуу жигүүрийн зэргэлдээх бүсэд 1986-1987

онд газрын доорхи усны эрлийн судалгааг явуулж, 94-291 метрийн гүнд, 2-15 л/с ундрагатай хийт 26 ширхэг цооногийг өрөмдөж, зохих шатны гидрогеологийн туршилт шавхалтын ажлыг хийж, дээд цэрдийн настай Баянширээгийн давхаргадасын өндөр усжилттай уст үе давхарга тархсаныг тогтоосон байна.

Хүснэгт 2. Бор хөөвөрийн усны нөөц

№ Газрын доорхи усны нөөцийн

зэрэглэл

Газрын доорхи усны ашиглалтын нөөц

Литр/секунд м3/хоног

1 В зэргийн нөөц 93.0 8,035.2

2 С1 зэргийн нөөц 230.0 19,872.0

3 С2 зэргийн нөөц 428.0 36,979.2

Дээр дурьдсан үйлдвэрлэлийн В, С1 зэргийн 323 л/с буюу 27,907.2 м3/хоног хэмжээтэй

газрын доорхи усны ашиглалтын нөөц баялгийг цаашид нарийвчилсан хайгуулын гидрогеологийн судалгааны үр дүнгээр хянаж баталгаажуулах зайлшгүй шаардлагатай /хүснэгт 2/.

Бор хөөвөрийн говиос Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд ус дамжуулах шугам хоолойн

трассыг үндсэн дөрвөн хувилбараар авч үзсэний хамгийн богино зайтайг сонгож судалсан байна. Үүнээс эхний ээлжинд Бор хөөвөрийн говиос Сайншандад ус дамжуулах 600 мм-ийн голчтой 45 км гол шугам, 125-300 мм голчтой цуглуулах шугамтайгаар барих урьдчилсан тооцоог Усны хэрэг эрхлэх газар хийсэн байна.

Усны хэрэглээнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын дагалдах үйлдвэр, үйлчилгээний газруудыг оруулж тооцвол ойролцоогоор 355 л/с хэрэглээ гарч байна.

Page 11: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

11

3.2. Хот байгуулалт, газар ашиглалт, инженерийн байгууламж

Хот байгуулалт, газар ашиглалт. Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй, хэрэгжүүлэхэд, байршлын зөв сонголт, газар ашиглалтын оновчтой шийдэл, ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажлын сайн хийгдсэн төлөвлөлт, урьдчилсан тооцоо хэрэгтэй. Үүний тулд эхний ээлжинд дараах урьдчилсан дүн шинжилгээг хийнэ. Үүнд:

1. Газар нутгийн үнэлгээ, байршлын дүн шинжилгээ, 2. Одоо байгаа барилга, байгууламж, инженерийн дэд бүтцэд хийх шинжилгээ, 3. Сайншандын Хөгжлийн хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, 4. Бүтээн байгуулалтын ажлын зардлын тооцоо

Зураг 5. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах байршил /урьдчилсан байдлаар/

Аж үйлдвэрийн цогцолборын урьдчилсан байдлаар сонгосон байршил нь, одоогийн Сайншанд сумын төвийн суурьшлын бүсийн зүүн урд талд, салхины доор, суурь дэд бүтэцтэй ойр, бага зэргийн хотгор гүдгэртэй тэгшивтэр тал газар болно /зураг 5/. Энэ байршил нь хот байгуулалтын хувьд тохиромжтой байршил бөгөөд цаашид, газар нутгийн үнэлгээ, байршлын дүн шинжилгээ, хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийсний дараа эцэслэн сонгоно.

Сайншанд сумын төвийн инженерийн байгууламжийн одоогийн байдал. Одоогийн байдлаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах Сайншанд сумын төвийн инженерийн байгууламжийн хүчин чадал дараах байдалтай байна /зураг 6/.

Page 12: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

12

Зураг 6. Сайншанд сумын төвийн инженерийн шугам сүлжээний схем

Усан хангамж. Ус хангамжийн эх үүсвэр нь хотоос урагш 17-24 км-т орших Зээгийн

Хөтөлд байрладаг. 1992 оноос эхлэн ашиглагдаж байгаа гүний 3 худаг бүхий байгууламжаас завсрын 3 насосны станц, халдваргүйжүүлэх төхөөрөмжөөр дамжин 1000м3-ийн багтаамжтай усан санд хураагддаг. Усан сангаас Ф100-Ф150мм-ийн голчтой нийт 54.2 км цагираг хоолойгоор түгээгддэг. Цэвэр усны насосны станц бүрэн ажиллагаатай. Ус хангамжийн эх үүсвэрийн тогтоогдсон хүчин чадал 2100 м3/хоног, ашиглагдаж байгаа хүчин чадал нь 1250м3/хоног.

Page 13: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

13

Ариутгах татуурга. Цэвэрлэх байгууламж нь 1987 онд ашиглалтанд орсон Q=2700м3/хоног хүчин чадалтай биологи цэвэрлэгээтэй боловч одоогоор ажилгүй байна. Бохир ус ариутгах татуургын төвлөрсөн систем нь 1987 онд ашиглалтанд орсон, Ф150-Ф400мм-ийн голчтой нийт 10.5км урт ширмэн хоолой бөгөөд ашиглалтын түвшин дунд зэрэг. АХБанкны хөнгөлттэй зээлийн хүрээнд “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах II үе шатны төсөл”-өөр цэвэрлэх байгууламжийг байгалийн биологи цэвэрлэх байгууламжтай болгон өөрчилсөн байна.

Дулаан хангамж. Дулааны КЕ-25/14 маркийн 3 тогоо бүхий 45 Гкал/цаг хүчин чадалтай

Дулааны станцаас дулаанаар хангагддаг. Ф320-Ф350мм-ийн голчтой 9 км урт шугамтай, үүнээс гол шугамын урт 5.8 км. Гол шугамыг 2000 оноос хэсэгчлэн сольж засварлаж байна. Ус, дулаан дамжуулах 3 төвтэй байна.

Нийт 83 хэрэглэгч байгууллагатай, эдгээр хэрэглэгчдийн дулааны ачаалал 11.9

Гкал/цаг.

АХБанкны хөнгөлттэй зээлийн хүрээнд “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах II үе шатны төсөл”-өөр дулааны станцын 1, 2 зуухыг засах, тогоо, сүлжээний насос, дагалдах тоног төхөөрөмж, цахилгаан, автоматикийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, дулааны шугамыг солих зэрэг ажил хийгдэж байна.

Сайншанд сумын одоогийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ нь “Сайншанд” аж

үйлдвэрийн цогцолборын үйлдвэр, инженерийн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хэрэгцээт ачааллыг хангах боломжгүй юм. Иймээс суурь дэд бүтэц болон эрчим хүч, ус хангамж, ариутгах татуургын эх үүсвэрийг шинээр барих, шинэчлэх, түгээх дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарна.

3.3. Нийгмийн хангамж, хүний нөөцийн чадавхи

Нийгмийн хангамж. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулснаар үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ Сайншанд сумын хэмжээнд болон тухайн аймаг, бүс нутгийн хэмжээнд ихээхэн далайцтай нэмэгдэнэ. Үүнээс үндэслэн цогцолбор байрлаж буй хот, суурины эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хангамж зэрэг нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага гарна.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад нийт 5,0 мянган инженер,

техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчид шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо байна. Эдгээр ажилчдыг дагаж тэдгээрийн гэр бүл суурьшин амьдрах шаардлага гарна. Шинээр нүүдэллэн ирсэн иргэд орон нутгийн иргэний бүртгэлд хамрагдан нийгмийн суурь үйлчилгээ хүртэх нөхцөлийг хангах нь чухал.

Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Даланзадгад, Чойр, Сайншанд зэрэг орон нутгийн томоохон хотуудад ажиллаж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх хэрэгцээ гарна.

Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хүн амын бүхий л давхаргыг аж үйлдвэрийн цогцолборын хөгжлийн үр шимийг хүртэгч байлгах бодлого барих, орон нутгийн аж ахуй эрхлэгчдэд уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар орлого олох бололцоог бүрдүүлэх нь зүйтэй юм.

