58
АГУУЛГА Оршил 1. Төслийн зорилго 2. Онолын хэсэг 2.1. Компьютерийн сүлжээний тухай үндсэн ойлголт …………………….. 5 2.2. Интернэт сүлжээ гэж юу вэ? …………………………………..………….. 9 Интернэт сүлжээний ойлголт Интернэт сүлжээний хэрэглээний хүрээ, давуу болон дутагдалтай тал Интернэт сүлжээнд шаардагдах техник болон программ хангамжууд Интернэт сүлжээг интернэттэй харьцуулалт 2.3. Groupwareийн программын товч ойлголт ……………………….. 11 Groupwareгэж юу вэ? Groupwareпрограммын хэрэгцээ, хамрах хүрээ Groupwareпрограммд шаардагдах техник болон программ хангамжийн үзүүлэлтүүд 2.4. Сүлжээний болон интернэт программчлал …………………………… 12 Сүлжээний программчлал Интернэт программчлал 2.5. Өгөгдлийн сангийн тухай товч ойлголт…………………………………. 14 Өгөгдлийн сангийн тухай ерөнхий ойлголт Өгөгдлийн сан, түүнд тавигдах шаардлагууд Өгөгдлийн санг зохион байгуулах Өгөгдлийн сангийн логик зохион байгуулалт Өгөгдлийн санг удирдах систем Өгөгдлийн санг удирдах системийн цөм Өгөгдлийн санг тодорхойлох дэд систем (Data definition) Өгөгдлийг боловсруулах дэд систем Хэрэглэгчийн программын дэд систем www.zaluu.com www.zaluu.com

Groupware

Embed Size (px)

Citation preview

Page 1: Groupware

АГУУЛГА

Оршил

1. Төслийн зорилго

2. Онолын хэсэг

2.1. Компьютерийн сүлжээний тухай үндсэн ойлголт …………………….. 5

2.2. Интернэт сүлжээ гэж юу вэ? …………………………………..………….. 9

Интернэт сүлжээний ойлголт

Интернэт сүлжээний хэрэглээний хүрээ, давуу болон дутагдалтай тал

Интернэт сүлжээнд шаардагдах техник болон программ хангамжууд

Интернэт сүлжээг интернэттэй харьцуулалт

2.3. ―Groupware‖ – ийн программын товч ойлголт ……………………….. 11

―Groupware‖ гэж юу вэ?

―Groupware‖ программын хэрэгцээ, хамрах хүрээ

―Groupware‖ программд шаардагдах техник болон программ хангамжийн

үзүүлэлтүүд

2.4. Сүлжээний болон интернэт программчлал …………………………… 12

Сүлжээний программчлал

Интернэт программчлал

2.5. Өгөгдлийн сангийн тухай товч ойлголт…………………………………. 14

Өгөгдлийн сангийн тухай ерөнхий ойлголт

Өгөгдлийн сан, түүнд тавигдах шаардлагууд

Өгөгдлийн санг зохион байгуулах

Өгөгдлийн сангийн логик зохион байгуулалт

Өгөгдлийн санг удирдах систем

Өгөгдлийн санг удирдах системийн цөм

Өгөгдлийн санг тодорхойлох дэд систем (Data definition)

Өгөгдлийг боловсруулах дэд систем

Хэрэглэгчийн программын дэд систем

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Groupware

Өгөгдлийн удирдах, хянах дэд систем

2.6. APACHE серверийн судалгаа ……………………………………………… 20

2.7. MySQL –ийн судалгаа ………………………………………………………. 22

2.8. РНР кодчиллын судалгаа …………………………………………………… 23

2.9. Web серверийн судалгаа ……………………………………………………. 32

2.10. Mail серверийн судалгаа ………………………………………..………….. 35

3. Судалгааны хэсэг

3.1. ―Groupware‖ – ийн программын товч ойлголт

3.1.1. ―Groupware‖ гэж юу вэ?

3.1.2. ―Groupware‖ программын хэрэгцээ, хамрах хүрээ

3.1.3. ―Groupware‖ программд шаардагдах техник болон программ

хангамжийн үзүүлэлтүүд

3.1.4. ―Groupware‖ – ийн программын ажиллагааны товч танилцуулга

3.2. Хэрэгцээ шаардлага, зорилго

3.3. Обьект хандалтат шинжилгээ зохиомжийн хэсэг

3.3.1. Обьектын холбоосын диаграмм

3.3.2. Өгөгдлийн урсгалын диаграмм

3.3.3. Өгөгдлийн толь - өгөгдлийн процесс

3.3.4. Өгөгдлийн толь - өгөгдлийн урсгал

3.3.5. Өгөгдлийн толь - өгөгдлийн файл

4. Төслийн хэсэг

5. Дүгнэлт

6. Ном зүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Groupware

ОРШИЛ

Компьютерийн хөгжил өндөр түвшинд хүрсэн өнөө үед мэдээлэл харилцааны

бүхий л салбарууд мөр зэрэгцэн алхахыг эрхэм зорилгоо болгож байна. Тиймээс энэхүү

бакалаврын зэрэг горилох бүтээлийн ажилдаа байгууллагын дотоод үйл ажиллагааны

программ болох ―Groupware‖ хэмээх программыг нэвтрүүлэх талаар судалж, нэвтрүүлэх

зорилго тавьж, түүндээ хүрэх зорилтуудаа боловсруулан судалгааны ажлыг гүйцэтгэж,

программчлалын ажлаа үндсэнд нь дуусгалаа.

Байгууллагын дотоод үйл ажиллагааг хөтлөн явуулах боломж бүхий энэхүү

програмыг нарийн судлан үзвэл асар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэдэг гэдэг нь

харагдаж байна.

Компьютерийн програмчлал нь хөгжлийн нилээд өндөрлөгт хүрсэн энэ цаг мөчид

шинэлэг бус зүйлийг судлаж, програмчилж нэвтрүүлэх зорилго тавьсан байгааг анзаарч

байгаа байх. Харин миний бие нэгэнд шийдэгдсэн боловч програмчлалын хувьд тухайн

байгууллагад сайн тохирсон байх нь ховор байдаг учраас өөрийн байгууллагын үйл

ажиллагааны онцлогт тохируулж энэ асуудлыг шийдэхийг зорьсон нь нэг талаараа ололт

болох байх гэж бодлоо.

Тиймээс энэхүү бакалаврын зэрэг горилох бүтээлдээ ядаж дотоод сүлжээний

орчинд хэлэлцүүлэг явуулж, хоорондоо мэйл дамжуулж, файл солилцож, ажлын

төлөвлөгөөг электрон хэлбэрээр гаргаж, электрон тэмдэглэлийн дэвтэр ашиглах

боломжтой болгож, мөн дотоод сүлжээний тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх

болгосноор асар их хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож өгөх юм. Асар

их мөнгө хэмнэх гэдэг нь тухайн программ нь интернэт ашиглахгүй бөгөөд зөвхөн дотоод

сүлжээнд холбогдсон компьютерүүд байхад хангалттай буюу интранэт сүлжээ ашиглан

зохион байгуулагдсан учраас зардал хэмнэдэг гэж хэлж болно.

Интранэт сүлжээ нь локал орчинд вэб браузер программыг ашиглан мэдээлэл

солилцох бүрэн боломжтой программчлалын чухал хэрэгслийн нэг юм. Өөрөөр хэлбэл

локал хост ашиглан вэб браузер программаар дамжуулан ямар нэг серверт удирдагдан

ажиллах боломжтой буюу клиент/сервер программчлалын технологийг өөртөө шингээсэн

хүчирхэг хэрэгсэл гэж хэлж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Groupware

―Groupware‖ буюу ―Байгууллагын дотоод үйл ажиллагааны программ‖ нь Apache

серверийг MySQL сервертэй хослуулан ашиглаж ажилладаг. Сервер компьютер дээр дээрх

сервер программууд суулгагдсан байх ба байгууллагын дотоод үйл ажиллагааны

программын ерөнхий sourse код нь сервер машин дээр байрлана. Харин клиент

компьютерээс тухайн сервер компьютерийн IP хаягаар ханддаг.

Байгууллагын дотоод үйл ажиллагааны программ нь удирдагч хэмээх нэг гишүүн

тухайн системийн хэрэглэгчдийг нэмж бүртгэх, хасах боломжтой бөгөөд хэрэглэгчид

хоорондоо богино мессеж солилцох, удирдагч гишүүний тавьсан файлыг бусад

хэрэглэгчид үзэх, энгийн гишүүн хэрэглэгчид файл тавих, ажлын төлөвлөгөө гаргахаас

гадна бүх гишүүд хэлэлцүүлэгт оролцож болно. Хэлэлцүүлэгт санал тавих, санал бодлоо

чөлөөтэй солилцох боломжтой. Файлын сан болон бусад мэдээллийн санах ой хэмжээ нь

тухайн машины хатуу дискээс шууд хамаарах тул бага гэж хэлж болохгүй хязгаарлагдмал

бус байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Groupware

ЗОРИЛГО

Энэхүү бакалаврын зэрэг горилох бүтээлийн хүрээнд тавьж буй нэн тэргүүний

зорилго нь тухайн нэг байгууллагын дотоод үйл ажиллагааг электрон хэлбэрт оруулж,

компьютерийн шинжлэх ухааны хөгжилтэй мөр зэрэгцэн алхах юм.

Байгууллагын дотоод үйл ажиллагааны програмыг дэлхий нийтэд ―Groupware‖ гэж

нэрлэж заншжээ.

Нэгдүгээр: Интранэт програмчлалын талаарх судалгаа

Хоѐрдугаарт: Интернэт програмчлалын талаарх судалгаа

Гуравдугаар: “Groupware” програмын талаарх судалгаа явуулсны үндсэн дээр

байгууллагын дотоод үйл ажиллагааны программыг хийж, “САТИЛАЙТПОВЕР” ХХК-ийн

дотоод үйл ажиллагаанд тохирох буюу одоогийн байдлаар нэн шаардлагатай байдлыг

тусган програмчлахыг зорилоо.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Groupware

2. ОНОЛЫН ХЭСЭГ

2.1. Компьютерийн сүлжээний тухай үндсэн ойлголт

Дамжуулах орчныг ашиглан компьютер хооронд болон бусад төхөөрөмжүүдийг харилцан

мэдээлэл дамжуулах процессыг компьютерийн сүлжээ гэдэг.

Компьютерийн сүлжээ нь 1960-аад оноос хөгжиж эхэлсэн бөгөөд анх Америкчуудын

цэргийн нууц мэдээллийг дамжуулах зорилгоор үүсгэсэн.

Сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийдөө 3 хуваадаг.

1. LAN (Local Area Network) нэг байшин болон байгууллага доторх сүлжээнүүд

ордог. Үүнийг дотоод сүлжээ гэнэ.

2. MAN (Metropolition Area Network) хот дотор холбогдсон сүлжээ. Үүнийг гадаад

сүлжээ гэдэг.

3. WAN (Wide Area Network) Хот хооронд болон улс хоорондыг хамарсан сүлжээ.

Энэ нь мөн гадаад сүлжээ юм.

Компьютерийн сүлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна дараах 3-н үндсэн

хэсгээс бүрдэнэ.

Server (хэрэгцээтэй мэдээллийг хадгалж буй компьютер)

Client (хэрэглэгч буюу сервер дээрх мэдээлэлд хандаж буй компьютер)

Curcuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам)

Сүлжээний архитектур, бүтэц

Клиент сервер 2-ынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд

аль их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур буюу бүтэц тодорхойлж өгнө.

Гурван үндсэн архитектур байна.

Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд энэ толгой компьютер нь

ганцаараа хамаг ажлыг хийдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Groupware

Client – based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер голлох үүрэгтэй

байдаг.

Client – server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ.

Дээр дудсан сүлжээнүүдээс өнөөдрийн байдлаар клиент сервер бүтэцтэй сүлжээ нь илүү

өргөн хэрэглэгдэж байна.

Сүлжээний компьютерүүдийг өгөгдөл мэдээлэлд хандах хэлбэрээр нь:

1. Тэгш эрхтэй буюу peer-to- peer

2. Сервер хандалтат буюу client server гэж ангилна.

Ерөөсөө сервергүй, дан клиент комьютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-

to-peer гэнэ. Энэ төрлийн сүлжээ нь өгөгдөл мэдээлэлд хандахдаа ямар нэгэн дараалал

авах шаардлагагүй бөгөөд өгөгдөл мэдээлэлд шууд хандах боломжтой. Жижиг бизнес, гэр

ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна.

Сервер хандалтат сүлжээ нь өгөгдөл мэдээлэлд хандахдаа SERVER гэх компьютерээр

дамжуулан тодорхой эрхийг тогтоолгосны дараа хандаж болдог сүлжээг хэлнэ.

Топологиудын давуу болон сул талууд

Топологи Давуу тал Сул тал

Салаа

Хамгийн бага хэмжээний кабель

шаарддаг, суурилуулахад энгийн кабелийн

хувьд хэмнэлттэй, хямдхан байдаг.

Сүлжээний ажиллагааг зогсоохгүйгээр нэмж

төхөөрөмж холбож болно.

Кабелийн гэмтэлтэй хэсгийг олж

тогтоох, тусгаарлахад төвөгтэй. Сүлжээний

дамжуулах хурд төхөөрөмжийн тооноос

урвуу хамаарна. Гол магистрал кабель

болох терминатор гэмтэхэд сүлжээ

ажиллах боломжгүй болно.

Одон

Ямар нэг төхөөрөмж ажиллахгүй бол энэ

нь сүлжээний ажиллагаанд нөлөөлөхгүй.

Шинээр төхөөрөмж нэмж холбох, сүлжээн

дэх кабелийн гэмтэлтэй хэсгийг олж

тогтооход хялбар.

Холбох төхөөрөмж ажиллахгүй бол

сүлжээ зогсоно. Кабель харьцангуй ихээр

шаарддаг. Ингэснээр сүлжээ суурилуулах

зардал нэмэгддэг.

Цагираг

Ерөнхийдөө бага хэмжээний кабель

хэрэглэгддэг. Бүх төхөөрөмж тэгш

эрхтэйгээр өгөгдлөө дамжуулдаг.

Төхөөрөмжийн тоо сүлжээний хурдад

Сүлжээн дэх аль нэг төхөөрөмж

ажиллахгүй бол сүлжээ ажиллахгүй.

