33
ЛЕКЦ №5 Excel програм Томьёо бичих, Функц ашиглах График байгуулах

excel tomiyo.ppt

Embed Size (px)

DESCRIPTION

excel tomiyo

Citation preview

Page 1: excel tomiyo.ppt

ЛЕКЦ №5

Excel програмТомьёо бичих, Функц ашиглах

График байгуулах

Page 2: excel tomiyo.ppt

Home -> Conditional Formatting (Excel 2003 дээр Format -> Conditional Formatting)

Энэ команд нь идэвхижүүлсэн нүднүүдийг доторх утгаас нь хамааруулан доторхой загвартай (өнгөтэй) болгох үүрэгтэй. Энэ командыг нөхцөлт форматлах команд гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл: Нүднүүд доторх мэдээлэл 10-аас бага бол цэнхэр, 10-аас 100-ын хооронд утгатай байвал улаан өнгөтэй болгоно. Гэх зэргээр тохируулж болно.

Page 3: excel tomiyo.ppt

Conditional Formatting - командыг дарсанаар дараах цонх гарч ирнэ. Энэ хэсэгт мэдээлэл

ямар утгатай байвал яаж харагдуулахаа зааж өгнө

Page 4: excel tomiyo.ppt

Шалгах нөхцөлүүд нь:

Between Энэ командыг сонгоод ард нь 2 тоо бичиж өгнө. Тухайн бичсэн 2 тооны хоорон дах утгуудыг өөрчилнө гэсэн үг

Not between Зааж өгсөн 2 тооны хоорондохоос бусад тоонуудыг форматлана.

Equal to Тухайн тоотой тэнцүү мэдээллүүдийн форматыг өөрчилнө

Page 5: excel tomiyo.ppt

Шалгах нөхцөлүүд нь:

Not equal to Тэнцүү биш байна уу гэдгийг шалгах команд

Greater than > буюу Их гэдгийг шалгах

Less than < бюу Бага эсэхийг шалгах

Greater than or equal to Их буюу тэнцүүLess than or equal to Бага буюу тэнцүү

Page 6: excel tomiyo.ppt

Өгөгдөлд шүүлтүүр тавихData -> Filter

Хийсэн хүснэгтийнхээ аль нэг нүдэнд хулганаараа дараад энэ командыг дарсанаар хамгийн эхний мөрний нүднүүдэд шүүлтүүрийн команд буюу доошоо харсан жижиг гурвалжин гарч ирдэг. Уг гурвалжин дээр дарж ямар мэдэллийг үлдээхээ сонгодог. Шүүлтүүр тавьсанаар зарим мэдээллийг нь үлдээж бусдыг нь харагдахгүй болгодог. Түүнчлэн тоон мэдээллийн хувьд Тодорхой завсар дах утгуудыг үлдээх зэрэг нэмэлт тохиргоог хийж болно.

Page 7: excel tomiyo.ppt

Томьёо бичиж, бодолт хийлгэх

Нүдэнд = тэмдгийн араас дурын илэрхийллийг бичиж, Excel програмаар бодолт хийлгэж болдог.

Бичиж буй илэрхийлэлдээ ямар нэгэн нүдэн доторх өгөгдлийг төлөөлүүлэн нүдний хаягыг бичдэг.

Илэрхийлэл дэхь үйлдлүүдийг гүйцэтгээд хариу нь уг илэрхийллийг бичсэн нүдэнд харагддаг.

Page 8: excel tomiyo.ppt

Томьёо бичиж, бодолт хийлгэх

Жишээлбэл: =(A5+6+B6)/3

гэж бичсэн илэрхийллийг Excel програм бодохдоо:

A5 нүдэн доторх тоон дээр 6-г нэмээд, мөн B6 нүдэн дэхь тоог нэмээд үр дүнг нь 3-т хуваагаад хариуг нь энэ илэрхийлэл бичигдсэн нүдэнд гаргаж харуулдаг.

Page 9: excel tomiyo.ppt

Функц ашиглах

Илэрхийлэлд Арифметикийн (+, -, *, /) бүхий л үйлдлийг ашиглаж болно.

Харин косинус болон синусийн утга, язгуур, тоог зэрэгт дэвшүүлэх гэх мэт олон үйлдлийг функц гэж нэрлэгдэх жижиг програмыг ашиглан гүйцэтгэдэг.

