19

Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

  • Upload
    others

  • View
    22

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн
Page 2: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

Агуулга

Агуулга ................................................................................................................. 2

Товч танилцуулга ............................................................................................... 1

Санамж ................................................................................................................. 1

Програмд нэвтрэн орох болон програмаас гарах .............................................................. 2 Програмын нүүр хуудас ......................................................................................................... 3

Хэрэглэгчийн хувийн тохиргоо ............................................................................................ 5

Эрх зүйн акт ......................................................................................................... 6

Үндсэн дэлгэц ........................................................................................................................ 6 Заалтууд харах .................................................................................................................... 10 Гүйцэтгэл оруулах .............................................................................................................. 11

Гүйцэтгэл харах .................................................................................................................. 13 Гүйцэтгэл засах ................................................................................................................... 14 Үнэлгээ харах ...................................................................................................................... 14 Тайлан харах ....................................................................................................................... 15

Тайлан татах ........................................................................................................................ 17

Page 3: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

1

Товч танилцуулга LM нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх зориулалттай програм бөгөөд босоо болон хэвтээ бүтэцтэй ямар ч байгууллага програмд бүтцээ үүсгэн ашиглах боломжтой. Мөн програмын хэрэглэгчээр бүртгэгдсэн бол интернэттэй орчинд өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан хаанаас ч хандах боломжтой. Програмд нэвтрэн орж буй хэрэглэгчийн эрхээс хамааран цэснүүд харагдах үгүй нь шийдэгдэх ба хэрэглэгчийн эрхийг програмын админ эрхтэй хэрэглэгч тохируулан өгнө.

Санамж Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн хэрэглэгчийн хувийн мэдээллийн тохиргоо хийх, “Эрх зүйн акт” цэсийг хэрхэн ашиглах зэргээс гадна програмыг ашиглах явцад шаардагдах ерөнхий мэдээллүүдийг оруулсан болно.

тэмдэглэгээтэй текст нь хэрэглэгчийн анхаарлаа хандуулбал зохих хэсгийг онцгойлон харуулна. Энэ хэсгийг та анхааралдаа авна уу.

Page 4: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

2

Програмд нэвтрэн орох болон програмаас гарах LeaderMonitoring програмд нэвтрэн орохын тулд дараах үйлдлүүдийг хийнэ.

1. Интернэт хөтөч нээн https://www.Lmonitoring.ub.gov.mn/ веб хаягаар програмд хандана.

Google Chrome интернэт хөтөч ашиглан програмд хандахыг бид танд санал болгож байна.

2. Програмд бүртгэлтэй хэрэглэгчийн нэр болон нууц үгээ хийн “Нэвтрэх” товчийг дарахад програмд нэвтрэн орно. / Зураг 1. /

Зураг 1. Нэвтрэх хэсэг

3. “Нууц үгээ мартсан” хэсгийг даран гарч ирсэн цонхонд програмд бүртгүүлсэн и-мэйл хаягаа бичин “Нууц үг сэргээх” товчийг дарахад таны и-мэйл хаяг руу програмаас автомаар шинэчлэгдсэн нууц үг очих болно.

Програмд бүртгэлгүй и-мэйл хаяг бичсэн тохиолдолд програмаас “И-мэйл хаяг бүртгэлгүй байна.” гэсэн алдааны мэдээллийг өгнө. Та анх програмд бүртгүүлсэн и-мэйл хаягаа бичнэ үү.

Page 5: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

3

Програмын нүүр хуудас Програмд нэвтрэн ороход дараах дэлгэц харагдах бөгөөд дэлгэцийн бүтцийг тайлбарлавал: / Зураг 2. /

Зураг 2. Үндсэн дэлгэц

1. Програмын модулиуд буюу үндсэн цэс 2. “Leader Monitoring” бичгэн дээр дарсан тохиолдолд та програмын аль ч хэсгээс

нүүр хуудас руу шилжих боломжтой.

3. дээр эхний удаа дарахад програмын цэс хураагдах ба дахин дарсан тохиолдолд цэс дэлгэгдэнэ.

4. Дэлгэцний энэ хэсэгт таны *хариуцаж байгаа, *хянаж байгаа ажлуудыг модуль буюу цэс тус бүрээр харуулах бөгөөд нэрэн дээр нь даран тухайн цэс рүү шилжих боломжтой. Хариуцаж байгаа, хянаж байгаа текстийн хойно нийт ажлын тоо харагдана. /Зураг 3./

Хонхны зураг таны хариуцаж буй ажлын хугацаа дөхсөн гүйцэтгэлийн тоог харуулна.

Анхаарлын тэмдэг таны хариуцаж буй ажлын хугацаа хэтэрсэн гүйцэтгэлийн тоог харуулна.

