18
Архангай аймгийн нийгэм эдийн засгийн 2015 оны эхний 8 сарын байдлын тухай илтгэл 2015.09.10 Цэцэрлэг хот Эмнэлгийн байгууллагууд 511 ор, амбулаторийн 103 их эмчтэйгээр хүн амд үйлчилж давхардсан тоогоор 188.3 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 74.1 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж 12.9 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна. Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 99.3 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Цэнхэр, Цахир сумд 100.0 хувь хамруулсан байна.

baga... · Web viewНэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 гарч мянган амьд төрөлтөд 4.1 ноогдож өнгөрсөн

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Архангай аймгийн нийгэм эдийн засгийн 2015 оны эхний 8 сарын байдлын тухай илтгэл

2015.09.10 Цэцэрлэг хот

Эмнэлгийн байгууллагууд 511 ор, амбулаторийн 103 их эмчтэйгээр хүн амд үйлчилж давхардсан тоогоор 188.3 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 74.1 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж 12.9 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна.

Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 99.3 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Цэнхэр, Цахир сумд 100.0 хувь хамруулсан байна.

Эхний 8 сарын байдлаар 1388 эхээс 1400 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.0 хувиар буюу 89 хүүхдээр бага байна.

Хүн амын нас баралт 311 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 тохиолдлоор буюу 13.2 хувиар их байна. Мянган хүнд ноогдох төрөлт 10.9, нас баралт 2.7 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 8.2 промил байна. Нэгээс тав хүртэлх насны хүүхдийн

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

эндэгдэл 6 гарч мянган амьд төрөлтөд 4.1 ноогдож өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 тохиолдлоор багассан байна.

Нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 21 гарч мянган амьд төрөлтөд 15.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 38.6 нь буюу 374 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байгаа бөгөөд Эрдэнэбулган(177), Ихтамир (32), Цэнхэр (23) сумдад аймгийн дунджаас дээгүүр бусад сумдад аймгийн дунджаас доогуур байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 5.6 хувь нь гепатит, 4.8 хувь нь салхин цэцгээр, 41.4 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 12.8 хувь нь сүрьеэгээр, улаан бурханаар 23.3 хувь нь, 12.1 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй халдварт өвчний гаралт ижил байна. АЖИЛГҮЙДЭЛ, АЖЛЫН БАЙР

9 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1286 ажилгүй хүн байгаагийн 48.9 хувь нь буюу 629 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 149 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 19.6 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98.8 хувь нь боловсролтой иргэд

2

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

байгаагийн 151 нь дээд, 73 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 948 нь бүрэн болон бүрэн бус дунд, 99 нь бага боловсролтой хүмүүс байна. Мөн нийт ажилгүйчүүдийн 47.8 хувь нь буюу 625 хүн нь 16-34 насны залуучууд, 52.2 хувь буюу 661 хүн нь 35-60 насны хүмүүс байна. 8 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 429 хүн шинээр бүртгүүлж, 464 хүн ажил идэвхитэй хайхаа больсноос идэвхигүй болж , 26 хүн ажилд зуучлуулан орсон байна. 9 дугаар сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 726 ажлын байр шинээр бий болгосон байна. Шинэ ажлын байрыг сумдаар авч үзвэл Эрдэнэбулган сум 246 ажлын байрыг, Ихтамир,Тариат, Батцэнгэл, Хангай, Хайрхан, Өгийнуур, Цахир, Жаргалант сумд 26- 80 ажлын байрыг, Чулуут, Цэцэрлэг ,Хашаат сумд 13-15 ажлын байрыг, Хотонт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Цэнхэр сумд 3-7 ажлын байрыг, Өндөр-Улаан, Өлзийт, Булган сумд 1-2 ажлын байрыг бий болгосон байна.