Хүний нөөцийн чадавхи. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ салбарын хөдөлмөрийн эрэлт, ажиллах хүчний бүтэц, мэргэжлийн сургалтын хэрэгцээнд ихээхэн өөрчлөлт орж байна. Өнөөгийн байдлаар уул, уурхайн олборлох салбарт нүүрс олборлолтын чиглэлээр 4.5 мянга орчим ажилчид, газрын тос, шатдаг хий олборлолтын чиглэлээр 399 ажилчид, металлын хүдэр олборлолтын чиглэлээр 7.7 мянга орчим ажилчид, бусад ашигт малтмал олборлолтын чиглэлээр 2.0 мянга гаруй ажилчид тус тус ажиллаж байна.

Page 14: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

14

Монгол улс 1948 оноос анх мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл геологи, уул уурхай, газрын тосны чиглэлийн 68.3 мянга орчим мэргэжилтэн бэлтгэсэн байна. Тухайлбал, уул уурхай, эрчим хүчний боловсон хүчнийг бэлтгэх ажлын хүрээнд Геологи, газрын тосны сургуулиас 2.5 мянган инженер, Уул уурхайн инженерийн сургуулиас 2.6 мянга гаруй инженер-техникч, Эрчим хүчний сургуулиас 4.0 мянга гаруй инженерийг тус тус бэлтгэн гаргасан байна. Мөн Дарханы техникийн коллеж, Налайхын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд болон бусад төвүүдэд мэргэжлийн ажилчдыг бэлтгэж байна.

Улсын хэмжээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулиас уул уурхайн салбарт

ажиллах ирээдүйн 4.5 мянга орчим инженерийг бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, жилд 900 орчим боловсон хүчин бэлтгэгдэн гарч байна.

Төмөр замын дээд сургууль нь 1953 оноос хойш 8.7 мянган гаруй мэргэжилтэн, 4.5

мянга орчим ажилчныг бэлтгэсэн байна. Мөн төмөр замын мэргэжлээс гадна авто тээвэр, авто зам, холбоо, нефть хангамжийн мэргэжлээр 15.0 мянга гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн байна. Өнөөгийн байдлаар Төмөр замын дээд сургуульд зүтгүүрийн аж ахуй, вагоны аж ахуй, төмөр замын барилга, зам, замын аж ахуй, төмөр замын машин механизмын ашиглалт, төмөр замын автоматик холбоо, цахилгаан хангамж зэрэг төмөр замын 7 үндсэн мэргэжлээр 700 гаруй оюутан суралцаж байна. Өөрөөр хэлбэл, жилд 175 орчим боловсон хүчин бэлтгэгдэн гарч байна.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад нийт 5,0 мянган инженер,

техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчид шаардагдахаар байна. Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад гидрогеологич, нефтийн инженер,

геоэкологич, инженер геологич, уул уурхайн технологич, ашигт малтмал бутлалт, боловсруулалтын инженер, уул уурхайн машин, тээврийн машин, суурин тоног, төхөөрөмжийн инженер болон уурхайн цахилгаан тоног, төхөөрөмжийн инженер гэх мэт инженер-техникийн мэргэжлийн ажилтнууд голлон шаардагдахаар байна. Мөн нийт мэргэжлийн ажилчны 97 хувь буюу нийт инженер, техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчдын 60 гаруй хувийг эксковаторчин, хүнд даацын жолооч, булдозёрчин, өрөмдөгч, уурхайчин, үйлдвэрийн операторч, тоног төхөөрөмж угсрагч, үйлдвэрийн ажилчид эзлэхээр байна.

Мөн төмөр зам байгуулахад вагоны инженер, зүтгүүрийн инженер, төмөр замын

барилгын инженер, замын инженер, төмөр замын машин механизмын ашиглалтын инженер, төмөр замын автоматик холбооны инженер, цахилгаан хангамжийн инженер зэрэг 200 гаруй мэргэжлийн боловсон хүчин шаардагдахаар байна. Мөн төмөр замын замчин, зүтгүүрийн засварчин, вагоны засварчин, жижиг хэрэглээний засварчин, хүнд машин механизмын засварчин зэрэг 200 орчим мэргэжилтэй ажилчин шаардагдахаар байгаа бөгөөд өнөөгийн байдлаар төмөр замын хувьд энэхүү хэрэгцээг хангахуйц байна.

Дээрхи тооцоо, судалгаанаас үзэхэд олон тооны мэргэжлийн инженер, техникийн

ажилтанг ойрын 5-6 жилийн хугацаанд бэлтгэх хэрэгцээ гарахаар байна. Энэхүү тооцооны дагуу ажиллах хүчнийг бэлтгэх, сургах бодлгогыг тодорхойлсон тусгай хөтөлбөр боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэн тэргүүнд мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд онцгой анхаарч, дараах ажлуудыг хурдан

шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Тухайлбал: � Уул уурхайн салбарт сүүлийн үеийн тоног, төхөөрөмж дээр дадлага, сургалт явуулах боломжтой сургалтын төв болон төрөлжсөн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулах;

� Материаллаг бааз, багшлах боловсон хүчинтэй сургуулийг түшиглэн мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтыг зохион байгуулах;

� Томоохон аж, ахуйн нэгж байгууллагыг түшиглэн уул уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэхийг дэмжих буюу үйлдвэрлэл дээрх мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалтыг зохион байгуулах шаардлагатай байна.

Page 15: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

15

ДӨРӨВ. АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Монгол Улсын “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн

3.1.2-т заасны дагуу паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг “паркийн удирдлага” гэх бөгөөд түүний хэрэгжүүлэх эрх үүрэг нь тус хуулийн 11

дүгээр зүйлд зааснаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах мөн паркийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ, зохицуулалтыг хийн гүйцэтгэхэд оршино.

Схем 1. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын удирдлага

Ажлын хэсэг

ҮХШХ

Цогцолборын удирдлага

Төслийн ерөнхий зөвлөх

Төслийн захирал (Монгол)

Төслийн дэд дарга(үйл ажиллагаа)

Төслийн дэд дарга(үйлдвэрлэл/нийгэм ахуй)

Үйлдвэрийн газрынбэлтгэл ажил

Тээвэр

Дэд бүтэц

Үйлдвэрүүдийн уялдаа холбоог зохицуулагч

Нийгэм ахуй/Ажилчдын камп

Барилга

Материал хангамж

Эрүүл мэнд/Аюулгүй байдал/Харуул хамгаалалт

Барилгын ажил

Төлөвлөлт ба Хяналт

Бэлтгэл нийлүүлэлт

Инженер, техник технологийн ажил

Санхүү/Нягтлан бүртгэл

МУ-ын Засгийн газраас томилогдсон ажилтан

Төслийн ерөнхий зөвлөх Хамтарсан

Дээрх загвараас /схем 1/ хархад “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын удирдлагын зохион байгуулалт нь Ажлын хэсэг, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон цогцолборын

Page 16: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

16

удирдлага гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсэг нь Төслийн ерөнхий зөвлөхийг Монгол талын төслийн захиралтай хамт ажиллуулах шаардлагатай юм. Монгол талын захирал нь Төслийн ерөнхий зөвлөхтэй хамтран ажилласанаар туршлага судлан цаашид үйл

ажиллагаа шилжих үед шилжүүлэн авахад дөхөм болно. Төслийн ерөнхий зөвлөх нь үйл

ажиллагаа, үйлдвэрлэл хариуцсан Төслийн дэд даргуудыг тус тус авч ажиллуулна. Үйл

ажиллагаа хариуцсан Төслийн дэд дарга барилгын ажил, инженер, техник технологи, бэлтгэн нийлүүлэлт, төлөвлөлт ба хяналт, санхүү гэсэн үйл ажиллагааг эрхлэн явуулж ажиллах болно. Үйлдвэрлэл, нийгэм ахуй хариуцсан дэд дарга нь газрын бэлтгэл ажил, дэд бүтэц, үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо, барилга материал хангамж, эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагаа зэргийг Монгол талын холбогдох мэргэжлийн багтай хамтран ажиллахаар харагдаж байна.