Функцыг оруулахдаа бодолтын үр дүн гарах нүдийг идэвхижүүлээд (хулганыхаа зүүн товчыг уг нүдэн дээр дараад), Formulas Tab дээр дарж, гарч ирэх цонхноос нь функцаа сонгодог.

Page 10: excel tomiyo.ppt

Нийлбэр олох

Хүснэгтэнд бичигдсэн олон тоонуудын нийлбэрийг нь олж хамгийн доод нүдэнд нь гаргах шаардлага байнга тулгардаг.

Энэ тохиолдолд тухайн нийлбэр гаргах нүдэнд дээрээ хулганаараа дараад Home -> AutoSum команд дээр дарж болно.

Мөн тус командын хажуу талын

доошоо харсан гурвалжиныг дарж нийлбэр олохоос өөр үйлдэл

хийдэг функцуудаас сонгож болно.

Page 11: excel tomiyo.ppt

Formulas цэсний (tab)-н командууд

Тухайн функц оруулах шаардлагатай байгаа нүдэн дээрээ хулганаараа дарж идэвхижүүлээд тухайн цэсний хамгийн эхний команд болох Insert Function-г дарж, гарч ирэх цонхноос нь функцаа сонгож оруулж болно.

Эсвэл Function Library хэсэг дэх ангиллуудаас аль нэгийг нь сонгон томьёогоо оруулна.

Page 12: excel tomiyo.ppt

Formulas цэсний (буюу Ribbon)-ын командууд

Insert Function-ыг дарахад гарах цонхны сонголтуудSearch for a function Функцаа нэрээр нь хайж олох

Select a category Ашиглахыг хүсч буй функцынхаа ангиллыг сонгох

Select a function Функцаа сонгох хэсэг

Page 13: excel tomiyo.ppt

Formulas цэсний (буюу Ribbon)-ын командууд

Функцаа сонгосны дараа гарч ирэх цонхон дээр нь бодолт хийлгэх гэж буй өгөгдөлөө буюу уг өгөгдлийг агуулж буй нүдний хаягаа бичиж өгдөг.

Харин ямар нэгэн мэддэг функцаа шууд ашиглахын тулд үр дүнг гаргах нүдэн дотроо = тэмдэг тавиад функцынхаа нэрийг бичээд ( ) хаалтан дотор нь өгөгдлөө бичнэ.

Page 14: excel tomiyo.ppt

Өргөн ашиглагддаг функцууд

Math & trig ангилал дахь өргөн ашиглагддаг функцууд:

sqrt язгуур олох функц. Жишээ нь: =sqrt(8)

=sqrt(A5) зэргээр язгуур гаргах гэж буй тоогоо буюу уг тоог агуулж буй нүдний хаягыг хаалтан дотор нь бичиж өгдөг.

abs Хаалтан дотор нь бичигдсэн тооны абсолют утга буюу модулийг олдог функц

Page 15: excel tomiyo.ppt

Өргөн ашиглагддаг функцууд

log Логарифм олох үүрэгтэй. Ард нь хаалтан дотор 2 тоо бичиж өгнө. 2 дахь нь суурийг заана.

сos болон sin Радианаар илэрхийлэгдсэн өнцөгийн косинус ба синусийг олох үүрэгтэй. Өнцөгөө радиан руу шилжүүлэхдээ: =COS(Өнцөг*PI()/180) Эсвэл =COS(RADIANS(Өнцөг)) гэж бичиж өгдөг. Жишээ нь:

=cos(60*PI()/180) гэвэл 60 градус дахь косинус

Page 16: excel tomiyo.ppt

Math & trig ангиллын функцууудаас:

power Бичигдэх хэлбэр: POWER(number, power) Хаалтан дотор нь 2 ширхэг тоо юмуу нүдний хаяг бичих ба эхний тоогоо 2 дахь тоон зэрэгт дэвшүүлдэг. Жишээ нь: =power(3, 5) гэвэл 3-ын 5-н зэрэгт

product Хаалтан дотор нь бичигдсэн тоонуудын үржвэрийг олно. =product(A3:A8;B5) Олон тоо үржүүлэхдээ тэдгээрийнхээ нүдний хаягнуудыг : буюу ; гэсэн тэмдэгийг ашиглан бичдэг. A3:A8 гэдэг нь А3, А4, А5 зэргээр А8-г дуусталх бүх нүдэн дэхь тоонуудын үржвэрийг ол гэсэн утгатай бол. A3;A8 гэж бичвэл зөвхөн А3 болон А8 нүдэн дэхь тоонуудыг л үржүүлж хариуг нь гаргана.

