18
Хямралын үед өрхийн төсөв хэмнэх арван арга  Хямралын үед мөнгөө хэрхэн зарцуулах вэ? Өрхийн төсвийг гэрийнхээ бүх хүнд хүрэлцэхээр яаж хувиарлах вэ? Цалингаас цалингийн хооронд мөнгөө хүргэж ядаж, ажилгүй болно гэж айлгүй, өөрийн тогтвортой хуримтлалыг хэрхэн бий болгох вэ? Өрөө аль болох түргэн дарсан дээр -Оршил моршил гэлгүйгээр сонирхол ихэд татаж байгаа асуултаа тавъя. Нэгдүгээрт, энэ хямрал хэр удаан үргэлжлэх вэ? -Үүнийг хэн ч мэдэхгүй. Аядуу аж төрөхөд бэлэн байхын тулд наад зах нь нэг жил хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ хямрал хэзээ дуусахыг таах аргагүй. Хэдэн жил ч үргэлжилж мэднэ. Бас хагас жилийн дараа дуусч ч мэднэ. Ямар ч тохиолдолд бэлэн байх л хэрэгтэй. -Хоёрдугаарт, мөнгөө яаж ариглавал хамгийн ашигтай вэ? -Өнөөдөр мөнгөө хувааж байршуулах нь хэзээ хэзээнээс чухал байна. Дараах бүтцийг би шилдэг нь гэж үзэж байгаа. 70 хувийг банкуудад өөр өөр валютаар хадгалуулж, 30 хувийг нь   ПИФ /Хөрөнгө оруулалтын хувьцаат сан/ болон хувьцаанд оруулах. Гэхдээ нөхцөл байдал сайн тийшээ өөрчлөгдвөл дээрх бүтцийг өөрчлөн хоёр дахь руу нь  оруулах хэрэгтэй. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үнэ буурахыг бүгдээрээ хүлээж байгаа. Түүнээс гадна өнөөгийн нөхцөлд авто машин юм уу ахуйн техник худалдаж авахыг зохистой гэж би үзэхгүй байна. -Мөнгөө одоо яах вэ? Зарах уу? эсвэл хэмнэх үү? Хүмүүс янз бүрээр ярих юм... -Одоо зардлаа хянадаг цаг. Хөдөлмөрийн зах зээл дээр маш их өөрчлөлт гарч байна. Олон хүний орлого багаслаа. Ийм нөхцөлд зарлагаа нэмэгдүүлэх нь ядрахад яр гэсэн үг. Зарлагаа задлан шинжилж, эс нэмэгдүүлэн, боломжийн хэрээр багасгахыг зөвлөх байна. -Үнэтэй автомашиныг жилийн 17 хувийн хүүтэйгээр таван жилийн зээлээр одоо худалдаж авах боломжтой юу? Эсвэл хойшлуулсан дээр үү? -Одоо зээлээр наймаа хийх маш осолтой. Орлого маань долоо хоног юм уу жилийн дараа ямар байхыг мэдэхгүй  байгаа ийм үед зээл ав гэж би огт зөвлөхгүй. Хүлээсэн дээр. -Орон сууцны зээлийг рубль, доллар юм уу еврогийн алинаар нь авсан дээр вэ? -Та орлогоороо олдог тэр валютаар л зээл авах нь ямагт дээр байдаг. Энэ тохиолдолд та валютын эрсдэлд орохгүй. Доллароор зээл авсан зээлдэгчид үүнийг одоо мэдрээд байгаа. Тийм зээл долларын ханш нэмэгдэж эхлэх хүртэл л нилээд урт хугацаагаар ашигтай байсан. Одоо энэ зээлдэгчид ноцтой асуудалтай тулгарлаа. Учир нь долларын ханш нэмэгдэх нь илт байна. -Нөхөр бид хоёр хэрэглээний, орон сууцны гэсэн хоёр зээлтэй. Дээр нь дээд сургуульд эчнээгээр төлбөртэй сурдаг, бас хоёр хүүхэдтэй /хүүхдийн цэцэрлэг, сургуульд мөнгө 

Ganaa hereulegdehuun

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ganaa hereulegdehuun

Хямралын үед өрхийн төсөв хэмнэх арван арга

 Хямралын үед мөнгөө хэрхэн зарцуулах вэ? Өрхийн төсвийг гэрийнхээ бүх хүнд хүрэлцэхээр яаж хувиарлах вэ? Цалингаас цалингийн хооронд мөнгөө хүргэж ядаж, ажилгүй болно гэж айлгүй, өөрийн тогтвортой хуримтлалыг хэрхэн бий болгох вэ? 

Өрөө аль болох түргэн дарсан дээрОршил моршил гэлгүйгээр сонирхол ихэд татаж байгаа асуултаа тавъя. Нэгдүгээрт, энэ хямрал хэр удаан үргэлжлэх вэ?Үүнийг хэн ч мэдэхгүй. Аядуу аж төрөхөд бэлэн байхын тулд наад зах нь нэг жил хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ хямрал хэзээ дуусахыг таах аргагүй. Хэдэн жил ч үргэлжилж мэднэ. Бас хагас жилийн дараа дуусч ч мэднэ. Ямар ч тохиолдолд бэлэн байх л хэрэгтэй. 

Хоёрдугаарт, мөнгөө яаж ариглавал хамгийн ашигтай вэ?Өнөөдөр мөнгөө хувааж байршуулах нь хэзээ хэзээнээс чухал байна. Дараах бүтцийг би шилдэг нь гэж үзэж байгаа. 70 хувийг банкуудад өөр өөр валютаар хадгалуулж, 30 хувийг нь   ПИФ /Хөрөнгө оруулалтын хувьцаат сан/ болон хувьцаанд оруулах. Гэхдээ нөхцөл байдал сайн тийшээ өөрчлөгдвөл дээрх бүтцийг өөрчлөн хоёр дахь руу нь  оруулах хэрэгтэй. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үнэ буурахыг бүгдээрээ хүлээж байгаа. Түүнээс гадна өнөөгийн нөхцөлд авто машин юм уу ахуйн техник худалдаж авахыг зохистой гэж би үзэхгүй байна.

Мөнгөө одоо яах вэ? Зарах уу? эсвэл хэмнэх үү? Хүмүүс янз бүрээр ярих юм...Одоо зардлаа хянадаг цаг. Хөдөлмөрийн зах зээл дээр маш их өөрчлөлт гарч байна. Олон хүний орлого багаслаа. Ийм нөхцөлд зарлагаа нэмэгдүүлэх нь ядрахад яр гэсэн үг. Зарлагаа задлан шинжилж, эс нэмэгдүүлэн, боломжийн хэрээр багасгахыг зөвлөх байна.

Үнэтэй автомашиныг жилийн 17 хувийн хүүтэйгээр таван жилийн зээлээр одоо худалдаж авах боломжтой юу? Эсвэл хойшлуулсан дээр үү?Одоо зээлээр наймаа хийх маш осолтой. Орлого маань долоо хоног юм уу жилийн дараа ямар байхыг мэдэхгүй  байгаа ийм үед зээл ав гэж би огт зөвлөхгүй. Хүлээсэн дээр.

Орон сууцны зээлийг рубль, доллар юм уу еврогийн алинаар нь авсан дээр вэ?Та орлогоороо олдог тэр валютаар л зээл авах нь ямагт дээр байдаг. Энэ тохиолдолд та валютын эрсдэлд орохгүй. Доллароор зээл авсан зээлдэгчид үүнийг одоо мэдрээд байгаа. Тийм зээл долларын ханш нэмэгдэж эхлэх хүртэл л нилээд урт хугацаагаар ашигтай байсан. Одоо энэ зээлдэгчид ноцтой асуудалтай тулгарлаа. Учир нь долларын ханш нэмэгдэх нь илт байна.