Сүлжээнд нэмэлт өөрчлөлт хийхийн тулд

сүлжээг бүхэлд нь зогсоох шаардлагатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Groupware

нөлөөлөхгүй.

Хамгийн өргөн ашиглагддаг нь салаа, одон топологи юм. Салаа топологийн

өргөтгөсөн топологийг одон топологи гэнэ. Одон топологийг өргөтгөж болно. Өргөтгөсөн

хэлбэрийг нь цасан ширхэг ( snow flake ) гэнэ. Холболтын нэр нь inter connection ring юм.

Топологиудыг дангаар нь ашиглахаас гадна ихэвчлэн хооронд нь хольж ашигладаг.

Ингэснээр сүлжээний боломж, уян хатан байдал дээшилдэг.

Компьютерийн сүлжээний техник хангамжууд

Сүлжээний технологи нь дараах нэр томьѐонуудтай холбоотой.

1. Cable

2. Hub

3. Router

4. Switch

5. Bridge

6. Repeater

1 Cable: Сүлжээний кабель тухайн сүлжээнд физик түвшний үүргийг гүйцэтгэх бөгөөд

мэдээлэл дамжуулах орчны наад захын хэрэгцээг хангаж байдаг техник хэрэгсэл юм.

2 Hub: Ирж байгаа дохионд ямар ч өөрчлөлт хийлгүйгээр зөвхөн дохионы хүчийг нь

өсгөөд цааш нь бүх боломжит гаралт руу цацдаг. Өөрөөр хэлбэл Hub ашиглан

холбосон сүлжээгээр дамжиж буй дохио болгоныг компьютер болгон өөрт нь

зориулж ирснээс хамааралгүй хүлээж авч байдаг.

Зураг 1.

HUB

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Groupware

3 Router: Энэ төхөөрөмж нь дамжиж буй дохиог очих ѐстой газар нь очуулахын тулд

ямар замаар явах вэ гэдгийг шийднэ. Ethernet сүлжээг өөр сүлжээтэй холбоход мөн

хэрэглэнэ. Зөвхөн сүлжээний давхаргад ажиллаж, зөвхөн тухайн давхаргын хаяглалт,

протоколыг ойлгоно. Bridge, switch- ээс ялгарах нэг онцлог нь зөвхөн өөрт нь

зориулсан Data link давхаргын хаяглалттай дохиог л хүлээн авч үздэг.

Зураг 2.

4 Switch: Bridge- тэй ижилхэн Data link layer– т ажиллана. Өөрөөр хэлбэл зөвхөн Data

link давхаргын хаяг протоколыг ойлгоно гэсэн үг юм. Гүйцэтгэдэг үүргээрээ Bridge-

тэй төстэй боловч илүү олон давуу талыг агуулдаг. Switch нь ихэвчлэн 4,8,16,31,64

нүхтэй байдаг. Тэдгээрт нь шууд компьютеруудыг эсвэл Hub-уудыг залгаж болдог.

Bridge-ээс ялгарах гол онцлог нь бүх залгах нүхнүүд нь нэгэн зэрэг ажиллах

чадвартай байдаг тул илүү хурдан ажиллагааг өгнө. Мөн Swich нь яг тухайн эгшинд

дохиог дамжуулах боломжгүй бол өөрийн санах үйд хадгалж байгаад боломжтой

болохоор явуулах, дохионы алдааг шалгах, алдаатай дохиог устгах зэрэг олон

үүргийг гүйцэтгэх чадвартай.

Зураг 3.

Router

Token ring Hub HUB

Ethernet Hub

Hub Hub Hub

Switch

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Groupware

1. Bridge: Энэ төхөөрөмж нь ихэвчлэн 2 дотоод сүлжээний хооронд байрлаж, дотоод

сүлжээ тус бүр дотор нь тарж байх ѐстой дохиог нөгөө дотоод сүлжээ рүүгээ орохоос

data link layer хаягийг ашиглан сэргийлж байдаг. Өөрөөр хэлбэл нэг ѐсны филтэр

юм. Ингэснээрээ нийт сүлжээний ачааллыг багасгана.

Зураг 4.

2. Repeater: Энэ төхөөрөмж нь ихэвчлэн 2 дотоод сүлжээний хооронд байрладаг ба

холын зайд мэдээлэл дамжуулахад сигналын сулралыг өгсгөж өгч байх үндсэн

үүрэгтэй.

Зураг 5

IP хаяг

Энэ нь IP (Internet Protocol) протоколд ашиглагддаг логик хаяг бөгөөд ISO загварын

сүлжээний түвшинд харьяалагддаг. Формат нь 4 ширхэг 8 битийн тоо хэлбэртэй байх

ба 10-тын тооллын системд бичигддэг.Жишээ нь: 202.103.56.7 гэх мэт.

Bridge

Token ring Hub HUB

Ethernet Hub

Repeater

Token ring Hub HUB

Ethernet Hub

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Groupware

IP хаяг нь МАС хаягийг бодвол шаталсан хэлбэрийн илүү олон бүтэцтэй ба түүнийг

Олон Улсын мэдээллийн төвөөс (InterNIC- International Network Information Center)

олгодог. Хэрэглэгчээр өөрчлөгдөх боломжтой. Энэ хаяг нь өөрчлөгдөх

боломжтойгоороо хүний шуудангийн хаяг эсвэл телефон утасны хаягтай ижилхэн.

IP хаяг нь сүлжээ болон хостын гэсэн 2 хэсгээс тогтдог. Сүлжээний хэсэг буюу хаяг

нь тухайг төхөөрөмжийн холбоотой байгаа сүлжээний хаягийг заадаг бол хостын

хаяг нь уг сүлжээн дэх төхөөрөмжийн өөрийн хаягийг заадаг. Энэ бүтэц нь сүлжээн

дэх төхөөрөмжүүдийн зориулалтаар нь илүү уян хатан, логик хэлбэрээр зохион

байгуулах боломжийг олгодог.

ОУСМТ – өөс сүлжээг нийт 5 ангид хуваадаг боловч эдгээрээс зөвхөн 3 ангийг нь

нийтийн хэрэгцээнд арилжааны зориулалтаар ашигладаг ба бусдыг нь малтикаст

болон туршилтын зориулалтаар нөөцөлдөг.

ОУСМТ – өөс гаргасан А,В,С гэсэн 3 ангийн арилжааны зориулалтаар IP хаягуудыг

компьютерийн сүлжээнд өргөн ашигладаг. Үүнд А ангийн хаягийг глобал, В ангийн

хаягийг дунд хэмжээний, С ангийн хаягийг локал сүлжээний төхөөрөмжинд олгодог.

А ангийн IP хаяг: С.Х.Х.Х буюу 0-127 .х.х.х

В ангийн IP хаяг: С.С.Х.Х буюу 128-191, 0-255 .х.х

С ангийн IP хаяг: С.С.С.Х буюу 192-223. 1-255. 1-255.х

Сүлжээний анги бүр өөрийн хостын тоотой байна. А ангийн сүлжээнд максимумдаа

16,777,214 хост, В ангийн сүлжээнд 65,534 хост, С ангийн сүлжээнд 254 хост байж

болно.

IP хаяг дахь хостын хаягийн битүүд нь бүгд 0 байвал энэ хаяг сүлжээний хаяг болдог.

Router энэ хаягийг ашиглаж интернетэд өгөгдлийг дамжуулдаг. Хэрэв хостын

хаягийн битүүд нь бүгд 1 буюу 255 байвал өргөн дамжуулалтанд (broadcasting)

ашигладаг. Жишээлбэл: 176.10.0.0 хаяг сүлжээний хаяг, 176.10.255.255 бол өргөн

дамжуулалтын хаяг юм.

2.2. Интранет сүлжээ гэж юу вэ?

Үндсэн ойлголт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Groupware

Интранет гэдэг нэр томьѐо анх интернетийн хөгжил эхэлсэн цагаас яригдах болсон

бөгөөд нэрийн утгын хувьд ч гэсэн интернетийг санагдуулж байдаг билээ. Интранетийг

маш энгийнээр тайлбарлавал ямар нэгэн байгууллагын дотоод сүлжээний орчинд ажиллаж

буй интернет юм.

Интернет нь олон нийтийн мэдээллийн нийгмийн хэрэгсэл бол интранет нь

бизнесийн хүрээнд үйлчилдэг хэрэгсэл бөгөөд мэдээллийн орчинд хандах ерөнхий аргыг

боловсруулах боломжийг олгодог. Интранетийн энгийн ойлгомжтой бөгөөд дэс дараалсан

харьцах арга нь хэрэглэгчдийг үнэхээр татдаг юм. Өөрөөр хэлбэл интранет нь орчин үеийн

хамгийн тэргүүний технологиуд амжилттай нэгтгэсэн нэгдэл гэж хэлж болно.

Интранет сүлжээ нь янз бүрийн хэлбэрээр хадгалсан мэдээллүүдэд нэгдмэл нэг л

аргаар хандах зарчмыг баримталдаг.

Хэрэглээний хүрээ, давуу болон дутагдалтай тал

Интранет сүлжээ нь бүтэцгүй мэдээллийн тархалтыг хязгаарлах саадыг арилгахад

тусална. Бүх баримтыг онлайн горимд хэзээ ч хандаж болохоор нээлттэй байх учраас

баримтуудыг хэвлэх бараг шаардлагагүй болох ба ингэснээр хэвлэх зардал ихээр буурна.

Үүнээс гадна бүх баримт төвлөрч хадгалагдах тул баримтуудыг энд тэнд өөрчлөхийн

оронд нэг л газар өөрчлөх болно. Ажилтнууд ажлын байрнаас шууд хамгийн шинэ

хувилбарыг хүлээн авах ба хэвлэмэл материалыг тараах гэх мэтийн ашиггүй зардал алга

болох зэрэг олон төрлийн давуу талтай юм. Интранет сүлжээг байгууллагын дотоод үйл

ажиллагаанд ашиглавал хамгийн тохиромжтой хэрэгсэл болж чаддаг. Microsoft фирмийн

дэвшүүлсэн олон төрлийн хэрэгслүүдээр зохион байгуулсан интранет сүлжээ нь

мэдээллийг янз бүрийн хэлбэрээр тавих боломжийг олгодог.

Жишээ нь: Санхүүгийн мэдээлэл нь хүснэгт хэлбэрээр, текст мэдээлэл нь текст

эдиторийн форматаар, зурган өгөгдөл нь харгалзах форматтай байж болно.

Хэрэглэгчид өөрийн ажлын байранд танил програмынхаа тусламжтай мэдээллийг шууд

хүлээн авах боломжтой. Форматын ялгаатай байдлыг харгалзахгүйгээр бүх мэдээлэл

нэгдмэл аргаар холбогдох бөгөөд түүний боловсруулалт болон удирдлага нь ганц

интранет програм хангамжийн хүрээнд хэрэгжинэ.

Интранет сүлжээг ашигласан програм хангамж нь мэдээллийг хувааж ашиглах

асуудлыг янз бүрийн аргаар шийддэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Groupware

Жишээ нь: Тодорхой бүлэг хүмүүс өөр хоорондоо нэгэн асуудлын талаар электрон

хэлбэрээр санал бодлоо солилцох шаардлагатай бол дотоод сүлжээний орчинд

хэлэлцүүлгийн интранет сүлжээг ашиглан явуулах боломжтой.

Интранет сүлжээнд шаардагдах техник болон програм хангамжууд

Интранет нь дурын хэлбэрээр холбогдсон янз бүрийн төрлийн компьютеруудын

олонлогийг багтаасан нэгэн бүлийн бус сүлжээ юм. Энэ чанарыг сүлжээний инфра бүтэц

гэж нэрлэдэг. Локал сүлжээ нь интранет сүлжээний үндэс болдог. Иймээс сүлжээний

тусламжтайгаар мэдээллийг сүлжээний түвшинд солилцох боломжтой байдаг ба ингэхийн

тулд програм хангамж болон техник хангамж талаас:

Үйлдлийн систем бүхий компьютерууд

Сүлжээнд тавигддаг бүхий л шаардлагууд буюу сүлжээний техник хэрэгсэл.

Өөрөөр хэлбэл тухайн бүх компьютерууд нь бүгд сүлжээнд холбогдсон байх

шаардлагатай.

Програмын явцад ямар нэгэн үр дүнг ямар нэгэн тест эдитор програмын

тусламжтайгаар хардаг бол тухайн програм хангамж байх шаардлагатай.

Серверийн түвшинд мэдээллийг зохион байгуулсан бол ямар нэгэн сервер

хэрэгсэл байх шаардлагатай.

Ямар нэгэн браузер зайлшгүй шаардлагатай байх бөгөөд интранет сүлжээний

хувьд мэдээллээ html форматтайгаар хадгалах, мөн ашиглах нь илүү

тохиромжтой байдаг. Яагаад гэвэл html формат нь ямар нэгэн платформд

хамааралгүй учир ямар ч үйлдлийн системтэй хэрэглэгч ашиглах боломжтой,

html формат нь стандартчлагдсан байдаг тул хэрэглэх хүрээ өргөн, мөн html

форматаар хадгалсан мэдээлэл нь бага зай эзэлдэг тул сүлжээгээр дамжуулах

хурд өндөр байдаг.

Интранет сүлжээг интернэттай харьцуулсан судалгаа

Интернэт бол дэлхийг хамарсан том сүлжээ бөгөөд дэлхийн хаанаас ч энэ төрлийн

сүлжээнд хандах боломжтой байдгаараа давуу талтай. Интернэтээр дамжуулан олон

төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Мөн асар том мэдээллийн санд холбогдож

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Groupware

хүссэн мэдээллээ олж авах боломжтой байдаг боловч зарим нэг талаараа хэт их мэдээлэл

дундаас яг хүссэн мэдээллээ олж авахын тулд багагүй цаг хугацаа зарцуулах шаардлага

гардаг.

Тэгвэл интранэт сүлжээний хувьд бол нэг л байгууллагын хүрээнд тухайн сүлжээг

ярих хэрэгтэй болно. Энэ нь талаараа хэт явцуу мэт боловч тухайн байгууллагын ажилчин

албан хаагчдад зориулагдсан байдаг учир мэдээлэлд хандахад хялбар, хурдан байдаг

байна. Интранэт сүлжээг тухайн байгууллага дахь сүлжээнд холбогдсон компьютеруудын

хооронд хийсвэрээр интернэтийг бий болгож болдог болон бусад давуу талууд олонтой

боловч хүссэн мэдээллээ хайж олох, байгууллагаас гадагш хальж, мэдээлэлд хандах

хандалт байдаггүй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд интранэт сүлжээ бол тухайн нэг байгууллагад

зориулагдсан сүлжээг үүсгэн мэдээлэл солилцох, онлайн горимд хэлэлцүүлгийг үүсгэх

зэрэг давуу талуудтай боловч хязгаарлагдмал хүрээнд ажиллана.