3

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

НИЙГМИЙН ДААТГАЛ ХАЛАМЖ

Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 8 сард 26.1 тэрбум төг, зарлага 26.4 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 3772.3 сая төг буюу 17.0 хувь, зарлага 4440.7 сая төг буюу 20.0 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 3772.3 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 11.3 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 83.3 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 48.0 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 49.0 хувиар. ҮОМШӨ-ний даатгалыг сангийн орлого 19.1 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 20,0 хувиар өсөхөд тэтгэврийн,тэтгэмжийн болон эрүүл мэндийн даатгалын сангууд өссөн нь голлон нөлөөлөв. 9-р сарын 1-ний байдлаар нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 21.9 мянган хүнд 6535.9 сая төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт тусламж, хишиг олгосон байна. Нийгмийн халамж үйлчилгээгээр олгосон нийт мөнгөний 58.5 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгосон халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт, 41.5 хувийг улсын төсвөөс олгосон тэтгэмж тусламж эзэлж байна. Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 55.2 хувийг халамжийн тэтгэврээр, 26.3 хувийг нөхцөлт мөнгөн тэтгэмжээр, 18.5 хувийг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон болон хүнс тэжээлийн хөнгөлөлт тусламжид зарцуулж байна.

4

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

ГЭМТ ХЭРЭГ

9 дугаар сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээгээр 357 холбогдогч бүхий 360 гэмт хэрэг бүртгэгдсэний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 94, өмчлөх эрхийн эсрэг 192, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 33, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 11, байгаль хамгаалах журмын эсрэг 10, бусад 20 хэрэг гарсан байна.

5

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Гэмт хэргийн улмаас 27 хүн нас барж, 11 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1077.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 14.3 хувийг бүлэглэж, 20.7 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 476 хүнийг албадан саатуулж 238 хүнийг баривчилсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 24.1 хувиар буюу 66 тохиолдлоор өссөний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.6 хувиар буурч харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 43.3 хувиар өссөн байна.

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО ЗАРЛАГА

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2015 оны 9 дугаар сарын 1-ний байдлаар аймгийн төсөвт 12503.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 12209.9 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 103.8 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 3814.1 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 3520.2 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 92.7 хувиар биелүүллээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Хангай,Хайрхан, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх сумд 102.6-204.1 хувиар биелүүлсэн байна. Харин Ихтамир,Чулуут, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг,Өлзийт, Хотонт, Булган, Эрдэнэбулган, Цахир сумд төлөвлөгөөг 1,2 – 29.0 хувиар биелүүлээгүй байна.

6

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл агнуурын нөөц ашигласны төлбөр, газрын төлбөр,ойгоос хэрэглээний мод,түлээ ашигласны төлбөр,газрын худалдааны орлого,бууны татвар,хог хаягдлын хураамж,хөрөнгө худалдсны орлогын төлөвлөгөөг 12.7 -72.6 хувиар давуулан биелүүллээ. Харин тээврийн хэрэгслийн, рашаан усны болон түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж ,үл хөдлөх эд хөрөнгийн татвар, татварын бус орлогын төлөвлөгөөг 4.3- 32.9 хувиар биелүүлээгүй байна.

Аймгийн төсвийн орлогын 71.2 хувийг тусламжийн орлогоор, 19.6 хувийг орлогын албан татвараар, 0.8 хувийг өмчийн татвараар, 1.7 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 3.6 хувийг бусад албан татвараар, 2.3 хувийг татварын бус орлогоор, 0.8 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 137.5 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 451.0 сая төгрөг, онцгой албан татвараар 25.1 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 19.3 сая төгрөг бүгд 632.9 сая төгрөгийг шилжүүлж төлөвлөгөөг 90.8 хувиар биелүүллээ.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 35 тэрбум 317.3 сая төгрөг байгаагийн 54.3 хувийг цалин хөлсөнд, 5.7 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 40.0 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ. Эдийн засгийн салбараар харвал 40.1 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд, 51.1 хувийг боловсролын салбарт, 8.5 хувийг эрүүл мэндийн салбарт, 0.2 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0.1 хувийг бусад салбарт зарцууллаа.