Нөхөр бид хоёр хэрэглээний, орон сууцны гэсэн хоёр зээлтэй. Дээр нь дээд сургуульд эчнээгээр төлбөртэй сурдаг, бас хоёр хүүхэдтэй /хүүхдийн цэцэрлэг, сургуульд мөнгө 

Page 2: Ganaa hereulegdehuun

төлнө/. Яаж ийгээд л болгож байна. Бүр зундаа далай руу явж амардаг гээч. Гэвч үнэнийг хэлэхэд, зарлагаа төлөвлөх маш хэцүү юм. Одоо «амьд» мөнгөө хадгалах хэрэг байна уу? Эсвэл ямар нэг зүйл авсан дээр үү?Таны хувьд мөнгөө хадгалах нь утгагүй. Учир нь та зээлтэй хүн. Хэрэглээний зээлээ нэн даруй дарахыг зөвлөх байна. Хэрэглээний зээл хамгийн үнэтэй, гэр бүлийн төсвийн ихэнх хувийг эзэлдэг. Та зээлээ дарсны дараа нөөц сантай болох хэрэгтэй. Дараа нь орон сууцны зээлээ бололцооныхоо хэрээр хугацаанаас нь өмнө дараарай.   Арвилан хэмнэх «Алтан дүрэм»Миний хувьд төсвөө төлөвлөх ямар ч боломжгүй. Мөнгөө хадгалуулъя гэтэл хадгаламж маань маргааш юу болохыг мэдэхгүй байна. Эдийн засаг тогтворгүй байгаа нөхцөлд өрхийн төсвийг яаж бүрдүүлэх вэ?Төлөвлөж хэзээд болно. Та төлөвлөхгүй бол хаашаа явахаа мэдэхгүй зүгээр л урсгалаар явна. Хадгаламжийн тухайд бол, цаг ямагт өөр өөр хувьцаа, өөр өөр валютаар хөрөнгөө байршуулж байвал зохино.

Нөөц сантай байж, амьдралд маань мөнгө хүрэлцээтэй байхын тулд өрхийн төсвийг хэмнэх ямар нэг «алтан дүрэм» байна уу?Тийм дүрэм байлгүй яахав. Нэгдүгээрт, та орлогоо ямагт хоёр хувааж байх хэрэгтэй. Эхний хэсгийг та үрнэ, хоёр дахь хэсгийг хадгална. Энэ нь хэдэн ч орлоготой бай бүгдэд хамаатай. Хоёрдугаарт, хүн бүрийн хувьд нөөц сан байх ёстой. Энэ нь зовох цагт хэрэгтэй. Гуравдугаарт, зарлагаа үе үе, ядахнаа жилд нэг удаа задлан шинжилж бай. Мөнгөө үрэхгүй байх юм уу бага үрэх тийм зүйл танд лав байгаа.

Баян байхыг хүсдэг. Гэвч бага ангийн багш миний хувьд хичнээн давхар ажил хийгээд ч болохгүй юм. Биднээс ч дор амьдралтай хүмүүс байна. Тэдэнтэй  зэрэгцэлтэй биш. Миний хэлснийг та зөвшөөрч байна уу?Зөвшөөрч байна. Өөрөөсөө дээр байгаа хүмүүстэй ямагт зэрэгцэж байх хэрэгтэй. Гэхдээ баян болохын тулд ямар нэг бизнес  эрхлэх хэрэгтэй. Зүгээр л хүсэх хангалттай биш. Хувиараа бизнес эрхлэх талаар танд ямар нэг санаа байж болох юм. Энэ нь мөнгө олж, баян болох хамгийн бодит арга.

Гэрийнхэнд маань бүгдэд хүрэлцэхийн тулд зарлагаа яаж төлөвлөх вэ? Эсвэл энэ нь хоосон гоё асуулт уу?Юуны өмнө зарлагаа хянах хэрэгтэй. Гэхдээ энэ нь гэрийнхнээ зөвхөн ус уулгаад, талх идүүлээд байна гэсэн үг биш. Мөнгөө юунд зарж байгааг л мэдэж байх хэрэгтэй юм. Таны орлого төлөвлөж байгаа зүйлд тань хүрэлцэхгүй байж болно. Эсвэл та танах буюу ерөөс танд хэрэггүй зарлага байж ч болох юм. Жишээ нь, миний нэг үйлчлүүлэгч хиймэл дагуулаар ажилладаг телевизор тавиулж сар бүр мянга орчим рубль  төлдөг ч огт үзэж байсангүй. Учир нь ажил ихтэй, гэртээ ирэх нь ховор байж. Бид түүний төсвөөс энэ зарлагыг хасахад тэр шууд зөвшөөрсөн.

Хувийнхаа жаахан мөнгийг өсгөх ямар нэг арга, нууц байна уу?Орлогоосоо нэг хэсгийг нь хадгалах нэг арга бий. Харин эргэлзээтэй гүйлгээгээр хадгаламжаа огцом нэмэгдүүл гэж би зөвлөхгүй ээ. Тийм саналыг зөвхөн санхүүгийн пирамид босгогчид л гаргадаг юм. Харин мөнгөө банканд депозитын дансанд хугацаатайгаар тогтмол, төлөвлөгөөтэй 

Page 3: Ganaa hereulegdehuun

хадгалуулбал  таны мөнгө арвижна.  Та өдөр бүр 150 рубль /зоогийн газар аяга кофений үнэ/ цааш нь хийгээд байвал  хэдэн жилийн дараа хэдэн сая болох тухай нэг жишээг би номондоо бичсэн. Энэ бол хэдэн зуун жил саадгүй ажиллах маш бодитой механизм.

«Гэрт хэн нь эзэн  бэ?»Гэр бүл дотор үрэлгэн нөхөр, эсвэл гэр орноо авч яваа эхнэрийн аль нь санхүүгээ барих ёстой гэж та үздэг вэ? Бид мөнгөө хадгалах юм уу зарах талаар дандаа маргалддаг. «Ганц удаа амьд яваа юм чинь!» гэж манай нөхөр ярьдаг юм.Та хоёр хоёулаа үрэлгэн юм уу маш нарийн байвал сонирхолтой биш байх бол уу? Та бүр мөнгөө мэдэлдээ авлаа ч нөхөр тань орлогоо бүгдийг нь танд өгөхгүй байх аргыг яагаад ч юм олно.  Гэр бүлд тэнцвэр байх хэрэгтэй. Байнга нарийлаад, рубль бүрийг хойш нь тавиад хоосон аж төрж болохгүй. Үүний сацуу бүх мөнгөө үрээд байж болохгүй. Бенжамин Франклин энэ тухайд «Олсноосоо бага зар» гэж хэлсэн байдаг. Нөхөр тань мөнгө их зарахыг хүсч байгаа бол мөнгө ахиухан ол гэж зөвлөөрэй.

ЗөвлөлгөөТа зээлтэй, ялангуяа их хэмжээний биш зээлтэй бол аль болохоор түргэн төлж, өөр зээл битгий аваарай.Зарлагаа задлан шинжилж, илүү зарлага байвал багасга. Үнэтэй юм худалдаж авахаа хойшлуул.Орлогоо хоёр хуваа. Эхний хэсгээ зар, хоёр дахь хэсгийг нь хадгал. Бүх хадгаламжаа хэдэн том банканд өөр өөр валютаар хадгалуулаарай.