Page 17: excel tomiyo.ppt

Math & trig ангиллын функцууудаас:

sum Нийлбэр олох үүрэгтэй. Ард нь хаалтан дотор нэмэх гэж буй тоонуудаа цэгтэй таслалаар зааглан бичих буюу тоонууд байрлаж буй нүдний хаягыг бичдэг.

fact Бичигдэх хэлбэр: FACT(number). Тооны факториалийг олох функц. number гэдэг нь Аргумент юм.

Page 18: excel tomiyo.ppt

Date & Time ангиллын функцууд:

Days360 Ард нь хаалтан дотор 2 огноо бичих ба эхнийхээс 2 дахь хүртэл нийт хэдэн өдөр өнгөрснийг тооцоолж гаргадаг. Ингэхдээ 1 жилийг 360 хоногтой гэж тооцдогыг анхаарна уу.

Today Өнөөдрийн огноог гаргаж харуулдаг. Ард нь ямар нэгэн мэдээлэл бичих шаардлагагүй.

Now Тухайн үеийн огноо болон цагыг гаргадаг. Бичигдэх хэлбэр: = now()

Page 19: excel tomiyo.ppt

Statistical ангиллын функцууд:

Average Тоонуудын дундажыг олох үүрэгтэй. Мөн тоонуудаа буюу нүднийх нь хаягыг бичиж өгдөг.

Count Ард нь хаалтан дотор бичиж өгсөн нүднүүдээс хэд нь мэдээлэлтэй байгааг буюу хоосон биш нүднүүдийн тоог олдог функц

Page 20: excel tomiyo.ppt

Statistical ангиллын функцууд:

Countif Нүднүүд дэхь мэдээллүүдээс тодорхой шалгуур хангасныг нь тоолдог.

Жишээ нь: =countif(A3:A20, “>50”)гэвэл А3-с А20 нүднүүдэд 50-с их тоо хэд байгааг олно.

Max Зааж өгсөн нүднүүдээс хамгийн их тоог нь олдог.

Min Хамгийн бага тоог олох үүрэгтэй.

Page 21: excel tomiyo.ppt

Text ангиллын функцууд:

Len Бичигдэх хэлбэр: LEN(Text). Хаалтан дотор нь бичиж өгсөн текст (эсвэл хаалтан дотор бичигдсэн хаягтай нүдэн доторх текст)-ийн уртыг олдог.

Lower Бичигдэх хэлбэр: LOWER(text). Өгсөн текстийн том үсгүүдийг нь жижиг болгож хувиргана.

Char CHAR(Код буюу тоо). Өгсөн кодонд харгалзах тэмдэгт буюу үсгийг гаргана.

Page 22: excel tomiyo.ppt

Logical ангиллын if функц

Энэ нь маш өргөн ашиглагддаг бөгөөд Excel-ээр тодорхой нөхцөлийн үнэн буюу худал эсэхээс шалтгаалан ялгаатай үйлдлүүд буюу бодолтуудыг гүйцэтгүүлэхийн тулд ашигладаг.

Бичигдэх хэлбэр:

=if(шалгах нөхцөл, илэрхийлэл1, илэрхийлэл2)

Page 23: excel tomiyo.ppt

Logical ангиллын if функц

Нөхцөлийг шалгаж үзээд үнэн байвал илэрхийлэл1-г худал бол илэрхийлэл 2-г гүйцэтгэж хариуг нь if функц бичигдсэн нүдэнд гаргадаг.

Жишээ нь: =if(A6>8,A6+3,A6*2) гэсэн бол А6 нүдэн доторх утга 8-с их бол түүн дээр 3-г нэмж, эсрэг тохиолдолд нь 2-оор үржиж хариуг нь гаргана.