7

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

МӨНГӨ ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖ

Манай аймагт арилжааны 4 банкны салбар иргэд аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд монгол банкнаас зузаатгалаар 17.2 тэрбум төгрөгийг авч 21.1 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна. 2015 оны эхний 8 сард банкууд 48.3 мянган иргэд, аж ахуй нэгжид 76.0 тэрбум төгрөгийн зээл олгосны дотор 120 хүнд 6018.9 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.

8

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 16.1 хувиар, олгосон зээлийн хэмжээ 5.0 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 3.0 дахин хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 26.3 хувиар тус тус өссөн байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ

2015 оны 8 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхаас 1.4 хувиар, 2014 оны 12 дугаар сарынхаас 7.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9 хувиар, 2010 оны 12-р сарынхаас 82.4 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн 7 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 214 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 2.3 хувийнх нь үнэ буурч, 9.3 хувийнх нь үнэ өсч, 88.4 хувийнх нь үнэ тогтвортой байлаа. Энэ 8-р сард өмнөх сарынхаас бүх төрлийн махны үнэ 10.3-20.6 хувиар буурч, харин байцаа,лууван,сонгино,өөхөн тос,шингэн сүү,тараг,шар тос,төмс,сонгино,сурагчийн цүнх,хүүхдийн футболк,өмд,эрэгтэй

9

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

хүүхдийн сорочко,сурагчийн дэвтэр,их дээд сургуулийн сургалтын төлбөр,охидын ноосон цамц,трико зэргийн үнэ 2.0-38.9 хувиар тус тус нэмэгдсэн байна, Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 65.4 хувийнх нь буюу 141 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч 5.6 хувийнх нь буюу 12 нэрийн барааны үнэ буурч, 29.0 хувийнх нь үнэ тогтвортой байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс тараг, хүнсний ногоо, бүх төрлийн мах, өндөг, сонгино, майонез, гар утас,улаан лооль зэрэг барааны үнэ 0.4-23.1 хувиар буурч, харин өөхөн болон ургамлын тос,гурил, хүнсний ногоо, хатуу чихэр, цай, давс, тамхи, архи, ундаа, эрэгтэй эмэгтэй хүний гадуур, дотуур хувцас, гутал, ботинк, даавуу, гэр ахуйн хэрэгсэл, тавилга, оо, саван, эм тариа,өөхөн тос зэрэг барааны үнэ 0,8 хувиас 1 дахин нэмэгдсэн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

7 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний хээлтэгч малын 87.6 хувь нь буюу 1613.4 мянган эх мал төллөж гарсан төлийн 94.2 хувь нь буюу 1520.6 мянган төл бойжиж байна. Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл гарсан ботго 98.0 хувиар, унаганы 95.4 хувь, тугалын 97.0 хувь хурганы 95.7 хувь, ишигний 90.4 хувь нь бойжиж байна. Сумдаас Өгийнуур, Хотонт, Эрдэнэмандал, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Өндөрулаан сумд гарсан төлөө 96.3-99.3 хувиар бойжуулж байна.Өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн эх мал 16.0 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 12.6 хувиар илүү байна.

10

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Энэ өвөлдөө байгаль цаг агаар харьцангуй тааламжтай байсан болон манай малчид мал аж ахуй өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг сайн хангаж ажилласны үрээр 7 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний том мал 98.0 хувиар онд орж оны эхний малын 2.0 хувь буюу 85.7 мянган толгой мал хорогдов. Хорогдсон малын 6.9 хувийг адуу, 10.1 хувийг үхэр, 52.3 хувийг хонь, 30.7 хувийг ямааны хорогдол эзэлж байна.

11

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Сумдаас Эрдэнэмандал, Өгийнуур, Хотонт, Хангай, Төвшрүүлэх, Тариат, Өндөрулаан, Хашаат сумд оны эхний малаа 99,0- өөс дээш хувиар онд оруулж байна.