Page 4: Ganaa hereulegdehuun

           Би гэх сэтгэл ихсэх тусам зовлон нэмэгддэг

Нийгэм даяараа ямар нэгэн хэлбэрээр стресс бухимдалд єртєж байна. Бясалгалд явахаар сэтгэлийн амар тайван байдлыг олж авдаг гэсэн. Бясалгалын ач тус юу байдаг вэ? Бясалгал нь байгаль ээжээс бидэнд єгсєн бэлэг юм. Хvн болгон бясалгалыг хийх хэрэгтэй. Бидний єдєр тутам хэрэглэж байгаа хоол хvнс нь махан биеийг тэжээж энерги єгдєг. Харин бясалгал нь эрчим хvчний эх vvсвэр болдог. Єєрєєр хэлбэл сэтгэлээ амрааж тайвшруулах агшин юм. Ялангуяа энэ цагт бясалгал хийх нь маш чухал. Єнєєдєр хvмvvс яагаад яагаа ч vгvй эрт залуугаараа ядарч, хєгширч эхлэв? Сургуулийн, тэр ч бvv хэл цэцэрлэгийн хvvхэд 

хvртэл стресст орж байна шvv дээ. Учир нь тэдний эцэг, эх, гэр бvлийнхэн нь стресстэй байгаа учраас орчин нь тэр хvvхдийг бохирдуулж байгаа хэрэг. Биеийн хэмнэл маш их алдагдчихсан байна гэсэн vг. Хvмvvс vvнийгээ тэр бvрчлэн мэддэггvй. Иймээс єєрийгєє ажиглаж, єдєрт хэдэн минутаар бясалгал хийж сурах нь амьдралд зайлшгvй чухал юм. 

Хэмнэл алдагдсан байдлаа яаж мэдэх вэ? Уур уцаартай болох, аливаад гомдох шаналахдаа амархан, цаашлаад бие євдєж, сэтгэл ядарч эхэлдэг. Ажил тєрєл бvтэмжгvй болж эхэлнэ. Энэ vед биднийг дахин хэмнэлд нь оруулж єгдєг амьсгалын хэмнэл дасгал байдаг юм. Vvнийг хийсний дараа хvмvvс биеэ дахин єєрчлєгдєж уур уцааргvй, сэтгэл тайван амгалан, шаналалгvй болж буйгаа мэдэрдэг. 

Йог, бясалгал хоёрын ялгаа нь юундаа байдаг юм бэ? Бясалгалыг хийхийн тулд хэдэн хором нvдээ аниад тайван суу. Бодлоо ажигла. Сэтгэлээ сулла. Сэтгэлээ амраа. Сэтгэлээ амраах гэтэл бидний нєгєє олон бодол бодогдоод тайван суулгадаггvй. Йог, амьсгалын дасгалууд нь амьсгалаа зєв хуваарилж, бие сэтгэлтэйгээ нэгдэхийг хэлээд байгаа юм. Йог хийснээрээ тайван сууж бясалгал хийж чаддаг болно. Сэтгэлээ амраагаад хэдэн хором суухад бvтээлч сэтгэлгээ, идэвхи санаачилга маш зєв гольдрилоор орж ирнэ. Стресстэй хvн, бясалгал хийдэг хvн хоёрын ажлын бvтээмж эрс тэс єєр. Бясалгал хийдэг хvн шууд ажлаа тєлєвлєєд гарахад 80 хувийг нь биелvvлж байх жишээтэй. Биелэгдэхгvй байлаа гэхэд эргээд сэтгэлийн дарамтад ордоггvй юм. Тvvгээрээ л чанарын ялгаатай. 

Амьдралын зорилго гэж юу юм бэ. Єєрєєр хэлбэл хvн амьдралынхаа хором бvрийг хэрхэн єнгєрvvлэх ёстой байдаг вэ? Амьдрал гэж єєрєє юу юм бэ, яах гэж бид энэ амьдралд хvн болж тєрсєн бэ гэж бодсон vедээ амьдралынхаа зорилгыг ойлгож мэддэг. Амьдрал бол vvсэл хєгжил, єєрчлєлт шинэчлэлт, хєгжил дэвшил юм. Тvvнээс биш буурал, уналт доройтол биш. Хvн болж тєрєхийн тулд маш олон шалгуурыг давж, энэ махан биеийг олж тєрдєг. Бас бусдыг хайрлах гэж энэ хорвоод ирдэг. Дотоод сэтгэлээ цэвэрлэсний дараа хvн бусдыг хайрлах сэтгэлтэй болдог. "Єє энэ амьдрал чинь vдлээд єнгєрєх богинохон хугацаа юм байна шvv дээ" гэсэн ухаарал тєрж буй агшинд энэ дэлхий ертєнц эргэн тойрноо хайрлах мэдрэмжээр дvvрэн болж байдаг. Энэ бол тухайн агшин дахь ухаарал юм. Хvн єєрийгєє хэчнээн хэмжээгээр хайрлаж чадна, тэр хэмжээгээр бусдыг хайрлах 

Page 5: Ganaa hereulegdehuun

чадвар нь нэмэгддэг. Єєрийгєє хайрлаж чадахгvй хvн эргэн тойрноо харах ухаан хvчин чадал багатай байдаг. "Надад яавал ашигтай байх вэ, яаж их мєнгє олох вэ, яаж нэрд гарах вэ. Яаж би" гэдэг бодол тєрж байгаа vед амьдралыг ухаарах чадвар мєхєс байдаг. Энэ нь єєрийгєє хайрлаж байгаа юм шиг боловч хуурамч, єнгєцхєн бодол юм. Єєрийгєє хайрлах биш улам бохирдуулж байгаа хэрэг. Би гэх сэтгэл хэчнээн л ихсэх тусам єєрийн чинь дотоод сэтгэл тєчнєєн хэмжээний зовлонг хурааж, амьдралаас авах тэр сайхан баяр баясгаланг эдэлж чадахгvйгээр хэт их бачимдаж явж байгаад хорвоог дуусгана. Харин єєрийнхєє сэтгэлийг тэнvvн ухаантай байлгаж, бусдыг гэсэн сэтгэлээр хандаж чадах нь хvн болж тєрсний гавъяа юм. 

Хvний амьдралын утга учрыг мод тарих, ном бичих, vр удмаа vлдээх гэдэг? Хvн болж тєрснийх vр удмаа vлдээх ёстой. Мод тарих, ном бичих нь хvний амьдралд хийх ёстой маш сайхан бvтээл. Vvнийг амьдрах урлагт сева гэдэг. Мод тарьж байвал байгаль эхээс ямар нэгэн хариу нэхээгvй сева болж байна. Хариу гуйхгvйгээр бусдад vйлчилж байгааг бид сева гэж ярьдаг. Ном бичих ч гэсэн хvний оюуны бvтээл. Vнэнхvv дотоод сэтгэлээсээ оргилон гарч байгаа зvйлийг бичиж байгаа бол тэр сева. Харин хvмvvсийн бичсэн зvйлvvдийг хооронд нь хольж найруулж байгаад ном гаргаад мєнгє олчих юм байна гэж бодоод хийвэл энэ сева биш. 

Стрессээс vvдэлтэй таргалалт гэж байх уу. Бясалгалд явснаар жингээ хасаж чаддаг гэж сонссон? Таргалалтад стресс, идэж байгаа хоол хvнс, хєдєлгєєний дутагдал, орчин тойрноосоо авч байгаа янз бvрийн сэтгэл санааны дарамтууд нєлєєлдєг. Бидний хэмнэл алдагдаад ирэхээр жин нэмэгдэнэ. Ингэснээр уур уцаартай, сэтгэл санаа тайван бус болно. Амьдрах урлаг бясалгалын хичээлд явсан хvмvvсээс биеийн илvvдэл жингээ хасаж, хэвийн жиндээ очсон хvмvvс олон бий. Хамгийн энгийн жишээгээр нэг сарын дотор 16 кг хаясан, 45 хоногт 25 кг турсан ч хvн бий. 