Харин интернэт бол мэдээллийн хандалтын хувьд болон орон зайн хувьд

хязгаарлагдмал биш байдаг. Гэвч хэт их мэдээлэлтэй харьцдагаас удаан байх, мөн секунд

бүрт олон хэлбэрийн төлбөрийн гүйлгээ явж байдаг учраас өртөг өндөр байдаг байна.

2.3. “Groupware” програмын товч ойлголт

Groupware гэж юу вэ?

―Groupware‖ нь ямар нэгэн байгууллагын дотоод үйл ажиллагааг электрон хэлбэрт

оруулж, хөтлөж явуулах зориулалт бүхий програм хангамж юм.

Жишээ нь: Тухайн байгууллага онлайн горимд өөр хоорондоо мэдээлэл солилцох, файл

дамжуулах, емэйлийн үйлчилгээнд хамрагдах ажлаа төлөвлөж явуулах зэрэг болно.

Groupware програмын хэрэгцээ, хамрах хүрээ

Энэ төрлийн програм хангамж нь нэг байгууллагын хувьд хамрагдах хүрээ нь

тодорхойлогдох бөгөөд техник технологийн хөгжлийн эдүгээ үед зайлшгүй хэрэгцээтэй,

асар их цаг хугацаа, зардлыг хэмнэсэн програм хангамж юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Groupware

Тухайн нэг байгууллагын бүхий л үйл ажиллагааг электрон хэлбэрт оруулснаар тухайн

байгууллагын үйл ажиллагааны бүтцийг боловсронгуй болгохоос гадна технологийн

дэвшлийн өнөө үетэй хөл нийлүүлэн алхах сайхан боломжийг олгож байгаа юм. Мөн

дотоод сүлжээ, компьютер ашиглалтыг сайжруулснаар байгууллагын дотоод зохион

байгуулалт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Цаасан технологийг (цаасан хэрэглээ) тодорхой хэмжээгээр халснаар цаг хугацаа,

санхүүгийн хувьд хэмнэлттэй ажиллана. Ажилтан бүрийн ажлын гүйцэтгэл, цаг

ашиглалтыг хянаж байх боломжийг удирдах ажилтанд олгосноор ажлаа оновчтой удирдан

зохион байгуулах, төлөвлөхөд дөхөмтэй болно.

Groupware програмд шаардагдах техник болон

програм хангамжийн үзүүлэлтүүд

Интранэт сүлжээг ашиглан компьютеруудад Groupware програмыг суурилуулснаар

байгууллагын нэгэн цогц програм хангамжийг үүсгэж болно.

Локал сүлжээ нь интранэт сүлжээ болон Groupware програмын үндэс болдог. Иймээс

сүлжээний тусламжтайгаар мэдээллийг сүлжээний түвшинд солилцох боломжтой байдаг

ба ингэхийн тулд програм хангамж болон техник хангамж талаас:

Үйлдлийн систем бүхий компьютерууд

Сүлжээний тавигддаг бүхий л шаардлагууд буюу сүлжээний техник хэрэгсэл.

Өөрөөр хэлбэл тухайн бүх компьютерууд нь бүгд сүлжээнд холбогдсон байх

шаардлагатай.

Программын явцад ямар нэгэн үр дүнг ямар нэгэн текст эдитор программын

тусламжтайгаар хардаг бол тухайн программ хангамж байх шаардлагатай.

Серверийн түвшинд мэдээллийг зохион байгуулсан бол ямар нэгэн сервер хэрэгсэл

байх шаардлагатай.

Жишээ нь: Apache вэб сервер, My SQL сервер байх шаардлагатай.

2.4. Сүлжээний интернэт болон интранет программчлал

Сүлжээний интернэт болон интранет программчлал

Сүлжээний программчлал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Groupware

Windows-ийн орчноос сүлжээг программчлах болон сүлжээнд холбогдоход хамгийн өргөн

ашигладаг хоѐр арга байдаг.

Энэ үйл явцыг схемчилж харуулья:

Зураг ¹1. Windows-ийн орчноос сүлжээг программчлах үйл явц

Интернэт программчлал

Интернэт программчлалын хэлний сүүлийн үеийн ихэнх технологиудыг ашигладаг

ба ихэнх интернэтийн орчин дахь хэлүүд платформ хамааралгүй скрипт хэлүүд байдаг.

Windows ïðîãðàìì

RPC (Remote Procedure Call)

Win Sock.dll

TCP/IP ïðîòîêîë

ODI áà NDIS äðàéâåð SLIP áà PPP ïðîòîêîë

Ñ¿ëæýýíèé êàðòûí äðàéâåð Çýðýãöýý ïîðòûí äðàéâåð

Ñ¿ëæýýíèé êàðò Ìîäåì

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Groupware

Интернэт программчлалын хэлийг ашиглаж гүйцэтгэсэн үр дүнг вэб браузер программ

ашиглан үзэх боломжтой байдаг.

Интернэт программчлал нь ерөнхийдөө 2 үндсэн төвшинд хуваадаг.

1. Сервер хандалт программчлал

Энэ төрлийн программчлал нь ямар нэг сервер хандалтат хэл ашиглаж

гүйцэтгэх ба хэрэглэгчийн ялгаатай хандалтуудыг энд зохион байгуулж болно.

2. Хэрэглэгч хандалтат программчлал

Энэ төрлийн программчлал нь ямар нэгэн хэрэглэгч хандалтат хэл ашиглаж

гүйцэтгэх ба хэрэглэгчийн ялгаатай хандалтуудыг энд зохион байгуулж болно.

Хэрэглэгч хандалтат хэлний онцлог бол программын код нь тухайн сервер дээр

байрлах ба зөвхөн үр дүнг болон хэрэглэх программ хангамжийг хэрэглэгчийн

компьютер дээр байрлуулж гаргах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Интернэт программчлалын хөгжлийн өнөө үеийн хувьд хамгийн өргөн хэрэглэгдэж буй

программчлалын хэл бол PHP кодчилол юм. Интернэт программчлалын технологийг

ашигладаг программистуудын 60 гаруй хувь нь энэ ашиглаж байгаа гэсэн судалгаа

гаргасан байдаг.

2.5. Өгөгдлийн сангийн тухай товч ойлголт

Өгөгдлийн сангийн тухай ерөнхий ойлголт

Тодорхой нэг логик бүтцээр зохион байгуулагдаж хадгалагдсан өгөгдлийн цуглуулгыг

өгөгдлийн сан гэнэ. Их хэмжээний мэдээллийг цаасан дээр хадгалж, түүнээс хэрэгцээтэй

мэдээллийг олж үзэх нь төвөгтэй, цаг хугацаа шаардсан ажил ихтэй байдаг.

Өгөгдлийн сангийн төрлүүдэд дараах төрлүүд байдаг.

Төвлөрсөн өгөдлийн сан – Энэ нь бүх төрлийн сан дахь мэдээллүүд нэг байрлалд

байх өгөгдлийн санг хэлнэ.

Тархсан өгөгдлийн сан – Мэдээллүүд нь янз бүрийн өгөгдлийн санд тархсан

байрлалд байх өгөгдлийн санг хэлнэ.

Гадаад сүлжээний өгөгдлийн сан – Тухайн хэрэглэгч өөрийн буюу хувийн

хэрэгцээнд зориулж хэрэглэх өгөгдлийн санг хэлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Groupware

Operational өгөгдлийн сан – Энэ нь үйлчилгээний өгөгдлийн сан. OLTP –д

ашиглагддаг өгөгдлийн сан юм.

Data Ware HOUSE – Энэ нь OLAP-д ашиглагддаг үйлчилгээний өгөгдлийн сан юм.

Өгөгдлийн сан, түүнд тавигдах шаардлагууд

Өгөгдлийн сан нь бүх төрлийн өгөгдлүүдэд хамгийн бага илүүдэлтэй байх ба программын

бүтцээс хамаарч гарч болох нэмэлт шаардлагуудаар цаашид өргөжиж болохуйц бүтэцтэй

байна. Өгөгдлийн сантай ажиллах явцад янз бүрийн бэрхшээлүүд гардаг. Өгөгдлийн

сантай ажиллах нь өгөгдөл боловсруулах үйл ажиллагааны үндсэн суурь болдог.

Өгөгдөл нь түүнийг ашиглах үр дүн нь хамгийн их боломжтой байхаар зохион

байгуулагдсан байх ѐстой. Янз бүрийн аргаар зохион байгуулсан өгөгдлийн сантай

зэрэгцэн өгөгдлийн санд хадгалах, нөөцлөх, солих зэрэг үйл ажиллагааг хангадаг.

Сүүлийн үед тооцоолох системийг боловсруулах өгөгдлийн хэмжээ нь маш хурдан өссөөр

байгаа ба өгөгдлийн сангийн хэмжээ нь их байх тусам түүнийг хэрэглэх боломж төдий

чинээ их байх болно. Өгөгдөл ашиглалтын уян хатан байдлыг хангахын тулд өгөгдөл

боловсруулалтыг 2 чухал хэлбэрт хувааж авч үздэг.

1. Өгөгдөл нь программаас үл хамаарсан байна. Өөрөөр хэлбэл программын

өөрчлөлтгүйгээр өгөгдлийн сан дахь өгөгдөл ба түүний бүтцийг өөрчилж болно

гэсэн үг юм.

2. Өгөгдлийн сан дахь өгөгдлийн хайх, лавлах, асуух зэрэг боломжийг программын

хялбар шийдлээр хангадаг. Программ зохиогч болон хэрэглэгчид янз бүрийн

хэлбэрээр өгөгдлийг ашигладаг. Өгөгдөлд хандах, хайх арга нь өөр өөр байж

болно. Хэрэглэгчийн хадгалагдаж буй өгөгдөлд боловсруулалт хийх арга нь байнга

өөрчлөгдөж байх ба зарим тохиолдолд шинэ хэрэглэгчийн хэрэгцээ нь хурдан

тасралтгүй өсдөг.

Өгөгдлийн санд тавих үндсэн шаардлагууд

1. Өгөгдлийн сан дахь өгөгдлүүдэд хийгдэх боловсруулалт нь хурдан, учн хатан, хямд

байх боломжийг олгох.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Groupware

2. Хэрэглэгч өгөгдлийн сан дахь өгөгдлийг янз бүрийн хэлбэрт ашиглаж болох

боломжийг хянах.

3. Өгөгдлийн санд оруулах өөрчлөлт нь түүнд хэрэглэгдэж буй программд ямар нэгэн

өөрчлөлтийг гаргахгүй байх.

4. Энгийн байх.

5. Ажиллахад хялбар байх.

6. Уян хатан хэрэглээтэй байх.

7. Боловсруулалт хурдан хийгдэх.

8. Өгөгдлийн санд өөрчлөлт оруулах хялбар байх.

9. Зардал бага байх.

10. Илүүдлийг хамгийн бага байхаар тогтоох.

11. Үнэн зөв байдлыг хангах.

12. Нууцлалыг хангах.

13. Өгөгдөл устах болон нэмэлт гажуудлаас хамгаалах.

14. Бэлэн байдлыг хангах зэрэг болно.

Нэмэлт шаардлагууд

1. Физик болон логик хамааралгүй байх

2. Өгөгдлийн сан дахь өгөгдлийн форматыг сонгохдоо тухайн албан байгууллага дахь

стандартыг хангах

3. Өгөгдлийн сан дахь өгөгдлийн тодорхой утгын давхцалд хяналт тавьдаг байх

4. Өгөгдлийн санг төлөвлөх, удирдах орчныг бий болгох

5. Өгөгдлийн санг сүлжээнд ашиглах

6. Өгөгдлийн сан автоматаар зохион байгуулагдах буюу шилждэг байх

Өгөгдлийн сантай ажиллах үйл ажиллагааны үндсэн хэсэг нь өгөгдлийн сангийн бүтцийг

зохиох процесс юм. Аливаа өгөгдлийг оруулах, хадгалах, боловсруулахад өгөгдлийн санг

зохион байгуулах явдал чухал үүргийг гүйцэтгэнэ. Өгөгдлийн сан байнга өргөжиж

өөрчлөгдөж байдаг. Иймд уг үйл ажиллагаанд янз бүрийн хүндрэл учирдаг.

Жишээ нь: Тухайн өгөгдлийн сангийн бүтцийг өөрчлөхөд түүнд боловсруулалт хийж буй

программд өөрчлөлт ордог. Ямар нэг өгөгдолийг арилгахад зарим мэдээллүүд алагдахад

хүрдэг. Логик зохион байгуулалт хийгдсэний дараа физик зохион байгуулалт хийгдэнэ.

Өөрөөр хэлбэл логик зохион байгуулалт нь бодит байдлын дүрслэл болно. Энэ нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Groupware

өгөгдлийн сан зохиогч болон хэрэглэгчийн хэрэгцээг илэрхийлэх үйл ажиллагааны илрэл

юм. Өгөгдлийн санг бүрдүүлэх явцад түүнээс мэдээллийг хайх түүнд өөрчлөлт хийх гэх

мэт хялбар боломжуудаар хангагдсан байх ѐстой. Өгөгдлийн санг зохион байгуулахдаа

доорх асуудлуудыг зөв шийдэж чадвал өгөгдлийн сан сая оновчтой болж чадна.

Үүнд:

Ямар ч хэрэглэгчдэд ойлгомжтой байх

Дэд схемүүд ба хэрэглээний программуудтай холбоо тогтоох боломжтой байх

Өгөгдөл боловсруулалтын үед, мөн бусад тохиолдолд хэрэглэгчдээс тавигдах

дурын хүсэлтэд хариу хурдан өгдөг байх

Өгөгдлүүд нь программ хангамжаас бүрэн тусгаарлагдмал байх

Өгөгдлийн дүрслэх явцад файл, талбар, бичлэг, элемент, байт гэсэн томъѐоллыг

хэрэглэнэ.