Page 6: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

4

Зураг 3. Хянах самбар

5. Хуудасны баруун дээд хэсэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг агуулах ба цэс рүү нэвтрэн орсноор хувийн мэдээллийг шинэчлэх боломжтой. /Зураг 4./

1. Хэрэглэгчийн нэр болон харьяаллын мэдээлэл 2. “Хувийн тохиргоо” товч - хэрэглэгчийн хувийн мэдээллийг харах болон

өөрчлөх цэс 3. “Гарах” товч - Програмаас гарах үйлдлийг хийх товч

Зураг 4. Хувийн мэдээлэл

Page 7: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

5

Хэрэглэгчийн хувийн тохиргоо Програмд бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн мэдээллийг харах болон өөрчлөхийн тулд дараах үйлдлүүдийг хийнэ.

Зураг 5. Хувийн мэдээлэл засварлах

1. Програмын баруун дээд буланд байгаа хэрэглэгчийн нэрэн дээр дарна. 2. Нээгдэх жижиг цонхны “Хувийн тохиргоо” товчин дээр дарна. 3. “Хувийн мэдээлэл засварлах” цонх нээгдэхэд засахыг хүссэн мэдээллээ шинэчлэн

оруулж “Хадгалах” товчийг дарна. /Зураг 5./ Мэдээлэл засварлаж шинэчлэхгүй бол “Болих” товч эсвэл цонхны баруун дээд

буланд буй товчийг дарж гарна.

Page 8: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

6

Эрх зүйн акт

Үндсэн дэлгэц Програмын эрх зүйн акт цэсэнд хэрэглэгдэж буй зарим нэгэн үйлдлүүдийг хэрхэн ашиглахыг энэ хэсэгт тайлбарласан болно.

Зураг 6. Дэлгэцийн ерөнхий харагдах байдал

1. Дэлгэцэнд харах бичлэг буюу мөрийн тоог тодорхойлох 10, 25, 50, 100 гэсэн утгуудтай ба сонгогдсон утгаар дэлгэцэнд мэдээллийг харуулна. / Зураг 7./

Зураг 7.

2. “Хугацаа” талбар

Хугацаа талбар дээр дарахад он сар өдөр сонгох хэсэг гарч ирэх бөгөөд энэхүү талбарын эхний хэсэгт эхлэх он сар дараах хэсэгт дуусах он сарыг сонгож өгснөөр тухайн хугацаанд хамаарагдах бүх бичлэг буюу мөрүүдийг харуулна. Дахин бүх мэдээллийг харахыг хүсвэл сонгосон он сар өдрийг арилгана. /Зураг 8./

Page 9: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

7

Зураг 8.

3. “Салбар сонгох” товч “Салбар сонгох” товчийг дарахад нийт захирамжын салбарын нэрсийг харуулах бөгөөд сонгосон салбарт хамаарагдах баримт бичгүүдийг харуулах боломжтой юм. /Зураг 9./

Зураг 9.

4. “Төрөл сонгох” товч

“Төрөл сонгох” товчийг дарахад нийт захирамжын баримт бичгийн төрлийг харуулах бөгөөд сонгосон төрөлд хамаарагдах баримт бичгүүдийг харуулах боломжтой юм. /Зураг 10./

Page 10: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

8

Зураг 10.

5. Бүх талбараас хайлт хийх Зурагт тодотгосон хэсэгт хайхыг хүссэн текстээ бичихэд тухайн текстийг агуулсан бүх бичлэг буюу мөрүүдийг харуулна. Дахин бүх мэдээллийг харахыг хүсвэл “Бүх талбараас хайх” хэсгийн текстийг арилгана /Зураг 11./

Зураг 11.

6. “Задлах” товч

Задлах товчийг эхний удаа дарснаар нийт захирамжын харгалзах заалтуудыг бүхэлд нь харах боломжтой. /Зураг 12./

Page 11: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

9

Зураг 12. Нийт заалт

Нийт заалт задарч харагдсан үед задлах товч хураах товчоор солигдох бөгөөд хураах товчийг дарснаар нийт захирамж анхны харагдах хэлбэрт шилжнэ. /Зураг 13./

Зураг 13. Нийт захирамж

Page 12: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

10

Заалтууд харах

Дэлгэцэнд харагдах хүснэгтийн захирамжын мөрийн хамгийн урд байрлах товчийг дарснаар тухайн захирамжид хамаарах заалтууд харагдана. /Зураг 14, 15/

Зураг 14. Захирамж

Зураг 15. Заалт

Page 13: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

11

Гүйцэтгэл оруулах

1. Заалтын мөрийн хамгийн арын баганад байрлах товчыг дарснаар гүйцэтгэл оруулах цонх нээгдэнэ. /Зураг 16./

Заалтын мөрөнд байрлах “Г.ОГНОО” баганын утга нь гүйцэтгэлийн

сүүлийн огноог харуулж байгаа бөгөөд уг хугацаа хэтэрсэн тохиолдолд шинээр гүйцэтгэл оруулах боломжгүй.

Ийм тохиолдолд товч харагдахгүй болно.

Заалтын мөрөнд байрлах “ЗААЛТ” баганын утга нь нийт гүйцэтгэлийн тоог харуулж байгаа бөгөөд тухайн тооноос олон гүйцэтгэл оруулах

боломжгүй . Ийм тохиолдолд товч харагдахгүй болно.