Эдгээр үйлдвэрүүд нь Монгол Улсын компанийн тухай хууль болон бусад холбогдох Монгол Улсын хууль тогтоомжид захирагдан үйл ажиллагаагаа явуулна /схем 2/.

Схем 2. Боловсруулах үйлдвэрийн зохион байгуулалтын урьдчилсан төлөвлөлт, ерөнхий зохион байгуулалт

Олон улсын хөрөнгө оруулалтыг татаж чадсан аж үйлдвэрийн цогцолборуудын амжилтын гол үндэс нь эдийн засгийн хөнгөлөлттөй, эрх зүйн ба бизнесийн таатай орчинг бүрдүүлсэнээс гадна үйлдвэрлэл явуулахад тохиромжтой дэд бүтэц, нийгэм ахуй болон иргэдийн ажилж амьдрах таатай орчныг бүрдүүлж чадсан паркийн удирдлага, зохион байгуулалтад байдаг ажээ. “Джубайл” аж үйлдвэрийн цогцолбор нь үүний нэгэн жишээ бөгөөд хүнд суртал буюу төрийн бичиг баримт боловсруулах удаан үйл явцыг “нэг цонхы үйлчилгээ”-ээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон иргэдэд амар байхаар өөрчилж чаджээ.

Аж үйлдвэрийн цогцолборын удирдлагын зохион байгуулалт, бүтэц нь Мастер төлөвлөгөө хийгдсэний дараа нарийн тодорхойлогдоно. Энэ талаар Саудын Арабын “Джубайл” аж үйлдвэрийн цогцолбор болон Шанхайн “Фэнгпү” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг бусад орнуудын жишээг судлан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын удирдлага зохион байгуулалтын бүтцийн хувьд дараах загвартай байж болох юм гэж төсөөлж байна /ХАВСРАЛТ/.

Page 17: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

17

ТАВ. САНХҮҮЖИЛТ

5.1. Цогцолборын санхүүжилтийн талаарх төсөөлөл

Өмнө хийсэн судалгаагаар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /үйлдвэр, дагалдах дэд бүтэц/ шаардлагатай гэсэн тооцоог хийсэн байна. Ийм хэмжээний хөрөнгийг бүрдүүлэхэд нэг төрлийн хөрөнгийн эх үүсвэрт түшиглэх боломжгүй. Иймээс, төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгийг олон эх үүсвэрүүдээс, хөрөнгийг үе шаттайгаар Мастер төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх шаардлага гарна.

Сайншандад баригдах аж үйлдвэрүүд нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн

дээр баригдана. Эдгээрийн оролцоо болон санхүүжилт нь дараах байдлаар хийгдэнэ.

Төрийн оролцоо. Одоогийн байдлаар дотоодын хувийн хэвшлийн нэгжүүд энэ хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхи, мэргэжлийн туршлага, боловсон хүчний хувьд дутмаг байгаа тул төслүүдийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай.

Төрийн оролцоо, дэмжлэг нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх,

ялангуяа дэд бүтцийн зарим төслүүдийг санхүүжүүлэх мөн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тодорхой хөнгөлөлт бий болгох зэрэг үйл ажиллагаа байхаар байна. Эдгээр хэрэгцээ, үйл ажиллагааг төслийн судалгааны шатанд нарийвчлан боловсруулна.

Төслүүдийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг

Концессын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журмын дагуу шийдвэрлэх чиглэл барьж байгаа ба эрх зүйн шинэчлэх хэрэгцээ гарч болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэл. Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хөрөнгө оруулах эрх зүйн орчин нь УИХ-аар 2009 онд баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай төрөөс баримтлах бодлого”, 2010 онд баталсан “Концессын тухай хууль” зэргээс бүрдэнэ. Эдгээр хуулиуд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоол, 2010 оны 118 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны хуралдааны 52 дугаар тэмдэглэл зэрэг эрхзүйн баримт бичгүүдийн хүрээнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн хамгийн чухал үзүүлэлт нь эдийн

засгийн үр ашигтай, өгөөжтэй байх, эдгээр төслийг сонирхох нөхцөл бүрдүүлэх асуудал болно. Нөгөө талаас төр, болон хувийн хэвшилд аль алинд нь ашигтай байх нь чухал.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр

хийхээр төлөвлөж буй төслүүд өөр, өөрийн онцлогтой тул харилцан адилгүй эрсдлийн зэрэгтэй байгаа тул төслүүдийн техник, эдийн засгийн тооцоо, судалгааг тус тусад нь нарийвчлан гаргаж, холбогдох шийдвэрийг гаргах юм.

Концессын төрлүүдээс “Барих-ашиглах-шилжүүлэх” /BOT/, Барих-өмчлөх-ашиглах-

шилжүүлэх” /ВООТ/, Дизайн-барих-санхүүжүүлэх-эзэмжих-ашиглах-шилжүүлэх /DВFOOT/ зэрэг хэлбэрүүд тухайн төслийн онцлогоос хамаараад байж болно. Энэ зарчмаар төслийг хэрэгжүүлж, төслийн эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлснээр төсөл хэрэгжих магадлал сайжирч, хариуцлага тооцох механизм бий болно.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхэд төслүүдийг төслийн

хэмжээ, төсөл үргэлжлэх хугацаа, тендерт ороход шаардагдах хугацаа, гуравдагч орлогын их үүсвэр, шинээр бүтээн босгох, эсэх, эрсдлийн хуваарилалт, байршил, төслийг багцлах

Page 18: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

18

боломж, гүйцэтгэлд үндэслэсэн гэрээ байх, инноваци, зах зээлийн хэмжээ зэрэг нийтлэг шалгуур үзүүлэлт болон хөрөнгө оруулагчийг татах үзүүлэлтүүдийг анхаарна.

Хувийн хэвшлийн оролцоо болон өөрийн санхүүжилт. Боловсруулах үйлдвэрүүдийн санхүүжилтэд хувийн аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө нь 30-40 хувь, зээлийн санхүүжилтээр бий болох хөрөнгө нь 60-70 хувь байх болов уу гэж үзэж байна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор үйлдвэрийг бий болгосноор үйлдвэрүүд цаашид өрсөлдөх чадвартай байх, зах зээлийн орчинг бүрдүүлнэ. Дотоодын болон гадаадын хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо байж болох ба өөрийн хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, үйлдвэрүүдийн санхүүжилтийг төсвөөс хөрөнгө гаргахгүй байхаар тооцож байна.

Зээлийн санхүүжилт. Зээлийн санхүүжилт нь зээл хүсэгч талын өөрийн хөрөнгийн

санхүүжилт байгаа нөхцөлд бий болдог. Зээлийн санхүүжилт нь доорх 3 багцаас бүрдэнэ: � Технологи эзэмшигч орноос экспортыг дэмжихэд чиглэсэн Экспорт-импортын банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн багцууд буюу “транч”

� Олон улсын санхүүгийн байгууллагуудын (Дэлхийн банк, EBRD, ADB) зээлийн багцууд

� Арилжааны банкуудын зээл зэргээс бүрдэнэ.

5.2. Боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулах эрсдлийн үнэлгээ

Бусад орнуудын туршлага, олон улсын байгууллагуудын гаргасан судалгааны үндсэн дээр Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах давуу тал, боломж болон сул тал, аюул, эрсдэлүүдийг доорх хүснэгтэнд харуулав /хүснэгт 3/. Үүнд:

Хүснэгт 3. Давуу тал, сул тал, боломж, эсдэл

Strengths – Давуу талууд Weaknesses – Сул талууд

� Газар зүйн байршил, � Транс-Монголын төмөр замын шугамын

дагуу байршил, � Төвлөрсөн дэд бүтэцтэй байх боломжтой:

- Төмөр зам; - Цахилгаан, эрчим хүчний хангамж; - Холбоо; - Усан хангамж; - Хий.