Байт гэдэг нь хаяглагдах хамгийн бага бүлгийн элемент

Элемент буюу талбар нь нэрлэгдэх хамгийн бага өгөгдлийн нэгж

Бичлэг нь нэрлэгдсэн бүлэг элемент болон талбаруудын цогц юм.

Файл нь нэгэн төрлийн логик бичлэгүүдийн цогц юм.

Өгөгдлийн сангийн логик зохион байгуулалт

Өгөгдлийн сангийн логик зохион байгуулалтын онцлог нь бодит байдлын дүрслэл болдог.

Обьект: Бодит юмс бүгд обьект болно.

Обьектын ангилал: Обьект нь ижил төстэй зүйлээр ижилсэнэ.

Обьектын шинж чанар: Энэ нь обьектуудын ялгааг илэрхийлнэ.

Өгөгдлийн сангийн физик зохион байгуулалт

Өгөгдлийн сангийн физик зохион байгуулалтыг тодорхойлоход логик зохион

байгуулалтаас ялгаатай. Логик ба физик зохион байгуулалтын ялгааг доорх байдлаар

дүрсэлнэ.

Хэрэглэгчийн төвшин ба hardware төвшиний орон зайг software холбож өгдөг.

Software Ëîãèê çîõèîí áàéãóóëàëòûí

ò¿ëõ¿¿ð

Ôèçèê çîõèîí áàéãóóëàëòûí

õàÿã

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Groupware

Хэрэглэгч Hardware

Зураг ¹2. Логик ба физик зохион байгуулалтын ялгаа

ӨГӨГДЛИЙН САНГ УДИРДАХ СИСТЕМ

Өгөгдлийн санг удирдах систем гэдэг нь өгөгдлийн сангийн логик зохион

байгуулалтыг тодорхойлох үйл ажиллагааг хангах гүүр нь болж өгдөг. Өгөгдлийн санг

удирдах систем доорх таван бүрэлдэхүүн хэсгээс тогтоно.

1. Өгөгдлийн санг удирдах системийн цөм

2. Өгөгдлийн санг тодорхойлох дэд систем

3. Өгөгдөлд боловсруулалт хийх дэд систем

4. Хэрэглэгчийн программ дэд систем

5. Өгөгдлийг удирдах хянах дэд систем

ªãºãäëèéí ñàíãèéí ëîãèê

á¿òöèéã ººð÷ëºõ

¿¿ñãýõ

ªãºãäëèéí ñàíä

ºãºãäëèéã îðóóëàõ

øèíý÷ëýõ

Menu ºãºãäëèéí

äýëãýöýíä ãàðãàõ help

çîõèîí áàéãóóëàõ

ºãºãäëèéí ñàíòàé

àæèëëàõ Application

interface

Õýí ÿìàð ìýäýýëëèéã

àøèãëàæ õàðàõ áîëîí

ºãºãäëèéí ñàíã ñýðãýýõ

ªãºãäëèéí ñàíä á¿òöèéí

ººð÷ëºëò õèéõ

Data definition

Data

manipulition

Application

Data

administration

DBMS

engine

Database Data

dictionary

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Groupware

Зураг ¹3. Өгөгдлийн санг удирдах систем

ӨГӨГДЛИЙН САНГ УДИРДАХ СИСТЕМИЙН ЦӨМ

Өгөгдлийн санг удирдах системийн цөм нь өгөгдлийн сангийн логик ба физик

зохион байгуулалтуудын хоорондын үйл ажиллагааг хангах гүүр нь болж өгдөг.

Өгөгдлийн санг удирдах системийн хамгийн чухал хэсэг өгөгдлийн санг удирдах

системийн цөм юм. Энэ нь өгөгдлийн санг удирдах систем ба бусад дэд системүүдээс ирэх

логик хүсэлтийг хүлээн авч физик хэлбэр лүү хувиргах ба логик хадгалах төхөөрөмжинд

байгаа өгөгдлийн сан, өгөгдлийн толь руу хандах процессуудыг гүйцэтгэнэ.

Өгөгдлийн санг тодорхойлох дэд систем (Data definition)

Энэ дэд систем нь өгөгдлийн толийг үүсгэх засварлах ба өгөгдлийн сангийн бүтцийг

тодорхойлох үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэнэ. өгөгдлийн толь гэдэг нь өгөгдлийн сан дахь

өгөгдлүүдийн логик бүтцээс тогтдог. Үүнийг заримдаа Data definition гэдэг. Энэ дэд

системийн гүйцэтгэх үндсэн процесс нь анх өгөгдлийн санг үүсгэхэд өгөгдлүүдийн логик

бүтэц шинж чанаруудыг тодорхойлж өгөх үйлдэл болдог.

Өгөгдлийг боловсруулах дэд систем

Энэ дэд системд өгөгдлийг засварлах, нэмэх, устгах мөн боломжтой бүх боловсруулалтыг

хийдэг. Энэ систем нь тодорхой программын хэрэгслүүдээс тогтоно. Эдгээр хэрэгсэл нь

хэрэглэгчийн өгөгдлийн сантай ажиллах, түүнд боловсруулалт хийх анхдагч интерфейс

болж өгдөг. Эдгээр хэрэгслүүдэд доорх программ хангамжуудыг хамруулж болно.

Үүнд:

1. Views: Энэ программ нь хамгийн энгийн программд хамрагддаг. Уг программ нь

үүсгэгч өгөгдлийн санд өгөгдлийг нэмэх, хасах, мөн тодорхой эрэмбэлэлт, хайлт

хийх чадвартай.

2. Report generator: Энэ программ нь өгөгдлийн сан дахь мэдээллээ өөрийн хүссэн

хэлбэрт тайлан гарган авч хэрэглэх боломжийг олгодог.

3. Query by example: Энэ төрөл нь асуулт эрэлтийн шаардлагыг хангасан өгөгдлийн

дизайныг гарган авах боломжийг олгодог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Groupware

4. SQL: Энэ өгөгдлийн сан дахь өгөгдлүүдийн тодорхой шаардлагын дагуу

боловсруулалт хийх мөн бүтцийг нь өөрчлөх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх,

программчлахад зориулагдсан операторын цуглуулга юм.

Хэрэглэгчийн программын дэд систем

Энэ дэд систем нь өгөгдлийг дэлгэцэнд гаргах хэрэглэгчийн өгөгдлийн сан дахь

өгөгдөлтэй харьцах орчинг бүрдүүлдэг хэрэгслүүд юм.

Өгөгдлийг удирдах, хянах дэд систем

Энэ дэд систем нь доорх боломжуудыг хангах зорилгоор өгөгдлийн сангийн орчинг

хэрхэн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Эдгээр боломжууд нь:

Нөөцлөх ба сэргээх

Өгөгдлийн сантай ажиллах явцдаа тодорхой үе шатлалтайгаар өгөгдлийн сангаа

нөөцлөх хэрэгтэй. Ингээд ямар нэгэн гэмтэл гарсан үед нөөцөлсөн өгөгдлийн

сангаа авч ашиглах замаар үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ.

Нууцлал

Хэрэглэгчид тухайн өгөгдлийн санд ямар төрлийн хяналт хийж байгаагаас хамаарч

тодорхой замуудыг тогтоох хэрэгтэй.

o Read

o Write

o Full access

o Read / write

Асуулт буюу хүсэлтийг оновчлох

Шаардлагатай хүсэлтийг хүлээж аваад хамгийн бага хугацаанд хариултын бүтцийг

гаргах хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг SQL-г ашиглан гүйцэтгэнэ.

Жишээ нь: Өгөгдлүүдэд тодорхой хязгаартайгаар хяналт тавих.

Дахин зохион байгуулах

Энэ боломж нь өгөгдлийн сан дахь өгөгдлийг зохион байгуулах үйл ажиллагааны

гүйцэтгэл ба хурдыг нэмэхийн тулд түүний физик бүтцийг оновчтой чаддаг.

Өөрөөр хэлбэл нэг өгөгдлийн сангаас хэд хэдэн индеклэгдсэн өгөгдлийн санг

гаргаж болно гэсэн үг юм.

Давхацлыг хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Groupware

Сүлжээний горимд нэг өгөгдлийн сан руу олон хэрэглэгч зэрэг хандах боломжийг

олгодог.

Удирдлагыг солих

Өгөгдлийн сангийн бүтцийг өөрчлөхөд тухайн өгөгдлийн сантай холбоотой бусад

өгөгдлийн санд бүтцийн өөрчлөлт хийх нь тийм ч үр дүнтэй байдаггүй.

3. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

3.1. Apache сервер

Серверийн тухайн ерөнхий ойлголт

Мэдээллийн технологи, тэр дундаа компьютерийн сүлжээнд сервер гэдэг нэг чухал

зүйл байдаг. Сервер нь олон янз байдаг ба эдгээр нь интернэтийн орчны гол цөм нь болж

байдаг ба гүйцэтгэх үүрэг зориулалт, ерөнхий үйл ажиллагаа нь ойролцоо байдаг. Web

server нь UNIX, BCD, Windows NT, Windows 9x, Personal WEB Server зэрэг янз бүрийн

серверүүд байдаг. Сервер гэдэг нь сүлжээний тогтмол үйл ажиллагааг хангадаг,

хэрэглэгчийн хүсэлтэнд үйлчилгээ үзүүлдэг толгой компьютер юм. Сервер компьютер нь

байж болох боловч өнөөгийн асар их мэдээллийн сантай, олон хэрэглэгчтэй, тасралтгүй,

найдвартай ажиллах шаардлагын үүднээс аль болох компьютер дээр сервер суулгагдсан

байх шаардлагатай.

Сервер нь жирийн компьютерууд шиг ялгаагүй программ хангамж ашиглахаас гадна олон

процесс боловсруулах чадвартай байдаг.

Сервер гэдэгт:

Файл сервер

Proxy сервер

Вэб сервер

Мэйл сервер

Эдгээр серверүүд нь нэг компьютер дээр дангаараа болон бүгд зэрэгцэн байж болно.

Сервер болгон өөрсдийн гэсэн порттой байх ба бид тэр хаягийн дагуу мэдээлэл солилцдог.

Жишээ нь:

Hyper Text Transfer Protocol (HTTP) буюу вэб сервер 80

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Groupware

Simple Mail transfer Protocol (SMTP) буюу мэйл сервер 25

File Trasfer Protocol (FTP) буюу файл сервер 21

Post Office Protocol Version 3 (POP 3) буюу мэйл сервер 110 гэх мэт.

Файл сервер: Компьютерийн 21 дугаартай портыг ашиглан файлыг файл серверээс

татаж авах (Download), илгээх (Upload) зэргээр ашиглана. Өөрөөр хэлбэл файл

дамжуулах зориулалттай.

Proxy сервер: Сүлжээнд холбогдсон компьютерийн нэг нь интернэтийн болон

бусад сүлжээнд холбогдсон байхад тэр хэрэглэгчийнхээ IP хаягаар сүлжээнээс

гадагш хандах боломжийг олгож өгдөг.

Вэб сервер: Динамик болон статик вэб хуудас байрлаж байна. Сүлжээнд буюу вэб

серверт холбогдсон хэрэглэгч хүсэлтээ илгээхэд хариуд нь вэб серверээс хүсэлтийг

биелүүлэх эсэхийг тодорхойлсон мэдээллээ илгээнэ.

Apache сервер: Apache сервер нь вэб сервер юм. Вэб хуудсуудыг байрлуулан

хэрэглэгчийн тавьсан хүсэлтэнд хариуг нь HTML бичиглэлээр бидэнд браузер

программын тусламжтайгаар үзүүлдэг. Apache сервер нь UNIX, Windows үйлдлийн

системүүдийг дэмжин ажилладаг ба төрөл бүрийн өгөгдлийн сан, серверүүдтэй

хамтран ажилладаг. Мөн Java, Perl, PHP, CGI, ASP, HTML, JSP зэрэг бүх script

бичиглэлийг дэмждэг.

Динамик веб: Динамик вэб хуудас нь өгөгдлийн сантай холбогдсон ба мэдээллээ

өөрөө өөрчлөх боломжоор хангагдсан, хайлтын болон хэрэглэгчийн систем байдаг.

Энгийн статик веб хуудас нь хуудас дээрээ өөрчлөх шаардлагатай болох, заавал

HTML бичиглэл дээрээ засвар хийх болдог бол динамик вэб энэ бүгдээс зайлсхийж

чаддаг. Өөрөөр хэлбэл бүх зүйлээ бааздаа бичдэг ба түүнээс мэдээллээ унших,

түүндээ нэмэлт мэдээлэл, засварласан өгөгдлөө нэмэх зэргээр өөрийнхөө

мэдээллийг байнга шинэчлэх боломжтой. Заавал HTML бичиглэл дээрээ засвар

хийх шаардлагагүй ба хэрэглэгчийн эрхийн дагуу сүлжээнд холбогдсон

хэрэглэгчээс онлайнаар засвар хийх боломжтой.

Internet Information Server (IIS): Internet Information Server нь интернэт ба

интернэтийн үйлчилгээнд вэб серверийг хэрэглэх бөгөөд веб сервер нь windows NT

үйлдлийн системтэй хослоно. Энэ сервер нь өндөр хүчин чадалтай удирдлагын

буюу administration хэрэгсэл сайтай байдаг.

Web-с өгөгдлийн сан руу хандах: Интернэт ба интернэтэд өгөгдлийн сан руу

холбогдож болохоор зохион байгуулагдсан бол холболтын хэрэгслийг ашиглан вэб

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Groupware

браузераас хандаж болно. Өгөгдлийн санг ашиглах үндсэн механизм нь доорх 3

процесс юм.

o Өгөгдөл боловсруулах боломжийг өгөгдлийн санд оруулах

o SQL-p Query үүсгэн хандалтыг зохион байгуулах

o Query-г ажиллуулж үр дүнг хүлээн авах

SQL нь үндсэн 2 төрлийн бичлэгтэй байдаг.

1. Статик SQL

2. Динамик SQL

Статик SQL скриптээр бичигдэн гарсан програмын үр дүнг өөрчилж

болдоггүй. Энэ бичиглэл нь application хэрэглэхийн өмнө ашиглагдана.

Динамик SQL скриптээр бичигдсэн тохиолдолд үр дүнг өөрчлөх боломжтой

бөгөөд хэрэглэгддэг боловч статик SQL –ээс удаан байдаг.

Web browser: Энэ нь дараах үйлдлүүдийн үр дүнд хийгддэг.

