18
Агуулга Нэг. Нийгмийн даатгалын хэлтсийн танилцуулга Хоѐр. Тэтгэврийн даатгалын сан - Өндөр насны тэтгэвэр; - Тахир дутуугийн тэтгэвэр; - Тэжээгчээ алдсаны тэтгэвэр. Гурав. Нэрийн данс түүний эхний үлдэгдлийг тооцох хөтлөх, Дөрөв. Анхан шатны зарим баримт - Тэтгэврийн дэвтэр /НД№02/ - ЭМД-ийн гэрчилгээ /НД№0/ - Нийгмийн даатгалын дэвтэр /НД№01/ - Тэтгэврийн хувийн хэрэг /НД№16/ Тав. Статистик шинжилгээ Зургаа. Дүгнэлт www.zaluu.com www.zaluu.com

dadlagiin tailan

Embed Size (px)

Citation preview

Page 1: dadlagiin tailan

Агуулга

Нэг. Нийгмийн даатгалын хэлтсийн танилцуулга

Хоѐр. Тэтгэврийн даатгалын сан

- Өндөр насны тэтгэвэр; - Тахир дутуугийн тэтгэвэр; - Тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

Гурав. Нэрийн данс түүний эхний үлдэгдлийг тооцох хөтлөх,

Дөрөв. Анхан шатны зарим баримт

- Тэтгэврийн дэвтэр /НД№02/ - ЭМД-ийн гэрчилгээ /НД№0/ - Нийгмийн даатгалын дэвтэр /НД№01/ - Тэтгэврийн хувийн хэрэг /НД№16/

Тав. Статистик шинжилгээ

Зургаа. Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: dadlagiin tailan

Зорилго

Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээний статистик, санхүү бүртгэлд орчин үеийн программ хангамжуудыг хэрхэн хэрэглэж байгааг мэдлэгээ болгож, статистик өгөгдлүүдийг боловсруулан үнэлэлт, дүгнэлт өгөхийг энэ дадлага ажлын зорилгоо болголоо.

Зорилт

Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, хэрэглэж буй программ хангамжуудтай танилцах, тэдгээр дээр ажиллах чадвартай болох, эзэмшсэн математик мэдлэгээ байгууллагын судалгаа шинжилгээний ажилд хэрэглэж сурахыг зорилтоо болгосон.

Нэг. Нийгмийн даатгалын хэлтсийн танилцуулга

Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь иргэд, ажил олгогч, даатгуулагчдад мэргэжлийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх замаар нийгмийн даатгалын хүрээг өргөтгөх, тэтгэвэр тэтгэмж авах болон хуульд заасан бусад эрхээ бүрэн эдлэх нөхцөл бүрдүүлэх эрхэм зорилгоо биелүүлэн ажиллаж байна.

Орлого, үйлчилгээний тасаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: dadlagiin tailan

Орлого, үйлчилгээний тасаг нь ахлах байцаагч тасгийн дарга-1, эрүүл мэндийн даатгалын байцаагч-1, тэтгэврийн байцаагч-8, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, орлогын байцаагч-2 нийт 11 байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагчдад нэг цэгээс хөнгөн шуурхай хүргэн ажиллаж байна .

Ажиллагсадын дундаж нас 38, улсад ажилласан жил 12.2, нийгмийн даатгалын системд ажилласан жил 6.5 жил байна.

БЗД-ийн нийгмийн даатгалын цаашид анхаарах асуудал

1. Нийгмийн даатгалын шимтгэлийн авилага бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд тавих

2. Байгууллагын урсгал засварыг хийж ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх

3. Дансанд байгаа урд оны зарцуулагдаагүй үлдэгдлийг тодорхой бүтээлч зүйлд хэрэглэх

4. Үнэт цаасны үнийн зөрүүг үйл ажиллагааны зарим зардалд зарцуулах

010

20

30

40

50

60

70

80

90

100

Дээд боловсролтой

Нябо-эдийн засагч

Бусад мэргэжлээр

Мэргэшлийн шалгалтанд нийт

ажилчдын 24% нь тэнцсэн.