� Цахилгаан, дулаан, ус хангамж зэрэг дэд бүтцийг өргөжүүлэх боломжтой,

� Оюутолгой, Тавантолгойн ордуудтай ойрхон ба эдгээр ордуудаас шинээр тавих төмөр замын хөрөнгө оруулалт бага

� Шинэ бизнес, үйлдвэрийн газруудыг нэг байршилын төвлөрсөн дэд бүтцээр татах;

� АҮЦ-ын хөнгөлөлт болон эрх зүйн давуу талууд;

� Бэлчээр, тариалангийн газаргүй болох � Хөдөлмөрийн нөөцийн дутмаг байдал � Байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө гарах � Усны нарийвчилсан судалгаа хийх

шаардлагатай

Opportunities – Боломж бололцоо Threats – Аюул, эрсдэл

� Газар нутгийн хувьд одоогийн байгаа сумын төвийг хотжилт болгон өргөтгөх боломжтой,

� Гол зах зээл рүү ойрхон, � Аж үйлдвэржилтийг дагасан байгаль орчин

болон нийгмийн сөрөг нөлөөллийг багасгах,

� Бүсчилсэн байгаль орчны хяналт тавих, нийгмийн дагалдах үйлчилгээ үзүүлэх боломж сайн байх

� Үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар нь дэлхийн зах зээлийн шаардлагыг хангахгүй байх,

� Байгалийн нөөц хүрэлцэхгүй байх, � Санхүүгийн нөөцийн дутмаг байдал, � Зах зээл дэх үнийн хэлбэлзэл төслийн үр

ашгийг бууруулах явдал, � Зураг төсөлд алдаа гарах, � Хөрөнгө санхүүгийн хувьд их хэмжээний

алдагдал үүсэх, цаг хугацаа алдах

Эдгээр давуу талууд, боломж бололцооны үндсэн дээр үндэсний болон орон нутгийн

эдийн засаг, хүний нөөцийн хөгжлийн бодлогоор төвлөрсөн дэд бүтэц бүрдүүлсэнээр

Page 19: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

19

сонирхож буй дотоод, гадаадын компаниудад үйл ажиллагааны зардлыг багасгах бололцоог өгч өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

Үүнээс гадна тулгарч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэтлэн давахын

тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай.

� Төсөл хэрэгжсэнээр, хүн амын механик өсөлт ихсэх, малын бэлчээр хомсдох, хүнсний хэрэглээ нэмэгдэхтэй холбоотойгоор Сайншандын ойр орчимд нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг явуулах;

� Ойрын 5-6 жилийн хугацаанд ажиллах хүчнийг бэлтгэх, сургах бодлогыг тодорхойлсон тусгай хөтөлбөр боловсруулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд онцгой анхаарч, хурдан шуурхай зохион байгуулах;

� Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи ашиглахыг зорих, ингэснээр байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг багасгах, салхины доод талд байршлыг сонгосноор осол гарсан тохиолдолд болзошгүй аюулаас сэргийлэх боломж бүрдэнэ;

� Газрын доорх усны нөөц баялгийг нарийвчилсан хайгуулын гидрогеологийн судалгааны үр дүнгээр хянаж баталгаажуулах, усны эрэл хайгуулыг шинээр хийж гүйцэтгэх;

� Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хөрөнгө оруулагчдыг эдгээр төсөлд татан оруулсанаар тодорхой хэмжээний эрсдэлээсээ хуваалцаж, үүрүүлсэнээр шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

� Зах зээл дэх үнийн хэлбэлзэл төслийн үр ашгийг бууруулах явдлаас сэргийлж түүхий эдийн биржийн тогтолцоог бий болгосноор дотоод нөөцтэй болж үнийн хэлбэлзэлээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх;

� Ерөнхий болон стратегийн зөвлөхтэй байгуулах гэрээндээ хүү торгуулийн санкцийг тодорхой тусгаж өгөх нь зураг төсөлд алдаа гарах, мөн цаашлаад хөрөнгө санхүүгийн хувьд их хэмжээний алдагдал үүсэх, цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлнэ;

� Тус үйлдвэрүүдийг унагах зорилгоор бусад улсаас явуулж болзошгүй бодлогын эсрэг гаалийн тариф тогтоох, экспортын баталгаа гаргах зэрэг авах сөрөг арга хэмжээг судлах /одоогийн ноолуурын зах зээлд явуулж байгаа бодлого/;

� Байгалийн нөөц хүрэлцэхгүй байх; � Санхүүгийн нөөцийн дутмаг байдал;

5.3. Макро-эдийн засгийн шингээх чадвар

Хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд тухайн улсын эдийн засгийн

шингээх чадварын өнөөгийн байдлын үнэлгээг хийсний үндсэн дээр цаашид эдийн засгийн хүчин чадлыг сайжруулах чиглэл, бодлогоо тодорхойлон томоохон хөрөнгө оруулалтын төслийг дотоодын эдийн засагт хамгийн үр өгөөжтэй, ашигтай байдлаар хэрэгжүүлдэг.

Харин төслийн зүгээс шинээр бий болгож байгаа сорилтууд тухайлбал Оюутолгой төслийн явцыг харахад томоохон аж үйдлвэрийн цогцолборыг босгохын тулд Засгийн газар улсын нөөц, бололцоог ихээхэн дайчилж, боловсон хүчин, технологи, санхүү зэрэг чиглэлээр Монгол Улсын шингээх чадварыг ойрын үед эрс нэмэгдүүлэх шаардлагатай байж болзошгүй байдал харагдаж байна. Иймээс уг төслийн судалгааны явцад ажлын хэсгийн зүгээс энэ чиглэлийн тооцоо, судалгааг хийх шаардлагатай.

2011-2015 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд 3 тэрбум ам.доллараар гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж нэмэгдэх, экспортын орлого, суурь хувилбараас жилд 1тэрбум ам.доллараар илүү нэмэгдэх хандлагатай зэргээс гадаад валютын цэвэр албан нөөц 5.6 дахин өсч 10 тэрбум ам.долларт хүрэхээр байна /хүснэгт 4/. Энэхүү валютын өсөлт нь төгрөгийн ханш чангарч, манай орны экспортын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэтэй болох, импортын бүтээгдэхүүний харьцангуй үнэ буурах замаар дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Page 20: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

20

Экспортын орлогын өсөлтийн нөлөөгөөр их хэмжээгээр нэмэгдэх төсвийн орлогыг эдийн засгийн боломжид нийцүүлэн, үр ашигтай зарцуулсан тохиолдолд төсвийн тэлэлт нь үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх юм. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засгийн цар хүрээ өргөжин, мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 30 орчим хувиар өсөх бөгөөд хангалттай гадаад валютын нөөц болон мөнгөний нийлүүлэлтийн нөлөөгөөр валютын ханшийг тогтвортой түвшинд барих боломж бүрдэхээр байна.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт цэвэр зэс, кокс, баяжуулсан нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, цемент, хар төмөрлөг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх бөгөөд барилгын салбарын гол түүхий эд болох цемент, төмөр эдэлхүүний хэрэгцээг дотоодоосоо хангаж, импортоос хараат байдал буурах, мөн нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр манай оронд инфляцийг хамгийн ихээр хэлбэлзүүлдэг хүчин зүйлсийн нэг болох шатахууны үнийг тогтвортой барих, инфляцийг нам түвшинд байлгах зорилт хангагдахаар байна.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг байгуулснаар ажлын байр нэмэгдүүлэх, дэд

бүтцийн хангамжийг сайжруулах, эдийн засгийн цар хүрээг өргөжүүлэхээс гадна дотоодын зах зээл дэх үнийн хэлбэлзлийг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх юм.

Хүснэгт 4. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл /2010-2015 он/

5.4. Санхүүгийн шингээх чадвар

Ихэнх судалгааны үр дүнгүүд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч буй орны санхүүгийн зах зээлийн хөгжил тодорхой түвшинд хүрсэн нөхцөлд улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг баталсан байна.