1. HTML хуудсан дээр Query ажиллана.

2. ISAPI юмуу ASP эсвэл CGI програм формд оруулсан мэдээллийг

хүлээж авна. SQL Query –г ажиллуулж өгөгдлийн баазад оруулна.

3. Баазаас буцаасан өгөгдлийг авч динамик HTML хуудсыг вэб браузерт

илгээнэ.

Script үүсгэх: Java, Visual Basic, Perl, PHP гэх мэтийн олон хэлийг ашиглан IIS дээр

ажиллах скриптыг үүсгэж болно. Скрипт үүсгэхэд сервер компьютер дээр скрип

гэсэн виртуаль директорт үүсэх ба сервер компьютерийн виртуаль директоруудад,

администратор програмуудад хандах боломжтой байдаг.

MySQL өгөгдлийн сан: Орчин үед компьютерийн хэрэглээнд өгөгдлийн сан ба

өгөгдлийн сангийн технологи томоохон байр эзэлдэг болсон. Бизнес, анагаах

ухаан, хууль, боловсрол, номын сан гэх зэрэг олон салбаруудад өгөгдлийн сан гол

үүрэг гүйцэтгэж байна. MySQL нь РНР-тэй холбогдон ажиллаж чаддаг датабэйс

сервер бөгөөд UNIX-ийн төрийн үйлдлийн системүүд дээр болон Windows-ийн

орчинд ашиглах боломжтой. Маш их хэмжээний өгөгдөл, мөн олон хэрэглэгчийн

хандах систем зэрэг нь вэбийг ачаалалд оруулж удаан болгодог. Үүнээс гарах арга

зам бол динамик програмчлал юм. Динамик програмчлал гэдэг нь аливаа их

хэмжээний өгөгдлийг хадгалсан өгөгдлийн санд хандаж түүнийг хялбар аргаар,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Groupware

нөөцөд ашигтай байдлаар, эмх цэгцтэйгээр харуулж чадна гэсэнтэй ялгаагүй юм.

Маш их хэмжээний өгөгдлийг цэгцтэй зохион байгуулах арга XML байдаг боловч

түүнийг хүн бүр ашиглаад байж чаддаггүй. Үүнд маш өндөр мэдлэг хэрэгтэй

бодлог. Харин MySQL дээр зохион байгуулсан өгөгдлийн сан бол маш хурдтай

палтформ голохгүй ажиллаж чаддагаараа онцлогтой юм.

MySQL серверийн судалгаа

MySQL серверийн ерөнхий мэдээлэл

MySQL өгөгдлийн санг удирдах системийн давуу тал нь үнэгүй, open sourse буюу код

нээлттэй байдаг. Мөн боловсруулалтын хурд сайн, зохион байгуулалт хялбар байдаг.

MySQL гэдэг нь өгөгдлийн санг удирдах систем юм. MySQL харилцан холбоотой

өгөгдлийн сан нь багц агуулагдаж байгаа өгөгдлийн 2 хэмжээст хүснэгтэнд мэдээллийг

хадгалах хэлбэр. Хүснэгтэнд нь өгөгдлөө холбох боломжтой харилцан холбогдсон байдаг.

MySQL нь SQL-ийн хэсэг болох бөгөөд өгөгдлийн сангуудад ашиглахад хялбар, нийтэд

стандарчлагдсан хэлбэр юм.

MySQL програм хангамж нь open sourse юм. Open sourse нь хэн нэгэн хүн хэрэглэх

боломжтой гэсэн үг. MySQL програм хангамж нь GPL-д ашиглагддаг. MySQL өгөгдлийн

сан маш хурдан, найдвартай хэрэглэхэд хялбар систем юм.

MySQL нь маш олон өгөгдлийн төрлүүдтэй.

Үүнд:

Char (M) энэ төрөл нь string буюу тэмдэгт мөр төрлийн утгыг илэрхийлэхэд

хэрэглэгдэнэ. 1-255 тэмдэгт байна.

Жишээ нь: yser name char (50)

Varchar нь char өгөгдлийн төрлийг бодвол илүү уян төрөл юм. Энэ формат нь

уртын хэмжигдэхүүний өгөгдлийг агуулж байгаа String төрлийн өгөгдлийг

илэрхийлнэ.

Жишээ нь: user_addr varchar (255)

Int төрөл нь integer-ийг агуулж байдаг.

Жишээ нь: Linght_years int

Flout [(M, D)] энэ төрөл нь аравтын бутархайг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Groupware

Жишээ нь: rainfall flout (4, 2);

Date холбогдсон мэдээллийг date агуулж байдаг.

Жишээ нь: the_date Date text box;

Энэ өгөгдлийн төрөл нь 255-65535 хүртэлх тэмдэгтүүдийг агуулахыг шаарддаг

string-ийг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.

Text, Blob хоѐрын хоорондын ялгаа гэвэл text нь case insensutuvely-д

харьцуулагдсан, blob нь case sensittively-д харьцуулагдсан.

Set энэ төрөл нь олонлогийг тодорхойлоход хэрэглэгдэх string төрөл юм. Утгууд нь

нэг эсвэл олон байна. Нэг нь 64 утгыг тодорхойлж чадна.

Enum төрөл нь set төрлийн зарим тэмдэгтүүдийг агуулдаг string төрөл юм.\

Хувьсагчийн бичлэгийн хэлбэр

Variable-ийг бичихдээ долларын тэмдгээр ($) эхлүүлээд нэрийг нь бичнэ. Нэр нь үсэг (A-Z,

a-z) эсвэл доогуур зураас (_) эхлээд, тоо эсвэл үсэгнүүдийн холимгоор дуусна.

$+үсэг эсвэл доогуур зураас+үсэг, тоо холилдсон

$House (зөв)

$_ТаЫе (зөв)

$chair (зөв)

$3dogs (буруу, тоогоор эхэлсэн)

$(®home (буруу, тусгай тэмдэгт болохгүй)

Хоѐрдахь чухал зүйл бол том жижиг үсгийн асуудал юм. $Chicken ба $chicken хоѐр бол

тусдаа хувьсагчид юм. Ялгаа нь том жижиг үсгийн ялихгүй зөрөө. Иймээс хувьсагчийн нэрийг

бичихдээ энэ талаар санаж байх хэрэгтэй.

Хоѐр үгнээс бүтсэн хувьсагчийг нэрлэхдээ доогуур зураасаар тусгаарлах нь хамгийн

тохиромжтой арга юм. Жишээ нь: $Mongol_hun гэсэн хувьсагчийн нэр $Mongolhun нэрээс илүү

ойлгомжтой. Уул нь үр дүн нь яг адилхан. Зарим хүн $Мh гэж нэрлэсэн ч болно. $Mongol_hun нь

$топдо1_гшп-ээс ялгаатай.

РНР нь бусад програмын хэлнээс өөр нэг зүйл нь хувьсагчийн төрлийг эхэнд нь заах

шаардлагагүй байдаг. PHP өгөгдлийг ямар төрөл болохыг нь шууд мэддэг. Энэ нь програм

бичихийг бага зэрэг хөнгөвчлөх сайн талтай. Numbers бол тоон мэдээлэл бөгөөд дотроо integer

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Groupware

(бүхэл) ба floating point (бутархай) гэж 2 хуваагдана. Бүхэл тоо нь нэмэх ба хасах тоо байж болно,

гэхдээ энгийн ба аравтын бутархай байж болохгүй.

Бас нэг анхаарах зүйл бол энгийн бутархай тоог аравтын бутархайд шилжүүлж floating

point болгох ѐстой. Жишээ нь: 1/3 гэснийг 0.33 болгох хэрэгтэй.

Тэгэхээр тоог хэрхэн хувьсагчид хэрэглэх вэ гэхээр хувьсагчийн нэргийн араас тэнцүүгийн

тэмдгээр (=) холбоно. $Үеаг=2006

Анхаарах зүйл бол тэнцүүгийн тэмдгээр хувьсагчийг утгатай харгалзуулж байгаагаас

тэнцүү гэж заагаагүй юм. Дээрх жишээнээс харахад Year гэсэн нэртэй хувьсагчийг 2006 гэсэн

утганд харгалзуулсан болохоос Year гэсэн хувьсагч нь 2006 гэсэн тоо биш юм. Харгалзуулах,

тэнцүүлэх 2 төстэй гэхдээ адил биш юм.

String бол тоо ба үсгийн холимгоос (тоо, үсэг, тусгай тэмдэгт, зай) бүтсэн хувьсагч юм. String

буюу тэмдэгт мөр хувьсагчийн утга нь нэг (') юмуу хоѐр (") хашилтын тэмдгийн хооронд

байдгаараа тоон хувьсагчаас ялгарна. Хашилтын тэмдгийн хооронд л байгаа бүх утга string болж

хувирдаг. Too ч гэсэн адил. "Hello, World!" "23 6/9" "34.78.92" "342"

"What's up?" "Cost"

"How is it going?"

Тэмдэгт мөр төрлийн хувьсагчийг үг, өгүүлбэр ба тоо агуулсан үг зэрэг утганд харгалзуулахад

илүү тохиромжтой байдаг.

Arrays буюу массив бол олон утгыг нэг хувьсагчид харгалзуулсан өвөрмөц хувьсагч юм.

Массив нь тэмдэгт мөр ба тоон төрлийг хоѐуланг нь агуулж болдог. Түүгээр ч барахгүй массив нь

ондоо массивыг утга болгож чадна. Тиймээс массивд асар их хэмжээний мэдээлэл багтааж

болдгоороо, тэмдэгт мөр ба тоон хувьсагчаас ялгарна.

Массивын хамгийн гол ашиг нь хоорондоо төстэй хувьсагчуудын утгыг ганцхан

хувьсагчид харгалзуулснаар цаг, зай хэмнэхээс гадна кодын алдаа гарах нь багасна. Жишээ нь: Та

өөрийн дискнүүдээ РНР хуудаст хийхээр шийдлээ гэж бодъѐ. Жирийн HTML дээр яахав ингэх

байх.

.... <OL>

<LI>CD1

<LI>CD2

<LI>CD3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Groupware

<LI>CD? </OL>

Ингэж хийхэд амархан. Гэтэл энэ урт жагсаалтанд байгаа дискнүүдийг хэрхэн А-Я хүртэл

байрлуулах вэ? Бас л нэг тусдаа HTML хуудас бүтээх шаардлага гарах биз. Гэхдээ ямар нэгэн урт

жагсаалт бүхий хувьсагч хийхдээ нөгөө л тэмдэгт мөр, тоон төрөл хоѐроо бас л ашиглах нь тийм ч

сайн арга биш. Энэ нь диск бүрт нэг хувьсагч үүсгэх шаардлагатай гэсэн үг.

$CD1="CD1" $CD2="CD2"

$CD?="CD?" гэх мэтээр.

Тэгвэл тэдгээрийн төстэй тал болох хувьсагч нэрийг нь ашиглаад нэг массив болгочихоод

$My_CDs гэсэн ойлгомжтой нэрээр нэрлэвэл байдал эрс хөнгөрнө.

$My_CDs=array("CD1"=> "CD1", "CD2"=>"CD2"......"CD?"=>"CD?")

Үр дүнд нь бүх дискээ ганцхан хувьсагчид оруулчихаж болно. Дотор нь хайж, хүссэнээрээ

жагсаах боломжтой болно. Тэгэхээр массив гэдгийг тодорхой авч үзье. Массив нь бусад

хувьсагчийн адил нэртэй байна. Гэхдээ онцлог нь олон утга авдаг тул утга бүрийг ялгах үүднээс

утга бүрт түлхүүр үг эсвэл дугаар өгч хийдэг. Энэ дугаар эсвэл түлхүүр үгээр нь утгыг нь дуудаж

идэвхжүүлнэ.

Түлхүүр үг буюу дугаар нь тоо эсвэл үг, үг тооны холимог байсан ч болно. Энэ түлхүүр үг

буюу дугаар тоо нь [6a] (square brackets) тэмдгийн хооронд байрладаг. Өөр нэг массив үүсгэх арга

бол ижил хувьсагчийн нэр ба түлхүүр үг хэрэглэх юм.

$List[CD1]="CD1"

$List[CD2]="CD2"

$List[CD3]="CD3"

$List[CD?]="CD?" гэх мэтээр. Гэхдээ ингэж тоогоор дугаарладаг тул цаг үрнэ. Ингэж ч болно:

$List[ ]="CD1"

$List[ ]="CD2"

$List[ ]="CD3"

…………………

$List[ ]="CD?"

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Groupware

( [ ) 6a (] ) тэмдгийн хооронд юу ч бичихгүй. Үр дүн нь яг адилхан. Хэрвээ жагсаах хэрэгтэй бол яг

дээрээс эхэлдэг. Нэг анхаарах юм бол РНР-д жагсаалт гаргахдаа 0-ээс эхэлж тоолдог. 0,1,2,3,4,5

гэх мэтээр. Тэгэхээр $List[ ] ="CD1" хоѐр угтаа адил. $List[ 5] ="CD5" гэвэл $List[ ] -'CD5" гэж

дарж бичдэг. Яг түлхүүр үгийг нь зааж өгвөл байгаа мэдээллийг нь хүчээр дарж бичдэг гэсэн санаа

юм.

РНР4 дээр шинээр орж ирсэн MERGE function-p хоѐр массивыг нийлүүлж болно. Эхлээд

танд $My_CDs ба $My_CD2 гэсэн хоѐр өөр төрлийн массивууд хувьсагч байлаа гэж бодъѐ. Гэтэл

эдгээрийг "Миний бүх диск" гэсэн ганц хувьсагчид оруулмаар байвал бүхнийг шинээр эхлэх

хэрэггүй, байгаа хувьсагчаа нийлүүлэхэд л болно. Код нь:

$Variable_name=array_merge ($Variable_name1, $Variable_name2, $Variable_name3,.......,

$Variable_name?)

$My_all_CDs=array_merge ($My_CDs, $My_CDs2); массивууд бол маш өргөн хэрэглэгдэх төрөл

бөгөөд тэмдэгт мөр, тоо хоѐроос илүү мэдээлэлтэй харьцаж чадна.

Concatenation бол хоѐр тэмдэгт мөрийг хооронд нь холбоход хэрэглэдэг команд юм.

Хэрэглэхдээ: $NewString=$A_String . $B_String гэх мэтээр.