Стресс vvсэх шалтгаануудын нэг нь мєнгє юм шиг. Ихэнх хvн мєнгєтэй баян л болбол бvх зvйл болно гэж болдог? Мэдээж хvн сайхан тохилог амьдрахын тулд мєнгє буюу материаллаг эд зvйл хэрэгтэй. Євєл даарахгvйн тулд дулаан хувцас хэрэгтэй. Гэхдээ хамгийн тvрvvнд хvнд сэтгэлийн тав тух чухал. Сэтгэлээрээ баян байж чадвал материаллаг орчин сайхан байна. Материаллаг орчин хэдий хангалттай ч гэсэн сэтгэлийн тав тухтай байж чадахгvй хvмvvс олон бий. Хэчнээн том хаустай, том машинтай байсан ч тэр том байшингаасаа уужим сэтгэлтэй байж чадвал тэр хvн амьдралын бvх баялгийг єєртєє хэрэглэж чадаж байна гэсэн vг. Шри шри Рави Шанкар багш маань 2006 онд Монголд ирээд стадионд бясалгал хийснийхээ дараа олон сайхан мэдлэг хэлж байснаа хамгийн сvvлд гараад явахаасаа ємнє "Ухаантай хvнийг мєнгє дагана, стресстэй хvн мєнгєний араас явна" гэж хэлчихээд гараад явсан. Ухаантай хvн гэдэг нь бясалгал хийдэг аливаад зєв сэтгэлээр ханддаг хvнийг хэлээд байгаа юм. Стресстэй хvн гэдэг нь мєнгєтэй л бол гэсэн бодолтой хvнийг хэлж байгаа юм. Мєнгє л байвал би бvхнийг хийнэ гэдэг бол сэтгэлийн тєєрєгдєл. Магадгvй тэр мєнгє бvр ихсээд ирэхээрээ зовлон авчирна. Гэхдээ амьдралд мєнгє хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Мєнгє гэдэг чинь єєрєє энерги шvv дээ. Сэтгэл ч бас энерги. Тэр сэтгэлээс гарч байгаа, биеэр хєдєлмєрлєж байгаа бvтээлийг эргvvлээд хэлбэрт оруулахаар мєнгєн тэмдэгтээр илэрхийлэгдээд байгаа юм. Тэрийгээ бид єгч авалцахдаа мєнгєн тэмдэгтээр сольж арилжих харилцаанд vйлчилдэг. 

Хvн хэтэрхий жижиг орон зайд амьдраад байх юм бол мєнгєнд буюу материаллаг зvйлд хэт их автагддаг. Гэтэл энэ мєнгє тэр байшин барилгын чинь цаана асар их энерги байгаа гэдгийг ойлгох 

Page 6: Ganaa hereulegdehuun

хэрэгтэй. 500 тєгрєгєєс болоод єдий тєдий маргалдлаа гэхэд тэр хvнээс 5000 ам. доллар, 5 тэрбум ам.доллараас илvv vнэтэй энерги цаана нь урсаад байгаа гэдгийг мэддэггvй. Таны амар амгалан чанарууд бусдыг хайрлах уучлах нь дотоод сэтгэлд асар том нєєц болон оршиж байдаг. Энэ нєєцийг амьдралдаа ил гаргаад хэрэглэх хэрэгтэй болдог. Єнєєдєр манай монголчуудад бусдыг хайрлах, бусдыг уучлах бусдад талархах сэтгэл маш бага. Vvгээрээ нилээд ядуу орны тоонд орж байна. 

Нийслэлчvvддээ хандаж юу хэлэх вэ? Монголын маань ард тvмэн тэнгэрлэг ард тvмэн. Энергийн єндєр хvчин чадалтай. Бие биеэ дээдэлж, хvндэлж, хайраа харамгvй зориулж, амар амгаланг єгч байх юм бол Монголын ард тvмэн бvгдээрээ гэгээнтнvvд юм. Нийслэлчvvд маань ч гэсэн энэ их сайхан шvншигтэй дєрвєн уулынхаа дунд амьдарч байгаа ямар их хувь тохиолтой юм бэ. Vvнийгээ мэдрэхэд л тєр тvмэн, эх орноо дээдлэх сэтгэл єєрийн эрхгvй тєрдєг. Иймээс хvн болгон эрvvл биеэр аж тєрж, гэгээн саруул ухаанаа хурцалж, энэ цэлмэг хєх тэнгэрийнхээ дор аз жаргалтай амьдарцгаая. 

Та бvхэнтэй холбоо барья гэвэл яаж холбогдох вэ? Хэрэв танд єєрийн чинь хvч дутагдаж байвал, сайхан амьдралыг бий болгохыг хvсч байгаа бол, стрессээс ангижрахыг хvсч байгаа бол 99055126, 99817650, 96667270, 91952929, 98993939, 98212157 гэсэн утсуудаар бидэнтэй холбогдож болно. Манай тєв IV хорооллын Хєгжил хотхоны 25 дугаар байрны дэргэд байрлах Амьдрах урлаг бясалгалын тєв юм. 

Page 7: Ganaa hereulegdehuun

Бусдад буруу сэтгэгдэл төрүүлдэг 23 үйлдэл

Бидний биеийн  хөдөлгөөн  бидний санаа  бодлыг бусад хүмүүст  илэрхийлж байдаг.  Хичнээн  үг хэлээр  худал  хэлэх  боловч  биеийн  хөдөлгөөн  хэзээ  ч  худал  хэлдэггүй.  Тэгвэл  бид  өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.

Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.

1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Эд зүйлсийг урдаа барихын оронд хажуу талдаа барихыг танд санал   болгоё.  2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах. Энэ бол уйтгартай байгааг илтгэх том   дохио.   Хэн   нэгэнтэй   ярьж   байгаа   үед   хэзээ   ч   бүү   цагруу   харж   байгаарай.  3. Хувцсанд тань наалдсан утсыг авах. Та хэзээ ч хүнтэй ярьж байхдаа хувцасандаа наалдсан утсыг авж болохгүй. Тэгэх аваас та тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгааг илтгэх ба тантай яриа   өрнүүлж   буй   хүн   тантай   илэн   далангүй   яриаг   өрнүүлж   чадахгүй   л   болов   уу.  4. Хэн  нэгэнруу  харж  байхдаа  хацраа  илэх.  “  Би  чамайг  сонжиж  байна   “  л  гэсэн  үг.  Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг юм. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа   илэх   аваас   та   тэднийг   шүүж   байна   гэж   бодох   болно.  5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл  үлдээх  нь  байдаг.  Тиймээс  битгий  буруу  сэтгэгдэл  үлдээ.  Битгий  нүдээ  онийлго.  6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнээ тохьгүй болгоход хүргэнэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт   ойр   зогсож   болно.  7. Хүнтэй  хамт  байх  үедээ  доош  харах.  Энэ  нь  тухайн  хүнийг  ер  сонирхохгүй  байна  гэсэн дохиог  илгээх  болно.  Заримдаа  энэ  нь  бүр  дээрэлхүү   занг  илэрхийлдэг  юм  байна.  Тэгэхээр хүнтэй харилцаж байгаа үед тухайн хүнийхээ нүдрүү байнга харж, эгцлэн харж байх хэрэгтэй аж. 

8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх  нь  хууран  мэхлэж  байгааг  илтгэдэг  байна.  Мөн   амаа  жимийх  нь  худал  хэлж  байгааг харуулдаг   аж.   Тэгэхээр   ярьж   байгаа   үедээ   нүүрэндээ   бүү   хүр.  9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш  амархан  байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг  хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх   гэж   бүү   оролд.  10. Өөрт   тань   таалагддаг   хүнийхээ   эсрэг   талруу   налах.  Энэ   нь   уйтгартай,   сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг  “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн ихэнхдээ сайн хүнээ налж, дургүй хүнийхээ эсрэг талруу налдаг шүү дээ. 11. Ярьж  байгаа хүнрүүгээ эгц харахгүй байх. Энэ нь тохьгүй, сонирхохгүй байгааг илтгэнэ. Тэгэхээр  хэрвээ  хүнтэй  ярьж  байгаа  бол  бүхэл  биеэ,  мөн  нүүрээ  тухайн  хүнрүүгээ  харуулах хэрэгтэй   юм.   Тэгэхээр   тухайн   ярьж   байгаа   хүнийхээ   яриаг   үнэхээр   сонирхож   байгаагаа илэрхийлмээр   байвал   түүнлүү   эгц   хар.  

