11
БУЛГАН СУМ Page 1 “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН 2019-06-05 Булган сум Аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийг сум орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын Засаг даргын Тамгын газраас эхний хагас жилийн байдлаар дараахь ажил үйлчилгээг хийгээд байна. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн ажлын хэсгийг сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллаж байна. 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг үндсэн 5 зорилтын хүрээнд 24 арга хэмжээг тусган төлөвлөж, ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн, сумын Засаг даргаар батлуулан ажиллаж хөтөлбөрийн танилцуулгыг харьяа байгууллагуудын ажилтнууд, иргэдэд тус тус хийлээ. Мөн Сумын Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагуудын ажилчин албан хаагчдад ажлын бүтээмж, хариуцлага, хандлага, хувийн соёлоо сайжруулах талаар “Мэдээллийн цаг”-ийн ажлын үеэр хэлж сануулах болон сургалт мэдээллийн ажлыг хийснээр согтууруулах ундаанаас ангид байх соёл хэвшээд байна. Архинд донтох өвчтэй, тамхины хэрэглээтэй иргэдийн судалгаа, архи согтууруулах ундаа гэр бүлээрээ хэтрүүлэн хэрэглэгч айл өрхийн судалгааг баг бүрээр гаргаж, тэдэнд зөвлөгөө өгөх, цааашид ажил хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн ба багийн Засаг дарга нар 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад айл өрхөөр явж ажиллахдаа эрүүлжигдсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдтэй уулзаж зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжууллаа. Энэ оны хувьд эрүүл ирээдүй хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сургалт, сурталчилгааг хийхээс гадна холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран эмчлэн эрүүлжүүлэх ажлыг 1 томоохон зорилт болгон ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн асуудлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн дэд хөтөлбөрийн зардалд тусган батлуулж зориулалтын дагуу санхүүжүүлж байна. СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

“ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН 2019 ОНЫbulgan.bu.gov.mn/data/main/main1560214724.pdfЭӨЦС, 3-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн

  • Upload
    others

  • View
    14

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

БУЛГАН СУМ Page 1

“ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН 2019 ОНЫ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2019-06-05 Булган сум

Аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийг сум

орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын Засаг даргын Тамгын газраас эхний

хагас жилийн байдлаар дараахь ажил үйлчилгээг хийгээд байна.

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн ажлын хэсгийг сумын Засаг даргын 2017 оны 03

дугаар сарын 15-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогчоор

ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллаж байна.

2019 онд хийх ажлын төлөвлөгөөг үндсэн 5 зорилтын хүрээнд 24 арга хэмжээг

тусган төлөвлөж, ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн, сумын Засаг даргаар батлуулан

ажиллаж хөтөлбөрийн танилцуулгыг харьяа байгууллагуудын ажилтнууд, иргэдэд тус

тус хийлээ.

Мөн Сумын Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагуудын ажилчин албан

хаагчдад ажлын бүтээмж, хариуцлага, хандлага, хувийн соёлоо сайжруулах талаар

“Мэдээллийн цаг”-ийн ажлын үеэр хэлж сануулах болон сургалт мэдээллийн ажлыг

хийснээр согтууруулах ундаанаас ангид байх соёл хэвшээд байна.

Архинд донтох өвчтэй, тамхины хэрэглээтэй иргэдийн судалгаа, архи

согтууруулах ундаа гэр бүлээрээ хэтрүүлэн хэрэглэгч айл өрхийн судалгааг баг бүрээр

гаргаж, тэдэнд зөвлөгөө өгөх, цааашид ажил хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах зэрэг арга

хэмжээг авахаар төлөвлөсөн ба багийн Засаг дарга нар 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв

гарагуудад айл өрхөөр явж ажиллахдаа эрүүлжигдсэн иргэд, тэдний гэр бүлийн

гишүүдтэй уулзаж зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжууллаа.

Энэ оны хувьд эрүүл ирээдүй хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор

сургалт, сурталчилгааг хийхээс гадна холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран

эмчлэн эрүүлжүүлэх ажлыг 1 томоохон зорилт болгон ажиллаж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн асуудлыг сумын Орон нутгийн хөгжлийн

сангийн дэд хөтөлбөрийн зардалд тусган батлуулж зориулалтын дагуу санхүүжүүлж

байна.

СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

БУЛГАН СУМ Page 2

“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг сурталчлах, архидан согтуурахаас урьдчилан

сэргийлэх чиглэлээр сургалт соён гэгээрүүлэх ажлыг иргэдийн насны онцлог, эрхэлж

буй үйл ажиллагаатай нь уялдуулан хийж байна.