Variable—Хувьсагч

Integer—Бүхэл тоо

Floating Point—Бутархай тоо

Value—Утга

Strings—Too, үсэг, зай ба тусгай тэмдэгтүүдээс бүтсэн утга Numbers—Тоон

утга

Input—Өгөгдөл, хэрэглэгч оруулсан дата

Arrays—Бүлэг хувьсагчид

Objects—Оршин буй бодит эд юм

Declare variable type—Хувьсагчийн төрлийг заах

= -- Харгалзуулах тэмдэг, тэнцүүлэх биш

" - Strings variable-н 2 талд байрлах хашилтын тэмдэг

' - Strings variable- н 2 талд байрлах хашилтын тэмдэг

<FORM> таг веб хэлд орж ирснээр вебед хувьсгал гарсан гэхэд хэлсдэхгүй.

<FORM> тагийн хүчээр веб хуудас хэрэглэгчээс мэдээлэл хүлээн авч боловсруулдаг

болсон юм. Харамсалтай нь HTML хэл өөрөө нэгэнт ороод ирсэн мэдээллийг боловсруулж

чадахгүй.

Тиймээс вебмастерууд олон жил CGI-r хэрэглэсээр ирсэн. Гэтэл бидний PHP, CG-aac дутахгүй

эдгээр бүх үйлдлийг гүйцэтгэнэ.

PHP, <FORM> таг 2 хамтарсан нөхцөлд веб хуудас нь:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Groupware

o дата хүлээж аваад датабэйст хадгалах

o датаг датабэйсээс татаж үзүүлэх

o датаг өөрчлөх гэх мэт олон зүйл чадна.

Зочдын дэвтэр, форум, и-мэйл, асуулт форм, элдэв динамик санал асуулгын код зэрэг нь

<FORM> ашигладаг. Өөрөөр хэлбэл веб хэрэглэгчээс дата хүлээн авах бүх ажиллагаанд <FORM>

оролцдог. Бидэнд FORM-той зууралдах хэрэг байхгүй, хамгийн чухал юм бол РНР ажиллагаанд

анхаарах хэрэгтэй.

Method-ын араас Get ба Post гэсэн 2 сонголтыг ихэвчлэн хэрэглэдэг. Бусдыг нь дурдвал

head, put, link, unlink, options, delete, trace 6a connect гэхдээ эдгээрийг өргөн хэрэглэдэггүй бөгөөд

энд хэлэлцэхгүй.

GET—браузерт хувьсагчийн нэр ба утгыг оруулаад URL-ийн араас бичээд явуулдаг.

Жишээ нь: <FORM ACTION=form.php METHOD=get> гэсэн нөхцөлд

....form.php?name=test&[email protected] гэх мэтээр. Ийм учраас хүмүүс GET биш POST-ийг

хэрэглэдэг. POST хэрэглэхэд оруулсан мэдээлэл URL-н араас бичигддэггүй, иймээс хөндлөнгийн

хүн ямар мэдээлэл браузерээр дамжиж байгааг харж чадахгүй. Түүнээс биш үр дүнд нь өөр ялгаа

GET, POST хоѐрт байхгүй. Гэхдээ GET хэрэглэсэн хуудсуудыг Bookmark хийхэд зүгээр байхад

POST хэрэглэсэн хуудас болохгүй байж болно. Иймээс ихэнх SEARCH ENGINE-тай хуудсууд

GET хэрэглэдэг. Гэхдээ POST хэрэглэснээр бүрэн хамгаалалттай болно гэсэн үг биш. Энэ нь

зөвхөн илгээсэн мэдээлэл браузерийн URL дээр л харагдахгүй болохоос биш замаас нь хакерууд

хулгайлахад саад болж чадахгүйг санах хэрэгтэй. Формоос орж ирсэн мэдээлэл РНР хуудаст

ирэхэд РНР хэрхэн програмчлагдсанаас шалтгаалж ондоо үйлдлүүд хийгдэнэ. Дурдвал:

• Дэлгэц рүү гаргах

• Датабэйст хадгалах

• Жижиг текст файлд хадгалах

• Хадгалсныхаа дараа дэлгэц рүү гаргах

• И-мэйл явуулах

• Электрон худалдаа хийх

• Захиалга өгөх

• Файл хуулах

• Бүртгүүлэх

• Файлд засвар хийх

• Шинээр файл үүсгэх

• Файл устгах

• Зураг зурах

• Датабэйсээс мэдээлэл татах, гэх мэтийн 700 үйлдэл РНР хийж чадна. Эдгээрээс

вебмастерууд хэдхэнийг нь л хэрэглэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Groupware

• METHOD—формтой хуудаснаа мэдээлэл дамжих арга

• GET—мэдээллийг URL-ийн араас бичээд шилжүүлдэг

• POST—мэдээллийг монитор дээр харагдуулахгүйгээр шилжүүлдэг

• ACTION—ямар хуудас мэдээллийг хүлээн авч боловсруулах хаяг

• SEARCH ENGINE—хайлт хийдэг веб хуудсууд

• URL—веб хуудасны хаяг

• FORM—форм эхлүүлэх HTML таг нэр.

РНР-д function бүтээчихлээ гэж бодъѐ. Бүтээгдсэний дараа кодоо дуудахад ердөө л нэрийг нь

коддоо оруулаад цэгтэй таслалаа марталгүй бичихэд л болоо.

<?php

.............

хэсэг РНР код

function_name();

хэсэг РНР код

?>

Function_name нь дуудагдсан газар бүртээ л statement(s) хэсэгт байрлах РНР кодыг

гүйцэтгэнэ. Иймээс функцээр маш их хэмжээний цаг, хүч, зай хэмнэдэг.

РНР-ийн өгөгдлийн баазын талаар

Датабэйс бол SQL дээр бичигдсэн олон хүснэгтээс бүтсэн, мэдээлэл хадгалах ба гаргаж

үзүүлэх зориулалттай, динамик вебийн ар талд гол үүргийг гүйцэтгэгч нууц ноѐнтон юм. Хүснэгт

бүр нь багана ба мөрүүдээс бүрдэх ба багана мөр 2 огтлолцлын газрыг нь бид "НҮД" гэдэг билээ.

Нүд бүрт мэдээллийг хадгалах ба мэдээллийг татахдаа хамгийн эхний мөр буюу INDEX-ийг

ашиглан хэрэгтэй мэдээллээ олдог. Тэгэхээр РНР-д датабэйс хэрэглэснээр вебийг хэрэглэгчийн

хайлтаас үндэслэн мэдээллийг бүрдүүлэх боломжтой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр вебмастер 2 гол

зүйл дээр голчлон ажиллана.

• 1-рт вебийн гадаад төрх,

• 2-рт датабэйст мэдээлэл оруулах. Ингэснээр вебмастер тоо томшгүй олон HTML хуудас

бүтээх хэрэггүй болно.

Датабэйс бол вебмастерийн амьдралыг эрс хөнгөвчилнө. Веб хуудсанд датабэйс хэрэглэх

нь сүүлийн үед эрс нэмэгдсэнээс болж датабэйстэй харьцаж чаддаг веб хэл сурах нь

вебмастөруудад тун чухал юм. Гадуур олон төрлийн датабэйс програм байх ба эдгээрээс MySQL

датабэйс хамгийн өргөн хэрэглэгдэж байна. РНР нь MySQL-тэй хамтран хүчирхэг бөгөөд хурдан

холимог веб програм үүсгэнэ. MySQL бол STRUCTURED QUERY LANGUAGE хэрэглэж

мэдээлэлтэй харьцана. MySQL-r сонгож энд хэрэглэх болсон шалтгаануудаас дурдвал:

• Үнэгүй (UNIX серверүүд үнэгүй)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Groupware

• Платформ хамааралгүй (Cross Platform)

• Дунд хэмжээний хурд ба ажиллагаатай

• Сурахад хялбар

• OSS (Open Source Software)

Хэрэглэгч бүр 3 бүлэгт хуваагдана.

1. Админ буюу захирагч нар. Тэд шинээр датабэйс нээх ба устгах, хүснэгт нээх

устгах, мэдээлэлд өөрчлөлт оруулах нэмэх зэрэг бүх үйлдлүүдийг гүйцэтгэх эрхтэй

байна.

2. Датабэйс эзэмшигч нар. Тэд нар зөвхөн өөрсдийн датабэйс дотроо юу ч хийх

эрхтэй байх ба шинээр датабэйс нээх эрхгүй зөвхөн хүснэгт нээх, мэдээлэл өөрчлөх

эрхээр хязгаарлагдана.

3. Жирийн хэрэглэгч нар. Тэд нар зөвхөн датабэйс дахь мэдээллийг унших эрхтэй

байх ба мэдээлэл нэмэх боломжтой байх болно. Харин устгах боломжгүй.

Хэрэв компьютер дээр MySQL суулгасан бол админ хүссэнээ хийж болно.

Датабэйстэй холбогдохын өмнө хэрэглэгчид 3 зүйл хэрэгтэй.

1. Host - датабэйс байрлах серверийн хаяг

2. User-хэрэглэгчийн нэр

3. Password - нууц үг

Дээрх 3 мэдээллийг ашиглан өөрийн датабэйс сервертэй холбоо тогтооно.

$Link=mysql_connect("$Host", "$User", "$Password")

Дээрх PHP командаар датабэйс сервертэй холбогдоно. Нэгэнт холбогдсоны дараа шинээр датабэйс

үүсгэхийн тулд:

Mysql_create_db("database_name", "$Password")

Датабэйсийг хэрэглэж дууссаны дараа холбоог таслахын тулд:

Mysql_close($Link); Ердөө л эдгээр хэдхэн командууд хэрэгтэй. $Link бол зайлшгүй

шаардлагатай учир нь MySQL датабэйс сервер хэрэглэгчийн өгсөн л команд бүрт хяналт тавьдаг.

Доор жишээ болгон шинээр датабэйс үүсгэж үзье: <html>

<head>

<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=windows-1251">

<М1е>{Датабэйс бүтээх тухай}<\М1е>

<link rel>="stylesheet"href="../../dw/dw.css"type="text/css"

</head>

<body>

<?php>

$Host="localhost"; $User=" ";

$Password=" ";

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Groupware

$Database_name="new_database" $Link=mysql_connect($Host,

$User, $Password); if (mysql_create_db($Database_name, $Link)) {

print ("The database, $Database_name, was successfully created!<br>\n"); } else {

print ("The database, $Database_name, could not be created!<br>\n");}

mysql_close($Link);

?>

</body> </html>

Дээрх PHP команд эхлээд MySQL сервертэй холбогдоно. Дараа нь new_database гэсэн датабэйс

үүсгэхийг оролдоно. Хэрэв алдаа тохиолдохгүй бол:

The database, new_database, was successfully created! гэж команд биелэгдсэнийг харуулна. Эсвэл:

The database, new_database, could not be created! гэнэ.

Нэгэнт датабэйс бүтээгдсэний дараагаар дотор нь хэдэн ч хүснэгт нээж болно. Хүснэгт бүр

нь багана мөр ашиглаж мэдээллээ хадгална. Mөр=rows, record Багана=соlumn, field

Хүснэгт бүтээх болон бусад MySQL командуудыг гүйцэтгэхэд зарим тохиолдолд SQL

командыг хэрэглэх шаардлага гардаг. Mysql_db_query(); $Query="SQL формат дээр бичигдсэн

текст энд бичигдэнэ" mysql_db_query ("$Database_name", $Query, $Link);

Query бол команд эсвэл хүсэлт гэсэн үг ба датабэйс серверт юу хийхийг нь тушаадаг.

Хүснэгт бүтээхэд:

$Query="CREATE table TABLENAME (columnl, column2, etc.)"; гэж байна.

Багануудыг хооронд нь таслалаар салгах ба эхлээд баганын нэр, дараа нь төрлийг нь зааж

өгдөг. Хамгийн түгээмэл төрөл бол TEXT буюу үг өгүүлбэрээс тогтсон дата ба INT буюу тооноос

бүтсэн дата юм. Хамгийн эхний баганыг ихэвчлэн түлхүүр багана (primary key) болгодог.

Ингэснээр дараагийн мөрнүүдээс дата олоход хялбар болно. $Query="CREATE table

TABLENAME (id INT PRIMARY KEY, information TEXT)";

Ямар ч хүснэгтэнд цорын ганц түлхүүр багана байна. Хоѐр байж болохгүй. Түлхүүр

баганын мөр бүрийг нэг нэгээр нэмэгдэх байдлаар хийдэг. Тиймээс эхний мөрийн түлхүүр

баганын нэр нь нэг ба хоѐр дахь мөрнийх гэх мэт үргэлжилнэ. Хэрэв долоо дахь мөрний

мэдээллийг гаргах бол түлхүүр баганаас долдугаар мөрийг олоод түүнээс хойших бүх баганаас

мэдээллийг нь гаргаж авна. Иймээс их хэмжээний мэдээллийн дотроос хүссэн хэдхэн хуудас

мэдээллээ ганц тоогоор дамжуулан хурдан олж авдаг.

3.4. Веб серверийн судалгаа

Веб сервер нь хэд хэдэн янз байдаг ба эдгээр нь интернетийн орчны гол цөм нь болж байдаг

ба хэд хэдэн янз байдаг боловч гүйцэтгэх үүрэг зориулалт ерөнхий үйл ажиллагаа нь ойролцоо

байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Groupware

Веб сервер нь UNIX, BSD, Linux, Windows NT, Windows 9x personal web server зэрэг янз

бүрийн веб серверүүд байдаг.

• International Information Server(IIS)

International Information Server нь internet 6a intranet-ийн үйлчилгээнд веб серверийг

хэрэглэх бөгөөд web server нь Windows NT үйлдлийн системтэй хослоно. Энэ Server нь өндөр

хүчин чадалтай удирдлагын буюу Administration хэрэгсэл сайтай байдаг.

• Вебээс өгөгдлийн сан руу хандах холболтын хэрэгсэл

Интранет ба интернетэд өгөгдлийн сан руу холбогдож болохоор зохион байгуулагдсан бол

холболтын хэрэгслийг ашиглан веб браузераас хандаж болно өгөгдлийн санг ашиглах үндсэн

механизм нь доорх 3 процесс юм.

o Өгөгдөл боловсруулах боломжийг өгөгдлийн санд оруулах

o SQL-ээр Query үүсгэн хандалтыг зохион байгуулах

o Query-r ажиллуулж үр дүнг хүлээн авах

SQL нь үндсэн 2 төрлийн бичлэгтэй байна.

o Статик SQL

o Динамик SQL

Статик SQL скриптээр бичигдсэн тохиолдолд гарсан програмын үр дүнг өөрчилж болдоггүй.