Өнөөгийн байдлаар Монгол улсын хувьд 14 арилжааны банк, 186 банк бус санхүүгийн

байгууллага, 207 хадгаламж зээлийн хоршоо мөн тооны барьцаалан зээлдүүлэх аж ахуйн нэгжүүд, даатгалын 16 компани, үнэт цаасны 49 компани байгаа нь банкны салбарын хөгжил илүү түлхүү байгааг харуулж байна. Бусад салбаруудаас хөрөнгийн зах зээлийн хөгжил арай илүү, даатгалын зах зээл болон тэтгэврийн тогтолцооны хөгжлийн тухай ярих нь эрт байна. Моргэйжийн хувьд дөнгөж эхлэх шатандаа явж байна. Санхүүгийн нийт активын 95 орчим хувийг банкны актив дангаараа эзэлж байна. Иймээс хөрөнгө оруулалт банкны салбарын хөгжлөөс шууд хамаарч байгаа юм. Манай оронд банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд жил бүр сайжирч байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэж байна.

Олон улсын туршлагаас харахад улс орнуудыг санхүүгийн салбарын хөгжил сайтай

болон хөгжил сул гэж хоёр ангилдаг бөгөөд Монгол Улсын хувьд санхүүгийн салбарын хөгжил султай орон бөгөөд банкинд суурилсан санхүүгийн тогтолцоотой орны бүлэгт хамаарч байна.

Гермес, Ленсинк нар 2003 онд туурвисан “Гадаадын шууд хөрөнгө оруулалт,

санхүүгийн хөгжил ба эдийн засгийн өсөлт” бүтээлдээ банкны хувийн хэвшилд олгосон дотоод зээл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт тухайн улсдаа эерэг нөлөө үзүүлэх үндсэн нөхцөл болдог гэдгийг олж тогтоосон байна. Судалгааны үр дүнд тухайн орны дотоодын нийт

Үзүүлэлтүүд 2010 2011 2012 2013 2014 2015

ДНБ-ний бодит өсөлт /хувь/

7.5 8.5 8.4 22 16.9 15.5

Мөнгөний нийлүүлэлт /сая төгрөг/

4,137 492.7 5,143 120.7 6,568,917.2 8,663,219.3 10,937 487.7 13,706 586.1

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт (%)

43.7 24.3 27.7 31.9 26.3 25.3

Валютын ханш, US$/₮ 1397.0 1,375 1,375.0 1,375.0 1,375.0 1,375.0

Инфляцийн түвшин (%) 20.1 9.7 8.6 8.1 8.0 8.5

Page 21: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

21

бүтээгдэхүүний 12 хувиас давсан хэмжээний зээлийг банкны салбар хувийн хэвшилд олгож байвал тухайн улс гадаадын хөрөнгө оруулалтаас боломжийн хэмжээнд технологийн уусалтыг авч чаддаг гэсэн судалгаа байдаг.

График 2 . Монгол Улсын шингээх чадварыг тооцвол дараахь байдалтай байна.

Графикаас /гарфик 2/ харахад 1995-2001 онуудад энэ үзүүлэлт 12 хувиас доош байна.

Харин 2002 оноос хойш энэ үзүүлэлт 12 хувиас давсан байна. 2004 оноос эхлэн буурах хандлага ажиглагдаж байсан боловч 12 хувиас бага болоогүй байна. 2006 оноос эхлэн дахин өсөх хандлагатай байна. Энэхүү үзүүлэлт ерөнхийдөө 12 хувиас илүү байгааг харахад Монгол улсын хөрөнгө оруулалтын шингээх чадвар санхүүгийн салбарын хөгжлийн хувьд боломжийн түвшинд байгаа хэмээн дүгнэж болох юм.

Гермес, Ленсинк нарын тодорхойлсноор авч үзвэл Монголын хөрөнгө оруулалтын

шингээх чадварт ДНБ-д эзлэх М2 мөнгөний хэмжээ, банкуудын нийт актив зэргүүд нь эерэг нөлөө үзүүлж байхад зээлийн хүүгийн түвшин сөрөг нөлөөтэй байна. Учир нь хүү буурах тусам хөрөнгө оруулалтын шингээх чадвар нэмэгдэх хандлагатай байдаг.

Банк болон хөрөнгийн зах зээл дээр суурилсан эдийн засгийн хувьд судалж үзэхэд

манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалтанд үзүүлэх нөлөөлөл бараг гарахгүй байгаа бөгөөд харин банкны салбарын хөгжлөөс Монголын хөрөнгө оруулалтын түвшин шууд хамааралтай явж байна. Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил харьцангуй сул байна. Учир нь нийт эдийн засагтаа мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх түвшинд хөрөнгийн зах зээл ажиллаж хараахан чадаагүй байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь эдийн засгийн өсөлтийн шалтгаан болох бөгөөд 2 жилийн хоцрогдолтойгоор эдийн засгийн өсөлтөнд нөлөө үзүүлж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нийт хөрөнгө оруулалтанд үзүүлэх нөлөө нь мөн сул байгаа юм. Энэ нь хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа жигд бус явагдаж байгаатай холбоотой байна.

ЗУРГАА. “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН АЧ ХОЛБОГДОЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Төслийн үр ашиг нь Монгол Улсад боловсруулах салбарыг хөгжүүлсэнээр эдийн засгийн бүтцийн төрөлжилт бий болж өнөөгийн түүхий эдэд тулгуурласан эдийн засгийн эмзэг байдлаас гарч тогтвортой эдийн засагтай болно. Мөн аж үйлдвэржсэнээр мэргэжилтэй боловсон хүчин, ажлын байр шинээр бий болж Монгол хүнийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Page 22: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

22

6.1. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын кластерийн нөлөөллийн талаархи

төсөөлөл.

Өнөөгийн байдлаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд, мөн түүнчлэн төмөр зам, усан хангамж, хот байгуулалтын төслүүдийг хамруулахаар төлөвлөж байна.

Эдгээр үйлдвэрүүд нь аж үйлдвэрийн кластер буюу цогцолбор хэлбэрээр байгуулагдсанаараа эдийн засгийн болон нийгмийн дараахи эерэг харилцан хамааралтай байна гэж үзэж байна.

1. Эдгээр үйлдвэрүүд нь манай улсын голлох эрдэс бүтээгдэхүүнийг гүн боловсруулж,

эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэхэд чиглэсэн хүнд үйлдвэрүүд учир энэ чиглэлийн гол шаардлагатай мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлыг ШУТИС-ийн холбогдох сургуулиудыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт байгуулах замаар цогцоор нь шийдвэрлэх боломжтой юм. Ингэснээрээ оюутнуудын хувьд өөрийн суралцаж байгаа мэргэжилээрээ бодитой үйлдвэрийн дадлага хийх, тухайн чиглэлийн үйлдвэрийг байгуулах явцад гар бие оролцох боломжтой болно.

2. Эдгээр үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр байгуулсанаараа тухайн үйлдвэрүүдэд

шаардлагатай дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох бөгөөд түүнчлэн үйлдвэр байгуулсанаар дагалдан гарах нийгмийн(сургууль, цэцэрлэг г.м) асуудлуудыг цогцоор нь давхар шийдвэрлэх боломжтой юм.

3. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт дан ганц үйлдвэрүүдийг бус тухайн чиглэлийн их сургуулиудыг шилжүүлэн байршуулсанаараа дан ганц ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэхээс гадна судалгаа, хөгжлийн ажлыг ихээхэн дэмжсэн алхам болох бөгөөд цаашид Монгол Улсад тухайн аж үйлдвэрийн чиглэлийн технологийн шилжилт явагдах, шинээр энэ чиглэлийг инноваци нэвтрэх явдалд ихээхэн түлхэц үзүүлэх болно.

6.2. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын эдийн засгийн бодит өсөлтөд үзүүлэх шууд нөлөөлөл

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулсанаар манай улсын эдийн

засгийн бодит өсөлт тэр дундаа аж үйлдвэрийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд баригдах бөгөөд үүнтэй уялдан ихээхэн хэмжээний дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр байна.