Нийгмийн даатгалын хэлтэст

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: dadlagiin tailan

5. Бүсийн чанартай сургалтыг байцаагч нарын дунд жилдээ зохион байгуулах

Хоёр. Тэтгэврийн даатгалын сан

Нийгмийн даатгалд даатгуулагч иргэн шимтгэл төлснийхөө төлөө нийгмийн даатгалын сангаас хуулийн дагуу тэтгэвэр авах болзол хангасан тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хөдөлмөрийн чадваргүй болсон үедээ тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авна.

Тэтгэвэр тогтооход анхан шатны баримт нь тэтгэврийн хувийн хэрэг байдаг. Тэтгэвэр тогтооход хүн бүрт хувийн хэрэг нээж тусгай мэдээллийн баазад мэдээллийг нь тухай бүрт нь оруулж өгнө.

Тэтгэврийн хувийн хэрэгт:

1. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл

2. 1995 оноос өмнө ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр

3. Нийгмийн даатгалын дэвтэр

4. Цалингийн тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхний хуулбар

6. ЭХМК-ний акт

7. Үндсэн байгууллагын тушаалын хуулбар

8. Үйлдвэрлэлийн ослын акт

9. Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээний хуулбар

10. 16-19н насны хүүхдийн сургуульд суралцаж буй сургуулийн захиргааны тодорхойлолт

11. Нас барсан тухай гэрчилгээ

12. Гэр бүлийн баталгаа буюу шүүхийн шийдвэр

13. Шүүхийн шийдвэр архивийн лавлагаа зэргийг тэтгэврийн төрөл тус бүрт хамрагдаж байгаагаар нь авч хавсарган архивлана. Мөн тэтгэврийн хувийн хэрэг нь төрөл тус бүртээ тусгай шифр буюу тоотой.

362-Өндөр насны тэтгэвэр

363-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

364-Тахир дутуугийн тэтгэвэр

Хэрвээ тэтгэвэр авагч шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөн гэсэн программд бичилтийг хийж шилжилт хөдөлгөөний тухай бүрт нь тэмдэглэл хийж бүртгэн эсвэл хасалт хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: dadlagiin tailan

Мөн даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсны дараа сар хүртэл тэтгэвэр олгоод тэтгэвэр авагчдын бүртгэлээс хасалт хийнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр

Тэтгэвэр тогтоохдоо дараах дарааллын дагуу тэтгэвэр тогтооно.

1. Тэтгэвэр тогтоолгогч нь шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж ирсэн байна.

2. Даатгуулагчийн хороог хариуцаж авсан байцаагч тэтгэвэр тогтоолгох болзолыг хангасан тохиолдолд тэтгэврийн хувийн хэргийг нээж өгнө.

3. Тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргах тэтгэвэр тогтоолтын хуудсыг үнэн зөв болгож холбогдох баримт бичгийг хавсарган үднэ.

4. Үүнийг хийж дуусгасны дараагаар тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн мэдээллийг программд шивж оруулан тэтгэврийн дэвтрийг нээж өгнө.

Тэтгэвэр тогтоолтын анхан шатны баримтанд:

- Тэтгэврийн хувийн хэрэг

- Тэтгэвэр тогтоолтын хуудас орно.

Тэтгэвэр олгогдох хугацаа

Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нас барсны дараагийн сарыг дуустал хугацаанд олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа

Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, тэтгэвэр авагч нь нас барсан бол нас барсны дараагийн сар хүртэл олгоно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэхгүй болсны улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг сунгасан буюу нөхөн тогтоосон бол тухайн хугацааны тэтгэлгийг нөхөн олгоно.

Даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтооно.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал:

1. Өргөдөл

2. Хөдөлмөрийн дэвтэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: dadlagiin tailan

3. Нийгмийн даатгалын дэвтэр

4. Ажлаас чөлөөлсөн тушаал

5. Дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт

6. ХЧА-ын хувь хугацааг тогтоосон акт

7. Иргэний үнэмлэх / хуулбар /

8. Багийн засаг даргийн тодорхойлолт

9. ХААН банк / 1000 /

10. Цээж зураг / 2 хувь /

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох хугацаа

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ тахир дутуу иргэдэд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь тэтгэврийн нас хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар хүртэл олгоно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч буй 16-19 нас хүртэлх насны хүүхэд дотоод, гадаадын ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулиудад /өдрийн/ суралцаж байгаа бол тэтгэврийн тодорхой заасан хугацаагаар үргэлжлүүлэн олгоно.

Тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал:

1. Өргөдөл

2. Хөдөлмөрийн дэвтэр

3. Нийгмийн даатгалын дэвтэр

4. Ажлаас чөлөөлсөн тушаал

5. Дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт

6. Иргэний үнэмлэх / хуулбар /

7. Засаг даргын тодорхойлолт

8. Нас барсны гэрчилгээ / эх хувиараа/

9. Гэрлэлтийн баталгаа / эх хувиараа /

10. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

11. Цээж зураг / 2 хувь /

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: dadlagiin tailan

13. ХААН банк / 1000 төг/

Тэтгэврийн программ нь:

Тэтгэврийн байцаагч даатгуулагч тэтгэвэр авах эрх үүссэн үед холбогдох баримт материалуудыг даатгуулагчийн бүрдүүлж өгснөөр тухайн тогтоолгох тэтгэврийг программд бодолт хийж тэтгэврийг тогтооно.

Тэтгэвэр тогтоохдоо хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэргийн тушаал тогтоол тамга тэмдэг нь үнэн зөв байгааг шалгасны үндсэн дээр тогтоох бөгөөд шаардлагатай бол шүүхийн шийдвэр гаргуулах зэрэг нэмэлт мэдээллийг даатгуулагчаас шаардаж бүрдүүлнэ. Мөн 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтрийн тушаалын тайлбар тамга тэмдэг нэмж засварласан эсэхийг сайтар шалгах, тэтгэвэр тогтоолгох хүнд халуун, хортой нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн нөхцөл нь хуулинд заасан ажлын нөхцөл мэргэжилтэй тохирч байгааг шалгаж тогтоох нь зүйтэй.

Жишээ нь: Хүнд нөхцөлд ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгох гэж байгаа бол

Даатгуулагч иргэн А-гийн ажил олгогчийн буруугаас хөдөлмөрийн дэвтэрт барилгын компанид хүнд даацын машины жолооч хийж байсныг дэвтэрт барилгын компаний ажилтан гээд бичсэн бол тэтгэвэр тогтоох үндэслэл бүрдэхгүй тодорхой ажил мэргэжлийн зааж бичээгүйгээс ийм тохиолдолд байцаагч тэтгэвэр тогтоож болохгүй ба зарим даатгуулагчид хөдөлмөрийн дэвтэрт засвар хийж хуурах тохиолдол ч гардаг байна. Иймээс тэтгэврийн байцаагч сайтар хянаж үзсэний дараа хуулийн дагуу тэтгэвэр тогтоодог.

Тэтгэврийн программын тогтоолт хэсэг нь доорхи бүтэцтэй байх бөгөөд тэтгэвэр авагчдын бүх мэдээлэл байдаг. Тэтгэврийн байцаагч сар бүр тэтгэвэр авагчид олговол зохих тэтгэвэр, сарын тэтгэвэр олголт зэргийг тэтгэврийн төрөл тус бүрээр нь програмд шивж оруулахаас гадна илүү дутуу тэтгэвэр бодож олгосон байцаагчид захиргааны арга хэмжээ авах ба байцаагчийн цалингаас төлүүлдэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: dadlagiin tailan

Тэтгэврийн материал бүрдүүлэлт:

1. Тэтгэвэрт гарах гэж буй даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн баяжилтыг үзэх, зөвөлгөө өгөх.

Дэвтрийн овог нэр, төрсөн он сар, дэвтрийг нээсэн он сар өдрийг заавал харах

Ажилласан байдал, орсон гарсан тушаалын он сар өдрийг баллаж сохолсон эсэхийг харах

Тушаалын тамга, тэмдэг зөрүүтэй байдлыг нягтлах

2. Даатгуулагчийн дэвтрийг үзэж нягтласны дараагаар зөрчил гарсан бол хаанаас ямар материал бүрдүүлэхийг тайлбарлаж өгөх.

3. 1990-1994 оны хооронд ажилласан жилийг тухайн харъяаны байцаагч лавлагаа гаргаж шимтгэл төлсөн баримтыг хувилж хувийн хэрэгт хавсаргана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: dadlagiin tailan

4. Хувийн хэрэгт хавсаргах материалыг нэг бүрчлэн бүртгэж хүлээлгэн өгсөн иргэн болон хүлээн авсан байцаагчийн гарын үсгээр заавал баталгаажуулна.

