3
Компьютерын хэлээр Сканнер гэдэг бол товчхондоо зураг, текст, гар бичмэл, объектуудыг дижитал зурган файл болгон хувирдаг төхөөрөмж юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг сканнер бол хавтгай-суурьт сканнер буюу шилэн дээр сканнердах гэж буй баримтыг тавьж сканнерддаг төхөөрөмж юм. Харин гар- ажиллагаатай сканнер нь анх гараараа жижиг дохиур шиг төхөөрөмжийг барьж байгаад текст сканнерддаг зориулалттай байж байгаад одоогийн байдлаар үйлдвэрлэлийн загвар, тоглоом, инженерчлэл, хэмжил зүй болон бас бус зориулалтаар ашиглагддаг 3 D Сканнер болтлоо хөгжсөөр ирсэн байна. Гар ажиллагаатай сканнерууд нь энгийн хавтгай суурьт сканнеруудыг бодвол илүү том хэмжээтэй бичиг баримтуудыг ч сканнердаж оруулах боломжтойгоороо давуу талтай. Сканнеруудыг ерөнхийд нь хоёр төрөлд хувааж авч үздэг.Үүнд: -Хавтгай суурьт сканнер (Flatbed scanner): Flatbed scanner-ыг ашиглахын тулд та тагыг нь нээж байгаад оруулах гэж буй бичиг баримтаа шилнийх нь дээр тавьж таглах хэрэгтэй. Т үүний дараагаар шилэн доорх мэдрэгч, гэрэл хоёр нь төхөөрөмжийн нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл шилжих хөдөлгөөн хийж таны оруулсан бичиг баримтыг дижитал хэлбэрт оруулж компьютер болон бусад төхөөрөмжүүд рүү оруулдаг байна.

For tuuguu

Embed Size (px)

Citation preview

Page 1: For tuuguu

Компьютерын хэлээр Сканнер гэдэг бол товчхондоо зураг, текст, гар бичмэл, объектуудыг дижитал зурган файл болгон хувирдаг төхөөрөмж юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг сканнер бол хавтгай-суурьт сканнер буюу шилэн дээр сканнердах гэж буй баримтыг тавьж сканнерддаг төхөөрөмж юм. Харин гар-ажиллагаатай сканнер нь анх гараараа жижиг дохиур шиг төхөөрөмжийг барьж байгаад текст сканнерддаг зориулалттай байж байгаад одоогийн байдлаар үйлдвэрлэлийн загвар, тоглоом, инженерчлэл, хэмжил зүй болон бас бус зориулалтаар ашиглагддаг 3D Сканнер болтлоо хөгжсөөр ирсэн байна. Гар ажиллагаатай сканнерууд нь энгийн хавтгай суурьт сканнеруудыг бодвол илүү том хэмжээтэй бичиг баримтуудыг ч сканнердаж оруулах боломжтойгоороо давуу талтай.

Сканнеруудыг ерөнхийд нь хоёр төрөлд хувааж авч үздэг.Үүнд:

-Хавтгай суурьт сканнер (Flatbed scanner):

Flatbed scanner-ыг ашиглахын тулд та тагыг нь нээж байгаад оруулах гэж буй бичиг баримтаа шилнийх нь дээр тавьж таглах хэрэгтэй. Түүний дараагаар шилэн доорх мэдрэгч, гэрэл хоёр нь төхөөрөмжийн нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл шилжих хөдөлгөөн хийж таны оруулсан бичиг баримтыг дижитал хэлбэрт оруулж компьютер болон бусад төхөөрөмжүүд рүү оруулдаг байна.

-Хуудас хуудсаар нь унших сканнер (Sheetfed scanner):

Page 2: For tuuguu

Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар та маш олон цаасан баримтуудыг сканнерлуугаа хийгээд энэ төхөөрөмж нь нэг нэг хуудсаар нь автоматаар татаж сканнердан компьютер болон бусад төхөөрөмжүүдрүү дижитал зурган файл болгон хувиргах боломжтой. Энэ төрлийн ихэнхи сканнеруудын дээд хурд нь минутад 25 файл сканнердах боломжтой байдаг байна.

Харин ажиллах зарчмын хувьд таны ашиглаж буй сканнераас хамаараад дараах аргуудын аль нэгээр ашиглах боломжтой.

1-р арга: Автомат арга

Зарим сканнерууд нь өөр дээрээ автоматчлагдсан функцтай байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та сканнердах гэж буй баримтаа сканнер дотроо оруулаад л болоо. Таны баримтыг сканнердаж гаргаад дэлгэцэн дээрээ цаашид яах тухай заавар сонголтууд гарч ирдэг. Энэнээс илүү амар хялбар арга үгүй.

2-р арга: Хагас автомат арга

Автомат аргатай ерөнхийдөө төстэй боловч ганц ялгаа нь та “Сканнердаж эхлэх” гэсэн товчыг дарах шаардлагатай байдаг. Мөн адил сканнердаж дууссаны дараа дэлгэцэн дээр заавар сонголтууд гарч ирэх бөгөөд та цаашид оруулсан зургаар яахаа өөрөө сонгох л үлдэнэ.

3-р арга: Сканнерийн өөрийнх нь программаар дамжуулж сканнердах арга

Энэ арга нь та тухайн сканнерын өөрийнх нь программыг компьютер дээр суулгаад сканнерлуугаа сканнердах баримтаа оруулаад компьютерын тусламжтайгаар ажиллах арга юм. Зургыг сканнердсаны дараа зургаа засч, хэмжээг нь өөрчлөөд хадгалах боломжтой.

4-р арга: График программын тусламжтайгаар сканнердах арга

Page 3: For tuuguu

Энэ аргыг ашигласнаар та сканнердаж оруулсан файлаа илүү мэргэжлийн түвшинд ашиглах боломжтой боллоо гэсэн үг. Хамгийн түгээмэл ашиглагддаг програм бол Adobe Photoshop юм. Та сканнердаж оруулсан файлаа засварлаж төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой. Мэдээж энэ бол сканнерыг ажиллуулах хамгийн хүнд арга гэхэд болно. Илүү мэргэжлийн ажлуудыг хийхэд тохиромжтой арга.

График программууд ихэвчлэн дараах аргаар орж сканнердна.

File -> Import -> TWAIN

File -> Acquire -> TWAIN

Ингэж оруулсны дараагаар жижиг цонх гарч ирэх ба та Preview (урьдчилж харах)/ Scan (шууд сканндах) гэсэн хоёр сонголтоос сонгох боломжтой. Мөн та сканндаж оруулахын өмнө Өнгөт зураг, хар зураг эсвэл текст эсэхийг, сканнердах нягтаршил буюу DPI (Dots per inch) 1 инч тутамд хэдэн цэг орсон байхыг хүртэл тохируулах боломжтой. Энгийн веб зурагнууд хийх гэж байгаа бол 72dpi хангалттай сайн байдаг. Үүний дараагаар та ердөө Save товчыг дарж зураг хадгалах форматаа сонгоод л болно. Хамгийн сайн шахаж, байх боломжтой өндөр нягтаршлыг бага хэмжээтэй хүргэдэг, мөн хамгийн түгээмэл ашиглагддаг зургын форматыг ерөнхийдөө JPEG, JPG гэж үздэг.