Дээрх бүтээн байгуулалтын томоохон цогцолборыг ашиглалтанд оруулсанаар манай

улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд, эдийн засгийн өсөлт 2013-2021 онуудад дунджаар 15.8 хувьд хүрч өсөх боломжтой байна. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлтийг суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдүүлэхээр байна /хүснэгт 5/. Хүснэгт 5. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөөлөл

Суурь хувилбар

2010** 2011** 2012** 2013** 2014** 2015** 2016 2017 2018 2019 2020 2021

ДНБ, оны үнээр, тэрбум төгрөг

7043.1 8047.4 9140.8 11675.3 13885.3 16597.3 20303.7 23070.1 26801.3 30236.6 34400.8 39230.1

Page 23: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

23

Эдийн засгийн бодит өсөлт

7.5 8.2 7.8 20.8 15.6 13.6 16.3 9.7 12.1 8.5 8.1 8.4

Нэг хүнд ногдох ДНБ, ам.доллар

1824.3 2076.4 2312.1 2892.4 3628.1 4379.0 5303.6 6040.9 6861.8 7567.4 8411.8 9363.2

ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь

34.9 35.7 35.9 42.9 43.9 45.6 49.6 49.3 50.3 49.4 48.8 48.2

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулсан тохиолдолд

ДНБ, оны

үнээр, тэрбум

төгрөг 7043.1 8067.9 9210.1 11870.6 14263.4 17291.1 21627.4 25466.6 30331.5 35657.8 42298.9 49963.5

Эдийн засгийн

бодит өсөлт 7.5 8.5 8.4 22.0 16.9 15.5 19.5 14.8 15.1 13.2 12.8 12.2

Нэг хүнд

ногдох ДНБ,

ам.доллар

1824.3 2081.7 2329.6 2940.8 3726.9 4562.1 5649.4 6668.4 7765.6 8924.2 10343.0 11925.0

ДНБ-д аж

үйлдвэрийн

салбарын

эзлэх хувь

34.9 35.7 35.9 42.9 45.6 48.0 52.6 53.7 55.1 55.6 56.4 56.8

Тайлбар: Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ суурь хувилбараар 2021 онд 9363.2 ам.доллар байхаар бол тухайн цогцолборыг ашиглалтанд оруулснаар 11925.0 ам.долларт хүрч суурь хувилбараас 2561.8 ам.доллараар их байхаар байна.

6.3. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын гадаад худалдаанд үзүүлэх нөлөөлөл

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдсанаар цэвэр зэс, кокс, баяжуулсан нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, цемент, хар төмөрлөгийн бүтээгдэхүүнээс гадна тэдгээрийг дагалдан гарах нүүрсний давирхай, хүхрийн хүчил зэрэг химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэх боломжтой болно.

График 3. Гадаад худалдаа - 2013-2020 он /сая ам.доллараар/

Page 24: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

24

Аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж

экспортолсон нөхцөлд түүхий эд хэлбэрээр экспортолсонтой харьцуулахад нийт экспортын орлого 5.7-21 хувиар өсч 2013 онд гадаад худалдааны суурь төсөөллөөр экспортын орлого 5.7 тэрбум ам долларт хүрэхээр байна.

Цементийн үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулснаар 0.8-1.5

тэрбум ам долларын импортыг орлуулан, дотоодын хэрэгцээг хангахаар байна.

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор болон төмөр замыг 2011-2015 онд барьж байгуулахад нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд барилга угсралтын ажилд жилд дунджаар 500-1000 орчим сая ам долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх юм.

Цогцолбор байгуулагдсанаар 2013-2020 онд жилд дунджаар 1 тэрбум ам.долларын

экспортын нэмэлт орлогыг бий болгох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байгаа нь манай улсын 2010 оны экспортын дүнгээс 1,3-1,7 дахин их байгаа юм. 2013-2020 онд дунджаар экспорт 10.6 тэрбум, импорт 6.5 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 4 тэрбум орчим ам долларын ашигтай гарахаар байна /график 3/.

Гадаад өрийн нөлөөлөл. Төслийг хэрэгжүүлсэнээр Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ, нийт хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр жигд хэмжээгээр тархаан хөрөнгө оруулалт хийнэ гэж үзвэл жилдээ 500 сая ам долларын гадаад зээлийг 6 жилийн хугацаанд авч ашигласнаар гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 78.8 хувь болж сэрэмжлэх түвшнээс 38.8 хувиар илүү болохоор байна /хүснэг 6/.

Хүснэгт 6. Гадаад зээлийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд

(тэрбум төгрөг)

ҮЗҮҮЛЭЛТҮҮД 2007 2008 2009 2010 2010* 2010** 2011* 2011**

Засгийн газрын гадаад зээл

ЗГ-ын гадаад зээлийн үлдэгдэл (ГЗҮ) 1,788.4 2,028.8 2,609.0 2,823.0 11,939.8 11,514.4 11,677.6 11,422.3

Эдийн засгийн үзүүлэлтүүдДНБ (оны үнээр) 4,599.5 6,019.8 6,055.8 7,043.1 7,043.1 7,043.1 8,047.5 8,047.5

Экспорт 2,210.2 2,969.2 2,741.3 2,741.3 2,741.3 2,741.3 2,741.3 2,741.3

ЗГ-ын орлого 1,856.0 1,973.0 1,972.6 1,972.6 1,972.6 1,972.6 1,972.6 1,972.6

ЗГ-ын зарлага 1,747.3 2,466.8 2,336.6 2,336.6 2,336.6 2,336.6 2,336.6 2,336.6

Гадаад зээлийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд

ГЗҮ / ДНБ DOD/GDP 38.9% 33.7% 43.1% 40.1% 169.5% 163.5% 145.1% 141.9%

ГЗҮ (ӨҮЦ) / ДНБ (сэрэмжлэх түвшин 40%) 24.5% 24.0% 29.6% 27.5% 107.4% 78.8% 93.6% 93.1%

ГЗҮ / Экспорт 80.9% 68.3% 95.2% 103.0% 435.6% 420.0% 426.0% 416.7%

ГЗҮ (ӨҮЦ) / Экспорт (сэрэмжлэх түвшин 150%) 51.0% 48.7% 65.3% 70.7% 276.0% 202.4% 274.7% 273.4%

ГЗҮ / ЗГ-ын орлого 96.4% 102.8% 132.3% 143.1% 605.3% 583.7% 592.0% 579.0%

ГЗҮ (ӨҮЦ) / ЗГ-ын орлого (сэрэмжлэх түв. 250%) 60.7% 73.3% 90.8% 98.3% 383.6% 281.3% 381.7% 379.9%

ЗНТ / Экспорт (сэрэмжлэх түвшин 20%) 2.7% 2.4% 4.5% 3.7% 5.2% 4.3% 6.4% 4.4%

ЗНТ / ЗГ-ын орлого (сэрэмжлэх түвшин 30%) 3.2% 3.6% 6.3% 5.2% 7.3% 6.0% 8.9% 6.1%

ЗНТ / ЗГ-ын зарлага (сэрэмжлэх түвшин 25%) 3.4% 2.9% 5.3% 4.4% 6.1% 5.1% 7.5% 5.1%

Зээлийн ашиглалт / ЗГ-ын орлого 5.2% 4.5% 20.4% 10.9% 128.8% 56.9% 116.3% 52.4% Тайлбар: *1,500,000,000.00 ам.доллараар тооцож 2 хувааж нийт 3 тэрбум ашиглах хувилбар **500,000,000.00 ам.доллараар тооцсож 6 хувааж нийт 3 тэрбум ашиглах хувилбар

6.4. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүс нутагт үзүүлэх нөлөө

Хүн ам, ажиллах хүч. Дорноговь аймаг 2009 оны жилийн эцэст 58.3 мянган байнгын оршин суугчтай байгаа нь 2008 оныхоос 1.9 хувиар, 2000 оны хүн амын тооллогоос 14.1 хувь буюу 7.1 мянган хүнээр өсөөд байна. Аймгийн хүн амын тоо 2000 оны тооллогоос хойш жилд дундажаар 1.48 хувийн өсөлттэй байна.

Хамгийн их хүн амтай 5 сумдад Сайншанд (20.4 мянга), Замын-Үүд (12.8 мянга), Айраг

(3598), Хатанбулаг (2985), Даланжаргалан (2554) орж байна.