Энэ ажлын хүрээнд сумын дотор болон хот хооронд таксины үйлчилгээ эрхэлдэг

"Булган жолоо", "Залман хангай" ХХК-ны 24 жолоочийг хамруулан "Архи, тамхины хор

уршиг, мансууруулах бодис хэрэглэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай”, “Замын

хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийг танилцуулах сурталчлах ажлыг "Санаа зөв"

ТББ-ын тэргүүн Г.Батхуяг, сургагч багш Х.Чулуунцэцэг нартай хамтран зохион

байгууллаа.

Жолооч нарт хийж буй сургалтын үеэр

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай

хуулийн дагуу согтуурах донтой 12 иргэнийг захиргааны журмаар алдбадан эмчилгээнд

хамруулахаар аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж 4 иргэнийг албадан

эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн Цагдаагийн газрын холбогдох албан

тушаалтнууд, сумын ажлын хэсгийн ахлагч Ч.Баттунгалаг, нарийн бичгийн дарга

Б.Мөнхцэцэг нар түр саатуулагдсан иргэдтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсож

харилцан ярилцах ажлыг зохион байгуулж, 4 иргэний эрүүл мэндийн даатгалын

хураамжийг хөтөлбөрийн санхүүжилтээс олгож эмчилгээнд хамрууллаа. Дараагийн

БУЛГАН СУМ Page 3

ээлжинд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж буй эмэгтэйчүүдийг Орхон

аймагт эмчилгээнд хамруулах талаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургагч багш Б.Мөнхбаатартай хамтран 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургууль,

ЭӨЦС, 3-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид,” Булган хангай” МСҮТ-ийн

суралцагчдын дунд Эрүүл амьдралын хэв маяг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх

талаар 4 удаагийн сургалт зохион байгуулж нийтдээ 215 хүүхдийг хамруулж зохих

мэдлэгийг олголоо.

Ахлах ангийн сурагчдад хийж буй мэдээлэл сургалтын үеэр

БУЛГАН СУМ Page 4

“Эрүүл ирэээдүй” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь

хүчирхийлэлд өртсөн иргэдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр бөгөөд

уг байранд 2019 оны эхний 5 сарын байдлаар эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй 6

хүүхдийг хүлээн авч, нийгмийн ажилтныг 24 цагаар ажиллуулан нийгмийн хамгааллын

үйлчилгээ үзүүлэн холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах,

зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

Булган сумын нийт иргэдэд хандан архи, согтууруулах ундаа болон

мансууруулах бодис, эмийн зохисгүй хэрэглээ, хорт зуршил, цахим гэмт хэрэг,

хүчирхийллийн талаарх сэрэмжлүүлэх шторкыг LED дэлгэцээр тодорхой

давтамжтайгаар тогтмол хүргэж байна.

Эрүүл ирээдүй хөтөлбөрийг сурталчлах ажлыг багийн Иргэдийн нийтийн хурал,

сумын цахим хуудас, иргэдэд сургалт хийх үеэр тус тус сурталчлан мэдээлэхээс гадна

сумын ЗДТГ-ын Иргэний танхимын үүдэнд сурталчилгааны анносыг хийж байрлуулсан.

Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи, согтууруулах ундаагаар

үйлчлэхийг хориглосон талаарх мэдээлэл бүхий аносыг үйл ажиллагаа явуулж буй

байрандаа тухай бүр байршуулан сурталчилж байна.

“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар сумын харьяа байгууллагуудын

хийсэн ажлаас хүргэе.

БУЛГАН СУМЫН 12 ЖИЛИЙН 1-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр болон өсвөр насны хүүхдүүд үе

тэнгийнхэндээ архи шинэ үеийн сонголт биш гэдгийг зөвөөр сурталчилах, сөрөг

нөлөөний талаарх мэдээллийг түгээх, архи, тамхи хэрэглэх хорт зуршлаас татгалзахын

ач холбогдлыг ойлгуулах зорилгоор “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” сэдвийн

хүрээнд X - XI ангиудын сурагчдын дунд “ХАНЫН САМБАР”- ын уралдааныг зохион

байгуулж 8 бүлгийн 120 гаруй сурагч ханын самбар хийж оролцлоо. Ханын самбарын

уралдааны дүнг багууд хийсэн бүтээлээ танилцуулсан байдал, удирдамжийн дагуу

шаардлага хангасан зэргээр дүгнэж, шагналыг удирдамжийн дагуу X–XI ангиудын дунд

эхний 3 байрыг эзлүүлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

БУЛГАН СУМ Page 5

Эрүүл мэндийн багш нар ахлах ангийн сурагчдад Архи, тамхины хор уршиг,

хүний биед хэрхэн нөлөөлөх талаар туршилтат хичээл заалаа.