Динамик SQL скриптээр бичигдсэн тохиолдолд үр дүнг өөрчлөх боломжтой бөгөөд өргөн

хэрэглэгддэг боловч статик SQL-c удаан байдаг.

Веб браузер өгөгдлийн санд хэрхэн ханддаг вэ?

o Энэ нь дараах үйлдлийн үр дүнд хийгддэг.

o HTML хуудсан дээр query ажиллана.

o ISAPI юмуу ASP эсвэл CGI програм формд оруулсан мэдээллийг хүлээж авна, SQL Query-

ийг ажиллуулж өгөгдлийн баазад оруулна.

o Баазаас буцаасан өгөгдлийг авч динамик HTML хуудсыг веб браузерт илгээнэ.

• SQL сервер

Өгөгдлийн баазыг ямар нэгэн тодорхойлсон обьектод холбогдох хэсэг бүлэг мэдээллийн

цуглуулга гэж хэлж болно. Ерөнхийдөө өгөгдлийн баазын хоѐр төрлийн загвар байдаг бөгөөд

эдгээрт:

Non Relational Database

Үндсэндээ файлын толгойтой төстэй хүснэгтэнд мэдээллийг агуулж байдаг.

Жишээ нь : Ямар нэгэн албан хаагчийн өгөгдлийн бааз нь тэр хүний овог нэр, утасны дугаар,

гэрийн хаяг, мэргэжил, ажиллаж буй хэлтэс зэрэг мэдээллийг багтааж байдаг.

Relational Database

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Groupware

Энэ төрлийн өгөгдлийн сан нь өгөгдлөө уг өгөгдлийн сангийн хүснэгтэнд бус, харин

түүнийг шинж чанараар нь задалж нэгдсэн, системчлэгдсэн хүснэгтэнд байрлуулдаг. Харин уг

хүснэгт нь мастер өгөгдлийн санд оршдог.

Сүлжээнд өгөгдлийн бааз үүсгэн, түүгээр хэрэглэгчдэд үйлчлэх ажлыг SQL сервер гүйцэтгэх

бөгөөд энэ нь өгөгдлийн сангаа Relational хэлбэрээр үүсгэнэ.

SQL сервер нь Windows NT сервертэй нягт холбогдон ажилладгаараа системийн техник

хангамжийн боломжийг бүрэн ашиглаж чаддаг. Хэдийгээр энэ чиглэлийн Microsoft Access,

Microsoft FoxPro, Borland Paradox, Borland Dbase зэрэг олон хэрэглэгчийн програм хангамжууд

байдаг ч эдгээр нь SQL серверийн төвшинд хүрдэггүй. Дээрх програмууд monolithic database

үйлчилгээ хийдэг бөгөөд харин SQL нь клиент сервер хэлбэрээр өгөгдлийн сангийн үйлчилгээ

хийдэг. Энэ 2 төрлийн үйлчилгээний ялгаа нь:

• Monolithic: Өгөгдлийн сангаар үйлчлэх компьютер болон үйлчлүүлэх компьютерууд

хоорондоо холбогдон ажиллах хугацаанд холбогдсон компьютеруудын хооронд тасралтгүй

мэдээлэл дамжиж байдаг. Энэ процесс нь дараах хэлбэрээр явагдана. Хэрэгтэй өгөгдлийн

баазаасаа хүссэн мэдээллээ авахын тулд хэрэглэгч сервер дээрх өгөгдлийн сангийн багана

багананд шилжин хайдаг. Уг процесс ажиллах хугацаанд тэдний хооронд дамжуулагдах нүсэр

мэдээллүүд сүлжээний хурдад хэрхэн нөлөөлөх нь тодорхой.

• Client server: Ийм хэлбэрээр холбогдсон үед хэрэглэгч серверлүү өөрийн шаардлагатай

өгөгдлийн санг олох команд өгөн холбоогоо тасалдаг ба сервер хэрэгтэй мэдээллийг олон

хэрэглэгч рүү буцааж холбодог. Уг арга нь сүлжээн дэх давхардлыг багасгахаас гадна дараах ач

холбогдлыг агуулж байдаг.

o Зөвхөн сервер компьютерийн хүчин чадалд хангагдан хэрэглэгчдийн машинд

тавигдах шаардлага зөөлөрдөг.

o Энэ програм нь олон процессортой ажиллахаар зохиогдсон нь хурдад давуу тал

олгодог.

o Бүх төрлийн процессортой ажиллах чадвартай.

Клиент сервер хэлбэрээр холбогдох нь Remote Access хэрэглэгч өгөгдлийн сангийн серверт

хандах үед ялгаатай байдаг нь хэрэгтэй өгөгдлийн сангаа хайх явцыг хялбаршуулан хурдасгадаг.

SQL серверийг суулгахдаа Windows NT серверийг серверийн горимд ажиллуулах нь зохимжтой.

Мөн дээрх 2 серверүүдийг өөр өөр диск драйверт суулгах нь систем файлуудад хандах

өрсөлдөөнийг багасгадаг. SQL серверийг суулгасны дараа түүнийг шинэ хувилбараар сэргээлт

хийснээр илүү боломж бүхий хэрэглүүрүүд нэмэгддэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Groupware

Мөн хэрэглэгчдийг SQL хэрэглээний програм ашиглахад хяналт тавих зорилгоор

хэрэглэгчдийн эрхийг үүсгэдэг. Тус сервер програмыг суулгахдаа сервер компьютерт тавигдах

шаардлагыг харгалзан үзвэл зохих ба энд хамгийн гол хэлэлцэх асуудал бол хойшид үүсэн

өгөгдлийн сангуудын нийт хэмжээг сайтар тооцож хангалттай хэмжээний хатуу дискийг сонгох

асуудал юм.

SQL administrator хэрэгслийн тусламжтайгаар сервер дээрх өгөгдлийн баазуудыг үүсгэх,

устгах, дотоод болон алсаас хандах хэрэглэгчдийг хянах, тэдний өгөгдөлд хандах эрхийг тогтоох,

бусад өгөгдлийн сангийн сервертэй холбогдох зэрэг үйлдлийг хийнэ. Object Manager хэрэгслээр

өгөгдлийн сан, түүний параметрийг удирдана.

Өгөгдлийн баазуудыг үүсгэхийн өмнө тэдгээрийн обьектыг үүсгэх ѐстой бөгөөд өгөгдлийн

сангийн обьект нь хүснэгт, индекс, давхардал, түлхүүрийг агуулж байдаг. Обьектод харгалзах

өгөгдлүүд нь тусдаа хадгалагдах ба тухайн өгөгдлийн санд нэг обьект үүсгэнэ. Өгөгдлийн баазыг

төстэй хэлбэрээр холбож өгөх нь мэдээллийг зөвхөн ганц хэлбэрээр хайгаад холбогдох бүх

дэлгэрэнгүй мэдээллийг олох боломж олгодог ба үүнийг түлхүүр процедураар зохион байгуулна.

SQL серверүүдэд жишээлбэл Interbase, Oracle, SyBase, Informix, Microsoft SQL server, M

SQL, My SQL, Postrage SQL, DB2 зэргийг багтаадаг. Remote өгөгдлийн сангийн серверийг

ашиглан програм бичихэд клиент сервер болон Enterprise хувилбарууд шаардлагатай.

• SQL сервер дэх өгөгдлийн баазын хамгаалалт

Өгөгдлийн баазууд нь ямагт эмзэг мэдээллийг агуулж байдаг. Өөр өөр өгөгдлийн баазууд

нь эдгээр мэдээллийг хамгаалах схемээр хангагдсан байдаг. Paradox болон dBASE өгөгдлийн

баазууд нь зөвхөн хүснэгт дэх талбаруудын төвшний хамгаалалтыг хангадаг. Хэрэглэгчээс

хамгаалагдсан хүснэгтэнд хандах үед нэвтрэх үг шаарддаг. Хэрэглэгч зөвхөн зөвшөөрөгдсөн

талбарыг л харах боломжтой.

Ихэнх SQL серверүүд нь өгөгдлийн баазын серверийг ашиглах үед хэрэглэгчийн нэр {user

name}, нэвтрэх үгийг {password} шаарддаг. Өгөгдлийн баазын програмыг загварчлахдаа ямар

төрлийн хамгаалалт өгөгдлийн серверт шаардагдахыг тодорхойлно. Хэрэглэгчийг өгөгдлийн

баазад нэвтрэхэд паспорт шаардлагагүй гэж үзвэл нэвтрэх үг шаардахгүй өгөгдлийн баазыг

ашиглах буюу хэрэглэгчийн нэр ба нэвтрэх үгийг серверт програмчилж өгч болно.

Хэрэглэгчдэд нэвтрэх үг шаардлагатай гэж үзвэл эдгээр нэвтрэх үг хэзээ шаардагдахыг

тодорхойлж өгөх хэрэгтэй.

Хэд хэдэн өгөгдлийн баазууд болон хамгаалагдсан өгөгдлийн системүүд рүү нэвтрэх үед

давхар давхар түлхүүр үг шаардагддаг ба энэ тохиолдолд хэрэглэгчид нэг энгийн мастер түлхүүр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Groupware

үгийг тодорхойлж өгч үүнийг хамгаалагдсан системээс нэвтрэх үг шаардах бүрт ашиглаж болно.

Хэрэглэгчээс давхар давхар паспорт шаардахгүйгээр нэвтрэх үгийг програмчилж өгч болно.

Мөн Multi-tiered програмд хэд хэдэн хамгаалалтын загваруудыг хамтад нь ашиглаж болно.

3.5. Mail server-ийн судалгаа

Мэйл сервер нь ямар нэгэн үйлдлийн систем дээр байрлах бөгөөд сүлжээ хооронд и-

мэйлийн үйлчилгээг хийж байх чадамж бүхий програмчлалын хэрэгсэл юм. Мэйл сервер нь

тухайн нэг үйлдлийн систем дээр байрлах бөгөөд хэрэглэгч бусад компьютер луу хүсэлтийн дагуу

үйлчилгээ явуулдаг. Энэ нь клиент сервер програмчлалын технологийн нэг тал юм.

Тухайлбал, хэрэглэгчийн компьютерийн хүчин чадлаас үл хамааран тухайн сүлжээ

ажиллах боломжтой. Харин хүсэлтийн дагуу илгээсэн мэдээллийг үзэх хэсэг нь тухайн

хэрэглэгчид үлддэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч хүсэлт тавихад сервер хүлээж аваад боловсруулаад

тухайн хэрэглэгчид хүсэлтийн хариуг илгээгээд холбоогоо тасалдаг. Энэ бол ямар ч серверийн

хийдэг ажилтай адилхан юм.

Тэгэхээр мэйл сервер мөн адил үйлчилгээг хийдэг бөгөөд гол нь хэрэглэгчдийн и-мэйлийн

хадгалалт сервер дээр байдаг ба хандалтыг ялгаатай төвшинд зохион байгуулсан байдаг гэдгийг

ойлгох хэрэгтэй.

Мэйл сервер нь ямар ч сервер үйлдлийн системд хамтдаа байдаг.

Жишээ нь: MS Windows 2003 server-т мэйл серверийн тохиргоог хийн ашиглах боломжтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Groupware

4.Төслийн хэсэг

4.1. Системийн товч танилцуулга

Энэхүү систем нь байгууллагын дотоод сүлжээнд ажиллахад зориулагдсан, сүүлийн үеийн

дэвшилтэт техник технологийг ашиглан мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх, авах, солилцох,

шинэ мэдлэг олж авахад чиглэгдсэн, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж, ажлын

бүтээмжийг сайжруулах, электрон албан газрын /электрон оффис/ програм хангамж юм.

The free software solution for team communication.

Багийн харилцааны чөлөөт шийдэл.

Made for companies, government institutions, distributed project teams and everyone, who has to access

important information independend of location or time.

Компаниуд, албан газрууд, төслийн багуудад болон байрлал, цаг хугацаанаас

хамааралгүй хэрэгцээт мэдээллийг олж авахыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан програм хангамж

юм.

Contact Management:

Saves and organizes thousands of personal and company contacts, telephone, fax, addresses, e-mail

contact addresses just to mention a few. Easily configurable with extensive and speedy search

capabilities, categorization and remotely accessible.

Мянга мянган хүмүүс болон байгууллагатай харилцах холбоо, утас, факс, хаяг, и-мэйл хаягийг

хадгалах ба зохион байгуулах үүрэгтэй. Хүссэн хаягаа маш хурдан хайж олох чадвартайгаас гадна

категоруудад хуваагдсан байдаг.

Group Calendar:

Manage meetings and events for an entire group or individual set of accounts. Attach notes to

appointments. Link appointments to contacts and projects. Automatic detection of conflicts.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Groupware

Бүхэл бүлгийн болон хувь хүний уулзалтууд болон чухал үйл явдлыг тэмдэглэх үүрэгтэй. Уулзалт

бүрт тэмдэглэлийг хавсаргах боломжтой. Харилцах холбоо болон төслүүдэд уулзалтуудыг

холбож өгдөг. Зөрчлийг автоматаар илрүүлдэг.

Resources Planner:

Keep track of your company's resources such as automobiles, projectors or conference rooms.

Searchable timeslots to check for availability of specific resources or resources assigned to a specific

group. Automatically check for resource conflicts upon appointment creation.

Байгууллагын нөөц болох автомашин, прожектор, хурлын өрөө гэх мэтийг тэмдэглэн хадгална.

Хайлт нь тодорхой нөөцүүдийг шалгана. Нөөцүүдийн зөрчлийг автоматаар шалгадаг.

Task .Management:

You may organize tasks by person, group or specific project. "Todo" lists can be ordered by

priority, due date, processing status etc. An overview of all tasks is stored in the projects

application as well as sorted by company. All tasks are also summarized on the personal page.

Ta хувь хүний, бүлгийн эсвэл тодорхой төслийн зорилгыг зохион байгуулж болно. "To do" холбоос

нь ээлж дугаар, товлосон хугацаа, үйл явцын төвшин зэргээр жагсааж чадна. Бүх зорилгууд нь

төслийн хэсэгт байгууллагаараа маш сайн ангилагдан хадгалагддаг. Мөн бүх зорилгууд нь хувь

хүний хуудсан дээр нэгтгэгддэг.