Page 8: Ganaa hereulegdehuun

12. Гараа зөрүүлэх. Энэ нь өөрийгөө хамгаалж байгааг, цаашлаад хувиа хичээсэн дохиог цацдаг байна.   Тэгэхээр   байнга   гараа   2   талдаа   байлгаж,   нээлттэй   байх   хэрэгтэй.  13. Удаан  болхи  төрх  үзүүлэх. Хүмүүст  өөрийгөө  идэвхтэй, эрч  хүчтэй,  итгэлтэй харагдахын тулд өөрийн байгаа байдалдаа ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж,   гар   барин   мэндлэх   хэрэгтэй.  14. Толгойгоороо   оролдох.  Хүн   ихэнхдээ   эргэлзсэн,   тодорхойгүй   байх   үедээ   толгойгоо оролддог.  Заримдаа  худал  хэлж  байгаа  хүмүүс  бас   толгойгоо  оролддог  юм.  Тэгэхээр   гараа толгойноосоо   аль   болох   хол   байлгахыг   хичээгээрэй.  15. Цамцныхаа   захаар   оролдох.  Энэ   нь   “   Би   үнэхээр   тавгүй”   байна   гэдгийг   илтгэнэ.  16. Нүдээ  байн  байн  анивчих. Сэтгэл  тавгүй,  түгшүүртэй  байдлыг  илтгэх  том  тэмдэг.  Зарим хүмүүс   цухалдуу   байхдаа   нүдээ   хурдан   цавчиж   эхэлдэг.  17. Мөрөө бөгтийлгэх. Өөрийгөө хүндэтгэхгүй байгааг илтгэнэ. Өөртөө итгэлтэй хүмүүс мөрөө цэх   авч   явдаг   юм.   Тэгэхээр   мөрөө   цэх   байлга.   Та   итгэлтэй   харагдах   болно.  18. Гараа доороо солбиж зогсох. Та энэ үйлдэлийг хийснээр ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдын хүндэтгэлийг алдах болно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг. Ямар ч тохиолдолд   гараа   2   талдаа   байлгах   хэрэгтэй   шүү.  19. Гараараа толгойгоо түших. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ ширээний ард   хүнтэй   яриа   хийж   байгаа   бол   гараа  ширээндээр   тавиад   нээлттэй   байлгах   хэрэгтэй.  20. Хөлөрсөн гараа хувцасандаа арчих. Аймар айсан, сэтгэл түгшсэн байдлыг харуулах болно. Хэрвээ   гар   тань   хөлрөөд   байвал   зүгээр   л   орхичих.   Зүгээр   л   тайвшир.  21. Сандалныхаа ирмэгдээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь  таныг  болоод  таны  эргэн  тойронд  байгаа  хүмүүсийг  хүртэл  таагүй  байдалд  оруулдаг  юм. Тэгэхээр   аль   болох   биеэ   чөлөөтэй   байлгаж,   хойшоо   бага   зэрэг   налж   суу.  22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй байгааг, тэвчээр алдагдаж байгааг, уйтгартай байгааг илтгэдэг   юм.   Хэрвээ   танд   ийм   зуршил   байгаа   бол   хурдан   засаж   авах   хэрэгтэй.  23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Ямар ч тохиолдолд хэн нэгний өмнө сууж байгаа бол гараа тайван сул байлгах хэрэгтэй.

Page 9: Ganaa hereulegdehuun

Ярина гэдэг урлаг...

 Харилцаа гэж юу вэ? 

Бидний амьдрал бvхэлдээ харилцаан дээр тогтдог.Эцэг эхийн хайр vр хvvхэдтэйгээ харилцах халуун хайр,элгэн дотно харилцаа,найз нeхдийн veрхэл,дотносол,хайр сэтгэл,гэрлэлт энэ бvхэн нь харилцааны тeрлvvд билээ.Эдгээр харилцааг бид гэр бvлийн орчиноосоо олж авсан хvмvvжлээс гадна,сургууль,боловсролын байгууллага,хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт зvйлсийн нeлeeгeeр олж авсан мэдлэг,мэдрэмжээрээ бий болгон бэхжvvлж,шаардлагатай бол таслан тохиолдолд таслан зогсоож,шинэ харилцааг эхэлж байх хэрэгтэй.  Харилцаагаа зeв жолоодох,хvссэнээрээ байлгахын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай,eeрeeр хэлвэл харилцааны эв дvйтэй байх хэрэгтэй.Харилцааны эрvvл амьсгалыг бий болгох,бидний гаргадаг нийтлэг алдаанууд,тvvнээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгvй ярилцъя. 

Харилцааны эрvvл уур амьсгал бий болгох

Эхний алхам Илэн далангvй болох

Сайн харилцааны тvлхvvр нь хайртай хvнтэйгээ аминчхан,дотно харилцаа vvсгэх явдал юм.Энэ нь бусдад яриагvй зvйлсээ хуваалцдаг байна гэсэн vг.Сургууль дээр болсон явдал,эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл тeрvvлдэг.Хайртай хосын нэг нь eeрийгee нээхэд нeгee нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхлэдэг бeгeeд ийнхvv аминчхан яриа eрнvvлдэг,нууцаа дэлгэдэг байх нь тухайн хоёр хvний харилцааны vргэлжлэх хугацааг бэхжvvлж eгдeг гэж судлаачид дvгнэсэн байдаг.Энэ судалгаа нь он удаан жил vнэнч харилцаатай байж ирсэн гэр бvлийн хосуудын дунд явагджээ

Хоёр дахь алхам eeрийгee зeв илэрхийлэх

  Хэрвээ харилцаа чинь сайн сайхан байгаасай гэж хvсвэл чи eeрee сайн харилцагч байх хэрэгтэй.Энэ нь eeрийгee зeв,тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн vг.Тухайн vvссэн нeхцeл байдалд тохирсон оновчтой vг хэллэг хэрэглэн санаагаа зeв ойлгуулах чадварыг харилцааны эв дvй гэдэг.Зeв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг.Харилцаж байгаа хvн чинь eeр зvйлд сатаараагvй,анхаарлаа eeрт чинь хандуулсан байх нь чухал.Тvvнчлэн чи уурлаж vзэн ядах зэргээр сeрeг сэтгэл хeдлeлд автаагvй байх нь чухал шvv.Хайртай хvмvvсийн харилцаанд ч бэрхшээл тулгардаг,алдаа ч гардаг.eeрeeр хэлбэл маргаантай асуудалтай тулгарч болно гэсэн vг.Vvнийг зохицуулахад ихээхэн эв дvй шаардагдана.Хамгийн чухал нь нэгэнт бий болсон байдлыг шvvмжлэн хурцатгахын оронд,тухайн байдал eeрт чинь таалагдагдахгvй байна гэдгийг энгийнээр илэрхийлэх нь зeв.Ингэхдээ би гэдэг байр сууринаас ярих буюу зeвхeн eeрт чинь ямар сэтгэгдэл тeрж байгааг л илэрхийлэх хэрэгтэй.eeрeeр хэлбэл шvvмжлэхийн оронд болсон явдлыг сэтгэл хeдлeлд авталгvйгээр хэлэх ёстой.Бусдын санаа бодлыг урьдчилан таах нь эвгvй байдалд хvргэж болдог."Чиний тэгэж бодож байгааг би мэдэж байна,гэхдээ харамсалтай нь би....."гэх мэтээр vргэлжлvvлэх нь хэдийгээр тухайн хvнийг сайн ойлгодог байсан ч эвгvй байдалд оруулах магадлал ихтэй байдаг.Иймд би гэдэг байр сууринаас ярин зeвхeн eeрт 