Page 24: excel tomiyo.ppt

Нөхцөл шалгаж бодолт хийдэг if функцын жишээ:

А5 нүдэн дэхь утга 10-с 50-ын хооронд бол В6 нүдэн дэхь тооны 60-н хувийг, 50-с 100-ын хооронд байвал 50-н хувийг 100-аас их бол 40-н хувийг нь олохын тулд дараах байдлаар бичнэ:

=IF(A5>=10, IF(A5<=50, B6*60%, IF(A5<101, B6*50%, B6*40%)))

Page 25: excel tomiyo.ppt

График байгуулах

График буюу дүрс байдлаар харуулсан мэдээллийг хүн хамгийн хурдан ойлгодог.

Иймээс Excel програмыг ашиглан хүснэгт байдлаар өгөгдсөн (хоорондын ялгаа буюу харьцааг нь харуулах гэж буй) мэдээллийг график болгон хувиргаж болдог.

Page 26: excel tomiyo.ppt

График байгуулах

График байгуулах алхамууд:

1. График байгуулахад ашиглах мэдээллээ хүснэгт байдлаар бичиж оруулна

2. График байгуулах хүснэгтээ идэвхижүүлэх

3. Insert цэсний Charts хэсэг дэх графикийн төрлүүдээс аль нэгийг нь сонгоод дарахад тухайн төрлийн графикийн сонголтууд гарах ба тэдгээрийн нэгэн дээр хулганаараа дарсанаар график нь гарч ирнэ.

Page 27: excel tomiyo.ppt

Графикийг форматлах (хэлбэр загварыг нь өөрчлөх)

Графикийг идэвхижүүлсэнээр (дээр нь хулганаараа нэг удаа дарсанаар) Design, Layout, Format гэсэн 3-н цэс нэмэгдэн гарч ирдэг.

Page 28: excel tomiyo.ppt

Графиктай ажиллах командуудDesign Цэс

Change Chart Type Графикийн төрлийг өөрчлөхSwitch Row / Column График байгуулсан

өгөгдлийг мөрийн дагуу буюу баганы дагуу болгох. Өөрөөр хэлбэл: Өгөгдөлүүдээ доош нь цувуулж эсвэл хойш нь цувуулж бичсэн эсэхээ сонгох команд.

Select Data График байгуулахад ашигласан хүснэгтийг өөрчлөх

Chart Layouts Графикийн тайлбар мэдээлэл, өгөгдлийн утга, хувийн тэмдэг зэрэг нь хаанаа хэрхэн байрлахыг сонгох хэсэг

Page 29: excel tomiyo.ppt

Графиктай ажиллах командуудDesign Цэс

Chart Styles

Графиктаа урьдчилан бэлдсэн загварууд буюу өнгөнүүдээс сонгож тохируулах

Move Chart

Графикийг өөр Sheet буюу хуудас руу зөөх

Page 30: excel tomiyo.ppt

Графиктай ажиллах командуудLayout Цэс

Labels Chart title Графиктаа гарчиг өгөх. Мөн энэ

команд дээр дарж гарчигийг хаана байрлахыг сонгоно.

Axis titles (Баганан болон шулуун шугаман графикуудын хувьд) Тэнхлэгүүдийн гарчигийг зааж өгөх

Legend Гракийн тайлбар нь хаанаа байрлахыг сонгох хэсэг.

Page 31: excel tomiyo.ppt

Графиктай ажиллах командуудLayout Цэс

Labels Data labels Графикийн өгөгдлүүдийг буюу

график байгуулахад ашигласан утгуудыг график дээр харагдуулах эсэхийг сонгох команд

Data table График байгуулахад ашигласан хүснэгтийг харагдуулах эсэхийг сонгох команд

Page 32: excel tomiyo.ppt

Графиктай ажиллах командуудLayout Цэс

Axis Графикийн тэнхлэгүүд нь ямар байдалтай харагдахыг сонгох команд

Gridlines График дээгүүр босоо болон хөндлөн зураасууд гаргах эсэхийг сонгох команд. Графикийг дөрвөлжилж зурсанаараа тодорхой нэг цэг дээрх утгыг олох боломжтой.

Page 33: excel tomiyo.ppt

Даалгавар

Дараах цэс тус бүрийн командуудыг тайлбарла.

DesignLayout Format