E-Mail Client:

The integrated (IMAP4 based) e-mail client offers a comfortable environment for reading and

creating e-mails as well as organizing email by folders. A global, and configurable contact directory

eliminates the endless search for the correct e-mail address.

И-мэйл хэрэглэгчидэд и-мэйлийг унших ба бичих таатай нөхцлийг бүрдүүлсэн. Харилцах

холбооны лавлах нь хайсан и-мэйл хаягийн эцэс төгсгөлгүй хайлтыг зогсоодог.

Projects and Documents:

Share documents and files, locally or remotely, in groups or privately in a project centric

environment. Link projects to customer or employee contacts and or link tasks to projects. Store

email, Office documents such as faxes in the document archive which can be associated with any

project. Finally, link any OGo application with your project. A true project centric environment.

Баримт бичиг, файлыг дотооддоо болон гадааддаа, бүлэгт болон хувь хүний хэрэгцээнд төслийн

орчинд солилцох. Төслүүдийг хэрэглэгч болон албан хаагчдын харилцах холбоо холбох эсвэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Groupware

зорилгуудыг төсөлд холбоно. Ямар нэгэн төсөлтэй холбогдож болох баримт бичгийн архивд

и-мэйл, баримт бичиг, цаашлаад факсийг хүртэл хадгалдаг. Эцэст нь хэлэхэд ямар нэгэн хэрэгцээг

төсөлтэй холбох хэрэгтэй.

News

The Newsboard gives you the opportunity to publish important information or articles to the

Intranet. Defineable headlines that can be linked to other related articles or news items. In

addition, the Newsboard shows upcoming appointments and tasks and serves as a personal page.

Мэдээллийн хэсэг нь танд чухал мэдээлэл болон өгүүллийг интранетэд гаргах боломжийг олгоно.

Тодорхой гарчгууд нь бусад хамааралтай өгүүллүүд болон мэдээллүүдтэй холбогдож болдог.

Нэмж хэлэхэд мэдээллийн хэсэг нь ирэх уулзалтууд болон ирээдүйн зорилгыг үзүүлэхээс гадна

хувь хүний хуудсанд үйлчилдэг.

Palm Sync5

Using the Palm application you can synchronize data from your Palm device to the other OGo

applications. Use the Palm application to resolve remote synchronization conflicts and to configure

how and when Palm data is synchronized with the global enterprise database.

Palm application-ийг хэрэглэснээр та өөрийн palm төхөөрөмжөөс бусад Ogo application-pyy

өгөгдлийг хөрвүүлэх боломжтой болно. Palm application-ийг гадаад хөрвүүлэлтийн алдааг

шийдэхэд болон palm өгөгдөл нь глобал өгөгдлийн санд хэрхэн, хэзээ хөрвүүлэгдэхийг дүрслэхэд

хэрэглэнэ.

Preferences:

The OGo user interface is highly configurable by the user or administrator. The Preferences

application manages all the various options available for the applications similar in design to a

Windows or KDE control panel.

Ogo хэрэглэгчийн интерфейс нь хэрэглэгч болон администратороор дүрслэгдэнэ. Preferences

application нь Windows болон KDE control panel-ийн дизайнтай ижил application-д чөлөөтэй байдаг

бүх сонголтуудыг зохицуулдаг.

Usermanager:

Management of accounts, groups and configurations for OGo are done , using a simple and

intuitive web interface. Easily create teams, location teams and accounts, resources and resource

groups or configure server options. The OGo Usermanager Application provides extremely fine

grained configuration options.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Groupware

Санхүүгийн, бүлгийн менежмент болон Ogo-ийн дүрслэл нь энгийн веб интерфэйсийг ашиглан

хийгдсэн. Багууд, багийн байрлал ба санхүү, нөөц, нөөцийн бүлгүүдийг хялбархан бүтээх бөгөөд

эсвэл серверийн сонголтуудыг дүрсэлдэг. OGo Usermanager Application нь нарийн бүтэц бүхий

дүрслэлийг сонголтуудыг хангана.

Groupware" системийн онцлог болон давуу талууд:

1. Ашиглахад ямар нэгэн хүндрэл байхгүй бөгөөд ажиллуулахад тусгай мэргэжлийн хүн

шаардлагагүй.

2. Дотоод сүлжээгээ ашиглан файл солилцох болон хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт

боломжийг олгоно.

Энэ системийг нэвтрүүлснээр:

1. Байгууллагын дотоод сүлжээ, компьютерийн ашиглалтыг сайжруулсанаар тухайн

байгууллагын дотоод зохион байгуулалт, ажлын бүтээмж дээшилнэ.

2. Цаасан технологийг /цаасны хэрэглээг/ тодорхой хэмжээгээр халснаар цаг хугацаа,

санхүүгийн хувьд хэмнэлттэй ажиллах болно.

3. Ажилтан бүрийн ажлын гүйцэтгэл, цагийн бүртгэл, цагийн ашиглалтыг хянаж байх

боломжийг удирдах ажилтанд олгосноор ажлаа оновчтой удирдан зохион байгуулахад,

төлөвлөхөд дөхөмтэй болно.

4.2. Системийн хэрэгцээ шаардлага, зорилго

Компьютерийн хөгжил өндөр төвшинд хүрсэн өнөө үед байгууллагын дотоод үйл

ажиллагааны програмыг ашиглах явдал нийтлэг хэрэглээ нэгэнт болсон байна. Гэтэл манай улсын

зарим компаниуд энэхүү програмыг хэрэглэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Энэ нь

цаагуураа асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг үр ашиг багатай зарцуулж байгаагийн нэг илрэл

юм.

Жишээлбэл: Миний дипломны ажлаа хийж буй "САТИЛАЙТПОВЕР" ХХК нь хэдийгээр өөрийн

веб сайттай боловч дотоод үйл ажиллагааны програмыг нэвтрүүлж амжаагүй байгаа бөгөөд энэ нь

бакалаврын зэрэг горилох бүтээлийн ажлаа энэ сэдвийн хүрээнд төсөл болгон боловсруулж

хэрэгжүүлэхэд хүргэсэн юм.

Тэгэхээр "САТИЛАЙТПОВЕР" ХХК -г мэдээлэл харилцааны бүхий л салбаруудтай мөр

зэрэгцэн алхах боломжийг олгохыг эрхэм зорилгоо болгосон. Тиймээс энэхүү зэрэг горилох

бүтээлдээ байгууллагын дотоод үйл ажиллагааны програм болох "Groupware" хэмээх програмыг

нэвтрүүлэх талаар судлаж, бүтээлийн хэмжээнд шийдэн, нэвтрүүлэх зорилго тавьж ажиллахаар

шийдсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Groupware

Байгууллагын дотоод үйл ажиллагааг хөтлөн явуулах боломж бүхий энэхүү програм нь

нарийн судлан үзвэл асар их хүч хөдөлмөр, хөрөнгө хэмнэдэг нь мэдэгдэж байна.

4.3. Обьект хандалтат системийн шинжилгээ зохиомж

Обьектийн холбоосын диаграмм

ӨУД1. Ерөнхий диаграмм

Ñàíàë õ¿ñýëò

Õýðýãöýýòýé ìýäýýëýë

Àäìèí

Bookmark

Address book Calendar

Account

Category Chat

Notes To do list

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Groupware

ӨУД1. Төвшин 0

Áóñàä ìýäýýëýë

Òºëºâëºãäñºí àæëóóä Àæëóóä

Àæëóóä

Àæèë

áîëîâñðóóëàõ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Groupware

ӨУД1. Төвшин 1

Àæèë Áóñàä ìýäýýëýë

Õýðýãëýã÷èé

í àæëûã

áîëîâñðóóëàõ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Groupware

ӨУД1. Төвшин 4

Áóñàä

Õàðèëöàã÷äûí

ìýäýýëýë Õýðýãöýýòýé ìýäýýëýë

Õýðýãöýýòýé ìýäýýëýë

Ø¿¿ëò õèéõ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Groupware

3.3.3 Өгөгдлийн толь-Өгөгдлийн процесс

д/д Процессын нэр Оролт Гаралт

1 Ажил боловсруулах Ажлууд Төлөвлөгдсөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Groupware

Ажлууд ажлууд

Бусад мэдээлэл

1.1

Хэрэглэгчдийн ажлыг

боловсруулах

Хэрэглэгчийн

ажил

Note

Calendari

Bookmark

Note

Calendari

Bookmark

Бусад мэдээлэл

1.2 Ажлын төлөвлөгөөг

боловсруулах

Админы ажил Төлөвлөгдсөн

ажлууд

2 Харилцагчдын мэдээллийг

бүртгэх

Ажлууд

Address book

Харилцагчийн

мэдээлэл

Address book

3

Анкетыг бүртгэх

Албан хаагчдын

анкет

Account

Албан хаагчдын

код

Account

4

Системд хандах

Төлөвлөгдсөн

ажлууд

Бусад мэдээлэл

Харилцагчийн

мэдээлэл

Албан хаагчдын

код

Хэрэгцээтэй

мэдээлэл

Хэрэгцээтэй

мэдээлэл

4.1 Кодыг шалгах

Албан хаагчдын

код

Кодын мэдээлэл

4.2

Шүүлт хийх

Төлөвлөгдсөн

ажлууд

Бусад мэдээлэл

Харилцагчийн

мэдээлэл

Кодын мэдээлэл

Хэрэгцээтэй

мэдээлэл

Хэрэгцээтэй

мэдээлэл

5

Хуваарилалт хийх дамжуулах

Албан хаагчдын

код

Санал хүсэлт

Санал хүсэлт

Шийдвэр

даалгавар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Groupware

Шийдвэр

даалгавар

3.3.4 Өгөгдлийн толь – Өгөгдлийн урсгал

д\д Урсгалын нэр Оролт Гаралт

1 Ажлууд Ажил

боловсруулах

Админ

2 Ажлууд Ажил

боловсруулах

Хэрэглэгч

3 Шийдвэр даалгавар Хуваарилалт хийх Админ

4 Шийдвэр даалгавар Хэрэглэгч Хуваарилалт

хийх

5 Харилцагчдын

мэдээлэл

Харилцагчдын

мэдээлэлийг

бүртгэх

Хэрэглэгч

6 Албан хаагчдын анкет Анкетыг бөглөх Админ

7 Санал хүсэлт Админ Хуваарилалт

хийх дамжуулах

8 Санал хүсэлт Хуваарилалт хийх

дамжуулах

Хэрэглэгч

9 Төлөвлөгдсөн ажлууд Системд хандах Ажил

боловсруулах

10 Бусад мэдээлэл Системд хандах Ажил

боловсруулах

11 Албан хаагчдын код Системд хандах Анкетыг бөглөх

12 Хэрэгцээтэй мэдээлэл Хэрэглэгч Системд хандах

13 Хэрэгцээтэй мэдээлэл Админ Системд хандах

3.3.5 Өгөгдлийн толь – Өгөгдлийн урсгал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Groupware

д\д Урсгалын нэр Оролт

1 Хэрэглэгч Account

2 Ажлууд Address Book

3 Категори Category

4 Хэрэгцээт Web хаягийн лавлах Bookmark

5 Хуанли Calendari

6 Ажлууд ToDo

7 Тэмдэглэл Notes

ДҮГНЭЛТ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Groupware

Бакалаврын зэрэг горилох бүтээлийн ажлаараа интранэт сүлжээний програмчлал

буюу ―Groupware” хэмээх сэдвийн хүрээнд судалгаа, бүтээлийн ажлаа хийлээ.

Байгууллагын дотоод үйл ажиллагааны програм болох “Groupware” програмыг

ямар ч байгууллагад нэвтрүүлэхэд үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, ажлын

бүтээмж, ажилчдын мэдлэг боловсролд асар их хувь нэмэр оруулах юм.

Жишээ нь: Энэхүү програмыг ашигласнаар хүн бүр компьютерийг өдөр тутмын

үйл ажиллагаандаа ашиглах, цаг хугацаа алдалгүй мэдээллийг шуурхай солилцож байх,

цаасны хэрэглээг багасгаснаар зардал хэмнэх, компьютерийн дотоод сүлжээг ашигладаг

учир хямд, хурдан, найдвартай ажиллагаатай, серверийн горимд мэдээллийг солилццох

учир хэрэглэгчдийн компьютерийн үзүүлэлт их нөлөөлөхгүй хурдан ажиллах боломжтой.

Эдгээр давуу талуудаас гадна дэвшилтэт технологи бүхий програм хангамж

ашигласнаар тухайн байгууллагын нэр хүндийн асуудал бас хөндөгдөж болох юм.

Тиймээс миний бие мэдээлэл технологийн эрин үед ажиллаж амьдарч байгаагаа

мэдэрч өөрийн байгууллагадаа ашиглахаар энэхүү сэдвийг сонгон бүтээлээ хийсэн юм.

Байгууллагын дотоод үйл ажиллагааны програмыг кодчилоход РНР болон MySQL

хэлүүдийг ашигласан. Мөн сервер талын програмчлалаа Apache server-ийг ашиглаж

шийдвэрлэсэн болно.

Өгөгдлийн санг ашиглах шаардлага зайлшгүй гарсан бөгөөд үүнийг өгөгдлийн

сангийн хэрэгслүүдийг ашиглан дээрх системийг шийдсэн.

Тэгэхээр энэхүү програм хангамж нь РНР болон MySQL кодчилол ашигласан

өгөгдлийн сангийн програмчлалыг агуулсан, интранэт сүлжээнд ажилладаг, байгууллагын

дотоод үйл ажиллагааны програм хангамж юм.

Мөн энэхүү програм нь интернэтийн сүлжээний орчинд ажиллах боломжтой учир

аль ч сүлжээнд хослон ажиллах чадвартай билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Groupware

НОМ ЗҮЙ

http://www.php.net/

http://www.asuult.net/nemesis/php

http://www.mysql.com

http://www.php.net/manual/en/installation.php

http://www.phpgeek.com/

http://www.e-gineer.com/instructions/

Andrew S.Tanenbaum ―Computer Network‖ 1996

James Martin ―Local Area Network‖ 1997

D.E.Comer ―Internet working with TCP/IP‖ 1997

D.E.Comer ―Computer Network and Internet‖ 1997

James F.Kurose, Keith W.Ross ―Computer Networking‖ 2001

Дэлгэцийн зохиомж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Groupware

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: Groupware

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: Groupware

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: Groupware

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: Groupware

www.zaluu.comwww.zaluu.com