Page 10: Ganaa hereulegdehuun

ямар санагдаж байгаагаа хэлэх нь vр дvнд хvрдэг.Өeрийгee илэрхийлэхдээ бодит байдал дээр тулгуурлах нь бас чухал.Энэ нь vvсээд байгаа асуудлыг eрeнхийлeн ярихын оронд бодит жишээ гарган ярина гэсэн vг

Гурав дахь алхам Сонсож чаддаг байх 

 Харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам л гэсэн vг.Тэгэхлээр нэг нь санаагаа илэрхийлж байхад нeгee нь уг санааг хvлээн авч чаддаг байх нь чухал.Сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй.Ярилцаж байгаа хvнээ жинхэнэсээ сонсоно гэдэг,нeгee хvнийхээ ярьж байгаа зvйлсийг vнэн сэтгэлээсээ сонирхон,бvрэн дvvрэн ойлгохыг хичээнэ гэсэн vг.Заримдаа хvмvvс нeгee хvний хэлж буй зvйлийг гvйцэд сонсохоосоо eмнe юу хэлэхээ бэлтгэж байдаг тул сайн сонсож чаддаггvй.Энэ нь зeв харилцаа огт биш бeгeeд сайтар ойлголгvйгээр eгсeн хариулт оносон байх нь ховор.Хvн санаагаа vг яриагаар илэрхийлэхээс гадна vйл хeдлeл,нvдний харц,дохио зангаа гээд бусад байдлаар ч давхар илэрхийлж байдаг.Тиймээс харилцаж байгаа хvнээ бvрэн дvvрэн ойлгохын тулд vгээр илэрхийлээгvй утгыг нь ч хvлээн авахыг хичээх хэрэгтэй.Хvмvvс зeвхeн биe биeнийхээ vгээр биш,vйл хeдлeл бусад байдлаар илэрхийлэх санааг сайн ойлгодог байх нь тэр хvмvvсийн харилцаа удаан,найдвартай,тогтвортой байхад чухал vvрэгтэй байдаг.Тиймээс ярьж байгаа хvний нvд рvv харж,eр нь анхаарлаа бvрэн хандуулах нь сонсох,ойлгох эв дvйн нэг чухал хэсэг болно.Хeндлeн жишvv харж суух нь ойлгомжгvй байдлыг vvсгэдэг.

Дeрeв дэхь алхам Бодлоготой хариулт eгeх

Харилцаж буй хvнээ сайн сонсож,харж улмаар ойлгосныхоо дараа хvмvvс хариултаа eгдeг.Гэвч хариулт eгeхдee бодох зvйл их бий.Тухайн хvний илэрхийлсэн санааг зeв ойлгосон эсэхээ лавлах нь чухал.Ингэхдээ тухайн хvний хэлсэн vгийг eeрийн ойлгосон байдлаар давтан зeв эсэхийг лавлаж болно.Ингэж лавлах нь яриаг буруу ойлгосоноо засах боломж олгодог.Харилцааны хамгийн бvдvvлэг алдаа нь тухайн хvний хэлж буй бодол санааг бvрэн ойлголгvй,уурлаж уцаарлах явдал юм.Харилцан ойлголцол нь харилцаанд хамгийн чухал юм.Зeв харилцааны бас нэг арга нь ярьж буй хvнийхээ санааг сайшаах явдал юм.Чиний тэгэж хэлж байгаа нь зeв гэж хэлэх нь заавал та хоёрын санаа адил байгааг илэрхийлэх албагvй ч нeгee хvнийхээ санааг сайшааж байгааг илэрхийлнэ.      

Page 11: Ganaa hereulegdehuun

Аз жаргал аз жаргалтай хүнд л ирдэг /сонжоо/

Энэ  асуултанд  хүн  бүхэн  л  өөр  өөрийнхөөрөө  хариулж  чадна.  Сэтгэл  санааныхаа  тэнцвэртэй байдлыг хадгалж, амьдралыг бүрэн дүүрэн мэдрэх чадвар нь хүний өөрийн нь дотоод байдлаас хамаардаг  гэнэ.  Нэрт  сэтгэгч  Ларошфуко  “Аз  жаргал  аз  жаргалтай  хүнд  ирдэг,  харин  зовлон гуниг зовлон гунигтай хүнд л ирдэг…” гэж хэлсэн байдаг. Тэгвэл та өөрийгөө аз жаргалтай хүн мөн үү гэдгийг мэдэхийн тулд дараахь асуултуудад хариулаад үзээрэй.

1.   Та   өөрийнхөө   амьдралын   тухай   дурсахдааа.   Ашиглаж   чадаагүй   байгаа   боломжуудын   тухай   бодно     1б.   Амьдралд   минь   тохиолдсон   олон   сайн   сайхан   явдлын   тухай   бодно     2в.   Өнгөрснөө   бодох   тусам   гуниг,   харуусал   л   төрдөг     0

2. Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлэх баяр боллоо. Энэ үед танд юу гэж бодогддог вэ?а.   Энэ   ч   миний   хувьд   дэндүү   уйтгартай   хэрэг   байна   аа     0б.   За   яах   вэ,   хааяа   ингэж   амарсан   ч   болохгүй   нь   юу   байх   вэ?     1в.  Хамгийн  ойр  дотны  хүмүүстэй  хамтдаа  байх  сайхан  боломж  гарч  байгаа  юм  биш  үү?    2

3.   Таны   хань   бола.   Хамгийн   сайн   хүн     2б.   За   даа,   сэтгэлд   минь   хүртэл   ч   хол   байна   даа     0в.   Жирийн   л   нэгэн     1

4.   Та   ажилдаа   дуртай   юу?а.   Яаж   дуртай   байх   юм   бэ?,   энэ   чинь   ердөө   л   ажил   шүү   дээ…     0б.   Зүгээр,   болоод   л   байдаг   юм     1в.   Тэгэлгүй   яах   вэ!     2

5.   Өөртөө   тохиолдсон   эртний   нэгэн   хайр   дурлалын   тухай   бодохдоо   таа.   Тийм   сайхан   гэгээн   дурсамжийг   зүрх   сэтгэлдээ   хадгалж   явах   хэрэгтэй     2б.   Тэр   бол   миний   амьдралд   тохиолдсон   хамгийн   чухал   хүн   биш   байсан   юм   аа     1в.   Би   энэ   тухай   санах   ч   дургүй     0

6.   Та   толинд   хараад   юу   боддог   вэ?а.   Өөрийгөө   толинд   харах   л   юм   бол   өдөржингөө   сэтгэл   гундуу   байдаг     0б.   Өнөөдөр   би   ямаршуухан   байдалтай   харагдаж   байна   даа   гэж   боддог     1в.   Өөрөө   өөртөө   аятайхан   инээмсэглээд   нүдээ   ирмэдэг   дээ     2

7.  Найз   чинь   амралтаараа  Кипр   арал   руу   явлаа.  Харин   та   бөглүү  жижигхэн   суурин   дахь эмээгийнхээ   байшинг   засах   болжээ.а.   хөдөө,   нам   гүм   газар   амрах   би   дуртай   шүү     2б.   надад   дахиад   л   аз   таарсангүй     0в.   за   яах   дээ,   Кипр   лүү   дараа   л   явна   биз     1

8.   Хүүхэд   тань   тэмцээнд   маш   амжилттай   оролцлоо

Page 12: Ganaa hereulegdehuun

а.   Мэдээж   хэрэг,   тэгэх   гэж   л   бэлдэж   цаг   зарсан   юм   чинь     1б.   Ээ   дээ,   өрсөлдөгчид   нь   сулхан   хүүхдүүд   байсан   байлгүй   дээ     0в.   Миний   хүү   олон   юманд   авъяастай   гэдгийг   би   мэдэлгүй   яах   вэ?     2

9.   Хэрвээ   танд   амьдралаа   цоо   шинээр   дахин   эхлэх   боломж   гарвала.   Яг   одоогийнх   шигээ   амьдрах   болно     2б.   Өмнөх   алдаагаа   аль   болох   багахан   шиг   давтахыг   хичээнэ   дээ     1в.   Тэгж   болдогсон   бол   ч   бүгдийг   нь   л   өөрчилмөөр   байна     0

Харин   одоо   оноогоо   тоолоод   үзээрэй.1318 оноо. Та аз жаргалтай байж чаддаг, амьдралд бүтээлчээр ханддаг хүн юм. Гэхдээ хувь заяа таныг бусдын адил хааяа хааяахан хатуухан шалгадаг ч та өөртөө итгэх итгэлээ алддаггүй юм байна. Үргэлжийн өөдрөг сэтгэл, амьдралд дуртай зангаараа та бусдын хувьд ихээхэн том нөмөр нөөлөг   болдог,   тэднийг   өөртөө   татах   их   хүчийг   агуулдаг   ажээ.