5. Шинээр тогтоогдож буй тэтгэврийн ажилласан жилийг баталгаажуулж, бодолтийг заавал хийж явуулах.

6. Тэтгэврийн эхэлж олгох хугацаагаа үнэн зөв тооцох

7. Нөхцлөөр тогтоогдож байгаа тэтгэврийн хуулийн заалтыг тодорхой бичиж байх

8. Тэтгэврийг хуулийн хугацаанд тогтоох

Сумын байцаагч /7 хоног/ Аймгийн байцаагч /7 хоног/ Хяналтын байцаагч /7 хоног/ Хэлтсийн дарга /7 хоног/

Тэтгэвэр тогтооход байцаагчийн анхаарах зүйлс:

Даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэрт гардаг нийтлэг алдаа:

Хөдөлмөрийн дэвтрийг даатгуулагч болон ажил олгогч хуурамчаар үйлдэх дэвтрийг дуурайлган хуулж бичих.

Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн тушаал дээр баталгаажуулсан тамга нь хуурамч байх буюу өөр тамгийг бүдгээр дарах зэрэг нийтлэг алдаа олон тохиолддог ба байцаагч түүнийг сайтар шалгасны үндсэн дээр даатгуулагчийн тэтгэврийг тогтооно.

Дээрх алдааг илрүүлэх арга:

Хөдөлмөрийн дэвтрийн өнгө 1960онд-саарал 1969онд-шар цагаан 1972онд-хөх саарал 1979онд-улаан зэрэг өнгөтэй гарч байсан ба одоогийн нийгмийн даатгалын дэвтэр хүрэн улаан өнгөтэй байна.

Хуулсан хуурамч хөдөлмөрийн дэвтрийг илрүүлэхдээ дэвтэр нээсэн огноо нь дэвтэр доторх эхний тушаалын оноос өмнө он бичигдсэн байвал хуурамч дэвтэр болно.

Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: dadlagiin tailan

даатгалын сан

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхит буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэх бөгөөд үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ. Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад, ажил эхлэхийн өмнө бэлтгэх буюу ажил дууссаны дараа ажлын байр багаж хэрэгслэлээ эмхэлж цэгцэлж, ажилдаа ирэх буцах замд гарсан үйлдвэрлэлийн осол хурц хордлогод даатгуулагч өртсөн бол уг сангаас тэтгэвэр тэтгэмж олгоно.

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртөж гэмтэл учирсан нь нотлогдвол түүнд тэтгэвэр тэтгэмж олгохгүй. Үүнийг сум дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.

ҮОМ-с шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадварын нөхөн сэргээлттэй холбогдсон төлбөр болон бусад зардлыг санхүүжүүлнэ. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн чадвараа 10 хүртэлх хувиар алдсан бол 10%, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр, 30 түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ нь засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-аас багагүй байна.

Тахир дутуугийн тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллага үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно. Хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувиар байнга алдсан даатгуулагчийн 6 жилд ноогдох удаан хугацаагаар алдсан даатгуулагчийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон хугацаанд ноогдох тахир дутуугийн тэтгэврийг нь өөрийнх нь хүсэлтээр нэг удаа олгож болно. Энэ тохиолдолд уг тэтгэврийг тогтоолгосон шалтгаанаар тахир дутуугийн тэтгэвэр авах эрх дуусна. Даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох

бол тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож тэтгэвэр тогтооно.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авна. Уг нөхцөлд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: dadlagiin tailan

хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний 100%-иар бодож олгоно. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж Монгол улсад хиймэл эрхтэн, засал эмчилгээ буюу протез, ортопед хийлгэсэн бол эхний удаад 100% цаашид нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол 50%-г нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлнө. Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийг баримтлан олгоно.

Гурав. Нэрийн данс түүний эхний үлдэгдлийг тооцох

Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн даатгалыг боловсронгуй болгох ялангуяа монгол орны онцлогт нийцсэн тэтгэврийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх явдал юм. Монгол оронд тэтгэврийг үндсэнд нь улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог 1995 оноос өөрчилж, нийгмийн даатгалын хувиарлалтын зарчимд үндэслэн нийгмийн даатгалын багц хуулиудыг батлан мөрдүүлж, ажил олгогч, даатгуулагчдаас төлсөн шимтгэлээс тэтгэвэр олгодог шинэ тогтолцоог хэрэгжүүлээд багагүй жил болж байна.

Тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжүүлэхдээ “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс” –ыг сонгох нь зохимжтой гэж үзэж байна.

Нэрийн данс нь нийгмийн даатгалд 1960 оноос хойш төрсөн бүх даатгуулагчид хамрагдах бөгөөд нэрийн дансны эхний үлдэгдлээ тооцуулан хуулинд заасан насанд хүрсэн тохиолдолд тэтгэврээ тогтоолгож авах тэтгэврийн шинэ тогтолцоо юм.

Уг нэрийн дансыг 1995оны 1дүгээр сарын 1-нээс 1999 оныг дуустал хугацаанд нийгмийн даатгалын байгууллагуудад бүрдүүлсэн ажил олгогч, даатгуулагчид тэдгээрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын мэдээллүүдэд үндэслэн нэрийн данс нээх, даатгуулагч нэг бүрийн ажилласан хугацаа, дундаж цалингийн мэдээллээр нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцож гаргана.

Нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох аргачлал:

Нэрийн дансны эхний үлдэгдлийг 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн нэрийн данс нээх бүх хүмүүст тооцно.

Даатгуулагчийн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө шимтгэл төлж ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтрийг нь үндэслэн сараар тооцож гаргана.

Даатгуулагчийн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1999 оны эхний хагас жилд шимтгэл төлсөн хугацааг тооцохдоо нийгмийн даатгалын дэвтэр, мэдээллийн санг үндэслэн тооцно.

1999 оны хагас жилд шимтгэл төлсөн байвал зохих хугацааг эхний хагас жилд шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: dadlagiin tailan

Даатгуулагчийн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргана.

Даатгуулагч 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тасралтгүй шимтгэл төлж байсан бол 1995оноос 1998 оныг дуустал хугацааны шимтгэлийг тухайн онуудад авсан нийт хөлөлмөрийн хөлснөөс, 1999 оны сүүлийн хагас жилийн шимтгэлийг мөн оны эхний хагас жилийн дунджаас тооцож гаргана.

Жишээ нь:

Даатгуулагч 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тасралтгүй 54 сард 1560000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлснөөс 1999 оны эхний хагас жилд (6 сар) 220000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлжээ. Тэрээр 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалд хамрагдаж байсан гэвэл түүний шимтгэл төлсөн хугацаа (54 сар+1999 оны сүүлийн хагас жилийн 6сар ) 60 сар болох бөгөөд шимтгэл төлсөн нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого (1560000+220000)=1780000 төгрөг болно.

Даатгуулагч 1999 оны эхний хагас жилд ямар нэгэн хугацаагаар шимтгэл төлж байгаад 1999 оны 7дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөрийн харьцаа нь зогсоогдсон бол эхний хагас жилийн шимтгэл төлсөн сарын тоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг баримтлан түүний сүүлийн хагас жилийн шимтгэл төлөх орлогыг тодорхойлно.

Даатгуулагч нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 19 хувиар шимтгэл тооцно. Энэ нь сайн дурын даатгуулагчид нэгэн адил хамаарна.

1995оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажилласан боловч мөн хугацаанаас хойш нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлөөгүй иргэдийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль батлагдах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 19 хувиар шимтгэлийг ноогдуулна.

Жишээ нь:

1999 оны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (11000 төгрөг*19%) =2090 төгрөг болно.

Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг сараар тооцож гарган, сард төлвөл зохих шимтгэлийн хэмжээгээр үржүүлэн, нэрийн дансны эхний үлдэгдлийг тодорхойлно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: dadlagiin tailan

1960 оноос хойшхи хугацаанд төрсөн боловч улсад хөдөлмөр эрхлээгүй болон шимтгэл төлөөгүй хүнд нэрийн дансыг нээхгүй бөгөөд нэрийн дансны эхний үлдэгдэл тооцохгүй.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудсыг 1960 оноос хойш төрсөн даатгуулагч бүрт нээж хөтөлнө.