Аймгийн дүнгээр энэ хавар 4211 га-д үр тариа, 470.9 га-д төмс, 158.0 га-д хүнсний ногоо, 1457 га-д малын тэжээлийн ургамал, 1280 га-д техникийн ургамал тус тус тариалаад байна. Өнгөрсөн 2014 оныхтой зэрэгцүүлэхэд үр тариа 58.0 хувиар, тэжээлийн ургамал 55.6 хувиар, техникийн ургамлын тариалалт 12.8 дахин нэмэгдсэн харин төмс 5.5 хувиар, хүнсний ногоо 8.8 хувиар бага тариалсан байна.

9 дүгээр сарын 1-ний байдлаар төмс 11.8 тн,хүнсний ногоо 4.8 тн,ногоон тэжээл 69 тонныг хурааж,байгалийн хадлан 30.6 мянган тн,гар тэжээл 543 тонныг бэлтгээд байна.

2015 онд манай аймаг ойгоос 124.0 мянган м3 галын түлээ, 20.1 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 144.1 мянган м3 мод авч ашиглахаар баталсанаас оны эхний 8 сард 52.4 мянган м3 галын түлээ, 4.2 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 56.6 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 290.5 сая төгрөг төсвийн орлогод оруулж ойн зөрчилд 10.6 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр 2.9 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

АЖ ҮЙЛДВЭР

Үйлдвэрийн газрууд 9 дугаар сарын 1-ний байдлаар оны үнээр 3093.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан нь өнгөрсөн оныхоос 22.8 хувиар илүү байна. Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 1081.2 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.1 хувиар илүү байна.

12

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Нийт үйлдвэрлэлтийн 9.5 хувийг хүнс ундааны, 1.9 хувийг хэвлэлийн, 58.6 хувийг дулааны эрчим хүчний, 16.6хувийг усан хангамж, 2.3 хувийг модон эдлэлийн, 6.4 хувийг барилгын материалын, 4.6 хувийг гутал хувцасны, 0.1 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх,нарийн боов,ундаа хэрчсэн гурил, бууз, зүсмэл,сонин,вакум цонх дулааны үйлдвэрлэлийн хэмжээ 0.9- 95.0 хувиар нэмэгдлээ. Харин гэрийн модон тавилга, савхин гутал,хүснэгт маягт,дээл,савхин гутал, савласан цэвэр ус, архины үйлдвэрлэл 0.1-36.4 хувиар буурсан байна.

Барилгын байгууллагууд 16518.7 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийгээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 77.8 хувиар илүү байна.

Тээврийн байгууллагууд 20.6 мянган зорчигч, 12.7 мянган тонн ачаа тээвэрлэн 7.6 сая хүн км, 1.8 сая ткм ажил гүйцэтгэн 369.2 сая төгрөгийн орлоготой ажиллаа. Өнгөрсөн оны мөн үеийнхээс ачаа эргэлт,орлого 15.7-35.3 хувиар буурсан байна.

Холбооны байгууллагууд 493 телефон цэг улс, хот хоорондын телефон, интернет, телевизийн үйлчилгээгээр

13

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

байгууллага иргэдэд үйлчилж сумдад 7 хоногт 1-2 удаа шуудан хүргэж нийт 227.7 сая төгрөгийн орлоготой ажилласан нь өнгөрсөн оныхоос 14.4 хувиар өссөн байна.

ЦАГ УУРЫН БАЙДАЛ

8 дугаар сард агаарын дундаж температур 12.3-оос 19.2 хэм дулаан байсан бөгөөд хамгийн их дулаан нь Хашаат, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Хотонт, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг сумдад 30.0-34.0 хэм хүрч байсан бол хамгийн хүйтэн нь Хангай,Чулуут, Цахир,Тариат,Эрдэнэбулган, сумдад –1.0-ээс 2.0 хэмд хүрч хүйтэрч байсан байна.Энэ сард Чулуут, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант,Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Цэнхэр, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Булган сумдын нутгаар 61.6 – 149.7 мм тундас орсон нь хамгийн их тундастай байгаа бол Хайрхан, Хашаат сумдад 31.7-36.6 мм тундас орсон нь хамгийн бага байна.

Статистикийн хэлтэс2015.09.10

14