712 оноо. Аз жаргал гэдэг таны хувьд сэтгэл санааны тогтвортой байдал биш, түр зуурын л мөч юм. Та өөрийгөө бүрэн дүүрэн аз жаргалтай гэж боддоггүй. Танд аз жаргалтай байхад чинь юу саад болоод байгааг нэг тунгааж үзээрэй. Магадгүй амжилтын хойноос хэт улайран хөөцөлдөж байгаа чинь юм уу, өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг болохоор тэр үү, эсвэл ердөө сэтгэл санаа   чинь   их   залхуу   байна   уу   гэдгийг   мэдэхийг   хичээгээрэй.

06 оноо. Та өөрөө өөрийнхөө бодож байгаа шиг тийм аз жаргалгүй хүн биш юм биш үү? Хэрвээ та амьдралыг харж буй “хар шилээ” авчихаж чадвал амьдрал тань хамаагүй хөнгөн болно доо. Та өөртөө болон ойр дотныхондоо итгэж бай. Хувь заяа гэдэг чинь өөрийг нь зоригтойгоор тосон ирж яваа хүнд л инээмсэглэдэг гэдэг шүү дээ…! 

Page 13: Ganaa hereulegdehuun

Та аз жаргалтай хүн мөн үү?/сонжоо/

1. Та өөрийнхөө амьдралын тухай дурсахдааа. Ашиглаж чадаагүй байгаа боломжуудын тухай бодно  1б. Амьдралд минь тохиолдсон олон сайн сайхан явдлын тухай бодно  2в. Өнгөрснөө бодох тусам гуниг, харуусал л төрдөг  0

2. Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлэх баяр боллоо. Энэ үед танд юу гэж бодогддог вэ?а. Энэ ч миний хувьд дэндүү уйтгартай хэрэг байна аа  0б. За яах вэ, хааяа ингэж амарсан ч болохгүй нь юу байх вэ?  1в. Хамгийн ойр дотны хүмүүстэй хамтдаа байх сайхан боломж гарч байгаа юм биш үү?  2

3. Таны хань бола. Хамгийн сайн хүн  2б. За даа, сэтгэлд минь хүртэл ч хол байна даа  0в. Жирийн л нэгэн  1

4. Та ажилдаа дуртай юу?а. Яаж дуртай байх юм бэ?, энэ чинь ердөө л ажил шүү дээ…  0б. Зүгээр, болоод л байдаг юм  1в. Тэгэлгүй яах вэ!  2

5. Өөртөө тохиолдсон эртний нэгэн хайр дурлалын тухай бодохдоо таа. Тийм сайхан гэгээн дурсамжийг зүрх сэтгэлдээ хадгалж явах хэрэгтэй  2б. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал хүн биш байсан юм аа  1в. Би энэ тухай санах ч дургүй  0

6. Та толинд хараад юу боддог вэ?а. Өөрийгөө толинд харах л юм бол өдөржингөө сэтгэл гундуу байдаг  0б. Өнөөдөр би ямаршуухан байдалтай харагдаж байна даа гэж боддог  1в. Өөрөө өөртөө аятайхан инээмсэглээд нүдээ ирмэдэг дээ  2

7. Найз чинь амралтаараа Кипр арал руу явлаа. Харин та бөглүү жижигхэн суурин дахь эмээгийнхээ байшинг засах болжээ.а. хөдөө, нам гүм газар амрах би дуртай шүү  2б. надад дахиад л аз таарсангүй  0в. за яах дээ, Кипр лүү дараа л явна биз  1

8. Хүүхэд тань тэмцээнд маш амжилттай оролцлооа. Мэдээж хэрэг, тэгэх гэж л бэлдэж цаг зарсан юм чинь  1б. Ээ дээ, өрсөлдөгчид нь сулхан хүүхдүүд байсан байлгүй дээ  0в. Миний хүү олон юманд авъяастай гэдгийг би мэдэлгүй яах вэ?  2

Page 14: Ganaa hereulegdehuun

9. Хэрвээ танд амьдралаа цоо шинээр дахин эхлэх боломж гарвала. Яг одоогийнх шигээ амьдрах болно  2б. Өмнөх алдаагаа аль болох багахан шиг давтахыг хичээнэ дээ  1в. Тэгж болдогсон бол ч бүгдийг нь л өөрчилмөөр байна  0

Харин одоо оноогоо тоолоод үзээрэй.1318 оноо. Та аз жаргалтай байж чаддаг, амьдралд бүтээлчээр ханддаг хүн юм. Гэхдээ хувь заяа таныг бусдын адил хааяа хааяахан хатуухан шалгадаг ч та өөртөө итгэх итгэлээ алддаггүй юм байна. Үргэлжийн өөдрөг сэтгэл, амьдралд дуртай зангаараа та бусдын хувьд ихээхэн том нөмөр нөөлөг болдог, тэднийг өөртөө татах их хүчийг агуулдаг ажээ.

712 оноо. Аз жаргал гэдэг таны хувьд сэтгэл санааны тогтвортой байдал биш, түр зуурын л мөч юм. Та өөрийгөө бүрэн дүүрэн аз жаргалтай гэж боддоггүй. Танд аз жаргалтай байхад чинь юу саад болоод байгааг нэг тунгааж үзээрэй. Магадгүй амжилтын хойноос хэт улайран хөөцөлдөж байгаа чинь юм уу, өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг болохоор тэр үү, эсвэл ердөө сэтгэл санаа чинь их залхуу байна уу гэдгийг мэдэхийг хичээгээрэй.

06 оноо. Та өөрөө өөрийнхөө бодож байгаа шиг тийм аз жаргалгүй хүн биш юм биш үү? Хэрвээ та амьдралыг харж буй "хар шилээ” авчихаж чадвал амьдрал тань хамаагүй хөнгөн болно доо. Та өөртөө болон ойр дотныхондоо итгэж бай. Хувь заяа гэдэг чинь өөрийг нь зоригтойгоор тосон ирж яваа хүнд л инээмсэглэдэг гэдэг шүү дээ…!

Page 15: Ganaa hereulegdehuun

Мөнгөний тухай таны ойлголт /Сонжоо/

1. Мөнгөний тухай доорх эргэцүүллээс аль нь илүү оновчтой вэ?A. Заримдаа мөнгө дэндүү үнэтэй ирдэгБ. Ухаалаг хүний мөнгө зүрхэнд биш тархинд нь байдагB. Хангалуун амьдралтай хүнд ухаан дутагдаж байдаг

2. Таны найзуудын хэн нэг нь гэнэт баяжвал та хоёрын харьцаанд яаж нөлөөлөх вэ?A. Баярлах болно. Тэгээд ч мөнгө зээлэх хүнтэй боллооБ. Сонирхол ба боломжийн зөрөө биднийг холдуулж таарнаB. Би түүнд атаархах болно. Энэ нь мэдээж нөхөрлөлд хортой

3. Та хувьцаагаа яасан бэ?A. Энэ балай юмыг аль хэдийн чулуудчихсанБ. ЗарсанB. Ашигтай газар оруулсан

4. Богино хугацаанд мөнгө олох аргуудын аль нь дээр вэ?A. Өр тавихБ. Зарлагаа танахB. Ашигтай ажил эхлэх

5. Үнэтэй бэлэг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?A. БаярланаБ. ЭвгүйцэнэB. Ямар санаатай өгч байгааг нь сэжиглэнэ

6. Хэрэв таны өрийг өгөхгүй бол?A. Би яаж ч нөлөөлж чадахгүйБ. Өрөө төлөхийг байнга сануулнаB. Өрөө авахын тулд болох бүхнийг, хамгийн хатууг ч хэрэглэнэ.