Нэрийн дансны гарааны эхний үлдэгдэл тооцох программ:

Дөрөв. Нийгмийн даатгалтай холбоотой анхан шатны баримтууд

1. Нийгмийн даатгалын дэвтэр /НД№01/

2. Тэтгэрийн дэвтэр /НД№02/

3. ЭМД-ийн гэрчилгээ /НД№03/

4. Тэтгэврийн хувийн хэрэг/НД№16/

4.1.Нийгмийн даатгалын дэвтэр /НД№01/

Улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийг даатгуулагч тус бүрт олгоно. Энэ дэвтэр нь даатгуулагчийг нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байсанг нотлох, мөн уг сангаас тэтгэвэр тэтгэмж тогтоох үндсэн баримт болно. Нийгмийн даатгалын дэвтэрт овог нэр, эцгийн нэр болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг бичиж зургийг наан, аймаг /нийслэл/, сум /дүүрэг/-ын нийгмийн даатгалын байгууллагаас олгоно. 4.2.Тэтгэврийн дэвтэр /НД№02/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: dadlagiin tailan

Нийгмийн даатгалын байгуулага /байцаагч/ нь тухайн иргэнд тэтгэвэр тогтоосон хувийн хэрэг /НД№15/, тэтгэвэр тогтоолтын хуудсыг үндэслэн тэтгэврийн дэвтэр нээж, хэлтсийн даргаар хянуулж гарын үсэг зуруулж тэмдэг даруулна. Тэтгэврийн дэвтэрт тухайн иргэний ажилласан хугацаа, сарын дундаж цалин, сарын тэтгэврийн хэмжээг тодорхойлон бичих бөгөөд банкны байгууллага энэхүү дэвтрийг үндэслэн тэтгэвэр олгоно. 4.3.Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /НД№03/ Иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн бүрт эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг олгоно. Гэрчилгээнд шимтгэлийн тэмдэглэлийг хийхдээ өндөр насны тэтгэвэрт байгаа болон 16 хүртэлх насны хүүхдүүдээс даатгуулагчид жил бүр гэрчилгээд шимтгэл төлөлтийг бичүүлж нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулна. Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл төлсөн тухай тэмдэглэлийг уг гэрчилгээнд “ажил олгогч”, “даатгуулагчдаас” гэсэн 2 багананд даатгуулагчийн төрлөөр тохируулан бичиж хянаж баталгаажуулна. 4.4.Тэтгэврийн хувийн хэрэг /НД№16/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасан нөхцөл, болзол, журмыг хангаж тэтгэвэр тогтоолгосон иргэнд тэтгэврийн хувийн хэрэг нээнэ. Нийгмийн даатгалын байгууллага, байцаагч нь тэтгэврийн хувийн хэрэгт тухайн иргэний тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн баримт материалыг нэг бүрчлэн бүртгэн авч уг материалыг хүлээлгэн өгсөн хүнээр гарын үсэг зуруулна.

Тав. Статистик шинжилгээ

Хүснэгт 1. Тоон өгөгдлүүд

Y- Хорооны хүн амын тоо X1- Тэтгэврийн хэмжээ \төгрөг\ X2- Тэтгэвэр авдаг хүний тоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: dadlagiin tailan

Хүснэгт 2. Статистик үзүүлэлтүүд

Энэ хүснэгтээс харахад авч үзэж буй үзүүлэлт бүр хэвийн тархалттай байна. Учир нь

хэвийн тархалттай гэсэн таамаглал хүлээн авахын магадлал нь 10 хувиас их байгаа

юм.

Зураг1. Ажиглалтын утгын харьцуулсан график

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: dadlagiin tailan

Хүснэгт 3. Корреляцын матриц

Регрессийн коэффициентуудаас харахад авч үзэж буй хоѐр хүчин зүйлээс бусад хүчин

зүйлийн нөлөөнөөс хамааран бүх хүн амын тоо 14463 байна. Харин тэтгэвэр авдаг

хүний тоо нэг нэгжээр өсөхөд нийт тэтгэврийн хэмжээ 0.3095 хувиар нэмэгдэхээр

байна. Харин DW=0.018 буюу автокорреляцтай байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: dadlagiin tailan