Туршилтат хичээлийн үеэр

БУЛГАН СУМ Page 6

“Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт “АХА” тэмцээнийг 10-11-р ангийн

сурагчдын дунд зохион байгуулж 75 сурагч оролцсон ба 1-р байрт 11а ангийн сурагч

Мөнхтуяа, Оюунчимэг, 11в ангийн сурагч Цогтгэрэл нар эхний байруудад шалгарлаа.

“Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” зохион бичлэгийн уралдааныг VI-XI

ангийн сурагчдын дунд зохион байгуулж нийт 100 гаруй хүүхдийн материал ирснээс VI-

VIII, IX-XI анги гэж ангилан эхний 3 байрыг тус тус шалгарууллаа.

“Архи тамхи шинэ үеийн сонголт биш” ханын сонины уралдааны бүтээл

Дотуур байрны сурагчдаас тамхины хэрэглээний талаар судалгаа авч нэгтгэн,

түүний мөрөөр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

БУЛГАН СУМ Page 7

Нийгмийн ажилтан, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид хамтран 9-р

ангийн сурагчдад “Тамхи гэж юу вэ, түүний хор нөлөө”-ний талаар сургалт зохион

байгуулж туршилт хийж үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж хүүхдүүдийн өөрсдийнх

нь оролцоотойгоор мэдлэг олгож, хандлагыг нь өөрчлөхөд тодорхой хувь нэмэр

орууллаа.

БУЛГАН СУМЫН 12 ЖИЛИЙН 3-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

“Архи, тамхигүй сургууль” аяныг зохион байгуулж, архи, тамхи, мансууруулах

бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, түүний сөрөг үр дагаврын талаар Эрүүл

идэвхитэй амьдрал клубын сургагч багш, “Сайхан Монгол” телевизийн захирал

Б.Мөнхбаатартай хамтран 10, 11-р ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

БУЛГАН СУМЫН 1-Р ЦЭЦЭРЛЭГ

Багш, ажилчдаас хорт зуршлын судалгаа, эцэг эхчүүдээс хүүхдийн цахим

хэрэглээний талаарх судалгааг тус тус авч, тамхидалт, архидан согтуурахаас

БУЛГАН СУМ Page 8

урьдчилан сэргийлэх, хорт зуршлын хор хөнөөлийн талаар эцэг эх, багш ажилчдад

сургалт явуулж, тараах материал, зөвлөмж 100 ширхэгийг бэлтгэж тараалаа.

БУЛГАН СУМЫН 2-Р ЦЭЦЭРЛЭГ

“Архи хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Дам тамхидалт” сэдвээр аймгийн

Нэгдсэн Эмнэлгийн эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн их эмч, анагаах ухааны

магистр Б.Ганчимэгтэй хамтран сургалт зохион байгууллаа.

БУЛГАН СУМ Page 9

Багш ажилчдын дунд “Дам тамхидалт”, Тамхины хяналтын тухай хуулийн талаар

аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Мядагмаатай хамтран судалгааг авч,

холбогдох зөвлөгөө өглөө.

Хүүхдийг дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр гарч байгаа үр дүн:

➢ Хамт олноорооо тэмдэглэлт баяр ёслолыг архи, согтууруулах ундаагүй

тэмдэглэж хэвшсэн.

➢ Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлд нөлөөллийн ажлуудыг хийж

хэвшүүлсэн.

БУЛГАН СУМ Page 10

➢ Сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил үйлчилгээг явуулахад хүний нөөц

хангагдаж үе шаттай сургалтуудад хамруулж байна.

➢ Архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэргийн тоо буурсан

➢ Зорилтот бүлгийн иргэнийг эмчлэн эрүүлжүүлэх нөхцөл боломж бүрдсэн зэрэг үр

дүнгүүд гарч байна.

Цаашид авах арга хэмжээ:

➢ Судалгааг үндэслэн архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, Гэр

бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бүх түвшинд сурталчлан зөвлөгөө

өгөх, хяналт тавих ажлыг эрчимжүүлэх

➢ Зорилтот бүлгийнхний дунд уулзалт ярилцлагыг тогтмолжуулах

➢ Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа АА төвтэй нягт уялдаатай ажиллахаар

төлөвлөж ажлуудыг эхлүүлээд байна.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГА Д.НАРАНБАЯР

ХЯНАСАН:

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Л.ТУЯА

ТАЙЛАН БИЧСЭН:

ТЗАХ МЭРГЭЖИЛТЭН Б.МӨНХЦЭЦЭГ

БУЛГАН СУМ Page 11