7. Газарт хэвтэж байгаа задгай төгрөгийг авах уу?A. Үгүй, би иймхэн мөнгөний төлөө тонгойх хүн бишБ. Мэдэхгүй, тэр үеийн сэтгэл байдлаас л хамаарна

Page 16: Ganaa hereulegdehuun

B. Заавал авна

8. Та мөнгөний тухай ярианд хэрхэн ханддаг вэ?A. Өөр сэдвээр ярилцахыг хичээдэгБ. Ажил хэрэгч харьцааны үед мэдээж ярих хэрэгтэй, харин хувийн харьцааны үед дурсах дургүйB. Иймэрхүү яриа тун сонирхолтой, ашигтай

9. Та хариулт мөнгийг тоолдог уу?A. Хэзээ ч үгүйБ. ЗаримдааB. Үргэлж

10. Биржийн үнэт цаасны ханшны мэдээ танд хэрхэн нөлөөлдөг вэ?A. Би хэзээ ч сонирхож байгаагүйБ. Биржийн хувьцааны ханшийн уналтанд би санаа зовдогB. Биржийн мэдээг анхааралтай ажиглаж, заримдаа хямардаг

Тайлал:А. Гэсэн хариулт болгонд 1 онооБ. Гэсэн хариулт бүрт – 2 оноо8. Гэсэн хариулт бүрт – 3 оноо тус тус тавиарай.

1013 оноо авсан бол:Та мөнгөний амьдралд эзлэх үүргийг дөвийлгөх хүсэлгүй. Ер нь та мөнгөнд их л хүйтэн ханддаг юм байна. Мэдээж танд хэзээ ч санхүүгийн том амжилт ирэхгүй. Тэглээ гээд та тоох ч үгүй.

1421 оноо:Та мөнгө олж, бас үрж чаддаг. Эд материалын хүндрэл нь таны сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулдаггүй. Та нэг их дөвийлгөхгүй боловч хангалуун сайхан амьдрахыг эрхэмлэдэг. Та үүндээ элбэг хүрч чадна.

2230 оноо:Таны хувьд мөнгө амьдралын хамгийн үнэт зүйлсийн нэг мөн. Та баян байхыг маш их хүсч, үүнд асар их хүч зарцуулдаг. Ийм байдал нь санхүүгийн хямрал, ажлын хүндрэлийн үед таны сэтгэхүйд хүчтэй нөлөөлж мэднэ.

Page 17: Ganaa hereulegdehuun

 Надад хангалттай мөнгө байна. Надад багц багц мөнгө өөрөө л хүрээд ирдэг. Би мөнгөний соронз. Би мөнгөнд, мөнгө надад хайртай. Би өдөр бүр мөнгө хүлээж авдаг. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.Мөнгө олох, хадгалж хямгадахын тулд мөнгөтэй дасан зохицох хэрэгтэй. Баяжих нь бусдыг хоосруулдаг гэж боддог бол хамгийн утгагүй хэрэг юм. Харин ч мөнгөтэй, өнгөтэй өөдтэй байснаар бусдад асар их тус хүргэж болно. 

МӨНГӨ гэж юу вэ?МӨНГӨ   бол   хүмүүсийн хоорондоо түүхий эд, бараа, үйлчилгээг   солилцох, арилжах   харьцааг илэрхийлдэг   төлбөрийн жишиг   хэрэгсэл   бөгөөд валют,   улсын   мөнгөн тэмдэгтүүдийг   хамруулсан ерөнхий   нэр.  ВАЛЮТ   нь   улс   орнуудын хоорондох түүхий эд, бараа, үйлчилгээний   арилжааг зохицуулагч   төлбөрийн жишиг   хэрэгсэл.УЛСЫН   МӨНГӨН ТЭМДЭГТ   нь   тухайн   улс доторх   арилжааны   жишиг хэрэгсэл.Мөнгө   бол   ердөө   л   бодит 

биет бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэх үнэлгээний илэрхийлэл, хоорондын харьцааных нь жишиг хэрэгсэл (эквивалент). Мөнгө өөрөө дангаараа баялаг биш бөгөөд баялагийг илэрхийлэгч хэрэгсэл  буюу  бодит  юмны  хоосон  тал  нь  юм.  Хүн  өөртөө  зориулж  бодож  олсон  нэг  төрлийн хэрэгсэл. Чингис хааны байгуулсан Их Монгол улсад мөнгөний үндсэн үүрэг зориулалтыг бүрэн 

Page 18: Ganaa hereulegdehuun

мэддэг  байсан  учраас  хуулиар   “МӨНГӨ  ХҮҮЛЭХ“ийг  хориглодог  байжээ.  Азид  манжууд, Европт еврей нар мөнгө хэвлэх эрхийг авснаар мөнгийг замбараагүй хэвлэж хүүлдэг болсон. Энэ их  мөнгөний  хүүг  төлөх  гэж  хүн  төрөлхтөн  хэдэн  мянган  жил  ч  хүрэлцэх  байсан  байгалийн баялагаа   сүүлийн   50хан  жилд  нөхөн  төлжихгүйгээр  цөлмөж,  ингэснээрээ  өөрсдөө   сүйрлийн ирмэгт ирлээ.

мөнгө гэж юу вэ?  Мөнгө гэж юу вэ?  энэ асуултанд хүн бүр л өөрийн сонссон, уншсан, мэддэг зүйлээ л хэлнэ. Харин би арай өөр өнцгөөс нь хариулмаар байна. Мэдээж мөнгө бол бидний амьдралын зорилго биш, харин бидний хүсэл зорилгыг биелүүлэхэд туслах хэрэгсэл. Жишээ нь бид эрдмийн цол зэрэгт хүръе гэж бодоход бидний ашиглах ном, зохиол, судалгааны бүх төрлийн эх материалууд, за тэгээд толгойдоо мэдлэг хийхэд шаардагдах бүхий л зүйл нь бидний хэрэгсэл болно. Хэдий чинээ хамгийн сайн материал ашиглана тэр хэмжээгээр чанартай эрдэмтэн болно. Яг үүнтэй адил хэдий чинээ бид мөнгөтэй зөв харьцаж, их мөнгө олно тэр хэмжээгээр бидний амьдралын чанар шалтгаална. Бага, эсвэл дунд орлоготой хүний амьдрал ахуй ямар байдаг вэ, харин хангалттай орлоготой, мөнгөтэйгөө зөв харьцдаг хүний амьдрал ахуй ямар байдаг билээ? Мөнгө бол амьтай. Мөнгө өөрийн гэсэн энергитэй. Иймд мөнгөтэй маш нямбай харьцах хэрэгтэй. "Мөнгөний тархи" гэдэг номонд та орлогынхоо 2%ийг хадгалж бай /saving/, жишээ нь та 1.000.000 төгрөгний орлого оллоо гэж бодход 20.000ийг нь заавал цааш нь хийж бай, учир нь энэ хэмжээ бол таны орлогын тархи нь юм. Бид саяхан "мөнгөний урсгал" хэмээх арга хэмжээ зохиосон. Зургийг нийтлэв. Мөнгийг олоход учир байдаг шиг зарцуулахад бас их учир байдаг.