Дүгнэлт

Энэхүү тайландаа нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж үзсэн хичээлээрээ практикт дадлага хийж суралцсан билээ. Нийгмийн даатгалын хэлтэс нь даатгалын төрөл тус бүртээ тусгай программууд онлайнд холбогдсон болохоор байцаагчид ажиллахад илүү хялбар байгаа бөгөөд өмнө нь программ нэвтрээгүй байхад бүх зүйлээ байцаагчид тэтгэвэр тэтгэмжийг гараар болон EXCEL программ дээр бодолт хийдэг байсан бол одоо аль алиныхаа ажлыг хөнгөвчилсөн байгаа нь их саашаалтай байцаагч нар ч гэсэн программтай болоод ажлаа хийхэд илүү хялбар болоод байгаа гэж байсан. Ер нь ихэнх төрийн болон хувийн байгууллагууд техникийн шинэчлэлийг даган тусгай программуудтай болсон байна. Мэргэжлийн дадлага хийх хугацаанд хөдөлмөрийн хуулийн дагуу байцаагчийн хийж гүйцэтгэж байгаа ажлуудтай танилцан нийгмийн даатгалын тусгай программууд дээр ажиллаж даатгуулагчдын нийгмийн даатгалын дэвтэрт улсын үзлэг хийж 2000 оноос хойшхи цалин шимтгэл төлөлтийг программд оруулсан цалинтай тулган буруу бичигдсэн цалинд архивын лавлагаа гаргаж холбогдох байгууллагын нягтланд өгч засуулан дэвтрийн үзлэг хийсэн. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд даатгуулсаны ач холбогдолыг төдийлөн сайн ойлгодоггүй эмчилгээ үзлэгт хамрагдахад үзлэг эмчилгээний төлбөрөөс 90% чөлөөлөгдөж даатгуулагч өөрөө 10%-г төлж үйлчлүүлдэг гэдгийг огт мэддэггүй тийм болохоор үзүүлэх сурталчилгааны ажиллагааг даатгалын байгууллагаас явуулж байх шаардлагатай бөгөөд иргэн бүр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг байх, улмаар эмчилгээ үйлчилгээ хийлгэх эмнэлгээ сонгож үйлчлүүлдэг болох тогтолцоог бүрдүүлэх нь эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ, оношлогоо үйлчилгээний чанарт өөрчлөлт гарч, эрүүл мэндийн байгууллагын хоорондын өрсөлдөх чадварыг бий болгох эерэг талтай гэж үзэж байна. Тэтгэвэр тогтоолгох болоход даатгуулагчид олон хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Жишээ нь: даатгуулагч тэтгэврээ тогтоолгох болоход ямар ч даатгуулагч тэтгэврээ өндөр тогтоолгохыг бодно тийм болохоор хамгийн өндөр цалинтай дараалсан 5 жилийн цалингаа тодруулах гэхэд 1990 оноос өмнөх ажиллаж байсан жилээ сонгох болвол хөдөлмөрийн дэвтэр дээрх цалингаар тогтоож болох бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дээр зөвхөн тушаал л байхаас гадна сар сарын цалин байдаггүй болохоор даатгуулагч цалингийн лавлагаагаа төв

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: dadlagiin tailan

архиваас авна. Төв архивын ажил ихтэй байдаг ч юмуу лавлагаа авахад 14-21 хоногийн дараа гарна гээд ер нь их хүнд сурталтай хэрвээ даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас нь болсон тухайн сардаа тэтгэврээ тогтоолгож авах гэхээр захын жишээ архиваас болж хойшлогдоод даатгуулагчдад хүндрэл учруулаад тэтгэврийг сарын дараа тогтоох ч тохиолдол гарч байсан. Мөн тэтгэврийг байцаагч тогтоогоод хяналтын байцаагчид хянуулаад тухайн хэлтсийн даргаар цохуулах болдог тэгэхэд дарга нар бас ажлын байран дээрээ байнга байдаггүй алба амин хувийн ажлаар ажлын байран дээрээ байнга байх нь ер ховор зуны улиралд бол гол төлөв, ихэнхдээ ямар ч албан тушаалын ажилчид байх нь ховор доо амралт гээд иргэдийн бухимдлыг ихээр хүргэж байна. Тиймээс төрөөс төрийн байгууллагуудад шаардлагыг хатуу тогтоож байнга хяналт тавьж байх нь зүйтэй гэж бодож байна.

www.zaluu.comwww.zaluu.com