Page 25: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

25

2009 онд Дорноговь аймагт бусад аймаг, нийслэлээс 298 өрхийн 1458 хүн шилжин ирж

суурьшсан бол 301 өрхийн 1529 хүн шилжин явсан байна. Шилжилт хөдөлгөөний урсгал 2004 оноос хойш анх удаа сөрөг урсгалд шилжиж, шилжих хөдөлгөөний цэвэр коеффициент -0.12 байна.

2009 онд хөдөлмөрийн насны хүн амын тоо 37144 эдийн засгийн идэвхитэй хүн ам

/ЭЗИХА/-ын тоо 20722 болжээ. Өмнөх онтой харьцуулбал хөдөлмөрийн насны хүн амын тоо 3.8 хувиар өссөн боловч эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 0,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

График 4. Ажиллагсадын тоо салбарын ангиллаар /2009 он/

Дорноговь аймгийн ДНБ-ий бүтэц. 2009 онд ДНБ, оны үнээр 50.5 тэрбум төгрөг болж 2008 оныхоос 18.8 хувиар буюу 8.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2009 онд нэг хүнд ногдох ДНБ 875.2 мянган төгрөгт хүрч өмнөх оноос 111.3 мянган төгрөгөөр өссөн байна. ДНБ-ий өсөлтийн 7.1 нэгжийг хөдөө аж ахуйн салбар, 2.3 нэгжийг үйлдвэрлэлийн салбар, 9.5 нэгжийг үйлчилгээний салбар тус тус хангасан байна /график 5/.

График 5. Дорноговь аймгийн ДНБ-ий бүтэц, 2009 он

Page 26: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

26

Орон нутгийн төсөвт “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын үзүүлэх нөлөө. 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр орон нутгийн төсөвт 7052.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 6967.4 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлэв. Орон нутгийн төсвийн орлогын 91.2 хувийг татварын, 6.5 хувийг татварын бус, 2.3 хувийг хөрөнгийн орлого бүрдүүлж байна /хүснэгт 7/.

Хүснэгт 7. Дорноговь аймгийн төсвийн тэнцэл

/сая төг/

2006 2007 2008 2009*

Орлого 2 646.5 4 343.5 5 882.2 7 052.4 Зарлага 2 712.1 4 120.8 7 008.5 6 967.4 Төсвийн тэнцэл - 65.6 222.7 - 1 126.3 85.0

* Урьдчилсан гүйцэтгэл

Орон нутгийн татварт дараахь татварууд орж байна. Үүнд:

� Үл хөдлөх хөрөнгийн татвар � Газрын татвар � Ус ашигласны татвар � Цалингийн татвар � Авто тээвэрээр болон өөрөө явагч хэрэгслийн татвар � Байгаль орчныг хамгаалах баталгаа мөнгө � Тэмдэгтийн хураамж

Газрын төлбөр. Хот, тосгон, бусад суурины эзэмшиж, ашиглаж байгаа нэг га газрын

төлбөрийн хязгаар 0.1-1.0 хувь байна1. Уг төлбөрт хамгийн ихдээ 7500 төгрөг авдаг. Сайншандад баригдах үйлдвэрүүдийн хувьд, урьдчилсан таамаглалаар нэг үйлдвэр дунджаар 9 га газарт үйл ажиллагаа эрхэлнэ гэж тооцвол нийт 54 га газарт үйл ажиллагаа явуулахаар байна. Энэ тохиолдолд үйлдвэрүүд газрын төлбөрт жилд 405.0 мянган төгрөг орон нутгийн төсөвт оруулахаар байна.

Ус ашигласны төлбөр. Сайншандад баригдах үйлдвэрүүд бүгд гүний ус хэрэглэнэ гэж тооцвол2, 1 куб мерт усанд 150 төгрөг төлнө. Жилд дундажаар 100 сая куб метр ус хэрэглэнэ гэж үзвэл усны төлбөрт жилд 15.0 тэрбум төгрөгийг үйлдвэрүүд төлөхөөр байна.

Үл хөдлөх хөрөнгийн татвар. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт ногдуулах үнэлгээг тухайн эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дээрх заасан үнэлгээнээс 0.6 хувиар тооцож ногдуулна3.

Цалингийн татвар. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу цалингийн жилийн орлогын 10 хувиар тооцов. Нийт Сайншандад баригдах үйлдвэрт шаардагдах нийт ажиллагсдыг 7000 байна гэж тооцсон.

Хүснэгт 8. Татвар, төлбөрийн хэмжээ /2011-2021 он/

Газрын төлбөр (сая

төгрөг) Усны төлбөр

(сая төгрөг)

Үл хөдлөх эд хөрөнгийн татвар (сая

төгрөг)

Цалингийн татвар (сая

төгрөг) Нийт (сая төгрөг)

2011 0.405 0 0 0.4

2012 0.405 0 0 0.4

2013 0.405 0 0 0.4

1 Газрын төлбөрийн тухай хууль, 7.3 зүйл 2 Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, 7.1, ЗГ-ын 2009 оны 11 сарын 27 өдөр 351 тогтоол 3 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, 6 дугаар зүйл

Page 27: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

27

2014 0.405 0 0 0.4

2015 0.405 15000 67200 560 82760.4

2016 0.800 15000 67200 560 82760.8

2017 0.800 15000 67200 560 82760.8

2018 0.800 15000 67200 560 82760.8

2019 0.800 15000 67200 560 82760.8

2020 0.800 15000 67200 560 82760.8

2021 0.800 15000 67200 560 82760.8

Салбар хоорондын балансыг ашиглан бүс нутгийн ДНБ, ажил эрхлэлтэнд

үзүүлэх нөлөөг тооцох. Үндэсний статистикийн хорооноос 2008 онд гаргасан 2005 оны тоон мэдээлэлд суурилсан салбар хоорондын балансыг ашиглан тооцоог хийлээ.

Боловсруулах үйлдвэрийн салбарын бусад салбарт үзүүлэх шууд бус нөлөө нь 2.35

байна. Энэ нь боловсруулах үйлдвэрлэл 1 төгрөгөөр өсөхөд бусад салбарын үйлдвэрлэлийг нэгдсэн дүнгээрээ 2.35 төгрөгөөр өсгөнө /хүснэгт 9/.

Хүснэгт 9. Боловсруулах үйлдвэрийн салбарын

бусад салбарт үзүүлэх шууд бус нөлөө

Боловсруулах үйлдвэр салбарын шууд бус үржүүлэгч

Дотоод салбар

1 Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй 0.409696 2 Загасны аж ахуй 0.000025 3 Уул уурхай, олборлох үйлдвэр 0.034033 4 Боловсруулах үйлдвэр 1.452069 5 Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 0.082956 6 Барилга 0.011479

7 Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээ 0.105703

8 Зочид буудал, зоогийн газар 0.008567 9 Тээвэр, агуулахын аж ахуй, холбоо 0.135241 10 Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа 0.063753 11 Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагаа 0.040058

12 Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн даатгалын үйл ажиллагаа 0.000093

13 Боловсролын салбарын үйл ажиллагаа 0.000269 14 Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа 0.002297 15 Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ 0.004007 Нийт боловсруулах салбарын үржүүлэгч 2.350246

2009 оны тоон мэдээлэл дээр үндэслэн Дорноговь аймгийн ажиллах хүчний шууд

үржүүлэгчийг тооцоход /хүснэгт 10/.