Зураг 16. Гүйцэтгэл нэмэх

Page 14: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

12

2. Гүйцэтгэл нэмэх цонхны харгалзах талбарыг бөглөнө. /Зураг 17./

Зураг 17. Гүйцэтгэл нэмэх цонх

3. “Гүйцэтгэлийн хувь” хэсгийн утгыг “100%” гэж сонгосон үед тухайн гүйцэтгэлийг хяналтаас хасаж өгөх хүсэлтийн талбар гарч ирэх бөгөөд хэрвээ та тухайн гүйцэтгэлийг хяналтаас хасуулах хүсэлтэй байгаа бол харгалзах талбарыг бөглөнө. /Зураг 18./

Зураг 18. Гүйцэтгэлийг хяналтаас хасах

Page 15: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

13

4. Гүйцэтгэлийн хувь хэсгийн утгыг “0%” гэж сонгосон үед тухайн гүйцэтгэл ямар шалтгаанаас болж зогссон тухай тайлбар бичих талбар гарч ирнэ. /Зураг 19./

Зураг 18. Гүйцэтгэл тасарсан шалтгаан

5. Нийт талбарыг бөглөж дууссаны дараа “Нэмэх” товчыг дарж гүйцэтгэлийг

хадгална.

Гүйцэтгэл харах

Заалтын мөрний хамгийн эхэнд байрлах товчыг дарснаар тухайн заалтанд хамаарагдах нийт гүйцэтгэл харагдана. /Зураг 19./

Зураг 19. Гүйцэтгэл харах

Гүйцэтгэл хүснэгтийн зурагт тодотгосон хэсэгт тухайн гүйцэтгэлийн мэдээлэл харагдах бөгөөд түүнээс ард байрлах баганууд үнэлгээний талбар юм. /Зураг 20./

Зураг 20. Гүйцэтгэл

Page 16: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

14

Гүйцэтгэл засах

Гүйцэтгэлийн хүснэгтийн хамгийн арын баганад байрлах товчыг дарахад гүйцэтгэл засах цонх нээгдэнэ. /Зураг 21./

Хэрэв тухайн гүйцэтгэл үнэлэгдсэн бол засах боломжгүй бөгөөд товч харагдахгүй.

Зураг 21. Гүйцэтгэл засах

Үнэлгээ харах

Гүйцэтгэл үнэлэгдсэн бол зурагт харуулсан хэсэгт тухайн гүйцэтгэлийн үнэлгээ харагдана. /Зураг 22./

Зураг 22. Үнэлгээ

Page 17: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

15

Тайлан харах

Тайлангийн мэдээллийг харах товч дэлгэцийн баруун дээд буланд байрлана . Товчыг дарахад дараах сонголтууд гарч ирэх бөгөөд хэрэглэгч өөрийн сонголтоор тайлангын мэдээллийг хэсэгчлэн харах боломжтой. /Зураг 23./

Зураг 23.

1. “Хэвлэх” товч Хэвлэх товчыг дарснаар нийт захирамжийн мэдээллийг хүснэгтээр харуулна. /Зураг 24./

Зураг 24. Захирамжийн тайлан

2. “Гүйцэтгэл” товч Гүйцэтгэл товчыг дарснаар нийт захирамж болон түүний заалт гүйцэтгэл зэргийг дэлгэрэнгүй хүснэгтээр харуулна. /Зураг 25./

Зураг 25. Гүйцэтгэлийн тайлан

Page 18: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

16

3. “Статистик” товч Статистик товчыг дарснаар нийт гүйцэтгэлийн тоо болоод түүний хувь хэмжээ хэрэгжилт зэргийг хүснэгтлэн харуулна. /Зураг 26./

Хэрвээ дурын байгууллагад хамаарах нийт гүйцэтгэл эсвэл үнэлэгдсэн гүйцэтгэл, үнэлгээгүй ажил зэргийг дэлгэрүүлэн харахыг хүсвэл харгалзах тоон дээр дарна. Жишээ нь: Өмчийн харилцааны газрын нийт байгаа 2 гүйцэтгэлийн тоон дээр дархад зурган дээрх мэдээлэл харагдах юм.

“Нийт гүйцэтгэл” баганын утга нь тухайн байгууллагад томилсон ажлын тоог харуулна.

“Үнэлгээгүй ажил” баганын утга нь гүйцэтгэл оруулаагүй болон гүйцэтгэл оруулсан ч үнэлгээ өгөөгүй байгаа ажлын тоог харуулна

Зураг 26. Статистик

Page 19: Агуулга · 2018-12-19 · Leader Monitoring програмын гарын авлага нь хэрэглэгчдэд програмд нэвтрэн орохоос эхлэн

17

Тайлан татах

Тайлангийн мэдээллийг EXCEL файл болгон хадгалан авах боломжтой.

товчыг дарснаар тухайн тайлан EXCEL файл болон хадгалагдана. /Зураг 27./

Зураг 27. Тайлан хадгалах