Хүснэгт 10. Дорноговь аймгийн ажиллах хүчний шууд үржүүлэгч

ДНБ, салбараар, сая

төг*

Ажил эрхлэлт

Сая төгрөгт ногдох ажил эрхлэлтийн

шууд үржүүлэгч ХАА, ойн аж ахуй, ан агнуур 1 284 787.1 348785 0.2714730 Загас барилт 17.5 9 0.5142857

Уул уурхай, олборлох үйлдвэр 1 337 983.7 34799 0.0260085 Боловсруулах үйлдвэр 254 301.8 62730 0.2466754

Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж

144 222.6 15637 0.1084227

Барилга 49 439.2 49585 1.0029483 Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны

363 255.6 160311 0.4413174

Page 28: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

28

засварлах үйлчилгээ Зочид буудал, зоогийн газар 34 903.2 23306 0.6677329 Тээвэр, агуулахын аж ахуй, холбоо

644 602.6 78852 0.1223265

Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа

179 285.3 12265 0.0684105

Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагаа

543 472.4 223 0.0004103

Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын даатгал

270 066.1 75888 0.2809979

Боловсрол 296 862.8 74904 0.2523186

Эрүүл мэнд, нийгмийн халамж 134 471.0 35745 0.2658194

Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ

82 403.8 33357 0.4047994

Тайлбар: * Урьдчилсан гүйцэтгэл Уг тооцооны үр дүнд боловсруулах үйлдвэрийн салбарын 1 сая төгрөгийн

үйлдвэрлэлийн өсөлт 2009 оны бүтээмж, технологын түвшинд 0.246 ажлын байр бий болгохоор байна.

Үндэсний статистикийн хороо, ҮСХ-ны Дорноговь дахь хэлтэсийн тоон мэдээллийг

ашиглан ажил эрхлэлтийн шууд болон шууд бус үржүүлэгчийг тооцлоо. 2009 оны байдлаар боловсруулах салбарт 1 сая төгрөгийн өсөлт хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй 0.208, боловсруулах үйлдвэр 0.11, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 0.012, бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээ 0.038 зэрэг ажлын байрыг шууд бус аргаар бий болгож байна. Нийт 0.391 ажлын байрыг бий болгохоор байна /хүснэгт 11/.

Хүснэгт 11. Ажил эрхлэлтийн шууд бус үржүүлэгч

Салбар Боловсруулах

үйлдвэрийн шууд бус үржүүлэгч

Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй 0.20808 Загасны аж ахуй 0.00012

Уул уурхай, олборлох үйлдвэр 0.00142 Боловсруулах үйлдвэр 0.11028 Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 0.01210 Барилга 0.00169 Бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээ 0.03820 Зочид буудал, зоогийн газар 0.00407

Тээвэр, агуулахын аж ахуй, холбоо 0.00696 Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа 0.00481 Үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагаа 0.00082 Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн даатгалын үйл ажиллагаа 0.00001 Боловсролын салбарын үйл ажиллагаа 0.00010 Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа 0.00100 Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээ 0.00144

Ажил эрхлэлтийн нийт шууд бус үржүүлэгч 0.39110

Шууд болон шууд бус ажлын байрыг авч үзвэл боловсруулах салбарт 1 сая төгрөгийн

өсөлт нь шууд 0.248, шууд бус 0.391 буюу нийт 0.639 ажлын байрыг бий болгохоор байна. Боловсруулах салбарт 1 тэрбум төгрөгийн өсөлт нь 639 ажлын байрыг бий болгохоор байна.

Page 29: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

29

ХАВСРАЛТ

1.САУДЫН АРАБЫН ДЖУБАЙЛ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР4

Саудын Араб газрын тосоос хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс Джубайл, Янбу хотын ойролцоо газрын тосон дээр тулгуурласан гангийн үйлдвэр, газрын тос химийн үйлдвэр, бордоо болон нефть бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлого явуулж Джубайлын аж үйлдвэрийн цогцолборыг 1975 онд байгуулж эхэлсэн байна /зураг 7/. Джубайлын аж үйлдвэрийн цогцолбор нь дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн инженерийн төсөл бөгөөд газрын тос боловсруулах, бордооны үйлдвэр, гангийн үйлдвэр, усан боомт болон бусад бэлтгэн нийлүүлэлтийн үйлдвэрүүдээс бүрддэг. Энд Арабын хамгийн том болон дэлхийн 4 дахь том газрын тос боловсруулах үйлдвэр байдаг байна. Мөн Джубайлд дэлхийн хамгийн том далайн ус цэвэршүүлэх үйлдвэр баригдсан. Энэ үйлдвэр нь Саудын Арабын усны хэрэглээний 50%-ийг Персийн булангийн далайн усыг цэвэршүүлж хангадаг байна.

Зураг 7. Джубайл аж үйлдвэрийн цогцолбор

Төслийн ерөнхий инженерээр АНУ-ын Бехтел Корпораци анх шийдвэр гарсанаас хойш

ажиллаж үйлдвэр, төмөр зам, автозамын дэд бүтэц болон нийгэм хангамжийн төслүүдийг хамтад нь төлөвлөж барьж байгуулсан байна. Тээврийн дэд бүтцэд онгоцны буудал, хурдны авто зам, төмөр зам болон усан боомтуудыг барьж байгуулсан.

Джубайлын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж эхэлсэнээс хойш 20 гаруй тэрбум

ам. долларын дээш хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

2.ДУНД-АМЕРИКИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР, ОКЛАХОМА5

Дунд-Америкийн аж үйлдвэрийн цогцолбор нь 1960 онд байгуулагдаж одоогоор АНУ-ын тэргүүний үйлдвэрлэлийн болон логистикийн төв болсон байна /зураг 8/. Энэ цогцолборыг хөдөө орон нутгийн Америкийн үндэсний хамгийн том аж үйлдвэрийн цогцолбор гэж үздэг.

Хувийн хэвшлийн байгууллагууд энэ цогцолборт дараах зүйлсийг харгалзаж үйлдвэрээ

байгуулахыг зорьдог байна. Үүнд: � 40 км зайд 101,000 дээш хүн амьдардаг � 913,000 хүн ойролцоогоор 80 км радиусд

� Цахилгаан 20-50% хямд � Штатудын зангилаа байршил

4 Bechtel Corporation, Jubail Industrial City, http://www.bechtel.com/jubail_industrial_city.html

5 MidAmerica Industrial Park, http://www.maip.com/overview.php

Page 30: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

30

амьдардаг � Үнэгүй мэргэжлийн сургалт явуулдаг � Бага үнэтэй ус болон бохир усан хангамж � Орон нутгийн төв � Маш сайн тээвэрлэлтийн нөхцөл

� Их хэмжээний болон хямд газрын хий � Нисэх онгоцны буудал � Санхүүжилт болон тохирсон хэмжээнд нь үйлдвэрийн газар олгох

Зураг 8. Дунд-Америкийн аж үйлдвэрийн цогцолбор

3.ШАНХАЙН ФЭНГПҮ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР6

Фэнгпүгийн аж үйлдвэрийн цогцолбор нь байгуулагдаад 10-аас дээш жил болж байгаа

бөгөөд Хятадын томоохон аж үйлдвэрийн цогцолборуудын нэг болсон байна. Одоогоор энэ цогцолборт цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологи, биотехнологи, эрүүл мэнд, өндөр технологийн аж үйлдвэрүүд байрлаж байна. Одоогоор нийт 77 гадаадын томоохон компаниуд үйлдвэр байгуулан ажиллаж байгаа болно.

Зураг 9. Фэнгпү аж үйлдвэрийн цогцолбор

Энэ цогцолбор бизнесүүдийг дараах нөхцлөөрөө татдаг байна. Үүнд:

� Импортоор орж ирж байгаа бараа, тоног төхөөрөмжид хөнгөлөлттэй импортын татварын бодлого,

� Шуурхай 24 цагийн дотор гаалийн үйлчилгээ үзүүлэх,

6 Shanghai Fengpu Industrial Park, Export Processing Zone, http://industrial-zone.fengpu.com/

Page 31: 49692978 NDIC Brief Introduction of Sainshand Industrial Comlex MON

“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

31

� Логистикийн байгууламжууд, � Төрийн нэг цэгийн үйлчилгээ,

Эдгээр аж үйлдвэрийн цогцолборууд нь түүхий эдээ дотоодоосоо төмөр зам болон

бусад тээврийн дэд бүтцээр 200-300 км-ээс, гадаад зах зээлээс төмөр замаар нийлүүлдэг байна. Джубайлийн цогцолборыг барихдаа усан боомт болон гол төмөр замын шугамыг түшиглэн байгуулсан байна.